conventions final

24
БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ТУХАЙ КОНВЕНЦ КОНВЕНЦИУДЫН ТАНИЛЦУУЛГА ОЛОН УЛСЫН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ УС, НАМГАРХАГ ГАЗАР, ЯЛАНГУЯА УСНЫ ШУВУУД ОЛНООР АМЬДАРДАГ ОРЧНЫ ТУХАЙ КОНВЕНЦ ЗЭРЛЭГ АМЬТАН БА УРГАМЛЫН АЙМГИЙН ХОВОРДСОН ЗҮЙЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛДААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ ЗЭРЛЭГ АМЬТДЫН НҮҮДЛИЙН ЗҮЙЛҮҮДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР БАЙГУУЛАГДСАН ОЛОН УЛСЫН

Upload: shijir-chimed-ochir

Post on 20-Mar-2016

233 views

Category:

Documents


0 download

DESCRIPTION

БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР БАЙГУУЛАГДСАН ОЛОН УЛСЫН КОНВЕНЦИУДЫН ТАНИЛЦУУЛГА

TRANSCRIPT

Page 1: Conventions final

1

БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ТУХАЙ КОНВЕНЦ

КОНВЕНЦИУДЫН ТАНИЛЦУУЛГА

ОЛОН УЛСЫН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ УС, НАМГАРХАГ ГАЗАР, ЯЛАНГУЯА УСНЫ ШУВУУД ОЛНООР АМЬДАРДАГ

ОРЧНЫ ТУХАЙ КОНВЕНЦ

ЗЭРЛЭГ АМЬТАН БА УРГАМЛЫН АЙМГИЙН ХОВОРДСОН ЗҮЙЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД

ХУДАЛДААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ

ЗЭРЛЭГ АМЬТДЫН НҮҮДЛИЙН ЗҮЙЛҮҮДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ

БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР БАЙГУУЛАГДСАН ОЛОН УЛСЫН

Page 2: Conventions final

2

Page 3: Conventions final

3

Байгаль орчны асуудал бол хил хязгааргүй, өөрөөр хэлбэл, манай гариг дээрх хамгийн их даяаршсан асуудал юм. Нөгөө талаар байгаль орчин бол өөрөө нийгэм эдийн засгийн аль ч

салбарт хүрч, хүрэлцэж байдаг хөрвөгч салбар. Энэ утгаараа тухайн улс орны хэмжээнд байгаль орчны асуудлыг орхигдуулж ямарваа нэг асуудлыг шийдвэрлэх нь хамгийн зөв шийдэл биш юм.

Аливаа улс орон өөрийн хүчээр хийж барахааргүй асуудалтай тулгарах тохиолдолд бусдаас дэмжлэг авах, хамтран ажиллах, бие биенээ харилцан нөхөх зэргээр ажиллах шаардлагатай болдог. Төрийн үндсэн 4 үүргийн нэгийг нь Шотландын их сэтгэгч Адам Смит ийнхүү тодорхойлсон:

ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭР ГЭЖ ЮУ ВЭ?

ОЛ

ОН

УЛ

СЫ

Н Г

ЭРЭ

Э Х

ЭЛЭЛ

ЦЭ

ЭР

Гэтэл дэлхий дахины хэмжээнд хил хязгааргүй даяаршсан байгаль орчны асуудлыг шийдвэрлэх “төр” гэж юуг хэлэх вэ гэдэг асуудал гарч ирж болно. Тэрхүү “төр” нь бодитоор оршин тогтноогүй байгаа ч түүний үүргийг биелүүлж чадахуйц арга механизмууд байгаа нь олон улсын хэмжээнд хамтран хэлэлцэж байж гаргаж байгаа шийдвэрүүд, ялангуяа байгаль орчны асуудлын тухайд 1972 оны Стокгольм-оос эхэлж 1992 оны Рио-гоор удаалж 2002 оны Иоханнесбург-аар өртөөлсөн Дэлхийн дээд хэмжээний уулзалтууд, тэдгээрийг дагалдан гарч байгаа олон улсын гэрээ хэлэлцээр баримт бичгүүд юм.

Эдийн засгийн харилцаанд орж байгаа хоёр этгээдэд аль алинд нь ашигтай байх боловч

гуравдагч этгээдийн хувьд хохиролтой байх тохиолдолд хохирлыг аль болохоор үгүй хийх явдал бол төрийн үүрэг.

БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ

ХАМГААЛАХТАЙ ХОЛБООТОЙ ОЛОН

УЛСЫН КОНВЕНЦИУДЫН ОН ДАРААЛАЛ

Иран улсын Рамсар хотод “Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай Конвенц (RAMSAR)” батлагдсан юм.

АНУ-ын Вашингтон хотноо “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенц (CITES)” хэлэлцэгдэж 1975 онд батлагдсан.

ХБНГУ-ын Бонн хотод “Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай Конвенц (CMS)”-ийг хэлэлцэж 1983 онд хүчин төгөлдөр болж батлагдсан.

Бразилийн Рио де Жанейро хотод хуралдсан Дэлхийн дээд хэмжээний уулзалтаар “Биологийн олон янз байдлын тухай Конвенц (CBD)”-ийг хүлээн зөвшөөрч 1993 онд соёрхон батласан.

1992

Page 4: Conventions final

4

Үүнд манай гаригийн амьтан, ургамал, мөөг, бичил биетний зүйлийн бүрдэл төдийгүй тэдгээрийн генийн сан хөмрөг, амьдралын хам

бүрдэл, амьдрах орчны олон янз байдал, тэнд явагдах эволюци, экологийн нэгдмэл үйл явц цогцоороо хамаарна

Аливаа амьд биет дангаараа оршин тогтнож чадахгүй. Амьд биетүүд бие биенээсээ хамааралтай амьдралын нэгдмэл бүрдлийг үүсгэнэ. Нэг зүйл оршин тогтноход бусад олон зүйл хамаатай болохын нэгэн адил ямар нэг зүйл устахад түүнийг дагаад өөр олон зүйл устах нөхцөл бүрдэнэ.

Өнөөдөр бидний харж буй биологийн олон янз байдал нь хэдэн тэрбум жилийн хувьслын үр дүн бөгөөд байгалийн үйл явц, түүнээс илүүтэйгээр хүний нөлөөн доор бүрэлдэн бий болжээ. Энэ нь биднийг өөрт хамруулах, өөрийн нэг хэсгээ болгох амьдралын хэлхээг бүрдүүлдэг юм. Олон янз байдал нь ургамал, амьтан, бичил биетнүүд гэсэн өргөн хүрээнд ойлгогдох ёстой.

БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ ГЭЖ ЮУ ВЭ?Биологийн олон янз байдал (Biodiversity) гэдэг нь дэлхий дээрхи амьдралын олон янз байдал, тэдгээрийг бүрэлдүүлэх олон янз, хэв маягт оноосон нэр томъёо юм.

Биологийн олон янз байдал нь зүйлүүдийн генийн ялгааг мөн өөрт хамруулдаг, жишээ нь малын үүлдэр болон үр тарианы сортууд зэрэг. Хромосом, ген, ДНХ буюу амьдралыг бүрдүүлэгч суурь бүрдлүүд нь төрөл зүйлүүдийн хувийн онцлогийг тодорхойлж байдаг юм.

НҮБ-аас 2010 оныг Олон улсын Биологийн олон янз байдлын жил

удаалаад 2011 оныг Ойн жил болгон зарласан нь тохиолдлын хэрэг биш.

Өнөөгийн биологийн олон янз байдал устах үйл явцын хурд урьд өмнө

үзэгдэж дуулдаагүй өндөр хэмжээнд хүрсэн явдал дэлхий ертөнц маань 6 дахь их сүйрлийн ирмэгт ирээд байна хэмээн эрдэмтдийг үзэхэд хүргэсэн

байна.

