e-book no.2. Интернэт Маркетинг

8
Facebook - Like << Өмнөх хуудас Twier - Retweet Дараагийн хуудас >> 1 Интернэт Маркетинг 02

Upload: the-new-media-group

Post on 29-Jul-2015

501 views

Category:

Documents


0 download

DESCRIPTION

E-Book No.2. Интернэт Маркетинг

TRANSCRIPT

Page 1: E-Book No.2. Интернэт Маркетинг

Facebook - Like << Өмнөх хуудасTwitter - Retweet Дараагийн хуудас >>

1

Интернэт Маркетинг02

Page 2: E-Book No.2. Интернэт Маркетинг

Facebook - Like << Өмнөх хуудасTwitter - Retweet Дараагийн хуудас >>

2

Интернэт Маркетинг02

Интернэт маркетинг гэж юу вэ?

Давуу болон дутагдалтай талууд

Сүүлийн үеийн хандлагууд

Сүүлийн үеийн хандлагууд (үргэлжлэл)

Статистик

Кэйс судалгаа

Кэйс судалгаа (үргэлжлэл)

Зөвлөгөөний булан

......................................................................................................................................................................

....................................................................................................................................................................

..............................................................................................................................................................................

..........................................................................................................................................................

...........................................................................................................................................................................................................

...................................................................................................................................................................................................

.............................................................................................................................................................................

..........................................................................................................................................................................................

3

3

4

4

5

5

6

7

АГУУЛГА

Page 3: E-Book No.2. Интернэт Маркетинг

Facebook - Like << Өмнөх хуудасTwitter - Retweet Дараагийн хуудас >>

3

Интернэт Маркетинг02

Интернэт маркетинг гэдэг нь бараа, үйлчилгээний маркетингийг Интернэтээр дамжуулан хийх үйл

ажиллагаа юм. Интернэт маркетингийг өөрөөр дижитал маркетинг, цахим маркетинг, онлайн маркетинг,

э-маркетинг гэж нэрлэх нь бий. Интернэт маркетингийн хамрах хүрээ нь маш өргөн бөгөөд үүнд цахим

шуудан болон утасгүй мэдиа ашигласан маркетинг багтана.

Мөн зарим тохиолдолд дижитал хэрэглэгчдийн мэдээлэл болон цахим хэрэглэгчтэй харилцах удирдлагын

системийг Интернэт маркетингийн нэг хэсэг хэмээн үздэг. Интернэт маркетинг нь дизайн, хөгжүүлэлт, зар

сурталчилгаа, борлуулалт гээд Интернэтийн техникийн давуу талуудыг бүтээлчээр ашиглаж чаддаг.

Давуу талууд:Интернэт маркетинг нь маш олон давуу талуудтай. Тэдгээрээс дурдвал, зорилтот зах зээлд хүрэхийн тулд

өртгийн харьцааг судалж байгаа тохиолдолд харьцангуй хямд тусдаг. Үүнээс гадна Интернэт маркетингийг

ашиглаж байгаа компаниуд уламжлалт маркетингийн зар сурталчилгаандаа зарцуулах төсвөөс хэд дахин

бага өртгөөр өргөн хүрээний хэрэглэгчдэд хүрдэг. Мэдээж Интернэт маркетингийн аяны стратеги болон үр

дүн нь бизнесийн зорилго болон өртөг-хэмжээ-ашгийн шинжилгээнээс хамаарна.

Интернэт маркетинг ашиглах үед статистик хэмжилтийг өртөг багатайгаар хялбархан хийх боломжтой

байдаг давуу талтай. Үүнээс гадна үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг хянаж, туршилт хийх ч боломжтой

байдаг. Интернэт маркетингийг ашиглан олон төрлийн зар сурталчилгааны аргыг ашиглана. Жишээлбэл,

pay per impression, pay per click, pay per play, pay per action гэх мэт.

