Download - төрийн албан бичиг баримтын найруулга
Төрийн албаны бичиг баримтыннайруулгаЖ.Бат-Ирээдүй, МУИС, МСХ
Төрийн албан бичиг гэж юу вэ?
Зохих бүрдэл бүхиы бодот тээгчид агуулж, баримтжуулсан мэдээлэл буюу улс нийгмийн өдөр тутмын амьдралыг албан ажлын хүрээнд зохицуулах хэрэглүүр болгохын тулд тусгайлан боловсруулж найруулсан Төрийн хэлний бичмэл хэлбэрийг бичиг баримт гэдэг. Тогтсон хэв загварын дагуу үйлдэнэ.
Баримтын бүрдэл ба бусад
Бичиг баримт зохион үйлдэх түүнийг хуульзүйн хувьд хүчин төгөлдөр болгоход зайлшгүй шаардлагатай, мэдээллийн махбодыг бичиг баримтын бүрдэл гэх ба бичиг баримтын бүрдлийн зарим хэсгийг урьдчилан буулгаж байрлуулсан хэмжээт цаасыг хэвлэмэл хуудас буюу бланк гэнэ.
Бичиг баримтын найруулга гэж ...
Орон даяар харилцааны хэрэглүүр болж байгаа бичиг баримт бүрийн хэлийг бичиг баримтын найруулга гэнэ. Бичиг баримтын найруулгыг нэг үе албан бичгийн найруулга гэж байсан боловч энэ нь баримт бичгийн нэг жижиг төрөл учраас түүгээр бүгдийг нэрлэх боломжгүй юм.
Бичиг баримтын найруулгыг ...
1. Захирамжлалын бичиг баримт2. Зохион байгуулалтын бичиг баримт3. Мэдээлэл, лавлагааны бичиг баримт гэж
гурав хуваана.
Захирамжлалын бичиг баримт
Байгууллага, албан тушаалтнаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд удирдлагын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор баталж гаргасан, чанд дагаж мөрдөх, заавал биелүүлэх шинж бүхий бичиг баримтыг захирамжлалын бичиг баримт гэнэ. Үүнд зарлиг, тушаал, шийдвэр, тогтоол, албан даалгавар, албан шаардлага багтана.
Зохион байгуулалтын бичиг баримт
Байгууллага, албан тушаалтнаас үйл ажиллагааны тодорхой зорилтыг хэрэгжүүлэх бусад байгууллагатай харилцах харилцааг зохицуулахтай холбоотойгоор үйлдэн хөтөлж буй, хэм хэмжээ тогтоох, журамлах, зохицуулах шинж бүхий бичиг баримтыг зохион байгуулалтын бичиг баримт гэнэ. Үүнд албан бичиг, зөвлөмж, гэрээ, журам, дүрэм, заавар, төсөл, удирдамж, хөтөлбөр, төлөвлөгөө, илгээлт зэрэг багтана.
Мэдээлэл, лавлагааны бичиг баримт
Байгууллага, хамт олны үйл ажиллагааны явц байдал, албан тушаалтны ажил үүргийн биелэлт хэрэгжилт, хувь хүний санал хүсэлт, зорилго эрмэлзэл зэргийг агуулсан, мэдээлэн таниулах, тодруулан тайлбарлах, шинж бүхий бичиг баримтыг мэдээлэл, лавлагааны бичиг баримт гэнэ. Үүнд баримт, тэмдэглэл, тодорхойлолт, ажил байдлын тодорхойлолт, тайлан, илтгэл, илтгэх хуудас, мэдээлэл, танилцуулга, санал, дүгнэлт, акт, өргөдөл, сонордуулга, мэдэгдэл, илгээлт, захидал, зэрэг багтана.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
МУ-ын Ерөнхийлөгчөөс бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн баталж гаргах захирамжлан гүйцэтгүүлэх агуулга бүхий Төрийн албаны бичиг баримтын дээд төрлийг зарлиг гэнэ. Жишээлбэл, Чингис хаан - Тэмүүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай.
Чингис хаан Тэмүүжний төрсөн огноо:
Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалт, Ерөнхийлөгчийн тухай
хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. Эзэн богд Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох санал
дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас өргөн
барьсан саналыг үндэслэн Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын
гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр
хэмээн үзсүгэй.
2. Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр ёслон
тэмдэглэж байсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
Монгол бичгийн албан хэрэглээг...Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг угтаж, үндэсний монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байхаар тогтоосугай.
2. Иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээнд крилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж байсугай.
3. 2008 онд баталсан "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-II"-ын хэрэгжилтийн явц, үр дүнг 2011оны 2 дугаар улиралд дүгнэж, хэрэгжилтийг цаашид эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай.
4. Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхэд шаардагдах бэлтгэл ажлыг хангаж, 2011 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
Ц.ЭЛБЭГДОРЖ С.БАТБОЛД
МУ-ын Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
Төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд батлан гаргасан баримт бичгийг захирамж гэнэ. Захирамж гол төлөв удирдлагын шуурхай асуудлаар, нэг удаагийн шинжтэйгээр, ихэвчлэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, бүх шатны засаг дарга нар хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд батлан гаргах үүрэгтэй.
Жишээ нь:
Улсын үзлэг явуулах тухай:а. Архив, албан хэрэг хөтөлж буй болон төрийн байгуулагаас ажлаа хэрхэн зохион байгуулж буй байдлыг шалгах Улсын үзлэгийг 2004 оны 1 дүгээр улиралд багтаан явуулсугай. б. Улсын үзлэгийг удирдан зохион байгуулах Төв комиссын бүрэлдэхүүнийг 1-р хавсралт, Улсын үзлэг явуулахад баримтлах удирдамжийг 2-р хавсралт ёсоор тус тус баталсугай...
ТУШААЛ
Аливаа байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд байгууллагын үйл ажиллагааг хангах зорилгоор батлан гаргасан бичиг баримтыг тушаал гэнэ. Тушаалыг байгууллагын ажлын онцлог, үйл ажиллагаатай зохицуулан гаргадаг. Мөн хэд хэдэн байгууллагын удирдах албан тушаалтан хамтран гаргаж болох бөгөөд энэ нь аль аль талдаа хүчин төгөлдөр байна.
МУИС-ийн Захирлын тушаал
Ажлын хэсэг байгуулах тухайЗохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журмын 2.1.4, МУИС-ийн 2014 оны 10-р сарын 17 ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь: 1. МУИС-ийн бакалаврын хөтөлбөрийн ерөнхий суурь болог мэргэжлийн хичээл судлаж буй оюутны сургалтанд зориулсан дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын сурах бичигт тавих шаардлагыг хангасан, монгол хэлээр туурвисан болон орчуулсан сурах бичгийн сан бүрдүүлэх зорилгоор МУИС-ийн багш нарын бүтээлүүдээс сурах бичиг шалгаруулах, ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд: Ажлын хэсгийн дарга, гишүүд гэх мэт.
Шийдвэр:
Хэд хэдэн байгууллага хамтран боловсруулсан буюу тухайн байгууллага өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан баталж мөрдүүлсэн бичиг баримтыг шийдвэр гэнэ. Жишээ нь: Монголын Их дээд сургуулийн багш нарын холбооны хурлын шийдвэр: МИДСБНХ-ны хурлын шийдвэр. Тус хурлаас залуу багш нарын мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор 5 багшийг ирэх 9 сард ОХУ-д сургалтад явуулах, ИДС-ийн багш нарын бичсэн сурах бичиг, зохиол бүтээлийг үнэ төлбөргүй хэвлэн нийтлэхээр тус тус шийдвэрлэв. БНХолбоо.
ТОГТООЛ:
Улсын Их Хурал, Засгийн Газар, холбогдох бусад байгууллага гол төлөв хурал зөвлөгөөний явцад тухайн салбарын гол зангилаа асуудлыг хамтран хэлэлцэж, түүнийг шийдвэрлэх бодлого, чиглэл, зорилтыг тодорхойлон хэрэгжүүлэхийн тулд зохих хууль тогтоомжийн дагуу баталж гаргадаг бичиг баримтыг тогтоол гэнэ. Жишээ нь:
МУЗГ-ын 37 дугаар тогтоол:
МОНГОЛ ХЭЛБИЧГИЙН БОЛОВСРОЛЫГ САЙЖРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн
газраас ТОГТООХ нь:
1. Иргэдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёлын түвшинг дээшлүүлэх, эх
хэлний дархлааг сайжруулах зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны
сайд Л.Гантөмөрт үүрэг болгосугай:
1.1. Бага насны хүүхдэд эх хэлийг сэтгэхүйг нь хөгжүүлэх сонирхолтой арга хэлбэрээр зааж үгийн сангийн
нөөцийг нэмэгдүүлэх;
1.2. Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол
хэлбичгийн хичээлээр шалгалт авч байх журам тогтоон 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн мөрдүүлэх;
1.3. Монгол кирил бичгийн үсгийн дүрмийг журамласан толь бичгийг шинэчлэн боловсруулж бүх
нийтээр дагаж мөрдүүлэх, үсгийн дүрмийн алдаа засах программ боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлэх.
