designed by - ХААН Банк glamour... · Монгол үндэсний хэв маяг, хээ...

16

Upload: others

Post on 21-Sep-2019

4 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Designed by - ХААН Банк glamour... · Монгол үндэсний хэв маяг, хээ угалзыг ашигласан европ загварын хувцас түлхүү
Page 2: Designed by - ХААН Банк glamour... · Монгол үндэсний хэв маяг, хээ угалзыг ашигласан европ загварын хувцас түлхүү

2

Designed by Michel&Amazonka

Page 3: Designed by - ХААН Банк glamour... · Монгол үндэсний хэв маяг, хээ угалзыг ашигласан европ загварын хувцас түлхүү

3

Designed by Michel&Amazonka

noun [’læmə(r)]:С ЭТ Г Э Л Т А Т А Х У В И Д А С , Т А Н С А Г, Х Э Э Н Ц Э Р Б А Й Д А Л

Үлэмж төгөлдөр бүсгүй танд зориулав

Page 4: Designed by - ХААН Банк glamour... · Монгол үндэсний хэв маяг, хээ угалзыг ашигласан европ загварын хувцас түлхүү

4

ХААН Банкнаас Монголд анх удаа зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан кредит картыг зах зээлд нэвтрүүллээ.Орчин үеийн эрхэмсэг бүсгүйчүүдийн амьдралын хэв маяг, үнэ цэнийг илтгэхүйц “Glamour” кредит картын загварыг Монголын загварын салбарын тэргүүлэх дизайнерууд болох Michel&Amazonka нар сэтгэлээ шингээн бүтээлээ. “Glamour” кредит карт нь бүсгүй таны гоо үзэсгэлэн, нэр хүндийн төгс илэрхийлэл болохын сацуу таны өдөр тутмын амьдралд санхүүгийн эрх чөлөөг олгоно.

Бүсгүйчүүдэд зориулсан кредит карт

Дэлхийн хаана ч ашиглах боломж

Худалдаа, үйлчилгээний байгууллагуудаас хөнгөлөлт эдлэх

Бэлэн мөнгөний буцаан олголт

Бэлэн мөнгөний урамшуулал

Бэлэн мөнгөний зарлагын хүү хамгийн бага

Page 5: Designed by - ХААН Банк glamour... · Монгол үндэсний хэв маяг, хээ угалзыг ашигласан европ загварын хувцас түлхүү

5

Даашинз: МICHEL&AMAZONKA

“Glamour” кредит картын анхны эзэмшигч

Ө.СОДГЭРЭЛ

Үлэмж төгөлдөр бүсгүй танд зориулав

Page 6: Designed by - ХААН Банк glamour... · Монгол үндэсний хэв маяг, хээ угалзыг ашигласан европ загварын хувцас түлхүү

6

M&A: Өдрийн мэнд хүргэе! Манайх үйл ажиллагаа явуулж эхлээд 3 жил болж байна. Бид хамгийн анхны хамтарсан коллекцоо 2013 оны “Ulaanbaatar Fashion Week”-р танилцуулж байсан. Тэр өдрөөс хойш бид хамтдаа коллекци гаргавал илүү амжилттай ажиллах юм байна гэдгээ мэдэрсэн. Одоогийн байдлаар бид эх орондоо болон БНХАУ, БНСУ, ОХУ-д загварын олон шоунд оролцож, нийт 12 коллекци танилцуулаад байна.

Бид жилдээ 3-4 удаа коллекци танилцуулж, үргэлж шинэ санаа, шинэ загвар дэвшүүлж ажиллахыг эрмэлздэг. Монгол үндэсний хэв маяг, хээ угалзыг ашигласан европ загварын хувцас түлхүү хийх дуртай. Голчлон гар ажиллагаа ихээхэн оруулж чимэглэсэн кутюр бүтээлүүд хийдэг. Ерөнхийдөө эмэгтэйчүүдэд зориулсан загварууд хийдэг ч сүүлийн жилээс эхлэн эрчүүдэд зориулсан загваруудыг шигтгэн оруулдаг болсон.

Бид загваруудаа цогц байдлаар шийдэж, хийхийг эрмэлздэг. Гуталнаас эхлээд толгойн гоёл хүртэл хийж чадах бүхий л зүйлсийг хийж, цогц дүр төрх гаргахыг хичээж ажилладаг.

“Эмэгтэйчүүдэд зориулсан хамгийн загварлаг банкны карт”

Сэтгүүлч (С): Michel&Amazonka дизайнерууддаа энэ өдрийн мэнд хүргэе!

Та бүхэн брэндийнхээ тухай танилцуулаач?