Дутагдалтай талууд:Хэдийгээр маш олон хэрэглэгчдийг өөртөө татах боломжтой байдаг боловч цахим хэлбэрээр бараа,

бүтээгдэхүүнийг хэрэглэгчид амсаж, үнэрлэж, барьж үзэх боломжгүй байдаг сул талтай. Гэсэн хэдий ч

Интернэт маркетингийн үйл ажиллагаа эрхлэгчид худалдан авагчдад сэтгэл ханамжийн баталгаа өгдөг тул

худалдан авсан бараа, бүтээгдэхүүнийг тодорхой хугацааны дотор буцаах боломжтой байдаг.

Харилцааны болон дижитал технологи аливаа зүйлийг зайлшгүй шинээр бий болгодоггүй ч, түүнийг

хамгийн хурднаар, хамгийн сайнаар, зардлын хувьд хамгийн хэмнэлттэйгээр хийдэг. – Патрик Дүпарк,

Кэллог Менежментийн Сургууль

“Interactive and digital technology doesn’t necessarily do a lot of things new, but it does all things better, faster,

more cost efficiently.” Patrick Duparcq, Kellogg School of Management

Интернэт маркетинг гэж юу вэ?

Page 4: E-Book No.2. Интернэт Маркетинг

Facebook - Like << Өмнөх хуудасTwitter - Retweet Дараагийн хуудас >>

4

Интернэт Маркетинг02

Дэлхий дахинд Интернэтийн хэрэглээ хурдацтай өсч байгаатай холбогдуулан ихэнх банкууд үйлчилгээндээ

Интернэт маркетингийг ашиглаж байна. Хэрэглэгчид цахим орчны банкны үйлчилгээг заавал банкны

салбар дээр очих шаардлагагүйгээр Интернэтэд холбогдсон газруудаас авах боломжтой болсон нь цаг

завыг хэмнэсэн сайхан шийдэл болсон юм. Мөн Интернэт дуудлага худалдааны үйлчилгээг явуулдаг цахим

хуудсууд олноороо бий болсон. Тухайлбал, eBay-с та өөрийн худалдаж авахаар хайгаад олоогүй бараа,

бүтээгдэхүүнийг хэдхэн секундын хайлт хийгээд олох боломжтой.

Мөн харилцаа холбооны салбарт техник технологийн хөгжил хурдацтай явагдаж байгаа нь цахим зар

сурталчилгааны арга техникийг улам боловсронгуй болгосоор байна. Өмнө нь уламжлалт текст эсвэл зураг

хэлбэрийн зар сурталчилгаанууд их байдаг байсан бол өнөө үед JavaScript, Adobe Flash гэх мэт сүүлийн

үеийн технологиудыг ашиглан зар сурталчилгааг хийх болсон байна. Үүний үр дүнд зар сурталчилгааны

бизнес эрхлэгчид хэрэглэгчидтэй илүү ойр холбоо үүсгэж, хамтран ажиллах боломжтой болсон юм.

Сүүлийн үед олон нийтийн сүлжээ цахим хуудсуудаар дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулах,

сурталчлах, худалдах, мөн өөрийн брэнд, үйлчилгээний нэр хүндийг өсгөх олон арга хэрэгслүүдийг түлхүү

ашиглаж байна. Үүний зэрэгцээ хайлтын системийн оновчлолыг өөрийн цахим хуудсандаа үр дүнтэйгээр

ашиглан борлуулалтаа нэмэгдүүлж байна.

Мөн блог ашиглан хэрэглэгч үйлчлүүлэгчдээ байнга мэдээ мэдээллээр хангах, тэднийг сургах, шинэ

хэрэглэгчдийг өөртөө татаж байна

Интернэт маркетинг нь өнөө үед ямар ч жижиг дунд бизнес, компани корпорацид зайлшгүй хэрэгцээтэй

болж байгаа юм. Уг маркетингийн аргачлалд хэрэглэгдэх бүхий л арга тактик, хэрэгслүүдийг The New Media

Marketing Agency-ийн Гэрэгэ бизнес шийдлийн систем нь олгодог давуу талтай юм. Үүнд:

• Агуулга удирдах систем

• Хэрэглэгчтэй харилцах удирдлага

• Олон нийтийн сүлжээ цахим хуудсууд

• Цахим шуудан

• Хайлтын системийн оновчлол

• Тайлан ба аналитик

• Нэмэлт буюу тусгай хуудас зэрэг нь багтаж байгаа юм.

