Download - 3. amisgaliin togtoltsoo
Амьдралын төгсгөлийн шатанд буй өвчтөнд илрэх амьсгалын тогтолцооны эмгэг
шинжүүд ба тэдгээрийн үед үзүүлэх тусламж
Илрэх шинжүүд • Ханиалгах • Амьсгаадах • Амьсгал давчдах • Зогисох • Амьсгал хураахын өмнөх хам шинж
Амьсгаадах үед амьсгал олшрох, шуугиантай болох, амьсгалд туслах булчингууд хүчтэй оролцох шинжүүд илэрдэг .
Амьсгал давчдах үед өвчтөн амьсгалахад хэцүү болох таагүй мэдрэмж үүсэх ба түүнээсээ сандарч тэвддэг .
Амьсгаадах шинж 3 үе шаттай илэрдэг .
1. Хүнд хүчир ажил хийх үед амьсгаадах
2. Өөртөө үйлчлэх ердийн өдөр тутмын үйлдлийн үед , хувцсаа өмсөх, усанд орох, өрөөн дотроо алхах үед амьсгаадах
3. Тайван үед амьсгаадах
Эхний 2 шат харьцангуй эрүүл хүнд тохиолдож болно .
Харин тайван үедээ амьсгаадах нь уушиг амьсгалын тогтолцооны үйл ажиллагаа дутмаг байгаагаас хүчилтөрөгчийн дутагдал байгаагийн шинж юм .
Амьсгаадаж байгаа өвчтөн бүхэлдээ шаналгаатай, түгшүүртэй байдаг .
Амьсгаадалтын шинж тэмдгийн эмчилгээ
Хөнгөвчлөх 3 төрлийн шинж тэмдгийн эмчилгээ байдаг .
• Эмийн эмчилгээ- тайвшруулахэмьхар тамхины бэлдмэл
• Хүчилтөрөгч эмчилгээ• Эмийн бус эмчилгээний аргууд-байрлал,
хөдөлгөөний зорилго, асаргаа, өвчтөн ба гэр бүлийг дэмжих
Эмийн эмчилгээ:
өвдөлт их биш үед лоразепамыг 0,5-1мг аар 8-12 цагийн зайтай
Амьсгал давчдах үед түгшүүр хурцаар илэрч байвал мидозоламыг арьсан дор юмуу судсаар хийнэ.
Амьсгаадалттай өвчтөн өвдөлттэй бөгөөд бензодиазепины эм үр дүнгүй бол хар тамхины бэлдмэл хэрэглэж болно.
• Амьдралын төгсгөлийн шатанд заавал хүчилтөрөгч эмчилгээ шаардлагагүй.гэрийн нөхцөлд өвчтөн ар гэрийнхэн энэ эмчилгээнд хамааралтай болж хүчилтөрөгч л байхгүй бол түгшүүртэй болдог.
• Оксиметрийн шинжилгээгээр захын цусанд о2 хангамж 90 % доош бол хэрэглэх заалттай.
• Удаан хугацаагаар хэрэглэх тохиолдолд маскаар биш гуурсаар өгвөл зүгээр.
Эмийн бус эмчилгээ
Амьсгалын дасгал , биеэ суллах хөдөлгөөний дасгал зааж өгөх,
Утлага, цацлага хийх
Байрлалыг өөрчлөх, хагас суугаа байрлуулах, өрөө тасалгааны агааржилт, чийгшилийг сайжруулах
Зүү эмчилгээ
иог ,иллэг
Ханиах
Өмөнтэй өвчтөний 50 % д , бронхийн гаралтай өмөнтэй өвчтөний 80 % д энэ шинж тохиолдно.
Ханиалга нь агаарыг өндөр хурдтай гадагш гаргах процессыг үүсгэдэг 3 шаттай үйлдлээс бүрднэ.
• Амьсгал авах шат/ дууны хөвч нээгдэх/• Шахах шат/ дууны хөвч хаагдан
цээжний хөндийн дотоод даралт нэмэгднэ.
• Амьсгал гаргах шат / түгжигдсэн агаар тэсрэлт маягаар гадагш гарах
Амьсгал авахад цээж хэвлийн булчингууд оролцно, цээж хэвлийгээр өвдөх , бие сулрах үед , мөн сэтгэл санааны гутралын үед амьсгал авах шатанд нөлөөлнө.
Авах арга хэмжээШалтгааныг эмчлэх:Хамрын угийн эмгэгт –антигистамин хийх Бронхоспазмын – спазм тавиулах Зүрхний дутагдлын үед – шээс хөөх, дигоксин Халдвар – антибиотик Тамхи – тамхи татахгүй байх / гэхдээ
сүүлийн өдрүүдэд нь дуртай зуршлаас нь салгахгүй байх
Эмгэг жамын эмчилгээ• Туяа эмчилгээ• хими эмчилгээ• Кортикостероид Эмийн бус эмчилгээҮр дүнтэй ханиалгах зөвлөгөө өгөх –
нуруугаар хэвтэж ханиах нь үр дүн мууЦэрээ яаж гаргах зөвлөгөө өгөх Цэр шингэлэх физик эмчилгээ
• Ус шингэн ихээр уулгах • Уур татуулах, амьсгалуулах, утлага хийх • Ментол карбол зэргийг татуулах • Ханиалгалтын төвийг сэргээх терпингидрат • Өрөөний агаарыг чийглэх • Амьсгалын төв дарангуйлах Кодейн морфин
Амьсгалын хэм алдагдах Эцсийн шатанд орсон хавдартай хүний 50Бронхийн гаралтай өмөнгийн 70% д
тохиолддог . Амьсгалах хурд нэмэгдэхАмьсгалах талбай багасах Цулцангийн ажиллагаа буурах Булчингийн чангарал
Амьсгалах үйл ажиллагаа нь уртавтар тархинд байдаг амьсгалын төвөөр жолоодогдно .
Амьсгалын багтаамж нь ерөнхийдөө цусан дахь химийн цочруулагчийн хэмжээ, тэнэгч мэдрэлийг цочроож байгаа байгаа уушгин дахь механик хүчин зүйлийн оролцоотойгоор тодорхойлогдно.
Амьсгал боогдсоноос үхнэ гэсэн айдас төрж сандардаг .
• Тайвшруулах • Амьсгалын дасгал • Тасалгааг агааржуулах • гипноз
Амьсгал хураах үед үзүүлэх тусламж үйлчилгээ
• Хоолой дээр хоржигнож байгаа шингэнийг багасгах , соруулах
• Өвчтөний байрлалыг өөрчлөх • Өвчтөн амьсгал хураах үед амьсгал
ширүүсч шшугиантай болдог . • Ухаан алдсан үед ойр байгаа өвчтнүүд
гэр бүлийнхэн нь тэвдэж сандардаг тул амьсгал удаашруулах зорилгоор морфин тарих