barsbold doc dorjsuren 1346773781

16
БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ОНОЛЫН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА Д. Барсболд Удирдагч: док., проф. С. Доржсүрэн ШУТИС, КтМС, Эдийн засаг - Санхүүгийн профессорын баг Түлхүүр үг Мерканталист, Физократ, Экономикс, Неоклассик, Радикал экономикс, Коммунизм, Ерөнхий тэнцвэрийн онол, Тоглоомын онол, Менежмент, Эконометрик, Портфель, Эрсдэл, Өгөөж, Вариаци, Опцион, Үүсмэл үнэт цаас, Сайн сайхан байдлын эдийн засаг, Өсөлтийн онол, Аналитек, Парето оновчлол, Топлогик, Теором, Үнэ цэнэ, Үнэлгээ, Стохастик, Ноогдол ашиг, Интертемпорал, Агрегат, Хүүгийн түвшин, Арбитраж, Хөрөнгө оруулалт, Математик, Програмчлал, Алгоритм, Диверсификаци, Матриц, Симскрифт, Хөрвөх чадвар, Динамик, Логарифм, Малтивета, Бихаворал, Тархалт, Хуваарилалт, Дамын худалдаалалт, САРМ, АРТ, Санхүү, Диагонал, Критер, Амьдралын мөчлөг, Моргейж, Эмпирик, Ассимметрик, Кросс секшэйнл, Нобел, Монограф I. Эдийн засгийн онолын чиг хандлага Эдийн засгийн шинжлэх ухааны үүсэл хөгжлийн хандлагыг Мерканталист болон Физократ улс төр эдийн засгийн ухааны үзэл баримтлалтай уялдаатайгаар тайлбарладаг. Тиймээс ч мерканталист үзлийн гол төлөөлөгчид болох Вильям Петти, Уильям Стаффорд, Тюрго, Кантильон, физократ үзлийн гол төлөөлөгч болох Франсуа Кенэ, Жэкюү Таргот нарын бичсэн ном зохиолыг эдийн засгийн шинжлэх ухааны уламжлалт түүхэн хандлага буюу эдийн засгийн сэтгэлгээний хувьд судлан тодорхойлдог. Харин өнөөгийн бүрэлдэн бий болсон эдийн засгийн онолын суурь, үндсэн үзэл баримтлал, чиг хандлага, эдийн засгийн онолын гол ухагдахуунууд болон тэдгээрийн тодорхойлолт, нэр томъѐолол, тайлбар, тодруулга зэрэг нь 1776 онд Адам Смитын “Үндэсний баялаг” зохиол дээр анх бичигдсэн байна гэж үздэг. Тиймээс ч уг бүтээлийг эдийн засгийн онолын суурь бүтээл гэдгийг олон судлаач эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. Эдийн засгийн онолын эрдэмтэдийн гол судлагдахуун нь хязгаарлагдмал нөөц баялагийг нийгмийн бүлэг хэсгүүдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хэрхэн яаж хувиарлах, ашиглах, зарцуулахыг шийдэх, сонгохыг судалдаг шинжлэх ухаан юм. Өөрөөр хэлбэл пүүс фирмийн хувьд бараа, үйлчилгээг үйлдвэрлэх, хуваарилах, борлуулах, нийлүүлэх хэрэглэгчийн хувьд бараа үйлчилгээг хэрэглэх, худалдан авах, эрэн хайх нөхцөлийг судалдаг байна. Эдийн засгийн шинжлэх ухааныг 1776 оноос хойш өнөөдрийг хүртэл маш олон эдийн засагч, философич, түүхч, социологч, улс төрч, математикч, физикч эрдэмтэд судлан төрөл бүрийн эдийн засгийн онолын загвар, нэр томъѐо, үзэл баримтлалыг гаргаж тайлбарласан байдаг. Эдгээр эдийн засгийн онолын үзэл баримтлал, загваруудаас нэг хэсэг нь шинжлэх ухааны салбар болон хөгжиж, бас зарим хэсэг нь эдийн засгийн үндсэн тулгуур онол болон хөгжиж байна. Дани улсын Хопенхаген их сургуулийн Эдийн засгийн институтын доктор Расмус Хэлтбергийн 2005 онд бичсэн лекцийн материалд эдийн засгийн үндсэн үзэл баримтлал, чиг хандлага, онолын загваруудыг (Зураг 1.1) Альфред Маршаллын Сонгодог эдийн засгийн онол (Неоклассик economics), Жон Мейнард Кейнсийн Макроэдийн засгийн онол (Economics), Карл Марсын Улс төр эдийн засгийн онол (Radical economics) гэсэн үндсэн 3 бүлэгт хуваан тодорхойлсон байна. Энэхүү бүлэглэн хуваан тодорхойлохдоо тухайн эрдэмтэдийн бичсэн илтгэл, өгүүлэл, ном, зохиол, сурах бичиг зэргээс салбарлуулан судалжээ. Дээрх хүснэгтээс авч үзэхэд Альфред Маршалл нь 1890 онд өөрийн эдийн засгийн онолын гол бүтээл болох “Эдийн засгийн ухааны зарчмууд” бүтээлээ, Жон Мейнард Кейнс 1936 онд “Ажил эрхлэлт, зээлийн хүү, мөнгөнийн ерөнхий онол” бүтээлээ, Карл Марс 1848 онд “Коммунизмийн тунхаг бичиг” бүтээлээ, Томас Малтус 1798 онд “Хүн амын зүйн зарчим, ирээдүйн нийгмийг сайжруулах нь” эссэ бүтээлээ, Девид Рикардо 1820 онд “Татвар ба улс төр эдийн засгийн зарчим” бүтээлээ, Жон Стюарт Милл 1848 онд “Улс төр эдийн засгийн зарчим: түүний нийгэм дэх философийн хандлагын зарим асуудал“ бүтээлээ хэвлүүлсэн байна. Мөн Австрийн эдийн засагч Жозейф Шумпетер 1911 онд “Хөгжлийн эдийн засгийн онол: бизнесийн мөчлөг, зээлийн хүү, өр төлбөр, капитал, ашиг” бүтээлээ гаргаж 1934 онд англи хэлнээ

Upload: munkhzayaerdenebaatar

Post on 27-Nov-2015

323 views

Category:

Documents


12 download

TRANSCRIPT

Page 1: Barsbold Doc Dorjsuren 1346773781

БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ОНОЛЫН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА

Д. Барсболд

Удирдагч: док., проф. С. Доржсүрэн

ШУТИС, КтМС, Эдийн засаг - Санхүүгийн профессорын баг

Түлхүүр үг

Мерканталист, Физократ, Экономикс, Неоклассик, Радикал экономикс, Коммунизм, Ерөнхий тэнцвэрийн

онол, Тоглоомын онол, Менежмент, Эконометрик, Портфель, Эрсдэл, Өгөөж, Вариаци, Опцион, Үүсмэл үнэт

цаас, Сайн сайхан байдлын эдийн засаг, Өсөлтийн онол, Аналитек, Парето оновчлол, Топлогик, Теором, Үнэ

цэнэ, Үнэлгээ, Стохастик, Ноогдол ашиг, Интертемпорал, Агрегат, Хүүгийн түвшин, Арбитраж, Хөрөнгө

оруулалт, Математик, Програмчлал, Алгоритм, Диверсификаци, Матриц, Симскрифт, Хөрвөх чадвар,

Динамик, Логарифм, Малтивета, Бихаворал, Тархалт, Хуваарилалт, Дамын худалдаалалт, САРМ, АРТ,

Санхүү, Диагонал, Критер, Амьдралын мөчлөг, Моргейж, Эмпирик, Ассимметрик, Кросс секшэйнл, Нобел,

Монограф

I. Эдийн засгийн онолын чиг хандлага

Эдийн засгийн шинжлэх ухааны үүсэл хөгжлийн хандлагыг Мерканталист болон Физократ улс төр эдийн

засгийн ухааны үзэл баримтлалтай уялдаатайгаар тайлбарладаг. Тиймээс ч мерканталист үзлийн гол

төлөөлөгчид болох Вильям Петти, Уильям Стаффорд, Тюрго, Кантильон, физократ үзлийн гол төлөөлөгч

болох Франсуа Кенэ, Жэкюү Таргот нарын бичсэн ном зохиолыг эдийн засгийн шинжлэх ухааны уламжлалт

түүхэн хандлага буюу эдийн засгийн сэтгэлгээний хувьд судлан тодорхойлдог. Харин өнөөгийн бүрэлдэн

бий болсон эдийн засгийн онолын суурь, үндсэн үзэл баримтлал, чиг хандлага, эдийн засгийн онолын гол

ухагдахуунууд болон тэдгээрийн тодорхойлолт, нэр томъѐолол, тайлбар, тодруулга зэрэг нь 1776 онд Адам

Смитын “Үндэсний баялаг” зохиол дээр анх бичигдсэн байна гэж үздэг. Тиймээс ч уг бүтээлийг эдийн

засгийн онолын суурь бүтээл гэдгийг олон судлаач эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. Эдийн засгийн онолын

эрдэмтэдийн гол судлагдахуун нь хязгаарлагдмал нөөц баялагийг нийгмийн бүлэг хэсгүүдийн хэрэгцээ

шаардлагыг хангах зорилгоор хэрхэн яаж хувиарлах, ашиглах, зарцуулахыг шийдэх, сонгохыг судалдаг

шинжлэх ухаан юм. Өөрөөр хэлбэл пүүс фирмийн хувьд бараа, үйлчилгээг үйлдвэрлэх, хуваарилах,

борлуулах, нийлүүлэх хэрэглэгчийн хувьд бараа үйлчилгээг хэрэглэх, худалдан авах, эрэн хайх нөхцөлийг

судалдаг байна.

Эдийн засгийн шинжлэх ухааныг 1776 оноос хойш өнөөдрийг хүртэл маш олон эдийн засагч, философич,

түүхч, социологч, улс төрч, математикч, физикч эрдэмтэд судлан төрөл бүрийн эдийн засгийн онолын загвар,

нэр томъѐо, үзэл баримтлалыг гаргаж тайлбарласан байдаг. Эдгээр эдийн засгийн онолын үзэл баримтлал,

загваруудаас нэг хэсэг нь шинжлэх ухааны салбар болон хөгжиж, бас зарим хэсэг нь эдийн засгийн үндсэн

тулгуур онол болон хөгжиж байна. Дани улсын Хопенхаген их сургуулийн Эдийн засгийн институтын

доктор Расмус Хэлтбергийн 2005 онд бичсэн лекцийн материалд эдийн засгийн үндсэн үзэл баримтлал, чиг

хандлага, онолын загваруудыг (Зураг 1.1) Альфред Маршаллын Сонгодог эдийн засгийн онол (Неоклассик

economics), Жон Мейнард Кейнсийн Макроэдийн засгийн онол (Economics), Карл Марсын Улс төр эдийн

засгийн онол (Radical economics) гэсэн үндсэн 3 бүлэгт хуваан тодорхойлсон байна. Энэхүү бүлэглэн хуваан

тодорхойлохдоо тухайн эрдэмтэдийн бичсэн илтгэл, өгүүлэл, ном, зохиол, сурах бичиг зэргээс салбарлуулан

судалжээ. Дээрх хүснэгтээс авч үзэхэд Альфред Маршалл нь 1890 онд өөрийн эдийн засгийн онолын гол

бүтээл болох “Эдийн засгийн ухааны зарчмууд” бүтээлээ, Жон Мейнард Кейнс 1936 онд “Ажил эрхлэлт,

зээлийн хүү, мөнгөнийн ерөнхий онол” бүтээлээ, Карл Марс 1848 онд “Коммунизмийн тунхаг бичиг”

бүтээлээ, Томас Малтус 1798 онд “Хүн амын зүйн зарчим, ирээдүйн нийгмийг сайжруулах нь” эссэ бүтээлээ,

Девид Рикардо 1820 онд “Татвар ба улс төр эдийн засгийн зарчим” бүтээлээ, Жон Стюарт Милл 1848 онд

“Улс төр эдийн засгийн зарчим: түүний нийгэм дэх философийн хандлагын зарим асуудал“ бүтээлээ

хэвлүүлсэн байна. Мөн Австрийн эдийн засагч Жозейф Шумпетер 1911 онд “Хөгжлийн эдийн засгийн онол:

бизнесийн мөчлөг, зээлийн хүү, өр төлбөр, капитал, ашиг” бүтээлээ гаргаж 1934 онд англи хэлнээ

Page 2: Barsbold Doc Dorjsuren 1346773781

хөрвүүлсэн байна.

Зураг 1.1. Эдийн засгийн шинжлэх ухааны хөгжлийн үе шат1

Тэгвэл дээр товч дурдан өнгөрсөн эдийн засгийн онолын салбар шинжлэх ухаануудыг авч үзвэл тоглоомын

онол, ерөнхий тэнцвэрийн онол, худалдааны онол, аж үйлдвэрийн удирдлага, менежментийн онол,

санхүүгийн эдийн засаг, санхүүгийн онол, хөрөнгө оруулалт, мэдээллийн эдийн засаг, олон улсын эдийн

засаг, хөдөлмөрийн эдийн засаг, сэтгэл ханамжийн эдийн засаг, маркетинг, бүтээмж, хууль зүй ба эдийн

засаг, эконометрик . . . зэргээр нэрлэж болно. Үүний нэг тод жишээ нь орчин үеийн менежментийн онолын

гол бүтээл нь Фредрик Теллорийн 1903 онд “Худалдааны менежмент”, 1911 онд “Менежментийн шинжлэх

ухааны зарчим”, 1917 онд Фауол Хенри “Үйлдвэрлэлийн удирдлага: зохион байгуулалт, зохицуулалт,

хяналт” бүтээл зэргээс харж болно. Мөн эдийн засгийн шинжлэх ухааныг судлаж буй хандлага үзэл

баримтлалаас нь хамааран 18-р зууны сүүлч, 19-р зууны эхэнд үед тодорхой үзэл хандлагад тулгуурласан бие

даасан Лаусэнни, Парето, Виений, Кейнсийн . . . шкалууд хөгжих болсон байна. Харин эдийн засгийн

онолын шинэ хандлага нь 1936 онд бий болсон бөгөөд уг хандлагаар төрийн оролцоотой эдийн засгийн үйл

хөдлөл болон эдийн засагт авч хэрэгжүүлэх сангийн болон мөнгөний бодлогын талаар тайлбарласан байдаг.

Уг онолын гол судлаачаар эдийн засагч Жон Мейнард Кэнсийг хэмээн үзэж түүний бичсэн “Ажил эрхлэлт,

зээлийн хүү, мөнгөнийн ерөнхий онол” зохиолыг макро эдийн засгийн онолын гол бүтээл хэмээн үздэг.

Тиймээс ч энэхүү эдийн засгийн онолын хандлага болон эдийн засгийн онолын эрдэмтэдийн бүтээлийг

дэлхий нийтээр эдийн засгийн онолын тулгуур, суурь үзэл баримтлалыг гаргасан гэдэгтэй эрдэмтэн

судлаачид хүлээн зөвшөөрдөг.

II. Бизнесийн үнэлгээний онолын чиг хандлагын судалгаа

Бизнес гэдэг нэр томъѐо нь үнэлгээний онол, хандлагын хувьд аж ахуй нэгж, пүүс, компани зэрэг

байгууллагын нэгжийн ойлголттой ижил утгаар хэрэглэгддэг. Ер нь бизнес хэмээх үг нь үгийн гарал зүйн

хувьд нийтэд эсвэл хэсэг бүлэг нэгжид зориулан ашгийн төлөө өрсөлдөх, завгүй байх гэсэн утгатай нэр үг

юм. Бизнес гэдэг нэр томъѐог ном сурах бичиг, олон улсын үнэлгээний стандартад дараах байдлаар

тайлбарласан байдаг. Үүнд:

1 Rasmus Heltberg., Lektor, Institute of Economics University of Copenhagen, Denmark., History about of

economics source., 2005

Page 3: Barsbold Doc Dorjsuren 1346773781

“Бизнес гэдэг нь ашиг олох зорилгоор хуулиар зөвшөөрөгдсөн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний

чиглэлээр аж ахуй эрхлэх үйл явц юм. Энэхүү зорилгод хүрэхийн тулд аж ахуй аж ахуй нэгж байгуулах

шаардлагатай болдог”2

Олон Улсын Үнэлгээний Стандартад “Бизнес гэж худалдааны, үйлдвэрлэлийн, үйлчилгээний,

хөрөнгөөоруулалтын зэрэг эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлдэг нэгжүүд юм. Бизнес гэж ерөнхийдөө

худалдан авагчдийг бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангадаг ашгийн төлөөх хуулийн этгээд юм. Бизнесийн

нэгжийн ойлголттой үйл ажиллагаа эрхэлж буй компани гэсэн нэр томъѐо нягт холбоотой байдаг. . .” 3

хэмээн тодорхойлсон байна.

