excel test tsootsoolol

45
Сэдэв: Хичээлийн үнэлгээ болон суралцагч өөрийн үнэлгээ хийх хэрэглэгдэхүүн боловсруулах 4 öàãèéí ýýëæèò õè ýýë ХУД-ийн 118-р сургуулийн мэдээлэлзүйн багш М.Буянцэцэг 1

Upload: munkhuu-buyanaa

Post on 10-Jul-2015

1.362 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: Excel test tsootsoolol

Сэдэв: Хичээлийн үнэлгээ болон

суралцагч өөрийн үнэлгээ хийх

хэрэглэгдэхүүн боловсруулах

4 öàãèéí ýýëæèò õè ýýë

ХУД-ийн 118-р сургуулийн мэдээлэлзүйн багш М.Буянцэцэг

1

Page 2: Excel test tsootsoolol

Хичээлийн зорилго:◦ Microsoft EXCEL програм сан, цахим хүснэгт үүсгэх

зэрэг хүснэгтэн мэдээллийн загваруудыг боловсруулах.

Хичээлийн зорилт◦ Хуудсанд тохиргоо хийх, ажиллах орчинг бүрдүүлэх

◦ Ангийн сурагчдын тухайн улирал, хичээлийнжилийн дүнгийн хүснэгт үүсгэж, үнэлгээний хүснэгтболовсруулах, загвар байгуулах

◦ Тестийн сан боловсруулах, сурагчид өөрийгөөүнэлэх арга зүйд суралцах

◦ Сорилын үр дүнг боловсруулах, сурлагын ахиц, бууралтад дүн шинжилгээ хийж график байгуулах

◦ Боловсруулсан хүснэгтээ хэвлэх.

8/1/2009 2

Page 3: Excel test tsootsoolol
Page 4: Excel test tsootsoolol
Page 5: Excel test tsootsoolol
Page 6: Excel test tsootsoolol

Алхам 1. Page Layout цэс рүү орно.

Алхам 2. Page Setup сонгоно.

Page 7: Excel test tsootsoolol

Алхам 3. Page Setup цонхны Paper хэсэгт хандана.

Page 8: Excel test tsootsoolol

Хэрэв хуудасны захаас авах зайн нэгж millimeters (mm) биш бусад

centimeters, inches зэрэг өөр нэгж байвал дараах командаар mm-рт

шилжүүлээрэй.

Page 9: Excel test tsootsoolol

Алхам 1.Сурагчдын дүнг улирал, хагас жил, жилийн эцсийн байдлаар загварын дагуухийцгээе.Microsoft Excel програмыг нээж өмнө хадгалсан dun-5a-angiфайлыг нээнэ.

Page 10: Excel test tsootsoolol

Алхам 2. Sheet1 ажлын хуудасны нэрийг 1-р улирал нэрээр солино. Хулганы заагчийг Sheet1дээр байрлуулж байгаад mouse II-ыг дараадRename командыг сонгоно. Ctrl+A командаар бүххуудсаа идэвхжүүлээд фонтыг Arial, хэмжээг 10болгоно.

Алхам 3. A4:T47 мужийг сонгож хүснэгт үүсгэнэ. Home цэсний Font хэсгийн All Borders хэрэгслийг сонгоно.

Алхам 4. Хүснэгтийг өгөгдсөн загварт оруулна. Үүнд: A баганы өргөнийг 2.70, B багана 15.15, C:Tбагана 3 байхаар тохируулна. Үүний тулд баганаа идэвхжүүлээд Mouse II дараад Column Width…командыг сонгож тохирох хэмжээг оруулна.

Page 11: Excel test tsootsoolol

Алхам 5. A2 нүдэнд курсороо байрлуулаад гарчиг

бичнэ. Бичсэн гарчгийг хуудасны голд, 2 мөрөнд

оруулж тодруулна. A2:T2 мужийг сонгоод Home >

Alignment хэсгийн Merge & Center- нүдийг

нэгтгэж, төвд, Wrap Text командаар 2 мөрөнд,

Center, Middle Align-төвд байрлуулах

командуудыг сонгоно.

Page 12: Excel test tsootsoolol

Алхам 6. Хүснэгтийн өгөгдлүүдийг бичиж,

өгөгдсөн хэлбэрт оруулъя.

Page 13: Excel test tsootsoolol

Алхам 7.Сурагчдын нэрийг оруулна. Жишээ

болгож Сурагч1, Сурагч2… гэх мэтээр оруулаад

хуулна. Үүний тулд Сурагч1 гэж бичсэн нүдийг

сонгож, нүдний баруун доод буланд байрлах

жижиг цонхонд хулганы заагчийг байрлуулан

дараатай чигээр нь доош чирэн хуулна.

Алхам 8. Хийсэн ажлыг хадгална. (Ctrl+S)

Page 14: Excel test tsootsoolol

Арифметик дундаж AVERAGE, өгөгдлийн

нүднүүдийг тоолох COUNTIF, COUNTA, нийлбэр

олох SUM, нөхцөл шалгах IF функцүүдийг

хэрэглэн тооцоолол хийцгээе.

Алхам 1. Сурагчдын дүнг улирал, хагас жил,

жилийн эцсийн дүнг томьѐо ашиглаж гаргая. dun-

5a-angi файл дээр үргэлжлүүлэн хийцгээе.

Page 15: Excel test tsootsoolol

Алхам 2. N6-R6 нүдэнд тус бүр a, b, c, d, f дүнг тоолж

тавина. Үүний тулд:◦ N6 нүдэнд a дүнгийн тоог = COUNTIF(C6:M6,">=90") томьѐо

оруулна. Уг томьѐог N40 нүд хүртэл хуулна.

◦ O6 нүдэнд b дүнгийн тоог =COUNTIF(C6:M6,">=80")-

(COUNTIF(C6:M6,">=90")),

◦ P6 нүдэнд c дүнгийн тоог =COUNTIF(C6:M6,">=70")-

(COUNTIF(C6:M6,">=80")),

◦ Q6 нүдэнд d дүнгийн тоог =COUNTIF(C6:M6,">=60")-

(COUNTIF(C6:M6,">=70")),

◦ R6 нүдэнд f дүнгийн тоог =COUNTIF(C6:M6,"<60") томьѐо тус тус

оруулж харгалзах баганад хуулна.

◦ S6 нүд буюу Ерөнхий дүн талбарт =AVERAGE(C6:M6), T6 нүд буюу

Үсгэн үнэлгээ талбарт

=IF(S6<59.5,"F",IF(S6<69.5,"D",IF(S6<79.5,"C",IF(S6<89.5,"B","A"))))

томьѐо тус тус оруулж харгалзах баганад хуулна.

Page 16: Excel test tsootsoolol

Алхам 3. C41-C45 нүдэнд тус бүр a, b, c, d, f дүнг тоолж, C46-C47

нүдэнд Амжилт, Чанарыг бодож гаргана. Үүний тулд:

◦ C41 нүдэнд a дүнгийн тоог =COUNTIF(C6:C40,">=90") томьѐо

оруулна. Уг томьѐог мөрний дагуу M41 нүд хүртэл хуулна.

◦ C42 нүдэнд b дүнгийн тоог =COUNTIF(C6:C40,">=80")-

(COUNTIF(C6:C40,">=90")),

◦ C43 нүдэнд c дүнгийн тоог =COUNTIF(C6:C40,">=70")-

(COUNTIF(C6:C40,">=80")),

◦ C44 нүдэнд d дүнгийн тоог =COUNTIF(C6:C40,">=60")-

(COUNTIF(C6:C40,">=70")),

◦ C45 нүдэнд f дүнгийн тоог =COUNTIF(C6:C40,"<60") томьѐо тус тус

оруулж харгалзах мөрөнд хуулна.

◦ C46 нүд буюу Амжилт талбарт

=SUM(C41:C44)/COUNTA(C6:C40)*100,

◦ C47 нүд буюу Чанар талбарт =SUM(C41:C42)/COUNTA(C6:C40)*100

томьѐог тус тус оруулж харгалзах мөрөнд хуулна.

Page 17: Excel test tsootsoolol

Алхам 4. a, b, c, d, f дүнгийн нийлбэрийг бодож гаргая.◦ N41 нүдэнд =SUM(N6:N40) a дүн, O42 нүдэнд =SUM(O6:O40) b дүн, P43 нүдэнд

=SUM(P6:P40) c дүн, Q44 нүдэнд =SUM(Q6:Q40) d дүн, R45 нүдэнд =SUM(R6:R40) f

дүнг тус тус бодож гаргана.

