bichil sanhuu 1 - bbsb.mn 2012... · Тус үнэлгээний систем болон ......

20
М ҮХАҮТ-ын Бичил санхүүгийн байгууллагуудын хөгжлийн зөвлөлөөс санаачлан гаргаж буй ББСБ- уудын үйл ажиллагааны талаарх E- newslеtter онлайн сэтгүүл уншиж буй эрхэм нөхөр танд энэ өдрийн амар амгаланг ирэн мэндчилж байна. Банк бус санхүүгийн байгууллага / ББСБ/ -ууд нь зээл, валют арилжаа, мөнгөн гуйвуулга, факторинг, итгэлцэл, цахим төлбөр тооцоо, хөрөнгө оруулалт, төлбөрийн баталгаа, зөвлөгөө, мэдээлэл зэрэг санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулдаг. Монгол улсад нийт 195 ББСБ үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 153 нь зээл, 39 нь зөвхөн валют арилжаа эрхэлдэг байна. Хөдөө орон нутагт 23 ББСБ үйл ажиллагаа явуулж байна. 2011 оны эцэст ББСБ салбарын нийт өөрийн хөрөнгө 138 тэрбум, нийт актив 205 тэрбум төгрөг болж 195000 зээлдэгч, хэрэглэгчтэй болжээ. ББСБ-уудын ихэнх зээлдэгч, харилцагчид нь орлого багатай хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, аж ахуйн үйл ажиллагаагаа дөнгөж эхлэж буй бичил болон жижиг бизнес эрхлэгчид, амьжиргаагаа залгуулах өрхийн аж ахуй эрхлэгчид байдаг. Арилжааны банкны үйлчилгээг төдийлөн хүртээд байдаггүй, өндөр шалгуурт нь тэнцдэггүй, санхүүгийн үйлчилгээ нэн хэрэгцээтэй байгаа тэр хэсэгт ББСБ-ууд маань өөрийн эздийн хөрөнгөөр эрсдэл хийн санхүүгийн үйлчилгээг хүргэж байна. Энэ утгаараа өндөр түвшинд байгаа ядуурлыг бууруулах, ажлын байрыг шинээр бий болгох нэмэгдүүлэх, дундаж давхаргын хүрээг өргөжүүлэх зэрэг нийгмийн гол тулгамдсан зорилтыг хэрэгжүүлэхэд ББСБ-ууд маань үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирлээ. Бичил санхүү бол тогтвортой амьжиргааны үндэс, өрх гэр болон хувь хүнийг ядуурлаас аврах, улмаар бизнес эрхлэгч болгох инкубаторын үүргийг гүйцэтгэгч агуу хэрэгсэл, арга зам билээ. Бичил санхүүгийн байгууллагуудын хөгжлийн зөвлөл, МББСБХолбоо хамтран бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, хөгжүүлэх, нийтлэг ашиг сонирхолыг хамгаалах, тэдгээрээс үзүүлж буй санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх жигд, тогтвортой болгох замаар улс орныхоо нийгэм эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахаар ажиллаж байна. E-newslеtter онлайн сэтгүүлээр дамжуулан та ББСБ-уудын бүтээгдэхүүн үйлчилгээ, хөнгөлттэй зээл, төрөл бүрийн төслийн мэдээллийг олж авахаас гадна тэдгээрээс явуулж буй нийгэм рүү хандсан ажил үйлс, үйл ажиллагааны талаар олж мэдэх болно. Бидэнтэй хамтран ажилладаг нийт байгууллага, хувь хүмүүс, зөвлөлийн гишүүд, хамтран зүтгэгч ББСБ-ын хамт олон, удирдлагууд, хэрэглэгч, харилцагчиддаа ажил үйлс нь улам дэлгэрч, одтой хийморьтой байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж мэндчилж байна. МҮХАҮТ дэргэдэх БСБХЗөвлөлийн дарга, МББСБХолбооны Ерөнхийлөгч, БИД ББСБ Ерөнхий захирал А.АЛТАНСҮХ Ìýíä÷èëãýý ХАЯГ: _ Хан-Уул дүүрэг, 1 хороо, М.Гандигийн гудамж МҮХАҮТ-ын байр, 503 тоот Бичил Санхүүгийн Байгууллагуудын Хөгжлийн З-өвлөл Зөвлөлийн нарийн бичгийн дарга: Б.Баяртуяа, Р.Ариунтунгалаг Утас: (976-11) 324258, Факс: (976-11) 324258 E-mail: Bayartuya @mongolchamber. Ariuntungalag @mongolchamber.mn Web: www.mongolchamber.mn АГУУЛГА _ Зөвлөлийн даргын мэндчилгээ Зөвлөлийн танилцуулга Мэдээлэл ББСБ зээлийн үйлчилгээний танилцуулга Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаархи мэдээлэл Зохион байгуулагдах олон нийтийн арга хэмжээ МҮХАҮТанхимын дэргэдэх БИЧИЛ САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛ 2012 он 1-р улирал 01

Upload: lenhi

Post on 05-Feb-2018

249 views

Category:

Documents


8 download

TRANSCRIPT

Page 1: Bichil sanhuu 1 - bbsb.mn 2012... · Тус үнэлгээний систем болон ... дугаараараа үндэсний хонжворт ... тооцооны

М ҮХАҮТ-ын Бичил санхүүгийн байгууллагуудын хөгжлийн

зөвлөлөөс санаачлан гаргаж буй ББСБ-уудын үйл ажиллагааны талаарх E-newslеtter онлайн сэтгүүл уншиж буй эрхэм нөхөр танд энэ өдрийн амар амгаланг ирэн мэндчилж байна. Банк бус санхүүгийн байгууллага / ББСБ/ -ууд нь зээл, валют арилжаа, мөнгөн гуйвуулга, факторинг, итгэлцэл, цахим төлбөр тооцоо, хөрөнгө оруулалт, төлбөрийн баталгаа, зөвлөгөө, мэдээлэл зэрэг санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулдаг.

Монгол улсад нийт 195 ББСБ үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 153 нь зээл, 39 нь зөвхөн валют арилжаа эрхэлдэг байна. Хөдөө орон нутагт 23 ББСБ үйл ажиллагаа явуулж байна. 2011 оны эцэст ББСБ салбарын нийт өөрийн хөрөнгө 138 тэрбум, нийт актив 205 тэрбум төгрөг болж 195000 зээлдэгч, хэрэглэгчтэй болжээ.

ББСБ-уудын ихэнх зээлдэгч, харилцагчид нь орлого багатай хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, аж ахуйн үйл ажиллагаагаа дөнгөж эхлэж буй бичил болон жижиг бизнес эрхлэгчид, амьжиргаагаа залгуулах өрхийн аж ахуй эрхлэгчид байдаг. Арилжааны банкны үйлчилгээг төдийлөн хүртээд байдаггүй, өндөр шалгуурт нь тэнцдэггүй, санхүүгийн үйлчилгээ нэн хэрэгцээтэй байгаа тэр хэсэгт ББСБ-ууд маань өөрийн эздийн хөрөнгөөр эрсдэл хийн санхүүгийн үйлчилгээг хүргэж байна. Энэ утгаараа өндөр түвшинд байгаа ядуурлыг бууруулах, ажлын байрыг шинээр бий болгох нэмэгдүүлэх, дундаж давхаргын хүрээг өргөжүүлэх зэрэг нийгмийн гол тулгамдсан зорилтыг хэрэгжүүлэхэд ББСБ-ууд маань үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирлээ.

Бичил санхүү бол тогтвортой амьжиргааны үндэс, өрх гэр болон хувь хүнийг ядуурлаас аврах, улмаар бизнес эрхлэгч болгох инкубаторын үүргийг гүйцэтгэгч агуу хэрэгсэл, арга зам билээ.

Бичил санхүүгийн байгууллагуудын хөгжлийн зөвлөл, МББСБХолбоо хамтран бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, хөгжүүлэх, нийтлэг ашиг сонирхолыг хамгаалах, тэдгээрээс үзүүлж буй санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх жигд, тогтвортой болгох замаар улс орныхоо нийгэм эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.

E-newslеtter онлайн сэтгүүлээр дамжуулан та ББСБ-уудын бүтээгдэхүүн үйлчилгээ, хөнгөлттэй зээл, төрөл бүрийн төслийн мэдээллийг олж авахаас гадна тэдгээрээс явуулж буй нийгэм рүү хандсан ажил үйлс, үйл ажиллагааны талаар олж мэдэх болно.

Бидэнтэй хамтран ажилладаг нийт байгууллага, хувь хүмүүс, зөвлөлийн гишүүд, хамтран зүтгэгч ББСБ-ын хамт олон, удирдлагууд, хэрэглэгч, харилцагчиддаа ажил үйлс нь улам дэлгэрч, одтой хийморьтой байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж мэндчилж байна.

