aylal -2012

10
Соёлын аялал Аялалын хугацаа: 7 өдөр/ 6 шөнө Хүний тоо: 4-15 хүн Аялалын үнэ: 1 хүн 950-1200 евро Аялалын хугацаа: Жилийн дөрвөн улирал Аялалын маршрут: Улаанбаатар– Борнуур сум- “Монголын Нууц Товчоо” цогцолбор- Амарбаясгалант хийд- Улаанбаатар. Аялалын хөтөлбөр 1 өдөр: Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ “Монголын Нууц Товчоо” компанийн хамт олон таныг Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас угтаж аваад, зочид буудал хүртлэх зам дагуу тайлбар хийж аялалын хөтөлбөртэй танилцуулна. 2 өдөр: Борнуур сумын Содон судлалын музей Өглөөний цайг зочид буудалд уугаад Төв аймгийн Жаргалант суманд байрлах Монголын “Нууц Товчоо” цогцолбор луу явна. Цогцолборт өдрийн хоол (хорхог), оройн хоол иднэ. Цогцолбор руу явах зам дагуу үзэх зүйл: - Төв аймгийн Борнуур суманд байрлах Содон зүйлийн музей үзэх Цогцолборын орчны явган аялалд оролцоно. - 13-р зууны түүхтэй холбоотой номын өргөө - Бөөгийн хөшөө үзэж сонирхох 3 өдөр: Малчин айлд хүрэлцэн ирж, тэдний ахуй амьдралтай танилцах Монголын Нууц Товчоо цогцолборт өглөөний цай уугаад, ойролцоох нүүдэлчин малчин айлд зочилж тэдний ахуй амьдралтай танилцана. Жуулчид өөрсөдөө монгол хоол бэлтгэх аргад суралцан малчин айлд үдийн хоол иднэ. 4 өдөр: Амарбаясгалант хийд Өглөөний цайг жуулчны бааз дээр уугаад, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг, байгалийн сайхан цогцлон бүрэлдсэн Бүрэн хан уулын өвөр Ивэн голын хөвөөнд орших Амарбаясгалант хийд рүү явна. Хийд нь соёл урлаг, уран барилгын хосгүй нандин бүхнийг шингээсэн, монгол даяар алдар цуутай том хийд юм. Түүнийг “Өндөр гэгээний” буюу зарилгаар бүтсэн хийд ч гэж нэрэлдэг. Монголын анхдугаар Богд гэгээн Занабазарын зохиол, үйлс, эрдэм билиг, авьяас, ур ухааныг сүсэглэн дээдэлж Өндөр

Upload: chimeddagva-tumur

Post on 04-Mar-2015

79 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: aylal -2012

Соёлын аялал

Аялалын хугацаа: 7 өдөр/ 6 шөнө

Хүний тоо: 4-15 хүн

Аялалын үнэ: 1 хүн 950-1200 евро

Аялалын хугацаа: Жилийн дөрвөн улирал

Аялалын маршрут: Улаанбаатар– Борнуур сум- “Монголын Нууц Товчоо” цогцолбор- Амарбаясгалант хийд- Улаанбаатар.

Аялалын хөтөлбөр

1 өдөр: Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ

“Монголын Нууц Товчоо” компанийн хамт олон таныг Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас угтаж аваад, зочид буудал хүртлэх зам дагуу тайлбар хийж аялалын хөтөлбөртэй танилцуулна.

2 өдөр: Борнуур сумын Содон судлалын музей

Өглөөний цайг зочид буудалд уугаад Төв аймгийн Жаргалант суманд байрлах Монголын “Нууц Товчоо” цогцолбор луу явна. Цогцолборт өдрийн хоол (хорхог), оройн хоол иднэ.

Цогцолбор руу явах зам дагуу үзэх зүйл:

- Төв аймгийн Борнуур суманд байрлах Содон зүйлийн музей үзэхЦогцолборын орчны явган аялалд оролцоно.

