gis day 2013 in mongolia

3

Upload: mgis

Post on 29-Nov-2015

598 views

Category:

Documents


3 download

DESCRIPTION

GIS DAY 2013 in Mongolia, agenda and official invitation to public...

TRANSCRIPT

Page 1: GIS Day 2013 in Mongolia
Page 2: GIS Day 2013 in Mongolia

ОЛОН УЛСЫН “GIS DAY” ӨДӨРЛӨГ

Ерөнхий зүйл: АНУ-ын Үндэсний газарзүйн нийгэмлэг нь 1987 онд санаачлан ерөнхий боловсролын сургууль, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд болон бусад байгууллагуудын дунд анх зохион байгуулсан. Түүнээс хойш жил бүрийн 11-р сарын 3 дахь долоо хоногийн Лхагва гариг бүрийг Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр (GIS day)-г АНУ-ын хэмжээнд тэмдэглэж ирсэн. 1998 оноос эхлэн дэлхий нийтээр харин Монгол улсад 2009 оноос эхлэн уг өдрийг тэмдэглэн явуулж байгаа бөгөөд жил бүр өөр өөр агуулга онцлогтойгоор зохион байгуулсаар ирсэн. 2009 онд “Геомэдээлэл” блог (geomedeelel.blogspot.com), МУИС хамтран зохион байгуулсан, 2010 оноос эхлэн МУИС Газарзүй, геологийн сургуулийн Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын сургалт сурталчилгааны лаборатори, Монголын Геомэдээлзүй Судлаачдын Холбоо хамтран зохион байгуулсаар ирсэн бөгөөд 2010 онд уг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 46 байгууллага өөрийн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилсан, 2011 онд БОЯ-ны Мэдээлэл тооцоолох төвтэй хамтран нээлттэй хаалганы өдөр болон “Байгаль орчин дахь хэрэглээ” сэдэвт семинар, 2012 онд “Геомэдээлэлзүй 2012” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралдааныг тус тус зохион байгуулж ирсэн. Энэ жил уг өдрийг тохиолдуулан “Тоон Ертөнц -2013” сэдэвт ГМС-ЗТС-ын анхдугаар олимпиад болон “Орчин үеийн ГМС-ЗТС-ийн боловсон хүчний асуудал” сэдэвт уулзалт, ярилцлага зохион байгуулах гэж байна.

Зорилго: Төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, их дээд сургууль, эрдэмтэн багш, оюутанууд, ГМС-ийн ашигладаг, сонирхогч, судлаачидын судалгааны ажлыг сурталчлах, мэдээлэл солилцох, харилцан суралцах, түүний дундаас манай улсын томоохон салбарын нэг болох геологи, уул уурхайн салбарын дэвшилтэд техник технологи, мэдлэгийг шинжлэх ухаан, боловсролын салбартай уялдуулан хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, тухайн байгууллагын боловсон хүчний хэрэгцээ шаардлага, ажлын байранд тавигдах ур чадвар, боловсон хүчний хувьд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх

Оролцох байгууллагууд, хамрах хүрээ: Төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, их дээд сургууль, эрдэмтэн багш, оюутанууд, ГМС-ийн ашигладаг, сонирхогч, судлаачид

Зохион байгуулагчид : МУИС, Газарзүй, геологийн сургууль

ГМС-ЗТС-ийн сургалт, судалгааны лаборатори Монголын геомэдээлэлзүй судлаачдын холбоо

Зохион байгуулагдах үйл ажиллагаа: “Тоон Ертөнц-2013” сэдэвт ГМС-ЗТС-ын анхдугаар олимпиад “Орчин үеийн ГМС-ЗТС-ийн боловсон хүчний асуудал” сэдэвт уулзалт, ярилцлага

Page 3: GIS Day 2013 in Mongolia

НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙН ХӨТӨЛБӨР

2012 оны 11 сарын 20-ны өдөр Улаанбаатар хот

№ Агуулга Цаг

“Тоон Ертөнц” сэдэвт ГМС-ЗТС-ын анхдугаар олимпиад 9:00-14:30

1 Олон улсын “GIS day” өдөрлөгийн нээлт 15:00-15:15

2 “Тоон Ертөнц” сэдэвт ГМС-ЗТС-ын анхдугаар олимпиадад байр эзлэгчдэд шагнал гардуулах

15:15-15:30

3 Орчин үеийн ГМС-ЗТС-ийн боловсон хүчнийг бэлтгэж буй байдал

15:30-15:45

4 “Орчин үеийн ГМС-ЗТС-ийн боловсон хүчний хэрэгцээ шаардлага, ажлын байранд тавигдах ур чадвар, боловсон хүчний хувьд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлууд,

15:45-16:30

5 Чөлөөт хэлэлцүүлэг 16:30-17:00

6 “GIS day”-ийн бялуу хуваах 17:00-17:30

7 Өдөрлөгийн хаалт 17:30-18:00

Дээрх нээлттэй “Орчин үеийн ГМС-ЗТС-ийн боловсон хүчний асуудал” өдөрлөгт оролцох сонирхолтой хүмүүс 2012 оны 11 сарын 18-ны 15:00 цагаас өмнө 99843579, 99242560 утсанд бүртгүүлнэ үү. Үнэ төлбөргүй.

Зохион байгуулагчид : Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын сургалт, судалгааны лаборатори

Монгол Улсын Их Сургууль Газарзүй Геологийн Сургууль

Хичээлийн 7-р байр 306, 302 тоот өрөө

Утас: 99843579, 99343560 Email: [email protected]