“ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН...

33
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн ухаантай нягт холбоотой хөгжжээ. Энэ нь хүн төрөлхтний эрүүл мэнд, өвчнийг танин мэдэх болон эмнэн засах тухай тусгай өөрийн гэсэн арга ухаантай байжээ. XII-XIX зуунд Төвөд-Монгол эмнэлэг нь Ази тивд нэлээд өргөн хэмжээнд дэлгэрсэн түүхтэй. XV- XVI зуунд Төвөд-Монгол эмнэлэг Буриад оронд хөгжихдөө Төвөд-Монголын буддын шашинтай хамт дэлгэрсэн болно. 1741 ондо Елизавет хатны дэмжилгээр буддын шашин Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байна. 1869 онуудад дацан эмнэлгийн газрууд бий болжээ. Төвөд-Монгол эмнэлэг бий болсноор анагаах ухааны номууд ихээр орчуулагдсан байна. Мамба дацан сургуулиуд болон эмнэлгийн газрууд нээгдэв. Энд хурал ном айлддаг хүмүүс, эмч лам нар байлаа. Анхдагч нь Сүүгэлэйн дацан бөгөөд хожим Агада, Галуут нуурт ба Анаагай гэх мэтээр ар араасаа дацангууд байгуулагдсан байна. XVII зууны сүүлээр Буриад оронд эрдэм шинжилгээний болон бусад холбоо байгууллагууд олноороо бий болж, төрөл бүрийн үйл ажиллагаа хийж байв. Тэдгээр хүмүүсийг дурдвал: Николай Спафари (1675), Избрандт Идес (1693), Лоренс Ланге (1716), Иоган Георг Гмелин (1735), Петр – Симон Паллас (1772) гэх мэт. Тус эрдэмтэд Буриад эмч нарын тухай олон зүйлийг тэмдэглэн үлдээсэн байдаг. Жишээ нь: Гмелин 1735 онд ѳѳрийн номнууддаа эмнэлгийн багаж хэрэгслийг зурахаас гадна, хэрхэн эмнэх талаар харуулж эмч ламтай уулзсан тухайгаа зураглан гаргасан байна. Мөн

Upload: others

Post on 02-Oct-2020

3 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО”

Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн ухаантай нягт холбоотой хөгжжээ. Энэ

нь хүн төрөлхтний эрүүл мэнд, өвчнийг танин мэдэх болон эмнэн засах тухай тусгай

өөрийн гэсэн арга ухаантай байжээ. XII-XIX зуунд Төвөд-Монгол эмнэлэг нь Ази тивд

нэлээд өргөн хэмжээнд дэлгэрсэн түүхтэй.

XV- XVI зуунд Төвөд-Монгол эмнэлэг Буриад оронд хөгжихдөө Төвөд-Монголын

буддын шашинтай хамт дэлгэрсэн болно. 1741 ондо Елизавет хатны дэмжилгээр буддын

шашин Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байна. 1869 онуудад дацан эмнэлгийн

газрууд бий болжээ. Төвөд-Монгол эмнэлэг бий болсноор анагаах ухааны номууд ихээр

орчуулагдсан байна. Мамба дацан сургуулиуд болон эмнэлгийн газрууд нээгдэв. Энд

хурал ном айлддаг хүмүүс, эмч лам нар байлаа. Анхдагч нь Сүүгэлэйн дацан бөгөөд

хожим Агада, Галуут нуурт ба Анаагай гэх мэтээр ар араасаа дацангууд байгуулагдсан

байна.

XVII зууны сүүлээр Буриад оронд эрдэм шинжилгээний болон бусад холбоо

байгууллагууд олноороо бий болж, төрөл бүрийн үйл ажиллагаа хийж байв. Тэдгээр

хүмүүсийг дурдвал: Николай Спафари (1675), Избрандт Идес (1693), Лоренс Ланге

(1716), Иоган Георг Гмелин (1735), Петр – Симон Паллас (1772) гэх мэт. Тус

эрдэмтэд Буриад эмч нарын тухай олон зүйлийг тэмдэглэн үлдээсэн байдаг. Жишээ нь:

Гмелин 1735 онд ѳѳрийн номнууддаа эмнэлгийн багаж хэрэгслийг зурахаас гадна,

хэрхэн эмнэх талаар харуулж эмч ламтай уулзсан тухайгаа зураглан гаргасан байна. Мөн

Page 2: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

хануур, тѳѳнүүрийн тухай, тэдгээрт хэрэглэгддэг олон багажийн тухай, нүдний өвчин

бүрд хэрхэн хэрэглэх гэх мэтээр тэмдэглэжээ. 1751 онд «Сибирь шадраар аяншалга» гэх

немец хэлэн дээр хэвлэгдсэн номонд Буриад эмч нар нүдэнд унах цагааг хэрхэн

анагаасан тухай тун дэлгэрэнгүйгээр бичсэн байдаг. Энэхүү Гмелиний тэмдэглэлүүд

Буриад эмч лам нар эрдэм билиг ихтэйг гэрчилсэн болно.

Асагадай ба Сүүгэл дацангуудын эмч лам нар их алдартай бөгөөд олон нутаг усанд

нэртэй байжээ. 1917 он гэхэд дацан бүхэн анагаах ухааны эрдэмтэй эмч лам нартай болсон

байна.

XVIII зууны сүүлээр эмнэлгийн номнууд ихээр хэвлэгдэж, шашны сургуульд эмч лам

нар бэлтгэж, нутаг усандаа олноороо тархан өөрийн гэсэн номын шавь нартай байсан

гэж тэмдэглэгджээ.

Мэдээж Буриад эмч лам нар олон хүнд хүчир өвчнүүдийг анагаахаас гадна,

аргацаан тогтоодог байсан. Тэдний тоонд Пѐтр Бадмаев, Хамба лама Иролтуев эмч нар

зүй ѐсоор орно. Буриад үндэстэн дунд буддын шашин дэлгэрсэн явдал нь, Төвөд-Монгол

Анагаах ухааны хөгжилтэй салшгүй холбоотой.

1917 оны хувьсгалын үе болон 1930-аад онуудын хэлмэгдлийн жилүүдэд олон тооны

эрдэм чадалтай, билиг ухаантай эмч лам нарыг хомроглон устгасан түүхтэй. Ихэнх нь

шоронд орж, нэлээд нь алуулж, зарим нэг нь нутгаасаа дүрвэн гарсан. Зөвлөлт засгийн үед

Төвөд-Монгол эмнэлэг хаагдаж, Орос эмнэлэг эрчээ авч байсан.

Гэвч Монгол Буриад эмч нар нууцаар эрдэм мэдлэгээ дамжуулан үлдээж чадсан юм.

1960-1990 онуудад хэлмэгдсэн эмч лам нар нэрээ цагаатган, нутагтаа буцан ирж, ажлаа

сэргээн хөгжүүлж эхэлсэн.

1991 онд Буриад оронд Ивалгын мамба дацан «Даши Чойнхорлин» гэж буддын

шашны дээд сургуульд Монгол, Өвөр Монгол, Энэтхэг багш нар уригдаж, анхны эмчийн

факультет нээгдээд, 13 эмч лам нарыг сургаж төгсгөв. Багш нарын дунд Анагаах ухааны

хичээлүүдийг эрхэмлэсэн ахмадууд олноороо байв. Тэдгээрээс Гэлэгбалбар лам,

Балгансүрэн лам, Цэдэндамба лам, Даниста, Чойжав, Итгэлт, Балжинням гэх мэт багш

нарыг дурдаж болно.

1996 онд залуу эмч лам нар сургуулиа төгсөөд, «Эмчийн холбоо»-г мэргэжил

нэгтнүүдийнхээ дунд байгуулж, одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна.

«Эмчийн холбоо» нь Төвөд-Монгол анагаах аргыг эзэмшин, харилцан өөрсдийн

туршлагаа солилцсоноор, хамтран хөгжих эмч нарын нэгдэл дээр үндэслэсэн. Энд Орос,

Монгол, Энэтхэг, Өвөр Монгол Төвөд-Монгол анагаахын сургуулийг төгссөн олон эмч

нар ажилладаг.

«Эмчийн холбоо» нь:

Эртнээс үүсэлтэй Монгол Анагаах Ухааны суурийг сэргээн бэхжүүлэх

Монгол Анагаах Ухаанаа дэлхий даяар дэлгэрүүлэн тараах.

Монгол Анагаах Ухааныг сурах арга, эрдмийг шинжлэн хөгжүүлэх гэсэн үндсэн

зорилгуудтай.

Нийгэм хөгжихийн хэрээр, Уламжлалт Анагаах Ухаан нь өнөө цагийн эрдэмтэдийн

анхаарлыг татаж, онол арга нь өргөн дэлгэр судлагдсаар байна. Буриад орны Эрдэм

шинжилгээний төв нь багагүй ажил явуулсан юм. 1968 онд Буриадын Эрдэм шинжилгээнй

төв нь Төвөд эмнэлгийн тасаг буюу нозологи (өвчний ангилалыг судалдаг анагаах ухааны

салбар) мөн эмнүүдийн өнөө үеийн нэр томъѐонуудыг тайлбарлан, Монгол Анагаах

Ухааны өвчнийг танин мэдэх ухааныг судлахыг зорьж байв. Олон хөлтэй эмүүдийг

бүртгэх ѐс горим, эмт ургамлын бодис дээр нэмсэн шинэ эмүүд мөн анагаан засах

Page 3: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

аргуудыг зохион гаргасан. Төвөд-Монгол анагаан засах арга хэрэглэдэг эмнэлгүүд

нээгдэв. Дорны анагаах ухааны төв (Гүрэнэй Центр Восточной медицины) нь эрдэм

шинжилгээний олон ажил хийхээс гадна ургамлын гаралтай эмүүдийг шинэчлэн, бүтээх

болон байгаль хамгаалах, мөн эмнэлгийн ажил явуулдаг. Ахмадуудын эмнэлэг, дорны

уламжлалт эмнэлэг, сувиллын газрууд нь Төвөд–Монгол анагаах аргыг тун

дэлгэрэнгүйгээр хэрэглэхээс гадна Европи болон Төвөд-Монгол эмнэлгийн олон аргуудыг

хослуулан хэрэглэсээр байна.

Тиймээс Төвөд-Монгол Анагаах Ухаан бол Орос гүрэнд хэдэн зуун жилээс хөгжсөн

түүхтэй бөгөөд бид бүхний үнэт зүйлс гэхэд хэлсдэхгүй.

Page 4: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

ХОДООДНЫ АРХАГ ҮРЭВСЛИЙН ЭМГЭГ ЗАГВАРТ

АНАР-5 ЖОРЫН ХОДООД ХАМГААЛАХ НӨЛӨӨГ СУДАЛСАН ДҮН

Д.Уранзаяа1, Б.Дэжидмаа

1, П.Батхуяг

2, Д.Эрдэнэцогт

2, Ч.Чимэдрагчаа

1, Э.Баярмаа

2

1Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн

2Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

Түлхүүр үгс: Анар-5, ПГЕ2, дарханхистохими, Ki67, COX2

Үндэслэл: Монгол улсын хүн амын дунд тэргүүлэх 5 өвчлөлийн 2-р байранд хоол

боловсруулах замын эрхтний өвчлөл орж байна. Хоол боловсруулах замын эрхтний өвчлөл

дотор ходоодны архаг үрэвсэл 12%-ийг эзэлж байна. Хоол боловсруулах тогтолцооны

эмгэгийн шалтгаант хүн амын өвчлөл буурахгүй байгаа өнөөгийн нөхцөлд хоолны

шингээлт сайжруулах, ходоодны архаг үрэвслээс урьдчилан сэргийлэх үйлдэлтэй хямд

үнэтэй, гаж нөлөө багатай жор найрлагын фармакологийн үйлдлийг судлах шаардлага зүй

ѐсоор урган гарч байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон.

Зорилго, зорилт: Монголын уламжлалт анагаах ухаанд бадганаар эс шингэсэн,

ходоодны хүйтэн бэтэг, бөөлжих, дур булгих зэрэг эмгэгийн үед эрт дээр үеэс Анар-5

жорыг хэрэглэж ирсэн бөгөөд бид энэхүү жорын үйлдлийн механизмыг орчин үеийн

нотолгоонд суурилсан анагаах ухааны үндэслэлээр тайлбарлахын тулд ходоодны архаг

үрэвслийн эмгэг загвар үүсгэж Анар-5 жорын ходоод хамгаалах нөлөөг судлах зорилго

дэвшүүлэн судлав.

Материал, арга зүй: Судалгаанд УАУТХ-ийн эмийн үйлдвэрт бэлтгэсэн Анар-5 жорыг

хэрэглэсэн. Судалгаанд УАУТХ-ийн Эрдэм шинжилгээний төвийн лабораторт өсгөж

үржүүлж буй вистар үүлдрийн 280-320 грамм жинтэй 35 толгой харх ашигласан бөгөөд

ходоодны архаг үрэвслийн эмгэг загварыг (Takao Noguchi et al 2007) нарын аргаар хийж

гүйцэтгэсэн. Туршилтын амьтдыг 3 бүлэг болгон хуваасан. 1. Эрүүл бүлэг - хэвийн

тэжээлээр хооллож нэрмэл ус уулгасан (n=5). 2. Эмгэг загвар үүсгэн эмчилээгүй бүлэг -

Аммиакийн 0.1%-ийн уусмалыг өдөр бүр уух усны оронд уулгаж ердийн тэжээлээр

хооллосон (n=15). 3. Туршилтын бүлэг - Аммиакийн 0.1%-ийн уусмалыг өдөр бүр уух

усны оронд уулгаж үүнтэй хамт Анар-5 жорыг 100 мг/кг тунгаар өдөрт 1 удаа уулгаж,

ердийн хоол тэжээлээр хооллосон (n=15). Туршилт 6 долоо хоног үргэлжилсэн бөгөөд

туршилтын төгсгөлд судалгаанд хамрагдсан хархны ходоодны эдэд ПГЕ2,

дарханхистохимийн Ki67, COX2 маркерийг үзэж тодорхойлов.

Үр дүн: Анар-5 жорын ходоод хамгаалах нөлөөг ПГЕ2 болон СОХ2 маркераар

тодорхойлсон үр дүн

Анар-5 жорын ходоод хамгаалах нөлөөг COX-2/PGE2–ийг үзэж тодорхойлоход COX-2

маркер нь ходоодны салст бүрхүүлийн хучуур эсүүд хэвийн үед маш бага илэрхийлэгддэг

байна. Хяналтын бүлгийн ходоодны эдийн шинжилгээнд COX-2-ийн илрүүлэлт сул (+)

илэрсэн. Анар-5 жорын бүлгийн хархны ходоодны салст бүрхүүлд COX-2-ийн илрэл нь

эрүүл ходоодны салстын хэмжээнээс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Дээрх судалгааны үр

дүнг баталгаажуулахын тулд ходоодны эдийн гомогенатийн супернатантад ПГЕ2-ийн

хэмжээг ELISA-ийн аргаар үзэж тодорхойлоход хяналтын бүлэг (аммиакийн уусмалаар

эмгэг загвар үүсгэн эмчлээгүй бүлэг 14.8±0.62 ng/dl)-ийн амьтдын ходоодны эд дэхь

ПГЕ2-ийн хэмжээг эрүүл бүлэг (19.5±1.22 ng/dl)-ийн хэмжээтэй харьцуулахад 24.2%-иар

статистик ач холбогдол бүхий ялгаатайгаар буурсан нь простагландины ялгаралтыг

дарангуйлж ходоод хамгаалах тогтолцоо алдагдан эмгэг загвар үүссэнийг нотолж байна

Page 5: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

(p<0.05). Ходоодны эд дэхь ПГЕ2-ийн хэмжээг хяналтын бүлэг (аммиакийн уусмалаар

эмгэг загвар үүсгэн эмчлээгүй бүлэг 14.8±0.62 ng/dl)-тэй харьцуулахад Анар-5 100 мг/кг

тунгаар эмчилсэн бүлэг (18.67±0.32 ng/dl) 26.3% ихэссэн үзүүлэлттэй байна (p<0.05).

Ходоодны салст бүрхүүлийн хучуур эсийн нөхөн төлжлийг тодорхойлсон үр дүн

Бэлдцийг дижитал гэрлийн микроскоп Olympus BX 51-н тусламжтай бөөмийн будагдалтыг

“ImageJ”программын Ki67-н тоон үзүүлэлтээр үнэлсэн. Туршилтын үр дүнгээс харахад

хяналтын хархны ходоодны салст бүрхүүлийн хучуур эсийн нөхөн төлжил Ki67маркерт

19.75%-д эерэг будагдсан. Анар-5 жор нь Ki67маркерт 6.58%-д эерэг будагдсан байна.

Дүгнэлт

Аммиакийн уусмалаар үүсгэсэн ходоодны архаг үрэвслийн эмгэг загварыг Анар-5 жороор

эмчилэхэд салст бүрхүүлийн хучуур эсүүдийн СОХ2-ийн үйлдлийг идэвхижүүлж

ПГЕ2-ийн ялгаралтыг дэмжиж Ki67 маркерийн илрэл дунд эерэг илэрсэн нь ходоод

хамгаалах, зохицуулах үйлдэлтэйг илтгэж байна.

Page 6: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

ХОДООДНЫ ШҮҮРЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АНАР-5 ЖОРЫН ҮЗҮҮЛЭХ

НӨЛӨӨГ СУДАЛСАН ДҮН

1Д.Уранзаяа,

2П.Батхуяг,

1Б.Дэжидмаа,

1Ч.Эрдэнэчимэг,

1Ч.Чимэдрагчаа

1Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн

2Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

Түлхүүр үгс: Ходоодны шүүрэл, нийт хүчил, чөлөөт хүчил

Үндэслэл: УАУ-нд дотор өвчин бүхний үндэс нь эс шингэсэн өвчин, эс шингэсний

шалтгаан нь бадганы хүнд, сэрүүн билиг чанар гэж үздэг. Нөгөө талаар идээ ундааг хүний

биеийн ерөнхий галын илч болсон ялзлагч бадган ялзалж чадахгүй, шингээгч шар

шингээж чадахгүй, гал тэгшитгэгч хий тунгалаг цөв болгон ялгаж чадахгүй болсноор эс

шингэсэн өвчин үүсдэг байна. Бидний судлаачид бадганаар эс шингэсэн, ходоодны хүйтэн

бэтэг, бөөлжих, дур булгих зэрэг эмгэгийн эмчилгээнд хэрэглэдэг Анар-5 жорын ходоодны

шүүрэлд үзүүлэх нөлөөг судлахаар сонгон авсан.

Материал арга зүй: УАУТХүрээлэнгийн Уламжлалт эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн

Анар-5 эмийг судалгаанд хэрэглэсэн. Судалгаанд УАУТХ-ийн виварт үржүүлж буй

харьцангуй эрүүл 290-350 грамм жинтэй 15 толгой Вистар үүлдрийн харх ашигласан.

Туршилтын амьтдыг эрүүл, туршилтын бүлэг Анар-5 /200мг/кг/, Анар-5 /100мг/кг/ 3 бүлэг

болгон хувааж бүлэг тус бүрээр нь тусгаарлан хэвийн нөхцөлд байлгасан. Туршилтын

өмнө 24 цаг хоол тэжээл өгөхгүй сойсон. Туршилт эхлэхээс 30 минутын өмнө туршилтын

бүлгийн амьтдад судалж буй бэлдмэлээ зохих тунгаар амаар уулган, хяналтын бүлгийн

амьтдад туршилтын бүлгийн амьтадтай ижил хэмжээний нэрмэл ус уулгасан. Туршилтын

амьтан нэг бүрийг тусгай тавиур дээр хөдөлгөөнгүй бэхэлж мэдээгүйжүүлсний дараа

(Кетамингидрохлорид 90мг/кг) хэвлийн хэсгийн үсийг хусч мэс заслын талбайг зохих

ѐсоор ариутган хэвлийн хөндийг нээгээд ходоодыг гарган ходоодны нугалуурыг боосон.

Туршилт 4 цагийн турш үргэлжилсэн бөгөөд төгсгөлд нь ходоодонд ялгарсан шүүсийг

хэмжээстэй шилэн гуурсанд хэмжиж аван ходоодны шүүсэнд рН-ийн хэмжээ, чөлөөт

хүчил болон нийт хүчлийн хэмжээг тодорхойлсон.

Үр дүн: Судалгааны үр дүнд Анар-5 жор нь чөлөөт хүчил болон нийт хүчлийн хэмжээг

статистик ач холбогдол бүхий ялгаатайгаар нэмэгдүүлсэн байна (p˂0.01, p˂0.05). Анар-5

жор нь 200 мг/кг тундаа хяналтын бүлэгтэй харьцуулахад чөлөөт хүчлийн хэмжээг

15%-иар, нийт хүчлийн хэмжээг 29% ихэсгэж байгаа нь Анар-5 жоронд агуулагдах

полифенолт нэгдэлтэй холбоотой юм.

Дүгнэлт

Анар-5 жор нь ходоодны ханын эсийн Н+-К

+ АТФаза ферментийг идэвхжүүлэн давсны

хүчлийн ялгаралтыг нэмэгдүүлснээр ходоодны шүүсэн дэхь чөлөөт хүчлийн хэмжээг 15%,

нийт хүчлийн хэмжээг 29%-иар ихэсгэж байна.

Page 7: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

ЭТАНОЛЫН АРХАГ ХОРДЛОГО ҮҮСГЭСЭН ХАРХНЫ

НЕЙРОТРАНСМИТТЕРИЙН ӨӨРЧЛӨЛТӨНД АЛКУРЕМОН БЭЛДМЭЛИЙН

ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Бат-Эрдэнэ Ж, Чимэдрагчаа Ч

Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн Хүрээлэн

Үндэслэл. Монголын уламжлалт анагаах ухаанд архинд донтох өвчин, архины шалтгаант

өвчлөл, элэгний өвчнийг анагаахад хэрэглэдэг жороос Алкуремон бэлдмэлийг гарган авч

харханд үүсгэсэн архины хордлогын үед судлалаа.

Зорилго. Этанолын архаг хордлого үүсгэсэн хархны нейротрансмиттерийн өөрчлөлтөнд

Алкуремон бэлдмэлийн үзүүлэх нөлөөг судлах.

Материал, арга зүй. Вистар үүлдрийн хархыг эрүүл, хяналт, туршилтын 3 нийт 5 бүлэгт

хувааж хяналт, туршилтын бүлгүүдэд 40% этилийн спиртийг 7 мл/кг тунгаар 60 хоногийн

турш уулгасан. Хяналтын бүлэгт эмчилгээ хийгээгүй, туршилтын гурван бүлэгт

Алкуремоныг этилийн спирт өгсөн өдрөөс эхлэн 50, 100, 150 мг/кг тунгаар тус тус 60

хоногийн турш уулгасан. Амьтдыг егүүтгэн тархийг авч тархины эдийн гомогенат

бэлтгэсэн. Nucleus accumbens (NAc) болон ventral tegmental area (VTA) хэсгийн

нейротрансмиттерийн хэмжээг дофамин, глутаматийн ELISA кит ашиглан тодорхойлов.

Үр дүнг биостатистикийн үндсэн аргуудаар Prism 5.0 программ ашиглан боловсруулсан.

Үр дүн. Алкуремон бэлдмэл нь NAc хэсгийн дофамины хэмжээ (50 мг/кг 2.007±0.61 pg/l;

100 мг/кг 2.551±0.58 pg/l; 150 мг/кг 2.5±0.60 pg/l)-г хяналтын бүлэг (0.83±0.66 pg/l)-тэй

харьцуулахад 2.4-3.0 дахин ихэсгэсэн, түүнчлэн VTA хэсгийн дофамины хэмжээ (100 мг/кг

3.190±0.48 pg/l; 150 мг/кг 2.978±0.42 pg/l)-г хяналтын бүлэг (1.43±0.22 pg/l)-тэй

харьцуулахад 2.0-2.2 дахин статистик ач холбогдол бүхий (p<0.05) ялгаатай их байна. Мөн

Алкуремон бэлдмэл нь бүх тундаа тархины NAc хэсгийн глутаматын хэмжээ (50 мг/кг

0.704±0.089 umol/l; 100 мг/кг 0.710±0.121 umol/l; 150 мг/кг 0.686±0.073 umol/l)-г хяналтын

бүлэг (0.94±0.07 umol/l)-тэй харьцуулахад 25-26% бууруулсан, түүнчлэн тархины VTA

хэсгийн глутаматын хэмжээ (50 мг/кг 0.771±0.066 umol/l; 100 мг/кг 0.714±0.106 umol/l)-г

хяналтын бүлэг (0.96±0.08 umol/l)-тэй харьцуулахд 20-27% статистик ач холбогдол бүхий

(p<0.05) ялгаатай бага байна.

Дүгнэлт. Этанолын архаг хордлого үүсгэсэн хархны нейротрансмиттерийн өөрчлөлтөнд

Алкуремон бэлдмэл зохицуулах нөлөө үзүүлж байна.

Түлхүүр үг. Архины хордлого, глутамат, дофамин

Page 8: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

EFFECT OF ALCUREMON PREPARATION ON CHRONIC ETHANOL

INTOXICATION WITH NEUROTRANSMITTER CHANGES IN RATS

Bat-Erdene J, Chimedragchaa Ch

Institute of Traditional Medicine and Technology of Mongolia

Introduction. Alcuremon preparation is based on herbal drug used for treatment of

alcohol-related disease, liver disease and alcohol intoxication in Mongolian traditional medicine

and to explore ethanol intoxication model in rat.

Aim. To determine effect of Alcuremon preparation on chronic ethanol intoxication with

neurotransmitter changes in rats.

Methods. Wistar rats were divided in to 5 groups (Normal, Controls, A-I, A-II and A-III).

Experimental groups had 40% ethanol 7 ml/kg oral administration for 60 days. A-I, A-II and

A-III groups had respectively Alcuremon preparation 50, 100 and 150 mg/kg oral administration

for 60 days. Neurotransmitter level was measured by dopamine (DA), glutamate (GLM) rat

ELISA kit in brain homogenate for nucleus accumbens (NAc) and ventral tegmental area (VTA).

Results. The levels of nucleus accumbens DA (A-I 2.007±0.61 pg/l; A-II 2.551±0.58 pg/l; A-III

2.5±0.6 pg/l) was increased by 2.4-3 fold (p<0.05) compared to control (0.83±0.66 pg/l). Also,

level of ventral tegmental areas DA (A-II 3.190±0.48 pg/l, A-III 2.978±0.42 pg/l) was

significantly (p<0.05) increased by 2.0-2.2 fold compared to control (1.43±0.22 pg/l).

The level of nucleus accumbens GLM (A-I 0.704±0.089 umol/l; A-II 0.710±0.121 umol/l;

A-III 0.686±0.073 umol/l) was decreased by 25-26% (p<0.05) compared to control (0.942±0.07

umol/l). Also, level of ventral tegmental areas GLM (A-I 0.771±0.06 umol/l; A-II 0.714±0.10

umol/) was significantly (p<0.05) decreased by 20-27% compared to control (0.967±0.088

umol/l).

Conclusion. Alcuremon preparation has neuromodulator effect on chronic ethanol intoxication

with neurotransmitter changes in wistar rat.

Keywords. Alcohol intoxication, dopamine, glutamate

Page 9: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН ДАХЬ ТАРХИ ДОРГИЛТЫГ ОНОШЛОХ

ОНОШЛОГООНЫ АРГА ОРЧИН ЦАГИЙН АНАГААХ УХААНААР

ТАЙЛБАРЛАГДАХ НЬ

Ш.Мөнгөнгэрэл1;2

, С.Өлзийсайхан1, М.Бат-Очиp

1,Б.Болор

2, О.Пагма

2

1Монголын Үндэсний Их Сургууль, Анагаах Ухааны Сургууль

2”Ач” Анагаах Ухааны Их Сургууль

Судалгааны үндэслэл:

Гавал тархины гэмтлийн хөнгөн зэрэгт Тархины доргилт багтах бөгөөд

тохиолдлынхоо тоогоор 60-70%-ийг эзэлдэг байна.

Харин Уламжлалт Анагаах Ухааны судар номонд бичигдсэнээр тархи доргилт нь

биеэ даасан өвчин юм. Өрнийн анагаах ухаанд Тархи доргилтыг баттай оношлох

оношлогооны арга байхгүй ба КТГ-т зургийн нягтаршил ихсэх, краниограммд хурууны

дардсын шинж илрэх хэдий ч энэ нь бусад гавал тархины гэмтлийн үед түгээмэл илрэх

шинж юм.

Дорнын анагаах ухааны судар номонд зөвхөн тархи доргилтыг оношлох

оношлогооны аргууд хэд хэд бичигдсэн байдаг. Монголчууд нь тархи доргилтыг эрт дээр

үеэс оношлон эмчилж ирсэн арвин өв сантай. Тиймээс бид эхний удаад Уламжлалт

Анагаах Ухааны судар номонд бичигдсэн аргууд болон бариач нарын хэрэглэдэг зарим

оношлогооны аргуудын үнэн бодит байдлыг харьцуулах зорилгоор судалгааг явуулж,

хамгийн өндөр хувьтай гарсан Чамархайн судлаар оношлох аргын онолын үндэслэлийг

тайлбарлахыг оролдлоо.

Түлхүүр үг: Тархины доргилт, Тархины артерийн судас, Тархи нугасны шингэн, Тархины

ховдол

Судалгааны зорилго:

Тархи доргилтыг оношлох, Уламжлалт Анагаах Ухааны аргуудын бодит байдлыг

харьцуулан судлах. Судалгаагаар өндөр гарсан аргын онолын үндэсийг орчин цагийн

анагаах ухаантай холбож тайлбарлах.

Судалгааны зорилт:

- Гаднаас доргилт авсан анамнезтай, тархи доргилтын шинж тэмдэг илэрсэн

хүмүүсийг судалгаанд хамруулах

- Уламжлалт Анагаах Ухааны судар номонд бичигдсэн аргууд (Чамархай судал, дунд

хуруу, улаан утас) болон бариач нарын хэрэглэдэг зарим оношлогооны аргуудын

(GB20 Fengchi сүв, шууны судал) үнэн бодит байдлыг харьцуулан үнэлэх

- Стив Паркер “Хүний бие” 2008 он Монсудар хэвлэлийн газар номыг гол болгон

тайлбарлах.

Судалгааны материал арга зүй:

Бид 2016.03.15 – 2016.04.25-ы хооронд БГД 6-р хороо “Гэмтэл согог судлалын

үндэсний төв”, БГД 10-р хороолол “Тэмүүлэл” хотхон 53-р байр Бариа заслын газарт

урьдчилан боловсруулсан 6 асуулт бүхий асуумж судалгаа явуулсан.

Page 10: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

Дискриптив – 1 агшны аргыг ашиглан энгийн санамсаргүй түүврээр 89 хүнийг

судалгаанд хамруулсан.

УАУ дахь тархи доргилтын ном судрууд, баримт материалууд, сурах бичиг болон

гарын авлагуудыг судалгааны материалаа болгож эх бичиг, сурвалж бичгийн

судлалын арга, анализ-синтезийн аргийг ашиглав.

Судалгааны боловсруулалтыг Microsoft word, Microsoft Excel, Power Point

программыг ашиглан боловсруулав.

Судалгааны үр дүн:

Диаграмм 1: Уламжлалт Анагаах Ухааны тархи доргилтын оношлогооны аргуудын

харьцуулсан үнэлгээ

Дээрх судалгаанаас үзэхэд Чамархайн судал нь оношлох хамгийн найдвартай арга гэдэг

нь харагдаж байна.

Тархи нь гавлын ясан хайрцаг дотор тархи нугасны шингэн(ТНШ)-д хөвж байдаг. ТНШ нь

өдөрт 4-5 удаа шинэчлэгдэж байдаг уураг болон глюкоз агуулдаг тунгалаг шингэн бөгөөд

энэ нь хажуугийн хос 2 ховдлын судсан сүлжээнээс үүсээд, гуравдугаар ховдолд

юүлэгдэнэ. Ингээд бага тархины өмнө талд байрлах дөрөвдүгээр ховдолд цутгана. Ингэж

шингэний эргэлт тархины артерийн лугшилтын тусламжтайгаар явагддаг байна.

Судалгааны дүгнэлт:

1-р диаграммын судалгааны үр дүнгээс үзэхэд Уламжлалт Анагаах Ухааны судар номонд

бичигдсэн оношлогооны аргууд 95-с дээш хувьтай таарч байгаа нь тархи доргилтыг

оношлоход онцгой ач холбогдолтой нь харагдаж байна.

Тархи доргилтыг Монгол эмнэлэгт Чамархайн артераар оношилдог байсан нь Ramus

frontalis a.temporalis superficialis юм. Өөрөөр хэлбэл орчин цагийн анагаах ухаанаар ТНШ

нь түүнийг тойрсон судсан сүлжээнээс үүсдэг бөгөөд шингэний эргэлт тархины артерийн

тусламжтай явагддаг байна. Үүнийг эрт дээр үеэс Монголчууд мэддэг байсан нь тархи

доргихыг зөв оношилж, эмчилдэг байсан нь гэрчилнэ. Иймээс тархи доргиход шингэний

эргэлт хэвийн явагдахаа болих ба үүнээс шалтгаалж тархины артерийн судас өөрчлөгддөг

байна.

0%

20%

40%

60%

80%

100%

Чамархайн судал

Дунд хуруу

Улаан утас

Fengchi сүв

Судас

хувь 98% 95% 52% 34% 23%

Page 11: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

Ашигласан хэвлэл:

1. Анагаах ухааны дөрвөн үндэс. (1986): Хөх хот, ӨМАХХ

2. Сүмбэ Хамба Ишбалжир. Дөрвөн рашаан. (1998): Хөх хот, ӨМАХХ

3. Стив Паркер “Хүний бие” 2008 Монсудар хэвлэлийн газар

4. Эрдэнэбилэг.А, Батсүх.О, Наранбат.Л. Гэмтэл согог судлал. (2014): Пресс

Лоорд хэвлэлийн газар УБ хот

5. Тогоо.Б. Монгол эмнэлгийн засал. (1991): Эрүүл энх хэвлэлийн газар УБ хот

6. Уул.Б. Монгол эмнэлгийн уламжлалт заслын болор эрхи. (2000): Хөх хот,

ӨМАХХ

7. Болд.Ш. Рашааны зүрхэн найман гишүүнт нууц увдисын үндсээс гутгаар

бөлөг Увдисын үндэс хэмээх оршив. (2012) Соѐмбо Принтинг хэвлэлийн

газар, УБ хот.

8. Х. Долгормаа “Толгой, тархины гэмтлийг бариа заслын аргаар анагаах нь”

УБ 1990 он

9. Б.Дагвацэрэн “Тархи доргилтыг бариа заслаар эмчлэх асуудалд” Монгол

анагаах ухаан 1989, 2(70)

Page 12: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

ХАРХАНД ЦУУНЫ ХҮЧЛЭЭР ХОДООДНЫ ШАРХ ҮҮСГЭСЭН ҮЕД ЛИКБЕРГ

БЭЛДМЭЛИЙН ХОДООД ХАМГААЛАХ ҮЙЛДЛИЙГ СУДАЛСАН ДҮН

Өсөхмандах Ч.1

1Шинэ Анагаах Ухаан Их Сургууль, магистрант

Хураангуй

Ходоодны шархлааны үед ходоодны салст бүрхүүлийн хамгаалах тогтолцооны гол

бүрэлдэхүүн хэсэг болох салслаг бодисын хэмжээг эрс бууруулж, ходоодны салст

бүрхүүлийн гэмтлийн талбайг нэмэгдэхэд хүргэдэг бөгөөд энэ нь уг өвчний эмчилгээнд

хэт исэлдэлтийг дарангуйлах үйлдэлтэй антиоксидант нэгдлүүдийг хэрэглэх үндэслэлийг

бий болгож байгаа юм.

Судадлгааны ажлын гол зорилго нь Монгол Төвөдийн уламжлалт анагаах ухаанд өвчин

эсэргүүцэх, нян нядлах, яр шархыг анагаах үйлдэлтэй ургамлуудыг сонгон “Ликберг”

бэлдмэл хэлбэрээр бэлтгэж ходооны шархны эмгэг загвар үүсгэн түүний үйлдлийг

судлахад оршино.

Бид судалгааны ажлыг 2016-2018 онуудад Шинэ Анагаах Ухаан Их Сургууль

(ШАУИС)-ийн дэргэдэх Эрдэм Шинжилгээ Инновацийн Төв лаборатори, Эд эс судлалын

лабораторийг түшиглэн хийж гүйцэтгэв. Вистар үүлдрийн хархны хөлийн булчинд

10%-ийн Кетамины гидрохлоридын уусмалаас 0.05мл хэмжээтэй тарьж унтуулан 10%

цууны хүчлээр ходоодны салст бүрхүүлийн гэмтлийг эмгэг загварыг үүсгэсэн. Ходоодны

шархлааны ил харагдах байдал шархлааны хэмжээг морфометрийн аргаар тодорхойлов.

Туршилтын 21 дэх хоногт хяналтын эмчлээгүй бүлгийн амьтдад шархны талбай Ликберг

бэлдмэлээр эмчилсэн бүлгийн амьтадтай харьцуулахад 2.8 (р<0.01) дахин буурч үүнтэй

зэрэгцэн шархны ѐроолын гүний хэмжээг хяналтын бүлэгтэй харьцуулахад 1.19 дахин

(р<0.01) статистикийн ялгаатайгаар буурсан байлаа. Түүнчлэн Ликберг бэлдмэлээр

эмчилсэн бүлгийн амьтдыг Де-Нол эмээр эмчилсэн бүлэгтэй харьцуулахад шархны талбай

1.3 дахин, шархны ѐроолын гүний хэмжээ 1.33 дахин бага, статистикийн ялгаагүй (р<0.6)

буюу Де-Нол эмийн үйлдэлтэй адил байлаа.

Ликберг бэлдмэл нь ходоодны шархны эдгэрэлт, нөхөн төлжилтийг түргэсгэх, ходоод

хамгаалах үйлдэлтэй байна.

Үндэслэл

Манай оронд ходоодны өвчлөл насанд хүрэгчдийн 72 хувийг эзэлж байна[1]. 2016 онд

Монгол улсын нийт өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны хоёрдугаарт хоол боловсруулах

эрхтэн тогтолцооны эмгэг, төдийгүй дэлхийд ходоодны хорт хавдрын өвчлөлөөр

хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна[2]. 1994 оноос Helicobacter pylori нь хавдар үүсгэгч

1-р хүчин зүйл гэж үзэх болсон[3]. Хорт хавдарт хүргэж байгаа олон хүчин зүйлсийг

дурьдвал ходооны шарх, архаг үрэвсэл, тунгалгийн булчирхайн эмгэг, ургацаг байна. Мөн

H. pylori үүдэлтэй хоолны шингэц муудах үзэгдэл илүү давамгай тохиолдож байна[4].

Ходоодны шархлаа өвчний үед ходоодны салст бүрхүүлийн хамгаалах тогтолцооны гол

бүрэлдэхүүн хэсэг болох салслаг бодисын хэмжээг эрс бууруулж, ходоодны салст

бүрхүүлийн гэмтлийн талбайг нэмэгдэхэд хүргэдэг бөгөөд энэ нь уг өвчний эмчилгээнд

хэт исэлдэлтийг дарангуйлах үйлдэлтэй антиоксидант нэгдлүүдийг хэрэглэх үндэслэлийг

бий болгож байгаа юм.

Зорилго, зорилт

Монгол Төвөдийн уламжлалт анагаах ухаанд өвчин эсэргүүцэх, нян нядлах, яр шархыг

Page 13: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

анагаах үйлдэлтэй ургамлуудыг сонгон “Ликберг” бэлдмэл хэлбэрээр бэлтгэж ходооны

шархны эмгэг загвар үүсгэн түүний үйлдлийг судлахад оршино.

Судалгааны ажлын арга зүй

Бид судалгааны ажлыг 2016-2018 онуудад Шинэ Анагаах Ухаан Их Сургууль

(ШАУИС)-ийн дэргэдэх Эрдэм Шинжилгээ Инновацийн Төв лаборатори, Эд эс судлалын

лабораторийг түшиглэн хийж гүйцэтгэв. Вистар үүлдрийн хархны хөлийн булчинд

10%-ийн Кетамины гидрохлоридын уусмалаас 0.05мл хэмжээтэй тарьж унтуулан,

ходоодны салст бүрхүүлийн гэмтлийг 10% “цууны хүчлийн шархлааны” эмгэг загварыг

Okabe et al., (1970)[5] аргаар үүсгэсэн. Ходоодны шархлааны ил харагдах байдал

шархлааны хэмжээг морфометрийн аргаар тодорхойлов.