Page 7: Designed by - ХААН Банк glamour... · Монгол үндэсний хэв маяг, хээ угалзыг ашигласан европ загварын хувцас түлхүү

7

С: Банктай картын загвараар хамтарсан нь маш сонирхолтой санагдаж байна. Энэ түүхээс хуваалцаач?

M&A: Банктай хамтран ажиллах болсон нь санаанд ороогүй зүйл байсан. Анх ХААН Банкнаас бидэнд хамтарч ажиллах санал тавьсан бөгөөд Монголд анх удаа санхүүгийн байгууллага, загварын салбартай хамтарсан бүтээгдэхүүн гаргах санаа нь маш шинэлэг, сонирхолтой санагдсан юм.

Монголын хамгийн том, найдвартай ХААН Банкны үйл ажиллагааны нэгээхэн хэсэгт оролцох боломж олдсон нь бидний хувьд татгалзах аргагүй санал байсан. Бүсгүйчүүдэд зориулсан хамгийн загварлаг банкны картыг урласандаа маш их баяртай байна.

Page 8: Designed by - ХААН Банк glamour... · Монгол үндэсний хэв маяг, хээ угалзыг ашигласан европ загварын хувцас түлхүү

8

Бүтээл маань манай “Дондогдулам” коллекцийг бүтээх үед мэндэлсэн. Энэ коллекцийн гол 2 загвар болох Дондогдулам, Манал загварууд дээр дэлгэрэнгүй судалгаа хийсний дүнд зохиомжлон гаргасан хээ юм. Манал бурханы мутарт нь бадар аяга болоод энэхүү цэцэг атгаастай байдаг.

Гэхдээ ажиглавал бидний гаргасан хээ нь бадар аяга болоод цэцэгт хээг нэгтгэн баяжуулж бэлгэдэлийг нь уусган гаргасан хээ юм.

С: Энэхүү бүтээлийн утга учрыг тайлбарлавал?

Page 9: Designed by - ХААН Банк glamour... · Монгол үндэсний хэв маяг, хээ угалзыг ашигласан европ загварын хувцас түлхүү

9

Оточ манал бурхан болвоос хүний сэтгэлээс үүдэх аливаа зовлонгоос ангижруулагч, амар амгалан, аз жаргалыг тэтгэгч, бие махбодыг илааршуулагч бурхан хэмээгддэг бөгөөд бурханы мутар дээр орших бадар аяга нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн бэлгэдэл болдог.

Боловсорч амжаагүй үрээр ирээдүйг, боловсорсон үрээр одоог, хатаж байгаа үрээр өнгөрснийг илэрхийлсэн байдаг.

“Өнгөрсөн, одоо болоод ирээдүйд сэтгэлээс үүдэх тэрхүү зовлон шаналалыг тэвчсэнээр энэ амьдралаа хиргүй ариун байлгах болно” гэж сургааль номонд нь айлдсан байдаг байна.

Цэцгийг тордож, хайрлах аваас улам дэлгэрч, урган төлждөгтэй адил бид ч ажлаа өдөр бүр тасралтгүй явуулж, өмнөхөөсөө илүү сайжруулж байхын төлөө шаргуу ажилладаг. Магадгүй бидний гаргасан энэхүү цэцэгт хээ маань бидэнд өнөөдрийг хичээл зүтгэлтэй өнгөрөөвөл эргээд харахад бид хийсэн, бүтээсэн бүтээлтэй, хүрээгүй амжилтандаа хүрч, очоогүй газартаа очих хэрэгтэйг сануулдаг ч юм шиг.

Банк санхүүгийн байгууллагатай хамтран бүтээл хийх болсон нь санаанд ороогүй зүйл байсан.

Page 10: Designed by - ХААН Банк glamour... · Монгол үндэсний хэв маяг, хээ угалзыг ашигласан европ загварын хувцас түлхүү

10

M&A: ХААН Банкны бүсгүйчүүдэд зориулсан картанд энэхүү хээгээ буусан байхыг харах үнэхээр сайхан байна. Гүн гүнзгий утга агуулгатай энэхүү карт бүсгүй таныг үргэлж амжилт өөд тэмүүлэхэд гоо зүй, сэтгэлийн ташаал өгч чадаж байвал бидний бүтээл жинхэнэ бүтээл болжээ гэсэн үг.

Одоо бид ХААН Банкны кредит картын бүтээгдэхүүнд зориулж “Glamour” нэртэй 13 дахь коллекцио танилцуулахаар ажиллаж байна. “Glamour” кредит картын үнэ цэнийг илтгэхүйц мөн ганган, хээнцэр бүсгүйчүүдийн донж маягт тохирохуйц цоо шинэ нийт 20 загвартай, эмэгтэйлэг, романтик, өнгөлөг загварууд бүхий коллекцио танилцуулахад бэлэн болоод байна.

