angiin ajil udirdamj

12
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ СТАТИСТИК ЭКОНОМЕТРИКИЙН ТЭНХИМ АНГИЙН АЖЛЫН УДИРДАМЖ Боловсруулсан: ...................................../Г.Золзаяа (MBA)/ Хянасан: …................................/Я.Эрдэнэсүрэн (MBA)/ УЛААНБААТАР ХОТ 2013 ОН

Upload: oz

Post on 11-Jul-2015

1.513 views

Category:

Documents


11 download

TRANSCRIPT

Page 1: Angiin ajil udirdamj

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

СТАТИСТИК ЭКОНОМЕТРИКИЙН ТЭНХИМ

АНГИЙН АЖЛЫН

УДИРДАМЖ Боловсруулсан: ...................................../Г.Золзаяа (MBA)/

Хянасан: …................................/Я.Эрдэнэсүрэн (MBA)/

УЛААНБААТАР ХОТ

2013 ОН

Page 2: Angiin ajil udirdamj

Агуулга

1. Ангийн ажлын зорилго, тавигдах шаарлага

1.1. Ангийн ажлын зорилго

1.2. Ангийн ажилд тавигдах шаардлага

1.3. Ангийн ажлын сэдэв сонгож авах

1.4. Удирдагч, гүйцэтгэгчийн үүрэг

2. Ангийн ажлын бичилт, бүрдүүлэлт

2.1. Ангийн ажлын бүтэц

3. Ангийн ажил бичиж, хамгаалах хугацаа

4. Ангийн ажлын хамгаалалт

Хавсралт

Page 3: Angiin ajil udirdamj

Нэг: Ангийн ажлын зорилго, түүнд тавигдах шаардлага

1.1. Ангийн ажлын зорилго

Ангийн ажлын үндсэн зорилго нь оюутан сонгосон сэдвийнхээ дагуу суралцсан

хугацаандаа эзэмшсэн онолын мэдлэгээ бататган өргөжүүлж, түүнийгээ

үйлдвэрлэлийн тулгамдсан зорилтыг шийдвэрлэхэд хэрэглэх дадлага, чадварыг

олгоход оршино. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилт тавьж ажиллана.

Үүнд:

1). Сонгож авсан сэдвийн дагуу сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, эрдэм

шинжилгээний бүтээлийн цуврал, сэтгүүл, сонин уншиж хэвлэлийн материалд

онолын боловсруулалт хийх;

2). Тухайн сэдвийн дагуу сүүлийн үед гарч байгаа төр засгийн хууль, тогтоол,

шийдвэр, банк, санхүү – ҮСХ-оос боловсруулан гаргасан шийдвэр, журам, заавар

зэргийг нарийвчлан судалж өөрийн хийсэн онолын боловсруулалттай зэрэгцүүлэн

үзээд үнэлэлт дүгнэлт өгч өөрийн санааг дэвшүүлэх;

3). Бизнесийн байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, санхүүгийн үйл ажиллагааг

илтгэн харуулах сүүлийн үеийн статистикийн бодит тоон материалыг цуглуулан авч

түүнд бие даан шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйн дагуу боловсруулалт хийх;

4). Тооцоо хийж боловсруулсан материалын эцсийн үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч,

шинэ санал дэвшүүлж сурах зэрэг болно.

1.2 Ангийн ажилд тавигдах шаардлага.

Үүнд:

а/. Ангийн ажлыг А4-ийн хэмжээтэй цаасан дээр бичиж 35-аас доошгүй мөртэй,

20-25 нүүрэн дээр цэвэр үзэмжтэй, алдаагүй, засваргүй, гаргац сайтай, албан ѐсны

бичгийн хэллэгээр, зөв байрлуулжь Arial фондтой, мөр хоорондын зай 1,5 мм, зүүн

талаас 25 мм, баруун талаас 25 мм, дээрээс 20 мм, доороос 20 мм-ийн зай авч

компьютероор бичнэ.

б/. Аливаа материал нь бичлэгийн хувьд тодорхой дэс дараалалтай, учир

шалтгааныг нь зүй тогтолд нийцүүлэн зөв, тууштай гаргасан байх;

в/. Сонгож авсан тодорхой нэг аж ахуйн нэгжийн сүүлийн үеийн тоон материлыг /

3-аас доошгүй жилийн / ашиглан тооцоо хийх;

г/. Дүгнэлт санал нь баримт нотолгоо үндэслэлтэй, хийсэн тооцоо судалгаанаас

урган гарсан байх;

Page 4: Angiin ajil udirdamj

д/. Ангийн ажил бичсэний үр дүнд хэрэв зөвлөмж боловсруулан гаргавал тэр нь

шинжлэх ухааны үндэслэлтэй, тухайн аж ахуйн нөхцөлд хэрэгжүүлэх бүрэн

боломжтой байх зэрэг болно.

