honduras final

56
Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим Агуулга ОРШИЛ................................................................ 2 ТОВЧ ТАНИЛЦУУЛГА..................................................... 3 ГАЗАР ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ.................................................. 4 ЭДИЙН ЗАСАГ.......................................................... 5 Дотоодын нийт бүтээгдэхүүн, ДНБ –ний өсөлт..............................5 ДНБ –ний деплятор....................................................8 Нэг хүнд ногдох нэрлэсэн ДНБ............................................ 9 ЭДИЙН ЗАСГИЙН БҮТЭЦ................................................. 11 ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИНДЕКС – ГОНДУРАС....................................12 ТӨРИЙН ХЭМЖЭЭ....................................................... 14 ОРЛОГО ХУВААРИЛАЛТ БА ЖИНИЙН ИНДЕКС.................................16 ХҮН АМЫН ЯДУУРАЛ.................................................... 16 ГАДААД ХУДАЛДАА..................................................... 17 АНУ болон Гондурасын хамтын ажиллагаа.................................19 ГАДААД ӨРИЙН БАЙДАЛ................................................. 19 ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАЙДАЛ.............................20 САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ..............................20 Олон улсын санхүүгийн урсгал...........................................22 Мөнгөний гуйвуулга...................................................22 ХҮН АМ ЗҮЙН ХҮЧИН ЗҮЙЛС............................................. 23 ХОТЖИЛТ БА ХҮН АМЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН...............................25 Цагаачилал......................................................... 27 БАЙГАЛИЙН НӨӨЦ, ТҮҮНИЙ АШИГЛАЛТ.....................................29 БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХӨГЖИЛ.........................................30 ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ.......................................32 ТАТВАРЫН СИСТЕМ..................................................... 33 УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ............................................ 35 ДҮГНЭЛТ............................................................. 36 Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 1

Upload: ambaga

Post on 18-Nov-2014

4.125 views

Category:

Documents


7 download

TRANSCRIPT

Page 1: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

Агуулга

ОРШИЛ.........................................................................................................................................................2

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА..............................................................................................................................3

ГАЗАР ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ........................................................................................................................4

ЭДИЙН ЗАСАГ............................................................................................................................................5

Дотоодын нийт бүтээгдэхүүн, ДНБ –ний өсөлт.................................................................................5

ДНБ –ний деплятор.................................................................................................................................8

Нэг хүнд ногдох нэрлэсэн ДНБ................................................................................................................9

ЭДИЙН ЗАСГИЙН БҮТЭЦ......................................................................................................................11

ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИНДЕКС – ГОНДУРАС....................................................................................12

ТӨРИЙН ХЭМЖЭЭ..................................................................................................................................14

ОРЛОГО ХУВААРИЛАЛТ БА ЖИНИЙН ИНДЕКС............................................................................16

ХҮН АМЫН ЯДУУРАЛ...........................................................................................................................16

ГАДААД ХУДАЛДАА.............................................................................................................................17

АНУ болон Гондурасын хамтын ажиллагаа......................................................................................19

ГАДААД ӨРИЙН БАЙДАЛ.....................................................................................................................19

ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАЙДАЛ...............................................................20

САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ....................................................................20

Олон улсын санхүүгийн урсгал..............................................................................................................22

Мөнгөний гуйвуулга................................................................................................................................22

ХҮН АМ ЗҮЙН ХҮЧИН ЗҮЙЛС............................................................................................................23

ХОТЖИЛТ БА ХҮН АМЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН....................................................................25

Цагаачилал..............................................................................................................................................27

БАЙГАЛИЙН НӨӨЦ, ТҮҮНИЙ АШИГЛАЛТ.....................................................................................29

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХӨГЖИЛ..............................................................................................30

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ.........................................................................................32

ТАТВАРЫН СИСТЕМ..............................................................................................................................33

УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ........................................................................................................35

ДҮГНЭЛТ...................................................................................................................................................36

АШИГЛАСАН МАТЕРИАЛ....................................................................................................................38

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 1

Page 2: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

ОРШИЛ

1990 оноос хойш жил бүр хүний хөгжлийн илтгэлд сайн сайхан байдлыг ДНБ –ээс арай

өргөн хүрээнд хэмжих зорилготой хүний хөгжлийн индексийг гаргадаг болсон. Монгол

улсын хувьд ХХИ –ээрээ 2008 онд 114 –р байранд орж харин миний сонгосон улс болох

Гондурас улс нь 115 –р байранд жагссан байсан. Эндээс монгол улстай хүний хөгжлийн

индексээрээ хамгийн ойр гэдэг утгаар нь харьцуулсан судалгаа хийх зорилготойгоор

сонгож авсан болно.

Энэхүү илтгэлдээ тухайн улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л хүрээний тоон

мэдээлэл болон чанарын өгөгдлүүдийг цуглуулан нэгтгэж, судална. Ингэснээр хэрхэн

хөгжиж ирсэн хөгжлийн түүхийг мэдэхээс гадна цаашид хэрхэн хөгжих, эдийн засаг

болон нийгмийн үзүүлэлтүүдийнхээ чанарыг хэрхэн сайжруулах талаар санал зөвлөмж

гаргах болно.

Судалгааны ажил хийхээс өмнө надад Гондурас улсын талаар огтхон ч төсөөлөл байгаагүй

бөгөөд тиймээс ч тус улсыг сонгож аваад судлах болоход үнэхээр их сонин атлаа сайхан

мэдрэмж төрж байлаа.

Уг судалгааны ажлаар Гондурас улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг гарчганд

тусгасан нийт 17 бүлэг үзүүлэлтийн дагуу судалж, мэдэхийг зорилоо. Уг судалгааныхаа

явцад зөвхөн Тажикстан улсын үзүүлэлтүүдийг судлаад зогсохгүй судалгааныхаа дүнд тус

улсад өгөх санал, зөвлөмжийг дэвшүүлэх, мөн өөрийн улс оронтой болон дэлхийн бусад

улс оронтой харьцуулах гэсэн зорилгуудыг агууллаа.

Дээрх зорилгын хүрээнд судлах явцдаа “эдийн засгийн хөгжил” хичээл дээр үзэж буй

холбогдох сэдвүүдтэй уян, нарийн ойлгохыг зорьсон болно. Миний бие энэхүү

судалгааны ажлын дүнд нэгд, Гондурас улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн

талаар тодорхой мэдлэгтэй болох, хоёрт, Бусад улс орнуудын холбогдох үзүүлэлтүүдийн

талаар ч тодорхой төсөөллөлтэй болох, гуравт, интернэтээ мэдээлэл хайх, олж авах талаар

чамгүй мэдлэг, туршлага хуримтлуулна гэж бодож байна.

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 2

Page 3: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Гондурас нь Шинэ Дэлхийн эзэнт гүрэн болох Испанийн нэг хэсэг байсан ба 1821 онд

тусгаар тогтносон. Үүнээс 25 жилийн дараа цэргийн ихэнх дүрэм журмаа баталсан ба 1982

оноос засгийн газар нь ард иргэдийн санлаар сонгогддог чөлөөт сонгуулийн тогтолцоо

бий болсон.

Гвантемала болон Никарагуа, энэ хоёр улсын хооронд байдаг Карибын Тэнгис, мөн

Сальвадор болон Никарагуа, энэ хоёр улсын хооронд байдаг Fonseca-гийн хоолойгоор

(хойд Номхон далайн) хүрээлэгдэн Төв америкт оршидог.

Гондурас нь Төв Амеркийн хоёрдох ядуу улс ба орлогын тэгш бус байдал болон

ажилгүйдлийн түвшин маш өндөр байдаг. Эдийн засаг нь банана болон кофений экспорт

дээр нилээд анхаарлаа хандуулдаг. Эдгээр нь байгалийн үзэгдлүүдээс ихээхэн

хамааралтай байдаг ба энэ нь бүтээгдэхүүний үнийг тогтворгүй болгодог байна.

Хэдийгээр maquila болон уламжлалт бус экпортын салбарын хөрөнгө оруулагчид эдийн

засгаа янз янз болгож авч явж байна. Эдийн засгийн өсөлт нь АНУ-ийн эдийн засгаас

хараат байдаг. АНУ нь гондурасын хамгийн том худалдааны түнш орон ба эдийн засгийн

өсөлт нь 2009 онд экспортын барааны эрэлтийн бууралт болон дэлхий дахинд зээлийн зах

зээл хумигдаж байгаагаас хамаараад буурах хандлагатай байна. АНУ-Төв америкийн

чөлөөт худалдааны гэрээ (The US-Central America Free Trade Agreement - CAFTA) 2006

онд хүчин төгөлдөр болсон ба энэ нь хөрөнгө оруулалтанд ихээхэн дэмжлэг үзүүлж байна.

Хэдийгээр татварын нэр төрөл өсч байгаа ч эрчим хүч болон телефон утасны

компаниудын санхүүгийн алдагдал болон урсгал зардал өсөлтийн нөлөөгөөр засгийн

газрын төсвийн алгагдал өссөөр байна.

Латин Америкийн ихэнх орнуудын адилаар Гондурасийн эдийн засаг ч АНУ –тай нягт

холбоотой байдаг. АНУ нь Гондурасын хамгийн чухал худалдааны түншээс гадна тус

улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 2/3 нь АНУ-гаас орж ирдэг байна (2009 оны

мэдээлэл). Мөн ХАА –н бүтээгдэхүүнийхээ ихэнх хэсгийн АНУ –д экспортлодог байна.

АНУ-д ажиллаж амьдардаг Гондурасын иргэд жил бүр Гондурасд амьдардаг ар гэрлүүгээ

2 тэрбум гаруй ам.долларыг шилжүүлдэг байна. Энэ шилжүүлгийн хэмжээ нь Гондурасын

ДНБ –ий 28,2 –ийг бүрдүүлдэг байна (2007 оны мэдээлэл).

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 3

Page 4: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

ГАЗАР ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ

Байршил: Гвантемала болон Никарагуа, энэ хоёр улсын хооронд байдаг Карибын Тэнгис,

мөн Сальвадор болон Никарагуа, энэ хоёр улсын хооронд байдаг Fonseca-гийн хоолойгоор

(хойд Номхон далайн) хүрээлэгдэн Төв америкт оршидог. 15

00 N, 86 30 W гэсэн газар зүйн координат харьяалагдана.

Газар нутаг: Нийт газар нутгийн хэмжээ 112,090 кв.км ба

дэлхийд газар нутгийн хэмжээгээрээ 109-р байранд ордог.

Нийт газар нутгийн 111,890 кв.км нь хуурай газар, үлдсэн 200

кв.км нь ус эзэлдэг юм байна.

Хилийн урт нь 1,502 км ба үүнээс Гвантемала улстай 256 км,

Сальвадор улстай 342 км, Никарагуа улстай 922 км зурвас газраар хиллэдэг байна. Мөн

820 км нь далай тэнгистэй хиллэдэг буюу эргийн шугам эзэлдэг. Газар нутгийн хувьд

ихэнх нь уулархаг ба нарийн эрэг хавийн тэгш газраас бүрдэнэ. Хамгийн нам дор газар нь

Карибийн тэнгис ба далайн түвшинээс дээш 0 м, хамгийн өндөр газар нь Cerro Las Minas

ба далайн түвшинээс дээш 2,870 м-ийн өндөр юм.

Уур амьсгал: Нам дор газрын дулаан уур амьсгалтай, мөн уулын сэрүүн уур амьсгал

Байгалийн нөөц: Дүнз, алт, мөнгө, зэс, тугалга, цайр, төмрийн хүдэр, сурьма (будаг),

чулуун нүүрс, загас, гидро электрон энерги

Газрын хэрэглээ: Нийт газрын хэрэглээний 9,53% нь тариалангийн талбайн, 3,21 хувь нь

permanent crops, үлдсэн 87,26 хувь нь бусад зориулалтаар ашиглагдаж байна.

Нийт цэвэр усны нөөц 2000 оны байдлаар 95.9 куб.км байсан. Цэвэр усны нэг жилийн

хэрэглээ 0.86 куб.км ба үүний 8 хувь нь ахуйн хэрэглээнд, 12 хувь нь аж үйлдвэрийн

хэрэглээнд, үлдсэн 80 хувь нь ХАА салбарт хэрэглээнд зарцуулагдсан байна. 2000 оны

байдлаар нэг хүнд жилд 119 куб.м ус ногдож байжээ.

Байгалийн аюул: Газар хөдлөлт, хар салхи болон Карибийн тэнгисийн эрэг дагуух үер

зэрэг аюулууд элбэг тохиолддог боловч хор хөнөөл нь харьцангуй бага. Байгаль орчин

болон байгаль орчны асуудлууд:

Хотын хүн амын өсөлт;

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 4

Page 5: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зорилгоор газрыг цэвэрлэх болон мод бэлтгэлийн

үйл ажиллагааны улмаас замбраагүй мод огтлох асуудал;

Газрын нуралт болон ямар ч хяналтгүй хөгжил, захын газрыг фермийн үйл

ажиллагаанд ашиглах зэрэг газрын зохисгүй хэрэглээний улмаас газрын нуралт

идэвхижиж байгаа;

Уул уурхайн үйл ажиллагааны улмаас Lago de Yojoa (тус улсын цэвэр усны

хамгийн том нөөц) бохирдож байгаа, мөн хүнд металын үйлдвэрллийн нөлөөгөөр

хэд хэдэн гол, горхийг бохирдуулж байгаа зэрэг асуудлууд байна.

Орчин байдал ба нэгдсэн олон улсын гэрээ: Амьдралын хэв маягийн өөрчилөлт

(Biodiversity), Уур амьсгалын өөрчилөлт, Уур амьсгалын өөрчилөлт-Киотогийн протокол,

Цөлжилт, Endangered Species, Хорт хаягдал, Тэнгисийн хууль (Law of the Sea), Далайд

зорчигчидийн хог хаягдал (Marine Dumping), Озонын давхрагын хамгаалалт, Ship

Pollution, Tropical Timber 83, Tropical Timber 94, Wetlands

ЭДИЙН ЗАСАГ

Гондурас нь Төв Амеркийн хоёрдох ядуу улс ба орлогын тэгш бус байдал болон

ажилгүйдлийн түвшин маш өндөр байдаг. Эдийн засаг нь банана болон кофений экспорт

дээр нилээд анхаарлаа хандуулдаг. Эдгээр нь байгалийн үзэгдлүүдээс ихээхэн

хамааралтай байдаг ба энэ нь бүтээгдэхүүний үнийг тогтворгүй болгодог байна.

Хэдийгээр maquila болон уламжлалт бус экпортын салбарын хөрөнгө оруулагчид эдийн

засгаа янз янз болгож авч явж байна. Эдийн засгийн өсөлт нь АНУ-ийн эдийн засгаас

хараат байдаг. АНУ нь гондурасын хамгийн том худалдааны түнш орон ба эдийн засгийн

өсөлт нь 2009 онд экспортын барааны эрэлтийн бууралт болон дэлхий дахинд зээлийн зах

зээл хумигдаж байгаагаас хамаараад буурах хандлагатай байна. АНУ-Төв америкийн

чөлөөт худалдааны гэрээ (The US-Central America Free Trade Agreement - CAFTA) 2006

онд хүчин төгөлдөр болсон ба энэ нь хөрөнгө оруулалтанд ихээхэн дэмжлэг үзүүлж байна.

Хэдийгээр татварын нэр төрөл өсч байгаа ч эрчим хүч болон телефон утасны

компаниудын санхүүгийн алдагдал болон урсгал зардал өсөлтийн нөлөөгөөр засгийн

газрын төсвийн алгагдал өссөөр байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүн, ДНБ –ний өсөлт

2008 оны байдлаар үндэсний валютаар илэрхийлэгдсэн бодит ДНБ 157.924 тэрбум

лемпира (HNL) буюу $33.72 тэрбум байна. Энэ үзүүлэлтээрээ дэлхийд 102-р байранд орж

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 5

Page 6: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

байна. Үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдсэн бодит дотоодын нийт бүтээгдэхүүн

(Хүнснэгт 1) нь 2000 оны үнээр илэрхийлэгдэж байгаа.

2007 онд бодит дотоодын нийт бүтээгдэхүүн нь 151,85 тэрбум HNL байсан ба 2008 өмнөх

жилээсээ бодит ДНБ нь 4 орчим хувиар өссөн байна. Олон улсын валютын сангийн

тооцоогоор бол Гондурасын эдийн засаг 2009 онд 1,5 орчим хувиар өсөх буюу 160,29

тэрбум HNL болж өсөх хандлагатай байна гэжээ.

2008 оны байдлаар нэрлэсэн ДНБ (Хүнснэгт 1) нь 267.877 тэрбум1 HNL байна. 2007 онд

нэрлэсэн ДНБ нь 234,62 тэрбум HNL байсан ба 2008 онд 2007 оноос 14,17 хувиар өссөн

байна. Олон улсын валютын сангийн урьдчилсан таамагласнаар 2009 онд Гондурасын

нэрлэсэн ДНБ 313,56 тэрбум HNL буюу 17,05 хувиар өсөхөөр харагдаж байна. /Хүснэгт 1/

2008 оны байдлаар ам.доллараар илэрхийлэгдсэн бодит ДНБ (Хүнснэгт 1) 14.126 тэрбум

ам.доллар байна. Энэ үзүүлэлтээрээ Гондурас улс нь дэлхийд 110-р байранд орж байна.

2008 онд дэлхийн улсуудын дундаж ДНБ нь 342,84 тэрбум ам.доллар байсан ба Гондурас

нь дэлхийн улсуудын дундаж ДНБ –ээс 328,71 тэрбум ам.доллараар бага байна.

2007 онд Гондурасын бодит ДНБ 12,37 тэрбум ам.доллар байсан ба 2008 онд бодит ДНБ

нь 2007 оныхоос 14,16 хувиар өссөн байна.

Олон улсын валютын сангийн тооцоогоор 2009 онд тус улсын бодит дотоодын нийт

бүтээгдэхүүн 16,54 тэрбум ам.доллар байхаар харагдаж байгаа ба 2008 оныхоос 17,07

хувиар өснө гэж гарч байна. /Хүснэгт 1/

Ам.доллароор илэрхийлсэн ДНБ –ийг үндэсний валютаар илэрхийлсэн ДНБ болон

үндэсний валютын ам.доллартой харьцах ханшийг ашиглан тооцдог. Ам.доллараар

илэрхийлсэн бодит ДНБ-ийг бусад хөгжиж байгаа улсуудын эдийн засагтай харьцуулахад

ашигладаг.

Жил Бодит ДНБ (Тэрбум HNL)

Нэрлэсэн ДНБ (Тэрбум HNL)

Нэрлэсэн ДНБ (тэрбум ам.доллар)

1980 60.753 6.122 3.0611981 62.292 6.727 3.3641982 61.426 6.928 3.4641983 60.858 7.342 3.6711984 63.502 7.919 3.961985 66.162 8.684 4.3421986 66.64 9.087 4.543

1 Эх сурвалж: Гондурасын төв банк

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 6

Page 7: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

1987 70.66 9.908 4.9541988 73.917 11.036 5.5181989 77.114 12.328 6.1641990 77.189 14.956 3.6371991 79.699 19.462 3.6611992 84.182 22.428 4.0791993 89.426 27.068 4.1831994 88.261 34.432 4.0951995 91.862 44.745 4.6681996 95.149 56.981 4.8141997 99.901 73.156 5.5621998 102.799 84.032 6.2061999 100.857 91.974 6.4122000 106.654 106.654 7.1042001 109.559 118.416 7.5662002 113.672 129.167 7.7752003 118.841 142.818 8.142004 126.247 161.507 8.7722005 133.886 183.748 9.6722006 142.789 206.289 10.8422007 151.85 234.622 12.3742008 157.924 267.877 14.1262009 160.293 313.562 16.537

Урь

дчил

сан

таам

агла

л

2010 163.338 345.123 18.2012011 166.932 373.826 19.7152012 171.272 403.924 21.3032013 176.068 442.236 23.323

Хүнснэгт 1. Гондурас улсын дотоодын нийт бүтээгдэхүүн

2008 оны байдлаар бодит (2000 оны үнээр) ДНБ –ний өсөлт (Хүснэгт 2) 4 хувьтай

байсан. Тус улс нь энэ үзүүлэлтээрээ дэлхийд 95-р байранд орж байна. Дэлхийн бодит

дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт дундажаар 3,91 хувьтай байгаа ба Гондурас нь

дэлхийн дундажаас 0,09 хувиар өндөр байгаа нь энэ онд бусад улсуудтай харьцуулахад

харьцангуй өндөр өсөлттэй байсан нь харагдаж байна.

2007 онд бодит ДНБ –ний өсөлт 6,35 хувьтай байсан нь 2008 онд өмнөх жилээсээ

өсөлтийн хувьд буурсан байна.

Олон улсын валютын сангийн урьдчилсан таамаглалаар 2009 онд Гондурасын бодит ДНБ

–ний өсөлт 1,50 хувьтай байхаар байна.

ЖилБодит ДНБ -ний

өсөлт, %Жил

Бодит ДНБ -ний өсөлт, %

1980 0.668 1997 4.9941981 2.533 1998 2.9021982 -1.391 1999 -1.89

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 7

Page 8: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

1983 -0.924 2000 5.7481984 4.346 2001 2.7231985 4.188 2002 3.7541986 0.723 2003 4.5471987 6.031 2004 6.2321988 4.61 2005 6.0511989 4.326 2006 6.651990 0.097 2007 6.3461991 3.252 2008 41992 5.624 2009 1.5

Урь

дчил

сан

таам

агла

л

1993 6.23 2010 1.91994 -1.303 2011 2.21995 4.08 2012 2.61996 3.578 2013 2.8

Хүснэгт 2. Гондурас улсын бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт

2009 оны урьдчилсан таамаглалаас харахад 1,5 хувь болж 2008 оныхоосоо огцом

буурахаар харагдаж байгаа ба дараа дараагийн жилүүдэд аажмаар өсөх хандлагатай байна.

Зураг 1. Гондурас улсын бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт

Гондурас улсын хувьд бодит ДНБ –ий өсөлт маш хэлбэлзэмтгий байдаг нь дээрх зургаас

харагдаж байна. Хэд хэдэн жил өсөлт нь хасах утгатай гарч байсан ба үүнээс хамгийн бага

утгатай нь 1999 онд буюу -1,89 хувь хүрч бодит ДНБ нь буурч байжээ. Энэ нь 1998 онд

Mitch хар салхитай (Hurricane Mitch) холбоотой. Энэ хар салхи тус улсыг дайран өнгөрсөн

ба 5,600 хүн нас барж, 2 тэр бум орчим долларын хохирол амссан. Үүний нөлөөгөөр 1999

онд тус улсын бодит ДНБ -1,89 хувь хүртэл буурчээ. 2004-2007 онуудад харьцангуй

тогтвортой өсөх хандлагатай байснаа өнгөрсөн жил буюу 2008 онд 4 хувь болж буурсан ба

ОУВС –ийн тооцоогоор 2009 онд үргэлжилэн 1,5 хувь хүртэл буурах ба 2010 оноос эргээд

өсөх хандлагатай харагдаж байна.

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 8

Page 9: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

ДНБ –ний деплятор

2008 оны байдлаар ДНБ –ний деплятор нь 2000 оны сууриар 169,624 байна. ДНБ –ий

дефляторыг нэрлэсэн ДНБ –ийг бодит ДНБ –д харьцуулж олдог ба инфляцийг хэмжих

аргуудын нэг юм.

2008 онд ДНБ –ний дефлятороороо Гондурас нь дэлхийд 97 –р байранд орж байна.

Дэлхийн улсуудын дундаж ДНБ –ний дефлятор нь 169,62 байгаа ба Гондурасых дэлхийн

дундажаар 0,004-өөр их байна.

Жил2000 оны

суурьтай ДНБ -ний дефлятор

Жил2000 оны

суурьтай ДНБ -ний дефлятор

1980 10.08 1997 73.231981 10.80 1998 81.741982 11.28 1999 91.191983 12.06 2000 100.001984 12.47 2001 108.081985 13.13 2002 113.631986 13.64 2003 120.181987 14.02 2004 127.931988 14.93 2005 137.241989 15.99 2006 144.471990 19.38 2007 154.511991 24.42 2008 169.621992 26.64 2009 195.62

Урь

дчил

сан

таам

агла

л

1993 30.27 2010 211.291994 39.01 2011 223.941995 48.71 2012 235.841996 59.89 2013 251.17

Хүснэгт 3. Гондурас улсын 2000 оны суурьтай ДНБ –ний дефлятор

2007 онд Гондурас улсын ДНБ –ний дефлятор нь 2000 оны сууриар 154,51 байсан бол

2008 онд энэ дүн нь 15,015 хувиар өссөн байна. ОУВС –гийн урьдчилсан таамаглалаар

2008 оны ДНБ –ний дефлятор 9,78 хувиар өснө гэж таамаглаж байсан ба бодит өсөлт нь

таамагласан өсөлтөөс өндөр байна.

2009 онд ДНБ –ний дефлятор нь 195,62 орчим байхаар урьдчилсан таамаглал гарч байна.

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 9

Page 10: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

Нэг хүнд ногдох нэрлэсэн ДНБ

2008 оны байдлаар Гондурас улсын нэг хүнд ногдох бодит (2000) ДНБ нь (Хүснэгт 4)

20,597.53 HNL байна. Нэг хүнд ногдох бодит ДНБ –ийг бодит ДНБ –ийг нийт хүн амд

харьцуулж олдог.

2007 онд энэ үзүүлэлт нь 20,221.23 HNL байсан ба 2008 онд тус улсын эдийн засаг 2007

оныхоосоо 1,86 хувиар өссөн байна.

2009 онд нэг хүнд ногдох бодит ДНБ нь 20,476.49 HNL буюу 0,59 хувиар өсөх урьдчилсан

таамаглал гарч байна.

Жил

Нэг хүнд ногдох бодит (2000)

ДНБ, үндэсний валютаар

Нэг хүнд ногдох нэрлэсэн ДНБ,

үндэсний валютаар

Нэг хүнд ногдох

нэрлэсэн ДНБ, ам.доллараар

1980 17,028.18 1,716.02 858.0091981 16,898.55 1,824.96 912.4811982 16,137.07 1,819.97 909.9831983 15,489.99 1,868.65 934.3261984 15,664.70 1,953.46 976.731985 15,820.96 2,076.50 1,038.251986 15,451.13 2,106.90 1,053.451987 15,889.99 2,228.07 1,114.031988 16,126.49 2,407.80 1,203.901989 16,325.72 2,610.00 1,305.001990 15,860.81 3,073.26 747.391991 15,898.58 3,882.40 730.2321992 16,307.22 4,344.65 790.2361993 16,827.82 5,093.46 787.051994 16,139.73 6,296.36 748.7861995 16,331.13 7,954.79 829.8491996 16,452.12 9,852.46 832.4261997 16,808.21 12,308.44 935.7661998 16,839.89 13,765.50 1,016.591999 16,098.32 14,680.57 1,023.392000 16,601.58 16,601.58 1,105.722001 16,645.50 17,991.18 1,149.502002 16,870.65 19,170.33 1,153.942003 17,240.86 20,719.42 1,180.962004 17,911.63 22,914.30 1,244.582005 18,583.06 25,503.89 1,342.422006 19,413.92 28,047.53 1,474.072007 20,221.23 31,243.60 1,647.762008 20,597.53 34,938.37 1,842.37

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 10

Page 11: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

2009 20,476.49 40,055.75 2,112.51

Урь

дчил

сан

таам

агла

л

2010 20,436.38 43,180.65 2,277.312011 20,456.40 45,809.95 2,415.982012 20,556.57 48,480.09 2,556.802013 20,697.51 51,986.74 2,741.74

Хүснэгт 4. Гондурас улсын нэг хүнд ногдох ДНБ

2008 оны байдлаар Гондурас улсын нэг хүнд ногдох нэрлэсэн ДНБ (Хүснэгт 4) нь

34,938.37 HNL байна. Нэг хүнд ногдох нэрлсэн ДНБ –ийг тооцохдоо нэрлэсэн ДНБ –ийг

нийт хүн амд харьцуулж олдог.

2007 онд нэг хүнд ногдох нэрлэсэн ДНБ нь 31,243.60 HNL байсан ба 2008 онд энэ дүн нь

11,83 хувиар өсчээ.

ОУВС –ийн тооцоогоор 2009 онд нэг хүнд ногдох нэрлэсэн ДНБ нь 40,055.75 HNL буюу

2008 оныхоос 14,65 хувиар өсөхөөр харагдаж байна.

2008 оны байдлаар Гондурас улсын ам.доллараар илэрхийлэгдсэн нэг хүнд ногдох

нэрлэсэн ДНБ (Хүснэгт 4) 1,842.37 ам.доллар байна. Энэ үзүүлэлтийг тооцохдоо эхлээд

үндэсний валютаар илэрхийлэгдсэн нэрлэсэн ДНБ –ийг ам.долларын ханшийг ашиглан

ам.долларт шилжүүлэх ба шилжүүлсэн дүнгээ нийт хүн амд харьцуулан тооцно.

2008 онд Гондурас улс нь энэ үзүүлэлтээрээ дэлхийд 122 –р байранд жагсаж байна.

2007 онд Гондурас улс нь 1,647.76 ам.доллар байсан ба 2008 онд энэ үзүүлэлт нь 11,81

хувиар өссөн байна.

2009 онд ам.доллараар илэрхийлэгдсэн нэг хүнд ногдох нэрлэсэн ДНБ нь 2,112.51

ам.доллар байхаар урьдчилсан таамаглалын ОУВС –гаас гаргаад байна. Энэ таамаглалаар

бол 2009 онд энэ үзүүлэлт нь 14,66 хувиар өсөх хандлагатай байна.

ЭДИЙН ЗАСГИЙН БҮТЭЦ

Гондурасын эдийн засгийн ихэнх нь хөдөө аж ахуй дээр суурилдаг, 1999 оны байдлаар

ДНБ-ий 22 хувь нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байна. Нийт экспортын орлогын

22 хувь нь кофе экспортлосны орлого эзэлж байна. 1998 оны Mitch хар салхины (Hurricane

Mitch) сүйрлээс өмнө экспортын орлогод эзлэх хувийн жингээрээ хоёрдох бүтээгдэхүүн

бол банана байсан ба 2000 онд Мitch хар салхинаас өмнөх түвшиний 57 хувийг нь

сэргээжээ. Экспортын өөр нэг гол бүтээгдэхүүн бол боловсруулсан сам хорхой юм.

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 11

Page 12: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

Гондурас нь маш өргөн уудам ой, тэнгисийн явган цэрэг болон ашигт малтмалын нөөцтэй

боловч сүүлийн үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зорилгоор газрыг цэвэрлэх болон мод

бэлтгэлийн үйл ажиллагааны улмаас замбраагүй мод огтлох асуудал үүсээд байгаа.

Нийт ДНБ –нд хамгийн өндөр хувийн эзэлдэх салбар бол үйлчилгээний салбар юм. 2003

оны байдлаар үйлчилгээний салбар нь ДНБ –нийхээ 55,5 хувийг эзэлж байжээ.

Сүүлийн жилүүд хөдөө аж ахуйн салбар харьцангуй чухал салбар хэвээр байна.

статистикуудаас харахад ДНБ –д эзлэх ХАА –н салбарын бүтээгдэхүүн 1984 онд 20,8 хувь

байсан бол 2003 онд 13,6 хувь болж буурчээ.

2003 онд ХАА –н салбарын жилийн дундаж өсөлт 9,0 хувьтай байжээ. Тус улсын ХАА –н

салбарын чухал бүтээгдэхүүнүүдэд банана, кофе, цитрус, модон материал болон сам

хорхой зэрэг орж байна. Тус улсын аж үйлдвэрийн салбарын эзлэх хувь мөн өссөөр байна.

энэ нь 1984 онд 25,8 хувь байснаас 2003 онд 31,0 хувь болж өссөн байна. 2003 онд аж

үйлдвэрийн салбарын жилийн дундаж өсөлт 4,4 хувьтай байжээ.

Дараах хүснэгтээс нийт ДНБ –нд салбаруудын эзлэх хувийг харж болно:

ДНБ –ний бүтэц 1984 1994 2003ХАА 20.8 24.3 13.6Аж үйлдвэр 25.8 28.8 31Үйлдвэрлэл 15.4 17.3 20.4Үйлчилгээ 53.3 46.9 55.5

ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИНДЕКС – ГОНДУРАС

1990 оноос хойш жил бүр хүний хөгжлийн илтгэлд сайн сайхан байдлыг ДНБ –ээс арай өргөн хүрээнд хэмжих зорилготой хүний хөгжлийн индексийг гаргадаг болсон. Хүний хөгжлийн индекс нь хүний хөгжлийг хэмжигч үзүүлэлтүүдийн утга юм. Энэ нь хүний хөгжлийн гол илэрхийлэл болсон дараах гурван үзүүлэлтийн дундаж юм:

1. Урт удаан, эрүүл амьдрал. Энэ нь дундаж наслалтаар хэмжигдэнэ. 2. Мэдлэг. Энэ нь насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалт болон бага, дунд болон гуравдагч

сургуульд элсэгчидийн харьцаа3. Аятай амьдралын стандарт. Энэ худалдан авах

чадварын паритиг (РРР) –аар тооцсон нь нэг хүнд ногдох ДНБ (ам.доллараар) –ээр хэмжигдэнэ.

Хүний хөгжлийн индексийг тооцохоос өмнө, эдгээр индексүүдийг тус бүрээр нь тооцох шаардлагатай. Эдгээр голлох индексүүдийг дундаж наслалт, боловсрол, болон ДНБ –ний индекс гэсэн гол үзүүлэлтүүдийнхээ хамгийн их болон хамгийн бага утгуудыг сонгох хэрэгтэй.

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 12

Page 13: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

Хэмжилт бүр нь 0-1 –ийн хооронд утгаа авах ба дараах томъёогоор илэрхийлэгдэнэ.

Хүний хөгжлийн индекс нь тодорхойлогдсон индексүүдийн арифметик дундажаар тодорхойлогдоно.

Хүний хөгжлийн индексийн хамгийн их болон хамгийн бага утгууд

Үзүүлэлт Хамгийн их утга Хамгийн бага утгаДундаж наслалт (жилээр) 85 25Насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалт2 100 0Нийт элсэгчдийн харьцаа 100 0Нэг хүнд ногдох ДНБ (PPP, ам.доллараар) 40,000 100

Тус индекс нь хүний хөгжлийн талаар тийм ч дэлгэрэнгүй мэдээллийг өгч чаддаггүй.

Жишээлбэл, нилээд чухал үзүүлэлтүүдэд тооцогддог хүйс эсвэл орлогын тэгш бус

хуваарилалт зэргийг тооцдоггүй. Мөн хүний эрх болон улс төрийн эрх чөлөө зэргийг

тооцоход хүндрэлтэй байдаг учраас энэ индект оруулдаггүй. Хүний хөгжил болон орлого,

сайн сайхан байдал хоёрын хоорондын нарийн уялдаа холбоог олон талаас нь харуулахад

эдгээр үзүүлэлт нь чухал юм.

Хүний хөгжлийн индексийн бүрэлдэхүүн хэсгүүдээс зөвхөн орлого болон сургуульд

элсэгчид нь зарим тохиолдолд богино хугацааны бодлогын өөрчлөлтөд хариу үйлдэл

үзүүлдэг. Энэ нь нийт хугацаанд хүний хөгжлийн индексийн өөрчлөлтийг судлахад чухал

байдаг. 1980 -2007 онуудад Гондурасын хүний хөгжлийн индекс жил бүр 0,94 % -хувиар

буюу 0,567 -0,732 болж өссөн байна.

Хүний хөгжлийн индексийн оноо нийт бүс нутгуудад бүх жилүүдэд өссөн байгаа нь

тайлан дээрээс харагдаж байгаа ба Гондурас улсын хүний хөгжлийн индекс 0.732

байгаа ба энэ үзүүлэлтээрээ 182 орноос 112 –р байранд орсон байна (Хүснэгт 1).

2 Насанд хүрэгчидийн бичиг үсэг тайлагдалтын хамгийн их болон хамгийн бага утгуудыг тооцохдоо бичиг үсэг тайлагдалтын хамгийн өндөр түвшинг 100% гэж үзнэ. Практик дээр, хүний хөгжлийн индексийг тооцоход 99% -ийн хязгаараас дээшх нь хэрэглэгддэг.

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 13

Page 14: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

Гондурс – Хүний хөгжлийн индекс 2007

Хүний хөгжлийн инкексийн утга

Дундаж насалт (жил)

Насанд хүрэгчидийн бичиг үсэг тайлагдалтын түвшин (15 болон түүнээс дээш насныханд эзлэх хувь)

Сургуульд хамрагдалтын түвшин (%)

Нэг хүнд ногдох ДНБ(PPP Ам.доллар)

1. Норвеги (0.971)

1. Япон (82.7) 1. Georgia (100.0) 1. Австрали (114.2)

1. Лихтенштейн (85,382)

110. Occupied Palestinian Territories (0.737)

81. Бразил (72.2)

89. Оман (84.4) 79. Египет (76.4) 117. Боливи (4,206)

111. Индонези (0.734)

82. Mauritius (72.1)

90. Cape Verde (83.8) 80. Тунис (76.2) 118. Мороко (4,108)

112. Гондурас (0.732)

83. Гондурас (72.0)

91. Гондурас (83.6) 81. Гондурас (74.8)

119. Гондурас (3,796)

113. Боливи (0.729)

84. Леван (71.9)

92. Сирийн Арабын БНУ (83.1) 82. Армени (74.6) 120. Тонга (3,748)

114. Гвана (0.729)

85. Литва (71.8)

93. Ботсвана (82.9) 83. Монтенегро (74.5)

121. Индонези (3,712)

182. Нигер (0.340)

176. Афганистан (43.6)

151. Мали (26.2) 177. Djibouti (25.5)

181. Конго (Democratic Republic of the) (298)

ТӨРИЙН ХЭМЖЭЭ

Судалгааны энэхүү хэсгээрээ төрийн хэмжээг харуулах ба төрийн хэмжээ гэдгийг шууд

хэмжих боломгүй учир төсвийн орлого зардал болон төсвийн тэнцлийн байдал, мөн

засгийн газрын зардлыг өсөлтөөр төлөөлүүлэн хэмжиж болох талтай юм.

Төсвийн нийт зардал ба орлогын динамик болон төслийн тэнцлийн динамикийг дараах

зургаас харж болно.

Дээрх зургаас харахад 2000 оноос хойш ерөнхийдөө төслийн тэнцэл нь сөрөг буюу

төсвийн алдагдалтай байсан байна. Мөн төрийн зардал болон орлого хугацааны туршид

тасралтгүй өсч байгаагаас харахад төрийн данхайралт явагдаж байгааг илтгэж байна.

Дараах зургаас 1960-2005 оны хоорондох засгийн газрын зардлын динамикыг дараах

зургаас харж болно. Засгийн газрын зардлын өсөлт нь харьцангуй хэлбэлзэл өндөртэй

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 14

Page 15: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

байдаг ба хамгийн өндөртөө 1976 онд 18.4 хувь, хамгийн багадаа -13.45 хувиар өсч

байжээ.

Дараах зургаас 1960-2005 оны хоорондох Гондурас болон Монгол улсын нэг хүнд ногдох

засгийн газрын хэрэглээний зардлыг 2000 оны үнээр харуулсан байна.

Гондурас улсын хувьд 1990 –ээд он хүртэл ерөнхийдөө өсөх хандлагатай байсан бол 1990

оноос огцом буурсан ба 1990 –ээд оны хоёрдугаар хагасаас эргэж өссөн байна. Гондурас

улсын хувьд нэг хүнд ногдох засгийн газрын зардал нь хамгийн өндөр буюу 141,342

ам.долларт хүрч байжээ. Монгол улсын хувьд 1995 он хүртэл тасралтгүй буурч байсан ба

1995 оноос хойш ерөнхийдөө өсөх хандлагатай байна.

Гондурас болон Монгол улсын ДНБ –ний нэг долларт эзлэх засгийн газрын хэрэглээний

түвшинг 1960-2005 онуудын байдлаар дараах зургаас харна уу!

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 15

Page 16: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

Дээрх зургаас харахад Гондурас улсын хувьд 1960-1981 оны хооронд ДНБ –ний нэг

долларт ногдох засгийн газрын хэрэглээний түвшин тогтмол 0,249 доллар буюу Гондурас

улсын засгийн газрын хэрэглээ нь ДНБ –нийхээ 24,9 хувийг эзэлж байсан. 1981 оноос энэ

үзүүлэлт нь харьцангуй хэлбэлзэж эхэлсэн ба хамгийн өндөртөө 1990 онд 0,298 доллар,

хамгийн багадаа 1997 онд 0,131 ам.доллар байсан байна. Монгол улсын хувьд бүх цаг

хугацааны туршид тийм ч хүчтэй хэлбэлзэл харагдахгүй байгаа ч жил бүр бага зэрэг

өөрчилөгдөж байсан нь харагдаж байна.

ОРЛОГО ХУВААРИЛАЛТ БА ЖИНИЙН ИНДЕКС

Жинийн индекс нь орлого хуваарилалтыг хэмждэг индекс юм. Италийн статистикч

Коррадо Жини 1912 оны бүтээлдээ хазайлтын хэмжүүр болгон гаргаж ирсэн. Одоо уг

коэффицентыг орлого, буюу баялгийн тэгш бус хуваарилалтыг хэмжихэд өргөн ашиглаж

байна. Мөн үүнийг эрүүл мэнд, экологи зэрэг янз бүрийн салбарт ч үзүүлэлтүүдийн тэгш

бус хуваарилагдсан байдлыг хэмжихэд ашигладаг. Гондурас улсын Жинийн индексийн

ерөнхий динамик болон тоон утгыг дараах зургаас харж болно. Жинийн индекс нь өсөх

тусам орлогын тэгш бус байдал нэмэгдэх ба хэрвээ жинийн индекс 0 бол орлогын тэв тэгш

хуваарилалттай, 100 хувь бол орлогын төгс тэгш бус хуваарилалттай гэж үзнэ.

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 16

Page 17: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

Орлогын тэгш бус байдлыг хэмждэг бас нэг үзүүлэлт бол Лоренцийн муруй юм.

Лоренцийн муруй нь орлого

хуваарилалтаар нь хүн амыг квантил

болон децил гэсэн бүлгүүдэд

хуваарилах ба миний хувьд квантил

утгуудад нь харгалзах орлогын

хуримтлагдсан утгаар нь Лоренцын

муруйг дараах байдлаар байгууллаа.

ХҮН АМЫН ЯДУУРАЛ

Хүн амын ядуурлыг хэмждэг олон үзүүлэлтүүд байдаг. Тэдгээрээс хамгийн чухал нь

ядуурлын гүнзгийрэлт юм. Ядуурлын гүнзгийрэлт гэдэг нь ядуурлын шугамнаас доогуур

орлоготой амьдарч байгаа иргэдийн ядуурлын шугаманд хүрэхэд шаардлагатай байгаа

мөнгөн дүн юм.

Дараах графикаас 1 болон 2 доллараас доогуур орлоготой амьдарч байгаа иргэдийн нийт

хүн амд эзлэх хувийн динамик болон тоон мэдээллийг авч болохоор байна.

Дээрх зургаас харахад ядуурлын түвшин харьцангуй өндөр байна. Гэвч сүүлийн жилүүдэд

буурч байгаа. Ядуурлын өндөр түвшинөөс хамаараад тус улсад садар самуун байдал

хирээс хэтэрч, ДОХ-ийн нөлөөгөөр насанд хүрээгүйчүүдийн эндэгдлийн түвшин нэмэгдэж

байгаа ба үүнээс болж дундаж наслалт буурч, нас баралтын түвшин буурч, хүн амын

өсөлтийн түвшин буурч байна.

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 17

Page 18: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

ГАДААД ХУДАЛДАА3

1992 оны тавдугаар сараас Гондурас улс нь Гвантамала, Сальвадор гэсэн хөрш

орнуудтайгаа Гондурас/Гвантамала/Сальвадор гэсэн гурван талт Чөлөөт Худалдааны

Гэрээтэй ажиллаж эхэлсэн ба энэ нь бүс нутгийн интеграцийг түргэтгэж байна. Гондурас

нь мөн Олон Улсын Худалдааны байгууллага (WTO), болон CACM –ийн гишүүн орон юм.

Мөн гондурас улс нь Чили, Панама, Мексик, Тайван болон Доминиканы Бүгд найрамдах

улс зэрэг улсуудтай 1999 онд чөлөөт худалдааны гэрээ байгуулсан байна.

Гондурасын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нь кофе (33%), дараа нь хэвлэмэл зүйлс

(printed matter -13%), болон боловсруулсан жимс, самар (10%) зэрэг бүтээгдэхүүнүүд юм.

Бусад экспортын гол бүтээгдэхүүнүүд бол сам хорхой болон хавч (3,5%), мод болон

модон бүтээгдэхүүнүүд (4.1%), мөн тамхи (2.4%) зэрэг бүтээгдэхүүнүүд юм.

2000 оны байдлаар Гондурас улсын импортын барааны эзлэх хувь дараах байдалтай

байна.

3 http://www.census.gov/

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 18

Page 19: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

Хэрэглээний бараа 16.9% Хүнс 13.1% Шатахуун 13.1% Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 28.5% Тоног төхөөрөмж 16.7% Transportation 11.5% Бусад 0.2%

2000 оны байдлаар дараах улсуудтай хамгийн их худалдаа (сая ам.доллараар) хийдэг

байна:

Улс Экспорт Импорт Тэнцэл АНУ 600 1,393 -793 El Salvador 107 180 -73 Гвантамала 65 231 -166 Герман 62 38 24 Япон 54 123 -69 Белги 17 n.a. n.a. Никарагуа 14 26 -12 Испани 13 36 -23 Франц 12 29 -17 Тринадод Тобаго

9 36 -27

Дараах графикаас Гондурас улсын 1985 -2008 оны экспорт, импорт болон худалдааны

тэнцэлийг харж болно. Доорхоос харахад хугацааны туршид тус улсын нийт худалдаа

эргэлт тасралтгүй өссөн байгаа ба 1998 оноос гадаад худалдаа огцом алдагдалтай гарч

эхэлсэн ба энэ байдал нь 2005 оны хүртэл үргэлжилжээ. Харин 2006 оноос эргээд гадаад

худалдаа ашигтай гарч эхэлсэн байна. 2009 оны 9 –р сарын байдлаар Гондурас улсын

гадаад худалдааны тэнцэл нь 12,5 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 19

Page 20: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

АНУ болон Гондурасын хамтын ажиллагаа

Латин Америкийн ихэнх орнуудын адилаар Гондурасийн эдийн засаг ч АНУ –тай нягт

холбоотой байдаг. АНУ нь Гондурасын хамгийн чухал худалдааны түншээс гадна тус

улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 2/3 нь АНУ-гаас орж ирдэг байна (2009 оны

мэдээлэл). Мөн ХАА –н бүтээгдэхүүнийхээ ихэнх хэсгийн АНУ –д экспортлодог байна.

АНУ-д ажиллаж амьдардаг Гондурасын иргэд жил бүр Гондурасд амьдардаг ар гэрлүүгээ

2 тэрбум гаруй ам.долларыг шилжүүлдэг байна. Энэ шилжүүлгийн хэмжээ нь Гондурасын

ДНБ –ий 28,2 –ийг бүрдүүлдэг байна (2007 оны мэдээлэл).

Гондурас нь Латин Америк болон Карибийн тэнгисийн бүс нутгаас дундаас дэлхийн

банкны ангилалаар 2005 онд дундаас доогуур орлоготой орнуудын нэг гэж

тодорхойлогдсон. Тус улс нийт 112,1 мянган кв.км газар нутгийн эзлэн оршидог ба 54,300

кв.км газрыг нь ой эзэлдэг.

ГАДААД ӨРИЙН БАЙДАЛ

1970-2005 оны гадаад өрийн байдал болон өрийн өсөлтийг дараах зургаас харж болно.

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 20

Page 21: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

2004 онд гадаад өр хамгийн өндөр байсан ба 6,040,626,000 –хүрч байжээ. 1970 –аад оноос 1980 оны дунд үе хүртэл гадаад өрийн байдал ерөнхийдөө монотон өсөх байсан бол 1980 –аад оны дунд үеээс ерөнхий хандлага нь монотон буурах байдалтай байна.

2006 оны байдлаар нэг хүнд ногдох гадаад өрийн хэмжээ нь 727,642 ам.доллар байсан ба ДНБ –ний 1000 ам.долларт ногдох гадаад өр нь 0,632 ам.доллар байна. Өөрөөр хэлбэл, гадаад өр нь ДНБ –ний 0,06 орчим хувийг эзэлж байна.

2006 оны байдлаар гадаад өрийн хэмжээгээрээ дэлхийн 135 орноос 65 –р байранд жагсаж байсан ба ДНБ –ний 1000 ам.долларт ногдох гадаад өрийн хэмжээгээрээ 46 –р байранд жагсаж байна. Эндээс харахад, гадаадын зээл тусламжыг нилээд авдаг нь харагдаж байна.

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 21

Page 22: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАЙДАЛ

1974-2005 оны гадаадын шууд хөрөнгө оруулалтын байдал дараах байдлаар харагдаж байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь 1993 оны хүртэл харьцангуй тогтмол бага байсан ба 1993 оноос огцом өсч эхэлсэн байна. Энэ нь тухайн улсын олон улсын тавцан дахь нэр хүндийн өсөлттэй холбоотой байж болох талтай юм.

2008 оны байдлаар нэг хүнд ногдох гадаадын шууд хөрөнгө оруулалт нь 64,388 ам.доллар байна. Мөн тухайн улсын ДНБ –ний 1000 долларт эзлэх гадаадын шууд хөрөнгө оруулалт нь 55,953 ам.доллар байна. Өөрөөр хэлбэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт нь ДНБ –нийхээ 5,6 орчим хувийг эзэлдэг байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр дэлхийн 152 орноос 60 –р байранд жагсаж байгаа бол ДНБ –ний 1000 ам.долларт ногдох гадаадын шууд хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр 28 –р байранд жагсаж байна. Эндээс харахад Гондурас улс гадаадын шууд хөрөнгө оруулалтын бусад орнуудтай харьцуулахад харьцангуй сайн татдаг болох нь харагдаж байна.

Гондурас улсын хувьд гадаадад шууд хөрөнгө оруулалт хийдэггүй4.

САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Гондурас улсын санхүүгийн зах зээлийг банкнаас гадуурх мөнгө, М2 –ийн ДНБ –нд эзлэх хувь, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт зэрэг үзүүлэлтүүдээр төлөөлүүлж авч үзье.

Банкнаас гадуурх мөнгө нь яг иргэдийн гар дээр нийт хэдэн төгрөг байгааг илэрхийлэх ба энэ нь санхүүгийн зах зээлийн нилээд нөлөөтэй үзүүлэлтэд тооцогддог. 1960-2005 оны банкнаас гадуурх мөнгөний динамик дараах байдлаар харагдаж байна.

4 Эх сурвалж: http://nationmaster.com/

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 22

Page 23: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

Дээрх зургаас харахад 1990 оныг хүртэл банкнаас гадуурх мөнгөний өсөлт харьцангуй тогтмол байсан ба 1990 оноос эхлэн огцом өсч эхэлсэн байна. Харин 1999 -2000 онд өсөлт тогтмол байсан нь 1998 онд болсон хар салхины аюултай холбоотой байж болох юм.

Санхүүгийн зах зээлийн гүнзгийрэлтийг хэмждэг гол үзүүлэлт бол бараг мөнгөний ДНБ –нд эзлэх хувь юм. Гондурас улсын зах зээлийн гүнзгийрэлтийн динамик дараах байдалтай харагдаж байна.

Дээрхээс харахад 1961 онд М2 –ийн ДНБ –нд эзлэх хувь нь дөнгөж 12,24 хувьтай байсан ба энэ үзүүлэлтээрээ дэлхийд 44 –р байранд жагсаж байсан байна. Харин 2005 оны байдлаар энэ үзүүлэлт нь 48,91 хувьтай болсон хэдий ч дэлхийд 64 –р байранд жагссан байна. Эндээс зах зээлийн гүнзгийрэлт нэмэгдсэн хэдий ч дэлхийн улсуудтай харьцуулахад харьцангуй удаан байгаа нь харагдаж байна.

Дараах зургаас 1961-2005 оны хоорондох мөнгөний нийлүүлэлтийн динамикыг харж болно. Гондурас улсын хувьд мөнгөний нийлүүлэлт нь нилээд хэлбэлзэмтгий байдаг ч ерөнхий чиг хандлагын хувь маш тогтвортой байгаа нь Ходрик –Прескотын шинжүүрээр тогтоогдож байна.

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 23

Page 24: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

-10

0

10

20

30

40

50

60

65 70 75 80 85 90 95 00 05

SER01 HPTREND01

Олон улсын санхүүгийн урсгал

2007 оны байдлаар гондурас улсад гадаад улсуудаас нийт 2,625 сая ам.доллар шилжиж ирсэн ба Гондурас улсаас гадаад улсруу 2 сая ам.долларыг шилжүүлсэн байна. Гондурас улсын гадаад улсуудад амьдардаг нэг иргэнээс дундажаар 94 ам.доллар шилжиж ирсэн байна. Гадаад улсуудаас ирэх санхүүгийн урсгалын 93 орчим хувийг зөвхөн Хойд Америк дангаараа эзэлдэг байна.

Үндэсний валютын ам.доллартай харьцах ханш 1999 -2007 оны динамик дараах байдалтай харагдаж байна.

Дээрхээс харахад, үндэсний валютын ам.доллартай харьцах ханш нь харьцангуй тогтвортой байдаг нь харагдаж байна. Энэ нь ерөнхийдөө сайн юм .

Мөнгөний гуйвуулга

Цагаачилж яваа хүмүүс байгаа газраасаа ар гэрлүүгээ мөнгө шилжүүлдэг. Энэ нь

цагаачиллын шууд үр ашиг юм. Энэ мөнгө нь орон нутгийн эдийн засгийг дэмжихээс

гадна тухайн улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлдэг. Гуйвуулгаар ирсэн мөнгө нь

тэгш бусаар хуваарилагддаг ба энэ нь орлогын тэгш бус хуваарилалтыг нэмэгдүүлдэг.

2007 онд нийт 370 тэрбум ам.доллар шилжүүлэг хийгдсэний талаас илүү хувь нь дундаж

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 24

Page 25: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

хүний хөгжилтэй улсруу шилжсэн бол эсрэгээрээ дөнгөж нэг хүрэхгүй хувь нь буурай

хүний хөгжилтэй улсруу шилжүүлэгдсэн байна. Гондурас улсын хувьд 2007 онд 2,625 сая

ам.доллар шилжиж ирсэн байна. Энэ нь нэг хүнд дундажаар 369 ам.доллар шилжиж ирсэн

гэсэн үг ба Латин Америк болон Карибийн тэнгисийн орнуудын дундажтай (114

ам.доллар) харьцуулахад маш өндөр дүнтэй харагдаж байна.

Table 6: ШилжүүлэгНийт шилжүүлгийн урсгал (сая ам.доллар) Нэг хүнд ногдох шилжүүлэг (Ам.доллар) 1. Энэтхэг 35,262 1. Люксембург 3,3553. Мексик 27,144 5. Ямайка 79029. Dominican Republic 3,414 16. Доминика 38531. Эквадор 3,094 17. Guyana 37734. Гондурас 2,625 19. Гондурас 36939. Ямайка 2,144 21. Доминиканы бүгд найрамдах улс 35040. Перу 2,131 24. Гватемала 319152. Чили 3 155. Чили 0157. Бурунди 0 157. Бурунди 0НэгтгэсэнЛатин Америк болон Кариб 63,363 Латин Америк болон Кариб 114Дундаж хүний хөгжилтэй улсууд 189,093 Дундаж хүний хөгжилтэй улсууд 44Дэлхийн 370,765 Дэлхийн 58

ХҮН АМ ЗҮЙН ХҮЧИН ЗҮЙЛС

2009 оны байдлаар Гондурасын хүн ам 7,792,854 байгаа ба энэ үзүүлэлтээрээ дэлхийд 94-р

байранд орж байна. Тус улсад садар самуун байдал хирээс хэтэрч, ДОХ-ийн нөлөөгөөр

насанд хүрээгүйчүүдийн эндэгдлийн түвшин нэмэгдэж байгаа ба үүнээс болж төрөөд

амьдрах магадлал буурч, нас баралтын түвшин буурч, хүн амын өсөлтийн түвшин буурч

байна.

Дараах графикаас 1980-2008 оны хүн амын динамик болон өсөлтийн динамикийг харж

болохоос гадна 2009-2013 оны хоорондох хүн амы тоо болон өсөлтийн урьдчилсан

таамаглалыг харж болно.

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 25

Page 26: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

Дээрхээс харахад хүн ам ерөнхийдөө өсч байгаа боловч өсөлт нь тасралтгүй буурсан

байдалтай байна. 1981 онд өсөлт нь 3,3 орчим хувьтай байсан бол 2008 онд 2,1 хувь орчим

болж буурсан байна. 2009 оны хүн ам ОУВС –гийн урьдчилсан таамаглалаар 7.828 сая

орчим байхаар байна.

Дараах хүснэгтээс Гондурас улсын хүн амын насны бүтэцийг харж болох ба гуравдах

баганаас дэлхийд хэддүгээр байранд жагсаж байгааг мөн харж болохоор байна.

0-14 нас 40.8% [50] –р байр15-64 нас 55.5% [179] –байр 65 -аас дээш 3.40% [171] –байр

Төрөлт болон нас баралтын түвшиний динамикийг дараах графикаар харууллаа.

Дээрх зургаас харахад төрөлтийн түвшин нь нас баралтын түвшинээсээ ойролцоогоор 5

дахин өндөр байгаа нь тус улсын хувьд хүн амын өсөлт эрчимтэй явагдаж байгааг илтгэж

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 26

Page 27: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

байна. 2009 оны байдлаар 26.27 төрөлт/1,000 хүн ам гэсэн харьцаа байгаа ба энэ

үзүүлэлтээрээ дэлхийд 61-р байранд орж байна. Харин 5.41 нас баралт/1,000 хүн ам гэсэн

харьцаагаараа дэлхийд 181-р байранд орж байна.

2009 оны 7 –р сарын байдлаар төрсөн хүүхдүүдийн хүйсийн харьцаа нь 1,05

эрэгтэй/эмэгтэй, 15 хүртэлх настай хүүхдүүдийн хүйсийн харьцаа 1,04 эрэгтэй/эмэгтэй,

15-64 настнуудын хүйсийн харьцаа 1 эрэгтэй/эмэгтэй, 65-аас дээш настай хүмүүсийн

хүйсийн харьцаа 0,82 эрэгтэй/эмэгтэй байна. Нийт хүн амын хүйсийн харьцаа 1,01

эрэгтэй/эмэгтэй байна. Эндээс харахад, эрэгтэйчүүдийн нас баралтын түвшин

эмэгтэйчүүдийн нас баралтын түвшинээс илүү байгаа нь харагдаж байна.

2009 оны байдлаар насанд хүрээгүйчүүдийн нас баралтын түвшин 24,03 нас баралт/1000

хүүхэд байгаа ба энэ үзүүлэлтээрээ дэлхийд 91-р байранд орж байна. Үүнээс насанд

хүрээгүй эрэгтэйчүүд 26,97 нас баралт/1000 хүүхэд, насанд хүрээгүй эмэгтэй 20,94 нас

баралт/1000 хүүхэд байна.

Дараах зургаас 1960-2005 оны хотын хүн амын нийт хүн амд эзлэх хувь болон хотын хүн

амын өсөлтийг динамикийг харж болно.

Дээрх зургаас харахад хотын хүн амын нийт хүн амд эзлэх хувь жил бүр өссөн байгаа

боловч хотын хүн амын өсөлтийн хурд буурч байгааг харж болохоор байна. 1960 онд

хотын хүн ам нь нийт хүн амынхаа 22,7 хувьтай тэнцэж байсан бол 2005 онд энэ нь 46,5

хувь болж өссөн байна. Гэвч 1961 онд хотын хүн амын өсөлтийн хувь 6,05 байсан бол

2005 онд 3,14 болж буурсан байна.

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 27

Page 28: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

ХОТЖИЛТ БА ХҮН АМЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН

Гондурас улсын хувьд хөдөөнөөс хотруугаа шилжих хөдөлгөөн нилээд ажиглагдаж байна.

Ялангуяа баруун хойд мужуудаас (Ocotepeque, Lempira, Intibucá, La Paz, болон Valle)

Карибийн тэнгисийн ойролцоох бүс нутгуудруу (Cortés, Yoro, Atlántida, and Colón)

шилжих хөдөлгөөний чиглэгдэж байна. Хорьдугаар зууны эхэн үеэр, тус улсын ихэнх

ажиллах хүч нь бананы суулгац дээр ажиллаж байсан ба үүнтэй холбоотойгоор Карибийн

тэнгисийн эрэг орчимд ихээр шилжин суурших болсон байна. Мөн Tegucigalpa хот нь аж

үйлдвэр болон хөдөө аж ахуйн гол төв хот биш ч гэсэн ажил хайгчидын гол очдог газар

болсон байна.

Хөдөөнөөс хотруу шилжих үзэгдэл нь зөвхөн хорьдугаар зууны эхэн үед ажиглагдаагүй ба

түүнээс хойш ч тасралтгүй шилжилт хийгдсээр байгааг дараах зургаас харж болохоор

байна. Хотжилтийн ерөнхий хандлага:

Хотжилт 54 111-р байр1975 оны хотжилт 32.10% [109] –р байр2015 оны хотжилт 64.30% [80] –р байр

Хорьдугаар зууны хоёрдох хагаст, Tegucigalpa хотын хүн ам огцом нэмэгдэж байна. 1950

–иад оны үед Tegucigalpa хот хүн ам даруй 75 хувиар өссөн бол дараагийн арван жилийн

дотор 80 –аас дээш хувиар өссөн статистик мэдээлэл байна. 1980 оны байдлаар

Tegucigalpa хотын хүн амын тоо 400,000 байсан бол 1989 онд хүн ам 576,661 болж огцом

өссөн байна. Энэ огцом өсөлтийг тухайн хотын дэд бүтэцийн хөгжилтэй холбож

тайлбарлаж байна.

1950-1980 оны хооронд San Pedro Sula хотын хүн амын өсөлт нь Tegucigalpa –ийн

өсөлтөөс ч өндөр байсан байна. San Pedro Sula хотын хүн амын энэ хурдтай өсөлтийг

тухайн хотын орон сууцны өсөлт, үйлчилгээ болон ажлын байрны олдоц зэрэгтэй холбон

тайлбарлаж байна.

Бусад хотжилтийн төвүүдэд хүн амын өндөр өсөлттэй байгаа хотууд болон бүс нутгууд

буюу La Ceiba, Карибийн тэнгисийн эрэг орчим болон El Progreso, мөн хөдөө аж ахуйн

муж болох Río Ulúa зэрэг газруудыг нэрлэсэн байна. La Ceiba нь Гондурасын гуравдах том

хот юм. 1988 онд хүн ам нь 68,764 байсан ба хүн амын жилийн дундаж өсөлт нь 3,2 хувь

байжээ. El Progreso нь тус улсын дөрөвдөгч томоохон хот юм. 1988 онд тус хотын хүн ам

нь 6,058 байсан ба тухайн үеийн хүн амын жилийн дундаж өсөлт нь 4,5 хувь орчим

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 28

Page 29: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

байжээ. Тухайн үеийн прогнозоор La Ceiba болон El Progreso хоёр улс нь хоёулаа 100,000

дээш хүн амтай болно гэсэн урьдчилсан таамаглал байжээ. Хотжилтын түвшиний

өөрчилөлтийг дараах зургаас харж болохоор байна.

Шилжин сууршигчидын ихэнх нь 20 хүртэлх насны залуучууд байна. Шилжигсэдийн

эрэгтэйчүүд нь хөдөө аж ахуйн салбарт, ялангуяа карибийн тэнгисийн орчимд шилжин

ирж байгаа эрэгтэйчүүд бол хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. эмэгтэйчүүдийн

хувьд ажиллах салбар нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангуй хязгаарлагдмал юм.

Цагаачилал

Жил бүр, сая сая хүн илүү сайхан амьдрахын тулд улс хооронд цагаачилж байна.

Дотоодын болон олон улсын ихэнх цагаачилагчид илүү их орлого олох, илүү сайн

боловсрол эзэмших, эрүүл мэндээ хамгаалах болон хүүдүүдийнхээ ирээдүйг

баталгаажуулах зорилготой байдаг. Дэлхийд нэг жилд нийт 195 сая олон улсын

цагаачилагсад нэг хөгжиж байгаа орноос нөгөө хөгжиж байгаа оронд эсвэл хөгжингүй

оронд шилжин суурьшиж байна.

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 29

Page 30: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

Гондурас улсын хувьд гадаадад цагаачилах түвшин нь 5,3% -тай байна. Гондурасын

гадаадад цагаачилагсадын 81,1 хувь нь Хойд Америкт очиж байна.

Table 4: EmigrantsЦагаачидын эх нутаг Цагаачилалын түвшин

(%)Гол очдог тив (%)

1. Antigua and Barbuda 45.3 Ази 46.676. Парагвай 6.9 Латин Америк болон

Кариб87.4

84. Панама 5.7 Хойд Америк 80.690. Гондурас 5.3 Хойд Америк 81.192. Эквадор 5.3 Хойд Америк 45.396. Гвантемала 4.9 Хойд Америк 83.0177. Бразил 0.5 Ази 30.4181. Монгол 0.3 Европ 40.7НэгтгэсэнЛатин Америк болон Кариб 4.7 Хойд Америк 68.9Дундаж хүний хөгжилтэй улсууд

1.9 Ази 43.3

Дэлхийн 3.0 Европ 33.4

2009 онд цагаачилагсадаас хамгийн олон хүн очсон улс бол АНУ ба 40 орчим сая олон

улсын цагаачид очсон байна. Катар улсын иргэд АНУ –д хамгийн их цагаачилдаг ба

Катарыннийт цагаачилагсадын 80 гаруй хувь нь АНУ –д цагаачилдаг байна. Энэ үзүүлэлт

нь бусад улсуудтай харьцуулахад хамгийн өндөр дүнтэй байгаа нь харагдаж байна.

Гондурас улсын хувьд цагаачилан ирэгсэд нь 26,3 мянга байсан ба энэ нь нийт хүн амын

0,4 % -тай тэнцэж байна.

Table 5: Шилжин ирэгсэдЦагаачидын очдог газар

Шилжин ирэгсэдийн тоо (мянгаар)

Цагаачидын очдог газар

Шилжин ирэгсэдийн нийт хүн амд эзлэх хувь (%) 2005

1. АНУ 39,266.5 1. Катар 80.528. Аргентина 1,494.1 17. Antigua and

Barbuda21.8

150. Гаити 30.1 157. Мексико 0.6151. Ямайка 27.2 161. Гвантемала 0.4152. Гондурас 26.3 163. Гондурас 0.4153. Барбадос 26.2 164. Бразил 0.4158. Antigua and Barbuda

18.2 172. Гаити 0.3

179. Saint Kitts and Nevis

4.5 179. Куба 0.1

182. Vanuatu 1.0 182. Хятад 0.0

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 30

Page 31: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

НэгтгэсэнЛатин Америк болон кариб

6,064.9 Латин Америк болон кариб

1.1

Дундаж хүний хөгжилтэй улсууд

40,948.6 Дундаж хүний хөгжилтэй улсууд

0.8

Дэлхийн 195,245.4 Дэлхийн 3.0

БАЙГАЛИЙН НӨӨЦ, ТҮҮНИЙ АШИГЛАЛТ

1800 –аад оны сүүлээр Гондурасын эдийн засгийн гол салбар нь уул уурхайн салбар

байсан ба 1900 –аад оноос энэ салбарын эдийн засаг дахь нөлөөллийг огцом бууруулсан.

The New York and Honduras Rosario Mining Company (NYHRMC) уул уурхайн компани нь

1882-1954 онуудын хооронд буюу үйл ажиллагаагаа зогсоохоосоо өмнө 60 сая

ам.долларын өртөг бүхий алт олборлосон байна. 1980 –аад оны үеэс ДНБ –нд эзлэх уул

уурхайн оролцоог тогтвортой бууруулсан ба 1992 онд уул уурхайн салбарын орлого ДНБ

–ний ердөө 2 хувьтай тэнцэж байжээ. Баруун Гондурасын El Mochito уурхай нь ашигт

малтмалын үйлдвэрлэлээрээ Төв Америкийн хамгийн том уурхай юм. Тус уурхай нь алт,

мөнгө, харандааны бал, цайр, болон кадмий зэрэг ашигт малтмалууд байдаг ба эдгээр

ашигт малтмалаа олборлоод АНУ болон Европын улсуудад түүхий эд хэлбэрээр

экспортлодог.

Дээрх ашигт малтмалуудаас гадна дүнз, төмрийн хүдэр, сурьма (будаг), чулуун нүүрс,

загас, гидро электрон энерги зэрэг голлох байгалийн нөөцүүд байдаг.

Нийт цэвэр усны нөөц 2000 оны байдлаар 95.9 куб.км байсан. Цэвэр усны нэг жилийн

хэрэглээ 0.86 куб.км ба үүний 8 хувь нь ахуйн хэрэглээнд, 12 хувь нь аж үйлдвэрийн

хэрэглээнд, үлдсэн 80 хувь нь ХАА салбарт хэрэглээнд зарцуулагдсан байна. 2000 оны

байдлаар нэг хүнд жилд 119 куб.м ус ногдож байжээ.

Байгалийн аюул: Газар хөдлөлт, хар салхи болон Карибийн тэнгисийн эрэг дагуух үер

зэрэг аюулууд элбэг тохиолддог боловч хор хөнөөл нь харьцангуй бага. Байгаль орчин

болон байгаль орчны асуудлууд:

Хотын хүн амын өсөлт;

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зорилгоор газрыг цэвэрлэх болон мод бэлтгэлийн

үйл ажиллагааны улмаас замбраагүй мод огтлох асуудал;

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 31

Page 32: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

Газрын нуралт болон ямар ч хяналтгүй хөгжил, захын газрыг фермийн үйл

ажиллагаанд ашиглах зэрэг газрын зохисгүй хэрэглээний улмаас газрын нуралт

идэвхижиж байгаа;

Уул уурхайн үйл ажиллагааны улмаас Lago de Yojoa (тус улсын цэвэр усны

хамгийн том нөөц) бохирдож байгаа, мөн хүнд металын үйлдвэрллийн нөлөөгөөр

хэд хэдэн гол, горхийг бохирдуулж байгаа зэрэг асуудлууд байна.

Газар нутгийн нилээдгүй хувийг нь ой мод эзэлдэг ба энэ нь сүүлийн жилүүдэд огцом

буурч байгаа нь тухайн улсын санааг нилээд зовоож байгаа асуудал болоод байна. Дээрх

зургаас ойн нийт газар нутагт эзлэх хувийг харж

болно.

Орчин байдал ба нэгдсэн олон улсын гэрээ:

Амьдралын хэв маягийн өөрчилөлт

(Biodiversity), Уур амьсгалын өөрчилөлт, Уур

амьсгалын өөрчилөлт-Киотогийн протокол, Цөлжилт, Endangered Species, Хорт хаягдал,

Тэнгисийн хууль (Law of the Sea), Далайд зорчигчидийн хог хаягдал (Marine Dumping),

Озонын давхрагын хамгаалалт, Ship Pollution, Tropical Timber 83, Tropical Timber 94,

Wetlands

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХӨГЖИЛ

Гондурас улсын хувьд 1950 –иад оныг хүртэл үндэсний боловсролын систем нь маш учир

дутагдалтай байсан. 1957 оны реформоос өмнө зөвхөн эрх мэдэлтэй хүмүүс л хүүхдүүдээ

хувийн их дээд сургуулиудад сургадаг байсан. Ramón Villeda Morales (1957-63) –ийн

засгийн газар үндэсний нийтийн боловсролын систем болон сургуулийн хичээлүүдийн

программуудад шинчлэл хийх үндэс суурийг тавьсан ба үүнийг реформ байсан гэж үздэг.

Гондурасын үндсэн хуулинд хүүхэд бүр 7-14 насандаа бага сургуульд үнэ төлбөргүйгээр

заавал хамрагдах ёстой гэж заасан байдаг. Ингэснээр Гондурасын боловсролын систем

бодит байдал дээр илүү хатуу болсон юм. Гэвч тус улсын нийтийн боловсролын систем нь

тийм ч чанартай биш ба сургуульд сурахад материаллаг зардал өндөр. Эрх мэдэлтэй

хүмүүс бол хүүхдүүдээ чанартай боловсролтой хувийн их дээд сургуулиудад сургадаг.

Гондурасын боловсролын систем буруу байгаа нь статистикуудаас харагддаг. Жишээлбэл,

Гондурасын боловсролын яамны мэдээллээр бол бичиг үсэг тайлагдалт маш хангалтгүй

(нийт хүн амын 40 хувь, хөдөөгийн хүн амын 80 хувь нь бичиг үсэг тайлагдаагүй) байгаа.

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 32

Page 33: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

Сургуульд элсэн орсон хүүхдүүдийг дөнгөж 43 хувь нь л бага сургуулиа төгсдөг гэсэн

статистик байдаг. Бага сургуульд элсэн орсон нийт сурагчидын зөвхөн 30 хувь нь л дунд

сургуульд элсэн ордог, харин их дээд сургуулиудад зөвхөн 8 хувь нь элсэн ордог гэсэн

судалгаа байдаг.

Мөн сургуулийн багш нарын чанар, заах арга маш сул байдаг. Багш нарт төлдөг цалин

доогуур байгаагаас багш нарын чанар улам муудаж байгаа ба мөн багш нарыг дахин

сургалтанд хамруулах зэрэг ямар ч үйл ажиллагаа байдаггүй нь ихээхэн санаа зовоосон

асуудал болоод байна.

Нийтийн боловсролын энэ дутагдалтай байдлаас улбаалаад 1970 оноос хойш хувийн

сургуулиуд маш ихээр байгуулагдаж байгаа ба эдгээр сургуулиуд нь чанартай

боловсролыг өгдөг ч хэт ашиг олох зорилгоор ажиллаж байдаг.

Гондурас улсын 1970-2005 оны ҮНО –д эзлэх боловсролын зардалын динамик дараах

байдалтай харагдаж байна.

Дээрхээс харахад тус улс нь боловсролын салбартаа ҮНО –ынхоо дундажаар 3,5 хувийг

зарцуулдаг байна. 1987 онд хамгийн өндөрх буюу 4,67 хувийг зарцуулсан бол 1996 оноос

тогтмол 3,55 хувийг зарцуулж байна.

1980 -2001 оны гуравдах шатны сургуульд хамрагдагсадын динамикийг дараах зургаар

харуулж байна.

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 33

Page 34: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

Ерөнхийдөө бол 1993 оны хүртэл тогтмол нэмэгдсэж байсан ба 1994 оноос огцом өсөх

хандлагатай байна. Энэ үзүүлэлтийн сүүлийн жилүүдийн мэдээлэл олдоогүй учир сүүлийн

жилүүдэд яг яаж байгааг нь харах боломжгүй юм5.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ

Гондураст бол эрүүл мэндийн чанар, эрүүл мэнддээ хэр анхаарал тавьдаг зэрэг нь орлогын

түвшинтэй шууд хамааралтай. Эрүүл мэндээ өндөр түвшинд хамгаалахад маш өндөр

зардалтай. Мөн эрүүл мэнддээ анхаарал тавих байдал нь хот болон хөдөөд маш ялгаатай

байдаг. Хүүхдүүдийн 34 хувь нь тэжээлийн дутагдалтай байдаг ба тэд 2-5 насандаа явж

эхэлдэг байна. Мөн хүн амын ихэнх нь усны дутагдалтай байдаг ба тус улсын нярайн

эндэгдэл маш өндөр буюу 1000 төрөлт тутмын 63 нь энддэг байна. Мөн дундаж наслалт

маш бага байдаг.

Эрүүл мэндийн үйлчилгээ нийт ард иргэддээ хүрч үйлчилж чаддаггүй ба дундажаар 1,3

сая хүн эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй гэсэн статистик байдаг. 1984 оны

байдлаар 1510 хүнд нэг эмч ногддог байжээ. Эмнэлэг, клиникүүдэд нь шаардлагатай

ажилтан, тоног төхөөрөмж болон эмнэлгийн хэрэгсэлүүд дутагталтай байдаг байна.

2003-2008 оны дундаж наслалтын динамик дараах байдалтай харагдаж байна. Зургаас

харахад 2005 оноос хойш дундаж наслалт тогтвортой байна. 2008 оны байдлаар дундаж

наслалт нь 71,8 байна. Тус улсын хувьд эмэгтэйчүүдийн дундаж наслалт нь

эрэгтэйчүүдийн дундаж наслалтаас дундажаар 3 насаар өндөр байна.

5 Дашрамд дурдахад Гондурас улсын статистик маш муу хөгжилтэй юм байна.

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 34

Page 35: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

Дараах зургаас 1000 хүнд ногдох эмчийн тоог харж болно.

Дээрх зургаас харахад 1960 онд 1000 хүнд 0,08 эмч (12500 хүнд нэг эмч) ногдож байсан бол 2000 оны байдлаар 1000 хүнд 0,57 эмч (ойролцоогоор 2000 хүнд нэг эмч) болж өссөн байна.

Дараах зургаас эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа зардлыг (ДНБ –нд эзлэх эрүүл мэндийн зардал) харж болно.

Гондурас улсын эрүүл мэндийн салбарт зарцуулах зардал монотон өсөх чанартай байгаа нь харандаж байгаа ба 2004 оны байдлаар эрүүл мэндийн салбартаа ДНБ –нийхээ 7,2 хувийг зарцуулсан байна.

ТАТВАРЫН СИСТЕМ

Гондурас улсын хамгийн өндөр татвар бол корпорацийн орлогын татвар юм. Энэ нь жилд дөрвөн

удаа буюу улиралд нэг удаа татварын өмнөх ашгаас 25 хувиар бодож авдаг татвар юм. Бидний

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 35

Page 36: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

хамгийн сайн мэддэг татвар болон НДШ нь нийт 7,9 хувь байдаг ба ажилтаны цалингаас 7 хувийг

үлдсэн 0,9 хувийг нь байгууллагаас төлдөг байна. Манай улсад байдаггүй татварууд гэвэл хотод

байдаг үйлдвэр болон хотод хийгдсэн үйл ажиллагаанд ногдуулдаг татвар юм. Энэ нь

борлуулалтын орлогоос 7,1 хувиар авдаг.

ТатварЖилд төлөх тоо

Хууль ёсны татварын түвшин

юунаас авдагНийт

татварын түвшин

Корпорацийн орлогын татвар

4 25.00%Татварын өмнөх ашиг

21.4

НДШ 12 7.00% Нийт цалин 7.9Хотод байдаг үйлдвэр болон арилжааны татвар

1 0.40% Борлуулалт 7.1

Үл хөдлөх хөрөнгийн татвар

1 1.00%Хөрөнгийн үнэлгээ

2.6

Мэргэжлийн сургалтын татвар

1 1.00% Нийт цалин 1.1

Капиталын ашгийн татвар

1 10.00%Капиталын ашиг

1

Шатахууны татвар 1Галлон тутамд 0.6106$

Шатахууны хэрэглээ

0.6

Хотын өмчийн татвар 12 1000 -аас 3.5 Lps.Өмчийн үнэлгээ

0.5

Тээврийн хэрэгслийн татвар

1Тогтмол төлбөр (Lps 2,200)

  0.2

НӨАТ 12 12.00%Нэмэгдсэн өртөг

 

Шуудангийн маркны татвар

1

20 Lps. For contracts with a value less than 1,000; 1.5 Lempiras per 1,000 of value of transaction

Үйл ажиллагааны өртөг

 

Хотод байдаг үйлдвэр болон үйл ажиллагааны татвар нь хотжилтыг бууруулах сайн

талтай гэж үздэг. Жишээлбэл, хотод өндөр татвартай ажиллаж байхаар хөдөө татвар

багатай ажиллавал илүү ашигтай байхаар татварыг тогтоовол хөдөө орон нутагт томоохон

үйлдвэрүүд баригдаж, үйл ажиллагаа явагдах боломжтой юм. Мөн хотын өмчийн татвар

буюу хотод байдаг үл хөдлөх хөрөнгөнд татвар ногдуулдаг. Гондурас улсын хувьд

хотжилт нь томоохон асуудал болоод байгаа ба энэ талаар “хотжилтийн байдал” хэсгээс

уншина уу!

Магадгүй манай улсын хувьд ч сүүлийн жилүүдэд хотжилт асуудал үүсгэх хэмжээнд

хүрээд байгаа ба Гондурас улсын туршлагыг авч хэрэгжүүлэх боломжтой юм.

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 36

Page 37: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Тусгаар тогтнолоо 1821оны 9-р сарын 15 олж Ардчилсан, Үндсэн хуульт, Бүгд найрамдах

улсыг байгуулсан ба анхны үндсэн хуулиа 1982 онд баталж; 1999 нэмэлт өөрчилөлт

оруулж байсан.

Гүйцэтгэх засаглал – Ерөнхийлөгчийн засаглалтай ба 4 жил тутамд сонгогдоно.

Хууль тогтоох эрх мэдэл —Үндэсний конгресс, 4 жил тутамд сонгогдоно.

Шүүх эрх мэдэл – Supreme Court of Justice (appointed for a 7-year term by Congress and

confirmed by the president); several lower courts.

Сонгуулийн эрх: 18 нас хүрээд бүх нийтээр санал өгөх ёстой.

Гондураст таван улс төрийн нам бүртгэлтэй байдаг.

Үндсэний нам (Partido Nacional de Honduras: PNH)

Либерал нам (Partido Liberal de Honduras: PLH)

Социал демократ нам (Partido Innovación y Unidad-Social Demócrata: PINU-SD)

Социал христиан нам (Partido Demócrata-Cristiano de Honduras: DCH)

Ардчилсан нэгдлийн нам (Partido Unificación Democrática: UD)

Үндсэний нам болон либерал нам нь сүүлийн хэдэн арван жилд төр барьж байна. Сүүлийн

жилүүдэд Гондураст таван либерал ерөнхийлөгч төр барьсан: Roberto Suazo Córdova, José

Azcona del Hoyo, Carlos Roberto Reina, Carlos Roberto Flores болон Manuel Zelaya, мөн хоёр

үндэсний буюу националист ерөнхийлөг байсан: Rafael Leonardo Callejas Romero болон

Ricardo Maduro нар болно.

Энэ хэсэгт үргэлжлэл бий ...

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 37

Page 38: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

ДҮГНЭЛТ

2007 онд бодит дотоодын нийт бүтээгдэхүүн нь 151,85 тэрбум HNL байсан ба 2008

өмнөх жилээсээ бодит ДНБ нь 4 орчим хувиар өссөн байна. Олон улсын валютын

сангийн тооцоогоор бол Гондурасын эдийн засаг 2009 онд 1,5 орчим хувиар өсөх

буюу 160,29 тэрбум HNL болж өсөх хандлагатай байна гэжээ.

Гондурасын эдийн засгийн ихэнх нь хөдөө аж ахуй дээр суурилдаг, 1999 оны

байдлаар ДНБ-ий 22 хувь нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байна. Нийт

экспортын орлогын 22 хувь нь кофе экспортлосны орлог эзэлж байна. 1998 оны

Mitch хар салхины (Hurricane Mitch) сүйрлээс өмнө экспортын орлогод эзлэх

хувийн жингээрээ хоёрдох бүтээгдэхүүн бол банана байсан ба 2000 онд Мitch хар

салхинаас өмнөх түвшиний 57 хувийг нь сэргээжээ. Экспортын өөр нэг гол

бүтээгдэхүүн бол боловсруулсан сам хорхой юм.

Хүний хөгжлийн индексийн бүрэлдэхүүн хэсгүүдээс зөвхөн орлого болон

сургуульд элсэгчид нь зарим тохиолдолд богино хугацааны бодлогын өөрчлөлтөд

хариу үйлдэл үзүүлдэг. Энэ нь нийт хугацаанд хүний хөгжлийн индексийн

өөрчлөлтийг судлахад чухал байдаг. 1980 -2007 онуудад Гондурасын хүний

хөгжлийн индекс жил бүр 0,94 % -хувиар буюу 0,567 -0,732 болж өссөн байна.

Гондурас улсын хувьд 1960-1981 оны хооронд ДНБ –ний нэг долларт ногдох

засгийн газрын хэрэглээний түвшин тогтмол 0,249 доллар буюу Гондурас улсын

засгийн газрын хэрэглээ нь ДНБ –нийхээ 24,9 хувийг эзэлж байсан. 1981 оноос энэ

үзүүлэлт нь харьцангуй хэлбэлзэж эхэлсэн ба хамгийн өндөртөө 1990 онд 0,298

доллар, хамгийн багадаа 1997 онд 0,131 ам.доллар байсан байна. Монгол улсын

хувьд бүх цаг хугацааны туршид тийм ч хүчтэй хэлбэлзэл харагдахгүй байгаа ч

жил бүр бага зэрэг өөрчилөгдөж байсан нь харагдаж байна.

Ядуурлын өндөр түвшинөөс хамаараад тус улсад садар самуун байдал хирээс

хэтэрч, ДОХ-ийн нөлөөгөөр насанд хүрээгүйчүүдийн эндэгдлийн түвшин

нэмэгдэж байгаа ба үүнээс болж төрөөд амьдрах магадлал буурч, нас баралтын

түвшин буурч, хүн амын өсөлтийн түвшин буурч байна.

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 38

Page 39: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

Гондурасын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нь кофе (33%), дараа нь хэвлэмэл

зүйлс (printed matter -13%), болон боловсруулсан жимс, самар (10%) зэрэг

бүтээгдэхүүнүүд юм. Бусад экспортын гол бүтээгдэхүүнүүд бол сам хорхой болон

хавч (3,5%), мод болон модон бүтээгдэхүүнүүд (4.1%), мөн тамхи (2.4%) зэрэг

бүтээгдэхүүнүүд юм.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр дэлхийн 152 орноос 60 –р

байранд жагсаж байгаа бол ДНБ –ний 1000 ам.долларт ногдох гадаадын шууд

хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр 28 –р байранд жагсаж байна. Эндээс харахад

Гондурас улс гадаадын шууд хөрөнгө оруулалтын бусад орнуудтай харьцуулахад

харьцангуй сайн татдаг болох нь харагдаж байна.

Хотын хүн амын нийт хүн амд эзлэх хувь жил бүр өссөн байгаа боловч хотын хүн

амын өсөлтийн хурд буурч байгааг харж болохоор байна. 1960 онд хотын хүн ам

нь нийт хүн амынхаа 22,7 хувьтай тэнцэж байсан бол 2005 онд энэ нь 46,5 хувь

болж өссөн байна. Гэвч 1961 онд хотын хүн амын өсөлтийн хувь 6,05 байсан бол

2005 онд 3,14 болж буурсан байна.

Манай улсад байдаггүй татварууд гэвэл хотод байдаг үйлдвэр болон хотод

хийгдсэн үйл ажиллагаанд ногдуулдаг татвар юм. Энэ нь борлуулалтын орлогоос

7,1 хувиар авдаг. Хотод байдаг үйлдвэр болон үйл ажиллагааны татвар нь

хотжилтыг бууруулах сайн талтай гэж үздэг. Жишээлбэл, хотод өндөр татвартай

ажиллаж байхаар хөдөө татвар багатай ажиллавал илүү ашигтай байхаар татварыг

тогтоовол хөдөө орон нутагт томоохон үйлдвэрүүд баригдаж, үйл ажиллагаа

явагдах боломжтой юм. Мөн хотын өмчийн татвар буюу хотод байдаг үл хөдлөх

хөрөнгөнд татвар ногдуулдаг. Гондурас улсын хувьд хотжилт нь томоохон асуудал

болоод байгаа ба энэ талаар “хотжилтийн байдал” хэсгээс уншина уу!

Магадгүй манай улсын хувьд ч сүүлийн жилүүдэд хотжилт асуудал үүсгэх

хэмжээнд хүрээд байгаа ба Гондурас улсын туршлагыг авч хэрэгжүүлэх

боломжтой юм.

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 39

Page 40: Honduras Final

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль – Экономикс эконометриксийн тэнхим

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

1. http://stat.hd/ - Гондурас улсын Статистикийн хороо

2. http://www.nbt. hd /en/ - Гондурас улсын Төв банк

3. http://imf.org/honduras - ОУВС-ийн вэбсайт

4. http://economywatch.com/

5. The World Factbook, 2009

6. http://indexmundi.com/ - Дэлхийн улс орны үзүүлэлтүүд

7. http://en.wikipedia.org/wiki/honduras

8. http:// nationmaster.com /

9. http://unctad.org/honduras

10. http://hdrstats.undp.org/fr/countries/country_fact_sheets/cty_fs_ hnd .html

11. http://nso.mn/ - МУ-ын Үндэсний Статистикийн хороо

12. http://econotimes.mn/

13. http://ambaga.blogspot.com/

Л.Энх-Амгалан (БЭЗ-IV) Хуудас 40