Харин бизнесийн үйл ажиллагаа нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах худалдаа, үйлчилгээг

хэрэглэгчдэд хүргэх үйл ажиллагааг хэлнэ. Өөрөөр хэлбэл бид нарын сайн мэдэх бизнесийн байгууллагын

гол зорилго нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, түүхий эд материал, технологийг үйлдвэрлэн, олборлон,

бүтээн хэрэглэгчдэд хүргэн ашиг олох үйл ажиллагаа юм гэж үздэг. Гэвч энэхүү зорилго нь орчин үеийн

менежментийн онол, практикт үйл ажиллагаа явуулж буй хаалттай хувьцаат компани, корпорацийн хувьд

утга агуулга, найруулгын хувьд өөрчлөгдөн эздийн өмчийг нэмэгдүүлэх, хувь нийлүүлэгчийн хөрөнгийг

өсгөх зэргээр тайлбарлаж ирсэн. Харин сүүлийн үед бизнес гэдгийг ашиг олох, хувьцаа эзэмшигчдийн

хөрөнгийг өсгөх, нэмэгдүүлэх гэж тодорхойлохоос гадна бизнесийн үйл ажиллагаа нь тасралтгүйгээр

үргэлжлэх, нийгмийн хариуцлагатайгаар бизнес эрхлэх гэсэн утга агуулгаар тайлбарлагдах болсон байна.

Үүнийг 2007 оны Олон Улсын Үнэлгээний Стандартын өмчийн төрөл 4.1-р зүйл, Бизнесийн

тодорхойлолтоос харж болно. “ОУҮС, 4.1 . . . Үйл ажиллагаа эрхэлж буй компани гэж тасралтгүй байх

зарчмаар (ойрын ирээдүйд татан буугдах болон үйл ажиллагааныхаа цар хүрээг хумих шаардлага,

зорилгогүйгээр үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх зарчим) үйлдвэрлэх, борлуулах, эсвэл бараа,

үйлчилгээг худалдаалах замаар эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлдэг бизнесийн нэгж юм”

Бизнесийн үнэлгээний онолын хандлагыг тодорхойлохын тулд эдийн засгийн онол, санхүүгийн онол,

менежментийн онол, портфель онол, хөрөнгө оруулалтын онол тэдгээрийн эрдэмтэдийн суурь бүтээлүүдийг

судлан үзэх хэрэгтэй. Учир нь бизнесийн үнэлгээ нь өнөөдрийн байдлаар корпорацийн санхүү, санхүүгийн

менежмент, портфель онол, хөрөнгө оруулалтын менежментийн ном бүтээлүүдэд нийтлэг дурдагдсан байдаг.

Сүүлийн үед бизнесийн үнэлгээ, компаний үнэ цэнэ, үнэлгээний онол, арга зүй гэсэн бие даасан ном

бүтээлүүд ч ихээр гарах болсон байна. Тиймээс ч эдгээр ном, сурах бичиг, гарын авлагатай танилцан судлан

үзэхэд бизнесийн үнэлгээний онол, хандлага нь ямар онолын үзэл баримтлал дээр тулгуурлан бий болж

байгаа, ямар голлох эрдэмтэдийн бүтээл гарч байгааг онолын хандлагын хувьд судлан бизнесийн үнэлгээний

онолын чиг хандлагын нэгдсэн загвар гаргах нь энэ чиглэлээр судлаж буй эрдэмтэд, судлаачид, үнэлгээчдийн

хувьд шаардлагатай хэмээн үзэж байна.

Энэхүү онолын хандлагын судалгаанд Английн Лондонгийн Эдийн засгийн Их сургуулийн доктор

профессор Судирто Батачаря, Америкийн Нэгдсэн Улсын Чикагогын Их сургуулийн доктор профессор

Жорж Константиндс нарын 2005 онд бичсэн “Үнэлгээний онол” (анх 1986 онд эссэ хэлбэрээр хэвлүүлсэн),

Мэрсэр Капитал Корпорацийн үүсгэн байгуулагч, Америкийн Нэгдсэн Улсын Үнэлгээчдийн нийгэмлэгийн

ерөнхийлөгч, Мэрсэр Кристоперийн 2008 онд бичсэн “Бизнесийн үнэлгээний нэгдсэн онол“ (анх 2002 онд

бизнесийн үнэлгээчдийн ASA/CICBV 5-р хамтарсан конферэнцид тавьсан илтгэл) зэрэг бүтээлд тулгуурлан

судаллаа.

2 Р.Батжаргал, Бизнесийн үнэлгээний гарын авлага, 2010, 6 х

3 Олон Улсын Үнэлгээний Стандарт, Өмчийн төрөл, 4.1, 71 х

Page 4: Barsbold Doc Dorjsuren 1346773781

№ Онол Нэр Он Бичигдсэн ном зохиол, нийтлэл, өгүүлэл Гаргасан онол, теором Судлаачид

Уламжлалт хандлага, Эдийн засгийн онолын өмнөх үе, Физократ болон Мерканталист хандлага

1

Бүдүүлэг онол

Клаудис Салмасис 1638 Мөнгө хүүлэх нь Мөнгөний зээллэгийн эрэлт

нийлүүлэлтийн онол Шумпетер 1987

Жон Лок

/Мерканталист/ 1691

Мөнгөний үнэ цэнийн өсөлт ба хүүний бууралтын үр

дүнг тайлбарлах нь

Улс төрийн онол

Өмчийн үнэ цэнийн онол Лэйх 1974

Бүтээмжийн

онол

Жэкюү Таргот

/Физократ/ 1766 Баялагын хуваарилалт ба илэрхийлэл

Жэкюү Таргот онол

Кюэснэй онол

Гронвэгэн 2007

хандлагаар судалсан

Зардлын онол Виллям Рошчер 1878 Улс төр, эдийн засгийн зарчим Үйлдвэрлэлийн зардлын онол

Хөдөлмөрийн зардлын онол

Гронвэгэн 2007

хандлагаар судалсан

2

Эдийн засгийн

онол Адам Смит 1776 Үндэсний баялаг Эдийн засгийн онол

К.Маркс 1848

А.Маршалл 1840

Ж.М.Кейнс 1936

Сонгодог эдийн засгийн үе, Эдийн засгийн салбар шинжлэх ухааны хандлагууд

3

Maкро

экономикс

Жон Мейнард

Кэйнс 1936 Мөнгө болон хүү ажилгүйдлийн ерөнхий онол Макро экономикс

Хүүгийн онол Ирвинг Фишэр

1892 Үнэ ба үнэ цэнийн онолын математик судалгаа Фишэрийн (сеперэшн) салган

тусгаарлах теором 1907 Хүүгийн түвшин

1930 Хүүгийн онол

4

Хөрөнгийн

оруулалт Жон Бурр Виллямс 1938 Хөрөнгө оруулалтын үнэ цэнийн онол

Ноогдол ашгийн дискаунт загвар

Хувьцааны үнэ цэнэ

Үнэт цаасны

техник

шинжилгээ-

ний үндэс

Бенжамин Грахам 1934 Үнэт цаасны шинжилгээ: Техникчлэл ба зарчим., Эхний

хэвлэл

Үнэт цаасны шинжилгээ: Техникчлэл ба зарчим., Дөрөв

дэх хэвлэл

P/E харьцаа

Давид Дод 1962

5

Менемент-ийн

онол

Фрейдрик Тэйлор 1911

Менежментийн шинжлэх ухааны зарчимууд Менежентийн онол

Хөдөлмөрийн хуваарь

Санхүүгийн

менежмент

Соломон Эзра 1963

Санхүүгийн менежментийн онол Санхүү удирдлага

6

Газрын үнэлгээ Леон Волрас 1874

Цэвэр эдийн засгийн элемент: Нийгмийн баялагын онол Газрын үнэлгээ

Хөрөнгийн дэвшилтэд онол

Өмчийн

үнэлгээ Жэмс Бонбрайт

1937 Өмчийн үнэлгээ

Өмчийн үнэлгээ

1965 Өмчийн үнэлгээний ном (Чарлотсвайл, VA: Мичие

Компани)

Page 5: Barsbold Doc Dorjsuren 1346773781

№ Онол Нэр Он Бичигдсэн ном зохиол, нийтлэл, өгүүлэл Гаргасан онол, теором Судлаачид

Санхүүгийн

онол

Люс Бачилэйр 1900 Санхүүгийн хэрэгслийн худалдаалалтын онол Санүүгийн онол

1906 Магадлалын үргэлжлэх онол

Кэйнс – Макро эдийн засаг, Кэйнсийн эдийн засаг; Хөрөнгө оруулалт, Үнэт цаасны шинжилгээ

