arncliffe west infants preschool preschool … · Хүүхэд pre-school хүргэж бас...

24
1 7 Loftus St Arncliffe 2205 Phone: 9567 7062 Fax: 9567 2869 ARNCLIFFE WEST INFANTS PRESCHOOL Grow in Friendship PRESCHOOL INFORMATION BOOKLET 2020 (Mongolian version) AWIS website: https://arncliffew-p.schools.nsw.gov.au/

Upload: others

Post on 21-Feb-2020

0 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ARNCLIFFE WEST INFANTS PRESCHOOL PRESCHOOL … · Хүүхэд Pre-School хүргэж бас Pre-School авч буй хүн гарын үсгээ зурж тэмдэглүүлнэ

1

7 Loftus St

Arncliffe

2205

Phone:

9567 7062

Fax:

9567 2869

ARNCLIFFE WEST INFANTS PRESCHOOL

Grow

in F

rie

ndsh

ip

PRESCHOOL INFORMATION BOOKLET 2020

(Mongolian version)

AWIS website: https://arncliffew-p.schools.nsw.gov.au/

Page 2: ARNCLIFFE WEST INFANTS PRESCHOOL PRESCHOOL … · Хүүхэд Pre-School хүргэж бас Pre-School авч буй хүн гарын үсгээ зурж тэмдэглүүлнэ

2

PRESCHOOL EDUCATORS

Vanda Quinn School Principal Nominated Supervisor Educational Leader Responsible Person in Charge

Salwa Bazzi School Learning Support Officer Monday-Friday

Narelle Clayton Teacher Koalas or Possums Wednesdays Teacher Possums group Thursdays and Fridays

Evangeline (Ava) Campos Teacher Koalas group Mondays, Tuesdays.

Page 3: ARNCLIFFE WEST INFANTS PRESCHOOL PRESCHOOL … · Хүүхэд Pre-School хүргэж бас Pre-School авч буй хүн гарын үсгээ зурж тэмдэглүүлнэ

3

БИДНИЙ ЗАРЧИМ Арнклифф Вест Инфант Сургууль (АВИС) нь сургуулийн өмнөх насны хүүхдүүд,

тэдгээрийн гэр бүлийн хувьд найрсаг нөхөрсөг, аюулгүй тайван сургалт

хүмүүжлийн орчинг бүрдүүлж өгдөг. Амар тайван, идэвхтэй, эрч хүчээр дүүрэн

байдал нь хүүхдийн оюун санааг хөгжүүлж, идэвхжүүлэхэд эерэг нөлөөтэй гэж

бид үздэг. АВИС бол хүүхдийг өөрийнхөөрөө, хамгийн сайнаараа байхыг дэмжих

үүднээс хүүхдийг хүндэлж, урамшуулж, үргэлж сорьж байдаг орчин мөн.

Бидний баримталдаг зарчим нь “тоглоомд суурилсан сургалт” бөгөөд хүүхдүүд

өөрсдөө мэдлэгийг бүтээгч харин багш нар зөвхөн чиглүүлэгчийн үүрэг

гүйцэтгэдэг гэж бид үздэг. Хичээлийн суурь хөтөлбөр боловсруулах, сурагчдын

гэр бүлд санал дүгнэлт хүргүүлэхдээ АВИС нь Бага Насны Хүүхдийн Сургалтын

Үндэс-ийг ашигладаг. Хүүхдүүд өөрийн мөн чанарын талаар гүн ойлголттой

болж, өөрсдийн дотоод ертөнцтэй холбогдож, түүндээ хувь нэмэр оруулж

суралцах, мөн өөртөө итгэлтэй, идэвхтэй суралцагчид болж, бусадтай

амжилттай харилцах чадвартай болдог.