Загварууд маань энэ зун бүсгүйчүүдийн гоёо болно гэдэгт итгэлтэй байгаа. Бид үйл ажиллагаа улам сайжруулах, бүтээгдэхүүнүүдээ олон хүнд хүргэх талаас нь түлхүү ажиллаж байгаа.

С: Та бүхэн цаашид ямар ажлууд төлөвлөж байна?

Page 11: Designed by - ХААН Банк glamour... · Монгол үндэсний хэв маяг, хээ угалзыг ашигласан европ загварын хувцас түлхүү

11

Бид Монгол хувцасны соёлд өөрсдийн хувь нэмрийг оруулахыг зорьж, судалгааны ажлаа үргэлжлүүлэн, баялаг түүхийн явцад бий болсон хувцасны соёл, хээ угалз, технологийг дахин сэргээн хэрэглэж, түүгээр залуу хойч үе маань бахархан хэрэглэдэг болоосой гэсэн чин эрмэлзэлтэй ажилладаг.

Өнөөдөр бид хичээн чадах бүхнээ дайчилж ажиллавал бидний өмнө олон сайхан боломжууд байдаг гэдгийг ХААН Банкны “Glamour” кредит картын загвар харуулж байна.

Page 12: Designed by - ХААН Банк glamour... · Монгол үндэсний хэв маяг, хээ угалзыг ашигласан европ загварын хувцас түлхүү

12

Page 13: Designed by - ХААН Банк glamour... · Монгол үндэсний хэв маяг, хээ угалзыг ашигласан европ загварын хувцас түлхүү

13

Үлэмж төгөлдөр бүсгүй танд зориулав

Page 14: Designed by - ХААН Банк glamour... · Монгол үндэсний хэв маяг, хээ угалзыг ашигласан европ загварын хувцас түлхүү

14

Кредит карт гэж юу вэ?

Хүн бүрт яаралтай мөнгөний хэрэгцээ гарах үе тохиолддог. Энэ үед хэнээс, хаанаас мөнгө олох вэ гэдэг асуудал тулгардаг. Харин кредит карт эзэмшигч болсоноор бараа бүтээгдэхүүн худалдан авах, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлсэний үнэ хөлсийг төлөх болон бэлэн мөнгөний яаралтай хэрэгцээ гарсан үед картнаасаа шууд мөнгө зээлэн төлөх боломжтой.

Өөрөөр хэлбэл кредит карт нь таны хэрэгцээ, шаардлага, эргэн төлөлтийн чадамж зэргээс шалтгаалан олгодог тодорхой нөхцөл бүхий зээлжих эрхтэй банкны карт бөгөөд карт эзэмшигч нь тогтоосон хугацаандаа зээлсэн мөнгөө эргүүлэн төлөх үүрэгтэй юм.

Кредит карт ухаалаг харилцагчдын хамгийн ашигтай сонголт

Кредит картыг тогтмол хэрэглээ болгон ашиглах нь олон давуу талтай. Карт эзэмшигч нь тогтоогдсон хугацаандаа багтаан худалдаа, үйлчилгээний байгууллагуудаас бэлэн бусаар үйлчлүүлсэн мөнгөө банкинд эргүүлэн төлөх үед ямар нэгэн зээлийн хүү, шимтгэл төлөхгүй. Гэсэн хэдий ч хугацаа хэтрүүлэн төлөх болон бэлэн мөнгөний гүйлгээ зэрэгт банкнаас тогтоосон тодорхой хэмжээний хүү, шимтгэл, хураамжтай байдаг.

Та кредит карт буюу зээлийн эрхтэй карттай байхад яаралтай мөнгөний хэрэгцээ шаардлага үүссэн тохиолдолд хэнээс, хаанаас мөнгө зээлэх вэ гэж хайж явах шаардлагагүй бөгөөд хаана ч, хэзээ ч таныг санхүүгийн эрх чөлөөнд хүргэх нэгэн том боломж юм.

Page 15: Designed by - ХААН Банк glamour... · Монгол үндэсний хэв маяг, хээ угалзыг ашигласан европ загварын хувцас түлхүү

15

Glamour кредит карт захиалахыг хүсвэл?

Харилцагч та 2017.05.31-ээс өмнө картаа захиалаад Michel&Amazonka загварын

“Glamour” картын бэлгээ аваарай.

ХААН Банкны өөрт ойр салбарт хандана уу.

[email protected]и-мэйл хаягт хүсэлт илгээнэ үү.

33 30 30утсанд хандана уу.

www.khanbank.com

Page 16: Designed by - ХААН Банк glamour... · Монгол үндэсний хэв маяг, хээ угалзыг ашигласан европ загварын хувцас түлхүү

16

Үлэмж төгөлдөр бүсгүй танд зориулав