улс төр zgm daily Намын дарга, парламентын full ... · 1 day ago ·...

24
Энэ дугаарт 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ₮1000, 24 нүүр улс төр ZGM DAILY Намын дарга, парламентын гишүүддээ зориулж мандат хуваарилсан гэв FULL ENGLISH PAGE INSIDE 2 20-21 нийтлЭлчийн булан Ардчилсан парламентын доройтсон ёс зүй 7 Эдийн засаг 11 Вирусийн халдвар хувьцааны зах зээлийг доргиож байна ~ иргЭн баЯн бОл улс баЯн ~ ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ Эдийн засгийн өсөлт 2020 онд буурч болзошгүй байна Цахилгаан шатнууддаа ариутгал тавьж, халуун хэмжиж буй байгууллагуудад талархъя Дэлхийд шидэх банзны төрлөөр монголчууд хүч түрэн орж ирснийг бүгд хүлээн зөвшөөрсөн Халуухан биотехнологич Женни 8 12 18 4 17 01297 Өнөөдөр Маргааш -7° C -12° C -18° C -19° C 2750.80 396.56 43.76 2.34 ам.дОллар рублЬ төмрийн хүдЭр 640.00 1.54% алт 1,574.70 0.06% ЮанЬ вОн зЭс 5,743.00 3.09% нефтЬ 62.86 0.65% хуралдай бОнд 114.74 самурай бОнд 103.19 чингис бОнд 104.92 гЭрЭгЭ бОнд 102.38 Худал мэдээлэлд төөрөлдсөн иргэд үнийн зохиомол хөөрөгдөл үүсгэх нь Орон сууцны СӨХ-нууд байруудын хаалганд сэрэмжлүүлэг, анхааруулга нааж, иргэдийг орцоо цэвэр байлгахыг уриалжээ Үйлчилгээний салбарын уналт эдийн засгийн өсөлтийг хойш татна 6 Үргэлж өөрийнхөө хийх зүйлд итгэлтэй бай. Бусад нь эрсдэл гаргахаас эмээж байсан ч зориг гаргаад үзээд алд. #478 $4.1 тэрбум Марк Кьюбан, AXS TV-ийн захирал, АНУ-ын энтрепренер Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун Урд хөршид байсан 400 гаруй иргэнийг галт тэрэг, автобусаар авчирлаа

Upload: others

Post on 30-Jan-2020

18 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: улс төр ZGM DAILY Намын дарга, парламентын FULL ... · 1 day ago · Энэ дугаарт 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ₮1000, 24 нүүр улс

Энэ дугаарт

2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ₮1000, 24 нүүр

улс төр ZGM DAILY

Намын дарга, парламентын гишүүддээ зориулж мандат хуваарилсан гэв

FULL ENGLISH PAGE INSIDE

2

20-21

нийтлЭлчийн булан

Ардчилсан парламентын доройтсон ёс зүй

7

Эдийн засаг

11

Вирусийн халдвар хувьцааны зах зээлийг доргиож байна

~ иргЭн баЯн бОл улс баЯн ~

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Эдийн засгийн өсөлт 2020 онд буурч болзошгүй байна

Цахилгаан шатнууддаа ариутгал тавьж, халуун хэмжиж буй байгууллагуудад талархъя

Дэлхийд шидэх банзны төрлөөр монголчууд хүч түрэн орж ирснийг бүгд хүлээн зөвшөөрсөн

Халуухан биотехнологич Женни

8

12

18

4

17

0 1 2 9 7

Өнөөдөр Маргааш

-7°C -12°C

-18°C -19°C

2750.80 396.56 43.76 2.34

ам.дОллар рублЬтөмрийн хүдЭр

640.001.54%

алт

1,574.70 0.06%

ЮанЬ вОнзЭс

5,743.003.09%

нефтЬ

62.860.65%

хуралдай бОнд

114.74

самурай бОнд

103.19

чингис бОнд

104.92

гЭрЭгЭ бОнд

102.38

Худал мэдээлэлд төөрөлдсөн иргэд үнийн зохиомол

хөөрөгдөл үүсгэх ньОрон сууцны СӨХ-нууд байруудын хаалганд сэрэмжлүүлэг, анхааруулга нааж, иргэдийг орцоо цэвэр байлгахыг уриалжээ

Үйлчилгээний салбарын уналт эдийн засгийн өсөлтийг хойш татна

6

Үргэлж өөрийнхөө хийх зүйлд итгэлтэй бай. Бусад нь эрсдэл гаргахаас эмээж байсан ч зориг гаргаад үзээд алд.

#478 $4.1 тэрбумМарк Кьюбан, AXS TV-ийн захирал, АНУ-ын энтрепренер

Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун

Урд хөршид байсан 400 гаруй иргэнийг галт тэрэг, автобусаар авчирлаа

Page 2: улс төр ZGM DAILY Намын дарга, парламентын FULL ... · 1 day ago · Энэ дугаарт 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ₮1000, 24 нүүр улс

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ02 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298)

УЛс төр

П.батбөх, ЗГМ сонин

УИХ-ын сонгуулийг зур гадугаар сарын 24-нд явуулах саналыг дэмжив

намын дарга, парламентын гишүүддээ зориулж мандат хуваарилсан гэв

Байнгын хороод н.номтойбаярыг “авч үлдэхээр” шийдэв

ЗГМ: тОВЧХОн ЦЭЦ

Үндсэн хуулийн цэц ирэх сарын 5-нд Дунд суудлын хуралдаан хийхээр товложээ. Цэц тус хуралдаанаараа нэр бүхий иргэдээс гаргасан “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль өөрөө Үндсэн хууль зөрчсөн” хэмээх маргааныг хэлэлцэх юм.

ЕрөнХИйЛөГЧНорвегийн Хаант Улсад айлчилж буй Төрийн тэргүүн Х.Баттулга угсаа залгамжлах Хунтайж Хааконтой уулзжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга тус айлчлалаараа Норвег Улсын Баялгийн сан, Монголын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Хунтайж Хааконыг энэ талаар анхаарал хандуулахыг хүссэн юм.

ПАрЛАМЕнтХууль зүйн байнгын хороогоор Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжжээ. Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар олон улсын хэмжээнд түрэмгийллийн гэмт хэргийг шүүх хянан шийдвэрлэхэд манай улсын байр суурь тодорхой болох юм.

БАйнГын ХОрОО

-УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэх хуулийн хугацаа яагаад зөрчигдсөнийг би парламентаас асуумаар байна. Надад Халдашгүй байдлын дэд хорооны ирцийг судлах, бүртгэх үүрэг байхгүй. Хуульд ерөнхий прокурор хэн нэгэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр бол УИХ-ын ээлжит чуулганы болон чөлөөт цагт саналаа оруулахаар заасан байгаа. Түүнээс биш гишүүдийн ирц бүрдсэн эсэх нь миний асуудал биш. Энгийнээр бодоход ерөнхий прокурор парламентын ирц бүрэн байгаа эсэхийг УИХ-ын даргатай ярилцах нь нөлөөлсөн асуудал үүснэ. Тиймээс миний ажлын чиг үүрэгт байхгүй асуудлаар хариуцлага ярих утгагүй.

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан

УИХ-ын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хо рооны гишүүд Н.Номтойбаяр ги-шүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ерөнхий прокурорын хү сэл тийг хэлэлцлээ. Үдээс өмнө эл асуудлыг Хууль зүйн байн гын хороогоор хэлэлцсэн бөгөөд тус хуралдаанд 13 ги-шүүн оролцсон юм. Хаалттай гори моор хуралдсан хурлын дундуур Н.Номтойбаяр гишүүн гарч С.Бямбацогт гишүүнийг

дагуулан хурлын танхимд орж байгаа харагдсан. Улмаар Хууль зүйн байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонх буюу долоон гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаард лагагүй гэж үзсэн юм. Мөн үдээс хойш болсон Төрийн бай гуулалтын байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонх нь Н.Номтойбаярыг “авч үлдэх” талд санал өгсөн талаар албан бус эх сурвалж мэдээлж байна.

ЗАсАГ ЗАХИрГААны ХУВьД нЭГДМЭЛ БАян ЗүрХ, сОнГИнОХАйрХАн Дүүр ГүүДИйГ ХОёр, ХОёр тОйрОГ БОЛГОЖ ХУВААсАн нь ЛОГИкГүй БАйДАЛ үүсГЭЛЭЭ ГЭсЭн АсУУЛтАД ХАрИУЛАХ Хүн ОЛДсОнГүй.

Гэрэл зургийг С.Батсайхан

ЭшЛЭЛ

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

мОнгОл аЯлал кОмПанийн аЯллын хуваарЬ

№ аяллын чиглэл аяллын хоног аялал гарах өдөр

1. Итгэлт Хамба-Улаан-Үүдын аялал

3 шөнө, 4 өдөр

1.30,2.6,

2.19 /Итгэлт хамбын

ил гаргах мөргөл/

2. Эрхүү хотын аялал 5 шөнө, 6 өдөр 2.6, 2.13, 2.22

3. Дубай –Станбул хотын аялал 7 шөнө, 8 өдөр 2.22

4. Станбул хотын аялал 4 шөнө, 5 өдөр 2.22

Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах,

тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолд уих-ын сонгуулийн тойргийг 29 байх, ингэхдээ дундговь говьсүмбэр аймгийг нэгтгэн нэг тойрог, налайх, багануур, багахангай дүүргийг нэгтгэн нэг тойрог, баянзүрх, сонгинохайрхан дүүргийг хуваан хоёр тойрог болгох, бусад аймаг дүүргийг нэг тойрог байхаар тусгасан юм. Тойрог, мандатыг тогтоох-доо оны өмнө баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийг үндэслэл болгосон гэдгийг төсөл санаачлагч С.Бямбацогт хэлэв. Тэрбээр “УИХ-ын сонгуулийн тухай хуульд Их хурлын 76 гишүүнийг сонгохдоо олон мандаттай тойргоос сонгоно гэж заасны дагуу тогтоолын төсөл боловсруулсан. Ингэхдээ хүн амын тоо, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэрэг хүчин зүйлийг харгалзан үзсэн” гэсэн бол АН-ын зөвлөлийн гишүүн Б.Пү рэв дорж “Та нар УИХ-ын сонгуульд олон мандаттай тойрог байгуулна гэж хүчээр оруулж байгаад нийслэлийн мандатаас хулгайллаа. Энэ чинь мандатыг хулгайлахын тулд хууль өөрчилсөн гэсэн үг. Нийт хүн амын 46 хувь нь оршин сууж байгаа нийслэлд тулгамдаад байгаа асуудлыг

шийдэхэд сонгогдсон гишүү-дийнх нь хүч хүрдэггүй тал байн га ажиглагдсан. Гэтэл МАН зөвхөн сонгуульд ялахын тулд нийслэлийн иргэдийн эрх ашгийг үл ойшоож байгаа нь ойлгомжтой байна” гэв. Мөн гишүүн Л.Болд “Тойрог бол-гонд ноогдох сонгогчдын тоог гаргаагүй байж хүн амын тоо-гоор мандат хуваарилах зарч-

мыг барьсан гээд байгаа нь үнэмшилгүй сонсогдож байна. Мөн засаг захиргааны нэгдмэл байдлыг хангах зарчмыг ба-римталсан гэж байгаа ч засаг захиргааны хувьд нэгдмэл баян зүрх, сонгинохайрхан дүүр гүүдийг хоёр, хоёр тойрог болгож хуваасан нь логикгүй байдал үүсгэлээ” гэсэн юм. Түүний эл асуултад хариулах хүн олдсонгүй.

Харин С.Бямбацогт тогтоолын төслийн танилцуулгадаа “монгол улс хоёр сая 220 мянган сонгогчтой. үүнийг 76 мандатад хуваавал нэг мандатад 22 мянган сонгогч ноогдож байна. бид мандат харгалзан үзэх дөрвөн хүчин зүйлээс хүн амын тоог илүүд үзнэ гэсэн зарчим баримтлаагүй. бүгд 25 хувийн хамааралтай гэж үзсэн” гэсний хариуд АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “АН нийслэлийн иргэдийн төлөөллийг бүрэн хангахын тулд мандатын тоог хасах биш нэмэгдүүлэх чиглэлтэй ажиллаж ирсэн. Одоо ч тэр

зарчим хэвээрээ. Гэвч та нар энэ чигээрээ үндэслэл муутай галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг зүйлээ зүтгүүлээд батлах юм байна л даа. Сонгуулийн тойрог тогтоох, мандат хуваарилахдаа хүн амын тоо, газар нутгийн болон эдийн засгийн хамаарлыг харгалзаж үзсэн бол хамгийн зөв хувилбар болох байлаа. хэнтий аймгийн хүн ам 77 мянган атлаа гурван мандаттай байхад баянгол дүүрэг 240 мянган иргэнтэй байж адилхан гурван мандаттай байна гэдэг харьцуулшгүй зөрүү мөн биз дээ. Эрх баригчид намынхаа даргад, энд байгаа гишүүддээ зориулаад ийм л хувилбарыг зүтгүүлээд батлах гэж байна” гэсэн юм.

Ийн тус байнгын хорооны хур-лаар МАН-ын бүлгээр хэлэлцэн тогтсон хувилбарыг дэмжиж, чуул ганаар хэлэлцэхээр бо лов. Харин байнгын хорооны ги шүүд СЕХ-ноос гаргасан УИХ-ын сонгуулийг 2020 оны зур гадугаар сарын 24-нд явуулах саналыг 100 хувь дэмжсэн юм.

Page 3: улс төр ZGM DAILY Намын дарга, парламентын FULL ... · 1 day ago · Энэ дугаарт 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ₮1000, 24 нүүр улс

“Тэмцээн уралдааныг цуцалсан нь багуудын санхүүд хүндээр тусаж байгаа. Бид легионер тамирчдынхаа байр, замын зардал, хоол гээд бүгдийг нь даадаг юм” гэв.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 03 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298)нИйГМИйн сОнИн

өндөр үнэтэй легионеруудаа

яах вэ

Ко р о н а в и р у с и й н халдвар тархах эрсдэлтэйн улмаас гуравдугаар сарын 2-ныг хүртэл

олныг хамарсан үйл ажиллагаа, спортын уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон. Энэ шийдвэр гаднаас өндөр үнэтэй легионер тамирчид авчирсан сагсан бөмбөгийн дээд лигийн багуудад хүндээр тусаж байгаа аж. Тэднийг энд үлдээлээ гэхэд дахин сар гаруйн хугацаанд байр,

Э.АрИУн тУнГА ЛАГ ЦАнын үнДЭснИй шИГшЭЭ БАГИйн тАМИрЧИн БАйсАн БөГөөД БИАтЛОны сПОртООр 2019 Оны ЗУрГАДУГААр сАрААс ХОйш ХүЧИн ЗүтГЭЖЭЭ.

Төрийн удирдлагууд олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон хэрнээ Төрийн ордонд цагаан сарын үзэсгэлэн худалдаа хийсэн нь олны шүүмжлэлтэй тулгарсан. Тэгвэл зохиосон арга хэмжээгээ өмөөрсөн Ч.Улаан сайдын тайлбар энгийн ард иргэдэд тун ч эвгүй сэтгэгдэл төрүүлэхээр байв. Тэрбээр “Бид нэг талаас төрийн албан хаагчдадаа үйлчилж байна. Нөгөө талаас үндэсний үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж байна. Хэрэв ийм үзэсгэлэн худалдаа зохион байгуулахгүй бол зах зээлийн газраар явахаас өөр аргагүй болно. Бүр цаашилбал, хил дамнаад зорчих хэрэг гарна. Ийм байдлуудыг гарахаас тодорхой хэмжээнд сэргийлүүлж байна” гэсэн юм.

Эрхэм сайдын хэлснээр бол төрийн албан хаагчдыг зах оруулахгүйн тулд Төрийн ордонд зах ажиллуулсан болж таарлаа. Харин ад үзээд буй зах руу нь энгийн иргэд өдөр бүр явдгийг Ч.Улаан сайд бодолцож үзсэн болов уу.

Хоёрдугаар сарын 13-23-нд Италийн Антхолз-Антерсилва хотод биатлоны насанд хүрэгчдийн ДАШТ болно. Энэ тэмцээнд монгол тамирчин анх удаа оролцохоор болсон баярт мэдээг дуулгая. Тодруулбал, эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Э.Ариунтунгалаг оролцох эрхийн шалгуурыг хангажээ. Биатлоны дэлхийн аваргад оролцохын тулд тамирчид Дэлхийн цомын цувралуудаас 180-аас доош оноо авах ёстой. Харин манай тамирчин 156 оноотойгоор эрхээ баталгаажуулсан байна.

ДАШТ-д оролцох багийн бүрэл дэхүүнд тамирчнаас

г.баярсайхан, ЗГМ сонин хоёр тамирчин элсүүлээд байв. Гэвч дээрх шийдвэрийн улмаас нэг нь нутаг буцжээ. “Хоёр тамирчныхаа нэгийг нь нутаг буцаасан. Нөгөөдхийг нь яахаа сайн шийдээгүй л байна. Ер нь л явж таарах болов уу даа. Тэмцээн уралдааныг цуцалсан нь багуудын санхүүд хүндээр тусаж байгаа. Бид чинь эдний байр, замын зардал, хоол гээд бүгдийг нь даадаг юм. Энэ хоёр тамирчны тухайд сарын 1-2 мянган ам.долларын цалинтай байсан” хэмээн багийн дасгалжуулагч Д.Пүрэвдорж ярилаа.

Биатлоны ДАшт-д монголчууд анх удаа өрсөлдөнө

сагсан бөмбөгийн дээд лигийн багууд легионер тамирчны ур чадвараас хамаараад

1-5 мянган ам.долларын цалин өгдөг

Ч.Улаан сайдын увайгүй

тайлбар

сонирхоход “Ер нь лигийн багууд тухайн тамирчны ур чадвараас хамаа раад 1-5 мянган ам.долларын л цалин өгч байгаа” гэсэн юм.

Түүнчлэн “Алдар Танан гарьд” багийн дасгалжуулагч Ч.Ижилболд “Манайх Америкаас хоёр легионер авчирсан. Яахаа шийдээгүй л байна. Буцаая гэхээр онгоцны зардлыг нь гаргана. Хорио тавигдсаны дараа дахиад авчирна гээд зардал их. Ойрын үед яахаа шийднэ дээ” хэмээн учирлав.

Ямартай ч сагсны дээд лигийн багууд өндөр зардал гарган авчирсан легионеруудаа яах вэ, бэлтгэлээ хэрхэн базаах вэ гэсэн нэгэн ижил зовлонтой нүүр тулаад байна.

гадна беларусь мэр-гэжилтэн А.Попов, дасгалжуулагч Д.Болд-баатар, менежер Маганза нар багтжээ. Э.Ариунтунгалаг цанын үндэсний шигшээ багийн тамир чин байсан бөгөөд биатлоны спортоор 2019 оны зургадугаар сараас хойш хүчин зүтгэжээ. Биатлоны спортын түүхийг бичиж буй Э.ариун-т у н г а л а г т а й холбог до ход “тэм-цээний үнд сэн бэлтгэлээ беларусь мэргэ жилтний удирдлага дор италид хийж

байна. Энд ирээд най-ман сар бол-сон. Өнгөрсөн х у г а ц а а н д

цуврал тэмцээнд о р о л ц о ж ,

тодор хой ам-жилт үзүүлснээр ДАШТ-д уралдах

эрхтэй боллоо. Маш баяртай байна. Тэмцээн эхлэ хэд 20 орчим хоногийн хугацаа үлдлээ. Бэлтгэлээ улам чамбай руулж, а м ж и л т т а й уралдахын тулд хичээх болно” гэв.

Ө в л и й н спортын цөөнгүй

төрлөөр хичээллэн, жигд амжилт гаргаж

яваа тамирчдын нэг болох Э.Ариунтунгалаг нь Зэвсэгт хүчний 017 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин бөгөөд өдгөө 28 настай. 2008 онд гавьяат тамирчин Л.Дорж, спортын мастер Д.Ичинхорлоо нарын удирдлагад цанаар анх хичээллэж эхэлжээ.

Монгол Улсын 18 удаагийн

хоол, цалинг нь дааж таарна. Нутаг буцаалаа гэхэд гэрээгээ зөрчсөн хэрэгт орохоос гадна бас л нөгөө тамирчныхаа замын зардалд “шатаж” байгаа юм. “Гоё” дээд лигийн багууд легионер т а м и р ч д ы н х а а асуудлыг хэрхэн шийдэж байгааг сонирхлоо.

Энэ жил аваргын төлөө үзэлцэх магадлал нэн өндөр “Хасын Хүлгүүд” баг солилцооны цонх нээгдсэний дараа Америкаас

Тэдэнтэй адил хоёр легионер авчирсан баг бол “Сторм”. Гэхдээ тэд гадаад тамирчдаа б у ц а а г а а г ү й байгаа аж. Энэ талаар багийн д а с г а л ж у у л а г ч О.Баярцогт “Тэмцээн уралдааныг цуцлах шийдвэр гарахын яг өмнөх өдөр бид хоёр легионер тамирчин авчирсан юм. Багийнхантайгаа хамт бэлтгэл ч хийж амжаагүй байсан. Одоо буцаана гэхээр асар их зардал гарах

гээд байна. Яахаа шийдэж

чадахгүй л байна. Зүгээр сууж байхаар ядаж бэлтгэл хийе гэхээр сургуулиуд заалаа өгөхгүй юм. Уг нь бид чинь жаахан хүүхдүүд биш, зааланд бэлтгэл хийгээд гарахад болохгүй нь юу байх вэ дээ. тэмцээн зохиохыг хориглож болно. гэтэл бэлтгэл хүртэл хийлгэхгүй болохоор улам хэцүү байна.

Бас энд байлгаж байгаад вирус авахуулчих вий гэж айх юм. Нөгөө хэд маань болохоор явах дургүй байгаа. Багийн хан тай-гаа сайн ярилцаж бай гаад яахаа шийднэ дээ” хэмээн ярилаа.

Легионерууддаа хэдий хэр цалин өгдөг талаар

аварга тэрбээр БНХАУ-д болсон олон улсын тэмцээний 50 км-ийн зайд өрсөлдөн барианд орж, Монголын эмэгтэй цаначдаас анхдагч болсон юм. 2016 онд бнхау-д болсон олон улсын тэмцээний 25, 2018 онд Оху-д болсон тэмцээний 30 км-ийн зайн уралдаанд түрүүлж, азийн хүүхдийн хоёрдугаар наадмаас хүрэл медаль хүртсэн төдийгүй даШт-д XI байрт шалгарсан билээ. Үүнээс гадна цанын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан Х.Хаш-Эрдэнийн удирдлага дор гурван тамирчны хамт 47 хоногийн хугацаанд 10 аймаг, 26 сумаар дамжин ролекоор 1000, дугуйгаар 1350 км замыг гүйж туулан, спортыг сурталчилж байсан удаатай. 10 хоног үргэлжлэх ДАШТ-ий дараа манай тамирчин Чехийн Нове-Место хотноо болох дэлхийн цомын тэмцээнд анх удаа оролцох юм.

б.мөнхзул, ЗГМ сонин

“сторм” баг б.ваткинс, д.кинг гэсэн америкийн хоёр легионероор хүчээ зузаатгаад байв.

Page 4: улс төр ZGM DAILY Намын дарга, парламентын FULL ... · 1 day ago · Энэ дугаарт 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ₮1000, 24 нүүр улс

Худал мэдээлэлд төөрөлдсөн иргэд үнийн зохиомол хөөрөгдөл үүсгэх нь

рд хөршид дэгдсэн коронавирусийн халдвар авсан болон нас барсан хүмүүсийн тоо өдөр

бүр нэмэгдэж буйг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Гэхдээ энэ нь одоохондоо Хятадын дотоодын хямрал хэвээр байна. Харин бусад улс орон вирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийг иргэддээ зөвлөж, улс руугаа нэвтрэх постууд дээр хяналтаа чангатгаад буй. Вирусийн тохиолдол илэрсэн улс орнуудад байдал хэвийн, иргэд нь амар тайван байгаа бол манайд эсрэгээрээ. вирус хятадад биш монголд дэгдээ юу гэлтэй өдрүүдийг бид өнгөрөөж байна. Хятадын Ухань хотод мал амьтны зах дээрээс халдвар анх тархсан байх магадлалтайг хангалттай мэдээлсэн. Улмаар тус улсын иргэдийн хүнсний хэрэглээ, эрүүл ахуйн бохир, завааныг бас хангалттай муулсан. Тэгвэл монголчуудын тархи, толгой, сэтгэхүй хандлага нь бүр

ч бохир болохыг ойрын өдрүүдийн Монголын нийгмийн дүр төрх бидэнд харуулж байна.

Коронавирус тахал болж, эгээтэй л “Бусан хүрэх галт тэрэг” кинон дээр гардаг шиг байдал Монголд бий болох нь гэж “айсан” монголчууд зах, худалдааны төв, томоохон сүлжээ дэлгүүрийн хүнсний тасгуудыг хоосолж байгааг сошиал сүлжээгээр нэг шуугив.

Бодит байдлыг сурвалжлахаар зарим худалдааны төвийг зорилоо.

т.алтанхундага: угаасаа гурилан бүтЭЭгдЭхүүн

өдөртөө зарагдаад дуусдаг

Хамгийн түрүүнд E-mart худалдааны төвийн лангуу хоосорч, гурилан бүтээгдэхүүний хомсдолд орсон гэх мэдээллийг нягтлахаар тус дэлгүүрийг зорилоо. Газар дээрээ түгээлт, борлуулалт хэвийн, харин үйлчлүүлэгч ихтэй байв. Дэл гүүрийн худалдагч нар

бүтээгдэхүүний хомсдол бий болсон гэх мэдээл лийг няцаалаа.

E-mart худалдаа ны төвийн м а р к е т и н г и й н албаны дарга Т .Алтанхундага “Манай дэлгүүр хэрэг лэгчийн судал-гаа, тоон мэдээ-лэлд үндэсэлж нийлүү лэлтээ хий-дэг. Тиймээс талх, гурилан боов, сүү, тараг зэрэг хад га-лах хугацаа боги-нотой хүнсний бүтээгдэхүүн өглөө ирээд, өдөртөө дуусдаг. Өчигдрийн хувьд үйлчлүүлэгч бусад өдөртэй харьцуулахад арай их байсан. Сургууль, цэцэрлэгт хөл хорио тогтоосонтой холбоотой байх. Хүүхэд нь гэрт байхаар эцэг эхчүүдийн худалдан авалт нэмэгдэх хандлагатай

байдаг. тиймээс гурилан бүтээг дэхүүний лангуу бусад өдрийнхөөс 1-2 цагийн өмнө

суларсан. үүнийг хүмүүс хомсдол бий болсон гэж ойлгоод, зураг авч, нийтэд цац-сан байх. Тэр мэдээллийн ул-маас гурил, будаа-н ы х у д а л д а н авалт нэмэгдэж, дэлгүүрийн нөөц багассан. Гэхдээ бид өнөөдөр бүх бараагаа дахин татаад, лангуундаа өрсөн. Цаашдаа ч мөн үйл ажиллагаагаа хэвийн явуулж,

бүтээгдэхүүнээ хэрэг лэгчдэд хүргэнэ. Талх, гурилан боовыг удаан хугацаанд хадгалах боломжгүй, шинээр нь хэрэглэх ёстой хүнс. Гэтэл хүмүүс 10-20

О.даваасүрэн, ЗГМ сонин

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ04 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ЗГМ: сЭДЭВ

редакЦ зар сурталчилгаа хаЯг дугаарын удирдагч

Цахим хувилбар

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОн

Ерөнхий эрхлэгч Баатарын Дуламхорлоо

Зөвлөхшатарбалын Даваадорж

Орлогч эрхлэгчЛхагважавын сугармаа Утас: 99903584

Улс төр, нийгэм, эрэн сурвалжлах мэдээллийн албаЭдитор Б.ЭнхжаргалУтас: 99901621

Цахим контент, бүтээлч үйлдвэрлэлийн албаЭдитор Г.БаярсайханУтас: 99903574

Эдийн засаг, уул уурхайн мэдээллийн алба

утас: 99903581

99903578

99907843

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоот

Улсын бүртгэлийн дугаар. 1024

Утас: 70103131,

Факс: 70106065

Э.батцэцэг

zgm.mn

ubinfo.mn

тОдруулга & залруулга Уншигч та манай сонины мэдээ,

нийтлэл, сурвалжилгатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай санал,

хүсэлт байвал› [email protected]

Утас: 99903584 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

уутаар нь авч, нөөцлөөд байгааг ойлгохгүй байна. Цөөхнийг нь идээд, бусдыг нь хатахаар хаяна шүү дээ. Үүний оронд дэл-гүүрийн лангуунаас шинээр нь аваад хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. худалдааны төвийг хаах тухай ямар ч захирамж, тушаал ирээгүй. харин эрүүл ахуйг сахих ёстой гэж сануул-сан. Тиймээс гар ариутгагч байршуулж, хаалга, үүдний бариулыг спирттэй даавуугаар ороож байна. Манай улсад вирус дэгдэж, хүмүүс хорионд орох нөхцөл бий болоогүй байгаа учир иргэд бие, биедээ худал мэдээ лэл тараахгүй байж, зохио мол эрсдэл бий болгохоос сэргийлээсэй гэж хүсэж байна” хэмээлээ.

Кассан дээр ирэхэд битүү оочир. Мөн ихэнх худалдан авагч ариун цэврийн цаас, ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн, гурил, будаа сагсалсан харагдана. Үүнээс иргэд, олон нийтийн дунд

хөл хорио тогтоож болзошгүй гэх айдас бий нь харагдаж байлаа. Нэг сагсандаа хүнс, нөгөөд нь гэр ахуйн бүтээгдэхүүн савласан Х.Батшугараас вирусын эрсдлээс сэргийлж, худалдан авалт хийж буй нь эсэхийг нь тодруулахад “Корона вирус Монголд илэрвэл худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоох байх гэж бодоод сарын хэрэглээгээ базааж байна. үйл ажиллагаагаа явуулж байсан ч вирус ороод ирчихвэл худалдан авалт хийхэд сэтгэлд сэвтэй. Тиймээс энэ өвчин намдтал дахиж дэлгүүр, хоршоо орохгүйгээр л хэрэгцээгээ хангаж байна. Цахим сүлжээгээр ч мөн бараагаа нөөцлөх нь зүйтэй гэсэн мэдээлэл их байна” гэсэн юм. Харин Ц.Гүндэгмаа “Өвгөн бид хоёрыг хүнс, бараагаа базаа-гаарай гэж хүүхдүүд утасдаад суулгахаа байсан. Эхэндээ ч дэмий хөөрцгөөгөөд гэж бодоод нэг их тоогоогүй. Гэтэл хүмүүс дэлгүүр хоршоо хаана, хилээр

Хятадын хүнсийг нь бохир гэлцдэг монголчуудын тархи бүр ч “бохир” болохыг эдгээр өдрүүдэд харууллаа

Өнөөдөр борлуулах махаа авахаар Хүчит шонхор зах дээр очиход үнэ нь 800-1000 төгрөгөөр нэмэгдчихсэн байна. Махны үнийг шийддэг дундын ченж нар эрэлт их байгаа учир үнээ нэмсэн гэж хэлсэн.

хаахүЯ-ны мэдээлснээр улсын хэмжээнд 158 хоногийн гурил, 15 мянган тонн махны нөөц бий тул хүнс, тэжээлийн дутагдалд орохгүй хангалттай бий.

Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун

У

Page 5: улс төр ZGM DAILY Намын дарга, парламентын FULL ... · 1 day ago · Энэ дугаарт 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ₮1000, 24 нүүр улс

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 05 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298)ЗГМ: сЭДЭВ

ХУДАЛДААны төВИйГ ХААХ тУХАй яМАр Ч ЗАХИрАМЖ, тУшААЛ ИрЭЭГүй. ХАрИн ЭрүүЛ АХУйГ сАХИХ ёстОй ГЭЖ сАнУУЛсАн.

бараа бүтээгдэхүүн оруулж ирэхээ болино гэж яриад байх юм. Олны үг ортой. Гар хумиад суугаад байж болохгүй юм шиг байна. Өчигдөр гэрийн хажуугийн “Баянзүрх” зах орж жаахан мах нөөцөлсөн. Тэнд хүн ихтэй байна лээ. Өнөөдөр гурил, будаагаа авч байна. Жаахан юм аваад, далд хийчихсэн байхад буруугүй. Ямар хоол нэхэх биш. тэгээд ч тэтгэвэр нэмэх сураг сонсогдоод байна. хэдэн төгрөг нэмэх сургаар нь юмны үнэ тэнгэрт хадчихдаг шүү дээ” хэмээлээ.

хэмжээгээр татсан харагдаж байна. Хаалгаа эгнүүлээд, зай зав сар гүй л эрийлгэчихсэн байна” гэж нөхцөл байдлыг танилцууллаа.

махын үнийг дундын

ченжүүд өсгөж байнаМахны үнийг Хүчин шонхор

захын дундын ченжүүд нэмдэг байна. Тэд малчдын гар дээрээс махаа худалдаж аваад, зах, худалдааны төвд нийлүүлэхдээ хэдэн төгрөгөөр өгөхөө шийддэг аж. Коронавирустэй холбоотой цуу ярианы улмаас мах худалдан

байна. Үүнээс болоод захуудад өчигдөр махны хомсдол бий болсон. Мөн борлуулалт ч хэд дахин нэмэгдсэн. харин өнөөдөр борлуулах махаа авахаар хүчит шонхор зах дээр очиход үнэ нь 800-1000 төгрөгөөр нэмэгдчихсэн байна. махны үнийг шийддэг дундын ченж нар эрэлт их байгаа учир үнээ нэмсэн гэж хэлсэн. Хүмүүс мах их авсан учир сар гаруйн хугацаанд бид худалдан авагчгүй болно гэсэн үг. Тиймээс ядаж түрээсийнхээ мөнгийг төлөхийн тулд тэдний хэлсэн үнээр нь

их хэмжээгээр нөөцлөх нь зохиомол хомсдол бий болгож, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэх нөхцөл бүрдүүлж байна. Угаасаа Монголд нэг өссөн үнэ эргэж буурдгүй стандарт бус дүрэмтэйг хэлэх үү. гэтэл сар хүрэхгүй хугацааны дараа болох монгол түмний уламжлалт цагаан сарын баяраар хөөрөгдсөн үнэтэй хүнсний бараагаар угтах эрсдэл тулж буйг иргэд харин ойлгохгүй байх шиг. Одоогоор манай улсад хил хааж, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа зогсоох нөхцөл үүсээгүй гэж

нЭг хОнОгийн дОтОр махны үнЭ 800-1000

төгрөгөөр нЭмЭгджЭЭХоосон цуурхалд хий санд-

ралдсан иргэд хүнсний бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөж буй нь харагдлаа. Тухайлбал, Баянзүрх худалдааны төв дээр очиход мах, гурил, будаа зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдан авалт эрс ихэссэн гэх бөгөөд үнэ ч мөн нэмэгдсэн байлаа. Тус худалдааны төвийн дарга Г.Энхтөр “Хүмүүс өчигдөр гурил, будаа, мах их хэмжээгээр худалдаж авсан. Гадаа машин, дотор хүн түгжирч, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. гэхдээ жимс, ногоо, бараа бүтээгдэхүүний лангуу худалдан авагчгүй, мах гурил дээр л шавж харагдсан. Тухайн үед яагаад тэгж байгааг ойлгоогүй. Орой интернет ороод л хомсдол бий болж болзошгүй гэсэн мэдээлэл гарсныг харлаа. Монголчууд мэдээллийн үнэн худлыг нягтлахгүй л "шуурчих" юм. Түүнээсээ болоод өөрсдийнхөө нуруун дээрх ачааг нэмж байна. Учир нь өчигдөр худалдан авалт ихсэж, бүтээгдэхүүн эрэлттэй байсантай холбогдуулан ний-лүүлэлтийн үнэ нэг хоногийн дотор л өссөн байна. Бүтээг-дэхүүн борлуулах үнийн өсөлт манай худалдагчдаас шалт-гаалахгүй. Учир нь ханган нийлүүлэгчид эрэлт их байхаар бүтээгдэхүүний үнээ нэмээд эхэлсэн. Тухайлбал, өчигдөр нэг кг мах 8500 төгрөг байсан бол өнөөдөр 9500 болоод ирлээ. Цагаан сар болох гэж байхад махны үнэ ингэж өсөх нь иргэдэд хүндрэл үүсгэнэ. хэдий зохиомол айдсын улмаас үнэ өссөн ч баяраас өмнө буухгүй. Ийнхүү олон нийтийн сүлжээнээс хүлээж авсан худал мэдээлэлд

талаар ямар ч мэдээлэл бидэнд ирээгүй. манай худалдааны төвд коронавирустэй холбоотой нэг ч лаангуу үүд хаалгаа бариагүй, бүгд л хэвийн ажиллаж байна. Бараа бүтээгдэхүүний олдоц багассан ч юм алга. Өчигдөр орой гурилын лангуу хоосон болчихсон байсан. Одоо бүгд бараагаа татаад, эгнүүлээд өрчихсөн байгаа биз. Харин ч худалдан авалт их байгаа болохоор их

авах хүмүүсийн тоо нэмэгдсэн учир эрэлт ихэсвэл үнээ нэмнэ гэх үндэслэлээр махны үнийг нэг шөнийн дотор 1000 орчим төгрөгөөр нэмсэн байна. Энэ талаар махны тасгийн худалдагч Ж.Хажидмаа “Нийслэлийнхэн дунджаар долоо хоног хэрэглэх махаа худалдаж авдаг. Гэтэл өвчин дэгдсэнтэй холбоотой ихэнх хүн багадаа нэг сар хэрэглэх махаа авч, нөөцөлж

худалдаж аваад, эрэлттэй үед нь иргэдэд нийлүүлж байна. Өчигдрийг бодоход өнөөдөр мах авч буй хүмүүс цөөхөн байна” хэмээсэн юм.

Дэлхий нийтийг цочроогоод буй халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлж, өөрийгөө хамгаалж байгаа нь зүйн хэрэг ч цахим сүлжээгээр цацагдсан худал мэдээлэлд шүүлтүүргүй хандаж, хүнсний бүтээгдэхүүн

албаныхан мэдээлсэн тул иргэд, олон нийт цахим сүлжээнд байр-шиж тараагдаж буй мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, эх сурвал-жаа нягтлах нь эдийн засгийн эрсдлээс өөрийгөө сэргийлж буй хэрэг юм.

Мөн ХХААХҮЯ-ны мэдээлснээр улсын хэмжээнд 158 хоногийн гурил, 15 мянган махны нөөц бий тул хүнсний дутагдалд орохгүй гэж албаны эх сурвалж хэллээ.

итгэж, сэвээд байгаа нь багагүй уршигтай. Үнэн хэрэг дээрээ, зах, худалдааны төв хаах

Page 6: улс төр ZGM DAILY Намын дарга, парламентын FULL ... · 1 day ago · Энэ дугаарт 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ₮1000, 24 нүүр улс

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ06 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ЦАГ үЕ

ЗГМ: тОВЧХОн ЗАМ тЭЭВЭр

Мах, гурил, будаа зэрэг өргөн хэрэглээний хүнсний бараа нөөцлөх гэсэн иргэд зах, худалдааны төвүүд орчмын замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж байна. Үүний улмаас “Хүчит шонхор” худалдааны төвөөс зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөө /Судалтын зам/ 32-ын тойрог хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулжээ.

нИйсЛЭЛУлаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй кино театруудад насны хязгаарлалт хийсэн байснаа өөрчилж, гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хаахаар болжээ. Үүнээс гадна цэнгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, шөнийн 04:00 цаг хүртэл ажилладаг байсан цэнгээний газруудын хуваарийг наашлуулж, 00:00 цаг болжээ.

АВтО тЭЭВЭрИх, дээд сургууль, МСҮТ-ийн хичээлийг түр хаасантай холбогдуулан орон нутгийг зорих иргэдийн тоо эрс нэмэгджээ. Тиймээс АТҮТ-өөс орон нутгийн чиглэлд нэмэлтээр 50 автобус гаргасан байна. Өчигдрийн байдлаар 60 чиглэлд 77 тээврийн хэрэгсэл үйлчилж байв.

ОрОн нУтАГХэнтий аймагт нэг хүн барснаас үүссэн нөхцөл байдалтай уялдуулан тус аймгийн Онцгой комиссоос архи, согтууруулах ундааны худалдаалах, түүгээр үйлчлэхийг хоригложээ.

японоос авчирсан оношлуурыг нэг л удаа хэрэглэнэ

тУс ОнОшЛУУрыГ ЗөВХөн Хөсүт-Д АшИГЛАнА. яМАр Ч өВЧнИй үЕД ОнОшИйн БАтАЛГААЖИЛтыГ ЭЦЭсЛЭХЭД ГАнЦХАн ЛАБОрАтОрИйн шИн ЖИЛ ГЭЭГЭЭр ХИйДЭГГүй.

Эрүүл мэндийн яам наас Австралид оч сон монгол ир -гэ нээс шинэ корона вирусийн халд вар илэрсэн тухай мэдээ-лэл хийсэн ч хэдхэн хормын дараа үүний гээ үгүйсгэв. ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “12:28 минутад Австралийн талаас ХӨСҮТ-д мэдээлэл ирүүлсэн. Гэвч бид 14:40 цагт Австралийн Эрүүл мэндийн газартай холбогдож, мэдээллийг нягталлаа. Тэгэхэд энэ хүн шинэ коронавирусийн халдвар аваагүй. харин халдвартай хүнтэй хамт нэг онгоцонд зорчиж явсан гэдэг мэдээллийг өглөө. Мөн и-мэйлээр мэдээллийг баталгаажуулж, явуулсан. Бид олон талаас нь мэдээлэл авч, энэхүү мэдээллийг ташаа гэдгийг тогтоогоод байна. Энэ хүн 19-нд гуанжоугаар дамжин австралид очоод, 25-ны өдөр буцаад хонконгоор дамжин эх орондоо ирсэн байна. Бид энэ хүнтэй холбогдож, хавьталт тодруулах ажлыг эхлүүлсэн байгаа” хэмээлээ.

Түүнчлэн Хэнтий аймгийн Хэрлэн суманд 14 настай охин өндөр халуурч байгаад нас барсан байна. Тиймээс коронавирусийн халдвар авсан байж болзошгүй хэмээн охины амьдарч байсан орон сууц болон аймгийн эмнэлэгт хөл хорио тогтоогоод байгаа талаар мэдээлэл гарсан. Энэ талаар болон бусад асуудлаар ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар тэргүүтэй албаныхан ээлжит мэдээллээ өгөв. Хурлын эхэнд Б.Цогтбаатар дарга албан мэдээлэл өгсөн бөгөөд “нэгдүгээр сарын 28-ны 10:00 цагийн байдлаар өвчилсөн хүн 4439, нас барсан 106 байна. Дэлхийн хэмжээнд 4474 халдвар авчээ.

Мөн 5796 хүн халдвар авсан байж болзошгүй учир онош тодруулах шинжилгээний хариу хүлээж байгаа аж. Монгол Ул-сад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Нэгдүгээр сарын 9-нөөс хойш 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилснээс, дөр-вөөс нь томуугийн А хүрээний вирус илэрсэн. Архангай, Ховд аймагт сэжигтэй тохиолдол илэрсэн ч биш байлаа. харин

өмнөговь, булган, хэнтий, говьсүмбэр аймагт халуурсан байдалтай эмнэлэгт ирж, нас барсан тохиолдлыг онош тодруулахаар ажиллаж байна” гэв.

хоёр иргэний биеийн хэм хэвийн хэмжээнээс их байсан учраас ХӨСҮТ-д авчирч, шинжилгээнд хамруулаад байгаа аж.

БУЛГАнД нЭГ Хүн нАс БАрАВУржигдар шөнө Говьсүмбэр

аймгийн Чойр хотод нэг иргэн халуурсаар нас баржээ гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар Говьсүмбэр айм гийн Засаг даргын орлогч Ш.Билэг-гүм бэрэлээс тодруулахад “Ма-най аймагт халуурсны улмаас, эсвэл хатгалгаа болон ханиад томуугийн шинж тэмдгээр нас барсан тохиолдол гараагүй байна. Манайд коронавирусийн

сэ жигтэй тохиолдол бүрт гэг-дээгүй. Гэтэл өндөр халуурч, хүн нас барлаа гэх мэдээлэл хэвлэлээр гараад байгаа. Энэ нь худал мэдээлэл. Тиймээс ийм мэдээлэл тараасан газруудыг шүүх байгууллагад өгнө” гэлээ. Мөн Шивээговь сумын Шивээ-Овоо боомтоор 300 иргэнээ Хятадын талаас оруулж ирэхээр автобус хөдөлснийг албаныхан мэдээлэв. Үүнээс гадна Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр ирсэн ахмад настан гэнэт муужран унаж, нас баржээ. Тухайн иргэнээс дээж авч, ХӨСҮТ рүү илгээснийг албаныхан хэлэв.

Тэрбээр “Японоос 200 онош-луур авсан. Цаашлаад Хятадаас нэмж оношлууах авах асуудлыг ярьж байна. нэг оношлуурыг нэг л удаа ашиглана. Тус оношлуурыг зөвхөн ХӨСҮТ-д ашиглана. Ямар ч өвчний үед оношийн баталгаажилтыг эцэслэхэд ганцхан лабораторийн шин жил гээгээр хийдэггүй. Олон улсын итгэмжлэгдсэн лабораторид өгч байж, эцсийн оношийг баталгаажуулдаг. Эцсийн оношийг Японы тал гаргана” хэмээлээ. Японоос оношлуур ирэхтэй зэрэгцээд Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хоёр өвчтөн халуурсан тул ХӨСҮТ-ийнхөн “Чингис хаан” онгоцны буудлын тусгаарлах өрөөнд тэднийг оруулж, асуумж судалгаа, үзлэг шинжилгээгээ хийсэн. Энэ явцад

б.мөнхзул, ЗГМ сонин

Б.Цогтбаатар: Австраличууд буруу мэдээлэл болохыг

баталгаажуулснаа илгээсэн

Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун

ӨМӨЗО-ны Эрээн хот дахь Консулын газар болон холбогдох байгууллагууд БНХАУ-д ажиллаж, амьдарч, арилжаа, аялал жуулчлалын шугамаар яваа Монгол Улсын иргэдийн хүсэлтийн дагуу хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулав. Иргэдийг галт тэрэг, автобусаар хилээр орж ирэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Хилээр нэвтрэх иргэдийг нэг бүрчлэн үзлэг шинжилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтэд хамруулна. Өчигдөр 400 гаруй иргэн хил нэвтэрчээ.

Урд хөршид байсан 400 гаруй иргэнийг галт тэрэг, автобусаар авчирлаа

тэднийг нэг бүрчлэн үзлэг шинжилгээнд хамруулж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийв

Page 7: улс төр ZGM DAILY Намын дарга, парламентын FULL ... · 1 day ago · Энэ дугаарт 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ₮1000, 24 нүүр улс

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 07 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298)

“Хүрээний булайг дэлгэвэл далай, далай” гэгчээр манай парламентын гишүүдийн нэр холбогдсон хэрэг явдал, хэрцгий үйлдлүүд хэрээс хэтэрлээ. тэднийгээ хамгаалах гэсэн парламентын оролдлого ч хэм хэмжээнээс халиад олон нийтэд булайгаа дэлгэсээр байна. өнөөгийн парламент өмнөхөөс долоон дор болсныг ганц баримт дурдахад л төвөггүй тодорхойлно.

2016 онд байгуулсан өнөө-гийн УИХ Д.Гантулга, Д.Мурат, Б.Батзориг, Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Н.Номтойбаяр нарын найман гишүүний бүрэн эрхийг түдгэл-зүүлэх эсэхийг хэлэлцсэн нь ёс зүй дордсны тод жишээ. Тэдний хоёр нь садар самуун, бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдож гишүүн Д.Гантулга хүчингийн хэргээр ял авсан бол таван гишүүн ЖДҮХС-гаас албан тушаалаа урвуулан ашиглан зээл авсан, нэг нь танхайн хэргээр ял, шийтгэл хүлээхэд ойрхон байна. Энэ бол төрийн түшээд ёс зүйн хувьд доод хязгаартаа тулж, ялзарсныг илтгэж байна. өмнө нь парламентын танхимд салаавч үзүүлдэг, шанаадаж унагадаг зэрэг ёс зүйн доголдолтой нөхөд байсныг үгүйсгэхгүй ч өнөөгийн парламентын гишүүдийн үйлдэл тэдэнтэй харьцуулшгүй булай юм. Үүн дээр ёс зүйгүй үйлдэл бүрийг парламентаараа хаацайлдаг явдал уламжлал болж, булайн дээр балай жишиг тогтоож байгаа нь ч төрийн гутамшиг боллоо. Ерөнхий прокурор УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдсоныг нотлох баримттай нь танилцуулж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт тавиад байхад л парламентын дархлааг хадгалах нэрээр хөөрхийлж авч үлддэг нь ёс зүйн бас нэг доголдол. Хууль зөрчин байж гишүүний эрхийг хамгаалах гэдэг нь угаасаа шударга бус үйлдэл юм.

Энэ мэт төрийн түшээгийн ёс зүй алдагдсанаар монголчуудын ёс зүйн хэмжүүр улам доошилж байгааг нэгэн харьцуулалтаар илэрхийлье.

Урьд нэгэнтээ төрийн томилол-тоор хөдөөг зорьсон сайд эр

б.гарьд, ЗГМ сонин

нИйтЛЭЛЧИйн БУЛАн

Ардчилсан парламентын доройтсон ёс зүй

Зөрчлийн хууль гишүүнд үйлчлэхгүй гэсэн зарчим үйлчилж буй өнөө цагт төрийн албаны ёс зүй ярих нь утгагүй

“гадаад худалдааны хЭлтсийн дарга”

Гүйцэтгэх үндсэн үүрэг:• Гадаад зах зээл дэх Говь брэндийн борлуулалтыг нэмэгдүүлэх,• Гадаад худалдааны менежерүүдийг удирдан чиглүүлж ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага:• Олон улсын худалдаа, маркетинг, бизнесийн удирдлага

чиглэлээр /бусад холбогдох чиглэл байж болно/их, дээд сургууль төгссөн байх,

• Удирдах албан тушаалд 1-ээс дээш жил ажиллаж байсан туршлагатай байх,

• Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай /Солонгос, Япон хэлний аль нэг хэлний хос мэдлэгтэй бол даваа тал болно/,

• Зөв хандлагатай, манлайлагч, шинийг санаачлагч байх.

гОвЬ хкхолбоо барих:

мэйл хаяг: [email protected]утасны дугаар: 99907513

ажилд урЬж байна

эмэгтэй сэтгүүлчид бэл гийн дарамт үзүүлж, шөнө мөлхсөнийхөө төлөөсөнд нийгмийн жигшил, зэвүүцлийг хангалттай хүртсэн. Тэр үйл явдлын өрнөл нэг ёсондоо төрийн хүний ёс зүйн хязгаар хаана хүрэхийг тухайн үед тодорхойлсон юм л даа. Гэтэл өнөөдөр төрийн түшээгээр ажиллаж байхдаа хүчингийн хэрэг үйлдсэн нь тогтоогдож шүүхээс ял авсан нэгэн давж заалдах бичиг бариад гэмээ цайруулж, нүглээ “тэглэхээр” хөөцөлдөж явааг хэн ч шүүмжлэхгүй байна. Энэ бол ёс зүйн хэмжүүр хэр доошилсны тод илрэл биш гэж үү. Мөн сүүлийн үед уих-ын гишүүдийг казинод орсныг зөвтгөх үг, үйлдэл, тэднийг буруутгах өнцөгтэй тэнцэж байгаа нь нийгэм дэх ёс зүйн хэмжүүр доошилсныг баталж байна. Хувь хүн казинод

орж болохгүй гэсэн хууль, журам байхгүй ч төрийн түшээ төсвийн хөрөнгөөр гадаадад хуралд очоод казинод орох нь ёс зүйн доголдол мөн. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагч казино тоглохыг хориглосон ч тэнд орж сонирхохыг хязгаарлаагүй нь хуулийн цоорхой болжээ. Тиймдээ ч “казинодсон” УИХ-ын гишүүд тоглоогүй учир хариуцлага хүлээхгүй гэдгийг тооцоолж, сонирхсон, судалсан гэх тайлбараар улс төрд “амиа” авч үлдлээ. Харамсалтай нь тэдний “арьсаа” хамгаалах үйлдэл төрийн албаны ёс зүйд бас нэгэн гажиг жишиг тогтоохыг гишүүд ухаарсангүй. үүнээс хойш жирийн төрийн албан хаагч казинод орсон ч тоглосон нь нотлогдохгүй л бол ямар ч шийтгэл ёс зүйн хариуцлага

“2016 оны УИХ-ын сонгуулиар 40 гаруй шинэ гишүүн, тэр дундаа залуучууд их сонгогд лоо. Тиймээс намын бүлэг залуу гишүүддээ анхааруулах үүднээс ёс зүйн сургалт явуулах ажлыг хийх ёстой” хэмээж байсан юм шүү.

Ёс зүйн зарчимдаа “толгой бөхийдөг” япон улстөрчид болон хүний хөгжлөөр тэргүүлэгч бусад орны парламентын гишүүдийн дэргэд манай төрийн түшээдийн ёс зүйн зарчим “ичмээр дамшиг” л даа. манай парламент өнөөг хүртэл уих-ын гишүүний ёс зүйн дүрэм, Ёс зүйн дэд хорооны ажиллах журмыг батлаагүй байгаа нь парламент нийтээрээ ёс зүйгүй байгааг илэрхийлсэн том баримт. нэмээд Ёс зүйн дэд хороогоо хуралдуулж чадахгүй жил, сар дамждаг байдалтайгаа уих-ын дарга эвлэрсэн нь спикерийн ёс зүйн зарчмыг тодорхойлох бодит дүгнэлт билээ. Ядаж л парламентын гишүүнд иргэдийн нэгэн адил Зөрчлийн хуулиар торгууль, шийтгэл оногдуулах эрх зүйн үндсийг “тарьчихгүй” л байгаа юм. УИХ-ын дэгийн тухай хуульд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй байхад Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэж болохгүй гэсэн заалт бий. нийгмийн хэв журам, замын хөдөлгөөний дүрэм зөрчихөд энгийн иргэнд торгохоос эхлээд 30 хоног саатуулах хүртэл шийтгэл оногдуулдаг бол уих-ын гишүүнд хуулийн энэ заалт үйлчлэхгүй. түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс нааш шийтгэл оноож болохгүй гэсэн агуулгад хамаарах энэ гажуудал иргэн бүр тэгш байх зарчимд ч харшилж байгааг дурдахад илүүдэхгүй. Өнөөдөр Тамхины хяналтын тухай хуулийг зөрчин өрөөндөө утаа суунаглуулж суудаг гишүүд парламентад хэд хэд бий. Засгийн газрын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд ч тэр байдалтай нь эвлэрчихсэн далдлан нууж, дал мөрөө алгадаад явж байгаа дүр зураг бишгүй олон. Угтаа гишүүн, сургуулийн багш хоёр адилхан төрийн албан хаагч гэж үзвэл ялгалгүй торгууль төлж, ёс зүйн хариуцлага хүлээх учиртай.

“Нийгэмд шударга ёс тогтооё гэвэл энэ танхимаас эхлэх ёстой” гэсэн прокурорын үг парламентын ёс зүйн ялзралыг тодорхойлсон бодит дүгнэлт юм.

УИХ-ын ГИшүүнИй ёс Зүйн ДүрЭМ, ёс Зүйн ДЭД ХОрООны АЖИЛЛАХ ЖУрМыГ БАтЛАХГүй БАйГАА нь ПАрЛАМЕнт нИйтЭЭрЭЭ ёс ЗүйГүй БАйГААГ ИЛЭрХИйЛсЭн тОМ БАрИМт юМ.

хүлээхгүй гэсэн “барьцаа” бий болов.

УИХ-ын гишүүдийн ёс зүй, үг, үйлдлийн зааг хязгаарыг хол-богдох хууль, дүрэмд тодорхой тусгаагүйгээс ямар ч хэрэг тарьж мэдэхийг жудаг “үнэртүүлсэн” ганц гишүүн нь анхааруулж байв. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Page 8: улс төр ZGM DAILY Намын дарга, парламентын FULL ... · 1 day ago · Энэ дугаарт 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ₮1000, 24 нүүр улс

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ08 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298)

ЗГМ: тОВЧХОн АрИЛЖАА

Монголын Хөрөнгийн бирж мягмар гарагийн үнэт цаасны арилжаагаар 22 компанийн 113,058 ширхэг хувьцаа арилжлаа. Энэ өдөр 10 компанийн хувьцааны ханш өсөж, 12 компанийнх буурав.

ИнДЕкс

0.6 Хувь. ТОП 20 индекс 0.06 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ 2.66 их наяд төгрөг боллоо.

УУЛ УУрХАй 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72 хувь, экспортын 90 хувийг тус тус бүрдүүлж байна.

ДУУДЛАГА ХУДАЛДАА

17 Сая ам.доллар. Гадаад валютын дуудлага худалдаагаар төв банк 17 сая ам.доллар зах зээлд нийлүүллээ. Энэ он гарснаас хойш нийт 249.4 сая ам.доллар арилжаалжээ. Монголбанкны гадаад валютын албан нөөц дөрвөн тэрбум ам.доллартай тэнцэж байна.

ХөДөЛМөрИйн ЗАХ ЗЭЭЛ

1.8 Мянга. Манай улсад 2019 онд ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 1.8 мянга нь уул уурхай, олборлолтын, 990 нь боловсролын, 759 нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 267 (5.8%) нь боловсруулах үйлдвэрлэлийн, 197 нь барилгын, 156 нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа, 151 нь тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, 58 нь олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа, 56 нь үйлчилгээний бусад үйл ажиллагаа, 2.0 мянга нь бусад салбарт ажиллаж байна.

тУсГАй ЗөВшөөрөЛ

4.7 Хувь. Улсын хэмжээнд ашигт малтмалын 2805 тусгай зөвшөөрөл байна. Энэ нь нийт газар нутгийн 4.7 хувийг эзлэх бөгөөд үүний 3.7 хувийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэлж байна.

ЭДИйн ЗАсАГ 9 11

11

Өрсөлдөх чадвартай сайтай аймгуудад орон сууцны худалдан авалт өндөр байна

Нэг кино дунджаар ₮200 саяаснэг тэрбум төгрөгөөр бүтэж байна

Вирусийн халдвар хувьцааны зах зээлийг доргиож байна

Энэтхэгийн анхны усан доогуурх метро ашиглалтад орох дөхлөө 10

б.мөнх-Эрдэнэ, ЗГМ сонин

үйлчилгээний салбарын уналт эдийн засгийн өсөлтийг хойш татна

Манай улсын эдийн засгийн өсөлтөд үйлчилгээний с а л б а р ы н ү з ү ү л э х

нөлөө жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна. Уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн салбараас гадна үйлчилгээний салбарын эдийн засагт эзлэх орон зай тэр хэрээр жин дарах болсон. Ялангуяа, сүүлийн жилүүдэд үйлчилгээний салбар хүч түрэн орж ирсэн билээ. Тодруулбал, нийтийн хоол, үзвэр үйлчилгээ, зочид буудал, зоогийн газар, тээвэр, дотоодын худалдаа, аялал жуулчлал үйлчилгээний салбарын өсөлтийг үндсэндээ тодорхойлж байна. уул уурхайн салбарыг дагаж үйлчилгээний салбарын өсөлт эрчимжих хандлагатай байгааг төв банкны ерөнхий эдийн засагч д.ган-Очир онцолсон удаатай.

Экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлэх уул уурхайн голлох таваарын үнэ нэмэгдэх болсноор эрдэс баялгийн салбар дахь ханган нийлүүлэлт, туслан гүйцэтгэх ажил, үйлчилгээний эрэлт нэмэгдэж, улмаар нийтийн хоол, үзвэр үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл гээд дээрх бүхий л салбарт энэ нь давхар нөлөөлж байгаа юм. үйлчилгээний салбар дотор тээвэр болон жижиглэн худалдааны салбар өсөлтөөрөө илүүрхэх болсон. 2019 оны эдийн засгийн өсөлтийг ирэх сард Үндэсний статистикийн хороо албан ёсоор танилцуулна. Харин өнгөрсөн оны гуравдугаар улирлын үзүүлэлтээр манай улсын эдийн засаг 6.3 хувиар өссөн. Энэхүү өсөлтийг бий болгоход үйлчилгээ, аж үйлдвэр, барилга, уул уурхайн салбар тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн юм.

Тэгвэл дэлхий нийтийг түгшээх болсон коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүхий л улс орнууд дор бүрнээ авч эхлээд байна. Үүний нэгэн адил манай улсын Засгийн газар олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг ирэх гуравдугаар сар хүртэл хориглосон. Мөн нийслэлээс соёл урлаг, үзвэр үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож, баар рестораны ажиллах цагийн хуваарьт хүртэл түр өөрчлөлт оруулах захирамж гаргасан билээ. Уламжлалт сар шинийн баяраар залуус гэр бүлээрээ гадагш аялж, зугаалах нь нэмэгддэг. Харин энэ жилийн

хувьд шинэ вирус гарсан орнуудад зорчихгүй байхыг иргэдэд уриалж буй. Энд дурдсан болгон үйлчилгээний салбарын нэг хэсэг.

бнхау-тай хил залгаа манай улсаар иргэдээ дамжин зорчихгүй байхыг бусад орнууд анхааруулж, бизнес аялал хийхээ түр хойшлуулах, өвлийн аялал жуулчлалыг үзэж сонирхох байсан жуулчид оролцох боломжгүй болсноо эхнээсээ мэдэгдээд эхэллээ. Эдгээр

нь бизнесийн байгууллагуудын хувьд алдагдал гэсэн үг. Зочид буудал, худалдаа, үзвэр үйлчилгээ, тээвэр гээд бүхий л салбарт энэ нь тооцоолоогүй эрсдэл болж байна. Хөвсгөлийн Мөсний баяр, Баян-Өлгийд болох Бүргэдийн баяр үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалж цаг хугацааны хувьд хойшлох, мөн энэ удаа өнжихөөс өөр аргагүй болж мэдэх нь. Нэгэнт ийм нөхцөл байдал бий болсон тул үйлчилгээний салбарын орлого буурах төдийгүй аялал жуулчлалын салбар энэ оныг хүндхэн эхлүүлж байна. Үүнийг дагаад ажлын байр хумигдах, өрхийн орлого багасах эрсдэл шил шилээ даран үүсэж байгаа юм. 2019 онд манай улс 577.2 мянган жуулчин хүлээн авсан. салбарын орлого 2018 онтой харьцуулахад 10.2 хувиар өссөн. харин энэ оны хувьд хэрхэх нь тодорхойгүй байна.

Эдийн засгийн өсөлтөд улс хооронд болон дотоодын ачаа тээвэр онцгой үүрэгтэй байдаг. Улсын хэмжээнд 2019 онд бүх төрлийн тээврээр 69 сая тонн ачаа тээвэрлэсэн. Мөн бүх төрлийн тээврээр давхардсан

тоогоор 173 сая хүн зорчсон байдаг. Харин коронавирусийн тархалтаас болж зорчигчдын урсгал энэ оны эхний улиралд эрс багасахаар байна. Ингэснээр тээврийн салбарын орлого танагдана гэсэн үг. Энэ нь 2020 оны эдийн засгийн өсөлтийн төлөвт нөлөөлөх эрсдэлд тооцогдох аж. азийн хөгжлийн банк манай улсын эдийн засгийн энэ оны өсөлтийг 6.3 хувиар таамагласан. харин дэлхийн банк үүнээс ялимгүй доогуур өсөлтийн төлөв танилцуулсан юм.

Эдийн засгийн өсөлтөд бөөний болон жижиглэн худалдааны салбарын оролцоо их. Тэгвэл 90 гаруй мянган аж ахуйн нэгж тус салбарт үйл ажиллагаа явуулж байна. Тус салбарын борлуулалт жилээс жил нэмэгдэж байгаа. Харин энэ онд ялимгүй буурч болзошгүй нь. Нийтийн хоол дотроо түргэн хоолны салбарын орлого энэ улиралд буурахаар дүр зурагтай байна.

зөвхөн монголд бус дээрх вирус гарсан орнуудад тодорхой цагийн зохицуулалт хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар үйлчилгээний салбарын орлого хумигдсаар байна. Хятадад дэгдсэн вирус дэлхийн эдийн засагт ийнхүү шинэ эрсдэл үүсгэлээ. 2020 оны нэгдүгээр улиралд өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт, ялангуяа үйлчилгээний салбарын өсөлт удаашрахаар байгааг Bloomberg Intelligence-ийн шинжээчид анхаарууллаа. Өмнө нь SARS-ийн улмаас 2003 оны хоёрдугаар улиралд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хоёр нэгж хувиар буурч байсан. █

2019 Оны ЭДИйн ЗАсГИйн өсөЛтИйГ ИрЭХ сАрД үнДЭснИй стАтИстИкИйн ХОрОО АЛБАн ёсООр тАнИЛЦУУЛнА. ХАрИн өнГөрсөн Оны ГУрАВДУГААр УЛИрЛын үЗүүЛЭЛтЭЭр МАнАй УЛсын ЭДИйн ЗАсАГ 6.3 ХУВИАр өссөн.

Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун

монгол улсын хилээр нэвтэрсэн зорчигчид(боомтоор, дүнд эзлэх хувиар)

5.7

6.1

5.9

5.8

13.5

13.5

14.5

160

2019

2018

2017

2016

37.4

39.4

38.0

35.2

Замын-ҮүдАлтанбулаг

Буянт-УхааШивээхүрэн

ГашуунсухайтБусад

21.0

17.9

16.9

15.7

11.7

11.9

12.5

10.2

10.7

11.2

12.2

17.1

Эдийн засгийн өсөлт 2020 онд буурч болзошгүй байна

Эх сурвалж: үсХ

Page 9: улс төр ZGM DAILY Намын дарга, парламентын FULL ... · 1 day ago · Энэ дугаарт 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ₮1000, 24 нүүр улс

Уул аймагт хамгийн өндөр байна. Эдгээр аймгууд өрсөлдөх чадварын оноогоор улсын хэмжээнд тэргүүлж байгаа юм. Судалгаанаас харахад, аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо жилээс жилд өсөх

хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөн улам ширүүсэх болжээ. Эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын болон, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн үзүүлэлтээр аймгуудын өрсөлдөх чадварыг хэмждэг. 2012-2019 онд нэрлэсэн дүнгээр аймгуудын ДНБ-ий нийт хэмжээ 2.5 дахин нэмэгдсэн байна. █

Орон сууцны борлуулалт Дорноговь, Орхон, Дорнод, Дархан-Уул аймагт хам-гийн өндөр байна.

Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (СХН) нь дэлхийн хөгжиж буй 89 орны 100 төв банк, санхүүгийн зохицуулагч байгууллагын гишүүнчлэлтэй, дэлхийн бичил санхүүгийн зах зээлийн 85 хувийг хамарсан, хүн амын ядуу буурай хэсэгт санхүүгийн үйлчилгээг ойртуулах чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага юм. Тус байгууллагаас санхүүгийн хүртээмжийн бодлого боловсруулагчдад зориулсан дэлхийн хамгийн анхны сургалтын даяарчлагдсан платформыг нэвтрүүлсэн.

СХН нь жил бүр Дэлхийн бодлогын форумыг зохион байгуулж санхүүгийн үйлчилгээг илүү нээлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн бодлогын шийдлүүдийг зөвшилцөн баталж, тэдгээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хөгжлийг хурдасгахад нийгэмлэгийн гишүүн байгууллагууд идэвхтэй хамтран ажилладаг. санхүүгийн зохицуулах хороо нь 2010 оны зургадугаар сарын 28-нд элсэн орсон цагаасаа эхлэн жил бүрийн дэлхийн бодлогын форумд санаачилгатай оролцож монгол улсын санхүүгийн салбарын бодлого мэдээллийг тунхаглалд тусгуулж, хамтран ажиллаж ирсэн.

Тухайлбал СХН-ийн “Жижиг дунд үйлдвэрийн санхүүгийн Ажлын хэсгийн зургаадугаар чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо 2016 оны тавдугаар сарын

22-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, дэлхийн 24 орны санхүүгийн зохицуулагч байгууллага, төв банкны төлөөллийг хүлээн авсан билээ.

Улаанбаатарын чуулга уулзалтын үеэр Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал алфред ханниг монгол улсад айлчилж уих-ын дарга болон санхүүгийн зохицуулах хороо, сангийн яам, монголбанкны удирдлагуудтай уулзаж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, сайн туршлагыг нэвтрүүлэх зэрэг монгол улсын санхүүгийн салбарын хөгжилд тодорхой түлхэц болохуйц санал, санаачилгууд хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон.

Ийнхүү Санхүүгийн зохицуулах хороо СХН-ийн “Жижиг дунд үйлдвэрийн санхүүгийн Ажлын хэсгийн зургаадугаар чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан нь СХН-ийн гишүүн байгууллагуудын дунд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөсөн бөгөөд энэ үеэс эхлэн Олон Улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Алфред Ханнигийн шууд санаачилга, саналын дагуу Монгол Улсыг СХН-ийн бүх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулах , улмаар СЗХ-ны даргыг 2017 онд Захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулах зэргээр идэвхтэй хамтран ажиллаж эхэлсэн.

мөн 2016 оноос санхүүгийн зохицуулах хорооны албан хаагчид тус нийгэмлэгийн “хэрэглэгчийг чадавхжуулах, зах зээлийг зохицуулах”, “дижитал санхүүгийн үйлчилгээ”, “санхүүгийн хүртээмжийн тоон өгөгдөл”, “санхүүгийн хүртээмжийн стратеги”, “Олон улсын стандартыг зохистой хэрэгжүүлэх”, “ждү-ийн санхүүжилт”, “хүртээмжтэй ногоон санхүү” зэрэг долоон ажлын хэсэгт тогтмол ажиллаж, бодлого боловсруулах үйл явцад идэвхтэй оролцож байна.

СХН-ийн Захирлуудын зөвлөл нь дэлхийн санхүүгийн хүртээмжийг сайжруулах стратеги, бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхэд гишүүн орнуудын оролцоог дэмжих, гүйцэтгэх удирдлага, зөвлөл, хорооны гишүүдийг томилж, батлах, үнэлгээ өгөх болон олон улсын санхүүгийн хүртээмжийн талаарх хамтын шийдвэрийг баталгаажуулах чиг үүрэгтэй бөгөөд есөн жинхэнэ, хоёр ажиглагч гишүүний бүрэлдэхүүнтэй.

захирлуудын зөвлөлийн ээлжит 18 дугаар хуралдаан 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр арабын бүгд найрамдах египет улсын каир хотод болж 2019 оны үйл ажиллагааны тайлан, төсөв, стратеги төлөвлөгөө, ирэх жилийн зорилго, зорилтыг хэлэлцэн тодорхойлсон бөгөөд энэ үеэр нийгэмлэгийн захирлуудын зөвлөлийн дарга,

орлогч даргыг шинээр сонголоо.Захирлуудын зөвлөлийн

даргаар Египет Улсын Төв банкны ерөнхийлөгч, орлогч даргаар Мексикийн Нэгдсэн Улсын Үндэсний банк ба үнэт цаасны хорооны ерөнхийлөгч сонгогдож, гишүүдээр монгол улсын санхүүгийн зохицуулах хорооны дарга д.баярсайханаас гадна, Парагвай, армени, кени, самоа, балба болон баруун африкийн улсуудын төв банкны ерөнхийлөгч нар ажиллаж байна.

Энэ удаагийн Захирлуудын зөвлөлийн хуралдаанаас СХН-ийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх, Засгийн газар хоорондын байгууллага (IGO) болгох асуудлыг хэлэлцэн дэмжиж, Европ дахь салбараа Люксембургийн Их Вант улсын Люксембург хотод байгуулахаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Санхүүгийн зохицуулах хороо СХН-ийн үйл ажиллагаанд 10 гаруй жилийн турш идэвх санаачлагатай оролцож, 2011 онд “Цахим мөнгөний зохицуулалт”, 2015 онд “ХАА-н гаралтай бараа түүхий эдийн зах зээлийн хөгжил”, 2017 онд “Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг үнэлэх түүвэр судалгаа”, 2019 онд “Хүртээмжтэй ногоон санхүү” гэсэн мэдлэг солилцох дөрвөн төслийг авч хэрэгжүүлэн, судалгаа хийж, СХН-ийн Захирлуудын зөвлөлд сонгогдож, ажлын долоон хэсэгт оролцон идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлж байна. █

б.баяртогтох , ЗГМ сонин

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс найм дахь жилдээ аймгуудын

өрсөлдөх чадварыг эрэмбэлж, олон нийтэд зарласан. хамгийн сүүлд гаргасан 2019 оны ээлжит тайлангаар аймгуудыг Орхон, өмнөговь, дорноговь нийт оноогоороо тэргүүлж байна. “Эхний байруудыг эзэлсэн гурван аймаг дотроос өнгөрсөн

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЭДИйн ЗАсАГ 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) 09

Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн захирлуудын зөвлөлийн хуралд сЗХ-ны дарга Д.Баярсайхан оролцов

онд дорноговь хамгийн их эерэг өөрчлөлт гаргаж, өрсөлдөх чадварын үзүүлэлтээ 10 оноогоор нэмэгдүүлж чадсан“ хэмээн дээрх судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан онцолсон юм. Ийм оноо авахад бизнесийн үр ашиг, дэд бүтцийн үзүүлэлт голлон нөлөөлжээ.

Тодруулбал, худалдааны салбарын борлуулалт нэмэгдсэн, чанаргүй зээлийн үлдэгдэл буурсан төдийгүй түгээлтийн сүлжээ сайжирч, тохижилтын

өрсөлдөх чадвартай сайтай аймгуудад

орон сууцны худалдан авалт өндөр байна

ажлууд нэмэгдсэн байна. Мөн гэмт хэргийн гаралт буурчээ. Үүнээс гадна Монголын ипотекийн к о р п о р а ц и й н мэдээлс нээр, орон сууцны худалдан авалтаар орон нутагт Дорноговь, Орхон, Дорнод, Дархан-

2012-2019 онд нэрлэсэн дүнгээр аймгуудын ДнБ-ий нийт хэмжээ 2.5 дахин нэмэгджээ

Page 10: улс төр ZGM DAILY Намын дарга, парламентын FULL ... · 1 day ago · Энэ дугаарт 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ₮1000, 24 нүүр улс

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ10 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ЭДИйн ЗАсАГ

Дотоодын кино зах зээлийн өрсөл-дөөн болон сал-барын хөгжил, боломжийн талаар

ICinema-гийн Гүйцэтгэх захирал Х.Жигжидсүрэнтэй ярилцлаа.

-2019 оны тухайд монголын кино зах зээл хэр ахицтай байв?

-2019 он их онцлогтой жил байлаа. Нийт дүнгээрээ кино зах зээл үзэгчдийн хувьд өсөлттэй байсан. Үүнд дотоодын кино үйлдвэрлэл болон гадаадын кино нийлүүлэгчид амжилттай ажилласан. Тухайлбал, Мон голын кино үйлдвэрлэл, кино түгээлт хосолж, продакшн компаниуд мэргэжлийн тал руугаа орж байна. Өмнө нь сонирхогчид энэ зах зээл рүү их орж ирдэг байсан бол одоо уран бүтээлчид продакшнууд тай хамтарсан, эсвэл тухайн продакшн нэрийн уран бүтээлээ зах зээлд гаргаж байгаа юм. Харин кинотеатрууд өөрсдийн салбаруудыг нээж эхэлсэн. Тухайлбал Prime Cineplex “Оргил Энканто”-д шинэ салбараа оны өмнө ашиглалтад орууллаа.

-улаанбаатар хотод мон-голын хүн амын тал нь амьдарч байна. нэг дэлгэцэнд ногдох хүн амын тоо дэлхийн дунджаас ямар байдаг вэ?

-Дэлхийд 20 орчим мянган хүнд нэг дэлгэц гэсэн дундаж байдаг. үүнтэй харь цуулахад манайх арай доогуур. гэхдээ манай зах зээл харь цангуй

залуу, бас маш хурдан өсөлттэй. Баруунаас зүүн тийш сунаж тогтсон Улаанбаатар хо-тын кинотеатрууд доод тал нь 2-7 танхимтай. Гэхдээ зах зээл ханах хараахан болоогүй байна. Дээрээс нь үзэгчдэд театрууд ойртож байна.

-уран бү тээлчид илүү чанартай бүтээл гаргаж байна гэж хэллээ. нэг кино бүтээхэд дунджаар хэдий хэмжээний цаг хугацаа бас хөрөнгө зарцуулж байна вэ?

-Кино бүр өөр өөрийн өртгөөр босож байна. Харин зураг авалтын хугацааны тухайд хамгийн хурдан нь дөрвөн долоо хоног байгаа юм. 90 хоногийн хугацаанд үргэлжилдэг зураг авалт ч бий. монголын кинонууд багадаа 200 сая төгрөгөөр босож байгаа бол дээд тал нь нэг тэрбум төгрөгт хүрч буй. Гэхдээ энэ бол дунджилсан тоо. Мэдээж киноны төрөл жанр болон харуулах гэж буй цар хүрээ, олны хэсэг гээд маш олон үзэгдэл бий. Зарим кино бүтэн жил тойрон хийх нь

ч байна. өмнө нь киног зөвхөн дотооддоо гаргах зорилгоор бүтээдэг байсан бол цаашид IPTV руу оруулж байна. зарим кино олон улсын зах зээл рүү хандаж, бусад улсын IPTV руу орохоор ажиллаж буйг онцлох хэрэгтэй.

-үзэгчид ямар сэдвийн кино илүү сонирхож байна?

-2017, 2018 онд үндэсний үзэл-тэй, эх оронч дүртэй, баатарлаг

үйлсийг харуулсан кино сайн үзэгчтэй байсан. Харин өнгөр-сөн онд залуучуудын сэдэвтэй, нийгмийн хандлагыг дагасан, хөнгөн чанарын кинонууд өндөр ашиг олсон. харин хошин шогийн, инээдмийн сэдэвтэй киноноос үзэгчид татгалзаж байна.

-монголд кино үзэх соёл хэр төлөвшсөн гэж та хардаг вэ?

-”Тэнгис” кино театр 2004 онд, “Өргөө” кино театр 2009 онд ашиглалтад орсон. Ингэснээр Монголын залуу үеийнхэнд нийгмийн соёлд суралцахад маш том үлгэр дууриал болсон. 2004 онд 5-6 настай байсан хүүхдүүд өнөөдөр нас биед хүрсэн байна. Тэд кино театраар дамжин нийгмийн соёлоор хүмүүжсэн. гэхдээ улаанбаатарт шилжин ирэгсэд олон, механик өсөлт ихтэй учир кино театрууд нийгмийн соёлд сургасаар байна гэж хэлж болно. Кино болон театр өөрөө нийгмийн маш том соёлыг бий болгож байдаг. Хамгийн наад зах нь

хүмүүс цагтаа цуглаж сурч байна. Монголын үзвэрүүд хэзээ ч цагтаа эхэлдэггүй байсан тэр хандлагыг кино театрууд халсан гэж хэлж болно.

-улаанбаатар олон улсын кино наадам жил бүр болж байна. Энэ наадамд арт чиглэлийн кинонууд нэлээн сойж байгаа. монголд энэ чиглэлийн киноны хөгжил ямар байна, үзэгчид мөн сонирхож байна уу?

-2019 онд Монголын кино бүтээгчдийн хийсэн уран бүтээ-лээс хамгийн амжилттай байж, маш олон наадамд оролцож буй нь “Хийморь” кино байна. Киног бүтээхдээ анхнаасаа алсыг харж, гадаадын продакшнуудтай хамтарч хийсэн. Nomady Pictures хөрөнгө оруулалт ч сайн хий сэн. Дотоодын зах зээлд ч сайн үзсэн.

-кино салбарын төлөө лөг-чийн хувьд танаас онцолж асуу-хад Оскарын наадамд дэвшсэн бүтээлүүдийн жагсаалт гарсан байна. анх удаа бнсу-аас тус наадамд дэвшсэн нь “Шимэгч” кино. азийн кинонууд барууны зах зээл рүү гарах боломж нээгдэж байна уу?

-Азийг өмнө нь япон кино төлөөлдөг байсан. “Шимэгч” киног өнгөцхөн үзэхэд анзаа-рагдахгүй юм шиг атлаа цаана нь байгаа бүх санаа, илэрхийлэл нь гүн гүнзгий бүтээл. Монголын уран бүтээлд ч дэлхийн зах зээл нээлттэй гэж боддог. монголын нэрийг дэлхийд гаргасан хоёр ч уран бүтээл маш амжилттай яваагийн нэг нь д.бямбасүрэнгийн “алтан суудал” юм. мөн каннын шилдэг зохиолын шалгаруулалтад дэвшсэн “хэвтрийн хүн” уран бүтээл. дэлхийн зах зээлд монголын нэрийг хоёр ч уран бүтээл тамгалаад байна гэж ойлгож болно.

нэг кино дунджаар ₮200 саяаснэг тэрбум төгрөгөөр бүтэж байна

нийгмийн хандлагыг дагасан, хөнгөн чанарын кинонууд өндөр ашиг олсон

Шинэ төрлийн коронави ру-сийн халдварын голомт болсон Ухань хотод олон компанийн үйл ажиллагаа тасалдаж, эдийн засагт үзүүлэх нөлөө нэмэгдэх төлөвтэй болоод байна.

KFC болон Pizzahut зэрэг түргэн хоолны сүлжээ ресто-ранууд Ухань хот дахь үйл ажиллагаагаа түр зогсоохоор шийдвэрлэсэн байна. Мөн

McDonald's Ухань болон Хубэй мужийн бусад дөрвөн хот дахь ресторануудаа хаажээ.

Nissan Motor компани Honda Motor-ийн нэгэн адил Ухань хотоос ихэнх ажилчдаа чартер нислэгээр Япон руу нүүлгэн шилжүүлэхээр болсноо мэ-дэгдлээ. Tesla болон БНХАУ-ын Nio компани корона вирусийн халдварын 10 болон түүнээс дээш тохиолдол бүртгэгдсэн БНХАУ-ын 40 хотод өнгөрсөн онд

нийт найман сая орчим цахилгаан автомашин борлуулсан аж. Энэ нь Tesla-ийн БНХАУ дахь жижиглэнгийн борлуулалтын 82 хувийг бүрдүүлсэн байна.

Харин IMax БНХАУ-ын кино театруудад хийхээр төлөв лө-сөн нээлтүүдээ хойшлуулснаа мэдэгдлээ. Улмаар бнхау-ын сар шинийн баярын үеэрх алдагдсан орлого 60 сая ам.доллар болно гэж MKM Partners-ийн шинжээчид тоо-

цоолсон байна.Оффис түрээсийн Wework

компани хоёрдугаар сарын 9-ний өдөр хүртэл вирусийн дэгдэлт гарсан бүсүүдэд байрлах зарим салбарынхаа үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн iPhone ухаалаг гар утсаа дийлэнхийг нь БНХАУ-д үйлдвэрлэдэг Apple компанид вирусийн тархалтаас гарах нөлөө жинтэй тусаж магадгүй

байна. Учир нь хоёрдугаар сард тус компани хямд үнэтэй iPhone-ийн шинэ хувилбарыг зах зээлд нийлүүлэхээр бэлтгэж байгаа аж.

Мөн есдүгээр сард iPhone-ийн дараагийн загварыг танилцуулах төлөвтэй байгаа юм. Хэдийгээр дэгдэлтийн төв Ухань хотоос гол үйлдвэрүүд нь 500 км-ээс хол зайд байгаа ч үйлдвэрлэл нь тасалдах эрсдэл өндөр байгаа юм байна.

Ухань дахь компаниудын үйл ажиллагаа тасалдаж байнаЗАХ ЗЭЭЛ

т.Элиса, Шинжээч

б.Энхжин, ЗГМ сонин

өМнө нь сОнИр-ХОГЧИД ЭнЭ ЗАХ ЗЭЭЛ рүү ИХ ОрЖ ИрДЭГ БАйсАн БОЛ ОДОО УрАн БүтЭЭЛ ЧИД ПрОДАкшнУУДтАй ХАМтАрсАн, ЭсВЭЛ тУХАйн ПрОДАкшн нЭрИйн УрАн БүтЭЭ-ЛЭЭ ЗАХ ЗЭЭЛД ГАрГАЖ БАйГАА юМ.

Page 11: улс төр ZGM DAILY Намын дарга, парламентын FULL ... · 1 day ago · Энэ дугаарт 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ₮1000, 24 нүүр улс

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЭДИйн ЗАсАГ 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) 11

Хятадаас эхтэй аюулт вирус дэлхийн зах зээлийг донсолгож буйгаас шалтгаалан үнэт цаас, хувьцааны

үнэ унаж байна. s&P 500 индекс сүүлийн

дөрвөн сарын үнэмлэхүй түвшинд унаж, Dow Jones үйлдвэрлэлийн дундаж индекс 2020 онд үүссэн өсөлтөө эргүүлэн алдав. Nasdaq-100 индекс наймдугаар сараас хойш тохиолдоогүйгээр буурлаа.

Хөрөнгө оруулагч нар Хятадтай холбоотой компаниудаас зай барьж эхэлсэн нь чип үйлдвэрлэгч, круиз аялал, казиногийн бизнес эрхлэгчдэд хүнд цохилт болов. Европ болон хөгжиж буй зах зээлийн хувьцааны үнэ 12 дугаар сарын дунд үеэс хойших үнэмлэхүй унаад байна.

Вирусийн халдвараас шалт-гаалан эрх баригчид билгийн тооллын сар шинийн баярыг гурав хоногоор сунгасантай уялдан БНХАУ-ын санхүүгийн зах зээл ирэх даваа гараг хүртэл хаалттай байх юм. Тус улсын голлох хувьцаануудын үнийн хэмжүүр актив iShares MSCI China ETF

рита назарет болон Invesco China Technology ETF-ийн хамтаар 3.5 хувиар буурав. БНХАУ-ын Alibaba Group Holding Ltd, Yum China Holdings Inc-ийн хувьцааны үнэ ч зэрэгцэн доошилж байна. Офшор юанийн ханш мөн суларлаа.

Энэ долоо хоногт хуралдах Холбооны Нөөцийн Системийн хуралдааны өмнөхөн АНУ-ын Сангийн Яамны үнэт цаасны үнэ Азид ердийн үеийнхээсээ хоёр дахин өсөв. арван жилийн хугацаатай бондын өгөөж 10 дугаар сараас хойш тохиол-доогүйгээр буурсан бол ам.долларын ханш чангарлаа. Швейцар франк, япон иен, алт найдвартай активт тооцох болов.

Газрын тосны үнэ сүүлийн гурван сарын үнэмлэхүй түвшинд доошилсон бол зэсийн үнэ бууралт 2014 оноос хойш тохиолдоогүй урт үргэлжилж, төмрийн үнэ суларч эхлэв.

хятад улс 100 гаруй хүний амь авч, 4500 хүнд халдварлаад буй хатгаа төст вирусийг хязгаарлаж дөнгөхгүй нь гэсэн айдас гаарсантай уялдан зах зээл хямарч компаниудын орлого хумигдсаар. Өвчин тархсан нь S&P 500 хэмжүүрээр аравдугаар сараас хойш дээш, доош нэг

Энэтхэгийн анхны усан доогуурх метро

ашиглалтад орох дөхлөө

хувиас хэтрэхгүй өөрчлөлттэй байсан зах зээлийн амгалан байдлыг бусниуллаа.

“Эхлээд зар, дараа нь асуулт тавь” гэсэн уур амьсгал ноёрхож байгааг FTSE Russel-ын глобал зах зээлийн судалгаа хариуцсан захирал Алек Янг тайлбарлав. “Зах зээл тодорхой бус нөхцөлд дургүй. Харин коронавирус бол үнэмлэхүй тодорхой бус нөхцөл. Энэ өвчин дэлхийн эдийн засагт хэр хүнд тусахыг хэн ч хэлж мэдэхгүй. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч Хятадад өвчин дэгдэхээс илүү муу зүйл гэж юу байх вэ” гэж Янг хэллээ.

Вирусийн халдвар хувьцааны зах зээлийг

доргиож байнашвейцар франк, япон иен, алт найдвартай активт тооцох болов

Энэтхэгийн Калькутта хотын бэлгэ тэмдэг болсон Хугли гол доогуур дайрч өнгөрдөг East-West метроны төсөл олон жил гацаж, зардал хоёр дахин өссөний эцэст 2022 оны гуравдугаар сард хэрэгжиж дуусахаар болсныг Kolkata Metro Rail corp (KMRc) мэдэгдлээ.

Калькутта хотын эрх баригчид ирэх хоёр жилийн хугацаанд Энэтхэгийн Төмөр Замын Зөвлөлөөс (Indian Railway Board) санхүүжилтийн сүүлийн хэсэг болох 200 сая рупий (2.8 сая ам.доллар) хүлээж байгааг KMRC-гийн гүйцэтгэх захирал Манас Саркар тайлбарлав. East-West төслийн сангийн 48.5 хувь буюу 41.6 тэрбум рупийг Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг – JICA зээлээр санхүүжүүлж байгаа юм.

Энэтхэгийн түүхнээ хамгийн хуучин нь болох Калькуттын метро 1984 онд хотын өмнөд, умард хэсгийг холбосон North-South үйлчилгээгээр эхэлжээ. Хожим 2014 онд метроны шугамыг өргөтгөхөөр болсон ч төлөвлөсөн маршрут газрын зөвшөөрөл зэрэг олон хүнд рэлийн улмаас гацжээ. тул гар сан бэрхшээлийг шийд вэр лэсээр байтал анх 14 километр шугамыг 49

тэрбум рупийгээр барихаар төлөвлөсөн төслийн зардал 17 километрт 86 тэрбум рупий болж өссөн ажээ.

“Метроны хоёр шугамд үйлчилдэг болсноор хотын нийтийн тээврийн эрэлт хэрэгцээний 40 орчим хувийг шийдвэрлэж чадна” хэмээн Саркар захирал Калькутта хотноо ярилцлага өгөхдөө тайлбарлав. Метроны үйлчил-гээ нь хотын хүрээлэн буй орчны бохирдлыг багасгаж, тээв рийн түгж рэлийг их хэм жээ гээр бууруулах ач холбог дол тойг захирал нэмж дурдлаа.

East-West шугам өдөрт 900 мянга орчим зорчигчид үйлчлэх нь калькуттын хүн амын 20 орчим хувьтай тэнцэж байна. Шинэ метро-гоор Хугли гол доогуурх 520 метр урт хонгилыг минут хүрэх гүй хугацаанд туулна. Одоогоор голын нөгөө эрэгт гарахын тулд гатлага онгоцоор

20 минут, гүүрээр явган туулах тохиолдолд нэг цагийн хугацаа шаардаж байгаа. KMRc нь метро ашиг лал тад орсон зургаа дахь жилийн дараагаас 30 жилийн турш JIcA-д 1.2-оос 1.6 хувьтай хүү тооцож зээлээ эргүүлэн төлнө. East-West метроны төслийн 74 хувийг Энэтхэгийн Төмөр Замын Яам, 26 хувийг Орон Сууц, Хот Төлөвлөлтийн Яам эзэмшдэг.

JICA-гийн санхүүжилттэй төслийн зардал удаан гацсаны эцэст хоёр дахин өсөв

Филиппин хаягдал хуванцраар зам тавьж, цемент хийж байна

Прадипта мүхержи

клейр жяо

дэлхийг хуванцраар бохир-дуулагч гол улсын нэг хог хаягдлаа амин чухал дэд бүтцийн бүтээн байгуулалтад ашиглах замаар хэрэглээ болгож эхэллээ.

Ирэх хоёр жилд найман их наяд песогийн (157 тэрбум ам.доллар)

дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнүүлэх Филиппин улсын San Miguel Corp, Abolitz Equity Ventures Inc зэрэг олон компани дэлгүүрийн хуучин хуванцар уут сав, баглаа боодлыг цементийн үйлдвэрийн галлагаанд болон зам барилгын ажилд ашиглаж байна. san Miguel компани буталсан хаягдал хуванцрыг асфальттай

хольж тавьсан анхны замаа бүр 11 дүгээр сард мэдээлсэн юм. филиппиний нийслэл манила хотын ойролцоо тавьсан 1,500 ам метр талбай бүхий замыг тавихад 900 килограмм хуванцар ашиглажээ.

Abolitz Equity Ventures-ийн харьяа Republic Cement & Materials Inc компани цементийн

үйлдвэрийн зуухны галлагаанд нүүрсний оронд хаягдал хуванцар ашиглаж байна. Nestle Philippines Inc, Unilever Philippines Inc зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний аварга үйлдвэрлэгчдээс түүхий эдээ авдаг тус компани жилдээ доод тал нь 25 мянган тонн хуванцар боловсруулах боломжтойг

захирал Анжела Эдралин-Валенсиа тайлбарлав.

Дахин боловсруулах боломжгүй зөөлөн хуванцар ашиглаж буй дээрх хоёр санаачилга нь Филиппиний лэндфилл сайтуудад хуримтлагдаж, гол мөрний усанд овоорсоор байгаа хуванцрын асар их хаягдлыг далд оруулахад мэдэгдэхүйц нэмэр болох юм.

ЗАХ ЗЭЭЛ тОДОрХОй БУс нөХЦөЛД ДУрГүй. ХАрИн кОрОнАВИрУс БОЛ үнЭМЛЭХүй тОДОрХОй БУс нөХЦөЛ. ЭнЭ өВЧИн ДЭЛХИйн ЭДИйн ЗАсАГт ХЭр ХүнД тУсАХыГ ХЭн Ч ХЭЛЖ МЭДЭХГүй.

Page 12: улс төр ZGM DAILY Намын дарга, парламентын FULL ... · 1 day ago · Энэ дугаарт 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ₮1000, 24 нүүр улс

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ12 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ЗөВ ХАнДЛАГА

б.гантиг, ЗГМ сонин

Халдварт өвчин тархсан сургаар нийгэм даяар үнэн худал нь үл

ойлгогдох таагүй мэдээлэл тархаж, зарим хэсэг нь хүнсээ нөөцөлж, хүмүүсийг түгшээж байна. Ингэж “шуурч” байхаар бүгдээрэ бодит мэдээлэлд итгэж, байгууллага, хувь хүн бүр хариуцлагатай байж ариун цэвэр халдваргүйтлийн дэглэмийг мөрдөж ажиллавал өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Зарим байгууллага амны хаалт тараах, цахилгаан шатандаа гар ариутгагч тавих гээд зөв хандлага харагдаж байна. Авлигатай тэмцэх газар л гэхэд хүмүүсийн халууныг хэмжиж нэвтрүүлж байгаа аж. Дээд шүүх ч мөн адил халуун хэмжиж, гар ариутгуулж нэвтрүүлж буйг хүмүүс сайшааж байна. Blue sky цамхаг цахилгаан шатнууддаа гар ариутгагч тавьжээ.

Түүнчлэн чихэвч үйлд-вэр лэлээр амжилттай явж байгаа “Эхлэл” компа-нийнхан нэг удаагийн амны хаалт үнэгүй тараасан байна. Орон сууцны сөх-нууд байруудын хаалганд сэрэмжлүүлэг, анхааруулга нааж, иргэдийг орцондоо хогоо хаяхгүй цэвэр цэмцгэр байхыг уриалж буй юм. Олон нийтийн хөл тасардаггүй үйлчилгээний байгууллагууд ариутгал

Цахилгаан шатнууддаа

ариутгал тавьж, халуун хэмжиж буй

байгууллагуудад талархъя

халдваргүйтлийн дэглэмийг чанд сахиж мөрдөх учиртай.

Олныг хамарсан халдварт өвчний үед хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байж эрүүл мэндийн байгууллагаас гаргаж байгаа дүрэм журмыг мөрдөх нь хаа хаанаа өлзийтэй. Happy town хотхоны эмийн сангууд ойролцоох орон сууцныхаа цахилгаан шатнуудад гар ариутгагч тавьжээ. Энэхүү сайн жишиг олны таашаалыг хүлээж, иргэд, оршин суугчид баярласан сэтгэлээ илэрхийлсээр байна. Элдэв цуу яриа дэгдээж, нийгмийн сэтгэл зүйгээр тоглож байхаар нэг ч болтугай ариутгал халдваргүйтэл хийхэд урьдчилан сэргийлэхэд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулж, хувийн дэглэмээ чанд мөрдөх нь бусдад өгч буй тус билээ. Үр хүүхдэдээ ч гэсэн халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж олны хөлийн газраас хол байлгавал улс орон даяар түгшүүртэй байгаа энэ цаг үед таны оруулж буй том хувь нэмэр тэр болно.

Албан байгууллагууд дээрх газрууд шиг гар ариутгагч, халуун хэмжигч үүдэндээ тавьчих хэрэгтэй. Ядаж л хүмүүсийн гар хүрдэг хаалганы бариулыг 70 хувийн этилийн спирт шингээсэн марль эсвэл хлормины уусмалаар ариутгасан даавуугаар ороох хэрэгтэй энэ бүхэн халдварт өвчний үед бусдадаа үлгэр дуурайл болж буй зөв хандлага билээ.

Орон сууцны сөХ-нууд байруудын хаалганд сэрэмжлүүлэг, анхааруулга нааж, иргэдийг орцоо

цэвэр байлгахыг уриалжээ

cU mongolia сүлжээ дэлгүүрүүд үүргээ ухамсарлаж, гар ариутгагч тавьжээ.

атг халуун хэмжиж, гар ариутгаж нэвтрүүлж байна.

Page 13: улс төр ZGM DAILY Намын дарга, парламентын FULL ... · 1 day ago · Энэ дугаарт 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ₮1000, 24 нүүр улс

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ХУВь ХүнИй ХөГЖИЛ 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) 13

Цаг төлөвлөж сурахын ач тус

у.түвшинбаяр, ЗГМ сонин

Техник, технологи хөгжихийн хэрээр маш богино хугацаанд үр дүнтэй ажиллах чадварыг нийгэм цаг үе биднээс шаардаж байна. Тэгвэл 24 цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд хамгийн түрүүнд хийх ажлын жагсаалтаа гаргах буюу ажлаа бүтээлчээр

төлөвлөж сурах нь чухал юм. Иймээс энэ удаад цаг төлөвлөлтийн ач тус болон хэрхэн үр дүнтэй төлөвлөгөө боловсруулах талаар Tinabel Stationery-ийн үүсгэн байгуулагч Т.Аззаяатай хамтран дараах мэдээллийг бэлтгэлээ.

хЭзЭЭ, хЭрхЭн хийхЭЭ ШийдсЭн үед ажлаа ЭхлЭх нЬ маШ амархан

Аливаа зүйлийг бичих нь дотроо бодсон зүйлийг гадагш цэгцтэй илэрхийлэх зуршил суулгадаг. Тухайлбал, бид бодсон зүйлээ эргэн санах, хугацаа оноох, дараа дараагийн алхмуудаа тооцоолох зэрэгт олон цаг зарцуулдаг. Энэ нь тухайн хүнд мэдэгдэхгүй стресс үүсгэн, шинэ санаа олох, гоё бүтээлч бодлуудыг багасгаж байдаг. нэг бодлыг олон бодох хэрэггүй, түүнийг дэвтрийнхээ тохирсон ангилалд нь бичих юм уу, ойрын төлөвлөгөөний хуваарьтаа оруулаад мартах хэрэгтэй. үүний дараа зөвхөн дэвтэртэйгээ ойрхон харилцаж, эргэж харж байх ганц л ажил үлдэж байгаа юм. Хэзээ, хэрхэн хийхээ шийдсэн үед ажлыг хийнэ гэдэг маш амархан байдаг шүү дээ.

төлөвлөгөөгүй ажил нЬ бидний стресстЭж, сЭтгЭл

дундуур байдгийн гОл Шалтгаан бОлдОг

Төлөвлөгөө нь эмх цэгцтэй хүний ажил нь маш гоё саадгүй, стрессгүй бүтдэг. Ер нь гэнэтийн зүйлийн стресс их байдаг. Дараагийн зөв алхмаа юу болохыг, түүнийг хэзээ хийж эхлээд хэзээ дуусахаа мэдэж байна гэдэг сэтгэлийн нэгэн таашаал юм. Мөн төлөвлөгөөтэй хүний ганцхан дэвтэр нь биш бичгийн ширээ нь хүртэл цэгцтэй байдаг. замбараагүй бичгийн ширээ эзэндээ илт мэдэгдэхгүй ч далд стрессийг үүсгэж байдаг. Түүн шиг төлөвлөгөөгүй ажил хэрэг нь бидний ажилдаа стресстэж, сэтгэл дундуур байдгийн гол шалтгаан юм.

Дээрээс нь төлөвлөгөөтэй хүн эргэн тойрныхоо хүмүүстээ харилцахад хялбар нөхцөл байдлыг бүрдүүлдэг. Зөвхөн төлөвлөдөг хүн л бусдын цагийг хүндэлж мэддэг учраас ямар ч тохиолдолд урьдаас цаг товлож, түүндээ хүрэх зэрэг энгийн соёлуудыг хэрэгжүүлдэг.

хагас цаг төлөвлөж ажил хоорондын хий цагуудыг шахаж, байршил, аргачлал зэргээр нь уялдуулснаар хэдэн цагийн дайтай стрессийг алга болгодог. Цаг, мөнгө хоёрыг яг ижил гэж харвал, төлөвлөхийн ач холбогдлыг маш хялбар ойлгоно. “Төлөвлөхгүй ажиллаад болоод л байна” гэж хэлэх

“Заавал хуримтлуулахгүй амьдраад болоод л байна” гэж хэлэх хоёр утгын хувьд адил. Өдөр тутамдаа болоод байгаа юм шиг боловч хүн бэлтгэлгүй, хуваарилалтгүй байснаараа ахиж дэвших, илүү чухал зүйлд хөрөнгө оруулах зэрэг олон боломжийг урсгаж, жижиг том олон янзын эрсдэлд өртдөг.

төлөвлөгөөгөө хЭрхЭн

биелүүлЭх вЭӨөрөөс хамаарахгүй

хүчин зүйлсээс болж төлөвлөгөө нурах тохиолдол олон. Энэ үед та дараах гурван зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тухайн эрсдэлийг тооцсон Б

төлөвлөгөөтэй байх буюу эртнээс төлөвлөх Төлөвлөгөөгөө хэт нарийн биш

тодорхой хэмжээнд уян хатан зохиох Төлөвлөгөө угаасаа 100 хувь бодсоноор

болдоггүй Мөн төлөвлөөгүй бол 60 хувь биелэх байсан

зүйлийг төлөвлөснөөр 80-90 хувь биелүүлэх боломж олгодог. Дээрээс нь зорилгодоо хүрсэн эсэх үр дүнгийн үнэлгээг төлөвлөгөөн дээр суурилж гаргах боломжтой учраас зөвхөн төлөвлөсөн үед л өөртөө дүн тавьж чаддаг.

Цагаар төлөвлөхөд бичсэн цагаасаа хоцроод урам хугараад байвал дан хүснэгтээр төлөвлөөд үзвэл илүү уян хатан болдог.

төлөвлөгөөнийхөө биелЭлтийг харах

Төлөвлөхгүйгээр ажиллах үед хүн хийсэн зүйлсээ өдөр тутамдаа анзаарч хардаггүй. Тиймээс зөвхөн хийгээгүй үлдсэн ажлаа л төвлөрч бодох хандлагатай байдаг. Харин төлөвлөгөөгөө шалгаснаар дэвтэр чинь танд “хийсэн бүтээсэн” зүйлсийг тань танилцуулаад өгдөг учраас маргаашдаа, ирээдүйдээ

урам зоригтой байхад тусалдаг.

Аз ч гэсэн бэлтгэлтэй хүнд л ирдэг шүү дээ. Хүсэж байгаа зүйлээ хол байна гэж бодолгүйгээр “Яг маргааш надад энэ боломж гэнэт гараад ирвэл би бэлэн билүү” гэж өөрөөсөө асууж азанд хүртэл бэлтгэлтэй байх ёстой. Төлөвлөөгүй бол хүн алдсан боломжоо ч мэдэхгүй, “Би яаж мэдэх вэ дээ” гээд өөрийгөө тайвшруулчихдаг учраас түүнийг олж хардаггүй.

мөн манайхан ихэвчлэн аливааг цагийг нь тулгаж хийдэг. төлөвлөхгүй бол яг эцсийн хугацааны наана ажлынхаа 70-80 хувийг шахаж, чанаргүй хийх зэрэг эрсдэлүүд байдаг. харин өдөр болгон таван хувийг хийнэ гэх маягаар эртнээс бага багаар хийвэл хамаагүй чанартай, ажиллагаатай нь мэдрэгдэх сайн гүйцэтгэл бий болдог.

Цаг, мөнгө хОЁрыг Яг ижил гЭж харвал, төлөвлөхийн ач хОлбОгдлыг хЯлбар ОйлгОнО

төлөвлөөгүй бОл алдсан бОлОмжОО ч мЭдЭхгүй

Page 14: улс төр ZGM DAILY Намын дарга, парламентын FULL ... · 1 day ago · Энэ дугаарт 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ₮1000, 24 нүүр улс

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ14 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) БОЛОВсрОЛ

Огноо: 2020.01.29 Эрүүл Мэндийн яам эрх бүхий тендерт оролцогчдоос “Шинэ коронавирусийн

халдварын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

тендер шалгаруулалтын дугаар: ЭмЯ-2020/01

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан

байна. Үүнд:

ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо:Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны аль нэг жилд тухайн багцад санал болгож буй

үнийн дүнгийн 30 хувиас багагүй, үнийн дүнтэй гэрээгээр нийлүүлсэн байх. /Ижил төстэй бараа гэдэг нь эмнэлгийн тоног төхөөрөмж байна./

түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тухайн багцад санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.

үнийн санал авах урилга

борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны дундаж борлуулалтын хэмжээ нь тухайн багцад санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.

тендер хүлээн авах хаяг, эцсийн хугацаа нь: 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө үнийн саналыг ирүүлнэ.

тендерийн нээлт хийх газар, хугацаа нь:Огноо: 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөрЦаг: 10 цаг 00 минутад Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг

байлцуулан Эрүүл мэндийн яамны хурлын танхимд нээнэ.

гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.дотоодын давуу эрх тооцно. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар

авч болно.

монгол улсын Эрүүл мэндийн Яам, хөрөнгө Оруулалтын хэлтэсзасгийн газрын VIII байр, Олимпын гудамж-2, сүхбаатар дүүрэг, улаанбаатар хот 14210, монгол улс,утас: 51-263631, www.tender.gov.mn

шинэ төрлийн коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цэцэрлэг, сургууль, Мсүт болон их, дээд сургуулийн сургалтыг өмчийн хэлбэр үл харгалзан ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоох Улсын Онцгой комиссын шийдвэр гарсан. тэгвэл их, дээд болон улсын, хувийн хэвшлийн сургуулиуд энэ хугацаанд хичээлээ хэрхэн цахимаар заах талаар тодрууллаа.

хааис-ийн багШ нар зайн сургалтыг удирдан

Явуулна ХААИС нь IV улирлын эхний

гурван долоо хоногийн хичээлийг зайн хэлбэрээр явуулах аж. Мөн нэмэлт буюу гуравдугаар улиралд батлагдсан хуваарийн дагуу орж байгаа хичээлүүдийг зайн сургалтаар үргэлжлүүлэн явуулж, хичээлийн дүнг ирэх сарын 7-ны өдөрт багтаан багшийн программ (ULMS)-д оруулахаар төлөвлөжээ. Энэ улиралд хичээл орох профессор, багш нар оюут-нууддаа лекц, семинар, бие даал тын материалуудыг онлай-наар хүргэх бэлтгэл ажлыг энэ сарын 28-наас ирэх сарын 7-ны

г.санжааханд, ЗГМ сонин

Оюутан, сурагчид цахим сургалтаа хэрхэн авах талаар нэгдсэн мэдээлэл хүргэж байна

шинэ вирусийн хөлд боловсрол

үрэгдэхгүй

өдрийг хүртэл хийх аж. тус сур гууль онлайн сургалтдаа google classroom-ийг ашиглах аж. Тиймээс профессор багш нар нь зайн хэлбэрээр явуулах сур галтын ажлын төлөвлөгөө гарган хөтөлбөрийг эрхлэгчээр баталгаажуулж, ажиллах ёстой. Мөн багш нар нь оюутнууддаа заа-вар зөвлөгөө өгч, зайн сургалтыг удирдан явуулах юм.

аШуүис хичЭЭлийн үнЭлгЭЭг Онлайнаар

гүйЦЭтгЭнЭ АШУҮИС-иас танхимын сургал-

тыг ирэх гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл түр зогсоохдоо лекц, семинарын хичээлийг багш нар цахим хэлбэрээр явуулж, холбогдох онлайн эх сур вал жийг суралцагчдад хүр гэн, хи чээ лийн үнэлгээг он лай наар гүй цэтгэх шийдвэр гар гажээ. аШуүис-д сурч бай гаа оюутнуу дын хэлж бай гаа гаар хичээл хэзээ орох нь то дорхойгүй бай гаа бөгөөд дээрх мэдэгдлээс өөр ямар ч мэдээлэлгүй байгаа аж. Оюут-нууд хичээл сонголтоо хий-дэггүй болохоор сургуулиас гар гасан хуваарийн дагуу хи-чээл лэдэг. Сургалтын төлбөр нэг кре дит нь 85-99 мянган төгрөг байна. АШУҮИС-ийн оюутнууд ашигладаг mnums.xcloud.edu.mn системээрээ дамжуулан хичээлээ үзэж, даалгавраа шалгуулах аж.

сиси систем хОриОны үеийн багШ

МУИС-ийн захирлуудын шуур-хай, Захиргааны зөвлөлийн өр-гөт гөсөн хуралдаан болж хичээл,

сургалтын үйл ажиллагааг зогсоох болсонтой холбоотойгоор ирэх сарын 3-наас гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл зайн сургалтын хэлбэрээр явуулахаар болсон. Зайн сургалтыг СиСи систем ашиглан явуулах бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй зөвлөмжийг багш, оюутнуудад хүргүүлж бай-гаа аж. Энэ хугацаанд сонгосон хичээлийнхээ төлбөрийг цахи-маар хийх боломжтой. Энэхүү сис тем нь дахин нэг долоо хоног нээлттэй байдаг учраас сон го сон хичээл нь юм уу, багш нь таа лагдаагүй тохиолдолд сольж болно.

лекЦ, семинар, бие даалтын даалгаврыг

Онлайнаар өгнө ШУТИС-ийн профессор багш,

ажилтнууд, оюутан суралцагчид ирэх долоо хоногоос эхлэн он-лайн сургалтад шилжинэ. Энэ хугацаанд багш нар нь ту хайн

хичээлийг сонгосон оюут нууд-даа лекц, семинар, бие даал-тын даалгаврын материалыг он лайнаар хүргэж, заавар зөв-лө гөө өгч, зайн сургалтын хэл-бэрээр сургалтыг зохион бай-гуулах болно. тус сургууль ца хим хичээлдээ cloudmis-ийг ашиглах юм. Энэ сарын 7-ноос өмнө хичээл сонголтоо хийх учир курсээсээ хамааран нэг кредитийн төлбөр 83-96 мөнгөн төгрөг төлөх аж.

суис төгсөлтийн ЁслОлОО ЦуЦалж,

диПлОмыг сургалтын албанаас ОлгОнО

Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан СУИС-ийн Танхимын сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, оюутны хичээл сон-голтыг энэ сарын 27-31-ний өдрийн 18:00 цаг хүртэл (ажлын тав хоног) сун гаж, ажиллуулж

БАГш ГЭрИйн ДААЛГАВАр өГөөД сИс тЕМЭЭр яВУУЛААГүй ОюУтныГ ХИЧЭЭЛД сУУ ГАА Гүй ГЭЖ тООЦОХ АЖ. ИХ, ДЭЭД сУр ГУУЛИйн үйЛ АЖИЛЛАГАА ХЭВИйн яВААД ЭХЛЭХЭЭр ДААЛГАВрАА ХИйсЭн БАйДЛыГ нь шАЛ ГАХ ДОЛОО ХОнОГ ГЭЖ ГАрГАнА.

Page 15: улс төр ZGM DAILY Намын дарга, парламентын FULL ... · 1 day ago · Энэ дугаарт 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ₮1000, 24 нүүр улс

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 15 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298)БОЛОВсрОЛ

Монгол Улсын Ардын эмч, Хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор Тийрэг овогт Эрзийн Санжаа хүнд өвчний улмаас 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр таалал төгсөж, хүнд гарз тохиолоо.

Э.Санжаа нь 1935 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрж, 1953 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 10 жилийн сургуулийг онц дүнтэй дүүргээд, 1953-1958 онд Монгол Улсын Их Сургуулийн Хүн эмнэлгийн факультетэд суралцан “Хүний их эмч”–ийн мэргэжил эзэмшиж, улмаар ЗХУ, БНАГУ-д /хуучин нэрээр/ Нүдний мэргэжил дээшлүүлэх дээд курст суралцаж төгсжээ.

Тэрбээр 1958-2004 онд Анагаах Ухааны Дээд Сургуульд нүд судлалын тэнхмийн багш, эрхлэгч, Мэргэжил дээшлүүлэх салбарын эрхлэгч, Эрүүл мэндийн яамны Нүдний салбар зөвлөлийн даргаар тасралтгүй ажилласны зэрэгцээ Улсын Клиникийн Төв Эмнэлэг, Эх нялхасын эрдэм шинжилгээний үндэсний төв, П.Н.Шастины нэрэмжит Улсын нэгдсэн III эмнэлэг, Улсын нэгдсэн II эмнэлэг, Төмөр замын нэгдсэн эмнэлэгт нүдний зөвлөх эмч, “Ач” анагаах ухааны их сургууль, “Оточ манарамба” сургуульд нүд судлалын тэнхмийн эрхлэгчээр, 1994 онд хувийн хэвшлийн анхны нүдний эмнэлэг “Орбита”-г байгуулж насан эцэслэх хүртлээ тус эмнэлгийн зөвлөх эмчээр ажиллаж байлаа.

ЭмгЭнЭл

Э.Санжаа нь 60 гаруй жил хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсийн тэргүүн эгнээнд манлайлан явж, Монгол Улсын нүд судлалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнуудын нэг байв.

Ухамсарт амьдралаа эрүүл мэндийн салбарт зориулан ажиллахдаа 220 гаруй нүдний нарийн мэргэжлийн эмч бэлтгэж, Анагаах Ухааны чиглэлээр 350 гаруй эрдэм шинжилгээ,

тийрЭг ОвОгт Эрзийн санжаа(1935-2020)

судалгааны илтгэл, өгүүлэл, нүдний өвчин судлалаар 3 сурах бичиг, 20 гаруй гарын авлага ном туурвиж, 1981 онд Анагаах Ухааны докторын зэрэг хамгаалж, 1987 онд Доцент, 1992 онд Анагаах Ухааны профессор, 2018 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Хүндэт профессор болжээ.

Нүдний нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх, хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах, нүдний эмчилгээ, мэс заслын дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх үйлсэд оруулсан их хувь нэмрийг нь төр, засгаас өндрөөр үнэлж 1998 онд “Монгол Улсын Хүний гавъяат эмч” цол, 2013 онд “Монгол Улсын Ардын эмч” цол хүртээж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Эрүүл мэндийн болон Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг болон бусад ойн медаль, цол тэмдэгээр шагнажээ.

Монголын ард түмний дунд “Нүдний Санжаа” гэж алдаршсан эмч, багш, эрдэмтэн Таны авьяас билэг, эрдэм мэдлэг, хүнлэг, ажилч хичээнгүй, эгэл даруу зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

х.баттулга, г.занданШатар, у.хүрЭлсүх,д.ОЮунхОрОл, д.сарангЭрЭл, Ё.баатарбилЭг

н.ОЮундарЬ, д.ЭрдЭнЭбат, ж.ЭрдЭнЭбат,г.бЯмбаа, Ш.Оргил

байгаа. Хичээл сонголт нь баталгаажсан оюутнууд харьяалах сургалтын албаны заавар, зөвлөмжийн дагуу цахим программд нэвтрэн, сургалтад хамрагдаж, дүгнүүлэх боломжтой. өчигдрөөс багш нар нь оюутнууддаа moo-dle системд ашиглах заавар цахим шуу дангаар илгээж, хуваарийн дагуу хичээлүүд онлайнаар явахаар болж байна. бакалаврын болон ахисан түвш ний төгсөлтийн ёслолын үйл ажиллагааг цуцалж, энэ сарын 31-нээс ирэх сарын 5-ны өдрүүдэд харьяалах сургалтын албанаас төгсөгчдөд дипломыг олгоно. Харин ахисан түвшний сургалтад элсэгчдийн шалгалтыг хойшлуулж, шинэчлэгдсэн товыг ирэх хоёрдугаар сарын 02-ны өдөр мэдээлэхээр төлөвлөсөн. Тиймээс оюутнууддаа цахим хаяг, гар утсаа байнга нээлттэй байл гаж, мэдээллийг тухай бүр

солилцох ёстой гэдгийг ан-хааруулсан.

“хүмүүнлЭг”-ийнхЭн ОЮутны и-мЭйлЭЭрЭЭ

хичЭЭлЭЭ судалж, дүнгЭЭ тавиулна

Хүмүүнлэгийн ухааны их сур-гуулийн захиргаа сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр тас ралтгүй явуулах шийдвэр гар-га сан. тиймээс нийт түвшний суралцагчид өөрийн оюутны [email protected] и-мэйл ашиглан сургалтын үйл ажиллагаанд оролцох бөгөөд сонголт хийсэн багштайгаа тогт мол холбогдож лекц, сургал тын материалаа хүлээн авах бо ломжтой. Мөн бие даалт, се ми нар, бусад хэлбэрийн даал гавраа цахим хэлбэрээр тогт мол шалгуулж, үнэлүүлэх шаардлагатайг оюутнууддаа мэдэгдсэн байна.

гЭрийн даалгавар Явуулаагүй ОЮутныг

хичЭЭлд суугаагүй гЭж тООЦнО

МУБИС нь сургалтын удирдлага мэдээллийн систем ашиглан сур-галтын төлбөр болон хичээл сон-голтоо хийдэг. Энэхүү системээр дамжуулан бүх төрлийн хичээл заах боломжтой. Гуравдугаар сар хүртэл орох хичээлээ ту-хайн багш тус систем рүүгээ оруулс наар оюутнуудад нээлттэй харагдана. мубис-ийн хичээл 14 хоногийн өмнөөс эхэлсэн байна. Цахимаар хичээл заах үед ирцийг хянах боломж ба га ч асуудал үүс гэхгүй байх бо-ломжтой. Багш гэрийн даал гавар өгөөд сис те мээр явуу лаагүй оюутныг хи чээлд суу гаа гүй гэж тооцох аж. Их, дээд сур гуулийн үйл ажил ла гаа хэвийн яваад эхлэхээр даал гавраа хийсэн байдлыг нь шал гах долоо хоног гэж гаргана. мубис нь их, дээд сургууль ам раах шийдвэр гаргахаас өмнө оюутнуудын хичээл орсон учраас ца хи маар хичээл яаж орох талаар хан-

галттай мэдээлэлтэй байгаа аж.

ерөнхий бОлОвсрОлын хувийн сургуулиуд Цахимаар хичЭЭлЭЭ

зааж байна “Орчлон” сургууль өчигдрөөс

ца хим сургалт эхлүүлж сургал тын үйл ажиллагааг хэвийн үргэлж-лүүлэх бэлтгэл ажлыг хангаад бай на. “иймд эцэг эх, асран хам гаалагч та бүхэн сурагчдын зүй зохистой цахим хэрэглээнд хяналт тавьж, цахим сургалтын үйл ажиллагааг дэмжиж ажил-лахыг хүсэж байна” гэв. Харин Улаанбаатар дахь British school Улсын онцгой комиссын шийдвэр гарсан өдрөөс хойш эцэг, эхчүү-дэд нь и-мэйлээр хүүхдийнх нь даалгаварыг явуулж эхэлжээ. Тиймээс хүүхдийнхээ хийсэн хичээлийг өдөр бүр багш руу нь онлайнаар явуулах ёстой гэдгийг сануулж байлаа.

ОрОн даЯар Цахим хичЭЭл ирЭх сарын

3-наас ЭхЭлнЭХарин улсын гэх тодотголтой

ерөн хий боловсролын сургуулиуд хэзээ цахимаар хичээлээ зааж эх лэх нь тодорхой бус байсан. Тэг-вэл өчигдөр оройноос ца-хим сургалтыг орон даяар эх лүүлэхээр БСШУСЯ-наас

хөтөл бөр боловсруулж, хуваарь гар гаад байна. Хуваарийн дагуу ирэх сарын 3-ны өдрөөс MNB, ETV, Боловсрол сувгаар телевизийн хичээл гарч эхлэх аж. Тодруулбал, бага ангид долоон төрлийн 1540 минутын хичээл (нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт хоёр хичээл) ногдоно. Харин дунд ангид 15 төрлийн 2440 минутын хичээл (нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт 2-3 хичээл) ногдох аж. ахлах ангид 14 төрлийн 2300 минутын хичээл (нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 112 удаа гийн хичээл, өдөрт 10-11 хи чээл, анги тус бүрт 3-4 хичээл) ногдохоор болжээ.

Тиймээс анги удирдсан багш

болон хичээл заадаг багш нар тайгаа цахим сүлжээгээр холбогдон хичээлтэй холбоотой нэ мэлт мэдээлэл бие даалт авч, даалгаврыг тогтмол хийх шаард лага тавьжээ. үүнээс гадна, цэцэрлэгийн хүүхдэд зориулсан хөг жүүлэх үйл ажиллагаа бүхий телевизийн нэвтрүүлэг өдөр бүр явуулах аж.

Цахим хичЭЭлийн үр дүн Шууд гарах бОлОмжгүйӨмнө нь 2015 онд ЕБС-уудад

цахим хичээл орж байсан. Ту хайн үед үр дүн хэр байсан та лаар БСШУСЯ-ны Ерөнхий боловс-ролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад “Цахим хичээлийн үр дүн шууд гарах боломжгүй. өмнө нь теле хичээл заалаа гээд анги дэвших шалгалт өгсөн сурагчдын дүн өмнөх үеийнхээс огцом буурсан зүйл байхгүй. Хамгийн гол нь багш нар нь хүүхдүүдтэйгээ эр-гэх холбоо хэр байснаас шалт-гаалж байгаа. Тиймээс одоо эр гэх холбоо сайтай ажиллах зөв лөмж өгсөн” гэв. Харин тухайн үед нийслэлийн дөрөвдүгээр сургуулийн сургалтын менеже-рээр ажиллаж байсан Г.Дулам-сүрэн “Цахим хичээл 2014-2015 оны хичээлийн жилд орж байсан. Тэр үед сурагчид маань

хи чээлээ их дуртай хүлээж авч байлаа. Цахим хичээл орсны дараа багш нар нь бататгаад явдаг байв. Тухайн үед монгол бичиг, технологи, монгол хэл, дуу хөгжим зэрэг бүх л хичээл орсон санагдаж байна. Багш нарт DVD-гээр цуврал хичээл ирж байсан. Харин эцэг, эхчүүд хэвлэмэл байдлаар нь хүүхдүүддээ өгдөг байсан юм” хэмээн ярилаа.

Гэрэл зургийг С.Батсайхан

Page 16: улс төр ZGM DAILY Намын дарга, парламентын FULL ... · 1 day ago · Энэ дугаарт 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ₮1000, 24 нүүр улс

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ16 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) сУртАЛЧИЛГАА

Page 17: улс төр ZGM DAILY Намын дарга, парламентын FULL ... · 1 day ago · Энэ дугаарт 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ₮1000, 24 нүүр улс

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ГОО сАйХАн 2020.01.28, МяГМАр~№018 (1297) 17

nomu_jenny • FollowManly, New South Wales

478 likes

moba0209 👍👍

3w Reply

a_slice_of_life.brishi We should do aphoto shoot someday�

3w Reply

adamant_ocean Zvgeer l cool girl

3w 1 like Reply

lexiphotography.aus Beautiful pic!!🔥🔥😎😎

3w 1 like Reply

maevetag 😍😍❤

2w Reply

JANUARY 4

Log in to like or comment.

© 2020 INSTAGRAM FROM FACEBOOKABOUT US HELP PRESS API JOBS PRIVACY TERMS DIRECTORY PROFILES HASHTAGS LANGUAGE

Sign UpLog InSearch Search

Log In to InstagramLog in to see photos and videos from friends and discover other accounts you'll love.

Log In

Sign Up

ХАЛУУХАн БИОтЕХнОЛОГИЧЖЕннИ

биеийн жин: 46 кг биеийн өндөр: 160 см биеийн харьцаа: 88:58:88 биеийн хамгийн дуртай

хэсэг: Бэлхүүс болон ташаа Орд: Матар төрсөн он, сар, өдөр:

1994.01.03 үсний өнгө: Бор хүрэн нүдний өнгө: Хар хүрэн төгссөн сургууль:

Mongolian International University (MIU) ажил: Одоогоор Австрали

улсад суралцаж байна мэргэжил: Биотехнологи,

шинжлэх ухаан идэх дуртай хоол:

Солонгос үндэсний хоол дуртай сүрчиг: Giorgio Armani дуртай өнгө: Дарсны улаан,

цагаан хобби: Олон төрлийн хоол

хийж турших, бүжиглэх зорилго: Олон улсад нөлөө

бүхий амьтан хамгаалах төв болон нийгэмлэг байгуулах

дуртай брэнд: Брэнд хөөдөггүй баримталдаг зарчим:

Эхлүүлсэн ажлаа заавал дуусгах

нууц авьяас: Барилдах багын хоч: Шумуул үзэх дуртай кино:

Сэтгэл зүйн аймшгийн кино хэлэх дуртай үг:

Зүгээрээ, болно оо өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ:

Сэрүүлгээ унтраагаад нэг аяга ус уудаг

утасны дэлгэцэн дээрх зураг: Нохойны маань зураг

Instagram хаяг: Nomu Jenn

Австрали улсад биотехнологич мэргэжлээр суралцдаг халуухан бүсгүй Э.Номуныг “Гоо сайхан” буландаа онцолж байна. Дотны хүмүүс нь түүнийг Женни гэж дууддаг бөгөөд тэрбээр олон улсад нөлөө бүхий амьтны эрхийг хамгаалах төв болон нийгэмлэг байгуулах зорилготой. Нэмж сонирхуулахад түүний нууц авьяас нь барилдах гэсэн шүү.

т.намуунболор, ЗГМ сонин

Page 18: улс төр ZGM DAILY Намын дарга, парламентын FULL ... · 1 day ago · Энэ дугаарт 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ₮1000, 24 нүүр улс

Дэлхийд шидэх банзны төрлөөр монголчууд хүч түрэн орж ирснийг бүгд хүлээн зөвшөөрсөн

элхийд шидэх банз-наас үсрэх үзүүл-бэрээр Монголын нэрийг тамгалж яваа “Есөн өрлөг” хамтлагийн зөвлөх

Б.Золбаяртай ярилцлаа.Түүнийг дүү Б.Золбаясгалангийн хамт энэ салбарт хүчин зүтгэж, Монголын циркийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн гэдгийг олон нийт хэдийн мэдэх болсон. Монте Карлагийн олон улсын циркчдийн наадмаас “Хүрэл алиалагч” хүртсэн тус хамтлагийн уран бүтээлчид эх орондоо ирээд удаагүй байгаа юм.

-Циркийн олимп гэгддэг монте карлагийн олон улсын циркчдийн наадамд амжилттай оролцож хүрэл цом хүртлээ. та бүхэнд баяр хүргэе. тэмцээний сонин сайхнаас хуваалцахгүй юу?

-Монте Карлагийн 44 дэх наадамд 24 орны 400 орчим уран бүтээлчид өрсөлдөж, шилдгүүдээ шалгарууллаа. Монголын цирк төдийгүй дэлхийн циркчдийн хувьд энэ тэмцээний эрхийг авах нь мөрөөдөл байдаг. Хятадын Ухань хотод болдог олон улсын циркчдийн А ангиллын тэмцээнээс анх удаа алтан медаль хүртсэн амжилт маань Монте Карлагийн эрхийг авахад том түлхэц болж өглөө.

-монте карлагийн манежинд зөвхөн шилдгүүд гардаг. Энэ тэмцээний эрхийг ямар зарчмаар олгодог вэ?

-Тийм ээ. Монте Карлад өрсөлдөхийн тулд чансаа өндөр маш олон тэмцээнд амжилттай оролцож, өөрсдийгөө нотлох шаардлагатай. Мөн номерын утга санаа, гоо зүй, ур чадвар гэхчлэн маш олон зүйлийг харгалзаж үздэг.

Манай хамтлаг байгуулагдаад арван жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд дэлхийн найман рекордыг эзэмшиж, дэлхийн чансааны тэмцээнээс дөрвөн алт, хошой мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн.

-Ямар ямар рекорд эзэмшдэг вэ?

-Шидэх банзны төрлөөр Монголдоо болон дэлхийд анх удаа зургаан давхар овоолсон. Агаарт хөндлөн дөрөв эргэсэн, зургаа эргэсэн, пирамид овоолгод гурван эргэлтээр очсон гэх мэт олон рекордыг эзэмшдэг.

-манай циркийн урлаг уран нугаралт, хүндийн жингийн үзүүлбэрээр дэлхийд өндрөөр үнэлэгддэг. харин сүүлийн жилүүдэд шидэх банзнаас үсрэх үзүүлбэрээр тэргүүлж байна. монголын цирк дэлхийд ямар хэмжээнд үнэлэгдэж байна?

-Нэгэн үе бид тавдугаарт эрэмбэлэгдэж, амжилт, чанар буурсан үе бий. Сүүлийн жилүүдэд бид шилдэг гурав руу хүч түрэн орж ирсэн. Өнөөдөр Монголын цирк чансаагаараа гуравдугаарт явж байна. Акробатын төрөл энэ

амжилтад маш их нөлөөлсөн. Гэхдээ Монголын циркийг уран нугаралтгүйгээр төсөөлшгүй. Тэмцээний дараахан Монте Карлагийн тэмцээнийг үүсгэн байгуулагчдын нэг “Монголын циркийг уран нугаралтаар алдартай гэдгийг дэлхий дахин мэднэ.

Сүүлийн арван жил акробат,

ялангуяа шидэх банзны төрлөөр эрчимтэй амжилт үзүүлж байна. Нууц нь юу вэ” гэж асууж байсан. Манай хамтлагаас гадна Т.Номуунбаатар ахлагчтай Моngolian nomads хамтлаг дэлхийд алдартай.

-Ямар орон хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан бэ?

-Монте Карлад өрсөлдөгчдөө үнэлэх тун хэцүү. Зөвхөн акробатаас гадна циркийн маш олон жанр өрсөлдөнө. Шүүгчдийн үнэлгээ болон үзэгчдийн үнэлгээ маш чухал. Швейцарын үндэсний циркийн морьтой үзүүлбэр гайхалтай байсан. Манежинд 40, 50 морь гарч ирсэн. Бараг л моринууд нь хоорондоо яриад байна уу гэлтэй. Ингээд ерөнхийдөө ямар үзүүлбэр түрүүлэх вэ гэдэг дээр төсөөлөлтэй болсон. Европт амьтантай үзүүлбэр маш өндөр үнэлэгддэг. Мэдээж оросууд

т.намуунболор, ЗГМ сонин

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ18 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ЗГМ: ЗОЧИн

Арван жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд Монте карлагийн манежинд гарч, Мораккогийн ван, гүнжээс эхлээд танхимд байсан бүх хүнийг суудлаас нь босгосон

Эхний тоглолтын үеэр бусад орны жүжигчдийн шар үс нь боссон гэж хэлж болно. Анх биднийг “Эд жонглёрчид уу” гэж асууж байлаа. Үзүүлбэрээ үзүүлсний дараа тэд хэлэх үггүй болж, “Ямар айхтар улсууд вэ” гэж жиг жуг хийж байсан.

Д

БИД ДЭЛХИйн нАйМАн рЕкОрДыГ ЭЗЭМшИЖ, ДЭЛХИйн ЧАнсААны тЭМЦЭЭнЭЭс ДөрВөн АЛт, ХОшОй МөнГө, нЭГ ХүрЭЛ МЕДАЛь ХүртсЭн.

хүчтэй өрсөлдөгч. Мөнгөн медаль бидний халаасанд байгаа. Алт руу зүтгэнэ гэж бодсон. Гэхдээ Карлагийн босго өндөр байлаа. Бас маш хатуу байлаа. Эндээс сургамж ч авсан. “Эргээд ирнэ ээ” гэж шивнээд алтан манежнаасаа адис аваад л ирлээ дээ. Энэ дашрамд бидний арын албанд ажилласан бүх уран бүтээлчид, Circus Mongolia Khadga болон АСА циркийн хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлье. Мөн хүнд хэцүү цаг үед бууж өгөөгүй хамтлагийнхаа дүү нараар бахархаж б а й г а а г а а уламжилъя.

-үзүүлбэрийн д э г л э л т т у н с о н и р х о л т о й санагдсан. алунгоо эхийн домгоос сэдэвлэсэн үү?

- М а н а й ү з ү ү л б э р и й г Circus Mongolia-ийн захирал Ч.Хатанбаатар ах маань найруулсан. Олон улсын тэмцээнд үндэсний хэв маягаа харуулсан зүйл үзүүлэх маш чухал. Гадныханг

дуурайж, ялгарахгүй зүйл хийвэл утгагүй. Маш олон хүний баг бүрэлдэхүүн ярилцаж байж, шонхрын дүүлэлтийг Алунгоо эхийн домогтойгоо холбон шигтгэж өгсөн.

-та бүхний амжилтын төсөө-лөл ямар байсан бэ. медаль авна гэдэгтээ итгэлтэй байсан уу?

-Манай хамтлаг 2010 оноос хойш арав гаруй тэмцээнд тасралтгүй оролцож ирсэн. Монте Карлагийн эрхийг авснаас хойш алтын төлөө л зорьж байсан. Хамтлагийн маань нэр “Есөн өрлөг”. Тэмцээн уралдаанд орохдоо бид “Дайлаар мордоод гаръя” гэж ярьдаг.

-тэмцээн болохоос хэдхэн хоногийн өмнө гол хоёр нисгэгч бэртсэн гэсэн. хүндхэн сорилттой нүүр тулгарсан байна. Энэ нөхцөл байдлыг хэрхэн даван туулав?

Бид Хятадад тоглолтдоо

оролцохын хажуугаар бэлтгэл хангаж байлаа. Манай хамтлагийн үндсэн хоёр нисгэгч дэлхийн хэд хэдэн рекорд эзэмшдэг. Гэтэл тэмцээн болохоос хоёр долоо хоногийн өмнө эмэгтэй гол нисгэгч маань бэртсэн. Тухайн үедээ шоконд орсон л доо. Тэр богинохон

хугацаанд шинээр суралцаж байсан х ү ү х д ү ү д э э с э э бэлтгэж, оруулсан. Энэ үзүүлбэрээ хийгээд долоон ж и л б о л с о н хүнийг хагас жил болж байгаа шинэ хүүхдээр нөхнө гэдэг бараг л боломжгүй зүйл. Гэхдээ бид бүх хүч чадлаа дайчилж оролцсон. Тэмцээний ерөнхий фургон буюу эхний тоглолтын үеэр бусад орны жүжигчдийн шар

үс нь боссон гэж хэлж болно. Анх биднийг “Эд жонглёрчид уу” гэж асууж байлаа. Үзүүлбэрээ үзүүлсний дараа тэд хэлэх үггүй болж, “Ямар айхтар улсууд вэ” гэж жиг жуг хийж байсан.

Шидэх банз бол акробатын

төрөл дотроо оргил номерын нэг. Бидний хийдэг зургаа эргэлтийг маш цөөхөн орон хийсэн. Бараг Орос, Монгол хоёроос өөр амжилттай хийсэн улс байхгүй. харамсалтай нь бас нэг гол нисгэгч маань финалын өмнө бэртэл авч хоёр дахь тоглолтдоо орж чадаагүй. Эмнэлгийн баг ч тоглолтод оруулах боломжгүй гэдгийг зохион байгуулах хороо руу мэдэгдсэн байсан. Зохион байгуулагчид хүртэл “Энэ хүн орох боломжгүй юм чинь танайх буцах уу. Билет захиалах хэрэгтэй юу” гэж асуусан. Гэхдээ бид эцсийн сумаа сумлаад тайзан дээр гарна гэж шийдсэн. Хэрвээ тэгэхгүй бол ганзага хоосон буцна гэсэн үг. арван жил хүлээсэн тэмцээнээ ингээд орхиж яасан ч болохгүй учраас шөнө оройгүй бэлдэж байж, оролцсон. Бэлтгэлийн цаг олддоггүй учраас шөнийн гурваас

Page 19: улс төр ZGM DAILY Намын дарга, парламентын FULL ... · 1 day ago · Энэ дугаарт 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ₮1000, 24 нүүр улс

бардам хэлж чадна.

-тэмцээний уур амьсгал ямар байдаг вэ. сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг байх. тогтвортой байдлаа хэрхэн хангаж байна?

- Олон жил тэмцээн уралдаанд орсон гээд л залуу хүүхдүүдээ тайвшруулж байгаа хэрнээ дотроо тэднээсээ илүү сандардаг. Нүднээс нь далд “За, яана аа” гээд л гарын хөлс чийхарч байгаа юм. Манай үзүүлбэр эрсдэлтэй, том үзүүлбэр учраас тэмцээн уралдааны финалд гардаг. Гэтэл дөрөв таван цаг хүлээж, манежинд гарч байгаа учраас үзэгчдийн сэтгэл хөдлөл, алга ташилт гээд бүх л зүйлийг харж, мэдэрсээр байгаад ордог. Гаднаа зүгээр байгаа ч цаанаа бол шатаж байгаа юм. Тэмцээнд орно гэдэг өөрөө асар том нерв. Ямар сайндаа сая тэмцээн дууссаны дараа “хэсэгтээ тэмцээнд орохгүй шүү” гэж ярьцгаасан./инээв/

-Оросууд манай бэлтгэлийг нууцаар хардаг гэхээр их сонирхолтой санагдаж байна. манайхны тухай гаднын циркчид юу гэж ярьдаг вэ?

-Оросууд ер нь их ёжтой. Манайхан орос, хятадаар сайн ойлгодог юм. “Энэ ямар ч эмэгтэй хүнгүй хэдэн жижигхэн улсууд юу хийдэг юм бол оо. Наад хэд чинь жонглёр л үзүүлнэ биз. Өөр юу л хийгээ аж” гээд л ярьж өгнө. Бид ойлгоогүй юм шиг царай гаргаад л. Тэмцээн дууссаны дараа оросоор яриад эхлэнгүүт “Ойлгож байсан байна” гээд зугтах нь ч бий. /инээв/ Үзүүлбэрийн дараа хандлага нь шал өөр болоод л “Манай гол өрсөлдөгч байна шүү” гэх зэргээр ярьдаг. Сүүлийн үед хятадууд “Биднийг ойлгож байгаа шүү. Чимээгүй байгаарай” гэдэг болсон байна билээ.

-танайхан гэр бүлээрээ циркийн урлагт хүчин зүтгэж байна. Циркт хэрхэн хөл тавьсан бэ. хүүхэд насныхаа талаар дурсахгүй юу?

-Манайх хотод 1990 онд орж ирсэн юм. Би гуравдугаар анги байсан. Нагац эгч маань цирк туршилтаар дөрөвдүгээр ангийн хүүхдүүдийг авах шийдвэр

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 19 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298)ЗГМ: ЗОЧИн

нэгэн үе бид тавдугаарт эрэмбэлэгдэж, амжилт, чанар буурсан үе бий. сүүлийн жилүүдэд бид шилдэг гурав руу хүч түрэн орж ирсэн. өнөөдөр монголын цирк чансаагаараа гуравдугаарт явж байна. акробатын төрөл энэ амжилтад маш их нөлөөлсөн.

ГОЛ нИсГЭГЧ МААнь ФИнАЛын өМнө БЭртЭЛ АВЧ ХОёр ДАХь тОГЛОЛтДОО ОрЖ ЧАДААГүй. ЗОХИОн БАйГУУЛАГЧИД ХүртЭЛ “ЭнЭ Хүн ОрОХ БОЛОМЖГүй юМ ЧИнь тАнАйХ БУЦАХ УУ” ГЭЖ АсУУсАн. ГЭХДЭЭ БИД ЭЦсИйн сУМАА сУМЛААД тАйЗАн ГАрсАн. кАрЛАГААс ХүрЭЛ ЦОМ ХүртЭнЭ ГЭДЭГ тОМ АМЖИЛт.

эхлээд үүр цайтал бэлдсэн. Сүүлийн хэд хоног бол хаана, юу хийж яваагаа ч мэдэхгүй шахам байлаа. Гэхдээ Монте Карлад шидэх банзны төрлөөр анх удаа ороод хүрэл цом хүртэнэ гэдэг том амжилт. Шагнал аваагүй орнуудын хувьд Карлагийн манежинд гарсандаа л баярлаж байгаа. Бид дэлхийн циркийн урлагт монгол гэдэг нэрийг бататгаж чадсан.

-бусад орны жүжигчдийг гайхшруулсан гэлээ. үзэгчдийн сэтгэл хөдлөл ямар байсан бол?

-Мораккогийн ван, гүнжээс эхлээд танхимд байсан бүх үзэгчид суудлаасаа боссон. Гайхалтай мөч.

-Циркийн байрыг хувьчлаад олон жил өнгөрч байна. уран бүтээлчдийн хувьд ч нэгдмэл бус тархай, бутархай байна. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Би үүнийг олон ч удаа хэлж байсан. урлагийн байгууллагын хувьчилна гэдэг хамгийн том эмгэнэл. Яагаад гэвэл урлагийн байгууллага өөрөө ашгийн бус. Хүүхэд залуучуудад үлгэр дуурайл үзүүлж, соён гэгээрүүлэх үүрэгтэй. Хоёрдугаарт, Монгол Улсыг дэлхийд таниулах, сурталчлах ёстой. Дээр үед орц болгоноос хамтлаг төрсөн гэдэг шиг Монголын мэргэжлийн циркчдийн холбоо, Монголын циркчдийн холбоо, Залуу циркчдийн холбоо, Уран нугаралтын холбоо гээд л маш олон холбоо байна. Энэ байгууллагууд дор бүрнээ хөдөлмөрлөж, салбартаа хийж бүтээж чадаж байна. гэхдээ бүгд л нэг юмны төлөө зүтгэж байгаа. Яагаад нэгдээд, зорилгынхоо төлөө хамтдаа зүтгэж болохгүй гэж. Сая манай номер дээр гарсан шиг Алунгоо эхийн домгоо санаж, хоорондоо нэгдэж ажиллах хэрэгтэй. Төр засагт ч дуу хоолойгоо хүргэхдээ нэгдсэн байдлаар хандах хэрэгтэй. Түүнээс биш холбоо бүр нэг юм ярьж орлоо гээд үр дүнд хүрэхгүй байх. Холбоод маань нэгдээсэй л гэж бодож байна.

-манай цирк Орос, хятад зэрэг дэлхийд тэргүүлэгч гүрнүүдээс насны хувьд балчир. гэтэл дэлхийд өндөр хэмжээнд үнэлэгдэж байгаа нь юутай холбоотой вэ. Циркийн хамгийн хүчирхэг орон Оросын школ

нөлөөлсөн гэдгийг үгүйсгэхгүй. гэхдээ монгол хүний хүлээж авах чадвар ч гэх юм уу, бусад улсын уран бүтээлчдээс ялгарах чанар бий юу?

-Манай циркийн школ Оросоос эхтэй. Тэмцээн уралдааны үеэр оросуудтай таарна. Заримдаа манай бэлтгэлийг сонирхох, нууцаар харах үе ч байсан. Бид үр шимийг нь хүртэж байгаа. Гэхдээ монгол хүний аливааг хүлээн авах, дасан зохицох чадвар маш сайн. Хоёрдугаарт, ачаалал сайн дааж чаддаг. Нэг түүх ярья. Үзүүлбэрийн үеэр хамгийн доор зогсож, тулах цэг болж байгаа жүжигчин маань 170 см хүрэхтэй үгүйтэй. Гэтэл дээрээ өчнөөн хүн овоолж байгаа юм. Оросын акробатын багш 2012 онд испанид бидэнтэй хамт тэмцээнд орж байхдаа “та нар монгол адуу шигээ юм аа” гэж гайхаж байлаа. Оросууд том биетэй хэрнээ хүч шаардсан ийм үзүүлбэр, өндөр овоолго тэр бүр хийдэггүй. Ер нь л манайхан ачаалал маш сайн даадаг. Намхан морь шигээ жижиг биетэй ч хүчтэй гэж хэлж болно.

Ялангуяа гэр хороолол, хөдөө орон нутагт өссөн хүүхдүүд амжилт үзүүлэх өндөр боломжтой. Багаасаа л түлээ нүүрс зөөж, мод хагалж биеийн бэлтгэл хийчихдэг учраас орон сууцанд өссөн хүүхдээс илт ялгардаг.

-Циркийн нэг үзүүлбэрийг бэлтгэх, жүжигчний биед суух хугацаа, маш урт. гэтэл 14

хоногийн дотор бэлтгэл хангана гэдэг хүнд байх. Эрсдэл үүсэх вий гэсэн айдас байсан уу?

-Тодорхой хэмжээнд айдас, түгшүүр байсан. Нисгэгчээ бэртсэний дараа шоконд орсон ч гэсэн зорилго маань биднийг хурцалж байлаа. Циркийн урлагийг фонограммдаж болохгүй. Эргэлт, техник, гар хөлний барилт, тоглолт гээд маш олон зүйлийг хардаг. манай уран бүтээлчдээс циркийн сургууль төгссөн жүжигчин ч цөөн. бүх юмаа бүрэн гүйцэд хийхгүй бол алхам тутамд аюул, эрсдэл нуугдаж байдаг. Хамт олны уран бүтээл, итгэлцлийн урлаг. Манеж дээр гарахын тулд өдөр бүр хэдэн цагийн бэлтгэлийг энэ олон жилийн турш тасралтгүй хийсээр л байна. Хүн хэдэн метрийн өндөр нисэж, агаарт эргээд байнга хоёр хөл дээрээ бууна гэж байхгүй.

-залгамж халаагаа бэлдэж байгаа байх. хамтлагийнхаа хүүхдүүдийг яаж сонгодог вэ?

-Морь шинжихээс л наагуур юм болдог доо./инээв/ Бэртэл гэмтэл авч байсан уу, хөл гар нь ямар байна гэхчлэн олон зүйлийн хардаг. Манай хамтлаг олон тоогоор хүүхэд авдаггүй учраас чамгүй өндөр шалгуур тавьдаг. Ажиллаж байсан уран бүтээлчийг ч авдаггүй. Хамтлагийн үндсэн багшаар миний дүү Б.Золбаясгалан ажилладаг. Дүү маань дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг төрүүлж байна гэж

гаргахад хөтөлж очоод, шалгуулж байлаа. Цирк гэдэг үгийг тэгэхэд анх удаа эгчээсээ сонсоод “Хүүхдийг цэрэгт ийм багаас нь авдаг юм байх даа” гэж бодсон. Азаар ч юм уу 600 гаруй хүүхдээс 25 хүүхэд авахад тэнцсэн. Хар багаасаа л циркээр өсөж хүмүүжсэн болохоор “Хэрвээ циркт ороогүй бол би ийм хүн байх байсан даа” гэх төсөөлөл надад огт байдаггүй.

-хэр сурлагатай хүүхэд байв?-“Багш маань баавгайд заавал

чамаас илүү бодно” гэж шоолдог байлаа. Гуравдугаар ангиа алгасаад шууд дөрөвдүгээр ангид орсон болохоор ерөнхий эрдмийн хичээлдээ бол алтан гуравтай л хүү байсан. Харин мэргэжлийн хичээлдээ бол дөрөв авах юм бол уйлчихдаг байсан. Би их шартай хүүхэд байсан.

-хүүхэд наснаасаа хүнд бэлт-гэл хийж, энэ замыг сонгоно гэдэг амаргүй байх. Шантарч байв уу?

-Зөндөө л шантарч байлаа. Хүүхэд маш их ядардаг. Өглөө ерөнхий эрдэм үзээд, орой бэлтгэл хийдэг учраас цүнхээ ч даахгүй харина. Орой ядарч унах гээд очих үед хүүхдүүд сагс тоглоод байж байна. “Яасан сайхан юм бэ” гэж атаархаад л. Бэлтгэл дээр хамгаалалтаа авахаас их айна. Багш харахад хамгаалалтгүй хийж болохоор хэрнээ дотроо айдастай учраас гүйцэтгэлээ дутуу хийж бэртэж, гэмтэх асуудал үүснэ. Бүр нэг удаа хичээлээ тараад “бие заслаа” гэж хэлээд эмээгийнх рүүгээ гүйчихэж билээ. Хүүхэд, залуучууддаа айдсаа даван туулаарай гэж зөвлөмөөр байна.

-Циркийн урлагт бэлтгэл хийх орон зай маш чухал. танай хамтлаг бэлтгэлээ хийх хувийн заалтай болсон. бүтээхэд амаргүй байсан байх. Энэ ажлынхаа талаар сонирхуулахгүй юу?

-Энэ бол миний арван жилийн турш мөрөөдсөн зүйл. Аса циркт маш олон уран бүтээлч бэлтгэл хийдэг байсан учраас цаг олддоггүй байсан. Харин циркийн сургуулийн хувьд орон зай хангалтгүй. Заалаа хоёр жилийн хугацаанд, арван жилийн хуримтлалаараа бариулсан. Би хүүхэд байхдаа Толгойтоос хотын төв рүү бэлтгэлдээ явдаг байлаа. Аравхан настай хүүхэд автобусаар өдөр болгон тийм хол явна гэдэг хэцүү. Маш их ядарна. Ийм зүйлээс болж циркээс гарах нь ч бий. хотын төвд сургалтууд 100-150 мянга төгрөг байдаг бол манайд 30-60 мянга буюу өдрийн 1000 төгрөгийн төлбөртэй. төлбөр төлөх боломжгүй өнчин, хагас өнчин хүүхдүүдийг үнэгүй сургаж байна. Би гэр хороололд өсөж, аавыгаа их багадаа алдсан учраас амьдралын хатуу хүтүүг мэднэ. Циркийн урлаг хүнд олон боломж олгодог учраас заалаа гэр хороололд барьсан. Ирээдүйд маш олон мундаг уран бүтээлчид төрөн гарах байх.

Page 20: улс төр ZGM DAILY Намын дарга, парламентын FULL ... · 1 day ago · Энэ дугаарт 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ₮1000, 24 нүүр улс

Mongolia receives coronavirus detection devices

The Ministry of Health has received 200 diagnosing devices from Japan.

Image by Batsaikhan.S

SoCIety

Mongolia receives coronavirus detection devices

On January 27, Mongolia received a new type of coronavirus detection device from Japan. The Ministry of Health (MoH) has received 200 diagnosing devices and is still dis-cussing to use Chinese devices. The Government of Mongolia (GoM) has budgeted MNT 4.2 billion to prevent coronavirus, according to the offi-cials.

Thus, MIAT Mongolian Airlines has fully prepared for special mis-sions to relocate 32 Mongolian students who study in Wuhan, china. The Ministry of Foreign Af-fairs of Mongolia had sent a writ-ten request to the chinese Minis-try of Foreign Affairs for the return of students to their home country. Those students will be detained on arrival at the National center for Infectious Diseases for a cer-tain period, the officials said.

Thus, a 14-year-old girl died of suspicious pneumonia in Khentii province. Officials are working to diagnose the girl and the Ministry of Health said, “The prognosis will be concluded in 24-48 hours. But this is a preliminary result and it will be sent to Japan to confirm the conclusion.”

MoH on Tuesday said, “A new type of coronavirus was detected from a Chinese man who was traveling on the plane, which a Mongolian citi-zen had been traveling from Guang-zhou to Australia. It is considered the first-level infectious case for the citizen of Mongolia, who returned to Ulaanbaatar on January 25.”

The Ministry of Health said that the risk of coronavirus infection was upgraded from medium to high-level in Mongolia. Following the announcement, the govern-ment has decided to strengthen the border regime. The border movement between Mongolia and china to be limited starting Janu-ary 28, according to the General Authority for Border Protection. █

ZGM: HIGHLIGHtS PoLItICS

Standing Committee of the State Establishment agrees to commence the 2020 parliamentary election on June 24, 2020, and further information will we announced before February 1st.

eConoMyThe Ulaanbaatar-Economic Forum, which is due on February 7, 2020, has been delayed indefinitely in line with the Governor of the Capital City and Governor of Ulaanbaatar Amarshaikhan Sainuyan's Order A/108 to prevent 2019-nCoV.

Top 20 index rises 0.06 percent, to 18,897.14 points. MSE A index decreases 0.3 percent, to 9,294.43 points. MSE B index increases 0.5 percent, to 7,876.3 points. Market cap stands at MNT 2.66 trillion.

Top 20 index(by units)

18,897.1410k

15k

20k

25k

30k

SoCIetyMongolia closes its border checkpoints with China to cars, as well as temporarily shutting schools and suspended public events to prevent a deadly virus from reaching its soil.

Minister of Defense Enkhbold Nyamaa receives Head of the East Asia Representative Office of the International Committee of the Red Cross (ICRC) Jacques Pellet.

President Battulga meets officials during his visit to Norway

President Battulga officially invited the Crown Prince to the International Youth Green Games 2020.

ZGM DAILy| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ20 2020.01.29, weDneSDAy~№019 (1298)

the number of valid licenses diminished by 9 percent in 2019

StoCk MArket

Source: MSe

Ard Financial Group Jsc(One month to date)

1.8k1,7501.7k1,6501.6k1,550

Dec 29 Jan 28

470

460

450

Erdene Resource Development corp.(One month to date)

Dec 29 Jan 28

210

205

200

sUU Jsc(One month to date)

Dec 29 Jan 28

LendMN NBFI Jsc(One month to date)

Dec 29 Jan 28

454443424140

exploration licenses

decline by 20 percent yoy

Aminaa.U, ZGM Daily

The number of licenses valid in Mongolia declined by 9 percent in 2019 from a year earlier, reaching

2,796. Operational licenses have decreased by three, while exploration licenses have dropped by 20 percent to 1,126, according to the Minerals Resources and Petroleum Authority (MRPAM).

Moreover, valid exploration li-censes cover 3.8 percent of the

whole territory of Mongolia. The industry experts have been criti-cizing the Government’s decision to halt issuing a new exploration license for one year. Of the oper-ating licenses, 31.8 percent are gold, 17.8 percent are coal, 11.2 percent are fluoride and 4.6 per-cent are limestone. To note, Mon-golia is the third-largest supplier of fluoride in the world after China and Mexico.

In the meantime, the number of fluoride projects is increasing

as well. The Mineral Resources Council has approved feasibility studies for 53 new mining pro-jects in 2019-2020, of which 22.6 percent or 12 are for fluoride. In terms of the structure of the license owners, 14.5 percent of the total license holders are 100 percent foreign-invested and 6 percent are Mongolian and foreign joint ven-tures. China, the Virgin Islands, Hong Kong, and Singapore are dominating among foreign-invest-ed companies. █

Page 21: улс төр ZGM DAILY Намын дарга, парламентын FULL ... · 1 day ago · Энэ дугаарт 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ₮1000, 24 нүүр улс

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ZGM DAILy 21 2020.01.29, weDneSDAy~№019 (12978)

PoLItICS

President Battulga meets officials during his visit to

norway

хуулЬ, Эрх зүйн хЭлтсийн дарга

гүйЦЭтгЭх үүрЭг:• Компанийн бүхий л үйл ажиллагааны эрсдэлтэй цэгийг тодорхойлох, компанийн үйл ажиллагааны

хүрээнд аливаа эрхзүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хууль, эрх зүйн хэм хэмжээний хэрэгжилтийг хангахад шууд удирдлага болон бусад газар, хэлтэс албаны удирдлагыг мэдээлэл, зөвлөгөө өгч хамтран ажиллах

• Хууль, эрх зүйн хэлтсийн үйл ажиллагааг хянах, удирдан зохион байгуулж группийн хэмжээнд хууль, эрх зүйн үйлчилгээ үзүүлэх, бодлогыг тодорхойлж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллана

• Хууль тогтоомжийг судлан, дүгнэлт хийж гэрээнд тусгах шаардлагатай санал, зүйлийг оруулах, гэрээнээс үүдэн бий болох эрхзүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх

• Группийн хэмжээнд нийт авлагыг бууруулах түүнтэй холбоотой компанийн шүүхэд төлөөлөх, авлага барагдуулах ажиллагааг удирдах, хянах, зохион байгуулах

• Компанийн эрх зүйтэй холбоотой группийн охин компаниудыг бодлогоор хангах, чиглүүлэх, хяналт тавих

• МУ-ын хэмжээнд хууль тогтоомжид өөрчлөлт орох болон шинээр хууль батлагдах бүрт хуулийг судлан удирдлага болон шаардлагатай ажилтнуудад мэдээлэл өгч байх

• Компаниудын үйл ажиллагаатай холбоотой харилцдаг татвар, нийгмийн даатгал, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон харилцагч нараас ирсэн гомдол, маргаантай асуудалд зөвлөгөө өгөх, бусад байгууллагуудтай хууль, эрх зүйн холбоотой асуудлаар компанийг төлөөлж оролцох,

• Группийн үйл ажиллагааны хүрээнд охин компаниудаас ирүүлсэн аливаа асуудлаар хуульзүйн зөвлөгөө өгч, мэргэжлийн туслалцаа үзүүлэх

• Компанийн үйл ажиллагаатай холбоотой аливаа зөвшөөрөл, лиценз, панент, оюуны өмчийн болон бусад эрхийг хангах, хүчин төгөлдөр байдлыг хангахад шаардлагатай ажиллагааг гүйцэтгэх, бичиг баримтыг боловсруулалтад хяналт тавих

тавигдах Шаардлага• Хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй• Мэргэшлээрээ 5-с дээш жил ажилласан• Баг удирдан зохион байгуулж байсан туршлагатай• Эерэг хандлагатай• Хуульчийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн байх• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.

холбоо барих: утас: 99027086, мэйл хаяг: [email protected]

санхүү, хөрөнгө Оруулалтын хЭлтсийн дарга

гүйЦЭтгЭх үүрЭг:• Хөрөнгө оруулалтын шинжилгээ хийж, үр ашгийг тодорхойлох, шийдвэр

гаргахад дэмжлэг үзүүлэх• Хөрөнгө оруулалтын санхүүжилтийг тодорхойлох, санхүүжилт авах,

хэрэгжилтэнд хяналт тавих• Санхүүгийн мэдээлэл, түүх, шинжилгээнд үндэслэн санхүүгийн төлөвлөгөөг

боловсруулах, батлуулах, хэрэгжилтэнд хяналт тавих• Дотоод шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх, гадны байгууллагуудад тайлан

мэдээг цаг хугацаанд нь хүргүүлж, хамтран ажиллах• Санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэх, авах, гэрээ хэлцэл байгуулах,

санхүүжилтын төлбөр, хамтын ажиллагааг удирдан зохион байгуулах гэх мэт бусад

•тавигдах Шаардлага

• Мэргэжлээрээ бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй• Санхүүгийн чиглэлээр удирдах албан тушаалд 3-с дээш жил ажилласан

туршлагатай• Группийн толгой компанид бизнесийн төрөл бүрийн модель дээр ажиллах

хүсэлтэй• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй• CFA болон бусад мэргэжлийн ур чадварын зэрэгтэй бол давуу тал болно.• Баг удирдан зохион байгуулах чадвартай• Манлайлах чадватай• Эерэг хандлагатай •

холбоо барих: утас: 99027086, мэйл хаяг: [email protected]

аудитОр /IT суурьтай/

гүйЦЭтгЭх үүрЭг:• Төлөвлөгөөний дагуу аудит хийх• Мэдээллийн шинжилгээ дата анализ хийх• Мэдээлэл технологийн аюулгүй байдал, мэдээлэл технологийн эрсдэлүүдийг

илрүүлэн шинжилж сайжруулах дата анализийн төрөл бүрийн программаар сургалт орох

• Байгууллагын дүрэм журам, бодлого, хууль дагаж мөрдөж буйд үнэлгээ өгөх.• Ахлах аудиторын заавраар ажил гүйцэтгэх•

тавигдах Шаардлага• Санхүү, Эдийн засаг, Нягтлан бодох бүртгэл чиглэлээр их дээд сургууль төгссөн• Мэргэжлээрээ 3-с дээш жил ажиллаж байсан туршлагатай• Мэдээлэл технологийн датаг анализ хийх чадвартай• Суралцах чадвартай• Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй• Хариуцлагатай, хурдтай• Ажиллах хүсэл эрмэлзэл, эерэг хандлагатай• Багаар ажиллах чадвартай• Харилцааны соёлтой• Аливаад үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай

холбоо барих: утас: 99027086, мэйл хаяг: [email protected]

ерөнхий нЯгтлан бОдОгч

гүйЦЭтгЭх үүрЭг:• Компаний нягтлан бодох бүртгэлийн бодлого, холбогдох журам зааварт нийцүүлэн үйл

ажиллагааг оновчтой, үр ашигтай зохион байгуулах, төлөвлөх, хөгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, компаний мөнгөн урсгал болон үр ашгийн тайланг хянаж, дүгнэлт гаргах.

• Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах• Санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт хийх• Санхүүгийн тайлан, татварын тайлан бэлтгэх• Удирдлагыг шаардлагатай санхүүгийн тоон мэдээлэл, тайлангаар хангах• Нягтлан бодогч нарыг сургаж хөгжүүлэх, удирдлагаар хангах• Бусад

тавигдах Шаардлага• НББ -ийн суурь мэдлэгтэй байх • Дайманд болон санхүүгийн программ хангамжийг эзэмшсэн байх • ААНОАТ мэдлэгтэй байх • Санхүү, нягтлан бодох бүртгэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй • Мэргэшсэн нягтлан бодогч • Мэргэжлээрээ буюу ерөнхий нягтлан бодогчоор 2-с дээш жил ажилласан туршлагатай

холбоо барих: утас: 99027086, мэйл хаяг: [email protected]

During his visit to the Kingdom of Norway, President of Mongolia Battulga Khaltmaa held a meeting with the executive officials of the Ministry of Foreign Affairs, the Ministry of Finance, the central bank, and the wealth fund of Norway to hold an open dis-cussion. He also met with Crown Prince of Norway Haakon.

As holding dis-cussions on devel-oping a partnership with the Norway wealth fund and in the agricultural sec-tor is planned for the visit, President Battulga of-ficially invited the crown Prince

to the International Youth Green Games 2020 which will be held in Mongolia in septem-ber among athletes of ages up

to 18 from 195 UN member countries in the framework of supporting the UN sustainable Devel-opment Goals.

“Norway and Mon-golia are geograph-ically remote and have different eco-nomic structures. However, there is a broad opportunity for the two countries to expand relations and cooperation.

Both countries have rich natural resources. It was pleasant to hear

Ажлын байрны зар

how the Mongolian Government is paying attention to using its natural resources and raising its citizens’ income with its profits. Norway has abundant resources of oil and gas. We are ready to share our experience inequitably distributing income gained from natural resources. By doing so,

it is able to make income gained from natural resources accessible to the whole population,” Prime Minister of Norway Ms. Erna Sol-berg said in a media briefing.

Norway discovered large oil fields in 1969 as a result of con-ducting exploration works with funding of government like Mon-

golia. The idea to establish a wealth fund was initiated in 1983 and began to be implemented from 1990. In 2007, the fund be-came the highest-rated national wealth fund of Europe, and fur-ther reached the achievement of an income of over USD one trillion in 2019. █

President of Mongolia Bat-tulga Khaltmaa held a meeting with the execu-tive officials of the Ministry of Foreign Affairs, the central bank, and the wealth fund of Norway.

Page 22: улс төр ZGM DAILY Намын дарга, парламентын FULL ... · 1 day ago · Энэ дугаарт 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ₮1000, 24 нүүр улс

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ22 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ЗГМ ЗөВЛөЖ БАйнА

Нүдний дусаалга нь ариун байдлаар бэлт гэгдсэн нү-дэнд хэрэглэх шин гэн бэлдмэл

юм. Эдгээр нь шингэн, суспенз, эмульс байдлаар нэг флаконд 10-15 мл-ээр савлагдсан бай-даг бөгөөд дээд тал нь 45 хо-ног хэрэглэх зориулалттай. Нүд ний эмч нарын зөвлөж буй-гаар компьютер, гар утасны цэн хэр гэрэл нь хүний нүдийг хуу райшуулж, улмаар үрэвсэл үүсгэж болзошгүй байдаг тул зориулалтын хамгаалалтын шил зүүх хэрэгтэй. ахимаг насны хүмүүс удаан цагаар комьпютер дээр ажилладаг бол витамины найрлагатай ду саал гыг хиймэл нулимстай хос луулж хэрэглэвэл үр дүнтэй бай даг. харин залуу хүмүүс зөв хөн хиймэл нулимс дусаах нь зүйтэй. Хиймэл нулимс нь нүдний хуурайшилтыг багасгаж, чийгшүүлж тайвшруулдаг. Нэг зүйлийг сонирхуулахад Япон, Өмнөд Солонгос зэрэг чийглэг уур амьсгалтай газрын иргэдэд зориулж үйлдвэрлэсэн вита-мин тай дусаалга нь хуурай уур амьсгалтай орны иргэд хэрэг-лэ хэд тийм ч тохиромжтой биш. Япон улсад үйлд вэрлэсэн А, Е витаминтай зарим дусаалга нь судас агшаах үйлчилгээтэй байдаг тул байнга хэрэглэсэн

б.гантиг, ЗГМ сонин

тохиолдолд нүд аргадаг аж. монголчуудын дунд нүдний

да ралт элбэг байдаг бөгөөд өвч лөлийн талаар сүүлийн үеийн су далгаа байдаггүй. нүдний да ралт нь болор цайх өвчний да раа ордог хараагүй болоход хүргэдэг хүнд өвчин юм. Үүний гол шалтгаан нь удамшил, нас, суурь болон чихрийн өвчин, цус ны даралт, таргалалт зэрэг хү чин зүйл нөлөөлдөг. Манайхан хамгийн гол нь эрт оношлуулдаггүй, оройтож эцсийн шатандаа орж хүндэрсэн үедээ ирдэг.

япон улсад үйлдвэрлэсэн А, Е витаминтай зарим дусаалга нь судас агшаах үйлчилгээтэй байдаг тул байнга хэрэглэсэн тохиолдолд нүд аргадаг

Ихэнх нүдний дусаалгыг зааврын дагуу хуурай газар, гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална. Гэвч зарим нүдний дусаалга нь хөргөгчинд хадгалах заалттай байдаг тул дусаалган дээрх зөвлөгөөг дагах нь чухал.

нүдний дусаалгыг задалс-наас хойш нэг сарын дотор хэ рэг лэх шаардлагатай. үүнээс удсан дусаалгыг тэр дор нь устгах хэрэгтэй. иймээс та нүдний дусаалгыг

хэрэг лэхдээ задалсан өдрөө тэм дэглэснээр хуга цаа дууссан дусаалга хэрэглэхгүй байхад тустай.

хугацаа нь дууссан дусаал-ганы өнгө нь өөрчлөгддөг.

Хэрэв та контакт линз хэрэг-лэдэг бол нүдний дусаалга хэрэглэхийн өмнө линзээ авсан байх шаардлагатай.

Дусаалгын амсрыг зов хи болон сормуусанд хүргэл-гүйгээр зайнаас дусаана. Ингэснээр бохирдож халдвар орох эрсдлээс сэргийлнэ.

Хэрэв та нүдний дусаалга болон нүдний тосон түрх-лэг хамтад нь хэрэглэх бол эхлээд дусаалгаа дусааж, таван минутын дараа тосон түрхлэгийг хэрэглэнэ.

Мөн та нэгээс олон тооны нүдний дусаалгыг адил цагт хэрэглэх бол хооронд нь таван минутын зайтай хэрэглэх шаардлагатай. Энэ нь эхний дусаалга гүй-цэд шимэгдэх боломжит хугацаа бөгөөд дараагийн дусаалга нь эхний дусаалгыг урсгаж гаргадаггүй. Иймд аль дусаалгыг түрүүлж хэ-рэглэхийг эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.

Зарим нүдний дусаалга нь хэрэглэх үед түр зуурын цочроох нөлөө үзүүлдэг. Энэ

шинж тэмдэг нь хэрэглэсний дараа ч үргэлжилсээр байх эсвэл улам нэмэгдвэл хэрэг-лэхээ зогсоож, яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Нүдний дусаалга нь нулимс-тай хамт урсаж, ам руу орох эсвэл залгигдах тохиолдол гарвал та сандрах хэрэггүй энэ нь байж болох зүйл юм.

нүдний дусаалгыг хоорондоо дамжуулж эсвэл хамтдаа хэрэглэж болохгүй. Энэ нь халдвар дамжуулах эрс дэлтэй.

Нүдний дусаалга нь задлахаас өмнө л ариун байдлаа хадгал-даг. Иймээс та задлаад уд-сан нүдний дусаалгыг бит-гий хэрэглээрэй. Энэ нь халдварлагдсан байх бо-ломжтой юм.

Дусаалганы бүрэн бүтэн бай дал, хүчинтэй хугацааг шалгана.

Гараа савантай бүлээн усаар сайтар угааж, гүйцэд хатаах хэрэгтэй.

Нүдний дусаалга нь эмульс эсвэл хөв мөл хэлбэр тэй бол хэрэг лэ хийн өмнө сайтар сэг сэрнэ.

Дэр хэрэг лэхгүйгээр тэгш гадаргуу дээр хэв тээ эсвэл суугаа байр лалд толь ашиг лаж нүдний дусаалгыг ду саана.

Дусаалганы таглааг авна. Ин-гэхдээ амсар хэсэгт гараар хүрч болохгүй.

Толгойгоо бага зэрэг гэ-дийл гэж, нэг хуруугаараа нүд нийхээ доод зовхийг доош луулна. Нөгөө гараараа дусаалгыг зөөлөн шахаж нү-дэндээ нэг дуслаар дусаана.

дусаалга дусаасны дараа зовхиноос гараа авна. нү дээ аньж дусаалганы тагийг таглана. 2-3 ми нут

ЭрүүЛ МЭнД

компьютер дээр ажилладаг хүмүүс хиймэл нулимс хэрэглэх хэрэгтэй

Харааны мэдрэл нэгэнт гэмтсэн тохиолдолд эр гээд сэргэдэггүй болохоор нүд ний даралт хүнд хэлбэрт ха маардаг. Залуу хүмүүст ховор то хиолдоно. 40-өөс дээш на санд гол төлөв оношлогддог. ер нь 40-45 насандаа зургаан сар болоод нүдээ үзүүлж байх хэрэгтэй. даралттайгаа мэ дэхгүй явж байгаад харааны мэд-рэл гэмтээд, хатангиршсан тохиолдолд харааны мэдрэл эр гэж сэргэдэггүй. Хараа орох боломжгүй болдог сөрөг талтай. Тиймээс аль болох эрт оношлуулах хараагаа хам-гаалахад тустай юм.

Чийглэг уур амьсгалтай оронд нүд өөхлөх, улайх эм гэг то-хиолд доггүй байна. Ха рин хуу-рай уур амьсгалтай газ рын ир-гэ дэд нүд өөхлөх, хуурай ших, улайж үрэвсэх шинж тэм дэг илэрдэг. нүдний архаг үрэв-сэлтэй удаан явснаас өөх ур-га даг. өөхний том, жиж гээс хамаарч тухайн хүнд хэр зо-виур тай бай гаагаас шалт-гаалж авах эсэхийг шийддэг юм байна. мэс заслын аргаар өөхийг авснаар зовиур арил-даг. Гоо сайхны үүднээс муухай харагдаж байгаа тохиол долд өөрийнх нь хүсэлтээр авч бол-но. Нүдэндээ өөхтэй, мах тай хү -мүүсийн нүд заримдаа зүү гээр хатгуулж байгаа юм шиг өвд-дөг тул нүдээ аль болох хуу рай-шуулахгүй байх нь чухал юм.

нүдээ анин хэвтэх ба нүдээ нухаж, анивчиж бо лохгүй.

зарим тохиолдолд эм ду-саас ны дараа залгиур хоо лойд амтагдаж эвгүй мэд рэмж төрдөг ба үүнээс зайлсхийхийн тулд та ну-лимс ны цэг дээр хэсэг хуга-цаанд дарж болно.

Хэрэв дусаалгыг хоёр нүдэнд дусаах бол дээрх үйлдлийг дахин давтана.

Өдөрт хэдэн удаа, ямар хуга-цаагаар хэрэглэхийг эмч танд зөвлөх болно.

нЭГ ЗүйЛИйГ сОнИрХУУЛАХАД яПОн, өМнөД сОЛОнГОс ЗЭрЭГ ЧИйГЛЭГ УУр АМьсГАЛтАй ГАЗрын ИрГЭДЭД ЗОрИУЛЖ үйЛДВЭрЛЭсЭн ВИтА МИн тАй ДУсААЛГА нь ХУУрАй УУр АМьсГАЛтАй Орны ИрГЭД ХЭрЭГ ЛЭ ХЭД тИйМ Ч тОХИрОМЖтОй БИш.

нүДнИй ДУсААЛГыГ ХАДГАЛАХ ГОрИМ

ДУсААЛГыГ ХЭрХЭн ЗөВ ХЭрЭГЛЭХ ВЭ

АнХААрУУЛГА

Гэрэл зургийг С.Батсайхан

Page 23: улс төр ZGM DAILY Намын дарга, парламентын FULL ... · 1 day ago · Энэ дугаарт 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ₮1000, 24 нүүр улс

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | өДрИйн ХЭМнЭЛ 23 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298)

ЗГМ: үГИйн сүЛЖЭЭ

ЭнЭ өДрИйн ЗУрХАй ДОрнын ЗУрХАй

ЗГМ: сүДОкү

35

6

7

9

87

95

1

48

4

13

2

58

3

5

47

4

2

784619352

842731569

931425876

193562487

526387194

657948213

315276948

279854631

468193725

өмнөх дугаарын хариу

Матарын ордынхны мөрөөдөл биеллээ олно

наран ургах, шингэх: 08.24-17.46 барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй суудал: Хий

аргын тооллын 1 сарын 29, буд гараг. билгийн тооллын 5, могойг хүлэгч одтой, цагаагчин хонь өдөр.

Өдрийн наран 08:24 цагт мандан, 17:46 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

үс засуулбал эд, мал арвижна

бОсООгООр:

1. Өмнөговь аймгийн нутагт, Арц Богд уулын дагуу орших уудам хөндий дэх заган ойтой шаварлаг хурдас бүхий газар

3. Үзэсгэлэнт ...5. Дэлхийн хамгийн жижиг улс

6. Зээл7. Чингис хааны шадар сайд

Мухулайн цол хэргэм ... ван8. Мэргэн цэцэн9. Хэрэгтний гарыг холбож зүүдэг

хэрэгсэл

хөндлөнгөөр:

өмнөх дугаарын хариу 01.28

Хонь /III.21-IV.19/ Мэлхий /VI.22-VII.22/ Жинлүүр /IX.23-X.22/ Матар /XII.22-I.19/

үхэр /IV.20-V.20/ Арслан /VII.23-VIII.22/ Хилэнц /X.23-XI.22/ Хумх /I.20-II.18/

Хамтатгах /V.21-VI.21/ Охин /VIII.23-IX.22/ нум /XI.22-XII.21/ Загас /II.19-III.20/Материаллаг байдлаа дээш лүү-

лэхэд таатай өдөр. Иймээс ямар ч ажил барьж авсан юуны өмнө ашиг орлогын талаар эхлээд бод. Танилын хүрээгээ тэлснээр хожим ажил амьдралын талбарт тань эергээр нөлөөлнө. Өнөөдөр та хамгийн хүнд ажлыг ч амархан хийж чадах боловч янаг амрагийн харилцаанд бүтэлгүйтэх магад лалтай. Дотно харьцаанд та бэлэн бус байгаагаа мэдрэх болно.

Таагүй өдөр. Эмэгтэйчүүд хайртай хүнтэйгээ эсвэл хань ижилтэйгээ маргахаас зайлсхий. Тэгээд ч хурц, ширүүн үг зүрх сэтгэлийг сумнаас ч хүчтэй шархлуулдаг гэлцдэг. Эрчүүд амраг ханьдаа анхаарал тавих хэрэгтэй. Та хоёрын хувьд хямрал эхэлж байна. Зүүд тань зөнтэй байна. Хэрэв бялуу зүүдэлбэл хэрүүл маргаан гарах төлөвтэй.

Мэдээ мэдээллийг олж авах, боловсруулах, соёлын түвшинг дээшлүүлэх, театр, концерт, уран зургийн үзэсгэлэнд очиход таатай өдөр. Гэвч бүх зүйлд хэмжээ хязгаарыг баримталж, өөрийнхөө үйлдэлд шүүмжлэлтэй ханд. Шинээр ажил эхлүүлэх хэрэггүй. Дутуу орхисон төслөө үргэлжлүүлэх хэрэгтэй. Үүнээс та ашиг олж магадгүй.

Өнөөдөр ямар нэгэн хариуц-лагатай шийдвэр хүлээж авахаас татгалзах нь таны ирээдүйд гарч болох амжилтын чинь нэг хэлбэр болно. Алдаа эндэгдлээ даван туулахад хамгийн ойрын хүний чинь зөвлөгөө маш чухал юм. Ганц бие хүмүүс дотно харьцаа үүсгэх хэрэггүй. Аливаад ухаалаг байдлаар хандаж аль болох сэтгэлээр унахгүй байхыг хичээ.

Энэрэл нигүүлсэл, оюун санааны өөрчлөлт гэсэн уриан дор энэ өдөр өнгөрөх төлөвтэй. Ажил үйлстээ бүтээлчээр хандан, хүчээ зөв хуваарилан оновчтой ашиглахыг хичээх хэрэгтэй. Хамт олноо зохион байгуулж, багаар ажилласны дүнд та байр сууриа бэхжүүлж, санхүүгийн байдлаа дээшлүүлж чадна. Зүүд тань зөнтэй байх болно.

Өнөөдөр эрчүүдийн амьдралд том өөрчлөлт гарах төлөвтэй. Мөн та өрсөлдөгч нартайгаа зөрчилдөж болзошгүй. Аливааг эргэцүүлэн бодоход их таатай өдөр бөгөөд аль болох ганцаараа байхыг хичээгээрэй. Эмэгтэйчүүд төрийн байгууллагад хандах, дарга удирдлагадаа ахуйн асуудлаар санал хүсэлт тавихад тохиромжтой.

Өнөөдөр таны бүх зүйлд, эргэн тойрныхоо бүх хүмүүст хандах хандлага тань эв эеийг эрхэмлэсэн, зөрчилдсөн нэгний үл ойлголцлыг тайлж өгөх гэх мэт сайн сайхан үйлд үзүүлэх чадвар тань өндөр байх болно. Мөн энэ орой таны сексийн эрч хүч өндөр байж хамтрагчтайгаа харилцах харьцаа хэвийн үргэлжилнэ.

Өөрийн төлөвлөгөөг бусадтай хуваалцахад тохиромжтой. Удаан уулзаагүй хүмүүстэй уулзсанаар санхүүгийн асуудлаа бататгах болно. Хувийн амьдралд тань өөрийгөө хөгжүүлэх боломж гарч ирэх тул түүнийг алдаж болохгүй. Таны удаан хугацааны турш мөрөөдөж байсан зүйл тань биеллээ олно. Сайн сайхан бодол үргэлж биеллээ олдог юм шүү.

Өнөөдөр хувирамтгай эрс тэс үйл явдлууд зэрэгцэн оршино. Та өөртөө болон ажилдаа үнэлэлт дүгнэлт хийх хэрэгтэй. Ажил төрөлдөө анхаарлаа хандуулж санхүүгийн асуудлаа улам чангатгах хэрэг гарна. Хэн нэгэнтэй хамтран ажиллахад амжилт олно. Таны амжилт хэн нэгний анхаарлыг татах болно.

Төрөлхийн сониуч зантай та шинийг танин мэдэх хүсэлдээ хөтлөгдөн эрсдэлтэй арга хэмжээ, адал явдалд татагдан орж магадгүй. Хувь заяагаа сорих, далдын хүчтэй холбогдох гэж байж мөнгөө дэмий үрэх буюу эрүүл мэндээ муутгаж болзошгүй. Ойр дотны хүмүүс таныг ойлгохгүй байгаа нь дайран дээр давс нэмэх шиг болно.

Шинэ ажил эхлэх болон өөрийн санаачилсан төсөлд санаа нэгтнүүдийг татан оролцуулахад тохиромжтой сайхан өдөр таныг угтаж байна. Мөн олон нийтийн ажил хийх, бусадтай харилцахад тааламжтай байна. Амьдралын эрч хүч, илүүдэл энергиэ дэмий чалчаа яриа, хэрүүл уруул хийхэд бүү үр. Өнөөдрийг аль болох үр ашигтай өнгөрөөх хэрэгтэй.

Ихэнх хүмүүс өөртөө эрс шинэчлэлт хийх болно. Энэ нь гадаад төрх, биеэ авч явах байдалдаа хүртэл анхаарах болно. Ямар нэгэн ажлыг хэтэрхий удаан нуршилгүй, сунжруулалгүй хийж дуусгахад голлон анхаар. Аливаад бүтээлч сэтгэлээр хандаж ажиллах хэрэгтэй. Шинэ харилцаа тийм ч таатай биш байх болно. Түүнтэй хэт дотносох гэсний хэрэггүй.

1

12

18 19 20

13

2

6

8

14 15 16 17

9 10 11

7

3 4 5

М

Ё

Х

Н

Ц

И

Н

А

Х

Т

В

Д

А

А

Ч

МАРГААН

ШАЛГАЛТ

ОИМ

БУГ

А

Т

Ө

САМАР

АРТАГ

Т

Е

Р

Ө

1. Халиуны зулзага2. Анхилуун үнэртэй, малд

тэжээлтэй олон наст согоонцор

4. Өрлөг жанжин8. 1955 оны баяр наадмын бөхийн

барилдааныг сугалаагаар барилдуулахад түрүүлсэн бөх

12. Импортоор ирдэг хүүхдийн тэжээл

13. ... Баба ба 40-н дээрэмчин14. Үсээ хусуулж эм болсон хүн18. Мал амьтны дөрвөн хөлний

арьс19. Монгол гэрийн тоонон дээрх

нөмрөг20. ... хэрээ

10. Гаанс гэсэн үг11. Ломбо15. Хүүгийн хүүхэд16. Тамга зэрэгт хэрэглэх эвхмэл

үсэг

17. Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” зохиолд Долингорт хууртагдан чулуу хахууль авдаг захирагч

Page 24: улс төр ZGM DAILY Намын дарга, парламентын FULL ... · 1 day ago · Энэ дугаарт 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ₮1000, 24 нүүр улс

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ24 2020.01.29, ЛХАГВА~№019 (1298) ГАЛ тОГОО

ярГАй ЗАГАсны

стЕйк Яргай загас-100 гр Улаан лооль-5 ширхэг Хушга-2 ширхэг Ягаан сонгино-1 ширхэг Саримс-1 хумс Розмарин-1 ширхэг Ногоон хулуу-тал Лемон-тал Яншуй-5 гр Оливын тос-амталгаагаар Хар перец-амталгаагаар Давс-амталгаагаар Бууцай-50 гр

нийт калори: 271 ккал өөх тос: 63 гр уураг: 24 гр нүүрсус: 9.3 гр Эслэг: 2.6 гр

ОрЦ: ХЭрХЭн ХИйХ ВЭ:

Салмон буюу яргай загасаа гэсгээж бэлдээд өөрийн идэх хэмжээгээрээ хуваана. Үүнийгээ амтандаа тааруулан давс болон хар перецээр амтална. Мөн лемоныг хөндлөнгөөр нь зүснэ.Хайруулын тавганд оливын тос бага зэргийг хийгээд загасаа шарна. Загас маш хурдан болдог учраас тосоо халаан загасаа хийнгүүтээ галаа бага зэрэг багасгаарай. Үүн дээрээ хэрчсэн лемоноо бүхлээр нь хийгээд үрлэн

помидор болон розмаринаа (ургамлаараа) хамтад нь шарж өгнө. Ойролцоогоор 8-10 минут шарахад л хангалттай. Зах болон дэлгүүрүүдэд загас, розмарин элбэг зарагддаг болсон.Загас болж байх хооронд зуушаа хийнэ. Хулуугаа төмс арилгагчаар хальсийг нь авна. Мөн төмс арилгагчаараа нарийн хэрчиж өгнө. Нарийн хэрчсэн хулуугаа бүгдийг нь давхарлаж байгаад шпаггетины гоймон шиг урт нарийхан

хэрчинэ. Хайруулын тавганд бага зэрэг оливын тос хийж халаагаад хэрчсэн сонгино саримсаа хуураад нарийн хэрчсэн хулуугаа шарна. Дээр нь яншуй, бууцайгаа нэмж хамгийн сүүлд жижиглэн хэрчсэн хушгаа хийж хуурч өгнө. Зөвхөн давс перецээр амтална. Мөн л хурдан болдог ногоонууд учраас хулуу нь болоод зөөлрөнгүүт гаргана.Хуурч болгосон хулууны зуушин дээрээ загас болон лемон помидороо нэмж таваглаарай.

шИМ тЭЖЭЭЛИйн МЭДЭЭЛЭЛ: