Download - насаз Lek ts №4
НАСАЗ ЛЕКЦ №4
СЭДЭВ: СУДАЛГААНЫ
ХӨТӨЛБӨР ГЭЖ ЮУ ВЭ?
ТҮҮНИЙГ ХЭРХЭН
БОЛОВСРУУЛАХ ВЭ
СУДАЛГААНЫ ХӨТӨЛБӨР
• Судалгаа бол өөрийн сонирхолтой сэдвээс урган гардаг.
• Судалгаа бол энгийн эсвэл бүтээлч үйл ажиллагаанд суурилж хийгддэг.
• Энгийн – өөрийн мэдлэг тулгуурлана
• Бүтээлч – үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс мөн нйигэмтэй хамаатай.
• Судалгааг явуулахдаа:
• Эхлээд судалгаанд оролцогчдод зорилгоо танилцуулна
• Судалгаанд оролцогчдыг сайн дураар оролцуулна
• Судалгааг анкет, асуулгаар авна
• Эдгээр бүгдийг бэлдэсний дараа үндэслэл, зорилго, зорилтоо хэрхэн биелсэн
байдлыг хараад дүгнэлтийг өгнө.
• Мөн хйисэн судалгаа нь ямар онолтой, яаж холбогдсон талаар тодорхой
тайлбар хийнэ.
• Судалгаа маань жижигхэн учраас түүнд тохирох хүрээг тогтооно.
СУДАЛГААНЫ ХӨТӨЛБӨР
• Судалгаа гэдэг нь яагаад гэдгийг тодруулах хүний бүтээлч танин мэдэхүйн
үйл ажиллагаа юм. Судалгааны хөтөлбөр гэдэг нь судалгаа эхлэхээс
төгсгөл хүртэлх бүхйи л бүтээлч танин мэдэхүйн үйл ажиллагаа юм. Үүнд,
• 1. Удиртгал бичнэ
• 2. Бүтээлийн тойм
• 3. Судалгааны хэв маяг буюу дизайн
• 4. Мэдээлэлд боловсруулалт хийнэ.
• 5. Тайлан бичнэ
• 6. Олон нийтэд хүртээх гэх дэс дарааллаар судалгааны өтөлбөрт тусгана.
Иймээс дээрхийг мэдэж хамруулах шаардлагатай.
СУДАЛГААНЫ ХӨТӨЛБӨР
• Удиртгал хэсэгт: хамгийн түрүүн сэдэв буюу талбараа сонгох хэрэгтэй.
Мөн үндэслэл, аль талаас нь бодит тоо баримт, бодит тактик хэрэгтэй
болохыг тодорхойлж, судалгааны асуудалд анхааран судалгааны мөн
чанарыг илэрхийлсэн нэг өгүүлбэр ч асуултаар томъёологдсон байх ёстой.
Яагаад энэ асуудал чухал вэ гэдгийг тайлбарлах, үүнийг тайлбарлахдаа энэ
асуудал хэнд чухал вэ, үүнийг хэн, хэрхэн яаж ашиглах талыг бодолцож
тайлбарлах хэрэгтэй.
• Асуудлын чухал болохыг тайлбарласан тайлбар, үндэслэлийг бичих,
судалгааны ажил ямар ач холбогдолтойг тусгаж, судалгааны багийн тухай
тодотгож бичих хэрэгтэй.
СУДАЛГААНЫ ХӨТӨЛБӨР
• Бүтээлийн тойм, ишлэл зүүлт:
• Тухайн сэдэв хйигээд асуудлын талаар урьд өмнөх судалгааны бүтээлд задлан
шинжилгээ хийх
• Энэ сэдвийн чиглэлээр хийгдсэн судалгаа шу-ны ямар түвшинд хүр
• Сэн бэ гэдгийг тодорхойлох
• Энэ судалгааг хийснээр ямар асуудлыг шийдэх, бас түүний үр дүн нь шу-нд
ямар ач холбогдолтой, үнэ цэнэтэй болохыг судлах
• Эх сурвалжуудад задлан шинжилгээ хйисний үндсэн дээр бусад судалгааны
асуудлуудтай харьцуулахад ямар давуу талтай эсэхийг томъёолох
• Судалгааны ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагатай болохыг баталж, дүгнэн
бичнэ. /Үүнийг хийснээр суурь судалгаа хйигдсэн байна гэсэн үг/
СУДАЛГААНЫ ХӨТӨЛБӨР
• Судалгааны хэв маяг:
• Судалгаа хийх газраа тодотгож өгнө. /Байрлал нь уб-т уу, орон нутагт уу,
байгууллагын төрөл, боловсрол, эрүүл мэнд, ямар хүнэээс мэдээлэл авах,
тэдэнтэй хэрхэн яаж холбогдох талаар тусгана.
• Түүвэр тогтоох – хэнийг судалгаанд хамруулах вэ, хичнээн байгууллага хувь
хүнээс судалгаа авах, тэднийг ямар шалгуураар сонгох
• Судалгааны арга тодотгох – тоон, чанарын
• Мэдээлэл цуглуулах хэрэгсэл-ярилцлага, анкет, ажиглалт
• Мэдээлэлд анализ хийх, урьдчилан төлөвлөгөө боловсруулах /математик
статистикийн анализ, тоон судалгааны анализ/
СУДАЛГААНЫ ХӨТӨЛБӨР
• Судалгааны ажлын төлөвлөлтийн үе шат
• Бэлтгэл шат
• Мэдээлээ цуглуулах
• Цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх,
• Тайлан бичих
• Судалгааны үр дүнг нэвтрүүлэх
• Судалгааны үр дүнг урьдчилан төсөөлснийг судалгааны зорилго гэнэ.
• Үр дүнд хүрэхийн тулд юу юу хйих ёстойг зорилт гэнэ.
• Судалгааны аргаа сонгохдоо
• 1. Судалгааны асуудлаа бодож тунгаах
• 2. Судалгааны зорилго, зорилт
• 3. Судалгааны судлах зүйл
• 4. Судалгааны таамаглал
СУДАЛГААНЫ ХӨТӨЛБӨР• Судалгааны үе шат ба арга
• Судалгааны эхлэл үе шатанд ном зохиол судлах, ажиглалт хийх, асуулга авах,
анализ, синтез хийх гэх мэт аргуудыг хэрэглэж болно.
• Дунд үед мэдээлэл цуглуулах. Энэ үед тоон судалгааны аргын хэрэгсэл болох
ба туршилтын арга, ажиглалт хийх, харилцан ярилцах
• Төгсгөл үе. Энэ үед судалгааны дүнг ангилан системчлэх, статистикийн
боловсруулалт хийх, ерөнхийлөн дүгнэх
• Судалгааны төлөвлөлтийг хийхдээ
• Судалж буй асуудлын цар хүрээ
• Судалгааны зорилго, зорилт
• Судалгааны таамаглал
• Судалгааны арга
• Судалгааны үргэлжлэх цаг хугацаа
СУДАЛГААНЫ ХӨТӨЛБӨР
• Мэдээлэлд боловсруулалт хийх:
• Чанарын мэдээллийн шинжилгээ
• Тоон мэдээллийн шинжилгээ
• Ерөнхийлсөн мэдээллийн танилцуулга
• Тайлан бичих:
• Судалгааны ажлын сайжруулсан хувилбарыг танилцуулах
• Судалгааны ажлын үр дүнг танилцуулах
• Судалгааны ажлын хязгаарлагдмал байдал, цаашдын чиглэлийг тодорхойлох
• Хэвлэн нийтлэхэд зориулсан сонирхолтой баримт, мэдээллийг сонгож бэлтгэх
• Ишлэл зүүлт болон ном зүй хийх
• Хавсралт хийх
ТААМАГЛАЛ ТҮҮНИЙ БҮТЭЦ, ОНЦЛОГ
• Судалгааны таамаглал гэж юу вэ?
• 1. Судалж байгаа асуудлыг амжилттай шийдэх тухай судлаачын урьдчилсан
төсөөлж байгаа шинэ үзэл санаа, төсөөлөл юм.
• 2. Үйл явдлын төрх байдлын тухай төсөөлөл, багцаа эсвэл үзүүлэлт
хоорондын харилцаа холбооны тухай ойлголт юм.
• Баримтын үндсэн дээр томъёологдсон баталгаа шаардсан, онолын
мэдлэгийн хэлбэр юм.
• Таамаглал нь судалгааг чиглүүлж өгөх үүрэгтэй.
• 1. Судалгааны тэргүүнд буюу судлаачын гол үзэл баримтлалтай хамт гарч
ирдэг.
• 2. Судалгааны таамаглал туршлагаар шалгагддаг.
• 3. Хуучин онол туршлага болон шинэ баримт үзэгдэл зэргийн охоорндын
зөрчлөөс урган гардаг.
ТААМАГЛАЛ ТҮҮНИЙ БҮТЭЦ, ОНЦЛОГ
• Таамаглалын онцлог:
• 1. Шинжлэх ухааны онолын үндэслэлтэй тохирдог байх
• 2. Юмс үзэгдэлийг тайлбарлах урьдчилан төсөөлөхөд зөрчилгүй байх, логик
үндэслэл сайтай.
• 3. Энгийн хялбар байх
• 4. Олон тооны объектод тохирдог байх
• 5. Батлах, нотлох боломжтой
• 6. Олон дахин тохиолдслн баримтан дээр тулгуурлан томъёологдсон байх
• 7. Хэрвээ судалгааны явцад таамаглал нь үнэн зөв болох нь батлагдвал
онолын асуудалтай холбоно.
ТААМАГЛАЛ ТҮҮНИЙ БҮТЭЦ, ОНЦЛОГ
• Таамаглалын бүтэц: үндсэн 2 хэсгээс бүрдэнэ.
• А. Шинээр дэвшүүлж буй үндсэн санаа, нөхцөл, арга зэргийг тусгадаг.
• Б. Ямар үр дүнг гаргахыг тодорхой үзүүлэлтээр томъёолон бичнэ.
• Таамаглалын зорилго дэвшүүлэх:
• 1. Тоо баримтыг хөрвүүлэх цуглуулах түүнд шинжилгээ дүгнэлт хийхэд тодорхой
нэг хөтөлбөр, хүрээ бий болгоход оршино.
• 2. Ихэнх тохиолдолд таамаглал нь үзүүлэлтүүдийн хоорондын харилцаа холбоог
шалгах хэрэгсэл нь болдог.
• Таамаглал нь дараах шалгууруудыг хангасан байна.
• Ажиглалтаар шалгагдсан байх
• Баримт нотолгоонд суурилсан байх
• Тодорхой, өвөрмөц, нарийн байх
• Зөвхөн нэг зүйлийг тайлбарласан байх
СЕМИНАР
• 1. Сэдэв: хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудал /тооцов/
• Гэрт:
Мэдээлэлд боловсруулалт хийх
• 1. Чанарын мэдээллийн шинжилгээ
• 2. Тоон мэдээллийн шинжилгээ
• 3. Ерөнхийлсөн мэдээллийн танилцуулга
Уншиж ирэх, тэмдэглэл хөтөлсөн байх
АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА