Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · web viewХэрэв...

35
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код ............. Шуудангийн багц стандарт (Family standard on domestic postal service) MNS : 2018 Шуудангийн аюулгүй байдал (Postal security) Cтандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2018 оны .... дүгээр сарын ....-ний өдрийн .... тоот тогтоолоор батлав. Энэ стандарт батлагдаж, тогтоол гарсан өдрөөс хүчинтэй. Уг стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө. 1 Зорилго Шуудангийн ажлын байр, шуудангийн тээврийн хэрэгсэл болон шуудангаар дамжиж буй бүх төрлийн илгээмжийн аюулгүй байдлыг хангах, шуудангийн ажилтнууд, шуудангаар үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, амь насыг шуудангийн үйлчилгээнээс үүсч болзошгүй гэмт халдлагаас хамгаалахад оршино. 2 Хамрах хүрээ 2.1. Энэхүү стандартыг Монгол улсын “Шуудангийн тухай” хуулийн дагуу шуудангийн үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээд болох шуудангаар үйлчлэгч нар болон шуудангаар үйлчлүүлэгч албан газар, аж ахуйн нэгж, иргэд шуудангийн аюулгүй байдлыг хангахад мөрдөнө. 3 Норматив ишлэл 3.1. MNS 1-3:2000, Монгол улсын стандартчиллын тогтолцоо 3 дугаар хэсэг, Стандартын бүтэц, бичлэг; 3.2. MNS 3963:95, Шуудангийн дугтуй, тэмдэглэгээ ба хэмжээ, техникийн шаардлага; 3.3. MNS ISO 4250:95, Шуудангийн дугтуй, нэр томьёо, ангилалт ба хэмжилт; 3.4. MNS 3922:2001, Шуудангийн богц; 3.5. MNS 5111:2002, Шуудангийн хайрцаг; 3.6. MNS 5112:2002, Шуудангийн салбарын хайрцаг; 1

Upload: others

Post on 27-Dec-2019

0 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · Web viewХэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код .............

Шуудангийн багц стандарт(Family standard on domestic postal service)

MNS :2018Шуудангийн аюулгүй байдал(Postal security)

Cтандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2018 оны .... дүгээр сарын ....-ний өдрийн .... тоот тогтоолоор батлав.

Энэ стандарт батлагдаж, тогтоол гарсан өдрөөс хүчинтэй.

Уг стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө.

1 Зорилго

Шуудангийн ажлын байр, шуудангийн тээврийн хэрэгсэл болон шуудангаар дамжиж буй бүх төрлийн илгээмжийн аюулгүй байдлыг хангах, шуудангийн ажилтнууд, шуудангаар үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, амь насыг шуудангийн үйлчилгээнээс үүсч болзошгүй гэмт халдлагаас хамгаалахад оршино.

2 Хамрах хүрээ

2.1. Энэхүү стандартыг Монгол улсын “Шуудангийн тухай” хуулийн дагуу шуудангийн үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээд болох шуудангаар үйлчлэгч нар болон шуудангаар үйлчлүүлэгч албан газар, аж ахуйн нэгж, иргэд шуудангийн аюулгүй байдлыг хангахад мөрдөнө.

3 Норматив ишлэл

3.1. MNS 1-3:2000, Монгол улсын стандартчиллын тогтолцоо 3 дугаар хэсэг, Стандартын бүтэц, бичлэг;3.2. MNS 3963:95, Шуудангийн дугтуй, тэмдэглэгээ ба хэмжээ, техникийн шаардлага;3.3. MNS ISO 4250:95, Шуудангийн дугтуй, нэр томьёо, ангилалт ба хэмжилт;3.4. MNS 3922:2001, Шуудангийн богц;3.5. MNS 5111:2002, Шуудангийн хайрцаг;3.6. MNS 5112:2002, Шуудангийн салбарын хайрцаг;3.7. MNS 5380:2004, Шуудангийн хэрэглэгдэхүүн бүх хэсгүүд;3.8. MNS ISO 4250:95, Баглаа боодол, эд зүйлсийг зөөвөрлөхөд тавих зурган тэмдэглэгээ;3.9. MNS 5540:2005, Шуудангийн ажлын байр;3.10. S58-3, Почтовая безопасность - Общие меры безопасности;3.11. S59-3, Почтовая безопасность - Безопасность учреждений обмена и международной авиапочты;3.12. “Харилцаа холбооны тухай” Монгол улсын хууль;

1

Page 2: Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · Web viewХэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг

3.13. “Шуудангийн тухай” Монгол улсын хууль;3.14. “Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм” Монгол улсын Засгийн газрын тогтоол;3.15. “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай” Монгол улсын хууль;3.16. “Агаарын зайд нислэг үйлдэх тухай” Монгол улсын хууль;3.17. “Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай” Монгол улсын хууль;3.18. Н.Төмөрхүү “Шуудангийн аюулгүй байдлыг хангах тухай”, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, Улаанбаатар хот. 2009 он;3.19. MNS 5079:2001, Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага;3.20. MNS 4930:2000, Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа. Ерөнхий шаардлага;3.21. MNS 4931:2000, Хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага, ангилал;3.22. MNS ISO 13688:2000, Ажлын тусгай хувцас ерөнхий шаардлага.

4 Нэр томьёо, тодорхойлолт

Энэ стандартад дараах нэр томъёо, тодорхойлолтуудыг хэрэглэсэн болно.

4.1. Шуудангийн сүлжээШуудангийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын салбар цэг болон тэдгээрийн хооронд шуудангийн илгээмж тээвэрлэх чиглэлийн нийлбэр цогцыг (Шуудангийн тухай хуулийн 3.1.2);

4.2. Шуудангийн илгээмжҮйлчлүүлэгчээс шуудангийн сүлжээ ашиглан, хүлээн авагчид буюу хаягласан эзэнд нь хүргүүлэхээр захидал, боодол, илгээлтийн хэлбэрээр хүлээлгэн өгсөн биет зүйлийг (Шуудангийн тухай хуулийн 3.1.3);

4.3. Шуудангаар үйлчлүүлэгчЗахидал, боодол, илгээлт зэрэг илгээмжээ шуудангийн сүлжээгээр илгээхээр шуудангийн үйлчлэгч байгууллагад шуудангийн хайрцгаар буюу шуудангийн ажилтнаар дамжуулан хүлээлгэн өгч буй явуулагч болон шуудангийн сүлжээгээр дамжин ирсэн илгээмжээ хүлээн авч байгаа хаягт эзнийг;

4.4. Шуудангаар үйлчлэгчШуудангийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээдийг (Шуудангийн тухай хуулийн 3.1.7);

4.5. Шуудангийн гарах илгээмжЯвуулагчаас тодорхой хаягт эзэнд хүргэж гардуулахаар шуудангийн байгууллагад анхлан хүлээлгэн өгч байгаа бичиг захидал, боодол, илгээлтүүдийг;

4.6. Шуудангийн орох илгээмж

2

Page 3: Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · Web viewХэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг

Бусад улс, аймаг хот, сум суурингийн шуудангийн газар, салбар, нэгжээс хаягт эзний оршин суугаа газрын шуудангийн байгууллагад хүргэгдэн ирж байгаа бүх төрлийн бичиг захидал, боодол, илгээлтүүдийг;

4.7. Шуудангийн дамжих илгээмжЯвуулагчаас илгээмжийг анх хүлээн авсан шуудангийн байгууллагаас газар зүйн байршлын хувьд өөр өөр орон зайд орших шуудангийн байгууллагад хүргэгдэхээр шуудангийн нэг буюу хэд хэдэн байгууллагуудаар дамжин хүргэгдэж байгаа илгээмжийг;

4.8. Тусгай хэрэглээний шууданТөрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хэрэгцээнд ашиглагдах шууданг (Шуудангийн тухай хуулийн 4.2.2);

4.9. Улс хоорондын шууданМонгол улсаас гадаадын улс орнуудад илгээж байгаа буюу хилийн чанадаас манай улсад ирж, хаягт эзэндээ хүргэгдэж байгаа, мөн тус улсын шуудангийн байгууллагаар дамжин гадаадын бусад орнуудад хүргэгдэж байгаа шууданг;

4.10. Шуудангийн аюулгүй байдалШуудангийн байгууллага, шууданчдын аюулгүй хэвийн ажиллах нөхцлийг хангаж, шуудангаар илгээсэн илгээмжийг хаягт эзэнд нь бүрэн бүтэн хүргэж гардуулж чадах хууль эрх зүй, үйлдвэрлэл технологийн орчныг;

4.11. Шуудангийн сүлжээний аюулгүй байдалШуудангийн тухай хуулийн 3.1.2-д заасан сүлжээг гэмт халдлага, аюул заналаас урьдчилан хамгаалж, шуудангийн сүлжээний үндсэн хэрэгслүүдийн аюулгүй, хэвийн, тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг бүх талаар хангахыг; 4.12. Шуудангийн илгээмжийн аюулгүй байдалЯвуулагчаас шуудангаар илгээхээр хүлээн авсан илгээмжийг шуудангийн байгууллагад анх хүлээлгэн өгсөн, шинж чанар, бодит байдлыг нь алдагдуулахгүйгээр, тоо ширхэг, жин хэмжээг нь дутагдуулахгүйгээр хаягт эзэнд нь бүрэн бүтэн гардуулан олгохыг;

4.13. Шуудангийн ажилтан ба шуудангаар үйлчлүүлэгчдийн аюулгүй байдалШуудангийн ажилтнуудын болон шуудангаар үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, амь насыг шуудангийн үйлчилгээнээс үүсч болзошгүй ямар нэгэн гэмт халдлагаас шуудангийн үйлдвэрлэл, үйлчилгээний бүх шат дамжлагад найдвартай бүрэн хамгаалахыг.

5 Шуудангийн аюулгүй байдлын болон сүлжээний ангилал

5.1. Шуудангийн аюулгүй байдлыг шуудангийн сүлжээний байдал, шуудангаар дамжиж байгаа илгээмжийн аюулгүй байдал, шуудангийн ажилтнууд ба шуудангаар үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал гэж ангилна.

3

Page 4: Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · Web viewХэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг

5.2. Шуудангийн сүлжээг үйлчилгээний хамрах хүрээгээр нь улс хоорондын, хот хоорондын ба орон нутгийн шуудан гэж, харин орон нутгийн шууданг хотын ба аймаг сум хооорондын шуудан гэж ангилна.

6 Ерөнхий шаардлага

6.1. Шуудангийн сүлжээний аюулгүй байдлыг хангахШуудангийн сүлжээний аюулгүй байдал (ШСАБ)-ыг хангахын тулд шуудангийн барилга байшин, ажлын байр, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг хулгайлах, эвдэж сүйтгэх, галдан шатаах зэрэг гэмт халдлагаас болон аянга цахилгаан, үер ус, хүчтэй шуурга зэрэг байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлс, гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга тогтмол цаг алдалгүй авч хэрэгжүүлбэл зохино.

6.2. Шуудангийн ажлын байрны аюулгүй байдлыг хангахШуудангийн ажлын байрны аюулгүй байдлыг хангах асуудал нь шуудангийн хүрээлэн байгаа гадаад орчны болон шуудангийн барилга байшингийн аюулгүй нөхцлийг бүрдүүлэх, шуудангийн ажилчин албан хаагчид ба үйлчлүүлэгчид, гаднаас ирсэн бусад хүмүүсийг ажлын байр, талбайд хяналт шалгалтын дор эмх цэгцтэй нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах зэргээс бүрдэнэ.

6.3. Шуудангийн гадна орчны аюулгүй байдлыг хангахУлс ба хот хоорондын болон хотын шуудангийн сүлжээ бүхий шуудангийн байгууллагын гадна орчны аюулгүй байдлыг хангахын тулд ажилчин албан хаагчид, гаднын хүмүүс шуудангийн дэвсгэр газарт зөвшөөрөлгүй нэвтрэх ба тэндээс хяналтгүй гарч болох бүх нөхцөл боломжийг хааж, шуудангийн ажлын байр талбайд хүмүүсийн орох ба гарах хөдөлгөөнийг бүрэн хянах, тэдний бичиг баримт болон гартаа авч орж байгаа буюу авч гарч буй, эд зүйлсийг нэг бүрчлэн хянан шалгах бололцоог бүрдүүлэх хэрэгтэй. Үүний тулд шуудангийн гадна талд хашаа барих, гадна талын гэрэлтүүлгийн болон хяналтын камерийн төхөөрөмжүүдийг ШСАБ-ыг бүрэн хангаж чадахаар суурилуулбал зохино.

6.4. Шуудангийн барилга, байшингийн аюулгүй байдлыг хангахШуудангийн үйлчилгээний танхим, ажлын байрууд нь ихэвчлэн барилгын нэгдүгээр давхарт буюу хамгийн эрсдэлтэй хэсэгт байрладаг учраас шуудангийн аюулгүй байдлыг хангахын тулд тухайн барилгын хаалга, цонх, хана, дээвэр, шат зэрэг үндсэн хийцийг чанартай материалаар бат бэх, найдвартай хийх шаардлагатай. Ялангуяа шинээр барих ба өргөтгөн шинэчлэх болон томоохон хот, сум суурин газрын шуудангийн газар, салбарын барилга байшинд илүү анхаарал тавих хэрэгтэй.

6.4.1. Шуудангийн барилгын хаалга, цоожийг сонгох 6.4.1.1. Шуудангийн байранд гаднаас орох бүх хаалганууд, үйлчилгээний танхимын болон шуудангийн ялган боловсруулах, үнэт цаас маркны агуулах зэрэг үйлдвэрлэлийн онцгой чухал зориулалтын өрөөний хаалгануудыг төмөр хүрээтэй хийж, барилгын хананд далд, маш сайн суулгаж бэхлэх хэрэгтэй.

4

Page 5: Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · Web viewХэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг

6.4.1.2. Шуудангийн барилгын гадна талын болон ажлын байр, өрөөнүүдийн 2 далавчтай хаалгыг цоожилж түгжихийн тулд түүний нэг далавчийг барилгын хана буюу шаланд, эсхүл хаалганы хүрээний дээд, доод хэсэгт хөдөлгөөнгүй бэхэлж, хаалганы нөгөө далавч дээр энгийн хэлтэй ердийн цоожийг хэрэглэж болно. Мөн нийтийн үйлчилгээний танхимын хоёр далавчтай хаалгыг төмөр гогцоо уяагаар цоожилж болох бөгөөд түүний бэхэлгээг салгаж авах боломжгүйгээр гагнаж тогтооно.

6.4.1.3. Ажлын байранд гаднаас орох хаалганы хацрыг 3-4 мм-ийн зузаан фанер буюу төмрөөр, үйлчилгээний танхимын хаалгыг 5 мм-ээс багагүй зузаантай шилээр хийж болно. Шуудангийн байранд гаднаас орох буюу гаднын хүмүүс нэвтрэхийг зөвшөөрсөн хаалганы нугасыг хаалга цоожлогдсон үед гадна талаас нь сугалж авах буюу нугасаар нь салгаж онгойлгох боломжгүйгээр далд суулгаж, түүнийг шургаар бэхэлнэ.

6.4.1.4. Шуудангийн байгууллага, салбар, нэгжийн үйлчилгээний танхимын болон гадна талын үүдний хаалга бүрт зөвхөн өөрийн таарсан түлхүүрээр онгойдог, 5 см-аас багагүй урт энгийн хэлтэй (тээглүүртэй), хоёр талаасаа цоожлогддог, нууц цоожийг хэрэглэнэ. Харин шуудангийн орох хаалганд болон илгээмж, үнэ бүхий зүйл хадгалдаг өрөөнүүдийн хаалганд дотор талаасаа хаалгаа онгойлгох эргэдэг бариултай, цоожийг хэрэглэхийг хориглоно. Мөн хаалгыг дотор талаасаа цоожилсон үед гадна талаас онгойлгох боломжгүй, цоожийг шуудангийн илгээмжүүдийг хүлээн авах, ялган боловсруулах, солилцох, хадгалах зэрэг үйлдвэрлэлийн зориулалтын ажлын байрны хаалганд хэрэглэж үл болно.

6.4.1.5. Шуудангийн харуул хамгаалалтын ажилтнууд шуудангийн өрөө тасалгааны цоож, түгжээг байнга анхаарч, ажлын байрны түлхүүрийн хэв загварыг бусдад алдах, хуулбарлуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хаалганы түлхүүрүүдийг эзэмшигчийн лац тэмдэгний дардас бүхий жижиг хайрцаг, саванд хийж, харуулын байранд тусгай сейф буюу цоожтой шүүгээ, саванд хадгална. Ажил тарсны дараа ажилчин, албан хаагчид ажлын өрөөгөө цоожилж лацдан, түлхүүрийг харуулд хүлээлгэн өгөх ба түлхүүрийг нягт нямбай, нарийн тооцоотой хүлээлцэж, түлхүүр шилжүүлсэн бүртгэлийг тогтмол хөтөлж, холбогдох хүмүүсээр гарын үсэг зуруулан баталгаажуулж байвал зохино. Ямар ч ажлын байрны түлхүүрийг ажлын байр, талбайнаас гадагш авч явахыг хориглоно..

6.4.2. Барилгын цонхыг хамгаалах 6.4.2.1. Цонхны хүрээг гаднаас нь эвдэх буюу гөнжиж, хөшиж үл чадах бат бөх материалаар хийж, түүнийг амархан сугалж авах боломжгүйгээр барилгын хананд суулгана. Барилгын цонхыг гадна талаас нь онгойлгох боломжийг хязгаарлахын тулд цонхны хүрээнд шил дарж бэхэлсэн, модон ба бусад төрлийн нарийн савх, цонхны далавчны түгжээг зөвхөн барилгын дотор талаас нь хийнэ.

6.4.2.2. Шуудангийн үйлчилгээний бүх салбар, нэгжийн барилгын нэгдүгээр давхрын болон хүмүүсийн нүднээс далд орших талын цонхонд төмөр сараалжин хамгаалалтыг заавал хийх бөгөөд цонхны хамгаалалтын төмөр сараалж хийх материалын диаметр буюу өргөн нь 8 мм-ээс доошгүй хэмжээтэй, бат бөх байхаас

5

Page 6: Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · Web viewХэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг

гадна цонхны сараалж, торыг барилгын хананд маш сайн суулгаж бэхлэх хэрэгтэй (Зураг 1).

Зураг 1. Шуудангийн салбарын цонхны хамгаалалт

6.4.2.3. Хэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг сайтай, хүмүүсийн хөл хөдөлгөөн тасардаггүй, мөн гаднын элдэв сөрөг нөлөөлөл бага орчинд нүүрэн талын болон барилгын хоёр ба түүнээс дээш давхрын цонхнуудад ямар нэгэн нэмэгдэл хамгаалалт хийхгүй байж болно. Харин шуудангийн барилгын гадна тал нь гэрэлтүүлэг муутай, тухайн орчинд гэмт хэрэг зөрчил гарч болзошгүй бол цонхыг тусгай зориулалтын бэхжүүлсэн илүү тэсвэртэй буюу 6 мм-ээс дээш зузаантай шилээр шиллэх, шилэн тоосго (блок) хэрэглэх зэргээр хамгаална.

6.4.2.4. Харин шуудангийн илгээмжүүдийг хүлээн авах, ялган боловсруулах, хадгалах, гардуулах зэрэг үйлдвэрлэлийн зориулалтын өрөө тасалгаанд ердийн онгойдог цонхтой бол түүгээр илгээмжийг гадагш нь дамжуулж болзошгүй үйлдлээс сэрэмжлэхийн тулд нүдний хэмжээ нь 10 см х 10 см-ээс бага байх төмөр тор татвал зохино.

6.4.2.5. Шуудангийн зарим барилгын зоорины цонх болон түүний хашлаган дээр төмөр сараалж буюу төмөр савхаар хийсэн хаалт тавих ба эдгээр сараалж ба савхнуудын хоорондох зай нь 10 см-ээс илүүгүй байна.

6.4.3. Барилгын дээврийг хамгаалах6.4.3.1. Шуудангийн барилга байшингийн дээврээр дамжин хулгайн гэмт хэргийг үйлдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд шуудангийн барилгын дээвэр дээр гадна талаас гарах шатыг газрын хөрснөөс 1,8 - 2,4 м-ийн өндөрт байрлуулж, шатны 2-3 гишгүүрийг 75-90 см-ийн хэмжээтэй, хавтгай төмөр хаалтаар хааж, түүнийгээ гогцоо төмөр уяагаар бэхэлж цоожилно.

6

Page 7: Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · Web viewХэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг

6.4.3.2. Шуудангийн барилганд гадна талын шат хэрэглэхийг аль болохоор хязгаарлаж, байшингийн дотор талаас дээвэр дээр гардаг байх нь ШАБ-ыг хангахад илүү тохиромжтой. Шуудангийн барилгын дотор талын шатаар дээврийн хөндийд буюу дээвэр дээр гардаг цооног нүхийг төмөр хавтан /хаалт/-аар хааж, түүнийг барилгын дотор талаас нь зүүдэг цоожоор цоожилно. Энэ цоож нь хаалтыг өргөх буюу ямар нэгэн юмаар хөшиж, гөнжиж үл чадахаар богинохон гогцоотой буюу эсхүл хаалтанд шууд гагнасан гох дэгээгээр цоожилдог байвал зохино.

6.4.4. Барилгын ханыг сонгох6.4.4.1. Шуудангийн барилгын дотор талын өрөө, тасалгаануудын бүх хана нь барилгын таазыг тултал өрлөг хийгдсэн байх шаардлагатай. Барилгын дотор хиймэл буюу дүүжин тааз хийсэн өрөөнүүдийн хана нь энэхүү дүүжин таазнаас өнгөрч, барилгын давхар хоорондын хучилтын хавтанд тулж, ямар нэгэн зай завсаргүй байна. Хэрэв энэ шаардлага хангагдаагүй байвал ийм хэсэгт төмөр тороор хаалт хийх хэрэгтэй.

6.4.4.2. Барилгын хананд гаргасан, агааржуулалтын сувгийн нүхийг нийтийн үйлчилгээний танхимын дотор талаас нь торон хаалт, тусгай хавтанцраар битүүлж, харин нөгөө талаас нь төмөр сараалжаар таглаж, шургаар сайтар бэхэлнэ. Эдгээр торон хаалт, хавтанцрыг хананд бэхэлж тогтоосны дараа тусгай багаж ашиглахгүйгээр авч үл чадахаар байвал зохино.

6.4.5. Барилгын шат, түүний хонгилыг хамгаалах 6.4.5.1. Шуудангийн барилга байшингийн цахилгаан ба явган шатны хонгилыг гэмт этгээд ашиглан, шуудангийн ажлын байранд нэвтэрч, хулгай дээрэм хийхээс урьдчилан сэргийлэхийн тулд барилгын шат, түүний хонгилыг сайтар хамгаалах шаардлагатай. Цахилгаан ба явган шатаар яваа, гаднын хүмүүс шуудангийн ажлын байр, өрөө тасалгаанд өөрийн дураар нэвтрэх бололцоог хязгаарлаж, шатны хонгилоос шуудангийн үйлдвэрлэлийн ажлын байранд нэвтэрч болох хаалгыг аль болохоор хаалттай байлгах хэрэгтэй. Ялангуяа хүн тогтмол ажилладаггүй бол шуудангийн ажлын байр, албан өрөө тасалгаануудын хаалгыг байнга цоожилж байвал зохино

6.4.5.2. Шуудангийн илгээмжийг задлах, ялган боловсруулах, богцолж савлах, ачиж буулгах зэрэг гаднын хүмүүс үл нэвтрүүлэх шаардлагатай, технологийн үйл ажиллагаа явуулдаг зарим давхарт цахилгаан шатыг үл зогсохоор угсарч болно. Харин эдгээр “үл зогсох” давхраас цахилгаан шатыг дуудах буюу мөн тэр давхарт зогсоож ашиглахын тулд тусгай түлхүүр хэрэглэх бөгөөд энэ түлхүүр нь цахилгаан шатны ашиглалт үйлчилгээг гардан хариуцдаг буюу албан ажил үүрэг гүйцэтгэхдээ шатыг байнга ашигладаг инженер техникийн ажилтны мэдэлд байна.

6.5. Ажлын байрны хамгаалалтын дохиолол, хяналтын системУлс, хот хоорондын ба хотын шуудангийн сүлжээний барилга байшингийн дотор талд буюу үйлдвэрлэлийн зориулалтын ажлын байруудад дохиолол, хяналтын болон камерийн системүүдийг байрлуулж, түүний найдвартай, хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангах хэрэгтэй.

7

Page 8: Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · Web viewХэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг

6.5.1. Ажлын байрны хамгаалалтын дохиолол 6.5.1.1. Шуудангийн сүлжээнд гэмт халдлага тохиолдсон үед шаардлагатай арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх үүрэг бүхий, дохиолол хамгаалалтын удирдах төвийг байнгын 24 цагаар ажилладаг салбар, нэгжүүдийн аль нэгэн дээр нь төвлөрүүлэн байгуулж, анхны дохиолол өгөх мэдрэгчүүдийг хамгаалах объект тус бүр дээр байрлуулж, тэдгээрээс дохиоллыг хотын телефоны шугам ба радио долгионоор удирдах төвд хүлээн авч, холбогдох шийдвэрийг гарган хэрэгжүүлдэг байх нь зүйтэй. Энэхүү дохиолол хамгаалалтын удирдах төв дээр шаардлагатай ямар ч нөхцөл байдалд цаг алдалгүй ажиллахад хүрэлцэх хэмжээний хүн хүч, хамгаалах болон тээврийн хэрэгслийг бэлэн байлгавал зохино.

