avliga tailan-2017-uv-msut

16
Їнэлгээний тайлан [Year] Page 1 “ЛИБЕРАЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОЮУНЫ САН” ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ Өвөрхангайаймаг Арвайхээр сум 5-р баг Нутгийн удирдлагын ордон 4 давхар 414 тоот Утас: 7032-2323 /9972-7022, 8872-7022, 9672-7022/ Е-мэйл: [email protected] Facebook: Leos.UV salbar Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн 2017 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан Хаана: /Өвөрхангай аймаг дахьМСҮТ-д/ Арвайхээр хот 2017он

Upload: -

Post on 24-Jan-2018

85 views

Category:

Education


1 download

TRANSCRIPT

Page 1: Avliga tailan-2017-uv-msut

Їнэлгээний тайлан [Year]

Page 1

“ЛИБЕРАЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОЮУНЫ САН” ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

Өвөрхангайаймаг

Арвайхээр сум 5-р баг Нутгийн удирдлагын ордон

4 давхар 414 тоот Утас: 7032-2323

/9972-7022, 8872-7022, 9672-7022/ Е-мэйл: [email protected]

Facebook: Leos.UV salbar

Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн 2017 оны

Авлигын эсрэг үйл ажиллагааны

төлөвлөгөөний биелэлтэд хийсэн

хөндлөнгийн үнэлгээний тайлан

Хаана: /Өвөрхангай аймаг дахьМСҮТ-д/

Арвайхээр хот 2017он

Page 2: Avliga tailan-2017-uv-msut

Їнэлгээний тайлан [Year]

Page 2

ҮНДЭСЛЭЛ:

Авлигатай тэмцэх газраас төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх зорилгоор Засгийн газартай хамтран ажиллах талаар санал тавьсны үр дүнд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах ажлын хэсэг”-ийг байгуулж, хамтран ажиллах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж ирсэн.Хамтын ажиллагааны хүрээнд тусгагдсан нэгэн чухал арга хэмжээ бол яам, агентлагийн түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан явдал юм.

Авлигатай тэмцэх газар нь бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ил тод, нээлттэй байдлыг хангах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллагуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг хараат бус хөндлөнгийн этгээдээр гүйцэтгүүлдэг билээ.

АТГазар нь 2008 оноос эхлэн яам, агентлаг, аймаг, нийслэлийн түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж байгаа билээ.Энэ хүрээнд аймаг нийслэл, орон нутагт ч Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, түүнийхэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүнд тулгуурлан авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийлгэн, үр дүнг олон нийтэд хүргэх зорилгоор хамтран ажиллаж байна. ҮНЭЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА:

Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудтай хамтран ажиллах, тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн байгууллагуудын зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх ажлын хүрээндӨвөрхангай аймгийн ЗДТГ-ын санаачилгаараймгийн ИТХ-ын 2016 оны 03/01 дүгээр тогтоолоор батлагдсан аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай-2020” хөтөлбөрийн 3.2-т, аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан заалтыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд хөндлөнгийн үнэлгээ хийж хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Тиймээс гэрээний хэрэгжилтийг хангах үүднээсАвлигын эсрэг2017 оны төлөвлөгөөний хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт, зөвлөмж бүхий тайлан гаргах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэхдээ МСҮТ-ийн тухайн жилд хийхээр төлөвлөсөн ажлын төлөвлөгөө, биелэлтийн тайлан, тайлантай холбоотой нотлох баримтанд үндэслэхийн зэрэгцээwww.uv-msut.mnцахим хуудас /Uvurkhangai.mn/, Өвөрхангай аймаг дахь МСҮТ пэйж хуудас, ил тод байдлын мэдээллийн самбарттавигдсан мэдээллүүд,Shilendans.gov.mn сайт зэрэгт дүншинжилгээ хийсэн.

