hud helber
TRANSCRIPT
ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛБЭРҮҮД
Хөдөлгөөний бодлогыг дотор нь угталцах хөдөлгөөний,эсрэг зүгт хөдлөх хөдөлгөөний,хөөцөлдөх
хөдөлгөөний бодлого гэж ангилж болно.
УГТАЛЦАХ ХӨДӨЛГӨӨН
ЭСРЭГ ЗҮГ ХӨДЛӨХ ХӨДӨЛГӨӨН
ХӨӨЦӨЛДӨХ ХӨДӨЛГӨӨН
Угталцах хөдөлгөөн
Хоорондоо 440 км зайтай хоёр хотоос 70км\ц,50км\ц хурдтай хоёр машин зэрэг угталцан гарав.
480км
Асуулт:
1.Нэг цагийн дараа хоёр машины хоорондох зай хэдэн км болох вэ?
?50км 70км
70км+50км=120км 480-120=360км
2.Хэдэн цаг яваад уулзах вэ
3. Уулзах хүртлээ машин бүр хэдэн км явсан бэ?
480:120=4 цаг
70*4=280км 50*4=200км
Хоорондох зайг хурдны нийлбэрт хуваахад уулзах хугацаа гарна.
Хоорондох зайг явсан хугацаанд хуваахад угталцан гарсан хоёр машины хурдны нийлбэр гарна.
ХООРОНДОХ ЗАЙГ ХУРДНЫ НИЙЛБЭРТ ХУВААХАД УУЛЗАХ ХУГАЦАА ГАРНА.
Хоорондоо 520 км зайтай хоёр хотоос 2 авто машин нэгэн зэрэг угталцан гарч нэг
62км\ц нөгөө нь 42км\ц хурдтай явсан бол хэдэн цагийн дараа уулзах вэ?
520кмS=520км v=62км v=42км t=?
62+42=104км 520:104=5цаг
ХООРОНДОХ ЗАЙГ ЯВСАН ХУГАЦААНД ХУВААХАД УГТАЛЦАН ГАРСАН ХОЁР МАШИНЫ ХУРДНЫ НИЙЛБЭР ГАРНА.
Хоорондоо 640 км зайтай хоёр хотоос 2 авто машин нэгэн зэрэг угталцан гарч хоёр машин
8 цаг яваад уулзав.Нэг нь 35км\ц хурдтай бол нөгөө машины хурдыг ол.
640км
S=640км t=8цаг v=35км\ц v=?
640:8=80км\ц 80-35=45км\ц
БОДЛОГО
1. Хоорондоо 510 км зайтай хоёр хотоос 2 авто машин нэгэн зэрэг угталцан гарч хоёр машин5 цаг яваад уулзав.Нэг нь 82км\ц хурдтай бол явдаг нөгөө машины хурдыг ол.
2. Хоорондоо 672 км зайтай хоёр хотоос 2 авто машин нэгэн зэрэг угталцан гарч хоёр машин 7 цаг яваад уулзав.Нэг нь 50км\ц хурдтай явдаг нөгөө машины хурдыг ол
3. Хоорондоо 1000 км зайтай хоёр хотоос 2 авто машин нэгэн зэрэг угталцан гарч нэг 55км\ц нөгөө нь 45км\ц хурдтай явсан бол хэдэн цагийн дараа уулзах вэ?