6.5.1.2. Шөнийн ээлжгүй буюу 24 цагийн харуул хамгаалалтгүй, шуудангийн объектууд болон гудамж талбайд байрлуулсан шуудангийн тоног төхөөрөмж дээр хамгаалалтын дохиоллын системийг зайлшгүй тавих шаардлагатай.

6.5.1.3. Шуудангийн сүлжээний дохиолол хамгаалалтын удирдах төвгүй байгууллагууд нь гадны дохиолол хамгаалалтын газруудтай аж ахуйн гэрээ байгуулан, тэдний хүн хүч, техник хэрэгслийн тусламжтайгаар өөрийн ШСАБ-ыг хангах хэрэгтэй.

6.5.1.4. Гадны этгээд үйлчилгээний дэг журмыг зөрчих, шууданчийн биед халдах, хулгай дээрэм хийхээс урьдчилан сэргийлэхийн тулд шуудангийн үйлчилгээний салбар, цэгээс хамгаалалтын харуул болон дохиоллын төвд дохио өгөх, орон нутгийн цагдаад яаралтай мэдэгдэж, тэднээс зохих тусламж авах боломжийг хангасан байвал зохино.

6.5.2. Шуудангийн ажлын байранд нэвтрэхэд тавих хяналт 6.5.2.1. Шуудангийн үйлдвэрлэлийн болон захиргааны байранд орох шуудангийн ажилчин, албан хаагчид болон гаднаас ирсэн хүмүүсийг заавал шалгаж нэвтрүүлэх хэрэгтэй. Шуудангийн байгууллагууд нь ажлын байрандаа нэвтрэх хаалган дээр хяналтын дүрс бичлэгийн камер болон ажлын үнэмлэх, карт унших, хурууны хээ таних зэрэг электрон төхөөрөмжүүдийг хүрэлцээтэйгээр суурилуулж, шуудангийн байранд хүмүүсийг нарийн дэг журам, хяналт шалгалтын дор богино хугацаанд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.

6.5.2.2. Шуудангийн ажилчин, албан хаагчид бүр заавал ажлын үнэмлэх буюу цахилгаан соронзон карттай байх бөгөөд шуудангийн ажлын байранд нэвтрэх үйл ажиллагааг хянахын тулд энэхүү картыг унших буюу хурууны хээг таних төхөөрөмжийг ашиглан, хэрэв карт хүчинтэй буюу тухайн хүний хурууны хээ урьдчилан бүртгэгдсэн бол ажлын байрны орох хаалгыг нээх цахилгаан механик төхөөрөмж ажиллана. Ажлын газрын үнэмлэх ба картыг хүмүүст шинээр олгосон буюу хурааж авсны дараа компьютерт байгаа хуучин мэдээллийг тогтмол өөрчлөн шинэчилдэг байх хэрэгтэй.

6.5.2.3. Шуудангийн ажлын байрны хяналтын систем нь цахилгаан тэжээл тасалдах буюу ямар нэгэн аюул ослын үед барилгын бүх орох, гарах хаалга болон

8

Page 9: Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · Web viewХэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг

тэдгээрийн бусад электрон удирдлагатай төхөөрөмжүүдийг дан ганц механик ажиллагааны зарчимд шилжүүлэх залгууртай байвал зохино.

6.5.3. Гадны хүмүүс нэвтрэхийг хориглосон ажлын байр 6.5.3.1. Шуудангийн илгээмжүүдийг хүлээн авах, ялган боловсруулах, солилцох, тээвэрлэх, хадгалах зэрэг үйлдвэрлэлийн зориулалтын ажлын байруудад зөвхөн эдгээр ажил үүргийг гардан гүйцэтгэх албан хаагчид буюу тэдний үйл ажиллагааг хянаж шалгах эрх мэдэл бүхий удирдах хариуцлагатай ажилтнуудыг нэвтрэхийг зөвшөөрч, харин гаднын хүмүүс болон байгууллагын бусад ажилтнуудыг орохыг хориглоно.

6.5.3.2. Гадны хүмүүс орохыг хориглосон ажлын байрны хаалган дээр “Гадны хүмүүс орохыг хориглоно!” гэсэн санамж бичгийг хүмүүсийн нүдэнд харагдахуйцаар ил тод бичиж тавих хэрэгтэй. Мөн ийм ажлын байрны хаалганд жирийн цоожноос илүү боловсронгуй, цахилгаан механик түгжээтэй буюу нууц кодоор хаалгаа онгойлгодог, тоон системийн цахилгаан цоожийг хэрэглэх нь зохимжтой. Нууц кодын түлхүүрийг зөвхөн тухайн хаалгаар орж, ажил үүргээ гүйцэтгэдэг, ажилчин албан хаагчид мэддэг байвал зохино.

6.5.3.3. Гадны хүмүүс орохыг хориглосон ажлын байранд зайлшгүй чухал хэргээр түр хугацаагаар нэвтрэхийг зөвшөөрсөн бол эдгээр хүмүүсийг шуудангийн эрх мэдэл бүхий албан тушаалтан заавал дагалдан явж, зохих ажил төрлийг нь гүйцэтгүүлээд, ажлын байрнаас гаргах үүрэг хүлээнэ.

6.5.4. Шууданчдыг гадны хүмүүсээс ялгах тухай 6.5.4.1. Шуудангийн бүх ажилчин, албан хаагчдыг гадны хүмүүсээс ялгарч харагдуулахын тулд шуудангийн албаны нэг загварын ажлын дүрэмт хувцсаар нь ижилсүүлэх, тэдэнд өөрсдийн нь фото зураг бүхий нэгэн ижил төрлийн ажлын үнэмлэх картыг олгож, ажлын байрандаа байх үед биедээ зүүлгэж заншуулах хэрэгтэй. Үүнээс гадна шуудангийн объектод албан хэргээр хүрэлцэн ирэгсэд ба гэрээгээр ажиллагсдад тусгай картыг түр хугацаагаар олгож, тэднийг ажлын байранд хяналттайгаар нэвтрүүлж, харин тэднийг ажил үүргээ дуусгаад, объектоос гарахад нь картыг заавал хурааж авч байвал зохино.

6.5.5. Шууданчдын болон гаднын хүмүүсийн гартаа авч яваа зүйлсийг хянах 6.5.5.1. Шуудангаар үйлчлэгч компанийн захиргаа “Хөдөлмөрийн дотоод дүрэм” буюу эсхүл тусгайлан “Шуудангийн үйлчилгээнд мөрдөх дэг журам”-ыг бичгийн хэлбэрээр батлан гаргаж мөрдүүлбэл зохино. Энэхүү дүрэм журамд ажилчин албан хаагчид, гаднаас ирсэн хүмүүсийн гартаа авч яваа зүйлсийг хэрхэн шалгах үйлдлийн дэг журмыг нарийвчлан тодорхойлж, түүнийг ил тод газар байрлуулж, нийтэд мэдээлж сурталчлах хэрэгтэй.

6.5.5.2. Шуудангийн орох, гарах хаалган дээр хүмүүсийн гартаа авч яваа зүйлсийг шалгах зориулалтын тоног төхөөрөмжийг суурилуулж, тэнд авч яваа зүйлсийг тэдний дэргэд нь буюу нүдэн дээр нь шалгадаг байвал зохино. Харин шуудангийн объектоос эд хогшил, бараа материалын зүйлийг гадагш гаргахдаа эрх мэдэл

9

Page 10: Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · Web viewХэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг

бүхий албан тушаалтны уг зүйлийг гаргахыг зөвшөөрсөн гарын үсэг бүхий бичиг баримтыг үндэслэн гүйцэтгэнэ.

6.6. Шуудангийн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах 6.6.1. Шуудангийн автотээврийн хэрэгслийг өмчлөгч шуудангийн байгууллага нь автотээврийн хэрэгслүүдийг зориулалтын автограж, ил зогсоол, талбайгаар хангаж, эзэмшигч хүргэгч-жолооч нь тэнд автомашиныг ажил үүрэг гүйцэтгээгүй үед заавал байрлуулах үүрэг хүлээнэ. Шуудангийн байгууллагын эрх мэдэл бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр шуудангийн автомашиныг үргэлжилсэн 18 цагаас илүү хугацаагаар автогражаас гадуур байрлуулахыг хориглоно.

6.6.2. Шуудангийн автограж нь шуудангийн сүлжээний буюу орон байрны аюулгүй байдлын шаардлагуудыг бүрэн хангасан байх бөгөөд ШАБ-ыг хангах албаны харуул буюу автогражийн сахиулын бүрэн хамгаалалтад байна. Шуудангийн автогражид гадны байгууллага, хувь хүмүүсийн автомашиныг удирдлагын зохих шийдвэр зөвшөөрөлгүйгээр тавихыг хориглоно.

6.7. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 6.7.1. Шуудангийн байгууллагын захиргаанаас техникийн шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул занал учруулахаар бүрэн бус, эсхүл тогтоосон журмын дагуу улсын бүртгэл, тооллого, техникийн үзлэгт ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээвэрлэлтийн ажил үүрэг гүйцэтгүүлэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ангилал нь тохирохгүй буюу жолоодох үнэмлэхгүй хүнээр автомашин жолоодуулах зэрэг автозамын хөдөлгөөний осол гаргаж болзошгүй нөхцлүүдээс урьдчилан сэргийлж байвал зохино.

6.7.2. Шуудангийн дэвсгэр газар ба объектын дотор автотээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, зөвхөн шуудангийн тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэх тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэг журмыг тогтоож мөрдүүлнэ. Шуудангийн болон гадны тээвэрлэгч байгууллагын жолооч нараас шуудангийн илгээмжүүдийг ачиж буулгах үүрэг гүйцэтгэхдээ бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан, орох гарах хаалга, гарц, замын уулзварыг хааж зогсохыг хориглож, шуудангийн тухайн объектын онцлог байдалд зохицуулан гаргасан дэг журам, заавар зөвлөмжийг болон тээврийн хөдөлгөөнийг зохицуулахаар тавьсан тэмдэг, тэмдэглэгээг нэг бүрчлэн дагаж биелүүлэхийг шаардана.

6.8. Шуудангийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах6.8.1. Шуудангийн байгууллагуудад ашиглагдаж байгаа өдрийн тэмдэг, төрөл бүрийн дардас, хайрцаг сав, богц шуудай, ломбоны хавчаар, бахь зэрэг энгийн хэрэглэгдэхүүнээс эхлээд шуудангийн захидал цуглуулах ба хэрэглэгчийн хайрцаг, марк үнэт цаас худалдаалах автомат, үйлдвэрлэлийн шат дамжлагын хоорондох туузан дамжуулагч, давхар хоорондын өргөгч шат, шуудангийн төрөл бүрийн илгээмжүүдийг автоматаар ялган боловсруулах шугам зэрэг шуудангийн бүх нэр төрлийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийн бүрэн бүтэн байдлыг хангаж,

10

Page 11: Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · Web viewХэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг

байнгын хэвийн найдвартай, гэмтэл согоггүй ажиллагаатай байлгах нь шуудангийн аюулгүй байдлыг хангах нэг чухал урьдчилсан нөхцлийг бүрдүүлнэ.

6.8.2. Шуудангийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангахын тулд тэдгээрийг аюулгүй орчин нөхцөл бүрэн бүрдсэн ажлын байранд суурилуулах, шуудангийн барилга, ажлын байрны харуул хамгаалалтыг сайжруулах, шууданч нэг бүрийн ажлын зохион байгуулалт, хариуцлага санаачлага, хувийн сахилга бат, сонор сэрэмж, мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагыг дээшлүүлэх хэрэгтэй.

6.8.3. Шуудангийн өдрийн тэмдэг, ломбоны хавчаар, богцны ам боогч, лацны тэмдэг зэрэг хэрэгслүүд болон маркжуулагч машины дардас, “Баталгаатай”, “Үнэ төлөгдсөн”, “Нөхөн төлөх”, “Агаараар” гэх мэтийн дардас тэмдгүүд зэрэг хэрэглэгдэхүүнүүдийг зөвхөн зориулалтаар нь хэрэглэж, тэдгээрийн хадгалалт хамгаалалтыг зохих журмын дагуу зохион байгуулж, өдөр тутмын ажилдаа хэвшил болгох нь зүйтэй.

6.8.4. Шуудангийн богц, сав шуудайг Монгол Улсын MNS3922:2001 стандартын шаардлагыг хангасан буюу хөнгөн бөгөөд ус үл нэвтрэх, шороо тоос бага шигдэх, нягтрал сайтай, бат бөх, чанартай материалаар хийх хэрэгтэй. Богцыг зөвхөн нэг талаас нь буюу дотроос нь нэг өнгийн утсаар оёж, богцон дээр шуудангийн байгууллагын эмблем, товчилсон нэр хаяг, богцны дугаарыг тод гаргацтай бичнэ.