Үр дүн

Сорил туршилтад 180-200 гр жинтэй, нийт 30 толгой “Вистар” үүлдрийн цагаан хархыг

ашиглав. Амьтдыг нас, хүйс, биеийн жинг нь харгалзан 4 бүлэг болгон 1-р бүлэг буюу

эрүүл амьтад (n=5), 2-р бүлэг буюу эмчилгээ хийгээгүй хяналтын амьтад (n=6) нэрмэл ус 2

мл/кг, 3-р бүлэг буюу туршилтын амьтад (n=7) Ликберг бэлдмэлийг 60 мг/кг тунгаар, 4-р

бүлэг буюу харьцуулах бүлгийн амьтад (n=7) Де-Нолын суспенз 6.85 мг/кг тунгаар

тооцож 5 хоног зондоор уулгасны дараа амьтдад 10%-ийн кетамины гидрохлоридыг 0.2

мл/гр булчинд тарьж унтуулсны дараа амьтдад цууны хүчлийн 10%-ийн уусмал 0,05

мл-ээр ходоодны антрум буюу гарах хэсгийн серозин бүрхүүл дор тарьж цэвэр шарх

үүсгэв. Эмгэг загвар үүсгэсний дараах 7, 14, 21 дэх хоногт Ликберг болон Де-Нол

эмүүдийн үзүүлэх нөлөөг ходоодны шархны хэмжээ болон ѐроолын гүний хэмжээгээр

тодорхойлов (Хүснэгт 1).

Хүснэгт 1.Цагаан харханд цууны хүчлээр үүсгэсэн ходоодны шарх 7, 21 хоногтойд

“Ликберг” бэлдмэлийн үзүүлэх нөлөө

Судалгааны

бүлгүүд

Тун Шархны талбай (см2) Шархны ёроолын гүн

(см2)

7 хоног 21 хоног 7 хоног 21 хоног

Хяналт н.ус 2

мл/кг

0.53±0.06 0.48±0.003 0.65±0.05 0.15±0.002

Ликберг 60 мг/кг 0.40±0.02 0.17±0.002 0.31±0.02 0.08±0.005

Де-Нол 6.85 мг/кг 0.38±0.05 0.15±0.001 0.36±0.03 0.06±0.003

Туршилтын дүнгээс үзэхэд ходоодны шархлааны талбай 7 дахь хоногт Ликберг бэлдмэл

хэрэглэсэн бүлгийн амьтдыг хяналтын бүлгийн амьтадтай харьцуулахад (p<0.01)

статистикийн ялгаатай. Харин Ликберг 60 мг/кг тунгаар хэрэглэсэн бүлгийн амьтдыг

Де-Нол 6.85 мг/кг тунгаар хэрэглэсэн бүлгийн амьтадтай харьцуулахад шархны талбай

1.05 дахин, шархын ѐроолын гүний хэмжээ 0.86 дахин, статистикийн ялгаагүй (p<0.7)

буюу туршилтын бүлгүүд ерөнхийдөө хягналттай харьцуулахад шарх өнгөц болж

түрэгдсэн, зах ирмэг үрэвслийн шингэн, хаван багассан эмчилгээний үр дүн адилхан

үйлчилж байгаа нь ажиглагдлаа (Хүснэгт 1). Туршилтын 21 дэх хоногт хяналтын

эмчлээгүй бүлгийн амьтдад шархны талбай Ликберг бэлдмэлээр эмчилсэн бүлгийн

амьтадтай харьцуулахад 2.8 (р<0.01) дахин буурч үүнтэй зэрэгцэн шархны ѐроолын гүний

хэмжээг хяналтын бүлэгтэй харьцуулахад 1.19 дахин (р<0.01) статистикийн ялгаатайгаар

Page 14: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

буурсан байлаа. Түүнчлэн Ликберг бэлдмэлээр эмчилсэн бүлгийн амьтдыг Де-Нол эмээр

эмчилсэн бүлэгтэй харьцуулахад шархны талбай 1.3 дахин, шархны ѐроолын гүний

хэмжээ 1.33 дахин бага, статистикийн ялгаагүй (р<0.6) буюу Де-Нол эмийн эмчилгээний

үйлдэлтэй адил байлаа.

Дүгнэлт

Ликберг бэлдмэл нь өөхний хэт исэлдэлтийн процессыг дарангуйлах замаар ходоодны

шархны эдгэрэлт, нөхөн төлжилтийг түргэсгэх, ходоод хамгаалах үйлдэлтэй байна.

Хэлцэмж

Судлаачид (Okabe S.Koth J.,1970)[5] ходооны салст бүрхүүлийн гэмтлийг амьтан дээр

үүсгэх цууны хүчлийн эмгэг загвар нь ходоодны салст бүрхүүлийн гэмтлийг сэдээх эмгэг

жамын механизмын хувьд өвчтэй хүмүүсийнхтэй тун төстэй хэлбэрийн эмгэг процессыг

ходоодны эсэд өдөөдгөөрөө давуу талтай гэжээ. Судлаач Ц.Ламжав (1970)[6] цууны

хүчлээр үүсгэсэн ходоодны шархлааны эмгэг загварын үед “Тетраплант” бэлдмэл

хяналтын бүлгийн амьтдын үзүүлэлтээр харьцуулан үзэхэд 7 дахь хоногт ходоодны

хананы салст бүрхүүлийн гэмтлийн талбайн хэмжээ 11.4-51.6 %-иар илүү буурсан,

(Ц.Володя.2002)[7] Зузаан навчит бадаан (Bergenia crassifolia L)-ын навч, үндэслэг

ишнээс бэлтгэсэн “Бергфолин”, “Бергризамин”, Нарийн навчит хөвөнт (Chameoneron

angustifolia L)-ийн навчнаас бэлтгэсэн “Xаменофолин” бэлдмэлүүд ходоодны шархлааны

талбайн хэмжээг 7 дахь хоногт хяналтын бүлэгтэй харьцуулахад 2.16-3.18 дахин

бууруулах нөлөө үзүүлж байсан нь бидний судалгааны үр дүнтэй адил байна.

Page 15: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

GASTRO-PROTECTIVE EFFECTS OF LIKBERG PREPARATION ON ACETIC

ACID INDUCED GASTRIC ULCER IN RATS

Abstracts

This study investigated the protective effects of extract of Likberg on acetic acid induced gastric

ulcer in rats. Twenty five Wistar rats, 150–200 g were divided into foor groups as follows: Group

1 (control) rats received 2 mL/kg of propylene glycol for 21 consecutive days. Group 2 (Ulcer

Control) received in water orally for 5 consecutive days during which the rats were fasted for the

induction of ulcer. Group 3 received Likber preparation at 60 mg/kg/day. Group 4 (compered)

received De-Nol 6.85 mg/kg/day. The method described by Okabe et al. was followed (Okabe

et al., 1970).The animals were fasted for 24 h prior to the experiment. Under light ether

anesthesia, laparotomy was performed on all rats through a midline epigastric incision. After

exposing the stomach, glacial acetic acid (0.05 ml) was applied on to the serosal surface of the

stomach using a cylindrical mold of 6 mm diameter for 60 s. The acid solution was then removed

by rinsing the mold with normal saline twice or thrice to avoid damage to the surrounding tissues.

All the animals were sacrifice at the end of the study to determine the gastric pH, ulcerative level,

in the nidus of ulcerative determined, and Lipid peroxidation (LPO) levels.

The result showed that acetic acid significantly (p< 0.05) decreased ulcerative level, and in the

nidus of ulcerative determined. It induced significant necrosis of the stomach tissue.

Administration of Likberg significantly (p< 0.05) decreased gastric the animals were treated

with De-Nol(6.85 mg/kg, p.o.) and with different extracts of preparation of Likberg. (60 mg/kg

p.o.) once daily for 21 days after induction of ulcer.

Ном зүй

1. Эрүүл мэнд 2011. Монгол улсын үндэсний стастистикийн хороо; х-45

2. Ch. Bat-Erdene. Mongolian Health Indicators 2016. Center for Health Devolopment,

2016.

3. Wroblewski LE, Peek RM Jr. Helicobacter pylori, Cancer, and the Gastric Microbiota. Adv

Exp Med Biol. 2016;908:393-408.

4. Humans IWGotEoCrt. Pharmaceuticals. Volume 100 A. A review of human carcinogens.

IARC monographs on the evaluation of carcinogenic risks to humans. Vol.100, no.PT A,

p-1;2012

5. Okabe C.J. Pfeiffer, J.L. Roth. Experimental production of duodenal and antral ulcers in

rats. Federal Proc., 29 (1970), pp. 255-260

6. Ламжав Ц. Монгол орны эмийн баялгийг судалсан эрдэм шинжилгээний ажлын үр

дүн. ХААИС-ийн бүтээл №11, 1970, 11-136

7. Володя Ц. Ургамлын гаралтай бэлдмэлүүдийн гастропротектор үйлдэл. Мал

эмнэлгийн шинжлэх ухааны докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл

Улаанбаатар. 2002.

Page 16: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

ЦАГААН ГААНЫ ТҮҮХИЙ ЭДИЙГ ХАНДЛАХ ТОХИРОМЖТОЙ

НӨХЦӨЛИЙГ ТОДОРХОЙЛСОН ҮР ДҮН

Ч.Эрдэнэчимэг, У.Мядагбадам, Б.Дэжидмаа, Б.Дагвацэрэн

Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн

Түлхүүр үг: Цагаан гаа, жинжерол, жижиглэлтийн зэрэг, хандлагч

Үндэслэл

Цагаан гаа буюу Zingiber officinalie (Willd.) Rosc нь уламжлалт анагаах ухаанд жор

найрлагын бүрэлдэхүүнд орж маш өргөн хэрэглэгддэг бөгөөд гошуун, амтлаг амттай,

бүлээн, ширүүн, хурц, хөлбөрөнхий, хуурай чанартай түүхий эд юм. Уламжлалт анагаах

ухаанд илчийг сэлбэх, дурыг нээх, идээг шингээх, хүчжүүлэх, бадгана хийг дарах, өгөрийг

татах болон голдуу тунгалаг цөв ялгарахгүй, тамир доройтсон, эр бэлэг суларсан зэргийг

засахад хэрэглэнэ.

Цагаан гааны үндсэнд хамгийн биологийн идэвхтэй бодис бол жинжерол буюу

[5-гидрокси- 1-(4-гидрокси-3-метокси фенил) декан-3-нэг юм. Түүнчлэн үндсэнд 3-6%

ханасан тос, 9% уураг, 60-70% карбогидратууд ба 8% үнс, 9-12% чийг ба 2-3% эфирийн

тос агуулагдана.

Зорилго

Цагаан гааны түүхий эдийг хандлах тохиромжтой нөхцөлийг тогтоох.

Судалгааны материал, арга зүй

Судалгааны ажлыг УАУТХ-ийн ЭШТ-ийн Хими, хими технологийн лабароторид

гүйцэтгэв. Түүхий эдийн технологийн параметрүүд болох жижиглэлтийн зэрэг,

тохиромжтой хандлагч, экстрагент шингээх коэффицентыг И.А.Муравьев, Ю.Г.Пшуков

(1997) нарын аргаар тодорхойлов.

Түүхий эдэд жинжеролын агууламжийг Солонгосын фармакопейн аргачлалын дагуу

өндөр идэвхт шингэний хроматографийн аргаар тодорхойлов.

Судалгааны ажлын үр дүн

Цагаан гааны түүхий эдийн тохиромжтой хандлагчийг тодорхойлохдоо түүхий эдийг

20%, 40%, 70%, 96% спирт болон нэрмэл усаар хандалж, ханд тус бүрийн жинжеролын

агууламжийг ӨИШХ-ийн аргаар тодорхойлсон ба үр дүн харгалзан 0.2±0.064%,

0.23±0.062%, 0.251±0.065%, 0.246±0.1% ба 0.075±0.007% байв.

Түүхий эдийг 0.5 мм, 1 мм, 2 мм хэмжээтэй жижиглэж тус бүрийг 20% спиртээр

хандалж, ханд тус бүрт жинжеролын агууламжийг тодорхойлоход харгалзан 0.086±0.016%,

0.077±0.014% ба 0.069±0.005% байв.

Дүгнэлт

Цагаан гааны үндэсийг 0.5 мм хэмжээтэй жижиглэх, 70% спиртээр хандлах нь

тохиромжтой байна.

Page 17: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

УЛАМЖЛАЛТ ЭМИЙН ҮЙЛДВЭРТ ҮЙЛДВЭРЛЭЖ БУЙ ЭМИЙН НЭР, ХЭЛБЭР,

НЭГ ТУНГИЙН ХЭМЖЭЭ БА ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ

Үндэслэл

Монголын уламжлалт анагаах ухаан бол Монгол ард түмний үндэсний баялаг, өв сангийн

нэг болох бөгөөд түүхэн урт удаан хугацаанд УАУ-ы онол түүний мөн чанар, эм

эмчилгээний олон арга барилын талаар судлан баяжуулж хөгжүүлж ирсэн УАУ-ы нэгэн

томоохон салбар юм.