Сүүлийн үеийн хандлагууд:

Page 5: E-Book No.2. Интернэт Маркетинг

Facebook - Like << Өмнөх хуудасTwitter - Retweet Дараагийн хуудас >>

5

Интернэт Маркетинг02

• Нийт Интернэт хэрэгдэгчдийн 78% нь цахим орчинд бүтээгдэхүүний талаар судалгаа хийдэг

• Бизнесийн салбарт ажиллагсдын 78% нь өөрсдийн гар утсаар цахим шуудангаа шалгадаг

• Цахим шуудан хэрэглэгчдийн 91% нь өмнө нь бүртгүүлж байсан компаний цахим шуудангаас хэрэгцээгүй

мэдээлэл өгдгийн улмаас бүртгэлээ цуцалсан

• 25-34 насныхны 84% нь төвөгтэй бөгөөд хамааралгүй сурталчилгаануудаас нь болж өөрийн дуртай цахим

хуудасруу орохоо зогсоожээ

• Бизнесүүдийн 57% нь өөрсдийн компаний блогоор дамжуулан байнгын харилцагч нартай болсон байна

• B2B /Business to Business/ компаниудын 67%, B2C /Business to Customer/ компаниудын 41% нь Фэйсбүүкээр

байнгын харилцагч нартай болсон

• Өөрийн гэсэн блог хөтөлдөг компаниудын 55% нь цахим хуудасдаа илүү хандалт авдаг

• 2010 онд хайлтын системд хийгдсэн нийт хайлтуудын 66% нь Google Search-р хийгджээ

• 2011 оны 3-р сарын байдлаар дэлхий дээр нийт 2,095,006,005 Интернэт хэрэглэгчид байна

Блог гэдэг нь бидний харилцагч нартайгаа харилцах хамгийн гол, хамгийн бодит багаж хэрэгсэл буюу

форум болж байна. – Брайн Лүск

119 оронд нийт 31,500 гаруй салбартай, өдөрт 47 сая хүнд үйлчилдэг Мак Доналдс нь дэлхийн хамгийн

том түргэн хоолны сүлжээ юм. Мак Доналдсыг гамбургер, чизбургер, шарсан төмс зэргээр нь мэдэхгүй хүн

тун ховор.

2007 оны хавар Мак Доналдс нь хойд Калифорнийн зах зээлдээ зориулан шинэ амт чанартай, нэмэлт

хачиртай “Angus Third Pounders” гамбургерийг гаргахаар болжээ.

Уг хачиртай талхыг гаргахаас 10 хоногийн өмнө Мак Доналдс нь онлайн кампанит ажил хийхээр шийджээ.

Тэд интерактив флаш цахим хуудас хийлгэн түүнийгээ идэвхижүүлэх онлайн маркетингийн кампанит ажил

эхлүүлэх зорилготой байв.

Мак Доналдс eVisibility маркетингийн агентлагаар уг цахим хуудсаа бэлдүүлж түүгээрээ шинээр гаргах гэж

буй хачиртай талхныхаа купоныг татаж авах кампанит ажлыг эхлүүлэхээр шийдэв. Тус агентлагаар зөвхөн

Интернэт гэлтгүй, хэрэгжүүлэх кампанит ажил нь Мак Доналдсын цахим хуудсаас гадна мөн уламжлалт

хэвлэл мэдээллийг дэмжүүлэх зорилготой байжээ.

Статистик

Case studyМак Доналдс

Page 6: E-Book No.2. Интернэт Маркетинг

Facebook - Like << Өмнөх хуудасTwitter - Retweet Дараагийн хуудас >>

6

Интернэт Маркетинг02

eVisibility агентлаг нь, тэдний хийж буй цахим хуудасны өнгө төрх уламжлалт хэвлэл мэдээллээр хүргэж

буй мессежтэй нийцүүлэх үүднээс Мак Доналдсын зар сурталчилгааны агентлагтай ойрхон ажиллаж байв.

