hydraulic excavator mongolian

50
ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ 1 ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ ТАНИЛЦУУЛГА Гидравлик эксковаторын симуляторын програм нь 1,0 метр куб (1.3 яард куб) хүнд даацын шанаганы багтаамжтай, 1444 миллиметрийн (57 инч) радиусын захын эргэлт бүхий дунд оврын гидравлик эксковаторын үйл ажиллгаа болон удирдлагын сургалтын програм юм. Энэхүү програмд эксковатор ба өөрөө буулгагч ачааны машин нь бодит гидравлик эксковатор болон өөрөө буулгагч ачааны машины жолоодлого, материалтай харьцах зэрэг үйл ажиллагааг загварчлах зорилгоор физик хөдөлгөөн, гурван хэмжээст дүрслэл, дуу зэрэг зүйлсийг тусгасан. Мөн харагдах байдлыг өөрчлөх хэд хэдэн сонголтуудтай. Гурван хэмжээст дүрслэлийн гүний ойлголтыг сайжруулахын тулд гидравлик эксковаторын шанаганы шүд бүрийн доор харалдаа газарт шар өнгийн тэмдэглэгээ хийсэн. Загварчилалын янз бүрийн горимуудаас гадна гидравлик эксковаторийн үндсэн үйл ажиллагааг тайлбарлахад тусласан хэд хэдэн үзүүлэх материалуудтай. Бодит гидравлик эксковаторийн адилаар симуляторын удирдлагын гаруудад даралтат товчлуурууд бүхий рычаг, сум, шанага, гинж, дуут дохио, хөл педалууд зэрэг хэрэгслүүдтэй. Симуляторын модулиуд Гидравлик эксковаторын симуляторын програм нь бодит гидравлик эксковаторын үндсэн ур чадваруудыг тусгасан модулиудтай. Эхний хичээлүүд нь операторын удирдлагын гарын үйл ажиллагаа, машины үндсэн удирдлагын хэрэгслүүдтэй танилцах, ухах, овоолох, ачих, ачааны машиныг байрлуулах зэрэг хэсгүүдтэй. Гидравлик эксковаторын симуляторын програм дараах модулиудтай. Үүнд:

Upload: shirbazar8999

Post on 07-Aug-2015

71 views

Category:

Automotive


5 download

TRANSCRIPT

Page 1: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

1

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

ТАНИЛЦУУЛГА

Гидравлик эксковаторын симуляторын програм нь 1,0 метр куб (1.3 яард куб) хүнд

даацын шанаганы багтаамжтай, 1444 миллиметрийн (57 инч) радиусын захын эргэлт

бүхий дунд оврын гидравлик эксковаторын үйл ажиллгаа болон удирдлагын

сургалтын програм юм.

Энэхүү програмд эксковатор ба өөрөө буулгагч ачааны машин нь бодит гидравлик

эксковатор болон өөрөө буулгагч ачааны машины жолоодлого, материалтай харьцах

зэрэг үйл ажиллагааг загварчлах зорилгоор физик хөдөлгөөн, гурван хэмжээст

дүрслэл, дуу зэрэг зүйлсийг тусгасан. Мөн харагдах байдлыг өөрчлөх хэд хэдэн

сонголтуудтай. Гурван хэмжээст дүрслэлийн гүний ойлголтыг сайжруулахын тулд

гидравлик эксковаторын шанаганы шүд бүрийн доор харалдаа газарт шар өнгийн

тэмдэглэгээ хийсэн. Загварчилалын янз бүрийн горимуудаас гадна гидравлик

эксковаторийн үндсэн үйл ажиллагааг тайлбарлахад тусласан хэд хэдэн үзүүлэх

материалуудтай.

Бодит гидравлик эксковаторийн адилаар симуляторын удирдлагын гаруудад даралтат

товчлуурууд бүхий рычаг, сум, шанага, гинж, дуут дохио, хөл педалууд зэрэг

хэрэгслүүдтэй.

Симуляторын модулиуд

Гидравлик эксковаторын симуляторын програм нь бодит гидравлик эксковаторын

үндсэн ур чадваруудыг тусгасан модулиудтай. Эхний хичээлүүд нь операторын

удирдлагын гарын үйл ажиллагаа, машины үндсэн удирдлагын хэрэгслүүдтэй

танилцах, ухах, овоолох, ачих, ачааны машиныг байрлуулах зэрэг хэсгүүдтэй.

Гидравлик эксковаторын симуляторын програм дараах модулиудтай. Үүнд:

Page 2: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

2

Controls familiarization -

Удирдлагын хэрэгслүүдтэй

танилцах

Positiong the excavator -

Эксковаторыг байрлуулах

Raking the green – Шугамын дагуу

шулуун татах

Over the moon - Шугамын дагуу

тойрог татах

Bench climbing / descending -

Ажиллах талбай руу өгсөх /

уруудах

Trench crossing - Даланг давах

Single pass dig and dump - нэг

удаагийн явалтаар ухах, асгах

Trenching - Суваг шуудуу татах

Trench and load- Далан гаргалт ба

ачилт

Bench loading with truck spotting -

Ачааны машиныг байрлуулж

өндөрлөгөөс ачилт хийх

Bench loading with truck spotting –

boulders - Ачааны машиныг

байрлуулж өндөрлөгөөс ачилт

хийх – бул чулуу ачих

Ramp building - Налуу үүсгэх

Симуляторын модуль бүрт тухайн ажлыг хэр сайн, муу хийж гүйцэтгэсэн болохыг

үнэлэх Гүйцэтгэлийн Үзүүлэлт мэдээлэл гарч ирнэ. Даалгаварыг гүйцэтгэсэн байдал,

ачсан ачааны хэмжээ, заагч индикаторын үзүүлэлтээр хэмжинэ.

Даалгаварыг хийж дуусмагц хэрэглэгч дараагийн хичээл рүү орох дуут дохио өгөх

хүртэл “Result” цонхонд ажлын гүйцэтгэлийн үр дүнгийн үзүүлэлт гарч ирнэ.

Симуляторын зарим хэсгүүдэд машин механизм болон операторт аюултай байж болох

нөхцөл байдлыг заасан “Fatal Error” (ноцтой алдаа) гэсэн сануулга гарна. Тухайлбал

дугуйт ачигчийгонхолдуулах үед хичээл тэр даруй зогсоож хэрэглэгч дараагийн хичээл

рүү дуут дохио өгөх хүртэл “Result” цонхонд тухайн алдаатай холбоотой сануулга

мессеж гарч ирнэ.

Симуляторын нэг бүлэг хичээл дуусахад тухайн ажиллагааг хэрхэн гүйцэтгэсэн

байдлыг үнэлэх үнэлгээ гарах бөгөөд тухайн ажлын гүйцэтгэлийн үзүүлэлтийн

хамгийн өндөр, хамгийн бага, дундаж оноог хадгална. Нэг хэрэглэгчийн горимд оноо,

үнэлгээг Result File буюу үр дүнгийн файлд хадгална. Олон хэрэглэгчийн горимд оноо

үнэлгээг Симуляторын мэдээллийн санд хадгална.

Та Симуляторын програмыг туршилтын горимд ашигласан бол эсвэл програмын

Options цэсээс Save Results (үр дүнг хадгалах) гэсэн сонголтийг хийгээгүй бол таны

үнэлгээ, үр дүн хадгалахгүй.

Page 3: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

3

Модуль 1 - Удирдлагын хэрэгслүүдтэй танилцах

Энэ модулийн зорилго нь гидравлик эксковаторын удирдлагын хэрэгслүүд, тэдгээрийн

ажиллагааг төгс эзэмших юм.

Хичээлийн даалгавар бүр нь операторын кабины дотор талаас орчныг харах байдлаар

эхлэх бөгөөд энэ горимд сумны удирдлагыг хийх байгаа учраас машины хөдөлгөөн

идэвхгүй байна. Хөл педалгүйгээр симуляторын удирдлагыг ажиллуулахын тулд

“travel mode toggle” (“хөдлөх горимд шилжүүлэгч”) товчлуурыг идэвхгүй болгодог.

Симуляторын цонхны дээд хэсэгт заавар гарч ирнэ. оператор энэхүү зааварчилгаанд

заасан үйлдлийг хийх ёстой. Хэрвээ үйлдлийг буруу хийвэл алдааг заасан дуут дохио

өгнө. Ажиллагааг зөв идэвхжүүлбэл өөр дуут дохио өгнө. Мөн симуляторын

програмын цонхны баруун ба зүүн дээд буланд баруун ба зүүн гарын удирдлагын үйл

ажиллагааг заах жижиг диаграм гарч ирнэ.

Симуляторын модулийн нэр нь хичээлийн дугаарын хамт симуляторын програмын

цонхны зүүн дээд хэсэгт гарчгийн мөрөнд гарч ирнэ. Туршилт эхэлснээс хойшхи

хугацааг энэ цонхны зүүн доод талд минут, секундээр харуулна. Харин симуляторын

одоо ажиллаж байгаа хичээл эхэлснээс хойшхи хугацааг энэ цонхны баруун доод

буланд цаг, минутаар харуулна.

Хичээл тур завсарлах, туршилтыг дахин эхлүүлэх, одоогийн хичээлийг дуусгах бол

баруун доод буланд байх “Pause” (“түр завсарлах”) гэсэн товчлуурыг дарна.

Даалгаварыг завсарлах үед “Pause Window” (“түр завсарлах цонх”)-нд тухайн

хичээлийн зааварчилгаа гарч ирнэ.