- 13-р зууны түүхтэй холбоотой номын өргөө - Бөөгийн хөшөө үзэж сонирхох

3 өдөр: Малчин айлд хүрэлцэн ирж, тэдний ахуй амьдралтай танилцах

Монголын Нууц Товчоо цогцолборт өглөөний цай уугаад, ойролцоох нүүдэлчин малчин айлд зочилж тэдний ахуй амьдралтай танилцана. Жуулчид өөрсөдөө монгол хоол бэлтгэх аргад суралцан малчин айлд үдийн хоол иднэ.

4 өдөр: Амарбаясгалант хийд

Өглөөний цайг жуулчны бааз дээр уугаад, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг, байгалийн сайхан цогцлон бүрэлдсэн Бүрэн хан уулын өвөр Ивэн голын хөвөөнд орших Амарбаясгалант хийд рүү явна. Хийд нь соёл урлаг, уран барилгын хосгүй нандин бүхнийг шингээсэн, монгол даяар алдар цуутай том хийд юм. Түүнийг “Өндөр гэгээний” буюу зарилгаар бүтсэн хийд ч гэж нэрэлдэг. Монголын анхдугаар Богд гэгээн Занабазарын зохиол, үйлс, эрдэм билиг, авьяас, ур ухааныг сүсэглэн дээдэлж Өндөр гэгээнд зориулсан хийдийг Монгол нутагт байгуулахыг Манж Чин улсын эзэн хаан Энх-Амгалан 1722 онд зарлаг буулгаж байгуулсан хийд юм. Өдрийн хоол хийдийн ойролцоох “Амарбаясгалант бясалгалын төв”-д иднэ. Ойролцоох баазад хононо.

5 өдөр: Амарбаясгалант – Улаанбаатар

Өглөөний цай уугаад хөдөлнө. Өдрийн хоолыг замдаа “Монголын Нууц Товчоо” цогцолборт идээд хот руу хөдөлнө. Улаанбаатар хотод хагас өдрийн аялал хийнэ.

- Богд хааны ордны музей- Говийн үйлдвэрийн дэлгүүрээр орох- Зайсан толгой орох

Page 2: aylal -2012

- Үндэсний хувцас загварын шоу тоглолт үзэх

6 өдөр: Улаанбаатар хотын аялал

Зочид буудалд өглөөний цай уугаад, хотын аялалд оролцоно.

- Сүхбаатарын талбай орох- Үндэсний түүхийн музэй үзэх- Улсын их дэлгүүр орох- Ардын урлагын тоглолт үзэх - Өдрийн хоол монгол ресторанд иднэ

7 өдөр: Буцах

Өглөөний цайг зочид буудалд уугаад Чингис хаан олон улсын онгоцны буудал руу явна.

Аялалд багтсан зүйл: Зочид буудал, гэр баазын төлбөр, өдөр бүрийн өглөө, өдөр, оройн хоолны

төлбөр, аялалын хөтөч, орчуулагч, жолооч, хот дотор болон хөдөө орон нутагт үйлчлэх автобусны

хөлс, музей, урлагийн тоглолт, сүм хийд, байгалийн цогцолбор газрын төлбөр эдгээр зүйлс

аялалын төлбөрт багтсан болно.

Аялалын төлбөрт ороогүй зүйлс: Олон улсын онгоц болон галт тэрэгний ирэх, буцах тийз,

аялалын даатгал, олон улсын ярианы төлбөр, цэвэр ус, согтууруулах ундаа, хувь хүний хувцас

угаалгах үйлчилгээ, худалдан авсан барааны үнэ багтаагүй болно.

Page 3: aylal -2012

Үлэг гүрвэлийн орноор

Аялалын хугацаа: 12 өдөр/11 шөнө

Хүний тоо: 4-15 хүн

Аялалын үнэ: 1 хүн 1600-2000 евро

Аялалын хугацаа: 05/15 – 09/25 хүртэл

07/10-13 Үндэсний Их Баяр Наадам

Аялалын маршрут: Улаанбаатар– Хустайн нуруу- Хөгнөхаан уул- Элсэн тасархай- Онгийн хийд- Баянзаг- Хонгорын элс- Ёлын ам- Цагаан суварга- Бага газрын чулуу- Сүм хөх бүрд - Манзуширын хийд- Улаанбаатар.

Аялалын хөтөлбөр

1 өдөр: Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ

“Монголын Нууц Товчоо” компанийн хамт олон таныг Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас угтаж аваад, зочид буудал хүртлэх зам дагуу тайлбар хийж, аялалын хөтөлбөртэй танилцуулна. Сүхбаатарын талбай, Үндэсний түүхийн музей үзнэ.

2 өдөр: Хустайн нуруу- Хөгнөхаан уул

Өглөөний цайг зочид буудалд уугаад, Төв аймгийн нутагт байрлах байгалийн тусгай хамгаалалтай бүс болох Хустайн нуруу байгалийн цогцолбор газар луу хөдөлнө. Хустайн нуруу цогцолбор нь уулын оройгоор хусан ой, 450 гаруй төрлийн ургамал, тахь, халиун буга, гөрөөс зэрлэг гахай гэх мэт төрөл бүрийн мэрэгч амьтан элбэг байдаг. Өдрийн хоолыг “Хустайн нуруу” цогцолборт идээд морин аялал хийнэ. Ойролцоох баазад хононо.

4 өдөр: Хөгнөхаан уул

Булган аймгийн Гурван булаг, Рашаант суманд байрлах 1962 м өндөртэй ой тайга, тал хээрийн ургамал бүхий 2-3 бүс нэг дор ялгарч байдаг Хөгнө хаан уул руу явна. Ойролцоох бааз дээр байрлана.

5 өдөр: Элсэн тасархай-Онгийн хийд

Өглөөний цай баазад уугаад, замдаа байгалийн өвөрмөц тогтоц газар бүхий Элсэн тасархай үзээд Дундговь аймгийн Сайхан Овоо суманд байрлах Онгийн Хийдийн туурь руу явна. Тус Онгийн хийд нь 17- р зууны үед баригдлсан. Тухайн үедээ 1000 лам шавьлан сууж буддын шашны гол төвүүдийн нэг байсан түүхтэй. Хожим нь 19-р зууны эхэн үед хэлмэгдүүлэлтэнд өртөж сүйтгэгдсэн. Одоо хийдийн туурь байдаг. Хийдийн орчим “Онгийн Нууц” цогцолборт байрлана.

6 өдөр: Баянзаг

Өмнөговь аймгийн Булган суманд байрлах эртний үлэг гүрвэлийн өлгий нутаг болох Баянзаг руу явна. Тус газраас МЭӨ 8000-3000 жилийн өмнөх үе буюу шинэ чулуун зэвсгийн дурсгалууд олддогоороо дэлхийд алдартай. Заг их ургадаг учраас Баянзаг гэж нэрлэсэн. Америкийн эрдэмтэн Рой Чедмен Эндрюсын баг динозаврын өндгийг олсон. Энэ нь үлэг гүрвэлийн өндөг байсан. Хоёр том үлэг гүрвэлийн бүтэн яс олдсон. Энэ нь одоо АНУ-ын төв музейд байдаг. Үүнийг Монгол Улсын Өмнөговийн Баянзаг гэж овоглосон байдаг.Энэ орчим тэмээн аялал хийнэ. Ойролцоох бааз дээр хононо.

7 өдөр: Хонгорын элс

Page 4: aylal -2012

Өглөөний цайг баазад уугаад, Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулыг залгаад Сэврээ уулын хажууд Хонгорын элс рүү хөдөлнө. Энэ элс нь 180 км урт үргэлжилсэн, 2-3 км өргөн, дундаж өндөр нь 200 м өндөртэй торгон элс юм. Энэхүү элсийн Дуут манхан хэсэгт явган аялал хийнэ. Өдрийн хоол замд идээд, ойролцоох баазад хононо.

8 өдөр: Ёлын ам

Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос баруун тийш 45 км яваад Зүүн сайхан ууланд Ёл шувууны нэрээр нэрлэгдсэн уулын хавцал юм. Энэ нь далайн түшвнээс дээш дунджаар 2800 м өндөрт байдаг тусгай хамгаалалттай газар юм. Зүүнсайхан уулыг зүүн хойшоо сэтлэн гарсан нарийхан хавцал, мөнхийн нар тусахгүй газар учраас зуны улиралд 1м ээс илүү зузаан мөстэй байдаг. Бороо, хур ихтэй жил хавцлын дээрээс 4 хүрхрээ урсан орж ирдэг. Өдрийн хоолыг Ёлын аманд иднэ. Орой баазад хононо.

9 өдөр: Цагаан суврага-Бага газрын чулуу

Дундговь аймгийн Луус суманд байрлах байгалийн өвөрмөц тогтоц газар бүхий эгц цавчим мөргөцөг рүү хөдөлнө. Зүүн тийшээ хандсан түүний эгц хажуу нь алсаас харахад байшин суурь хот балгас мэт харагдах нь нэн сонин. Мөргөцөгийн өндөр нь 60-аад метр, 400-аад метр үргэлжилдэг. Замдаа Цагаан суврагад өдрийн хоол иднэ. Дундговь аймгийн Баянцогт суманд байрлах 50-60 кв км талайг хамарсан боржин чулуун бүс болох Бага газрын чулуу руу хөдөлнө. Ойролцоох бааз дээр хононо.

10 өдөр: Сүм хөх бүрд-Манзуширын хийд

Өглөөний цай уугаад, Дундговь аймгийн Адаацаг суманд байралдаг Сүм хөх бүрд сүмийн туурь луу хөдөлнө. /Энэхүү сүм нь 16-17р зууны үед төвдийн ноёны хүү нуурын арал дээр байгуулсан/. Хожим үүнийг нутгийн иргэд оройгүй сүм гэж нэрэлсэн. Өдрийн хоол замдаа идээд, Улаанбаатар хотоос өмнө зүгт 36 км зайтай байх Төв аймгийн Ачит дүйхорын булаг хэмээх энгэр газар Манзуширын хийдийн туурь луу явна. 18-р зууны сүүлчээр Цогчин дуганыг байгуулж, өмнө талд нь Богд уулнаас ус татаж, хиймэл нуур байгуулсан. 1770 онд Шар хүрээ хэмээх Богдын ордонг барьжээ. 200 жилийн түүхтэй тус хийдийг 1937 онд нураан буулгасан. Одоо энэ дурсгалт газар 1726 онд хүрлээр цутгаж хийсэн тогоо байдаг. Нэг удаа 1000 хүний хоол бэлтгэдэг байсан. Орой баазад хононо.

11 өдөр: Улаанбаатар хотын аялал

Өглөөний цай уугаад хөдөлнө. Өдрийн хоолыг “MSH” Монгол хоолны ресторанд иднэ. Хотын аялалын хөтөлбөр

- Богд хааны ордны музей- Говийн үйлдвэрийн дэлгүүрээр орох- Зайсан толгой орох- Улсын их дэлгүүр орох

- Үндэсний хувцас загварын шоу тоглолт үзэх- Ардын урлагын тоглолт үзэх

12 өдөр: Буцах

Өглөөний цайг зочид буудалд уугаад Чингис хаан олон улсын онгоцны буудал руу явна.

Page 5: aylal -2012

Аялалд багтсан зүйл: Зочид буудал, гэр баазын төлбөр, өдөр бүрийн өглөө, өдөр, оройн хоолны

төлбөр, аялалын хөтөч, орчуулагч, жолооч, хот дотор болон хөдөө орон нутагт үйлчлэх автобусны

хөлс, музей, урлагийн тоглолт, сүм хийд, байгалийн цогцолбор газрын төлбөр эдгээр зүйлс

аялалын төлбөрт багтсан болно.

Аялалын төлбөрт ороогүй зүйлс: Олон улсын онгоц болон галт тэрэгний ирэх, буцах тийз,

аялалын даатгал, олон улсын ярианы төлбөр, цэвэр ус, согтууруулах ундаа, хувь хүний хувцас

угаалгах үйлчилгээ, худалдан авсан барааны үнэ багтаагүй болно.

Page 6: aylal -2012

Говь, хангайн аялал

Аялалын хугацаа: 12 өдөр/11 шөнө

Хүний тоо: 4-15 хүн

Аялалын үнэ: 1 хүн 2000-2500 евро

Аялалын хугацаа: 06/15 – 09/25 хүртэл

07/10-13 Үндэсний Их Баяр Наадам

Аялалын маршрут: Улаанбаатар- Ёлын ам- Хонгорын элс- Баянзаг- Онгийн хийд- Орхоны хүрхэрээ- Хархорин- Өгий нуур- Хустайн нуруу- Тэрэлж- Улаанбаатар

1 өдөр: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх

“Монголын Нууц Товчоо” компанийн хамт олон таныг Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас угтаж аваад, зочид буудал хүртлэх зам дагуу тайлбар хийж, аялалын хөтөлбөртэй танилцуулна. Сүхбаатарын талбай, Үндэсний түүхийн музей үзнэ.

2 өдөр: Ёлын ам

Зочид буудалд өглөөний цай уугаад, Өмнөговь аймгийн Даланзадгад хот руу ниснэ. Даланзадгад хотоос баруун тийш 45 км яваад Зүүн сайхан ууланд Ёл шувууны нэрээр нэрлэгдсэн уулын хавцалыг үзнэ. Энэ нь далайн түшвнээс дээш дунджаар 2800 м өндөрт байдаг тусгай хамгаалалттай газар юм. Зүүнсайхан уулыг зүүн хойшоо сэтлэн гарсан нарийхан хавцал, мөнхийн нар тусахгүй газар учраас зуны улиралд 1м ээс илүү зузаан мөстэй байдаг. Бороо, хур ихтэй жил хавцлын дээрээс 4 хүрхрээ урсан орж ирдэг. Өдрийн хоолыг Ёлын аманд иднэ. Орой нь баазад хононо.

3 өдөр: Хонгорын элс

Өглөөний цайг баазад уугаад, Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулыг залгаад Сэврээ уулын хажууд Хонгорын элс рүү хөдөлнө. Энэ элс нь 180 км урт үргэлжилсэн, 2-3 км өргөн, дундаж өндөр нь 200 м өндөртэй торгон элс юм. Энэхүү элсний Дуут манхан хэсэгт явган аялал хийнэ. Өдрийн хоол замд идээд, ойролцоох баазад хононо.

4 өдөр: Баянзаг

Өмнөговь аймгийн Булган суманд байрлах эртний үлэг гүрвэлийн өлгий нутаг болох Баянзаг руу явна. Тус газраас МЭӨ 8000-3000 жилийн өмнөх үе буюу шинэ чулуун зэвсгийн дурсгалууд олддогоороо дэлхийд алдартай. Заг их ургадаг учраас Баянзаг гэж нэрлэсэн. Америкийн эрдэмтэн Рой Чедмен Эндрюсын баг динозаврын өндгийг олсон. Хоёр том үлэг гүрвэлийн бүтэн яс олдсон одоо АНУ-ын төв музейд байдаг бөгөөд Монгол Улсын Өмнөговийн Баянзаг гэж овоглосон байдаг.Энэ орчим тэмээн аялал хийнэ. Ойролцоох бааз дээр хононо.

5 өдөр: Онгийн хийд

Өглөөний цай баазад уугаад, Дундговь аймгийн Сайхан Овоо суманд байрлах Онгийн Хийдийн туурь явна. Тус Онгийн хийд нь 17- р зууны үед баригдсан. Тухайн үедээ 1000 лам шавьлан сууж байсан. Хожим нь 19-р зууны эхэн үед хэлмэгдүүлэлтэнд өртөж сүйтгэгдсэн. Одоо хийдийн туурь байдаг. Хийдийн орчим “Онгийн Нууц” цогцолборт байрлана.

6 өдөр: Орхоны хүрхрээ

Өвөрхангай аймгийн Хархорин хотоос 132 километр зайтай, Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээ юм. Орхон гол нь

Page 7: aylal -2012

Гятрууны нуруунаас Хархорин сум хүртэлх 130 километр газарт галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг. Ойролцоох баазад хононо.

7 өдөр: Хар хорин-Эрдэнэ зуу хийд

Орхоны хөндийд Өвөрхангай аймгийн Хар хорин суманд байралдаг Монголын эртний нийслэл Хар хорин хотын суурин дээр баригдсан Эрдэнэзуу хийд рүү явна.Чингис хаан 1206 онд Монголын эзэнт гүрнээ байгуулаад Хархорин хотыг нийслэлээ болгосон. Эзэнт гүрний дараа 1586 онд Монголын буддын шашны төв болсон Эрдэнэзуу хийдийг энд байгуулсан. Энэ бүс нутаг жилийн дөрвөн улиралд хур тундас элбэл шим тэжээл сайтай, зөөлөн хөрстэй ургамал ногоо тэгш ургасан нутаг юм. Зарим эрдэмтэд Орхоны хөндий нь дэлхийн газрын цөмөөс эрчим хүч авдаг Монгол газар нутгийн гол цөм хэмээн таамгалдаг. Өдрийн хоолыг замдаа идээд. Эрдэнэ зуу хийдийн орчим бааз дээр хононо. Эрдэнэ зуун хийдэд монголын нүүдэлчин малчин айлд очиж нүүдлийн амьдралтай танилцана

8 өдөр: Өгий нуур

Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт оршдог 25 хавтгай дөрвөлжин километр талбайтай нуур. 7 километр урт, 5 километр өргөн. Хамгийн гүнзгий газартаа 15 метр орчим. Далайн төвшнөөс дээш 1337 метр. Алгана, цурхай зэрэг Орхоны савд байдаг 14 төрлийн загаснаас гадна 150 орчим төрлийн усны шувууд цуглардаг. Хошуу галуу, халбаган хошуут, борцгор хотон зэрэг ховор шувууд байдаг учраас зүүн хойд Азийн галуу, нугасны овгийн шувуудыг хамгаалах олон улсын сүлжээнд бүртгэгджээ. Өгий нуурыг тойрон морин аялал хийнэ. Баазад хононо.

9 өдөр: Хустайн нуруу

Төв аймгийн нутагт байрлах байгалийн тусгай хамгаалалтай бүс болох Хустайн нуруу байгалийн цогцолбор газар луу хөдөлнө. Хустай нуруу цогцолбор нь уулын оройгоор хусан ой, 450 гаруй төрлийн ургамал, тахь, халиун буга, гөрөөс зэрлэг гахай гэх мэт төрөл бүрийн мэрэгч амьтан элбэг байдаг. Өдрийн хоолыг Хустай нуруу цогцолборт идээд морин аялал хийнэ. Ойролцоох жуулчны баазад хононо.

10 өдөр: Тэрэлж үндэсний парк

Өглөөний цай жуулчны баазад уугаад, Улаанбаатар хотод “MSH” монгол хоолны ресторанд өдрийн хоол иднэ. Богд хааны ордны музей үзээд Улаанбаатар хотоос зүүн зүгт 65 км зайд орших Тэрэлж үндэсний парк руу явна. Явган аялал хийгээд, ойролцоох баазад хононо.

11 өдөр: Улаанбаатар хотын аялал

Улсын их дэлгүүр, ноолуурын дэлгүүрээр орж өдрийн хоол Монгол Үндэсний ресторанд иднэ. Оройн ардын урлагын тоглолт үзнэ. Зочид буудалд байрлана.

12 өдөр: Буцах

Өглөөний цайг зочид буудалд уугаад Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал руу явна.

Аялалд багтсан зүйл: Зочид буудал, гэр баазын төлбөр, өдөр бүрийн өглөө, өдөр, оройн хоолны

төлбөр, орон нутгийн нислэг, аялалын хөтөч, орчуулагч, жолооч, хот дотор болон хөдөө орон

нутагт үйлчлэх автобусны хөлс, музей, урлагийн тоглолт, сүм хийд, байгалийн цогцолбор газрын

төлбөр эдгээр зүйлс аялалын төлбөрт багтсан болно.

Page 8: aylal -2012

Аялалын төлбөрт ороогүй зүйлс: Олон улсын онгоц болон галт тэрэгний ирэх, буцах тийз,

аялалын даатгал, олон улсын ярианы төлбөр, цэвэр ус, согтууруулах ундаа, хувь хүний хувцас

угаалгах үйлчилгээ, худалдан авсан барааны үнэ багтаагүй болно.