6.8.5. Шуудангийн үйлчилгээний танхим, байруудад суурилуулсан хэрэглэгчийн хайрцгууд нь илгээмжийн аюулгүй байдал болон нууц

хадгалалтыг бүрэн хангахын тулд тус бүрдээ үл давтагдах, дэс дараалсан дугаараар дугаарлагдсан, түлхүүр нь хоорондоо үл таарах далд

цоожоор тоноглогдсон байвал зохино. Үүнээс гадна нэг хайрцгийг хэд хэдэн байгууллага, хүмүүс давхар эзэмших буюу шуудангийн

зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэхээр шилжүүлэхийг хориглоно.

6.8.6. Шуудангийн туузан дамжуулагч, өргөх шат болон бичиг захидал, боодол, илгээлт ялган боловсруулах шугам зэрэг бүх төрлийн тоног

төхөөрөмжүүд нь шуудангийн илгээмжүүдийн хайрцаг сав, дугтуйг эвдэх, урж гэмтээхээс бүрэн урьдчилан сэргийлсэн байхаас гадна хөдөлмөр

хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй. Эдгээр тоног төхөөрөмжийн бүх хаалт хамгаалалтууд нь бүрэн

хийгдсэн, техник хэрэгслийн цахилгаан тэжээлийн залгуур ба унтраалга, удирдах самбарын товчлуур зэрэг хүний гар хүрэх хэсгүүд нь

цахилгаанаас тусгаарлагдсан байвал зохино.

6.8.7. Шуудангаар явуулах энгийн битүүмжилсэн ба ил захидал зэрэг илгээмжүүдийг явуулагчаас бололцоотой үед нь хүлээн авах, шуудангийн марк үнэт цаас, сонин хэвлэлийг худалдаалах тоног төхөөрөмжүүдийг гудамж талбайд байрлуулахдаа тусгайлан суурь бэлтгэж, энэ суурин дээр гаднаас нь үл харагдах эрэг боолтоор буюу амар хялбархан тайлж мулталж авч үл чадахаар суурилуулна. Үүнээс гадна эдгээр төхөөрөмж дээр дохиоллын системийн дохиологч буюу мэдрэгчийг байрлуулан, тэдгээрийн аюулгүй хэвийн үйл ажиллагааг ШАБ-ыг хангах албанаас тогтмол хянадаг байвал зохимжтой.

6.8.8. Шуудангийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа болон хөдөлмөр хамгаалалттай холбогдсон анхааруулга санамжийг бичвэр, зурагт хуудсын хэлбэрээр хэвлэж, техникийн байр танхимд байрлуулна.

11

Page 12: Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · Web viewХэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг

7 Шуудангийн илгээмжийн аюулгүй байдал (ШИАБ)Монгол улсын шуудангийн байгууллагууд нь дотоод, гадаадын бүх төрлийн (ил ба битүүмжилсэн захидал, энгийн ба баталгаатай, үнэ зарласан бичиг захидал, боодол, илгээлт г.м.) буюу бүх зэрэглэлийн (ердийн, буухиа г.м.) шуудангийн илгээмжүүдийг шуудангийн үйлдвэрлэлийн шат дамжлагууд (гарах, дамжих, орох) дээр явуулагчаас хүлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэх, хүлээн авагч хаягт эзэнд гардуулах үйлдлүүдийг гүйцэтгэхдээ “Шуудангийн үйлчилгээ үзүүлэх тухай“ Монгол Улсын MNS:2018 болон Дэлхийн шуудан холбооны 2016 оны S58-3 ба S59-3 стандартуудыг үйлдвэрлэл үйлчилгээний бүх үйл ажиллагаандаа мөрдвөл зохино.

7.1. Шуудангийн гарах илгээмжийн аюулгүй байдлыг хангах7.1.1. Шуудангаар явуулах энгийн ил ба битүүмжилсэн захидлыг шуудангийн захидал цуглуулах стандартын хайрцгаар хүлээн авна. Харин шуудангийн үйлчилгээний ажилтнууд баталгаатай ба үнэ зарласан бичиг захидал, боодол, бүх төрлийн илгээлтүүдийг гардан хүлээн авах бөгөөд тэд илгээмжийн дугтуй, хайрцаг сав, баглаа боодол нь бүрэн бүтэн эсэх, хаягт эзэн ба явуулагчийн хаягийг стандартын дагуу үнэн зөв, гаргацтай тод бичсэн эсэхийг шалгах үүрэгтэй.

7.1.2. Шуудангийн ажилтнууд хүлээн авч байгаа захидал, боодол илгээлтийн дотор шуудангаар явуулахыг хориглосон буюу ШАБ-д харшилсан зүйл байгаа эсэхийг заавал шалгах бөгөөд “Шуудангийн тухай” Монгол улсын хууль (24.1 дүгээр зүйл)-иар шуудангаар дараах зүйлүүдийг дотоод, гадаадад илгээхийг хориглоно. Үүнд:

а) Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхит бодис, түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл (дарь, сум, бензин, керосин, спирт, шүдэнз, хүчил, шүлт, мөнгөн ус г.м.);

б) Хортон ургамал, амьтад;

в) Хар тамхи, мансууруулах буюу химийн бусад хортой бодис;

г) Хуульд өөрөөр заагүй бол Монгол улсын болон гадаадын мөнгөн тэмдэгт;

д) Түргэн муудах хүнсний зүйлүүд (түүхий загас, шувуу, мах, сүү г.м.);

е) Садар самуун, хүчирхийллийг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материалууд болно.

7.1.3. Хот хоорондын ба орон нутгийн шуудангаар дулааны улиралд борцолж хатаагаагүй мах, өндөг зэрэг хүнсний зүйлийг шуудангаар илгээхийг хориглох боловч хүнсний зүйл бүхий илгээлтүүдийг 3 хоногийн дотор хаягт эзэнд нь гардуулж чадах газруудад шуудангаар илгээж болно. Харин шуудангийн хэрэглэгчийн хайрцаг, өөрөө хүлээн авах хаягаар явуулахыг үл зөвшөөрнө.

7.1.4. Мал аж ахуйн болон газар тариалангийн бүтээгдэхүүнийг шуудангаар явуулахдаа хүн, мал эмнэлгийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийг

12

Page 13: Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · Web viewХэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг

заавал авч, түүнийг илгээмжийн дотор хийж, илгээлт боодлын хаягийн дээд талд “Хорио цээрийн зөвшөөрөлтэй” гэсэн тэмдэглэл хийнэ.

7.1.5. Шуудангийн ажилтан нь үйлдвэрийн баглаа боодолгүй, шошгогүй, гар аргаар бэлтгэсэн, гарал үүслийн бичиг баримтгүй бөгөөд гаднаас нь харахад сэжиг бүхий төрөл бүрийн эд бараа материал болон шуудангийн бусад илгээмжүүдийг эвдэж, бохирдуулах зүйлсийг шуудангаар явуулахаас татгалзах эрхтэй.

7.2. Гарах шууданг бэлтгэн явуулах7.2.1. ШИАБ-ыг хангахын тулд аливаа илгээмжийг шуудангийн нэг байгууллага, салбар нэгжийн үйлдвэрлэлийн шат дамжлагууд буюу хүлээн авах, ялган боловсруулах, солилцох ажлын байруудын хооронд дамжуулахаас эхлээд өөрийн эх орны болон бусад гадаад орны шуудангийн байгууллагуудтай солилцохдоо тогтсон нэг стандарт загварын анхан шатны бүртгэлийн маягтуудыг зохих аргачлал, технологийн шаардлагын дагуу заавал хөтөлнө.

7.2.2. Шуудангийн байгууллагуудын хооронд энгийн ба баталгаатай бичиг захидал, боодол, илгээлтүүдийг шуудангийн вагон, нисэх онгоц, авто

машинаар тээвэрлэхдээ гаднын элдэв нөлөөллөөс хамгаалахын тулд стандартын богц, чингэлэг, хайрцаг саванд савлаж явуулна. Мөн дахин

эргүүлэн ашиглах боломжгүй, тусгай онцлог таних тэмдэг буюу дугаар бүхий дардастай, бат бөх чанартай, богцны ам боогч, уяа буюу ломбоны

бахь, хавчаарыг хэрэглэвэл зохино.

7.3. Шуудангийн орох илгээмжийн аюулгүй байдлыг хангах 7.3.1. Шуудангийн орох илгээмжийг хүлээн авагч байгууллага нь гадуур дагаварт бичигдэн, тээвэрлэгдэн ирсэн захидал бичиг, боодол, илгээлт бүхий богцны дугаар ба тоо ширхэг, хүндийн жинг бодит байгаа байдалтай нэг бүрчлэн тулгаж, богцны хаягийн шошгонд заасан, очих газрын хаяг нь өөрийн шуудангийн хаяг мөн болох эсэхийг тогтоож, богцны болон түүний амны уяа боодлын бүрэн бүтэн байдлыг гадна талаас нь сайтар шалган үзсэний дараа орох шууданг хүлээн авч задална.

7.3.2. Үүний дараа баталгаатай ба үнэ зарласан бичиг захидал, боодол, илгээлтүүдийг дотуур дагаварт бичсэн дугаартай нь тулгаж, ийм илгээмжүүдийг хүлээн авснаа нэг бүрчлэн дотуур дагаварт тэмдэглэж, илгээмжийн хайрцаг сав, дугтуйны битүүмжлэлт, лац ломбо, бусад дардсын бүрэн байдлыг шалгаж үзнэ. Харин энгийн бичиг захидал боодлыг тоо ширхгээр нь хүлээн авах бөгөөд тэдгээрийн дугтуй, хайрцаг, савны гадна талын бүрэн бүтэн байдлыг шалгах хэрэгтэй.

7.3.3. Шууданг хүлээн авах явцад баталгаатай ба үнэ зарласан бичиг захидал, боодол, илгээлтийн хайрцаг сав, баглаа боодлын гадар болон бусад хэсэгт ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан, лац ломбо нь хөдөлсөн зэрэг тохиолдолд илгээмжийн хүндийн жинг жигнэж үзнэ. Хэрэв жингийн хэмжээ дутвал удирдлагадаа мэдэгдэн, түүний учир шалтгааныг тогтоохын тулд уг илгээмжийн байгаа байдлын талаар тодорхой акт үйлдэж, энэхүү актыг холбогдох шуудангийн байгууллагад хүргүүлнэ.

7.4. Шуудангийн орох илгээмжүүдийг гардуулах7.4.1. Шуудангийн илгээмжийг гардуулахдаа хаягт эзнээс нь өөр хүнд андуурч гардуулах, хаягт эзэнд илгээмжийн бүрэн бүтэн байдлыг үзүүлж гардуулах

13

Page 14: Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · Web viewХэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг

технологийг зөрчих, хаягт эзнээр гарын үсэг үл зуруулах зэрэг зөрчил гаргаснаас болж, шуудангийн байгууллага болон шууданч бусдын илгээмжийг үрэгдүүлсэн хэрэгт холбогдохоос байнга урьдчилан сэргийлж байх нь зүйтэй.

7.4.2. Өндөр үнэ бүхий болон нөхөн төлбөртэй, дамжих ба орох шуудангийн байгууллагаас акт тогтоогдсон буюу эвдрэл, гэмтэлтэй, мөн

гаалийн үзлэгээр түр саатуулагдсан шуудангийн илгээмжүүдийн хаягт эзнийг нь шуудангийн газар, салбар дээр урьж ирүүлсний дараа

гардуулна.

7.4.3. Шуудангийн илгээмж дээр бичигдсэн, суурин ба гар утсаар хаягт эзэнд мэдэгдэж, илгээмжийг гардуулах болон мөн орон сууцны хаягаар

очиж гардуулалт хийхдээ тухайн дугаарын утсыг эзэмшигч буюу тухайн байранд оршин суугч нь уг илгээмжийг хүлээн авах жинхэнэ хаягт эзэн

мөн бишийг нягт нямбай шалгаж тодруулах хэрэгтэй.

7.4.4. Шуудангаар ирсэн илгээмжийг хаягт эзэнд гардуулахдаа хүлээн авагч, хаягт эзний иргэний үнэмлэх, паспорт болон түүний оронд олгосон

итгэмжлэх зэрэг бусад баримт бичгүүдийг заавал шалгаж үзэх нь зүйтэй. Эдгээр баримт бичгийн олгосон байгууллагын нэр болон он сар

өдрийг тэмдэглэсэн, хүчинтэй байх хугацааг үсгээр бичсэн байх шаардлагатай бөгөөд ямар нэгэн үг үсгийн засваргүй байвал зохино.

