Download - 12 жил дууг бага наснб хүүхдэд заах
12 жилХүүхдийн дуу
Эрднийн зүйлээр бөөлжөөд байдаг Эрүү цагаан хулгана нэг жил
Эвэр сүүл нь тэнцүүхэн төрсөн
Эзэндээ ээлтэй үхэр хоёр жил
Арын модонд алаглаад байдаг
Алаг эрээн бар гурван жил
Дэлхий дээгүүр дэгдээд байдаг
Дэлдэн чихтэй туулай дөрвөн жил
Хөх тэнгэрт хүржигнээд байдаг
Хүч ихтэй луу таван жил
Цаг үргэлж цагриглаад байдаг
Цагаан эрээн могой зургаан жил
Холын газрыг товчлоод байдаг
Хомбон туурайтай морь долоон жил
Хотгор газрыг хорголоор дүүрэгдэг
Хотондоо ээлтэй хонь найман жил
Үзсэн бүхнээ элэглээд байдаг
Илбэчин эрдэмтэй бич есөн жил
Үүрийн жингээр донгодоод байдаг
Эвэр хошуутай тахиа арван жил
Хортон дайсныг хоргоогоод байдаг
Хон хон дуутай нохой арван нэгэн жил
Хөрст газрыг сэндийчээд байдаг
Хөндлөн соёотой гахай арван хоёр жил
БАЯРЛАЛАА НАЙЗУУДАА
ДУУГАА ДУУЛЖ СУРААРАЙ