Үргэлжлэл:
2. Төрийн албаны ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод монгол хэлбичгийн мэдлэгийн түвшинг
харгалзах ур чадварын шаардлагыг нэмж тусгахыг Төсвийн шууд захирагч нарт үүрэг болгосугай.
3. Сонин хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бүх нийтлэл, мэдээ, нэвтрүүлэг, зар сурталчилгааг монгол кирил
бичгийн үсгийн дүрмийн шаардлага хангасан, утга зохиолын хэлний хэм хэмжээнд бүрэн нийцсэн байх
шалгуурыг ханган олон нийтэд хүргэж, иргэдийн монгол хэлбичгийн мэдлэгийг дээшлүүлэх, эх хэлээрээ зөв
оновчтой ярих, бичих чадварыг сайжруулахад нөлөөлөх хүчин зүйл болгон ажиллахыг тухайн байгууллагын
удирдлага, нийт хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудад зөвлөсүгэй.
4. Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг бүх шатанд мөрдлөг болгож төрийн албан хаагчдын мэдлэг
чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, бүх шатны
Засаг дарга нарт үүрэг болгосугай.
5. Хот, суурин газар төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг монгол кирил
бичгээр бичиж байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Албан даалгавар:
Эрх бүхий албан тушаалтнаас удирдах дээд газрын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор тухайн шийдвэрт үндэслэн гаргасан бичиг баримтыг албан даалгавар гэнэ. Жишээ нь: СБ Дүүргийг -р хорооны дарга … Танаа,Танай хорооны 5 дугаар байрын 15 тоотод оршин суугч Т.Болд тус байрны ойролцоо орших дулааны шугамын сүлжээн дээр газар авч, хашаа хатгажээ. Энэ нь оршин суугч нарын аюулгүй байдалд харшилж байгаа тул тодорхой хугацаанд зохих арга хэмжээ авч хариуг бичгээр мэдэгдэхийг үүргэж болгож байна. СБД ЗДарга
Албан даалгавар:
Хууль тогтоомжийн заалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг даруй таслан зогсоож, зохих арга хэмжээ авахыг байгууллага, албан тушаалтанд мэдэгдэхийн тулд гаргасан бичиг баримтыг албан шаардлага гэнэ.
Жишээ нь:
Харуул хамгаалалтын 801-р ангийн 5-р тасгийн ахлагч дэд хурандаа _____ ТанааТанай тасгийн цагдаагийн ажилтан … нар 2015 оны 04 сарын 28 ны орой … -р салбар дээр үүрэг гүйцэтгэхдээ харуулын байрыг орхин, дүрэм зөрчжээ. Үүнд, 1. Шалтгааныг тодруулах, 2. Сахилгын шийтгэл оногдуулах, 3. Дахи ийм алдаа гаргахгүй байхыг бусад харуулд анхааруулах арга хэмжээ авах зэрэг болно. Хариуг бидэнд мэдэгдэнэ үү. Цагдаагийн Ерөнхий Газар
Зохион байгуулалтын баримт бичиг
Зохион байгуулалтын баримт бичиг гэдэгт акт, албан бичиг, зөвлөмж, гэрээ, дүгнэлт, дүрэм, журам, заавар, төсөл, тэмдэглэл, удирдамж, хөтөлбөр, төлөвлөгөө, мэдэгдэл, тайлан, илгээлт буюу мэндчилгээ зэрэг багтана.
