delkhiin bayachuudiin gaihamshig

33
Эрхлэн гаргагчийн үг Социализмын үед баячууд хөрөнгөтнүүд муу нэртэй, ард түмнийг дарлан мөлжигч гэгдэж байсан. Одоо ч тиймэрхүү ойлголттой хүн цөөнгүй. Үнэн хэрэг дээрээ баян чинээлэг хүмүүс нийгмийг хөгжүүлж, урагш нь авч явдаг жамтай. Тэдний хөрөнгө чинээ их байх тусмаа хөдөлмөр зүтгэлийг нь илтгэн харуулдаг. Хэн бага хөдөлмөрлөнө, тэр ядуу байдаг. Ядуучууд ихтэй улс орон дорой буурай л байдаг. Харин иргэд баян бол улс баян гэсэн шууд хамаарал буй. Баячууд хүн ардын хэрэгцээнд тохирсон шинэ бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж, барилга, зам гүүрийг бүтээн босгож, бүх төрлийн үйлчилгээг үзүүлж, хөделмөрийн байрууд бий болгож, татварт өгдөг мөнгөөрөө эмнэлэг, боловсрол, нийгмийн халамжийг ивээн тэтгэж байна. Ингээд аваад үзэхэд баячуудын нийгэмд гүйцэтгэдэг үүрэг асар их билээ. хөрөнгө капитал, түүнийг голлон буй болгодог бизнесменүүдгүйгээр улс орны хөгжил, ард түмний сайн сайхан амьдралыг төсөөлөхөд хэцүү юм. Хамгийн гол нь, баячууд гэдэг маань ямар нэг тусгай, гадны хүмүүс биш. Хичээж зүтгэвэл хэн ч хөдөлмөрийнхөө өгөөмөр үр шимийг хүртэж тансаг жаргалтай амьдрах боломжтой. Хүн бүр хөрөнгөтэй чинээлэг аж төрөх эрхтэй. Үүрэгтэй ч гэж болно. Баячууд гэдэг бол нэг ёсондоо ирээдүйн бид бүхэн гэсэн үг. Баяжих нь бид бүхний зорилго, мөрөөдөл тэмцэл. Олон эх орон нэгтэн маань өнөөдөр өмч хөрөнгөтэй болж, барууны хөгжилтэй гэх улсуудын иргэдээс дутах юмгүй түвшинд хүрсэн байна. Энэ боломж бүгдэд бий. Монгол орон маань хэн бүхэнд хишиг буянаа харамгүй хайрлаж, аз жаргал бэлэглэж чадна. Гагцхүү Монголынхоо ариун хишиг буянаас татгалзахгүй л байх хэрэгтэй. Баян байх гэдэг урьдын үзэл сурталд нуршдагчилан муу муухай юм биш. Ариун цагаан хөдөлмөр зүтгэл, оюун ухааны зайлшгүй, шударга үр шим юм. Баян байх гэдэг бахархал, нэр төрийн хэрэг билээ. Монгол хүн бүр хувийн аж ахуйтан, өмч хөрөнгөтөн бийсан гэдгийг санаарай. Баян чинээлэг байх нь манай үндэсний нэг уламжлал юм шүү. Аз жаргалд хүрэхийн тулд баян чинээлэг байхуйн шатыг заавал дамжиж өнгөрдөг. Өмсөх хувцасгүй, идэх хоолгүй ч жаргалтай байж болно гэхчилэн ярьдаг нь тийм ч үнэн үг биш ээ. Үүнийг хүн бүхэн ойлгож байгаа. Тиймээс ч энэ номын хуудсуудыг сөхөн үзэгтэн. Хүмүүс аз жаргалдаа хүрэхийн тулд хэрхэн замнаж, тэмцэж, ялж байсан тухай энэ номд өгүүлнэ. Ядуу хоосон байснаа, яаж хөлгүй баян болсон тухай үлгэр шиг хэдий ч, үнэн түүхүүд таныг хүлээж байна. 20 насандаа үхлийн аюулт эмгэг туссан Рокфеллер ажиллаж тэмцсээр, өвчнөө ч мартаж, 90 насалсан. Генри Форд зохион бүтээх авьяас чадвараа сая саяын хөрөнгө болгосон. Билл Гейтс компьютерийн хоббигоо бизнестэй холбож, дэлхийн тэргүүн баян болсон. Гэтэл онцгой авьяас чадваргүй ч, хүсэл тэмүүлэл байсан учраас зорьсондоо хүрэгсэд ч буй. Тэд нар салхины энергийг ашиглаж, матар юм уу дун хорхой үржүүлж, хог новшийг дахин боловсруулж, хонины аж ахуй эрхэлж, түг түмэн аргаар баяжсан байна. 60 өгүүлэл. Энд бэлгэдэл болсон том баячуудын намтарч бий. Дунд зэргийн хөрөнгөтэй болсон бизнесмений замнал ч буй. Зарим өгүүлэлд адил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг хэсэг хүмүүсийг нэгтгэн харуулсан. Заримд нь буруу замаар будаа тээвэл юу болдог тухай ч өгүүлсэн. Та бүхэн энэ номсыг уншаад урам зориг орж, эрч хүч авах нь дамжиггүй. Мөн хэн нэгний нь намтар шууд үлгэр дууриал, туршлага сургамж ч болно. Хувь заяаныхаа жолоог гартаа атгаж, залан чиглүүлж чадсан бизнесмен хүмүүсийн тухай нэгэн номыг сэтгүүлч Ч.Мөнхбаярт захиалж бичүүлсэн минь энэ билээ. Уг ном зохиогчийн чанартай болсон тул тэргүүнд сэтгүүлчийн нэрийг тавьж хэвлүүллээ. Урьд өмнө нь "Өлсөхүйн гайхамшиг" (Пол Брэгг), "Монгол домын гайхамшиг" (Ч.Мөнхбаяр, Н.Батжаргал) номууд гарсныг уншигчид санаж байгаа байх. Энэ "Дэлхийн баячуудын гайхамшиг" ном миний эрхлэн гаргаж буй гайхамшгийн тухай цуврал номуудыи үргэлжлэл юм. Удалгүй "Инээхүйн гайхамшиг" номыг уншигч таны гар дээр тавихаар зэхэж байна.

Upload: khash-erdene

Post on 24-Oct-2015

257 views

Category:

Documents


0 download

DESCRIPTION

dhdfhkjhijhjk

TRANSCRIPT

Page 1: Delkhiin bayachuudiin gaihamshig

Эрхлэн гаргагчийн үг Социализмын үед баячууд хөрөнгөтнүүд муу нэртэй, ард түмнийг дарлан мөлжигч гэгдэж байсан. Одоо ч тиймэрхүү ойлголттой хүн цөөнгүй. Үнэн хэрэг дээрээ баян чинээлэг хүмүүс нийгмийг хөгжүүлж, урагш нь авч явдаг жамтай. Тэдний хөрөнгө чинээ их байх тусмаа хөдөлмөр зүтгэлийг нь илтгэн харуулдаг. Хэн бага хөдөлмөрлөнө, тэр ядуу байдаг. Ядуучууд ихтэй улс орон дорой буурай л байдаг. Харин иргэд баян бол улс баян гэсэн шууд хамаарал буй. Баячууд хүн ардын хэрэгцээнд тохирсон шинэ бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж, барилга, зам гүүрийг бүтээн босгож, бүх төрлийн үйлчилгээг үзүүлж, хөделмөрийн байрууд бий болгож, татварт өгдөг мөнгөөрөө эмнэлэг, боловсрол, нийгмийн халамжийг ивээн тэтгэж байна. Ингээд аваад үзэхэд баячуудын нийгэмд гүйцэтгэдэг үүрэг асар их билээ. хөрөнгө капитал, түүнийг голлон буй болгодог бизнесменүүдгүйгээр улс орны хөгжил, ард түмний сайн сайхан амьдралыг төсөөлөхөд хэцүү юм. Хамгийн гол нь, баячууд гэдэг маань ямар нэг тусгай, гадны хүмүүс биш. Хичээж зүтгэвэл хэн ч хөдөлмөрийнхөө өгөөмөр үр шимийг хүртэж тансаг жаргалтай амьдрах боломжтой. Хүн бүр хөрөнгөтэй чинээлэг аж төрөх эрхтэй. Үүрэгтэй ч гэж болно. Баячууд гэдэг бол нэг ёсондоо ирээдүйн бид бүхэн гэсэн үг. Баяжих нь бид бүхний зорилго, мөрөөдөл тэмцэл. Олон эх орон нэгтэн маань өнөөдөр өмч хөрөнгөтэй болж, барууны хөгжилтэй гэх улсуудын иргэдээс дутах юмгүй түвшинд хүрсэн байна. Энэ боломж бүгдэд бий. Монгол орон маань хэн бүхэнд хишиг буянаа харамгүй хайрлаж, аз жаргал бэлэглэж чадна. Гагцхүү Монголынхоо ариун хишиг буянаас татгалзахгүй л байх хэрэгтэй. Баян байх гэдэг урьдын үзэл сурталд нуршдагчилан муу муухай юм биш. Ариун цагаан хөдөлмөр зүтгэл, оюун ухааны зайлшгүй, шударга үр шим юм. Баян байх гэдэг бахархал, нэр төрийн хэрэг билээ. Монгол хүн бүр хувийн аж ахуйтан, өмч хөрөнгөтөн бийсан гэдгийг санаарай. Баян чинээлэг байх нь манай үндэсний нэг уламжлал юм шүү. Аз жаргалд хүрэхийн тулд баян чинээлэг байхуйн шатыг заавал дамжиж өнгөрдөг. Өмсөх хувцасгүй, идэх хоолгүй ч жаргалтай байж болно гэхчилэн ярьдаг нь тийм ч үнэн үг биш ээ. Үүнийг хүн бүхэн ойлгож байгаа. Тиймээс ч энэ номын хуудсуудыг сөхөн үзэгтэн. Хүмүүс аз жаргалдаа хүрэхийн тулд хэрхэн замнаж, тэмцэж, ялж байсан тухай энэ номд өгүүлнэ. Ядуу хоосон байснаа, яаж хөлгүй баян болсон тухай үлгэр шиг хэдий ч, үнэн түүхүүд таныг хүлээж байна. 20 насандаа үхлийн аюулт эмгэг туссан Рокфеллер ажиллаж тэмцсээр, өвчнөө ч мартаж, 90 насалсан. Генри Форд зохион бүтээх авьяас чадвараа сая саяын хөрөнгө болгосон. Билл Гейтс компьютерийн хоббигоо бизнестэй холбож, дэлхийн тэргүүн баян болсон. Гэтэл онцгой авьяас чадваргүй ч, хүсэл тэмүүлэл байсан учраас зорьсондоо хүрэгсэд ч буй. Тэд нар салхины энергийг ашиглаж, матар юм уу дун хорхой үржүүлж, хог новшийг дахин боловсруулж, хонины аж ахуй эрхэлж, түг түмэн аргаар баяжсан байна. 60 өгүүлэл. Энд бэлгэдэл болсон том баячуудын намтарч бий. Дунд зэргийн хөрөнгөтэй болсон бизнесмений замнал ч буй. Зарим өгүүлэлд адил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг хэсэг хүмүүсийг нэгтгэн харуулсан. Заримд нь буруу замаар будаа тээвэл юу болдог тухай ч өгүүлсэн. Та бүхэн энэ номсыг уншаад урам зориг орж, эрч хүч авах нь дамжиггүй. Мөн хэн нэгний нь намтар шууд үлгэр дууриал, туршлага сургамж ч болно. Хувь заяаныхаа жолоог гартаа атгаж, залан чиглүүлж чадсан бизнесмен хүмүүсийн тухай нэгэн номыг сэтгүүлч Ч.Мөнхбаярт захиалж бичүүлсэн минь энэ билээ. Уг ном зохиогчийн чанартай болсон тул тэргүүнд сэтгүүлчийн нэрийг тавьж хэвлүүллээ. Урьд өмнө нь "Өлсөхүйн гайхамшиг" (Пол Брэгг), "Монгол домын гайхамшиг" (Ч.Мөнхбаяр, Н.Батжаргал) номууд гарсныг уншигчид санаж байгаа байх. Энэ "Дэлхийн баячуудын гайхамшиг" ном миний эрхлэн гаргаж буй гайхамшгийн тухай цуврал номуудыи үргэлжлэл юм. Удалгүй "Инээхүйн гайхамшиг" номыг уншигч таны гар дээр тавихаар зэхэж байна.

Page 2: Delkhiin bayachuudiin gaihamshig

Эцэст нь хэлэхэд, та бүхэндээ баяжигтун гэж уриалахыг хүсч байна. Хүсэл мөрөөдлөө биелүүлж аз жаргалд хүрэх үүд хаалгыг өмч хөрөнгө нээж өгөх билээ. Баян чинээлэг болох авьяас чадвар хүн бүхэнд бий юм шүү. Гагцхүү тэр авьяасаа илрүүлэн олж, хөгжүүлэн дэвжээж, баяжигтун! Номыг эрхлэн гаргагч Н.Батжаргал

АГА ХАН Баяжихыг номлодог шашны ачаар... Олон зууны тэртээ Махди Аме гэдэг араб эр лалын шашны исмаилит хэмээх урсгалыг үндэслэжээ. Уг шашин баяжихыг уриалдаг бөгөөд даган бишрэгчид нь толгойлогчдоо байнга алт эрдэнэс бэлэглэж байх учиртай. Хаана баяжих боломжтойв, түүнийг эх орноо хэмээ гэж сургадаг тул исмаилитууд сайн дураараа даян дэлхийгээр нэг тарсан юм. 20 сая исмаилитууд ерөнхийдөө чинээлэг хүмүүс агаад насанд хүрэгч дөрвөн хүний нэг нь баян худалдаачин байдаг. Ийм өвөрмөц "хаант улсын" эзэн байх гэгч нь хамгийн тааламжтай хувь тавилан мэт. Исмаилитуудын дээд имам нь Амегийн л удам байх ёстой. Хэрэв Амегийн удам болж төрсөн бол баяжихаас өөр юу ч хийхгүй байхад болно. 1957 онд IҮ Ага Ханы хүзүүнд 3 кг жинтэй, эртний хийцийн, дээд имамын зүүлтийг зүүж өгчээ. Голливудын жүжигчдийн дунд цэнгэхээс өөрийг мэдэхгүй энэ залуу ийнхүү исмаилитуудын тэргүүн болов. Имам Танзаний Дар эс Салам дахь исмаилитын ариун өргөөнд суух учиртай авач, IҮ Ага Хан уг ордонг яг тэр загвараар нь Лондонд бариулаад аж төрөв. Аж төрөв ч гэж, тэр Лондонд бараг ирдэггүй бөгөөд америкийн хамаг сайхан хүүхнүүдийг тэврэхэд л амьдралаа зориулдаг. Зөвхөн зугаа цэнгэл хөөцөлдөж байхад нь, түүнийг гэгээн хэмээн бишрэгч исмаилитууд Энэтхэг, Пакистан, Иран, Сирид борви бохисхийлгүй өөрийнх нь төлөө хөдөлмөрлөж байдаг. Жил бүр исмаилитууд эзнийгээ эрдэнэсээр жигнэх ёслол үйлдэнэ. Ингэхдээ жинлүүрийн нэг таваг дээр имам заларч, нөгөө тавган дээр жин тэнцтэл эрдэнэс овоолдог байна. 1946 онд II Ага Хан 95 кг жинтэй байсан агаад, 5 сая долларын эрдэнэстэй тэнцжээ. IҮ Ага Ханыг өөрийнх нь хүссэнээр дээд зэргийн бриллиантаар жигнэдэг болжээ. Түүнээс гадна исмаилитууд орлогынхоо 10 хувийг имамдаа өргөж байх учиртай юм. Энэхүү үнэнч шавь нар нь хоорондоо нягт уялдаатай хамтран ажиллаж, биесээ ихэд тэтгэх дэмжих тул ажил үйлс нь бүтэлтэй, ашиг орлого нь арвин байдаг. Шашин, улс төр, эдийн засгийн төвлөрсөн удирдлагатай. Эрчимтэй хөгжиж буй нэгэн хаант улс л гэсэн үг. Эсвэл хамгийн олон ажиллагсадтай компани ч гэлтэй. 111 Ага хан хамгийн ухаалаг Ага байв. Тэрбээр цэнгэж суухыг гол болголгүй, эд хөрөнгийг арвижуулдаг байлаа. Энэтхэг, Пакистаны жутын тариалан, нэхмэл сүлжмэлийн салбарт хөрөнгө оруулав. Дэлхийн үүлдэр угсаа сайтай морьдын аж ахуйд тэр ихээхэн үүрэг рольтой асан. Эгэл хүнд бол ийм нэг морь ч бөөн хөрөнгө гэсэн үг. Сардини арал дээр далайн эргээр ихээхэн газар худалдан авч. Хост Смеральдын амралтын цогцолбор байгуулав. Тансаг энэ газар зөвхөн саятнуудад үйлчилдэг бүлгээ. Гэхдээ түүний бизнес үйл ажиллагааны ихэнх хэсэг нь үнэт цаас руу чиглэдэг байсан. Санд орж ирэх мөнгө хөрөнгөөр хамгийн ашиггай акци худалдаж авах нь Ага ханы нэг хобби. Акци худалдааны талбарт бизнесийн том том мангасуудтай үзэлцэж, ялж гарах нь зүйрлэшгүй таашаалыг авчирна. Өрсөлдөгчид нь болгоомжтой, буулт хиймтгий байхад манай хүнд ямар ч эрсдэл аюултай биш. Хэмжээгүй эрхт хаан болохоор юунаас ч эмээх билээ дээ. Швейцарийн банкуудад хадгалагдаж байдаг үнэт цаас нь Ага Ханыг маш бие даасан хүн болгосон. Исмаилитууд түүнээс нүүр бурууллаа ч, санаа зовох юмгүй болсон. Гэхдээ энэ овсгоотой хүн юу гэж шавь нараасаа хөндийрөх вэ дээ. Улс төр түүний ашиг сонирхолд үйлчилсэн. Мань эр англичуудтай эв найртай байж, хамтран ажиллахыг исмаилитуудад байнга уриалж байв. Ялангуяа энэтхэгийн шавь нартаа чухалчлан ятгана. Үүний үрээр, англичууд исмаилитуудыг тал бүрээр дэмжин тэтгэж, ашиг орлогыг нь нэмэгдүүлж байлаа. Түүнээс гадна, Ага ханыг тусгайлан ивээнэ.

Page 3: Delkhiin bayachuudiin gaihamshig

Мөн исламын том зүтгэлтний нэр нөлөөгөө ашиглаж, няйт лалынханд Британи бол авран хамгаалагч, итгэлтэй анд хэмээн сурталчилж асан. Энэ нь Британий Энэтхэг дэх колоничлолыг бэхжүүлэхэд хөөрхөн дэм болно. Манай хүн ч үзүүлсэн тусаа олон дахин нугалсан хариуг нэхэхээ мартахгүй. Түүний ислам хөзрөөр наадсан нь ямагт санхүүгийн ашгийн төлөө байсан юм. Пакистан улсыг бий болгох үйлсийг III Ага Хан далайцтай гэгч дэмжиж байв. Тэр нь түүнд ямар нэг ард түмний талаар бус, асар ирээдүйтэй компаний тухай асуудал мэт төсөөлөгдсөн нь үнэнтэй. Британий Энэтхэгийн мусульманчуудыг урьд нь хэзээ ч байгаагүй Пакистан улс болгож зохион байгуулах утопи мэт үзэлтнүүдийн тэргүүн эгнээнд Ага явдаг асан. Энэ асуудлаархи төлөөлөгчдийг нэг бус удаа тэргүүлэн англичуудтай хэлэлцсэн. Тэдний зорилго бүрэн биелээгүй. Зүй нь одгөө Пакистаны хүн ам 300 илүү сая байх учиртай. Гэвч Дорнод Пакистан салан тусгаарлаж, Бангладеш улс болсон ба Энэтхэг улсад үлдсэн мусульманчуудтай нийлээд 200 гаруй сая ислам хүн зорилгоос гадуур үлджээ. Зөвхөн шашны үндсэн дээр улс байгуулна гэсэн хийсвэр санаа иймд хүргэсэн аж. Пакистан улсад ч эв нэгдэл үгүй бөгөөд хэн хэнээсээ давамгайлалгүй пенжаб, пуштун, синдх, сарайк, белуж, брагуи, мухажирчуудаас хүн ам бүрдэнэ. Энэ нь ард түмний тухай бус, ашгийн тухай л бодож явсан Агад юуны нь ч хамаа байх вэ дээ. Шинээр буй болсон Пакистан улс Ага ханыг зүйл бүрээр харж үзэж, арвижуулж баяжуулсан нь л үнэн юм даг. Исмаилитын зарим том мяндагтан та юунд ингэж бизнес хөөж, биеэ зовооно вэ, бидний өргөл хангалттай бус уу гэхэд Ага хан "Бизнес хийх гэдэг чинь муу үйл биш шүү дээ. Хөдөлмөр, буяны л нэг хэлбэр. Хүн бүхэн бизнес хийх ёстой гэж би боддог. Өөрөө гар хумхин суучихаад шавь нарыгаа мөнгө ол гэж хэрхэн шаардах билээ. Харин ч та нарынхаа өргөсөн буянг арвижуулах нь миний үүрэг" гэдэг байв. Буяны тухай өгүүлэх атлаа Ага хар тамхины наймаанд багагүй орооцолдсон. Афганистан, Пакистан, Ираны опиум-бизнесд их үүрэг гүйцэтгэсэн юм. Гэхдээ исмаилитууд опиумыг нэг их хилэнцтэй зүйл гэж үздэггүй. Анхны хувилгаан багш нар нь хар тамхины тусламжтайгаар номлолоо дэлгэрүүлж байсан. Бүр дундад зуунд исмаилитууд жинхэнэ олон улсын наркомафи байсан бөгөөд баялгийн эх сурвалж нь чингэж тавигдсан. Мафийн Сири дэх голомтыг түркүүд, Персийн голомтыг монголчууд устгаснаар тэд хар тамхи наймаалахаа больсон түүхтэй. III Ага хан зөвхөн бизнес хөөсөн нэгэн байгаагүй. Урт удаан насалсан энэ эзэн Ривьерээс Флорид хүртэлх өргөн уудам нутагт хаана л баячууд хөлөг уралдуулж, ан хийж, цэнгүүн зохиож, шампан залгилнав, тэдэнд амжиж очно. Персийн хааны гүнж, Монте Карлогийн бүжигчин Тереза Мальяно, Ниццагийн дагина Ванесса Карлон, "Мисс Франц" Иветта Лябрус, дорны гуа бүсгүй Бегума Халид гээд л үзэсгэлэнт бүхэнтэй гэрлэж амжсан. 1957 онд III Ага нас барж, Египетэд түүнийг оршуулахдаа энэ орны нэг бахдам гайхамшиг болсон бунханг босгожээ. Ямар ч эх оронгүй авч, хамгийн баян хаант улсын эзэн Ага хануудын үлгэр домог мэт амьдрал үргэлжилсээр байна. ИСААК АЗИМОВ Уран зөгнөлийн хаан Дэлхийн хамгийн мэдлэгтэй хүний тоонд орох Исаак Азимов саятан билээ. Гэхдээ түүнийг бизнесмен гэж нэрлэвэл бүдүүлэг хэрэг болно. Тэрбээр 40 жилийн турш америкийн зөгнөлт уран зохиолд ноёлсон.

Page 4: Delkhiin bayachuudiin gaihamshig

Түүнээс гадна шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээлийн хаан. 1990 оны 1 дүгээр сарын 2-нд 70 нас хүрэхдээ 445 ном бичиж, редакторлаж нийтлүүлсэн, 20 гаруй ном нь хэвлэлд бэлтгэгдэж байв. Азимовын ядаж ганц номны сэдэв болоогүй мэдлэгийн салбар ховор. Физик, одон орон, геологи, газарзүй, биологи, математик, түүх, кибернетик, мэдээллийн технологи, зөв хооллох ухаан, уран зохиол, библи судлал зэрэг шинжлэх ухааныг тэр сайн мэддэг билээ. Мөн хошин шог, шүлгийн ном гаргасан. 1600 хуудас, хоёр ботьтой намтраа хэвлүүлсэн. Зарим нь Азимов 110 номыг бичээгүй, редакторласан шүү дээ гэдэг. Гэвч ажлыг хийсэн шиг хийдэг Азимов маш чамбай редакторладаг нь ач холбогдлоор хэн нэгний ном бичдэгтэй тэнцэнэ. Тэгээд ч 335-ыг бол цэвэр өөрөө туурвисан байлаа. Азимовын номууд бүхэл бүтэн номын сан болно. 84 хэлээр орчуулагдаж гарсан. Нэг ном нь дунджаар 11 удаа хэвлэгдсэн. Ном болохоосоо өмнө хэсэг хэсгээрээ сонин сэтгүүл дээр гараад амжчихдаг. Түүний зохиолыг уран сайхны, баримтат кинонд ашиглаж, түүвэрт оруулж, элдэв арга хэмжээ, рекламанд хэрэглэсэн нь цөөнгүй. Редакторласан номноосоо ашгийн жинтэй хувийг авдаг. Азимов гэсэн нэртэй номонд сурталчилгаа их ирдэг. Тэр янз бүрийн шагнал авсан нь тоолж баршгүй. Энэ бүхний дүнд Исаак дэлхийн хамгийн баян зохиолчдын нэг болжээ. Хийдэг цорын ганц ажил нь бичих. Хэдий завандаа уншиж, нэвтэрхий толь мэт болсон хэрэг вэ гэж уншигч гайхаж магад. Хэргийн учир гэвэл тэр бичихдээ уншиж, уншихдаа бичдэг. Асар хурдан туурвидаг нь түүний атаархам онцлог. "Сатердей ивнинг пост" сэтгүүл өгүүллэг хүсээд тэр дороо 1600 үг авахдаа, бэлэн юм байсан биз гэж таамаглажээ. Гэвч зохиолч хоёр цагийн дотор цоо шинэ өгүүллэг бичсэн байв. Исаакийн хувьд мөнгө хөөсөндөө ч юм уу, нүд хуурч ажиллана гэж байдаггүй. Бичих дуртай, бичих бол аз жаргал гэж боддог, тэгээд л гүйцээ. Бичнэ гэдэг түүний ажил, амралт, хобби. Хааяа нэг зугаагаа гаргах гэж унших бөгөөд, тэгэхдээ зөвхөн детектив барьж авдаг, харин уран зөгнөлийг сонгодоггүй гэнэ. Мань хүн өөрөө ч цөөнгүй детектив бичсэн. Детектив бол зохиолч, уишигчийн аль алины хувьд сэтгэлгээний гимнастик болно гэж хэлсэн удаа бий. Өглөөний 7 цагт ширээний ард суугаад, унтталаа бараг хөндийрдөггүй. Гэрээс төдийлөн гардаггүй, Нью-Йоркоос өөр газар очиж үзээгүй гэхэд хилсдэхгүй. Цаасан дээр бичилгүй удсан тэр хэвлэх газар луу номоо компьютерээсээ л илгээдэг. Ажилд нь саад учрах вий гэж маш их айна. Тиймээс нэг зүйл эвдрэх юм уу, болохоо байлаа гэхэд хэрэглэх нүсэр нөөцийг бэлэн байлгадаг. Сансар огторгуйн тухайн их бичсэн тэр өндрөөс, орон зайнаас айдаг. 33-р давхарт байдаг сууцныхаа тагтан дээр огт гардаггүй. Тэгсэн атлаа өөр газар нүүж очьё гэх нь юу л бол. Ахуйн аливаа өөрчлөлтийг дурамжхан хүлээж авдаг. Хуралд оролц, шагнал, эрдмийн зэргээ ав гэсэн урилгууд татгалзсан хариугаар төгсдөг. Учир нь гэрээсээ 1 хоногоос илүү хугацаагаар явахгүй гэсэн хуультай. Мөн автомашинаас өөр унаанд суухгүй гэдэг. Энэ нь орон зайнаас айдгаас үүдсэн гэнэ. Супер зохиолчийн статус Азимовыг гаж араншинтай болгосон ч, ширээнийхээ ард л сууж байвал тэр хамгийн аз жаргалтай байдаг ажээ. Исаак Азимов зөвлөлтийн зохиолч байж болох л байсан. Смоленскоос 90 км хол орших Петровичи хотхонд төрсөн нь үнэн билээ. Америк руу яваагүй бол 445 байтугай, 40 ном хэвлүүлж чадахгүй байсан. Зөвлөлтөд 10 номоо хэвлүүлбэл дээдийн заяа гэгдэнэ. Бас шинжлэх ухааны уран зөгнөлийг үзэл сурталчид ойшоодоггүй байв. Тэгэхлээр Азимов гэдэг нэр дэлхий даяар алдарших байсан уу, үгүй юу. Исаакийн авга ах Нью-Йоркийн Брүклинд дажгүй төвхнөөд дүүгийнхээ гэр бүлийг цагаачлан ир гэж дууджээ. Энэ нь осолтой хэрэг байв. Аягүйдвэл социалист эх орноосоо урвалаа гэж яллагдаж ч мэднэ. Удаан эргэлзсэний эцэст явах шийдвэр гаргахад Исаак 3 настай байжээ. Нагацын зээллэгээр тэднийнх чихрийн дэлгүүр нээсэн нь хэвлэлийн мухлагтай байлаа. Тэндээс сонин сэтгүүл авч сонирхох гэхэд аав нь хүмүүжилд муугаар нөлөөлнө хэмээн хатуу хориглож, зөвхөн хичээлээ давтаж, танин мэдэхүйн ном уншихыг л шаардана. Хожим шинжлэх ухааны сэтгүүлийг мөн зөвшөөрчээ. Эцгийн цензүр хүүгийн оюун

Page 5: Delkhiin bayachuudiin gaihamshig

ухааны хөгжилд нөлөөлсөн нь лавтай. Исаак өдгөө ч телевиз, сонинд огт анхаарал хандуулдаггүй бөгөөд зөвхөн эрдмийн сэтгүүлээр хэвлэл мэдээллийг төлөөлгөдөг. 18—тай, Колүмбийн их сургуульд сурч ахуйдаа анхны өгүүллэгээ нийтлүүлжээ. Биохимиэр мэргэжиж, Бостоны их сургуулийн багш болов. Докторын диссертаци хамгааллаа. Уран зөгнөлд зугаа гаргах маягаар хандаж байв. Гэтэл өөрийн уншигч фэнүүдтэй болсныгоо мэдээд алмайран гайхлаа. Тэдний олон тооны хүсэлт номоо гаргах бодлыг төрүүлжээ. 1950 онд хоёр боть зөгнөлөө хэвлүүлж, яггүй амжилт олов. Эрдэмтэн болно, нээлт хийнэ гэсэн эрмэлзэл Исаакийг 1958 он хүртэл лабораториос салгаагүй нь харамсалтай ч юм шиг. Химийн судалгаанд их цаг хүчээ зарсан ч санасан үр дүнд хүрсэнгүй. Улам бүр сэтгэлийг эзэмдэн буй уран зөгнөлд орьё гэж хатуу шийдэж, эртхэн ингэх минь яав хэмээн харамссан мөч нэгэн сайхан нартай өдөр тохиожээ. Азимов зөгнөлт зохиолоор л алдаршсан нэгэн. Анх роботуудыг сайн сайхнаар дүрсэлсэн хүн. Робот, компьютер нийгмийн олон тулгамдсан хурц асуудлыг шийдвэрлэнэ гэж үздэг. Түүний зохиосон роботтехникийн гурван хууль уншигчдын сэтгэлд баттай хоногшсон. 1. Робот хүнд хор хөнөөл учруулах буюу, эсвэл хүнд учрах хор хөнөөлтэй эвлэрэх ёсгүй. 2. Эхний хуультай зөрчилдөхөөс бусад тохиолдолд хүний өгсөн бүх тушаалыг биелүүлнэ. 3. Эхний болон хоёрдахь хуультай зөрчилдөхөөс бусад тохиолдолд робот өөрийгөө хамгаалах эрхтэй. 1942 онд нэгэн өгүүллэгтээ санал болгосон энэ хуулиудыг уран зөгнөлийн бүх зохиолчид хүлээн зөвшөөрчээ. Энэ л хуулиудад захирагдах роботуудыг хийх учиртай гэдэг нь термодинамикийн хуулиуд шиг л хөдөлшгүй үнэн болсон юм. 1941 онд 6 ботит Үндэс романаа эхэлжээ. Галактикийн хоёрдахь гүрний зохиолч анхны гүрний тухай бичиж буй маягаар бүтээсэн. Эхний 3 боть 1953 онд гарч дууссан. Гэтэл 30 жилийн дараа, 1983 оноос эхлэн ахин 3 боть бичиж хэвлүүлсэн юм. Үүнийгээ үргэлжлүүлэхгүй гэсэн тул Даблдэй хэвлэлийн газар зохих эрхийг Азимовоос худалдан аваад, өөр зохиолчоор дараагийн ботиудыг бичүүлж буй гэнэ. Шинжлэх ухааны уран зөгнөлийн хаан. Энэ бол Азимовын нэг л цол юм. Тэр бас шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээлийн хаан билээ. 1957 онд ЗХУ хиймэл дагуул хөөргөснөөс хойш Америкийн засгийн газар аливаа эрдэм мэдлэг дэлгэрэхийг ихэд хөхиүлэн дэмжиж, хүмүүс ч урам зоригтойгоор эзэмшиж байсан. Чингэхэд хялбаршуулмал зохиол амжилтолно гэждүгнээд, Азимов шинэ жанр луу ажил хэрэгчээр дайрав. Жилд хорь гучин хялбаршуулмал ном бичиж байсан ч удаатай. 1973 онд тэрбээр өөрийг нь бишрэн шүтэгч эмэгтэй Жанеттэй гэрлэсэн. Жанет Жеппсон мен зөгнөлт зохиолч бөгөөд хүүхдүүдэд зориулан бичдэг. 14 ном нь амжилт олсон. Авааль ханийн хувьд нөхрийнхөө бүтээл туурвилд тааламжтай бүх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. 70 насныхаа ойг даруухан тэмдэглэхдээ Азимов: -Эцэг эх маань 70 гараад өөд болсон. Тэгэхлээр миний амьдралын сүүлчийн жилүүд эхлэв бололтой. Үүнийг ухамсарласны дүнд ажил хэрэгч байдлаа нэмэгдүүлж чадна гэж бодож байна. Би ер нь сэтгэлдээ хүрэх хэмжээнд хэзээ ч ажиллаж байгаагүй гэжээ. АМИН, МАСИАС, БОКАССА Улсаа хувийн өмч болгосон дарангуйлагчид Далаад онд ТАБНУ, Уганда, Экваторын Гвиней улсуудад Бокасса, Амин, Масиас гэж гурван дарангуйлагч гарч ирсэн билээ. Бокасса хууль ёсны ерөнхийлөгч, өөрийн хамаатан Давид Даког түлхэн унагасан. Амин танкны хүчээр замаа шулуутгасан. М иасиасыг испаничууд ерөнхийлөгч болгоод явсан.

Page 6: Delkhiin bayachuudiin gaihamshig

Энэ гурван хүн дорхиноо дэлхийн баячуудын эгнээнд багтсан билээ. Бокасса ТАБНУ-ын үндэсний бүх баялгийг өөрийн хувийн өмч гэж тооцсон. Амин Угандын эдийн засгийг балгас мэт болгосон. Масиас улсын санг өөрийн касс гэж үзсэн. Ингэж байж гурвуул үлгэрт гардаг шиг дороо баяжсан билээ. Амин францын Фигаро сонинд өчихдөө "Улсыг захирах нь хувийн компанийг удирдахтай адил. Компаний төлөө зүтгэснийхээ төлөө хөрөнгийг нь дураар зарцуулах эрх надад буй" гэжээ. Бокасса Францын, Амин Английн, Масиас Испанийн армид офп цер байв. Эдгээр улсууд нь гурвууланг нь дэмжиж тэтгэж байлаа. Дэмжихийн сацуу, бид л удирдахгүй бол африкчууд ийм л болж байгаа юм даа гэж сурталчилдаг байсан. Масиас 45 албан ёсны өргөмжлөлтэй байв. Улсын нэгэн тугээмэл лоозон нь "Масиасын төлөө Бурхан Экваторын Гвинейг бүтээсэн юм" хэмээнэ. Амин насан туршийн ерөнхийлөгч, фельдмаршал, олон улсын эрхийн доктор, Британий эзэнт улсыг ялан дийлэгч гэгдсэн. Бокасса улсаа үе залгамжлах хаант улс болгон тунхагласан билээ. Амин Масиас хоёр Гитлерийг, Бокасса Наполеоныг биширдэг байв. Угандын дарангуйлагч Иди Амин уг нь хөгжилтэй нэгэн офицер байжээ. Тэ'р хаана л байна, тэнд инээд баясал үүсдэг байжээ. Гэхдээ мань хүнийх ошигнол хэнийгч гомдоохооргүй эвлэгхэн. Бас Амин бор дарс яггүй хүртчихнэ. Энэ нь түүнийг бүх хүнтэй найз нөхөр болгожээ. Хамаг мөнгөө хүн дайлаад л үрчихнэ. Зарим нь, анэ гэмгүй сайн хүнийг архи л баллана гэлцэж, архичин болно доо, хөөрхий гээд гуниг царайлна. Аажимдаа тэр харьцах хүнийхээ хүрээг хумьжээ. Өөрийнх н ь цэцэрхлийг бишрэгч офицеруудтай л архидах болж. Гэхдээ ямагт л ялихгүй байдлаа ялан дийлж, хувьсгал хийж хэн болохоо харуулна гэж ярина. Түүнийг хөндлөнгийн хүмүүс архины цагаан солио туссан хэмээн таамаглаж, төдийлөн үл ойшооно. 1971 оны нэгэн өдөр Амин хамсаатан офицеруудынхаа чамтаар төрийн эргэлт хийж, ерөнхийлөгч Оботег унагажээ. Өөрийн алиа марзан, архичин согтуу багийг хуу татан хаялаа. Тэрбээр харгис хэрцгий, хязгааргүй шуналтай нэгэн байжээ, Өөрийнх ньдургүйг хүргэж байсан 500 гаруй хүний нэрсийн аль эрт бэлдчихсэн жагсаалтыг гаргаж ирээд, оботеистууд хэмээн цаазаар авав. Одоо л нэг Угандад тайван амьдарч болох боллоо гэж тэр ярьжээ. Хамгийн үнэнч фенүүдийгээ өндөр албан тушаалд тавьж байсан бегөөд тэдний олонх нь бичиг үсэггүй байв. Гагцхүү улсын эд баялгийг тонохыг л тэд мэднэ. Гэхдээ Аминыг хэрхэн гүйцэх билээ. Хурандаа цолоос фельдмаршал руу дэвшихэд хоёрхон цагийг зарцуулсан тэрбээр эдийн засаг, нийгмийн бүх салбарыг удирдах онцгой эрхийг өөртөө олгосон. Оюуны "хөрөнгө оруулалтынхаа" төлөө тэр улсын орлогын тавин хувиар шагнуулах эрхтэй гэсэн хууль гаргав. Угтавин хувь нь зуун хувь болж өссөнийг таахад түвэггүй. Хөвөн, кофе,цай, хушга, шар будааны тариаланг Иди Амин үр ашиггүй байна гэсэн нэрийн дор улсын болгов. Тодруулбал, өөрийн хувийн өмч болголоо. Ямар нэг ферм юм уу, үйлдвэрийн эзэн дээр Амины хүмүүс ирээд л "их фельдмаршалд аж ахуй чинь таалагдлаа, тийм учир азтай тавилангаа биширч, өчүүхэн өмчөө аугаа жанжиндаа өргө" гэдэгбайв. Хэрэв үгүй гэвэл оботеист гэгдэн, наад зах нь матар үржүүлгийн газрын амьд хоол болно. Эсзи мэнд үлдэхийг дээд хувь заяа хэмээсэн хөөрхий хүмүүс үй олноороо өмчөөсөө татгалзаж, Идид өргөн барьж байлаа. Амин дорхиноо дэлхийн 100 баян хүний тоонд оров. "Уганд бол Бурхнаас надад заяасан миний хувийн компани, угандчууд бол манай компаний ажилтнууд" гэж байн байн давтах боллоо. Улсыг компани гэж үзэжл удирдах ёстой гэсэн болхидуу "онол" дэвшүүлэв. Энэ бодолдоо хэт автсан Амин хүн ардыг ямар ч эрхгүй болгосон төдийгүй, өөрийн каква угсаатныг хамгийн аугаа дээд үндэстэн гэж зарлаад, бүгдийг нь "компаний удирдах местүүд"' дээр томилов. Каква бус угандчуудыг хэзээ ч удирдах ажил хийж болохгүй боолууд хэмээсэн. Нүүдэлчин карамажонгуудыг мал хариулдаг мал гэж тооцож байв.

Page 7: Delkhiin bayachuudiin gaihamshig

Амин зөвхөн харгислалын гусламжаар л дэглэмээ тогтоон барьж байлаа. Үсэг бичиг үл мэдэгч түүний мэргэн ухаанд өчүүхэн төдий эргэлзсэн хэн ч гэсэн аймшигт тарчлалаар төгсөнө. Англнпн колоний армид байхдаа л тэр хэрцгийгээрээ зард гарч, Бооммлогч хоч зүүжээ. 50-иад онд Кенид гарсан бослогыг даралчаж байхдаа Иди олон хүнийг боомилж алсан байна. Хожим тэр утандын ард түмнийг боомилон. хамаг шүүсийг нь сорсон. 1979 онд Угандын өмнөд хэсэгт Амины усрэг бослого гарлаа. Тэднийг дор нь дарж, зугтсан босогчдыг мешгих нэрийн дор Танзаний нэлээд НУТГИЙГ эзлэн авчээ. Эзэлсэн нутагтаа Амин өөрийн дэглэмийг тогтоож, ард иргэдийг нь харгислан дээрэмдэв. Үунд эгдүүцсэн Танзаний арми угандын зэвсэгт хүчинд үхлийн цохилт өглөө. Уганд даяар Амины эсрэг бослого ернөж, манай хүн Англи руу зугадахаас өөр аргагүйд хүрчээ. Лондон дахь тансаг ордондоо ирээд Амин "8 жилийн дотор компаниасаа олж болох бүх ашгийг би авч чадсан. Надад харамсах юм алга. Уганд бол угаасаа явуургүй компани байсан юм. Тэгээд л дампуурлаа" гэжээ. Тэрбээр насан эцэслэтлээ Европод алт алмазан дунд хөлбөрөн жаргасан юм. 1968 онд испаничууд Экваторын Гвинейг орхин одохдоо колоний захиргааны дуулгавартай хичээнгүй албан хаагч Нгема Масиасыг ерөнхийлөгч болгоод явжээ. Масиас эелдэг зөөлөн зангаараа алдартай байв. Гэтэл энэ бяцхан улсын ерөнхийлөгч болонгуутаа дэлхийд зартай дарангуйлагч болчихдог байна шүү. Өөрийг нь бишрэн шүтээгүй хэн бүхнийг тамлан хороож байв. Онцгой жигшлийг нь төрүүлсэн нэгнийг тэр ордондоо тамлуулах агаад тарчлан зовохыг нь харж таашаал авна. Нгемаг тэргүүн болохоос өмнө Экваторын Гвинейд 300 мянган хүн аж төрж байв. Дарангуйлагч богино хугацаанд 50 мянгыг нь цаазаар авлаа. 100 мянган хүн айдас хүйдэст автан дүрвэжээ. Үлдсэн 150 мянгын 60 мянга нь шоронд сууж байв. Масиасын олон цол хэргэмийг нэрлэхдээ өчүүхэн алдаа гаргахад л улс төрийн хоригдол болоход хангалттай байв. Тэднийг Масиас хувийн боолууд болгон ашиглана. Масиас мөнхийн хутагт аугаа ерөнхиийлөгч, боловсролын гроссмейстер, ертөниийн гайхамшиг гэхчилэн 45 гуншинтай. Католик сүмүүдэд мөргөлөө "Бурхан Масиаст зориулж Экваторын Гвинейг бүтээсэн юм" гэж эхлэхийг тушаасан. Хожим бүр "Масиасаас өөр Бурхан үгүй" хэмээхийг зарлигдсан. Ард түмэн Масиаст мөргөж, түүний төлөө л ухамсарт амьдралаа зориулах ёстой гэж албан ёсны үзэл сурталд номлоно. Жил бүр Масиас 25 сая паундын цалин авч байв. Мөн улсын аж ахуйн гол үндэс болсон какао, кофе, бананы тариаланг хувийн өмч оолгожээ. Масиас улс төрийн хоригдол 60 мянган хүнээс гадна, Рио Муни мужийн 40 мянган оршин суугчийг жинхэнэ боол болгон хувиргажээ. Түүний бодлоор бол, хоёрхон мужтай энэ улсын Фернандо Погийнхон нь болохоор арай дээгүүр хүмүүс, Рио Мунигийнхан доод арьстнууд аж. Тэдгээр боолчуудад ямар ч эрх байгаагүй бөгөөд чармай нуцгзн ажиллана. Боол эзэмших ёсыг сэргээсэн нь Масиаст асар их орлого оруулж байв. Сүүлдээ бүр фернандо почуудыг ч олноор нь боолчлох болжээ. Экваторын Гвиней тэр үед Африкийн концлагерь хэмээх эрхэм сайхан алдар нэртэй байлаа. Улсынхаа хамаг мөнгийг сороод зогсолгүй, гадаадаас асар их зээл тусламжийг аваад мань хүн халаасалчихна. Төрийн албан хаагчдад цалин өгөхөө байв. Бүх кассууд хов хоосон болов. Харин Гвинейгээ асар том боолын аж ахуй болгон хувиргасан Массиас л баяжсаар. Тансаг ордондоо тэрбээр Европоос урьсан хүүхнүүд болон жүжигчид, хөгжимчидтэй өдөр шөнөгүй наргиж хэвтэнэ. Экваторчуудын дүрвэх нь улам ихэссэн тул Массиас хөвдөг бүхнийг живүүлжээ. Загасчид авто дугуйны камер үлээж холбоод тэнгист гардаг болов. 1976 онд 100 сэхээтэн улс орноо аврах төлөвлөгөө боловсруулаад түүнд бараалхжээ. Тэднийг олон едрийн турш тарчилган хөнөөсөн байна. 1979 онд ард түмний тэвчээр барагджээ. Тэртэй тэргүй гарцаагүй сүйрэл нүүрлэсэн тул тэд үхэл, тамлалаас айлгүй эрслэн босов. Зальт Масиас өөрийн үеэл дүү Мбасогод тэднийг толгойлохыг даалгав. "Ахынхаа эсрэг ч тэмцэж чадах шударга" Мбасогог боолчууд дэмжлээ. Үеэл дүү болохоор цаагуураа