Үнэлгээний зорилго: Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн 2017 оны Авлигын эсрэг төлөвлөгөөндхөндлөнгийн үнэлгээ хийж дүгнэлт, зөвлөмж бүхий тайлан бэлтгэн гаргах.

Үнэлгээний үр дүн: Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн авч хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх зэрэг хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх.

Page 3: Avliga tailan-2017-uv-msut

Їнэлгээний тайлан [Year]

Page 3

Үнэлгээний баг:

№ Овог нэр Албан тушаал

1. Ч.Ганцэцэг Зохицуулагч 2. Г.Цэрэнбадам Санхүүгийн ажилтан /хагас цагийн/ 3. Г.Агиймаа Менежер /хагас цагийн/

Үнэлгээний хамрах хүрээ: Манай үнэлгээний баг Өвөрхангай аймаг дахь МСҮТ-тэй байгуулсан гэрээний дагуу тус байгууллагын 2017 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд үнэлгээ хийсэн. Үнэлгээний аргачлал: Бид авлигын эсрэг үйл ажиллагаан дахь дор дурьдсан хүчин зүйлсийн харилцан хамаарал болоод авлигыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх талаар хийж буй ажлын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэв.

- Төлөвлөгөө ба түүний үндэслэл - Төлөвлөгөөний үндэслэл ба авлигын эсрэг нөлөөлөл - Авлигын эсрэг хүчин чармайлт ба нийгмийн хүлээлт

АТГ-ын даргын 2015 оны 09-р сарын 01-ний өдрийн А/88 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ыг удирдлага болгон ажиллав. Үнэлгээнд зарцуулагдсан хугацаа: 2017оны 10-р сарын16-с эхлэн 2017оны 11-р сарын 01 хүртэл / хоног/ Ажлын 10 хоног/ Үнэлгээний хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа:

- Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн 2017 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн тайлан ба хавсаргасан баримт нотолгоонуудад дүн шинжилгээ хийсэн.

- Мөн байгууллагын мэдээллийн самбар болон UV-MSUT.mn, Shilendans.gov.mn, Өвөрхангай аймаг дахь МСҮТ пэйж хуудсанд дүн шинжилгээ хийсэн.

Үнэлгээ хийхэд баримталсан эрх зүйн орчин:

- Авлигын эсрэг хууль - Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль - Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг

сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль - Шилэн данснй тухай хууль - Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль - Мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журам. - Иргэдээс төрийн байгуулага, албан тушаалтанд өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай

хууль

Page 4: Avliga tailan-2017-uv-msut

Їнэлгээний тайлан [Year]

Page 4

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН “МСҮТ”-ИЙН2017 ОНЫ АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙБИЕЛЭЛТИЙН ТАЙЛАНД ХИЙСЭН ҮНЭЛГЭЭ /ХУВИАР/

д/д

Төлөвлөгөө Биелэлтийн тайлан Хувь Хөндлөнгийн үнэлгээ хийсэн шалгуур үзүүлэлт

1 Төрийн албанд томилогдох албан тушаалтны ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын шалгуурыг боловсронгуй болгож, албан тушаалтныг мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг баримтлан томилох, дэвшүүлэх.

МСҮТ-д багш, ажилтан сонгон шалгаруулж авах журмыг захирлын 2017 оны 05 сарын 25-ны өдрийн А/53 тоот тушаалаар батлан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. 2017 оны 01 сараас 09 сар хүртэлх хугацаанд тус байгууллага нь ажлын байрны сонгон шалгаруулалтыг 4 удаа зохион байгуулсан.

100%

МСҮТ-ийн захирлын 2017 оны 05 сарын 25-ны өдрийн А/53 тоот тушаал, Багш, ажилтан сонгон шалгаруулах журам, Ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцогчдын мэдээлэл, сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай 2017.01.17-ны өдрийн А/09 тоот тушаал, 2017.03.10-ны өдрийн А/20 тоот тушаал, 2017.02.02-ны өдрийн А/15 тоот тушаал, 2017.03.02-ний өдрийн А/39 тоот тушаал зэрэгт үндэслэн үнэлэв.

2 Төрийн албан хаагчтай холбогдох авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх дотоод хяналтыг сайжруулах.

Хяналт шинжилгээ үнэлгээ хийх журмын дагуу албан хаагчдын ажлын гүйцэтгэлд үр дүнд үнэлгээ хийж 5 албан хаагчийн ажлын гүйцэтгэл үр дүн муу байсан тул хариуцлага тооцов.

100%

МСҮТ-ийн үйл ажиллагаанд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам, 2017.03.22-ны өдрийн А/31, А/32 тоот арга хэмжээ авах тухай захирлын тушаал, 2017.05.01-ний өдрийн Б/64 тоот ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаал, 2017.04.21-өдрийн Б/63 тоот ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаал, 2017.03.10ны өдрийн А/23 тоот захирлын тушаал, Мөн Арга хэмжээ авахуулсан ажилчдын, захиргааны шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн

Page 5: Avliga tailan-2017-uv-msut

Їнэлгээний тайлан [Year]

Page 5

өргөдөл зэрэгт үндэслэн үнэлэв.

3 Төрийн үйлчилгээний шударга, ил тод, нээлттэй байдлын талаар санал авч үр дүнг үйл ажиллагаандаа ашиглах.

Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдэд нээлттэй ил тод үйл ажиллагаа явуулах зарчмыг баримтлан сургуулийн вэбсайт болон пэйж хуудсанд үйл ажиллагааны мэдээллийг тогтмол оруулж байна.

100%

Uv-MSUT.mn цахим хуудасны мэдээлэлд болон Өвөрхангай аймаг дахь МСҮТ пэйж хуудасны мэдээлэл, тайланд хавсаргасан бусад нотлох баримтанд тулгуурлан үнэлэв.

4 Өргөдөл, гомдол, мэдээлэл өгөх ил тод, нээлттэй хайрцаг ажиллуулах.

Албан хаагчдын дунд ил тод байдлыг хангах үүднээс нээлттэй хайрцаг ажиллуулан үүний хүрээнд 3 өргөдөл ирснийг цаг тухайд нь шийдвэрлэн ажиллаж байна.

100%

Нээлттэй хайрцаг, ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн байдалд дүн шинжилгээ хийж үнэлгээ хийв.

5 Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, албан хаагчийн үйл ажиллагаанд иргэдээс санал авч үнэлэх үйлчилгээг сайжруулах.

Сургуулийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод мэдээлэх үүднээс нээлттэй хаалганы өдөрлөгийг 06 сард зохион байгуулж иргэдэд мэдээлэл өгсөн. Мөн түншлэгч байгууллага, ААН-үүдийн удирдлагыг сургууль, дадлагын газруудтай танилцуулж цаг үеийн холбогдолтой мэдээллийг өгсөн.

100%

МСҮТ-ийн захирлын 2017.06.16-ны өдрийн А/55 тоот Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай тушаал, Нээлттэй хаалганы өдөрлөгийн тайлан, өдөрлөгийн зургийн цомог зэрэгт үндэслэн үнэлэв.

6 Төсвийн ил тод, нээлттэй, хариуцлагатай байх зарчмыг мөрдөх.

Ил тод , нээлттэй, хариуцлагатай байх зарчмыг мөрдөн ажиллаж сургуулийн 2018 оны төсвийн төслийг хугацаанд нь гарган холбогдох дээд байгууллагад хүргэсэн. Хуулийн хугацаанд шилэн дансанд байршуулан ил тод мэдээлсэн.

100%

2017.07.30-ны өдрийн А/44 албан тоотоор Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн 2018 оны төсвийн төслийг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны Хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичиг, төсвийн төсөл зэрэгт үндэслэн үнэлэв. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан байна. Холбоосыг оруулав. https://www.shilendans.gov.mn/org/1531?form=1675874&year=2017&gro

Page 6: Avliga tailan-2017-uv-msut

Їнэлгээний тайлан [Year]

Page 6

up=0&task=5255

7 Төсвийн төлөвлөлтийн үр ашигтай байдал,гүйцэтгэл, зарцуулалтын хөндлөнгийн хяналтыг сайжруулах.

Төсвийн төлөвлөлтийн үр ашигтай байдал, гүйцэтгэл зарцуулалтын хөндлөнгийн хяналтыг сайжруулах ажлын хүрээнд сургуулийн төсвийн төслийг эдийн засгийн үндэслэлтэй тооцоо судалгаа, орон нутгийн онцлог, төсвийн бодит гүйцэтгэлд тулгуурлан зохиож, зориулалтын дагуу хэмнэлттэй зарцуулан ажиллаж хууль, тогтоол, шийдвэр, дүрэм, журмыг хэрэгжүүлэн сургалтын хэвийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад анхаарч ажиллаж байна. 2016-2017 оны хөрөнгө оруулалт, худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг хагас бүтэн жилээр, 2017 оны төсөв, төсвийн тодотгол, төсөвт орсон өөрчлөлт, байгууллагын батлагдсан орон тоо, 5 сая-аас дээш орлого зарлагын гүйлгээ, төсвийн гүйцэтгэлийн сар тутмын мэдээ болон бусад мэдээллийг цаг хугацаанд нь байршуулан, дээд газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хугацаатай төлөвлөгөө боловсруулан ажиллаж, сургуулийн вэб сайт дахь шилэн дансыг боловсронгуй болгон мэдээлэл, мэдээ, ажил гүйлгээг ил тодоор байршуулж байна. Санхүүгийн холбогдолтой мэдээллийн самбарын тоог нэмэгдүүлэн нийтэд ил тод ойр байршуулан мэдээ, мэдээллийг тухай бүр шинэчлэн ажиллаж байна.

90%

Өвөрхангай аймаг дахь МСҮТөв нь Шилэн дансны тухай хуулийг хангалттай сайн хэрэгжүүлж байна. Үүнд: 2017 оны төсвийн тодотгол, төсөвт орсон өөрчлөлт, байгууллагын батлагдсан орон тоо, 5 сая-аас дээш орлого зарлагын гүйлгээ, төсвийн гүйцэтгэлийн сар тутмын мэдээ зэргийг Ил тод мэдээллийн самбар болонShilendans.gov.mn цахим хуудсанд хуулийн хугацаанд, холбогдох файлын хамт байрлуулсан зэрэгт тулгуурлан үнэлэв. Холбоосыг оруулав.https://www.shilendans.gov.mn/org/1531?form=1448947&year=2017&group=0&task=5255

https://www.shilendans.gov.mn/org/1531?form=1413646&year=2017&group=2&task=5255

https://www.shilendans.gov.mn/org/1531?form=1745083&year=2017&group=0&task=5255

https://www.shilendans.gov.mn/org/1531?form=1796414&year=2017&group=0&task=5255 Зарим мэдээлэл нь шилэн дансны цахим хуудсанд тавигдаагүй.

Page 7: Avliga tailan-2017-uv-msut

Їнэлгээний тайлан [Year]

Page 7

Ж/нь:Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө

8 Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжийг олон нийтэд ил тод мэдээллэх.

Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжийг олон нийтэд ил тод мэдээлэн өмнөх оны аудитын дүгнэлт, аудитын байгууллагаас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг шилэн данс, байгууллагын вэб сайт, мэдээллийн самбаруудад ил тод байршуулсан. Мэдээллийн ил тод байдлыг хангах үйл ажиллагааг эхний хагас жилд байгууллагын дотоод аудит хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ба 87,5% -н гүйцэтгэлтэй, зорилтыг бүрэн биелүүлсэн үнэлгээ авсан.

100%

Аудитын дүгнэлт, зөвлөмж бүхий тайлан, Зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагаа болон байгууллагын Дотоод аудит хяналт шинжилгээний үнэлгээний тайлан зэрэгт үндэслэн үнэлгээ хийв. Мөн холбогдох мэдээллүүдийг шилэн данс болон байгууллагын цахим хуудсанд ил тод мэдээлсэн байдалд үндэслэн үнэлэв. Холбоосыг оруулав. https://www.shilendans.gov.mn/org/1531?form=1507198&year=2017&group=2&task=5255

9 Худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг сайжруулж, ил тод болгох.

Худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг сайжруулж, ил тод болгох ажлын хүрээнд хичээл практикийн зардал, хүүхдийн хоолны материал, угаалга цэвэрлэгээний материал зэргийг худалдан авах төлөвлөгөө гаргаж, нийлүүлэгч байгууллагыг худалдан авах үйл ажиллагааны журмын дагуу шалгаруулан гэрээ байгуулж ажилладаг. Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөөг шилэн дансанд байршуулан ил тод болгодог. Мэдээллийн самбарт байршуулан нийтэд мэдээлж ажиллаж байна.

90%

Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг мэдээллийн самбарт байршуулсан байна. МСҮТ-ийн захирлын 2017.10.02-ний өдрийн А/82 тоот гэрээ байгуулж,эрх олгох тухай тушаал зэрэгт үндэслэн үнэлэв. Shilendans.gov.mn цахим хуудсанд хуулийн хугацаанд нь байршуулж байх.

10 Худалдан авах ажиллагааны санхүүгийн үйл ажиллагаанд

Худалдан авах ажиллагааны санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналтыг

100% Худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй

Page 8: Avliga tailan-2017-uv-msut

Їнэлгээний тайлан [Year]

Page 8

хөндлөнгийн хяналтыг сайжруулж гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх.

сайжруулж гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх ажлын хүрээнд бараа материал нийлүүлэлт тухай бүрд хяналт тавьж ажилладаг.

болгож, үр ашигтай шударга, ил тод нээлттэй, байдлыг нэмэгдүүлж, хяналт хариуцлагыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлээр хийсэн ажлын тайлан, Төсөв санхүү аудитын үйл ажиллагааны удирдлага, хяналтыг сайжруулах, ил тод байлыг хангах, төсвийн хөрөнгийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр хийгдсэн ажлын тайланд тулгуурлан үнэлэв.

11 Төрийн байгууллага, түүний удирдлагын үйл ажиллагаанд төрийн бус байгууллага хяналт тавих боломжийг бий болгох

Байгууллагын удирдлагын үйл ажиллагааг ил тод байлгах үүднээс удирдах зөвлөл, салбар зөвлөл, захирлын зөвлөлийн шийдвэр, захирлын тушаалыг ил тод нээлттэй байлгах үүднээс албан хаагчдад тогтмол мэдээллэдэг.

100%

Албан хаагчдын өгсөн мэдээлэлд үндэслэв.

12 Сургуулийн сурагчидад авлигын эсрэг боловсрол олгох агуулга бүхий сургалт зохион байгуулах.

2017-2018 оны хичээлийн жилд Аймгийн цагдаагийн газар, Хүүхэд Гэр Бүл Хөгжлийн Газар, аймгийн прокурорын газартай хамтран сургуулийнхаа суралцагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, учирч болшгүй эрсдэл аюул, гэмтлээс урьдчилан сэргийлэх 3 удаагийн шаталсан сургалт хийж суралцагчдаас сэтгэл ханамжийн судалгаа авч дүгнэлт гаргаж ажилласан.

➢ 2017-04-р сард аймгийн Цагдаагийн газар, Хүүхэд Гэр Бүл Хөгжлийн Газартай хамтран

90%

2017.10.09-нд хийсэн Авлигын тухай сургалтын тайлан, 2016.12.22-ны өдрийн А/98 Өсвөрийн цагдаа бүлгэм байгуулах тухай захирлын тушаал, Суралцагчдын өөрөө удирдах зөвлөлийн журам, мөн дүрэм, 2017.08.19-нд МСҮТ-ийн суралцагчдад хийсэн Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтын удирдамж, Хүүхдийн эсрэг дарамт хүчирхийллээс урьдчилан

Page 9: Avliga tailan-2017-uv-msut

Їнэлгээний тайлан [Year]

Page 9

”Хүүхэд хамгаалал” сэдэвт сургалтыг 1, 2-р курсын 398 суралцагчдад зохион байгуулж, сургуулийн дэргэдэх хүүхдийн оролцооны байгууллага “Өсвөрийн цагдаа” бүлгэмийн 21 гишүүдтэй уулзаж арга зүйн зөвлөгөө өгсөн.

➢ 2017-03-14нд хуульч Б.Гүнбилэг дотуур байрны 50 суралцагчидтай уулзаж, хуулийн мэдлэг мэдээлэл өгч харилцан ярилцаж зөвлөгөө мэдээлэл хийсэн.

➢ Суралцагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа хүүхэд хамгааллын тухай хууль, авилгалтай тэмцэх , гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиудыг сурталчилан таниулах чиглэлээр 400 орчим гарын авлага боршур тарааж ажилласан.

Аймгийн Прокурорын газрын ахлах мэргэжилтэн А.Золжаргал, туслах ажилтан Т.Ганбат нар “Хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцье” сургалт зохион байгууллаа. Сургалтанд 1-р курсын 98 суралцагч хамрагдсан. Сургалтын дараа танин мэдэхүйн “ Алтан хонх” тэмцээн зохион байгуулсан.

сэргийлэх нь сургалтын танилцуулга, Хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцье сургалтын тайлан ба дээрх зарим сургалтын оролцогчдын бүртгэл, сургалтын зураг, суралцагчдаас авсан сэтгэл ханамжийн судалгааны тайлан, “Алтан хонх”тэмцээний удирдамж зэрэгт үндэслэн үнэлэв.

13 Авлигын эсрэг сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах

90%

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын тухай хууль, авилгалтай тэмцэх , гэр бүлийн

Page 10: Avliga tailan-2017-uv-msut

Їнэлгээний тайлан [Year]

Page 10

хүчирхийллийн тухай хуулиудыг сурталчилан таниулах чиглэлээр 400 орчим гарын авлага, боршур тараасан талаарх мэдээллийгДотоод аудит хяналт шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Золзаяагаас авсан ба зарим гарын авлагыг баримт нотолгоо болгон хадгалж үлдсэн байсан.

Ерөнхий үнэлгээ 96.9%

Page 11: Avliga tailan-2017-uv-msut

¯íýëãýýíèé òàéëàí 2017

Page 11

ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ: Энэхүү үнэлгээг Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн Авлигын эсрэг 2017 оны үйл

ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн тайлан, түүнд хавсаргасан нотлох баримт, МСҮТ-ийн UV-MSUT.mnцахим хуудас болон ил тод байдлын мэдээллийн самбаруудын мэдээлэл зэрэг үндсэн 4 шалгуураар 96.7%-тай үнэлэгдлээ. Тиймээс хөндлөнгийн үнэлгээний ажлын хүрээнд доорх дүгнэлт, зөвлөмжийг гаргаж байна.

✓ МСҮТ нь авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлалын шалгуур үзүүлэлт бүрийн дагуу хийсэн ажил, зохих тайлбараа бичиж ирүүлсэн нь үнэлгээ хийхэд дөхөм байсныг тэмдэглэх нь зүйтэй. Гэвч хэт загварчлах нь уг шалгуурт дурдаагүй бусад чухал ажил, эсхүл авлигын шинжтэй нөхцөл байдлыг орхигдуулах эрсдэлтэй тул цаашид ийм загвараар ажлаа төлөвлөж, тайлан ирүүлсэн ч бусад хийсэн ажил, анхаарах асуудлыг тайлангийн нэмэлт байдлаар ирүүлж байх нь зүйтэй юм.

✓ Хэдийгээр үнэлгээний хувь өндөр байгаа нь тухайн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагаа сайн байгааг харуулаад зогсохгүй хууль тогтоох байгууллага, АТГ-ын зүгээс баримталж буй бодлого, арга хэмжээний үр нөлөө, төрийн байгууллагуудын удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэл, хүчин чармайлт дээшилж, зохих түвшинд анхаарал хандуулах болсны илрэл гэж үзэж байна. Гэсэн хэдий ч цаашид авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааны хүртээмж, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх талаар анхаарч, тогтвортой байдлыг хангаж ажиллах нь зүйтэй.

✓ Мөн Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор байгууллагууд мэдээллээ цахим хуудсандаа байршуулах ажил жилээс жилд ахицтай байгаа нь энэхүү үнэлгээнээс харагдаж байна.

✓ Энэхүү үнэлгээ нь зөвхөн нэг талын буюу төрийн байгууллага, албан тушаалтнаас гаргаж өгсөн эх сурвалж дээр суурилж дүгнэлж хийж байна. Цаашид үнэлгээг илүү чанаржуулж, бодит байдалд дөхөм болгох үүднээс зөвхөн 10 хоногийн богино хугацаагаар хязгаарлахгүйгээр тухайн байгууллагын үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн дунд сэтгэл ханамжийн судалгаа, санал асуулга явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж буй гол мэдээлэл, үйл явдалд дүн шинжилгээ хийх зэрэг гуравдагч эх сурвалжийг ашиглавал тухайн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээ илүү бодитой болох магадлалтай.

• Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт сайн байгаач цаашид авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлангийн хэлбэр, агуулга, ялангуяа аль шалгуур үзүүлэлтийг ямар мэдээллээр нотолсон байвал зохих талаар нэмэлт зөвлөмж гаргах нь асуудлыг аль аль талдаа нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, үнэлгээ хийх нөхцөлийг бүрдүүлэх сайн талтай байна. Нөгөө талаар тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан өөрийн үнэлгээ хийсэн тохиолдолд ийм дутагдал гарахгүй байх нөхцөл бүрдэх бөгөөд явцын хяналт хийснээр тухайн шалгуурыг байгууллага дээрээ цаг алдалгүй хангах бодит нөхцөл бүрдэнэ.

• Мөн байгууллагын бүх хүрээг хамарсан үнэлгээ, судалгааны ажлыг хөндлөнгийн этгээдээр гүйцэтгүүлэх нь үнэлгээг бодитой болгох ач холбогдолтой. Цаашид үнэлгээ хийх хөндлөнгийн этгээдийг эцсийн тайлан хүлээж авахаас зургаан сараас нэг жилийн өмнө сонгон шалгаруулж, мэдээлэл цуглуулах, ажиглалт хийх, шаардлагатай тохиолдолд сэдэвчилсэн судалгаа, цугларсан материал дээр бүх талын дүн

Page 12: Avliga tailan-2017-uv-msut

¯íýëãýýíèé òàéëàí 2017

Page 12

шинжилгээ хийх цаг хугацааны боломж олгож байх нь үнэлгээний чанарт сайнаар нөлөөлнө гэж үзэж байна.

• Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх буюу зөрчил үүссэн буюу үүсч болзошгүй тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээ тогтмол авч байх.Авлига гарах эрсдлийг хожим нь тодорхойлж, мөрдөн шийтгэх биш, урьдчилан тооцож, арга хэмжээ авч байх.

• Жил бүр авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх зардлыг тухайн орон нутаг, байгууллага өөрийн төсөвт тусгайлан оруулж байх.

Шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг ба нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг олон нийтэд танилцуулах, сонирхогч бүлгүүд, бусад талуудтай харилцан санал солилцох, хамтран ажиллах.

Холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангах талаар бүх оролцогч талуудын анхаарлыг хандуулж, үйл ажиллагааны уялдаа холбоо бүхий төрийн байгууллагууд, бүс нутгийн болон орон нутгийн хэмжээний хамтын ажиллагааг идэвхитэй өрнүүлэх.

Мөн АТГ-ын даргын 2012 оны 74 дүгээр тушаалаар батлагдсан “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ыг сурталчилах ажлыг зохион байгуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.

Хууль тогтоомжийн дагуу төрийн болон байгууллагын, эсхүл хувь хүний нууцад үл хамаарахаас бусад бүртгэлийн талаарх мэдээллийг цахим хуудаст тогтмол байршуулж хэвших. Мөн цахим хуудсанд байршуулсан өмнөх мэдээллийг архивлаж үлдээхэд анхаарах.

Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг судалгаанд үндэслэн бодитой, үр дүнд хүрэхүйцээр төлөвлөх. Учир нь авлигын эсрэг төлөвлөгөөний боловсруулалт нь тухайн байгууллагын удирдлагын авлигын эсрэг хүсэл сонирхлын индикатор болдог.

Тиймээс төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих үйл ажиллагааг байгууллагын удирдах дээд албан тушаалтаны чиг үүрэгт оруулах нь оновчтой. Мөн төлөвлөгдсөн үйл ажиллагаанаас хүлээж буй үр дүн, түүнд хүрэх цаг хугацаа ба шат дараалалтайгаар хийгдэх арга хэмжээ нэг бүрийг тусгаж, дэлгэрэнгүй байдлаар оновчтой төлөвлөхийг зөвлөж байна.

▪ Мэдээллийн технологийн өндөр хөгжлийн орчин үед цахим хуудсаараа үйл ажиллагаагаа ил тод болгож, олон нийтэд тухай бүр тогтмол тайлагнах бодит орчин бүрдсэн байна. Энэхүү таатай орчныг ашиглан авлигаас урьдчилан сэргийлэх, зохистой засаглалыг хөгжүүлэх гол хэрэгслээ болгож хэвших.

▪ Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын зүгээс төрийн байгууллагын цахим хуудсыг хөгжүүлэх болон асуудал хариуцсан ажилтнуудыг чиглүүлэх, сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлыг төлөвлөгөөндөө тусгах.

▪ Авлигатай тэмцэх зорилго бүхий төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, тэдний чадавхийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, хэрэгжилтийн байдлыг тайлан мэдээлэлдээ тодорхой тусгаж байх.

▪ Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлийн судалгаа, ажиглалт хийх талаар төрийн бус хөндлөнгийн байгууллагуудыг мэргэшихэд харьцангуй урт хугацаатай гэрээ байгуулах замаар чадавхижуулах. Мөн Шударга нийгмийг хөгжүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлэх.

Page 13: Avliga tailan-2017-uv-msut

¯íýëãýýíèé òàéëàí 2017

Page 13

Эцэст нь авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд байгууллагын удирдлага, албан хаагчид авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэл, хүчин чармайлт гаргаж

Page 14: Avliga tailan-2017-uv-msut

¯íýëãýýíèé òàéëàí 2017

Page 14

Page 15: Avliga tailan-2017-uv-msut

¯íýëãýýíèé òàéëàí 2017

Page 15

Page 16: Avliga tailan-2017-uv-msut

¯íýëãýýíèé òàéëàí 2017

Page 16

авлигын эсрэг соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулах чиглэлд илүү сайн ажиллах хэрэгтэй.

Үнэлгээний тайлан гаргасан:

ЛЭОСангийн ӨВ аймаг дахь салбар

Зохицуулагч: ........................................ /Ч.Ганцэцэг/