е/. Үг, үеийн ба өгүүлбэрийн алдааг сайтар хянасан, хуудас дугаарласан байх, 2

талаас зэрэгцүүлж, тэгширүүлсэн байх

Оюутан бүр өөрийн ангийн ажил бичихдээ бизнесийн байгууллагын үйлдвэрлэл,

үйлчилгээ, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой статистикийн судалгаа

шинжилгээний асуудлаар сонгож авсан сэдвээ гүнзгий нягтлан судалж сайтар сэдэх,

энэ үндсэн дээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны эцсийн үр дүнд муугаар нөлөөлж

байгаа эдийн засаг, менежмент, санхүүгийн бүртгэл, санхүүгийн менежментийн

болон маркетингийн дутагдал, доголдлыг илрүүлэн түүнийг арилгах арга замыг эрж

олоод, авах арга хэмжээний талаар шинжлэх ухааны үндэслэлтэй санал

боловсруулж дэвшүүлбэл зохино.

Оюутан багштайгаа тохиролцож ангийн ажил бичих сэдвээ сонгон авч, төлөвлөгөө

боловсруулан батлуулж мөрдлөг болгон ажиллах бөгөөд ангийн ажил бичих явцдаа

удирдагч багштайгаа байнга уулзаж зөвлөгөө авч байвал зохино.

Ангийн ажил бичих нь оюутны бие даасан сургалт эрдэм шинжилгээний ажлын нэг

хэлбэр бөгөөд бичиж хамгаалсан үнэлэлтийг сургууль төгссөн дипломын хавсралтад

бичнэ.

Оюутан ангийн ажлаа онолын хувьд өргөн хүрээтэй, тулгамдсан асуудлыг цаг

үетэй нь уялдуулан сонгож авсан, үндэслэл сайтай, практик амьдралын мэдээ сэлтэд

сонирхолтой тооцоо хийгээд, түүнээсээ ургуулан оновчтой дүгнэлт, саналаа гарган

дэвшүүлж чадсан бол оюутны эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьж, тэнд

онц сонирхолтой, мэргэжилтнүүдийн анхаарлыг татах боломжтой нь харагдсан бол

энэ сэдвээрээ төгсөлт /диплом/ -ийн ажил бичээд улсын шалгалтын комиссын

гишүүдийн хуралд хамгаалж сургуулиа төгсөх боломж бүрдэнэ.

Хэрэв улсын шалгалтын комиссын гишүүд “зөвлөмж” өгвөл цаашид уг сэдвээрээ

ЭЗБС-ийн магистрантурт суралцаж болно.

1.3. Ангийн ажлын сэдэв сонгож авах

Тэнхимээс хянаж батлан гаргасан Хавсралт 3-рт байгаа сэдвүүдээс оюутан

өөрийнхөө сонирхсон сэдвийг сонгон авч, тэнхимд мэдэгдэж албан ѐсны болгоно.

1.4. Удирдагч, гүйцэтгэгчийн үүрэг

Page 5: Angiin ajil udirdamj

Тэнхимээс томилогдсон багш ангийн ажил хийж буй оюутанд онол, арга зүйн

талаар зөвлөгөө өгч, удирдаж ажиллана.

Ангийн ажлын агуулга, бүтцийг тодорхойлох болон бичих төлөвлөгөө

боловсруулахад нь оюутанд туслах, холбогдох ном, сурах бичиг, эх материал зааж

өгөх, боловсруулах тоо баримт, мэдээллийн талаар зөвлөгөө өгөх, бичилтийн явцад

хяналт тавьж, чанартай гүйцэтгүүлэх нь удирдагчийн үндсэн үүрэг мөн.

Ангийн ажлыг онол арга зүйн зохих түвшинд хийх, судалгаа тооцоо, дүгнэлт нь

үнэн зөв байх, графикт хугацаа, төлөвлөгөөг нарийн баримтлах, бичилтийг зохих

журмын дагуу бүрдүүлэх зэрэг үүргийг гүйцэтгэгч оюутан бүрэн хариуцана.