Page 8: Delkhiin bayachuudiin gaihamshig

хамаг баялгаа зөөж гаргахад нь ахдаа тусалж байв. Масиас мөн л үлдсэн насаа Европод цэнгэж өнгөрүүлжээ. 1965 онд Төв Африкийн БНУ-д эргэлт гарч, ерөнхийлөгч Дако амиа алдаж, сууринд нь Францын армид 23 жил зүтгэсэн, францын иргэн Жан Бедель Бокасса заларлаа. Ердөө л маргааш нь үндсэн хуулийг хүчингүй болгож, парламентыг тарааж, бүх намыг хориглов. Улсаа хэмжээгүй эрхт эзэн хаант улс болгон зарлалаа. Алмазын ордууд бол эзэн хааны хувийн өмч гэж мэдэгдэв. Хаан титмийн ёслолд тэр францын уран дархчуудаар бүтээлгэсэн 2000 бриллианттай титим, 2 тонн алтаар урласан сэнтийг авчруулав. Мөн Европоос 44 люкс мерседес, 6 лимүзин мерседес, дээд зэргийн 22 тн шампан, 150 тн дарс, мөн хамгийн цэвэр үүлдрийн 130 цасан цагаан хелөг морьд гээд л тоо томшгүй олон тансаг зүйл захиалан ирүүлжээ. Наполеоны хаан суудалд залрах ёслолоос нэг ч зүйл зөрөх ёсгүй, гэхдээ илүү тансаг сүрлэг байж болно гэж Бокасса заавардсан аж. Титмийн ёслолд 500 сая доллар үрсэн байна. Гэвч Бокасса үүнд санаа зовсонгүй. Очир эрдэнийн асар их баялаг түүний хөмрөг рүү урссаар. Шуналт дарангуйлагч эдийн засгийн бусад салбар луу ч тэмтрүүлээ сунгаж, ээлж дараалан залгиж байлаа. Улс оронд өлсгөлөн болж байхад тэр Европод бас нэгэн цайз худалдан авахаар аялж явдаг. Гадаадын одонгоор шагнуулах донтой үүнийхээ төлөө бусад улсын сайд түшмэдийг хайр найргүй өндөр үнээр хахуульддаг байлаа. Кремлийн алмазын санд харамгүй бэлэг өргөж, коммунистуудын сэтгэлийг хөдөлтөл бриллиантаар гар цайлгасныхаа дараа Зөвлелтийн одонг ч хүртжээ. Сөрөг хүчнийхэн аймшигт харгислалд өртөж байв. Тусгай ангийн цэрэг байсан, каратэ сонирхдог тэр эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчдыг шуудайд хийж дүүжлээд дасгал сургуулиа хийнэ. Онцгой заналт дайснуудынхаа махаар амтат зоог бэлдэхийг тушаана. Хөрөг зургийг нь хүндэтгээгүй гэсэн шалтгаар бага сургуулийн нэг ангийн бүх сурагчдыг тэр ачааны машин биечлэн жолоодож, дайрч алжээ. Түүний даварсан байдалд эгдүүцсэн Франц улс сөрөг хүчний шударга тэмцлийг дэмжих нэрийн дор 3 рот десантчин илгээж, Бокассаг огцруулжээ. Францын иргэнийх нь хувьд түүнийг шүүх бүрэн эрхтэй ч тэгсэнгүй. Түүнд улс төрийн орогнол олгоно гэсэн Котдивуар улсад хүргэж өгчээ. Тэнд Бокасса дорхиноо уйдаж, удалгүй Францад очиж жаргасан төдийгүй, нэгэн хотынх нь хүндэт иргэн болжээ. ҮИЛБЕР БАЙБИ Чулуун замнал Мак Маклафлин чулуутай ажилладаг учраас тэвчээртэй хүн. Энэ чанар нь ч бизнест нь тус болно. Индиана штатын Эллетсвилл дэх Байби стоүн компанийг хамтран эзэмшдэг. Аварга дугуй хөрөө шохойн чулууны 15 тн блокийг хэрхэн зүсч бэлтгэхийг тэрбээр харж зогсоно. Залуус аа, өнөөдөр амжуулах ёстой шүү гэж хашгична. Зүсэх машин хүржигнэж түржигнэн, ус савируулсаар нэг блок дээр 3 цаг зүтгэжээ. Нүсэр диск чих дөжрөм хяхтнаж, улам ч эрчтэй эргэлдэвч чулуунд 60 см л шигдсэн ажээ. Халуун наранд усан хулгана болсон, ядарч зүдэрсэн ажилчдыг харахад ямар тамын ажил болох нь тодорхой. Байбийн зүссэн блок оүр цаанаа эзэнтэй. Нэг нь Дундад Барууны штатын хууль тогтоох хурлын барилга руу, нөгөө нь Нью Ёркийн тэнгэр баганадсан цамраг руу гэхчилэн илгээгдэнэ. 38 жил чулуутай ноцолдсон Макийн хувьд өнөөдөр л оддын цаг айсуй аж. Сүүлийн жилд 1990 оныхоос гантигийг 8 дахин, боржинг 20 дахин ихээр хэрэглэх болжээ. Шохойн чулууг их төлөв гэр бүлийн жижиг фирмүүд бэлтгэдэг болохоор тоо хэмжээг нь гаргахад түвэгтэй. Гэхдээ хэрэглээ нь хурдацтай өсч буй. Урьд нь, шүүх банк зэргийн цөөн барилгыг сүрлэг, итгэл төрүүлэхүйц болгох гэж л чулууг ашигладаг байсан. 90-ээд оноос чулуу орчин үеийн стилийн бэлгэдэл болж хувирсан юм. Филип Жонсон, Майкл Грейвс нарын архитекторуудын санал болгосон сонгомол маягийн фасад, вестибюль моодонд орсноос тэр. Чулууны тусгаарлах чадварыг ч ойшооцгоосон билээ. Мөн хуучин барилгуудыг нураахын оронд сэргээн засварлах боллоо.

Page 9: Delkhiin bayachuudiin gaihamshig

Эрэлт өсөхөд фирмүүд тоног төхөөрөмжөө шинэчилж, 2, 3 дугаар ээлжээр ажиллаж, тэтгэвэрт гарагсдыг эргүүлж дуудав. Индианагийн Монро, Лоүренс тойргууд сэргэн мандлаа. Энд ялимгүй гүнд 80 км урт, 6 хүртэл км өргөн, 20 м зузаан шохойн чулууны давхарга оршдог. Тиймээс түүхий эдийн талаар огтхон ч санаа зоволтгүй. Харин ч чулууг зарах тусам, ХАА-н эдлэн газрууд ихэснэ, сайжирна. 300-350 сая жилийн өмнө Индиана штат тэнгисийн ёроол байжээ. Шохойлгийг үүсгэгч организмын үлдэгдэл чулуун давхарга болж хувирсан. Америкийн хамгийн том чулууны ордууд энд буй. Эмпаер стейтбилдинг, Рокфеллер төв, Нью Ёркийн Метрополитен урлагийн музей, Коннектикут дэх Елийн их сургууль, 14 штатын парламент, Пентагон, вашингтоны засгийн газрын орднууд гээд олон алдартай байгууллага Индиана дахь Сейлемийн ил ордын нарийн ширхэгт чулуугаар чимэгдсэн. Индиана штат тэр аяараа чулуу юм. Малын хашаа хороо, амбаар сав, худгийн хашлага, гарааш, гудамж талбай, барилга байшин бүгдийг чулуугаар барьсан байдаг. Чулуу өнгөн давхаргаас холгүй тул энд мод бут ч ургадаггүй, тариалан эрхлэх боломжгүй. Бэлчээрийн МАА, чулуу бэлтгэл л зонхилно. Индианагийн хүн бүр чулуутай ажиллаж чаддаг. Чулуучид үе удам дамжин энэүйлийг эрхэлдэг. Үилбер Байби компанидаа 4 хүүгийн хамт зүтгэнэ. Ажилтнуудын олонх нь гурван шүеэрээ хамт хөдөлмөрлөдөг. Тиймээс гэр бүлийн найрсаг сайхан уур амьсгал зонхилно. Ер нь чулуучид тайван, сэтгэлийн тэнхээтэй, ноён нуруутай, хатуужилтай хүмүүс байдаг. Чулуутайгаа адил болоо юу гэлтэй. Энэ нутгийнхан хамгийн арвин баялгаа ашиглахгүйгээр аж төрнө гэдгийг төсөөлөхгуй тул чулуучин болж,- хүнд хэцүү хөдөлмөрийг сонгодог. Үүний ач буянд ч сайн сайхан аж төрдөг. Үилбер: -Чулууг ойлгохын тулд түүнд амьдралаа зориулах хэрэгтэй. Тэгсэн цагт л чулуутай ажиллаж чадна. Миний мэдэх бүх өвөгдээдэс маань энэ ажлыг хийж байсан. Орчин үеийнхэн чулуунаас нүүр буруулах болж. Энэ нь сайн зүйлд хүргэхгүй. Хэрэв та индианагийн шохойн чулуугаар байшингаа баривал зуу зуун жил бат бөх, намбалаг >.,. йхан хэвээр байх болно. Бетон 10 жилийн дараа харахын эцэсгүй болдог. Чулуу бол цаг улирах тусам өнгө зүс засдаг. Гэхдээ элсэн чулуутийм ч онц биш хэмээн эндхийн аялаг дуудлагаар хүүрнэнэ. Вашингтоны Капитолий элсэн чулуугаар баригдсан. Түүнийг шохойн чулуугаар солих шийдвэр гарсан нь Байби стоүнид тааламжтай хэрэг болсон юм. Дашрамд, Үилбер бусад барилгын элсэн чулууг ч солихын төлөө хөөрхөн кампанит ажил өрнүүлж байгаа. Стандартын дөрвөлжин хавтан хэлбэртэй нарийн чулууг барилгын гадна талын өнгөлгөөнд ашиглана. Зузаан чулууг элдэв чммэг сийлбэрлэхэд зориулдаг. Компаний ачааллын 1/3 сэргээн засварлахад оногдоно. Эндхийн ажлын нөхцөл тэсвэрлэшгүй. Шохойн тоос бүхнийг хучиж, манан татуулна. Нүргээн, чахраан, исгэрээн, нүдээн бүгд нийлээд чих дөжрөм чимээ шуугиан. Хэн ч дуулга, чихэвч, комбинезонгүй байх нь гайхалтай. Зөвхөн шорттой зутгэцгээнэ. Тэнд ч нэг эр вашингтоны барилгад багана болох чулуунд гурив гаргахаар хичээнгүйлнэ. Энд ч нэг нь аркийн захыг бүрэх лөрвөлжин хэсгүүд хөрөөдөж, зүлгэнэ. Сийлбэрчин Аёва штатын шүүхэд зориулж чулуун навч мөчир урлана. Түүний өмнө байгаа фотонд элэгдэж мөлийсөн хуучин чимэг харагдана. Чулуу моодонд орохоос өмнө сийлбэр хийх нь мөхөж буй мэргэжилд тооцогдон байсан. Гэтэл одоо ирээдүйтэй, нэр хүндтэй ажил гэгджээ. Суралцаж буй залуус цөөнгүй үзэгдэх нь үүнийг гэрчилнэ. Пневматик хутгаар тэд бяслаг зүсэх адил хөнгөн ажиллах нь урамтай. Индианагийн сийлбэрчид Америктаа хамгийн уран. Цэиэгтэй ваар, сигар зуусан мэлхий зэрэг нарийн дүрслэл штатад хаа сайгүй тохиолдоно. Тэтгэвэрт гарсан сийлээчид булшныхаа хөшөөг урлан өрсөлддөг. Монро, Лоүренс тойргийн оршуулгын газрууд гайхамшигтай. Эцсийн уран бүтээлийн музей гэмээр. Байбийн Рид карьерт очицгооё. Хөл бөмбөгийн талбай 20 м гүнл унасан мэт талбарт олборлол хийгдэнэ. 8 өндөр багана жоорондоо ган холбоосоор нэгджээ. Холбоосонд канатан хөрөөг бэхлэнэ. Нэлээн боловсронгуй эд тул хүн хүч нэн бага шаардана. Өнөөдөр 2 ажилчин нэг канатан хөрөөгөөр амжуулж буйг урьд 48 ажмлчин, 24 хөрөөдөгч машин хийх асан.

Page 10: Delkhiin bayachuudiin gaihamshig

30 метр урт, таваарын вагон шиг хэлбэртэй блокуудыг дээр татаж гаргаад ахин хөрөөднө. Гологдол блок маш их гардаг. Өнгө цэвэр бус, ан цавтай, завсар нь шавар, элс, бусад элемент орсон гээд. Арвын нэг нь л стандарт блок болдог. Тиймээс Сейлемийн ордын хаанаас нь ч ухаж болдоггүй. Ордын доторхи орд гэж бас байна. Тэдгээрээс үүссэн хэдэн мянган нүхэнд ус тогтсон нь аймшигтай харагдана. Эрэггүй, байгальгүй, дөв дөрвөлжин, амьгүй чулуун нуурууд. Чулууны ажил аль ч утгаараа хүнд бизнес. Тоос уушгинд, доргион бөөрөнд, ачаалал зүрхэнд, чимээ мэдрэлд, биеийн хүчир хедөлмөр үе мөчинд гээд л муугаар нөлөөлөхийг тоочивч баршгүй. Чих хатуурах, хараа муудах, элдэв гэмтэл авах нь хүн бүрд л тохиолдоно. Гэвч индианачууд хамгийн энгийн ажил мэргэжил л гэж үзнэ. Энэ нутгийнхан олон үеэрээ чулуунд дасан зохицож, бараг нэг хэсэг нь болжээ. Хамгийн хатуу хүтүүг ч хүмүүс нугалж чаддагийн амьд жишээ ажээ. БЕН БА ЖЕНИН Хачирхалтай хамтын ажиллагаа Карибын тэнгисийн Виргин хэмээгч бүлэг арлыг Дани улс эзэмшдэг байсан юм. 1917 онд АНУ арлуудыг 25 сая доллараар худалдаж авна гээд шахалт үзүүлэхэд европын жижиг орон зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрчээ. Зарим даничууд эндээ үлдсэн агаад Бений гэр бүлийнхэн Америкийн иргэд болцгооожээ. Виргинд төрсөн Состенес ба Эрнандо Бен гээч ах дүү хоёрыг ирээдүйд аугаа гүрнийг донсолгох юм гэж хэн мэдлээ. Техник сонирхдог тэд эхлээд Виргиндээ телефон утасны орчин үеийн тогтолцоо буй болгож хөөрхөн баяжжээ. Анхны капиталаа буй болгохдоо эцэг Клаус Бенедиктусын загас агнуурын завийг барьцаанд тавин, мөнгө зээлж авч байсан гэдэг. Виргиний дараа Пуэрто Риког телефонжуулахаар дайрав. Өчүүхэн пүүстээ интернешнл телефон энд телеграф буюу ИТТ гэсэн тун сүртэй нэр өгчээ. Үүний учир нь хүмүүст АТТ мэтээр ойлгуулахад дөхөмтэй гэж тооцоолсон байв. Энэ хоёрын лого нь ч төстэй. АТТ бол АНУ-ын харилцаа холбоонд монопольчилсон том компани байлаа. Тэдний дэндүү гэнэн тооцоо зөвдсөн нь хачирхалтай. Үнэхээр ч албан тушаалтнууд, байгууллагууд АТТ гэж эндүүрэн зээл олгож, гэрээ байгуулж байв. Америктай сайн дураар нэгдсэн улс гэгддэг Пуэрто Рико бүхэлдээ Бен нарт утасны мөнгөө төлдөг болов. Энэ үеэс ах дүүс ТТГ-т хандаж, хамтын ажиллагааг санал болгожээ. ТТГ ч Пуэрто Рикогийн салан тусгаарлагчдын яриаг чагнах сонирхолтой байсан тул Бен нарыг төрөл бүрээр ивгээхээ амлав. 1921 онд Испаний нэгэн язгууртан Ривера тэдэнтэй танилцаж, эхорондоотэргүүнийтелефон системтэй болохыгхүсчээ. Удалгүй ИТТ-гийн салбар Компания телефоника де Эспанья хилийн чанадад буй болов. Ерөнхийлөгчөөр нь нөлоөтэй дээдэс болох Герцог Альбагсонгосон ньердөө л авилгалын нэгхэлбэрбайв. Холбооны Вестерн электрикконцерны булхайг Америкийн сенатын комисс мөрдөж байсан 1923 онд ТТГ Бенүүдэд том тус хүргэжээ. ТТГ-аас өгсөн чухал мэдээлэлд тулгуурлан ИТТ 30 сая лоллараар Вестерн электрикийн гадаад дахь салбаруудыг худалдан авч. Интернешнл стандарт электрик буюу ИСЭ нэрийн дор нэгтгэв. Үүний дараа Нью-Йоркийн Брод стритэд Бен нар 33 давхар өндөр байшинг мөн худалдан авч, гоёмсог засч тохижуулан, Х1Ү Людовикийн үеийн байдлаар янзлан, англи үйлчлэгч, франц тогоочдоор дүүргэжээ. Энэ тансаг ордонд зочилж цэнгээгүй хүн үгүй. Форд, Рокфеллер, Морган, Ротшильд гээд л бүгд айлчилсан. Бенүүдийн холбоо хэлхээ ч өргөжсөөр, зээл, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа хөвөрсөөр. Нэгэнтээ тэд тансаг өргөөндөө XI Пий Папыг урив. Чингэхдээ гол офисынхоо хананд папын сийлмэл хөргийг хадаж, хамба ламтанд гоёмсог алтан телефон бэлэглэсэн зэрэг нь хүндэт зочны сэтгэлийг ихэд хөдөлгөв. Пий Пап Ватиканыг болон бурхны олон шавь нарыгаа телефонжуулах захиалгыг Бенд өгөв.

Page 11: Delkhiin bayachuudiin gaihamshig

Дараа нь ИТТ Европ руу давшлаа. Германы цахилгаан техникийн Сименс трест өөдөөс нь халуухан угтав. Сименсийн сүүдэрт дарагдан байсан шведийн Эрикссон, германы АЭГ, голландын Филиппс пүүсүүдтэй эвсэл байгуулан Сименстэй үзэлцлээ. Германы трест арга буюу буулт хийж, найрамдлын гэрээ оайгуулснаар ИТТ-д Европын үүд хаалга нээгдэв. Бен нар одоо хэрэггүй болсон түншүүд рүүгээ довтолж гарахад хөөрхийсийг Снменс шоолон инээлээ. АЭГ-тэй хамтран байгуулсан Штандарт электрикал текнишен компани-гаа ИТТ үнээр зодон булааж авав. Филиппс охин пүүс Лоренцийгоо худалдаж байж салахын түүс боллоо. Харин Эрикссоны хувьд бүр ч хүнд цохилтод өртөв. ИТТ- гмйн туршуулууд Эрикссон Англид маш их хууль бус ажиллагаа явуулж байсныг илчилснээр Бен нар хуучин түншээ дарамталж эхэлжээ. Швед компаний захирал Ивар Крюгер амиа хорлосон бол ИТТ акцийнх нь ихэнхийг төсөр үнээр худалдан авчээ. 1933 онд эелдэг Бен гэгдэх Эрнандо зүрхний өвчнөөр нас барж, догшин Бен гэгдэх Состенест бүр ч ширүүн авирлах боломж нээгдэв. Тэр яаран сандран нацистуудтай хамтын ажиллагаа тогтоов. Гитлерийн хүлээж авсан америкийн үйлдвэр-худалдааны хамгийн анхны төлөөлөгчид гэвэл Бен байв. Мань эрийг фюрер Герман-Америкийн бизнесийн хамтын ажиллагаанд зуучлах нэгэн гол хүн болгожээ. Тэрбээр рейхийн эрчимтэй ажиллаж байсан аж үйлдвэрээс асар их ашиг олсон юм. Цэргийн том гэмт хэрэгтэн, СС-ийн штабын гишүүн Күрт Шрёдерийг өөрийн зөвлөхөөр томилсон хэмээж, цалин нэртэй хахуулиар татан, цаадах нь ч ИТТ-д ашигтай үйл олныг бүтээж өгчээ. Түүний ачаар Бен бөмбөгдөгч онгоцны Фокке Вульф заводын акцийн гуравны нэгийг эзэмшсэн билээ. Нэг хэсэг ИТТ хамаг гадаад хөрөнгө оруулалтаа Герман руу чиглүүлж байв. Дэлхийн II дайны дараа Шрёдер Нюрнбергийн шүүхэд Бений нэрийг сэвтүүлэх юм огт хэлсэнгүй. Учир нь дуугүй байвал том харж үзнэ гэж түүнд амлажээ. Өөр нэг нацист түнш Герхард Вестрикийгээ сонин байдлаар аврав. Армийнхныг хахуульдсанаар Вестрик АНУ-ын цэргийн албан хаагч болж хувирчээ. Вестрик болон түүний дүү, хожим Эрхардын засгийн газрын сайд болсон Гюнтер нар ИТТ-г Баруун Германд хөлөө олоход нь мөн ч их тусалжээ. ТТГ ч гар хумхин суусангүй. Германыг тагнаж чагнахад нь Состенес харамгүй зүтгэж байсан гэнэ. Ингээд нацистуудтай найзалж байсан тухай хамаг баримт нь ТТГ-ын ид шидээр алга болжээ. Дайны дараа Бен зүрхний удамшилт өвчинд дарлуулж, арга буюу үйл ажиллагаагаа сулруулав. Түүнийг орлочих хүн олдохгүй байсаар, 1956 онд ИТТ америкийн том компаниуд дотор 52-р байрыг эзэлжээ. Үхсэнээс нь хойш эзэнт улс нь нурж унахыг Бен хүссэнгүй. Залгамжлагч захирлын авьяастан хайгчид урт удаан эрлийн эцэст, еврей гаралтай нягтлан бодогч Харольд Женинийг санал болгожээ. Түүнтэй ярилцаж үзээд л Бен өмнө нь хэн байгааг ойлгов. Бизнесийн суутан Женинийг хэн ч ойлгодоггүй, хүлээж авдаггүй байсан атал Бен шууд л ерөнхий захирал болгожээ. Удалгүй Состенес нас барсан аж. Женин ИТТ-д шууд л дарангуйлал тогтоов. Гадаадаас ашгийн ихэнхийг олдог байсныг өөрчилж, капиталаа Америкт төвлөрүүлэх нь ашигтай гэж үзэв. Гэхдээ 100 гаруй оронд таран ажилладаг үйлдвэрүүдээ ч худалдсангүй. Гагцхүү тэдэнд оруулдаг хөрөнгө оруулалтаа л хязгаартайболгожээ. Америкийн доголдож эхэлсэн том пүүсүүдийг уулгамч юм шиг худалдан авч, сэхээн амилуулж байв. Нэг айлын орон сууц үйлдвэрлэх Левитт компани, зочид буудлын Шератон сүлжээ, Эй Би Си телевиз, шил шавраар эдлэл хийдэг трест, талх барих газар, автомашины прокат, даатгалын нийгэмлэг, чийдэнгийн завод, усан шахуургын фабрик, авто зогсоолууд гээд л бүхнийг худалдан авч, ИТТ-гийн хуримтлалыг дор нь үгүй хийв. Өрс> дөгчид нь Женинийг галзуурсан гэж тооцож байлаа. Гэвч тэр үнэхээр суут чадвартан байв. Түүнийг ИТТ-д ирэхэд жилийн хөрөнгийн эргэлт нь 761 сая доллар, рейтинг нь 52- рт байв. 10 жилийн дараа эргэлт 9 тэрбум, рейтинг нь Женерал Моторз, Стандард ойл, Форд, Женерал электрикийн дараа 5 дугаар байрт оржээ. Жениний амжилтын нууц гэвэл Бений үр дүнтэй арга барилууд дээр өөрийн тооцоолох чадварыг нэмсэн явдал гэнэ. Үнэндээ тэр Америкийн хамгийн их тоо боддог захирал