МҮХАҮТ дэргэдэх БСБХЗөвлөлийн дарга, МББСБХолбооны

Ерөнхийлөгч, БИД ББСБ Ерөнхий захирал А.АЛТАНСҮХ

Ìýíä÷èëãýý

ХАЯГ: _ Хан-Уул дүүрэг, 1 хороо, М.Гандигийн гудамж МҮХАҮТ-ын байр, 503 тоот Бичил Санхүүгийн Байгууллагуудын Хөгжлийн З-өвлөл Зөвлөлийн нарийн бичгийн дарга: Б.Баяртуяа, Р.Ариунтунгалаг Утас: (976-11) 324258, Факс: (976-11) 324258 E-mail: Bayartuya @mongolchamber. Ariuntungalag @mongolchamber.mn Web: www.mongolchamber.mn

АГУУЛГА _

• Зөвлөлийн даргын мэндчилгээ

• Зөвлөлийн танилцуулга

• Мэдээлэл

• ББСБ зээлийн үйлчилгээний танилцуулга

• Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаархи мэдээлэл

• Зохион байгуулагдах олон нийтийн арга хэмжээ

МҮХАҮТанхимын дэргэдэх БИЧИЛ САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛ

2012 он 1-р улирал № 01

Page 2: Bichil sanhuu 1 - bbsb.mn 2012... · Тус үнэлгээний систем болон ... дугаараараа үндэсний хонжворт ... тооцооны

МҮХАҮТ-ын дэргэдэх тус зөвлөл нь бизнес эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй

болгох, Санхүүгийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр бизнес эрхлэгчдэд туслалцаа үзүүлэх,

МҮХАҮТ-ын үйл ажиллагааг дэмжих чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.

Бичил санхүүгийн байгууллагуудын хөгжлийн зөвлөл нь МҮХАҮТанхимын дэргэд 2005

оны 1 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан.Тус зөвлөл нь жил бүр ББСБ-ын

чуулганыг зохион байгуулж банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд

гарсан ололт амжилт, алдаа дутагдлын талаар дүгнэн ярилцаж ирэх жилд дэвшүүлэх

зорилго,зорилтоо тодорхойлдог.

Зөвлөлийн зорилго:

• Монгол улсын бичил санхүүгийн салбарыг хөгжүүлэх

• Бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлэгсдийн нийтлэг эрх, ашиг сонирхолыг хамгаалах, төлөөлөн илэрхийлэх

• Бичил санхүүгийн холбогдолтой бизнесийн болон хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар төр засгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах

• Бичил санхүүг дэмжих үр ашигтай механизмыг бий болгон тогтвортой ажиллуулах үндсэн чиглэлтэй ажилладаг.

Та бүхэнд Бичил санхүүгийн байгууллагуудын хөгжлийн зөвлөлтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал доорхи хаягаар холбогдоно уу?

Зөвлөлийн нарийн бичгийн дарга:

Б.Баяртуяа [email protected]

Р.Ариунтунгалаг [email protected]

Утас: 324258

Бичил санхүүгийн байгууллагуудын хөгжлийн зөвлөлийн танилцуулга

Хуудас 2

Page 3: Bichil sanhuu 1 - bbsb.mn 2012... · Тус үнэлгээний систем болон ... дугаараараа үндэсний хонжворт ... тооцооны

Хуудас 3

Европын Холбооны “ТАСИС” хөтөлбөрийн хүрээнд "Монголын Жижиг Бизнесийн Сан" Төрийн бус Байгууллага нь үүсэн байгуулагдсан бөгөөд жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх зорилгоор "Кредит Монгол" ХХК-ийг 2000 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр үүсгэн байгуулж улмаар "Кредит Монгол"ХХК нь Банк Бус Санхүүгийн Байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монгол банкнаас 2000 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр авсан билээ.

“Кредит Монгол” ББСБ нь Монгол улсын банк, санхүүгийн салбарт арав гаруй жилийн турш үйл ажиллагаа

явуулж буй бичил санхүүг дэмжигч байгууллага бөгөөд дотоод, гадаадын санхүүгийн байгууллагуудаас төслийн болон төслийн бус хэлбэрээр санхүүжилтийн эх үүсвэрийг амжилттайгаар татан төвлөрүүлж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн болон үйлчилгээг харилцагчиддаа хүргэж байна. Кредит Монгол Банк бус санхүүгийн байгууллага Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий Италийн “МикроФинанза Рейтинг” үнэлгээний компаниар 2011 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн байдлаар Санхүүгийн Үнэлгээ хийлгэж BBB- буюу үйл ажиллагаа тогтворжсон, эрсдлийг даах чадвар

өндөртэй гэсэн үнэлгээг авснаар санхүүгийн зах зээл дэхь нэгэн чадварлаг, найдвартай түнш болохоо харуулан баталгаажууллаа. Тус үнэлгээний систем болон аргачлал нь дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөж, туршигдсан Стандарчлалын дагуу хийгддэг бөгөөд нийтдээ дүнгийн 24 шатлалтай байдаг байна. Дашрамд дурдахад тэд өөрсдийн амжилтаа улам ахиулах үүднээс энэ ондоо багтаан Олон Улсын Нийгмийн Хариуцлагын Үнэлгээ-г хийлгэхээр төлөвлөж байгаа аж.

“КРЕДИТ МОНГОЛ” БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА ОЛОН УЛСАД ҮНЭЛЭГДЭЖ ЧАДЛАА

МОБИФИНАНС ББСБ-ын MOBIXPRESS үйлчилгээг танилцуулж байна

мөнгөний үйлчилгээгээ Мост Мони бренд нэртэйгээр зах зээлд ахлан нэвтрүүлж, 2011 оны 11-р сарын 1-нээс үйлчилгээ MobiXpress нэрээр өөрчлөн хэрэглэгчдэд хүргэж байна. Мобифинанс ББСБ нь Монгол улсад операторт суурилсан анхны цахим мөнгөний үйлчилгээг эхлүүлснээс хойших 1,4 жилийн хугацаанд 70000 гаруй хэрэглэгч, 1,000 орчим гэрээт хамтрагч, төлөөлөгчтэйгээр Улаанбаатар хот, 21 аймгийн төвүүд, томоохон төв суурин газруудад үйлчилгээгээ

бүрэн нэвт-рүүлэн, MobiXpress үйлчилгээний томоохон сүлжээг амжилттай бий болгоод байна. Энэхүү ололтыг бий болгохоор компанийн зүгээс үндсэн болон гэрээт ажлын байруудыг гарган ажиллаж 2010 онд 70, 2011 онд 20 ажилтан нэмж ажиллуулан тэдний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалуудыг хуулийн дагуу төллөө.

“Мобифинанс ББСБ” ХХК нь Мобиком Корпорацийн хөрөнгө оруулалттайгаар 2010 оны 4-р сарын 22-нд үүсгэн байгуулагдаж улмаар 2010 оны 8-р сарын 25-нд Санхүүгийн Зохицуулах Хорооноос "Банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл"-ийг Мобикомын сүлжээний 1,3 сая хэрэглэгчдэд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан Цахим мөнгөний үйлчилгээг хүргэх зорилгоор авсан. Мобифинанс ББСБ нь 2010 оны 10-р сарын 10-нд цахим

Page 4: Bichil sanhuu 1 - bbsb.mn 2012... · Тус үнэлгээний систем болон ... дугаараараа үндэсний хонжворт ... тооцооны

Бичил санхүүгийн байгууллагын хөгжлийн зөвлөл болон Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны бүх гишүүдийн хурал 2012 оны 02 дүгээр сарын 02-нд МҮХАҮТ-ийн хурлын танхимд болж өнгөрлөө.Гишүүд уг хурлаар Холбооны 2011 оны ажлын тайлан болон Хяналтын Зөвлөлийн дүгнэлттэй танилцсан бөгөөд 2012 онд хийх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэж баталлаа. Мөн Холбооны 2012 оны Удирдах Зөвлөл (УЗ)-г бүх гишүүдийн дунд нууц санал хураалт явуулж сонголоо. Удирдах Зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнд: “Бид” ББСБ - Ерөнхийлөгч А.Алтансүх “Ньюфонд” ББСБ - Гүйцэтгэх захирал Д. Удвал “Кредит Монгол” ББСБ - Тамгын газрын захирал Б.Батдорж “Очир Ундраа ОМЗ” ББСБ – Гүйцэтгэх захирал Ж.Түвшинжаргал “Төв хөгжил” ББСБ - Гүйцэтгэх захирал Гэрэлмаа “Транскапитал” ББСБ – Гүйцэтгэх захирал З.Алтанзул “Нэт капитал” ББСБ – Гүйцэтгэх захирал Д.Энхбаатар (шинээр сонгогдсон) “Алаг Уул ган” ББСБ - Гүйцэтгэх захирал Д.Отгонжаргал (шинээр сонгогдсон) “Монголын санхүүгийн групп” ББСБ – Гүйцэтгэх захирал Ч.Батцэцэг (шинээр сонгогдсон) нарыг тус тус сонгон баталлаа.

БСБХЗөвлөл болон МББСБХолбооны Бүх гишүүдийн хурал боллоо

Хуудас 4

Page 5: Bichil sanhuu 1 - bbsb.mn 2012... · Тус үнэлгээний систем болон ... дугаараараа үндэсний хонжворт ... тооцооны

2012.02.17-ны өдөр Монгол Улсын санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн холбоод/Монголын банкны холбоо, Монголын ББСБХолбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын Даатгагчдын холбоо, Монголын Лизингийн холбоо, Хадгаламж зээлийн хоршоодын холбоо / санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, бизнесийн эрүүл орчныг бүрдүүлэхэд хамтын ажиллагаагаа өргөтгөх, бэхжүүлэх зорилгоор САНАМЖ БИЧИГ байгууллаа.

Банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны тогтвортой хөгжлийг хангах, Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулж буй үр нөлөөг дээшлүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны уялдааг сайжруулах зорилгоор 2012.03.02-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллах "ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ"-г байгуулав. Санамж бичигт Санхүүгийн зохицуулах хороо болон МББСБХолбооны удирдлагууд гарын үсэг зурж баталгаажуулав.