7.4.5. Баталгаатай ба үнэ зарласан илгээлт, боодлыг хүлээн авагчийг байлцуулан задалж, тэдгээрийн доторхи зүйл нь эдийн тодорхойлтонд

бичсэнтэй тохирч байгаа эсэх, мөн хүндийг жигнэж, анхны жинтэй тулгаж үзсэний дараа илгээмжийг хаягт эзэнд нь олгоно. Хэрэв хүлээн авагч

нь илгээмжийг нээж үзүүлэхийг үл хүсвэл мэдэгдэлд гарын үсэг зуруулаад, задлахгүйгээр олгож болно. Шуудангийн ажилтан нь хүлээн авагчид

илгээмжийг шуудангаас авч гарсны дараа буюу шууданчийн дэргэд задалж үзээгүй тохиолдолд ямар нэгэн гомдлыг хүлээж авахгүй болохыг

сануулах нь зүйтэй. Шуудангийн ажилтан нь хаягт эзэнд илгээмжийг гардуулсны дараа гардуулалтын дэвтэрт буюу илгээлтийн мэдэгдлийн ар

талд хүлээн авагчаар гарын үсгийг тайлалтайгаар зуруулан авч үлдэнэ.

7.4.6. Хэрэв илгээмжийг задлахад эдийн тодорхойлолтод заасан эд зүйлээс дутсан ба эвдэрч хэмхэрсэн байвал энэ тухай 3 хувь акт үйлдэж, хүлээн авагчаар гарын үсэг зуруулан авч, илгээмжийг актын 1 хувийн хамт хаягт эзэнд нь хүлээлгэн өгнө. Харин хохирол тогтоосон актыг уг илгээмжийн хайрцаг сав, баглаа боодлын хамт цаашид үргэлжүүлэн үзлэг шалгалт хийх, хэрэглэгчид учирсан хохирлыг барагдуулах зорилгоор шуудангийн холбогдох байгууллагад яаралтай хүргүүлнэ.

7.4.7. Захидал бичиг, боодол, илгээлт, тогтмол хэвлэлийг хүргэдэг, шуудан хүргэгч нь тогтоосон нэг маягийн ажлын хувцас, үүргэвч цүнх,

тэргэнцэр зэргээр хангагдсан байвал зохино. Шуудан хүргэгчийг цүнх, савгүйгээр хүргэлтэнд гарахыг хориглоно.

7.4.8. Шуудангийн салбарын эрхлэгч буюу хүргэгчийн ажлыг шалгах эрх бүхий албан тушаалтан нь шуудан хүргэгчийг хүргэлтээс буцаж ирсний

дараа баталгаатай илгээмжүүдийг хаягт эзэнд үнэн зөв гардуулж, хүлээн авагчаар гарын үсгийг зуруулсан эсэх, “Гарт нь”, “Хариу мэдэгдэлтэй”

зэрэг тусгай тэмдэглэлтэй илгээмжүүдийг гардуулсан тухай баримтыг зөв бүрдүүлсэн эсэх зэргийг шалгаж, гардуулаагүй бүх илгээмжүүдийг

анхан шатны бүртгэлтэй нүд үзэн тулгаж, илгээмжүүдийг гардуулж чадаагүй шалтгааныг тогтоож, хэрвээ шаардлагатай бол дахин хүргүүлэх

арга хэмжээ авна.

7.4.9. Шуудангийн илгээмжийн хаягт эзэн нь заасан хаягтаа байхгүй, өөр газар түр явсан буюу бүрмөсөн шилжин суурьшсан байвал шуудан

хүргэгч нь сум, хороо, багийн засаг захиргааны байгууллагаас лавлагаа авч, энэ тухай өөрийн гарын үсэгтэй магадлагааг бичиж, шинэ хаягаар

илгээнэ. Хэрвээ хаягт эзнийг олох боломжгүй бол гардуулж чадаагүй илгээмжүүдийг буцах хаягаар нь буцаана.

7.4.10. Шуудангийн илгээмжийг нэг сарын дотор хаягт эзэнд нь хүргэж гардуулж чадаагүй, мөн явуулагч эзэнд нь буцаах боломжгүй бол ийм

илгээмжүүдийг эзэндээ олгогдоогүй илгээмж гэж үзэн, шуудангийн харьяалах төв байгууллагад шилжүүлнэ. Шуудангийн төв байгууллага нь

эзэндээ олгогдоогүй илгээмжүүдийг тусгай бүртгэлд бүртгэн авч, тэдгээрийг цоож, лац бүхий тусгайлан тоноглосон, найдвартай байр саванд

хадгална.

14

Page 15: Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · Web viewХэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг

7.4.11. Шуудангаар үйлчлэгчийн төв байгууллагын дарга (захирал)-ын тушаалаар эзэндээ олгогдоогүй шуудангийн илгээмжүүдийг задлах,

шалгах, устгах комиссыг 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр томилно. Энэхүү комисс нь эзэндээ олгогдоогүй илгээмжүүдийг улирал

тутам нэг удаа задлан шалгаж, хэрэв дотроос нь шуудангийн ямар нэгэн хаяг олдвол уг илгээмжийг тухайн хаягаар нь хүргүүлнэ. Эзэндээ

олгогдоогүй шуудангийн илгээмжүүдийг задлахдаа нэгдсэн акт үйлдэх бөгөөд актанд баталгаатай шуудангийн илгээмжийн төрөл, түүний

анхны өгөгдсөн баталгааны дугаар, дотор нь байсан бичиг баримт, бэлэн мөнгө, валют үнэт цаас, үнэт чулуу, алт, мөнгөн эдлэл, бусад

зүйлүүдийн нэр, төрөл, тоо хэмжээ, хүндийн жин зэргийг тодорхой бичнэ. Эдгээр зүйлийг хэрхэх тухай шийдвэрийг актанд тусгана.

7.4.12. Энэхүү актын дагуу комиссын гишүүд эзэндээ олгогдоогүй шуудангийн илгээмжүүдийн дотроос гарсан үнэ бүхий эд зүйлсийг ажлын

таван өдөрт багтаан холбогдох байгууллагад шилжүүлэх, худалдан борлуулах, захидал бичиг, тэдгээрийн дугтуйг бичигдсэн зүйлийн нууцыг

бүрэн хадгалж чадсан байхаар хэрчих буюу шатааж устгах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй.

7.5. Шуудангийн дамжих илгээмжийн аюулгүй байдлыг хангах

7.5.1. Шуудангийн дамжих илгээмжийн аюулгүй байдлыг хангахын тулд дамжих шууданг хүлээн авах, ялган боловсруулах болон дараагийн байгууллагад дамжуулахдаа гарах ба орох илгээмжийн аюулгүй байдлыг хангах шаардлагуудыг бүрэн хэрэгжүүлбэл зохино.

7.5.2. Шуудангийн байгууллагуудын хооронд солилцож байгаа дамжих илгээмжийн тоо ширхэг, овор хэмжээнээс нь хамааран, тухайлбал цөөн тооны бичиг захидал, боодлыг задгайгаар нь дамжих шуудангийн байгууллагын шуудангийн илгээмжүүдтэй хамт ялган боловсруулж, тэдний мэдэлд хүргүүлнэ.

7.5.3. Шуудангийн дамжих захидал бичиг, боодол нь 10-аас дээш байвал гадаад, дотоодоор нь, баталгаатай ба энгийнээр нь төрөлжүүлэн багцлан хүргүүлнэ. Багцалсан боодлын гадна талд хаанаас хаана хүрэх, ямар жинтэй болох, хэн бэлтгэсэн зэрэг мэдээллийг багтаасан ба өдрийн тэмдгээр баталгаажуулсан шошгыг наах буюу дардас дарна. Дамжих шуудангийн байгууллага нь багцалсан боодол ямар нэг зөрчилгүй, хүндийн жин нь тохирч байвал дээр нь өөрийн өдрийн тэмдэг дарж, задалгүйгээр цааш өөрийн шудантай хамт нь илгээнэ.

7.5.4. Харин олон тооны бичиг захидал, боодол, илгээлтийг очих газрын хаягаар нь богцонд тусгайлан савлан битүүмжилж, дотуур дагаврыг (депеш) зохих журмын дагуу бичиж, богцон дотор хийж, дамжих богцтой шууданг өөрийн гадуур дагаваот бичиж, дотоод, гадаадын шуудангийн дамжих байгууллагад илгээнэ. Дамжих шуудангийн байгууллага нь ийм богцны болон түүний амны боолтын бүрэн бүтэн байдал, богцны шошгон дээр очих газрын нэр хаяг байгаа эсэх, түүн дээр бичигдсэн жингийн хэмжээ нь бодит байдалтайгаа тохирч байгаа эсэхийг шалгаж, ямар нэгэн зөрчилгүй байвал богцыг задлахгүйгээр, өөрийн гадуур дагаварт (депешид) богцны дугаар, хүндийн жинг нэмж бичээд, очих газрын хаягаар цааш нь дамжуулна.

7.5.5. Хэрэв дамжих шуудангийн богц боодол болон богцонд ямар нэгэн зөрчил илэрвэл түүний шалтгааныг тогтоож, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авбал зохино.

7.6. Тусгай шуудангийн аюулгүй байдлыг хангах

15

Page 16: Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · Web viewХэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг

7.6.1. Монгол Улсын Засгийн газраас төрийн тусгай хэрэглээний шуудангаар төр засгийн удирдлагын ямар субъектууд, хэрхэн үйлчлүүлэх

журмыг тогтоож мөрдүүлнэ. Тусгай шууданг явуулагч хуулийн этгээд нь жил бүр нийтийн шуудангийн үйлчлэгчтэй гэрээ хийж, 2 талын хүлээх

үүргийг тохиролцох ёстой.

7.6.2. Тусгай шуудангийн илгээмжүүдэд хэмжээ ба жин, баглаа боодол, битүүмжлэлийн хувьд ерөнхий тогтсон шаардлагууд адилхан тавигдах

бөгөөд тэдгээрийг хүлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэх, гардуулах зэрэг үйл ажиллагааг шуудангийн үйлдвэрлэлийн тухайн шат

дамжлагад тогтоосон стандартын дагуу гүйцэтгэнэ.

7.6.3. Шуудангаар үйлчлэгч нь тусгай шуудангаар үйлчлүүлэх эрх бүхий эсэхийг магадлан тогтоож, шуудангийн илгээмжид ”Тусгай” гэсэн

тэмдэглэл бичсэн эсэх, хэрэв тийм тэмдэглэл бичээгүй байвал түүнийг нөхөн бичүүлнэ. Тусгай шууданг баталгаатай шуудангийн нэгэн адил

хүлээн авах бөгөөд тусгай шуудангийн илгээмжүүдийг явуулагчаас хүлээн авах, хаягт эзэн хүртэлх бүх дамжлаганд ялган боловсруулах,

тээвэрлэх, гардуулах үйлдлүүдийг онцгой хяналт хамгаалалтын дор аль болох хамгийн богино хугацаанд гүйцэтгэвэл зохино.

7.6.4. Мөн тусгай шуудангийн илгээмжүүдийг нягт нямбай битүүмжлэн боож баглан, ялгарах тэмдэг бүхий тусгай хайрцаг сав буюу богцонд

хийх бөгөөд түүнд хаягийн шошгийг зүүж бэхлэн, түүн дээр “Тусгай” гэсэн тэмдэглэлийг тод гаргацтай бичнэ. Тусгай шуудангийн илгээмжүүдийг

хүргэлтийн дэвтэрт (M-152) явуулсан газрын нэр, илгээмжийн дугаар, хаягт эзний нэрийг бичиж, зохих хаягт эзэнд хамгийн эхний ээлжинд

гарын үсэг зуруулан гардуулна.

7.7. Улс хоорондын шуудангийн аюулгүй байдлыг хангах7.7.1. Улс хоорондын шууданг хүлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэх ба солилцох, гардуулах шат дамжлага дээр түүний аюулгүй байдлыг хангахын тулд Монгол Улсын “Шуудангийн үйлчилгээ үзүүлэх” MNS:2018 болон ДШХ-ны 2016 оны S58-3 ба S59-3 стандартуудыг баримтлахаас гадна ДШХ-ны Их хурлаас батлагдсан конвенц, гүйцэтгэх дүрэм, технологийг мөрдөж, тусгай зориулалтын анхан шатны бүртгэлийн маягтуудыг хөтөлнө.

7.7.2. Дотоодын шуудангаар явуулахыг хориглосон зүйлүүдээс гадна иргэний холбогдох баримт бичгүүд /эх хувь/, ариутгал хийгдээгүй хуучин гутал, хувцас, цагаан хэрэглэл, марк сонирхогчдын цуглуулга, гаалийн татвараас зайлсхийх зорилгоор их хэмжээний барааны шошго зэрэг зүйлүүдийг улс хоорондын шуудангаар илгээхийг хориглоно. Мөн эртний гар урлал, түүхийн ховор дурсгалт зүйлүүд, ном судар ба дууны нот, байгалийн үнэт чулуу болон үйлдвэрийн аргаар боловсруулаагүй, бүх төрлийн ангийн арьс үс, түүгээр хийсэн эдлэл, загасны үр, хөрсний дээж зэрэг зүйлсийг зохих эрх мэдэл бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр илгээж үл болно.