Алхам 5. Улирлын нийт амжилт, чанарыг бодож гаргая.◦ T46 нүдэнд буюу Амжилт талбарт =SUM(T41:T44)/COUNTA(T6:T40)*100,

◦ T47 нүдэнд буюу Чанар талбарт =SUM(T41:T42)/COUNTA(T6:T40)*100 томьѐогоор

бодож гаргана.

Алхам 6. 1 улиралд а, b, c, d, f ерөнхий үнэлгээтэй сурагчдын тоог ол.

=(COUNTIF(T$6:T$40,”=A")) ...

Алхам 7. Дээрх тоог ашиглан Амжилт, чанарыг олно.

Алхам 8. Хийсэн ажлыг хадгална. (Ctrl+S)

Алхам 9. Хийсэн ажлыг загварт оруулан template үүсгэж хадгалъя.

Үүний тухай Модуль2-т бид үзсэн билээ. Файлыг загвараар

хадгалснаар дараа дахин өөр өгөгдөл үүсгэхэд хялбар болно. Эхлээд

загвар болгох файлаа бэлтгэнэ. Дээрх алхмуудаар хийсэн ажлын дүнд

бид тодорхой жишээн дээр дүн оруулж бодсон билээ. Тэр дүнтэй

хүснэгтийг дүнгүй болгож, зөвхөн томьёотой хэсгийг үлдээнэ.

Page 18: Excel test tsootsoolol

Алхам 10. Загвар үүсгэх файлаа бэлэн болгоод Save As…командыг сонгоно. Save as type: талбараас Excel Templateкомандыг сонгоно. Энэ үед Save in: талбарт Templates хавтас сонгогдсон байна. Хадгалах файлын нэрээ өгөөд Save дарна. Ингээд бид Template файл үүсгэлээ.

Алхам 11. Үүсгэсэн template файлаа нээхдээ New командыг сонгож, My templates… категор руу ороход таны хадгалсан файл гарч ирэх болно.

Санамж

Үүсгэсэн template файлаа нээж өгөгдлөө

оруулсны дараа дахин өөр нэрээр хадгална. Template файлаа эвдэж болохгүй.

Page 19: Excel test tsootsoolol

Өөрийгөө тестээр үнэлэх:

Microsoft Excel, Microsoft PowerPoint, Macromedia

Flash програмаар суралцагч өөрийгөө үнэлэх

үнэлгээний тест боловсруулан суралцагчдад

тарааж өгвөл суралцагч өөрөө энэ сэдвийн

стандартыг хангасан мэдлэгийн түвшинг хэр

эзэмшин, төлөвшиж байгаагаа үнэлэх боломжтой

юм. Жишээ болгон Microsoft Excel програмыг

сонгож авлаа.

Page 20: Excel test tsootsoolol

Тест зохиоход анхаарах зүйлс:◦ Даалгавар бүр сургалтын ямар нэг чухал үр дүнг л шалгах зорилготой байна.

◦ Даалгавар бүр нь нэг л тодорхой асуудлыг шийдвэрлэхээр дэвшүүлэх ѐстой бөгөөд уг

асуудал нь ойлгомжтой байна.

◦ Даалгавар ба түүнд өгөгдөх хариултууд нь энгийн тодорхой үг хэллэгтэй байна.

◦ Даалгаврын асуултад үгүйсгэх утгатай үг хэллэг орсон тохиолдолд тэдгээрийг

онцгойлон анхаарна.

◦ Зөв гэж сонгуулахаар бэлтгэсэн хариулт нь үнэхээр зөв төдийгүй бусад хариултаас

хамгийн оновчтой нь байна.

◦ Даалгавар бүр уг тест дэх бусад асуулт, даалгавраас хамааралгүй, тусдаа бие даасан

байна.

◦ Эвтэйхэн, тодорхой бөгөөд ойлгомжтой загвараар даалгавар хариултаа байрлуулна.

◦ Нөхөх үгийн орон зай нь нэгэн жигд хангалттай хэмжээтэй байна.

◦ Тестийн агуулга, төрөл, даалгаврын тоог сурагчдын нас сэтгэхүйн онцлогт

тохируулна.

Page 21: Excel test tsootsoolol

MS-Excel програмын нэмэлт харагдах хэсгүүд нь

хаалттай (нууцлагдсан), хуудсуудын хооронд

шилжих товчуудын тусламжтайгаар даалгаврын

дараагийн (өмнөх) бүлгүүд болон үнэлгээний

хэсгүүдийн хооронд шилждэг, суралцагч өөрийгөө

үнэлэх боломжтой үнэлгээний цахим

хэрэглэгдэхүүн боловсруулж туршъя. Үүнийг

хялбаршуулахын тулд hyperlink буюу холбоос хийх

аргыг ашиглана.

Page 22: Excel test tsootsoolol

Алхам 1. Өөрийг шалгах тест хийцгээе. Sheet 1 буюу тестийн НҮҮР хуудсыг дараах байдлаар бэлтгэнэ. Үүнд:◦ Ажлын хуудас (Sheet1)-ны нэрийг НҮҮР гэж солино.

◦ B5-K5 нүдэнд гарчиг оруулж голлуулан, 2 мөрөнд оруулна.

◦ B9 нүдэнд Сургууль, B12: Анги B15: Овог, B18: Нэр-ийг оруулна.

◦ D9:J9, D12:J12, D15:J15, D18:J18 мужуудыг нэгтгэж, хүрээлж, цагаан өнгөөр дэвсгэрийг будна.

◦ Тестийн хуудас бүр нь удирдах товч (даруул)-той байх ба үүнийг Insert>Shapes хэсгээс сум зурж байрлуулна. Дотор нь Сорил 1 гэж бичнэ.

Загвар харах

Page 23: Excel test tsootsoolol

8/1/2009 23

.Сорил 1

Page 24: Excel test tsootsoolol

8/1/2009 24

.Сорил 2

Page 25: Excel test tsootsoolol

8/1/2009 25

.Дүн

Page 26: Excel test tsootsoolol

8/1/2009 26

Page 27: Excel test tsootsoolol

Алхам 2. Загварын дагуу шалгах тестээ

оруулцгаая.Үүнд тус бүр 6 тест бүхий 2 хуудас

байна.Sheet2 ажлын хуудсыг СОРИЛ1, Sheet3

ажлын хуудсыг СОРИЛ2, Sheet4 ажлын хуудсыг

ДҮН гэж солиод доорх зургийн дагуу өгөгдлүүдийг

оруулж хэлбэржүүлнэ.

Загвар харах

Page 28: Excel test tsootsoolol

8/1/2009 28

.Сорил 2

Page 29: Excel test tsootsoolol

8/1/2009 29

.Дүн

Page 30: Excel test tsootsoolol

8/1/2009 30

Page 31: Excel test tsootsoolol

Алхам 3. Даалгаврыг хийж гүйцэтгээд moduli6

хавтсанд soril_math нэрээр хадгална.

Загвар харах

Page 32: Excel test tsootsoolol

8/1/2009 32

.Сорил 1

Page 33: Excel test tsootsoolol

8/1/2009 33

.Сорил 2

Page 34: Excel test tsootsoolol

8/1/2009 34

.Дүн

Page 35: Excel test tsootsoolol

8/1/2009 35

Page 36: Excel test tsootsoolol

Алхам 1. Нүүр хуудасны сумыг сонгоно. Insert>Links хэсгийн Hyperlink командыг

сонгоно.

Page 37: Excel test tsootsoolol

Алхам 1. Нээгдэх цонхны Link to: талбараас Place

in This Document хэсгийг сонгоно. Or select a

place in this document: талбараас ‘СОРИЛ1’-ийг

сонгоод ОК дарна.

Page 38: Excel test tsootsoolol

Хулганы заагчийг дурын газар сонгоод сумыг идэвхгүй болгосны дараа буцаад суман дээр дарахад хулганы заагч гар хэлбэртэй болж дараагийн хуудас руу шилжинэ. Энэ нь холбоос үүссэнийг илтгэж байна.

СОРИЛ1, СОРИЛ2 ажлын хуудас дах суманд мөн адил командаар холбоос хийнэ.

Санамж Энэ програмыг ашиглах гол онцлог нь тестийн хариу

автоматаар бодогдож гарна. Үүнд бид нөхцөл шалгах IF функц ашиглана. Томьѐог буруу оруулбал хариу буруу гарахыг анхаараарай.