Даалгаварыг зөв идэвхжүүлсэн тохиолдолд даалгавар дуусна. Хэрэглэгч дараагийн

туршилтын дуут дохиог өгөх хүртэл “Result” цонх харагдсаар байна. “Results” цонх нь

хичээлийн явцад дараах ажлын гүйцэтгэлийн хэмжигдэхүүнүүдийн тухай мэдээлэлтэй

байна. Үүнд:

Page 4: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

4

Гүйцэтгэлийн хугацаа

Даалгаварыг зөв гүйцэтгэхэд шаардагдсан хугацаа

Алдааны тоо

Буруу идэвхжүүлсэн ажиллагааны тоо

Модуль 2 - Эксковаторыг байрлуулах

Энэхүү модулийн хичээлийн зорилго нь гидравлик эксковаторын шанага ба гинжийг

зөв байрлуулах ажиллагаа юм.

Даалгавар бүрт гинж ба шанагыг байрлуулах байг эксковаторын гинж ба шанаганы

байрлалтай ижил хэлбэр, хэмжээтэй улаан өнгийн хүрээгээр илэрхийлдэг. Оператор

эксковаторыг гинжний улаан өнгөтэй хүрээ рүү оруулахын тулд маневр хийж бээлий

өмсөж байгаа мэт эксковаторын гинжийг улаан өнгийн хүрээ рүү оруулан байрлуулна.

Энэ алхмын дараа оператор улаан өнгийн хүрээгээр тэмдэглэгдсэн шанаганы дүрс рүү

эксковаторын шанагыг оруулна.

Оператор эксковатор ба шанагыг улаан өнгийн гинж ба шанаганы хүрэ рүү зөв оруулж

чадвал энэхүү улаан өнгөтэй байны өнгө өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл энэхүү улаан

өнгөтэй хүрээ улаан өнгөнөөс шар өнгө, дараа нь ногоон өнгөтэй болно. Доор

харуулсан шанаганы зургийн жишээнд харуулсны дагуу гинж ба шанагатай

хангалттай ойрхон зайд байрлуулан зөв чиглүүлэх ёстой.

Page 5: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

5

Гурван хэмжээст дүрслэлийн гүний ойлголтыг сайжруулахын тулд эксковаторын

шанаганы шүдний доор газарт шар дүрсээр тэмдэглэгээ хийсэн.

Симуляторын модулийн нэр нь хичээлийн дугаарын хамт симуляторын програмын

цонхны зүүн дээд хэсэгт гарчгийн мөрөнд гарч ирнэ. Туршилт эхэлснээс хойшхи

хугацааг энэ цонхны зүүн доод талд минут, секундээр харуулна. Харин симуляторын

одоо ажиллаж байгаа хичээл эхэлснээс хойшхи хугацааг энэ цонхны баруун доод

буланд цаг, минутаар харуулна.

Хичээл тур завсарлах, туршилтыг дахин эхлүүлэх, одоогийн хичээлийг дуусгах бол

баруун доод буланд байх “Pause” (“түр завсарлах”) гэсэн товчлуурыг дарна.

Даалгаварыг завсарлах үед “Pause Window” (“түр завсарлах цонх”)-нд тухайн

хичээлийн зааварчилгаа гарч ирнэ.

“Fatal error” (ноцтой алдаа) гэсэн сануулга гарч ирснээр хичээл дуусна.

Тухайлбал эксковаторыг онхолдуулах гэх мэт шалтгааны улмаас энэ сануулга

гарч ирж болно.

Мөн үүнээс гадна “Procedure Error” (“ажиллагааны алдаа”) гэсэн сануулга гарч

ирснээр хичээл шууд дуусна. Тухайлбал доорх шалтгаануудын улмаас энэ сануулга

гарч ирж болно. Үүнд:

Эксковаторыг заасан хязгаараас хэтрүүлж барих

Эксковатор ажлын талбар болон барилгын талбай (зөвхөн газар дээр биш) дахь

объекттэй мөргөлдөх

Гинж ба шанагыг улаан өнгөтэй хүрээн дотор хангалттай зөв байрлуулсан, байтай

харьцуулахад хөдлөөгүй (ногоон өнгөтэй болох), дуут дохионий товчлуурыг (залуур

дээр байрласан) идэвхжүүлсэн үед хичээл дасгал дуусна. Хэрвээ гинж ба шанагыг

байнаас хол байрлуулсан үед дуут дуут дохиог идэвхжүүлсэн бол дуут дохио

дуугардаг. Хэрэглэгч дараагийн хичээл рүү орохын тулд дуут дохионы товчлуурыг

идэвхжүүлэх хүртэл “Result” гэсэн цонх гарч ирнэ.

“Results” (“үр дүн”) цонх нь хичээлийн явцад доор дурьдсан ажлын гүйцэтгэлийн

хэмжигдэхүүнүүдийн тухай мэдээллийг харуулна. Үүнд:

Гүйцэтгэлийн хугацаа

Даалгаварыг зөв гүйцэтгэхэд шаардагдсан хугацаа

Шанагыг байрлуулахад гарсан алдаа

Эксковаторын шанага ба түүний “зураасан бай” дүрсийн хоорондох зайгаар

хэмжигдэнэ.

Шанагыг зэрэгцүүлэхэд гарсан алдаа

Шанагыг налуулах өнцөгт гарсан алдаагаар хэмжигдэнэ.

Машиныг байрлуулахад гарсан алдаа

Эксковаторын гинж ба “зураасан бай” дүрсийн хоорондох зайгаар хэмжигдэнэ.

Машиныг зэрэгцүүлэхэд гарсан алдаа

Машины зэрэгцүүлэхэд гарсан алдаагаар хэмжигдэнэ.

Шанага ба гинж хоорондоо мөргөлдсөн байдал

Шанага машины гинжтэй мөргөлдсөн тоогоор хэмжигдэнэ.

Page 6: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

6

Модуль 3 - Шугамын дагуу шулуун татах

Энэхүү хичээлийн зорилго нь шулуун шугамаар илэрхийлсэн траектор зураасыг дагах,

шанагыг зөв байрлуулахад суралцах ажиллагаа юм. Шанагыг байрлуулахын тулд

зөвхөн гарны удирдлагыг идэвжүүлсэн ба энэ горимд машин хөдлөхгүй. Хөл педал

бүхий симуляторын удирдлагын хувьд хөл педалууд идэвхгүй байна. Хөл педалуудгүй

симуляторын удирдлагын хувьд “travel mode toggle” (“хөдлөх горимд шилжүүлэгч”)

товчлуур идэвхгүй байна.

Хичээл бүрт гидравлик эксковаторын урд талд цайвар хөх зураас харин нөгөө төгсгөлд

бараан хөх талбай харагдана. Эксковаторын шанаганы дунд шүдний байрлалыг

дагахын тулд зураас дээр жижиг курсор чиглүүлэгч харагдана. Курсор чиглүүлэгч нь

шанаганы шүд зураасаас холдох үед ногоон өнгөнөөс улаан өнгөтэй болно.

Гурван хэмжээст дүрслэлийн гүний ойлголтыг сайжруулахын тулд эксковаторын

шанаганы шүд бүрийн доор газар дээр шар цэгүүд харагдана.

Симуляторын модулийн нэр нь хичээлийн дугаарын хамт симуляторын програмын

цонхны зүүн дээд хэсэгт гарчгийн мөрөнд гарч ирнэ. Туршилт эхэлснээс хойшхи

хугацааг энэ цонхны зүүн доод талд минут, секундээр харуулна. Харин симуляторын

одоо ажиллаж байгаа хичээл эхэлснээс хойшхи хугацааг энэ цонхны баруун доод

буланд цаг, минутаар харуулна.

Хичээл түр завсарлах, туршилтыг дахин эхлүүлэх, одоогийн хичээлийг дуусгах бол

баруун доод буланд байх “Pause” (“түр завсарлах”) гэсэн товчлуурыг дарна.

Даалгаварыг завсарлах үед “Pause Window” (“түр завсарлах цонх”)-нд тухайн

хичээлийн зааварчилгаа гарч ирнэ.

Page 7: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

7

“Fatal error” (“ноцтой алдаа”) гэсэн сануулга гарч ирснээр хичээл дуусна.

Тухайлбал эксковаторыг онхолдуулах гэх мэт шалтгааны улмаас энэ сануулга

гарч ирж болно.

Шанаганы дунд шүд зураасын төгсгөл хэсэгт байрлаж, хөдөлгөөнгүй байх (курсорын

чиглүүлэгч ногоон өнгөтэй байх мөн хар хөх бай талбай дээр байрласан байх), дуут

дохиог дуугаргасан үед (залуурын дээр байрлах) хичээл дасгал дуусна. хэрвээ

шанаганы шүдийг зөв байрлуулаагүй үед дуут дохиог идэвхжүүлбэл дуут дохио

дуугарна. Хэрэглэгч дараагийн хичээл рүү орохын тулд дуут дохионы товчлуурыг

идэвхжүүлэх хүртэл “Result” (“үр дүн”) гэсэн цонх гарч ирнэ.

“Results” (“үр дүн”) цонх нь хичээлийн явцад доор дурьдсан ажлын гүйцэтгэлийн

хэмжигдэхүүнүүдийн тухай мэдээллийг харуулна. Үүнд:

Гүйцэтгэлийн хугацаа

Даалгаварыг зөв гүйцэтгэхэд шаардагдсан хугацаа

Шанаганы хөдөлгөөн

Эксковаторын шанаганы дунд шүдний хөдлөсөн хугацаагаар хэмжих бөгөөд энэ

нь зураасын уртын хувиар хэмжигдэнэ.

Хамгийн өндөр хэвтээ алдаа

Шанаганы дунд шүдийн хамгийн муу үр дүн бүхий хэвтээ алдаа

Хамгийн өндөр босоо алдаа

Шанаганы дүнд шүдний хамгийн муу үр дүн бүхий босоо алдаа

Шанага газартай мөргөлдсөн байдал

Эксковаторын шанага газартай мөргөлдсөн тоогоор хэмжигдэнэ.

Шанага ба гинж хоорондоо мөргөлдсөн байдал

Шанага машины гинжтэй мөргөлдсөн тоогоор хэмжигдэнэ.