Page 12: Delkhiin bayachuudiin gaihamshig

бөгөөд дэргэдээ чадалтай математикч, нягтлан бодогчдоос бүрдсэн тооцоолох төв ажиллуулна. Далаад онд Л атин Америкийн орнууд ээлж дараалан ИТТ- г эсэргүүцэв. Женин Аргентин, Бразил, Перуд салбаруудаа дамлан худаддаж дөнгөлөө. Харин Куба сохор зоос ч өгөлгүй үйлдвэрүүдийг нь булаачихжээ. Гэвч ИТТ тэндээс үйл ажиллагаагаа бүрмөсөн шллжүүлж, зөвхөн балгас л үлдээж амжсан байв. Гэтэл Чилийн коммунист Альенде нар асуудал учрууллаа. Энд мөнгө хаях нь зөв гэж үзсэн Женин Альендегийн эсрэг эргэлт зохион байгуулахад идэвхтэй оролцов. Альенде чунаж, Пиночет Женинийг Чилийн анд нөхөр хэмээснээр асуудал арилсан юм. Иймэрхүү улс төржсөн адал явдал бол Бений л хийдэг ажил билээ. Харин Женин тархинд нь Бен амилсан мэт л ажиллах болжээ. Хамгийн гол нь тэр ИТТ-гийн акцийн ихэнхийг өөрийн болгож чадсан ажээ. СИЛЬВИО БЕРЛҮСКОНИ Миланы наймаалж Милан хотод 1936 онд Сильвио хүү банкны албан хаагч л үижигийн гэр бүлд төржээ. Гэхдээ түүний аав баян хүн байсангүй. Жирийн л нэг тоологч, бүртгэгч байв. Харин мөнгөний тухай, эздийнх ньтухай ихийг мэддэг нэгэн. Гэртээ ирээд баячуудын тансаг амьдрал, жаргал цэнгэлийн тухай мөрөөдөнгүй өгүүлнэ, Сильвиогийн ээж ч амтархан сонсч, бусад гэрий эзэгтэй нарт ярих санаатай, цээжлээд авахыг хичээнэ. Сильвиод өөр амьдрал, сайхан ертөнц байдаг юм байна гэсэн ойлголт хар багаас нь бүрэлджээ. Бас дээрээс нь эцэг би ч яахав өнгөрсөн хүн, чи л олигтой амьдрах хэрэгтэй гэж байнга үглэхийг яана. Ямар ч гэсэн онцгой байх ёстой, гайхамшигт хүрэх учиртай гэх тэмүүлэл хүүд төлөвшжээ. Аав нь түүнтэй банкчид болж тоглодог байсныг ч хэлэх үү. Балчир наснаасаа л мөнгө төгрөг хожиж сурав. Хүүхдийн хэд хэдэн тоглоомонд сайн байсан тэр хамт наадах гэсэн болгонд ямагт л хожвол төдөн лир авна гэсэн болзол тулгана. Үнэндээ мөнгө түүний хамгийн дуртай тоглоом байв. Үеийн нөхөд нь мөхөөлдөс авдаг атал тэрхуримтлуулсан зоосны гялбаандбаясна. Цэцэрлэгийн насандаа л мөнгө хүүлэгч болж хувирчээ. Сургуульд хичээнгүй, буурьтай зангаараа эрдмүүдийг түвэггүй эзэмшив. Ангийнхаа хүүхдүүдэд хуулуулах нь "бизнесийн" хөөрхөн эх суваг болохыг мэдээд гайхав. Яагаад нөхөд нь хичээлээ анхаардаггүй атлаа сүүлд нь Сильвиод мөнгө төлнө вэ? 1943 онд холбоотнууд Италийг эзэлж, фашист Мүссолиний дарангуйллыг унагалаа. Америкчууд харь гаригийнхан шиг л санагдав. Бүх юм нь шинэлэг, чамин, зөв зүйтэй мэт. Америкийн бүхэн моодонд орлоо. Балчир хүү Сильвио комиксийн ном олж аваад, түүнийг унших гэж англи хэлийг махран судлав. Нөхөддөө үзүүлж, орчуулж өгч шан хүртэнэ. Удалгүй Сильвио америк цэргүүдэд бяцхан тус хүргэж, урамшилд нь чамин зүйлс авч амташлаа. Түүнийгээ дамлаад зогсолгүй, бусад хүүхдүүдийн заруулах гэж өгсөн юмсыг өндөр үнээр борлуулна. Өсч томрох тусмаа бизнес гэдэг амархан агаад дэндүү сонирхолтой юм гэж бодох болов. Бушуу насанд хүрч, компани байгуулах эрхтэй болохсон гэж мөрөөднө. Гэвч аав ээж нь их сургуульд сурахыг шаардав. Гэр бүлсэг итали зангаараа даган зөвшөөрөхөд хүрлээ. Их сургуулийн санхүүгийн ангийг сонгосон нь мэдээж. Оюутан байхдаа баян нөхдөөрөө зээл бүтээлгэж, эцэг эхээсээ нууцаар компани байгуулав. Тэр нь зуучлах үйл эрхэлнэ гэгдсэн ч хэзээ ч, юуг ч зуучилсангүй. Хамагл хууль дүрмийг зөрчиж, мөнгө олж болох бүхэнд хуруу дүрж, дураараа дургисан компани байлаа. Гэхдээ сурлага сайтай оюутан байсныг нь мартаж болохгүй. Рекламын бизнесийн хуульзүйн асуудлуудаар дипломоо хамгаалж, оюутны шилдэг ажлын шагнал хүртэн төгсөв. Эцгийнх нь танил түүний мөрийг алгадан, банканд кассчиний ажил олж өгнө гэж амлалаа. Сильвио "Тэр кассчиний сандалд чинь өмд элэгдчихнэ. Харин би таныг аятайхан ажилд оруулж дөнгөх байх шүү" гэж даажигнаад зугтжээ. Аав нь ахмад хүнийг доромжлов гэж хилэгнэн зэмлэх гээд хүүгийнхээ ширээн дээр тавьсан

Page 13: Delkhiin bayachuudiin gaihamshig

компаний ажил хэргийн хавтсыг хараад алмайрчээ. Төдөлгүй хүүдээ үйл ажиллагааны бүрэн эрх чөлөөг олгож буйгаа мэдэгдлээ. 1963 онд Сильвио Берлүскони сайн муу бүхий л аргыг хэрэглэн байж, Миланы маш ирээдүйтэй хойдхэсэгтиххэмжээний газар худалдан авч чадлаа. Милан бол Италийн бизнесийн төв, баячууд олонтой газар. Тиймээс энд газар алтны орд "-чг л үнэтэй. Хэрхэн Берлүскони үүнийг худалдан авсан бол. Түүнд шардлагатай мөнгөний 5 хувь нь ч байгаагүй гэдэг. Үнэндээ бол Сильвио эвслийн засгийн газарт гишүүд оруулсан нэгэн улс төрийн хүчний бульхайг сайтар судалж, шантаж хийжээ. Уг нам Миланд нөлөөтэй байлаа. Тиймээс, эсвэл фактуудыг гаргаж;тавина, эсвэл намд их хэмжээний хандив өгнө, гагцхүү уг газрыг миний халаасанд хий гэж шаарджээ. Намынхан Берлүсконид газар худалдсан гэсэн авч, төсөвт мөнгө ороогүй байв. Удалгүй Сильвио Милан 2 нэртэй тансаг хороолол бариуллаа. Үүний санхүүжилт бас л бизнес-улс төрийн хуйвалдаанаас үүсэлтэй. Шинэ хороолол руу баян чинээлэгчүүд уулгалан дайрч, байруудыг дор нь худалдаж авлаа. Дахиад л нэг иймийг барьж өгөөрэй дээ гэж орж чадаагүйчүүд хүслээ. Мөнгөө бүр урьдчилан төлжээ. Бүр ч орчин үеийн, дээд зэргийн тохилог Милан 3 хороолол сүндэрлэлээ. Үүний дараа бүх миланчуудыг байлдан дагуулах Наранцэцэг хэмээх супер үйлчилгээний төвийг бүтээн босголоо. Төв хичнээн их амжилт олсныг Берлүскони сүлд тэмдгээ наранцэцэг болгосон нь нотолно. Барилгын бизнес удалгүй түүнийг залхааж, уг салбарынхаа захирлаар нэгэн ухаант ажилтнаа томилж орхиод мэдээллийн зүг жолоо заллаа. Тэр хэдийнээс мэдээлэл сайтай явдаг, мэдээллийг бнзнесийн нэг гол хүчин зүйл гэж үздэг, өндөр үнэлдэг байв. Нэр хүндтэй сонин Жорналег мөнгөөр зодон байж авлаа. Мөн ТВ5 хэмээх телесувгийг буй болголоо. Өөр хэд хэдэн сувагтай болсноор улсын хүчирхэг телерадио компани РАИ-тай өрсөлдөв. Хэвлэлийн групп Мондадориг чадал заан байж өөрийн болголоо. Медиа салбар түунд давхар давхар ашиг авчрав. Юуны өмнө үйл ажиллагааных нь шууд орлого. Хоёрдугаарт, сэтгүүлчдийн армиа ашиглаж, чухаг мэдээлэл олж авч байв. Гуравдугаарт, өөрийгөө сайн сайхнаар рекламдаж чадав. Италичууд түүнийг Кавальере гэж нэрлэлээ. 1986 онд тэр 50 хүрлээ. Насны ойн шилдэг бэлэг нь, өөрөөс нь 17 дүү, үзэсгэлэнт жүжигчин Вероника Ларио байлаа. Улс орон даяар супер гэрлэлтийн тухай шуугиж байхад Кавальере спортын салбар луу хэлбийх тухай бодож байлаа. Эхний алхам болгож хөл бөмбөгийн Милан клубыг эзэмшив. Гүллит, Ван Бастен зэрэг голландчуудыг үнэ хаялцан байж ирүүлснээр Милан баг сэргэн мандлаа. Ийнхүү спортод амжилт олохын зэрэгцээ эстрад руу ухасхийв. Пипо Баүдо, Раффаэла Карра гээд л оддыг худалдан авч гарав. Сильвиогийн сонирхохгүй юм гэж үгүй бололтой. Италийн бизнесийн өөр нэг аварга мангас Оливеттигийн Карло де Бенедетти бас тийм элдэв янзын юм сонирхдог хүн бөгөөд түүнтэй ноцтой өрсөлдөж эхлэв. Гэвч тэмцэлд мэдээж манай хүн ялсан. Сильвио бол италийн олон талт үйл ажиллагаатай хамгийн том бизнесмен төдийгүй, хамгийн заль мэхтэй нь юм. Санхүүгийн операци явуулдаг Фининвест групп байгуулсан нь эхний жилдээ 11600тэрбум лир оллоо. Фининвест гэхдээ орлогоосоо 13дахин илүү өртэй ажиллаж байсан гэнэ. Хэвлэлүүдэд түүнийг огт сайн бизнесмен биш, харин ч бүтэлгүй нэгэн, тэр зөвхөн өр л хуримтлуулсан гэж бичих боллоо. Улс төртэй хутгалдсан түүний зарим зээлийг засгийн газар баталгаажуулсан байжээ. Удалгүй Берлүскони сүйрнэ гэж ёрлоцгооно. Италид эдийн засгийн хямрал ужгирч, ард түмэн авилгалд идэгдсэн төрийнхнөөс залхаж гүйцсэн байлаа. Нэг зальхай сайд огцроход нөгөө балмад этгээд суудалд нь залрана. Цөхөрсөн сонгогчид зүүний хүчин, коммунистууд рүү хэлбийж эхлэв. Тэд засгийн эрхэнд гарвал улс орон социалист туршлагын золиос болж, бүр ч дампуурах байлаа. Гуравдахь хүч гарцаагүй хэрэгтэй байлаа. Тэр нь Кавальере болов. Мань хүн "Итали, урагшаа!" гэдэг нам байгуулж, дор нь хөл дээр нь зогсоов. Намын хөтөлбөр нь түвэгтэй биш агаад, бүхнийг зөв зүйтэй хийх явдал гэнэ. Сурталчилгаа нь ч, бохь, маёнезийнхтэй адил байлаа. Сильвиогийн уран илтгэгчийн авьяас тодров. Тэр түүнд таалагдаж эхэллээ. Аж ахуйчдад төрийн нөлөөг багасгах, ажилчин албан хаагчдад

Page 14: Delkhiin bayachuudiin gaihamshig

ажилгүйдлийг хязгаарлах, ахмадуудад тэтгэвэр нэмэгдүүлэх, орлоготнуудад татвар бууруулахыг амлалаа. Өөрийгөө бүтээсэн хүн буюу селфмэйдменд олон нийт итгэлээ. Тэр улс орныг ч өөд татаж чадна гэлцлээ. Ийм баян хүн авилгалд өртөхгүй ч хэмээв. Эмэгтэйчүүд түүнийг сайхан эрд тооцож, сонгогчдынх нь олонх болсон нь гайхалтай. Харин зарим эрчүүд сурталчилгаанд оролцсон Вероникагийн үгийг дагасан нь мэдээж. Барууны хүч өрсөлдөгч зүүнтнүүдийг бут цохихын тулд Берлүсконид тусалж байв. Уг нь тэд "Итали, урагшаа!"-г амжилт олохгүй гэж таамагласан бололтой. Гэвч сонгуулийн дүнд Сильвиогийн нам 40 хувийн санал авчээ. Мань хүн ерөнхий сайд болно гэсэн дэндүү дэвэргэн хүслээ биелүүлэв. Улс орон түүний гарт орлоо. Албан тушаалаа бараг хаан суудал болгож дөнгөв. Амлалтынхаа заримыг биелүүлсэн ч бүгдийг бус. Харин төрийн албан хаагчдын шамшигдуулал, авилгалыг багасгана гэдгийгээ 70-80 хувьтай биелүүлсэн нь том амжилт юм. Дараагийн сонгуульд Берлүскони бут цохиулсан. Ерөнхий сайд байхдаа мань хүн хэтэрхий их хэл аманд өртжээ. Тэр нь ч аргагүй. Бусдын завшилтыг эрс бууруулсан ч, "хэмнэсэн" зүйлээ тэрбээр бүгдийг нь халаасалж байжээ. Айхавтар их өр нь ч ор мөргүй болсон нь ойлгомжтой. Италидулсын сектор хүчтэй байдаг. Хүчийг нь бууруулах талаар Кавальере багагүй анхаарч, цөөнгүй мундаг объектыг хувьчилж авсан. Энэ бүхнийхээ талаар шуугиулаад авсан хүн чинь яаж ч сонгогдох вэ дээ. Ял шийтгэл сонсоогүйгээ л их юм гэж бодох үлдсэн. Гэтэл Сильвиогийн дараа гарч ирсэн этгээдүүд ард түмэнд бүр ч таалагдаагүй. Хэсэг хугацааны дараа Берлүскони ахин ерөнхий сайд болсон юм. Тийм ээ, өнөөдөр тэр Италийн ерөнхий сайд билээ. Гэхдээ бас л завшилга, хахуулийн хэрэгт холбогджээ. Гишүүн улсуудын тэргүүн нар ээлжлэн Европын холбоог удирддаг. Харин Европарламентынхан Сильвиогийн ээлж ирэхэд хүлээн авахаас эрс татгалзаж, ширүүн эсэргүүцэл үзүүлжээ.

Page 15: Delkhiin bayachuudiin gaihamshig

БОЛДҮИН, ДИКСОН, ГЭСКОЙН Ажил олж өгдөг ажилгүйчүүд Британид хүн амын 10, түүнээс дээш хувь ажилгүй байх нь энгийн үзэгдэл билээ. Болдүин, Диксон, Гэскойн гурав ч тэдний хэсэг байв. Сэтгэлд таарсан хөдөлмөр эрхлэх найдвар тасарсан нөхөд бусдад ажил олж өгөхөөр шийджээ. Ингээд зуучлалын компани байгуулсан аж. Өнөөдөр Болдүин, Диксон, Гэскойн британий хөдөлмөр зуучлалын хэв шинжит товчоодын нэг юм."Туршлагатай нарийн бичиг яаралтай шаардагдаж байна. Түргэн бичлэгийн мэдлэгтэй, өндөр хурдтай ажилладаг, мэргэжлийн бичээчийг хайж байна. Нэр төрөө эрхэмлэдэг менежер хэрэгтэй, жилд 59.000 паүндийн цалинтай, албаны машинтай, оны эцсээр ажлын дүнгээр шагнал олгоно... ийм зарлалыг хөдөлмөрийн агентлагийн цонхноо дүүрэн байхыг үзэж болно.Британий 2600 агентлагийг нэгтгэсэн холбооны дарга Танд Жонсон кадр сонгон олж өгөх нь маш ашигтай, хямд зардалтай бизнес юм гэж мэдэгдэж байна. Тэдний гол зорилго клиент байгууллагуудад тодорхой боловсрол, мэргэжил, туршлагатай хүмүүсийг санал болгоход оршино.Санхүүгийн яам, Хөдөлмөрийн яамны алинаас ч буцалтгүй тусламж, татаас авалгүйгээр тухайн агентлагууд зөвхөн өөрсдийн орлогоор амьдардаг. Ажил эрэгчид янз бүрийн үйлчилгээ үзүүлэвч, нэг ч пенс шаарддаггүй.Үйлчлүүлсэн компаниас л мөнгө авдаг. Уг мөнгөний хэмжээ нь бизнесийн нууц. Шинэ амжилтны жилийн цалин, нэмэлт төлбөр, шагналын нийт дүнгийн 15 хувийг авах нь түгээмэл. Реклам, борлуулалтын хэлтсийн даргын 35 мянган паүндийн цалин, албаны машинтай местэнд хүн олж өгсөн бол компаниас наад зах нь 6000 паүнд авах жишээтэй.Банк, хөрөнгө оруулалтын фондод дилер, консультант нийлүүлдэг агентлаг маш ирээдүйтэй, 29 настай залууг америкийн банкинд элсүүлжээ. Цаадахи нь жилд 120 мянган паүндийн цалин, 100 мянган паүндийн шагналтай болох аж. Агентлаг комиссийн 37 мянгыг авсан. Иймэрхүү ашигтай ажиллахын тулд мэдээлэл, чадвар сайтай байх хэрэгтэй нь ойлгомжтой.Хэзээнээс бохир ажиллагаат зарим нь ажил хэрэгчээс гар цайлгахыг шаардвал яах вэ? "Утгагүй хэрэг. Тийм явдал хуулиар хориотой. Үл бүтэх байдлын талаар Хөдөлмөрийн яаманд гомдол мэдүүлэхэд л лиценз хураагдана. Түүнээс гадна нэр хүнд нь унаж, тухайн хүнд нэг ч клиент горилогчийг захиалахаа болино" гэж Жонсон өчиж байна.Орлогын эх үүсвэр нь комисси, зардал нь гэвэл багахан юм. Агентлагт их төлөв хоёр консультант, нарийн бичиг ажиллана. Байрын түрээс, телефон, цахилгаан, шуудангийн зардал нэмэгдээд л гүйцээ.Зарим агентлаг түгээмэл мэргэжлийн түвшинг дээшлүүлэх үнэгүй курс зохион байгуулдаг. Ингэснээр "барааных" нь чанар сайжирч, борлох чадвар нэмэгдэнэ. Гэхдээ агентлаг ажил горилогчийг судлахад гол анхаарлаа хандуулдаг. Компани руу илгээсэн хүний ажил мэргэжлийн үзүүлэлт, намтрын үнэн зөвийг агентлаг толгойгоороо хариуцдаг болохоор чамбай судлахаас аргагүй.Эгэл хүмүүсийн хувьд энэ системийн тусламжийг авах нь тийм ч хэцүү бус. Өөрийн сонирхсои ажилд таарах агентлагийг каталогоос л олчихно. Нэр, хаяг, утас, факсын дугаар дүүргэсэн тусгай каталогийг Холбооноос нь эрхлэн гаргах агаад, товчоо бүрд худалддаг.Уг лавлахад товчоонуудыг салбараар ангилсан буй. Мөн хичнээн цалинтай ямар ажилд хүн хайж буйг ч тоочсон. Уран бүтээлийн салбарыг нээхэд Болдүин, Диксон, Гэскойн тааралдана. Эл агентлаг дүрслэх урлаг, сценари, найруулга, дизайнаар мэргэшсэн хүмүүсийг сонирхож, их төлөв жилд 12-80 мянган паүндийн цалин санал болгоно."Эхэндээ бид туршлагагүй байсан нь үнэн. Яваандаа уран бүтээлийнхний талаар их мэдлэг туршлага хуримтлуулсан. Би уран зохиол, Диксон дүрслэх урлаг, Гэскойн найруулгын чиглэлээр судалдаг. Үүний үндсэн

Page 16: Delkhiin bayachuudiin gaihamshig

дээр ямар байгууллагад хэн хэрэгтэйг тодорхойлно. Ухаандаа би сценари юм уу, цуврал ном, эсвэл соиины булан бичих хүсэлтэй хүмүүстэй уулздаг. Тэдний давгүй гэж байгаа бүтээлүүдийг нь гүйлгэж харна. Богино зүйл бичүүлж үзнэ. Дараа нь үнэлэлт дүгнэлтээ гаргана. Алдах эрх байхгүй Багахан хугацаанд үүнийг гүйцэтгэх амаргүй шүү. Гэхдээ бид ажлаа гартаа оруулсан" гэж Болдүин өгүүлж байна.Сүүлийн үед тэд хүрээгээ тэлж, санхүүгийн салбар луу хэлбийжээ. Дэлхийн санхүүгийи том төв Лондоны Ситид ажилтан нийлүүлэх болсон аж. Салбар нь. европын хөгжил, өөрчлөн байгуулалтын банкны удирдах газрын өөдөөс харсан байшинд, швейцарийн 2 банк, японы хөрөнгө оруулалтын фондтой хөрш зэргэлдээ оршино. Уулзахын өмнө заавал цагаа тохирох учиртай. Сити маягаар угтаж, эелдэг бүсгүй цувд тайлахад тусалж, цай кофений алийг сонгохыг асууна. Сэтгэл зовж, сандарсан үйлчлүүлэгчийг тайвшруулах зорилгоор найрсаг байдлыг бүрдүүлнэ. Авьяаслаг атлаа бүрэг номой хүмүүс өөрийгөө таниулж чадахгүй явчих нь буй.Юуны өмнө боловсрол, хаана ажиллаж байсныг асууж, товч намтрыг мэдэж авна. Ямар ажил, цалин хүсч байгаа, хотын аль хэсгийг эрхэмлэхийг мөн лавлана. Хэрэв британий иргэн биш бол, оршин суух эрх, Дотоод явдлын яамнаас авсан хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг үзүүлэх болно. Европын холбооны орны иргэн бол тэгэх шаардлагагүй.Албаны уур амьсгалгүй, чөлөөт ярилцлагаар гэр бүлийн хүн юу хийдэг, хэдэн хүүхэдтэй, тамхи татдаг эсэхийг тодруулна. Олон компани тамхичин хүнийг авахгүй гэж урьдчилан мэдэгдсэн байдаг. Нас, яс үндэс, эрүүл мэндийн талаар асуух хуулиар хориотой. Тэгш эрх, эс ялгаварлах зарчмыг зөрчсөн хэрэг гэж үздэг.Товчооныхон авч буй мэдээллээ нууцална гэдгээ хэд дахин давтана. Ийм учраас ч уулзагчаас намтар, өргөдөл, тодорхойлолт гэхчилэн ямар нэг бичиг цаас огт шаарддаггүй. Одоогийн ажлаа солих гэж яваа хүн үүнийгээ босс маань мэдэг гэж бодохгүй нь лав. Мэдээллийн нууцлал ажил хайгчид тал бүрийн ашигтай. Агентлагууд горилогчийн тухай мэдээлэл солилцож болохгүй агаад, энэ нь эгэл хүний боломжийг нэмэгдүүлж, зохимжтой нөхцөл бүрдүүлнэ.Болдүин, Диксон, Гэскойны санхүүгийн салбарт гуравхан хүн ажилладаг. Хоёр консультант гол үүргийг гүйцэтгэх агаад нарийн бичиг тусална. Горилогчийн талаар үнэлгээ хийж, ямар албанд тохирохыг ньтогтоогоодтодорхой местүүдийг танилцуулдаг. Ирсэн хүн аль нэгийг нь их төлөв сонгодог. Ингээд тухайн компани руу хүнээ илгээж, цаадуул нь ч хүлээн аваад, товчоо руу хөлсийг шилжүүлнэ. Хүссэн ажлыг нь горилогчид өгч чадаагүй бол, дараа хандахаар утсыг нь авч үлддэг.Зөвхөн түр ажилд зуучилдаг нь ч бий. Рестораны тогооч, тээврийн компаний захиалга ихэдсэнээс жолооч дутах гээд л тохиолдол бишгүй. 3 хоногоос 3 сарын хугацаатай местүүд буй болдог. Зарим овсгоолог хүмүүс түр хугацаанд компанид ойшоогдож, бүр үлдэх нь ч цөөнгүй.Гэхдээ агентлагууд оюуны бичиг сачгийн ажил мэргэжилд л анхаарал хандуулна. Компаниудын захиалгаа ч тийм чиглэлтэй байдаг. Тариа ногоо хураагч юм уу, ачигч авч ажиллуулахад агентлагийн тусламж хэрэггүй нь, мэдээж Заримдаа үйлдвэрийн ажилчны захиалга товчоонд ирнэ. Үүнийг тийм ч тааламжтай хүлээн авдаггүй. Хорин ажклчин цуглуулахад бамкны л менежер олохоос аргаггүй хөдолмөр зарцуулдаг ч унац бага байх жишээтэй.Нарийн бичиг, түргэн бичээч, худалдааны агент, хуульч, дээд ангиллын зөөгч, асрагч, сайн тогооч зэрэгт байнгын эрэлт хэрэгцээ байдаг аж. Харин ажилчин, багш, сэтгүүлч нарыг захиалах байгууллага ховор.Зарим хүн соиииы зарлал харж ажил олох гэдэг. Гэвч энэ нь төдийлөн бүтэлтэй болдоггүй. Байгууллагад хандсан иргэдийн захидал хүссэн хариуг авчрах нь юу л бол. Тэдгээр зарлалыг агентлагуудын мэдээлэлд зориулсан гэлтэй. Дээрх товчоонууд сонирхсон

Page 17: Delkhiin bayachuudiin gaihamshig

зарлалынхаа дагуу нэмэлт мэдээлэл авдаг. Тэгээд эгэл хүмүүст ажил олж өгөхөөр үнэн сэтгэлээс зүтгэнэ. Учир нь өөрсдөд нь ашигтай. Байгууллагууд ч агентлагийн санал болгосон хүнийг л эрхэмлэнэ. МИХАЭЛЬ БОРН Теле дуулианы мангас Германы жижиг хот Оберланштайны нэгэн хөлсний байранд ноён Михаэль Борн банан зооглон хэвтэж байлаа. Амьдралынхаа тухай эргэцүүлэн бодоход олигтой дурсамж эс орж ирнэ. Удаан хийж үзсэн ажил нь гэвэл 6 сар гудамжны хөгжимчин, жил гаруй амьтны дэлгүүрийн худалдагч байсан. Урлагийн авьяас нь өдөр бүр пивоны мухлагаар төгсч байв. Харин амьтны дэлгүүр сонирхлыг нь татаж байсан ч, тэжээлийн самар жимснээс ихээхэн гүзээлж, зардал хэтрүүлдгээс хөөгдсөн.33 насыг зооглож, банканд их хэмжээний өр тавьсан Борн цаашид хэрхэх вэ гэдгийг Банантай хамт бодож хэвтсэн нь мэдээж. Гэтэл түүнд бодол төрлөө. Телевизээр, нэгэн сэтгүүлч чухал мэдээлэл бэлтгэж, тухай бүрд 50 мянган марк авдаг тухай өгүүлж байв. Ингээд л Эврика Тэрбээр Борн Ризико хэмээх студи байгуулна гэж эрх авлаа. "Мэргэжлээ" солихыг аймшиггүйгээр хүссэн залуу сэтгүүлч шууд л контрабандистуудын гэмт ертөнцрүү умбан оржээ. Сэтгүүлийн теле хавсралт Шнигель телевизийн редакийг түүний аз сорьсон үйл ажиллагааных нь үр дүн үг дуугүй байлдан дагуулав. 50 мянгыг хүсэхэд 4500-г өгсөн нь жаахан тиймэрхүү.Германы боомтуудад хууль бус цагаачдыг хэрхэн оруулж буйг сурвалжлагад үзүүлжээ. Яг л кинонд гардаг шиг нүүрсэн дороос пидэн хар албаничууд гарч ирж байв. Хөлдүү загасан дундаас ч халуун зунаар хамаг дах дэгтийг өмссөн оросууд цухуйцгаав. Энэ сурвалжлага олон үзэгчийг цочирдуулав. Гаалийнхан нүүрс, хөлдүү загасыг сайтар шалгах боллоо.Борны ээлжит дуулиан нь зүүн германаас ирдэг хэрцгий дээрэмчдийн тухай байлаа. Сүүлийн үед шуугиан тарьсан хэд хэдэн гэмт хэргийг тэд үйлдсэн юм байх. Барууны ертөнцөд ойлгомжгүй "коммунист" аргаар дээрмээ хийдэг бөгөөд, даруй зүүнрүүгээ явчихдаг тул илэрдэггүй ажээ. Баг өмссөн тэд адал явдлаа сайрхан ярьж, биднийг хэзээ ч барьж чадахгүй болохоор илэн далангүй байгаа юм хэмээцгээв. Дотнын хүмүүстээ мэнд дэвшүүлэх дөхөв. Энэ ярилцлагыг Шнигель телевизийн өрсөлдөгч Штерн телевиз 15 мянгаар авлаа. Түүнээс гадна Штерн сурвалжлагын зарим зардлыг нь хариуцна хэмээлээ. Удалгүй дэлхийн II дайны үед зүүдэнд оромгүй аймшигт туршлагын гэрч болсон өвгөн нацисттай хийсэн ярилцлагаа авчрав. Амьтан дээр бус, хүн дээр вивисекци туршлага хийдэг нууц лабораторийн тухай өвгөн өчжээ. Хагас зууны өмнө хийсэн шинжилгээний тэмдэглэлүүдээс нь олон гар зургийг үзүүллээ. Ийнхүү Борн Герман орныг нямбайчуудын диваажин бус, дуулианы үүр уурхай болгож хувиргав. Тэр алдар цууг амсав.Хэзээ ч сахлын хутга хүргээгүй арзгар хууз сахал, сармагчин мэт үсэрхэг гар, үлэмж бие, тогоо мэт гүзээ, чанга дуу хоолой, бүдүүлэг үг яриа, ямагт ханхлах тамхи, пиво, хоол, хөлсний үнэр тзрэг нь мань хүнээс нийгмийн дээд давхаргынхан, хадагтай нарыг өөрийн газраас үргээнэ. Харин телевизийнхэн, ялангуяа удирдах албан тушаалтнууд түүнийг харангуут бахдан мишээдэг байлаа. Борн хаалгаар нь шагайна гэдэг тэр өдрийн нэвтрүүлгийг аварна гэсэн үг. Мань хүний материал бол ялааг заан болгох гэж ядагсдын үглэл бус, жинхэнэ баримтат адал явдал юм.Дөрвөн жилийн турш Борн теле үзэгчдийг баясгалаа. Мансууруулах бодис худалдагч, авилгал авагч,

Page 18: Delkhiin bayachuudiin gaihamshig

кү клүкс кланыхан, элдэв гаж донтнууд, оргодол рецидивист, террорист, санаанд багтамгүй нууцыг мэдээлэгч гээд л юу эстэй тэр уулзсан гэх вэ. ()лонх нь өөрийгөө далдалж, зарим нь гэгээн дүрээ түмний хүртээл болгоно.Гамбүргийн цагдаагийн газар Борнд талархал илэрхийлэв. сурвалжлагаас санаа авч, Зүүн Германд гэмтнүүдийг хайснаар үи эхээр тэд олсон гэнэ. Дээрмийн бүлгийнхэн таны нэвтрүүлэгт дэндүү буурсан бололтой, шуугиант хэргүүдийн нэгийг л үйлдсэн байна билээ хэмээн нэмж хэлжээ.Энэ нь таагүй байдлын эхлэл болов. Борныг эх сурвалж сайтай гэж үзсэн цагдаагийнхан, янз бүрийн тусгай албаиыхан өөрсөдтэй нь сайн дураар хамтран ажиллахыг тодорхойлон иелдэг бусаар хүсцгээлээ Тэр ч контрабаидчин, тийм ч террористын талаар өгөхгүй юм уу, та бодлоо бидэнд ашигтайгаар өөрчлөөгүй л байна уу гэлцэн шаналгана. Мөн ямар нэг хэрэг намдсаны дараа Борн гуай танд дуулсан юм бий юу хэмээнэ. мэдээллийн сурвалжийг нууцлах сэтгүүлчийин эрх л манай хүнийг хоригдохоос аварна. нөгөөтэйгүүр гэмт' хэрэгтнийг дарагдуулахыг буруушаасан зүйл ангиуд айдас төрүүлнэ.Михаэль хэвлэлийн бага хурал хийлгэж, Германд хэвлэлийн эрх чөлөө, ажиллах иөхцөл алга гэж мэдэгдэн. Хайран хүнийг баллачихлаа гэж телевизийихэи хууль сахиулагчдыг зэмлэлээ. Залуу сэтгүүлч маань жилд 500 мянган маркийн цэвэр ашиг олжээ. Гамбургер хийдэг жижиг газар нээж, өөрөө байнга чанар шалгах төдийгүй, үе үе ажилд гар бие оролцоно. Уг нь түүний жинхэнэ авьяас тогоочийн урлагт оршдог мэт. Удалгүй жижиг газар нь дунд газар болж өргөжлөө. Хэн бүхэн түүнийг сэтгүүлчийн ажлыг бүрэн хаясан гэж бодож байтал тиймгүй аж. Германд ажиллахгүй гэснээс бус, гадаадад бол үзүүлж өгөхөд бэлэн байжээ. Тайвширсны дараа мань хүн ахин дэлгэцийн төлөө зүтгэв. Борн бол сэтгүүл зүйн төрөлхийн чадвар гэмээр. Аль л дайн дажин, алаан хядаантай халуун цэг рүү ганцаар одно. Ямар ч дагалдагчаас, оператороос хүртэл татгалзана. Аюул тохиолдвол өөрөө л амь үрэгдсэн нь дээр хэмээнэ. Түнисээс Аджир, Грекээс Серб гээд л зогсоо зайгүй аялна. Хэнд ч ярилцлага өгөхгүй байх үед нь Ясир Арафаттай ч хуучилж амжжээ. Сурвалжлагуудын нэг нь нөгөөгөөсөө сонирхолтой болсоор. Энэ Борны чадварт ер нь хязгаар байна уу. Тэр байнга армийн хувцас өмсөх болсон агаад араб алчуур зангидан, мэдээллийн фронтод дайтна. Питер Арнетт дэргэд нь юу ч биш.Бразилийн наркомануудыг сурвалжилсан нь үзэгчдийн сэтгэлд ихэд хоногшжээ. Аварга бахын бие цагаан дуслаар хучигдсан байх агаад түүнийг долоосон мансуучууд дорхноо трансад нэрвэгдэж, камерт анхаарлаа төвлөрүүлэх чадалгүй болох аж.Дөрвөн жилийн сүржигнэл нь Борныг бичил саятан болгожээ. Дуулианы эзэн маань капиталаа тансаг амьдралд эс үрнэ. Оберланштайндаа өөрөө нэг урц байсныг эс тооцвол амьжиргааны түвшин нь үзэгдэхүйц дээшлээгүй. Харин хүнсний салбарт хөрөнгө оруулалт хийснээр орлогоо гомдолгүй өсгөж байв. Дэлхийн сенсацийг таниулаад дууссан бололтой. Тини сувгуудыг баясгахаан ч байв. Борныг бишрэгч идэр сэтгүүлчид сонирхолтой материал авчирдаг болсон тул телевизүүд түүнийг үгүйлэх нь багассан.Гайтай цагдаа нар л Михаэльд түвэг уджээ. Наркотик дамладгаа ичгүүргүй тайлагнаж суусан багтай эрхэм тэдэнд нэг л танил санагдав. Судлаад үзвээс уг этгээд жилийн өмнө герман кү клүкс кланыг үндэслэгч болохоо нотолж байжээ. Телевизийн эл хоёр сурвалжлагыг хуучин танил Борн нь хийсэн байв. Тэгэхлээр цаанаа ул үндэстэй гэсэн үг. Шерлок Холмсын арга мэхээр бүр ч лавшруулан шинжсэн чинь Гюнтер Шүстер болох нь тодорлоо. Тэр бол наркомафиозо ч биш, расист ч биш, зүгээр л салгалан тэнэж явдаг, орон гэргүй мансуурагч. Цагдаа нарыг очиход тэр сүүмийсэн нүдээр гөлийж "Борн оо, ахиад нэг ярилцлага хийцгээе, 500 марк

Page 19: Delkhiin bayachuudiin gaihamshig

өгчих" гэжээ.Ингээд л супер сэтгүүлчийн үнэн түүх ил болох нь тэр. Шүстер хэдэн маркийн бараа харвал Германы канцлерийн дүрд тоглохоос ч буцдаггүй аж. Борн хэлэх үгийг нь бичиж өгдөг, цаадахь нь зүгээр л уншчихдаг байжээ.Манай хүн архичин тамхичнаас бүрдсэн бүхэл бүтэн сайн дурын уран сайхны хамтлаг байгуулсан юмсанж. Тэд л дөмөг хямд хөлсөөр Борны найруулсан жүжигт тоглодог байжээ. Удирдагчдаа муугүй ханддаг тэд нууцыг задруулахыг хүсээгүй. Ингээд л 4 жил хөгжилтэй "театралууд" улс орон даяар бужигнуулсан ажээ.Онцгой драматик авьяас шаардах дүрүүдэд Борн өөрөө тоглохоос буцаагүй. Зарим супер хитүүддээ видеомонтаж ашигласныг нь дурдах хэрэгтэй. Бах л жинхэнэ байсан бөгөөд харин мансуурах бодис нь хуурамч, ердөө л жирийн сүү байлаа.Хэд хэдэн ноцтой зүйл ангиар Борнд эрүү үүсгэн шалгав. Энэ удаад Михаэль өөрөө дуулиант сурвалжлагын объект боллоо. Өмгөөлөгч өөрийнх нь үйлчлүүлэгчид сайн талууд буйг дурдав. 1 -рт Борн худал хуурмагийн нүгэлээ ухаарч, дахин тийм зүйл хийхээ болиод удаж буй гэнэ. 2-рт, хурц асуудлуудад нийгмийн анхаарлыг хандуулж чадсан аж. Ингэхлээр ял нь тэнсэн харгалзах хувилбарт шилжихээс өөр яах билээ.Өдгөө Борн жижиг хотдоо дунд бизнес эрхлэн, амар сайхандаа жарган суугаа билээ. ВЛАДИМИР БРЫНЦАЛОВ Бухнийг ашиг болгож хувиргана 1946 онд Оросын Ставрополь хотын Черкеск хотод,Брынцаловын гэр бүлд Владимир хүү төржээ. Түүний эргэн тойронд казакууд болон черкесүүд аж төрнө. Аль аль нь л аж ахуйч, ажил хэрэгч, шийдэмгий, сэргэлэн хүмүүс. Тэр ч бүү хэл, энэ хоёр угсаатныхан хоорондоо өрсөлдөнө. Казакууд нь черкесээс дор орохгүй хэмээхэд, черкесүүд нь булаан эзлэгч казакуудын дээр гарах учиртай гэнэ.Брынцаловынхан хотоос зайдуу зусландаа жимс, ногоо тарьдаг нь зугаа төдий байв. Харин Владимир дунд сургуулийн сурагч байхдаа л зугааг илүү үр дүнтэй болгох аргыг ажиж мэдэн. Тэрбээр хаягдсан модон шүүгээг ашиглан зөгийн үүр бэлджээ. Ингээд дампуу ажилтай нэгэн Колхозоос бүл зөгий хулгайлан авчран. Эцэг нь "Өвөг дээдэс маань морь л хулгайлдаг байсан. Чи тэднийг давж гарлаа. Сайн казак болох нь" гэж өхөөрдөв.Хүмүүст зөгийн бал хэрэгтэй ч тэр нь дэлгүүрт ч, эмийн санд ч байдаггүй байна. Эхний зун хүү сургуулийн зардлаа дааж, унадаг дугуй аваад зогсолгүй орон гэрээ ивээн тэтгэв. Намар хүү хотруу явахгүй, зуслаидаа үлдэнэ, тосгоны сургуульд орно гэхэд нь эцэг эх хичнээн гайхсан гээ. Аз болж, эмээ нь мөн эрүүл агаарт баймаар байна гэж.Ингэж хүү зөгийчин болжээ. Тэрбээр эм зүйч болохыг хүссэн ч, хуваарь олдоогүй тул уулын инженерийн ангийг 1969 онд төгсгөв. 1973 онд алслагдсан колхозын хүрээнд Пчёлка хоршооллоо байгуулав. Зөгийн бал, цөцгий үйлдвэрлэж, яггүй ашигтай ажилласан ч, хамаг орлогоо өөртөө үлдээж дөнгөнө. Энэ нь хээл хахуулийн үр дүн байлаа. Социализмын үед Зөвлөлтөд далд капитализм, нууц саятнууд, сүүдрийн эдийн засаг байсан. Тэдний эгнээнд Брынцалов эргэлзэлгүй элсэв. Хүн шударга хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимээр сайхан амьдрах нь буруу биш гэж баттай итгэсэн байв. Гэхдээ бараг л хувьсгалт нууц бүлгэм шиг нөхцөлд ажиллаж байлаа. Хэзээ ч толгой дээр нь аянга ниргэж, 20-иос багагүй жилийн ял авч болно. Үнэндээ тэр зөвлөлт засгийн эсрэг үзэлтэн болсон байв. Сайтар судалж байж, коммунист бус бодолтнуудыг цуглуулан хоршоондоо авч ажиллуулна. Тэднийгээ алдчихгүй, урвуулчихгүйн тулд байнга хөрөнгөтний суртал ухуулга хийнэ.Аймшгийн 12 жил өнгөрч, 1985 онд өөрчлөн байгуулалт эхэлж, аливаа хувийн өмч, чөлөөт хөдөлмөрийг хүлээн зөвшөөрлөө.

Page 20: Delkhiin bayachuudiin gaihamshig

Эртнээс капитал хуримтлуулсан байсан Брынцалов анхны кооперативчдын нэг боллоо. Хэд хэдэн сүйрэх дөхсөн газруудыг худалдан авлаа. Анхдагч учраас түүнд давуу тал байв. Өөрийн бүтээгдэхүүнийг эцэст нь хүртэл боловсруулах нь хэрэгтэй гээд эмийн үйлдвэр, сүүн завод, архины цех зэрэг 10 нэгж шинээр байгуулав. Рекетирүүдтэй тэмцэх зорилгоор зоригт хөвгүүдийг цуглуулснаар өөрөө бараг мафийн толгойлогчирхуу болчихов.Тал нь намаг, үлдсэн хэсэг нь чулуугаар дүүрсэн, бас хорт могой элбэгтэй уужим зэлүүд газар байдаг байв. Түүнийг Брынцалов хямд үнээр авчээ. Намгийн шавраар хөрс сайжруулалт, бордоо хийж, чулуугаар хашаа байшин барьж, хорт могойг цуглуулан тусгай ферм бариулж, эцэст нь бас асар их хэмжээний тэгш сайхан газартай болжээ. Тэр газартаа эмийн ургамал тариалбал ашигтай гэж үзсэннь онолоо.1989 онд Москва мужийн Электрогорск хотын эмийн үйлдвэрийг худалдан аваад, нурааж хаяхад нь хэн бүхэн гайхав. Оронд нь эм-химийн асар том комбинат бариулж, америкийн төхөөрөмжөөр тоноглолоо. Буй болсон 5 мянган ажлын байр мөхөлд унасан хотын насанд хүрэгчдийн тэн хагасыг хөдөлмөртэй залгуулав. Агробио-Апис гэдэг хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулж, олон нэгж нэмж үүсгэснээр удалгүй хот бүхэлдээ түүний мэдэлд орлоо. Хамгийн сөнөмөл хот хамгийн цэцэглэсэн газар болж хувирав.Орост шилжилтийн хүнд бэрх цаг үе эхэлсэн агаад эмийн салбарынхан бүгд л Брынцалов биднийг авраасай гэж байв. Үнэхээр ч Владимир зогссон үйлдвэр, лабораториудыг ээлж дараалан худалдаж авсаар байлаа. Ихэнхийг нь үнэгүй авсан гэхэд болох юм. тэрбээр үйлдвэрийг ажиллуулсныхаа дараа ашгаар нь авсан үнээ төлнө гэж тохиролцож чаддаг л байв.1992 онд хувь нийлүүлсэн Ферейн нийгэмлэгийг байгуулж, нсфтийн мангасуудтай эн зэрэгцэм аварга байгууллага гарч ирэв. Дашрамд Ферейн нефтьтэй ихээхэн холбоотой. Нефтехимийн том үйлдвэрүүд Ферейнд буй.Эдийн засгийн хямралаас болж, улсын эмийн аж үйлдвэр бүрэн дампуурсан. Зах зээлийн хоосон орон зайг Брындалов асар их хүч чармайлт гаргаж, шууд утгаар шургаж унатлаа ажиллаж байж нөхөж чадсан. Тэр Ферейний бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэхийн эсрэг тэмцэлд орлогынхоо 40 хувийг хүртэл зориулж авсан удаатай. Ферейнчүүд үүнд дэндүү их мөнгө зарж байна гэж шүүмжилж байсан ч гэлээ, Брынцалов байр суурь дээрээ туйлбартай зогсов. Удалгүй ард түмэнд зөвхөн Ферейний эм тариа л хуурамч бус байдаг гэсэн ойлголт төрж, гүйлгээ олон дахин нэмэгдлээ.Сурталчилгааны ач тусыг эрт ойлгосон хүн бол тэр юм. Гэхдээ гадаадынхан шиг нэг үрэл амандаа хийнгүүт л үхлийн өвчноөс салж буйг харуулсан клип хийлгэдэггүй байлаа. Өөрөө л ярьж орхидог байв. Би ийм эм үйлдвэрлэж байгаа, тийм тийм давуу асуудал гарвал надтай л хариуцлага тооцох хэрэгтэй, оросын үйдвэрлэлээ дэмжээрэй, оросууд бид бүхнийг чадна шүү гээд л ярьдаг байв. Энэ нь олон түмэнд таалагдсан.Одоо түүний үйлдвэрлэлийн цогцолборт 100 мянган хүн ажилладаг. Ажиллагсдын дундаж цалин 700, хамгийн бага цалин 120 доллар. Эм зүйч, Эша,эрдэмтэд10 мянга хүргэж ч авна. Брынцалонын эмийн ват улсад жилд 10 тэрбум үрлэн эм, гурван тэр бум тариа үйлдвэрлэж байна. Эмийн салбарт Оросдоо Брынцалоктой өрсөлдөх хэн ч байхгүй юм.Бусад салбарт л гэхээс. Учир нь, Владимир мөн банк, даатгалын газар, химийи фабрикууд, ХАА-н нэгжүүд, архины үйлдвэрүүдтэй. Москва мужийн бүх архииы үйлдвэрийг худалдаж ансан хүн гээд бод. Тэр Брынцалоив нэртэй архи, коньяк, дарс гаргасан. Яагаад гэвэл архины салбарыг их ирээдүйтэй гэж үзэж буй. Өдгөө Брынцалок архи улсдаа хамгийн цэвэр гэж алдаршаад байгаа. Тэрбээр архи хийхдээ эмийн адил үзэж, дэндүү түвэгтэй технологиор боловсруулдаг.Москвагийн Нагатинская 2-д олон давхар, ендөр хөх барилга Брынцаловын амжилтын бэлгэдэл болон сүндэрлэж

