bts gb mz - stability- golomt

33
САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМ БАНКНЫ САЛБАРЫН ӨРСӨЛДӨӨН, ТОГТВОРТОЙ БАЙДАЛ, ЭРСДЭЛИЙН ХАМААРЛЫН ТООЦООЛОЛ Голомт банкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний IX бага хуралд Боловсруулсан: Д.Батцэнгэл СЭЗДС, Санхүүгийн менежмент-3 [email protected] , 99277560 Б.Ганбаяр СЭЗДС, Санхүүгийн менежмент-3 [email protected] , 88989977 А.Мөнхзаяа СЭЗДС, Санхүүгийн менежмент-3 [email protected] , 99645693 УЛААНБААТАР 2011

Upload: battsengel-davaasuren

Post on 28-Nov-2014

621 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: BTS GB MZ - Stability- Golomt

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМ

БАНКНЫ САЛБАРЫН ӨРСӨЛДӨӨН, ТОГТВОРТОЙ

БАЙДАЛ, ЭРСДЭЛИЙН ХАМААРЛЫН ТООЦООЛОЛ

Голомт банкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний IX бага хуралд

Боловсруулсан: Д.Батцэнгэл

СЭЗДС, Санхүүгийн менежмент-3

[email protected] , 99277560

Б.Ганбаяр

СЭЗДС, Санхүүгийн менежмент-3

[email protected] , 88989977

А.Мөнхзаяа

СЭЗДС, Санхүүгийн менежмент-3

[email protected] , 99645693

УЛААНБААТАР 2011

Page 2: BTS GB MZ - Stability- Golomt

2

ХУРААНГУЙ

БАНКНЫ САЛБАРЫН ӨРСӨЛДӨӨН, ТОГТВОРТОЙ БАЙДАЛ, ЭРСДЭЛИЙН

ХАМААРЛЫН ТООЦООЛОЛ

Д.Батцэнгэл /СЭЗДС, Санхүүгийн менежмент-3/

Б.Ганбаяр /СЭЗДС, Санхүүгийн менежмент-3/

А.Мөнхзаяа /СЭЗДС, Санхүүгийн менежмент-3/

2011 оны 5-р сар

Тус судалгааны ажлаар Монголын банкны салбарын өрсөлдөөн-тогтвортой байдал,

өрсөлдөөн-эрсдэлийн хамаарлыг тогтоосон. Судалгааны үр дүнд хөгжиж буй орнуудын

адил Монголын банкны салбарт өрсөлдөөн-эрсдэлийн хооронд эерэг, өрсөлдөөн-

тогтвортой байдлын хооронд сөрөг хамаарал илэрсэн. Энэ нь банкууд нэгдэж, үйл

ажиллагаагаа томруулбал банкны салбарын эрсдэл буурч, илүү тогтвортой үйл ажиллагаа

явуулах боломжтойг илэрхийлж байгаа юм. Судалгаанд нийт 14 банкны 2006 оны 3

дугаар улирлаас 2010 оны 3 дугаар улирал хүртэлх нийт 17 улирлын санхүүгийн

үзүүлэлтийг ашиглаж Панел үнэлгээний аргачлалаар үнэлгээ хийсэн.

Түлхүүр үгс : Лернерийн индекс, Z индекс, банкны өрсөлдөөн, банкны тогтвортой байдал

Page 3: BTS GB MZ - Stability- Golomt

3

АГУУЛГА

ХУРААНГУЙ................................................................................................................................. 2

I. ОРШИЛ ................................................................................................................................ 4

II. СЭДЭВ СОНГОСОН ШАЛТГААН .................................................................................. 5

III. СЭДВИЙН СУДЛАГДСАН БАЙДАЛ ............................................................................. 6

i. “Өрсөлдөөн- хэврэг байдал” .............................................................................................. 6

ii. “Өрсөлдөөн- тогтвортой байдал” баримтлал ................................................................... 6

iii. “Тодорхой хамааралгүй” ................................................................................................... 7

IV. ОНОЛЫН ХЭСЭГ............................................................................................................... 8

i. Өрсөлдөөнийг тооцох ........................................................................................................ 8

Херфиндал-Хиршманы индекс (HHI) .............................................................................. 8

Зах зээлд тэргүүлэгчдийн зах зээлд эзлэх хувь .............................................................. 8

Лернерийн индекс.............................................................................................................. 8

ii. Тогтвортой байдлыг тооцох .............................................................................................. 9

iii. Панел өгөгдлийн шинжилгээний загвар ........................................................................ 10

iv. Зах зээлийн өрсөлдөөн ба зээлийн эрсдэлийн хамаарлын загвар ................................ 12

v. Зах зээлийн өрсөлдөөн ба тогтвортой байдлын хамаарлын загвар ............................. 12

V. МОНГОЛЫН БАНКНЫ САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ................................... 13

VI. СУДАЛГААНЫ ХЭСЭГ .................................................................................................. 15

i. Корреляцийн шинжилгээ ................................................................................................. 15

ii. Нийт хөрөнгийн өгөөжийн хандлага .............................................................................. 15

iii. Төвлөрлийн индексийн хандлага .................................................................................... 15

iv. Санхүүгийн тогтвортой байдлын Z-индексийн тооцоолсон үр дүнгийн хандлага .... 16

v. Лернерийн индексийн тооцоолол, хандлага .................................................................. 16

vi. Өрсөлдөөн ба тогтвортой байдлын үнэлгээ ................................................................... 17

vii. Өрсөлдөөн ба банкны зээлийн эрсдэлийн хамаарлын үнэлгээ .................................... 18

VII. ДҮГНЭЛТ .......................................................................................................................... 19

VIII. САНАЛ ЗӨВЛӨМЖ ......................................................................................................... 19

IX. АШИГЛАСАН ЭХ СУРВАЛЖ ....................................................................................... 20

X. ХАВСРАЛТ ....................................................................................................................... 21

Page 4: BTS GB MZ - Stability- Golomt

4

I. ОРШИЛ

Аливаа бизнесийн салбарын өрсөлдөөн нь нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд

чухал нөлөө үзүүлдэг. Нэг үгээр хэлбэл бүх пүүсүүд өөрийн ашгийг байж болох хамгийн

дээд хэмжээнд хүргэхээр өрсөлдөж байгаа нь тухайн зах зээлийн бүтээмжийг дээшлүүлээд

зогсохгүй эдийн засгийн сайн сайхан байдлыг дээшлүүлдэг байна.

Банк нь хөрөнгийн илүүдэлтэй хэсгээс, дутагдалтай хэсэг рүү шилжүүлэг хийж, дундаас

нь хүүний зөрүү дээр орлого олдог институт. Харин зах зээлийн өрсөлдөөний хувьд

банкууд үнэ болон маркетингийн бусад аргуудаар хоорондоо өрсөлдөх бөгөөд эцсийн

дүнд зах зээлийн хэрэглэгчдийн төлөв байдлаас хамаарч тус өрсөлдөөнд ямар нэг давуу

тал олж авдаг. Үүнийг өөр үгээр тайлбарлавал банкууд зах зээлийн болон эдийн засгийн

төлөв байдлаас хамаарч зах зээл дээр үнэ тогтоодог, энэ үнийг тогтооход тухайн банкнаас

нөлөөлж буй байдлыг өрсөлдөөнд олсон давуу талын хувь гэж тодорхойлж болно. Өөрөөр

хэлбэл тус зах зээл ганцхан банктай гэж бодвол тухайн зах зээл дээр тогтоож буй

хадгаламжийн болон зээлийн хүү 100% тус банкнаас хамаарна, ийм зах зээлийг монополь

зах зээл гэнэ. Харин нэгээс их банктай тохиолдолд тухайн банкуудын зах зээл дээр тогтох

хүү банк тус бүрийн зах зээлд эзэлсэн хэмжээнээс хамаарч өөр өөр хамааралтай байх

бөгөөд үүнийг банкуудын зах зээл дээр тогтоож чадсан өрсөлдөөний хэмжээ гэж

тодорхойлж болно.

Тэгвэл нөгөө талаас тус банкуудын тогтвортой байдал яригдах бөгөөд өрсөлдөөний төлөв

байдлаас хамаарч банкны тогтвортой байдал болон өрсөлдөөний хоорондын хамаарал

тодорхойлогдоно. Олон улсын түвшинд судлаачид өрсөлдөөн болон тогтвортой байдлын

хоорондын хамаарлын талаар “Өрсөлдөөн-тогтвортой байдал”, “Өрсөлдөөн-хэврэг

байдал”, “Тодорхой хамааралгүй” гэсэн үндсэн гурван төрлийн баримтлалаар

тайлбарласан байдаг байна. Энэ баримтлалууд нь тухайн улсын эдийн засаг, нийгмийн

онцлогоос хамаардаг бөгөөд бид энэ судалгааныхаа ажлаар эдгээр үзэл баримтлалуудын

аль нь манай оронд биелж байгааг тодорхойлохоор зорьсон болно. Ингэж тодорхойлсноор

банкны системийн тогтвортой байдал болон өрсөлдөөний хооронд ямар сонголт хийх

тухай шийдвэр гаргалтад дөхөм болох бөгөөд энэ нь эргээд банкны зарим үйл

ажиллагаанд гаргах шийдвэр гаргалтуудын талаар тодорхой мэдээлэл өгнө.

Судалгааны эхний бүлгүүдэд судалааны хураангуй, түлхүүр үгс, оршил, сэдэв сонгосон

шалтгаан оруулж өгсөн бол 3-р бүлэгт банкны салбарын өрсөлдөөн-эрсдэл, өрсөлдөөн-

тогтвортой байдлын хамаарлын талаар хийгдэж байсан гадаадын судлаачдын ажил болон

тэдгээрийн үзэл баримтлалыг тусгасан. 4-р бүлэгт банкны салбарын өрсөлдөөн,

тогтвортой байдал, эрсдэлийг илэрхийлдэг онолын ойлголтуудыг авч үзсэн бол 6-р бүлэгт

Page 5: BTS GB MZ - Stability- Golomt

5

банкны салбарын өрсөлдөөн, тогтвортой байдал, эрсдэлийн хамаарлын талаар хийсэн

судалгааны хэсгээ оруулсан. Харин 7, 8-р бүлэгт судалгаанаас гарсан дүгнэлт, санал

зөвлөмжөө тусгасан байгаа.

Судалгаанд ашигласан өгөгдлийн хувьд Монголд үйл ажиллагаагаа явуулж байсан болон

үйл ажиллагаа явуулж буй 14 арилжааны банкны 2006 оны 3-р улирлаас 2010 оны 3-р

улирал хүртэлх нийт 17 улирлын санхүүгийн үзүүлэлтүүдийг ашигласан.

Шаардлагатай тооцооллуудыг эконометрик үнэлгээний E-Views 6.0 болон Windows Excel

2010 программуудыг ашиглан хийсэн.

II. СЭДЭВ СОНГОСОН ШАЛТГААН

Санхүүгийн систем бол ямар ч улсын хувьд эдийн засгийн хөгжил болоод улс орны

тогтвортой байдлыг хангагч гол хүчин зүйл байдаг. Өөрөөр хэлбэл аливаа улс орны хувьд

санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангана гэдэг улс орны аюулгүй байдлын

хэмжээний чухал асуудал юм.

Нөгөө талаас өрсөлдөөн нь зах зээлийг зохицуулагч гол хүч ба нийгмийн хувьд ашигт

байдлыг авчрах үндсэн хөдөлгүүр болдог. Гэхдээ банкны салбарын хувьд өрсөлдөөнийг

авч үзэхдээ салбарын өөрийн онцлог болон улс орны зүгээс тавих зохицуулалтыг

харгалзах шаардлагатай болдог.

Дээрх ойлголтуудаас “Өрсөлдөөн санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад

хэрхэн нөлөөлдөг вэ?” гэсэн асуулт зүй ѐсоор гарч ирж байгаа юм.

Үндсэндээ дээрх асуулт биднийг энэхүү сэдвийн дагуу судалгаа хийх үндсэн шалтгаан

болсон юм. Цаашилбал Монгол улсын хувьд санхүүгийн систем нь бараг бүхэлдээ

арилжааны банкны салбарт суурилдаг. Тиймээс бид энэ судалгааны ажлаа банкны салбарт

тооцоолсон юм.

Үүний дараагаар бид доорх дэд асуултуудад хариулт авах зорилгоор энэхүү судалгааг

хийсэн болно. Үүнд:

Монголд банкны салбарын өрсөлдөөний түвшин ямар байгаа вэ?

Банкны салбарын өрсөлдөөн нь салбарын эрсдэл болон салбарын тогтвортой

байдалд нөлөөлж байна уу?

Page 6: BTS GB MZ - Stability- Golomt

6

Манай банкны салбарын хувьд олон улсын судлаачдын ямар үзэл баримтлал биелж

байна вэ?

Энэхүү судалгааны ажлыг хийснээр монополийн хүчийг илэрхийлдэг Лернерийн

индексийг салбарын хэмжээнд тооцож өрсөлдөөн эрсдэлийн хоорондын хамаарлыг мэдэх,

цаашлаад энэ төрлийн судалгааг өргөтгөж аливаа шийдвэр гаргалтуудад ашиглах

боломжтой юм.

III. СЭДВИЙН СУДЛАГДСАН БАЙДАЛ

Ерөнхийдөө банкуудын өрсөлдөөн болон салбарын тогтвортой байдлын хоорондын

хамаарлын талаар “Өрсөлдөөн - тогтвортой байдал”, “Өрсөлдөөн - хэврэг байдал”,

“Тодорхой хамааралгүй” гэсэн үндсэн гурван төрлийн баримтлал хөгжиж ирсэн байдаг.

i. “Өрсөлдөөн- хэврэг байдал” баримтлал

Банкны салбарын өрсөлдөөн бага, илүү төвлөрсөн байвал салбар илүү тогтвортой байна

гэж үздэг. Энэ үзлийн дагуу Keeley (1990), Demsetz, Saidenberg болон Strahan (1996),

Matutes болон Vives (2000), Caminal болон Matutes (2002), Martinez-Miera болон Repullo

(2008) нар хүчтэй, том банкууд эрсдэлд өртөх магадлал бага байдгийг онцолсон байдаг.

Италид Bofondi болон Gobbi (2004) нар салбар дахь банкны тоо олон болоход чанаргүй

зээлийн хэмжээ ихэсч байгааг харуулсан бол Dick (2006) банкны төвлөрлийг бууруулах

тусам зээлийн алдагдал өсч байгааг тооцоолсон байдаг. Харин олон улсын өгөгдлүүдийг

давхар тооцоолсон судалгааны хувьд Levy-Yeyati болон Micco (2007) нар H statistic-г

ашиглан Латин Америкийн 8 улсын хувьд өрсөлдөөн ихсэхэд салбарын эрсдэл мөн ихэсч

байгааг харуулсан. Энэ баримтлал нь нилээд өмнөх үеийн судалгаанд ихээр ашиглагддаг

байсан ба олон жилийн турш судлаачид болон бодлого боловсруулагчдад нөлөөлж байсан

юм.

ii. “Өрсөлдөөн- тогтвортой байдал” баримтлал

Уг баримтлал ѐсоор банкны салбарын өрсөлдөөн нь салбарын тогтвортой байдлыг

бүрдүүлдэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл салбарын хувьд өрсөлдөөн дутагдахад системийн

эрсдэл үүсэх магадлал ихэсдэг гэсэн үг юм. Энэ баримтлал нь сүүлийн үеийн

судалгаануудад хүчтэй нөлөөлж байгаа юм. “Өрсөлдөөн-тогтвортой байдал” баримтлалыг

тайлбарладаг “Эрсдэлийн шилжилт” болон “Хямралд хүчтэй нөлөөлөгч” гэсэн үзлүүд

байдаг.

Page 7: BTS GB MZ - Stability- Golomt

7

“Эрсдэлийн шилжилт”: Энэ нь өрсөлдөөн бага байх тусам хүчтэй банкууд зээлийн хүүг

өөрсдийн хүссэнээр өндөр тогтоож зээлдэгч нар эргээд зээлээ төлөх чадвар буурч

чанаргүй зээлийн хэмжээ салбарын хэмжээнд өсдөг гэсэн үзэл ба анх Stiglitz болон Weiss

(1981) нар уг санааг дэвшүүлсэн байдаг. Харин хамгийн ойрын судалгаа нь Boyd, De

Nicoló болон Al Jalal (2006) нарын Z index болон HHIndex-г ашиглан АНУ-н орон нутгийн

хэмжээний 2500 жижиг банк болон 134 улсын 2700 банкны өгөгдөл дээр хийсэн

шинжилгээ ба тэд Z-индекс болон HHIndex-н хооронд статистикийн хувьд ач холбогдол

бүхий сөрөг хамаарал байгааг тогтоосон бөгөөд энэ нь өрсөлдөөн багатай банкны зах

зээлийн хувьд банк дампуурах магадлал өндөр байна гэсэн үг юм.

“Хямралд хүчтэй нөлөөлөгч”: Банкны системийн хямрал нь ихэвчлэн томоохон

банкуудын хямралаас үүдэлтэй байдгаас үүдэн ихэнх улсын зохицуулагч

байгууллагуудын зүгээс салбарын тогтвортой байдлыг хангахын тулд томоохон

хэмжээний банкуудыг “Хямралд хүчтэй нөлөөлөгч” гэж үзэн тэдэнд илүү анхаарал тавьж

дампуурахгүй байх баталгаа гаргаж өгдөг. Гэхдээ энэ хамгаалалт нь эргээд том банкуудын

эрсдэлд дуртай байх хандлагыг нь ихэсгэж салбарын эрсдлийг улам ихэсгэх магадлалтайг

харуулдаг. Энэ үзэл ѐсоор Mishkin (1999) Beck et al., (2006b), Schaeck et al., (2006), Levy

Yeyati болон Micco (2007), Beck (2008) нар судалсан байдаг.

iii. “Тодорхой хамааралгүй”

Энэ үзэл баримтлал ѐсоор өрсөлдөөн болон тогтвортой байдал хоорондын хамаарал нь

маш олон хүчин зүйлсээс шалтгаалах ба загварын сонголтоос шалтгаалж өөрчлөгдөж

байдаг тул тодорхой хамааралтай гэж үзэх боломжгүй гэж тайлбарладаг. Matutes болон

Vives (1996) нар тогтворгүй байдал нь ямар ч зах зээлийн хэлбэрийн хувьд өрсөлдөөнөөс

үл хамаарч үүсч болно гэж үзсэн байдаг. Мөн Carletti болон Hartman, 2002, Beck, 2008,

Caminal болон Matutes (2002), Allen болон Gale (2004) нар энэ баримтлалын дагуу дүгнэлт

гаргасан байдаг.

Page 8: BTS GB MZ - Stability- Golomt

8

IV. ОНОЛЫН ХЭСЭГ

i. Өрсөлдөөнийг тооцох

Херфиндал-Хиршманы индекс (HHI)

Салбарын өрсөлдөөнийг тооцох аргын хувьд тогтсон баримтлал байдаггүй ба “бүтэц-

удирдлага-гүйцэтгэл” Structure-Conduct Performance (SCP) үзлийн хувьд өрсөлдөөн нь

салбарын бүтцээс хамаардаг гэж үзээд HHI төвлөрлийн индексээр тооцдог. Гэхдээ энэ

төрлийн судалгааны үр дүнгээр HHI нь өрсөлдөөнийг бүрэн илэрхийлэхэд хангалтгүй гэж

үзсэн байдаг.(Claessens болон Laeven (2003), Abbasoglu et al. (2007), болон Carbo et al.

(2009))

HHI индексийг тооцохдоо систем дэх бүх банкны зах зээлд эзлэх хувийн

квадратуудын нийлбэрийг авдаг. Зах зээлд эзлэх хувийг ихэвчлэн нийт активын

хэмжээгээр тооцдог.

(1)

Уг индексийн утга нь банкны системд n ширхэг банк байдаг гэж үзвэл 1/n –с 1-н хооронд

байх ба бүх банкууд адил хувь эзэмшдэг үед 1/n, харин нэг банк монополь бол 1 гэсэн утга

авна. (Bikker болон Haaf, 2002; Alegria болон Schaeck, 2006).

Зах зээлд тэргүүлэгчдийн зах зээлд эзлэх хувь

N банкны төвлөрлийн харьцаа ( )-г тооцохдоо системийн n ширхэг томоохон

банкуудын зах зээлд эзлэх хувийн нийлбэрийг авна. Зах зээлийн хувийг мөн нийт актив

гэж тооцож болно.

(2)

Харьцааны утга нь 0-с 1-н хооронд байх ба монополь үед 1, төгс өрсөлдөөнт үед 0 байна.

(Bikker болон Haaf, 2002; Alegria болон Schaeck, 2006).

Лернерийн индекс

Лернерийн индекс нь тухайн пүүсийн зах зээлийн хүчийг харуулах бөгөөд үнийн ахиуц

зардлаас давж байгаа зөрүүг үнэд харьцуулан тодорхойлдог. Төгс өрсөлдөөнт зах зээл

дээр орших пүүсийн хувьд лернерийн индекс нь тэг байх бөгөөд монополь байдал их байх

үед лернерийн индекс нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл зах зээлд эзлэх хувь их байх тусам

Лернерийн индекс их байна.

(3)

Page 9: BTS GB MZ - Stability- Golomt

9

Эндээс бид банкны price буюу үнийг банкны нийт активт банкны орлогын эзлэх

хэмжээгээр авч үзэв. тc буюу нийт ахиуц зардлыг доорх задаргаагаар оллоо1. Ингэхдээ

нэн түрүүнд транслог хэлбэрийн функцээр илэрхийлэгдсэн зардлын функцийг гаргана.

(4)

Банкнаас гарч болохуйц бүх төрлийн зардлуудаар нийт зардлын функцыг дээрх хэлбэрээр

транслог болгож илэрхийлнэ. Эндээс ахиуц зардлыг олох дараах томьѐоноос нийт зардлын

функцыг дифференцалчилж ахиуц зардлыг олно.

(5)

(6)

Дээрх тэгшитгэлийн параметрүүдыг ( ) эконометрик аргаар үнэлэх бөгөөд

үнэлгээнээс гарсан параметрүүдыг тэгшитгэлд орлуулна. Эхэнд дэвшүүлсэн Лернерийн

индексийн үндсэн тэгшитгэл тус хувиргалтын дараа

болно. (7)

Энд: TC–нийт зардал, y–нийт зээл, w1–цалингийн зардал, w2–биет хөрөнгийн зардал, w3–

санхүүжилтын зардал, TR–нийт орлого, TA–нийт актив гэсэн товчлолууд

болно.(Параметрүүдийн тооцооллыг хавсралтаас үзнэ үү)

ii. Тогтвортой байдлыг тооцох

Салбарын тогтвортой байдлыг тооцохдоо ерөнхийдөө системийн хэмжээнд үүссэн хямрал

эсвэл нэгж банкуудын хувьд үүссэн хямралын тохиолдлоор тооцдог. Системийн хямралын

хувьд нэгж банкны тогтворгүй байдлыг үл харгалзаж зөвхөн системийн хувьд тохиолдсон

хямралууд дээр төвлөрдөг бол нэгж банкны хувьд салбарын хэмжээний өгөгдлүүд дээр

тооцоолол хийдэг. Системийн хэмжээнд үүссэн хямралууд нь ихэвчлэн томоохон

хэмжээний нэгж банкны хямралаас үүдэлтэй байдаг нь нэгж банкны тогтворгүй байдлыг

тооцох шаардлагыг үүсгэдэг ба үүнийг тооцоход z index болон чанаргүй зээлийн харьцаа

гэсэн үндсэн 2 аргыг ихэвчлэн ашигладаг. Чанаргүй зээлийн харьцаа нь зөвхөн зээлийн

хүрээнд эрсдэлийг тооцдог тул банкны ерөнхий үйл ажиллагааны эрсдэлийг харуулдгаар

нь z index-г судалгаанд илүүтэйгээр ашигладаг.

1 “Anca Podpiera – Competition and efficiency in the Czech banking sector 2008” судалгааны ажлаас санаа авч

Лернерийн индексийн тооцооллыг хийсэн

Page 10: BTS GB MZ - Stability- Golomt

10

Z index: Банкны төлбөрийн чадваргүй байдалд орох эсвэл бүр дампуурах магадлалыг

харуулдаг ба активын өгөөж (ROA) болон өөрийн хөрөнгийн харьцаа (ӨХХ)-ны

нийлбэрийг активын өгөөжийн хэлбэлзэлд харьцуулж тооцдог.

(8)

Z index-н утга ашигт ажиллагаа болон өөрийн хөрөнгийн хөшүүрэг өндөр байх үед их

гарах ба өгөөжийн хэлбэлзэл ихтэй үед буюу орлогын тодорхойгүй байдал их үед бага

гарна. Өөрөөр хэлбэл уг индекс их гарах нь тухайн банк эрсдэл багатай, тогтвортой байна

гэсэн үг юм.

Чанаргүй зээлийн харьцаа: Зарим судалгааны ажлууд дээр судлаачид чанаргүй зээлийн

харьцааг банкны эрсдэлийн хэмжүүр болгон авсан байдаг. Уг харьцааг чанаргүй зээлийн

дүнг нийт зээлийн дүнд харьцуулж тооцдог. Гэхдээ энэ харьцааг ашиглах нь банкны

эрсдэлийг зөвхөн зээлийн эрсдэлээр тооцож байна гэсэн үг юм.

iii. Панел өгөгдлийн шинжилгээний загвар

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд панел өгөгдлийн шинжилгээний загварыг судалгаа

шинжилгээнд хэрэглэх явдал элбэг болсон. Энэ нь хугацааны цувааны шинжилгээ /Time

Series Analysis/ болон хөлгөн өгөгдлийн шинжилгээ /Cross-Sectional Analysis/-нүүд тус

тусдаа буй судлагдахуунуудын хоорондох хамаарлыг болон динамик өөрчлөлтийг

тооцоолох, түүнд тайлбар өгөхөд нилээд өрөөсгөл байдагтай холбоотой юм. Панел

өгөгдлийн шинжилгээ нь авч үзэж буй өгөгдлүүдийг нэгтгэн бүхэл системээр нь үнэлж,

системийн шинжилгээг хийдэг бөгөөд тэдгээрийн хооронд гарах алдааг хамгийн бага

байлгадаг зэрэг давуу талтай.

Бидний судалгаандаа ашиглах панел өгөгдлийн шинжилгээний загварыг дотор нь сул

гишүүнээс нь хамааруулан “Тогтвортой нөлөөллийн загвар” /Fixed Effect Model/,

“Санамсаргүй нөлөөллийн загвар” /Random Effect Model/ гэж хуваадаг.

Панел өгөгдлийн шинжилгээний загварын ерөнхий тэгшитгэлийг бичвэл:

(9)

k=1,2,,,,(k-1) – Тэгшитгэлийн тайлбарлагч хувьсагчдын тоо

i=1,2,,,,N – Загварын хөлгөн өгөгдлийн урт

t=1,2,,,,T – Хугацааны цувааны урт

Page 11: BTS GB MZ - Stability- Golomt

11

Юуны түрүүнд бид тайлбарлагч хувьсагчуудыг стохастик биш /Nonstochastic/, үлдэгдэл

хэмжигдэхүүнийг сонгодог таамаглал болох нормаль тархалттай байна гэж таамаглал

тавьдаг.

Тогтвортой нөлөөллийн загвар /The Fixed Effect Model/

Дээрх панел өгөгдлийн шинжилгээний загварын тэгшигтэлийг үнэлэхдээ “FEM” сул

гишүүн болон налалтын коэффицент, үлдэгдэл санамсаргүй хэмжигдэхүүнүүдийн талаар

дараах боломжит таамаглалыг дэвшүүлнэ:

a) Сул гишүүн болон налалтын коэффицент нь хугацаанаас болон хөлгөн

өгөгдлүүдээс хамааралгүй байх. (Босоо болон Хэвтээ хамаарал байхгүй.)

(10)

b) Налалтын коэффицентүүд нь тогтмол, сул гишүүд нь хөлгөн өгөгдлөөс (хэвтээ)

хамааралтай байх.

(11)

c) Налалтын коэффицентүүд тогтмол, сул гишүүн нь хугацаанаас хамаарч хувьсдаг

байх (Босоо хамааралтай)

(12)

d) Бүх коэффицентүүд (сул гишүүн, өнцгийн налалт.....) хөлгөн хамааралтай байх

Дээрх “FEM” загварын хувилбаруудыг бүгдийг шалгаж, гарсан үр дүнгээс , Durbin-

Watson Stat, F-stat, Probзэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр хувилбарын

сонголтыг хийдэг.

Дээрх онолын ойлголтуудыг ашиглан манай улсын арилжааны банкуудын санхүүгийн

үзүүлэлтүүдэд суурилсан шинжилгээг хийсэн.

Page 12: BTS GB MZ - Stability- Golomt

12

iv. Зах зээлийн өрсөлдөөн ба зээлийн эрсдэлийн хамаарлын загвар

Манай улсын банкны салбарын өрсөлдөөн, эрсдэлийн хамаарлыг тооцолохдоо банкны

эрсдэлийн түвшинг салбарын өрсөлдөөн, макро эдийн засгийн хувьсагчид болон тухайн

банкны дотоод хүчин зүйлсээс хамааруулан доорх загварын дагуу үнэлсэн.

NPLit = α1+ α2NPLit-1 + α3Competeit + α4Competeit-1 + α5GDPGit + α6GDPGit-1 + α7Unemp +

α8Inf +α9SM_gdp + α10ROAit + α11SIZEit + α12Loan ratioit + α13 Eq_Ta+ηit + εit (14)

Энд: NPL - чанаргүй зээлийн хувь, Compete–өрсөлдөөнийг илэрхийлэгч хувьсагч,GDPG –

тухайн үеийн ДНБ-ний өсөлтийн хувь, Unemp – Ажилгүйдлийн түвшин, Inf - инфляцийн

түвшин, SM_gdp – ДНБ-д хөрөнгийн зах зээлийн эзлэх хэмжээ, ROA – нийт хөрөнгийн

өгөөж, SIZE – тухайн банкны актив нийт банкны салбарын активт эзлэх хувь хэмжээ, Loan

ratio – тухайн банкны нийт активд эзлэх зээлийн хэмжээ, Eq_Ta – Өөрийн хөрөнгө, нийт

актвивын харьцаа.

v. Зах зээлийн өрсөлдөөн ба тогтвортой байдлын хамаарлын загвар

Банкны салбарын тогтвортой байдлыг илэрхийлэгч Z-индекс ба зах зээлийн өрсөлдөөний

хамаарлын загварын үнэлгээг доорх загварын дагуу үнэлсэн:

Z = α1+ α2Zit-1 + α3Competeit + α4Competeit-1 + α5GDPGit + α6GDPGit-1 + α7Unemp + α8Inf

+α9SM_gdp + α10ROAit + α11SIZEit + α12Loan ratioit + α13 Eq_Ta+ηit + εit (15)

Энд: Z – тогвортой байдлын коэффицент, Compete–өрсөлдөөнийг илэрхийлэгч

хувьсагч,GDPG – тухайн үеийн ДНБ-ний өсөлтийн хувь, Unemp – Ажилгүйдлийн түвшин,

Inf - инфляцийн түвшин, SM_gdp – ДНБ-д хөрөнгийн зах зээлийн эзлэх хэмжээ, ROA –

нийт хөрөнгийн өгөөж, SIZE – тухайн банкны актив нийт банкны салбарын активт эзлэх

хувь хэмжээ, Loan ratio – тухайн банкны нийт активд эзлэх зээлийн хэмжээ, Eq_Ta –

Өөрийн хөрөнгө, нийт актвивын харьцаа.

Page 13: BTS GB MZ - Stability- Golomt

13

V. МОНГОЛЫН БАНКНЫ САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Монголын санхүүгийн системийн бүтэц:

12/31/2007 12/31/2008 12/31/2009

Арилжааны банк 98.10% 95.40% 95.60%

Банк бус санхүүгийн

байгууллага

- 2.05% 2.09%

Хадгаламж зээлийн хоршоо 1.03% 1.09% 0.96%

Даатгалын компани 0.86% 0.90% 0.89%

Үнэт цаасны компани - 0.56% 0.46%

Нийт 100% 100% 100%

Эх сурвалж: Монгол банк Хүснэгт 1

Хүснэгт 1-т Монголын санхүүгийн систем бараг бүхэлдээ банкны салбараар

илэрхийлэгддэг нь харагдаж байна. Одоогийн байдлаар Монголын банкны салбарт

арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнээс үзвэл үндсэндээ Монголын

санхүүгийн систем эдгээр 14 банкны үйл ажиллагаа, тогтвортой байдлаас маш хүчтэй

хамааралтай байдаг гэсэн үг юм.

Банкуудын нийт активын хандлага (сая төгрөгөөр):

Эх сурвалж: Монгол банк Зураг 1

010000002000000300000040000005000000600000070000008000000

04

.03

.31

04

.07

.31

04

.11

.30

05

.03

.31

05

.07

.31

05

.11

.30

06

.03

.31

06

.07

.31

06

.11

.30

07

.03

.31

07

.07

.31

07

.11

.30

08

.03

.31

08

.07

.31

08

.11

.30

09

.03

.31

09

.07

.31

11

/30

/20

09

10

.03

.31

10

.07

.31

10

.11

.30

11

.03

.31

Page 14: BTS GB MZ - Stability- Golomt

14

Банкуудын үндсэн үзүүлэлтүүд

Эх сурвалж: Монгол банк, Eurasia Capital Хүснэгт 2

Зураг 1 болон Хүснэгт 2-т банкуудын нийт активын хандлага болон одоогоор үйл

ажиллагаа явуулж буй банкуудын үндсэн үзүүлэлтүүдийг харуулав. Ерөнхийдөө банкны

салбарын нийт актив тасралтгүй өсөх хандлагатай байгаа нь харагдаж байна. Мөн

арилжааны банкуудын үзүүлэлтүүдээс том 3 банкны үзүүлэлт илт ялгаатай байгаа нь

ажиглагдаж байгаа юм.

Банкуудын зээлийн өсөлт, чанаргүй зээлийн хэмжээ:

Эх сурвалж: Монгол банк Зураг 1

Харин дээрх зураг 2-оос салбарын чанаргүй зээлийн хэмжээ удаан хугацаанд тогтвортой

буурч чадахгүй байгааг харж болох юм. Хэдийгээр чанаргүй зээлийн өсөлт дэлхийн

санхүүгийн хямралтай тодорхой хэмжээгээр холбоотой ч салбарын дотоод хүчин зүйлс

нөлөөлсөн гэдгийг санах хэрэгтэй.

0.0

10.0

20.0

30.0

40.0

50.0

60.0

-60.0

-40.0

-20.0

0.0

20.0

40.0

60.0

80.0

100.0

120.0

2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010

Banks credit gowth, left axis

NPL, right axis

Page 15: BTS GB MZ - Stability- Golomt

15

VI. СУДАЛГААНЫ ХЭСЭГ

i. Корреляцийн шинжилгээ

Өрсөлдөөнийг илэрхийлэгч гол хувьсагч болох Лернерийн индекс чанаргүй зээлийн

хувьтай сөрөг хамааралтай байна. Мөн Лернерийн индекс нь банкны ашигт ажиллагааг

илэрхийлдэг гол үзүүлэлтүүдийн нэг ROA буюу нийт хөрөнгийн өгөөжтэй нягт эерэг

хамааралтай байгаа бол банкны зах зээлд эзлэх хувьтэй эерэг хамааралтай байна. ДНБ-ний

өсөлтийн хувь чанаргүй зээл буюу зээлийн эрсдэлтэй сөрөг хамааралтай байгаа нь

бизнесийн мөчлөгтэй чанаргүй зээлийн хувь сөрөг хамааралтай болохыг харуулж байна.

Банкны тогтвортой байдлыг илэрхийлдэг Z-index чанаргүй зээлийн хувьтай сөрөг

хамааралтай байгаа нь үндсэн таамаглалтай таарч байна. Мөн тогтвортой байдлын

индекст банкны зах зээлд эзлэх хувь болон MP харьцаа эерэг хамааралтай байна. MP

харьцаа банкны зах зээлд эзлэх хувьтай эерэг хамааралтай байгаа нь банкны ашигт

ажиллагаа тухайн банкны зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлдэг гэдгийг харуулж байна.

Зах зээлийн төвлөрлийг харуулдаг HHI-индекс гурван том банкны зах зээлд эзлэх хувьай

хүчтэй хамааралтай байгаа тул эконометрикийн үнэлгээ хийхдээ уг хоѐр үзүүлэлтийг

анхаарч үзэх хэрэгтэйг харуулж байна.(Корреляцийн хүснэгтийг хавсралтаас үзнэ үү)

ii. Нийт хөрөнгийн өгөөжийн хандлага

Нийт банкны секторын нийт хөрөнгийн өгөөж 2009 оны 2-р улиралаас 2009 оны 4-р

улирал хүртэл унасан нь дэлхийн эдийн засгийн хямралын нөлөө Монголын банкын

салбарт нөлөөлж эхэлснийг харуулж байгаа. Мөн 2010 оны 3-р улиралын уналт нь Кредит2

банк болон Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагаа доголдож байгаатай холбоотой. Том 3

банкны нийт хөрөнгийн өгөөж дэлхийн эдийн засгийн хямралд нийт салбараа даган

өртсөн байна. Гэхдээ сүүлийн 3 улиралаас харахад эдгээр 3 банкны ашигт ажиллагаа

тогтворжиж байна.(Хөрөнгийн өгөөжийн графикыг хавсралтаас үзнэ үү)

iii. Төвлөрлийн индексийн хандлага

HHI нь 10%-18%-тай байвал төвлөрөлтэй байна гэж үздэг бол 18%-аас дээш үзүүлэлттэй

бол өндөр төвлөрсөн гэж үздэг байна. Манай орны хувьд банкны салбарын төвлөрөл 16% -

18%-ийн хооронд байгаа нь төвлөрөлтэй байна гэж үзэж болохоор байна. Харин том 3

банкны хувьд төвлөрөл нэмэгдсээр байгаа нь ажиглагдаж байгаа бөгөөд төвлөрөл

нэмэгдэх нь банкууд томорч үйл ажиллагаа нь өргөжиж, төрөлжиж байгааг харуулдаг.

2 Кредит банкны 2010 оны 3-р улирлын чанаргүй зээлийн хэмжээ 99%-тай байна.

Page 16: BTS GB MZ - Stability- Golomt

16

Мөн төвлөрөл их байх нь монополийн хүч нэмэгдэж байгааг илэрхийлдэг. (Төвлөрлийн

индексийн тооцоолсон үр дүнгийн графикыг хавсралтаас үзнэ үү)

iv. Санхүүгийн тогтвортой байдлын Z-индексийн тооцоолсон үр дүнгийн

хандлага

Арилжааны банкуудын тогтвортой байдал дэлхийн санхүү эдийн засгийн хямралын

улмаас суларсан боловч сүүлийн улирлуудад тогтворжиж, өсөх хандлагатай байна. 2008

оноос 2009 оны хооронд ажиглагдаж байгаа уналт нь дэлхийн эдийн засгийн хямрал болон

зарим банкуудын дампууралтай холбоотой байх магадлалтай. Харин сүүлийн 4 улиралд Z

индекс харьцангуй тогтворжиж байгаа нь банкны салбар тогтворжиж байгааг харуулж

байна. Хөдөө орон нутагт олон салбартай ХААН банк салбарын уналтын үед харьцангуй

өссөлттэй байгаа нь тухайн жилд болж өнгөрсөн махны үнийн өсөлт болон ноолуурын

үнийн өсөлттэй холбоотой байх талтай. (Санхүүгийн тогтвортой байдлын тооцоолсон үр

дүнгийн графикыг хавсралтаас үзнэ үү)

v. Лернерийн индексийн тооцоолол, хандлага

Лернерийн индексийг тооцохын тулд зардлын транслог функцээс эконометрик үнэлгээ

хийж параметрүүдийг олж, параметрүүдээ орлуулга хийснээр тооцох тухай онолын хэсэгт

дурдсан байгаа.

Статистикын ач холбогдолгүй хувьсагчдыг хасах замаар параметрүүдийг тооцсон бөгөөд

эконометрикийн үнэлгээний дүнд доорхи байдлаар гарсан байгаа:

LOG(TC/W3) = -13.1 + 0.5*LOG(TC(-1)/W3(-1)) + 1.69*LOG(LOAN) -

0.05*(1/2)*(LOG(LOAN))^2 + 1.9*LOG(W1/W3) + 0.02*(1/2)*(LOG(W2/W3))^2 -

0.06*LOG(LOAN)*LOG(W1/W3) + 0.003*LOG(LOAN)*LOG(W2/W3) + [PER=F]

DW = 1.86 R2 = 0.98

Үнэлгээнээс бидэнд шаардлагатай байгаа параметрүүд гарч ирсэн. α1 = 1.69, α2 = - 0.05, α8

= - 0.06, α9 =0.003 гэсэн орлуулгыг доорх тэгшитгэлийн параметрүүдэд хийж Лернерийн

индекс буюу монополийн хүчийн тооцоололтыг банк тус бүр дээр хийсэн байгаа.

Page 17: BTS GB MZ - Stability- Golomt

17

Монголын арилжааны банкуудын зах зээлийн өрсөлдөөний хүч ерөнхийдөө өсөх

хандлагатай байгаа бөгөөд жил бүрийн сүүлийн улирлуудад өрсөлдөөн сулрах

хандлагатай байдаг байна. Энэ нь манайд улиралаас хамаарсан бүтээгдэхүүн үйлчилгээ

болон үйлдвэрлэлүүд байдагтай холбоотой болов уу. Том 3 банкны хувьд ХААН банк зах

зээлд эзлэх хүчээрээ илүү байгаа нь тэдний маркетингийн бодлого нь Монгол орон даяар

хэрэгжиж хамгийн олон хэрэглэгчтэй, хамгийн олон салбартай байдагтай холбоотой.

Харин Голомт банкны сүүлийн жилүүдэд явуулж буй арга хэмжээ нь тэдний зах зээлийн

хүчийг нэмэгдүүлж байна. Мөн Лернерийн индексийн хандлагаас харахад өрсөлдөөн

хумигдаж банкны салбарын монополийн хүч нэмэгдэж байгааг харуулж байна.

(Лернерийн индексийн параметрийн үнэлгээг хавсралтаас үзнэ үү)

vi. Өрсөлдөөн ба тогтвортой байдлын үнэлгээ

Z-индекс ба өрсөлдөөний хамаарлын загварыг ашиглаж тогтвортой байдлын индексийг

өрсөлдөөний хүчин зүйлүүдтэй хамааруулж үнэлгээг хийсэн ба статистикын ач

холбогдолгүй хувьсагчдыг хасах замаар загварыг үнэлэхэд доорх үр дүн гарсан.

Z = 1.23 + 0.13*Z(-1) + 0.65*LERNER + 10.47*ROA + 20.13*EQ_TA + [CX=F]

DW = 1.86 R2 = 0.94

Үнэлгээнээс үзэхэд банкны тогвтортой байдалд өрсөлдөөнийг төлөөлүүлэн авсан

Лернерийн индекс эерэг нөлөөтэй байгаа нь харагдаж байна. Энэ нь Монголын банкны

салбарт банкууд нэгдэж томорвол илүү тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой

болохыг харуулж байгаа юм.

Банкны өрсөлдөөний хүчин зүйлийг MP харьцаа болон төвлөрлийн индексээр орлуулж

үнэлгээ хийсэн.

Z = 0.74*Z(-1) + 1.23*MP(-1) - 57.39*UNEMP + 7.2*ROA + 7.63*SIZE + 5.68*EQ_TA +

2.36*LOAN_RATIO

DW = 1.98 R2 = 0.84

Z = 0.81*Z(-1) + 2.42*HHI + 8.36*ROA + 2.99*EQ_TA

DW = 2.15 R2 = 0.82

Өрсөлдөөний хүчин зүйлийг MP харьцаагаар сонгож авсан үнэлгээнээс үзвэл банкны

тогтвортой байдалд тухайн банкны хэмжээ эергээр нөлөөлдөг болохыг харуулж байна.

Тухайн банкны зах зээлд эзлэх хэмжээ 1 хувиар өсөхөд банкны тогтвортой байдлын

коэффицент 0.7 нэгжээр өсдөг нь харагдаж байна. Харин ажилгүйдлийн түвшин банкны

тогтвортой байдалд хүчтэй сөрөг нөлөөтэй байдаг нь харагдаж байна. Мөн тухайн банкны

Page 18: BTS GB MZ - Stability- Golomt

18

өөрийн хөрөнгийн хүрэлцээ тогтвортой байдалд эерэг нөлөөтэй байна. Өөрийн хөрөнгө

ихтэй банкууд төлбөрийн чадварын эрсдэлд орох магадлал бага байдаг тул тогтвортой үйл

ажиллагаа явуулах боломж өөрийн хөрөнгийн хүрэлцээ багатай банкнаас илүү байдгийг

харуулж байгаа юм. Өрсөлдөөний хүчин зүйлийг төвлөрлийн индексээр авсан үнэлгээ нь

өрсөлдөөний хүчин зүйлийг MP-ээр авсан үнэлгээтэй төстэй үр дүнтэй нь харагдаж байгаа

нь өрсөлдөөн нэмэгдэх нь тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх нь харагдаж байна.

Энэ нь Монголын банкны салбарт цөөхөн, төрөлжсөн банкууд үйл ажиллагаа явуулах нь

банкны секторыг тогтвортой байлгана гэсэн гаргалгаанд хүргэж байна. (Үнэлгээг

хавсралтаас үзнэ үү)

vii. Өрсөлдөөн ба банкны зээлийн эрсдэлийн хамаарлын үнэлгээ

Манай улсын банкны салбарын өрсөлдөөн, эрсдэлийн хамаарлыг тооцолохдоо банкны

эрсдэлийн түвшинг салбарын өрсөлдөөн, макро эдийн засгийн хувьсагчид болон тухайн

банкны дотоод хүчин зүйлсээс хамааруулан үнэлсэн. Статистикийн хувьд ач

холбогдолгүй тайлбарлагчдыг хассанаар доорх үнэлгээ гарсан:

NPL = -0.17 + 0.78*NPL(-1) - 0.08*LERNER - 0.026*GDP_G + 3.8*UNEMP - 0.20*ROA +

0.12*LOAN_RATIO + [CX=F]

DW = 2.05 R2 = 0.88

Дээрх үнэлгээнээс харахад банкны салбарын зээлийн эрсдэлд нөлөөлөгч өрсөлдөөний

хүчин зүйл болох Лернерийн индекс сөрөг нөлөөтэй гарсан байгаа нь Монголын нөхцөлд

том банкууд зээлийн багцаа оновчтой бүрдүүлж, диверсификаци хийж бага эрсдэлтэй

ажилладгийг харуулж байна. Өөрөөр хэлбэл банкууд нэгдэж томрох нь банкны салбарын

зээлийн эрсдэлийг бууруулах боломжтойг харуулж байна. Мөн зээлийн эрсдэлд ДНБ-ний

өсөлтийн хувь сөрөг, нийт хөрөнгийн өгөөж сөрөг, нийт активд эзлэх зээлийн хэмжээ

болон ажилгүйдлийн түвшин эерэг нөлөөтэй байгаа нь үндсэн таамаглалтай нийцэж

байна. (Үнэлгээг хавсралтаас үзнэ үү)

Дээрх загварын өрсөлдөөний хүчин зүйлд MP харьцаа болон зах зээлийн өрсөлдөөнийг

илэрхийлдэг төвлөрлийн индексийг орлуулж үнэлгээ хийхэд доорх үр дүн гарсан.

NPL = 0.87*NPL(-1) - 0.008*HHI - 0.015*GDP_G - 0.27*ROA + 0.09*EQ_TA

DW = 1.99 R2 = 0.85

NPL = -0.067 + 0.84*NPL(-1) - 0.046*MP - 0.02*GDP_G + 2.72*UNEMP - 0.24*ROA +

[CX=F]

DW = 2.06 R2 = 0.87

Page 19: BTS GB MZ - Stability- Golomt

19

Загвараас гарч ирсэн үр дүнгийн хувьд өрсөлдөөний хүчин зүйлээр Лернерийн индексийг

сонгон авч хийсэн үнэлгээтэй адил утгатай гарсан. Энэ нь зээлийн эрсдэлд банкны

салбарын өрсөлдөөний түвшин эерэг хамааралтай болохыг харуулж байна. Хэрвээ

өрсөлдөөн хумигдаж, зах зээл дээр цөөхөн том банк үйл ажиллагаа явуулбал зээлийн

эрсдэл буурах боломжтой. (Үнэлгээг хавсралтаас үзнэ үү)

VII. ДҮГНЭЛТ

Банкны салбарын өрсөлдөөн, салбарын эрсдэл, тогтвортой байдлын хамаарлыг тооцох

оролдлого үр дүнтэй болсон гэж үзэж байна. Судалгааны үр дүн болон, судалгаа хийх

явцад олж мэдсэн зүйлүүдээсээ дараах дүгнэлтүүдийг гаргаж байна.

Арилжааны банкуудын тогтвортой байдлын Z индекс дэлхийн санхүү эдийн

засгийн хямралын улмаас буурсан боловч сүүлийн улирлуудад тогтворжиж, өсөх

хандлагатай байна.

Банкны салбарын өрсөлдөөн болон эрсдэлийн хамаарлыг тусгасан загварын

үнэлгээнээс үзэхэд манай улсын банкуудын хувьд өрсөлдөөн хумигдаж, банкууд

томрох нь банкны эрсдэлийг бууруулж байна.

Банкны өрсөлдөөн хумигдаж, монополийн хүч нэмэгдэх нь Монголын банкны

салбарын тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлж байна.

Монголын банкны салбарын төвлөрөл 15%-18% хооронд байгаа нь Монголын

банкны салбарын төвлөрөлийг АНУ-тай харьцуулахад төвлөрөлтэй байна гэж үзэж

байна.

Өрсөлдөөнийг илтгэгч гол хүчин зүйлээр Лернерийн индекс буюу зах зээлийн

хүчийг сонгож авах нь зөв гэдгийг харуулж байна.

Монголын банкны салбарт өрсөлдөөн болон салбарын тогтвортой байдлын

хоорондын хамаарлын талаарх үзэл баримтлалуудаас “Өрсөлдөөн-хэврэг байдал”

гэсэн үзэл баримтлал биелж байна. Энэ үзэл баримтлал ихэвчлэн хөгжиж буй

орнуудын нөхцөлд таардаг үзэл баримтлал.

VIII. САНАЛ ЗӨВЛӨМЖ

Судалгаанаас дараах санал, зөвлөмжийг дэвшүүлж байна.

Банкны салбарын өрсөлдөөнийг тооцохдоо Лернерийн индексийг ашиглах

хэрэгтэй.

Арилжааны банкууд нэгдэж, төрөлжиж үйл ажиллагаа явуулбал илүү үр ашигтай

ажиллана.

Page 20: BTS GB MZ - Stability- Golomt

20

Банкны салбарын өрсөлдөөн, төвлөрлийн индексийг урт хугацааны хувьд

тооцоолол хийж өрсөлдөөн-эрсдэл, өрсөлдөөн-тогтвортой байдлын хамаарлын

загварыг мөн урт хугацааны өгөгдөл дээр үнэлэх хэрэгтэй.

IX. АШИГЛАСАН ЭХ СУРВАЛЖ

1. Market power and Riskiness. Elmes Yaldiz. Turkish : sn., 2010

2. How Does Competition Impact Bank Risk-Taking. Gabriel Jimenez, Jose A.Lopez,

Jesus Saurina. Spain : sn., 2010

3. Do Islamic Banks Have Greater Market Power. Laurent Weill. sn ., 2009

4. Explanatory factors of market power in the banking system. Juan Fernández de

Guevara, Joaquín Maudos sn ., 2008

5. Competition and Efficiency in the Czech Banking Sector. Anca Podpiera. Czech : sn .,

2007

6. Bank Risk Taking and Competition Revisited : New Theory and New Evidence. John

Boyd, Gianni De Nicolo, Abu Al Jalal. Italy : sn., 2006

7. Market Power In European Banking Sectors. Juan Fernández de Guevara, Joaquín

Maudos, Francisco Pérez sn ., 2002

8. Банкны салбарын бүтэц, төвлөрөл, өрсөлдөөн. Б.Батбаатар. : Улаанбаатар : sn .,

2010

9. Эконометрик-2. Ц.Батсүх : Улаанбаатар : sn ., 2010

10. Panel Data Regression, Basic Econometrics. Damodar, Gujarati. New York : Mc-

Graw Hill, 2004

11. www.mongolbank.mn – Монголбанкны цахим хуудас

12. www.mba.mn – Монголын банкуудын холбооны цахим хуудас

13. Үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудын цахим хуудас

14. www.nso.mn – Үндэсний Статистикын Хорооны цахим хуудас

Page 21: BTS GB MZ - Stability- Golomt

21

X. ХАВСРАЛТ

Корреляцийн хүснэгт:

LERNER Herf GDP_G C_Asset MP NPL ROA SIZE Z-index

LERNER 1

Herf 0.127 1

GDP_G -0.091 -0.151 1

C_Asset 0.120 0.995 -0.116 1

MP 0.382 -0.175 -0.016 -0.173 1

NPL -0.405 0.019 -0.031 0.007 -0.085 1

ROA 0.624 0.012 0.007 0.002 0.561 -0.481 1

SIZE 0.427 0.003 0.004 0.003 0.349 -0.284 0.345 1

Z-index 0.020 0.018 0.027 0.021 0.176 -0.018 0.137 0.270 1

Нийт хөрөнгийн өгөөжийн зураглал, хандлага:

3 том банкны нийт хөрөнгийн өгөөжийн зураглал, хандлага:

-0,03500

-0,03000

-0,02500

-0,02000

-0,01500

-0,01000

-0,00500

0,00000

0,00500

0,01000

0,01500

20

06

3

20

06

4

20

07

1

20

07

2

20

07

3

20

07

4

20

08

1

20

08

2

20

08

3

20

08

4

20

09

1

20

09

2

20

09

3

20

09

4

20

10

1

20

10

2

20

10

3

ROA

ROA

0,00000

0,01000

0,02000

0,03000

0,04000

0,05000

0,06000

20

06

3

20

06

4

20

07

1

20

07

2

20

07

3

20

07

4

20

08

1

20

08

2

20

08

3

20

08

4

20

09

1

20

09

2

20

09

3

20

09

4

20

10

1

20

10

2

20

10

3

TDB

Khaan

Golomt

Page 22: BTS GB MZ - Stability- Golomt

22

Нийт хөрөнгийн өгөөжийн статистик үзүүлэлт:

Төвлөрлийн индексийн зураглал, хандлага:

0

10

20

30

40

50

60

70

80

90

-0.20 -0.15 -0.10 -0.05 0.00 0.05

Series: ROA

Sample 2006Q3 2010Q3

Observations 204

Mean 0.001505

Median 0.007230

Maximum 0.082530

Minimum -0.227160

Std. Dev. 0.037199

Skewness -3.474657

Kurtosis 18.23802

Jarque-Bera 2384.168

Probability 0.000000

0,60000

0,65000

0,70000

0,75000

0,80000

0,85000

20

06

3

20

06

4

20

07

1

20

07

2

20

07

3

20

07

4

20

08

1

20

08

2

20

08

3

20

08

4

20

09

1

20

09

2

20

09

3

20

09

4

20

10

1

20

10

2

20

10

3C3_Assets

C3_Loan

C3_Deposit

0,14000

0,16000

0,18000

0,20000

0,22000

0,24000

0,26000

20

06

3

20

06

4

20

07

1

20

07

2

20

07

3

20

07

4

20

08

1

20

08

2

20

08

3

20

08

4

20

09

1

20

09

2

20

09

3

20

09

4

20

10

1

20

10

2

20

10

3

HHI_Assets

HHI_Loan

HHI_Deposit

Page 23: BTS GB MZ - Stability- Golomt

23

MP харьцааны зураглал /MP=(TR-TC)/TR/

Тогтвортой байдлыг илэрхийлдэг Z-индексийн зураглал, хандлага /салбарын

дундаж/:

-0,10000

-0,05000

0,00000

0,05000

0,10000

0,15000

0,20000

0,25000

0,30000

MP

MP

0

1

2

3

4

5

6

7

Z index

Z index

Page 24: BTS GB MZ - Stability- Golomt

24

Банк тус бүрийн Z-индексийн зураглал, хандлага:

-5

0

5

10

15

20

TDB

Khaan

Golomt

UB

Tur/Zoos

Xac

Savings

Capitron

Capital

Credit

Trans

NIB

Page 25: BTS GB MZ - Stability- Golomt

25

Зах зээлийн хүч буюу монополь байдлыг илэрхийлдэг Лернерийн индексийн

тооцоолсон утгын зураглал, хандлага:

-0,3

-0,2

-0,1

0

0,1

0,2

0,3

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17

Lerner Index

Lerner Index

Page 26: BTS GB MZ - Stability- Golomt

26

Банк тус бүрийн Лернерийн индексийн тооцоолсон утгын зураглал, хандлага:

-4,00000

-3,50000

-3,00000

-2,50000

-2,00000

-1,50000

-1,00000

-0,50000

0,00000

0,50000

1,00000

TDB

Khaan

Golomt

UB

Tur/Zoos

Xac

Savings

Capitron

Capital

Credit

Trans

NIB

Page 27: BTS GB MZ - Stability- Golomt

27

Лернерийн индексийн параметрийн үнэлгээ:

Dependent Variable: LOG(TC/W3)

Method: Panel Least Squares

Sample (adjusted): 2006Q4 2010Q3

Cross-sections included: 14

Total panel (unbalanced) observations: 206

Variable Coefficient Std. Error t-Statistic Prob.

C -13.10772 6.05821 -2.16363 0.03180

LOG(TC(-1)/W3(-1)) 0.50024 0.03898 12.83236 0.00000

LOG(LOAN) 1.69801 0.49589 3.42414 0.00080

(1/2)*(LOG(LOAN))^2 -0.05175 0.02028 -2.55159 0.01150

LOG(W1/W3) 1.90614 0.36673 5.19764 0.00000

(1/2)*(LOG(W2/W3))^2 0.02353 0.00493 4.77172 0.00000

LOG(LOAN)*LOG(W1/W3) -0.06425 0.01432 -4.48714 0.00000

LOG(LOAN)*LOG(W2/W3) 0.00380 0.00047 8.00306 0.00000

Effects Specification: Period fixed (dummy variables)

R-squared 0.98002 Mean dependent var 25.32629

Adjusted R-squared 0.97762 S.D. dependent var 1.98561

S.E. of regression 0.29707 Akaike info criterion 0.51521

Sum squared resid 16.14984 Schwarz criterion 0.88677

Log likelihood -30.06684 F-statistic 407.97740

Durbin-Watson stat 1.86820 Prob(F-statistic) 0.00000

LOG(TC/W3) = -13.1 + 0.5*LOG(TC(-1)/W3(-1)) + 1.69*LOG(LOAN) -

0.05*(1/2)*(LOG(LOAN))^2 + 1.9*LOG(W1/W3) + 0.02*(1/2)*(LOG(W2/W3))^2 -

0.06*LOG(LOAN)*LOG(W1/W3) + 0.003*LOG(LOAN)*LOG(W2/W3)+ [PER=F]

Үлдэгдэл санамсаргүй хэмжигдэхүүний зураглал:

-1.0

-0.5

0.0

0.5

1.0

1.5

20

22

24

26

28

30

25 50 75 100 125 150 175 200

Residual Actual Fitted

Page 28: BTS GB MZ - Stability- Golomt

28

Зээлийн эрсдэл ба өрсөлдөөний хамаарлын загварын үнэлгээ:

Dependent Variable: NPL

Method: Panel Least Squares

Sample (adjusted): 2006Q4 2010Q3

Cross-sections included: 14

Total panel (unbalanced) observations: 208

Variable Coefficient Std. Error t-Statistic Prob.

C -0.17015 0.05061 -3.36170 0.00090

NPL(-1) 0.77969 0.04331 18.00185 0.00000

LERNER -0.07934 0.01473 -5.38690 0.00000

GDP_G -0.02586 0.01288 -2.00777 0.04610

UNEMP 3.80437 1.42884 2.66256 0.00840

ROA -0.20780 0.07298 -2.84730 0.00490

LOAN_RATIO 0.12701 0.04024 3.15652 0.00190

Effects Specification: Cross-section fixed (dummy variables)

R-squared 0.88576 Mean dependent var 0.08154

Adjusted R-squared 0.87421 S.D. dependent var 0.17142

S.E. of regression 0.06080 Akaike info criterion -2.67139

Sum squared resid 0.69487 Schwarz criterion -2.35047

Log likelihood 297.82420 F-statistic 76.71882

Durbin-Watson stat 2.05945 Prob(F-statistic) 0.00000

NPL = -0.17 + 0.78*NPL(-1) - 0.08*LERNER - 0.026*GDP_G + 3.8*UNEMP -

0.20*ROA + 0.12*LOAN_RATIO + [CX=F]

Үлдэгдэл санамсаргүй хэмжигдэхүүний зураглал:

-.4

-.2

.0

.2

.4

.6

-0.4

0.0

0.4

0.8

1.2

25 50 75 100 125 150 175 200225

Residual Actual Fitted

Page 29: BTS GB MZ - Stability- Golomt

29

MP-ээс хамааруулсан зээлийн эрсдэл ба өрсөлдөөний хамаарлын загварын үнэлгээ:

Dependent Variable: NPL

Method: Panel Least Squares

Sample (adjusted): 2006Q4 2010Q3

Cross-sections included: 14

Total panel (unbalanced) observations: 212

Variable Coefficient Std. Error t-Statistic Prob.

C -0.06733 0.04628 -1.45463 0.14740

NPL(-1) 0.84209 0.04345 19.38067 0.00000

MP -0.04590 0.02896 -1.58495 0.11460

GDP_G -0.01902 0.01325 -1.43545 0.15280

UNEMP 2.72651 1.44761 1.88346 0.06110

ROA -0.24236 0.07906 -3.06557 0.00250

Effects Specification: Cross-section fixed (dummy variables)

R-squared 0.86959 Mean dependent var 0.08057

Adjusted R-squared 0.85743 S.D. dependent var 0.16993

S.E. of regression 0.06416 Akaike info criterion -2.56940

Sum squared resid 0.79459 Schwarz criterion -2.26857

Log likelihood 291.35630 F-statistic 71.49864

Durbin-Watson stat 2.06536 Prob(F-statistic) 0.00000

NPL = -0.067 + 0.84*NPL(-1) - 0.046*MP - 0.02*GDP_G + 2.72*UNEMP -

0.24*ROA + [CX=F]

Үлдэгдэл санамсаргүй хэмжигдэхүүний зураглал:

-.4

-.2

.0

.2

.4

.6

-0.4

0.0

0.4

0.8

1.2

25 50 75 100 125 150 175 200 225

Residual Actual Fitted

Page 30: BTS GB MZ - Stability- Golomt

30

HHI-аас хамааруулсан зээлийн эрсдэл ба өрсөлдөөний хамаарлын загварын үнэлгээ:

Dependent Variable: NPL

Method: Panel Least Squares

Sample (adjusted): 2006Q4 2010Q3

Cross-sections included: 14

Total panel (unbalanced) observations: 212

Variable Coefficient Std. Error t-Statistic Prob.

NPL(-1) 0.8749 0.0374 23.4131 0.0000

HHI -0.0088 0.0341 -0.2584 0.7963

GDP_G -0.0158 0.0132 -1.2020 0.2307

ROA -0.2788 0.0676 -4.1212 0.0001

EQ_TA 0.0913 0.0262 3.4856 0.0006

R-squared 0.8587 Mean dependent var 0.0806

Adjusted R-squared 0.8560 S.D. dependent var 0.1699

S.E. of regression 0.0645 Akaike info criterion -2.6213

Sum squared resid 0.8609 Schwarz criterion -2.5421

Log likelihood 282.8583 F-statistic 314.5105

Durbin-Watson stat 1.9945 Prob(F-statistic) 0.0000

NPL = 0.87*NPL(-1) - 0.008*HHI - 0.015*GDP_G - 0.27*ROA + 0.09*EQ_TA

Үлдэгдэл санамсаргүй хэмжигдэхүүний зураглал:

-.4

-.2

.0

.2

.4

.6

.8

-0.4

0.0

0.4

0.8

1.2

25 50 75 100 125 150 175 200 225

Residual Actual Fitted

Page 31: BTS GB MZ - Stability- Golomt

31

Тогтвортой байдлын Z index ба өрсөлдөөний хамаарлын загварын үнэлгээ:

Dependent Variable: Z

Method: Panel Least Squares

Sample (adjusted): 2006Q4 2010Q3

Cross-sections included: 13

Total panel (unbalanced) observations: 200

Variable Coefficient Std. Error t-Statistic Prob.

C 1.2343 0.2687 4.5939 0.0000

Z(-1) 0.1367 0.0422 3.2383 0.0014

LERNER 0.6564 0.2439 2.6910 0.0078

ROA 10.4733 1.4760 7.0955 0.0000

EQ_TA 20.1398 1.2010 16.7693 0.0000

Effects Specification: Cross-section fixed (dummy variables)

R-squared 0.9428 Mean dependent var 6.0266

Adjusted R-squared 0.9378 S.D. dependent var 4.8558

S.E. of regression 1.2108 Akaike info criterion 3.3016

Sum squared resid 268.2897 Schwarz criterion 3.5820

Log likelihood -313.1627 F-statistic 188.5994

Durbin-Watson stat 1.8648 Prob(F-statistic) 0.0000

Z = 1.23 + 0.13*Z(-1) + 0.65*LERNER + 10.47*ROA + 20.13*EQ_TA + [CX=F]

Үлдэгдэл санамсаргүй хэмжигдэхүүний зураглал:

-6

-4

-2

0

2

4

6

-10

0

10

20

30

25 50 75 100 125 150 175 200

Residual Actual Fitted

Page 32: BTS GB MZ - Stability- Golomt

32

MP-ээс хамааруулсан тогтвортой байдлын Z index ба өрсөлдөөний хамаарлын

загварын үнэлгээ:

Dependent Variable: Z

Method: Panel Least Squares

Date: 05/06/11 Time: 14:50

Sample (adjusted): 2006Q4 2010Q3

Cross-sections included: 13

Total panel (unbalanced) observations: 204

Variable Coefficient Std. Error t-Statistic Prob.

Z(-1) 0.7441 0.0321 23.1576 0.0000

MP(-1) 1.2309 0.6497 1.8945 0.0596

UNEMP -57.3997 21.3616 -2.6870 0.0078

ROA 7.2029 2.2239 3.2389 0.0014

SIZE 7.6355 2.0088 3.8011 0.0002

EQ_TA 5.6877 0.9079 6.2644 0.0000

LOAN_RATIO 2.3655 0.9247 2.5582 0.0113

R-squared 0.8454 Mean dependent var 5.9578

Adjusted R-squared 0.8407 S.D. dependent var 4.8325

S.E. of regression 1.9288 Akaike info criterion 4.1854

Sum squared resid 732.9076 Schwarz criterion 4.2993

Log likelihood -419.9112 F-statistic 179.5451

Durbin-Watson stat 1.9881 Prob(F-statistic) 0.0000

Z = 0.74*Z(-1) + 1.23*MP(-1) - 57.39*UNEMP + 7.2*ROA + 7.63*SIZE +

5.68*EQ_TA + 2.36*LOAN_RATIO

Үлдэгдэл санамсаргүй хэмжигдэхүүний зураглал:

-10

-5

0

5

10

15

-10

0

10

20

30

25 50 75 100 125 150 175 200

Residual Actual Fitted

Page 33: BTS GB MZ - Stability- Golomt

33

HHI-аас хамааруулсан тогтвортой байдлын Z index ба өрсөлдөөний хамаарлын

загварын үнэлгээ:

Dependent Variable: Z

Method: Panel Least Squares

Date: 05/06/11 Time: 15:08

Sample (adjusted): 2006Q4 2010Q3

Cross-sections included: 13

Total panel (unbalanced) observations: 204

Variable Coefficient Std. Error t-Statistic Prob.

Z(-1) 0.81651 0.03008 27.14116 0.00000

HHI 2.42881 1.33552 1.81863 0.07050

ROA 8.36705 2.29810 3.64086 0.00030

EQ_TA 2.99521 0.75386 3.97319 0.00010

R-squared 0.82399 Mean dependent var 5.95777

Adjusted R-squared 0.82135 S.D. dependent var 4.83253

S.E. of regression 2.04258 Akaike info criterion 4.28571

Sum squared resid 834.42400 Schwarz criterion 4.35078

Log likelihood -433.14290 F-statistic 312.09560

Durbin-Watson stat 2.15538 Prob(F-statistic) 0.00000

Z = 0.81*Z(-1) + 2.42*HHI + 8.36*ROA + 2.99*EQ_TA

Үлдэгдэл санамсаргүй хэмжигдэхүүний зураглал:

-12

-8

-4

0

4

8

12

-10

0

10

20

30

25 50 75 100 125 150 175 200

Residual Actual Fitted