tatvae erhzui

Post on 24-Jun-2015

3.349 Views

Category:

Education

7 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Татварын эрхзүйн зохицуулалт

татвар төлөх явдал бол монгол улсын үндсэн хуульд заасан иргэний үндсэн үүрэг билээ бизнесмен бүр ашгаа төлөвлөхдөө төлөх татвараа төлөвлөх учиртай иймд татварын эрхзүйн зохицуулалтын нийтлэг асуудлыг мэдэх шаардлагатай байдаг.

Зорилго

Татварын эрхзүй гэдэг нь төрийн татварын тогтолцоо, татвар ноогдуулах, хураах журам, татварын хуулын заалтыг зөрчсөний улмаас хүлээлгэх хариуцлагыг тогтоосон эрх зүйн хэм хэмжээний нийлбэр цогц юм.

Өнөөдөр, ардчилсан нийгмийн үед татвар нь нийгмийн бодлого нийгмийн амьдралын оюун санааны хөгжил, энх тайван, дэг журмыг сахих, экологи, хүн амзүйн глобал асуудлыг шийдвэрлэхэд тэргүүлэх чиглэл болов.

Татварын эрхзүй

Татвар нь төрийн үйл ажиллагааны бүх чиглэлийг санхүүжүүлдэх үндсэн эх сурвалж болдог. Төр дахин хуваарилах бодлогоо төсөв гэгдэх хамгийн том санхүүгийн төвлөрсөн фонд сан байгуулах замаар хэрэгжүүлдэг.

Татвар

Татвар ноогдуулалт нь үндсэн 2 чиг үүрэгтэй 1. Сангийн 2. Зохицуулагч Сангийн чиг үүргийн мөн чанар нь төрийн үйл

ажиллагааны материаллаг хангалтын зорилгоор санхүүгийн нөөцийг дайчлах явдалд оршино. Төрийн зардал байнга өсөх хандлагатай байдаг. Гэвч сангийн чиг үүргийг хязгааргүй өсгөх нь аюултай

Иймд хөгжингүй улсуудын хууль тогтоомж нь татвар төлөгчдийн төлбөр нь хэдий чинээ биелэгдэхэд хялбар байна. Эдийн засгийн харилцаа нь төдий чинээ боловсронгуй, бизнесийн үйл ажиллагаанд төдий чинээ бага дарамт учруулж, иргэдийн сайн сайхан байдал нь улс орны сайн сайхан байдлын түвшинг тодорхойлох үүднээс зохицуулалт хийдэг байна. Энэ нь альч улсын татварын бодлогын үндэс байх ёстой.

Татварын чиг үүрэг

Татварын зохицуулах чиг үүрэг нь бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх эсхүүл татварыхан хувь хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

Татварын чиг үүрэг

Татвар нь зайлшгүй төлөгдөх шинж чанартай. Төрийг татваргүйгээр төлөөлөх боломжгүй. Иймд татвар төлөх явдлыг үндсэн хуульд монгол улсын иргэний үндсэн үүрэг гэж тодорхойлдог ба татвар төлөх үүргээ зөрчвөл хуулиар шийтгэл хүлээдэг нь татварын зайлшгүй төлөх шинжийг тодорхойлдог.

Татварын мөн чанар, тогтолцоо

Дараах 3 аргаар татвар ноогдуулдаг. 1. Декларацийн аргаар татвар ноогдуулна гэдэг нь татвар

төлөгч тодорхой хугацаанд олсон орлогоо татварын албанд тусгай маягтаар мэдэгдхийг хэлнэ.

2. Кадастрийн буюу бүртгэлийн арга нь гол төлөв газар үл хөдлөх хөрөнгө тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөж тэдгээрт хөрөнгийн татвар ноогдуулахад өргөн хэрэглэнэ.

3. Бэлэн бус буюу суутгалын аргыг манай орны нөхцөлд цалин, хөдөлмөрийн хөлс, ногдол ашиг, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ноогдуулахад тухайн орлогыг олгож байгаа байгууллага шууд суутгах замаар хэрэглэж байна. Энэ аргыг хэрэглэхэд татвар төлөгч, агент буюу орлого олгож байгаа байгууллага, татварын алба гэсэн 3 субьект оролцсоны үр дүнд хэрэгждэг онцлогтой

Татварын мөн чанар, тогтолцоо

Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөр /цаашид “татвар” гэх/-өөс бүрдэнэ.