7

Гордоны

өсөлтийн

загвар GGM

Майрон Гордон

/Санхүүч

эдийн засагч/

/АНУ/

1959 Үнэт цаасны ханш болон ноогдол ашгийн өгөөж., Эдийн

засаг, статистикийн тайлбар 41., 99-105

Хувьцааг үнэлэх болон бизнесийг

үнэлэх

Ноогдол ашгийн дискаунтын загвар

Хүлээгдэж буй өгөөжийн загвар

Шалом Хочмэн

Шапиро 1959

1959 Капиталын тэнцвэрийн шинжилгээ; Шаардагдаж буй

ашиг., Менжмент., 102-110

1962 Хөрөнгө оруулалт, Санхүү болон Корпорацийн үнэлгээ

1962 Бизнесийг орлогыг тооцоолох болон онол., Өмнөд эдийн

засгийн сэтгүүл

1976 Төрийн өр болон Нийгмийн дискаунтын түвшиний

портфель онол., Санхүүгийн сэтгүүл 31., 199-214

1978 Хугацааны турш дах өгөөж болон хувьцааны өгөөжийн

инфляцийн нөлөөлөл

1984 Энгийн хувьцааны өгөөжийг хэмжих DCF ба HPR

харьцуулах нь., Санхүүгийн Менежмент., 40-47

1989 Корпорацийн санхүү ба MM онол., Санхүүгийн

Менежмент., 19-28

1997 Хүлээгдэж буй өгөөжийн загварын хэтийн төлөв.,

Санхүүгийн шинжилгээ сэтгүүл 53,52-61

Гордон Шапиро

1956 Капитал тоног төхөөрөмжийн шинжилгээ; Шаардагдаж

буй ашгийн түвшин

Корпорацийн хадгаламж, Хөрөнгө оруулалт ба

хувьцааны үнэ

1959 Ноогдол ашиг, өгөөж болон үнэт цаасны үнэ

Page 6: Barsbold Doc Dorjsuren 1346773781

Онол Нэр Он Бичигдсэн ном зохиол, нийтлэл, өгүүлэл Гаргасан онол, теором Судлаачид

Леон Волрас, Вилфредо Парето – Шинэ Волрасын ерөнхий тэнцвэрийн онол Лаусэнни шкал; Жон Хикс, Маурис Олли, Паул Самуэлсон – Шинэ сонгодог

ерөнхий тэнцвэрийн онол Паретогын Шкал; Абрахам Волд, Жон Нюймэн – Карл Мэнгэрсийн математик хандлага Вейнийн Коллогиум

8

Ерөнхий

тэнцвэрийн

онол

Кэннит Арроу 1972

Нобелийн шагналт

/Эдийн засагч/

/АНУ/

1952 Le Role des Valeurs Boursiere pour la Repartition la

Meilleure des Risques., Econometrie., Paris., 41-48

Ерөнхий тэнцвэрийн онол

Сайн сайхан байдлын эдийн засгийн

онолын үндэс

Арроуын боломжгүйн онол

Эндоген өсөлтийн онол

Арроу-Пратын онол

Арроу-Девреу-МкКэнзи загвар

Стиглитз 1970

Мэртон 1970

Рабинштэйн 1975…

Прескот

Мекра 1980

Даффи

Чи Юү Хуан 1985

Ингерсолл 1986 …

Бохринжер

Рудерфорд 1996

Мандлер 1999…

МкКэнзи 2002

Дихон 2002

Чумакеро

Хэббел 2005

Батачаря

Константиндес

2005…

1964

Орчуулга; Эрсдэлтэй хамаарал бүхий оновчтой

хуваарилалт дах үнэт цаасны үүрэг., Эдийн засгын

судлах нь 31., 91-96

1965 Эрсдэлээс зугтаах онол: Эрсдэлтэй хамаарал бүхий

онолын хандлага (Хэлсинки)

1971 Эрсдэлтэй хамаарал бүхий онол эссэ нийтлэл., Мархам,

Чикаго

1971 Ерөнхий өрсөлдөөний шинжилгээ., Сан Франциско,

Холден-Дэй Компани

1972 Ерөнхий эдийн засгийн тэнцвэрийн зорилго, аналитик

техникчилэл, хамтын сонголт

Кэннит Арроу

Жерард Дебреу 1954

Өрсөлдөөний эдийн засгийн өрсөлдөөний тэнцвэрийн

байдал., Эконометрик 22., 265-290 Ерөнхий тэнцвэрийн онол

Жерард Дебреу

1983 Нобелийн

шагналт

/Математикч,

эдийн засагч/

/Франц/

1954 Паретогын оновчлол ба үнэлгээний тэнцвэр., Үндэсний

Академи Шинжлэх Ухааны Илтгэл., 588-592

Ерөнхий тэнцвэр ашигт байдлын онол

Топлогик арга зүй

Арроу-Девреу-МкКэнзи загвар

Соненшэйн-Мантел-Девреу теором

1959 Үнэ цэнийн онол., Монограф 17., Иелийн Их Сургууль

1983 Эдийн засгийн онол дах математик арга барил

AGE model (Хэрэглээний ерөнхий тэнцвэрийн загвар), CGE model (Өрсөлдөөний ерөнхий тэнцвэрийн загвар), DSGE model (Динамик стохастик ерөнхий тэнцвэрийн загвар), SDGE

model (Стохастик ноогдол ашгийн ерөнхий тэнцвэрийн загвар), DGE (Ноогдол ашгийн ерөнхий тэнцвэрийн загвар), ICAPM (Интертемпорал капитал үнэлгээний загвар), Опцион

үнэлгээний онол, Агрегат теором, Дахин давтагдах тэнцвэрийн онол, Шулуун портфелийн теором, Хүүгийн түвшний бүтцийн онол, Интертемпорал Ерөнхий тэнцвэрийн загвар,

Дундаж Вариацийн онол, APT арбитраж үнэлгээний онол …

Page 7: Barsbold Doc Dorjsuren 1346773781

№ Онол Нэр Он Бичигдсэн ном зохиол, нийтлэл, өгүүлэл Гаргасан онол, теором Судлаачид

Кеннет Аррау – Эрсдэлээс зугтаах онол; Давид Жордан, Херберт Доугоол – Хөрөнгө оруулалт; Аспенски – Магадлалын математик хандлага; Мартин-Портфелийн сонголтын

математик програмчилал; Филип Волф – Квадрат програмчилал алгоритм; Жон Минард Кэйнс- Магадлалын хэрэглээ

9

Портфель

сонголтын

онол

Харри Маркович

1990 Нобелийн

шагналт

/Санхүүч

Эдийн засагч/

/АНУ/

1952 Портфель сонголт., Санхүүгийн сэтгүүл, Гуравдугаар

сар., 77-91

Сонгодог портфель онол

Үр ашигт хил хязгаар

Спаркс Матриц арга

СИМСКРИФТ

Росс 1976

Бреден 1979

Томас 1978..

Диубвиг

Ингэрсолл 1982

Бренэн 1981..

Элтон

Грубер 1997…

Фемхолз

Карацаз 2002

Кочрэйн 2003

Шэной

МкКарти 2008

Тони 2010

Батачаря

Константиндес

2005…

1959 Портфель сонголт; Хөрөнгө оруулалтын үр ашигтай

диверсификаци., Нью-Йорк., Жон Вилей @ Сонс

1990 Портфель онолын үндэс

Жэймс Тобин

1981 Нобелийн

шагналт

/Макро эдийн

засагч/

/АНУ/

1958 Эрсдэл уруу чиглэсэн хөрвөх чадварыг эрхэмлэх нь.,

Эдийн засгийн тайлбар судалгаа 25., 65-85

Портфель тусгаарлалтын теором

Портфель онол

Кэйнсийн эдийн засаг

Тобины Ю онол

Тобин загвар

Динамик агрегат загвар

1969 Фэйлдштэйн ба Борчийн тайлбар., Эдийн засгийн

тайлбар судалгаа 36., 13-14

1967 Эрсдэлээс зугтаах ба портфель сонголт

1981 Макро эдийн засгийн процесс дэх мөнгө ба санхүү

CAPM Капитал үнэлгээний загвар; MPT Сонгодог портфель онол; APT Хэрэглээний портфель онол; SPT Стохастик портфель онол; MPT Үйлдвэрлэлийн портфелийн онол;

Портфель лог загвар, ABT Арбитрaж үнэлгээний онол, Интертемпорал хөрөнгийн үнэлгээний загвар, Хөрөнгө оруулалтын хүүгийн ерөнхий тэнцвэр, Дундаж вариацийн онол,

Арбитраж Блак Шолесийн загвар, Малти-Вета Хөрөнгийн үнэлгээний болон Арбитраж үнэлгээний тэнцвэр, Хүүнийн түвшний бүтцийн онол, MaPT Масловын Портфель онол, BPT