7.7.3. Цацраг идэвхит болон био аюултай бодисуудыг зөвхөн зориулалтын савлалт, битүүмжлэлтэйгээр орох улсын зөвшөөрөлтэйгээр явуулж болно. Улс хоорондын нэг удаагийн шуудангаар явуулах боодол, илгээлтийн доторхи зүйлүүдийн үнийн дүн нь гарах улсын гаалийн байгууллагын болон орох улсын шуудангийн захиргаанаас зарласан хэмжээнд багтсан байх ёстой. Улс хоорондын шуудангийн үнэ зарласан илгээмжийг зөвхөн үнэ зарласан шуудангийн илгээмж солилцохыг зөвшөөрсөн, улс орнуудын шуудангийн хооронд солилцоно.

7.7.4. Мөн улс хоорондын буухиа шуудангийн үйлчилгээ нь хоёр улсын хооронд байгуулсан гэрээ, тогтсон маршрутын дагуу явагдана. Буухиа шуудангийн богц нь

16

Page 17: Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · Web viewХэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг

бусад шуудангаас ялгарах, улбар шар, цэнхэр өнгө хосолсон байхаас гадна дагалдах бичиг баримт нь мөн ийм өнгө хосолсон хүрээтэй байна.

7.7.5. Улс хоорондын шуудангийн илгээмжийн савлалт, битүүмжлэлт нь тээвэрлэлтийн төрөл, хугацаа болон олон дахин ялган боловсруулах, ачиж буулгах, хол зайнд тээвэрлэх, температурын ба цаг агаарын огцом өөрчлөлт, нисэх онгоцоор тээвэрлэх үеийн агаарын даралтын хэлбэлзлийг найдвартай тэсвэрлэх зэрэг шаардлагыг хангасан байвал зохино.

7.7.6. Улс хоорондын шуудангийн бүх төрлийн илгээмжүүдийг гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын үзлэг шалгалтын дор дотоодын

явуулагч иргэд, албан байгууллагаас болон хилийн чанадаас хүлээн авч, ялган боловсруулж, тээвэрлэж, хаягт эзэнд нь гардуулна.

7.7.7. Улс хоорондын шуудангаар илгээмж явуулагч нь илгээлт, боодлыг задгай битүүмжлээгүй байдлаар шуудангийн байгууллага дээр

авчирч, гаальд шалгуулж, илгээмжийн доторхи зүйлийг маягт (CN22, СР72)-ын асуултын дагуу үнэн зөв бичиж, гаалийн байцаагчаар

шалгуулан, хяналтын тэмдэг даруулж, шууданд хүлээлгэн өгнө. Шуудангийн ажилтан нь хүлээн авсан илгээмжийг гааль, мэргэжлийн хяналтын

байцаагч нарын хяналтын дор явуулагчийн дэргэд битүүмжлэн жигнэж, ялган боловсруулж, улс хоорондын шуудангийн CN31, CN33, CN38

дагавруудын аль нэгэнд бичиж илгээнэ.

7.7.8. Улс хоорондын орох шуудангийн илгээмжүүдийг CN31, CN38, CN16 ба СР86, СР87 маягтуудын бичвэртэй тулган, гаалийн байцаагчийн

хяналтын дор шалгаж хүлээн авах бөгөөд хаягт эзэнд нь мэдэгдэл бичиж хүргүүлэн, хүлээн авагчийг ирсний дараа гаалийн шалгалтаар

оруулж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж, гаалийн байцаагчийн зөвшөөрлөөр гардуулна. Гаалийн бүрдүүлэлт хийх шаардлагагүй, битүүмжилсэн ба

ил захидал, энгийн боодол, илгээлтийг хүлээн авагчид гаалийн хяналтгүйгээр гардуулж болно.

7.8. Шуудангийн тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах7.8.1. Шуудангаар үйлчлэгч нь холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаас шуудан тээвэрлэх эрх авч баталгаажсан, тусгай тоноглолтой, шуудангийн аюулгүй байдлыг бүрэн хангасан өөрийн болон бусад нийтийн зорчигч тээвэр (агаар, төмөр ба автозам)-ийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагын тээврийн хэрэгслээр шуудангийн илгээмжийг тээвэрлүүлнэ. Гадны тээвэрлэгчээр улс, хот хоорондын ба аймаг, орон нутгийн шуудан тээвэрлэлтийг зохион байгуулахдаа Монгол улсын харилцаа холбоо, шуудангийн болон тээврийн салбарын хууль тогтоомжууд, стандартууд, мөн ДШХ-ны конвенци, гүйцэтгэх дүрэм, бусад актуудыг удирдлага болгон, тэдэнтэй маш нарийн тодорхой аж ахуйн гэрээ байгуулсны үндсэн дээр гүйцэтгэнэ.

7.8.2. Шуудангаар үйлчлэгч нь тээврийн байгууллагуудаас тавих тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу илгээмжийг явуулагчаас хүлээн авч, ялган боловсруулж, тээвэрлэлтэд бэлтгэх үүрэгтэй. Шуудангийн байгууллагаас галт тэрэг, нисэх онгоц, автомашинаар шуудан тээвэрлүүлэхдээ бүх төрлийн үнэ зарласан ба баталгаатай, буухиа ба улс хоорондын шуудангийн илгээмжүүд, хэвлэлийн зүйлүүдийг богц, чингэлэг, хайрцаг саванд заавал савлаж, богцны ам, чингэлгийн хаалгыг лацдан ломбодож, зориулалтын шошгыг зүүж, түүнд байвал зохих мэдээллүүдийг үнэн зөв, гаргацтай бичсэн байвал зохино.

7.8.3. Тээвэрлэлтэд савлаж бэлтгэсэн гадаад ба дотоодын шуудангийн гадуур дагаврыг тээврийн төрлөөс хамааран, уг шууданг илгээх, солилцох, тээвэрлэх, хүлээн авах байгууллага бүрт хүрэлцэх тоогоор (3-7 хувь) бичих бөгөөд энэхүү

17

Page 18: Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · Web viewХэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг

дагаварт битүүмжилсэн богц, чингэлэг, хайрцаг савны дугаар, түүний дотор хийсэн илгээмжийн нэр төрөл, зэрэг ангилал ба хүндийн жинг жагсаан бичнэ. Харин энгийн шуудан болон хэвлэлийн богцыг тоо ширхгээр нь бичиж болно.

7.8.4. Шуудан тээвэрлэгч нь тээвэрлэж авчирсан шууданг гадуур дагаврын нэг хувийн хамт хүлээн авах шуудангийн байгууллагад хүлээлгэн өгч, дагаврын бусад 2 хувь дээр хүлээн авсан шууданчаар гарын үсэг зуруулан, тухайн шуудангийн өдрийн тэмдгээр баталгаажуулан, шууданг бүрэн бүтэн байдлаар тээвэрлэж хүлээлгэн өгснийг гэрчлэх баримт болгон, шууданг анх бэлтгэн гаргасан байгууллагад буцааж авчирна. Үүнээс гадна бас тээвэрлэж ирсэн шуудангаа гадуур дагаврын дагуу хүлээлгэн өгнө. Шуудан солилцогч нь явуулсан шууданг тухайн чиглэлийн салбар, цэгүүдэд бүрэн бүтэн тээвэрлэн хүргэсэн эсэхийг шалгаж, орох шууданг гадуур дагаварт бичсэний дагуу тулган авч, гадуур дагаврын нэг хувийг баталгаажуулан тээвэрлэгчид өгнө.

7.8.5. Шуудан тээвэрлэлтийн явцад гадуур дагаваргүй буюу бичиг баримтгүй шуудан хүлээн авах, шуудангийн илгээмжгүй буюу хоосон гадуур дагавар ирэх, дагаварт бичигдсэн илгээмжийн тоо ширхэг илүүдэж дутах, зарим илгээмжүүд солигдож будлиандах, зарим илгээмжийн богц, хайрцаг сав нь урагдаж, эвдэрч гэмтэх, хаягийн шошго гээгдэх зэрэг зөрчил дутагдал тохиолдвол, шуудан тээвэрлүүлэгч ба тээвэрлэгчийн төлөөлөгчид хамтран, гарсан зөрчлийн шалтгаан, учирсан хохирлын хэмжээг тогтоож, акт үйлдэн, явуулагч шууданд хүргүүлнэ. Энэхүү актыг хүлээн авмагц, шуудан тээвэрлэлтийн явцад гарсан зөрчил, дутагдлын учир шалтгааныг яаралтай тогтоож, холбогдох арга хэмжээг шуурхай авч, хүлээн авагч шуудангийн байгууллагад заавал хариу мэдэгдвэл зохино.

7.8.6. Шуудангийн богцны шошгоны хаяг болон бусад бичвэрүүд нь арилсан, шошго нь тасарч гээгдсэн зэргээр шаардлагатай өгөгдлүүд нь алга болсон, богц ба чингэлэг, савны уяа, лац, ломбо нь гэмтсэн, хүндийн жин нь илт зөрсөн зэргээр доторхи зүйл нь бүрэн бүтэн байгаа эсэхэд эргэлзэхээр байвал, эсхүл гадна талаасаа гэмтсэн, илгээлтийн дотор нь хийсэн зүйл нь муудсан, мөн тэсэрч дэлбэрэх ба хар тамхи зэрэг шуудангаар явуулахыг хориглосон онц аюултай зүйл хийсэн байж болзошгүй зэрэг сэжигтэй тохиолдлуудад шуудангийн болон гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагын шийдвэрээр илгээмжүүдийг зохих журмын дагуу задалж, шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй.

7.9. Автомашинаар шуудангийн тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах 7.9.1. Шуудангийн автотээврийн хэрэгсэл нь шууданг цаг агаарын тааламжгүй нөхцлөөс буюу бороо, цаснаас бүрэн хамгаалсан, илгээмжүүдийг хулгайлах, эвдэж гэмтээх, алдаж үрэгдүүлэх зэрэг гаднын халдлага, оролдлогоос бүрэн урьдчилан сэргийлсэн байвал зохино. Шууданг аль болохоор бүхээгтэй автомашинаар тээвэрлэж, түүнийг битүүмжлэн цоожилж лацдах нь зүйтэй. Улс хоорондын шуудан тээвэрлэх буюу гаалийн итгэмжлэгдсэн, автотээврийн хэрэгсэл нь жолоочийн байрнаас шууданд хүрэх бололцоогүй байх шаардлагатай. Автомашины бүхээгийг битүүмжлэхдээ уян хатан, сайн чанарын буюу онгойлгож нээхийг оролдсон тохиолдолд ул мөр бүрэн үлдэх ломбо хэрэглэнэ /Зураг 2/.

18

Page 19: Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · Web viewХэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг

7.9.2. Хэрэв задгай тэвштэй автомашинаар шуудан тээвэрлэх бол шуудангийн аюулгүй байдлыг хангасан цоожтой хайрцаг ба чингэлгээр тоноглож, эсхүл шууданг бороо ус чийг, шороо тоосноос хамгаалж чадах бүтээлгээр бүтээж, замд гээгдэж хаягдахгүй байхаар даруулж уях хэрэгтэй.

7.9.3. Шууданг ачиж буулгах ба солилцож байхад тээвэрлэгч, шуудангийн хүргэгч-жолооч, солилцогч нар, тэдгээрийн үйл ажиллагаанд шууд хаяналт тавих эрх бүхий ажилтнуудаас бусад хүмүүсийг тэдний ажлын байранд нэвтрэх, тээврийн хэрэгсэлд ойртохыг үл зөвшөөрнө. Тээвэрлэлтийн явцад шууданг бусдаар харгалзуулах, эсхүл ил задгай эзэнгүй орхих буюу мөн шуудан тээвэрлэсэн автомашин дээр тамхи татахыг хориглоно.

Зураг 2. Улс ба хот хоорондын шуудан тээвэрлэлтийн автомашины битүүмжлэл

7.9.4. Шуудангийн хүргэгч-жолооч нь шуудангийн цагийн график, маршрутыг нарийн чанд баримтлах үүрэгтэй бөгөөд графикаас гадуур зогсолт хийх, зориулалтын бус ажил үүрэг гүйцэтгэх, зорчигч тээвэрлэх үүрэг хүлээгээгүй үед гадны хүн тээвэрлэхийг хориглоно. Шуудангийн хүргэгч-жолоочийн үйл ажиллагааг бүрэн хянахын тулд шуудангийн тээврийн технологийн автомашинд жибес суурилуулж, удирдлагын төвөөс хянадаг байвал зохимжтой. Зорчигч тээвэрлэсэн тохиолдолд шууданг жолоочийн бүхээгт буюу тусгайлан бэлтгэсэн, цоож түгжээтэй хайрцаг саванд хадгалж явах бөгөөд тусгайлсан хамгаалалтгүй бол богцтой байсан ч шуудантай хамт зорчигч тээвэрлэхийг хориглоно.