МББСБХолбоо Мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах харилцан ойлголцлын САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурах ёслол боллоо

Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллах ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ байгууллаа

Хуудас 5

Page 6: Bichil sanhuu 1 - bbsb.mn 2012... · Тус үнэлгээний систем болон ... дугаараараа үндэсний хонжворт ... тооцооны

Хуудас 6

ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ MobiXpress үйлчилгээ нь банкинд данстай болон дансгүй хувь хүн гар утсаа ашиглан цаг хугацаа, орон зайнаас үл хамааран төлбөр тооцоо хийх цахим мөнгөний үйлчилгээ юм. Мобикомын сүлжээний хэрэглэгчийн гар утасны дугаараар үүсч буй цахим мөнгөний дансыг тухайн харилцагч өөрөө эзэмшихийн зэрэгцээ энэхүү дансаа гар утаснаасаа болон интернетээр удирдаж дараах үндсэн болон нэмэлт үйлчилгээнүүдийг авах боломжтой. Үүнд:

• Мобикомын урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид өөрийн болон бусдын дугаарыг нэгжээр цэнэглэх

• Мобикомын дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид сар бүрийн ярианы төлбрөө төлөх

• Мобикомын дугаартай хэрэглэгчдэд мөнгө шилжүүлэх • Худалдаа үйлчилгээний газруудад төлбөрөө зайнаас болон газар дээрээ төлөх • Цахим мөнгөний дансандаа бэлэн мөнгө байршуулах, гарган авах

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ Хүний Хөгжил Сангийн мөнгөө гар утсандаа авах

Төр засгаас ард иргэдэд хуваарилах баялгийн нэг хэлбэр болсон “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг Мобифинанс ББСБ Капитал банктай хамтран хэрэглэгчдийн гар утсанд нь олгох үйлчилгээг 2011 оны 3-р сараас эхлүүлэн, амжилттай хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 30,000 орчим иргэн Хүний Хөгжил Сангийн мөнгөө банкин дээр ирэлгүйгээр МоbiXpress-ээрээ дамжуулан гар утсандаа сар бүр авч байна.

Транскапитал ББСБ-ын зээл болон хүүгийн төлбөрөө төлөх, Транскапитал ББСБ-ын 10,000 гаруй зээлдэгчдэд MobiXpress үйлчилгээг ашиглан гар утаснаасаа хэзээ ч, хаана ч зээлийн болон хүүгийн эргэн төлөлтөө төлөх боломжийг энэхүү үйлчилгээ бий болгоод байна.

Инфо-Актив ХХК-тай хамтын ажиллагаа Монгол улс даяар Үндэсний томоохон компаниуд болон Монгол үндэстнээ хамруулсан анхны Үндэсний хэмжээний хонжворт сугалаанд Мобифинанс ББСБ нь 2011 оны 10-р сараас нэгдэн орж, харилцагчдад дараах боломжуудыг олгож байна: 1.Мобифинанс ББСБ нь Үндэсний Хонжворт сугалааны 5-р шатны Мобикомын дугаартай азтануудын хонжворын түгээж эхэлснээсээ хойш нийт 2000 гаруй хүний мөнгийг гар утсанд нь олгосон байна, 2.MobiXpress сүлжээний хэрэглэгчид 2011 оны 12-р сараас гар утаснаасаа хийсэн гүйлгээний дугаараараа үндэсний хонжворт сугалаанд оролцох боломжтой болоод байна.

Оюутны тэтгэлгийг гар утсандаа авах Оюутан залууст техник технологийн дэвшилтэт үйлчилгээгээр тэтгэлгийг түгээхээр Мобифинанс ББСБ нь 2012 оны 2-р сараас эхлэн Их дээд сургуулиудтай хамтран ажиллаж эхлээд байна. Оюутнууд гар утсандаа тэтгэлгээ авснаар MobiXpress үйлчилгээний хэрэглэгчдийн сүлжээнд нэгдэж, гар утаснаасаа бүх төрлийн төлбөр тооцоо хийхээс гадна олон янзын хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой болж байгаа юм.

MobiXpress үйлчилгээний хамтрагч байгууллагуудаар хямдралтай үнээр үйлчлүүлэх

MobiXpress үйлчилгээний хэрэглэгчид Улсын Драмын эрдмийн театрын билетийг хаанаас ч 15%-ийн хямдралтай үнээр гар утаснаасаа худалдан авах боломжтойн зэрэгцээ Интерном номын их дэлгүүрт MobiXpress-ээрээ дуртай номоо худалдан авч, 5%-ийн хөнгөлөлтийг тодорхой хугацаанд эдлэх юм. Цаашид Мобифинанс ББСБ нь гар утсан дээр суурилсан олон төрлийн шинэ төлбөр, тооцооны үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор харилцагч байгууллагуудтай нягт ажиллаж, техник, технологийн сайжруулалт, шинэчлэлийг тогтмол хийхийн зэрэгцээ хэрэглэгчдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.

Мобифинанс ББСБ MobiXpress үйлчилгээ

Page 7: Bichil sanhuu 1 - bbsb.mn 2012... · Тус үнэлгээний систем болон ... дугаараараа үндэсний хонжворт ... тооцооны

Хуудас 7

"Бизнес инвест девелопмент” буюу “ БИД” ББСБ ХХК нь анх 2005 оны 5-р сард Монгол банкны ерөнхийлөгчийн 340 тоот тушаалаар санхүүгийн түрээс, валют арилжаа, зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр байгуулагдсан.

Ү ү с г э н б а й г у у л а г д с а н цагаасаа хойш хэрэглэгч харилцагчдынхаа эрх ашиг, аш и г с о н и р х о л , э р э л т х э р э г ц э э н д т у л г у у р л а н санхүүгийн үйлчилгээг байнга, хамгийн түргэн шуурхай, соёлч боловсон хүргэснээр БИД-ийн зээлдэгч нарын тоо жил бүр өсөж, улмаар нийгэмд үзүүлж буй үр нөлөө маань улам бүр нэмэгдэж байна.

Өнгөрсөн хугацаанд БИД Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг байнга хангаж ажиллаж ирсэн бөгөөд зээлдэгч, үйлчлүүлэгч, итгэлцлийн үйлчилгээний х э р э г л э г ч д и й н х э э и т г э л

н а й д в а ры г у л ам б ү р баталгаажуулан тэдгээрийн санхүүгийн итгэлтэй дотны түнш, харилцагч нь болж чадлаа. БИД ББСБ-аа шилдэг

боловсон хүчнээр хангаж, мэргэжлийн өндөр түвшинд хүргэн , түргэн шуурхай чадварлаг ажилласны үр дүнд б а й н г ы н н а й д в а р т а й харилцагчидтэй болж чадсан ба Монгол улсын засгийн газар, МҮХАҮТ-тай хамтран дүгнэдэг Монгол улсын ТОП ББСБ-аар 2006, 2007, 2008, 2009, 2010 онуудад дараалан ш а л г а р л а а . М ө н М Б Б С Б Х о л б о о н о о с шалгаруулдаг “Оны шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй ББСБ ” – а а р 2 0 0 9 о нд “Санхүүгийн түргэн тусламж” бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ шалгараад байна. БИД ББСБ нь үүсгэн

байгуулагдсанаасаа хойш давхардсан тоогоор 10.000

гаруй зээлдэгчидэд 40 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон ба түүгээр дамжин 5000-6000 ажлын байр шинээр бий болгожээ. Одоо ББСБ нь “Тогтвортой

амьжиргаа -2” төслийн хүрээнд орлого багатай болон ядуу и р г э н , ө р х ө д о р л о г о о нэмэгдүүлэх, амьжиргаагаа сайжруулах зорилготой өрхийн аж ахуйн үйл ажиллагаа болон бичил бизнес эрхлэхэд нь зориулсан Бичил санхүүгийн хөгжлийн сангийн төслийн зээл, Н Х Х Я а м н ы Х ө д ө л м ө р эрхлэлтийг дэмжих сангийн төслийн хувиараа болон өрхийн аж ахуй, нөхөрлөл, хоршооны х э л б э р э э р ү й л д в э р л э л үйлчилгээ эрхлэхийг хүсэгч ажилгүй иргэн, малчин, албан бус хөдөлмөр эрхлэгчид, аж ахуйн нэгж , байгууллагад ажлын байр шинээр бий болгох зорилготой зээлүүдийг олгож байна.

“БИД” ББСБ-ын товч танилцуулга

2012

Төв салбар:Хаяг:Чингэлтэй дүүрэг 4-р хороо Бага тойруу 13-р байр /Ус цаг уурын хүрээлэнгийн хойд талд төв зам дагуу/

Баянзүрх салбар:Хаяг: Баянзүрх дүүрэг 15-р хороо 13-р хороолол Престиж төв 203 тоот

Баянгол салбар:Хаяг: Баянгол дүүрэг 9-р хороо 3-р хороолол Голомт банктай байрны 503 тоот /Ачлал их дэлгүүрийн баруун талд/

Page 8: Bichil sanhuu 1 - bbsb.mn 2012... · Тус үнэлгээний систем болон ... дугаараараа үндэсний хонжворт ... тооцооны

ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Санхүүгийн түргэн тусламжийн зээл

Бизнес хөгжлийн зээл

Сайн харилцагч, түншлэлийн зээл

Шугаман зээл

БСХС-ын төслийн зээл

НХХЯ-ны төслийн зээл

Итгэлцлийн үйлчилгээ ББСБ нь иргэн Таны бэлэн мөнгө болон бусад активыг хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний үндсэн дээр авч зах зээлийн эрсдэл үнэгүйдлээс хамгаалж менежмент хийн үр шим ашиг олж өгөх зорилгоор харилцан ашигтай хамтран ажиллаж байна. Жишээ нь: Та 10.000.000 төгрөгөөр итгэлцэлийн үйлчилгээнд хамрагдвал жилийн дараа 11.800.000 төгрөг болгон авах боломжтой. Өөрөөр хэлбэл БИД танд 1.800.000/ Нэг сая найман зуун мянга / төгрөгийг итгэлцлийн үр шим болгон хүртээх болно. Итгэлцлийн үйлчилгээний давуу талууд:

• Арилжааны банкуудын хүүнээс өндөр ашиг /үр шим/ хүртээнэ. • БСБ нь Санхүүгийн зохицуулах хорооны байнгын хяналтанд байж

улирал бүр өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөрийн чадвар, зээлийн чанарын үзүүлэлт гэх мэт зохистой харьцаануудын шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах үүрэг хүлээдэг.

• Итгэлцлийн үйлчилгээний эрх авсан ББСБ нь дүрмийн сангийн 80 хувь хүртэл хэмжээний итгэлцлийн хөрөнгө татах эрхтэй ба шаардлагатай үед хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний хугацаанд багтаан тодорхой хугацаатайгаар мөнгөн хөрөнгийн 80 хүртэлх хувьд шуурхай зээл авах.

• Итгэлцлийн үйлчилгээ авахдаа Та доорхи материалыг бүрдүүлж ирнэ үү.

• Иргэн бол хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт • Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөх эрх бүхий

этгээд иргэний адил хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт

• Хэрэв хувь хүртэгч тодорхойлсон бол хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөх эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэх, гадаад паспорт

• 1 хувь цээж зураг • Өөрийн мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг нотолсон баримт

Санхүүгийн түргэн тусламжийн зээл – Ямар нэг бизнес төсөл, төлөвлөгөө зээлийн хорооны шийдвэр шаардахгүйгээр журамд заасан хэмжээ, хүүгээр өдөрт нь багтааж олгох зээл юм. Бизнес хөгжлийн зээл - Үйл ажиллагаа нь тогтворжсон бизнес эрхэлдэг иргэд, хуулийн этгээдэд барьцаа хөрөнгийн үнэлгээний 50% хүртэлх хэмжээнд олгох зээл юм. Сайн харилцагч, түншлэлийн зээл - Тус ББСБ-тай 12 сар болон түүнээс дээш хугацаагаар харилцсан сайн харилцагчидад барьцаа хөрөнгийн үнэлгээний 60% хүртэлх хэмжээнд олгох зээл юм. Шугаман зээл - Тус ББСБ-тай 12 сар болон түүнээс дээш хугацаагаар харилцаж байсан сайн харилцагчидад шугамын зээлийн эрх олгоно. Давуу тал • Эд хөрөнгийн бүртгэл, нотариатиар зээл авах бүрдээ бүртгүүлэх шаардлагагүй. Хүссэн үедээ зээлээ авах харилцагчидад шугамын зээлийн эрх олгоно. Давуу тал • Эд хөрөнгийн бүртгэл, нотариатиар зээл авах бүрдээ бүртгүүлэх шаардлагагүй. • Хүссэн үедээ зээлээ авах, буцаан төлөх • Ашиглаагүй зээлийн үлдэгдэлд хүү төлөхгүй. БСХС-ын төслийн зээл - "Тогтвортой амьжиргаа-2" төслийн хүрээнд явагдаж буй Бичил санхүүгийн хөгжлийн сангийн Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн орлого багатай болон ядуу иргэн, өрхөд орлогоо нэмэгдүүлэх, амьжиргаагаа сайжруулах зорилготой өрхийн аж ахуйн үйл ажиллагаа болон бичил бизнес эрхлэхэд нь зориулсан төслийн зээл. ХЭДСангийн төслийн зээл - Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар дүүргийн хувиараа болон өрхийн аж ахуй, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхийг хүсэгч ажилгүй иргэн, малчин, албан бус хөдөлмөр эрхлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагад ажлын байр шинээр бий болгох зорилготой төслийн зээл. Харилцагчдынхаа харилцсан түүх болон хугацаанаас хамааруулан зээлийн хүүний болон бусад хөнгөлөлт, урамшуулал үзүүлдэг.

БИД ББСБ-ЫН ОЛГОЖ БУЙ ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА

Хуудас 8

Page 9: Bichil sanhuu 1 - bbsb.mn 2012... · Тус үнэлгээний систем болон ... дугаараараа үндэсний хонжворт ... тооцооны

Хуудас 9

ЗЭЭЛ Тус ББСБ нь та бүхэнд орон сууц, үл хөдлөх хөрөнгө барьцаалан харьцангуй бага хүүтэй, урт хугацаатай, уян хатан нөхцөлтэй дараах төрлийн зээлийг санал болгож байна.

• Шуурхай зээл - Барьцаа хөрөнгийн үнэлгээг харгалзан ажлын 1

өдрийн дотор шийдвэрлэх зээл

• Бизнесийн зээл - Зээл хүсэгчийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих

зорилготой хөнгөлттэй нөхцөлтэй зээл

Жич: Давтан зээлдэгчдэд зээлийн шугам нээнэ. ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ Санхүүгийн Зохицуулах Хорооны шалгуур үзүүлэлтүүдийг тогтмол ханган

ажилладаг цөөн тооны ББСБ-д итгэлцлийн үйлчилгээ эрхлэх эрх олгодог

бөгөөд итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх эрх авсан ББСБ-ын дүрмийн сангийн

доод хэмжээг 1.0 тэрбум төгрөгөөр тогтоож өгсөн байдаг.

ВАЛЮТ АРИЛЖАА Тус ББСБ нь зах зээлийн бодит ханшаар гадаад валют

худалдах, худалдан авах үйлчилгээг харилцагчиддаа үзүүлж байна.

Транскапитал ББСБ нь аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн санхүү

бизнесийг дэмжих, зээлдэгчидэд олгосон зээл, түүний хүүг тухайн

зээлдэгчдээ үр өгөөжтэй түвшинд байлгах бодлого баримталдаг.

Бизнесийн зээлүүд: Монголын жижиг дунд, бичил бизнес эрхлэгчдийн

санхүүгийн урт ба богино хугацааны хэрэгцээг нь хамгийн шуурхай хангах

зээлийн бүтээгдэхүүн юм. Бизнесийн үйл ажиллагаа эхэлж байгаа, болон

эрхэлж буй бизнес эрхлэгчидэд эргэлтийн хөрөнгийн дутагдлыг

санхүүжүүлэх, дэмжих зорилготойгоор, барьцаа хөрөнгийн хувьд уян хатан

нөхцөлтэйгөөр зээл олгож байна.

Мөн орлого нэмэгдүүлэх чиглэл бүхий бичил бизнес эрхлэгчдийн бизнесийн

эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь

зориулж “Бичил Санхүүгийн Хөгжлийн Сан”-ийн “Тогтвортой амьжиргаа-2”

төсөл, “Кива “ болон “Эм Си И” олон улсын бичил зээлийн байгууллагуудтай

хамтран зээлүүд олгож байна. Хэрэглээний зээлүүд: Гэртээ засвар хийх,

орон байрны нөхцөлийг сайжруулах, өргөтгөл хийх, гэр ахуйн бараа, тавилга,

автомашин худалдан авах болон төрийн эрх бүхий байгууллагаас авсан

хөдөлмөр зуучлалын тусгай зөвшөөрөл бүхий компаниар зуучлуулан

гадаадад явах иргэний зардлыг санхүүжүүлэх мөн гадаад болон дотоодын их

дээд сургууль, колледж, дунд сургуулийн сурагчдын сургалтын төлбөрийн

зохих хэсгийг санхүүжүүлэх зорилгоор хэрэглээний зээлийг олгодог.

ГАЗАР ПАРТНЕРС БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА

Зээлийн үйлчилгээ

• Бизнесийн зээл

• Хэрэглээний зээл

• Шуурхай зээл • Валют

арилжаа • Итгэлцлийн

үйлчилгээ

• Шуурхай зээл • Бизнесийн

зээл

• Валют арилжаа

• Итгэлцлийн үйлчилгээ

Page 10: Bichil sanhuu 1 - bbsb.mn 2012... · Тус үнэлгээний систем болон ... дугаараараа үндэсний хонжворт ... тооцооны

Зээлийн үйлчилгээ

ФҮЖИ ХОЛДИНГ ББСБ “FUJI HOLDING NBFI” JVC NON BANK FINANCIAL INSTITUTION

МОНГОЛ-ЯПОНЫ ХАМТАРСАН ББСБ

“Фүжи холдинг ББСБ” байгууллага нь 2011 оноос эхлэн харилцагчдынхаа хүсэлт санал болон нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан өөрсдийн үндсэн үйлчилгээндээ шинэ нэмэлт үйлчилгээ оруулж автомашинаа унаж явах боломжтой зээлийг санал болгосон нь зээлдэгчийн санхүүгийн эх үүсвэрийн түргэн эргэлдэх нөөцөд нь ихээхэн тус дэм болдог нь судалгаагаар тогтоогдсон юм. Ийнхүү манай байгууллагын шинэ нэмэлт үйлчилгээ өдөр бүр өргөжин тэлж байгаатай холбогдуулан тэдний эрэлт хэрэгцээг анхаарч байна. Манай байгууллага нь 2011 онд Банк Санхүүгийн SPINEL программийг өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэнээр ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлж харилцагч нарт шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Бүтээгдэхүүн үйлчилгээ:

Бизнесийн зээл: Барьцаа хөрөнгө / орон сууц, хашаа байшин, газар, автомашин, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө, бусад/

Хэрэглээний зээл: Барьцаа хөрөнгө / орон сууц, хашаа байшин, газар, автомашин, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө, бусад/

Ломбардын зээл: Барьцаа хөрөнгө /авто машин, гар утас, notebook, мэргэжлийн гэрэл зургийн аппарат гэх мэт/

Давуу тал

Таны бизнесийн үйл ажиллагаа тогтвортой бол эргэлтийн хөрөнгөө барьцаалан богино хугацаатай зээл авах боломжтой.