Сургууль нь жүжиг, математик, бүтээлч урлаг, барилга угсралт, технологи,

байгалийн орон зай, эвлүүлдэг тоглоом, мэдрэхүй хөгжүүлэх, дуу хөгжим болон

бичиг үсгийн боловсрол олгох зэрэг сургалтын танхимуудтай бөгөөд эдгээрийг

тойрон дотор, гадаа талбай байрласан болно. Энэ бүхэн нь хүүхдэд цогц

боловсрол олгох, сонирхлыг төрөл бүрээр хөгжүүлэх, мөн соёлын өвийг

хадгалахад зориулагдсан юм.

Хүүхэд эдгээр чөлөөт тоглоом, арга хэмжээ, нөөц бололцоог ашиглан сургалтын

орон зайг ганцаарчлан судлах боломжийг мөн хүүхдийн бие даасан байдлыг

манай хөтөлбөр дэмжиж өгдөг. Дээрх зүйлс нь хүүхэд бүрийн хэрэгцээ, ашиг

сонирхолд тохирсон байдлаар боловсруулагдсан бөгөөд хүүхдэд сонирхолтой

асуулт, хүсэлт бий болгоход хэрэглэгддэг. Манай сургууль нь олон талт самбар

болон iPad харилцан ашиглах замаар технологийг сургалтын орчиндоо

нэвтрүүлсэн бөгөөд эдгээр нь бидэнд интернет, сургалтын аппликейшн зэргээр

дамжуулж өөрсдийн санаа, бодлоо улам дэлгэрүүлэн хөгжүүлэх боломж олгодог

юм.

Page 4: ARNCLIFFE WEST INFANTS PRESCHOOL PRESCHOOL … · Хүүхэд Pre-School хүргэж бас Pre-School авч буй хүн гарын үсгээ зурж тэмдэглүүлнэ

4

АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ: 9:30 - 3:30/тухайн хичээлийн улиралд/

Pre-School-ын хаалга өглөө 9:30 минутаас нээгдэн хүүхдүүдийг хүлээн авч аюулгүйн байдлын

үүднээс 10:30 минутанд хаалгаа барина. Хэрэв та 10:30 минутаас хойш ирсэн бол манай

оффисийн хонхыг дарж манай ажилтанд дотогш нэвртрүүлэх хүсэлтээ илэрхийлээрэй.

Хичээл 3:30 минутанд дуусах бөгөөд сургуулын хаалга 2:30 минутанд нээгддэг. Хэрэв та

хүүхдээ 03:30 минутаас өмнө авч амжаагүй бол та том сургуулийн төв оффисоос хүүхдээ

аваарай. Хэрэв та хүүхдээ хоцорч авахаар бол манай оффис руу утасдаж мэдэгдэнэ үү. Хэрэв

та хүүхдээ цагаас нь өмнө авах шаардлагатай болсон бол энэ тухайгаа манай ажилтанд

урьдчилан мэдэгдэнэ үү.

Хүүхдийг эцэг, эх нь эсвэл 18 наснаас дээш насны хүн цэцэрлэг рүү хүргэж мөн цэцэрлэгээс нь

авна. Хүүхэд Pre-School хүргэж бас Pre-School авч буй хүн гарын үсгээ зурж тэмдэглүүлнэ. Хэрэв

танаас итгэмжлэгдээгүй хэн нэгэн этгээд таны хүүхдийг авахаар бол 3:30 минутаас өмнө бидэнд

хэн ирж таны хүүхдийг авахыг урьдчилан мэдэгдэнэ үү. Тухайн хүн өөрийн биеийн байцаалтыг

манай ажилтанд шалгуулж таны хүүхдийг авна.

Arncliffe West Infants Pre-School нь Австрали улсын цэцэрлэгийн журмын дагаж 2 долоон хоногт 5

хоног ажилладаг. 7 хоногийн 2-3 өдөр тогтмол группын ажиллагаа явагддаг.

ХИЧЭЭЛИЙН ЖИЛ БҮР Pre-School –ын АЖИЛЛАХ ӨДРҮҮДИЙГ ТЭМДЭГЛЭСЭН

КАЛЕНДАРЫГ ТАНД ОЛГОНО.