7.10. Төмөр замаар шуудангийн тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах7.10.1. Төмөр замын шуудангийн аюулгүй байдлыг хангахын тулд төмөр замын хөдөлгөөний цагийн хуваарийг хатуу баримтлан, төмөр замын дагуу орших аймаг, хот, сум, суурин газруудтай шууданг галт тэрэг зогсох хугацаанд багтан солилцоход гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Галт тэрэг хуваарьт хугацаанаасаа

19

Page 20: Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · Web viewХэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг

хоцорсон буюу зогсох хугацаа богиноссон үед ч ирсэн шууданг хүлээн авах, илгээх шууданг хүлээлгэн өгөх буюу шуудан солилцох ажиллагаа галт тэрэг зогсох хугацаанд багтаж явагдах ёстой. Галт тэрэгний хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй учраас шууданг бүрэн гүйцэд солилцож дуусаагүй ч гэсэн галт тэргийг “зогсоох бариулаар” зогсоохыг хориглоно.

7.10.2. Шуудангийн вагоны явуулын бригадын ажилтнууд аялалын замд ялган боловсруулалт хийдэг бол тэдний тоог тухайн чиглэлийн ажлын нөхцөл, солилцооны хэмжээнээс хамааруулан тогтоох боловч наад зах нь хоёроос доошгүй хүн байх хэрэгтэй. Галт тэргээр чингэлэг болон богцонд хийж битүүмжилсэн шуудангийн илгээмжүүдийг замд ялган боловсруулалт хийлгүйгээр тээвэрлэх бол нэг шуудан хүргэгчээр хүргүүлж болно.

7.10.3. Шууданг вагонд ачихаас өмнө вагонын халаалт, гэрэлтүүлгийн систем, хаалганы цоож түгжээ, төхөөрөмжүүдийн бэхэлгээ, замын

аюулаас хамгаалах хэрэгсэл болон бусад эд хогшил бүрэн бүтэн эсэхийг шалгаж хүлээж авна. Үүнээс хойш вагоныг харуул хамгаалалтгүй,

эзэнгүй орхихыг хориглоно. Мөн галт тэрэг явж байх ба түр зогсох үед шуудангийн вагонын хаалга, цонхыг хааж түгжсэн байх хэрэгтэй.

7.10.4. Шуудан солилцох ажилтнууд галт тэрэг ирэх хуваарьтай хугацаанаас таваас доошгүй минутын өмнө вагон зогсох тавцан дээр шууданг хүргэж солилцоход бэлтгэсэн байхаас гадна тэд өөрсдийн биеийн байцаалт, шуудан солилцох бичиг баримтаа бэлдсэн байх нь зүйтэй. Хэрэв шуудангийн ажилтан нь шуудан хүлээн авах ба солилцох эрхийн бичиггүйгээр ирвэл түүнээс явуулах шууданг гадуур дагаврын дагуу хүлээн авч, харин түүнд вагоноос өгөх шууданг олгож үл болно.

7.10.5. Шуудан солилцох ажилтан хүрэлцэн ирээгүй тохиолдолд шууданг бусдад дамжуулах буюу эзэнгүй орхихыг хориглоно. Ийм тохиолдолд шуудангийн вагон хүргэгч нь уг шууданг өөртөө үлдээж, шуудангаа хүлээж аваагүй цэг салбарыг харъяалах байгууллагад нь мэдэгдэх, шууданг тэдэнд хүлээлгэн өгөх буюу буцах замдаа олгох зэргээр шууданг саатуулахгүй байх арга хэмжээг авна.

7.10.6. Шуудан солилцох ээлжит өртөөнд галт тэрэг хүрэлцэн ирэхээс өмнө шуудангийн вагонын ажилтан хүлээлгэн өгвөл зохих бүх төрлийн

шууданг (богцыг), ялангуяа баталгаатай шуудангийн богцны дугаар, түүний тоо ширхгийг гадуур дагавартай нэг бүрчлэн тулган, хаягийг

шалгаж. урьдчилан бэлтгэх ба түүний холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлнэ. Галт тэрэг бүрэн зогссон үед шуудангийн вагоны хаалгыг

зөвхөн замын тавцан талаас нь онгойлгож, шууданг солилцох бөгөөд эхлээд вагоноос буюу төвөөс ирсэн шууданг олгож, дараа нь орон

нутгийн шууданг вагонд хүлээн авна.

7.10.7. Галт тэрэгний зогсох хугацааг 5 минут ба түүнээс багаар тогтоосон зогсоолд шуудан солилцохоор ирсэн шууданч вагонд нэвтрэхгүйгээр

шууданг солилцоно. Галт тэрэг цөөн минут зогсдог дундын өртөөнүүдэд улс хоорондын ба тусгай, үнэ зарласан илгээмжтэй богцнууд,

чингэлгүүдийг солилцоход цаг хугацаа хүрэлцэхгүй бол тоо ширхгээр нь хүлээн аваад, галт тэрэг хөдөлсний дараа хүлээн авсан шууданг бичиг

баримтад бичигдсэн буюу хүлээн авбал зохих дүнтэй нэг бүрчлэн тулгаж шалгах хэрэгтэй.

7.10.8. Шуудангийн чингэлэг, хайрцаг сав, богцны гадна тал нь гэмтсэн, ус бороонд норсон, богцны шошгоны бичвэр нь мэдэгдэхгүй болсон, амны боодлын уяа тасарсан, ломбо нь эвдэрсэн, жингийн хэмжээ нь илэрхий дутсан, буруу хаягаар төөрч ирсэн, шууданг вагонд солилцохыг хориглоно.

20

Page 21: Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · Web viewХэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг

7.10.9. Харин шуудангийн вагоноос шууданг дутуу хүлээн авсан бол жинхэнэ хүлээн авсан богцны дугаар буюу тоо ширхгийг гадуур дагаварт тэмдэглэн, шуудан солилцоход гарсан зөрчлийн талаар акт тогтоож, шууданг анх илгээсэн байгууллагад зөрчлийг арилгуулахаар хүргүүлэх бөгөөд уг актыг хүлээн авсан, шуудангийн байгууллага нь зохих арга хэмжээг шуурхай авч, хариуг яаралтай мэдэгдвэл зохино.

7.10.10. Нэг удаагийн аялал (очих ба буцах) дуусмагц, галт тэрэгнээс шууданг буулгаж дууссаны дараа вагон хүргэгч нар шуудангийн вагоныг

(купег) бүхэлд нь, ялангуяа үнэ бүхий зүйл хадгалж байсан агуулах, ажлын байр, шүүгээ савыг ямар нэгэн илгээмж үлдээчихгүйн тулд нягт

нямбай шалгана.

7.10.11. Шуудангийн вагоны явуулын бригад, хүргэгчийг харьяалах газар, салбар нь тэдний аяллын замд ялган боловсруулсан ба хүргэсэн

шуудангийн бичиг баримтуудыг үндэслэн, аяллын хугацаанд шуудангаар явуулсан илгээмжүүдийг зохих газруудад нь бүрэн хүлээлгэн өгсөн

эсэх, баталгаатай ба үнэ зарласан шуудангийн илгээмжүүд болон хэвлэл, энгийн шуудан бүхий богцуудыг орох, гарах шуудангийн дагавруудад

үнэн зөв бичсэн эсэх, вагоноос олгосон шуудан бүрт гарын үсэг зуруулсан эсэх, шуудан солилцдог бүх салбар, нэгжээс хүлээн авсан буюу

тэдэнд олгосон шуудангийн дагаврууд бүрэн байгаа эсэх, мөн үнэн зөв бичигдсэн эсэх зэргийг заавал шалгах хэрэгтэй.

7.10.12. Хэрэв шуудангийн баримт бичгүүдийг шалгах явцад ямар нэгэн бүруу ташаа зүйл, гологдол зөрчил илрэх буюу хүлээн авсан ба

хүлээлгэн өгсөн шуудангийн тоо ширхэг зөрөх, шуудангаар явуулсан ямар нэг илгээмжийг хүлээлгэн өгөөгүй нь тогтоогдвол, шалгалт хийсэн

ажилтан энэ тухай хоёр хувь акт, тодорхойлолт бичиж, холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлбэл зохино.

7.10.13. Шуудангийн вагонд зөвхөн шуудан солилцож байгаа ажилтнууд, тэдний үйл ажиллагааг шалгах эрх үүрэг бүхий шуудангийн

байгууллагын хариуцлагатай ажилтнууд нэвтэрнэ. Галт тэрэгний аюулгүй байдлыг хангах буюу зорчигчийн тасалбар шалгах үүрэг бүхий,

төмөр замын ажилтнууд шуудангийн лац ломботой агуулах, түүний дотор байгаа богц савтай шууданг задалж нээхгүйгээр гадна талаас нь

шуудангийн бие төлөөлөгчийг байлцуулан, шуудангийн илгээмж мөн бишийг шалгаж болно. Улсын хилийн боомт дээр хил нэвтрэх шуудангийн

вагоныг хил, гааль, мэргэжлийн хяналтын албаны ажилтнууд шалгах эрхтэй.

7.11. Агаараар шуудангийн тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах7.11.1. Агаарын тээврээр шууданг аюулгүй, бүрэн бүтэн тээвэрлүүлэхийн тулд иргэний агаарын тээврийн болон шуудангийн байгууллагуудын үйл ажиллагааг нягт уялдуулан зохицуулж, агаараар тээвэрлэх шуудангийн солилцоо ихтэй, нисэх буудлын дэргэд бие даасан шуудангийн салбар буюу шуудан солилцох цэг байгуулах, эсхүл шуудангийн зохицуулагч буюу солилцогч ажиллуулах хэрэгтэй. Тэд шууданг агаараар тээвэрлэхэд бэлтгэх, солилцох, тээвэрлүүлэх стандартуудын хэрэгжилтийг нэг бүрчлэн хянан шалгаж, шуудангийн богц, чингэлэг, тэдгээрийн ломбо, лац тэмдгийн бүрэн бүтэн байдал, дагалдах бичиг баримтын бүрдүүлэлт, улс болон хот хоорондын шуудангийн илгээмжүүдийг хэрхэн ачиж, буулгаж, солилцож байгаа байдлыг хянан шалгаж, дүрс бичлэг хийх, агаарын шугамаар дамжих шуудан тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах үүргүүдийг гүйцэтгэнэ.

7.11.2. Улс болон хот хоорондын агаарын шууданг бэлтгэх, солилцох, тээвэрлэх, хүлээн авах явцад түүний аюулгүй байдлыг хангахын тулд агаарын шугамаар шуудан тээвэрлүүлэхдээ аль болохоор байнгын тогтмол нислэгүүдийг болон хамгийн цөөн тооны буулт хийх буюу хамгийн дөт богино маршрутыг сонгох, явуулагч, хүлээн авагч газруудын хооронд аялах шууд нислэгийн онгоцыг ашиглах, эсхүл агаарын шугамаар шуудан тээвэрлэж хүргэх хугацааг дээд зэргээр багасгаж

21

Page 22: Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · Web viewХэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг

чадах аяллын маршрутыг сонгох, шууданг тээвэрлэх явцад нисэх буудалд илгээмжүүдийг хамгийн бага хугацаагаар хадгалах шаардлагатай. Мөн шуудан тээвэрлэх иргэний агаарын тээврийн компанийг сонгохдоо агаарын шуудангийн илгээмжүүдийг тээвэрлэх туршлага, ашиглах онгоцны төрөл маркийг мэдэж, уг онгоцонд чингэлэг байгаа эсэх, мөн шуудангийн байгууллагын чингэлгийг хэрэглэж болох эсэхийг судалж, ШАБ-ыг найдвартай хангах давуу талыг харгалзан үзвэл зохино. Хамгийн тохиромжтой аяллын маршрут, агаарын тээврийн найдвартай компанийг зөв сонгож чадвал тээвэрлэлтийн явцад шуудангийн ачих буулгах үйлдлүүдийн тоо цөөрч, ШАБ-ын хамгийн өндөр түвшинг хангаж чадна.

7.11.3. Нисэх буудал дээр улс болон хот хоорондын шууданг хүлээн авах, солилцох байрыг тухайн нисэх буудлын зураг төсөлд тусгайлан оруулж бариулах, зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглох хэрэгтэй. Агаарын тээврийн хөлгөөр шуудан тээвэрлэхэд ашиглаж байгаа чингэлэг, хайрцаг сав, богц шуудай, тэргэнцэр зэрэг шуудангийн хэрэгсэл нь тусгай эмблем буюу онцгойлох таних тэмдэгтэй байвал зохино.

7.11.4. Агаарын шугамаар илгээх шууданд нислэгийн аюулгүй байдлыг хангах өндөр шаардлага тавигдах бөгөөд агаарын шуудангаар тэсэрч дэлбэрэх, галд өртөмтгий эд материал болон үл мэдэгдэх шингэн зүйл бүхий илгээмж явуулахаас урьдчилан сэргийлбэл зохино. Агаараар тээвэрлэж байгаа, шуудангийн илгээмжийн савлалт, битүүмжлэлт, шуудангийн богц, чингэлэг, тэдгээрийн амны уяа боолт, лац ломбо болон дагалдах шошго, гадуур дагаврыг зөвхөн стандартын шаардлагын дагуу гүйцэтгэх хэрэгтэй.

