Download - Glomerulanefrit
Бөөрний түүдгэнцрийн үрэвсэл
Бөөр нь бие махбодын шингэнийг шүүж хортой бодисоос цэвэрлэдэг эрхтэн юм. Хүний цусанд дахь хортой бодис, шингэн нь бөөрний түүдгэнцэр гэж нэрлэгддэг хялгасан судасны өвөрмөц системээр дамжин бөөрний бүрхэвчинд очдог.Тэндээсээ буюу бөөрний олон тооны бүрхэвчнээсээ бөөрөнд хуримтлагдаж байгаад шээс хэлбэрээр гадагшлуулагддаг.
Бөөрний түүдгэнцрийн үрэвсэл буюу гломерулонефрит нь бодисын солоилцоо болон дархлаа тогтолцооны гажуудлын улмаас бөөрний завсрын эд гэмтэж, улмаар бөөрний шүүх үйл ажиллагаа алдагддаг өвчин эмгэг юм. Уг өвчнөөр голчлон 5-15 насны хүүхэд болон 30 хүртэлх насны залуучууд өвчлөх хандлагатай. 40 өөс дээш насанд өвчлөх магадлал ердөө 10 хувь байдаг байна. Харин хүйсийн харьцааны хувьд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол 2 дахин илүү өвчлөх хандлагатай.
Гадаад хүчин зүйлс: Бактери вирусийн халдвар / ангина,
арьсны идээт үрэвсэл, чихний булаг, эндокардит, уушгины хатгаа; томуу, томуу төст өвчин, улаан бурхан, элэгний В,С вирус/
Эмийн зохисгүй хэрэглээ, хүнд металл, ургамал болон хорхой шавжны хор, химийн бодис
Хоол хүнсний харшил, даарах, гэмтэл, сэтгэл санааны хямрал, ажлын хортой нөхцөл
Дотоод хүчин зүйлс: Тухайн хүний дархлаа дутмагшил Удамшил Системийн өвчин, архаг хууч өвчин,
хавдар, туяа эмчилгээ Монгол оронд хамгийн давамгай
нөлөөлдөг шалтгаан хүчин зүйлс бол халдвар, харшил юм.
Халдвар харшил хүний биеийн хамаалах тогтолцоо болох дархлаа тогтолцоог хүчтэйгээр идэвхжүүлдэг учраас гажуудал үүсч уг өвчнийг үүсгэх эрсдэл өндөр байдаг.
Таньд ямар шинж тэмдэг илэрч болох вэ? Цустай шээх – шээс махны шүүс, кола кофе шиг өнгөтэй
болох Хавагнах – нүд, нүүр, шагай, хөл, хэвлий хэсгээр
хавагнах ба дарж үзэхэд зөөлөн, шилжимтгий шинж чанартай.
Даралт ихсэх – бөөрний шүүлт алдагдаж ус биед ихээр хуримтлагдсанаар судсаар эргэлдэх цусны хэмжээ ихсэн даралт ихэснэ.
Шээсний хэмжээ багасах Ууц нуруу, бөөрөөр хөших, чилэх Халуурах Амьсал давчдах, үе мөчөөр өвдөх Жин нэмэгдэх Хэвлийгээр өвдөх Дотор муухайрах Хоолны дуршил буурах Суулгах, бөөлжих Амьсгалын замын халдвар авах Амны салст үрэвсэж, шархлах
Эдгээр шинж тэмдэгүүдийн илрэлээс хамаарч бөөрний түүдгэнцрийн үрэвслийг дараах байдлаар ангилна.
Цочмог: Шээсний хамшинжит Сонгомол хэлбэр Нефроз хамшинжит Архаг: Далд хэлбэр Шээс цустах хэлбэр Нефроз хамшинжит Даралт ихдэх Холимог хэлбэр
Урьдчилан сэргийлэлт Бөөрний түүдгэнцрийн үрэвслээс
сэргийлэхийн тулд ямар нэг үрэвсэл ялангуяа гүйлсэн булчирхай болон амьсгалын замын эрхтэнд байрлах үрэвслийг цаг алдалгүй гүйцэд эмчлүүлж байх шаардлагатай. Мөн гэдэсний халдваруудыг эмчилснээр бөөрний түүдгэнцрийн үрэвслээс сэргийлж чадна.
Анхаарал тавьсанд баярлалаа