dund hut in angi mongol hool lekts 3

5
Хичээлийн сэдэв: Уураглаг болон тослог цагаан идээ Хичээлийн агуулга: 1. Тослог цагаан идээ 2. Уураглаг цагаан идээ Хичээлийн зорилго: Монгол үндэсний уураглаг болон тослог цагаан идээний нэр төрөл, бэлтгэх арга, нэршил, хүнс тэжээлийн ач холбогдлын талаар мэдлэг олж авах 1. Тослог идээ Энэ төрлийн идээнд өрөм, цөцгий, зөөхий, шар тос, цагаан тос, айргийн тос орох бөгөөд эдгээр нь дулааны механик боловсруулалтын аргаар тос, уургийг хэсэгчлэн ялгахад бий болдог. Эдгээр нь харьцангуй удаан хугацаанд чанараа сайн хадгалдаг бүтээгдэхүүн юм. Өрөм, зөөхий: Үнээ, хонь, ямааны сүүнээс өрөм авна. Тогооны өрөм байлгахын тулд түүхий сүүг хөөрч ирэхийн хамт галаа намтган цогшуулж 15-20 минутын турш самарч хөөсрүүлээд загсаадаг. Сүүг самрахдаа шанагаар хутган авч нэлээд өндрөөс зугуухан жигд гоожуулах ба сүүний бүрэлдэхүүн хэсгийн дотроос тосны бөмбөлгүүд хамгийн хөнгөн учир халаах явцад дээш хөөрч, самрахад хөөсрөн сүүний дээгүүр үелэн тогтож өрөм үүсгэдэг. Хөөрүүлсэн сүү аажмаар хөрч, хөөс нь замхран өрөм биежиж эхлэх үед гол төлөв үдшийн цагаар зөөлөн галаар дахин халааж дөнгөж дөвийлгөөд орхино. Ингэх нь өрмийг биежүүлж зузааруулах, цөцгий суулгах зорилготой. Өрөм загсаахдаа галыг ширүүдүүлж хэт халаавал сүү дэврэн өрмөн бүрхүүл хагарч, цаашид зузаарахад нь муу нөлөө үзүүлнэ. Тогоонд загссан өрөмтэй сүүг гаргаж сэрүүн газар 12-24 цаг хөдөлгөөнгүй байлгаад тогоотой өрмийг захлаж дундуур нь түргэн зуур болгоомжтой нугалан цөцгийтэй талаар нь хавсраад тавиур дээр тавьж эгшээдэг. Үүнийг өрөм байлгах гэнэ. Ингэж бэлтгэсэн өрөмийг шинээр нь идэх буюу хавтгай самбар дээр тавьж хатааж, хөлдөөж хүнсэнд хэрэглэнэ. Сүүг хөөрүүлэлгүйгээр сэрүүн газар тавьж хөргөхөд сүүний цөцгий дээд талд царцангитан тогтдог. Үүнийг цөцгий гэнэ. Түүнчлэн шар тосыг ширгээж авсны дараа түүний дор үлдсэн шарангуй өнгөтэй шаарыг ч бас цөцгий гэж нэрлэдэг. Цөцгийг зарим нутагт цагаан тос, сөсгий, цөв гэхчлэн янз янзаар нэрлэдэг.

Upload: lha-bolorerdene

Post on 12-Jun-2015

1.782 views

Category:

Documents


19 download

TRANSCRIPT

Page 1: Dund hut in angi  mongol hool lekts 3

Хичээлийн сэдэв: Уураглаг болон тослог цагаан идээХичээлийн агуулга:

1. Тослог цагаан идээ 2. Уураглаг цагаан идээ

Хичээлийн зорилго: Монгол үндэсний уураглаг болон тослог цагаан идээний нэр төрөл, бэлтгэх

арга, нэршил, хүнс тэжээлийн ач холбогдлын талаар мэдлэг олж авах

1. Тослог идээЭнэ төрлийн идээнд өрөм, цөцгий, зөөхий, шар тос, цагаан тос, айргийн тос

орох бөгөөд эдгээр нь дулааны механик боловсруулалтын аргаар тос, уургийг хэсэгчлэн ялгахад бий болдог. Эдгээр нь харьцангуй удаан хугацаанд чанараа сайн хадгалдаг бүтээгдэхүүн юм.

Өрөм, зөөхий: Үнээ, хонь, ямааны сүүнээс өрөм авна. Тогооны өрөм байлгахын тулд түүхий сүүг хөөрч ирэхийн хамт галаа намтган цогшуулж 15-20 минутын турш самарч хөөсрүүлээд загсаадаг. Сүүг самрахдаа шанагаар хутган авч нэлээд өндрөөс зугуухан жигд гоожуулах ба сүүний бүрэлдэхүүн хэсгийн дотроос тосны бөмбөлгүүд хамгийн хөнгөн учир халаах явцад дээш хөөрч, самрахад хөөсрөн сүүний дээгүүр үелэн тогтож өрөм үүсгэдэг. Хөөрүүлсэн сүү аажмаар хөрч, хөөс нь замхран өрөм биежиж эхлэх үед гол төлөв үдшийн цагаар зөөлөн галаар дахин халааж дөнгөж дөвийлгөөд орхино. Ингэх нь өрмийг биежүүлж зузааруулах, цөцгий суулгах зорилготой.

Өрөм загсаахдаа галыг ширүүдүүлж хэт халаавал сүү дэврэн өрмөн бүрхүүл хагарч, цаашид зузаарахад нь муу нөлөө үзүүлнэ.

Тогоонд загссан өрөмтэй сүүг гаргаж сэрүүн газар 12-24 цаг хөдөлгөөнгүй байлгаад тогоотой өрмийг захлаж дундуур нь түргэн зуур болгоомжтой нугалан цөцгийтэй талаар нь хавсраад тавиур дээр тавьж эгшээдэг. Үүнийг өрөм байлгах гэнэ. Ингэж бэлтгэсэн өрөмийг шинээр нь идэх буюу хавтгай самбар дээр тавьж хатааж, хөлдөөж хүнсэнд хэрэглэнэ. Сүүг хөөрүүлэлгүйгээр сэрүүн газар тавьж хөргөхөд сүүний цөцгий дээд талд царцангитан тогтдог. Үүнийг цөцгий гэнэ. Түүнчлэн шар тосыг ширгээж авсны дараа түүний дор үлдсэн шарангуй өнгөтэй шаарыг ч бас цөцгий гэж нэрлэдэг. Цөцгийг зарим нутагт цагаан тос, сөсгий, цөв гэхчлэн янз янзаар нэрлэдэг.

Тогооны өрмийг малын гүзээ, олгой, модон ба паалантай саванд өдөр өдрөөр хурааж сэрүүн газар хадгалбал түүхий өрөм буюу зөөхий болно.

Үүнийг зөөхий хураах гэнэ. Өрмийг ингэж хураахад түүний дотор сүүний хүчлийн, пропион хүчлийн зэрэг исэлт явагдаж сүүний чихэр, уургийн зарим хэсэг задардаг.

Энэ урвалын үр дүнд түүнийг хайлж тос болгоход монгол шар тосны өвөрмөц сайхан амт үнэр бий болдог.

100 л сүүнээс дунджаар 6-7.5 кг өрөм авдаг. Өрмийг шар цагаан будаа, арвайн гурил, ааруул, ээзгий, бяслаг, тараг, мэхээр, талх, боов, боорцог, нарийн боов, гоёо, үзэм, жимс зэрэгтэй хольж идэхээс гадна тавгийн идээг чимэглэх, зочин гийчнээ дайлахад хэрэглэнэ.

Page 2: Dund hut in angi  mongol hool lekts 3

Цагаан тос: Цагаан тосыг 2 янзаар авна. Хураасан зөөхийгөө шүүмэлд хийж өлгөж шар усыг нь шүүрүүлээд дараа нь саванд хийж хутган тослогийг нь шар уснаас салгана. Үүнийг цагаан тос гэнэ. Нөгөө нь айраг бүлж цагаан тос авдаг .

Цагаан тос нь тэжээллэг хүнс тул түүнийг аян замын хүнс болгон хэрэглэдэг. Цагаан тос нь сэрүүн чанартай бөгөөд суулгахыг зогсоон, уушигны архаг ба ханиалга, хий, шар ус хийгээд шулуун гэдэсний гүвдрүүний халууныг арилгадаг.

Түүнчлэн хуучин тос нь солиорох, шартах, манарах хийгээд чих, нүд, тархины өвчин, умайн өвчнийг арилгаж анагаахад тустай.

Шар тос: Шар тосыг гарган авах 2 үндсэн арга байдаг. Эхний арга нь зөөхий, цагаан тосоо тогоонд хийж хайлуулахад цэвэр тунгалаг шар өнгөтэй шингэн бодис ялгардаг. Үүнийг шар тос гэнэ. Нөгөө арга нь түүхий сүүний айргийг бүлээсгэн удаан хугацаагаар бүлэхэд тос нь ялгаран хөвдөг. Түүнийг хамж аван хайлуулахад шар тос гарна. Үүнийг айргийн шар тос гэнэ. Монгол үнээ, хайнагийн сүүний шар тос шаравтар, сарлагийнх хурц шар, хонь, ямаа, ингэнийх цагаавтар өнгөтэй байдаг.

Монгол шар тосонд чийг 1%-иас илүүгүй, тослог нь 98%-иас багагүй, таатай үнэртэй, гаж амтгүй, өнгө нь жигд, шар, хайлуулсан үед тунгалаг байна. Шар тосыг монгол эмнэлэгт идээний охь манлай гэж нэрлэдэг. Хөлдөж бэртсэн, цас мөстэй гол усанд унаж чөмөг хөрсөн хүнд шар тосыг архитай хамт уулгавал түргэн тус болно.

2. Уураглаг идээДулаан хүчлийн аргаар ээдүүлж сүүний уургийг ялгах замаар боловсруулсан

бяслаг, ээзгий, ээдэм, аарц, ааруул, хурууд, хусам, уураг зэрэг цагаан идээг уураглаг идээ гэнэ.

Бяслаг: Бяслагийг гол төлөв хавар, намрын цагт үнээ, хонь, ямааны болсон ба өрөм, цөцгийг нь аваагүй түүхий сүүг ээдүүлж шахах аргаар хийдэг. Мөн хөөрүүлсэн сүүг ээдүүлж бяслаг хийх арга бий. Бяслаг хийхэд харьцангуй их сүү ордог. Сүүгээ зөөлөн галаар халааж дээр нь шар сүү, шинэ тараг зэрэг ээдүүлгээ бага багаар тойруулан хийж сүүгээ ээдүүлэн, ээдмээ биежиж ирэхэд цэвэр бөс даавуун уутанд хийх юмуу даавуун дээр гаргаж дөрвөлжин хэлбэртэй болгон даавуугаараа нягт ороож хоёр хавтгай самбарт хавчин чулуу зэрэг хүндрүүлэгчээр дарж шахан шар усыг нь гаргасныг түүхий сүүний бяслаг гэнэ.

Сүүгээ хөөрүүлж өрмийг нь хамсны дараа үлдсэн сүүгээ дахин буцалгаж дээрх аргаар хийснийг болсон сүүний бяслаг гэнэ. Шахсан бяслаг ойролцоогоор 1-3 цагийн дотор жигд нягтрана. Бяслаг шахахад сүүний халуун, ээдүүлгийн их багыг сайтар тохируулах хэрэгтэй.

Ээдүүлэг ихэдвэл бяслаг гашуун, исгэлэн амттай, сүү хэт халуун, ээдүүлэг багадсан байвал ээдэм бага унана.

Зөв ээдүүлж сайн шахсан бяслаг гадуураа атираагүй, зүсэхэд ширхэг нь мэдэгдэхгүй, нягт биежилттэй байна. Түүхий сүүний бяслаг тос нүнжиг сайтай, болсон сүүний бяслагаас чанарын хувьд илүү байна. Болсон сүүний бяслаг тослог багатай учир хэтэрхий хатаж дэвтэхдээ муу тул төдийлөн хатааж нөөцөлдөггүй.

Page 3: Dund hut in angi  mongol hool lekts 3

Хүн хоногт 200 грамм монгол бяслаг идвэл амьтны гаралтай уургийн хоногийн хэрэгцээгээ хангадаг.

Ээдэм: Үнээ, бог малын хөөрүүлсэн халуун сүүн дээр бага зэрэг тараг хийж ээдүүлэн шар сүүнээс нь ялган авч бяслаг шиг шахахгүйгээр хийдэг идээ юм. Үүний бас бөөн гэж нэрлэх нь бий. Өвгөд настангууд буцламгай сүүг аягандаа таргаар ээдүүлж аяганы ээдэм хийж иддэг. Аяганы ээдэм идэх нь тамир тэнхээ оруулах, элдэв хорыг биеэс зайлуулах, ялангуяа элэг цөсний өвчинд эм болдог чанартай .

Аарц: Тогоо нэрэхэд гарсан цагаа, буцалгасан айраг, ундаа, таргийг шүүж аарц бэлтгэнэ. Аарцыг бэлтгэсэн сүүний нь байдлаар үнээний, ингэний ,гүүний, бог малын гэж ангилна. Аарцыг 2 янзаар хийдэг. Цагааг шүүж хийсэн аарцыг нэрмэлийн аарц, таргийг шүүж хийсэн аарцыг таргийн аарц гэнэ. Таргийн аарцыг бэлтгэхдээ шинэхэн бүрсэн таргийг зөөлөн гал дээр 30 минут орчим буцалгаад шүүдэг. Бэлэн болсон аарцыг бод, богийн гүзээнд хадгалах ба намар орой хийж өвлийн турш хөлдөөж хадгалан хавар хэрэглэнэ.