Хууль тогтоомжийн дагуу хувь хүн, хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ.

Татварын бүрэлдэхүүн

Төрийн зохих байгууллагаас хувь хүн, хуулийн этгээдэд

хууль тогтоомжийн дагуу үйлчилсний төлөө тэднээс тухай бүр

авч улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг

хураамж гэнэ.

Төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс

баялаг, ой, ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар,

ус, хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн,

хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай

зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг

төлбөр гэнэ.

 

Татварын бүрэлдэхүүн

Улсын Их Хурал, Засгийн газраас хувь хэмжээг нь тогтоосон бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх дараахь татвар улсын татварт хамаарна

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар Гаалийн албан татвар Нэмэгдсэн өртгийн албан татвар Онцгой албан татвар Авто бензин, дизелийн түлшний албан татвар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар

Татварын төрөл, ангилал

Хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчид дараахь хэлбэрээр татварын хөнгөлөлт үзүүлэх буюу түүнийг татвараас чөлөөлнө.

ногдуулсан татварыг хорогдуулах татварын хувь, хэмжээг бууруулах тогтоосон доод хэмжээнд хүрээгүй орлого, эд хөрөнгө,

бараа, ажил, үйлчилгээг татвараас чөлөөлөх татвар төлөгчийг татвараас чөлөөлөх татвар ногдох зүйлийн зохих хэсгийг татвараас

чөлөөлөх хууль тогтоомжид заасан бусад хөнгөлөлт.

Татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх хэлбэр 

Үндэсний татварын алба нь татварын

асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс, сумын татварын тасаг, татварын улсын байцаагчаас бүрдэнэ.

Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь улсын төсвийн орлого, хяналт, сургалт, бүртгэл мэдээлэл, хэвлэлийн харьяа нэгжтэй байж болно.

Үндэсний татварын албаны бүтэц 

Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн татварын албаны дэргэд татвар төлөгч, татварын албаны хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий Татварын маргаан таслах зөвлөл /цаашид “Маргаан таслах зөвлөл” гэх/ ажиллах бөгөөд уг зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар батална.

Тухайн хуулийн заасан журмыг зөрчсөн бол хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох

Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх захиргааны хариуцлага

Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө.

Дээрх зүйлд зааснаас өөр хэлбэрээр татвар ногдуулж төлөх журмыг тухайн төрлийн татварын хуулиар тогтоож болно.

Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна.

Татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам

2010 оны 9 сарын 14 Энэ онд гаалийн байгууллагын улсын төсөвт оруулсан орлогын

хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 74,1 хувиар өсчээ.  Өөрөөр хэлбэл, 223.3 тэрбум төгрөгөөр илүү орлого оруулсан гэсэн үг юм. Орлогын төрлөөр нь авч үзвэл импортын шар айрагны онцгой албан татвар 1094.1 сая төгрөгөөр, автомашины онцгой албан татвар 14862.5 сая төгрөгөөр, гаалийн татвар 46391.1 сая төгрөгөөр, нэмэгдсэн өртгийн албан татвар 100485.1 сая төгрөгөөр, автобензин, дизелийн түлшний албан татвар 597.9 сая төгрөгөөр, архи, тамхины онцгой албан татвар 1811.5 сая төгрөгөөр, нефть бүтээгдэхүүний онцгой албан татвар 33035.0 сая төгрөгөөр тус тус өссөн байна. Харин экспортын гаалийн татвар 4573.2 сая төгрөгөөр буурчээ.

Согтууруулах ундааны импорт өсчээ

Онцгой албан татвартай барааны импортын тоо хэмжээний өсөлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл согтууруулах ундаа 67 хувиар буюу 5818.5 мянган литрээр өссөн байна. Үүний дотор шар айраг 70.4 хувиар буюу 5607.9 мянган литрээр, архи виски 25.4 хувиар буюу 12.4 мянган литрээр,  дарс 29.4 хувиар буюу 198.2 мянган литрээр тус тус өссөн байна.

Анхаарал тавьсанд баярлалаа

top related