УАУ-ы Анагаах ухааны цог төгөлдөр 4-н үндэст །ནད་ལ་གསོ་བར་བྱེད་པའི་གཉྱེན་པོ་ནི། །ཟས་དང་སོད་ལམ་སྨན་

དཔྱད་བཞི་ཡིན་ཏྱེ། Өвчнийг анагааж үйлдэх ерөндөг нь идээ, явдал мөр, эм, засал 4 хэмээсэн байдаг

ба өвчний хүч, явцаас хамааруулан эдгээр дөрвөн ерөндгийг зэрэгчлэнгээр хүчийг үүсгэн

өгнө. Үүнийг мөн УАУ-ы дөрвөн үндэст །སོབས་ཆྱེན་ནད་ལ་སྨན་དཔྱད་ཟས་སོད་བཞི། хүч ихтэй өвчнийг эм,

засал, идээ, явдал мөр гэсэн зарчмаар эмчлэх шаарлагатай гэсэн байдаг. Эдгээр нь эмийн

эмчилгээний чадал, тус эрдэм нь эмчилгээний үр дүнд чухал ач холбогдолтой болохыг

харуулж байна.

Эм нь аливаа өвчнийг эмчлэх, оношлох, сэргийлэх зорилгоор тодорхой тун

хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн юм. Эмийг зөв сонгон хэрэглэж байж

эмчилгээ хүссэн үр дүндээ хүрч чадна. Эмийг тухайн хүний нас, биологийн ба өвчний

онцлогт тохируулан сонгож зохих тун хэмжээгээр тодорхой заасан хугацаанд эмчийн

хяналтанд хэрэглэхийг эмийн зохистой хэрэглээ гэнэ. http://124.158.109.67:8080/licemed/publicMedProduct.html

Харин өнөө цагт ялангуяа европ эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэхгүй, өвчний

шинж тэмдэг зовиур намдмагц хэрэглэхээ болих, хэт олон эм нэг дор хэрэглэх, эмчийн

шийпвэр оролцоогүйгээр эмийг дураараа сонгон хэрэглэх эмийн тун хэтрүүлэх, хордох,

эмийн өвчин үүсэх зэрэг эрсдэл гардагийг судалсан мэдээлэл нилээд байна.

Зорилго

Уламжлалт эмийн үйлдвэрт үйлдвэрлэж буй эмийн нэр, хэлбэр, нэг тунгийн хэмжээ

болон түүний хэрэглээний давтамжийг судлах

Зорилт

1. Уламжлалт эмийн үйлдвэрүүдээс үйлдвэрлэж гаргадаг эмийн нэр, хэлбэр, нэг

тунгийн хэмжээг судлах.

2. УАУ-ы үүдэн болон ортой эмнэлгүүдэд өргөн хэрэглэгдэж буй УА-ын эмийн нэрс,

хэрэглээний давтамжийг судлах.

Судалгааны загвар

Эх бичиг, баримт материалыг судлах, түүвэрлэх, задлан шинжлэх харьцуулан судлах зэрэг

аргаар Монголын уламжлалт анагаах ухааны зайлшгүй шаардлагатай эмийн түүвэрлэлт

гаргана.

Судалгааны хэрэглэгдэхүүн

1. གཡུ་ཐོག་ཡོན་ཏན་མགོན་པོ།༅༅།།བདུད་རི་སོམ་པོ་ཡན་ལག་རྒྱད་པ་གསང་བ་མན་ངག་གི་རྒྱུད་ཅྱེས་བ་བ་བཞུགས་སོ།། 2008

2. གཡུ་ཐོག་ཡོན་ཏན་མགོན་པོ།༅༅།།གསོ་རིག་པའི་བསན་བཅོས་སྨན་བླའི་དགོངས་རྒྱན་རྒྱུད་བཞིའ་ིགསལ་བྱེད་བཻ་ཌྰྭར་སོན་པོའི་མལ ིི་ཀ་ཞྱེས་བ་བ་ བཞུགས་སོ།།

3. Монгол улсын эмийн бүртгэлийн жагсаалт 2015 он ЭМСЯ-ы эм, эмнэлгийн

хэрэгсэлийн хэлтэс

Page 18: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

4. Монгол улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, эмийн түүхий эдийн жагсаалт 2017 он

Эрүүл мэндийн хөгжлийн төв

5. Зайлшгүй шаардалгатай эмийн 7 дахь жагсаалт Монгол улсын эрүүл мэндийн яам

улаанбаатар 2014 он

6. Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт

үүсэхээс сэргийлэх стратеги эрүүл мэндийн яам улаанбаатар хот 2013 он

7. Төрөөс эмийн талаар баримтлах бодлого эрүүл мэндийн яам улаанбаатар хот 2014

он

8. Монгол улсын эмийн бүртгэлийн жагсаалт 2015 он ЭМСЯ-ы эм, эмнэлгийн

хэрэгсэлийн хэлтэс

9. Монгол улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, эмийн түүхий эдийн жагсаалт 2017 он

Эрүүл мэндийн хөгжлийн төв

10. www.licemed.mn

11. Монгол эмийн судлал С.Олдох Б.Цэрэндоо П.Батхуяг 2009 он

12. Монгол эмийн зөв зохистой хэрэглээ тусламж Сунлин хариуцсан найруулагч Оюун

өвөрмонголын хэвлэлийн бүлэглэл ардын хэвлэлийн хороо 2012- ы 4 сар

13. Монгол эмийн судлал найруулагч Лувсан үндэстний хэвлэлийн хороо 1989 он 12

сар

14. Г. Одонцэцэг Д. Нацагдорж 2010 он Онош зүй-уламжлалт анагаах ухаан

Улаанбаатар 2010 он 378х

Судалгааны арга аргачлал

Агшингийн санамсаргүй түүврийн аргаар эмнэлзүйн ба эмийн үйлдвэрийн баримтын ба эх

бичгийн судалгаа

Анализ-синтезийн арга

Бид сонгож авсан эх бичгээс авсан мэдээлэлд оюун дүгнэлт хийж тодорхой бүрэлдэхүүн

хэсгүүдэд бүлэглэж, задлан хуваана. Судалж буй обьектийн хийсвэрлэж болох үндсэн

шинж чанарууд тодорхой бүрэлдэхүүн хэсгүүд дээр илүү тодруулан гарган тавих бөгөөд

анализ, задлан шинжилгээ хийнэ.

Энэхүү шинжлэх ухааны уламжлалт задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, харьцуулан жиших

үндсэн дээр дүгнэлт гаргалгаа хийх, учир шалтгааны үүднээс нотлох арга зэргийг гол

болгож, мөн Монголын уламжлалт анагаах ухаанд эх зохиолын утга санааг задлан

шинжилж, голлох нэр томъѐо утга бүр дээр нягтлал хийдэг уламжлалт тайлбарлах аргыг

түшиглэв.

Судалгааныхаа мэдээллийг бүрэлдэхүүн хэсгүүдэд задлан хувааж хэсэг тус бүрийн шинж

чанарыг тодотгосны дараа тэдгээрийг эргэн нэгтгэж бүхэл цогц оюун дүгнэлт болгон

боловсруулах замаар уламжлалт анагаах ухааны зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт

гаргана.

Харьцуулан жиших арга

ДЭМБ-ын Зайлшгүй шаардлагатай эмийн жишиг жагсаалт гаргасан зөвлөмжийн баримт

бичигийг судалгаандаа ашиглана.

Уламжлалт эмийн ангилал гол төлөөлөгчидийн нэрс, найрлага, тун хэрэглэх эмнэлзүйн

шатлал зэргийг энэхүү судалгааны үр дүнд гаргаж тавина.

Үр дүн

1. Бид судалгаандаа Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Уламжлалт анагаах

ухааны эм үйлдвэрлэдэг Манба Дацан, Армон, Монг-эм, УАШУТҮК, Уламжлалт эм,

Page 19: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

эмийн ургамал, Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник, Мон-интра, Одь тан

зэрэг Монгол улсын эмийн бүртгэлд албан ѐсоор эмээ бүртгүүлдэг найман эмийн

үйлдвэрийг сонгон авч судалгааныхаа гол тулгуур болгосон. Эдгээр найман үйлдвэрээс нэр

найрлага давтагдахгүйгээр нийт 456 төрлийн уламжлалт эм үйлдвэрлэгддэг байна. Үүнээс

давхардсан тоогоор 56 нэр төрлийн эм нь дээрх эмийн үйлдвэрүүдэд үйлдвэрлэгддэг

өндөр давтамж бүхий, түүхий эдийн хувьд олдоц сайтай, хоруу чанар багатай эм байна.

Эдгээрээс 25,4% нь тан, 58,9% нь талх, 12,9% нь үрэл хэлбэрийн эмүүд эзэлж байгаа

бөгөөд тугналтын хэмжээ 0,2гр аас 1,0гр хүртэл буюу дунджаар 0,6гр хэмжээтэй

үйлдвэрлэдэг байна.

2. Улаанбаатарын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Манба Дацан, УАШУТҮК, Монг-эм

зэрэг УАУ-ы эмнэлгүүдээр 2013-2017 оны хооронд хэвтэн эмчлүүлсэн нийт 1744

эмчлүүлэгчдийн /эм-1195, эр-549/ өвчний түүхэнд судалгаа хийхэд үйлдэвэрлэгдэж буй

456 нэр төрлийн эмнээс 143 нэр төрлийн эмнүүд нь зонхилон хэрэглэгдэж байна.

Дүгнэлт

1. Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий найман уламжлалт эмийн

үйлдвэрүүдэд нийтдээ 456 нэр төрлийн эм үйлдвэрлэдгээс 56 нэр төрлийн эм нь өндөр

давтамж бүхий үйлдвэрлэдэг эмнүүд байна. Нийт УАУ-ы эмийн 38% нь тан, 45% нь талх,

17% нь үрэл хэлбэрийн эмүүд эзэлж байгаа бөгөөд тугналтын хэмжээ Тан эм 0,8гр аас 9гр

хүртэл буюу дунджаар 2,1гр хэмжээтэй. Талхан эм 0,75гр аас 9г хүртэл буюу дунджаар

2,2гр хэмжээтэй. Үрэл эм 0,2гр аас 2,9гр хэмжээтэй дунджаар 0,3гр хэмжээтэй

үйлдвэрлэдэг байна.

2. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий эмнэлгүүдэд сүүлийн 5 жилд

хэвтэн эмчлүүлсэн 1744 эмчлүүлэгчдэд дээрх үйлдвэрлэж буй эмнүүдээс 143 нэр төрлийн

эмнүүд нь зонхилон хэрэглэгдэж байгаа бөгөөд эдгээр эмнүүдээс цаашид Монголын

уламжлалт анагаах ухааны зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг гаргах боломжийг

судлах хэрэгтэй.

Page 20: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

МАРЧИН-13 ТАНГИЙН ӨВДӨЛТ НАМДААХ НӨЛӨӨГ СУДАЛСАН ДҮН

Халиунаа Т, Бат-Эрдэнэ Ж, Нарангэрэл Г, Дэжидмаа Б, Мөнхтуул Ц,

Эрдэнэчимэг Ч, Мядагбадам У, Дагвацэрэн Б,

Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн Хүрээлэн [email protected]

Үндэслэл:

Уламжлалт анагаах ухаанд Марчин-13 танг цус хөөрч толгой өвдөх, нүд улайх ба

цусны халуун, боловсорсон ба эс боловсорсон халуун, даралт ихсэх, уушигны халуун

өвчнийг анагаахад хэрэглэж ирсэн.

Марчин-13 тангийн найрлаганд Мана (Inula helenium L.), Лидэр (Sophora L.), Ар үр

(Terminalia chebula Retz.), Жүр үр (Gardenia Jasminoides Ellis.), Бар үр (Terminalia

Bellerica.), Гандигар (Sambucus L.), Бэрээмэг (Arnebia Forssk.), Шумхан (Pyrola incarnata

Freyn.), Зод (Rubia cordifolia L.), Гүргүм (Carthamus tinctorinus L.), Нагагэсэр (Cossam pinu

malabarica Merr.), Жажиг (Phytolacca Acinosa), Цагаан гаа (Kaemferia galanga L.) зэрэг

ордог. Орчин үеийн анагаах ухааны оношлогоо, эмчилгээний зарчим нь нотолгоонд

суурилсан байхыг шаарддаг тул Марчин-13 жорын фармакологийн судалгаа хийж өвдөлт

намдаах нөлөөг судлан тодорхойлохыг зорилоо.

Зорилго:

Хархны сарвуунд формалинаар үүсгэсэн өвдөлтөнд Марчин-13 тангийн үзүүлэх

нөлөөг судлах

Арга зүй:

Судалгаанд Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн хүрээлэнгийн УЭҮ-т

стандартын дагуу үйлдвэрлэсэн Марчин-13 тан (951017)-г хэрэглэсэн.

Туршилтанд УАУТХүрээлэнгийн виварт үржүүлж буй харьцангуй эрүүл 200-260

гр жинтэй Вистар үүлдрийн 25 толгой эр хархыг ашиглав. Туршилтын хугацаанд амьтдыг

виварын хэвийн нөхцөлд (20±2C) байлгаж, ердийн тэжээлээр хооллосон.

Харханд формалинаар үүсгэсэн өвдөлт намдаах нөлөөг судлах арга зүй: Марчин-13

танг өвдөлт намдаах нөлөөг Mahdieh Anoush (2015) арга зүйн дагуу гүйцэтгэсэн.

Туршилтанд лабораторийн 25 толгой эр хархыг бүлэг тус бүрт 5 харх сонгон хяналт,

харьцуулах туршилтын бүлгүүдэд хуваав. Туршилт эхлэхээс 30 минутын өмнө судалж буй

идээшмэлийг зохих тунгаар уулгасан.

Туршилт I бүлэгт Марчин-13 тангийн идээшмэлийг 300 мг/кг тунгаар,

Туршилт II бүлэгт Марчин-13 тангийн идээшмэлийг 600 мг/кг тунгаар,

Харьцуулах бүлэгт эмгэг загвар үүсгэхээс 30 минутын өмнө Диклоденкийг 25 мг/кг

тунгаар уулгасан.

Õÿíàëòûí á¿ëýãò íýðìýë 10 ìë/êã òóíãààð óóëãàñàí.

Эрүүл бүлэгт нэрмэл ус 10 мл/кг тунгаар уулгасан.

Туршилт, харьцуулах, хяналтын бүлэгт өвдөлтийн эмгэг загвар үүсгэхдээ 2.5%-ийн

формалины 1мл уусмалыг хархны хойд сарвуунд тарьсан. Эхний 0-15 минут

(цочмог өвдөлт), 16-60 минутын хугацаанд архаг өвдөлт үүснэ.

Өвдөлтийг хүрэлцэх мэдрэхүйг хэмжих багажийн тусламжтайгаар (Dynamic Planter

Aesthesiometer: UGO Basile company, Italy) бүртгэж хяналтын бүлэгтэй харьцуулан тооцов.

Page 21: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

Үр дүн:

Формалины (2.5%-ийн 1мкл) уусмалыг хархны зүүн хойд сарвуунд тарьсны дараа

харх сарвуугаа хазлах долоох хөдөлгөөнийг давтамжтайгаар хийж байв. Өвдөлтийг

хүрэлцэх мэдрэхүй хэмжих багажийн тусламжтайгаар тодорхойлж хяналтын бүлгийн

өвдөлт намдаах хүч нь 10 минутын дараа 21.1±3.9, 20 минутын дараа 20.8±5.6, 30 минутын

дараа 21.9±4.6, 40 минутын дараа 12.7±4.6, 50 минутын дараа 15.9±4.0, 60 минутын дараа

19.8±4.0 байлаа. Харин Марчин-13 тангийн идээшмэлийг 300 мг/кг тунгаар уулгасан

бүлгийн өвдөлт намдаах хүч нь 10 минутын дараа 19.3±3.0, 20 минутын дараа 17.1±3.9,

30 минутын дараа 15.4±3.7, 40 минутын дараа 19.7±5.2, 50 минутын дараа 21.9±4.3, 60

минутын дараа 25.2±5.2 байсан бөгөөд хяналтын бүлэгтэй харьцуулахад статистик ач

холбогдол бүхий ялгаагүй байв. Харин Марчин-13 тангийн идээшмэлийг 600 мг/кг тунгаар

уулгасан бүлгийн өвдөлт намдаах хүч нь 40 минутын дараа 26.1±6.9, хяналтын бүлэгтэй

харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай p<0.05 байв.

Хархны хойд сарвуунд формалин тарьж өвдөлт үүсгэсэн туршилтын 10-60

минутын турш эрүүл бүлэгт өвдөлт үүсгэх хүч жигд их буюу эрүүл амьтдын өвдөлт мэдрэх

босго хүч нь өндөр (41.3±8.2-31.3±4.7 грамм) харин хяналтын бүлэгт өвдөлт мэдрэх босго

хүч бага (21.1±3.9-19.8±4.0 грамм) байсан. Харин 10-60 минутын турш эрүүл бүлэгт

өвдөлт үүсгэх хугацаа эрүүл амьтдын өвдөлт мэдрэх босго секунд нь өндөр

(35.0±6.2-26.1±4.0 грамм) харин хяналтын бүлэгт өвдөлт мэдрэх босго секунд нь бага

(18.2±4.0-10.4±3.9 грамм) байсан.

Дүгнэлт:

Марчин-13 тан нь их тундаа өвдөлт намдаах нөлөөтэй байна.

Түлхүүр үг: Марчин-13, Формалин, Диклоденк

Page 22: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

“ИММУНОФЛЮ” БЭЛДМЭЛИЙН ЧАНАРЫН СУДАЛГААНЫ АСУУДАЛД

Ч.Эрдэнэчимэг, Б.Дэжидмаа, Ч.Чимэдрагчаа

Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн

Түлхүүр үг: Иммунофлю, Мана-4, уусдаг мөхлөг, чанарын судалгаа

Үндэслэл

Иммунофлю бэлдмэл нь уламжлалт эм Мана-4 танд суурилан гарган авсан, уусдаг

мөхлөг эмийн хэлбэртэй, туналагдсан хатуу эмийн бэлдмэл юм. Түүний найрлагад Мана

буюу Өндөр зоосон цэцгийн үндэс, Үнэгэн сүүлхэй лидэрийн үндэс, Цагаан гаа, Манж

гандигарын түүхий эд агуулагдана. Иммунофлю бэлдмэлийг дархлаа дэмжих, сульдаж

ядрах, хамар битүүрэх, нус гоожих, найтаах, бие жихүүцэх, шархирах, халуурах, ханиалгах

зэрэгт хэрэглэнэ.

Уламжлалт эмийг технологийн боловсруулалт хийж, шинэ эмийн хэлбэрт оруулсан ба

энэхүү бэлдмэлийн чанарын үзүүлэлтийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай юм.

Зорилго

Иммунофлю бэлдмэлийн чанарын үзүүлэлтийг тодорхойлох.

Судалгааны материал, арга зүй

Судалгааны ажлыг УАУТХ-ийн ЭШТ-ийн Хими, хими технологийн лабароторид

гүйцэтгэв.

Иммунофлю бэлдмэлийн чанарын судалгааг нимгэн үет хроматографийн аргаар, тоон

агууламжийг спектрофотометрын аргаар тус тус тодорхойлов. Мөхлөгийн асгарах жин,

урсах чанарыг Lucy Wan Sai Cheong-ийн аргаар, фракцийн бүрэлдэхүүнийг Козейны

аргаар тодорхойлсон.

Судалгааны ажлын үр дүн

Иммунофлю бэлдмэлд матрин (Rf утга 0.72), оксиматрин (Rf утга 0.14), алантолактон

(Rf утга 0.56), жинжерол (Rf утга 0.71) ба хлорогены хүчлийг (Rf утга 0.31) илрүүлж,

нимгэн үет хроматографийн тохиромжтой нөхцөлийг тогтоов.

Мөхлөг нь шаргал өнгөтэй, нэгэн төрлийн, амтлаг, бага зэрэг гашуун амттай, сул

өвөрмөц үнэртэй ба түүний асгарах жин 0.762, нийт мөхлөгийн 65% нь 0.15-0.45 мм

хэмжээтэй байсан. Нэг пакет мөхлөгт нийлбэр фенолт хүчил 4мг, нийлбэр алкалоид 1 мг,

нийлбэр флавоноид 8 мг-аас тус тус багагүй агуулагдана.

Дүгнэлт

Иммунофлю уусдаг мөхлөгийн чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлж улмаар түүний

үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийн төслийг боловсруулав.

Page 23: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

“ГАРДИ” НААЛТ ГАРГАН АВСАН ҮР ДҮН

Ч.Эрдэнэчимэг, Б.Дэжидмаа, Б.Ууганбаяр, Ч.Чимэдрагчаа, Г.Мөнхзул

Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн

[email protected], 89930924

Үндэслэл

Сүүлийн жилүүдэд Монголын уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг

Гарди-5 эмийн фармакологи болоод химийн судалгаа нь нилээд өргөн хүрээгээр хийгдсэн

бөгөөд эдгээр судалгааны үр дүнгээс үндэслэн түүнээс шинэ эмийн хэлбэр гарган авч үе

мөчний эмгэгийн эмчилгээний практикт нэвтрүүлэх нь ач холбогдол өндөртэй ажил болох

нь харагдсан юм.

Тиймээс “Гарди-5” жорыг сонгон авч технологийн боловсруулалт хийж, хэрэглэх

аргыг хялбарчилж, орчин үеийн эмийн хэлбэрт шилжүүлэх судалгааг хийх нь эм зүй

болоод эм судлалын салбарын тулгамдсан асуудлын нэг юм.

Зорилго

Бидний судалгааны ажлын зорилго нь уламжлалт эм “Гарди-5” жороос эмчилгээний

идэвхтэй наалт гарган авах.

Материал, арга зүй

Гарди-5 уламжлалт эмийн найрлагад Арүр, Кузнецовын хорс, Эгэл годил, Руда,

Хүдрийн заар агуулагддаг бөгөөд 1:1 харьцаатай гарган авсан шингэн хандыг судалгаанд

ашиглав.

Наалтыг “Solvent casting method” аргачлалын дагуу бэлтгэсэн. Полимер бодисоор

метилцеллюлоз, нэвчимхий чанар үүсгэгчээр пропилен гликоль, наалт үүсгэгчээр

поливинилпирролидинийг авсан ба тохиромжтой харьцааг сонгохын тулд 10%, 15%,

20%-иар сонгон уусгагчаар метанол, хлороформ (50:50) харьцаатай авч, 200-300

эрг/мин.-аар 20 минут электрон хутгагчаар холив. Зуурмагийг петрийн аяга эсвэл

зориулалтын бэлдэц дээр нимгэн, нэгэн жигд тарааж, 24 цаг тасалгааны температурт

хатаана.

Наалт бэлтгэхэд шаардлагатай тохиромжтой туслах бодисуудыг туршилтын үр дүнд

сонгоно. Үүнд:

1. Полимер бодис

2. Наалдамтгай бодис

3. Арьсаар нэвчин орох чадварыг сайжруулах бодис

4. Тогтвортой байдлыг хангах буюу бактери, мөөгөнцрийн эсрэг бодис

Үр дүн

Наалтны суурийг бэлтгэхдээ метилцеллюлозыг 7%, поливинилпирролидин 3%,

пропилен гликоль 30%, метилпарабен 0.1%, ментол 0.3%-иар тооцож, уусгагчаар

метанол-хлороформ (50:50) харьцаагаар авах нь тохиромжтой бөгөөд “Гарди” эмийн

хандыг 10%-иар тооцож нэмэн, 200-300 эрг/мин-аар 20 минут холив. Өтгөн массыг петрын

аяга эсвэл зориулалтын бэлдэц дээр тараан, 24 цаг тасалгааны температурт хатаав.

“Гарди” наалт нь тэгш өнцөгт хэлбэртэй, хүрэн өнгөтэй, гааны сэнгэнэсэн үнэртэй,

нэгэн төрлийн байв.

Бид судалгааны үр дүнд 10х8.5 см ба 14,5х11 см хэмжээтэй 2 төрлийн “Гарди”

наалтийг гарган авав.

Дүгнэлт: “Гарди-5” уламжлалт эмнээс эмчилгээний идэвхтэй наалт гарган авах

боломжтой бөгөөд туслах бодисын тохиромжтой харьцааг тогтоолоо.

Page 24: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

БУРГАСТ НАВЧИТ БАНЗДООГИЙН ТҮҮХИЙ ЭДИЙГ ХАНДЛАХ

ТОХИРОМЖТОЙ НӨХЦӨЛИЙГ СОНГОСОН ҮР ДҮН

У. Мядагбадам1, Ч. Эрдэнэчимэг

1, Ж.Бат-Эрдэнэ

1, Г. Нарангэрэл

1, Б.Дагвацэрэн

1

1Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэн

[email protected] 91115184

Үндэслэл

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ байгалийн гаралтай эмт бодис, ургамлын эм,

бэлдмэлийг хэрэглэх явдалд ихээхэн анхаарах боллоо.

Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгдэж ирсэн Бургаст навчит банздоогийн

газрын дээрх хэсгийн бэлдмэл нь амьсгалын замын эрхтний өвчний үеийн нян, вирусын

эсрэг үйлчлэх бөгөөд туршилтын амьтны цөсний ялгарлыг нэмэгдүүлэхийн хамт цөсний

зогсонги байдлыг багасгаж, цөсний урсгалыг идэвхжүүлэн, элэг цөсний үрэвслийг

бууруулах, цөсний хүчлийн өтгөрлийг нэмэгдүүлэх билирубин, холестрений хэмжээг

ихэсгэх үйлдэлтэй. Ийнхүү Бургаст навчит банздоогоос эмийн бэлдмэл гарган авах

зорилгоор түүхий эдийг хандлах тохиромжтой нөхцөлийг сонгох шаардлагатай байна.

Судалгааны ажлын зорилго

Бургаст навчит банздоогийн түүхий эдийг хандлах тохиромжтой нөхцөлийг сонгох

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй

Энэхүү судалгааг УАУТХ-ийн Эрдэм шинжилгээний төвийн хими технологийн

лабораторид хийж гүйцэтгэв. Судалгаанд Улааанбаатар хот орчмоос түүж бэлтгэн чанарын

шаардлага хангасан Бургаст навчист банздоогийн газрын дээд хэсгийг хэрэглэсэн.

Түүхий эдийн жижиглэлтийн зэрэг, тохиромжтой хандлагчийг И.А.Муравьев, Ю.Г.Пшуков

(1997) нарын аргаар тодорхойлж, хандлагдах бодисын хэмжээг МУҮФ, аргачлалын дагуу

тодорхойлов.

Судалгааны ажлын үр дүн

Бургаст навчит банздоогийн хатаасан газрын дээд хэсгийн түүхий эдийг янз

бүрийн хэмжээтэй жижиглэж 20% этилийн спиртээр хандалж нийлбэр флавоноидын

хэмжээ болон хуурай үлдэгдлийг тодорхойлоход 1мм хэжээтэй жижиглэсэн спиртэн

ханданд нийлбэр флавоноид 1.72%, хуурай үлдэгдэл 13.88%, 2мм хэмжээтэй жижиглэсэн

спиртэн ханданд нийлбэр флавоноид 1.66%, хуурай үлдэгдэл 14.84%, 3мм хэмжээтэй

жижиглэсэн спиртэн ханданд нийлбэр флавоноид 1.9%, хуурай үлдэгдэл 15.12%

агууламжтай байв.