Koalas: 1-р долоо хонг- Даваа, Мягмар, Лхагва

2-р долоо хоног- Даваа, Мягмар

Possums: 1-р долоо хоног- Пүрэв, Баасан

2-р долоо хоног- Лхагва, Пүрэв, Баасан

Төлбөр:

1 өдрийн төлбөр $20 бөгөөд төлбөрийн хичээл эхлэх долоо хоногийн эхний өдөр урьдчилан

төлнө. Төлбөрийг долоо хоногоор, арван дөрвөн хоногоор, сараар эсвэл улирлаар нь бэлнээр

мөн EFTPOS-оор төлж болно. Манай ажилчид танаас мөнгө авахгүй болохыг анхаарна уу.

Төлбөрийг таны хүүхэд Pre-school-д явсан яваагүйгээс үл хамааран төлнө. Энэхүү

журмыг зөрчсөн тохиолдолд таны хүүхэд Pre-schools хасагдана.Хэрэв төлбөрийг 2 долоо

хоногийн турш төлөөгүй бол $10.00 торгуультай.

Page 5: ARNCLIFFE WEST INFANTS PRESCHOOL PRESCHOOL … · Хүүхэд Pre-School хүргэж бас Pre-School авч буй хүн гарын үсгээ зурж тэмдэглүүлнэ

5

Өдрийн цагийн хуваарь

9:30 Хүүхдүүдийг хүлээн авна.

10:30 Жимсний цаг

10:45 Группын цаг- үлгэрийн цаг, дуулах, бүжиглэх, тоглоом, ухаалаг самбарын цаг

11:00 Сургалтын цаг /гадаа эсхүл байшин дотор/

12:00 Өдрийн хоол

12:30 Сургалтын цаг /гадаа эсхүл байшин дотор/

2:00 Жимсний цаг

2:15 Группын цаг

2:30 Гадаа тоглох цаг/ ухаалаг самбарын цаг

Бусад: Хурал, номын сан, бүжиг, дуулалт

Сурагчид бүгд өөрсдөө бие засч сурсан байх шаардлагатай.

Багш нар бие засах талаар зааж сургах үүрэггүй бөгөөд зөвхөн

ямар нэг асуудал гарсан тохиолдолд тусламж үзүүлнэ.

Page 6: ARNCLIFFE WEST INFANTS PRESCHOOL PRESCHOOL … · Хүүхэд Pre-School хүргэж бас Pre-School авч буй хүн гарын үсгээ зурж тэмдэглүүлнэ

6

Анхаарах:

Та хүүхдээ манай сургуульд өгөхөөсөө өмнө та хүүхэдтэйгээ энэ талаар ярилцаарай. Сургуульд

явсанаар шинэ найз нөхөдтэй болох, хамрагдах цэцэрлэгийн үйл ажиллагаа зэрэг сэдвүүдээр талаар

харилцан ярилцаарай.

Шаардлага:

Таны хүүхэд дараахь зүйлсийг авчрах шаардлагатай:

Эрүүл өдрийн хоол

Хөнгөн зууш жимс идэх цагаар хүүхэд бүр 2 төрлийн жимс авчрах, жимсээ тус бүрд нь

савлаж нэрийн бичсэн байна

Савтай ус

Та хүүхдийн хоолны сав, усны саван дээр хүүхдийнхээ нэрийг харагдахуйц тод байдлаар

тэмдэглэнэ үү.

Хувцаслалт:

Та хүүхэддээ суруульд явуулахаас өмнө түүнд тохиромжтой хувцаслалт өмсүүлсэн эсэхийг

анхаараарай. Тав тухтай хувцаслалт, хөлөндөө оймс өмсөж тэдгээрийг таны хүүхэд бие даан

зохицуулж чаддаг байх нь тохиромжтой. Бид цэцэрлэгийн хөтөлбөрт өнгийн будаг, цавуу ашиглах,

элс болон цэцэрлэгт хүрээлэнд ажиллагаа явуулдаг учир таны хүүхдийн хувцас бохирддог болохыг

анхаарна уу. Та хүүхдийн хувцасандаа таних тэмдэглэгээ хийнэ үү.