АКТ
Аливаа ажил үйл, хэрэг явдал, юм, үзэгдлийн бодит байдлын үнэн зөвийг хууль тогтоомжийн дагуу шалган тогтоож, нотолгоо, дүгнэлт гарган үйлдсэн бичиг баримтыг АКТ гэнэ. Жишээ нь:
Шүүх эмнэлгийн акт
Болдын Болор нь 2005 оны 6-р сарын 20 нд автомашины ослын улмаас элгэн тус газар нь хүнд гэмтсэн тул хохирогчийн өргөдлийн дагуу уг хэргийг шалган өвчтөний оношийг тодруулж, хэргийн үнэн учрыг нотлов. Хохирогч Б нь энэ өдөр 00 зам дээр маш хурдтай явсан машинын толинд мөргүүлсний улмаас элгэн тус газар хүнд гэмтсэн байна. Хохироогч 00 зам дээр хурд хэтрүүлсэн нь тодорхой болж шүүх эмнэлийг магадлагаагаар тогтоогдсон тул иргэний хуулийн -р зүйлийг -д заасны дагуу уг этгээдэд зохих арга хэмжээ авч хохиролыг барагдуулсан боловч хохирогч юүдэнтэй малгай өмсөж чихэндээ чихэвчтэй явсанаас сонсолгүй машинд мөргүүлсэн нь мөн батлагдсан болохыг баталж эмнэлгийн акт үйлдэв. Ерөнхий эмч ….
АЛБАН БИЧИГ:
Байгууллага, хооронд болон бусад холбогдох хуулийн этгээдтэй албаны аливаа асуудлаар харилцсан бичиг баримтыг албан бичиг гэнэ. Жишээ нь: Монгол Улсын БСШУЯамнаас МУИС-ийн Захиргаанд ирүүлсэн албан бичиг: Захиалга ирүүлэх тухай. Танай сургуулиас 2016-17 оны хичээлийн жилд суралцуулах төрөл бүрийн мэргэжлээр элсүүлэх орон тооны захиалгыг ирүүлнэ үү. Захиалгыг 5 дугаар сарын 15 ны дотор тус яамны Дээд боловсролын газарт ирүүлнэ үү. Сайд Лу.Гантөмөр
ЗӨВЛӨМЖ:
Удирдлагын аливаа үйл ажиллагааг сайжруулах болон удирдлагын шийдвэрт тусгуулах санал, үзэл баримтлалыг хураангуйлан нэгтгэсэн бичиг баримтыг зөвлөмж гэнэ. Жишээ нь: Архив, албан хэрэг хөтөлж буй байдал, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалттай танилцах улсын үзлэгт бэлтгэх тухай товч зөвлөмж.
ГЭРЭЭ:
Хэлэлцэгч талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хүлээх эрх, үүрэг, хариуцлагаа баталгаажуулсан бичиг баримтыг гэрээ гэнэ. Үндсэн агуулга, зорилтын хувьд аж ахуйн, худалдааны, зээлийн, түрээсийн, бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ гэх мэт олон янз байна. Боловсруулсан байдлын хувьд амаар тохиролцсон, бичгээр үйлдсэн, нотариатаар баталсан гэх мэт олон хэлбэртэй байж болно. Жишээ нь:
Зохиогчийн эрхийн гэрээ:
Нэг. Ерөнхий зүйлХоёр: Зохиогчийн үүрэгГурав: Хэвлэлийн Газрын үүрэгДөрөв: Хамтын үүрэгТав: Давагдашгүй хүчин зүйлГэрээ байгуулсан:
ДҮГНЭЛТ:
Аливаа үйл ажиллагаа, ажил хэрэг, бодит байдлын явц, үр дүнг тодорхойлсон бичиг баримтыг дүгнэлт гэнэ. Дүгнэлтийг агуулга, чиглэлийн хувьд шүүхийн байгууллагын, эмнэлгийн байгууллагын, хяналт шалгалтын байгууллагын, мэргэжлийн байгууллагны дүгнэлт гэх мэтээр ангилж болно. Жишээ нь
о
ДҮРЭМ
Байгууллагын үйл ажиллагааны зорилго, эрх үүрэг, зохион байгуулалтын бүтэц, бусад байгууллагатай харилцах зарчмыг тодорхойлсон бичиг баримтыг хэлнэ. Байгууллага бүр өөр өөрийн үндсэн журам дэглэмтэй байж үйл ажиллагаагаа явуулдаг учиртай. Жишээ нь:
Үйлдвэрлэлийн дадлагын дүрэм
а. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны арга зүйг оюутан бүр мэдсэн байх.б. Дадлагын үед ашиглах багаж төхөөрөмжийг ажиллуулах зааврыг судалсан байх.в. Аюул тохиолдсон үед түүний хор хөнөөнлийг яаралтай арилгах аргад суралцсан байх. г. Үер, шуурга, аянга, газар хөдлөх, гал түймэр зэрэ байгалийн гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх.