=if(logical_test, true_value, false_value) =IF('СОРИЛ 1'!M9="б",1,0)

Page 39: Excel test tsootsoolol

Алхам 2. Тестийн хариу гарах томьѐог оруулъя. Үүний тулд ДҮН ажлын хуудсыг нээнэ.

Хариу оруулах D7 нүдийг сонгоно. =IF( гэж бичээд СОРИЛ1 хуудас руу орно. 1-р тестийн хариу бичих нүдийн тэмдэглэхэд нүд тасархай зураасаар тэмдэглэгдэнэ. Энэ үед томьѐоны мөрөнд =IF('СОРИЛ 1'!M8 гэсэн томьѐо орж ирэхэд цааш үргэлжүүлэн ="в",1,0) томьѐог гүйцээж бичнэ. Өөрөөр хэлбэл томьѐоны мөрөнд =IF('СОРИЛ 1'!M8="в",1,0) томьѐо бичигдсэн байна.

Томьѐог гүйцээж бичээд Enter товчлуур дарахад ДҮН ажлын хуудсын D7 нүдэнд хариу гарна.

Page 40: Excel test tsootsoolol

Энэ мэтчилэн ДҮН ажлын хуудсын ◦ D8 нүдэнд =IF('СОРИЛ 1'!M9="а",1,0),

◦ D9 нүдэнд =IF('СОРИЛ 1'!M10="в",1,0),

◦ D10 нүдэнд =IF('СОРИЛ 1'!M11="г",1,0),

◦ D11 нүдэнд =IF('СОРИЛ 1'!M12="б",1,0),

◦ D12 нүдэнд =IF('СОРИЛ 1'!M13="а",1,0),

◦ D13 нүдэнд =IF('СОРИЛ 2'!M8="г",1,0),

◦ D14 нүдэнд =IF('СОРИЛ 2'!M9=“б",1,0),

◦ D15 нүдэнд =IF('СОРИЛ 2'!M10=“г",1,0),

◦ D16 нүдэнд =IF('СОРИЛ 2'!M11="а",1,0),

◦ D17 нүдэнд =IF('СОРИЛ 2'!M12=“в",1,0),

◦ D18 нүдэнд =IF('СОРИЛ 2'!M13=“в",1,0) томьѐонуудыг тус тус

оруулна.

Page 41: Excel test tsootsoolol

Алхам 3. Тестийн хариу гарахад нийт оноо, тоон үнэлгээ, үсгэн

үнэлгээг бодогдох хэрэгтэй болно.

D21 нүд буюу зөв хариултуудын тоо гарч ирнэ

=sum(D6:D20) томьѐог бичиж

зөв хариултуудын тоог олно.

=D21*100/15 томьѐогоор

түүний эзлэх хувийг бодно.

=IF(D20<59,"F",IF(D20<69,"D",IF(D20<79,"C",IF(D20<89,"B","A"))))

томьѐогоор тоон үнэлгээнд харгалзах үсэгт үнэлгээг бодно.

Page 42: Excel test tsootsoolol

Алхам 4. Тестийн хариу гарахад үсгэн үнэлгээнаас хамаарч сурагчдыг

урамшуулах буюу анхааруулах зөвлөгөө өгч болно.

Е21 нүдэнд =IF(D21="F","Муу байна, дахин хийнэ

үү!",IF(D21="D","Дөхөж байна, дахин анхааралтай уншина

уу!",IF(D21="C","Болж байна.",IF(D21="B","Сайн байна.","Маш сайн

байна. БАЯР ХҮРГЭЕ.")))) томьѐог оруулна.

Page 43: Excel test tsootsoolol

Алхам 5. Одоо хариултыг сонголт хийж нөхдөг болгоѐ

СОРИЛ 1 хуудасны M8 нүдийг сонгоно

Data цэс data validation… data validation…

Page 44: Excel test tsootsoolol

Settings хэсэг Allow-д List –г сонгоно.

Source-д а,б,в,г гэж бичээд Ok товчийг

дарна.

Энэ нүдийг хариултын бусад нүднүүдэд

хуулаарай.

Алхам 6. Ажлыг хийж дуусгаад хадгална.

Page 45: Excel test tsootsoolol

Гэрийн даалгавар

Ангийн нийт сурагчдын дүнгийн хүснэгт үүсгэн 10 хичээлийн дүн оруулж тооцоолол хийж ирэх

Аль нэг хичээлээр тестийн сан үүсгэх