Хичээлийн жил эхлэх үед та хүүхдийнхээ хувцасыг солих боломжоор хангаж нөөц хувцас бэлдэх

шаардлагатай. Тухайн нөөц хувцасыг цэцэрлэгт хадгалах бөгөөд шаардлагатай болсон үед хүүхдэд

өмсүүлнэ.

Нарны хамгаалалт:

Хүүхдүүд гадаа тоглох үед сургуулиас хүүхэд бүрт нарнаас хамгаалах нарын малгай Та хүүхэддээ

өмсүүлэх түүнд тохирох түүний таних тэмдэгтэй нарны шилийг бэлдсэн байх шаардлагатай. Үүнийг та

хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөхдөө авчирж болно. Тухайн нарны шил цэцэрлэгт үлдэнэ.

Хоол хүнс:

Таны бэлтгэсэн өдрийн хоол нь хүүхэд бие дааж идэх боломжтой, эрүүл байх шаардлагатай. Өдрийн

хоолонд салад, сэндвич, ороомог, гоймон, паста салад, шарсан хуурга, мах, бяслаг, эрдэнэ шиш,

тараг, ногооны салад тухайлбал лууван, өргөст хэмх жимс тухайлбал усан зэрэг зэрэг ногоо

жимснүүд байж болно.

Бид хүүхдүүдийн өдрийн хоолыг хөргөгчинд хадгалдаггүй учир тэдгээрийн өдрийн хоолны саванд мөс

хийж хадгалаарай. Мөн бид хүүхдүүдийн өдрийн хоолыг халаах боломжгүй болно.

Бид өндөр хэмжээний сахар, давс, илчлэгийн агууламжтай хоол хүнсийг таашаадаггүй. Жишээлбэл

чипс, шоколад, чихэр гэх мэт

Page 7: ARNCLIFFE WEST INFANTS PRESCHOOL PRESCHOOL … · Хүүхэд Pre-School хүргэж бас Pre-School авч буй хүн гарын үсгээ зурж тэмдэглүүлнэ

7

IDEAS FOR HEALTHY LUNCHES

Page 8: ARNCLIFFE WEST INFANTS PRESCHOOL PRESCHOOL … · Хүүхэд Pre-School хүргэж бас Pre-School авч буй хүн гарын үсгээ зурж тэмдэглүүлнэ

8

Бусад мэдээлэл:

Шагнал: Долоон хоног бүр амжилттай суралцсан хүүхдүүдэд шагнал олгодог. 5-н удаа

шагнагдсан тохиолдолд, захиралд өгж оронд нь ном авдаг.

Өвчин-Хэрэв таны хүүхэд өвдсөн бол хүүхэд болон багш ажилчдад халдаах магадлалтай

учир цэцэрлэг рүү бүү явуулаарай. Хэрэв та хүүхдээ өвчинтэй байхад нь цэцэрлэгт хүргэж

ирсэн бол бид эцэг эх, бусад холбогдох этгээдтэй холбогдож хүүхдээ буцаан авах хүсэлт

тавина.

Хэрэв таны хүүхэд өвчилсөн бол та цэцэрлэгтэй холбогдож мэдээлнэ үү. Халдварт өвчний

тухайд хорио цээр тогтоосон бол таны хүүхэд болон бусад хүүхдүүд хорио цээрийн

дэглэмийг дагаж мөрдөнө. (Хуудас 16/17-оос дэлгэрэнгүй мэдээлэл харна уу)

Цэцэрлэгийн зөвлөх–Цэцэрлэгт хамрагдаж буй хүүхэд тэдгээрийн эцэг, эхэд хэрэв

тусламж дэмжлэг хэрэгтэй бол тэдэнд зөвлөгөө, тусламж өгөх сургуулийн зөвлөх ажилтан

байдаг.Хэрэв танд тусламж хэрэгтэй бол бидэнд хандана уу.

Харилцаа холбоо– Үйлчүүлэгчидтэй харилцах харилцааны хайрцаг цэцэрлэгийн үүдний

танхимд байрладаг. Мэдэгдэх хуудас, төлбөрийн баримт болон бусад мэдээллийг

харилцааны хайрцагт хийнэүү. Мөн харилцааны хайрцагийг өдөр бүр шалгана уу. Schoolbag

апплекшнг татаж авах боломжтой. Тус апплекшнгийн мэдээллийг энэхүү танилцуулгын 10-р

хуудаснаас танилцаарай.

Эцэг эхийн хамтын ажиллагаа– Тухайн жилийн хичээлийн жилийг тэмдэглэхдээ бид эцэг,

эхчүүдийг урьж оролцуулдаг. Мөн бусдад хүмүүнлэгийн туслалцаа үзүүлдэг, маш идэвхтэй

нөхөрсөг сайн дурын байгууллага клуб ажилладаг. Энэ нь таныг бусад эцэг эхчүүдтэй

танилцан нөхөрлөх боломжийг олгодог. Мөн бид эцэг эхчүүдийг цэцэрлэгээс зохион

байгуулж буй үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож байхыг уриалдаг. Хэрэв та тэдгээр

үйл ажиллагаануудад сайн дураар оролцох сонирхолтой бол хүүхдийнхээ багштай

холбогдоорой.

Гэрийн хаяг, утасны дугаар өөрчлөлт- Хэрэв таны холбогдох гэрийн хаяг, утасны дугаар

өөрчлөгдсөн бол манай оффис болон ажилчдад мэдэгдэнэ үү.

Вакцинжуулалт–Таны хүүхэд цэцэрлэгт элсэн орохоос өмнө вакцинжуулалт хийгдсэн тухай

тэмдэглэлийн хуулбарыг цэцэрлэгт өгөх шаардлагатай. 2018 оны 01 дүгээр сарын 1-нээс

вакцинжуулалт хийгдээгүй хүүхдийн цэцэрлэгт хүлээн авах боломжгүй болохыг анхаарна уу.

Page 9: ARNCLIFFE WEST INFANTS PRESCHOOL PRESCHOOL … · Хүүхэд Pre-School хүргэж бас Pre-School авч буй хүн гарын үсгээ зурж тэмдэглүүлнэ

9

Зөв зан харилцаа-

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ

Манай цэцэрлэг нь NSW Department of Education–ын дагуу үйл ажиллагаа явуулдаг

бөгөөд манай цэцэрлэг нь төрийн өмчийн 2 жилийн хөтөлбөртэй цэцэрлэг юм. Манай

цэцэрлэгийн үйл ажиллагааны зарчим нь:

Шилэгдсэн удирдлага

Боловсролын тэргүүлэгч

Хариуцлагатай ажилтан

ЗӨВШӨӨРӨЛ БОЛОН ЗЭРЭГЛЭЛ

Манай цэцэрлэг нь9:30 - 3:30 хооронд хамгийн ихдээ 20 хүртэлх хүүхдийг хүлээн авах

зөвшөөрөлтэй. Нэг багшид 10 хүүхэд ноогддог.

Зөвшөөрсөн байгууллага: NSW Department of Education PR-00005345

Зөвшөөрөгдсөн дугаар: SE-00006461

Үйлчилгээний үнэлнгээ зэрэглэл: June 2015 оны 6 дугаар сард уулзалтаар

зэрэглэл тогтоогдсон.

Манай цэцэрлэг нь Education and Care Services National Regulations;журмын дагуу үйл

ажиллагаа явуулдаг.

Хэрэв та дээрх журамтай танилцахыг хүсвэл өөрийн хүүхдийн багштай холбогдоно уу

Page 10: ARNCLIFFE WEST INFANTS PRESCHOOL PRESCHOOL … · Хүүхэд Pre-School хүргэж бас Pre-School авч буй хүн гарын үсгээ зурж тэмдэглүүлнэ

10

Page 11: ARNCLIFFE WEST INFANTS PRESCHOOL PRESCHOOL … · Хүүхэд Pre-School хүргэж бас Pre-School авч буй хүн гарын үсгээ зурж тэмдэглүүлнэ

11

Page 12: ARNCLIFFE WEST INFANTS PRESCHOOL PRESCHOOL … · Хүүхэд Pre-School хүргэж бас Pre-School авч буй хүн гарын үсгээ зурж тэмдэглүүлнэ

12

САНАЛ ГОМДОЛ

Хэрэв танд ямарваа гомдол санал бол та өөрийн хүүхдийн багштай ярилцана уу. Хэрэв

түүнтэй уулзахаар бол тохиромжтой уулзалтын цаг товлоорой.

Хэрэв та багштай таагүй харилцаа үүсгэж, өөрийн хүссэн үр дүнг бий болгож чадаагүй

бол цэцэрлэгийн эрхлэгчтэй утсаар эсхүл уулзалт товлож харилцан ярилцана уу.

Таны гаргасан гомдлыг бидNSW Education and Communities Complaints Handling Policy,

2017-п заасан журмын дагуу чандлан нууцлах болно. Ач холбогдол бага гомдлыг бид

албан бусаар шийдвэрлэнэ.

ХҮҮХДИЙН ХАМГААЛАЛТ

Хэрэв та хүүхдийнхээ аюулгүй байдлын талаар ямарваа асуудал үүссэн бол хүүхэд

хамгааллын дуудлагын төв болох 132111-рүү хандаарай. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг

http://www.community.nsw.gov.au/home-аас аваарай.

Манай сургуулийн бүхий л багш ажилчид мэдээлэгч бөгөөд энэ нь тэд хүүхэд

хүчирхийллийн аливаа мэдээллийг холбогдох байгууллагад мэдээлэх үүрэгтэй. Тэд

үүнийг сургуулийн эрхлэгч эсхүл Хүүхэд Авюулгүй байдлын төвд мэдээлэн дамжуулах

үүрэгтэй.

Page 13: ARNCLIFFE WEST INFANTS PRESCHOOL PRESCHOOL … · Хүүхэд Pre-School хүргэж бас Pre-School авч буй хүн гарын үсгээ зурж тэмдэглүүлнэ

13

Хөтөлбөрийн үндсэн зорилго бол хүүхдийн амьдралын бусадтай

холбогдох орчин, ахуй, хүн болох үйл явцыг чухалчилж үздэг. Хүүхэд

төрөхөөсөө өмнө гэр бүл, олон нийт, соёл иргэншил болон амьдрах

газар оронтойгоо холбогдож эхэлдэг. Тэдний хамгийн анхны сурах,

хөгжих үйл явцууд эдгээр харилцаа холбоогоор дамжин явагдаж

байдаг. Ялангуяа гэр бүл бол хүүхдийн хөгжил, боловсролд хамгийн

чухал нөлөө үзүүлэх газар нь болж байдаг. Хүүхэд өдөр тутмын

амьдралд оролцох байдлаар өөрсдийн сонирхол, танин мэдэхүй

болон дэлхий ертөнцийг ойлгох ойлголтуудаа хөгжүүлж өөрсдийн

орчин, ахуй, хүн болох үйл явцаа тодорхойлж байдаг; Австралийн

бага насны хүүхдийн сургалтын хөтөлбөр: Австралийн хамтын

нийгэмлэг 2009; Хуудас 7

Австралийн Бага Насны Хүүхдийн Сургалтын Хөтөлбөрийг

сургуулийн өмнөх боловсролын өдөр тутмын практикт

хэрэгжүүлэх нь

Сургуулийн бэлтгэл хөтөлбөр

Манай сургууль нь хүүхдүүдийг цэцэрлэгээс бага, дунд сургуульд шилжин суралцахад

шаардлагатай ур чадварыг эзэмшүүлдэг хичээлийн хөтөлбөрийн онцлогтой төрийн өмчит сургууль

юм.