Хоёр: Ангийн ажлын бичилт, бүрдүүлэлт

Ангийн ажлын бичилт, бүрдүүлэлт өнгө үзэмж, уялдаа холбоо, эрэмбэ дараалал

сайтай байх нь үнэлгээний нэг үзүүлэлт болно.

2.1. Ангийн ажлын бүтэц

Ангийн ажил нь / Хавсралт 1-г хар / дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

1. Нүүр хуудас

2. Гарчиг

3. Удиртгал 1-2 хуудас

4. Онолын үндэслэл 5-6 хуудас

5. Үндсэн судалгааны хэсэг 12-14 хуудас

6. Дүгнэлт, санал /2-3 хуудас/

7. Ашигласан материалын жагсаалт

8. Хавсралт

Ангийн ажлын хэмжээ нь 20-25 хуудсанд багтаан бичсэн байвал зохино.

(Ашигласан материал орогүйгээр)

Нүүрний хуудсыг Хавсралт 2-рт харуулсан маягаар бичнэ. Ангийн ажил бичих

сэдвийн жагсаалтыг Хавсралт 3-рт байрлуулсан болно. Эдгээрээс оюутан сонгох

бөгөөд хэрэв хүсвэл чөлөөт сэдэв багштайгаа зөвлөөд сонгож болно.

Гарчигт ангийн ажлын оршил, бүлэг, дэд бүлгийн нэр, дүгнэлт санал, хавсралт,

ашигласан ном, хэвлэл, эх материалын жагсаалт зэргийг зохих дараалалтайгаар

бичиж, хуудасны дугаарыг зааж өгнө.

Page 6: Angiin ajil udirdamj

Ангийн ажлын удиртгал хэсэгт сэдвийн ач холбогдол, чухал тал, энэ талаархи

төр засгийн үндсэн шийдвэр, хуулийг дэс дараалалтай авч товч дурьдана. Мөн уг

сэдвийг сонгон авч судлаж үзэх зайлшгүй шаардлага, судалгааны зорилго ба зорилт,

судалгааны обьект, судлагдахуун, судалгааны таамаглал, судалгаанд хэрэглэсэн

арга, ашигласан материалын талаар өгүүлнэ.

Сэдвийн үндсэн агуулгын хэсэг нь тухайн сэдвийн онцлогоос шалтгаалж 2 эсвэл 3

бүлэгтэй байна. Нэгдүгээр бүлэгт сонгон авсан сэдвийнхээ онолын үндэслэлийг, 2

бүлэгт уг сэдвийн өнөөгийн байдалд хийсэн судалгааг, 3 бүлэгт тухайн асуудлыг

цаашид боловсронгуй болгох арга замын тухай дэлгэрэнгүй тусгаж бичнэ.

Онолын хэсэгт ном, товхимол бусад материалуудыг уншиж танилцаад энэ

асуудлын талаар ямар зохиогчийн ямар бүтээлд хэр зэрэг тусгагдсаныг харьцуулан

авч үзэж, тэдгээрт өөрийн гэсэн санал, дүгнэлт өгч бичнэ. Ингэхдээ ерөнхийгөөс

тодорхойд шилжих зарчмыг удирдлага болгон өөрийн мэдлэгийн цар хүрээг тэлэх

зорилгоор судалж байгаа асуудлаараа эрдэмтдийн янз бүрийн үзэл бодлын нарийн

утга учрыг гаргаж тэдгээрийн дотроос голыг нь олох, хоорондоо ялгагдах үндсэн

шинж чанарыг нь олж мэдэх зорилт тавьж ажиллана. Ингэсний үндсэн дээр тэдгээр

эрдэмтдийн үзэл бодлыг үндсэн шинж чанараар нь бүлэглэн, өөрийн үгээр товч

тодорхой ойлгомжтой тайлбарлан бичиж ямар эрдэмтэний ямар үзлийг дэмжиж

байгаагаа учир шалтгааных нь хамт тодорхойлон бичнэ. Ийнхүү сэдвийн онолын

үндэслэл боловсруулсны үндсэн дээр цаашид ямар тодорхой зорилт дэвшүүлэн

хэрэгжүүлэх шаардлагатай вэ гэдэгт хариулт өгөх боломжтой болно.

Судалгааны хэсэгт сэдвийн дагуу бизнесийн байгууллагын тодорхой жишээн

дээр эдийн засгийн зарим үндсэн үзүүлэлтээр статистик, математик аргаар

шинжилгээ хийж, судалгааны үр дүнг хураангуйлан бичнэ. Тодорхой тоон мэдээллийг

ашиглан судалж байгууллагын амжилтыг товойлгон гаргаж ирэхийн зэрэгцээ

дутагдал оршиж байгаа эсэхийг нээн илрүүлэх, ашиглаж чадахгүй нөөцийг илрүүлэн

гаргах. Үүний зэрэгцээ ангийн ажлын онолын хэсэгт хөндөж бичсэн онолын

маргаантай асуудалтай, судалгааны хэсгийг холбон уялдуулж, өөрийн ойлголтыг

бататгаж, өгч байгаа дүгнэлт саналаа улам илүү үнэмшилтэй болгох шаардлагатай.

Судалгааны хэсэгт тухайн байгууллага дээр хийсэн судалгаа, шинжилгээ, төсөл,

төлөвлөгөө, тооцооны үндэслэлийг хүснэгт, диаграмм, схем, томъѐо, зураг,

үзүүлэнгээр харуулсан байвал зохино. Компьютерийн программ дээр хийсэн

өгөгдлүүдийн параметр, бусад үзүүлэлтүүдийг хавсаргах шаардлагатай.

Page 7: Angiin ajil udirdamj

Гуравдугаар бүлэгт онолын хэсэг болон хийсэн шинжилгээний дүнг үндэслэн уг

асуудлын хэтийн төлөв, сайжруулах боловсронгуй болгох арга замыг тодорхойлж

бичнэ.

Дүгнэлт, саналд онол арга зүйн үндэслэл хийгдсэн шинжилгээнээс урган гарч

байгаа зүйлсийг нэгтгэн дүгнэж өөрийн саналаа дэвшүүлнэ. Ингэхдээ судалгааны

объект болж байгаа аль нэг бизнесийн байгууллагын тодорхой нөхцөл, онцлог, бодит

боломжийг харгалзан үзэхэд илүүтэй анхаарна. Дүгнэлт санал нь шинжлэх ухааны

гүн үндэслэлтэй, бодитой, товч тодорхой, нотлох баримттай, хурц тод хэллэгтэй

байна. Шаардлагатай үед дүгнэлт саналаа үндэслэн боловсруулсан зөвлөмж гаргаж

болно.

Ашигласан материал, ном хэвлэлийн жагсаалтад ашигласан материал бүрийн

зохиогчийн овгийн эхний үсэг, өөрийнх нь нэр, тухайн материалын бүрэн нэр,

хэвлэсэн он, хэвлэлийн газрын нэр, ашигласан хуудасны дугаар, сонин сэтгүүлийн

он, дугаар, хууль, журам зааврыг баталсан газрын нэр, тогтоол, тушаалын он,

дугаар, электрон эх үүсвэр зэргийг бүрэн гүйцэд бичнэ. Тухайлбал:

1/ Б.Машир “Эдийн засгийн статистик” УБ, 2004, 12-18 тал

2/ А. Баатар ”Монголчуудын харилцааны онцлог” Ардын Эрх сонин, УБ, 2001,

№123, 5-р тал гэх мэт

Бусдын зохиол бүтээлээс ашигласан ишлэл, мэдээ баримт байвал тухайн

санааны эцсийн үгийн дээд талд тусгай тэмдэглэгээ хийгээд тэр хуудасны эцэст

шугам татаад доод талд нь ашигласан тодорхойлолтыг дээр дурдсан ѐсоор өгнө.

Хавсралт нь ангийн ажлын үндсэн агуулгыг тодруулах зориулалттай туслах

материалуудаас бүрдэнэ.

Гурав: Ангийн ажил бичиж, хамгаалах хугацаа

Ангийн ажил бичих хугацааг бэлтгэл хийх, онолыг гүнзгийрүүлэн судлах, тооцоо

хийж дүгнэлт, санал боловсруулах, албан ѐсны болгон бичиж дуусгах, тэнхимд

тушаах, хамгаалах хугацаа гэж хуваана. Тухайлбал:

Ангийн ажил бичих календарчилсан төлөвлөгөө

Д Гүйцэтгэх Агуулга Дуусгах

Page 8: Angiin ajil udirdamj

/д ажил хугацаа

1 Бэлтгэл ажил

Сэдвээ сонгон авах, төлөвлөгөө бичиж

батлуулах, холбогдох ном, бүтээл олж

судлах, судлах хувийн программаа

боловсруулах

2

Онолын

үндэслэлийг

гүнзгийрүүлэн

судлах хугацаа

Холбогдох ном, бусад материал уншиж

онолын боловсруулалт хийж энэ талаар

өөрийн гэсэн үзэл бодолтой болох

3

Тооцоо хийж

дүгнэлт өгөх,

санал

боловсруулах

Тодорхой бизнесийн байгууллагын тоон

материалд тулгуурлан тооцоо хийж түүндээ

дүгнэлт өгч санал боловсруулах

4 Албан ѐсны

болгох

Эх нооргоо бэлэн болгосны дараа тухайн

сэдвийн агуулгыг бүрэн гаргаж чадсан эсэх,

найруулга хэллэгийн алдаа мадаг,

хэрэглэсэн нэр томъѐо ижил байгаа эсэх,

тооцооны үнэн зөвийг шалгах, өөрийн

санасан зорьсон хэмжээндээ хүргэж дүгнэлт

өгч санал боловсруулсан эсэх зэргийг дахин

сайтар хянах

5 Тэнхимд тушаах

Багшаар хянуулж гарын үсэг зуруулсны

дараа зарласан хугацаанаас хоцролгүй

тэнхимд тушаах

6 Хамгаалах

Хэрэв оюутан судалгаа шинжилгээний

ажлыг олон жилийн материалд тулгуурлан

шинжлэх ухааны үндэслэлтэй хийсэн,

түүнээс урган гарсан зөвлөмж

боловсруулсан бол ангийн ажилд хавсарган

тэнхимийн хуралд оруулж цаашид хийх

ажлын чиглэлийг тогтоолгосноор төгсөлтийн

ажил бичиж эхлэж болно.

Хэрэв оюутан ангийн ажлыг хангалтгүй

бичиж хамгаалсан бол долоо хоногийн дотор

Page 9: Angiin ajil udirdamj

нэмэлт засвар хийж дахин хамгаална.

Дөрөв: Ангийн ажлын хамгаалалт

Оюутан бичсэн ангийн ажлаа удирдагч багшаар хянуулж гарын үсэг зуруулсан

нөхцөлд уг ажлыг хамгаалалтанд оруулах шаардлагыг хангасан гэж үзнэ.

Ангийн ажлыг тэнхимээс баталсан хугацаанд түүнийг уншсан багш хамгаалуулж

үнэлэлт өгнө. Хамгаалалтаар ангийн ажлын бичилт, бүрдүүлэлт, агуулга нь энэхүү

журмын шаардлагыг хангаж байгаа эсэх, уг сэдвийн хүрээнд оюутны онол, арга зүйн

мэдлэг ямар төвшинд байгааг харгалзан үнэлэлт өгсөн байна.

Page 10: Angiin ajil udirdamj

Хавсралт 1:

Ангийн ажлыг бичих үлгэрчилсэн загвар

Сэдэв1: “Хөдөлмөрийн нөөц, түүний бүтэц өөрчлөлтийн судалгаа”

Оршил

I. Бүлэг: Хөдөлмөрийн нөөцийн онол, арга зүйн үндэс

1.1. Нөөцийн тухай ойлголт, ангилал

1.2. Хөдөлмөрийн нөөц, түүний бүрэлдэхүүн

1.3. Хөдөлмөрийн нөөцийг тооцох арга зүй

II. Бүлэг: Ажиллах хүчний тоо бүрэлдэхүүн

2.1. Ажиллах хүчний өнөөгийн байдал

2.2. Хөдөлмөрийн нөөцийн ирээдүйн чиг хандлага

III. Бүлэг: Судалгааны хэсэг

Санал дүгнэлт

Ашигласан ном

Хавсралт

Page 11: Angiin ajil udirdamj

Хавсралт 2:

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

Эдийн Засаг Бизнесийн Сургууль

...................................-ийн тэнхим

....................................хичээлийн

Ангийн ажил

Сэдэв:........................................................................................................

Удирдсан багш: ........................................................................................

Гүйцэтгэсэн: ..............................................................................................

............анги..........хэсэг

Тушаасан хугацаа: ........................

Тэнхимд ...............................

Багшид .................................

Улаанбаатар хот 2012 он

Page 12: Angiin ajil udirdamj

Хавсралт 3:

Ангийн ажлын сэдвүүд:

1. Статистик ажиглалт

2. Түүвэр судалгаа

3. Серийн түүвэр

4. Хамааралын хэлбэр ...........