cita saintur

15
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР ХХМТГ-ын ХХШБЗХ-ийн мэргэжилтэн Б.Сайнтөр Шуудангийн салбарт төрөөс баримтлах бодлого ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ-2017 ШУУДАНГИЙН САЛБАРЫН ЗОХИЦУУЛАЛТ

Upload: crcgovmn-crc

Post on 21-Jan-2018

66 views

Category:

News & Politics


0 download

TRANSCRIPT

Page 1: Cita saintur

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

ХХМТГ-ын ХХШБЗХ-ийн мэргэжилтэн Б.Сайнтөр

11/14/171

Шуудангийн салбарт төрөөс баримтлах бодлого

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ-2017 ШУУДАНГИЙН САЛБАРЫН ЗОХИЦУУЛАЛТ

Page 2: Cita saintur

АГУУЛГА

ХХМТГ-ын танилцуулга

Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого

Өрх бүрт шуудан хөтөлбөр

Шуудангийн тухай хуульд тандан судалгаа хийсэн ажил

Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

11/14/17 2

Page 3: Cita saintur

ХХМТГ-ын танилцуулга

11/14/17 3

Page 4: Cita saintur

Төрөөс мэдээлэл, харилцааны холбооны хөгжил талаар баримтлах бодлого

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар тогтоолоор “Мэдээлэл, харилцааны холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу баталсан.

Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлахбодлогын баримт бичиг

3.3.8. шуудангийн бүх төрлийн үйлчилгээг Монгол Улсын бүх иргэн, өрх, байгууллага бүрт тэгш хүртээмжтэй хүргэх боломж бүхий шуудангийн сүлжээг төрийн дэмжлэгтэйгээр хувийн хэвшилд тулгуурлан өргөтгөн хөгжүүлнэ.

3.4.4. хаягжилтын нэгдсэн системд суурилсан шуудангийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

3.3.10. хаягжилтын системийн уялдааг сайжруулж нэгдмэл болгоно.

11/14/17 4

Page 5: Cita saintur

Өрх бүрт шуудан хөтөлбөр

11/14/17 5

Засгийн газрын 2011 оны 126 дугаар тогтоолоор батлагдсан “Өрх бүрт шуудан” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь манай улсын шууданг хөгжүүлэх урт хугацааны 2011-2020 оны стратеги, зорилт, арга хэмжээг тодорхойлсон бодлогын баримт бичиг бөгөөд түүний хэрэгжилтийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Аймгийн ЗДТГ, Монгол шуудан ТӨХК хариуцан ажиллаж байна.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТУУД

1. Шуудангийн салбарт шинэ нэр төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх, үндсэн сүлжээг бий болгох чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох

2. Шуудангийн үндсэн сүлжээг бий болгох, ашиглалт, дамжуулах чадварыг өргөтгөн сайжруулах3. Шуудангийн үйлчилгээнд мэдээллийн технологид тулгуурласан шинэ нэр төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх

4. Шуудангийн хаягжуулалтыг зип кодтой уялдуулан сайжруулах, өрх бүрийг шуудангийн хайрцгаар хангах, шуудангийн үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх

5. Шуудангийн маркийн үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлж, филателийн үйлчилгээг өргөжүүлэх

6. Салбарын хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх

Page 6: Cita saintur

Өрх бүрт шуудан хөтөлбөр

11/14/17 6

1-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө “Биелэлт дундаж 65%”• Шинэ техник технологийг судалж үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх• Дэлхийн болон бүсийн шуудан холбооны байгууллагын дүрэмд орсон нэмэлт протоколыг зохих

журмын дагуу баталгаажуулна• Улс хоорондын шуудангийн илгээмжийн гаалийн бүрдүүлэлтийн журмыг ДШХ-ны конвенцитой

ялдуулан хэрэгжүүлэх• Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигчдийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэнэ• Шуудангийн илгээмжийг ялган боловсруулах, хүргэх, тээвэрлэхэд оролцогч талуудад аюулгүй

ажиллагааны зөвлөмж гаргана 2-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө “Биелэлт дундаж 59%”• Шуудангийн үндсэн сүлжээний бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгоно• Шуудангийн үндсэн сүлжээний техник технологийн шинэчлэлт хийнэ• Хот хоорондын шуудан хүргэлтийг бүсчилсэн тогтолцоонд шилжүүлнэ• Шууданг долоо хоногт аймгийн төвд 2-оос доошгүй, сум багт нэгээс доошгүй удаа хүргэнэ• Ложистик үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөн сайжруулна 3-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө “Биелэлт дундаж 67%”• Хэвлэлийн электрон хүргэлт, худалдаа, үйлчилгээний систем бий болгоно• Гибрид шуудангийн үйлчилгээг нэвтрүүлнэ• Цахим шуудангийн хайрцгийн үйлчилгээг нэвтрүүлнэ• Шуудангийн үйлчилгээний ажлын байрыг шаардлагатай техник хэрэгслээр хангана• Шуудангийн үйлчилгээний лангууны тоног төхөөрөмжийг шинэчлэх, үндсэн сүлжээнд холбоно• Өргөн хэрэглээний барааны цахим худалдааг хөгжүүлэх замаар орон нутгийн иргэдийг өргөн

хэрэглээний бараагаар хангана

Page 7: Cita saintur

Өрх бүрт шуудан хөтөлбөр

11/14/17 7

4-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө “Биелэлт дундаж 59%”• Өрх бүрийг шуудангийн хайрцгаар хангах төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ• Шинээр ашиглалтанд орж байгаа орон сууцанд шуудангийн хайрцаг байрлуулна• Зип кодод суурилсан цахим шуудангийн хайрцаг төсөл хэрэгжүүлнэ• Томоохон үйлчилгээний төв, шатахуун түгээх станц, хороодод шуудангийн хайрцаг

байрлуулна• Зип кодтой уялдуулан нэг загварын хаягтай болгох, хотын гудамж талбайг хаягжуулна 5-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө “Биелэлт дундаж 57%”• Маркийн сэдэв сонголт, борлуулалтыг дэлхийн жишигт хүргэнэ• Улсын фондын маркийн нөхөн хангалтыг сайжруулна• Шуудангаар үйлчлэгч байгууллагын маркийн хэрэглээг нэмэгдүүлнэ• Цахим маркийн хэрэглээг бий болгож интернэтээр борлуулна 6-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө “Биелэлт дундаж 75%”• Шуудангийн ажил мэргэжлийг давхар болон дангаар эзэмших боломжоор нь ангилан

сургаж бэлтгэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулна• Боловсон хүчнийг гадаад, дотоодын их, дээд, тусгай мэргэжлийн сургуульд бэлтгэнэ• Салбарын боловсон хүчнийг давтан сургах, мэргэшүүлнэ.

Page 8: Cita saintur

Шуудангийн тухай хуульд тандан судалгаа хийсэн ажил

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын болон Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын А/17тоот/ А/52 тоот хамтарсан тушаалаар байгуулагдсан.

Шуудангийн тухай Монгол Улсын хуулийн хэрэгжилт, уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар тандан судалгааны ажлын хэсэг 2017 оны 3 сарын 14-өөс 5 сарын 16-ыг хүртэл ажилласан.

Энэ хугацаанд ажлын хэсгийн хурлыг 7 хоног тутам хийж, ажлын төлөвлөгөө, судалгааны явцын тайлан болон Тагнуулын Ерөнхий Газар, Маркийн газруудын мэдээлэл сонсож хэлэлцэв.

11/14/17 8

Page 9: Cita saintur

Шуудангийн тухай хуульд тандан судалгаа хийсэн ажил

Монгол Улсын шуудангийн талаарх энэхүү судалгааны зорилго нь өмнө гарсан судалгааны ажлууд, тайлан, ДШХБ-ын Их хурлуудаас гарсан шийдвэр, тус салбарын мэргэжилтнүүдийн саналыг үндэслэн тулгарч байгаа хүндрэлтэй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх арга замыг тогтоох, тэдгээрийн эерэг ба сөрөг тал, үр нөлөө болон ижил төрлийн асуудлыг олон улсын болон бусад улсын хууль, эрх зүйн актуудтай хэрхэн уялдан зохицуулж, шийдвэрлэснийг харьцуулан судалж, хууль тогтоомж боловсруулах хэрэгцээ шаардлагыг тандан судлахад чиглэгдсэн.

Шуудангийн хууль, эрх зүйн актуудтай харьцуулсан судалгаа, шуудантай холбогдох зүйл заалт бүхий Монгол Улсын хууль, нийтлэг мөрдөгдөх дүрэм, журам, судалгааны анкет бүхий хүснэгтээр шуудангаар үйлчилгээ эрхлэгч 20 байгууллага, Монгол Улсын хэмжээнд шуудангаар үйлчлүүлэгчдийн төлөөлөл болох нийт 6000 иргэдээс авсан судалгааг нэгтгэсэн дэлгэрэнгүй тайланг үндэслэн тандан судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.

11/14/17 9

Page 10: Cita saintur

Төрөөс баримтлаж байгаа бодлогын талаарх иргэдээс авсан судалгаа Ш

ууда

нги

йн

үйл

чил

гээ эрхл

эхэд тусга

й зө

вшө

өр

өл

ша

ар

дл

ага

тай

0% 10%

20%

30%

40%

50%

60%

70%

80%

90%

100%

8235%

4706%

5882%

7647%

6471%

6471%

1765%

4710%

2941%

2353%

2353%

2941%

0%

580%

1176%

0%

1176%

588%

тийм г йү ү хариулааг йү

Шуудангийн тухай хуульд тандан судалгаа хийсэн ажил

Page 11: Cita saintur

Шууда

нгийн тухай хууль зор

илтоо

биел

лж ча

дд

аг уу?үү

0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% 100%

6480%

5882%

4118%6471%

7059%

6471%

0% 4706% 9410%

7640%

4706%5882%

7059%

1765%

2360%

3529% 2353%2941%

3529%

588%

4118% 0%

1176%

4118%

1765% 2941%

1765%1765%

2353%1176%

0%

0%

9412%1170%

590%

1176%

1170%

2360%0%

тийм үгүй хариулаагүй

Шуудангийн тухай хуульд тандан судалгаа хийсэн ажил

Page 12: Cita saintur

Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага

Шуудангийн тухай хууль нь анх 2003 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан. Хуульд 2005, 2007 онуудад тус тус өөрчлөлт орсон. 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр өөрчлөлт орж, 8 бүлэг, 27 зүйл, 127 заалттайгаар мөрдөгдөж байна.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 он” баримт бичигт тулгуурлан Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын 3.3.8-д “Шуудангийн бүх төрлийн үйлчилгээг Монгол Улсын бүх иргэн, өрх, байгууллага бүрт тэгш, хүртээмжтэй хүргэх боломж бүхий шуудангийн сүлжээг төрийн дэмжлэгтэйгээр хувийн хэвшилд тулгуурлан өргөтгөн хөгжүүлэх” бодлогын чиглэл тусгагдсан.

Энэ бодлогын баримт бичгийн 3.2.1-д “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын эрх зүйн актыг боловсронгуй болгож, Монгол Улсын хууль болон олон улсын гэрээнд нийцүүлэн шинэчлэн боловсруулж мөрдүүлнэ”, 3.3.10-т “Хаягжилтын системийн уялдааг сайжруулж, нэгдмэл болгоно”, 3.4.4-т “Хаягжилтын нэгдсэн системд суурилсан шуудангийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх” зэрэг зорилтууд тусгагдсаныг хэрэгжүүлэх.

11/14/17 12

Page 13: Cita saintur

Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

Шуудангийн салбарын бодлого, зохицуулалтын хариуцсан байгууллагын бүрэн эрх, чиг үүргийг зааглан тодорхойлж, салбарын удирдлага зохион байгуулалтын давхардал, илүү шат дамжлагыг арилгах,

Монгол Улсын нэгдэн орсон Дэлхийн шуудангийн байгууллагын конвенци, дүрэмд, дотоодын хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтыг нийцүүлэх,

Шуудангийн үндсэн сүлжээний тодорхойлолт, эзэмшигчийн статусыг олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлох, хувийн хэвшлийн шуудангийн байгууллагуудын оролцоог хангах боломжийг нэмэгдүүлж, өрсөлдөөний орчинг сайжруулах,

Хаягжилтын нэгдмэл байдлыг хангах замаар шуудангийн хүргэлтийн давтамж, чиглэл болон хүргэлтийн хугацааг олон улсын жишигт ойртуулах, шуудан илгээмжийн төрөл зүйлийг олон улсын стандартад нийцүүлэх,

Шуудангийн үйлчилгээгээр дамжуулан бусад салбарт шинэ үйлчилгээ, хэрэглээг нэвтрүүлэх, цахим худалдаа, илгээмжийн үйлчилгээг ашиглах боломжийг нэмэгдүүлэх,

Тусгай шуудангийн (төрийн болон дипломат) зохицуулалтыг боловсронгуй болгох,

Дэлхийн шуудангийн байгууллагаас улс орнуудад хөгжүүлэхийг уриалсан цахим худалдаа, санхүү, даатгал болон хүргэлт зэрэг шинэ үйлчилгээнүүдийг шуудангийн салбарт нэвтрэх боломжийг тусгах,

Хуулийн зарим зүйл, заалтын агуулга, нэр томъёог боловсронгуй болгох.

11/14/17 13

Page 14: Cita saintur

Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай хэрхэн уялдах, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаарх санал

Шуудангийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болох Дэлхийн шуудан холбооны байгууллагын конвенци, дүрэм болон Захиргааны ерөнхий хууль, бусад хууль тогтоомжид нийцсэн байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Харилцаа холбооны тухай хуульд шуудантай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах.

Хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг батлуулахаар ЗГХЭГ-т 1/797 тоот албан бичгээр хүргүүлээд байна

11/14/17 14

Page 15: Cita saintur

11/14/17 1511/14/17 15

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Анхаарал хандуулсанд баярлалаа.

www.cita.gov.mn