Бургаст навчит банздоогийн газрын дээд хэсгийг 3мм хэмжээтэй жижиглэсэн

түүхий эдийг янз бүрийн концентрацитай спиртээр хандалж флавоноидын хэмжээ болон

хуурай үлдэгдлийг тодорхойлоход 20% спиртэн ханданд нийлбэр флавоноид 0.5%, хуурай

үлдэгдэл 17.6%, 40% спиртэн ханданд нийлбэр флавоноид 0.41%, хуурай үлдэгдэл 12.6%,

70% спиртэн ханданд нийлбэр флавоноид 0.232%, хуурай үлдэгдэл 14.2%, 96% спиртэн

ханданд нийлбэр флавоноид 0.231, хуурай үлдэгдэл 2.97% агууламжтай байв.

Дүгнэлт: Бургаст навчит банздоогийн түүхий эдийг 3мм хэмжээтэй жижиглэн, 20%

этилийн спиртээр хандлах нь тохиромжтой байна.

Page 25: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

ТУУЛГААР ЭЛЭГНИЙ ДЭЛГЭРСЭН ХАЛУУНЫГ АРИЛГАХ АСУУДАЛД

Л.Батгэрэл1, Б.Ширчинмаа

2, П.Баатар

2, Б.Мөнгөнтуяа

1, Ц.Цогтхишиг

1

1Монголын Үндэсний Их Сургууль, Анагаах Ухааны Сургууль

2 Дээд эрүүл мэндийн

”Оточ Одь” эмнэлэг;

Үндэслэл

“Анагаах Ухааны Дөрвөн Үндэс” (АУДҮ) зохиолын хойдын үндэс 14 дүгээр бүлэгт туулга

заслыг шинжлэх, өгөх арга, гэм, ач тус зэрэг 4 зүйлээр үзүүлсэн байдаг. Тус бүлэгт туулга

заслын тус эрдмийг шарын өвчнийг үндсээс нь гаргах, бадган шарыг арилгах, бие

хөнгөрөх, дотор илч бадрах, дур нь нэмэгдэх, өлсөж ундаасах нь хэвийн болох, өтгөн

шингэн нь тэгш болно хэмээн дурьджээ. Язгуурын үндэс 5-р бүлэгт өвчнийг арилган

үйлдэх эмийн аймагт хийг зөөлөн шимтээр, шарыг туулгаж, бадганыг бөөлжүүлгээр

арилгаж зас гэж бичсэн байдаг.[1] Түүнчлэн хойдын үндэст туулгах заслыг ялангуяа

шарын өвчинд угаас нь арилгах буюу маш сайн гэж тодорхойлсон байдаг.[2.3]

Уламжлалт анагаах ухааны эмээр эмнэн засах эмчилгээнд бөөлжүүлэг, туулга эм томоохон

үүрэг гүйцэтгэдэг боловч харамсалтай нь энэхүү туулга засал сүүлийн 20 гаруй жил

эмчилгээний практикт төдийлөн хэрэглэхгүй төдийгүй бараг мартагдсан байгаа нь

ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл шарын эмчилгээг хийхдээ олонхи нь эмийн эмчилгээнд

шинэ халууны цагт нь тан, талх эмийг гол төлөв хэрэглээд дэлгэрсэн, нуугдсан, уул тал

завсар, хүйтэн өвчинд шилжих үед нь эрдэнийн үрлэн эм өгдөг ба хануур заслыг хавсран

хийдэг явдал нилээдгүй байдаг.

Монгол орон элэгний B,C вирүсийн тархалт өндөр оронд тооцогддог. Судлаач Д.Даваалхам

(2007 он)[4.5], Б.Дондог (2015 он)[6] нарын хийсэн судалгаагаар нийт хүн амын 15 хувь нь

элэгний С вирүстэй (odds ratio [OR] = 15.4; 95% CI: 1.4-164.8) бөгөөд энэ нь элэгний

хавдараар нас барах гол шалтгаан болж байна гэжээ.

Манай оронд элэгний В.С вирүсийн өвчлөл ихсэх хандлагатай байгаа төдийгүй уг

вирүсийн эсрэг эмчилгээ өндөр өртөгтэй тухайлбал 30 хоног уух эм нь 1 сая 200 төгрөг

нийт 3 сарын эмчилгээ 3 сая 600 мянган төгрөг орчим болж байгаа бөгөөд уламжлалт

эмээр эмчлэх нь эдийн засгийн хувьд зардал хэмнэх боломжтой юм.

Судалгааны ажлын зорилго

Судалгааны ажлын гол зорилго нь элэгний дэлгэрсэн халуун өвчин гэгдэх элэгний С

вирусын (HCV) архаг үрэвслийн үед туулга эмээр эмчлэхэд үзүүлэх үр нөлөөг судлахад

оршино.

Дээрх зорилгод хүрэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүлэн тавьлаа.

1. Элэгний дэлгэрсэн халуун өвчин буюу элэгний С вирүсийн шалтгаант архаг

үрэвслийн үед элэгний эсийн цитолизид үзүүлэх нөлөөг судлах

2. Элэгний HCV вирүсийн идэвхижилд үзүүлэх нөлөөг судлах

Судалгааны арга зүй

Бид судалгааг 2014-2015 онуудад “Оточ Одь” эмнэлэг, Happy Veritas оношлогооны төв,

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн биохимийн лаборатори, дүрс оношлогооны

тасаг, Монголын Үндэсний Их Сургууль Анагаах Ухааны Сургуулийн материаллаг баазыг

түшиглэн хийж гүйцэтгэв.

Page 26: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

Судалгаанд авах шалгуурт 40-60 насны элэгний С вирусын идэвхижилтэй болох нь асуумж

судалгаа, бодит үзлэг, лабораторийн шинжилгээгээр батлагдсан 10 тохиолдолыг сонгон авч

таниулсан зөвшөөрлийн хуудсаар бичгээр зөвшөөрөл авсны үндсэн дээр судалгаанд

хамруулсан бөгөөд Когорт судалгааны аргаар 1 жилийн турш дагаж ажиглав. Элэгний

дэлгэрсэн халууны эмийн эмчилгээнд шарын туулга эмийг уулгав. Судалгаанд хамрагсдыг

эмчилгээний өмнө, дунд 1,3,6,12 дахь саруудад цус авч ийлдэст АЛАТ, АСАТ, ГГТ, ЛДГ

ферментүүд, HCV вирүсийн идэвхжлийг тодорхойлов.

Статистик боловсруулалтыг SPSS-23 программ ашиглан 95%-ийн үнэн магадлалаар

тодорхойлов.

Судалгааны ажлын үр дүн

Судалгаанд хамрагсдад туулгын өмнөх холын бэлтгэл болгож хорыг хураахад Танчин-25,

Шижид-6, Дамнайжүг тан, халууныг дарах зорилгоор Манагсэлжор талхан эм, нян нядлах

зорилгоор Гүргэм-13, Гарнаг-10 талх эмийг нийт 30 хоног уулгав. Шарын туулгыг эмийг

уулгасны дараа туулгын сүүлийг таслах зорилгоор Ринчинюнин-25, Ринчинраднаасампил,

Ринчинюрил-25 үрлэн эмийг тус тус уулгав.

Хүснэгт 1: Элэгний HCV архаг үрэвслийн үед шарын туулга эм хэрэглэсэн үед үзүүлэх

нөлөөг судалсан дүн

Үзүүлэлт

Сорьц авсан хугацаа

Норм 1 хоног 30 хоног 90 хоног 270 хоног 365 хоног

1 ALТ 0-36 (U/L) 187.30.5 103.12.6 51.54.5 52.43.5 50.61.8

2 AST 0-36 (U/L) 155.62.5 142.53.6 83.10.3 53.31.5 35.91.2

3 GGT 0-51 (U/L) 1142.8 490.5 632.5 711.2 542.9

4 НСV RNA 0.615*106

(IU/mL)

6.260.5 2.20.4 0.50,8 0.09+0.3 0.0030.2

Page 27: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

ALT-Alanine aminotransferase; AST-:Aspartate aminotransferase; GGT-Gamma-glutamyl

transpeptidase: HCV RNA- a quantitative HCV RNA test

Зураг 1. Элэгний HCV архаг үрэвслийн үед шарын туулга эмчилгээний дараа АлАТ, АсАТ

ферментийн идэвхи өөрчлөгдсөн байдал

Зураг 2. Элэгний HCV архаг үрэвслийн үед шарын туулга эмчилгээний дараа ГГТ

ферментийн идэвхи өөрчлөгдсөн байдал

Зураг 3. Элэгний HCV архаг үрэвслийн үед шарын туулга эмчилгээний дараа вирусын

идэвхижил өөрчлөгдсөн байдал

Судалгаанд хамрагсдад шарын туулга эм хэрэглэхийн өмнө ба эм хэрэглэсэн 365 хоногийн

155.6 142.5

83.1

53.3 35.9

187.3

103.1

51.5 52.4 50.6

0

20

40

60

80

100

120

140

160

180

200

1 хоног 30 хоног 60 хоног 270 хоног 365 хоног

U/L

ALT & AST (U/L)

Норм

AST

ALT

114

49

63 71

54

0

20

40

60

80

100

120

1 хоног 30 хоног 90 хоног 270 хоног 365 хоног

U/L

GGT U/L

Норм

GGT (U/L)

6.26

2.2

0.56 0.09 0.003

0

1

2

3

4

5

6

7

1 хоног 30 хоног 90 хоног 270 хоног 365 хоног

IU/m

L

HCV RNA(*106 IU/mL)

Норм

HCV RNA

Page 28: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

дараа АсАТ ферментийн идэвхи статистикийн ялгаатай p<0.01, АлАТ ферментийн идэвхи

статистикийн ялгаатай p<0.01, ГГТ ферментийн идэвхи статистикийн ялгаатай p<0.01,

HCV вирусын идэвхижил статистикийн ялгаатай p<0.001 байв.

Дүгнэлт

Элэгний дэлгэрсэн халуун өвчин буюу элэгний С вирүсийн шалтгаант архаг үрэвслийн үед

шарын туулга нь элэгний эсийн задрал болон HCV вирүсийн идэвхижлийг статистикийн

хувьд p<0.01 ялгаатайгаар бууруулж байна.

Хэлцэмж

Судлаачид HCV вирүсийн эмчилгээнд ихээхэн анхаарал хандуулсны дүнд Wang Z (2013

он) нарын судлаачид Hypericum perforatum [7] ургамлаас хүний цитохром-450

идэвхижүүлэн HCV вирүсийн ДНК-ийн полимераза гинжин урвалыг дарангуйлах

үйлдэлтэй telaprevir, boceprevir, simeprevir, sofosbuvir зэрэг эмүүдтэй ижил үйлдэлтэй

шинэ эмийг гарган эмчилгээнд нэвтрүүлээд байна.[8,9] Мөн silymarin[11], oxymatrine [12],

naringenin[13] эмүүдийн гол найрлагад ордог ургамлууд нь шарын тухайлсан туулга

эмчилгээнд нэмэр эмээр хэрэглэдэг нь ихээхэн сонирхолтой татаж байна.

Page 29: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

THE RESULT OF TREATMENT PURGATIVE THERAPY IN THE ACUTE HOT LIVER

DISORDERS

Abstract

The traditional medicine was users’ alternative medications emesis and purgative therapy

treatment, but we almost forgotten that treatment last 20 years.

Purgative therapy is indicated for most external and disorders such as contagious and disturbed

hot disorders which are ripe and acute, poisoning, hot disorders of the vessel organs. In particular,

it is said to be best therapy against tripa disorders.

Hepatitis C virus (HCV) infects over 3% of the world population and is the leading cause of

chronic liver disease worldwide.

The aims of our study were to determine whether routine blood tests, the aspartate

aminotransferase (AST) to alanine aminotransferase (ALT) and НCV viral load, were associated

treatment with purgation therapy with chronic hepatitis C virus (HCV).

In conclusions, statistically significant differences in liver enzyme levels, and НCV viral load,

between treatment groups were identified during treatment, however, again no sustained

response occurred at follow-up.

Түлхүүр үг: элэгний HCV архаг үрэвсэл, шарын туулга, элэгний дэлгэрсэн халуун

Ном зүй

1. Рашаан шим найман гишүүнт нууц увдисын үндэс хэмээх оршвой. Улаанбаатар

Мөнхийн үсэх ХХК 2011

2. Эм заслын саран хаан. ӨМӨЗО Улсын хэвлэлийн хороо 2001 он

3. Рашааны зүрхэн найман гишүүнт нууц увдисын үндсээс дөрөвдүгээр хэсэг хойдын

үндэс хэмээх оршвой. Эмхэтгэсэн Л.Батгэрэл, Ц.Мөнхтуяа ба бусад. Улаанбаатар.

Адмон хэвлэлийн газар 2012 он

4. Davaalkham D, Ojima T, Nymadawa P, Uehara R, Watanabe M, Oki I, Nakamura Y.

Prevalence and risk factors for hepatitis C virus infection in Mongolian children: Findings

from a nationwide survey. J Med Virol. 2006 Apr;78(4):466-72

5. Nandin-Erdene O, Okomato H, Davaalkham D. The prevalence, risk factors of hepatitis C

virus infection among population of Mongolia over 40 years of age Mongolian Journal of

Health Sciences, 2013, 1(10)

6. Dondog B, Schnitzler P, Michael KM, Clifford G, Franceschi S, Pawlita M, Waterboer

T.Hepatitis C virus seroprevalence in Mongolian women assessed by a novel multiplex

antibody detection assay. Cancer Epidemiol Biomarkers Prev. 2015 Sep;24(9):1360-5.