• Өрхийн болон, хувь хүний бүх төрлийн санхүүгийн хэрэгцээг хангах болно.

Шуурхай зээл ББСБ нь жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих, богино хугацааны мөнгөний хэрэгцээг санхүүжүүлэх зорилгоор

шуурхай зээлүүдийг чанартай үйлчилгээгээр хүргэж байна.

Итгэлцлийн үйлчилгээ Итгэлцлийн үйлчилгээ гэж итгэл хүлээлгэгчийн актив /бэлэн мөнгө, зээл , бусад актив/-ыг үнэгүйдлээс хамгаалж,

ашиг олж өгөх зорилгоор тэдгээртэй харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр итгэл хүлээгчээс нэр бүхий

активыг түр хугацаанд хянах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагааг хэлнэ.

Бид харилцагчийн хөрөнгийг 1-ээс дээш жилийн хугацаатай гэрээгээр өсгөн арвижуулж, зээлийн хэрэгцээтэй

иргэдийг санхүүжүүлэх зорилготой ажиллаж байна.

Валют арилжаа

Өөрийн харилцагч байгууллага, иргэдийн хэрэгцээнд зориулж өргөн хэрэглээний голлох валютуудаар уян хатан бодлого баримтлан арилжааг хийж байна. Үүний дүнд Улаанбаатар хотын ихэнх дүүргүүдэд байрлах манай салбаруудаар түргэн шуурхай үйлчлүүлж , зах зээлийн хамгийн сайн ханшаар өөрт шаардлагатай валютыг худалдах, худалдан авах боломжтой юм.

Page 11: Bichil sanhuu 1 - bbsb.mn 2012... · Тус үнэлгээний систем болон ... дугаараараа үндэсний хонжворт ... тооцооны

Хуудас 11

Кредит Монгол ББСБ нь АНУ-ын Кива Микрофандс төсөлтэй хамтран ажиллах гэрээ байгуулсанаас хойш даруй 2 жил өнгөрчээ. Энэ хугацаанд уг төслийн хүрээнд Кредит Монгол ББСБ нь нийт 733 харилцагчид 1 сая 92 мянган ам.долларын зээлийг олгожээ. Кива төслийг 2005 онд АНУ-ын иргэн Жессика Жакли, Матт Фланнери гэж хоёр хүн анх санаачилсан бөгөөд тэдний энэ санаа 2006 онд АНУ-ын New York Times сонины газраас жил бүр шалгаруулдаг “Оны шилдэг санаа” шагналыг хүртэж байжээ. Төслийн зорилго нь

хөгжиж буй орнуудын бичил бизнес эрхлэгчдийг дэлхийн хөгжингүй орнуудад амьдарч буй иргэдтэй интернэтээр дамжуулан шууд холбож, зээл олгох боломжийг олгодгоороо онцлог юм. Кредит Монгол ББСБ болон Кива байгууллага нь эдгээр иргэдийн хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг юм. Жишээ нь Голланд улсад амьдарч буй иргэн интернэтийн Кива вебсайтад байршуулсан орон орны бичил бизнес эрхлэгчдийн материалуудаас сонгон зээл олгож болох ба уг зээлийг авч буй иргэн нь Монгол улсын иргэн

байж болох жишээтэй. Энэ төслийн онцлог нь дэлхийн хоёр өөр өнцөгт амьдарч буй хоёр иргэнийг зээлээр дамжуулан холбож өгдөг ба уг зээл төлөгдмөгч мөнгө эргээд эзэндээ очдогт байдаг. Зээл олгож буй иргэд өөрсдийнх нь олгосон зээл дэлхий тойрон хэн нэгний бизнесийг дэмжээд, амьдрал ахуйг дээшлүүлээд эргээд эзэндээ ирдэгт тун сэтгэл хангалуун байдаг. Кредит Монгол ББСБ-ын хамт олон энэхүү төслийг Монголд анхлан, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн хоёр дахь байгууллага болсноороо үргэлж бахархаж байдаг.

БИД санхүүгийн тогтвортой байдал, чадварлаг баг, хамт олон, хуримтлуулсан туршлага, ололт амжилтандаа тулгуурлан 2012 онд Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй дараах төслүүдийг хэрэгжүүлж байгаа болно. • "Тогтвортой амьжиргаа-2" төслийн хүрээнд явагдаж буй Бичил санхүүгийн хөгжлийн сангийн Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн орлого багатай болон ядуу иргэн, өрхөд орлогоо нэмэгдүүлэх, амьжиргаагаа сайжруулах зорилготой өрхийн аж ахуйн үйл ажиллагаа болон бичил бизнес эрхлэхэд нь зориулсан төслийн зээл. Зээлийн хүү: 1,9%-2,1% Зээлийн хэмжээ: 15.000.000 төгрөг Зээлийн хугацаа: 12 сар Бүрдүүлэх бичиг баримт: - Иргэний үнэмлэхний хуулбар - Оршин суугаа хаяг, ам бүлийн байдлыг тодорхойлсон хорооны засаг даргын тодорхойлолт - Ядуу болон бага орлоготой өрх, иргэнийг тодорхойлсон хорооны засаг даргын тодорхойлолт - Барьцаа хөрөнгийн гэрчилгээ • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар дүүргийн хувиараа болон өрхийн аж ахуй, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр

үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхийг хүсэгч ажилгүй иргэн, малчин, албан бус хөдөлмөр эрхлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагад ажлын байр шинээр бий болгох зорилготой төслийн зээл. Зээлийн хүү: 1,25% Зээлийн хэмжээ: 5.000.000 төгрөг Зээлийн хугацаа: 12 сар Бүрдүүлэх бичиг баримт:

Дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт Дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн шинээр ажлын байр бий болгох гэрээ, Төслийн зээл авахыг хүссэн өргөдөл, Зээл хүссэн иргэний үнэмлэхний хуулбар,

Кредит Монгол ББСБ ба Кива төсөл

БИД ББСБ-ын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр

Page 12: Bichil sanhuu 1 - bbsb.mn 2012... · Тус үнэлгээний систем болон ... дугаараараа үндэсний хонжворт ... тооцооны

Хуудас 12

Бид 2010 оны 08-р сараас эхлэн одоог хүртэл Бичил санхүүгийн Хөгжлийн сантай хамтран Тогтвортой амьжиргаа 2 төслийн хүрээнд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн бичил бизнес эрхэлдэг ядуу болон бага орлоготой иргэдэд дамжуулан зээлдүүлж, тэдний өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд бага ч атугай хувь нэмэр оруулаад байна. Кива зээл Транскапитал ББСБ нь бичил бизнес эрхлэгчдийг дэмжин Кива олон улсын бичил зээлийн байгууллагатай хамтран ажиллаж байна.

Транскапитал ББСБ Тогтвортой амьжиргаа 2 төсөл

АБТС ББСБ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР

АБТС ББСБ ажилгүйдлийг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газар, олон улсын санхүүгийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй төрөл бүрийн хөтөлбөр, төсөлд хамрагдан иргэд, аж ахуйн нэгжид бичил зээлийг дамжуулан олгож байна. “Тогтвортой амьжиргаа-II” төсөл Монгол улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран “Тогтвортой амьжиргаа” хөтөлбөрийг 12 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хөтөлбөрийн эхний шат болох “Тогтвортой амьжиргаа”төсөл нь 2002-2007 онд хэрэгжсэн болно. “Тогтвортой амьжиргаа-II” төслийг Монгол улсын Засгийн газар Дэлхийн Банк, Европын Холбоо, Японы Засгийн газартай хамтран 2008-2012 онд хэрэгжүүлэх юм. АБТС ББСБ “Тогтвортой амьжиргаа-II” төслийг Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдэд хэрэгжүүлж байна.”Тогтвортой амьжиргаа-II” төслийн үр дүн (2011 оны байдлаар, өссөн дүнгээр)

Ажлын байр нэмэгдүүлэх төсөл Ажил хийх сонирхолтой боловч бизнесийн үйл ажиллагаа эхлэх эргэлтийн хөрөнгөгүй ажилгүйчүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлж буй Ажлын байр нэмэгдүүлэх төслийг манай байгууллага 2002 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд бичил зээл олгох арвин туршлага хуримтлуулан зорилтод үр дүнд хүрч ажилласан юм.

Нийт олгосон зээл 120 зээл, 1132.6 сая төгрөг

Үүнээс: Өөрийн хөрөнгөөр 283.1 сая төгрөг

Ядуу болон бага орлоготой иргэдэд 69 зээл, 495.5 сая төгрөг

Шууд ашиг хүртэгсдийн тоо 178

Шууд бус ашиг хүртэгсдийн тоо 222

Page 13: Bichil sanhuu 1 - bbsb.mn 2012... · Тус үнэлгээний систем болон ... дугаараараа үндэсний хонжворт ... тооцооны

Хуудас 13

Юуны өмнө “БИД” ББСБ –н хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Би 2011 оны 8-р сарын 10-нд ажлын байр нэмэгдүүлэх төслийн сарын 1,25%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлд хамрагдан 4.000.000 төгрөгийн зээл авсан. Уг зээлээрээ нэхмэлийн машин, ханцуй шүлжих машин 2 ш, олон оёдолт машин авч үлдсэн мөнгөөрөө ажлын байрандаа засвар хийсэн. Мөн өөрсдийн ажлын байрыг хадгалахын зэрэгцээ,

шинээр нэмж 2 ажлын байр бий болгосон. Эхнэр А.Ганцэцэг маань оёдолын талыг хариуцаж, Ч.Сувд-Эрдэнэ, Б.Баярмөнх гэсэн 2 ажилчин маань нэхмэлээ хариуцдаг. Би бараа бүтээгдэхүүний загвар болон худалдаа, мөн түүхий эдийнхээ бэлтгэн нийлүүлэлтийг хариуцан ажиллаж байна. Манай ажиллагсадын ард нийт 3 өрх айлын 6 насанд хүрсэн хүн, 3 хүүхэд, 2

ахмад настан гээд нийтдээ 11 хүн байдаг. Цаашдаа бага хүүтэй зээлийг, уртхан хугацаатайгаар бид нар шиг үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй иргэдэд шуурхай олговол сайн байна.Ийм хүү багатай зээл нь бизнес дөнгөж эхлүүлж байгаа хүмүүст маш их хэрэгцээтэй байдаг. Бас барьцаа хөрөнгө муутай иргэдэд үйл ажиллагааг нь дэмжих зээл хэрэгтэй байна.

Тогтвортой амьжиргаа-

II

Д.Баасанжав нь “Тогтвортой амьжиргаа-II” төсөлд хамрагдан ХУД-ийн Өлзийт хороололд мал аж ахуй эрхлэх зорилгоор авсан зээлийн хөрөнгөөрөө хонь ямаа нийлсэн 200 гаруй мал худалдан авсан.

БИД ББСБ-ын харилцагч Янжмаа овогтой Тамирын сэтгэгдэл:

АБТС ББСБ хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр

Ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээл С.Мөнхтуяа нь БНСУ-д ажиллаж

хуримтлуулсан хөрөнгөөрөө 1 давхрын үйлчилгээний зориулалттай 2 өрөө орон сууц худалдан авчээ. С.Мөнхтуяа тус төсөлд хамрагдан үйлчилгээ явуулах эргэлтийн хөрөнгөтэй болж, компьютер, ширээ сандал болон бусад тоног төхөөрөмж худалдан авч, интернет кафе ажиллуулснаар өөрийн гэсэн бизнестэй болж улмаар 3 ажлын байр шинээр бий болгосон байна.

Гэр хорооллын нөхцөл

сайжруулах JFPR MON-9015 төсөл

М.Хишигбаяр гуай БЗД-ийн 14-р хороонд жижиг хэмжээний хашаатай бөгөөд хашаандаа 2 гэр 1 жижиг байшинтай ам бүл олуулаа амьдарч байсан бөгөөд “Гэр хорооллын нөхцөл сайжруулах JFPR MON-9015” төсөлд хамрагдсанаар ая тухтай амьдрах томоохон хэмжээний 2 давхар байшинтай болсон байна.

Page 14: Bichil sanhuu 1 - bbsb.mn 2012... · Тус үнэлгээний систем болон ... дугаараараа үндэсний хонжворт ... тооцооны

Хуудас 14

БИД ББСБ-ын нэрэмжит Байт харвааны заалны Улсын аварга шалгаруулах тэмцээн 2012 оны 04-р сарын 23,24-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Тэмцээн дараах байдлаар явагдана. Үүнд:

насанд хүрэгчид Эрэгтэй Эмэгтэй

өсвөр үе Эрэгтэй Эмэгтэй

Багийн харваа Компаниуд

Энэ тэмцээн нь улсын аварга шалгаруулах тэмцээн тул олон спортын мастерууд төрөн гарна гэдэгт итгэлтэй байна.

2012 онд манай байгууллага олон нийтийг хамарсан олон арга хэмжээ зохион

байгуулахаар төлөвлөөд байна. Үүнд: Дүүргүүдийн хороодтой хамтран бүтээгдэхүүн болон

үйл ажиллагаагаа танилцуулах зорилгоор өдөрлөгүүд зохион байгуулна. Мөн жижиг дунд

үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, тэдний үйл ажиллагаанд ойртох зорилгоор захын

хорооллын болон томоохон худалдааны төвүүд, захаар өдөрлөг зохион байгуулахаар

төлөвлөөд байна. Үүний хүрээнд өдөрлөгт оролцсон иргэдэд хүүний болон бусад

урамшууллыг олгохоор төлөвлөж байна. Мөн төвийн үйлчилгээнээс алслагдмал захын хөл

хөдөлгөөн ихтэй газруудад салбар нээх зорилготой байна.

Транскапитал ББСБ таван толгойн хувьцааг байршуулах данс нээж байна.

Бид зээл, итгэлцлийн үйлчилгээ, валют арилжааны үйлчилгээ явуулахын зэрэгцээ

2010 оноос Мобифинанс ББСБ-тай хамтран “Мобиэкспресс” үйлчилгээг нэвтрүүлэн, Хүний

Хөгжил Сангийн мөнгийг олгож байна. Туушин Инвест ХХК-д өөрсдийн салбараар

дамжуулан иргэдэд төрөөс олгож буй Таван Толгойн хувьцааг байршуулах дансыг нээж өгч

үйлчилж байна.

БИД ББСБ нэрэмжит тэмцээн болно

Транскапитал ББСБ 2012 онд олон нийтийг хамарсан олон төрлийн ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна

Page 15: Bichil sanhuu 1 - bbsb.mn 2012... · Тус үнэлгээний систем болон ... дугаараараа үндэсний хонжворт ... тооцооны

Хуудас 15

Бид үйл ажиллагаагаа харилцагчдаа хурдан шуурхай харилцааны өндөр түвшинд хүргэхийн төлөө “Хуман Фортис” ХХК хамтран 2012.03.02-03 нд “Харилцагчийн мэдрэмжийн менежмент” сэдэвт сургалт Монголын Банкны холбооны сургалтын танхимд зохион байгуулагдлаа.Сургалтанд Салбарын захирлууд, нягтлан бодогч, теллер нар хамрагдлаа. ”Кредит Монгол” ББСБ -н ажилтнуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Байгууллагын “Соёл Спорт “ хорооноос 2012.03.04 нд Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд “Кредит Монгол “ ББСБ- ын нийт ажилтнууд хамрагдсан бөгөөд 112 салбарын ажилтнууд бусдаасаа авьяас чадвараар тэргүүлж Тэргүүн байр эзлэж Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. “Кредит Монгол” ББСБ 2011 оны Ажлын үр дүнгээ дүгнэн 2012.03.05 өдөр Тайлангийн хурлаа хийж амжилт,алдаа оноогоо дүгнэж хэлэлцэж байна.

Кредит Монгол” ББСБ “Хуман Фортис ” сургалтын төвтэй хамтран 2012.03.02-03 ны өдрүүдэд

“Харилцагчийн мэдрэмжийн менежмент” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Page 16: Bichil sanhuu 1 - bbsb.mn 2012... · Тус үнэлгээний систем болон ... дугаараараа үндэсний хонжворт ... тооцооны

Хуудас 16

“Кредит Монгол “ББСБ-ын Соёл Спорт хорооноос Сагсан бөмбөгийн Аварга шалгаруулах тэмцээн 2012.03.04 нд МУИСЭЗС- ийн спорт зааланд зохион байгуулагдлаа

Бид 2011.12.10-нд байгууллагынхаа 10 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9,11-р хорооны ядуу, бага орлоготой 99 өрхөд “Утаагүй зуух “ бэлэглэсэн.

Page 17: Bichil sanhuu 1 - bbsb.mn 2012... · Тус үнэлгээний систем болон ... дугаараараа үндэсний хонжворт ... тооцооны

Хуудас 17

Та салбарын “Онцлох интрепренер эмэгтэй”-гээр шалгарлаа. Мартын наймны баярын өмнөхөн ийм том шагнал хүртсэн нь сайхан санагдаж байна? -Мартын наймны баярын өмнөхөн салбарын “Онцлох интрепренер эмэгтэй”-гээр шалгарсандаа баяртай байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, хамт олны минь ажлын амжилтыг дэмжих, олон нийтийн хүртээл болгох, урам хайрлах зорилго бүхий энэхүү арга хэмжээг би хувьдаа дэмжиж, сайшаалтай ханддаг. -“Нэткапитал”-ыг манайхан сайн мэднэ. Топ арван Банк бус санхүүгийн байгууллагын нэгээр хоёр удаа шалгараад байгаа билүү . Байгууллагынхаа ололт амжилтын талаар энд дурдвал? -“Нэткапитал” банк бус санхүүгийн байгууллага маань байгуулагдаад дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол Улсын Засгийн газраас хамтран жил бүр шалгаруулдаг “ТОП-100” аж ахуйн нэгжийн шалгаруулалтад идэвхитэй оролцож 2009, 2010 онд “TOP-10” ББСБ-ын нэгээр шалгарсан. Санхүүгийн зохицуулах

хорооноос 2009, 2010 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар бид “хангалттай” үнэлгээг авсан

-Таныг салбарынхан тань андахгүй байх. Харин та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулахгүй юу? -Би Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 1999 онд Банкны зээлийн эдийн засагч, санхүүч мэргэжлээр төгссөн. Сургууль төгссөнөөсөө хойш Худалдаа хөгжлийн банк, М-Си-Эс групп, Вагнер Ази зэрэг томоохон байгууллагуудад мэргэжлийнхээ дагуу ажиллаж, их зүйлийг сурахын хажуугаар хувь хүнийхээ хувьд ч хөгжиж төлөвшсөн гэж боддог юм. -“Онцлох интрепренер эмэгтэй” хэмээх энэхүү том нэр хүндтэй шагналыг авахад тантай олон чадвартай эмэгтэйчүүд өрсөлдсөн болов уу. Таны болон танай байгууллагын амжилтын үндэс юу байв аа?

-Бичил санхүүг ядуу, бага орлоготой иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага, “Ашгийн төлөө бус нийгмийн төлөө” хандив тусламжийн байгууллага гэсэн нийтийн ойлголт байдаг. “Нэткапитал” нь санхүүгийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа бага орлоготой иргэдэд санхүүгийн хүндрэлээс гарахад тэгш тусламж биш тэгш санхүүгийн боломж хэрэгтэй гэсэн үзэл баримтлалтай ажилласанаар нийгмийн асуудлыг шийдсэн ашгийн төлөө ажилладаг шинэ үеийн бичил санхүүгийн бизнес моделийг бий болгож чадсан. Үүнийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаандаа бид “Гурван Х” буюу Хөрөнгө, Хурд, Хэмнэлт гэсэн суурь ойлголтыг хөгжүүлэн нэвтрүүлсэн юм . Эдгээр суурь ойлголтоо дэлгэрэнгүй танилцуулъя . Хөрөнгө-Ядуурлаас гарах, амьжиргааны нөхцөлөө сайжруулах, богино хугацааны санхүүгийн хүндрэлээс гарахад иргэд, жижиг бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө зайлшгүй хэрэгцээтэй болдог. Тэдэнд хэрэгцээтэй мөнгөн хөрөнгийг зээлээр олгохын тулд бичил санхүүгийн байгууллага нь үйл ажиллагааны зардлаа нөхөхүйц хэмжээний мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлдэг. Бид хувь нийлүүлэгчдэдээ оруулсан хөрөнгөнд нь өгөөж хүртээхийн төлөө ажиллаж компанийн үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг сайжруулснаар хандив тусламжид түшиглэсэн бус цэвэр зах зээлийн зарчимд нийцсэн хөрөнгө оруулагчдын сонирхолыг татахуйц өгөөжийн хувийг бий болгосноор мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шийдсэн.

2011 оны Банк бус санхүүгийн байгууллагын салбарын Онцлох Энтрепренер хатагтай НЭТ Капитал ББСБ Гүйцэтгэх захирал Н.Ундрах:

“Бичил санхүүгийн бизнес моделийг бий болголоо”

Page 18: Bichil sanhuu 1 - bbsb.mn 2012... · Тус үнэлгээний систем болон ... дугаараараа үндэсний хонжворт ... тооцооны

Хуудас 18

Хурд-Бид харилцагчийн болон байгууллагын алдагдсан боломжийг хамгийн бага байлгахын тулд ойлгомжтой, энгийн хялбар, хурдтай үйлчилгээг үзүүлсний үр дүнд эрсдэлийг зохих түвшинд удирдсан хамгийн хурдтай санхүүгийн үйлчилгээг бичил санхүүгийн зах зээлд нэвтрүүлсэн гэж боддог. Мөн хамгийн хурдан, өндөр бүтээмжтэй хамт олон байхын тулд үйл ажиллагааны стандарт, цалин урамшууллын системийг бүрэн ажлын гүйцэтгэлд үндэслэсэн систем болгож өөрчилсөн. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь ажилчдыг сэдэлжүүлэн идэвхижүүлэх боломжийг компанид олгож олон бүтээмжгүй ажилчид биш цөөн чадварлаг ажиллагсадтай болсноор байгууллагын зардлыг бууруулсан.

Хэмнэлт-Бичил санхүүгийн байгууллага нь орлого багатай санхүүгийн үйлчилгээнд хамрагддаггүй иргэдэд буюу санхүүгийн хэллэгээр хамгийн эрсдэлтэй ангиллын харилцагчдад бага дүнгээр олон хүнд үйлчилдэг тул үйл ажиллагааны зардал маш өндөр байдаг. Бид байгууллагын санхүү, бүртгэлийн тогтолцоо, зээлийн хүүний тооцоолол, хугацаа хэтрэлтийн хяналт, хувийн хэрэг бүрдүүлэлтэд мэдээллийн технологийг оновчтой үр дүнтэй ашигласнаар үйл ажиллагааны зардлаа бууруулсан. Компанийн дотоод үйл ажиллагаанд ашигладаг мэдээллийн систем, цогц програм хангамж нь ашиглахад хялбар, ойлгомжтой, хүний нөөц, цаг хугацааг хэмнэдэг бөгөөд тайлан мэдээг цаг алдаагүй үнэн зөв гаргадаг нь үр ашгийн хэмнэлтийг бий болгосон.

-Танай байгууллага өнгөрсөн онд шинээр хөрөнгө оруулалт хийж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн гэж дуулсан?

-Манай компаний хувь нийлүүлэгчид ирээдүйн үйл ажиллагаандаа итгэл үнэмшил өндөр байдаг учир тухайн жилийн ашгаас болон бусад бизнесийн орлогоос компанийн дүрмийн сангаа тогтмол нэмэгдүүлсээр ирсэн. Өнгөрөгч 2011 онд компанийн өөрийн хөрөнгийг 1.4 тэрбумаас хоёр тэрбум болтол нэмэгдүүлсэн. Мөн санхүүгийн салбарт хамтарч ажилладаг байгууллагуудаас итгэлцэлийн үйлчилгээгээр эх үүсвэр татан төвлөрүүлсэн нь банк бус санхүүгийн салбарт шинэлэг, улмаар өөрсдийн үйл ажиллагаагаа тэлэхэд бодит хувь нэмэр оруулсан үйлчилгээ болж чадсан юм.

Манай компани “Нэн тэргүүнд бид санхүүгийн үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал, нэн ялангуяа санхүүгийн үйлчилгээ огт авч байгаагүй иргэдийн өмнө боломж нээж, тэднийг хөгжүүлэх үүрэг хүлээнэ. Бид 2020 онд 20 мянган идэвхитэй зээлдэгчтэй болохыг эрмэлзэж ажиллана” гэсэн эрхэм зорилготой. Тиймээс ч манай байгууллагаас банк санхүүгийн үйлчилгээ хүртэж чаддаггүй, амьжиргааны доод түвшний, орлогоо баримтаар нотлох боломжгүй 300 гаруй иргэд нэг сая хүртэл төгрөгийн бичил зээл аваад байна. Ийм үйлчилгээ үзүүлэх нь зээлийн ажилтнуудын туршлага ур чадвараас ихээхэн хамааралтай байдгийг онцлон хэлэх нь зүйтэй болов уу.

-Танай хамт олон хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөгөө өгөх үйлчилгээг амжилттай нэвтрүүлж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бид хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөгөө өгөх чиглэлд ач холбогдол өгч ажиллаж байна. Санхүүгийн байгууллагын нэг том зорилго нь мөнгөтэй хүмүүсийн хөрөнгийг удирдах, алдагдсан боломжийг бага байлгах, зөвлөгөө мэдээлэл өгөх явдал юм. Жишээлбэл, барилгын компаниудад газар зарах, төсөл боловсруулах, хөрөнгө оруулалт босгоход зөвлөгөө өгч хамтарч ажиллахын зэрэгцээ барилгын зөвшөөрөлтэй газар барьцаалан зээлийн олгож байна.

-Нийгэмд идэвхитэй үйл ажиллагаа явуулж, жил ирэх бүр хүрээгээ тэлж буй ийм том байгууллагыг эмэгтэй хүн удирдаж яваа нь бусад бүсгүйчүүдэд үлгэр дуурайлал, бахархал болж байна. Эмэгтэй хүн удирдах албан тушаалд байх нь таны бодлоор? -Эмэгтэй хүн удирдах албан тушаалд байх нь давуу мөн сул талтай. Сайн удирдагчийн ард сайн баг ажиллаж байдаг. Зөв хүмүүсээр багаа бүрдүүлэх нь удирдагч хүн амжилт гаргах үндэс суурийг тавьдаг.

-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны баяр маргааш тохионо. Та байгууллагынхаа эмэгтэйчүүд болон харилцагчид, Монголын нийт эмэгтэйчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлж болно шүү дээ?

-Баярлалаа. Монголынхоо бүх эмэгтэйчүүддээ Мартын 8-ны баярын мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд хамтран ажилладаг бүсгүйчүүд, эмэгтэй харилцагчдадаа талархал илэрхийлж, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье.

-Ярилцсанд баярлалаа.

Page 19: Bichil sanhuu 1 - bbsb.mn 2012... · Тус үнэлгээний систем болон ... дугаараараа үндэсний хонжворт ... тооцооны

Хуудас 19

2012 ОНЫ БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТЫН ХУВААРЬ

МҮХАҮТ-ын “Гадаад худалдааны академи”-аас 2012 онд доор дурьдсан сэдвүүдээр богино хугацааны гүнзгийрүүлсэн сургалт явуулахаар төлөвлөж байна. Ажилтнуудаа сургалтанд хамруулах асуудлыг шинэ оны төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх боломжийг Та бүхэнд олгох зорилгоор хуваарийг бүтэн жилээр гаргаж илгээв. Захиалгаа манай 324258 тоот утас/факсаар, эсвэл [email protected]Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. гэсэн хаягаар бидэнд ирүүлнэ үү. Сургалт хуваарьтай өдрүүдийн 14.30 – 17.30 цагт МҮХАҮТ-ын шинэ байрны 506 тоот сургалтын танхимд явагдана. Гишүүн байгууллагуудаас нэг сэдвээр нэг хүн суралцуулах төлбөрийн хэмжээ 10000 төгрөг, гишүүн бус бол 12000 төгрөг. Сургалтын төлбөрийг Худалдаа, хөгжлийн банк дахь МҮХАҮТ-ын 499008716 тоот дансанд урьдчилан төлсөн баримтаа авч ирэх, эсвэл сургалтанд ирэхдээ бэлнээр авч ирж тушаах боломжтой. Хуваарийг хавсаргав. Сургалтын сэдвүүдээс сонгон “багц хөтөлбөр” бүрдүүлж өөрийн байгууллага дээр тодорхой хугацааны (жишээ нь: 1– 5 өдрийн) сургалт явуулах сонирхолтой байгууллага бидэнд хандаж хугацаа, хөтөлбөр, зардлаа урьдчилан тохиролцсон тохиолдолд бид Танай захиалгаар сургалтыг газар дээр нь зохион байгуулах хувилбар байх бололцоотой.

МҮХАҮТ-аас бизнес эрхлэгчид, гишүүн байгууллагууддаа зориулан 2012 онд явуулах богино хугацааны сургалтын хуваарь

Хичээлийн сэдэв Хугацаа

Төсөл хэрхэн бичих вэ? Төслийн ТЭЗҮ боловсруулах

05 сарын 01 10 сарын 24

Зах зээлийн судалгаа хийх, мэдээлэл цуглуулах аргууд. Зах зээлээ хэсэгчилж зорилтот зах зээлээ тодорхойлох, түүнд хэрэгжүүлэх бодлогууд

01 сарын 18 05 сарын 09 10 сарын 30

Бараа, бүтээгдэхүүний амьдралын мөчлөг, зах зээлд нэвтрэх стратеги. Борлуулалтын бодлого, хуваарилалтын сувгийг сонгох

01 сарын 31 05 сарын 22

Бүтээгдэхүүний үнийн бодлого, үнэ бүрдүүлэх, үнэ чанарын хоорондын хамаарал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс

05 сарын 29 11 сарын 13

Жижиглэнгийн худалдааны маркетинг: үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, зардал, үнэ бүрдэлт, үйлчилгээний хэлбэрүүд

06 сарын 05 11 сарын 27

Пүүсийн макро, микро орчинг судлах, SWOT шинжилгээ хийх, бизнесийн үйл ажиллагааг зохицуулан удирдах нь. Идэвхжүүлэлтийн аргууд, тэдгээрийг оновчтой хослуулан хэрэглэх

04 сарын 10 09 сарын 11

Үйлчилгээний маркетинг: үйлчилгээний онцлог, үйлчилгээ ба биет бүтээгдэхүүний ялгаа, үйлчилгээг хүлээн авч буй хэрэглэгчдийн зан төлөв, биет бүтээгдэхүүн ба үйлчилгээг үнэлэхэд гарах ялгаа, үйлчилгээний зах зээлийн сегментчилэл

03 сарын 06 06 сарын 20 11 сарын 06

Чанарын удирдлагын тогтолцоо: · Чанарын удирдлагын тогтолцоо гэж юу вэ? Түүнийг хэрхэн амжилттай нэвтрүүлэх вэ? ISO 9001:2008 стандартын үндсэн шаардлагууд

01 сарын 17 05 сарын 08 10 сарын 31

Үзэсгэлэн яармагт хэрхэн бэлтгэж оролцох вэ? Нээлттэй гаалийн систем – ATA carnet

03 сарын 13 06 сарын 26

Гадаад худалдаанд хэрэглэгддэг үндсэн баримт бичгүүд 01 сарын 24 05 сарын 16

Худалдах, худалдан авах гэрээ, маргаан шийдвэрлэх практик зөвлөмж

01 сарын 25 05 сарын 15

Page 20: Bichil sanhuu 1 - bbsb.mn 2012... · Тус үнэлгээний систем болон ... дугаараараа үндэсний хонжворт ... тооцооны

Хуудас 20

Худалдах, худалдан авах гэрээ, маргаан шийдвэрлэх практик зөвлөмж 01 сарын 25 05 сарын 15

Экспортын маркетинг: Экспортлох чадвар, түүнд нөлөөлөх гадаад, дотоод шинж чанар бүхий хүчин зүйлс, зардлын шинжилгээ, тогтмол ба хувьсах зардал, алдагдалгүй ажиллагааны цэг, ахиуц зардал, тэдгээрийг тооцох, хуваарилалтын суваг, del credere агент

03 сарын 14 06 сарын 27

Импортын менежмент: импортын төлөвлөлтөөр шийдвэрлэх асуудлууд, оролцогч талууд, худалдан авалтын тодорхойлолтын төрлүүд: брэндийн нэр, үйлдвэрлэгчийн код, загвар, техникийн болон орц найрлагын тодорхойлолт, үүрэг функц болон бүтээмжийн тодорхойлолт, нийлүүлэлтийг байршуулах загвар, нийлүүлэлтийн ойлголтын загвар, тэдгээрийг сайжруулах арга зам

04 сарын 18 10 сарын 17

Сав баглаа боодол: гүйцэтгэх үүрэг, бүтцийн болон график дизайн, тээвэрлэлтийн болон ачилтын тэмдэглэгээнүүд, сав баглаа боодлын олон улсын байгууллагууд, сав баглаа боодлын материалууд, нэр төрөл, сав баглаа боодлыг бүтээгдэхүүндээ зохицуулах, сав баглаа боодлыг сайжруулах 33 арга

06 сарын 06 10 сарын 10

Бизнесийн соёл: харилцааны сэтгэлзүй, цаг төлөвлөлт, илтгэл тавих урлаг

09 сарын 12 11 сарын 28

Борлуулалтыг нэмэгдүүлэхэд үйлчилгээний ажилтаны гүйцэтгэх үүрэг 01 сарын 11 05 сарын 02 11 сарын 07

Оффис менежмент (Баримт бичгийн стандарт : MNS 5140, 5141, 5142:2002, стандартын дагуу албан бичиг боловсруулах, тэмдэглэл хөтлөх, арга хэмжээний төрлүүд, арга хэмжээ зохион байгуулахад анхаарах асуудлууд, арга хэмжээний явцад гарч болох хүндрэлээс сэргийлэх)

03 сарын 07 06 сарын 19 11 сарын 14

Япон маягийн менежмент 03 сарын 20 10 сарын 16

Гаалийн бүрдүүлэлтийн үйл явц, улс орнуудын хөнгөлөлтийн ерөнхий системийн тухай 02 сарын 07 05 сарын 23

Франчайзын төрөл, франчайз бизнесийн давуу, сул тал, франчайз бизнесийн түүх, алдартай франчайз компаний жишээ, франчайзын гэрээ, хууль эрх зүйн асуудал, брэнд, оюуны өмчийн асуудлууд/

02 сарын 14 05 сарын 30

Гадаад худалдааны төлбөр тооцоо (аккредитив, инкасс, шууд төлбөр, нээлттэй данс, консигнацийн төлбөр гэх мэт)

04 сарын 11 10 сарын 23

Олон улсын хэлэлцээрт хэрхэн оролцох вэ? 04 сарын 24 11 сарын 20

Зураасан код, түүний ач холбогдол, төрлүүд, Зураасан код нийлүүлэлтийн гинжин сувгийн ажиллагааг хөнгөвлөх хэрэгсэл болох нь

02 сарын 29 06 сарын 13

Логистикийн тухай ерөнхий ойлголт, нийлүүлэлтийн гинжин сувгийг удирдан зохион байгуулахад логистикийн гүйцэтгэх үүрэг

03 сарын 21 09 сарын 18

Хүний нөөцийн менежмент (Хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлт, сонголт, хөгжил, сургалт, урамшуулал, ажлын байрны тодорхойлолт)

03 сарын 27 09 сарын 19

Бизнесийн үндэс, бизнесээ хэрхэн эхлэх вэ?

06 сарын 12 11 сарын 21

Мэдээлэл, интернетийг олон улсын худалдаанд ашиглах нь 04 сарын 17 09 сарын 25

Менежмент, байгууллагыг зөв удирдан зохион байгуулах нь 03 сарын 28 09 сарын 26

Бүтээмжийн менежмент 04 сарын 03 10 сарын 02

Зөрчилдөөний менежмент 04 сарын 04 10 сарын 03

Бизнес төлөвлөгөө боловсруулах аргазүй 04 сарын 25 10 сарын 09