d:\sw207\lectures old\pp lect0

6
Хичээлийн танилцуулга Өгөгдлийн сангийн зохиомж Хичээлийн код: CS206 3 кредит Заах улирал: Хавар Өмнөх холбоо: IS101 Мэдээллийн системийн үндэс Хичээллэх цаг: 2:0:2:5 Сурах бичиг: “Өгөгдлийн сан” Д. Ундраа; “Организация баз данных” Дж. Мартин; “Fundamentals of Database Systems” R.Elmasri, B.Navathe II, III ed;

Upload: ulziibaatar

Post on 06-Dec-2014

2.026 views

Category:

Documents


11 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Хичээлийн танилцуулга

Өгөгдлийн сангийн зохиомжХичээлийн код: CS206 3 кредит Заах улирал: Хавар Өмнөх холбоо: IS101 Мэдээллийн системийн үндэсХичээллэх цаг: 2:0:2:5Сурах бичиг:

 “Өгөгдлийн сан” Д. Ундраа; “Организация баз данных” Дж. Мартин;

“Fundamentals of Database Systems” R.Elmasri, B.Navathe II, III ed;

Туслах багш

Овог нэр: Надмидын Өлзийбаатар Цол, зэрэг: бакалавр, магистрант Өрөө: 204 Хаяг, утас: [email protected]

Хичээлийн товч тодорхойлолт

Өгөгдлийн сангийн системийн зарчим, өгөгдлийн сангийн загварчлах, боловсруулах арга, хэрэгслийг танилцуулна.

Тус хичээлийн агуулганд өгөгдлийн сангийн системийн зарчим, бүрэлдэхүүн хэсгүүд,

объектийн холбоосын шинжилгээ, өгөгдлийг энгийн хэлбэрт шилжүүлэх шинжилгээ,

өгөгдлийн кодчилол, MС СКюЛ, Кристал репорт харьцаа алгебр,квериг оновчтой болгох гэх зэрэг

бүлгүүд багтана

Хичээлийн зорилго, гарах үр дүн

Тус хичээлийг судласнаар оюутнууд өгөгдлийн сангийн загварыг гаргах, өгөгдлийн санг боловсруулах алгоритмыг квери

модоор дүрслэх, өгөгдлийн сан байгуулах, өгөгдлийн сангийн системийн гаралтуудыг МС СКюЛ,

Кристал репорт ашиглан боловсруулах чадварыг эзэмшинэ

Олж авах мэдлэг

Өгөгдлийн сангийн системийн зарчим; объектийн холбоосын шинжилгээ, объект, атрибут,

холбоос, атрибут ба холбоосын төрөл; өгөгдлийг энгийн хэлбэрт шилжүүлэх

шинжилгээ,1,2,3-р энгийн хэлбэр; өгөгдлийн сангийн загвар, объектийн холбоосын

диаграм, өгөгдлийн ерөнхий схем,

өгөгдлийн хүснэгт, анхдагч түлхүүр, гадаад түлхүүр; өгөгдлийн кодчилол; өгөгдөл боловсруулах, бичлэг, талбар сонгох, холбох, бүлэглэх, дараалуулах үйлдлүүд, харьцаа алгебр, МС СКюЛ; квериг оновчтой болгох, квери мод