Модуль 4 - Шугамын дагуу тойрог татах

Page 8: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

8

Энэхүү хичээлийн зорилго нь нум дүрсээр илэрхийлсэн траектор зураасыг дагах,

шанагыг зөв байрлуулахад суралцах ажиллагаа юм. Шанагыг байрлуулахын тулд

зөвхөн сумыг хөдөлгөх учраас энэ горимд машин хөдлөхгүй. Хөл педал бүхий

симуляторын удирдлагын хувьд хөл педалууд идэвхгүй байна. Хөл педалгүй

симуляторын удирдлагын хувьд “travel mode toggle” (“хөдлөх горимд шилжүүлэгч”)

товчлуур идэвхгүй байна.

Хичээл дасгал бүрт гидравлик эксковаторын урд талд цайвар хөх нум дүрс харин

нөгөө төгсгөлд бараан хөх талбай харагдана. Эксковаторын шанаганы дунд шүдний

байрлалыг дагахын тулд зураас дээр жижиг курсор чиглүүлэгч харагдана. Курсор

чиглүүлэгч нь шанаганы шүд шугамаас холдох үед ногоон өнгөнөөс улаан өнгөтэй

болно.

Гурван хэмжээст дүрслэлийн гүний ойлголтыг сайжруулахын тулд эксковаторын

шанаганы шүд бүрийн доорх газар дээр шар цэгүүд харагдана.

Симуляторын модулийн нэр нь хичээлийн дугаарын хамт симуляторын програмын

цонхны зүүн дээд хэсэгт гарчгийн мөрөнд гарч ирнэ. Туршилт эхэлснээс хойшхи

хугацааг энэ цонхны зүүн доод талд минут, секундээр харуулна. Харин симуляторын

одоо ажиллаж байгаа хичээл эхэлснээс хойшхи хугацааг энэ цонхны баруун доод

буланд цаг, минутаар харуулна.

Хичээл түр завсарлах, туршилтыг дахин эхлүүлэх, одоогийн хичээлийг дуусгах бол

баруун доод буланд байх “Pause” (“түр завсарлах”) гэсэн товчлуурыг дарна.

Даалгаварыг завсарлах үед “Pause Window” (“түр завсарлах цонх”)-нд тухайн

хичээлийн зааварчилгаа гарч ирнэ.

“Fatal error” (“ноцтой алдаа”) гэсэн сануулга гарч ирснээр хичээл дуусна.

Тухайлбал эксковаторыг онхолдуулах гэх мэт шалтгааны улмаас энэ сануулга

гарч ирж болно.

Шанаганы дунд шүд нум дүрсийн төгсгөл хэсэгт байрлаж, хөдөлгөөнгүй байх

(курсорын чиглүүлэгч ногоон өнгөтэй байх мөн хар хөх бай талбай дээр байрласан

байх), дуут дохиог дуугаргасан үед (залуурын дээр байрлах) хичээл дасгал дуусна.

Хэрвээ шанаганы шүдийг зөв байрлуулаагүй үед дуут дохиог идэвхжүүлбэл энгийн

дуут дохио дуугарна. Хэрэглэгч дараагийн хичээл рүү орохын тулд дуут дохионы

товчлуурыг идэвхжүүлэх хүртэл “result” (“үр дүн”) гэсэн цонх гарч ирнэ.

“Results” (“үр дүн”) цонх нь хичээлийн явцад доор дурьдсан ажлын гүйцэтгэлийн

хэмжигдэхүүнүүдийн тухай мэдээллийг харуулна. Үүнд:

Гүйцэтгэлийн хугацаа

Даалгаварыг зөв гүйцэтгэхэд шаардагдсан хугацаа.

Шанаганы хөдөлгөөн

Эксковаторын шанаганы дунд шүдний хөдлөсөн хугацаагаар хэмжих бөгөөд энэ

нь зураасын уртын хувиар хэмжигдэнэ.

Хамгийн өндөр хэвтээ алдаа

Шанаганы дунд шүдийн хамгийн муу үр дүн бүхий хэвтээ алдаа

Page 9: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

9

Хамгийн өндөр босоо алдаа

Шанаганы дүнд шүдний хамгийн муу үр дүн бүхий босоо алдаа

Шанага газартай мөргөлдсөн байдал

Эксковаторын шанага газартай мөргөлдсөн тоогоор хэмжигдэнэ.

Шанага ба гинж хоорондоо мөргөлдсөн байдал

Шанага машины гинжтэй мөргөлдсөн тоогоор хэмжигдэнэ.

Модуль 5 - Ажиллах талбай руу өгсөх ба уруудах

Энэхүү модулийн зорилго нь:

1. Ажиллах талбай руу өгсөх / уруудах

2. Гидравлик экскаваторыг зөв байрлалд зогсоох

Хичээл бүрт оператор өндөрлөг рүү аюулгүй авирч, бай талбайд хүрнэ. Бай

талбайгаас объектийг цэвэрлэхийн тулд эксковаторын шанагыг ашиглах (бай талбайг

цэвэрлэж дуусахад хүрээ нь өнгөө өөрчилнө) бөгөөд өндөрлөгийн зах хэсэг рүү

эксковаторыг жолоодож өндөрлөгөөс аюулгүй уруудна. Эцэст нь оператор шатрын

хөлгийн дүрс бүхий зогсоолын цэг рүү ирж зогсоно. Зогсоолын талбайд эксковаторын

гинжийг том бай дотор, харин эксковаторын шанагыг жижиг бай дотор (газар дээр

байгаа шанаганы хавтгайтай харьцуулахад босоо байрлалтай) байрлуулна.

Операторт жолоодлогын байрлалыг тодорхойлоход туслах зорилгоор газар дээрх

ногоон сумыг дагах бөгөөд энэ ногоон сум нь явах замыг заана.

Гурван хэмжээст дүрслэлийн гүний ойлголтыг сайжруулахын тулд эксковаторын

шанаганы шүд бүрийн доор шууд газар дээр шар цэгүүд харагдана.

Симуляторын модулийн нэр нь хичээлийн дугаарын хамт симуляторын програмын

цонхны зүүн дээд хэсэгт гарчгийн мөрөнд гарч ирнэ. Туршилт эхэлснээс хойшхи

хугацааг энэ цонхны зүүн доод талд минут, секундээр харуулна. Харин симуляторын

одоо ажиллаж байгаа хичээл эхэлснээс хойшхи хугацааг энэ цонхны баруун доод

буланд цаг, минутаар харуулна.

Page 10: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

10

Хичээл тур завсарлах, туршилтыг дахин эхлүүлэх, одоогийн хичээлийг дуусгах бол

баруун доод буланд байх “Pause” (“түр завсарлах”) гэсэн товчлуурыг дарна.

Даалгаварыг завсарлах үед “Pause Window” (“түр завсарлах цонх”)-нд тухайн

хичээлийн зааварчилгаа гарч ирнэ.

“Fatal error” (“ноцтой алдаа”) гэсэн сануулга гарч ирснээр хичээл дуусна.

Тухайлбал эксковаторыг онхолдуулах гэх мэт шалтгааны улмаас энэ сануулга

гарч ирж болно.

Мөн үүнээс гадна “Procedure Error” (“ажиллагааны алдаа”) гэсэн сануулга гарч

ирснээр хчээл шууд дуусна. тухайлбал доорх шалтгаануудын улмаас энэ сануулга гарч

ирж болно. Үүнд:

Эксковаторыг заасан хязгаараас хэтрүүлж барих

Эксковатор ажлын талбар болон барилгын талбай (зөвхөн газар дээр биш бай

талбай дээрх өндөрлөгт мөн адил) дахь объекттэй мөргөлдөх

Эксковаторыг зогсоолын цэгт зөв байрлуулсан, эксковаторын шанага ба гинж шатрын

хөлгийн бай дээр зөв байрлуулсан, дуут дохио өгсөн үед хичээл дуусна. Хэрвээ шанага

ба гинжийг холбогдох байгаас хэт хол байрлуулсан, эксковаторыг зогсоолын байрлалд

зогсоож чадаагүй, бай талбай бүрэн цэвэрлэж чадаагүй бол дуут дохиог

идэвхжүүлэхэд энгийн дуут дохио өгдөг. Хэрэглэгч дараагийн хичээл рүү орохын

тулд дуут дохионы товчлуурыг идэвхжүүлэх хүртэл “Result” (“үр дүн”) гэсэн цонх гарч

ирнэ.

“Results” (“үр дүн”) цонх нь хичээлийн явцад доор дурьдсан ажлын гүйцэтгэлийн

хэмжигдэхүүнүүдийн тухай мэдээллийг харуулна. Үүнд:

Гүйцэтгэлийн хугацаа

Даалгаварыг зөв гүйцэтгэхэд шаардагдсан хугацаа.

Өндөрлөг рүү авирах хугацаа ба бай талбайг цэвэрлэх хугацаа

Хичээл эхлэх цагаас эхлэн өндөрлөг дээрх бай талбайг цэвэрлэх хүртэлх

хугацаагаар хэмжигдэнэ.

Өндөрлөгөөс буус, зогсоолын талбайд хүрч зогсох хүртэлх хугацаа

Өндөр талбай дээрх бай талбайг цэвэрлэсэн хугацаанаас эхлээд хичээл дуусах

хүртэлх хугацаагаар хэмжигдэнэ.

Хамгийн өндөр налалтын өнцөг

Авирах болон буух явцад эксковаторын үзүүлсэн хамгийн их налалтаар

хэмжигдэнэ.

Шанаганы газар дээрх хамгийн дээд өндөр

Хичээлийн явцад шанаганы газраас дээшхи хамгийн дээд өндөр

Шанаганы газраас дээшхи дундаж өндөр

Хичээлийн явцад шанаганы газраас дээшхи дундаж өндөр

Шанага газартай хүчтэй мөргөлдсөн байдал

Эксковаторын шанага газартай мөргөлдсөн тоогоор хэмжигдэнэ.