Нэрмэлийн аарцыг хийхдээ цагааг өөр саванд юүлж 10-12 цаг байлган хөргөөнө. Энэ үед уургийн зүйл тунгаагдана. Дараа нь даавуун уутанд хийж зөөлөн шахаж шар усыг нь шүүрүүлнэ. Үүний дараа аарцны жингийн 30%-тай тэнцэх сүү хийж дахин шүүгээд сэврээнэ.

Зуны цагт аарцаар ааруул, хурууд хийдэг.

Ааруул, хурууд: Сүүгээр шингэлэн дахин шүүсэн аарцыг сайтар нягтруулж хялгас, утсаар зүсч хатаасан идээг ааруул гэнэ. Ааруул нь уурагт бүрэлдэхүүн бөгөөд амин дэмээр баялаг, бүрэлдэхүүнд нь хуурай бодис 90%, тос 45% хүртэл байдаг.

Ааруул хийх түүхий эдийн байдлаар үнээ, гүү, ингэ, богийн сүүний, түүнчлэн таргийн, нэрмэлийн гэх мэт ангилна. Харин зүсэх, хэвлэх байдлаар нь хурууд, хорхой, зүсмэл, базмал, зоосон, зүрхэн еэвэн гэх мэт нэрлэдэг. Мөн хольцоор нь чихэртэй, өрөмтэй, жимстэй, сүүн, шөрмөсөн гэх мэт ангилна. Ээдсэн буюу дутуу ээдсэн сүүн дээр бага зэрэг түүхий сүү хольж ээдүүлэн шаравтар өнгөтэй, ширхэг нь нягт, хатуу хурууд бэлтгэдэг ба үүнийг шөрмөсөн хурууд гэж нэрлэдэг.

Саасан сүүнийхээ шингэнийг ууршуулах замаар хатааж бэлтгэдэг нэгэн зүйл цагаан идээг цөрөм гэнэ. Хонь, ямаа, үнээний дан сүүг торх, уутанд удаан хураавал аяндаа сүүн хүчлийн исэлт явагдаж цөрөм болно.

Ээзгий: Ээзгий хийхэд сүүг бяслаг шахахтай адил ээдүүлэн, харин шар сүүг нь шүүж ялгалгүй, зөөлөн галаар буцалган ээдэмд шингээн ширгээдэг. Ингэхдээ ээдмийг хусуураар жижиглэн улбар шар буюу хүрэн шаргал өнгөтэй болтол хуураад дэлгэц дээр тавьж хатаана. Түүхий сүүний ээзгийг дутуу хуурч, хоорондоо наалдаж нягтрахуйц байхад нь дэлгэц дээр шавж наранд хэдэн цаг болгоод том томоор дөрвөлжин зүсэж хатаадаг бөгөөд үүнийг хөгшин ээзгий гэж нэрлэдэг .

Мөн хонь ямааны дан сүүгээр боловсруулсан ээзгийг хонины, үнээний сүүгээр хийсэнг үхрийн, үнээ ба хонины холимог сүүгээр буцалгасан ээзгийг холимог ээзгий гэж нэрлэдэг.

Page 4: Dund hut in angi  mongol hool lekts 3

Шар ус, хусам: Хурууд хийхэд шавхаж авсан шүүсийг шар ус гэнэ. Шар усанд хуруудны ба цагааны шар ус гэж хоёр зүйл байна. Хуруудны шар усыг архи нэрэх, гурил эсгэхэд хэрэглэх бөгөөд цагааны шар усыг хатангир дорой мал угаахад хэрэглэнэ. Цагааны шар усаар арьс шир дэвтээбэл арьсны хөрс хөвсөрч үс нь сэргэж, чийг нойтныг тэсвэрлэх чанараар сайн байж, чийгтсэн ч хатуурдаггүй байна.

Цагааны шар усаар эмч нар угаалгын рашаан болгон хэрэглэж удаан жилийн хөл, нурууны өвчин хийгээд хуян мэтийн муу хөлсөнд боогдсон өвчин архагийг хөлөргөн туудаг байсан байна.

Сүүг хөөрүүлэхэд тогооны ёроолд хайрагдаж тогтсон хэсгийг хусам гэнэ. Хусамны өнгөн хэсэг цагаан, түүний дор бор, бүр дор их түлэгдсэн хар хусам байдаг .