zurchilduun 2012

Post on 19-Jun-2015

997 Views

Category:

Documents

3 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

ЗӨРЧИЛ, ЗӨРӨЛДӨӨНИЙГ УДИРДАХ АРГУУД

Зөрчилдөөнийг удирдах чадвар

Зөрчил

Байгууллагын бүтэц доторх 2 буюу түүнээс олон

тал эсвэл 2 юмуу түүнэээс олон байр суурийн

хооронд байгууллагын зорилгод хамгийн сайн

аргаар яаж хүрэх вэ гэсэн асуудлаар гарсан санал

зөрөлдөөн .

Зөрчилдөөн

Харилцагч хоёр болоод хэд хэдэн талууд нь өөр

өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж, өөрсдийн өмнө

тавьсан зориолгодоо хүрэхийн тулд хийж буй

тэмцлийн илэрхийлэл .

Зөрчилдөөний шалтгаан үүсэх нөхцөлүүд

Хүсээгүй өөрчлөлтүүд нь хүмүүсийн сандралд оруулж айдас төрүүлэх

Олон удирдагчийн гаргасан дүрэм журамууд хоорондоо зөрчилдөх

Оновчгүй чиг хандлага, дутмаг сургалт, боловсролын тогтолцоо

Ажилгүйдэл, гэр бүлийн асуудал, мансууруулах бодис, архидалт, сэтгэл санааны хямралууд

Ахмад сувилагч нар залуустай өрсөлдөж чадахгүй нь гэж эмээснээс болж тэдэнд тааламжгүй хандах байдал

Өвчтөнд хийж буй асаргаа, сувилгааны үр дүн, ажлын дадал туршлагаа сайжруулан тасралтгүй суралцах шаардлага зэргээс үүсэх зөрчил

Зөрчлийн ангилал

Бие хүний түвшний зөрөлдөөн

Бүлгийн түвшний зөрчил

Байгууллагын түвшний зөрчил

Бие хүний түвшний зөрөлдөөнийг удирдах нь

Хүмүүсийн хоорондын зөрөлдөөнийг удирдах явдал түүнд татагдан орсон хүмүүсийн зан үйл, харилцааны хэв шинжийг өөрчлөхөд боловсруулсан аргын тусламжтайгаар хэрэгждэг.

Зөрөлдөөнт талууд хоорондоо харгалдах, бие биенийхээ үзэл бодлыг ойлгохгүй бол байгууллагаас тэдэнд

-зөвлөгөө,

-зөвлөмж өгөх замаар туслаж болно.

Өөрөөсөө ангид үзэл бодолтой хүнийг зөв ойлгож, хамтран ажиллаж сурахад тусгайлан боловсруулсан сургалт, бэлтгэл нэн чухал.

Зөрөлдөөн байгууллагын дийлэнх ажилтны хоорондын маргаанаас үүдэлтэй бол тусгайлсан сургалт тус болохгүй,

харин зарим ажилтанг өөр албан тушаалд шилжүүлэх замаар шийдвэрлэж болдог.

Ингэж өөр ажилд шилжиж байгаа хүн цаашид бусдын санаа бодлыг зөв үнэлж, цэгнэж чаддаг болох ёстой. Шинэ ажилд түр буюу бүр шилжүүлэх нь тэднийг бусдыг зөв ойлгох, бусдын санаа бодлыг хүлээн зөвшөөрдөг чадвар эзэмшихэд тустай болдог

Бүлгийн түвшний зөрчил зөрөлдөөнийг удирдах нь

Бүлгийн түвшний зөрөлдөөнийг шийдвэрлэхэд оролцогч бүлгүүдийн харилцаа, зан үйлийн хэв шинжийг өөрчлөх асуудал гол үүрэгтэй.

Бүлгийн хоорондын зөрчлийг даван туулах гол арга бол хамтын шийдвэр, гэрээ хэлэлцээрийг хамтарч хэлэлцэх явдал байдаг

Зөрөлдөөнд орж буй бүлгүүдийг орон зай, цаг хугацааны хувьд бие биенээс нь тусгаарлах замаар шууд хоорондоо зөрөлдөх боломжийг хааж болдог.

Байгууллагын түвшний зөрчил зөрөлдөөнийг удирдах нь

Байгууллагад байгаа зөрчлийг арилгах, дахин үүсэх магадлалыг бууруулахын тулд удирдлагын бүтэц зохион байгуулалт, соёлыг өөрчлөн бататгах, хамгаалах явдал байдаг.

Байгууллагын зорилго, зорилтыг тодорхой болгох, захирагдах эрэмбийн харьцааг зөв тогтоох нь далд зөрчлийг багасгадаг.

Зөрчлийн эцсийн үр дүн эерэг байхын тулд байгууллагын гишүүд зөрчлийн үед зан үйлээ зөв зохицуулах, зөрөлдөөн үүссэн үед түүнийг шийдвэрлэх аргыг олж хэрэглэж чаддаг байх ёстой.

Зөрчилдөөнийг шийдвэрлэх 2 бүлэг арга

1.Бүтцийн арга• Өөрийн тавьж буй шаардлагыг ойлгуулах• Зохицуулах• Урамшуулах тогтолцоог боловсронгуй болгох

2.Бие хүмүүсийн хоорондын аргаo Зайлсхийхo Зөөлрүүлэх / аяыг дагах/o Өрсөлдөөнo Хамтран ажиллахo Тохиролцох/ хэлэлцээр/

top related