Page 21: Delkhiin bayachuudiin gaihamshig

буй. Оройд нь Ферейн гэсэн тод улаан гэрлэн чимэг дурайна. Гэвч энэ нь Брынцаловт хангалттай бус.Орос дахь эдийн засаг, зах зээлийн бодлого,таваар мөнгөний харилцааг тэр их шүүмжилдэг хүн. Тиймээс 1996 онд улс төрлүү орж, Оросын социалист намыг байгуулсан. Нэрээ ОХУ-ын ерөнхийлөгчид дэвшүүлж багагүй санал авсан. Өөрөөс нь хорь дүү, ухаантай үзэсгэлэнт бүсгүй болох гэргий Натальягаач Төрийн Думд дэвшүүлж байсан юм. Түүний араас бизнесийнхэн эрх ашгаа хамгаалахын тулд улс төр лүү хошуурсан билээ.Оросын тэргүүн баячуудын нэг Брынцалов ийнхүү бүхнийг ашиг болгон хувиргаж чаддаг чанараараа амжилтад хүрчээ. БЬЕРМАНН, ВАТИНАБЭ, ПОЛХЕМҮС Хогийг хөрөнгө болгосон нь Жараад оронд хог новшны асуудал хурцдаагүй байлаа. Бөөгнүүлээд л нэг хонхорт хаячихна, тэгээд гүйцээ. Шведийн Финспонг гэдэг жижиг хотын ган хайлуулагч Челл Бьерманн өөрөө сэтгэжээ. "Байгаль орчныг сүйтгэгч хогийг багасгах хэрэгтэй, гэхдээ ашигтайгаар" гэж бодов. Шил, хуванцар, металл сантай зүйлийг худалдахдаа 5 центийн барьцаа авч бай гэсэн байна. Саваа өгөөд 5 центээ эргүүлж авч болох аж. Гэвч түүнд хүн үгүй. Хамаг барааны үнэ 5 цеитээр нэмэгдсэн мэт л хүлээн авцгаажээ. Хэн ч буцааж тушаахгүй байх. Хотын гудамж талбай хогонд дарагдсаар.Харин ажилгүй эр Ги Полхемүс Үй кэн буюу "Бид чадна" компанийг байгуулж, сан цуглуулж эхэлжээ. Тэрбээр гэр бүлийн хамт нэг жилийи турш түүсэн санаа 12 мянган долараар тушаасан дүн гарчээ. Дараагийн жил 500 мянга, гурав дахь жилээ 800 мянган доллар оллоо. Энэ бүх шил Полхемүсийн гэр бүл, хамаатнууд л цуглуулсан юм.Түүнээс бусад нь биелүүлэхгүй байгаа тул хууль хүчингүй болох төлөвтэй. Ингэснээр Үй Кэн дампуурна гэсэн үг биш. Штатын засгийн газрын дэмжлэгтэйгээр би элдэв савыг хайлуулж боловсруулах үйлдвэр байгуулжээ. Ийнхүү улсдаа анхдагчдын нэг боллоо.Америк бол жинхэнэ хогны орон юм. Эгэл америк хүн хөгжингүй орны нэг иргэнээс 2-3 дахин их хог хаядаг. Хог боловсруулна гэж санах ч үгүй. Байнга сольдог автомашинуудыг нь хүртэл дээр дээрээс нь овоолоод орхисон байдаг. Экологийн үзэл 1 санааг саяхан болтол коммунист сурталтай адилтгаж байв. Өнөөдөр л Америк бага сага ухаарч буй. Тийм болохоор Ги мэтийн хувьд гэрэлт ирээдүй хогон дундаас мишээх төлөвтэй.Японы Кансай Носака аль дивангалавт америкийн новштой хутгалдсан хүн юм. Тэрбээр сар бүр АНУ-ыг зорьж, хөдөөгийн штатуудаар хэсэн, тавь жараад оны эд юмс цуглуулдаг. Оймсноос хөргөгч хүртэл юу л бол юуг хамж ирнэ. Чингээд Токиогийн Харазюкү гудамжнаа орших хуучны зүйлсийн захдээр зарна.Бараг үнэгүй олж ирсэн бараа нь жилд 72 сая ен буюу 540 мянган долларыг эзэндээ авчирдаг. Үүний дэргэд замын зардал, буудлын үнэ, гаалийн татвар, захын хураамж юу ч биш байдаг гэнэ.Пепси колагийн 1957 оны лааз 38 мянган ен, хуучны Женерал электрик хөргөгч 250 мянган ен, балар эртний тоос сорогч Гүвер 60 мянган ен гээд энд байж байна. Хамгийн хямд бараа нь дээр үеийн өндөгний хайрцаг 480 ен. Тэр харагдаж байгаа өнгөрсөн зууны хиймэл цэцгийн баглаа 10 мянган ен.Япончууд хуучны зүйлийг их сонирхдог. Энэ хоббигоо ваби саби гэнэ. Байнгын үйлчлүүлэгчид нь Носакад сар бүр (0-15 мянган ен буюу 75-100 доллар үлдээгээд явна. Дашрамд, нихончуудын дундаж цалин 300 мянган ен юм.Каразюкүд америкчууд ч хааяа нэг үзэгдэнэ. Үрэлгэн жуулчид үнэ буулгана гэхгүйгээр авахад бэлэн байдаг. Гэхдээ төдөн цент ч гэх юм уу, 1 -3 доллар гэсэн эртний үнэ нь бичээстэй байвал маш их уурлаж "дамчин минь,

Page 22: Delkhiin bayachuudiin gaihamshig

хариад үнэгүй олоод авчихаж чадна" гэдэг аж. Харин Носака инээмсэглээд л зогсч байна. Түүнд сэтгэл хангалуун байх үндэс буй билээ. ЛАРС ВИНДХОРСТ Тоглоом тоотпой нь дээр Ларс Виндхорст гэсэн үгийг сонсоод л германы улс төрчид өхөөрдөж гардаг байв. Эдийн засгийн сайд, парламентын дарга, камцлер бүгдээрээ л инээмсэглэлээ барьж үл чадан, эцгийн бахархлаар халгиж цалгина. Энэ Ларсад тэгээд ямар гарамгай зүйл байгаа юм бэ? Германчуудыг бишрүүлэх нь тийм амархан гэж үү. Амар ч биш ээ. Залуу ноёнтон Виндхорст 7 оронд хоёр холдинг, хорин охин пүүс эзэмшиж байв. Тэр хоёр жилийн дотор 100 мянган маркийг 80 сая болгон хувиргасан юм. Ларсын гол зорилго нь гэвэл германы эдийн засгийн өмнө Азийн цэцэглэн дэвжиж буй зах зээл рүү зам тавьж өгөх явдал. Нутгийн онцлогийг мэддэггүй, европын ихэмсэг зантайгаасаа болж, хойдын бизнесменүүдийн хүрч чаддаггүй тэр газар луу. Өөрийнх нь тусламжгүйгээр арабын элсэнд Порше хөдөлж чадахгүй гэж сэтгэсэн цорын ганц бизнесч нь Ларс Виндхорст биш ээ гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Эсвэл бүгчим Сайгоныхон хүйтэн герман пивогүйгээр ангаж хатна ч гэдэг юм уу. Хэргийн гол нь сэтгэлгээний шинэлэгт байгаагүй юм. Ларс хүү Вүндеркинд байсанд л гайхамшиг оршино. Тэр 16хүрэв үү үгүй юу л орчлонгийн өнцөг булан бүрт цацсан пүүсүүдээ төрүүлж эхэлсэн.Германы багачууд дунд сургуульд 7-гоос 20 нас хүртлээ 13жил суралцдагийг анхаарч үзэгтүн. Дараа нь хэдэн жил бензин түүгүүр кафе маркетад зүтгэнэ. 25 насандаа их сургуульд элсэх бэлтгэлээ хангахын тулд. Товчхон хэлэхэд энэ орны том бизнессчдийн дундаж нас Брежневийн УТТ-ынхны дундажтай адил билээ Е р иь залуу үеийнхэн нь олон түмний санаа бодолд ажилгүйдэл гэмт хэрэг зэрэг үгнүүдтэй хөрш зэргэлдээ оршино.Ноён Коль яахин түүнийг өхөөрдөхгүй байх билээ. Канцлер уяран догдлож, наранд цөцгийн тос зөөлрөх шиг л хайлж эхлэв. түүний зуслангийн харшдаа урьж, удтал ярилцан, амралтын өдрийг хамт өнгөрүүлсэн. "18 настнууд маань тэтгэмжийн тухай биш, аз барьж дэлхийг дагуулах тухай бодож байгаасай гэж би ямагт мөрөөдөж ирсэнсэн" гэж канцлер маань сэтгүүлчдэд хэдэнтээ давтжээ. Тамхимы Реемтсма концериий удирдагч Людгер Штаби "Зөвхөн хогжим, теннист тоглохын авьяас байдаггүй юм" гээд Ларсын гарыг атга удтал сэгсрэв. Бүгд л манай гсрманы Билл Гейтс бяцхаи Ларс мандтугаи гэж байлаа.Яагаад Ларс хар багаасаа бизиесийн ертөнцийг буурь суурьтай сонирхож эхэлсэн нь оньсого билээ. Нэг л өдөр ангийн багш пь Ларс хичээл дээр өөр юм уншаад сууж байдаг хэмээн эцэг эх Виндхорстод айлтгажээ. Ларсын ангийн хүүхдүүд ч комикс, эротик сэтгүүл эргүүлжл байдаг. Гавч манай хүн болохоор биржийн хэвлэлүүдийг уншдаг байж гэнэ. Аав ээж нь гаж сонирхолд нь түгшиж, уг зүйлийг тас хорив. Удалгүй хүү нь гитар тоглож сурч байгааг мэдээд тайвширчээ. Харин дэмий тайвширч.16 хүрэхдээ хүү хоёр бэлэг хүсчээ. 1-рт, сургуулиа хаяхыг зөвшөөрөх, 2-рт, 100 мянган маркийн зээл олж өгөхийг хүссэн байна. Ам алдсан эцэг яаж ч чадсангүй. Хий л мөрөө хавчив. Хүү Виндхорст тэр дороо үнэтэй оёдолчинд костюм захиалж, алтан цаг авч, торгон зангиа зүүж, дээд ангиллын лимүзинийг жолоочтой нь хөлслөх нь тэр. Зээлийн буман марк хязгааргүй цэцэглэлтийн гараа боллоо.Жил ч болоогүй байхад албан ёсны статистик сэргэлэн хүүгийн байгуулсан хэдэн арван пүүсийн нэрээр нэмэгдэв. Харин Гамбүргийн хэвлэл шидэт хүүхдийн тухай мэдээллээр баяжлаа. Арийн Гейтс ажиллалаа. Гонконг, Герман дахь хоёр холдингдолоон оронд хорин салбартай болов.Мөөг ургах адил

Page 23: Delkhiin bayachuudiin gaihamshig

бага оврын УЦС -иуд баригдаж байв. Германы бараа цуваа цуваагаар Вьетнам, Гонконг, Хятадыг зорино. Азийн хүнд суртлын дарлал мөлжлөг байсан ч, пиво, ёгурт үйлдвэрлэх европын үнэт технологиуд тэнд цэцэглэж, үр ашгаа өгч эхэллээ. Энэ бүхний араас германы хөдөө нутгийн жаалхүүгийн жаргалтай инээмсэглэл салахгүй дагана. Тэрбээр хятадын бизнесчид Боннд айлчлахад, канцлер Бээжинд морилоход замчлан явжээ.Түүний хөрөнгө оруулалтын төслүүд дотор нэр төртэй хүмүүс, компаниуд байр сууриа эзэлсэн байв. Автомашины аварга Порше, санхүүгийн дээдэс Саль Оппенгеймер, германы гадаад бодлогын уран барилгач Ханс Дитрих Геншер гээд л бүгд төсөлд дурдагдсан.Сайгоны төвд 200 м өндөр цамхаг бариулж, ажил хэргийн зүрх болгоно хэмээсэн төсөл ч байлаа. 1998 онд ашиглалтал орох ёстой эл цамхагт нэр бодож олох гэж зовсон ч үгүй, шууд л Виндхорст Тауэр.Гэвч саятан жаалхүү эцэг эхнйнхээ гэрт, дээврийн дорхи "тагтаны үүрэнд" амьдарсаар байв. Мөн Гонконгийн бааруудад пэлээд цагийг өнгөрөөнө. Түүнээс гурав дахин ах ажил хэргийн түншүүд нь эвгүйцсэн хэвээр л байсан. Өхөөрдөм хүүгийн толгойг илчихгүйн тулд тэд бүх л чадлаараа биеэ барьж байлаа. Залуу суутны сурагч төрх арилшгүй аж. Цээжилсэн тодорхойлолт дуржигнуулах адил тод агаад түгдрэлгүй ярьдаг нь ч тэр л хэвээрээ.Гонконгийн ажил хэргийн төвд байдаг Ларсын товчоо аймшигт үнэтэй байлаа. Сард 40 000 марк төлөн сууна. Даруухан Ларс зогсолтгүй инээмсэглэсээр 1994 онд 80 сая долларын эргэлт хийжээ. Баримт ёсоор бол 1996 онд 300 сая долларын эргэлт хийх сетой байв.Орлого арифметик прогрессоор, алдар геометр прогрессоор өсч байсан тэр гэрэлт цаг үед Виндхорст алсын хараагүй шийдвэр гаргажээ. Алдааг нь байнга сануулах болсон менежер Хорст феттерийгээ халсан байна. Тэр алдаа нь гэвэл бяцхан хөвүүн ердөө машин хийж байсанд оршино. Бизнесийн оргилд хүрэх герман машин дэндүү урт замналыг товчлохын тулд тэр бүхнийг залилчихжээ. Гомдсон Феттер гэр лүүгээ ч юм уу, хөдөлмөрийн биржрүү биш, нийт Германы хэвлэлийн нийслэл Гамбүргрүү явжээ. Грманы хамгийн их уншигддаг 7 хоног тутмын сэтгүүл Шпигель, Штерн хоёрын сурвалжлагч нартай уулзжээ.Сэтгүүлчид гонконгийн холдингийн бичиг баримтыг сонирхож эхлэв. Анхны олз гэвэл банкны квитанци байлаа. Ларсын арван чекийг төлбөрт хүлээн аваагүй аж. 2-53 мянган маркийн өчнөөн олон нэхэмжлэх Виндхорст дээр овоорсныг илрүүлэв. телефоны пүүс 10.000 маркаар ярьсныгаа мартчихаагүй биз гэж сануулжээ. Сард 4600 маркаар түрээсэлсэн Мерседес 600—гийнхаа хувь заяаг автопрокат 4 дэх удаагаа сонирхсон аж. Бизнес төвийн зохицуулагч 30 ам метр офисын хөлс 200 мянган маркийг яаж олж авахаа мэдэхгүйгүй болсон. Гонконгийн амьдардаг байрных нь эзэн сар бүр түүнээс 11.000 марк нэхсээр залхаж, сүүлдээ цагдаагийн газар ханджээ. Бичиг хэргийн пүүс факс, ширээ, бусад элдэв шидийн зүйл түрээслүүлсэн боловч, сарын 100 маркаа нэг ч удаа Ларсын гарт олж хараагүй байна. гэтэл Ларс чухам мөнгөний хэргээ л онцгой гялалзуулж байсан гэдэг шүү дээ. Ахимаг түншүүддээ би төлбөрийн салбарт хувьсал хийж байгаа гэж дахин дахин сайрхдаг байжээ. Түүний яриагаар бол нэг ч пүүст нь микроскопын хэмжээнд ч төлбөрийн асуудал байх ёсгүй гэнэ. Виндхорст группийн 20 компанийн бүх санхүүгийн мэдээлэл хуруу инчдэхэд л компьютерийн дэлгэцнээ гарч ирнэ. Асуудал байлаа гэхэд шеф мөн л хуруу хөдөлгөөд л бэлнээр мөнгө шилжүүлчихнэ. Уг нь хамгийн гол нь шилжүүлэхийн тулд мөнгө өөрөө байх ёстой. Сэтгүүлчдийн 11 дайралтын дараа Виндхорстын түншүүдийн сүүлчийн найдвар унтран. Урьд дурьдсан бүх гайхамшиг уйлах инээхийн аль аль нь багадах тийм нэг залилан байжээ.Хамгийн түрүүнд эрчим хүчний аварга

Page 24: Delkhiin bayachuudiin gaihamshig

коицерн Феба алмайран гайхан. Ларс тус концернд 3 тэрбум марк эргэлтэд оруулахад нь "тусалж", Хятадад Фебагаар 3 УЦС, 2 ДЦС бариулах гэж байгаа гэдгийг нь дуулаад тэр шүү. 1 -рт, Випдхорст өөрийнхөө тухай танилцуулснаар л Феба хоёрын хамтын ажиллагаа гүйцэж байв. 2-рт, Хятадад цахилгаан станц барих ажил Фебагийн ямар ч хөтөлбөрт ороогүй аж.Виндхорст Поршегийн лидертэй I мин л ярилцсан юм байна. Нөгөөдөх нь нэгэн хүү амжилтаараа сайрхсаныг л бүдэг бадаг саналаа. Ларс автомашин үйлдвэрлэгч энэ том пүүст Хятадад нэвтрэх замыг нээж өгснөө мэдэгдсэнийг уншаад Поршегийн босс золтой л сандлаасаа ойчсонгүй.Баден Виртембергийн ерөнхий сайд асан, Еноптик пүүсийн удирдагч Лотар Шнетийн хувьд гэвэл Ларс ердөө л нэг удаа Иегүди Менүхиний концерт дээр түүнтэй дайралджээ. Ханс Дитрих Геншерийн барааг нь ч харж байсангүй. Ийм л байдал Ларсад, хамтран ажиллахыг зөвшөөрсөн, ажиллаж байгаа гэхчилэн мэдэгдэхэд саад болсонгүй.кино үйлдвэрлэгч Георг Раум Азид пиво исгэх газар, ёгуртийн фабрик барих олон захиалга олж авахын төлөө Ларсад шаггүй хөрөнгөө итгэжээ. Гэвч 10 сар өнгөрөхөд Ларсын супер мэргэжилтэи агентууд нэг ч захиалга олж чадаагүйг сонсоод амаа барив. Нэг ч агент үнэндээ байгаагүй хэрэг.Ёрг Котлевски бүх Хятадыг Вьетнамтай хамт автомашин цэвэрлэх хэрэгслээрээ дүүргэнэ гэж итгээд хамгийн аз жаргалтай байв. Виндхорст сард 20.000 маркийн хөлсөөр бүтээгдэхүүнийг нь вагон вагоноор борлуулна гэж амлажээ. Хэдэн сар хүлээсний лост Котлевски эелдэг бус захидлуудаар бөмбөгдөж, Виндхорст дуртай дургүй 1 контейнер захиалжээ. Гэхдээ төлбөрийн ямар ч баталгаа гаргаж өгөөгүй.Сайгон дахь 200м өндөр барилга ч Виндхорст гэгдэх нь өнгөрлөө. Ларс хотын захиргаанаас барилгын зөвшөөрөл аваагүй нь мэдээж. Тэр бизнесмен болж тогложээ. Тоглоом нь тэгээд илэрчээ.ЭЦГ хахууль, хөрөнгө оруулагчдыг мэхэлсэн, итгэлийг хөсөрдүүлсэн зэрэг зүйл ангиар Ларсыг татахаар материал цуглууллаа. Гэвч германчууд "Ларс Виндхорст" гээч сайхан домгийг 14 хоногт л үнс нурам болгосон сэттүүлчдийг нэг их сайшаасангүй. Энэ домогт итгэхийг л хүсч байлаа. Хаа сайгүй л итгэхийг хүсч байв. Германд, Хятадад, Гонконгод, Вьетнамд, аль алинд нь. Итгэхийг хүссэн учраас л Хятад Ларсын амласан хөнгөн тэргийн үйлдвэрийг Поршегоос нэхжээ. Порше ч сохорсон биш, завшив гээч юм болов. Ларсын гэрээлсэн барилгуудыг босгохоор германы компаниуд Азийг зорилоо. Ларсын бараг төсөл бүрд сайн дурын хэрэгжүүлэгчид олдов.Харин Ларс Виндхорст 80 сая маркаа аваад ор сураггүй алга болжээ. Уг нь тэр мөнгө зуучилсны шударга хөлс байж бүрэн болохоор. Сүүлийн үеийн мэдээгээр бол, ертөнцийн луйварчид цугладаг Израильд бужигнуулж яваа сурагтай. ВОЛГИН БА БУСАД Орчин уеийн Брүтүүд Семён хүү дипломат бэлтгэдэг алдарт МГИМО-д онц сайн дүнтэй суралцан төгссөн нь 1980 он. Африкийн Нигери улсад томилогдсондоо жаахан дурамжхан байлаа. Онц сурлагатан, мэргэжлийн дипломоос гадна англи, франц хэлний орчуулагчийн диплом, дээд зэргийн тодорхойлолт, шил толь шиг намтартай хүнийг ядаж Финланд руу илгээчихгүй дээ.Тэрбээр нам засгийн даалгавраа л биелүүлж байвал үхсэн ч яахав гэж боддоггүй байлаа. Өрнийн ертөнцийг ул суурьтай судалсан, АНУ-д дадлага хийсэн зэрэг ньтүүнийг огт өөр бодолтон болгожээ. Барууныхан шиг л баян чинээлэг амьдрахгүй юм бол хэрэг