7. Wang Z, Gorski JC, Hamman MA, Huang SM, Lesko LJ, Hall SD. The effects of St John’s

wort (Hypericum perforatum) on human cytochrome P450 activity. Clin Pharmacol Ther

2001; 70: 317-326

8. Marzio DL, Fenkel JM. Complementary and alternative medications in hepatitis C infection.

World J Hepatol. 2014 Jan 27;6(1):9-16.

9. Mohammad K. Parvez, Mohammed S. Al-Dosari. CAM/drug-induced hepatotoxicity:

implications in viral hepatitis J Gast Hep Res. 2016;5(1)

Page 30: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

10. Li J, Li C, Zeng M. Preliminary study on therapeutic effect of oxymatrine in treating patients

with chronic hepatitis C. Zhongguo Zhongxiyi Jiehe Zazhi. 1998;18:227-229

11. Freedman ND, Curto TM, Morishima C, Seeff LB, Goodman ZD, Wright EC, Sinha R,

Everhart JE. Silymarin use and liver disease progression in the Hepatitis C antiviral

long-term treatment against cirrhosis trial. Aliment Pharmacol Ther 2011; 33: 127-137

12. Chen Y, Li J, Zeng M, Lu L, Qu D, Mao Y, Fan Z, Hua J. The inhibitory effect of

oxymatrine on hepatitis C virus in vitro. Zhonghua Ganzangbing Zazhi 2001; 9 Suppl: 12-14

[PMID: 11509127

13. Nahmias Y, Goldwasser J, Casali M, van Poll D, Wakita T, Chung RT, Yarmush ML.

Apolipoprotein B-dependent hepatitis C virus secretion is inhibited by the grapefruit

flavonoid naringenin. Hepatology 2008; 47:1437-1445

Page 31: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

ДОРНОГОВИЙН ЦӨЛӨРХӨГ ХЭЭРИЙН БОЛОН АЛШАА

ГОВИЙН ТОЙРГИЙН ЗАРИМ ЭМИЙН УРГАМАЛ

Д.Баатар,1 Н.Ариунжаргал

1, Г.Энхцэцэг

1

АШУҮИС. Дорноговь салбар сургууль1

Монголын ургамлын аймаг нь эртний төрмөлийн эрингийн чулуун нүүрс пермийн

галавын үеэс эх газар үүсч улмаар цэрдийн галавын үеэс эх газрын хуурай уур, амьсгал

зонхилох болсон тэр цагаас үүсч хөгжсөн гэж үздэг.Нөгөө талаар монгол орны уулархаг

нутгийн ургамлын аймаг үүсч хөгжихөд дөрөвдөгчийн мөстлөг шууд холбоотой байжээ.

Монголын ургамлын аймаг нь эх газрын хуурай уур амьсгалын нөлөөнд багагүй хувирсан

учир зүйлийн бүрдлийн хувьд харьцангуйгаар ядмаг боловч, нутаг дэвсгэр уудам, газрын

гадарга өвөрмөц зэрэг учир шалтгааны улмаас сонирхолтой ургамлуудаар цөөнгүй юм.

Монголын ургамлын аймагт одоогоор 103 овгийн 596 төрлийн 2251 зүйлийн дээд

гуурст ургамал 40 овгийн 119 төрлийн 293 зүйл хөвд, 30 овгийн 70 төрөл, 570 зүйлийн хаг,

12 овгийн 34 төрлийн 218 зүйлийн мөөг, 8 хүрээний 53 овгийн 154 төрлийн 574 зүйлийн

замаг бүртгэгдээд байна.

Манай орны нутаг дэвсгэрт 3900 шахам зүйлийн ургамал ургадгаас 800 орчим зүйлийн

ургамал нь эмийн ач холбогдолтой.

Монгол орны нутаг дэвсгэрийг ургамал газарзүйн 16 тойрог болгон хуваадгийн нэг нь

Дорноговийн цөлөрхөг хээрийн болон Алшаа говийн тойргийн эмийн ургамалууд юм.

Бид Дорноговийн цөлөрхөг хээрийн болон Алшаа говийн тойргийн зарим эмийн

ургамалыг зөв таних, нэршил, түүхий эдийн үндсэн дүр төрх, тархац, ургах орчин, эмийн

үйлдэл үйлчилгээ зэргийг Герман улсын Misereor төслийн хүрээнд судлан үзсэн.

Дорноговийн цөлөрхөг хээрийн болон Алшаа говийн тойрогт зонхилон ургадаг 60

орчим ургамал нь гол төлөв сайрын элсэрхэг ѐроол, элсэн тарамцаг, элсэн хурдас , довцог

сондуул, бөөрөг ба молцог элс, нүүдэг манхан, хээрийн элсэрхэг хөрстэй хуурайсаг газар,

айлын бууц, хужирлаг нуга, булаг шанд, хайраг чулуутай бэлийн дунд, доод хэсэгт,

тойромын зах зэрэг газруудад тархан ургасан байна.

Уламжлалт Анагаах Ухааны тулгуур зохиол болох Анагаах Ухааны Дөрвөн Үндэс

зохиолд өвчнийг эмчлэх эмийн ургамал нь хаана, ямар орчинд ургасан байдлаасаа

хамаарч эмчилгээний үйлдэл нь харилцан адилгүй байдаг тухай тэмдэглэсэн байдаг.

Тухайлбал уулын энгэр буюу наран талд ургасан эмийн ургамал нь хүйтэн чанартай буюу

билэг давамгай өвчнийг эмчлэх хүч их байдаг бол уулын ар тал буюу сүүдэрт ургасан

ургамал нь халуун чанартай арга давамгай өвчнийг эмчлэх хүч нь их байдаг.

Энэхүү зарчмын дагуу Дорноговийн цөлөрхөг хээрийн болон Алшаа говийн бүсэд элбэг

ургаж буй эмийн ургамлуудын үйлдлийг харьцуулан судлахад дараах үр дүн гарч байв.

Эмийн үйлдэл үйлчилгээний хувьд хижгийг анагаах, хорыг тайлах, халууныг

арилгах, ялангуяа элэг, бөөрний гаралтай халуун өвчин, арьс шарлах, шар өвчин, даралт

ихсэх, зүрхний үйл ажиллагаа, цөс өвдөх, янз бүрийн идээ идээт үрэвсэл, шээс хаагдах,

Page 32: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

шижин, хэвлээр өвдөх туулгах, яр шарах, шархны шар усыг хатаах, төрөл бүрийн цус

алдалт, толгойн өвчин, арьсны өвчин, шамбрам, хорхойн өвчин, уушигны халуун, уушигны

идээ, нян халуун, үе мөчний өвчин, суулгах, ханиах, цэр ховхлох, амьсгалын замын өвчин,

шүд өвдөх, өтгөн хатах, сарын тэмдэг хаагдах, хаван арилгах, хавдар, яс хугарах,

булчингийн чангаралыг тавиулах, судлын амыг нээх, хуян шар усыг хатаах зэрэг

үйлчилгээ үзүүлдэг ургамалууд ургадаг байна.

Эдгээр үйлчилгээнүүдээс хамгийн их үйлчилгээ үзүүлдэг чиглэл нь элэг бөөр,

ходоод, уушигны гаралтай халуун бууруулах, шархны халуун болон судлын халуун, доод

биеийн халуун бууруулах үйлчилгээтэй эмийн ургамал 21% (шивүүрт сульхир, хонин

зээргэнэ, ногоон удвал, ацан ажигана, алтан харгана, хүж өвс, өмхий шимэлдэг, үсхий

нохойн хэл, алтайн согсоот, тарваган шийр, хонин арц, дэвхэргэн цагаан) буюу халуун

чанартай өвчнийг эмчлэх эмийн ургамал нь Дорноговийн цөлөрхөг хээрийн бүсэд илүүтэй

ургасан байна. Энэхүү бүсийн цаг уурын онцлог нь цөл болон хээрийн бүсийн зааг учраас

эрс тэс, хүйтэн уур амьсгал давамгайлж байдагтай холбоотойгоор аргын чанартай буюу

халуун өвчнийг анагаах эмийн ургамал түгээмэл байна.

Харин Алшаа говийн бүсэд цус алдалтыг зогсоох үйлчилгээтэй ургамал (улаан

гоѐо-зүүн гарын гоѐо, түмэн навчит ортууз, галуун гичгэнэ, ногоон удвал, илдэн

игүүшин, зөөлөн навчит үлд өвс, говийн ганга, цагаан дэмэг, өмхий шимэлдэг, үлдэн

могойн идээ, гоо юлд, өлчир шарилж, эмийн сөд) 22,8% байв.

Түүнчлэн даралт буурулах үйлчилгээтэй /урвуу гагдай, улаан гоѐо, сибирь хармаг,

үсхий нохойн хэл, говийн заг/ 8,7 % -ийг эзэлж байна. Үүнээс үзэхэд Алшаа говийн бүсэд

цусны өвчнийг анагаах, цусны халууныг арилгах үйлдэлтэй эмийн ургамлууд түгээмэл

байна.

Монгол орны ургамлын газарзүй нь уур амьсгалын онцлог болон ургамалжилтийн

төрлөөрөө 16 тойрогт хуваагддаг хэдий ч жилийн 4 улирлын дийлэнх хугацаа нь хүйтэн

сэрүүн байдагтай холбоотойгоор ихэнх ургамал нь халуун чанартай буюу арга давамгай

өвчнийг анагаах үйлдэлтэй байна.

Дэлхийн байгалийн нөөцийн нэг үнэт баялаг нь эмийн ургамал юм.

Page 33: “ЭМЧИЙН ХОЛБОО” · ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “ЭМЧИЙН ХОЛБОО” Төвөд-Монгол эмнэлэг нь буддын шашны гүн

ЭТАНОЛЫН АРХАГ ХОРДЛОГО ҮҮСГЭСЭН ХАРХНЫ

НЕЙРОТРАНСМИТТЕРИЙН ӨӨРЧЛӨЛТӨНД АЛКУРЕМОН БЭЛДМЭЛИЙН

ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Бат-Эрдэнэ Ж, Чимэдрагчаа Ч

Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн Хүрээлэн

Үндэслэл. Монголын уламжлалт анагаах ухаанд архинд донтох өвчин, архины шалтгаант

өвчлөл, элэгний өвчнийг анагаахад хэрэглэдэг жороос Алкуремон бэлдмэлийг гарган авч

харханд үүсгэсэн архины хордлогын үед судлалаа.

Зорилго. Этанолын архаг хордлого үүсгэсэн хархны нейротрансмиттерийн өөрчлөлтөнд

Алкуремон бэлдмэлийн үзүүлэх нөлөөг судлах.

Материал, арга зүй. Вистар үүлдрийн хархыг эрүүл, хяналт, туршилтын 3 нийт 5 бүлэгт

хувааж хяналт, туршилтын бүлгүүдэд 40% этилийн спиртийг 7 мл/кг тунгаар 60 хоногийн

турш уулгасан. Хяналтын бүлэгт эмчилгээ хийгээгүй, туршилтын гурван бүлэгт

Алкуремоныг этилийн спирт өгсөн өдрөөс эхлэн 50, 100, 150 мг/кг тунгаар тус тус 60

хоногийн турш уулгасан. Амьтдыг егүүтгэн тархийг авч тархины эдийн гомогенат

бэлтгэсэн. Nucleus accumbens (NAc) болон ventral tegmental area (VTA) хэсгийн

нейротрансмиттерийн хэмжээг дофамин, глутаматийн ELISA кит ашиглан тодорхойлов.

Үр дүнг биостатистикийн үндсэн аргуудаар Prism 5.0 программ ашиглан боловсруулсан.

Үр дүн. Алкуремон бэлдмэл нь NAc хэсгийн дофамины хэмжээ (50 мг/кг 2.007±0.61 pg/l;

100 мг/кг 2.551±0.58 pg/l; 150 мг/кг 2.5±0.60 pg/l)-г хяналтын бүлэг (0.83±0.66 pg/l)-тэй

харьцуулахад 2.4-3.0 дахин ихэсгэсэн, түүнчлэн VTA хэсгийн дофамины хэмжээ (100 мг/кг

3.190±0.48 pg/l; 150 мг/кг 2.978±0.42 pg/l)-г хяналтын бүлэг (1.43±0.22 pg/l)-тэй

харьцуулахад 2.0-2.2 дахин статистик ач холбогдол бүхий (p<0.05) ялгаатай их байна. Мөн

Алкуремон бэлдмэл нь бүх тундаа тархины NAc хэсгийн глутаматын хэмжээ (50 мг/кг

0.704±0.089 umol/l; 100 мг/кг 0.710±0.121 umol/l; 150 мг/кг 0.686±0.073 umol/l)-г хяналтын

бүлэг (0.94±0.07 umol/l)-тэй харьцуулахад 25-26% бууруулсан, түүнчлэн тархины VTA

хэсгийн глутаматын хэмжээ (50 мг/кг 0.771±0.066 umol/l; 100 мг/кг 0.714±0.106 umol/l)-г

хяналтын бүлэг (0.96±0.08 umol/l)-тэй харьцуулахд 20-27% статистик ач холбогдол бүхий

(p<0.05) ялгаатай бага байна.

Дүгнэлт. Этанолын архаг хордлого үүсгэсэн хархны нейротрансмиттерийн өөрчлөлтөнд

Алкуремон бэлдмэл зохицуулах нөлөө үзүүлж байна.

Түлхүүр үг. Архины хордлого, глутамат, дофамин