Хүүхэд цэцэрлэгт суралцаж байх хугацаандаа Сургуулийн бэлтгэл хөтөлбөрөөр дараах хичээл

хөтөлбөрт хамрагдана. Үүнд:

Номын сангаар үйлчлүүлэх, ном гэрээр авах

Хурал цуглаан, шагналт хөтөлбөрт хамрагдах

Хичээлийн жилийн 3 дах ээлжээс эхлээд бүлэг бүр долоо хоногт нэг удаа үдийн хоолны

завсарлагаанаар “ахлах сургууль”-д зочлон бусад сурагчидтай танилцаж тоглоомын талбайд

тоглоно.

Өдрийн хоолны солилцооны хөтөлбөрөөр ирээдүйл хичээл заах багш нартай танилцах

4 дүгээр хичээлийн улиралд “Сургуульд шилжих” хөтөлбөрийн хүрээнд сургуулийн сурагчид 4

өдөр дараалан цэцэрлэгийн хүүхдүүдтэй цуг тоглож бүтэн өдрийн өнгөрүүлдэг.

Хүүхэд тань Arncliffe West Infants сургуульд хамрагдсаны үр дүнд нийгэмдээ дасан зохицсон, биеэ

даасан, зөв хүмүүжилтэй хүүхэд болон төлөвшиж цаашдын сургалтын байгууллагуудад ажилттай

суралцаж байгаад бид баяртай байна.

Page 14: ARNCLIFFE WEST INFANTS PRESCHOOL PRESCHOOL … · Хүүхэд Pre-School хүргэж бас Pre-School авч буй хүн гарын үсгээ зурж тэмдэглүүлнэ

14

Уг хөтөлбөрийн зорилт

Суралцах үр дүн 1: Бие хүн болж төлөвшинө

Хүүхэд аюулгүй байдал нь хангагдсан мөн тусламж дэмжлэг авч буйгаа мэдрэх.

Хүүхэд өөрийн бие даасан, хараат бус, чөлөөт байдлын талаарх ухамсарыг

хөгжүүлнэ.

Хүүхэд өөрийн мэдлэг болон өөртөө итгэх байдлаа сайжруулна.

Хүүхэд бусдыг халамжилж, хайрлаж энэрч, хүндлэж сурна.

Суралцах үр дүн 2: Хүүхэд дэлхий ертөнцтэй холбогдож өөрийн хувь нэмрээ

оруулна

Хүүхэд өөрийгөө бүлэг хамт олон болон нийгмийн бүрэлдэхүүн хэсэг болохоо илүү

мэдэрч, харилцан хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлаж нийгмийн чанартай үйл

ажиллагаанд оролцож эхэлнэ.

Хүүхэд бусдын харилцан адилгүй (үндэс угсаа, соёл, шашин гэх мэт) байдлыг

хүндэтгэж сурна.

Хүүхэд шударга ёсонд суралцана.

Хүүхэд олон нийтийн өмнө үүрэг хариуцлага хүлээж байгаль орчноо илүү хүндэтгэж

сурна.

Суралцах үр дүн 3: Хүүхэд сайн сайхан амьдралын талаар илүү итгэлтэй болно

Хүүхэд бусадтай харилцах болон сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвартай болно.

Хүүхэд өөрийн эрүүл мэнд, сайн сайхан байдалтай холбоотой үүрэг хариуцлагаа

илүү ухамсарлана.

Суралцах үр дүн 4: Хүүхэд өөртөө итгэлтэй болж идвэхитэй суралцагч болно

Хүүхэд сониуч зан чанар, хамтын ажиллагаа, өөртөө итгэх итгэл, бүтээлч сэтгэлгээ,

амлалт, урам зоригтой байдал, тэсвэр тэвчээр, төсөөлөл, хариу үйлдэл үзүүлэх

зэрэг сайн зан чанаруудад суралцана.

Хүүхэд асуудал шийдвэрлэх, асууж тодруулах, туршлага хуримтлуулах, таамаглал

дэвшүүлэх, судалгаа, шинжилгээ хийх зэрэг ур чадваруудад суралцана.

Хүүхэд сурсан зүйлсээр дамжуулан нэг сэдвээс нөгөө сэдэвт шилжин суралцах,

дасан зохицох чадвартай болно.

Хүүхэд бусад хүмүүс, газар орон, техник технологи болон байгалийн гаралтай эсвэл

боловсруулсан материалаар дамжуулан суралцах эх үүсвэрээ олж авна.

Суралцах үр дүн 5: Хүүхэд бол үр дүнтэй харилцагч байдаг

Хүүхэд маш өргөн зорилго, зорилтын хүрээнд амаар болон аман бусаар бусадтай

харилцаанд орж байдаг.

Хүүхэд өргөн цар хүрээ бүхий текстүүдийг уншиж тэдгээрийн утгыг гаргаж сурна.

Хүүхэд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан өөрийн үзэл бодлыг зөв цэгцтэй

илэрхийлж сурна.

Тэмдэг, тэмдэглэгээний систем хэрхэн ажилладаг талаар зарчмуудыг ойлгож эхэлнэ.

Хүүхэд мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглаж мэдээлэлийг үнэлж

дүгнэн өөрийн үзэл бодлоо зөв зохистой илэрхийлж сурна.

Page 15: ARNCLIFFE WEST INFANTS PRESCHOOL PRESCHOOL … · Хүүхэд Pre-School хүргэж бас Pre-School авч буй хүн гарын үсгээ зурж тэмдэглүүлнэ

15

AWIS website: [email protected]

DOWNLOAD THE AWIS APP

Page 16: ARNCLIFFE WEST INFANTS PRESCHOOL PRESCHOOL … · Хүүхэд Pre-School хүргэж бас Pre-School авч буй хүн гарын үсгээ зурж тэмдэглүүлнэ

16

Page 17: ARNCLIFFE WEST INFANTS PRESCHOOL PRESCHOOL … · Хүүхэд Pre-School хүргэж бас Pre-School авч буй хүн гарын үсгээ зурж тэмдэглүүлнэ

17

Page 18: ARNCLIFFE WEST INFANTS PRESCHOOL PRESCHOOL … · Хүүхэд Pre-School хүргэж бас Pre-School авч буй хүн гарын үсгээ зурж тэмдэглүүлнэ

18

Page 19: ARNCLIFFE WEST INFANTS PRESCHOOL PRESCHOOL … · Хүүхэд Pre-School хүргэж бас Pre-School авч буй хүн гарын үсгээ зурж тэмдэглүүлнэ

19

Page 20: ARNCLIFFE WEST INFANTS PRESCHOOL PRESCHOOL … · Хүүхэд Pre-School хүргэж бас Pre-School авч буй хүн гарын үсгээ зурж тэмдэглүүлнэ

20

COME AND HAVE FUN !!

Page 21: ARNCLIFFE WEST INFANTS PRESCHOOL PRESCHOOL … · Хүүхэд Pre-School хүргэж бас Pre-School авч буй хүн гарын үсгээ зурж тэмдэглүүлнэ

21

COME AND HAVE FUN !!

Page 22: ARNCLIFFE WEST INFANTS PRESCHOOL PRESCHOOL … · Хүүхэд Pre-School хүргэж бас Pre-School авч буй хүн гарын үсгээ зурж тэмдэглүүлнэ

22

Page 23: ARNCLIFFE WEST INFANTS PRESCHOOL PRESCHOOL … · Хүүхэд Pre-School хүргэж бас Pre-School авч буй хүн гарын үсгээ зурж тэмдэглүүлнэ

23

Page 24: ARNCLIFFE WEST INFANTS PRESCHOOL PRESCHOOL … · Хүүхэд Pre-School хүргэж бас Pre-School авч буй хүн гарын үсгээ зурж тэмдэглүүлнэ

24

Access more translated resources from the Department of Education at: education.nsw.gov.au/back-to-school