horongo oruulaltiin tuhai.docx

44
Курсын ажил Удиртгал Энэхүү сэдвийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгө оруулалтын үйл явцыг дэмжих нэг үүсвэр нь үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэл байдаг. Төрийн өмчийг хувьд шилжүүлсэнээс хойш буюу өмч хувьчлалын дагуу бий болсон хөрөнгийн үнэлгээ багаар тогтоогдож байснаас элэгдэл хорогдлын шимтгэлийн хэмжээ багасаж, зарим тохиолдолд нэлээд аж ахуйн нэгжүүд элэгдэл хорогдолын санг байгуулахад хойрго хандах болсон. Иймээс үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдол, сэргээн босголтын санг хөрөнгө оруулалтын найдвартай, томоохон эх үүсвэр маягаар сэргээн тогтоох асуудал чухлаар тавигдаж байна. Үл хөдлөх хөрөнгийн татвар ч урамшуулах хэмжээнд зохистой байх шаардлагатай. Хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулалтын гуравны нэгийг элэгдэл хорогдолын сангаас санхүүжүүлдэг байна. 1

Upload: -

Post on 30-Nov-2015

54 views

Category:

Documents


12 download

TRANSCRIPT

Page 1: horongo oruulaltiin tuhai.docx

Удиртгал

Энэхүү сэдвийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгө оруулалтын үйл

явцыг дэмжих нэг үүсвэр нь үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэл

байдаг. Төрийн өмчийг хувьд шилжүүлсэнээс хойш буюу өмч хувьчлалын дагуу

бий болсон хөрөнгийн үнэлгээ багаар тогтоогдож байснаас элэгдэл хорогдлын

шимтгэлийн хэмжээ багасаж, зарим тохиолдолд нэлээд аж ахуйн нэгжүүд

элэгдэл хорогдолын санг байгуулахад хойрго хандах болсон. Иймээс үндсэн

хөрөнгийн элэгдэл хорогдол, сэргээн босголтын санг хөрөнгө оруулалтын

найдвартай, томоохон эх үүсвэр маягаар сэргээн тогтоох асуудал чухлаар

тавигдаж байна. Үл хөдлөх хөрөнгийн татвар ч урамшуулах хэмжээнд зохистой

байх шаардлагатай. Хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулалтын гуравны нэгийг

элэгдэл хорогдолын сангаас санхүүжүүлдэг байна.

1

Page 2: horongo oruulaltiin tuhai.docx

Нэгдүгээр бүлэг

Хөрөнгө оруулалтын тухай ойлголт

1.1 Хөрөнгө оруулалтын тухай ойлголт, ангилал

Аливаа нэгэн байгууллагын үйл ажиллагааг шинэчлэх, хөгжүүлэх, шинээр

зохион байгуулах, бусад аж ахуйтай нэгдэх үед гадаад ба дотоод эх үүсвэрээр

эдийн засгийн нөөц болох мөнгө, тоног төхөөрөмж, ажиллах хүчний нөөц,

технологи арга зүй зэргийг бүрдүүлдэг. Хөрөнгө оруулалтыг өөрийн үндсэн үйл

ажиллагааны явцад олсон орлого үр дүн болох ашигаар санхүүжүүлж байгаа

бол дотоод эх үүсвэр гэж нэрлэдэг. Харин дотоод эх үүсвэр нь хүрэлцэхгүй

байгаа хөрөнгийн хэмжээг гадаад эх үүсвэр гэж нэрлэдэг. Энэ нь зээл тусламж,

хувьцаа, баталгаат зээлийн өглөг, бонд облигаци, вексель зэргээр хөрөнгийг

босгодог.

Хөрөнгө оруулалтын зорилго нь:

1. Өөрийн боломжит мөнгөн хөрөнгийг бусдад эзэмшүүлсний төлөө хүү

авах

2. Биет болон биет бус хөрөнгө ашиглуулсны төлбөр авах

3. Үнэт цаас /хувьцаа/ худалдан авсны ногдол ашиг хүртэх замаар

хөрөнгийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлэхэд оршино.

Эдгээрээс авч үзвэл хөрөнгө оруулалтын гол зорилго хуримтлуулсан

хадгаламжаа зохистой байршуулж ирээдүйн ашгаа нэмэгдүүлэхэд оршиж

байна. Хөрөнгө оруулалтыг чиглэлээс нь хамааруулна бокцын ба зорилгын гэж

ангилдаг. Бокцын хөрөнгө оруулалт гэдэг нь тодорхой хугацаанд тодорхой

хэмжээний хөрөнгөө ашиглуулж зээлдүүлсэний төлөө хүү ба ашигийг тооцсон

хөрөнгө оруулалтыг хэлнэ. Зорилгын хөрөнгө оруулалт гэдэг нь тодорхой нэгэн

хүү, ашиг харгалзахгүйгээр тухайн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор

оруулсан хөрөнгийг хэлнэ. Хөрөнгө оруулалтыг шинж төрхөөр нь 3 хэсэгт

хуваан авч үздэг:

1. Үнэт цаасаарх хөрөнгө оруулалт

Үүнд: хувьцаа бонд зэрэг үнэт цаасыг худалдан авах хэлбэрээр хөрөнгө

оруулахыг хэлнэ.

2. Төслийн хөрөнгө оруулалт

Үүнд: төсөл хэрэгжүүлэх замаар хөрөнгө оруулалт хийх үйл

ажиллагаагаар илрэнэ.

2

Page 3: horongo oruulaltiin tuhai.docx

3. Бусад хөрөнгө оруулалт

Үүнд: мөнгөөр болон бусад хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийхийг хэлнэ.

Хөрөнгө оруулалтыг ашиглаж байгаа хугацаанаас нь хамааруулна 2 ангилна

авч үзнэ:

1. Урт хугацааны хөрөнгө оруулалт

/1-ээс дээш жил /

2. Богино хугацааны хөрөнгө оруулалт

/1жил хүртлэх хугацааг хамрана /

Бүс нутгаас хамаарч хөрөнгө оруулалтыг гадаадын хөрөнгө оруулалт дотоодын

хөрөнгө оруулалт гэж ангилна. Дотоодын хөрөнгө оруулалт гэдэг нь тухайн улс

дотор орших обьектуудад хөрөнгө оруулалт хийхийг хэлнэ.

Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь гадаад улсаас монгол улсын нутаг дэвсгэр

дээр аж ахуй нэгж байгуулах эсвэл аж ахуй нэгжтэй хамтрана ажиллах

зорилгоор гадаадын хөрөнгө оруулагчаас монгол улсад оруулж буй эд

хөрөнгийн болон оюуны үнэт зүйлсийг хэлнэ. Хөрөнгө оруулалтыг эзэмшлээс нь

улсын, гадаад сан ба хамтарсан гэж ангилна.Хувийн хөрөнгө оруулалтыг хувь

хүн болон төрийн бус хувийн компаниуд хийдэг.Улсын хөрөнгө оруулалтыг

төсвийн санхүүжилтээр засгийн газраас хийж байдаг.Төсвийн бус тохиолдолд

засгийн газрын шугамаар зээл авах эсвэл төсвийн гадуурхи төвлөрсөн сангаас

санхүүжих хөрөнгө оруулалт орно. Мөн төрийн ашгийн байгууллагууд өөрийн

хөрөнгөөр, эсвэл зээлийн шугамаар хөрөнгө оруулалт хийдэг. Гадаадын

хөрөнгө оруулалтыг гадаадын хувь хүн, хуулийн этгээд ба улс хийдэг.

Хамтарсан хөрөнгө оруулалт гэж тухайн улсын, эсвэл гадаадын улсын

субьектуудын хамтран хийсэн хөрөнгө оруулалтыг хэлнэ.

Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтыг яах гэж хийдэг вэ?

1. Мөнгөө ашигтай байрлуулах

2. Хадгалах

3. Ашиг олох

4. Инфляциас хамгаалах

3

Page 4: horongo oruulaltiin tuhai.docx

1.2 Хөрөнгө оруулалтанд нөлөөлдөг хүчин зүйлс

Хөрөнгө оруулалтанд үнийн бус болон хүүгийн бус хүчин зүйлс нөлөөлнө.

Хөрөнгө оруулалтанд нөлөөлөх хүүгийн бус хүчин зүйлс:

Хөрөнгө оруулалт хүүгийн бус хүчин зүйлсээс ихээхэн шалтгаална. Ж: Хөрөнгө

оруулалтанд зээлийн хүүгийн түвшин ихээхэн нөлөөлнө. Пүүсийн хөрөнгө

оруулалтын өөрийн хөрөнгийн эх үүсвэр Аж ахуйн нэгжийн албан татвараас

шалтгаална. Үйлдвэрлэгчидэд илүүдэл нөөц байгаа эсэх нь хөрөнгө

оруулалтын талаар шийдвэр гаргахад нөлөөлнө. Гэхдээ хүчин чадлын ашгийг

харгалзахгүйгээр шинэ технологи нэвтрүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт хийх

шаардлага гардаг. Хүүгийн бус эдгээр хүчин зүйлс хөрөнгө оруулалтанд түлхэц

өгөх ба нийлмэл эрэлт өснө. Хөрөнгө оруулалтанд:

a. Хөрөнгө оруулалтаас олох ашиг хөрөнгө оруулах сонирхолыг өрнүүлэх

гол хөшүүрэг болдог. Хөрөнгө оруулалтын эрэлт хөрөнгө оруулалтаас

олох цэвэр ашгийн түвшинтэй шууд хамааралтай.

b. Зээлийн хүүгийн түвшин онцгой нөлөөтэй. Хөрөнгө оруулалтаас олох

ашгийн түвшин зээлийн хүүгээс давж байгаа нөхцөлд хөрөнгө оруулах

шийдвэр гаргана. Зээлийн хүү хэдий чинээ бага байна, хөрөнгө

оруулалтын эрэлт төдий чинээ их байна.

Хөрөнгө оруулалтанд нөлөөлөх үнийн бус хүчин зүйлс.

Үүнд:

a. Үйлдвэрлэлийн зардал тухайлбал: цалин, түүхий эд материал, машин

тоног төхөөрөмж, үнэ гэх тэт зардал өсвөл хөрөнгө оруулалтаас олох

ашиг буурна. Ийм учраас зардал өсвөл хөрөнгө оруулалт буурна.

Зардал буурвал хөрөнгө оруулалт өснө. Зардал хөрөнгө оруулалт 2

урвуу хамааралтай.

b. Татвар хураамж өсвөл ашгийн хэмжээ багасна. Ийм учраас хөрөнгө

оруулалт татвар хураамжтай урвуу хамааралтай.

c. Технологийн дэвшил, техникийн шинэчлэл, хөрөнгө оруулалтыг

урамшуулагч хүчин зүйл юм. Технологи пүүсийн:

Амьдрах болон өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ

Бүтээмжийг өсгөж, зардлыг бууруулна

Зорилго зорилтоо биелүүлэхэд нөлөөлнө

Шинэ арга барил, шинэ мэдлэг, шинэ менежментэд суралцана.

4

Page 5: horongo oruulaltiin tuhai.docx

Энэ бүхэн нь хөгжил дэвшлийг авчрах бөгөөд үүний үр дүнд ажилчдын ур

. чадвар дээшилнэ.

d. Үндсэн капиталын хэмжээ хангамж.

Хөрөнгө оруулалтын үр дүн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнээс

хамаарна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэнд үндсэн капиталын

хүрэлцээ, хангамж нөлөөлнө. Хөрөнгө оруулалтын эрэлт

үйлдвэрлэгчдийн ирээдүйд итгэх итгэл сэтгэлтэй холбоотой.

5

Page 6: horongo oruulaltiin tuhai.docx

1.3 Хөрөнгө оруулалтын болон арилжааны хэрэгсэлүүд

Түрээс

Түрээс нь гэрээний үндсэн дээр хөрөнгөө төлбөртэйгээр ашиглуулах байдлаар

илрэнэ. Ж: байгуулага өөрийн тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлага гарвал

нэгдүгээрт түүнийг өөрийн хөрөнгөөр худалдана авч болно, хоёрдугаарт

түрээсэлж болдог. Түрээс нь илүүдэл зардал гаргахгүй үйл ажиллагааг явуулах

боломжыг олгодогоороо давуу талтай.

Лизинг

Санхүүгийн хөрөнгө оруулалтын үндсэн эх үүсвэрийн нэг нь лизингийн үйл

ажиллагаа юм. Лизинг нь түрээсийн нэг төрөл бөгөөд зээлийн үйл

ажиллагаатай төстэй, гадаад худалдааны болон хөрөнгө оруулалтын шинж

чанарыг агуулдаг. Анх Америкт лизингийн хэлбэр бий болсон бөгөөд тун

удалгүй хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд өргөн хэрэглэгдэх болсон. Аж

үйлдвэржисэн орнуудын хөрөнгө оруулалтын 20 – 25 % нь лизингээр

санхүүждэг байна. Манай улсад лизингийн үйл ажиллагааг зохицуулсан эрх

зүйн орчин бүрдээгүй байгаа боловч автомашин, гар утас, электроникийн

салбарт зарим компани банктай хамтарч энэ үйл ажиллагааг нэвтрүүлж эхэлж

байна.

Фрайнчайзинг

Фрайнчайзинг гэдэг нь жижиг ба том бизнесийн харилцан хамаарал юм. Өөрөөр

хэлбэл томоохон үйлдвэр \ фрайнчайзэр\ гэрээний үндсэн дээр өөрийн бараа

бүтээгдэхүүний тэмдэг, технологи, бизнес хий арга туршлага зэргийг тодорхой

төлбөртэйгээр бусдад ашиглуулдаг. Франчайзингийн рестораны үйлчилгээ,

кофе, жижиглэнгийн худалдаа, авто үйлчилгээ, аялал жуулчлал гэх мэт

салбаруудад өргөн хэрэглэдэг байна. Франчайзинг нь гэрээний харилцааны нэг

хэлбэр бөгөөд түрээс, худалдах – худалдан авах, төлөөлөл гэх мэт бүх зүйлийг

агуулсан байна. Франчайзингийг бараа бүтээгдэхүүний, үйлчилгээний,

үйлдвэрийн, бизнесийн гэх мэтээр ангилдаг.

6

Page 7: horongo oruulaltiin tuhai.docx

1.4 Аж ахуйн нэгж байгууллага,

хувь хүний хөрөнгө оруулалт

Зах зээлд шилжсэн эхний жилүүдэд 1990 – 1993 оныг хүртэл хувийн хэвшлийн

салбар дөнгөж үүссэн, өмч хувьчлал эхлэлийн байдалтай байсан зэргээс үүдэн

хувийн салбарын хөрөнгө оруулалт бараг байгаагүй. Харин 1994 оноос аж

ахуйн нэгж байгууллага, хувь хүний эдийн засагт оруулах хөрөнгө оруулалт

идэвхжсэн гэж үздэг. Эдүгээ хувийн хэвшлийн салбар нь манай улсын ДНБ –

ний 80 орчим хувийг үйлдвэрлэж байна. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын

орчинг сайжруулах талаар авсан арга хэмжээний дунд хувийн хэвшлийн

хөрөнгө оруулалтын хэмжээ байнга өсч байгаа юм. Энэ нь тухайлбал

Улаанбаатар хотын зүгээс 2003 оныг “ Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын

жил “ болгон зарлаж хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагын хүч хөрөнгөөр 90

гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэсэн зэргээс илэрхий

байна. Аль ч оронд аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө оруулалтын үндсэн

гурван эх үүсвэр байдаг. Энэ нь аж ахуй эрхлэгчийн хувийн хуримтлал, банкны

зээл, аж ахуйн үйл ажилгаанаас олох ашиг юм. Хүн амын амьдралын түвшин

бүхэлдээ ядуувтар, дийлэнх хэсгийн орлого нь өнөө маргаашыг аргацаах

төдийд хүрч байгаа, хувийн секторын аж ахуйн хэвшил хөгжиж эхлээд удаагүй,

хүч чадлаа бүрэн ашиглаж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөлд аж ахуйн нэгж

байгууллагын хувийн хөрөнгө оруулалт нь тэдний өргөтгөсөн нөхөн

үйлдвэрлэлээ бүрэн хангах эх үүсвэр болж чадахгүй байна. Аж ахуй

эрхлэгчдийн банкнаас авах зээлийн хүү өндөр учраас хөрөнгө оруулалтын эх

үүсвэрийг нэмэгдүүлж тэдний нэлээд алсыг харсан ирээдүйтэй хөрөнгө

оруулалтыг өргөтгөх боломжиийг бий болгож чадахгүй байна. Ийм нөхцөлд аж

ахуйн нэгж, байгуулагын хөрөнгө оруулалтыг гол эх үүсвэр нь тэдний

үйлдвэрлэл, үйлчилгээнээс олох цэвэр орлого, ашиг болж байна. Аж ахуй

эрхлэгчдээс ахиухан татвар авч улсын төвлөрсөн төсвийн орлогыг нэмэгдүүлэх

ганцхан зорилгоор татварын хувь хэмжээг тогтоох нь эдийн засгийн хөгжлийг

урамшуулагч гол хүчин зүйл болох хөрөнгө оруулалтыг хязгаарлах аюултай.

Эдгээрээс гадна аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгө оруулалтын үйл явцыг

дэмжих нэг үүсвэр нь үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэл байдаг.

Төрийн өмчийг хувьд шилжүүлсэнээс хойш буюу өмч хувьчлалын дагуу бий

болсон хөрөнгийн үнэлгээ багаар тогтоогдож байснаас элэгдэл хорогдлын

7

Page 8: horongo oruulaltiin tuhai.docx

шимтгэлийн хэмжээ багасаж, зарим тохиолдолд нэлээд аж ахуйн нэгжүүд

элэгдэл хорогдолын санг байгуулахад хойрго хандах болсон. Иймээс үндсэн

хөрөнгийн элэгдэл хорогдол, сэргээн босголтын санг хөрөнгө оруулалтын

найдвартай, томоохон эх үүсвэр маягаар сэргээн тогтоох асуудал чухлаар

тавигдаж байна. Үл хөдлөх хөрөнгийн татвар ч урамшуулах хэмжээнд зохистой

байх шаардлагатай. Хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулалтын гуравны нэгийг

элэгдэл хорогдолын сангаас санхүүжүүлдэг байна. Хувийн секторын хөгжил нь

үндэсний эдийн засагт гадаадын хөрөнгө оруулах явдлыг хөхүүлэн урамшуулах

гол хүчин зүйл болдог. Хөрөнгө оруулагчид нь бусад орны эдийн засагт хөрөнгө

оруулахын өмнө тухайн орны хувийн өмчийн статус, эрх мэдэл, бололцоо,

эдийн засгийн хүчин чадал зэргийг гол баримжаа болгон авч үздэг. Өнөөдөр

манай улсад гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тэднийг дэмжих,

хөрөнгийг нь хамгаалах, хөнгөлөлт үзүүлэх талаар тусгасан нэлээд хэдэн хууль

үйлчилдгээс тэдний манай улсад хийх хөрөнгө оруулалт байнга нэмэгдэж

байгаа. Гэвч гадаадын хөрөнгө оруулалттай гэдэг нэрийн дор татварын болон

бусад хөнгөлөлтүүдийг давхар эдлэхийн зэрэгцээ улс орны байгалийн болон

эрдэс баялагийн нөөцийг дур зоргоороо ашиглаж, улсын эдийн засагт бодит

хувь нэмэр багатайгаар гадагш гаргах үзэгдэл байгааг цаашид анхаарах

хэрэгтэй байгаа юм. Иймээс Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй дотоодын

аж ахуйн нэгжүүдийн гадаадын аж ахуйн нэгжүүдээс ялгахгүй, тэдэнтэй ижил

хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлэх явдал эдүгээ чухлаар тавигдаж байна.

8

Page 9: horongo oruulaltiin tuhai.docx

1.5 Монгол улсын гадаадын шууд хөрөнгө

оруулалтын байдал

Монгол орныг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явц нь эдийн засгийн

гадаад хүчин зүйлтэй харилцан холбоотой. Нээлттэй эдийн засгийн бодлогыг

хэрэгжүүлж, чөлөөт бүс байгуулах талаар тавьж буй зорилт нь олон улсын

байгууллага, хандивлагч ба дэмжигч улсуудын зээл тусламжыг үр ашигтай

ашиглах, дэлхийн эдийн засгийн, ялангуяа санхүүгийн зах зээлийн

даяаршилалд идэвхитэй оновчтой оролцох, гадаадын хөрөнгө оруулалтыг

татах, дэмжих урамшуулах явдлаас улам бүр шалтгаалах боллоо. Бага эдийн

засагтай хөрөнгө санхүүгийн чадамж, дотоод хуримтлал хэт хязгаарлагдмал

монгол орны хувьд гадаадын хөрөнгө оруулалт нь эдийн засгийн тогтвортой

өсөлтийг хангах, экспортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх нэгэн чухал эх үүсвэр

мөн. Дэлхийн болон бүс нутгийн улам бүр өргөжиж харилцан хамааралтай болж

байгаа эдийн засгийн интеграцид тодорхой зорилго, чиглэлтэй оролцох шинэ

боломжыг гадаадын хөрөнгө оруулалт нээж өгдөг. Эдийн засгийн бүтэцийг

өөрчлөх, дэд бүтэцийн салбарыг хөгжүүлэх ашиг сонирхолын шинэ давалгаа нь

гадаадын хөрөнгө оруулалтыг татах чухал хүчин зүйл болж байна. Манай оронд

эдийн засгийн тулгуур салбар, дэд бүтцийн салбар, ялангуяа уул уурхайн

капитал багтаамж ихтэй аж ахуйг хөгжүүлэхэд дотоодын эх үүсвэр хүрэлцэхгүй

байна. Иймээс гадаадын хөрөнгө оруулалтыг татах, төслийн санхүүжилтийн

шинэ аргыг хэрэглэх нь зүйтэй. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зохион

байгуулахад санхүүгийн зах зээл идэвхитэй үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь чухамдаа

үндэсний эдийн засгийн хөгжлийн түгээмэл, шийдвэрлэгч хүчин зүйл болно.

Хөрөнгө оруулалтын идэвхижилт, эдийн засгийн өсөлт харилцан нөцөлдсөн

байдаг нь хөгжлийн зайлшгүй зүй тогтол юм. Үндэсний нийт бүтээгдэхүүний

өсөлтийн хурд өндөр байвал, өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийн хөрөнгө

оруулалтын дотоод, гадаадын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Манай

улсын эдийн засгийн уналт, сэргэлтийн нөхцөлөөс болж хүн амын амьжиргааны

түвшин ихээхэн доошилсон. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний ашиглалтад

хэрэглээнд ногдох хэмжээг нэмэгдүүлэх, харин хуримтлалын хувийг байнга

бууруулах байдалд хүргэсэн. Үүний улмаас эдийн засагт хөрөнгө оруулалтын

идэвхижил дотоодын эх үүсвэрээр төдийлөн ахицтай явагдахгүй гэдэг нь

9

Page 10: horongo oruulaltiin tuhai.docx

илэрхий байв. Энэ нь үйлдвэрлэлийн хэрэгслийн шинэчлэлийг удаашруулж,

техник, технологийн хоцрогдлыг лавшруулсан. Аж ахуйн бүх салбарт

үйлдвэрлэлийн үндсэн капиталын идэвхитэй хэсэг илүүтэй хямралын байдалд

орсон. Мэдээж ийм нөхцөлд бүтээгдэхүүний нөөц багтаамж өндөр, чанар нь

доогуур байна. Иймээс манай экспортын хэмжээ сүүлийн жилүүдэд буурсаар

ирсэн. Аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын идэвхижлийг сэргээх, урамшуулах

явдал хамгаас чухал асуудал болоод байна. Ер нь хөрөнгийн зах зээлийн дэд

бүтцийг бий болгож бэхжүүлбэл эх орны ба гадаадын зуучлагчдын хооронд

өрсөлдөөн үүснэ, тэгсэн нөхцөлд ямар замаар мөнгө олох вэ гэдэг сонголт

үндэсний компаниудад бий болно. Нөгөө талаар зах зээлээр дамжуулж хөрөнгө

дайчлахад манай компанид өөрсдөө хэр зэрэг бэлэн бэ гэдэг асуудал гарч

ирнэ. Манай компаниудад мөнгөний хэрэгцээ маш их. Гэхдээ үүнийг эрэлт гэж

үзэж болохгүй. Одоогоор зөвхөн санхүүгийн хөрөнгө төдийгүй, технологи

холбоо, зах зээлийн боломж маркетингийн сүлжээ бүхий тодорхой хөрөнгө

оруулагч- түншид компаний хэсгийг худалдаж болох юм гэж үздэг. Гадаадын

хөрөнгө оруулалтын 3 алтан дүрмийг нямбай мөрдөх явдал чухал. Энэ нь нэгд

хөрөнгө оруулах сонирхолыг төрүүлэх, хоёрт орж ирсэн хөрөнгө оруулалтыг

хамгаалах, тусалж дэмжих гуравт аятай нөхцөлийг бүрдүүлж тэднийг буцаж

гарахаас болгоомжлох. Гадаадын хөрөнгө оруулалт 2 үндсэн хэлбэрээр

хэрэгжидэг бөгөөд эдгээрийг манайд хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Хамтарсан үйлдвэр макро, микро түвшинд хийгдэх ба тухайн орны

хөрөнгө оруулагчид манай орны аж ахуйн нэгжүүдтэй хамтрана

үйлдвэрлэл үйлчилгээ явуулах хамгийн түгээмэл хэлбэр юм.

Эдийн засгийн чөлөөт бүс. Нээлттэй эдийн засгийн бодлогыг оновчтой

чиглэлтэйгээр тодорхой салбарт болон бүс нутгийг хамааруулна явуулах,

ингэснээр хамгийн ашигтай хэлбэрээр эдийн засгийн цогц бүтэц

бүрдүүлэх.

Шинжлэх ухаан техник өндөр хөгжсөн орнуудтай худалдаа эдийн засгийн

хамтын ажиллагаа хөгжүүлэх замаар аж ахуйн нэгжүүдийн техник технологийн

түвшинг дээшлүүлбэл эдийн засгийн үр ашиг өгдөг. Улс орны эдийн засгийн

цаашдын түргэн хөгжлийг хангахад дотоодын хүчин зүйлүүдийн зэрэгцээ өндөр

хөгжилтэй орнуудын санхүүгийн нөөц, техник технологи, үйлдвэрлэл,

хөдөлмөрийн өндөр бүтээмж зэргийг ашиглах хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэх нэг

10

Page 11: horongo oruulaltiin tuhai.docx

хэлбэр нь гадаадын хөрөнгө оруулалт оролцсон хамтарсан үйлдвэрийг

хөгжүүлэх арга мөн.

1. Хөгжингүй орнуудтай хамтран ажиллах нь эдийн засгийн хөгжлийг

түргэтгэх нэг үндсэн нөхцөл болно.

2. Өндөр хөгжилтэй орнуудтай хамтран ажилласнаар дотооддоо шинэ

ажлын байр бий болгох төдийгүй орчин үеийн техник, технологи

нэвтрүүлэх, түүнийг эзэмших мэргэжлийн ажилтан үйлдвэрлэлийн

тэргүүний менежментийг нэвтрүүлж удирдан зохион байгуулах

үндэсний боловсон хүчнийг бэлтгэх боломж бүрдэнэ.

3. Эдийн засгийн гадаад харилцаанд үр ашигтай хамтын ажиллагааг

эрхэмлэх нь үндэсний эдийн засагт хүн төрлөхтөний хуримтлуулсан

шинжлэх ухаан техникийн ололт, дэвшилтэт технологи, удирдлагыг

эзэмших давуу байдлыг олгоно.

Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах нь эдийн засгийн цаашдын

өсөлтийг хангах хамгийн дөт зам болно. Үүнийг дагалдаж:

Дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх

Удирдлага, менежерийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, бэлтгэж авах

Хөрөнгийн урсгалыг дотогшоо чиглүүлэх

Өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх

Хадгаламжыг / хуримтлалыг/ нэмэгдүүлэх

Гадаадын зах зээлд нэвтрэх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх

Ажил эрхлэлт болон бүтээмжийг өсгөх зэрэг ач холбогдолтой.

11

Page 12: horongo oruulaltiin tuhai.docx

1.6 Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалтыг

татах давуу болон сул талууд

Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалтыг

татах давуу тал нь:

Улс төрийн тогтвортой байдал

Нээлттэй эдийн засгийн бодлого

Онгон төрхөөрөө хадгалагдаж үлдсэн байгаль орчин, өргөн уудам нутаг

дэвсгэр, эдэлбэр газрын ихээхэн нөөц

Эрдэс, түүхий эдийн бараг судлагдаж, ашиглагдаагүй арвин их нөөц

Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц

Хил залгаа хоёр том гүрний болон дэлхийн олон улсын зах зээлийг

ашиглах боломж, орчин

Хүн ам, хөдөлмөрийн нөөцийн залуужсан бүтэц, тэдний боловсролын

харьцангуй сайн түвшин, оюуны чадавхийг шинэ технологи,

менежментийн арга ухаантай хослуулан ашиглах боломж

Ажиллаж байгаа болон шинээр ашиглалтад оруулах үйлдвэрт тэргүүний

техник технологийг нэвтрүүлэх боломж

Олон улсын эдийн засаг, худалдаа, банк, хөрөнгө оруулалтын

байгууллгын гишүүнчлэл зэрэг байх болно.

Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалтыг

татах сул тал нь:

Дэд бүтэц зам тээвэрийн хөгжил сүлжээ хангалтгүй далайд гарцгүй

Аж ахуйн бүх секторт техник технологийн түвшин доогуур

Мал аж ахуй газар тариалангийн үйлдэрлэл эрчимжиж чадаагүй

Байгаль цаг уурын эрс тэс нөлөөлөл ихтэй

Үйлдвэрлэл, хэрэглээний таруу байршил нь бүтээгдэхүүн үйлчилгээний

зардлыг нэмэгдүүлдэг муу нөлөөтэй

Хүнд суртал, шат дамжлага, ажил хэрэгч чанарын дутагдал

Авилгал хээл хахууль авч байна

Харьцангуй цөөн хүн амтай, мэргэжилтэн ажиллах хүчний хомсдол

Дотоод хөрөнгийн хуримтлал бага, санхүүгийн нөөц хязгаарлагдмал

Дотоодын хөрөнгө оруулалтын үр ашиг доогуур зэрэг байх юм.

12

Page 13: horongo oruulaltiin tuhai.docx

Монгол улс дахь гадаад хөрөнгө оруулалтыг дэмжих нь үндэсний хөгжлийн

дараах зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр болно хэмээн засгийн газар үзэж

байна.

Үүнд:

Эдийн засгийн эрчимтэй тогтвортой өсөлт

Эдийн засгийн нийгмийн бүх салбарт дэвшилттэй технологи, уг чадварыг

хөгжүүлэх, улмаар шинээр ажлын байр бий болгох

Экспортын баримжаатай, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн

бүтцийг хөгжүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөж чадахуйц нэмүү өртөг

шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэх

Монгол улс үнэн хэрэгтээ маш бага татвар тогтоож, импортыг хатуу

хязгаарлахгүй байгаа, мөн гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхитэй дэмжиж

байгааг харуулах нь гадаад хөрөнгө оруулагчдад сайн сэтгэгдэл төрүүлнэ. Мөн

Монгол улс гадаад хөрөнгө оруулалтыг идэвхитэй дэмжих нь эргээд монголын

үйлдвэрүүдийн дэлхийн зах зээлд гарах замыг нь нээхтэй холбоотой юм гэсэн

үзэл санаа чухал юм.

13

Page 14: horongo oruulaltiin tuhai.docx

1.7 Уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын

эерэг болон сөрөг талууд

Уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын

эерэг талууд

1. Машин, тоног төхөөрөмж зэрэг биет капитал, биет бус мөнгөн капитал, өндөр

мэргэжлийн дадлага туршлага буюу хүмүүн капитал орж ирнэ.

2. Үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ технологи, бизнесийн удирдлагын өвөрмөц

арга барил орж ирнэ, олон улсын бизнесийн сүлжээнд холбогдоно, улс орон аж

үйлдвэржсэн гэдэг статустай болоход бодитой хувь нзмэр оруулна.

3. Тухайн орны иргэд ажлын байртай болох шууд ач холбогдолтой. Ингэснээр

ажилгүйдэл тодорхой хэмжээнд буурна.

4. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид бараа материал, үйлчилгээ

бэлтгэн нийлүүлдэг компаниуд ажлын байраа нэмэх, гадаадын компанид

ажиллагсдын хэрэглээ, зарцуулалттай холбоотойгоор бусад салбарын ажлын

байр нэмэгдэх зэрэг дам нөлөө ихтэй.

5. Гадаадын хөрөнгө оруулалттай компани бизнесээ эхлэхийн тулд оруулсан

хөрөнгө тухайн орны капиталын хөдөлгөөний балансыг сайжруулна.

6. Тус компани бизнесээ эхэлсний дараах үйл ажиллагаа нь импортыг орлож,

экспортыг нэмэгдүүлж ,урсгал балансыг сайжруулж, эцсийн дүндээ төлбөрийн

баланс сайжирна.

7. Бүтээмжийн өсөлт болон тухайн салбар дахь шинэ санаачлагын өсөлт нь

нийт эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө.

8. Тухайн орны зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлснээр бараа үйлчилгээний

үнэ буурч, хэрэглэгчдийн сонголт өргөжнө.

9. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь бусад хөрөнгө оруулалтыг бодвол

харьцангуй тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр болдог. Тухайлбал, компанийн

ашиг эзэн орон руугаа шилжин очсоноор төлбөрийн баланснь сайжирна,

экспорт нь нэмэгдэнэ, экспортын салбар дахь ажлын байр нэмэгдэнэ, гадаадын

зах зээл дээр ажиллах мэдлэг туршлага нэмэгдэнэ, хэрэглэгчид нь үнэ багатай

бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой болно.

14

Page 15: horongo oruulaltiin tuhai.docx

Уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын

сөрөг талууд ба тайлбар

1.Дотоодын өрсөлдөгч компаниудад өрсөлдөөний дарамт учруулна.Өрсөлдөж,

бэрхшээлийг давж байж л бидний амьдрах чадвар дээшилнэ

2. Ашгаа авч гарснаар байрлаж байгаа орныхоо төлбөрийн балансад сөрөг

нөлөө үзүүлж эхэлнэ. Гэхдээ импортыг орлож, экспортыг тэтгэж байгаа энэ үйл

ажиллагаа эцсийн дүнгээрээ төлбөрийн балансыг бодитой сайжруулдаг

3. Үйлдвэрлэлдээ ашиглахаар гаднаас оруулж ирэх тоног төхөөрөмж, угсрах эд

ангиуд нь. худалдааны балансад муугаар нөлөөлнө. Гэхдээ энэ тоног

төхөөрөмж нь үндэсний бүтээмжид эерэг нөлөөтэй байх нь ойлгомжтой.

4. Уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбаруудад байгалийн нөөцийг

гамгүй ашиглаж, экологид хохирол учруулна. Мэдээж, зах зээлд оролцогчдын

үйл хөдлөлийн сөрөг дам нөлөөг дотоод зардалд хувиргах болзлыг хуульчилж

өгөхгүй бол ийм бэрхшээл гарна.

5. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Энэ нэлээд

хийсвэр ойлголт. Бид эдийн засгаа өсгөж, амьдрал ахуйгаа л дээшлүүлэх

шаардлагатай байна..

Бид хэрхэн хандвал зохих вэ?

Гадаадын хөрөнгө оруулалт мэдээж эерэг болон сөрөг талуудтай. Хэрэв

гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтын эерэг тал нь сөрөг нөлөөнөөсөө

бага, улс орны байдалд муугаар нөлөөлж байвал хориглох хэрэгтэй. Харин

эцсийн үр дүн нь улс орны ашиг сонирхолд нийцэж байвал татварын

хөнгөлөлт,бусад урамшууллаар дэмжих хэрэгтэй.Миний үзэж буйгаар уул

уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт манай улсын аж амьдралд

ихээхэн эерэг нөлөө үзүүлнэ.

15

Page 16: horongo oruulaltiin tuhai.docx

Яагаад уул уурхайн салбар гэж?

Манай орны зах зээл жижиг, мэргэжил боловсролтой ажиллах хүчин

хомсдолтой, дэд бүтэц муу, байгаль цаг уурын хүндрэл ихтэй, дэлхийн зах

зээлээс алслагдмал гэх зэрэг хяслантай олон бэрхшээл зовлон дундаас

гадаадынхны сонирхлыг татах салбар тийм олонгүй байдаг бололтой. Дээр нь

бас манай орны зах зээлийн хүндрэл эрсдлийг хэтрүүлж тооцсон, боломж

бололцоог дутуу үнэлсэн мэдээлэл түгээмэл байдаг нь ч таагүй нөлөөлж байх

шиг. Одоогоор гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татаж болохоор тодорхой

харагдаж байгаа салбар гэвэл уул уурхай байна. Уул уурхайн салбарын хувьд,

зах зээлийн шинжээчдийн таамаглаж байгаагаар ойрын жилүүдэд эрдэс

баялгийн дэлхийн зах зээлийн хэрэгцээ өндөр, үүний үр дүнд үнэ ханш нь

тогтвортой байх төлөвтэй байна. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний

хэрэгцээ үргэлж өндөр, олборлох, боловсруулах технологийн үр ашиг үргэлж

сайжирч байдаг бол үүн шиг аятайхан нөхцөл ховор д байх болов уу. Харин бүх

юм эсрэгээр эргэж, байгалийн ховор нөөцийг хэмнэсэн өөр технологи гарч ирэх,

тэдгээрийг орлуулах хиймэл материалын үйлдвэрлэл нэмэгдэх, улмаар

байгалийн ховор нөөцийн эрэлт буурах, дэлхийн экологийн тэнцвэрийг

алдагдуулахгүйн тулд уул уурхайн олборлолт, түлш эрчим хүчний хэрэглээг

олон улсын түвшинд хатуу хянадаг болох гэх мэт өөрчлөлт энэ салбарт гарч

болох юм. Иймэрхүү нөхцөл бүрдвэл тухайн салбарын бүтээгдэхүүний    урт

хугацааны ирээдүйн үнэ цэнэ буурч таарна.

16

Page 17: horongo oruulaltiin tuhai.docx

Хоёрдугаар бүлэг: Монгол улс дахь гадаадын шууд хөрөнгө

оруулалтын байдал, татварын хөнгөлөлт, урамшуулал болон

дэлхийн эрдэс баялагийн үнэ

2.1 Гадаадын шууд хөрөнгө оруулалт

Монгол Улсын нийт хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг гадаадын зээл,

тусламж эзэлж байгаа бөгөөд цаашид Засгийн газраас тэргүүлэх ач холбогдол

бүхий уул уурхай, ноос, ноолуур, арьс ширийг гүн боловсруулах, махны

үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарт болон орчин

үеийн менежмент, техник, технологи нэвтрүүлэх, бүтээгдэхүүний өрсөлдөх

чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн шууд хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр

ажиллах аж. 2008 онд 325,2 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт

хийгдэнэ гэж төсөөлөв.2008 онд гадаад валютын цэвэр албан нөөц 1581.9 сая

ам долларт хүрч, импортын барааны 38.7 долоо хоногийн хэрэгцээг хангах

хэмжээнд хүрнэ.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт, сая ам доллар

17

Page 18: horongo oruulaltiin tuhai.docx

2.2 Гадаад худалдаа

Экспортын хэмжээг 2008 онд 13,0 хувь, 2009-2010 ондуудад 11,0 – 14,0 хувь

өсөхөөр тооцож байгаа бөгөөд гадаад худалдааны тэнцэл 2008 онд 49,4 сая

ам.доллар, 2009-2010 ондуудад 51,4-66,9 сая ам долларын ашигтай байхаар

тооцлоо. Энэ нь дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнийн өсөлт үргэлжилэх,

Оюутолгой, Таван толгой зэрэг уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрүүд

хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан уул уурхайн бүтгээдэхүүн үйлдвэрлэлийн

хэмжээ нэмэгдэнэ гэж тооцов. Эдийн засаг хурдацтай өсч байгаагийн хэрээр

ДНБ-д эзлэх гадаад худалдааны тэнцлийн ашигтай хувь 1,1-1,2 хувь байхаар

байна. Гадаад худалдааны үзүүлэлтүүд, 2005-2010 Төлбөрийн тэнцэл. 2008 онд

гадаад худалдааны тэнцэл ашигтай байгаа, гадаадын зээл, тусламж, хөрөнгө

оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа зэргээс төлбөрийн тэнцэл дүнгээрээ

ашигтай байхаар байна. Х өрөнгө ба санхүүгийн тэнцэл 2008 онд 237,3 сая

ам.долларын ашигтай гарахаар байгаа бөгөөд цаашид тэнцлийн ашгийн хэмжээ

нэмэгдэхээр байна.

18

Page 19: horongo oruulaltiin tuhai.docx

2.3 Эрдэс баялагийн үнийн тооцоо

2010 оны алт, зэсийн үнийн төсөөллийг боловсруулахдаа алт, зэсийн үнийн

төсөөллийг хийдэг олон улсын байгууллагын үнийн төсөөлөлд үндэслэн

боловсрууллаа. Алтны үнэ энэ онд харьцангуй тогтвортой түвшинд буюу 922.0

орчим ам.долларт хэлбэлзэж байгаа бөгөөд цаашид ч тогтвортой байхаар

байна. Энэ оны сүүлийн хагасаас эхлэн дэлхийн нийтийг хамарсан санхүү,

эдийн засгийн хямрал саарч, олон улсын эдийн засагт сэргэх хандлага

ажиглагдаж байгаатай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх суурь металлын

үнэ, ялангуяа зэсийн үнэ єсч байсан боловч энэ оны 9 дүгээр сарын дунд үеэс

эхлэн зэсийн үнэ буурах хандлага ажиглагдаж байна. Дэлхийн зах зээл дээрх

цэвэр зэсийн үнэ өнгөрсөн 2008 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 7371.0

ам.долларт хэлбэлзэж байсан боловч санхүү, эдийн засгийн хямралаас

шалтгаалан огцом буурч 2008 оны жилийн эцэс гэхэд 2812.0 ам.долларт хүрч,

4559.0 ам.доллараар буюу 2.6 дахин буурсан юм.

Зэсийн үнэ (2008.09.01-2008.12.31)

19

Page 20: horongo oruulaltiin tuhai.docx

Зэсийн үнэ (2009.09.01-2009.09.28)

Энэ 2009 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Лондонгийн металлын бирж дээрх

цэвэр зэсийн үнэ 6465.0 ам.долларт хэлбэлзэж байсан бол 2009 оны 9 дїгээр

сарын 28ны өдрийн байдлаар 5896.0ам.доллар болж 20 хоногийн дотор 569.5

ам.доллараар огцом буураад байна. Дээрх байдлаас дүгнэн үзэхэд дэлхийн зах

зээл дээрх цэвэр зэсийн үнэ эдийн засгийн нөхцөл байдал,гадаад хүчин

зүйлээс шалтгаалан туйлын тогтворгүй, өндөр эрсдэлтэй байгаа нь харагдаж

байна.

20

Page 21: horongo oruulaltiin tuhai.docx

Дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ 1989-2010 он

(ам доллар)

Санхүү, эдийн засгийн хямралаас үүдэн манай улсын төсвийн орлогод жинтэй

хувь нэмэр оруулдаг уул уурхай салбарын орлого энэ 2009, 2010 онд буурах

хандлагатай байна. Дэлхийн зах зээл дээрх санхүү, эдийн засгийн хямралаас

шалтгаалж ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ ханш, олборлолтын хэмжээ

огцом буурсантай шууд холбоотой юм. Ялангуяа зэсийн үнэ буурснаас үүдэн

2009, 2010 онд төсөвт төвлөрөх зэсийн үнийн өсөлтийн албан татварын орлого

2008 оноос 1.6-2.3 дахин буурахаар байна. Уул уурхайн салбарын орлого 2007

онд нийт төсвийн орлогын 42.6 хувийг дангаараа бүрдүүлж байсан бол 2009

оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийт орлогын 26.3 хувь, 2010 оны төсвийн

төслөөр 25.1 хувьд хүрч буурахаар байна. Уул уурхайн салбарын орлогын

төсвийн орлогод эзлэх хувийг графикаар харуулбал:

21

Page 22: horongo oruulaltiin tuhai.docx

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нь 2009 онд ногдол ашгаар нийт 95.0

тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр байгаа бөгөөд ирэх 2010 онд төрийн өмчийн

ногдол ашгаар 39.9 тэрбум төвлөрүүлэх тооцоотой байна. Тус үйлдвэрийн

төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн орлого ийнхүү буурч байгаа нь ирэх онд уул

уурхайн салбараас төсөвт төвлөрөх орлогын хувь хэмжээг буурахад гол нөлөө

үзүүлэхээр байна.

2.4 Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт

22

Page 23: horongo oruulaltiin tuhai.docx

Татварын хууль тогтоомжийн дагуу 2006 онд 146.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт,

чөлөөлөлтийг эдлүүлж байсан бол 2007 онд 141.1 тэрбум төгрөг болон буурсан

байна. Энэ нь 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үйлчилж эхэлсэн

татварын багц хуулийн шинэчлэлийн үр дүнд татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг

бууруулсантай холбоотой юм. Нийт татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг 2007-

2010 оны байдлаар харуулбал:

Импортоор орж ирж буй газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ нэмэгдсэнтэй

холбогдуулан Засгийнгазар УИХ-аас эрх олгосны дагуу автобензин, дизелийн

түлшний онцгой албан татварын хэмжээ, гаалийн албан татварын хэмжээг

тодорхой үе шаттайгаар бууруулан “0” хэмжээгээр ногдуулах хүртэл арга

хэмжээг авч байгаа нь хөнгөлөлт, чөлөөлөлтөд нөлөөлж байна.

23

Page 24: horongo oruulaltiin tuhai.docx

Татварын хөнгөлөлт чөлөөлөлтэд эзлэх хувь

(2009 оны байдлаар)

Нийт татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн 36.8 хувийг импортын барааны НӨАТ-

ын хөнгөлөлт, чөлөөлөлт, 15.9 хувийг хувь хүний орлогын албан татварын

хөнгөлөлт, чөлөөлөлт, 16.0 хувийг гаалийн албан татварын хөнгөлөлт

чөлөөлөлт эзэлж байна. УИХ-аар шинэчлэгдэн батлагдсан Төсвийн тухай хууль

батлагдсаны дараа УИХ-аар татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой

хууль, тогтоомжийг батлан гаргах нь зах зээлийн горимыг алдагдуулах, төрийн

оролцоог нэмэгдүүлэх, зах зээлийн шударга өрсөлдөөнд нөлөөлөх, улмаар

төсвийн орлого буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлж, төсөвт дарамт

учруулж буй тул татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг бууруулах бодлого

баримтлах нь зүйтэй юм.

24

Page 25: horongo oruulaltiin tuhai.docx

Дүгнэлт

Үр ашигтай татварын тогтолцоо бол эрдэс баялагийн салбарт ашигт

малтмалын хайгуул хийх, ордыг үйлдвэрлэл, ашиглалтын эргэлтэд оруулах

байгаль орчинд  сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нөхөн

сэргээлтийг анхны хэлбэрт нь хүрсэн түвшинд хийх  боломж олгохын зэрэгцээ

байгалийн баялгаа  ашигласны  төлөө улс орныхоо иргэдэд  үндэслэл нь

тодорхой ойлгомжтой,  хуваарилалтын шударга зарчмыг хангахад чиглэгдэх

учиртай.

Татвар нь макро-түвшинд эдийн засгийн харилцааг  зохицуулах үр ашиг бүхий

арга хэрэгслүүдийн нэг бөгөөд татварын бодлогын үндсэн үүрэг бол төсвийн

орлогын эх үүсвэрийг бий болгодог татварын орлогыг бүрдүүлэхэд чиглэгддэг.

Гэхдээ энэ үүргийг хэрхэн биелүүлэх вэ гэдэг бол амин чухал асуудал. Эрдэс

баялгийн үйлдвэрлэлд  хөрөнгө оруулагчдад татварын ихээхэн дарамт

үзүүлэхээр бол хөрөнгө оруулалтын олдоц бага байх нь зүй ёсны хэрэг.Татвар

дэндүү доогуур бол шавхагдах эрдэс баялгийн ашиглалтаас  төрийн санхүүгээр

дамжин ард иргэдийн хүртэх орлого эрсдэлд орох талтай. Энэ хоёрын

тэнцвэрийг бодлогоороо дамжуулан  төр, засаг маань олох ёстой ажээ. Үүнийг

олоход туслах зорилгоор төр засгаас авч явуулж байгаа бодлогын асуудлаарх 

зарим судалгаа, мэдээлэлтэй танилцлаа. Тухайлбал, эрдэс баялаг бүхий зарим

орны татвар, хураамжуудын нийлбэр нь эрдэс баялагийн ашиглалтаас олж

байгаа нийт ашгийн хэдэн хувийг эзэлдэг, ашиглалтад зориулан оруулсан

хөрөнгө оруулалтаа хэдий хугацаанд нөхөж буй зэргийг судлан үзлээ.

25

Page 26: horongo oruulaltiin tuhai.docx

2.5 Уул уурхайн татварын төрөл, урамшууллын хэлбэр

Улс орнуудаас уул уурхайн хөрөнгө оруулагч нарт ногдуулдаг, санал болгодог

олон янзын татвар, урамшуулал байдаг ажээ. Тэдгээр нь тус тусдаа тодорхой

зорилго, бодлого, чиглэлийг агуулдаг, өөр өөр аргачлалаар тооцогддог бөгөөд  

эрдэс баялгийн ашиглалтаас олж байгаа орлого, хөрөнгө оруулалтын нөхөлтөд

янз бүрийн түвшингээр нөлөө үзүүлдэг.

Эрдэс баялгийн ашиглалтаас олж байгаа орлогод  татварын төрлийн

татваруудыг ногдуулж төсвийн орлого болгодог. Үүнд:

1.Улс орон бүрт байдаг нийтлэг татвар буюу эрдэс баялагийн үйл

ажиллагаанаас олж байгаа орлогод  нэг талаас тодорхой төрлийн зардлын

хязгаарлалт бүхий хасагдахгүй зардлыг тодорхойлж өгсөн орлогын татвар ,

нөгөө талаас бодит хэмжээгээр тооцогдсон  ашигт нь ногдуулдаг ашгийн 

татвар ;  

2. Импортын гаалийн татвар нь уурхайн ашиглалт явуулах тоног, төхөөрөмж,

олборлолтын явцад ашиглах түүхий эдийн импорттой холбоотой байдаг бөгөөд 

хязгаарлагдмал  хүрээнд хэрэглэгддэг төдийгүй  голчлон чөлөөлөлтөд

хамруулсан байдаг.

3. Экспортын гаалийн татвар нь ашигт малтмалын бүтээгдэхүүнд  гүнзгий

боловсруулалт хийх сонирхлыг нэмэгдүүлэх, зарим тохиолдолд дотоодын

хэрэгцээг хангах , зах зээлийг хамгаалах үүднээс ногдуулдаг татвар юм.

4. Ашигт малтмалын ашиглалтад ногдуулан хураадаг татварын нэг төрөл нь

ашигт малтмалын нөөц ашигласны  төлбөр байдаг. 

5.Ашигт малтмал ашиглах, ашигт малтмал хайх лицензийг бүртгэх , лиценз 

шинээр авах  хугацааг нь сунгах, шилжүүлэх , үрэгдүүлсэн лицензийг нөхөн

олгох өргөдөл  зэргийг хянах тохиолдлуудад мэдүүлгийн, бүртгэлийн хураамж

авдаг.

6. Хөрсний рент ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын талбай нь

нийтийн хэрэгцээнд ашиглагдахгүй тул  үүнд зориулан газрын төлбөр тогтооно

7. Суутган татвар Ашигт малтмал ашиглаж байгаа болон  хайгуул явуулж буй

компаниуд нь өөрийн үйл ажиллагааны явцад нийтлэг мөрдөгддөг үйл

ажиллагаа болох  зээлийн хүү, дивиденд төлөх , үйлчилгээний хөлс төлөхдөө

26

Page 27: horongo oruulaltiin tuhai.docx

татварыг суутган авах үүргийг хүлээсэн байдаг.

8.Нэмэгдсэн  өртгийн татвар.  Борлуулалтын орлогын хэмжээнээс  хамаарч

тухайн орны татварын хуульд заасан доод хязгаарыг давсан бол нэмэгдсэн

өртгийн албан татварт хамрагддаг.

9.Төрийн байгууллагаас хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлснийхээ

төлөө тэмдэгтийн хураамж  хураадаг.

10. Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй бусад компаниудын адил эрдэс

баялгийн ашиглалт явуулж байгаа компаниудын хувьд ч гэсэн ажиллагсдын

албан журмын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын зарим

хэсгийг төлөх замаар ирээдүйн орлогыг бүрдүүлэх , эрүүл мэндийг нь сахин

хамгаалах асуудалд оролцоотой байдаг нь нийтлэг асуудал юм.

 12. Эрдэс баялгийн ашиглалтаас олж байгаа орлого нь  орон нутгийн засаг

захиргааны төсөвт ордог татвар нь газрын татвар буюу нийтлэг хэллэгээр бол 

ихэнхдээ өмчийн татвар байдаг.

    

27

Page 28: horongo oruulaltiin tuhai.docx

2.6 Оюу толгой хөрөнгө оруулалтын гэрээний тухай

Монголчууд бидний хувьд олон жилийн туршид хүсэн хүлээж байсан Өмнөговь

аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн алт, зэсийн орд газрын

хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах түүхэн цаг мөч тохиолоо.

Үүнд:

Хөрөнгө оруулалтын гэрээ -нд Монголын талыг төлөөлж Эрдэс баялаг, эрчим

хүчний сайд, Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч

Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин,

аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Хөрөнгө оруулагчдыг төлөөлж, “Рио Тинто

Интернэшнл Холдингс Лимитед” компанийн Зэс, очир эрдэнийн бүлгийн

Ерөнхий захирал Брет Клейтон,  “Айвенхоу майнз Монголия Инк” ХХК-ийн

Ерөнхий захирал Кийт Маршал, “Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ийн

дэд дарга Питер

Мередит нар гарын үсэг зурлаа.

Хувь нийлүүлэгчдийн гэрээ -нд Монголын талыг төлөөлж ”Эрдэнэс Эм Жи

Эл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Хөрөнгө оруулагчдыг төлөөлөн

“Айвенхоу Оюутолгой /Би Ви Ай/ Лимитед” компанийн эрх зүйн асуудал

хариуцсан гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Жон Фониани, “Оюутолгой Нидерланд Би

Ви” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит, “Айвенхоу Майнз Монголия

Инк” ХХК-ийн Ерөнхий захирал Кийт Маршал нар гарын үсэг зурлаа.

Урьдчилгаа төлбөрийн гэрээ -нд Сангийн сайд С.Баярцогт, “Айвенхоу майнз

Монголия Инк” ХХК-ийн Ерөнхий захирал Кийт Маршал нар гарын үсэг тус тус

зурлаа.

28

Page 29: horongo oruulaltiin tuhai.docx

2.6.1 Оюу толгой төслийн эдийн засгийн үзүүлэлт

1.Төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээг ойролцоогоор 4.6 тэрбум

ам.долларбайхаар тохиролцсон.

2.Төслийн хугацааны турш  Оюу Толгой төсөлд нийт 12.0 орчим тэрбум

ам.долларын хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөөд байна.

Энгийн хувьцааны санхүүжилт нийт хөрөнгө оруулалтын зардлын 60 хувиас

хэтрэхгүй байхаар тохиролцсон. Үүний үр дүнд Засгийн газарт ногдох зээлийн

дүн 1.7 тэрбум гэж тооцогдож байсныг ойролцоогоор 816 сая байхаар болж,

Засгийн газрын хүлээх эрсдэлийг бууруулсан.

3.Төслийн санхүүжилтийг бие даан бүрдүүлэх боломжийг нээсэн.

4.Хөрөнгө оруулагч төслийн санхүүжилтийг босгох тохиолдолд хамтран

оролцохоор тохиролцсон.

5. Төслийн хугацааны туршид дэлхийн зах зээл дээрх нэг тонн цэвэр зэсийн

үнийг дунджаар 4408.0 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцоход “Оюу Толгой”

төслөөс төрөл бүрийн татвар, төлбөр, хураамж болон ногдол ашгийн орлогоор

Монголын тал нийт 29.1 тэрбум ам.долларын орлого олох тооцоотой байгаа

бол Хөрөнгө оруулагчийн хувьд “Оюу Толгой” төслөөс нийт 25.7 тэрбум

ам.долларын орлого олох тооцоотой байна.

6.“Оюу Толгой” төслөөс Монголын талын хүрэх 29.1 тэрбум ам.долларын

орлогын 9.9 тэрбум төгрөгийн орлого нь “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын

Засгийн газрын эзэмших 34 хувьд ногдох ногдол ашгийн орлого, 19.2 тэрбум

төгрөгийн орлого нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу  төсөвт

төвлөрүүлэх татварын орлогоос тус тус бүрдэхээр байна.

7.Засгийн газар болон Хөрөнгө оруулагчийн төслөөс хүртэх үр ашгийг өнөөгийн

цэвэр үнэ цэнэд шилжүүлэн үзвэл Монголын тал Оюу Толгой төслөөс нийт 5.0

тэрбум ам.долларын орлого хүртэх бол Хөрөнгө оруулагч 3.5 тэрбум

ам.долларын орлого олох тооцоотой байна. Үүнээс үзэхэд Монгол Улс Оюу

толгой төслийн нийт ашгийн 59.0 орчим хувийг хүртэхээр байгаа бол хөрөнгө

оруулагч төслийн нийт ашгийн 41.0 орчим хувийг хүртэхээр байгаа болно.

8.Дэлхийн зах зээл дээрх цэвэр эзсийн үнийг 4408.0 ам.долларт хэлбэлзэнэ гэж

тооцвол “Оюу Толгой” төслийн хуримтлагдсан мөнгөн урсгал 2017 оноос эхлэн

эерэг гарах тооцоотой байна.

29

Page 30: horongo oruulaltiin tuhai.docx

9.УИХ-аар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт,

өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу НӨАТ-ыг чөлөөлж, хөрөнгө оруулагчид

НӨАТ-ын буцаан олголт өгөхгүй болсноор 268 сая ам. долларын нэмэлт

орлогыг Монголын тал авахаар болсон.

10.Гаалийн албан татварыг хуулийн дагуу төлүүлэх болсноор 90 сая ам.

долларын нэмэлт орлогыг авахаар болсон.

11.Ийнхүү татварын орлогыг нийтдээ 358 сая ам. доллараар нэмэгдүүлэх

боломж бүрдэж байна (90+268=358 сая).  Энэхүү татварууд нь төсөл эхэлмэгц

Монгол Улсын төсөвт орж ирэх татварууд юм.  

12.Засгийн газрын 250.0 сая ам.долларын үнэ бүхий, жилийн 3 хувийн хүүтэй

бондыг Хөрөнгө оруулагч худалдан худалдаж, бондын эргэлтийн төлөлтийг

хөрөнгө оруулагчийн төсөвт төлөх татвар, төлбөр, хураамжаас суутган тооцно.

13.Оюу Толгой төслийн цэвэр өнөөгийн үнэ цэнэ 4.1 тэрбум ам.доллар байна.

Харин уг төслийн дотоод өгөөжийн түвшин нь 20.3%-тай байгаа нь төсөл өндөр

үр ашигтайг харуулж байна.

14. Хэлэлцээрийн үр дүнд Засгийн газрын өгөөжийн өнөөгийн үнэ цэнэ 5,000.3

сая (58%), нэрлэсэн үнэ цэнэ 28,841.6 сая ам. доллар (53%) байхаар тооцоолж

байсныг 5,040.7 сая (59%), нэрлэсэн үнэ цэнэ 29,084.6 сая ам. доллар (53%)

болгож өсгөх боломжтой боллоо.

30

Page 31: horongo oruulaltiin tuhai.docx

2.6.2 Татварын орчин болон Оюу толгой төслийн

эдийн засгийн үзүүлэлтийн талаар

Нэг. Хэлэлцээрийн үр дүнд татварын орчны талаар харилцан тохиролцсон

зарим асуудлыг  авч үзвэл:

1.Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээг байгуулсан өдөр хүчин төгөлдөр үйлчилж

байсан Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан бүх татваруудыг

төлөхөөр тохиролцсон.

2. Найман төрлийн татварыг тогтворжуулахаар тохиролцсон. Үүнд:

–Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

–Гаалийн албан татвар

–НӨАТ

–Онцгой албан татвар (автобензин, дизелийн түлшний онцгой татвараас бусад)

–Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

–Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр

–Үл хөдлөх хөрөнгийн албан татвар

–ЗБҮӨАТ болон түүнийг хүчингүй болгох тухай хууль

3.Татварын ерөнхий хуулийн (энэхүү Гэрээг байгуулсан өдөр хүчин төгөлдөр

үйлчилж байсан) 7 дугаар  зүйлд заасан дээр дурьдсанаас бусад төрлийн

татварууд /цаашид “Үл тогтворжуулсан татвар” гэх/-ыг Монгол Улсад тухайн

татварын жилд мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журмын дагуу төлөхөөр

тохиролцсон.

4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн үйлчлэлийн дүнд

суутгах татварыг уг хууль /энэхүү Гэрээг байгуулсан өдөр хүчин төгөлдөр

үйлчилж байсан/-д заасан хувь, хэмжээ түүний дотор Татварын ерөнхий

хуулийн 2.2-т заасны дагуу хэрэглэх аливаа давхар татварын  холбогдох

гэрээнд заасан хувь, хэмжээний дагуу тооцохоор тохиролцсон.

5. ААНОАТ-ын хууль болон Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны 288

дугаар тогтоолын дагуу Оюу толгой төслийн Барилгын ажлыг гүйцэтгэж дуусах

хүртэлх хугацаанд Хөрөнгө оруулагчийн хийсэн элэгдэл байгуулах үндсэн

31

Page 32: horongo oruulaltiin tuhai.docx

хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалтын 10 /арав/ хувьтай тэнцэх татварын

хөнгөлөлт олгохоор тохиролцсон.

6.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн

20.1, 20.2-т заасны дагуу болон Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны

өдрийн 287 дугаар тогтоолоор тодорхойлох Хөрөнгө оруулагчийн татварын

алдагдлыг ирээдүйд шилжүүлэн уг алдагдал гарсан татварын жилийн дараахь

дараалсан 8 /найм/ жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцохоор

тохиролцсон.

7.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д

заасны дагуу уул салбарын эцсийн бүтээгдэхүүнээс бусад уул уурхайн

бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тохиролцсон.

Ингэснээр хөрөнгө оруулагч нь НӨАТ-ын буцаан олголтыг авахгүй юм.УИХ-аас

хөрөнгө оруулагчтай гэрээний төслийг хэлэлцэн тохирох талаар Засгийн газарт

2008 оны арванхоёрдугаар сарын 40-р тогтоолоор өгсөн үүрэг удирдамж, мөн

түүнчлэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор удаа дараа гэрээний

төслийг хэлэлцээд өгсөн удирдамж, УИХ-ын гишүүдийн гаргасан санал зөвлөмж

нь гэрээг байгуулах үйл явцыг эрчимжүүлж, Монголын талаас тавих шаардлага,

шалгуурыг тодорхой болгож өгснөөс гадна хэлэлцээр хийж байгаа засгийн

газрын ажлын хэсэгт найдвартай ар тал, өмөг түшиг болж ирснийг онцлон

тэмдэглэж байна.Гэрээний төслийг боловсруулах хэлэлцэх явцад УИХ, Засгийн

газрын байгууллагуудаас гадна манай ард иргэд, ТББ-ууд, эрдэмтэн мэргэд,

судлаачид  үнэ цэнэтэй олон сайхан санал боловсруул ирж байсан нь гэрээний

төслийг илүү оновчтой болгоход хувь нэмрээ оруулсныг онцлон тэмдэглэе.

Энэ гэрээг байгуулснаар Монголын ард түмэн, төр засаг хэдий хэмжээний үр

ашиг хүртэх вэ гэсэн асуудал олон нийтийн анхаарлын төвд байх нь зүй ёсны

асуудал юм. Хөрөнгө оруулагчидтай хийсэн олон удаагийн яриа хэлэлцээний үр

дүнд бид Оюутолгойн төслөөс Монголын талд ногдох өгөөжийг нэрлэсэн үнэ

цэнээр 53 хувьд хүргэхээр тохиролцоонд хүрч чадлаа. Үүнээс гадна манай нийт

иргэд ард иргэдэд ногдох үр ашгийн талаар зарим цөөн жишээг дурьдвал:

Оюутолгойн гэрээний бэлтгэл ажлын үе шатанд 4000-5000 хүн ажиллаж шууд

болон шууд бус байдлаар 10 мянган ажлын байр шинээр бий болно. Төслийн

ашиглалтын шатанд 2500-3500 хүн ажиллах бөгөөд эдгээрийн 90 хувь нь

Монголчууд байх юм. Уурхайн үйл ажиллагаа эхэлснээр манай улсын

32

Page 33: horongo oruulaltiin tuhai.docx

экспортын хэмжээ 2-2,5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, гадаад валютын улсын

нөөц арвижна. Жилд дунджаар 580гаруй сая ам.долларын татварын орлого

улсын төсөвт орж, төслийн үргэлжлэх хугацаанд нийт татварын орлого 29 гаруй

тэрбум ам. Долларт хүрч төсвийн орлогын найдвартай эх үүсвэр бий болно.

Уурхайг дагалдан говийн бүсэд автозам, төмөр зам, эрчим хүч гэх мэт улс орны

нийт эдийн засагт ач холбогдол бүхий дэд бүтэц байгууламжууд баригдаж,

говийн бүсийн эрчимтэй хөгжлийн эхлэл тавигдана.Уурхайн цаашдын өдөр

тутмын үйл ажиллагаанд шаардлагатай үйлчилгээ бизнес шинээр бий болж,

манай олон арван аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагаа ашиг

орлогод нэн сайнаар нөлөөлөх юм.Оюутолгойн төслийн олборлолтын ажил

эхэлмэгц буюу 2014 он гэхэд ашигт малтмалын экспортын орлогын хэмжээ 2008

оны түвшнээс 2 дахин нэмэгдэж гурван тэрбум ам.долларт хүрэхээр төлөвлөж

байна. Оюутолгойн энэ төсөл нь дор хаяж 50 жилийн дотор хэрэгжих урт

хугацааны төсөл учир өгөөжийг нь зөвхөн өнөөгийн бидний үе хүртэх биш

ирээдүй хойч үе ч хүртсээр байх юм.

33

Page 34: horongo oruulaltiin tuhai.docx

34