ЖУРАМ:
Тодорхой үйл ажиллагаанд баримтлах ёс зарчмыг тогтоосон бичиг баримтыг журам гэнэ. Тухайн баримт бичгийн нэг түгээмэл хэлбэр бол байгууллагын дотоод журам юм.Энэхүү журам элсэлт зохион байгуулах, олимпиад явуулах, сонгон шалгаруулах, үзлэг явуулах, өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах зэрэг олон янз байж болно.
МУИС-ийн ВА сургалтын журмаас:
16.13.Улирлын шалгалт 16.13.1. Улирлын шалгалт нь оюутны тухайн хичээлээр эзэмшсэн онолын мэдлэгээ танин мэдэхүйн болон практик үйл ажиллагаанд хэрэглэх чадварыг дүгнэхэд чиглэнэ. 16.13.2. Улирлын шалгалтыг тухайн улирлын хичээл дууссаны дараа 21 хоногт багтаан авах бөгөөд шалгалтын хуваарийг оюутны хамт олны болон багшийн саналыг харгалзан салбар сургалтын албаны эрхлэгч баталж, шалгалт эхлэхээс 2 долоо хоногийн өмнө багш, оюутанд мэдээлж, мэдээллийн системд байршуулсан байна. Шалгалт авах багш, туслах ажилтанг тэнхмийн саналыг харгалзан бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар томилно. 16.13.3. Шалгалтыг хотын нийтийн тээврийн унаа зогсохоос өмнө дуусгасан байвал зохино. Улирлын шалгалтыг амралтын өдрүүдэд авахыг зөвшөөрнө.
ЗААВАР:
Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны арга хэлбэр, зохион байгуулалт, дэс дарааг нарийвчлан заасан бичиг баримтыг заавар гэнэ. Зааврыг баталж мөрдүүлэх хоёр үндсэн тохиолдол байна. үүнд, а. Үйл ажиллагааны тодорхой чиглэлийн арга хэлбэр, дэс дарааг тодорхойлох зорилгоор, б. Хууль тогтоомжийг тайлбарлах, хууль хэрэглэх журам тогтоох зорилгоор заавар гаргаж мөрдүүлдэг.
Бичиг, захидлаар харилцах заавар
Гадаадын байгууллага, албан тушаалтан, иргэнтэй албан бичиг, захидлаар харилцахад энэ зааврыг баримтлах бөгөөд албан бичиг гэдэгт албан тоот, захидал, факс, телефакс, цахилгаан, түүнийг дагалдах бусад мэдээлэл орно. Гадаадын байгууллага албан тушаалтан гэдэгт Монгол Улсын хилийн чинад дах улсын бүх байгууллага, олон улсын байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар, албан тушаалтан, иргэн, Монгол Улсад суугаа Элчин сайд, Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газар, төрийн бус байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар, албан тушаалтан гадаадын харьяат иргэн хамаарна. гэх мэт.
ТӨСӨЛ
Ажил үүргийг хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн болон хүний нөөцийг дайчлан тодорхой зорилгод хүрэхээр төлөвлөж, батлуулсан бичиг баримтыг төсөл гэнэ. Сүүлийн үед Монгол Улсад гадаад дотоодын байгууллагатай хамтран урт богино хугацаагаар хэрэгжүүлэх хөрөнгө зардал шаардсан зорилтыг төсөл хэлбэрээр хэрэгжүүлэх явдал нэлээд түгээмэл болж байна. Жишээ нь:
Монгол хэлзүйн толь зохиох төсөл:
1.Товч танилцуулга2. Удиртгал3. Шаардлагын тодорхойлолт, эрэлт хэрэгцээ4. Зорилго ба зорилт5. Үйл ажиллагааны аргачлал, төлөвлөгөө6. Үнэлгээ7. Санхүүжилт, тайлан, гэх мэтээр хийнэ.
ТЭМДЭГЛЭЛ:
Хурал, зөвлөгөөн, уулзалт яриа зэрэг албаны үйл ажиллагааны явц, үр дүн, гарсан шийдвэр зэргийг хэлэлцсэн дарааллын дагуу тодорхойлон гаргасан бичиг баримтыг тэмдэглэл гэнэ. Жишээ нь: Хурал хаана, хэдэн цагт болж, хэн хэн оролцож ямар асуудал хэлэлцэж, асуулт хариулт, санал, дүн, шийдвэрлэсэн байдал зэргийг тусгана.
УДИРДАМЖ:
Тодорхой ажил хэрэг гүйцэтгэхэд удирдлага болгох зүйлийг тодруулан гаргасан бичиг баримтыг удирдамж гэнэ. Жишээ нь: Дээд боловсролыг стандарт боловсруулах удирдамж. Үүнд чухам ямар зорилгоор хийж буй, ямар үр дүн хүлээж буй, хийх явцад юунд анхаарах, шаардлага хангах, цаг хугацаа, нөхцөл байдал зэргийг дурьдана.
ХӨТӨЛБӨР
Аливаа ажил хэрэг гүйцэтгэх, салбарын хөгжлийн талаарх үзэл баримтлал, бодлого зорилтыг тодорхой хугацаанд хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнг урьдчилан төлөвлөж, батлуулсан бичиг баримтыг хөтөлбөр гэнэ. Жишээ нь: “Оюутан-цэрэг” хөтөлбөр, 2-3-р курсийн оюутан байх, мэргэжил, голч дүн хамаарахгүй, хүсэл тэмүүлэлтэй байх гм.
ТӨЛӨВЛӨГӨӨ
Хийж гүйцэтгэх ажил, хэрэгжүүлэх арга хэмжээ, хүлээх үүрэг хариуцлагыг хуваарилж, гүйцэтгэх дэс дараалал, хугацаа, хариуцан гүйцэтгэгчийг тогтоосон бичиг баримтыг төлөвлөгөө гэнэ. Жишээ нь: МУИС-д монгол хэлбичгийн салбар байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөө гэх мэт.
МЭДЭГДЭЛ
Тодорхой үйл ажиллагаа, асуудал, сэдвийн талаар үзэл бодол, байр сууриа илэрхийлэн танилцуулах зорилгоор гаргасан бичиг баримтыг мэдэгдэл гэнэ. Жишээ нь: Аливаа нэгэн зүйлийг албан ёсны бүртгэлд авсан тухай мэдэгдлийг нэгэн байгууллагаас нөгөө байгууллага буюу хүнд явуулсан баримт
ТАЙЛАН:
Удирдах албан тушаалтны тодорхой хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил (хийх болон хийсэн ажил, төлөвлөгөө, даалгавар, гүйцэтгэл, амжилт) зэрэг түүний явц, үр дүнг тодорхойлон тодруулан илэрхийлж гаргасан бичиг баримтыг тайлан гэнэ. Тайлан дэлгэрэнгүй ба товч байж болно.
ИЛГЭЭЛТ буюу МЭНДЧИЛГЭЭ
Төр засгийн удирдлагаас Монголын төрийн гадаад, дотоод бодлогын асуудлаар үзэл бодол, байр сууриа илэрхийлж юм уу, тэмдэглэлт ой, түүхэн үйл явдлыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлж, явуулсан бичиг баримтыг илгээлт гэнэ. Жишээ нь: Баянхонгор аймгийн Заг сумын 90 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулгаас илгээсэн илгээлт буюу мэндчилгээ.
Мэдээлэл лавлагааны баримт бичиг
Мэдээлэх, лавлан тодруулах зорилгоор бэлтгэсэн, байгууллага, иргэний үйл ажиллагааны талаар тодорхой мэдээ, мэдээлэл агуулсан бичиг баримтыг мэдээлэл лавлагааны бичиг баримт гэнэ. Уг баримт бичиг нь байгууллага, иргэнд мэдээллийг түргэн шуурхай хүргэх үүрэгтэй.
МЭДЭЭЛЭЛ
Тодорхой асуудал, сэдвийн дагуу зохиосон байнгын болон түр арга хэмжээ, үйл ажиллагааны явц, үр дүнг нийтэд танилцуулахаар гаргасан бичиг баримтыг мэдээлэл гэнэ. Жишээ нь: Шинэ хичээлийн жилийн элсэлт, төгсөлт, шалгалттай холбоотой мэдээллийг багш нарт мэдээлэх гэх мэт.
САНАЛ
Аливаа асуудлын талаар удирдлагаас баримтлах бодлого, гаргах шийдвэрт тусгуулах зорилгоор үйлдсэн бичиг баримтыг санал гэнэ. Жишээ нь: МУИС-ийн оюутан нарын ном бүтээлийн хэрэгцээг хангах зорилгоор 7 хоног бүрийн номын худалдаа гаргаж байгаа бөгөөд үүнд идэвхитэй оролцох саналыг багш нарт хүргэх санал.
ТАНИЛЦУУЛГА:
Аливаа дээд байгууллагын удирдлагын төвшинд гаргах шийдвэр, зохиох арга хэмжээний агуулгыг товч, тодорхой байдлаар илэрхийлсэн бичиг баримтыг танилцуулга гэнэ. Жишээ нь: Нэг компаниас үйл ажиллагаагаа идэвхижүүлэх зорилгоор хийж байгаа ажлаа дэлгэрэнгүй танилцуулж, тодорхой баримт бичиг гаргаж тараах.
ТОДОРХОЙЛОЛТ:
Үйл явдал, бодит байдлын үнэн мөнийг батлан илэрхийлэх зорилгоор гаргасан албаны бичиг баримтыг тодорхойлолт гэнэ. Тодорхойлолт товч ба дэлгэрэнгүй байж болно. Жишээ нь: Тодорхойлолт. Иргэн Ж.Бат-Ирээдүй нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд амьдран суудаг нь үнэн болно. ХЗДарга ...
ИЛТГЭЛ:
Ямар нэгэн тодорхой үйл ажиллагаа, арга хэмжээний талаарх мэдээлэл, дүгнэлтийг нийтэд сонсгон танилцуулахад зориулсан бичиг баримтыг илтгэл гэнэ. Жишээ нь: МУИС-ийн ШУС-ийн Монгол хэлний тэнхимийг сурталчлах 7 хоногийн арга хэмжээний үеэр хийсэн ажлын илтгэл гэх мэт.
ӨРГӨДӨЛ
Хувь хүнээс асуудал шийдэх эрх мэдэл бүхий албан тушаалтанд хандаж, санал хүсэлтээ илэрхийлэн толилуулсан бичиг баримтыг өргөдөл (erguku) гэнэ. Жишээ нь: Намрын шалгалтаас хүндэтгэх шалтгаанаар хоцорсон тул нөхөн өгөх тухай оюутны учир шалтгаанаа дэлгэрэнгүй тоочсон өргөдөл байж болох гэх мэт.
БАРИМТ:
Тухайн үйл явдлын гэрч баталгаа болгон үйлдсэн албаны бичгийг баримт гэнэ. Жишээ нь: Монгол хэлний улсын олимпиадад оролцож байр эзлэсэн багш, сурагч нарт зориулан монгол хэлний сурах бичиг 20ш, 200,000 төг бэлнээр өгснийг хүлээн авлаа. Зохион байгуулах хорооны гишүүн Б.Туул гм
Ажил байдлын тодорхойлолт
Удирдах албан тушаалтан харьяандаа ажиллаж байгаа хүний ажил байдлыг аливаа байгууллагад албан ёсоор танилцуулахаар үйлдсэн дэлгэрэнгүй баримт бичгийг ажил байдлыг тодорхойлолт гэнэ. Жишээ нь Голомт банкны ажилтан Баатархүү нь … оноос эхлэн манай банкинд няраваас нягтлан бодогч, салбарын дарга хүртэл ...
Төрийн албаны бичгийн хэлзүй
Баярын Бат нь биш Баярын Бат …Надыг биш НАМАЙГМань биш БИОлон тооны дагаврын учрыг зөв олох.Тийн ялгалын нөхцөлүүдийг зөв бичих.Аавыг тань, ээжийг тэнь гэж бичихТэрбээр биш Тэрээр , далай лугаа эх лүгээ, Яахав биш яах вэ, эмлэг биш эмнэлэг, яадгийм биш яадаг юм бэ, байдаг штээ биш байдаг шүү дээ.
НОМЗҮЙ
Г.Буянтогтох, 2009, “Төрийн албаны бичиг баримтын хэлний жишиг найруулга”, Уб.,Т.Нямгэрэл, Р.Бигэрмаа, 2005, “Албан бичиг боловсруулах, түүний найруулга”, Уб., Г.Сүхбат нар, 2007, “Найруулах эрдэм хэл ярианы соёл”, Уб.,С.Отголжий, 2009, “Төрийн албан бичгийн уламжлал, шинэчлэл” Уб.,