7.11.5. Агаарын тээврийн нисэх буудалд шууданг хүргэх, солилцох, онгоцонд ачих, нисэх буудлаас хүлээн авах, шууданд тээвэрлэж хүргэх зэрэг үйлдлүүдийг стандартын дагуу нягт нямбай зохион байгуулах ба нисэх буудалд онгоц хөөрөхөөс 2-оос доошгүй цагийн өмнө шуудан хүргэгдсэн байвал зохино.

7.11.6. Шууданг нисэх онгоцноос аюулгүй бүрэн бүтэн буулгахын тулд зорчигчдын ачаа буулгасны дараа гүйцэтгэх бөгөөд энэ ажлыг аль болохоор шуудангийн бие төлөөлөгчийн хяналтын дор явуулбал зохино. Шуудантай богц, чингэлгүүдийг буулгаж дуусгасны дараа гадуур дагавар, депешид бичигдсэн бүх богц, чингэлгийн тоо ширхэг, тэдгээрийн дугаар, зүүлт шошготой нь тулган шалгана. Хэрэв ямар нэгэн дутагдал зөрчил илэрвэл түүнийг гадуурт дагаварт тэмдэглэж, түүний мөрөөр холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авбал зохино.

7.11.7. Улс хоорондын шууданг агаараар тээвэрлэхэд бэлтгэх, нисэх буудалд хүргэх, солилцох, нисэх буудлаас хүлээн авах, шуудангийн байгууллагад авчрах зэрэг шуудангийн бүх үйл ажиллагааг гаалийн байгууллагын шууд хяналтын дор ДШХ-ны конвенци, гүйцэтгэх дүрэм, стандартын дагуу гүйцэтгэнэ.

7.12. Шуудангийн илгээмжийн аюулгүй байдлыг алдагдуулсан тохиолдолд авах арга хэмжээ7.12.1. Шуудангийн байгууллага нь хүлээн авсан ШИАБ-ыг хаягт эзэнд нь гардуулах хүртэл бүрэн хариуцах бөгөөд шуудангаар явуулсан бүх төрлийн

22

Page 23: Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · Web viewХэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг

илгээмжүүд болон түүний доторх эд зүйлүүдийг дутаасан, алдаж үрэгдүүлсэн, хулгайлсан, ашиглаж шамшигдуулсан тохиолдол бүрийг цаг алдалгүй шалгаж, ийм ноцтой зөрчил дутагдал гаргасан шалтгаан болон холбогдох эзнийг олж тогтоож, гэм буруутай шуудангийн ажилтанд сахилгын болон хуулийн хариуцлага заавал тооцдог байвал зохино.

7.12.2. Хэрэв ШИАБ-ыг алдагдуулсан аливаа үйлдэл нь зориуд санаатайгаар хийгдсэн гэмт хэргийн шинжтэй бол хууль, хяналт, цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулах нь зүйтэй. Мөн шуудангаар үйлчлүүлэгч байгууллага, хувь хүмүүст учруулсан хохирлыг буруутай эзнээс нь яаралтай гаргуулж барагдуулах шаардлагатай бөгөөд хэрэв уг этгээд хохирлыг шууд барагдуулах санхүүгийн чадваргүй бол шуудангийн байгууллагаас хохирлыг урьдчилан гаргах хэрэгтэй.

8 Шууданчдын болон үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах8.1. Шуудангийн илгээмжийн дотор санаатайгаар зориуд хийсэн янз бүрийн өвчин үүсгэгч нян бактер, хими биологийн хортой болон тэсэрч дэлбэрэх бодисоос шалтгаалан, шуудангийн ажилтан, үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндийг хохироож болзошгүй нэн аюултай үйлдлээс тэднийг найдвартай урьдчилан хамгаалж, тэдний аюулгүй байдлыг хангахын тулд дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн байвал зохино. Үүнд:

8.1.1. Шуудангаар үйлчлэгч нь өөрийн сүлжээгээр Монгол улсын холбогдох хууль тогтоомжоор хориглосон эд зүйлс агуулсан илгээмжийг дамжуулахаас урьдчилан сэргийлэх.

8.1.2. Сэжиг бүхий шуудангийн илгээмжийг хүлээн авч, ялган боловсруулахад зориулсан, ажлын байрыг тусгайлан гаргаж, нэн чухал шаардлагатай хяналтын төхөөрөмж /гэрлийн төхөөрөмж, авсаархан бүтэцтэй металл мэдрэгч г.м./-өөр тоноглон, хэрэгцээ шаардлага тохиолдсон үед ашиглахад байнга бэлэн байлгах.

8.1.3. Шуудангийн байгууллага энгийн үед ч гэсэн шуудангийн илгээмжийг гардан хүлээн авч, ялган боловсруулдаг, бүх ажилчдыг амны хаалт болон гарын бээлийгээр байнга хангаж, ажилд хэрэглэж заншуулах /Зураг 3/.

23

Page 24: Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · Web viewХэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг

Зураг 3. Шууданчид шуудан хүлээн авч байгаа нь

8.1.4. Хэрвээ сэжиг бүхий захидал, боодол, илгээлт хүлээн авбал, түүнд гар хүрэх, бас үнэрлэх, амтлах, хөдөлгөж сэгсрэх, яаран задалж, ялган боловсруулахыг хориглох

8.1.5. Хэрэв хүлээн авсан илгээмжээс хамаарсан байж болзошгүйгээр буюу сэжигтэйгээр шууданчийн биеийн байдал, эрүүл мэндэд гэнэтийн огцом өөрчлөлт гарвал, уг илгээмжийг цааш нь ялган боловсруулахаа зогсоож, тэдгээртэй шууд харьцаж ойртох хүмүүсийн тоог аль болох хязгаарлах.

8.1.6. Хэрэв ийм илгээмж боловсруулсан бол түүнийг гялгар уутанд хийж битүүмжлэн, бусад шуудангаас тусгаарлаж, уг илгээмж байгаа өрөөний хаалга цонхыг хааж, боломжтой бол тухайн өрөөний агааржуулалтын системийг таслах.

8.1.7. Шуудангийн байгууллагын онцгой тохиолдлын үед ажиллах төлөвлөгөөний дагуу эрүүл мэнд, тагнуул, цагдаа, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагад яаралтай мэдэгдэж, тэднээс мэргэжлийн тусламж дэмжлэг авах.

8.1.8. Тагнуул, цагдан сэргийлэх, мэргэжлийн хяналт, гаалийн болон шуудангийн захиргааны төлөөлөгч иртэл, сэжиг бүхий илгээмж хадгалсан өрөө байранд хүн ойртуулах, оруулахыг хориглох.

8.1.9. Энэ өрөөтэй ойрхон зэрэгцэн орших, ажлын байр талбайгаас хүмүүсийг гаргаж, аюул осолгүй байранд шилжүүлэх.

24

Page 25: Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · Web viewХэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг

8.1.10. Сэжиг бүхий илгээмжтэй шууд харьцсан бүх шууданчдын болон мөн эдгээр хүмүүстэй ойртсон хүмүүсийн овог, нэрийг гаргаж, тэдний үндсэн засаг захиргаа, ажлын газар ба гэрийн хаяг, утасны дугаар зэрэг мэдээллийг авч цуглуулсан байх .

8.1.11. Шуудангаар үйлчлүүлэгч нарт хандан, хэрэв буцах хаяггүй буюу үл таних хүнээс ямар нэгэн сэжиг бүхий илгээмж хүлээн авбал, хэрхэн ажиллах талаар маш тодорхой зөвлөмж санамж гарган, үйлчилгээний байр танхимд байрлуулсан байх хэрэгтэй. Юуны өмнө тэдэнд сэжиг бүхий илгээмжийг яаран задлахгүйгээр, хэрэв задалсан бол доторхи зүйлийг хэрэглэхгүйгээр, уг илгээмжийг хүмүүсээс тусгаарлаж, боломжтой бол уут саванд хийж, гараа сайтар савандаж угааж, үйлчлүүлдэг шуудангийн болон тагнуул, цагдаа, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах ёстойг сайтар ойлгуулсан байвал зохино.

8.2. Тэсэрч дэлбэрэх зүйл агуулсан илгээмжтэй харьцах8.2.1. Шуудангийн ажилтнууд өөрийн болон үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахын тулд тэсэрч дэлбэрэх зүйл бүхий шуудангийн илгээмжийг хэрхэн таньж илрүүлэх, түүнтэй яаж харьцах талаар зохих мэдлэг, ажлын арга барил, дадлага туршлагыг эзэмшсэн байвал зохино. Ялангуяа тэсэрч дэлбэрэх зүйлийн хийц, хэлбэр, үйл ажиллагааны зарчмыг сайтар мэдэж, ийм зүйл бүхий шуудангийн илгээмжийн дугтуй, хайрцаг сав, баглаа боодлын дээр байгаа нүхнээс буюу дотроос нь утасны үзүүр, хөнгөн цагаан ялтас цухуйх, содон үнэр гарах, тосон толбо үүсэх зэрэг шинжүүдийг ялгаж танх чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй.

8.2.2. Битүүмжилсэн захидлуудыг барьж үзэхэд, гол төлөв хатуу, тэгш бус гадаргуутай буюу овгор товгор байх ба стандартын захидлын хэмжээнээс дугтуйн зузаан нь 2-3 мм илүү, хүндийн жин нь харьцангуй их байна. Харин илгээлт боодлын хайрцаг сав баглааг маш хатуу эдээр хийж, цахилгааны лент, наалдамхай туузаар (скоч) олон дахин ороож боосон байхаас гадна гараар барьж үзэхэд зарим газраа зөөлөн, овойж товойсон байдалтай байна. Мөн илгээмжийн дугтуй, сав, баглаа боодол нь жигд бус дүүрэлттэй, хүндийн төв нь тогтворгүй, ийш тийшээ хазайсан байдаг. Илгээлт боодлын дотор нь цалгиж байгаа шингэн, чөлөөтэй хөдөлж байгаа эд зүйлс мэдрэгдэнэ. Илгээмжийн дотор цагны дуу, эсвэл ямар нэгэн дуу чимээ сонсогдож магадгүй. Рентген туяагаар харахад тэсрэх төхөөрөмжтэй төсөөтэй металл эд, цахилгаан хэлхээний дамжуулах утас, бусад эд зүйлс шууд ил харагдана.

8.2.3. Тэсэрч дэлбэрэх зүйлс агуулсан шуудангийн илгээмж нь “Гарт нь”, “Нууц”, “Эндээс онгойлго” зэрэг бичвэртэй, явуулагчийн буцах хаяггүй, эсхүл илгээсэн шуудангийн байгууллагын өдрийн тэмдгийн дардасгүй, илгээмж дээрх бичвэрүүдийг хайчилж авсан үсэг наах зэргээр үйлдсэн, солгой буюу бичиг бичдэггүй гараараа болхи муухай бичсэн, шуудангийн стандарт жин хэмжээг хэтрүүлснээ нуух зорилгоор шуудангийн маркийг олноор нь наасан байдаг.

8.2.4. Хэрэв шууданг ялган боловсруулах явцад дээр дурдсан шинж тэмдгүүдээс аль нэгийг илрүүлбэл уг илгээмжийг хүмүүст аюулгүй газар тавьж, ШАБ-ыг хангах алба буюу удирдлагадаа яаралтай мэдэгдэж, цагдаа болон аюулаас хамгаалах албаны мэргэжилтнүүдийн зүгээс авах арга хэмжээг хүлээх хэрэгтэй. Ийм сэжиг

25

Page 26: Зорилгоcrc.gov.mn/.../6/21/1144/4-shuudangiin-ayulgui-baidal.docx · Web viewХэрэв шуудангийн барилгын нүүрэн тал нь гэрэлтүүлэг

бүхий илгээмжтэй харьцахдаа тэдгээрийн дотор хийсэн тэсрэх төхөөрөмж нь гол төлөв захидлыг нээж задлахад, боодол илгээлтийн доторхи зүйлийг татаж гаргахад дэлбэрдэг гэдгийг мартаж болохгүй. Ийм учраас сэжиг бүхий илгээмжүүдийг яарч онгойлгохгүй, захидлын дугтуйг нугалахгүй, сэгсэрч шидэж доргиохгүй, халаах төхөөрөмжийн дэргэд буюу ус чийгтэй орчинд байрлуулахгүй, ус болон ямар нэгэн шингэн зүйлд хүргэхгүй, хүнд зүйлээр дарахгүй байх зэрэг шаардлагуудыг биелүүлбэл зохино.

8.2.5. Тээвэрлэлт, хүргэлтийн явцад тэсрэх зүйл агуулсан, илгээмж нь гаднын механик доргилт, температурын үйлчлэл, хайрцаг савны эвдрэл зэргээс шалтгаалан, илгээмжийн дугтуй, баглаа боодлыг задлаагүй байхад өөрөө дэлбэрэх аюултай байдаг тул тэдгээртэй маш болгоомжтой харьцах хэрэгтэй.

ТӨГСӨВ.

26