Энэ учир шалтгаанаар дэлхийн “төр”-ийн үүргийг гүйцэтгэж чадахуйц олон олон гэрээ хэлэлцээр конвенциудыг байгуулж эхэлсэн билээ. Эхний үед асуудлыг бие биенээс нь салгаж шийдвэрлэх, тодорхой нэгэн арга замыг сонгож авах байдлаар авч үзэж байсан нь анхны байгуулсан конвенцуудаас тод харагдана.

Биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр байгуулсан хамгийн анхны Конвенц бол 2011 онд 40 жилийнхээ ойг тэмдэглэх Ираны Рамсар хотод 1971 оны 2 дугаар сарын 2-ны өдөр байгуулагдсан “Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай Конвенц” юм.

Өнөөдөр 1.75 сая биологийн олон янз байдал

тодорхойлогдоод байгаа бөгөөд ихэнх нь шавьж,

жижиг амьтад байна. Эрдэмтэд ойролцоогоор 13 сая олон янз байдал байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

© С

тиг Ф

роде Олсен

© Б.М

өнхчулуун

Page 5: Conventions final

5

ОЛОН УЛСЫН АЧ ХОЛБОГДОЛ БYХИЙ УС, НАМГАРХАГ ГАЗАР ЯЛАНГУЯА УСНЫ ШУВУУД ОЛНООР АМЬДАРДАГ ОРЧНЫ ТУХАЙ КОНВЕНЦ ГЭЖ ЮУ ВЭ?

ОЛ

ОН

УЛ

СЫ

Н А

Ч Х

ОЛ

БО

ГДО

Л Б

ҮХИ

Й У

С, Н

АМ

ГАРХ

АГ

ГАЗА

Р Я

ЛА

НГУ

ЯА

УС

НЫ

ШУВ

УУД

ОЛ

НО

ОР

АМ

ЬД

АРД

АГ

ОРЧ

НЫ

ТУХ

АЙ

КО

НВ

ЕНЦ

Ус, намгархаг газрыг ухаалгаар ашиглах явдлыг “тогтвортой хөгжлийн үзэл санаа, зарчмын хүрээнд ус намгархаг газар нутгийн экологийн шинж чанарыг хадгалан, зөвхөн экосистемийн төвшинд

үйл ажиллагаагаа гүйцэлдүүлэх” гэж тодорхойлжээ. Энэ нь ус намгархаг газар, нөөц баялагийг хүн төрөлхтөний тусын тулд хамгаалах, тогтвортой ашиглах гэсэн үндсэн санаа бүхий болохыг харуулж байна.

Ус, намгархаг газар гэдэгт байгалийн ба хиймэл, байнгын ба түр зуурын, урсгал ба тогтмол, цэнгэг ба шорвог ус, намаг, балчиг, хүлэр намаг бүхий газрууд болон далайн татлагынхаа үеэр 6 метрээс илүүгүй гүнтэй далайн эргийн ус бүхий газрыг ойлгох бөгөөд усны шувуу гэдэг нь экологийн хувьд ус, намгархаг газраас шууд хамааралтай шувууд болно.

Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенцийг байгуулах болсон үндсэн шалтгаан нь усны шувууд нь улирлын чанартай хил дамжин нүүдэллэж явдаг учир түүнийг олон улсын нөөц баялгийн нэгэн адил үзэх ёстой, мөн үүгээр дамжуулан усны шувуудын амьдрах үндсэн орчин болсон ус, намгархаг газрыг хамгаалах шаардлагатай байсанд оршино.

УС, НАМГАРХАГ ГАЗРЫГ ХАМГААЛАХ YНДСЭН

ШААРДЛАГА НЬ

Ус, намгархаг газар нь усны горим болон ургамал ба амьтны аймгийн амьдрах орчны экологийн зохицуулагч болдог үндсэн үүрэгтэй;

Ус, намгархаг газар нь эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, чөлөөт амралтын дахин нөхөн сэргээхэд туйлын бэрхшээлтэй үнэт нөөц баялаг мөн;

Ус, намгархаг газрын ашиглалт, түүнээс үүдэн гарах хор хохирол нөлөө ирээдүйд улам бүр өсөх хандлагатай байгааг таслан зогсоох шаардлагатай болсонд мөн оршиж байна.

Анх байгуулсан хотын нэрээр нэрлэгдэх болсон энэхүү конвенцийн үзэл санааны үндсэн санаа нь ухаалаг хэрэглээ юм.

© Б.Н

ямбаяр

Page 6: Conventions final

6

БYТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АЖИЛЛАХ АРГА ХЭЛБЭР

Конвенцийн үзэл санааг хүлээн зөвшөөрч нэгдэн орсон улс орнууд бол конвенцийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох Хэлэлцэн тохирогч Талууд болно.

Конвенцийн хүрээнд ус, намгархаг газрыг хамгаалах буюу конвенцийн ажиллах үндсэн арга нь Хэлэлцэн тохирогч талууд өөрийн нутаг дэвсгэр дээр байх олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газрын жагсаалтыг гаргана. Тухайн ус, намгархаг газрын хил хязгаарыг тус бүрт нь нарийвчлан тогтоож, газрын зураг дээр тэмдэглэх бөгөөд үүнд ус, намгархаг газартай хил залгаа эрэг хавийн болон эргийн бүс, эсвэл арал мөн ус, намгархаг газрын хил хязгаар дотор багтаж буй татлагынхаа үеэр 6 метрээс илүү гүнтэй далайн холбогдох бусад газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг газрыг мөн хамруулж болно.

Хэлэлцэн тохирогч талууд жагсаалтад орсон ус, намгархаг газрын хамгаалалтыг сайжруулах, өөрийн нутаг дэвсгэр дэх ус, намгархаг газар нутгийг зохистой ашиглах талаар төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.

Хэлэлцэн тохирогч тал тус бүр жагсаалтад орсон өөрийн газар нутаг дэвсгэр дээрх ус, намгархаг газрын экологийн байдал нь техник технологийн хөгжил, бохирдолт болон хүний бусад үйл ажиллаганаас шалтгаалан жагсаалтад орох үеийнхээс өөрчлөгдсөн, өөрчлөгдөж байгаа, өөрчлөгдөх хандлагатай байгаа бол энэ тухай нэн даруй мэдэгдэх талаар зохих арга хэмжээ авна.

Үүнд:Конвенцийн хэрэгжилт, жагсаалтад орох нэмэлт өөрчлөлт,

жагсаалтад орсон ус, намгархаг газар нутгийн экологийн байдалд өөрчлөлт гарсан тохиолдолд холбогдох мэдээлэл, ус, намгархаг газар, түүний ургамал ба амьтны аймгийг хамгаалах, менежмент хийх, зохистой ашиглахтай холбогдсон ерөнхий буюу тусгай зөвлөмж гарган хэлэлцэн тохирогч талуудад танилцуулах, ус, намгархаг газартай холбогдолтой олон улсын шинж чанартай аливаа асуудлаар олон улсын холбогдох байгууллагуудад хандан энэхүү Конвенцийн хэрэгжилтийг үр дүнтэй болгох зорилгоор бусад зөвлөмж, дүрэм, журам боловсруулан гаргах үүрэгтэй.

Талуудын Бага хурал бол Конвенцийн эрх барих дээд байгууллага бөгөөд 2-3 жилд нэг удаа хуралдаж Конвенцийн хэрэгжилттэй холбоотой хамгийн чухал шийдвэрүүдийг гаргана.

© Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар

© Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар

© Ф

ранс

Шеп

ерс

Page 7: Conventions final

7

САНХYYЖИЛТХэлэлцэн тохирогч Талууд тус бүр

ээлжит хуралдаанаар санал нэгтэй баталсан хэмжээний мөнгөн хандивыг төсөвт хандивлана.

Байнгын хорооны бүрэлдэхүүнд бүс нутаг бүрийн төлөөллийг Нэгдэн орсон Талуудаас оруулна.Байнгын хороо нь дараах ажлын хэсгүүдээс бүрдэнэ:

• Санхүүгийн,• Талуудын бага хурлын,• Стратеги төлөвлөлтийн,• Харилцаа холбоо,• Сургалт сурталчилгааны,• Шинжлэх ухаан техникийн,• Тодорхой нэг ажлын шаардлагаар байгуулагдсан Ажлын

хэсгүүд багтана.2011 оны байдлаар энэ Конвенцид дэлхийн 160 улс орон нэгдэн

орсон бөгөөд 187 сая га газрыг хамарсан 1913 газар нутгийг олон улсын ач холбогдол бүхий хэмээн бүртгэн авсан байна. Улс орон бүр өөрийн хэмжээнд ус намгархаг газруудаа хамгаалах талаар төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс гадна олон улсын хүрээнд Рамсарын Конвенцийн Жижиг төслийн сан гэх мэт механизмаар дамжуулан зохистой менежмент, хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Конвенцид нэгдэн орсон талуудын хүрээнд мөн хоёр талт хамтын ажиллагааг өрнүүлэх зэргээр боломжтой бүхий л хэлбэрээр Конвенцийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байна.

Нэмэлт мэдээллийг Конвенцийн www.ramsar.org вебсайт-аас авна уу.

Конвенцийн өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Нарийн бичгийн дарга нарын газар мөн ажиллах бөгөөд Талуудын бага хурлын ээлжит хуралдааны хооронд ажиллах гүйцэтгэх байгууллага болох Байнгын Хороо жилд нэг удаа хуралдаж конвенцийн хэрэгжилттэй холбоотой шийдвэрүүдийг гаргана.

© Д

элхийн байгаль хамгаалах сан (W

WF)-гийн М

онгол дахь хөтөлбөрийн газар

Page 8: Conventions final

8

Рамсарын Конвенцид орсон газар нутаг

Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай Конвенцид манай улс 1998 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр албан ёсоор нэгдэн орсон билээ. Улмаар усны шувууд олноор амьдардаг, олон улсад ач холбогдол бүхий ус намгархаг газруудын РАМСАР-ын жагсаалтанд манай орны 11 нуурыг хамруулаад байна. Үүнээс Өгий нуур, Нууруудын хөндий, Ачит нуур орчмын газар нутаг, Буйр нуур орчмын газар нутаг, Хурх хүйтний хөндийн

нуурууд буюу 5 газар нутаг улсын хамгаалалтад хамрагдаагүй байна. Бусад газар нутгийн тухайд тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмийн хүрээнд хамгаалалтын зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

МОНГОЛ УЛС БА РАМСАРЫН

КОНВЕНЦ

РАМСАРТ бүртгэгдсэн өдөр: 06-07-1998

Газарзүйн байрлал: 47°46’N 102°46’E

Өндөр: 1280 м

Эзлэх талбай: 2,510 га

Хамгаалалтанд аваагүй.

ѲГИЙ НУУР КОД 955

РАМСАРТ бүртгэгдсэн өдөр: 08-12-1997

Газарзүйн байрлал: 49°42’N 115°06’E

Өндөр: 821 m

Эзлэх талбай: 210,000 ha

Монгол Дагуурын ДЦГ (1992 он)

МОНГОЛ ДАГУУР КОД 924

РАМСАРТ бүртгэгдсэн өдөр: 06-07-1998

Газарзүйн байрлал: 48°10’N 099°43’E

Өндөр: 2060 m

Эзлэх талбай: 6,110 ha

Хорго, тэрхийн цагаан нуурын БЦГ 1995 он

ТЭРХИЙН ЦАГААН НУУР КОД 953

© Б

.Чин

тог

тох

© Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар

© Ц

.Адъ

яасү

рэн

Page 9: Conventions final

9

НУУРУУДЫН ХѲНДИЙ КОД 954РАМСАРТ бүртгэгдсэн өдөр: 06-07-1998

Газарзүйн байрлал: 45°18’N 100°07’E

Өндөр: 1100 m - 1235 m

Эзлэх талбай: 45,600 ha

Хамгаалалтанд аваагүй.

РАМСАРТ бүртгэгдсэн өдөр: 13-04-1999

Газарзүйн байрлал: 47°58’N 092°50’E

Өндөр: 1106 m - 1160 m

Эзлэх талбай: 321,360 ha

Хар ус нуурын БЦГ 1997 он

ХАР УС НУУРЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАР КОД 976

РАМСАРТ бүртгэгдсэн өдөр: 13-04-1999

Газарзүйн байрлал: 48°53’N 093°25’E

Өндөр: 1030 m

Эзлэх талбай: 45,000 ha

Хяргас, айраг нуурын БЦГ 2000 он

АЙРАГ НУУР КОД 977

РАМСАРТ бүртгэгдсэн өдөр: 22-03-2004

Газарзүйн байрлал: 49°40’N 090°35’E

Өндөр: 1435 m

Эзлэх талбай: 73,730 ha

Хамгаалалтанд аваагүй.

АЧИТ НУУР, ТYYНИЙ ОРЧМЫН УС, НАМГАРХАГ ГАЗАР КОД 1376

РАМСАРТ бүртгэгдсэн өдөр: 22-03-2004

Газарзүйн байрлал: 47°48’N 117°40’E

Өндөр: 581 m

Эзлэх талбай: 104,000 ha

Хамгаалалтанд аваагүй.

БУЙР НУУР, ТYYНИЙ ОРЧМЫН УС, НАМГАРХАГ ГАЗАР КОД 1377

© Б.Ганхуяг

© С

.Эрдэнэцэцэг

© Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар

© Д

.Батболд

© Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар

Page 10: Conventions final

10

Биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор байгуулсан олон улсын

дараагийн гэрээ хэлэлцээр бол Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон

зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенц юм.

РАМСАРТ бүртгэгдсэн өдөр: 22-03-2004

Газарзүйн байрлал: 45°15’N 114°00’E

Өндөр: 1294 m

Эзлэх талбай: 3,280 ha

Ганга нуурын БДГ 1993 он

ГАНГА НУУР, ТYYНИЙ ОРЧМЫН УС,НАМГАРХАГ ГАЗАР КОД 1378

РАМСАРТ бүртгэгдсэн өдөр: 22-03-2004

Газарзүйн байрлал: 50°20’N 092°45’E

Өндөр: 759 m

Эзлэх талбай: 585,000 ha

Увс нуурын ДЦГ 1993 он

УВС НУУР, ТYYНИЙ ОРЧМЫН УС,НАМГАРХАГ ГАЗАР КОД 1379

РАМСАРТ бүртгэгдсэн өдөр: 22-03-2004

Газарзүйн байрлал: 48°18’N 110°34’E

Өндөр: 1000 m - 1100 m

Эзлэх талбай: 42,940 ha

Хамгаалалтанд аваагүй

ХУРХ-ХYЙТНИЙ ХѲНДИЙН НУУРУУД КОД 1380

© С

.Бая

рхүү

© С

.Бая

рхүү

© Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар

Page 11: Conventions final

11

ЗЭРЛЭГ АМЬТАН БА УРГАМЛЫН АЙМГИЙН ХОВОРДСОН ЗYЙЛИЙГ

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛДААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ ГЭЖ ЮУ ВЭ?

Энэхүү Конвенцийг анх 1973 онд Вашингтон хотод олон улсын хэмжээнд танилцуулсан бөгөөд эдүгээ дэлхийн 175 улс орон нэгдэн орсон байна. Англи нэрийн товчлол буюу САЙТИС нэрээрээ олны танил болсон энэхүү конвенц 1975 оны 7 дугаар сарын 1-нд хүчин төгөлдөр болсон бөгөөд конвенцийн зорилго нь

зэрлэг амьтан ба ургамлын аль нэгэн зүйл олон улсын худалдаанд хэт их хэмжээгээр ашиглагдаж, үүнээс шалтгаалан устах аюулд орохоос сэргийлэх, хамгаалах явдал юм.

Олон улсын худалдаанаас шалтгаалж устах аюулд орсон хамгаалах шаардлагатай зэрлэг амьтан ба ургамлыг гурван бүлэгт хувааж тус бүрт нь тохирсон дэглэм бүхий олон улсын хяналт тогтоох зарчмаар ажилладаг.

Конвенцид нэгдэн орсон Тал, нэгдэн ороогүй аль нэг улстай зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлээр, мөн түүний эд эрхтэнээр хийсэн бүтээгдэхүүний худалдаа хийхдээ конвенцийн заалтыг мөрдөх үүрэг хүлээнэ. Иймээс нэгдэж ороогүй улсад хандан энэхүү конвенцид заасан экспортын зөвшөөрлийн бичиг болон уг зөвшөөрлийн бичгийг олгох нөхцөлд бодитойгоор нийцэх баримт бичгийг шаарддаг. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай САЙТИС-ийн конвенци нь 1, 2 ба 3 гэсэн дугаар бүхий хавсралтуудтай. Үүнд:

Өнөөдрийн байдлаар Конвенцийн 1 ба 2 дугаар хавсралтад нийт 33,925 зүйл амьтан ба ургамлыг

бүртгэсэн бөгөөд энэ хирээрээ тэдгээрийн

олон улсын худалдаатай холбоотой устах явдал

хамгаалагдаж байгаа юм.

Устах аюулд орсон зүйлүүд орно.Энд орсон зүйлийн худалдааг хатуу хяналт, зохицуулалттайгаар явуулдаг бөгөөд арилжааны зорилгоор худалдаалахыг үндсэндээ хориглож, судалгаа шинжилгээний зорилгоор экспортлох болон импортлоход экспорт, импортын бичгийг хоёуланг нь бүрдүүлэхийг шаарддаг.

ХАВСРАЛТ 1

ХАВСРАЛТ 2

ХАВСРАЛТ 3

Устах аюулд орж болзошгүй зүйлүүд орно. Энэ хавсралтанд орсон зүйлүүдийг худалдаалж болох бөгөөд экспортлох болон импортлоход экспортлогч улсын экспортын зөвшөөрлийн бичгийг бүрдүүлнэ.

Аль нэгэн улс орон өөрийн дотооддоо зохицуулах шаардлагатай гэж тодорхойлсон ба тэдгээрийг худалдаалах асуудлыг хянахад бусад Талуудтай хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа зүйлүүд багтана. Экспортлох, импортлоход гарал үүслийн гэрчилгээ болон Хавсралт 3-ын тухайн зүйлийг оруулсан улсаас экспортлож байгаа тохиолдолд экспортлогч улсын экспортын зөвшөөрлийн бичгийг бүрдүүлэхийг шаарддаг.

БYТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АЖИЛЛАХ АРГА ХЭЛБЭР

© С

тиг Ф

роде Олсен

© Д

.Цэвээнравдан

© Д

.Нандинцэцэг

ЗЭРЛ

ЭГ

АМ

ЬТА

Н Б

А У

РГА

МЛ

ЫН

АЙ

МГИ

ЙН

ХО

ВО

РДС

ОН

ЗYЙ

ЛИ

ЙГ

ОЛ

ОН

УЛ

СЫ

Н Х

ЭМ

ЖЭ

ЭН

Д Х

УДА

ЛД

АА

ЛА

Х ТУ

ХАЙ

КО

НВ

ЕНЦ

Page 12: Conventions final

12

Конвенцийн удирдах дээд байгууллага нь конвенцид нэгдэн орсон Талуудын Бага хурал бөгөөд Бага хурлын ээлжит хуралдааныг 2-3 жил тутам нэг удаа зохион байгуулж Конвенцийн хэрэгжилтийн үндсэн механизм болох Хавсралтуудад Талуудын санал болгосон амьтан ба ургамлын зүйлийг оруулах эсвэл жагсаалтаас гаргах болон бусад асуудлыг шийдвэрлэдэг. Талуудын Бага хурлын ээлжит хуралдаануудын хооронд Конвенцийн хэрэгжилтийг хангаж ажилладаг байгууллага нь Байнгын хороо бөгөөд Конвенцийн хэрэгжилтийн өдөр тутмын үйл ажиллагааг хангаж ажилладаг Нарийн бичгийн дарга нарын газрыг удирдлага зохион байгуулалтаар хангах, конвенцийн санхүүгийн менежментийг хариуцан ажилладаг. Дэлхийн 6 бүс нутгийг төлөөлсөн төлөөлөгчид Байнгын хорооны гишүүнээр тодорхой хугацаагаар сонгогдон ажилладаг. Швейцарын Женев хотод байрлах САЙТИС-ийн Нарийн бичгийн дарга нарын газар нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Конвенцийн үйл ажиллагаа шинжлэх ухааны нотолгоо бүхий мэдээлэлд тулгуурлах ёстойг харгалзан 1987 оноос Амьтны ба Ургамлын хороог ажиллуулсан бөгөөд эдгээрийн үндсэн зорилго нь Талуудын бага хурал, бусад хороо, Нарийн бичгийн дарга нарын газарт шинжлэх ухааны зөвлөмж гаргаж өгөх, номенклатурын асуудал, САЙТИС-ийн хавсралтад орсон зүйлүүдийн талаар тодорхой давтамж бүхий үнэлгээ хийх, тогтвортой бус худалдаанд өртөж болзошгүй зүйлийн талаар зөвлөмж гаргах, амьтан ба ургамлын асуудлаар гаргах тогтоолын төсөл бэлтгэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэх юм.

Үүнээс гадна Конвенцид нэгдсэн тал тус бүр Үндэсний Удирдан зохицуулах зөвлөл ба Шинжлэх ухааны зөвлөлийг байгуулж ажиллуудаг байна.

УДИРДАН ЗОХИЦУУЛАХ ЗѲВЛѲЛ НЬ ДАРААХ

ЭРХ YYРГИЙН ХYРЭЭНД АЖИЛЛАДАГ. YYНД:

Конвенцийн хэрэгжилтийг хангах талаар зохиож байгаа ажил, арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах;

Тухайн улсад Конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдсон арга хэмжээг зохих хууль тогтоомжийн хүрээнд хариуцан зохион байгуулах;

Конвенцийн хавсралтанд орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйл, судалгааны сорьц, дээж нь Конвенц болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэх, экспорт, импорт, ре-экспортод гарах үндэслэл, шаардлага зэргийг нарийвчлан шалгасны үндсэн дээр зөвшөөрөл, гэрчилгээ олгож байх;

Олон улсын худалдаа болон Конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдох тайланг жил бүр Конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлэх;

Конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар гааль, мал эмнэлэг, эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах;

Холбогдох хууль, тогтоомжийн дагуу хураан авсан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг борлуулах, устгах, байгальд нь эргүүлэн тавих ажлыг зохион байгуулах;

Конвенцийг хэрэгжүүлэх, харилцан мэдээ, мэдээлэл солилцож хяналт тавьж байх чиглэлээр гадаадын орнуудын Удирдан зохицуулах болон Шинжлэх ухааны зөвлөлүүдтэй ажил төрлийн холбоо тогтоож хамтран ажиллах;©

Д.Ц

эвээ

нрав

дан

Page 13: Conventions final

13

САНХYYЖИЛТКонвенцид нэгдэн орсон талууд

тус бүр Талуудын Бага хурлын ээлжит хуралдаанаар санал нэгтэй баталсан хэмжээний мөнгөн хандивыг төсөвт төлнө.

Энэхүү конвенцид Монгол улс 1996 оны 4 дүгээр сарын 4-нд нэгдэн орж Конвенцид нэгдэн орсон 133 дахь Тал болсон билээ. Монгол улсаас Хавсралт 1 ба 2-т нийлээд 14 зүйлийн хөхтөн, 71 зүйлийн шувуу, 8 зүйл

ургамал, 2 зүйл загас, 1 зүйл шавьж, 1 зүйл мөлхөгч орсон.

Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг зохицуулах үүрэгтэй Удирдан зохицуулах зөвлөл, Шинжлэх ухааны зөвлөлийг конвенцийн 9 дүгээр зүйлийн 1.б заалтын дагуу мөн “Ховордсон амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай” хуулийн 2, 4 дэх заалт, “Амьтны аймгийн тухай” хуулийн 23, 24 дүгээр зүйл, “Байгалийн ургамлын тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн байгуулаад ажиллаж байна.

МОНГОЛ УЛС БА САЙТИСКОНВЕНЦИЙН ШИНЖЛЭХ

УХААНЫ ЗѲВЛѲЛ НЬ ДАРААХ ЭРХ YYРГИЙН

ХYРЭЭНД АЖИЛЛАДАГ. YYНД:

Конвенцийн 1, 2 дугаар хавсралтанд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдсон саналаа Удирдан зохицуулах зөвлөлтэй хамтран боловсруулж Талуудын бага хуралд холбогдох журмын дагуу хүргүүлэх;

Конвенцийн хавсралтанд орсон амьтан, ургамлын нөөцийн судалгааг нэг бүрчлэн хийх;

Конвенцийн хоёрдугаар хавсралтанд орсон амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийг олон улсад худалдаалахад тухайн амьтан, ургамал оршин тогтноход хор хохирол учрах эсэх, тэдгээрийн тоо хэмжээг харгалзан экспортыг хязгаарлах шаардлагатай эсэх асуудлаар Удирдан зохицуулах зөвлөлд тухай бүрд зөвлөмж өгч байх;

Нэмэлт мэдээллийг Конвенцийн www.cites.org вебсайт-аас авна уу.

© Крис В

алцер

© Л

.Ам

галан

Page 14: Conventions final

14

Борцгор хотон

Алаг тогоруу

Дорнын өрөвтас

Идлэг шонхор

Хан бүргэд

Жороо тоодог

Шилийн шонхор

Цагаан сүүлт нөмрөг бүргэд

Цагаан тогоруу

Реликт цахлай

Хар тогоруу

Цэн тогоруу

ХӨХТӨН

Хулан адуу (Equus hemionis)Тахь адуу (Equus prezewalskii)Хүрэн баавгай (Ursus arctos )Мазаалай баавгай (Ursus arctos pruinosus)Голын халиу (Lutra lutra)Цоохор ирвэс (Panthera uncia)

ШУВУУ

Борцгор хотон (Pelecanus crispus)Дорнын өрөвтас (Ciconia boyciana)Хан бүргэд (Aquila heliaca)Цагаан сүүлт нөмрөг бүргэд (Haliaeetus albicilla)Шилийн шонхор (Falco pelegrinoides)Идлэг шонхор (Falco peregrinus)Алаг тогоруу (Grus japonensus)Цагаан тогоруу (Grus leicogeranus)Цэн тогоруу (Grus vipio)Хар тогоруу (Grus monacha)Жороо тоодог (Chlamydotis undulata)Реликт цахлай (Larus relictus)

МОНГОЛ УЛСААС САЙТИС–ИЙН КОНВЕНЦИЙН НЭГДҮГЭЭР ХАВСРАЛТАД ДАРААХ ЗҮЙЛИЙН ХӨХТӨН БА ШУВУУД ОРЖЭЭ. ҮҮНД:

Page 15: Conventions final

15

Улс орны хил дамжин нүүдэллэн амьдардаг зүйлүүд аюул заналд өртөх магадлал их байдагтай холбогдуулан тэдгээрийн хамгаалалт, үр ашигтай менежментийг хэрэгжүүлэх нь чухал юм. Үүнийг ухамсарлан “Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай Конвенц”-ийг ХБНГУ-ын Бонн хотноо 1979 онд

байгуулсан бөгөөд Конвенц 1983 онд хүчин төгөлдөр хууль эрхийн баримт бичиг болсон байна.

“ЗЭРЛЭГ АМЬТДЫН НYYДЛИЙН ЗYЙЛИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ” ГЭЖ ЮУ ВЭ?

БYТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ,АЖИЛЛАХ АРГА ХЭЛБЭР

Устах аюулд орсон нүүдлийн зүйлүүдийг 1 дүгээр хавсралтад, олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай байгаа эсвэл олон улсын хамтын ажиллагааны улмаас хамгаалалтын байдал нь ихээхэн үр дүнд хүрэхээр байгаа нүүдлийн зүйлүүдийг 2 дугаар хавсралтад оруулдаг бөгөөд хавсралтад оруулсан үндсэн шалтгаанд тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чухалчилдаг байна. Энэхүү Конвенцид нэгдэн орсон Талууд нүүдлийн зүйлүүдтэй холбоотой судалгаа шинжилгээний ажилд хамтран ажиллаж харилцан тусламж дэмжлэг үзүүлнэ. Мөн 1 дүгээр хавсралтад орсон нүүдлийн зүйлүүдийн тухайд хамгаалалтанд яаралтай авах талаар хүчин чармайлт авахаас гадна 2 дугаар хавсралтад орсон нүүдлийн зүйлүүдийн хамгаалалт, менежментийн асуудлыг хамаарсан гэрээ, хэлэлцээр байгуулж хамтран ажиллана.

1 дүгээр хавсралтад орсон зүйлүүдийн тухайд Конвенцид нэгдэн орсон улс орнууд өөрийн улсын дотоодын хууль тогтоомжийн хүрээнд төрөл бүрийн аргаар хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх бөгөөд харин 2 дугаар хавсралтад орсон зүйлүүдийн тухайд тухайн зүйл амьтныг хамгаалах

КОНВЕНЦИЙН YНДСЭН ЗОРИЛГО НЬ тухайн тодорхой зүйл амьтны тархац нутаг бүхий улс орнууд нүүдлийн зүйлүүдийг хамгаалах бөгөөд энэ зорилгод нийцүүлэн тохирсон, мөн зохицсон арга хэмжээ авч байх, хамгаалалтын статус нь доогуур байгаа нүүдлийн зүйлүүдэд онцгой анхаарал тавин тэдгээр зүйлүүдийг болон идээшил нутгийг нь хамгаалах талаар тохиромжтой, зайлшгүй алхмуудыг дангаараа болон хамтын ажиллагааны явцад хэрэгжүүлэх явдлыг дэмжихэд оршино.

© С

тиг Ф

роде Олсен

© С

тиг Ф

роде Олсен

ЗЭРЛ

ЭГ

АМ

ЬТД

ЫН

НYY

ДЛ

ИЙ

Н З

YЙЛ

ИЙ

Г ХА

МГА

АЛ

АХ

ТУХА

Й К

ОН

ВЕН

Ц

Page 16: Conventions final

16

Талуудын Бага хурлаар Конвенцийн санхүүгийн асуудлыг зохицуулж хяналтандаа авна. Талуудын Бага хурлын хуралдаан бүр энэ Конвенцийн хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд үүнд• Нүүдлийн зүйлүүдийн статусыг

тодорхойлох;• Нүүдлийн зүйлүүдийн, ялангуяа 1, 2

дугаар хавсралтад орсон зүйлүүдийн хамгаалалтад гарсан ахиц дэвшлийг хянах;

• Шинжлэх ухааны зөвлөл, Нарийн бичгийн дарга нарын газарт ажил үүргээ явуулах бололцоо өгөх заалт оруулж, удирдамжаар хангах;

• Шинжлэх ухааны зөвлөл, Нарийн бичгийн дарга нарын газар, Талууд болон Хэлэлцээрийн дагуу байгуулагдсан аливаа байгууллагуудын тайланг хүлээн авч хэлэлцэх;

• Нүүдлийн зүйлүүдийн хамгаалалтын статусыг сайжруулах талаар Талуудад зөвлөмж гаргах, Хэлэлцээрүүдийн хүрээнд гарсан ахиц дэвшлийг хянах;

• Хэлэлцээр байгуулагдаагүй тохиолдолд зүйлүүдийн хамгаалалтын статусыг сайжруулах арга хэмжээг хэлэлцэх нүүдлийн зүйлүүд буюу нүүдлийн зүйлүүдийн тархац нутгийн бүсийн улс болох Талуудын уулзалтыг зарлан хуралдуулах тухай зөвлөмж гаргах;

• Конвенцийн үр ашигтай байдлыг дээшлүүлэх талаар Талуудад зөвлөмж гаргах;

• Конвенцийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нэмэлт арга хэмжээ авах талаар шийдвэр гаргах зэрэг асуудлууд багтана.

Талуудын Бага хурал нь энэ Конвенцийн шийдвэр гаргах төв байгууллага болно.

Конвенцийн хэрэгжилтэд шинжлэх ухааны талаар зөвлөлгөө өгөх, нүүдлийн зүйлүүдийн хамгаалалтын талаар санал гаргах үүрэг бүхий Шинжлэх ухааны зөвлөл Конвенцийн дэргэд ажиллана.

Конвенцийн өдөр тутмын хэрэгжилтийг хангах Нарийн бичгийн дарга нарын газар ажилладаг. Конвенцийн өдөр тутмын ажлаас гадна Нарийн бичгийн дарга нарын газрын үүрэг нь Талуудын бага хурал, Шинжлэх ухааны зөвлөлийн хуралдаануудын үйлчилгээ зохион байгуулалтыг хариуцах явдал байдаг.

Нэмэлт мэдээллийг Конвенцийн www.cms.int вебсайт-аас авна уу.

© Н

.Батсайхан

© С

тиг Ф

роде Олсен

© Б.Бат

хуягталаар тархац нутгийн хүрээнд бусад улс оронтой хамтран олон улсын гэрээ эсвэл харилцан ойлголцолын Санамж бичиг байгуулан ажилладаг байна. Өнөөдрийн байдлаар тодорхой нүүдлийн зүйлийг хамгаалах чиглэлээр олон улсын 7 гэрээ, 18 харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдан тэдгээрийн хэрэгжилтийг хангахаар тухайн гэрээ, санамж бичигт нэгдэн орсон улс орнууд ажиллаж байна.

Page 17: Conventions final

17

ХӨХТӨН

Цоохор ирвэс (Panthera Uncia)Хавтгай тэмээ (Camelus bactrianus)

ШУВУУ

Борцгор хотон (Pelecanus crispus)Хар хошуут өрөвтас (Ciconia boyciana) Хошуу галуу (Anser cygnoides)Байгалийн нугас (Anas formosa)Ухаа шумбуур (Aythya baeri)Ундар нүдэн шумбуур (Aythya nyroca)Ямаан сүүлт (Oxyura leucocephala)Цагаан сүүлт нөмрөг бүргэд (Haliaeetus albicilla)Усны нөмрөг бүргэд (Haliaeetus leucoryphus)Бор бүргэд (Aquila clanga)Хан бүргэд (Aquila heliaca)Дэлт/Загал бүргэд (Neophron percnopterus)Зээрд шонхор (Falco naumanni)Алаг тогоруу (Grus japonensis)Цагаан тогоруу (Grus leucogeranus)Хар тогоруу (Grus monacha)Цэн тогоруу (Grus vipio)Реликт цахлай (Larus relictus)

МОНГОЛ УЛС БА БОННЫН КОНВЕНЦ

Монгол улс энэхүү конвенцид 1999 оны 11 дүгээр сарын 1-нд албан ёсоор нэгдэн орж махчин шувууд, монгол бөхөн, цагаан тогоруу хамгаалах чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичигт хамтрагч тал болон орсон байна.

КОНВЕНЦИЙН 1 ДҮГЭЭР ХАВСРАЛТАД МОНГОЛ УЛСААС ДАРААХ ЗҮЙЛИЙН НҮҮДЛИЙН АМЬТАД ОРСОН БАЙНА. ҮҮНД:

© Я

д.Адъяа

© С

тиг Ф

роде Олсен

© Д

.Цэвээнравдан

Page 18: Conventions final

18

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийг 2008 оны Х сард 29 орон гарын үсэг зуран нэгдэн орсон ба махчин шувуудыг хамгаалах хамтын үүрэг

хариуцлагыг хүлээсэн юм. Өнөөгийн байдлаар нүүдлийн махчин шувуудад хүний буруутай үйл ажиллагааны улмаас тоо толгой цөөрөх, амьдрах орчин доройтох зэрэг аюул нүүрлээд байна. Хүний буруутай үйл гэдэгт: хууль бус агнуур, цахилгааны утсанд цохиулах зэрэг аюул орно.

АФРИК БОЛОН ЕВРАЗИЙН УЛС ОРНУУДЫН НYYДЛИЙН МАХЧИН ШУВУУДЫГ ХАМГААЛАХ АСУУДЛААРХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Санамж бичгийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд устах аюулд ороод байгаа, ховордож болзошгүй нүүдлийн махчин шувуудад амьдрах зохицсон, тохиромжтой орчныг бий болгох, зөвхөн тус конвенциор хамгаалагдсан шувууд гэхгүй бусад махчин шувуудад учирч буй болон учирч болзошгүй аюулаас хамгаалах, бууруулах зэрэг зорилгыг тусгасан байна.

Манай оронд шилийн сар, хээрийн бүргэд, цармын бүргэд, идлэг шонхор, амарын шонхор, зээрд шонхор, нөмрөг тас, ооч ёл зэрэг 44 зүйлийн махчин шувуу бий. Тэдгээрийн ихэнх нь нүүдлийнх байдаг. Тиймээс зөвхөн өвөлждөг, өндөглөдөг газрыг хамгаалах нь хамгааллын арга биш юм, харин үрждэг нутгийг нь давхар хамгаалбал илүү үр дүнтэй. ©

Ст

иг Фроде О

лсен

© С

тиг

Фро

де О

лсен

© С

тиг

Фро

де О

лсен

© С

тиг

Фро

де О

лсен

Page 19: Conventions final

19

БѲХѲН ХАМГААЛАХ, СЭРГЭЭН НУТАГШУУЛАХ БОЛОН ЗОХИСТОЙ АШИГЛАХ АСУУДЛААРХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Дэлхий дээр бөхөнгийн 2 салбар зүйл, 5 популяц байдаг бөгөөд Каспийн тэнгисийн баруун хойно, Урал, Устьюрт, Бетпак-Дала (Saiga tatarica) мөн Монгол улсад (Saiga bo-realis) байдаг.

Санамж бичгийн одоогийн хамрах хүрээнд Туркменстан, Узбекстан, Казахстан, Монгол, болон ОХУ-аас гадна бөхөн хамгаалах үйл ажиллагааг идвэхтэй явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах талын статустайгаар гарын үсэг зуран нэгдэн ороод байна. Бөхөнг агнах нь бөхөн нутагшдаг улс орнууд болон Хятад улсад хуулиар хориотой боловч хууль бус агнуур буурахгүй байна.

Харилцан ойлголцлын санамж бичигт нэгдэн орсон талуудын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт 3 үндсэн зорилгыг тавьсан:• Тархац нутгийн хүрээнд популяцийг экологи,

биологийн хувьд тохиромжтой төвшинд сэргээх• Бөхөнгийн тоо толгойг нэмэгдүүлэх, тархац нутгийг

тэлэх• Хил дамнасан популяцийг нэмэгдүүдэх, олон улсын

хэмжээнд хамтран хамгаалах, зохистой ашиглах.

Нэгдэн орсон бүх тал өөрийн улсад хамаарах үйл ажиллагаа бүрийг хэрхэн хэрэгжүүлсэн статусыг өөрийн үндэсний тайланд тусган тайлагнаж байх ёстой.

Бөхөн нь САЙТИС (CITES)-ийн конвенцийн Хавсралт II дээр 1995 онд нэмэлт болон орсон.

Бөхөнгийн эврийг ашиглах зорилгоор хийгдэж буй хууль бус агнуурын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх, орон нутгийн ард иргэдийг бөхөн хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулах нь чухал юм.

© Б.Ч

имэддорж

© Б.Ч

имэддорж

© Занг Гихонг

© Ц

.Буянбат

Page 20: Conventions final

20

ЦАГААН ТОГОРУУГ ХАМГААЛАХ АСУУДЛААРХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Өнөөгийн байдлаар гурван зүйл ховор тогоруу байдгаас цагаан тогоруу нь нэн ховорт тооцогддог. Цагаан тогоруу нүүдэллэдэг 12 улс энэхүү нэн ховор зүйлийг хамгаалах зорилгоор Цагаан тогорууг хамгаалах асуудлаарх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуран нэгдэн орсон байна. Санамж бичиг нь 1993 онд боловсруулагдсан бөгөөд 1999 онд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Санамж бичгийн талуудын анхдугаар уулзалт 1995 онд Москва хотод болсон байна. Хэдийгээр санамж бичигт нэгдэн орсон улс орнуудад тогорууг агнахыг хуулиар хориглосон боловч хууль бус ангуур гарсаар байгаа бөгөөд ялангуяа нүүдлийнх нь замд ихээр буудан хороож байна. Түүнчлэн, түр амьдардаг болон өвөлжилтийн амьдрах орчны доройтол нь энэхүү зүйлд учирч буй бас нэг аюул юм.

Иймд энэхүү популяцийг устах аюулд орохоос сэргийлэх үйл ажиллагааг явуулах хэрэгцээ шаардлага байгааг үндэслэн зайлшгүй авах арга хэмжээг төлөвлөсөн байна. Үүнд:• Судалгаа шинжилгээ хийх, учирч буй болон учирч

болзошгүй хүчин зүйлээс сэргийлж хяналт тавих,• Тогорууны амьдрах орчин, нутгийг аль болох зохицсон,

тохиромжтой аргаар хамгаалах,• Нутаг дэвсгэрийн нь хилийн дотор амьдардаг улс орнууд

болон хамтран ажиллагч талуудын хамтын ажиллагааг сайжруулах.

Баруун болон Төвийн популяцийн хувьд тэдгээрийн тоо толгой, генетикийн олон янзыг нэмэгдүүлэхийг төлөвлөгөөнд тусгасан байна.

Тус санамж бичгийн зохицуулагч Олон улсын тогорууны сан (ICF) нь нэгдэн орсон хамтран ажиллагч байгууллагуудад техникийн зөвөлгөө өгөх, талууд болон олон нийтийг үйл ажиллагаандаа татан оролцуулах зэрэг ажлыг гүйцэтгэдэг байна.

Төв болон Баруун Азийн цагаан тогоруу, бусад усны шувуудыг хамгаалах сүлжээг 2007 оны V сард Казакстан улсад байгуулсан бөгөөд энэхүү сүлжээ нь шувуудын үржил, тоо толгойн өсөлт, чухал байршлын талаарх мэдээллийг нэгтгэх үйл ажиллагааг явуулдаг байна.

Цагаан тогоруу нь манай улсад өндөглөдөггүй харин зусах юмуу нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг байна.

© С

тиг Ф

роде Олсен

© Ч

.Ууганбаяр

© С

тиг Ф

роде Олсен

Page 21: Conventions final

21

БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ТУХАЙ КОНВЕНЦ ГЭЖ ЮУ ВЭ?

БИ

ОЛ

ОГИ

ЙН

ОЛ

ОН

ЯН

З БА

ЙД

ЛЫ

Н Т

УХА

Й К

ОН

ВЕН

Ц

Бразилийн Рио де Жанейро хотод 1992 онд хуран чуулсан Дэлхийн дээд хэмжээний уулзалтаар ирээдүй хойч үедээ оршин тогтнох чадвартай дэлхийг үлдээх явдлыг баталгаажуулахын зэрэгцээ бидний хэрэгцээнд нийцэх

“тогтвортой хөгжил”-ийн цогц стратегийг баталсан. Риогийн уулзалтын үеэр батлагдсан гол хэлэлцээрүүдийн нэг нь Биологийн олон янз байдлын тухай Конвенц байсан юм. Энэ гэрээ нь эдийн засгийн хөгжлийг чухалчилж буй өнөө үед дэлхийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үүргийг томъёолсон болно.

Энэхүү конвенц нь экосистем, биологийн бүх зүйл, генетик нөөцийг хамран тэдгээрийн зохистой хэрэглээ, ашиглалт, хамгаалалтыг авч хэлэлцдэг дэлхийн хэмжээний анхны конвенц юм. Үүнээс гадна конвенцийн бас нэг онцлог нь энэхүү конвенциор дамжуулж Биологийн олон янз байдлыг хамгаалах үйл ажиллагаа бол хүн төрөлхтний нийтийн эрх ашиг бөгөөд хүн төрөлхтний хөгжлийн салшгүй нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн олон улсын хууль эрхийн баримт бичгийг бий болгосон явдал юм.

БYТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТБиологийн олон янз байдлыг хамгаалах тухай конвенцийн нарийн бичгийн дарга нарын

газар Канадын Монреал хотод конвенцийн үйл ажиллагааг эрхлэхээр үүсгэн байгуулагджээ. Нарийн бичгийн дарга нарын газар нь талуудын хурал, зөвлөгөөн зохион байгуулах, тайлан тооцоо гаргах, гишүүн улс орнуудад бүх талын дэмжлэг үзүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, талуудтай хамтран ажиллах, хөрөнгө мөнгө босгох зэрэг олон талт үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэдэг.

Энэхүү конвенц байгаль хамгаалах уламжлалт арга ажиллагаа ба биологийн нөөц баялагийг тогтвортой ашиглах эдийн засгийн зорилгыг хооронд нь холбож өгсөн баримт бичиг юм. Конвенцийн хүрээнд байгуулсан Биоаюулгүй байдлын тухай Картагений протоколоор технологийн хөгжил, технологи дамжуулах үйл явц, үр өгөөжийг тэнцвэртэй хуваарилах зэрэг асуудал бүхий сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа биотехнологийн салбарыг хамруулсан байна.

КОНВЕНЦИЙН ѲМНѲѲ ТАВЬСАНYНДСЭН ЗОРИЛГО НЬ:- Биологийн олон янз байдлыг

хамгаалах,- Түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг зүй

зохистой ашиглах,- Генийн нөөцийг ашигласнаар үүсэх

ашгийг тэнцвэртэй хуваарилах гэсэн гурван үндсэн зорилтыг биелүүлэхэд оршино.

© Тони В

ауер

© Б.Ганхуяг

© Б.Ганхуяг

Page 22: Conventions final

22

© Зеб Хоган

Нарийн бичгийн дарга нарын газраас интернет дээр суурилсан сүлжээг үүсгэн техникийн болон шинжлэх ухааны хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломжийг нээж өгдөг. Энэ сүлжээнд олон улсын болон улс гүрний бүхий л чиглэлийн мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын мэдээ, мэдээлэл нэгдсэн байдлаар оршиж мэдээллийн эх үүсвэр болж өгнө.

Тухайн улс орны засгийн газар конвенцийн нэг тал болж өгнө. Талууд хамтран хуралдаан зохион байгуулж хамтран ажиллах төлөвлөгөө, шинэ үзэл санааг дэвшүүлэн ажилладаг.

YНДСЭН ЗАРЧИМ

YЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, YYРЭГБиологийн олон янз байдлыг хамгаалах тухай конвенц олон

улсын хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд үндсэн 3 чиглэлд анхаарал хандуулна:

1. Биологийн олон янз байдлыг хамгаалах;2. Биологийн олон янз байдал, түүний бүрэлдэхүүнийг

зохистой ашиглах;3. Генетик нөөцийн ач холбогдол, гарч буй үр дүнг ижил

тэнцүү ашиглах буюу дээрх 3 зорилгын хүрээнд биологийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглах үндэсний стратеги төлөвлөгөө боловсруулах чиглэлээр анхаарал хандуулан ажиллана.

Монгол улсын Ерөнхий сайд 1992 онд Рио де Жанейро хотод хуралдсан НҮБ-ын Байгаль орчин ба Хөгжил Бага хурлын үеэр уг Конвенцид гарын үсэг зурж, Монгол улсын Их Хурлаас 1993 оны 6 дугаар сарын 1-ний өдөр соёрхон баталсан байна.

© Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар

© Н

.Батсайхан

Page 23: Conventions final

23

КАРТАГЕНИЙ ПРОТОКОЛ

НАГОЯГААС ГАРСАН ШИЙДВЭР

Ìîíãîë Óëñ 2002 оны 11 дүгээр сарын 25-нд ñî¸ðõîí áàòàëñàí. Одоогоор 160 улс энэ протоколд нэгдэн ороод байна. Биоаюулгүй байдлын Картагены протоколын гол санаа нь орчин үеийн биотехнологийг аюулгүй хэрэглэх асуудлыг зохицуулдаг. Протоколын зорилго нь áèîëîãèéí олон янз байдлыã õàìãààëàõ, òîãòâîðòîé àøèãëàõ, õ¿íèé ýð¿¿ë ìýíäýä ñºðºã íºëºº ó÷ðóóëæ áîëçîøã¿é õóâèðãàñàí àìüä îðãàíèçìòàé àþóëã¿é õàðüöàõ, 纺âºðëºõ, õýðýãëýõ çîõèõ ò¿âøíèé õàìãààëàëòûã á¿ðä¿¿ëæ, ÿëàíãóÿà óëñûí õèëýýð äàìæóóëàí íýâòð¿¿ëýõ ¿åä îíöãîé àíõààðàõàä îðøèíî.

Протоколын тал бүхэн уðüä÷èëàí ìýäýýëæ çºâøèëöºõ æóðìыг баримтлан үйл ажиллагаа явуулах ба хувиргасан амьд организмыг õ¿ëýýí àâàõ òàëààð èìïîðòëîã÷ îрíû ãàðãàñàí øèéäâýðèéã ýêñïîðòëîã÷ òàë àëáàí ¸ñîîð õ¿ëýýí àâ÷ ìºðäºõ æóðìûã урьдчилан мэдээлж зөвшилцөх гэж ойлгоно. ¯¿íèé ãîë çîðèëãî íü îëîí óëñûí õýìæýýíä хувиргасан амьд организмаас õ¿íèé ýð¿¿ë ìýíäýä ñºð㺺ð íºëººëºõººñ õàìãààëàõàä ýêñïîðòëîã÷ áîëîí èìïîðòëîã÷ îðíóóä àäèëõàí õàðèóöëàãà õ¿ëýýõýä ÷èãëýãäýæ áàéãàà þì. ªºðººð õýëáýë ýêñïîðòëîã÷ òàë íü èìïîðòëîã÷ îðíû çºâøººðºëã¿éãýýð хувиргасан амьд организмыг òóõàéí íóòàãò îðóóëàõûã õîðèãëîõ çàð÷èì þì.

ПРОТОКОЛЫН YНДСЭН YЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ ГАЗРУУД:- Талуудын бага хурал - Протоколын нарийн бичгийн дарга нарын газар - Протоколын үндэсний зохицуулагч- Үндэсний хэрэгжүүлэгч байгууллага - Мэдээлэл солилцох биоаюулгүйн зуучлагч.

“ХАВСРАЛТ”-ЫН ТОЙМХАВСРАЛТ I: 8,10,13-р зүйлүүдийн дагуу мэдэгдэл

гаргахад шаардагдах мэдээлэлХАВСРАЛТ II: 11-р зүйлийн дагуу хүнс тэжээлийн

болон боловсруулах зорилгоор шууд хэрэглэх Хувиргасан амьд организмын талаар шаардагдах мэдээлэл

ХАВСРАЛТ III: Эрсдлийн үнэлгээ

ПРОТОКОЛЫН “ЗYЙЛ”-ИЙН ТОЙМПротоколын зорилт нэр томьёо, үйлчлэх хүрээг хамарсан заалтууд

Бодит үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт хийгддэг заалтууд

Эрсдлийн менежмент, үнэлгээний талаархи заалтууд

Үүрэг хариуцлага болон авах арга хэмжээний заалтууд

Биологийн Олон Янз байдлын Конвенцийн Талуудын 10 дугаар бага хурлын уриалгаас 2011-2020 онд хэрэгжүүлэхээр баталсан Биологийн Олон янз байдлын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2011-2020 онуудыг НҮБ-ын Биологийн олон янз байдлын 10 жил хэмээн зарлахаар шийдвэрлэв. Үүнтэй уялдаж Конвенцийн Ерөнхий Нарийн Бичгийн даргыг Гишүүн орнуудтай хэлэлцэж 10 жилийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг НҮБ-ын өмнөөс зохион байгуулах ажлыг удирдаж Биологийн Олон Янз байдлын конвецийн нарийн бичгийн дарга нарын газар болон бусад энэ асуудалд холбоотой конвенци, НҮБ-ын сан, хөтөлбөр, агентлагийн дэмжлэгтэйгээр

хэрэгжүүлэхийг даалгав. Ингэхдээ гишүүн орнууд ч мөн сайн дурын оролцоотойгоор энэ Арван жилийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжихэд санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх нь чухал болохыг уриалсан байна.

Энэ Арван жил нь Япон Улсын Нагойя хотноо зохион байгуулагдсан Талуудын Бага хурлаас баталсан 2011-2020 онуудад Биологийн Олон Янз Байдлыг хамгаалах Стратеги Төлөвлөгөөг хэрэгжүүлэх үетэй давхцаж байгаагаараа онцлог юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар үзнэ үү.

“http://www.cbd.int/doc/notifications/2011/ntf-2011-004-undb-en.pdf”

Page 24: Conventions final