Нэн түрүүнд тэд SEO буюу хайлтын системийн оновчлол дээр ажиллаж эхлэсэн байна. Хөгшин залуугүй,

нийт Интернэт хэрэглэгчид ямар үг томъёогоор уг шинэ хачиртай талхыг хайж болохыг тэд эхлээд судалжээ.

Тэдний эцсийн зорилго: Цахим хуудсын хандалтыг эхний 1 сард 50,000-д хүргэх, мөн эхний сардаа багтан

4000 купон татуулсан байх.

Үр дүн: 9 хоногийн дотор eVisibility агентлаг нь Мак Доналдсын уламжлалт хэвлэл мэдээллээр хүргэж байсан

кампанит ажлыг цахим орчинд хэрэгжүүлсэн бүрэн хэмжээний интерактив флаш цахим хуудас бэлтгэж,

эхний сардаа 59,000 хандалттай, 29,000 купон татагдсан байлаа. 2 дахь сардаа 120,000 хандалттай, 56,000

купон татагджээ. Өнөөг хүртэл Мак Доналдсын шинэ хачиртай талх нь хойд Калифорни муж гэлтгүй АНУ-н

бусад мужуудад маш амжилттайгаар борлогдсоор байгаа билээ.

Уг кэйс судалгаа нь аливаа нэг маркетингийн онлайн кампанит ажлыг эхлүүлэхдээ мэргэжлийн багтай

хамтарч ажиллах нь хамгийн оновчтойг харуулж байна. Энэхүү жишээний адил The New Media Market-

ing Agency нь ямар ч хувь хүн, компани, корпорацийн Интернэт кампанит ажил болон идэвхжүүлэлтийг

мэргэжлийн багаараа гүйцэтгэх боломжтой юм.

Page 7: E-Book No.2. Интернэт Маркетинг

Facebook - Like << Өмнөх хуудасTwitter - Retweet Дараагийн хуудас >>

7

Интернэт Маркетинг02

Тулгуур 1: ХарилцааЦахим орчинд хийж буй ямар ч үйл ажиллагаанд өөрийн уншигчид, сонсогчид, үзэгчидтэй бат бөх

харилцаа тогтоох нь нэн чухал юм. Үргэлжийн шинэ хэрэглэгчдийн хайж, агнаж байхаасаа илүү одоо байгаа

хэрэглэгчдээ ахин дахин татаж байхаар тийм үнэ цэнэтэй мэдээлэл бүхий орчинг бүрдүүлэх нь чухал гэж

үздэг байна.

Тулгуур 2: Copyright techniqueДээрх техникийг ашиглан өөрсдийн уншигчдын хүрээг улам бататгах боломжтой:

1. Шударга байдал – Компанийхаа санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар үнэн бодит

мэдээллийг хүргэх хэрэгтэй. Магадгүй танай бүтээгдэхүүн тодорхой хүрээний хүмүүст зориулагдаагүй аль

эсвэл тохиромжгүй байж болно. Үүнийгээ тэдэнд ил тод хүргэснээр сонсогчид тань танай компаний хэлэх

зүйлд илүү анхаарлаа хандуулах магадлалтай.

2. Өгүүлэн хүүрнэх – Ямарваа нэгэн түүх болон өгүүлэл нь уншигчдыг илүү татаж тэдний сэтгэл хөдлөлтэй

холбогдож байдаг. Энэ нь ямар ч энгийн бөгөөд хуурай борлуулалтын текстээс илүү.

3. Сургах – Хүмүүс бид шинээр юм сурч мэдэх болгонд тархин дахь мэдрэлийн холбоосууд нэмэгдэж

байдаг. Юм шинээр сурах нь сэтгэл хөдлөлтэй нягт холбоотой байдаг бөгөөд хүлээн авсан мэдээлэлтэйгээ

холбогдолтой, тархин дахь төв мэдрэлийн системд агуулагдаж байгаа дурсамжуудыг сэргээхэд тусалдаг.

Сэтгэл хөдлөлтэй нь холбосон мессежийг хүргэнэ гэдэг нь хамгийн энгийнээр ухаалаг маркетинг болж

байгаа юм.

Тулгуур 3: Агуулгын маркетингХүнд хэрэгтэй, үнэ цэнэтэй мэдээллийг хүргэ. Нэг удаа биш харин стратегитайгаар байнга хүргэх хэрэгтэй.

Зарим үед уншигчдад давуу талыг бий болгохуйц агуулгыг хүргэ. Үүнд урамшуулал, шагнал, уралдаан зэрэг

байж болно.

Тулгуур 4: Үнэ цэнэтэй байхТа хэрэглэгчиддээ юу ч санал болгож байсан, тэр нь үнэ цэнэтэй байх шаардлагатай. Бараа бүтээгдэхүүн

худалдаж авах, үйлчилгээгээр тань үйлчлүүлэх, тэдний саналыг авах, ямар нэгэн зүйл татуулах гэх зэрэг

тухайн хэрэглэгчийг ямар нэгэн үйлдэл хийхийг хүсч байгаа бол тэдэнд ашигтай байх хэрэгтэй.

Зөвлөгөөний буланИнтернэт маркетингийг амжилттай хэрэгжүүлэх 4 тулгуур хүчин зүйлс:

Page 8: E-Book No.2. Интернэт Маркетинг

Facebook - Like << Өмнөх хуудасTwitter - Retweet Дараагийн хуудас >>

8

Интернэт Маркетинг02

Дэвшилтэт медиа маркетинг гэж юу вэ?

Дэвшилтэт медиа маркетинг гэдэг нь зорилтод хэрэглэгч нартаа цахим орчин дахь технологиудыг ашиглан маркетингийн зардлын өгөөжийг хэмжиж болохуйц байдлаар бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх хоёр талт харилцаа юм.

Дэвшилтэт медиа маркетингийн онцлогууд:

- Хэрэглэгчдийг залхаадаггүй- Хэрэглэгчдийг хэрэгтэй, хэрэггүй мэдээллээр бөмбөгддөггүй- Хэрэглэгчдээ жинхэнэ утгаараа сонсдог- Хэрэглэгчдийн асуултад цаг алдалгүй түргэн хариулдаг- Хэрэглэгчид өөрсдийн хүслээр таны санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээг сонгодог.

Бидний тухай

The New Media Marketing Agency нь дэвшилтэт медиа маркетинг, олон нийтийн оролцоо, консалтингийн цогц үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлдэг Монгол залуусын үүсгэн байгуулсан агентлаг юм. Бид дэвшилтэт медиа маркетингийн стратегиудыг ашиглан үйлчлүүлэгчдийн брэндийг хөгжүүлж, олон нийтэд үр өгөөжтэй хүргэхэд төвлөрөн ажилладаг.

The New Media Marketing Agency-ын үйл ажиллагааны чиглэл болох үнэт зүйл бол “Хүн төвтэй бизнесийг хөгжүүлэх” юм. Тиймээс бид үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадынхаа санал сэтгэгдлийг байнга сонсож, хүндэтгэн үзсэний үндсэн дээр үйлчилгээгээ үзүүлдэг.

The New Media Marketing Agency-ын цогц үйлчилгээнд:

- Мэргэжлийн дизайн- Програм хөгжүүлэлт (Хайлтын системийн оновчлолыг багтаасан)- Дэвшилтэт медиа маркетингийн үйлчилгээ багтах бөгөөд хувь хүмүүс ба албан байгууллагуудад санал болгож байна.

Холбоо барихБид таны сонирхсон асуултанд хариулахдаа таатай байх болно. Мөн бид тантай холбогдож, хамтран ажиллах боломжийн талаар ярилцахад хэзээд бэлэн байх болно.

www.newmediamarketingagency.com

www.facebook.com/NMMAteam

www.twitter.com/NMMAteam

www.youtube.com/NMMAteam

www.linkedin.com/company/NMMAteam

www.flickr.com/photos/NMMAteam