Бихаворал портфель онол, Үнэлгээний онол …

Page 8: Barsbold Doc Dorjsuren 1346773781

№ Онол Нэр Он Бичигдсэн ном зохиол, нийтлэл, өгүүлэл Гаргасан онол, теором Судлаачид

Харри Маркович - Сонгодог Портфель онол, Модиглин Миллер – Хөрөнгө оруулалтын онол, Жон Хикс, Жэймс Тобин – Хөрвөх чадвар, Майрон Гордон, Рамэш Ганголи – Хэмжээ

болон хоорондын сонголт, Арроу Хиршлэйфэр – Хөрөнгө оруулалтын шийдвэр, Доналд Фаррар – Хөрөнгө оруулалт

10

Тэнцвэрийн

үнэлгээний

онол

CAPM

Вильям

Шарпе

1990 Нобелийн

шагналт

/Эдийн засагч/

/АНУ/

1964

Хөрөнгийн үнэ цэнэ: Эрсдэлийн нөхцөл байдал дэх зах

зээлийн тэнцвэрийн онол., Санхүүгийн сэтгүүл 19., 425-

442 CAPM

Шарп харьцаа

Модиглин

Блак 1958…

Фама 1968…

Блак

Шолес 1972

Женсэн 1976

Ролл 1977

Бреден

Рабинштэйн 1979…

Шэйфэр 1982

Стиглитз 1982

Сосин 1987…

Фрэнч 1992…

Крэйг 2002

Маслов 2009…

1977 Хөрөнгийн үнэлгээний загвар; Малти-Вета тайлбар.,

Нью-Йорк, Академийн хэвлэл

1990 Өмч хөрөнгийн эзэмшигчгүйгээрх хөрөнгийн үнэ цэнэ,

үнэлгээ

Жон Линтнер

/Санхүүч

Эдийн засагч /

/АНУ/

1956 Татвар болон ноогдол ашгиарх корпорацийн орлогын

тархалт., Америкийн эдийн засгийн тайлбар 46

CAPM

Линтнер загвар

1965

Капиталын төлөвлөлт болон үнэт цаасны портфелийн

хөрөнгө оруулалтын эрсдэлийн сонгол ба хөрөнгийн

эрсдэлийн үнэлгээ., Эдийн засаг статистик 47., 13-37

1969

Үнэт цаасны зах зээлийн цэвэр өрсөлдөөний тайлбар ба

хөрөнгө оруулагчын төрөл бүрийн шийдвэрийн агрегат.,

Санхүүгийн тоон хэмжээний шинжилгээ сэтгүүл

Жэн Моссин

/Эдийн засагч/

/Норвеги/

1966 Хөрөнгийн зах зээлийн тэнцвэр., Эконометрик., 768-783

CAPM 1969 Олон үет оновчтой портфелийн бодлого., Бизнесийн

сэтгүүл., 215-219

1973 Санхүүгийн зах зээлийн онол., Принтис Холл

Жэйк Трейнор

/Санхүүч

Эдийн засагч/

/АНУ/

1961 Зах зээлийн үнэ цэнэ, Хугацаа ба Эрсдэл CAPM

Tрейнор харьцаа

Tрейнор CAPM 1962 Хөрөнгийн эрсдэл ба Зах зээлийн үнэ цэнийн онол

Диагонал загвар, TCAPM Tрейнор хөрөнгийн үнэлгээний загвар, APT арбитраж үнэлгээний онол, ICAPM Интертемпорал хөрөнгийн үнэлгээний загвар, CCAPM стахостик

хөрөнгийн үнэлгээний загвар, Фама-Фрэнч гурван хүчин зүйлийн загвар, Ричард Ролл Критер, BPT Бихаворал Портфель онол, MaPT Масловийн Портфель онол, Үнэлгээний онол

Page 9: Barsbold Doc Dorjsuren 1346773781

№ Онол Нэр Он Бичигдсэн ном зохиол, нийтлэл, өгүүлэл Гаргасан онол, теором Судлаачид

Линтнэр - CAPM, Moртон – Мөнгөний үнэ цэнэ ба Хөрөнгийн зах зээлийн бүтэц, Дурэнд болон Виллиамс – Хөрөнгө оруулалтын үнэ цэнийн онол, Гордон – Капиталын тэнцвэрийн

шинжилгээ, Хикс – Капиталын үнэ цэнэ, Кэйнс – Мөнгө болон хүүгийн ерөнхий онол, Литз – Пүүсийн хөрөнгө оруулалтын онол, Сомерс – Мөнгөний зардал, Лукас – Мөнгөний

онол

11

Арбитраж

үнэлгээний

онол

APT

Франко Moдиглин

1985 Нобелийн

шагналт

/Санхүүч

Эдийн засагч/

/Итали/

1966 Хүүгийн түвшний бодлогын шинэчлэлт., Aмерикийн

Эдийн Засаг тайлбар 56., 178-197 Moдиглин-Mиллер теором

MM онол

Амьдралын мөчлөгийн таамаглал

MPS загварl

WACC

Сатч 1966

Мичэйл

Ролл 1969

Стиглитз 1969 …

Шиллер 1973

Блак

Шолес 1972

Драз 1974

Бэнз 1978

Шолес 1978 …

Трцинка 1982

Ким 1988 …

Фама

Лауврэнс 1992 …

Фабоззи 2010 …

1973 Хүүгийн түвшний бүтэц болон инфляцийн оновчлол.,

Эдийн засаг 40., 12-43

1985 Үндэсний сайн сайхан байдал ба хувийн арвич байдал,

амьдралын мөчлөг

Moдиглин Миллер

1958

Хөрөнгө оруулалтын онол ба санхүүгийн корпорацийн

капиталын зардал., Америкийн эдийн засгийн тайлбар

48., 261-297 Moдиглин-Mиллер теором

1961 Хувьцааны үнэлгээ болон ноогдол ашгийн өсөлтийн

бодлого., Бизнесийн сэтгүүл

Mэртон Миллер

1990 Нобелийн

шагналт

/Эдийн засагч/

/АНУ/

1972 Санхүүгийн онол., Нью-Йорк., Холт Райнхэрт &

Винстон

Moдиглин-Mиллер теором

MM онол

WACC

1977 Өр төлбөр ба Татвар., Санхүүгийн сэтгүүл 32., 261-275

1978 Шаардлагаас хамаарсан үнийн үе шат: Зарим хэрэглээ

болон үнэлгээ., Бизнесийн сэтгүүл

1978 Ноогдол ашиг ба татвар., Эдийн засгийн сэтгүүл., 333-

364

1990 Хөшүүрэг

Mиллер таамаглал, Корпорацийн санхүүгийн менежмент, Санхүүгийн зах зээл болон институтын үндэс, Кэси-Шиллэр индекс, Иррациональ хандлага, Рожер Ж-Б цацраг, Драз

тэнцвэр, Блак-Шолес загвар, Интертемпорал арбитраж онол, Асимптотик Арбитраж онол, Фама-Фрэнч гурван хүчин зүйлийн загвар, Үр ашигт зах зээлийн таамаглал, Үнэлгээний

онол …

Page 10: Barsbold Doc Dorjsuren 1346773781

№ Онол Нэр Он Бичигдсэн ном зохиол, нийтлэл, өгүүлэл Гаргасан онол, теором Судлаачид

Самуэлсон – Динамик стохастик програмын портфель сонголт; Кокс ба Миллер – Стохастик процессийн онол; Бачлиэр – Дамын худалдааны онол, Коотнер – Бондын үнийн

стохастик онол; Moдиглин болон Миллер теором, Жэнсэн – Хөрөнгийн зах зээлийн онол, Арроу Кэннэт – Тэнцвэрийн онол

12

Интертемпорал

үнэлгээний

онол

ICAPM

Роберт Мертон

1997 Нобелийн

шагналт

/Санхүүч

Эдийн засагч /

/АНУ/

1973 Интертемпорал Хөрөнгийн үнэлгээний загвар.,

Эконометрик 41., 867-887

ICAPM

Mертоний портфель

Meртон загвар

Жарров –Төрнбүлл загвар

Урт хугацаат капиталын менежмент

Динамик ерөнхий тэнцвэрийн загвар

Бреден 1979

Блак Шолес 1976 ..

Чи-Фу Хуан 1980

MкКоннел 1981 …

Бодие 1995

Леонид, Koган,

Бэртсимас 1997...

1973 Опционы үнэлгээний оновчтой онол., Менежментийн

Шинжлэх ухаан, эдийн засгийн сэтгүүл 4., 141-183

1971

Оновчтой хэрэглээ болон портфелийн үргэлжлэх

хугацааны загвар., Эдийн Засгийн онол сэтгүүл 3., 373-

413

1997 Опционы үнэлгээний онол 25 жилийн дараах хэрэглээ

Стохастик CAPM-CCAPM, Капиталын зах зээлийн тэнцвэр, Амьдралын мөчлөг портфелийн сонголтын загвар, E-Арбитраж хандлага, Опционы үнэ цэнийн онол, Буцаах

моргейжийн үнэт цаасны үнэлгээ, Калл опционы үнэ цэнэ, Глобал санхүүгийн систем, Өөрчлөлтийн CAPM-MCAPM, Үнэлгээний онол …

13

Стохастик

үнэлгээний

онол CCAPM

Доуглас Бреден

1977 Хэрэглээний өөрчлөлт болон хөрөнгө оруулалтын

боломж ба үнэт цаасны үнэлгээ Хэрэглээний вета

CCAPM

Тэнцвэрийн бүтцийн загвар

Интертемпорал портфель онол

Асимметрик мэдээллийн онол

Kраус 1983

Ибботсон 1982

Диакогианнис 1994

Висванатан 1999

Батачаря

Константиндес 2005

Содерлинд 2006

Mэйллит 2010

1979

Хөрөнгө оруулалтын боломж ба хэрэглээний стохастикт

интертемпорал хөрөнгийн үнэлгээний загвар., Санхүү

эдийн засгийн сэтгүүл 7., 265-296

Бреден

Литзенбэрг

1978 Опционы үнийн татах шаардлагаас хамаарсан үнийн үе

шат нөлөөлөл., Бизнесийн сэтгүүл 51., 621-651 CCAPM

1986 Хэрэглээгээр тооцсон САРМ-ийн эмпирик тест., Дюк

Станфорд их сургууль

Роберт

Литзенбэрг

1975 Олон үет зах зээлийн тэнцвэрийн логарифм. Санхүүгийн

сэтгүүл CCAPM

Хөрөнгийн менежмент 1983

Хуваарилалтын нөхцөл дэх хэрэглээнд тулгуурласан 3

САРМ., Санхүүгийн сэтгүүл 38., 1381-1391

Интертемпорал портфель онол, Асимметрик мэдээллийн загвар, Ибботсон хүснэгт, Зебра капитал, Кросс секшэйнл шинжилгээ, Хөрөнгийн үнийн гурван параметр, CCAPM кросс

секшэйнл тест, Гурван үет CAPM, Өөрчлөлтийн CAPM-MCAPM, Үнэлгээний онол …

Page 11: Barsbold Doc Dorjsuren 1346773781

№ Онол Нэр Он Бичигдсэн ном зохиол, нийтлэл, өгүүлэл Гаргасан онол, теором Судлаачид

Aрроу-Эрсдэлээс зугтаах онол, Шарп, Линтнер, Трейнор-CAPM, Ирвин Фишэр – Хүүгийн түвшин, Бэчилэйр – Дамын худалдаалалтын онол, Кокс болон Росс – Опционы үнэлгээ,

Маркович – Портфель онол, Moдиглин болон Миллер - MM онол, Meртон болон Самуэлсон – Опционы үнэлгээний оновчтой онол, Kрэпс – Эдийн засгийн арбитраж тэнцвэр,

Элтон болон Грубер – Сонгодог портфель онол

14 Интертепрорал

арбитраж онол

Фишер Блак

/Санхүү

математикч, эдийн

засагч/

/АНУ/

1972 Зээллэгийн үлдэгдлийн хөрөнгийн зах зээлийн тэнцвэр.,

Бизнес сэтгүүл 45., 444-454

Блак Шолес томъѐо

Блак 76 загвар

Блак-Дэрмон-Той загвар

Блак-Карасински загвар

Блак-Литтермэн загвар

Блакын дөхөлт

Трейнор-Блак загвар

Дибвиг 1980

Kрэпс 1982

Волфсон 1988

Фама Эугэнэ

Фрэнч 1992

Шэфрин

Статмэн 2000

Батачаря

Константиндес 2005

Броувэр 2009

1976 Корпорацийн үнэт цаасны үнэлгээ: бондын нөөцийн

нөлөөлөл., Санхүүгийн сэтгүүл

1987 Бизнесийн мөчлөг болон тэнцвэр., Базел Блаквилл

Блак Шолес

1973 Компанийн өр төлбөр болон опционы үнэлгээ., Улс төр

эдийн засгийн сэтгүүл 81., 637-654 Блак Шолес загвар

1972 Хөрөнгийн үнэлгээний загвар: Эмпирик тест.,

Капиталын онолын судалгаа., 79-121

Mайрон Шолес

1997 Нобелийн

шагналт

/Санхүү эдийн

засагч /

/Канад/

1988 Оновчтой капиталын бүтцийн онол., Хэлэлцүүлэг.,

Бүлэг 2 Блак Шолес томъѐо

Блак Шолес загвар

Үүсмэл үнэт цаасны үнэ цэнэ

Төлөвлөлтийн хандлага

1980 Татварын оролцоон дах хөрөнгийн оновчтой өр төлөлт;

Хөрөнгийн үнэлгээний хамаарал

1997 Үүсмэл үнэт цаасны динамик орчин

Арбитраж Блак Шолес загвар, Бихавирал портфель онол, Масловын портфель онол, Кросс сейкшэйнл шинжилгээ, Синдикат онол, Үнэлгээний онол

15 Асимптотик

арбитраж онол

Степен Росс

/Санхүү эдийн

засагч /

/АНУ/

1973 Агентлагын эдийн засгийн онол: Зарчмуудын асуудал.,

Америкийн эдийн засгийн тайлбар 63., 134-139

Арбитраж үнэлгээний онол

Бином опционы үнэлгээний загвар

Кокс-Ингерсолл-Росс загвар

Кокс

Ингерсолл 1984…

Kaбанов

Kрамков 1998…

Батачаря

Константиндес 2005

Kлэйн

Шачермаур 2008

1976 Хөрөнгийн үнэлгээний арбитраж онол., Эдийн засгийн

онолын сэтгүүл 13., №3., 341-360

1977 Хүүгийн түвшний бүтцийн онол., Эконометрик

1985 Хөрөнгийн үнэлгээний интертемпорал ерөнхий

тэнцвэрийн загвар., Эконометрик 53., 363-384

Арбитраж үнэлгээний онол, Халмос-Сэвиж теором, Фама-Френч загвар, Асимптотик арбитраж хамаарал, Үнэлгээний онол, Орнстэйн – Анленбек процесс, Эрсдэл өгөөжийн

тэнцвэр эмпирик тест …

Page 12: Barsbold Doc Dorjsuren 1346773781

№ Онол Нэр Он Бичигдсэн ном зохиол, нийтлэл, өгүүлэл Гаргасан онол, теором Судлаачид

16 Бизнесийн

үнэлгээ

Том Корланд 1990

Үнэлгээ: Компаний үнэ цэнийг хэмжих, удирдах, нэг,

хоѐр, гурав дах хэвлэл

FCFF – Пүүсийн үнэ цэнэ

Эзний өмчийн үнэлгээний загвар

FCFE – Эзний өмчийн үнэлгээ

Үнэ цэнийг удирдах загвар

Тим Коллер 1995

Жэк Муррин 2000

Шаннон Прэт

1981-

2008

Бизнесийн үнэлэх нь., Хязгаарлагдмал хариуцлагатай

компани шинжилгээ ба үнэлгээ,

Шаннон Прэт Үнэлгээ компани

Алина Никулита Давид

Ларо

2005 Бизнесийн үнэлгээ ба татвар; Журам, хууль ба хэтийн

төлөв

2009 Бизнесийн үнэлгээ дискаунт ба шагнал

2003 Бизнесийн үнэлгээний мэдлэгийн хэлбэр

Глэн Броун 2001 Бизнесийн үнэлгээний онол ба практик Пролифик хөрөнгө оруулалтын компани

Стэнли Филдмэн 2005 Хувийн пүүсийн үнэлгээний зарчим AXIOM үнэлгээ

Фрэнк Эвэнс,

Давид Бишоп 2001 Үнэлгээ M&A – Хувийн компаний үнэ цэнэ JK Эвэнс & Ассосэйшн ХХК

Жэймс Хитчэр 2011 Санхүүгийн үнэлгээ – загвах болон хэрэглээ Санхүү үнэлгээний зөвлөгөө, Инк

Санхүү, зөвлөх үйлчилгээ групп

Жэй Абрамс 2001 Тоон бизнесийн үнэлгээ– Өнөөдрийн мэргэжлийн

математик хандлага

Абрамс Үнэлгээний Групп, Компани

(AVGI)

Палеру,Хэйли,

Бэрнард 1997

Бизнесийн үнэлгээ ба шинжилгээ – Санхүүгий

мэдээллийг ашиглах нь Харвард бизнес сургууль

Асвад

Дамодаран 2002

Хөрөнгө оруулалтын үнэлгээ: Янз бүрийн хөрөнгийн

үнэ цэнийг тодорхойлох техникчлэл

Стэрн Бизнес Сургууль,

Абрамс Үнэлгээний групп

Эзний өмчийн үнэлгээний загвар

FCFE – H загвар

Дамодароны үнэлгээ

Мэрсэр

Кристопер 2008 Бизнесийн үнэлгээ: Нэгдсэн онол Мэрсэр Капитал Корпораци Травис Хармс

Майлс Раумонд 1984 Бизнесийн үнэлгээний үндэс

. . .

Page 13: Barsbold Doc Dorjsuren 1346773781

Бизнесийн

үнэлгээ Газрын үнэлгээ

Өмчийн

үнэлгээ

Санхүүгийн

эрхийн үнэлгээ

Үнэлгээний

хандлага

Математик

хандлага

Гордоны

загвар

Математик програмчилал,

магадлалын онол

Бизнесийн

үнэлгээний

онол

Ерөнхий

тэнцвэрийн онол

Хөрөнгө

оруулалт

Портфель

онол

Санхүүгийн

онол

Корпорац-

ийн санхүү

Санхүүгийн

менежмент Менежмент-

ийн онол

Хүүгийн

онол

Эдийн засгийн

онолын хандлага

(Меркантализм,

Физократ)

Менежментийн

хандлага

Санхүү онолын

хандлага

(Камерализм)

Эдийн

засгийн

онол

Нягтлан бодох

бүртгэл

Зураг 2.1. Бизнесийн үнэлгээний

онолын чиг хандлагын нэгдсэн

загвар

Page 14: Barsbold Doc Dorjsuren 1346773781

Бизнесийн үнэлгээний онолын чиг хандлагыг үндсэн 5 онолын үзэл баримтлал болон хандлагаас буй

болсон гэжүзэж байна. Үүнд: Эдийн засгийн онол, Менежментийн онол, Санхүүгийн онол, Математик

хандлага, Үнэлгээний хандлага

Зураг 2.2 Бизнесийн үнэлгээний онолын чиг хандлага

Эдийн засгийн онол: Эдийн засаг гэдэг нь “οἰκονομία” буюу айл өрх, гэрийн удирдлага гэсэн утга

агуулга бүхий эртний Грек үгнээс гаралтай байдаг. Эдийн засгийн онолын тулгуур зохиол, бүтээл нь

1776 онд бичигдсэн Адам Смитийн “Үндэсний баялаг” (хүснэгтийн 2) ном юм. Энэхүү эдийн засгийн

бүтээлд тулгуурлан өнөөг хүртэл эдийн засгийн бие даасан судалгаа, шинжилгээ, загвар, онолын

бүтээлүүд гарах болсон бөгөөд тэдгээрийн дотроос бизнесийн үнэлгээний онол, хандлагатай

холбоотойгоор 1936 онд бичигдсэн Макро эдийн засгийн онолын гол бүтээл болох Жон Мейнард

Кэйнсийн “Мөнгө болон хүү, ажилгүйдлийн ерөнхий онол” бүтээл, 1930 онд бичигдсэн Хүүгийн онолын

гол бүтээл болох Ирвинг Фишэрийн “Хүүгийн онол” (хүснэгтийн 3) бүтээл, 1954 онд Эконометрик

сэтгүүлийн 22 дугаарын 265-290 хуудасанд хэвлүүлэгдсэн Зах Зээлийн ерөнхий тэнцвэрийн онолын гол

бүтээл болох Кэннит Арроу, Жерард Дебреу нарын “Өрсөлдөөний эдийн засгийн өрсөлдөөний

тэнцвэрийн байдал” (хүснэгтийн 8) эссэ бүтээлийг нэрлэж болно. Мөн эдийн засгийн онолын бүтээлүүд

нь хөрөнгө оруулалтын онол, санхүүгийн онол, гордоны загвар, арбитраж үнэлгээний онолын

эрдэмтэдийн бүтээлийн гол тулгуур бүтээлүүд нь болж байсан байна.

Менежментийн онол: Менежмент гэдэг нь итали хэлний “maneggiare”, франц хэлний “mesnagement”,

латин хэлний “manus” зэрэг үгнээс гаралтай бөгөөд Англи хэлэнд XV-XVI зуунд хэрэглэгдэх болсон

байна. Менежментийн онолын судлан авч үзэхэд орчин үеийн менежментийн онол болон түүнээс өмнөх

үеийн менежментийн хандлага гэсэн 2 чиглэлээр судлах нь тохиромжтой юм. Менежментийн хандлагын

хувьд авч үзэхэд эдийн засгийн онолч эрдэмтэд, философчид, түүхчид, дэлхийн эзэнт гүрэн, хаант

засаглалын гол төлөөлөгчид болох улс төрчдийн хувьд менежментийн асуудал хэрхэн байгааг судлан

тодорхойлж тайлбарласан байдаг. Орчин үеийн менежментийн гол төлөөлөгчөөр 1911 онд бичигдсэн

Фрейдрик Тэйлорын “Менежментийн шинжлэх ухааны зарчмууд” (хүснэгтийн 5) бүтээл юм.

Менежментийн онолын үзэл баримтлал цаашид шинээр гарч ирсэн онол, загвар, менежментийн

урсгалаас бизнесийн үнэлгээний онол, хандлагатай холбоотойгоор санхүүгийн менежмент, хөрөнгө

оруулалт, нягтлан бодох бүртгэлийн менежмент, корпорацийн санхүү зэрэг салбар онол, үзэл

баримтлалууд хамаарагдаж байна. Мөн үнэлгээний хандлагатай хамааралтайгаар менежментийн

урсгалууд ч гарч ирэх болсон байна. Үүнд газрын үнэлгээтэй хамааралтайгаар газрын менежмент,

өмчийн үнэлгээтэй хамааралтайгаар өмчийн үнэлгээний менежментийн үзэл баримтлал шинээр

боловсруулагдсан байна.

Санхүүгийн онол: Санхүүгийн онолын тулгуур зохиол, бүтээл нь 1900 онд Франц хамгаалагдсан Люс

Бачилэйрийн “Санхүүгийн хэрэгслийн худалдаалалтын онол” диссертацийн ажил юм. Санхүүгийн

онолыг судлан авч үзэхэд санхүүгийн онол болон түүнээс өмнөх үеийн санхүүгийн онолын хандлага

болох камерал онол гэсэн 2 чиглэлээр судлах нь тохиромжтой юм. Камерал онол нь Kameralwissenschaft

гэсэн нэршлээр германы судлаач Франкфурт Ан Дер Одер 1727 онд анх Ромийн эзэнт гүрний талаар

судлаж тодорхойлсон байна. Камерал онолыг судлаачдыг ерөнхийд нь Камерализм гэж нэрлэдэг бөгөөд

Бизнесийн үнэлгээний

онол

Эдийн засгийн онол

Менежментийн онол

Үнэлгээний хандлага

Санхүүгийн онол

Математик хандлага

Page 15: Barsbold Doc Dorjsuren 1346773781

энэ нь хаант улсын татвар, хааны ордоны орлого болон зарлагыг тооцож байсантай хамааралтай

судлагддаг онолын хандлага юм. Тиймээс камерал онол нь өнөөгийн байдлаар санхүүгийн онол, төрийн

санхүү, төрийн удирдлага зэрэг онолын үзэл баримтлал болон хөгжих болсон байна.

Математик хандлага: Математик гэдэг нь “μάθημα mбthēma” буюу мэдэх, сурах, судлах гэсэн утга

агуулга бүхий Грек үгнээс гаралтай байдаг. Математик буюу тоон шинжлэх ухаан нь манай эриний

өмнөх 3,000 жилийн тэртээх Вавилон, Египетийн түүхэн олдвор дээр мөн манай эриний өмнөх 18,000-

20,000 жилийн тэртээх төв Африкийн Изханго ясаар арифметик үйлдэл хийгдэж байсныг судлаач,

эрдэмтэд тодорхойлсон байна. Харин манай эриний өмнөх 600-300 онд эртний Грекийн эрдэмтэн

Пифигор математикийн теором, аксиом зохиосон байна. Ер нь эрдэмтэдийн хувьд математикийн

шинжлэх ухааныг бүх шинжлэх ухааны, эцэг гэж үздэг. Тиймээс ч шинжлэх ухаан, онол, хандлага,

загвар, теором нь математик хандлага, тооцоололтууд хийгдэн дэвшүүлж буй онол, загвараа баталдаг,

нотолдог байна. Математикийн шинжлэх ухааны олон салбарууд бий болж олон онол, теором,

аксиомууд гарсан байдаг. Математикийн онолуудаас хөрөнгө оруулалтын онол, портфель онол,

бизнесийн үнэлгээний онол, хандлагатай холбоотойгоор хамгийн өргөн хэрэглэгддэг нь магадлалын

онол юм. Сонгодог магадлалын онолыг үндэслэгч нь Зөвлөлт Социолист Бүгд Найрамдах Холбоот

Улсын эрдэмтэн Андрей Николаевич Колмогоровын 1929 онд Коммунист хөдөлмөрийн академийн

Математик сэтгүүлд “Магадлалын онолын үндэс” бүтээлээ хэвлүүлсэн байна. 1933 онд уг бүтээл нь

Германд хэвлэгдсэн. (Grundbegriffe der Wahrscheinlichkeitsrechnung) Математикийн шинжлэх ухаан нь

эдийн засгийн онол, санхүүгийн онол зэрэгт судлагдах болсон бөгөөд санхүүгийн математик, эдийн

засгийн математик, эконометрик, статистик зэрэг салбар шинжлэх ухаан болон хөгжиж байна.

Үнэлгээний хандлага: Үнэлгээ нь Олон Улсын Үнэлгээний Стандартын Өмчийн төрөл 2-д зааснаар

үнэлэх өмч нь үл хөдлөх өмч болох газар, газарт буй байгалийн эд зүйлс, газраас салгаж үл болох

барилга, байгууламж, газрын сайжруулалт, Өмчийн төрөл 3-д зааснаар хөдлөх өмч болох хөдлөх

тоноглол, эд хогшил зэрэг үл хөдлөх хөрөнгөөс салгаж болох эд зүйлс мөн биет бус хөрөнгийг өмчлөх

эрх, Өмчийн төрөл 4-д зааснаар бизнес, Өмчийн төрөл 5-д зааснаар санхүүгийн өмчлөх эрх болох

бизнесийн болон өмчийн өмчлөлтэй холбоотой эрхүүд, өр төлбөрийг илэрхийлэх эрх, гэрээ зэрэг

хамаарагдаж байна. Эдгээр үнлэгдэж буй хөрөнгө, эрхийг авч үзэхийн бол газрын үнэлгээ, газрын

менежментийн асуудал нь үнэлгээний хандлагыг илэрхийлж байна.

Газрын үнэлгээний талаар 1874 онд Францын маржиналист эдийн засгийн онолын эрдэмтэн Леон

Волрас “Цэвэр эдийн засгийн элемент: Нийгмийн баялагын онол” (хүснэгтийн 6) бүтээлээ гаргасан

байна. Харин өмчийн үнэлгээний талаар 1937 онд Жэймс Бонбрайт “Өмчийн үнэлгээ” (хүснэгтийн 6)

гэсэн эссэ илтгэлээ хэвлүүлсэн байна. Хожим 1965 онд уг бүтээлээрээ ном гаргасан байдаг. Харин

санхүүгийн эрхийн үнэлгээний талаар опцион гэрээний үнэ цэнийг тооцдог томъѐо зохион уг

бүтээлээрээ Нобелийн шагнал хүртсэн Америкийн санхүүч, математикч, эдийн засагч Фишэр Блак 1973

онд “Компаний өр төлбөр болон опционы үнэлгээ” (хүснэгтийн 14) бүтээлээ гаргасан байна. Мөн орчин

үеийн хөрөнгө оруулалтын менежмент, портфель онолд ашиглагддаг загвар, модуль, үнэлгээний

хандлагыг бий болгосон эрдэмтэн нь Америкийн санхүүч, эдийн засагч Майрон Гордон юм. Гордон 1959

онд Эдийн засаг, статистикийн тайлбар сэтгүүлийн 41-р дугаарын 99-105 хуудсанд “Үнэт цаасны ханш

болон ноогдол ашгийн өгөөж” илтгэлээ хэвлүүлсэн байна. Бизнесийн үнэлгээний талаар Майрон Гордон

1962 онд “Хөрөнгө оруулалт, Санхүү болон Корпорацийн үнэлгээ”, “Бизнесийн орлогыг тоооцоолох

болон онол”, 1981 онд Шаннон Прэт “Бизнесийг үнэлэх нь: Хязгаарлагдмал хариуцлагатай компани

шинжилгээ ба үнэлгээ”, 1984 онд Майлс Роуманд “Бизнесийн үнэлгээний үндэс”, 1990 онд Харвардын

их сургуулийн эрдэмтэд болох Том Корланд, Тим Коллер, Жэк Муррин нарын “Компаний үнэ цэнийг

хэмжих, удирдах нь”, 1997 онд Палеру Хэйли Бэрнард “Бизнесийн үнэлгээ ба шинжилгээ” зэрэг

бүтээлүүд гарсан байна. Бизнесийн үнэлгээний онол, хандлагын талаар 2001 онд Глэн Броун “Бизнесийн

үнэлгээний онол ба практик”, 2001 онд Жэй Абрамс “Тоон бизнесийн үнэлгээ: математик хандлага”,

2002 онд Мэрсэр Кристопер “Бизнесийн үнэлгээний нэгдсэн онол” зэрэг бүтээлүүд хэвлэгдэн гарсан

байна. Англи болон Америкийн үнэлгээний институтууд Олон Улсын Хөрөнгийн Үнэлгээний

Стандартын хороо 1981 онд хамтран байгуулсан. 1994 онд Олон Улсын Үнэлгээний Стандартын хороо

болж шинэчлэгдэн өөрчилсөн. Өнөөдрийн байдлаар нийтдээ 50 гаруй улсын 70 гаруй гишүүн

байгууллагатай. Нийтдээ олон улсын үнэлгээний стандартыг есөн удаа шинэчлэн сайжруулаад байна.

Ашигласан номны жагсаалт

(1) Sudipto Bhattacharya, George M.Constantinides., Theory of Valuation, Second edition., England,

copyright by and published by World Scientific Publishing Co, Pte, Ltd., 2005., 387 page., ISBN 981-

256-374-1

Page 16: Barsbold Doc Dorjsuren 1346773781

(2) Christopher Mercer., Integrated theory of Business Valuation, ASA/CICBV 5th

Joint Advanced

Busniness Valuation Conference., USA, Orlando, Florida., copyright by published by Mercer Capital

Corporation., 2002., 30 page

(3) Shannon P.Pratt, Alina V.Niculita., Valuing a business – The Analysis and Appraisal of Closely Held

Companies, Fifth edition., USA, copyright by and published by The McGraw-Hill Companies, Inc.,

2008., 1129 page., DOI:10.1036/0071441808

(4) Jay B.Abrams., Quantitative Business Valuation – A Mathematical Approach for Today’s

Professionals., USA, copyright by and published by McGraw-Hill Companies., 2001., 490 page., DOI;

10.1036/007138595X

(5) Jay E.Fishman, Shannon P.Pratt, William J.Morrison., Standards of Value – Theory and Applications.,

Canada, copyright by and published by John Wiley & Sons Inc, Hoboken, New Jersey., 2007., 369

page., ISBN-10: 0-471-69483-5 (cloth)

(6) Aswath Damodaran., Damodaran on Valuation – Security analysis for investment and corporate

finance, second edition., India, copyright by and published by John Wiley., 2006., 851 page.,

ISBN: 9788126518852

(7) Pablo Fernandez., Company Valuation methods, The most common errors in valuations., Spain.,

copyright by IESE Business School – University Of Navarra., published by IESE Business School.,

2007., 33 page., Abstract JEL classification G12

Илтгэгчийн тухай:

Дагвын Барсболд. 2001 онд Монгол Улсын Техникийн Их Сургууль, Компьютер техник

Менежментийн Сургуулийг Бизнесийн удирдлагын бакалаврын мэргэжлээр, 2003 онд Монгол

Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Компьютер техник Менежментийн

Сургуулийг, Санхүүгийн удирдлага мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. 2004 оноос

ШУТИС-ийн Бизнесийн удирдлагын докторантурт элсэн орж суралцаж байна. Дээд

боловсролын салбарт 10 дах жилдээ ажиллаж байгаа бөгөөд судалгааны ажлын чиглэл нь

“Бизнесийн үнэлгээ”, “Өмчийн үнэлгээ”, “Стратегийн удирдлага”, “Портфель онол”