Page 25: Delkhiin bayachuudiin gaihamshig

алга гэж дотроо санана.Африкийн хамгийн том улсад гадаадын мэргэжилтнүүд олон баилаа. Английн харъяат Гордон Каррэнтай тохиолдлоор танилцсан байна. Гэвч тэдний гэрт аяга цай уухаар, дараа нь нэг хундага юм амсахаар очсон нь тохиолдлоор ч арай биш байлгүй. Уг нь тэдний охин, маш сэтгэл булаам ховорхон бүсгүй Викторияд татагдсан болох нь ч мэдээж л дээ.Вика ч түүнд найртайгаар хандах нь үлгэр домог мэт гайхамшигтай санагдана. Гэвч нэг л өдөр тэр бүсгүй алга болчихжээ. Оронд нь үлэмж биетэй, маш шингэн үстэй, бараг өнгөгүй нүдтэй ноён Грин гээч аймшигт этгээд буй болов. "Залуу минь, бодит байдалдаа буун ирж үз. Барууныхантай үерхэн нөхөрлөх явдлыг тань КГБ таашаахгүй байна. Даруй үлгэр жишээ зөвлөлтийн иргэн болж хувир. Тэгээд бидэнтэй хамтран ажиллавал дээр. Таныг бид эртнээс судалсан. Ялимгүй мэдээлэл өгч байх юм бол зүүдэнд тань ч орж байгаагүй урамшууллыг олгоно гэж мэд. Тусалсан хүнийг бид Америкруу татаж чадна. Тэр үед л ямар ч Викториятай учрахад эрх чөлөөтэй болно доо" хэмээв. Гэтэл Семён мөсөн ноёнтныг барьц алдуулж орхилоо."Тлэлгүй яахан, 6и зөвшөөрлөө. Тэр зэргийн ажлыг хийхгүй дээ Амлалтаа биелүүлж чаддаг улс гэж таныг ч найдаж байна. Адал явдал, аюул ослоор дүүрэн амьдрал надад сонирхолтой" 1-нд л оодоос нь дуржигнуулж гарчээ. Дараа нь, шуурхай күрс гэж болох 5 удаагийн уулзалт Гриний гэрт болжээ. Тагнуулын захидал бичих, ТТГ-ын цахилгааныг радио холбоогоор барих, нууц бичгийг шифрээр тайлах, бичил цэгийг мэдээллийг дамжуулах, далд газруудыг ашиглах зэрэг эрдэм авьяаслаг залууд хялбархан санагдав.Томилолт дуусч, Волгин Москвадаа буцлаа. 7 хоногт 2 удаа 22 цагт Майны Франкфүртээс хандах учиртай Гриний өгсөн сони транзистороос час час гэсэн содон дохио дуулдсанаа эмэгтэи хүний хоолой "зибен... гэхэд Семён хичнээн догдолсон гээ. Үлгэрт гардагүйл явдал. Бас хурц тод ирээдүй.Тоонуудыг шифрээр тайлан үг болгож уншина. "Палихын гудамжны 26-д трамвайны аьтомат сумны төмөр хайрцаг байдаг. Тэнд ургасан бутан дунд сүхний иш буй. 21 цагт очиж аваарай. Дотор нь даалгавар, шинэ шифр, микрофиш харах төхөөрөмж,тусгай цаас, 3000 доллар хийсэн" хэмээсэн байжээ. Даалгавар нь хэцүү байсангүй. Гадаад яаманд бол хэнд ч сонин бус энгийн зүйлс америкчуудад үнэт мэдээлэл болж хувирдаг нь хачирхалтай.Семён гайхалтай хамт олонч, найрсаг зант нэгэн санагдах тул хүн бүр л түүнтэй нөхөрлөхийг хүснэ. Өөрөө бараг амсахгүй хэдий ч балгах дуртайчуудыг ихэд ойлгож, мөнгө зээлүүлнэ. Сонорт нь яамны нандин "нууцууд" цуглана, сониуч занг нь өхөөрдсөн нөхөд чухал баримтуудыг үзүүлнэ. Манай хүн бөгжинд нь буй бичил аппаратаар зураг авна, нууц газраас авсан заавартай цаасыг стакан усанд хийж юу ч үгүй уусгана, гадаад руу явуулах захидлыг цэгүүдийн оронд микрофиш наана, ойд мөөг түүхдээ 10 мянган доллар олно.Энэ маягаар 3 жил ажиллажээ. АНУ-ын ТТГ-ын дэслэгч цолыг хүртжээ. Зуслангийн байрны шалан дор 250 мянган доллар нуусан байв. Хүмүүс тагнуулчид зөвхөн телевизийн дэлгэцнээ оршдог мэт санаж, амарлингуй царайлан байхад ингэж суперлэж буйдаа Семён маш сэтгэл ханамжтай. Над шиг ухаантай, чадвартай нь хэзээ ч баригдахгүй гэж бодно.Гэхдээ Зөвлөлтийн нөхцөлд ийм их мөнгөөр юу хийх билээ. Ядаж Москвич авчихлаа гэхэд мөрдөж мөшгөөд унана. Илэрч магадгүй байна, намайг Америк руу гаргаач гэж баашилсан захидал бичив. Цаанаас саналыг нь дороо хүлээж зөвшөөрөхөд Семён алмайрлаа. Явах бэлтгэлээ хийж эхлэв. АНУ-ын ЭСЯ-нд очиход л хангалттай, тэнд бид чамайг хүлээж авна, улс төрийн орогногч маягаар гаргана гэж түүнд мэдэгдсэн байлаа. Нэг мэдээнд түүний авьяас чадлыг баахан магтаад, харин чамайг КГБ-гийн хараанд өртсөнөө биднээс түрүүлж мэднэ гэж арай санаагүй гэсэн аж. Үүнийг уншаад мань хүний

Page 26: Delkhiin bayachuudiin gaihamshig

бүр хар хөлс чийхрав. Элчинд очих өдөр нь болоогүй л байлаа. Америкт амьдарна, диваажингийн жаргалд умбана гэх бодол л түүнийг тайтгаруулна. 250 мянга гэдэг тэнд ч их мөнгө. Бас дээрээс нь ТТГ ивээн тэтгэнэ... Гэвч түүнийг эл хөлдүү газар явж байхад нь хэсэг хүн дайрч, ам хамрыг нь алчуураар таглажээ. Нэг ухаан ороход тас харанхуй, хүйтэн камерт хэвтэж байв. Бүх юм дууслаа. Түүнийг тамлан Намцааж, хамаг нууцыг хэлүүлжээ. Эх орноосоо урвасан гэж цаазаар авчээ.Ийм бизнес хийгчид Зөвлөлтөд цөөнгүй байлаа. КГБ-гийн хурандаа, английн МИ6, америкийн ТТГ-ын агент Олег Неньковский тагнаж эхлэхдээ 3000 рубль, 1000 паүнд авчээ. Сар бүр 1500 доллар, 1000 паүндийн урамшилтай байлаа. Мөн мэдээлэл нь тусгай гонорартай. Арми, цэргийн техник, улс төр, КГБ-гийн кадрын аппаратын талаар мэдээлж байв. 1963 онд баригдаж, дээд хэмжээ СОНСЧЭЭ.Дмитрий Поляков, КГБ-гийн генерал, ТТ-ын агент.Военная Мысль нууц сэтгүүлийн 100 дугаар, зэвсэглэл, ВьетнамынКамрань дахь зөвлөлтийн цэргийн баазын тухай мэдээлэл зэргийг дамжуулж, Английн БХЯ-дбуй зөвлөлтийн тагнуулын нэрийг өгч,100 гаруй мянган доллар авчээ. 1986 онд илэрч буудуулсан.Геннадий Сметанин, КГБ-гийн офицер. ТТГ-аас 1 сая доллар хүсч, дараа нь 360 мянган доллар дээр тохирч, материал худалдсан. Тэр нь КГБ-ийн операциуд, агентуудын тухай байлаа. 1985онд цаазаар авахуулсан. Адольф Толкачёв цэргийн МИГүйлдвэрийн инженер. МИГ онгоцны удирдлагын электрон тогтолцоо, зөвлөлтийн Стелс сестемийн техникийн баримт бичгүүдийг 800 мянган рублиэр худалдсан. 1986 онд цаазлагдсан. Александр Огородник, ГХЯ-ны ажилтан. ТТГ-ын Тригон Несвдонимотой агент. Олон зуун нууц дипломат цахилгааныг дамжуулсан. 200 гаруй мянган доллар авсан. 1977 ондбаривчлахдаа шатнаас үсэрч амиа хорлосон.Сергей Фёдоренко, жолоодлогот пуужингийн мэргэжилтэн. өөрийн салбарын нууцыг америкчуудад өгч байсан, 600 мянган доллараар шагнуулсан. 1990 онд америк руу зугтаж чадсан. ТТГ хамгааладаа авч, нэмж 330 мянган долларын чек өгсөн.Олег Гордиевский, КГБ-гийн офицер, британий агент. КГБ ийн тагнуулын операци, гадаад агентүрийг илчилж байв. Зөвлөлтөөс 1985 опд гарч чадсаи, нийч З50 мянган паүнд хулдаасалж байсан. Өдгөө МИ6-ийн ивгээлд буй.Владимир Резүн, КГБ- ийн ахмад, английн агент. КГБ- гийн Европ дахь үйл ажиллагааг Америкчуудад танилцуулж байна, бараг 1 сая паүнд авсан. 1978 оид Британи руу оргож, МИ6 -гийн хамгаалалд орсои. Виктор Сүворов нэрээр зөвлөлт дэглэмийн үнэн нүүр царайг харуулсан номууд бичмж, дэлхий даяар алдаршсан, цаазын эчнээ ял нь хүчинтэй байгаа.Тэдэнтэй зэрэгцээд амсрикчууд ч ийм хачирхалтай бизнесийг оросуудаас дутахгүй хийж байв. 1968 онд Зөвлөлтийи ЭСЯ-нд ахлах офицер Жон Энтони Үокер таксигаар иржээ. Тэр шифрийн машинд зориулсан тухайн сарын нууц түлхүүрийг үзүүлж 20 мянган доллар авчээ. Түүний ачаар КГЬ америкийн армийн Вьетнамд явуулах тэнгисийи болон агаарын операцийн тухай урьдчилан мэдэж байн. Үокерт зөнлөлтийн флотын хурандаа цол шагнажээ. Гэвч эхнэр нь ТТГ-д ховлосноор мань хүн хурандаа цолоо 127 жил хоригдох ялаар солин. Хадгаламжинд нь 425 мянган доллар байжээ.1973 онд Баруун Берлин дэх британий АЦХ-ний элсктрон тагнуулын баазын ажилтан Жеффри Прайм салбарынхаа мэдээллийг худалдахаар шийджээ. 1982 он хүртэл ажиллахдаа 1,1 сая гаруй дойчмарк авчээ. Англи руу шилжүүлэгдсэнийхээ дараа танхайн хэрэгт холбогдож, улмаар насан турш танхайрах боломжтой болов.ТТГ-ын офицер Олдрич Эймс 1985-1994 онд КГБ-гээс2,7 сая доллар авсныг ХМТ тогтоожээ. Колумби дагина Мария дель Розарио Касас өөртөө татахын тулд эрсдэлтэй алхам руу хэлбийжээ. Вашингтон дахь КГБ-гийн төлөөлөгчид 50 мянгыг өгвөл ЗХУ дахь ТТГ-ын 3 агентын

Page 27: Delkhiin bayachuudiin gaihamshig

нэрийг хэлж өгнө гэсэн зурвас илгээв. Чанга гэгч боосон зуутын дэвсгэртүүдийг заасан газар нь орхисныг үзээд Эймс бүр хашгирч орхижээ. Гэвч түүнийг нь 9 жилийн л дараа сонссон юм. Тэр 325 жил хоригдох болжээ. БИЛЛ ГЕЙТС Программ хангамжийн бөмбөгдөгч Билл Гейтс 1993 онд жилд тэрбум давсан орлоготой ажиллах чадвартай болж, Форчүн түүнийг Америкийн гэргүүн баян гэж зарласан билээ. Амжилтад хүрэхдээ баримталсан зарчим нь "Удирдагч байх гэхээсээ илүү бусдыг зөв дагаж чаддаг хүн мэргэн ухааныг олж чадна" гэж хэлсэнд нь оршино. Техниктехнологийн дэвшил нь шинэчлэгчүүдийн цуцашгүй Хөдөлмөрийн дүнд бий болсон бөгөөд Гейтс тэдний бүхий тэргүүний санааг нэгтгэн гарамгай бүтээлээ буй болгодог. Үүнд түүний хурц ухаан, эвлэг чадвар их нөлөөлсөн. Тэр удирдагчийнхаа хувьд хатуу чанд бодлого явуулдаггүй агаад, зөвхөн техникийн оновчтой шийдэлд чамбай хандахыг ажилтнуудаасаа хүсдэг.Гейтс Харвардын математикийн факультетэд байхдаа компьютерийн асуудлыг яггүй сонирхож, үүнийг л хамаг ирээдүй минь гэж үзжээ. Программ хангамжийн бизнес эрхлэхээр шийдэж, 1975 онд Майкрософт компани байгуулав. Улс орон даяар аялан явж, хамтран ажиллах залуу авьяастнуудыг хайжээ. Алтан овоо, туршхи ажил бүтээлийн бүрэн эрх чөлөөг амласанд нь тэр бүхий татагдад байсангүй. Гэхдээ урт удаан аялал нь түүний нүдийг нээж, маш ихийг ойлгуулав. Мөн Вашингтоны их сургуулийн оюутан Пол Алленыг олсон нь азтай хэрэг байлаа. Гейт Аллен хоёр сайн найзууд, компанийг хамтран эзэмшигч болов. Сод чадвартан Аллен байгаагүй бол Гейтсийн тавилан хааш эргэх байсныг бүү мэд.Аллен тэр хоёр өдөр шөнөгүй гүрийсээр бейсик хэлний сайжруулсан хувилбарыг гаргаж ирэв. Биллийн ээж бүтээгдэхүүнийг. борлуулна гэдэг байсан бөгөөд ИБМ, АТ энд Ти -гийн удирдлагаас ч сүрдэлгүй давхиж ороод ухуулж гардаг байлаа. Персональ компьютерийн өргөн үйлдвэрлэлд орохоор шийдсэн ИБМ үйлдлийн системийн (ҮС) шалгаруулалтдаа хэний ч мэдэхгүй микро компани Майкрософтыг урьсан нь ээжийн сурталчилгааны ач гэлтэй. Шинэ санааг ажиглан судалж нэгтгэн тоймлож чаддагГейтс Сиэтл компьютер Продактс компани ДОС гээч ҮС бүтээгээд амжилт олоогүйг ашиглахаар шийдэв. Түүнийг худалдан авч, боловсронгуй болгосон нь ИБМ-д таалагджээ. Зальт Билл ИБМ -тэй үлэмж хожоотой гэрээ байгуулав.ҮС бүтээхэд гарсан бүх зардлыг ИБМ төлнө, үйлдвэрлэсэнРС дээ зөвхөн ДОС- ыг дагуулна, борлосон компьютер бүрээс 1Майкрософт хувь авна, ДОС-ыг худалдахад Майкрософт бүрэн эрх чөлөөт эдлэх ба үүнээс ИБМ нэг ч цент авахгүй гэсэн зүйлүүдийг зөвшөөрүүлж чаджээ. Хожим ИБМ гэрээг өөрчлөхийг хүссэн ч, богино хугацаанд хүчирхэгжсэн Майкрософт тийм боломж олгосонгүй үй.1981 онд бүх хөгжингүй орон РС үйлдвэрлэх болж, гэхдээ цаг хожихын тулд шинэ ҮС зохиолгүй, шуудл ДОС-ыг сонгож байв. Компек, Делл, Хьюлетт Паккард гээд том фирмүүд ч мөн адил. дэлхийн компьютерийн 80 хувьд ДОС суугдаж, Гейтс тэрбумтан, монополист боллоо. Хөөрхий Пол Аллен хэт ачаалалтай ажилласнаас сулран доройтож, Билл түүнд 4 тэрбумыг өгөөд эрх, акциас нь татгалзуулснаар компаниа ганцаар эзэмшив. Аллений авьяасыг шинэ мэргэжилтнүүд орлолоо.Гэвч Эпел, Некст зэрэг писи өөр ҮС-ээр ажиллаж байв. ДОС ч хоцрогдож эхэллээ.Гэтэл Майкрософт Үиндоүз 3.1-ийг I аргаж ирлээ, өрсөлдөгчиддөө хямд бэлэг барив. Үиндоүз бол мянга мянган ажилтны 10 жилийн хөдөлмөрийн үр дүн. Тиймдээ ч Гейтсийг программ хангамжийн хаан

Page 28: Delkhiin bayachuudiin gaihamshig

болгож чадлаа.1990 оны эхээр электрон шуудан болом олон улсын компьютерийн нэгдсэн сүлжээ хөгжиж эхэллээ. Хөгжил дэвшлийн манлайд явах нь л чухал гэдэг Гейтс сүлжээ рүү дайрав. Интернет үзэх программ болох Браүзерийг хэн сайн бүтээх вэ гэсэн зарлаагүй уралдаан өрнөлөө. Гэтэл Майкрософтоос өмнө Нетскэйн комьюникэйшн з комнани Навигатор хэмээх давгүй браүзер бүтээчихлээ.Гейтс сайжралд орлоо. Спайглэн компаний программыг хуулбарлахад хүрлээ. Нэмж шинэ үйлдлүүд, вирүсийн эсрэг программ, ялгагдах бусад зүйлүүдийг суурилуулан, өөрийн болгож авлаа. Ийнхүү Иитернет Эксплорер 1.0 мэндэллээ.Гэвч энэ программ шууд гүйлгээгээр бол компанид нэг ч долларын ашиг авчраагүй юм. Учир нь Майкрософт өрсөлдөгчдийг өндийлгөхгүй гэсэндээ браүзерээ Үиндоүз дагуулан үнэгүй түгээж байлаа. Хэрэглэгчид бусад компаниас браүзер авах ямар ч шаардлагагүй болов. Тэртэй тэргүй монополь ҮС Үиндоүзтэй хамт хүрээд ирж байгаа хойно. Ингэснээр хүмүүст зөвхөн Майкрософтын бүтээгдэхүүнийг авах хэрэгтэй гэсэн бодлыг төрүүлэв. Аажимдаа хүмүүс Майкрософтоос өөр программын компани байдгийг ч мартах дөхөв.АНУ-ын Шүүх Яам шинэ монополь төрсөнд түгшиж, Гейтсийг Спайглэний бүтээлийг хуулбарласан гэж хэрэгт татлаа. Гэвч амжилт олсонгүй. Ажлын өвөрмөц арга барилаа цаашид ч Гейтс орхиогүй юм.Удалгүй бас нэг монополист алхам хийв. Худалдаанд гаргасан МС Офис хэмээх багц программ нь бичиг хэргийн бүх шаардлагыг хангаж байлаа. Түүнд нь эх бэлдэх Үорд, хүснэгтийн Эксел, элдэв танилцуулга, чимэг хийх Паүэр Поинт, вэб сайтын Фронт Пэйж, өгөгдлийн сангийи Аксисс, и мэйл бичих, ажлын хуваарь зохиох Аүтлүк гээд л байхгүй юм байхгүй.Гейтс Энэтхэгээс нэлээд компютерчийг цагаачлуулснаар боловсон хүчний асуудлаа сонирхолтой шийдсэн. Энэтхэг улсын нэгэн засгийн газар гэв гэнэт электроникийи тэргүүний гүрэн болно хэмээгээд уг салбарт асар их хөрөнгө оруулсан билээ. Дараагийн засгийн газрууд ч хичээсээр буй Үр дүнд нь компыотерийн хотхон сүндэрлэж, олон мянган нарийн мэргэжилтэн бэлтгэгдсэн. Тэдгээрийн гайгүйчүүдээс Гейтс хуу хамсан.1995 оноос эхлэн Америкийн шүүх Майкрософтруу довтолж гарсан. Эксплорер браүзерийг Үиндоүзэд хавсарган дагуулж, үнэгүй өгч байгаа нь бусад компанид браузер бүтээх, худалдах боломжийг олгохгүй байна, монопольчлох үйлдэл болж байна гэж шүүх буруутгалаа. Эксплорер, Үиндоуз хоёрыг салгаж, тус тусад нь зарах хэрэгтэй гэж тулгав. Гэвч Гейтс өөрийнхөөрөө зүтгэсээр буй.Компьютертэй болгон Майкрософтын бүтээгдэхүүнийг хэрэглэхэдглэхэд хүрдэг. Үиндоуз, Эксплорер, Офис зэрэг монополь ирограммынхаа ачаар Гейтс дэлхийн том баян болсон. Өдгөө тэр бүтээгдэхүүнийг нь зүй бусаар хувилан ашиглаж буйн эсрэг тэмцэлд ихээхэн хүчин чармайлтаа зориулж байна. Майкрософтын гол ирограммууд 300-1000 гаруй долларын үнэтэй. Гэтэл хөгжингүй орнуудаас бусдад уг программуудыг үнэгүй л олшруулж ашиглаж байгаа. Жишээ нь, Хятадад Майкрософтын программыг худалдан авсан хүн нэг ч байдаггүй аж. Хэрэв ийм асуудал үгүйсэн бол Гейтс одоогийнхоосоо 10 дахин баян байж болох асан. Тиймээс Майкрософт программаа хувилж олшруулах боломжгүй болгохоор шамдан ажиллаж байна. Хүүхдийн тоглоомын асар ирээдүйтэй зах зээл рүү орж, Эйж оф Эмиаер, Эйж оф Мифоложи, Данжн сиж, Райз оф зэрэг супер тоглоомууд бүтээсэн. Тэдгээр нь 8 настай балчраас, 80 настай буурлыг хүртэл байлдан дагуулсан тоглоом болжээ. Мөн хардвэйрийн өргөн салбарлуу довтолж, компьютерийн элдэв тоноглолыг хийж эхэлсэн. Үиндоуз программ жил ирэх тусам төгөлдөржиж, Профэшнил,

Page 29: Delkhiin bayachuudiin gaihamshig

Миллениүм Эдишн, Экс Пи зэрэг хүчтэй салбаруудаа гаргасан бөгөөд, 2004 онд өргөн барихаар зэхэж байна. Бусад чухал программ нь ч байнга шинэчлэгдсээр.Адоб Макромедия, Ай Би Эм, Эйпл зэрэг өрсөлдөгчид нь мөрөө хавчихаас өөр аргагүйд хүрэх аж. Гейтсийн цорын ганц сонирхдог зүйл нь компьютер юм.Гэртээ хариад компьютерийн ертөнцдөө л умбана. Тэрбээр кибер байшин гээчийг бариулсан бөгөөд түүний эд эс бүхэн нь цахим тооцоолуурт захирагдана. Хаалга нь Гейтсийг ирэхэд өөрөө онгойно,өрөөнүүд хүн ороход л гэрэлтэнэ, дэлгэцэн хануудад ямар ч дүрслэлийг гаргаж болно, агаарын чийгшил, дулаан,хүчилтөрөгчийн хэмжээ, цэвэр байдал автоматаар зохицуулагдана,ямар нэг юм болохгүй болбол компьютер өөрөө ийш тийш утасдана,спорт танхимдаа ороход нь хөгжим хангинана, ор нь бүүвэйлнэ.Зөвхөн компьютер сонирхдог нь түүнийг гаж буруу араншинтай болгосонд гайхах явдалгүй. Тэр 37насандаа программч бүсгүй Мелинда Фремчтэй гэрэлсэн хэдий ч ганц бие юм шиг л байдаг. Гэргийдээ өөрт нь хоол бэлтгэхгүй байхыг тушаасан агаад, гадуур хооллох буюу бэлэн зоог сугавчлан орж ирнэ. Хүүхдүүдийгээ бүтэн нэрээр дуудаж, ажилтандаа хандах мэт харьцна. Амралтын өдрийг мэдэхгүй тэр хоногт доод тал эь 10 цаг уйгагүй хөдөлмөрлөнө. Ажлын газрынханруугаа гэр лүү нь байнга утасдаж, и мэйл явуулдаг.Гэрэлхээсээ мөн бараг харьдаггүй, офистоо хонодог байсан. Олон хоног дараалан гурав дөрөвхөн цагийг л нойрондоо зориулж, заримдаа 7 цаг унтсанаар эрч хүчээ нөхчихлөө гэдэг.Их төлөв нэг зэрэг хоёр юм хийж байдаг. Юм уншихгүйгээр идэж ууж чаддаггүй бөгөөд биеийн тамир хийхдээ ТВ үзэж, компьютер дээр ажиллахдаа утсаар ярьж, машин барихдаа зогсоо зайгүй сүү ууна. Түүний машины хойд суудал сүүний хайрцгаар дүүрч, үнэр танартай болсон байдаг ажээ. Бас айхавтар яхир зантай. Цэцэрлэгтээ том мод тариулсны дараа, миний яг заасан газар биш байна гээд гухчхан см-ийн зайд ахин суулгуулж байжээ. Яхир зангаас нь болж хэн ч дутагдлынх нь талаар хэлж эс зүрхэлнэ. Мөн найз нөхөдгүй.Түүний удирдлагын систем гайхалтай. Ажиллагсдын бүх компьютерийг нэг сүлжээнд холбосон. Тэр хэн юу хийж буйг тодорхой харж байх боломжтой. Ажилтнуудын дэлгэцнээ түүний гэгээн дүр гэнэт мэлсхийн гарч ирж загнадаг. Тэдэнтэй зөвхөн сүлжээгээр л харьцна. Жилд тэрбумыг олдог Гейтс иймэрхүү л хүн юм. ЖАН ПОЛЬ ГЕТТИ Гапцаардлмал чоно Ирланд гаралтай үй олон үгээгүй тариачид Америкт ирж, эрч хүч, хичээл зүтгэлээрээ энэ орны хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулсан бөгөөд тэдний дотор Геттийн гэр бүл байсан юм. Эднийхэн газаргүйн улмаас уугуул Ирланддаа ахиж дэвшиж чадахгүй байв. Харин Америкт ирээд, амжилт олох хүслэнгээр жигүүрлэцгээжээ.Хамгийн анхны бизнес хийсэн Гетти Миннеаполисд " өмгөөлөгч байснаа олны чиг хандлагаас хоцордог 'й зангаараа нефтийн наймаандоролцов. Тэр энэ ажлыг улайран сонирхож, ашиг орлогоо нэмэгдүүлэхийн телөө юунаас ч буцдаггүй байлаа. Ирландынхаа мафиудтай ч нягт хамтран ажиллаж байв. Үүнээс болж, хэл ам, хэрэг төвөгт олонтаа холбогдсон ч өөрийгөө дээд зэргээр өмгөөлж чаддаг тэр уснаас хуурай гарч чаддаг байлаа.ХүүЖан Поль нь эцгийгээ хар багаас бишрэн шүтэж, алхам бүрийг нь дууриан өсчээ. Сурагч байхдаа л тэр сурлага сайтнуудыг юхион байгуулж, тэднээс бүх төрлийн даалгаврын гүйцэтгэлийг худалдан авдаг гэрээтэй байсан агаад түүнийгээ сод бус ухаантнуудад хуулуулж, зардлаасаа арав дахин давсан ашиг олно. Илчлэгдсэн гүүнийг багш нар ихэд зэмлэн

Page 30: Delkhiin bayachuudiin gaihamshig

донгодож, харин эцэг нь магтан сайшааж, өөрийнхөө бизнесийн хэргийг тайлбарлан ярьж өгдөг болов. Тэрбээр биеэ өмгөөлж чадах нь бизнест маш чухал хэмээгээд, хүүгээ Английн хамгийн сайн дээд сургуульд өмгөөлөгч Сюлгохоор илгээлээ. Жан Поль сургуулиа муугүй төгсгөсөн хэдий ч хууль зүй бус, бизнесийг судлахад хамаг цагаа зориулж байжээ. Англиас тэр Оклахомын нефтийн орд руу довтлох нь нэн ашигтай гэсэн бизнесийн бэлэн төлөвлөгөөгөөтэй ирэв. Түүнийгээ аавдаа ктилцуулахсан гэж олон хоногоор хүсэн мөрөөдөж байсан нь дампууран уналаа. Эцэг нь хүнд өвчин тусч, хэвтэрт орсон байв. Бизнесийн тухай огт үл сонирхож, гагцхүү өнчин хүүхдүүдийн тухай л ярина. Иймэрхүү яриаг эх нь л гаргадагсан. Тэрбээр нэлээн шүтлэгтэй эмэгтэй байсан агаад, янз бүрийн буяны үйлсэд мөнгө хандивлуулахаар ямагт нөхрийгөө ятгаж иржээ. Энэ удаа ч өвгөн саятанд яаж ийнхүү гүн гүнзгий нөлөөлж чадсаныг бүү мэд, юутай ч гэсэн тэр зөвхөн хүүхдийн фонд байгуулах тухай л үглэнэ. Жан Поль эцгийгээ элий балай болж хэмээн дүгнээд, эрүүл ухаан орох йайгаа гэж найдна. Гэвч байдал өрчлөгдсөнгүй. Өвгөн бүх хөрөнгөөр опчин хүүхдийг асрах фонд байгуулна хэмээн гэрээслээд өөд болжээ. Харин хүүдээ "Чи мөнгийг зөвхөн хөдөлмөрлөж байж олох учиртай. Үүнийг л сайн санаж яв" гэж хэлсэн нь өв болж хоцров. Жан Поль энэ хачин явдалд ихэд гутран, орь дуу тавин уйлмаар байсан ч Оклахомын үйлсээ бодон өөрийгөө тайвшруулна. Зээл олгохыг эхээсээ гуйсан ч эс зөвшөөрөв. Гэрээслэлд заасныг юрчвөл хууль бус явдал, нүгэл хилэнц болно гээд огт хөдөлсөнгүй. Жан Полийн хор шар хөдөлж, гэрээсээ бүрмөсөн явжээ. Ямар ч эмчгүй тэрбээр гарааны мөнгө олох гэж их л зүдэрсэн юмдаг. Найз нөхдөөс мөнгө цуглуулж, янз бүрийн буяны байгууллага, тусламжийн төслүүдийг гүйцээв. Санаж явбал бүтнэ гэгчээр нэгэн провч баян Оклахомын олборлолыг нь ивээн тэтгэхээр амлажээ.2жил галзуурсан мэт уйгагүй хөдөлмөрлөөд, анхныхаа сая долларыг олжээ. Эхэндээ геологийн өрөмдлөг, дэлбэлэлтэд хүртэл гар бие оролцож, ажилчидтайгаа мөр зэрэгцэн зүтгэдэг байв. Нефтийн ордоосоо өдөр ч, шөнө ч үл холдон, 100 долларын үнэтэй ямбий форд машиндаа унтдагбайлаа.Түүний ингэж ажиллаж байсан нь Америкийн эдийн засгийн агуу хямралтын үед тохиожээ. Энэ нь асар их бэрхшээлийг учруулж байсныг ч хэлэх үү. Эцэг эхдээ хязгааргүй гомдовч, харин ч хэн болохыгоо үзүүлж өгөх хүсэл нь улам оволзоно. Олсон ашиг орлогоо зовхои акци худалдан авахад зориулдаг байлаа. Хоосрохоос эмээсэн хүмүүс акциудаа Геттид хямд гэгч худалдахдаа хямралын үед үүгээр яах осэн юм бол оо гаж гайхна. Үнэндээ гайхахаас ч өөр аргагүй. Бүх монгөө хуньцаанд зарцуулдаг тэрбээр уранхай хуицастай, өлөн ходоодтой яиах тул хачирхам харагдана. Тохой цоорхой атлаа хамаг зоосоо удалгүй үнэ цэнэгүй болох акцид зориулж байна гэдэг дэндүү гайхалтай.Харин Жан Поль тэднээс илүү алсын хараатай. Америк орон бэрхшээлтэй учирсан ч түүнийг даван туулах гэж тэмцэж байв. Эдийн засгийн амьдрал үргэлжилсээр л, шинэ эрч хүчийг олсоор л. Тиймээс Америкт нефть ч хэрэгтэй, хөрөнгө оруулалт ч хэрэгтэй, авсныгаа өгөх потенциалтай ч байлаа.Их хямралын үед сандарч тэвдэлгүй, ухаалаг зоримог алхмуудаа хийсээр Гетти хүч чадал ихт үлэмж биетэнг санагдуулам болов. Нефтийн том компани Тайдуотерын акцийг хянахын төлөө анхныхаа том тулаанд орлоо. Өнчин хүү хочтой болж, өрөвч баячуудаас мөнгө цуглуулж явсан залуу ингэж өсч дэвжих гэж. Бизнес санхүүгийнхэн бүгд л шагшран гайхавч амжилтад нь үл итгэнэ. Тэдний үл итгэх нь Геттид хамаагүй аж. Гол ньөөрөө л итгэж байвал барав.Тайдуотерийн мэдэлд газрын тосны баялаг ордууд, нефть нэрэх олон үйлдвэр, бензин түгээх

Page 31: Delkhiin bayachuudiin gaihamshig

газруудын нүсэр сүлжээ багтана. Даанч эзэн нь алдаатай бодлого явуулснаас болж, акциудаа зарж, амь хоохойлоход хүрсэн юмсанжээ. Геттийн өмнө Рокфеллерийн Стандард ойл хөндөлсөв. Ер бусын авхаалж самбаа, тактик, шаргуу чанаруудаа дайчлан байж Жан Поль Стандардаас дутахгүй тооны акци олж авахыг эрмэлзэнэ. Ноён Тайдуотерт ятгахдаа, зөвхөн Стандардад акциа зарж яавч болохгүй, Рокфеллерийн эрхшээлд орвол юу ч үгүй хоцроно шүү гэж итгүүлж дөнгөв.Мөн санхүүгийн мэдээ, статистикийг уйгагүй судалсны эцэст Рокфеллерийн гэр бүлийн нэг гишүүн алдаа хийж болохыг ойлгожээ. Шууд л дайралтаа хийж, түүнээс Спартан компаний хянах эрхийг салгаж чадлаа. Спартан нь онгоцны эд анги "члдвэрлэдэг агаад, Тайдуотерийн даруухан нэг салбар юм. Рокфеллрүүд агаарын салбарыг үнэлэх тал дээр хоцрогдмол байсан тул Гетти уг үйлдвэрийг сонгожээ. Удалгүй дэлхийн II дайны утаа айсуй болоход Спартан Америкийн армиас асар их захиалга авч, нэн хүчирхэгжив. Геттийн авьяас чадварыг үнэлсэн Роял Датч Шелл стандардын эсрэг тэмцэлд түүнийг дэмжих сонирхолтойгоо илэрхийллээ. Гетти ч дэмжлэгийг нэн ашигтай гэрээ болгон хувиргаж чадав. Үүнд, Шелл Тайдуотерийн акцийн нэлээд хэсгийг авч, гуравдагч том эзэмшигч болох агаад, 10 жилийн дараатүүнийгээ Геттид худалдах учиртай. 16 жил тэмцэлдсэний эцэст, Гетти Рокфеллерийг ялсан цөөн хүний нэг нь, Ганцаардмал чоно хочтой Гетти гэгдэв. Жан Поль энэ хугацаанд зөвхөн Тайдуотерийн төлөө тэмцэж байсангүй, 20 орчим салбарт бизнес үйл ажиллагаа явуулж, мангас болтлоо өссөн юм. Гэхдээ л 1950 онд дууссан түүний 16 жилийн тэмцэл л Геттийг жинхэнэ мангас болгосон билээ.Дэлхийн дайны дараа Гетти хачирхалтай довтолгоо хийсэн юм. Саудын Араб, Кувейт, Иракийн дунд улс төрийн маргааны дүнд үүссэн Дундын бүс гэж байв. Бахрейн улсаас 10 дахин их нутагтай дундадын бүс ямар ч улсад үл харъяалагдана, тэнд хэн ч үл сууна. Бүсэд нефть олборлох бодол хэний ч санаанд орсонгүй. Харин Геттиийн тлгойдтөржээ. Тийм эрх мэдэлгүй Саудын хаанаас 13 саядоллараар мсфть олборлох концесс худалдаж авав. Үнэндээ энэ нь Саудын мутгаар дэмжин өнгөрч байх төлбөр байлаа. Үүнд бусад улсууд дургүйцсэн ч, яаж ч чадсангүй. Дундын бүсэд хамгийн тааламжтай ажлын нөхцөл байв. Энд олборлосон хэмжээгээ хэнд ч тайлагнах албагүй, эндхийн засгийн газарт татвар төлнө ч гэж байхгүй. Ямар ч бизнесийн өрсөлдөгч үгүй, улс төрийн дарамт шахалт, олон нийтийн санаа бодол, үйлдвэрчний эвлэл ч үгүй. Тэр ч бүү хэл, хууль үгүй. Дундын бүс Геттийн хэмжээгүй эрхт хаант улс байлаа. Дундын бүс Геттийн мөрөөдөл байлаа. Энд дэлхийн нефтийн 2 хувийг олборлож байсан нь нэг чүмий хувьд юутай их мөнгө билээ.Түүнээс хойш Гетти "Эзэнт улсаа" эцэж цуцалтгүй пргожүүлсээр л байлаа. Өөрөө английн нэг цайзад амьдардаг байв. Өвдөхөөс ихэд айх тул зөвхөн жимс ногоо идэж, амандаа хийснээ ианал ЗЗ зажилж, 7 хоногт нэгэнтээ мацагбарьж, иогоор хичээллэж, и морлэгээ арчилдаг гэнэ. Мөн эцгийгээ нас барснаас хойш, ээж иопон хамаатнуудтайгаа хэзээ ч эргэж уулзаагүй, ганц ч үг гараагүй ажээ. ДАНИЭЛЬ ГЮДЕВЕР Хэл шинжээч мэргэжлээ сольсон нь Даниэль Гюдевер хэл шинжээч болохыг мөрөөддөг байлаа. Сорбонны их сургуулийн филологийн факультетийг онц үзүүлэлттэйгээр төгсгөжээ. Их сургуульд уран зохиолын багшаар үлджээ. Гэвч түүний судалгаа нэг л үр дүн муутай байлаа. Бараг 7 жилийн турш нотлохыг ородсон таамаглал нь.явуургүй байсан аж. Уг нь зөь зүйтэй таамаглал байсан бол хэл шинжлэлд сенсаци тарих байлаа. Амар хялбар сэдэв сонгож, богино хугацаанд цол хамгаалсан нөхөд нь түүнийг Бүтэлгүйхэн гэж нэрлэнэ.Түүний урагшгүй амьдралыг хобби нь л

Page 32: Delkhiin bayachuudiin gaihamshig

чимэглэнэ. Даниэль багаасаа автомашин сонирхдог байлаа. Сурагч байхдаа л авто инженерийн дайтай мэдлэг хуримтлуулсан. Чөлөөт цагаа засварын газар өнгөрүүлж, алтан гартай хэмээгдэнэ. Нэрд гарсан шинэ загваруудыг хичээнгүйлэн судлаа.Их сургууль түүнийг хоббигоос нь огтхон ч хөндийрүүлээгүй. Бензин тос үнэртүүлсэн л! багшийг цэмцгэр доктор профессорууд хялайж, олон хэлээр зэмлэнэ. Баян оюутнууд үнэтэй ганган машинаа мань хүнд түр хэрэглүулж, шалгалт шүүлгээ аргална. Хүндэт гишүүн тэр авто клубдээ л бүрэн ойлголцлыг мэдэрдэг байв. Төмрийн сэг зэмээс босгосон Феррарийн ховор загвараараа Гюдевер ихэд бахархана. Уг нь, автомашины үг хэллэгийн судалгаа хийсэн бол яг таарах байж. Гэвч 30 гарсан эрхэм багш эрдмийн карьерт ч ахихгүй, гэр бүлгүй бөгөөд. хөлсний байранд амьдарсан хэвээр байв. Ирээдүйгүй гэгдэн их сургуулиасаа халагдсан нь эргэлт боллоо. Авто клубийн анд нь түүнийг хөнгөн тэргийн дэлгүүрт ажиллууллаа. Манай хүн нэгдүгээрт авто ертөнцийг тавьж, хэл шинжлэлийг хобби болгох учиртай байсныгаа сая л ухаарав. Амьдралд нь гарсан энэ өөрчлөлт Даниэлийг шинээр мэндэлсэн мэт л болголоо. Европын 7 хэлийг гаргууд эзэмшсэн, техникийн өргөн мэдлэгтэй авьяаслаг худалдагч Ситроений түшмэдийн анхаарлыг татав. Ийнхүү экс хэл судлаач Францын автогигантын борлуулалтын албанд ажиллах боллоо. Менежментийн ухаанд бие даан суралцаж эхлэв. Түүний өмнө жинхэнэ амьдралын их сургууль нээгдэв. Ситроений үйлдвэрлэл хоцрогдсон байснаас болж ашиг орлого тун муутайхан байсан юм. Гэвч Гюдевер борлуулж дөнгөж л байлаа. Удирдлага түүнийг хүнд байдалд орсон Швейцарийн салбартаа илгээв. Тэндхийн ажлыг ч сайжруулж дөнгөлөө. Харин Германы салбар луу шилжүүлсэн нь залуу борлуулагчийн хувьд хатуу сорилт байлаа. Ситроен герман машинуудын хаана нь ч хүрэхгүй тул нэг нь ч эс зарагдана. Илүү тааламжтай нөхцөл амласан Ренод ажиллах болов. Гэвч Францын автомашины үйлдвэрлэл хуучинсаг, хүнд сурталтай нь Даниэльд таалагдсангүй. Авго ертөнцөд ажилласан шиг ажиллая гэвэл Францад л биш гэж тэр дүгнэлээ. Энэ салбарт Герман улс манлайлж байгаа нь тодорхой аж. Харин боловсон хүчнээр сайтар хангагдсан үйлдвэрүүдэд нь тоогдох амаргүй. Тиймээс бэлтгэлээ базаахын тулд Фордын Кёльн дахь салбарт ажиллалаа. Автомашины аварга мангас Фольксвагенд зүтгэж болмоор санагдав. Концернийг эрдэмтний дадлаар нэгд нэгэнгүй судалсны эцэст бууралтад автсан аваргыг өөд нь татах тодорхой концепци боловсрууллаа. Үйлдвэрлэлийн зардлыг багасгаж, үр ашгийг нэмэгдүүлэх, роботжуулалт, автоматжуулалт, компьютержүүлэлтийг өргөн нэвтрүүлэх, экологид нийцсэн технологийг эрхэмлэх, Дорнод Европын зах зээл рүү чиглэх гэхчилэн 25 супер зүйлийг багтаасан, нэг хөөрхөн ном бичээд ирж. Чадалтай кадр эрэлхийлж байсан Фольксвагений баяссан гэж. Гюдеверийг бүр ерөнхий менежер болгочихлоо. Ийм хурдан дэвшсэн хүнийг авто ертөнцөд олох аргагүй. Тэгээд бас герман машины үйлдвэрийг франц хүн удирдана гэдэг. Юуны өмнө сонгодог загвар олхоосоо салах болжээ гэж мэдэгдэв. Фольксвагенчууд эмзэглэн шаналсан ч зөвшөөрөв. Битл уг нь концерний бэлгэдэл. Гэхдээ загварыг нь 1931 онд Порше зохиосон шүүдээ. Сүүлийн үед Цохын гүйлгээ эрс унасан. Эндхийн нөхдийн гаргаж зүрхлэхгүй байсан шийдвэрийг франц эр гүйцэлдүүлж чадлаа. Битлээс салснаар үйл ажиллагааны өргөн эрх чөлөө цэлийв. Шинэ Цох бүтээхийг конструкторын хэлтэст даалгаснаар бэлгэдлийн талынхан ч тайвшрав. Өндөр шинэ Цох моодны, үнэтэй машины нэг билээ.Баруун Европод гааль үгүй болсноор авто бүтээгдэхүүний үнэ ялгүй багасч, өрсөлдөгчдийн тэмцэл

Page 33: Delkhiin bayachuudiin gaihamshig

ширүүснэ. Үүнийг амжилттай угтахын тулд 30 тэрбум маркийн хөрөнгө оруулалттай 5жилийн төлөвлөгөө гаргав.Заводууд хий үзэгдэл мэт болж хувирлаа. Цехүүдэд бараг хүн үгүй, тусгаарлагдсан өрөөнд оператор товч дараад л бүх ажиллагааг удирдана. 4 давхар байшин шиг өндөр пресс электрон пультийн тушаалд дуулгавартай нь аргагүй захирагдана. Роботууд бүх гагнуурыг хийж, кузов будаж, угсралтыг гүйцэтгэнэ. Техникийн дэвшил цомхотголд хүргээгүй юм. Ажилчдад оюун, чадвар шаардсан үүрэг оноожээ. Ингэснээр робот, компьютер, автоматжилтаар шүдээ хүртэл зэвсэглэсэн тэдний бүтээмж хэд дахин нэмэгдэв. үйлдвэрлэлийн өртөг ч багасч, борлуулалт өсөв. 90-ээд онд экологист, экономист чанаруудыг чухал үзүүлэлт гэж тооцно хэмээн Гюдевер тооцоолжээ. Гольф, Этта загваруудад катализатортой дизель хөдөлгүүр суулгаж, утааны хорт бодисыг эрс багсгалаа. Фольксвагений машинууд орчин тойронд муу нөлөө үзүүлэхгүй байх талаараа манлайлж эхлэв. Мөн хэмнэлттэй загварууд нь алдаршив. 120 морины хүчтэй, цагт 200 км хурдаддаг Аүди 100 100 км-т 4,5 литр дизель түлш хэрэглэдэг аж. Гюдеверийн өөрчлөн байгуулалт үүгээр төгссөнгүй. Тэрбээр ЗХУ задарна, Берлиний хана нурна гэж хамгийн түрүүнд мэдсэн хүний нэг юм. Тиймээс үйл явдалд эртнээс бэлтгэж байсан агаад, 1990ондЗүүн Герман, Полын, Ушарт салбар үйлдвэрийнхээ тулгын чулууг тавин. Мөн Зүүн Германы Вартбург, Трабант, Чехийн Шкодаг худалдан авлаа. 1992 онд Украин, Орост угсрах заводаа барьж эхлэв. Ийнхүү Дорнод Еиропын зах зээл рүү эрчимтэй довтоллоо. Хятадад мен хоёр завод барьсан юм. Ер нь Фольксвагений жижиг салбарууд даян дэлхийгээр нэг тарсан байдаг. Мост, тормоз, жолооны удирдлага, зангилаанууд Брауншвейгээс, хурдны хайрцаг Касселиэс, мотор Зальцгиттерээс, дуу намсгагч Словениэс, арыи мост Мексикээс, гэрэл Австриас, дугуйны диск Канадаас ирдэг. Гюдеверийг ирснээс хойш Фольксваген хөнгөн тэргийн үйлдвэрлэлээр дэлхийд 4-рт орох болжээ. Жилд концерн 3-3,5 сая автомашин худалддаг. Европод хамгийн олон хөнгөн тэрэг борлуулдаг фирм бол Фольксваген юм. Энд зарагддаг суудлын авто машины 15 хувь нь Фольксвагенийх билээ. Ийм амжилтад хүргэсэн мань хүнийг Фольксвагений ерөнхий захирал болгон дэвшүүлжээ. Хичээнгүй зан, уйгагүй хөдөлмөрөөрөө цомхотголд орсон багш үнэмшимгүй амжилтад хүрчээ. Тэр концерний акцийн 20 хувийг эзэмшдэг. Гурван тансаг харштай, хуучны хөнгөн тэргийн цуглуулгатай юм. Вольфсбургэд тэр хайр дурлалтайгаа учирсан агаад, өөрөөс нь 23 дүү, үзэсгэлэнт герман бүсгүй Фридатай гэрлэжээ."Миний амжилтын нууц гэвэл эрхэлсэн ажлаа үнэн голоосоо сонирхдог явдал юм" гэж Гюдевер энгийнээр тайлбарлажээ. Сүүлийн үед Аүди 100 ТДИ загварыг худалдаанд гаргаад байна. Энэ машины хөдөлгүүр супер хэмнэлт үзүүлдгээрээ онцлогтой. Хурдны замаар давхихад 100 км-т 1,5 литр түлш зарцуулна. Удалгүй 1 литр зарцуулдаг болно. Дизель түлш хорт бодис их ялгаруулдаг. Гэтэл ТДИ-гийн утаанд Европын хамгийн цэвэр автомашин болох бензин хөдөлгүүрт Фольксваген Гольфынхоос дахин бага хорт бодис илэрдэг аж. ТДИ-гийн АҮК, нам чимээт чанар нь бензин хөдөлгүүрээс сайн юм. Гюдевер ТДИ - г миний дэвшүүлсэн конценцийн хамгийн шилдэг биелэл хэмээжээ. Ийнхүү Фольксваген авто үйлдвэрлэлд ид хаваа гайхуулсаар байна.