Шанага ба гинж хоорондоо мөргөлдсөн байдал

Шанага машины гинжтэй мөргөлдсөн тоогоор хэмжигдэнэ.

Page 11: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

11

Модуль 6 - Даланг давах

Симуляторын горим дахь энэхүү хичээлийн гурван үндсэн зорилго нь:

1. Ил далан руу амжилттай жолоодон хүрэх

2. Даланг амжилттай давах

3. Гидравлик эксковаторыг зогсоолын цэг дээр амжилттай зөв байрлуулан зогсоох

Хичээл бүрт гидравлик эксковатор нэгдүгээр дам нуруунаас барьсан “хаалга”-ны ард

байрлалтайгаар хичээлийг эхлүүлнэ. Эксковаторын шанагыг хумисан, эксковаторыг

зөв чиглүүлсэн үед энэ хаалга нь эксковатор хангалттай багтах хэмжээтэй бөгөөд

оператор доорх зурагт харуулсны дагуу эксковаторыг хаалганд хүргэхгүйгээр гаргана.

Эксковатор хаалгаар гармагц оператор даланг амжилттай давах ёстой. Даланг

амжилттай давахын тулд оператор даланг давах явцад шаардлагатай үед шанагыг

тулгуур болгон ашиглана. Даланг давах стандарт зааврыг танилцуулъя.

Page 12: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

12

Эксковаторыг далангийн захад байрлуулж,

эксковаторын шанагыг далангийн цаад

хажууд шанаганы хавтгай ёроолоор

байрлуулна.

Эксковаторын сумаар гинжний урд

төгсгөлийг дэмжин далангийн цаад

хажуугаас тулгуур хийж далан дээгүүр

давна.

Эргэх хүрдээр эргэж шанаганы хавтгай

ёроолыг далангын ойролцоо байрлуулна.

Эксковаторын сумаар гинжний арын

төгсгөлыг тулж далангийн цаад хажуугаас

тулгуур хийж далан дээгүүр давна.

Далан дээгүүр амжилттай давмагц оператор хоёрдугаар хаалгаар (эхний хаалгатай

ижил хэмжээтэй) гарахын тулд зөв зохистой чиглэлээр жолоодлого хийнэ.

Хоёрдугаар хаалгаар гармагц шатрын суурь шиг дүрс бүхий зогсоолын цэг рүү чиглэн

жолоодлого хийнэ. Зогсоолын цэг дээр эксковаторын гинжийг том бай дүрс дээр,

шанагыг жижиг бай дүрс дотор (шанаганы ёроол газар дээр байрласан, эксковаторын

гар босоо байрлалтай байна).байрлуулна.

Операторт жолоодлогын байрлалыг тодорхойлоход туслах зорилгоор газар дээрх

ногоон сумыг дагах бөгөөд энэ ногоон сум нь явах замыг заана.

Гурван хэмжээст дүрслэлийн гүний ойлголтыг сайжруулахын тулд эксковаторын

шанаганы шүд бүрийн доорх газар дээр шар цэгүүд харагдана.

Page 13: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

13

Симуляторын модулийн нэр нь хичээлийн дугаарын хамт симуляторын програмын

цонхны зүүн дээд хэсэгт гарчгийн мөрөнд гарч ирнэ. Туршилт эхэлснээс хойшхи

хугацааг энэ цонхны зүүн доод талд минут, секундээр харуулна. Харин симуляторын

одоо ажиллаж байгаа хичээл эхэлснээс хойшхи хугацааг энэ цонхны баруун доод

буланд цаг, минутаар харуулна.

Хичээл тур завсарлах, туршилтыг дахин эхлүүлэх, одоогийн хичээлийг дуусгах бол

баруун доод буланд байх “Pause” (“түр завсарлах”) гэсэн товчлуурыг дарна.

Даалгаварыг завсарлах үед “Pause Window” (“түр завсарлах цонх”)-нд тухайн

хичээлийн зааварчилгаа гарч ирнэ.

“Fatal error” (“ноцтой алдаа”) гэсэн сануулга гарч ирснээр хичээл дуусна.

Тухайлбал эксковаторыг онхолдуулах гэх мэт шалтгааны улмаас энэ сануулга

гарч ирж болно.

Далан руу унах

Мөн үүнээс гадна “Procedure Error” (“ажиллагааны алдаа”) гэсэн сануулга гарч

ирснээр хичээл шууд дуусна. тухайлбал доорх шалтгаануудын улмаас энэ сануулга

гарч ирж болно. Үүнд:

Эксковаторыг заасан хязгаараас гаргах

Эксковатор ажлын талбар болон барилгын талбай (газар дээр болон хаалганд)

дахь объекттэй мөргөлдөх

Эксковаторыг эхний хаалгаар амжилттай гаргаж, даланг давсан, хоёрдугаар хаалгаар

амжилттай гарсан, эксковаторын гинж ба шанагыг шатрын хөлгийн дүрстэй бай дээр

зогсоолын цэгт зөв байрлуулсан мөн дуут дохиог (залуур дээр байрласан) өгсөн үед

хичээл дуусна. Дуут дохиог идэвхжүүлэхэд дуут дохио өгнө. Хэрэглэгч дараагийн

хичээл рүү орохын тулд дуут дохионы товчлуурыг идэвхжүүлэх хүртэл “Result” (“үр

дүн”) гэсэн цонх гарч ирнэ.

“Results” (“үр дүн”) цонх нь хичээлийн явцад доор дурьдсан ажлын гүйцэтгэлийн

хэмжигдэхүүнүүдийн тухай мэдээллийг харуулна. Үүнд:

Гүйцэтгэлийн хугацаа

Даалгаварыг зөв гүйцэтгэхэд шаардагдсан хугацаа.

Эхний хаалгаар гарсан хугацаа

Хичээл эхлэх хугацаанаас эхлээд эксковатор эхний хаалгаар амжилттай гарах

хүртэлх хугацаагаар хэмжигдэнэ.

Хоёрдугаар хаалгаар гарсан хугацаа

Эксковатор эхний хаалгаар гарсан хугацаанаас эхлээд хоёрдугаар амжилттай

гарсан хугацаагаар хэмжигдэнэ.

Зогсоолын цэгт байрлуулах хугацаа

Эксковатор хоёрдугаар хаалгаар гарсан хугацаанаас эхлээд зогсоолын цэгт

эксковаторыг байрлуулах хүртэлх хугацаагаар хэмжигдэнэ.

Хамгийн өндөр налалтын өнцөг

Авирах болон буух явцад эксковаторын үзүүлсэн хамгийн их налалтаар

хэмжигдэнэ.

Шанаганы газар дээрх хамгийн дээд өндөр

Хичээлийн явцад шанаганы газраас дээшхи хамгийн дээд өндөр

Page 14: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

14

Шанаганы газраас дээшхи дундаж өндөр

Хичээлийн явцад шанаганы газраас дээшхи дундаж өндөр

Шанага хаалгатай мөргөлдсөн байдал

Эксковаторын шанага хаалгатай мөргөлдсөн тоогоор хэмжигдэнэ.

Шанага ба гинж хоорондоо мөргөлдсөн байдал

Шанага машины гинжтэй мөргөлдсөн тоогоор хэмжигдэнэ.

Шанага газартай хүчтэй мөргөлдсөн байдал

Эксковаторын шанага газартай хүчтэй мөргөлдсөн тоогоор хэмжигдэнэ.

(тухайлбал хүчтэй мөргөх нь эксковаторыг эвдэх, гэмтээх аюултай)

Модуль 7 - Нэг удаагийн явалтаар ухах, асгах

Энэхүү модулийн зорилго нь гидравлик эксковатороор ухалт, асгах үндсэн арга

техникүүдийг суралцах явдал юм.

Хичээл бүрт эксковатор материалаар дүүрэн далангийн цаана байрласан байна.

Оператор шанагаар дүүрэн ухалт хийх, далангийн хажууд газар дээр заасан бай дээр

шанагаар хутгасан материалыг асгахын тулд зохих удирдлагын хяналтын

хэрэгслүүдийг ашиглана.

Гурван хэмжээст дүрслэлийн гүний ойлголтыг сайжруулахын тулд эксковаторын

шанаганы шүд бүрийн доорх газар дээр шар цэгүүд харагдана.

Симуляторын модулийн нэр нь хичээлийн дугаарын хамт симуляторын програмын

цонхны зүүн дээд хэсэгт гарчгийн мөрөнд гарч ирнэ. Туршилт эхэлснээс хойшхи

хугацааг энэ цонхны зүүн доод талд минут, секундээр харуулна. Харин симуляторын

одоо ажиллаж байгаа хичээл эхэлснээс хойшхи хугацааг энэ цонхны баруун доод

буланд цаг, минутаар харуулна.

Хичээл тур завсарлах, туршилтыг дахин эхлүүлэх, одоогийн хичээлийг дуусгах бол

баруун доод буланд байх “Pause” (“түр завсарлах”) гэсэн товчлуурыг дарна.

Даалгаварыг завсарлах үед “Pause Window” (“түр завсарлах цонх”)-нд тухайн

хичээлийн зааварчилгаа гарч ирнэ.

“Fatal error” (“ноцтой алдаа”) гэсэн сануулга гарч ирснээр хичээл дуусна.

Page 15: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

15

Тухайлбал эксковаторыг онхолдуулах гэх мэт шалтгааны улмаас энэ сануулга

гарч ирж болно.

Мөн үүнээс гадна “Procedure Error” (“ажиллагааны алдаа”) гэсэн сануулга гарч

ирснээр хчээл шууд дуусна. тухайлбал доорх шалтгаануудын улмаас энэ сануулга гарч

ирж болно. Үүнд:

Эксковаторыг заасан хязгаараас хэтрүүлж барих

Эксковатор ажлын талбар болон барилгын талбай (газар болон далан дахь

материалыг мөргөхөөс бусад мөргөлт) дахь объекттэй мөргөлдөх

Шанагаар хутгасан материалыг заасан бай талбай дээр асгасан, шанага хоосон болсон,

дуут дохионы товчлуурыг идэвхжүүлсэн үед хичээл дасгал дуусна. Хэрвээ шанага

хоосон биш, материалыг буулгаж байгаа, бай талбайд материал байхгүй үед дууд

дохиог идэвхжүүлбэл энгийн дуут дохио дуугардаг.

Хэрэглэгч дараагийн хичээл рүү орохын тулд дуут дохионы товчлуурыг идэвхжүүлэх

хүртэл “Result” (“үр дүн”) гэсэн цонх гарч ирнэ.

“Results” (“үр дүн”) цонх нь хичээлийн явцад доор дурьдсан ажлын гүйцэтгэлийн

хэмжигдэхүүнүүдийн тухай мэдээллийг харуулна. Үүнд:

Гүйцэтгэлийн хугацаа

Даалгаварыг зөв гүйцэтгэхэд шаардагдсан хугацаа.

Шанагыг анх зэрэгцүүлсэн байдал

Шанагыг далангийн материал руу анх хүргэх үед далангийн урд ирмэгтэй

шанагыг зэрэгцүүлсэн байдал (савлах хөдөлгөөний улмаас).

Шанаганы анхны давшилтын өнцөг

Шанагыг далангийн материал руу анх хүргэх үед шанаганы давшилтын өнцгөөр

хэмжигдэнэ.

Шанаганы анхны ухалтын өнцөг

Шанагыг далангийн материал руу анх хүргэх үед босоо байдлаар ухалт хийх

өнцгөөр хэмжигдэнэ.

Овоолсон материалын буулгалтын дундаж зай

Шанагаар овоолго хийхэд материалын буулгалтындундаж зайгаар хэмжигдэнэ.

Шанаганы гидравлик цилиндрийн цохилтын тоо

Ухалт хийх үед шанага гидравлик цилиндрийн эцсийн хязгаарыг цохисон

тоогоор хэмижгдэнэ.

Page 16: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

16

Модуль 8 - Суваг шуудуу татах

Энэхүү модулийн зорилго нь жижиг даланг ухах замаар ухах, асгах үндсэн алхмуудыг

суралцах явдал юм.

Хичээл бүрт эксковатор материалаар дүүрэн далангийн хажууд байрласан байна.

Даланд далангийн гүн, хэмжээг заасан загварчилсан шонгууд байрласан (эдгээр

шонгууд өнгө ногоон өнгөнөөс улаан өнгөтэй болох нь далангийн гүнийг заадаг)

байна. Оператор далангийн хажууд газар дээр заасан бай дээр хөрсийг овоолж

шонгуудын хүрээн дотор шуудууг ухахдаа зохих хяналт удирдлагын хэрэгслүүдийг

ашиглана.

Гурван хэмжээст дүрслэлийн гүний ойлголтыг сайжруулахын тулд эксковаторын

шанаганы шүд бүрийн доорх газар дээр шар цэгүүд харагдана.

Симуляторын модулийн нэр нь хичээлийн дугаарын хамт симуляторын програмын

цонхны зүүн дээд хэсэгт гарчгийн мөрөнд гарч ирнэ. Туршилт эхэлснээс хойшхи

хугацааг энэ цонхны зүүн доод талд минут, секундээр харуулна. Харин симуляторын

одоо ажиллаж байгаа хичээл эхэлснээс хойшхи хугацааг энэ цонхны баруун доод

буланд цаг, минутаар харуулна.

Хичээл тур завсарлах, туршилтыг дахин эхлүүлэх, одоогийн хичээлийг дуусгах бол

баруун доод буланд байх “Pause” (“түр завсарлах”) гэсэн товчлуурыг дарна.

Даалгаварыг завсарлах үед “Pause Window” (“түр завсарлах цонх”)-нд тухайн

хичээлийн зааварчилгаа гарч ирнэ.

“Fatal error” (“ноцтой алдаа”) гэсэн сануулга гарч ирснээр хичээл дуусна.

Page 17: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

17

Тухайлбал эксковаторыг онхолдуулах гэх мэт шалтгааны улмаас энэ сануулга

гарч ирж болно.

Мөн үүнээс гадна “Procedure Error” (“ажиллагааны алдаа”) гэсэн сануулга гарч

ирснээр хчээл шууд дуусна. тухайлбал доорх шалтгаануудын улмаас энэ сануулга гарч

ирж болно. Үүнд:

Эксковаторыг заасан хязгаараас хэтрүүлж барих

Эксковатор ажлын талбар болон барилгын талбай (газар болон далан дахь

материалыг мөргөхөөс бусад мөргөлт) дахь объекттэй мөргөлдөх

Эксковатор хангалттай хэмжээнд хүртэл ухалт хийсэн, эксковаторын шанага хоосон

болсон, бай талбай дээр материалыг овоолсон, дуут дохионы товчлуурыг

идэвхжүүлсэн үед хичээл дуусна. Хэрвээ шанага хоосон биш, материалыг буулгаж

байгаа эсвэл бай талбай дээр материал буулгаагүй бол дуут дохиог идэвхжүүлэх нь

энгийн дуут дохиог дуугаргадаг.

Хэрэглэгч дараагийн хичээл рүү орохын тулд дуут дохионы товчлуурыг идэвхжүүлэх

хүртэл “Result” (“үр дүн”) гэсэн цонх гарч ирнэ.

“Results” (“үр дүн”) цонх нь хичээлийн явцад доор дурьдсан ажлын гүйцэтгэлийн

хэмжигдэхүүнүүдийн тухай мэдээллийг харуулна. Үүнд:

Гүйцэтгэлийн хугацаа

Даалгаварыг зөв гүйцэтгэхэд шаардагдсан хугацаа.

Шанагыг анх зэрэгцүүлсэн байдал

Шанагыг далангийн материал руу анх хүргэх үед далангийн урд ирмэгтэй

шанагыг зэрэгцүүлсэн байдал (савлах хөдөлгөөний улмаас).

Шанаганы анхны давшилтын өнцөг

Шанагыг далангийн материал руу анх хүргэх үед шанаганы давшилтын өнцгөөр

хэмжигдэнэ.

Шанаганы анхны ухалтын өнцөг

Шанагыг далангийн материал руу анх хүргэх үед босоо байдлаар ухалт хийх

өнцгөөр хэмжигдэнэ.

Ухалтын байн гадна овоолсон материалын хэмжээ

Шонгоор тэмдэглэсэн далангийн хүрээллийн (периметрийн гадна) гадна

овоолго хийсэн мтаериалын хэмжээгээр тодорхойлогдоно.

Далангийн хэт ухалт хийсэн хэмжээ

Хэтэрхий гүн ухах байдлаар далангаас зөөсөн илүүдэл хэмжээний мтаериалын

хэмжээгээр хэмижгдэнэ.

Далангийн гүний өөрчлөлт

Далангийн ёроолыг хэр зэрэг хавтгай ухсан байдлаар хэмжигдэнэ. Энэ утга илүү

өндөр байх тутам далангийн ёроолын гүн жигд биш байна. (энэ утга тэгтэй

тэнцшш байх нь далангийн ёроол хавтгай байгааг заана)

Овоолгын цэг рүү зөөсөн материалын хэмжээ

Хичээлийн эцэст овоолгын цэгт овоолсон материалын хэмжээгээр хэмжигдэнэ.

Овоолсон материалын буулгалтын дундаж зай

Шанагаар овоолго хийхэд материалын буулгалтын дундаж зайгаар хэмжигдэнэ.

Бүтээмж

Хичээлийг гүйцэтгэх хугацаагаар хуваагдсан овоолгын цэгүүд рүү зөөсөн

материалын нийт хэмжээгээр хэмжигдэнэ.

Page 18: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

18

Шанаганы гидравлик цилиндрийн цохилтын тоо

Ухалт хийх үед шанага гидравлик цилиндрийн эцсийн хязгаарыг цохисон

тоогоор хэмижгдэнэ.

Эксковаторын шанага гинжтэй мөргөлдсөн байдал

Эксковаторын шанага гинжтэй мөргөлдсөн тоогоор хэмжигдэнэ.

Модуль 9 - Далан гаргалт ба ачилт

Энэ модулийн зорилго нь жижиг далан гаргах, ухсан материалыг ачааны машинд ачих

ажиллагаа юм.

Хичээл бүрт эксковатор материалаар дүүрэн далангаас холгүй байрласан, ачааны

машин хүлээн зогсоон байдлаар хичээл эхлэнэ. Даланд далангийн гүн, хэмжээг заасан

загварчилсан шонгууд байрласан (эдгээр шонгууд өнгө ногоон өнгөнөөс улаан өнгөтэй

болох нь далангийн гүнийг заадаг) байна. Оператор далангийн хажууд газар дээр

заасан бай дээр хөрсийг овоолж шонгуудын хүрээн дотор шуудууг ухах, ухсан

материалыг ачааны машинд ачихад зохих хяналт удирдлагын хэрэгслүүдийг ашиглана.

Гурван хэмжээст дүрслэлийн гүний ойлголтыг сайжруулахын тулд эксковаторын

шанаганы шүд бүрийн доорх газар дээр шар цэгүүд харагдана.

Симуляторын модулийн нэр нь хичээлийн дугаарын хамт симуляторын програмын

цонхны зүүн дээд хэсэгт гарчгийн мөрөнд гарч ирнэ. Туршилт эхэлснээс хойшхи

хугацааг энэ цонхны зүүн доод талд минут, секундээр харуулна. Харин симуляторын

одоо ажиллаж байгаа хичээл эхэлснээс хойшхи хугацааг энэ цонхны баруун доод

буланд цаг, минутаар харуулна.

Хичээл тур завсарлах, туршилтыг дахин эхлүүлэх, одоогийн хичээлийг дуусгах бол

баруун доод буланд байх “Pause” (“түр завсарлах”) гэсэн товчлуурыг дарна.

Page 19: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

19

Даалгаварыг завсарлах үед “Pause Window” (“түр завсарлах цонх”)-нд тухайн

хичээлийн зааварчилгаа гарч ирнэ.

“Fatal error” (“ноцтой алдаа”) гэсэн сануулга гарч ирснээр хичээл дуусна.

Тухайлбал эксковаторыг онхолдуулах гэх мэт шалтгааны улмаас энэ сануулга

гарч ирж болно.

Мөн үүнээс гадна “Procedure Error” (“ажиллагааны алдаа”) гэсэн сануулга гарч

ирснээр хчээл шууд дуусна. тухайлбал доорх шалтгаануудын улмаас энэ сануулга гарч

ирж болно. Үүнд:

Эксковаторыг заасан хязгаараас гаргах

Эксковатор ажлын талбар болон барилгын талбай (газар болон далан дахь

материалыг мөргөхөөс бусад мөргөлт) дахь объекттэй мөргөлдөх

Эксковатор даланг хангалттай хэмжээндухсан, шанага хоосон болсон, ачааны

машинд материалыг булугасан, дуут дохионы товчлуурыг идэвжхүүслэн үед хичээл

дуусна. Хэрвээ шанага хоосон биш, материалыг булгаж байгаа, ачааны машинд

материал буугаагүй үед дуут дохиог идэвжхүүлэхэд энгийн дуут дохио дуугардаг.

Хэрэглэгч дараагийн хичээл рүү орохын тулд дуут дохионы товчлуурыг идэвхжүүлэх

хүртэл “Result” (“үр дүн”) гэсэн цонх гарч ирнэ.

“Results” (“үр дүн”) цонх нь хичээлийн явцад доор дурьдсан ажлын гүйцэтгэлийн

хэмжигдэхүүнүүдийн тухай мэдээллийг харуулна. Үүнд:

Гүйцэтгэлийн хугацаа

Даалгаварыг зөв гүйцэтгэхэд шаардагдсан хугацаа.

Шанагыг анх зэрэгцүүлсэн байдал

Шанагыг далангийн материал руу анх хүргэх үед далангийн урд ирмэгтэй

шанагыг зэрэгцүүлсэн байдал (савлах хөдөлгөөний улмаас).

Шанаганы анхны давшилтын өнцөг

Шанагыг далангийн материал руу анх хүргэх үед шанаганы давшилтын өнцгөөр

хэмжигдэнэ.

Шанаганы анхны ухалтын өнцөг

Шанагыг далангийн материал руу анх хүргэх үед босоо байдлаар ухалт хийх

өнцгөөр хэмжигдэнэ.

Ухалтын байн гадна овоолсон материалын хэмжээ

Шонгоор тэмдэглэсэн далангийн хүрээллийн (периметрийн гадна) гадна

овоолго хийсэн мтаериалын хэмжээгээр тодорхойлогдоно.

Далангийн хэт ухалт хийсэн хэмжээ

Хэтэрхий гүн ухах байдлаар далангаас зөөсөн илүүдэл хэмжээний мтаериалын

хэмжээгээр хэмижгдэнэ.

Далангийн гүний өөрчлөлт

Далангийн ёроолыг хэр зэрэг хавтгай ухсан байдлаар хэмжигдэнэ. Энэ утга илүү

өндөр байх тутам далангийн ёроолын гүн жигд биш байна. (энэ утга тэгтэй

тэнцшш байх нь далангийн ёроол хавтгай байгааг заана)

Овоолгын цэг рүү зөөсөн материалын хэмжээ

Хичээлийн эцэст овоолгын цэгт овоолсон материалын хэмжээгээр хэмжигдэнэ.

Овоолсон материалын буулгалтын дундаж зай

Шанагаар овоолго хийхэд материалын буулгалтындундаж зайгаар хэмжигдэнэ.

Page 20: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

20

Бүтээмж

Хичээлийг гүйцэтгэх хугацаагаар хуваагдсан овоолгын цэгүүд рүү зөөсөн

материалын нийт хэмжээгээр хэмжигдэнэ.

Шанага цохих тоо

Хөдөлгөөнийхөө хүрээний гидравликийн хязгаараас хэтэрч шанагыг цохисон

нийт тоо

Эксковаторын шанага ачааны машинтай мөргөлдсөн байдал

Эксковаторын шанага ачааны машинтай мөргөлдсөн тоогоор хэмжигдэнэ.

Эксковаторын сум ачааны машинтай мөргөлдсөн байдал

Эксковаторын сум ачааны машинтай мөргөлдсөн тоогоор хэмжигдэнэ.

Эксковатор ачааны машинтай мөргөлдсөн байдал

Эксковатор ачааны машннтай мөргөлдсөн тоогоор хэмжигдэнэ. (шанага, сумын

мөргөлтүүдээс бусад мөргөлтүүд)

Эксковаторын шанага гинжтэй мөргөлдсөн байдал

Эксковаторын шанага гинжтэй мөргөлдсөн тоогоор хэмжигдэнэ.

Модуль 10 - Ачааны машиныг байрлуулж өндөрлөгөөс ачилт хийх

Энэхүү Симуляторын хичээлийн гурван үндсэн зорилго нь:

1. Өндөрлөг дахь овоолго материалаас материалыг ухан авах

2. Ачилт хийх зорилгоор хоосон нугасан холбоот ачааны машиныг байрлуулах

3. Овоолгоос авсан материалыг ачааны машинд ачих

Хичээл бүрт оператор өндөрлөг рүү аюулгүй авирч, бай талбай руу хүрнэ. Газар дээрх

болон өндөрлөг дээрх ногоон өнгөтэй сум явах чиглэлийг заана. Оператор байн

ойролцоох (өндөрлөгчийн хажуугийн болон гадна байх) овоолсон материалаас шанага

дүүрэн хутган авч, ачааны машиныг хүлээж байгааг заасан дуут дохиог өгөхөд хоосон

нугасан холбоот ачааны машин (articulated truck) ачилт хийхээр ачилтын цэг рүү

(ачилтын цэг хөх өнгөтэй дөрвөлжин дүрстэй харагдана) ирнэ.

Page 21: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

21

Нугасан холбоот ачааны машин түүний их биетэй ижил хэмжээ бүхий хөх хүрээгээр

тодорхойлсон ачилтын цэг рүү ухарч ирнэ. Ачааны машины их бие ачилтын цэгтэй

(ачилтын цэг хөх өнгөтэй дөрвөлжин дүрстэй харагдана) зэрэгцэх үед оператор ачааны

машиныг байрлуулах хоёрдугаар дуут дохиог өгнө. Хэрвээ дуут дохиог зөв зохих цагт

өгвөл ачааны машин зөв байрласныг зааж ачих цэгийн хүрээ хөх өнгөөс ногоон өнгөнд

шилжинэ. Хэрвээ ачааны машиныг байрлуулах хоёрдугаар дуут дохиог оройтуулж

өгөх буюу огт өгвөл ачих цэгийн хүрээ буруу байрлалыг зааж улаан өнгөтэй болно.

Хэрвээ дуут дохиог хэт эрт өгөх буюу ачааны машин ачилтын цэгт хүрээгүй байхад

дуут дохио өгвөл ачилтын цэгийн хүрээ улаан өнгөнд шилжинэ. Мөн энэ үед ачааны

машин зохих ачилтын цэгт хүрэхэд дуут дохиог өгөөгүй бол ачилтын цэгийн хүрээ

ногоон өнгөнд шилжинэ. Дуут дохиог зохих цагт өгч чадаагүй эдгээр тохиолдлуудад

(дуут дохиог эрт өгөх, орой өгөх, огт дуугаргахгүй байх зэрэг) эдгээрийг ачааны

машиныг байрлуулахад гарсан алдаанд тооцно.

Ачааны машиныг байрлуулсны дараа шанага дүүрэн материалыг ачааны машин дээр

үүртэл ачна. Шаардлагатай бол дахин ачилт хийнэ. Ачааны машинд ачилт хийх үед

эксковаторын шанага ачааны машины тэвшний дээр ирэхэд ачааны машины тэвшний

хашлагын дээд талын өнгө ногоон өнгөтэй болно. Ачааны машинд бүрэн ачилт

хийсний дараа (хэдэн удаагийн ухалтын дараа тэвш дүүрнэ) оператор ачааны машиныг

явахыг заах дуут дохио өгнө.

Гурван хэмжээст дүрслэлийн гүний ойлголтыг сайжруулахын тулд эксковаторын

шанаганы шүд бүрийн доорх газар дээр шар цэгүүд харагдана.

Симуляторын модулийн нэр нь хичээлийн дугаарын хамт симуляторын програмын

цонхны зүүн дээд хэсэгт гарчгийн мөрөнд гарч ирнэ. Туршилт эхэлснээс хойшхи

хугацааг энэ цонхны зүүн доод талд минут, секундээр харуулна. Харин симуляторын

одоо ажиллаж байгаа хичээл эхэлснээс хойшхи хугацааг энэ цонхны баруун доод

буланд цаг, минутаар харуулна.

Хичээл тур завсарлах, туршилтыг дахин эхлүүлэх, одоогийн хичээлийг дуусгах бол

баруун доод буланд байх “Pause” (“түр завсарлах”) гэсэн товчлуурыг дарна.

Даалгаварыг завсарлах үед “Pause Window” (“түр завсарлах цонх”)-нд тухайн

хичээлийн зааварчилгаа гарч ирнэ.

“Fatal error” (“ноцтой алдаа”) гэсэн сануулга гарч ирснээр хичээл дуусна.

Тухайлбал эксковаторыг онхолдуулах

Ачааны машиныг онхолдуулах гэх мэт шалтгааны улмаас энэ сануулга гарч ирж

болно.

Мөн үүнээс гадна “Procedure Error” (“ажиллагааны алдаа”) гэсэн сануулга гарч

ирснээр хчээл шууд дуусна. тухайлбал доорх шалтгаануудын улмаас энэ сануулга гарч

ирж болно. Үүнд:

Эксковаторыг заасан хязгаараас хэтрүүлж барих

Эксковатор ажлын талбар болон барилгын талбай (газар болон далан дахь

материалыг мөргөхөөс бусад мөргөлт) дахь объекттэй мөргөлдөх

Page 22: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

22

Ачааны машин материалаар дүүрэн ачигдсан, ачааны машин ачих талбайгаас (анх хөх

өнгөтэй, дөрвөлжин дүрстэй харагдаж байсан) явсан үед хичээл дуусгах дохио өгснөөр

хичээл дуусна.

Хэрэглэгч дараагийн хичээл рүү орохын тулд дуут дохионы товчлуурыг идэвхжүүлэх

хүртэл “Result” (“үр дүн”) гэсэн цонх гарч ирнэ.

“Results” (“үр дүн”) цонх нь хичээлийн явцад доор дурьдсан ажлын гүйцэтгэлийн

хэмжигдэхүүнүүдийн тухай мэдээллийг харуулна. Үүнд:

Гүйцэтгэлийн хугацаа

Даалгаварыг зөв гүйцэтгэхэд шаардагдсан хугацаа.

Ачааны машинд ачсан материалын хэмжээ

Хичээлийн эцэс хүртэлх хугацаанд ачааны машинд ачсан материалын нийт

хэмжээ

Овоолсон материалын буулгалтын дундаж зай

Шанагаар овоолго хийхэд материалын буулгалтындундаж зайгаар хэмжигдэнэ.

Бүтээмж

Хичээлийг гүйцэтгэх хугацаагаар хуваагдсан овоолгын цэгүүд рүү зөөсөн

материалын нийт хэмжээгээр хэмжигдэнэ.

Шанага газартай хүчтэй мөргөлдсөн байдал

Эксковаторын шанага газартай хүчтэй мөргөлдсөн тоогооор хэмжигдэнэ.

(эксковаторын шанага газрыг хүчтэй мөргөснөөс эксковаторын эд анги эвдэч

болзошгүй)

Шанаганы гидравлик цилиндрийн цохилтын тоо

Ухалт хийх үед шанага гидравлик цилиндрийн эцсийн хязгаарыг цохисон

тоогоор хэмжигдэнэ.

Шанаганы газар дээрх хамгийн дээд өндөр

Хчиээлийн явцад эксковаторын шанаганы газар дээрх хамгийн дээд өндөр

Шанаганы газар дээрх дундаж өндөр

Хичээлийн явцад шанаганы газар хүртэлх дундаж зай

Ачааны машины кабины дээгүүр өнгөрсөн шанага өнгөрсөн байдал

Хэрвээ эксковаторын шанага ачааны машины кабины дээгүүр өнгөрсөн бол

“yes” (“тийм”) гэж дүгнэнэ.

Хэрвээ эксковаторын шанага ачааны машины дээгүүр өнгөрөөгүй бол “no”

(“үгүй”) гэж дүгнэнэ.

Ачааны машиныг байрлуулахад дуут дохиог ашигласан байдал

Зөв Ачааны машиныг байрлуулахад дуут дохиог зөв өгсөн бол

Эрт Ачааны машиныг байрлуулахын өмнө дуут дохиог өгсөн бол

Орой Ачааны машин байрласны дараа оройтуулж дуут дохио өгсөн

буюу огт өгөөгүй бол

Эксковаторын шанага ачааны машинтай мөргөлдсөн байдал

Эксковаторын шанага ачааны машинтай мөргөлдсөн тоогоор хэмжигдэнэ.

Эксковаторын сум ачааны машинтай мөргөлдсөн байдал

Эксковаторын сум ачааны машинтай мөргөлдсөн тоогоор хэмжигдэнэ.

Page 23: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

23

Эксковатор ачааны машинтай мөргөлдсөн байдал

Эксковатор ачааны машннтай мөргөлдсөн тоогоор хэмжигдэнэ. (шанага, сумын

мөргөлтүүдээс бусад мөргөлтүүд)

Эксковаторын шанага гинжтэй мөргөлдсөн байдал

Эксковаторын шанага гинжтэй мөргөлдсөн тоогоор хэмжигдэнэ.

Ачааны машиныг байрлуулж өндөрлөгөөс ачилт хийх – бул чулуу ачих

Энэхүү модуль нь гурван үндсэн зорилготой:

1. Өндөрлөг дахь овоолго бул чулуунаас ухан авах

2. Ачилт хийх зорилгоор хоосон нугасан холбоот ачааны машиныг байрлуулах

3. Овоолгоос авсан материалыг ачааны мшаинд ачих

Хичээл бүрт оператор өндөрлөг рүү аюулгүй авирч, бай талбай руу хүрнэ. Газар дээрх

болон өндөрлөг дээрх ногоон өнгөтэй сум явах чиглэлийг заана. Оператор байн

ойролцоох (өндөрлөгчийн хажуугийн болон гадна байх) овоолсон бул чулуунаас

шанага дүүрэн хутган авч, ачааны машиныг хүлээж байгааг заасан дуут дохиог өгөхөд

хоосон нугасан холбоот ачааны машин (articulated truck) ачилт хийхээр ачилтын цэг

рүү (ачилтын цэг хөх өнгөтэй дөрвөлжин дүрстэй харагдана) ирнэ.

Ачааны машин ачааны машины их биетэй ижил хэмжээ бүхий хөх хүрээгээр

тодорхойлсон ачилтын цэг рүү ухарч ирнэ. Ачааны машины их бие ачилтын цэгтэй

(ачилтын цэг хөх өнгөтэй дөрвөлжин дүрстэй харагдана) зэрэгцэх үед оператор ачааны

машиныг байрлуулах хоёрдугаар дуут дохиог өгнө. Хэрвээ дуут дохиог зөв зохих цагт

өгвөл ачааны машин зөв байрласныг зааж ачих цэгийн хүрээ хөх өнгөөс ногоон өнгөнд

шилжинэ. Хэрвээ ачааны машиныг байрлуулах хоёрдугаар дуут дохиог оройтуулж

өгөх буюу огт өгвөл ачих цэгийн хүрээ буруу байрлалыг зааж улаан өнгөтэй болно.

Хэрвээ дуут дохиог хэт эрт өгөх буюу ачааны машин ачилтын цэгт хүрээгүй байхад

Page 24: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

24

дуут дохио өгвөл ачилтын цэгийн хүрээ улаан өнгөнд шилжинэ. Мөн энэ үед ачааны

машин зохих ачилтын цэгт хүрэхэд дуут дохиог өгөөгүй бол ачилтын цэгийн хүрээ

ногоон өнгөнд шилжинэ. Дуут дохиог зохих цагт өгч чадаагүй эдгээр тохиолдлуудад

(дуут дохиог эрт өгөх, орой өгөх, огт дуугаргахгүй байх зэрэг) эдгээрийг ачааны

машиныг байрлуулахад гарсан алдаанд тооцно.

Ачааны машиныг байрлуулсны дараа шанага дүүрэн материалыг ачааны машин дээр

үүртэл ачна. Шаардлагатай бол дахин ачилт хийнэ. Ачааны машинд ачилт хийх үед

эксковаторын шанага ачааны машины тэвшний дээр ирэхэд ачааны машины тэвшний

хашлагын дээд талын өнгө ногоон өнгөтэй болно. Ачааны машинд бүрэн ачилт

хийсний дараа (хэдэн удаагийн ухалтын дараа тэвш дүүрнэ) оператор ачааны машиныг

явахыг заах дуут дохио өгнө.

Гурван хэмжээст дүрслэлийн гүний ойлголтыг сайжруулахын тулд эксковаторын

шанаганы шүд бүрийн доор шууд газар дээр шар цэгүүд харагдана.

Симуляторын модулийн нэр нь хичээлийн дугаарын хамт симуляторын програмын

цонхны зүүн дээд хэсэгт гарчгийн мөрөнд гарч ирнэ. Туршилт эхэлснээс хойшхи

хугацааг энэ цонхны зүүн доод талд минут, секундээр харуулна. Харин симуляторын

одоо ажиллаж байгаа хичээл эхэлснээс хойшхи хугацааг энэ цонхны баруун доод

буланд цаг, минутаар харуулна.

Хичээл тур завсарлах, туршилтыг дахин эхлүүлэх, одоогийн хичээлийг дуусгах бол

баруун доод буланд байх “Pause” (“түр завсарлах”) гэсэн товчлуурыг дарна.

Даалгаварыг завсарлах үед “Pause Window” (“түр завсарлах цонх”)-нд тухайн

хичээлийн зааварчилгаа гарч ирнэ.

“Fatal error” (“ноцтой алдаа”) гэсэн сануулга гарч ирснээр хичээл дуусна.

Тухайлбал эксковаторыг онхолдуулах

Ачааны машиныг онхолдуулах гэх мэт шалтгааны улмаас энэ сануулга гарч ирж

болно.

Мөн үүнээс гадна “Procedure Error” (“ажиллагааны алдаа”) гэсэн сануулга гарч

ирснээр хчээл шууд дуусна. тухайлбал доорх шалтгаануудын улмаас энэ сануулга гарч

ирж болно. Үүнд:

Эксковаторыг заасан хязгаараас гаргах

Эксковатор ажлын талбар болон барилгын талбай (газар болон далан дахь

материалыг мөргөхөөс бусад мөргөлт) дахь объекттэй мөргөлдөх

Ачааны машин материалаар дүүрэн ачигдсан, ачааны машин ачих талбайгаас (анх хөх

өнгөтэй, дөрвөлжин дүрстэй харагдаж байсан) явсан үед хичээл дуусгах дохио өгснөөр

хичээл дуусна.

Хэрэглэгч дараагийн хичээл рүү орохын тулд дуут дохионы товчлуурыг идэвхжүүлэх

хүртэл “Result” (“үр дүн”) гэсэн цонх гарч ирнэ.

“Results” (“үр дүн”) цонх нь хичээлийн явцад доор дурьдсан ажлын гүйцэтгэлийн

хэмжигдэхүүнүүдийн тухай мэдээллийг харуулна. Үүнд:

Page 25: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

25

Гүйцэтгэлийн хугацаа

Даалгаварыг зөв гүйцэтгэхэд шаардагдсан хугацаа.

Ачааны машинд ачсан материалын хэмжээ

Хичээлийн эцэс хүртэлх хугацаанд ачааны машинд ачсан материалын нийт

хэмжээ

Овоолсон материалын буулгалтын дундаж зай

Шанагаар овоолго хийхэд материалын буулгалтындундаж зайгаар хэмжигдэнэ.

Бүтээмж

Хичээлийг гүйцэтгэх хугацаагаар хуваагдсан овоолгын цэгүүд рүү зөөсөн

материалын нийт хэмжээгээр хэмжигдэнэ.

Шанага газартай хүчтэй мөргөлдсөн байдал

Эксковаторын шанага газартай хүчтэй мөргөлдсөн тоогооор хэмжигдэнэ.

(эксковаторын шанага газрыг хүчтэй мөргөснөөс эксковаторын эд анги эвдэч

болзошгүй)

Шанаганы гидравлик цилиндрийн цохилтын тоо

Ухалт хийх үед шанага гидравлик цилиндрийн эцсийн хязгаарыг цохисон

тоогоор хэмжигдэнэ.

Шанаганы газар дээрх хамгийн дээд өндөр

Хчиээлийн явцад эксковаторын шанаганы газар дээрх хамгийн дээд өндөр

Шанаганы газар дээрх дундаж өндөр

Хичээлийн явцад шанаганы газар хүртэлх дундаж зай

Ачааны машины кабины дээгүүр өнгөрсөн шанага өнгөрсөн байдал

Хэрвээ эксковаторын шанага ачааны машины кабины дээгүүр өнгөрсөн бол

“yes” (“тийм”) гэж дүгнэнэ.

Хэрвээ эксковаторын шанага ачааны машины дээгүүр өнгөрөөгүй бол “no”

(“үгүй”) гэж дүгнэнэ.

Ачааны машиныг байрлуулахад дуут дохиог ашигласан байдал

Зөв Ачааны машиныг байрлуулахад дуут дохиог зөв өгсөн бол

Эрт Ачааны машиныг байрлуулахын өмнө дуут дохиог өгсөн бол

Орой Ачааны машин байрласны дараа оройтуулж дуут дохио өгсөн

буюу огт өгөөгүй бол

Эксковаторын шанага ачааны машинтай мөргөлдсөн байдал

Эксковаторын шанага ачааны машинтай мөргөлдсөн тоогоор хэмжигдэнэ.

Эксковаторын сум ачааны машинтай мөргөлдсөн байдал

Эксковаторын сум ачааны машинтай мөргөлдсөн тоогоор хэмжигдэнэ.

Эксковатор ачааны машинтай мөргөлдсөн байдал

Эксковатор ачааны машннтай мөргөлдсөн тоогоор хэмжигдэнэ. (шанага, сумын

мөргөлтүүдээс бусад мөргөлтүүд)

Эксковаторын шанага гинжтэй мөргөлдсөн байдал

Эксковаторын шанага гинжтэй мөргөлдсөн тоогоор хэмжигдэнэ.

Page 26: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

26

Модуль 12. Налуу үүсгэх

Энэхүү симуляторын хичээлийн гурван үндсэн зорилго нь:

1. Боломжит материалыг ашиглан өндөрлөг рүү чиглэсэн налуу үүсгэх

2. Налуу руу аюулгүй өгсөх

3. Гидравлик эксковаторыг зогсоолоын цэг дээр аюулгүй байрлуулан зогсоох

зэрэг ажиллагаанууд юм.

Хичээл бүрт оператор өндөрлөг рүү өгсөх налууг үүсгэхийн тулд боломжит

материалуудыг ашиглана. Хэрвээ налуу хэт огцом бол эксковатор налуу руу авирах

боломжгүй. Мөн налууг хэт жижиг хэмжээтэй үүсгэх нь налуугаар өгсөхөд их

хэмжээний цаг хугацаа зарцуулах, үүнээс шалтгаалан боломжит хэмжээнээс илүү

материал зарцуулахад хүргэнэ. Эдгээр бүх тохиолдлуудад налуу жигд биш бол (ташуу

бол) өндөрлөг рүү өгсөх явцад эксковатор унах аюултай.

Эксковатор налуугаар дамжин өндөрлөгийн дээд хэсэгт хүрмэгц оператор шатрын

суурийн дүрстэй дүрс рүү хүрч зогсоолын цэгт машиныг байрлуулан зогсоох хэрэгтэй.

Эксковаторын гинжийг том бай дүрс дотор харин эксковаторын шанагыг жижиг бай

дүрс дотор байрлуулна. (шанаганы ёроол газар дээр байрласан, эксковаторын гар босоо

байрлалтай байна).

Гурван хэмжээст дүрслэлийн гүний ойлголтыг сайжруулахын тулд эксковаторын

шанаганы шүд бүрийн доор шууд газар дээр шар цэгүүд харагдана.

Симуляторын модулийн нэр нь хичээлийн дугаарын хамт симуляторын програмын

цонхны зүүн дээд хэсэгт гарчгийн мөрөнд гарч ирнэ. Туршилт эхэлснээс хойшхи

хугацааг энэ цонхны зүүн доод талд минут, секундээр харуулна. Харин симуляторын

одоо ажиллаж байгаа хичээл эхэлснээс хойшхи хугацааг энэ цонхны баруун доод

буланд цаг, минутаар харуулна.

Page 27: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

27

Хичээл түр завсарлах, туршилтыг дахин эхлүүлэх, одоогийн хичээлийг дуусгах бол

баруун доод буланд байх “Pause” (“түр завсарлах”) гэсэн товчлуурыг дарна.

Даалгаварыг завсарлах үед “Pause Window” (“түр завсарлах цонх”)-нд тухайн

хичээлийн зааварчилгаа гарч ирнэ.

“Fatal error” (“ноцтой алдаа”) гэсэн сануулга гарч ирснээр хичээл дуусна.

Тухайлбал эксковаторыг онхолдуулах

Ачааны машиныг онхолдуулах гэх мэт шалтгааны улмаас энэ сануулга гарч ирж

болно.

Мөн үүнээс гадна “Procedure Error” (“ажиллагааны алдаа”) гэсэн сануулга гарч

ирснээр хчээл шууд дуусна. тухайлбал доорх шалтгаануудын улмаас энэ сануулга гарч

ирж болно. Үүнд:

Эксковаторыг заасан хязгаараас хэтрүүлж барих

Эксковатор ажлын талбар болон барилгын талбай (газар болон далан дахь

материалыг мөргөхөөс бусад мөргөлт) дахь объекттэй мөргөлдөх

Эксковатор зогсолтын цэг дээр байрласан, эксковаторын гинж ба шанага шатрын

хөлгийн суурийн дүрстэй бай дээрх зогсоолын байрлалтай, дуут дохионы товчлуурыг

идэвхжүүлсэн үед хичээл дуусна. Хэрвээ эксковаторын гинж ба шанага холбогдох

байгаас хол зайд, эксковатор зогсоолын цэгт зогсоогүй, өндөрлөг дээрх бай талбайг

эксковатороор бүрэн цэвэрлээгүй бол дуут дохиог идэвхжүүлэхэд дуут дохио

дуугардаг.

Хэрэглэгч дараагийн хичээл рүү орохын тулд дуут дохионы товчлуурыг идэвхжүүлэх

хүртэл “Result” (“үр дүн”) гэсэн цонх гарч ирнэ.

“Results” (“үр дүн”) цонх нь хичээлийн явцад доор дурьдсан ажлын гүйцэтгэлийн

хэмжигдэхүүнүүдийн тухай мэдээллийг харуулна. Үүнд:

Гүйцэтгэлийн хугацаа

Даалгаварыг зөв гүйцэтгэхэд шаардагдсан хугацаа.

Налалт, хэлтийлтийн дээд өнцөг

Эксковатор өгсөх болон уруудах явцад үзүүлсэн эксковаторын хамгийн их

налалтын өнцөг

Шанаганы гидравлик цилиндрийн цохилтын тоо

Ухалт хийх үед шанага гидравлик цилиндрийн эцсийн хязгаарыг цохисон

тоогоор хэмжигдэнэ.

Эксковаторын шанага гинжтэй мөргөлдсөн байдал

Эксковаторын шанага гинжтэй мөргөлдсөн тоогоор хэмжигдэнэ.

Page 28: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

28

Програмын цонх

Үндсэн цонх

Симуляторын програмын User Interface буюу хэрэглэгчийн програмын цонхны үндсэн

цонх нь таньд симуляторын горимуудыг эхлүүлэх, симуляторын хичээлийг эхлүүлэх,

симуляторын програмд үндсэн хэд хэдэн тохиргоо хийх боломжийг олгоно.

Энэ цонх нь дараах дөрвөн бүтцээс бүрдэнэ. Үүнд:

1. Module selection (хичээл сонгох)

2. Module description (хичээлийн тодорхойлолт)

3. Status bar (төлөв байдлын цэс)

4. Main menus (үндсэн цэс)

Module selection (хичээл сонгох) хэсэг нь Гидравлик эксковаторын симуляторын

програмын бүх боломжит хичээлүүдийн жагсаалтыг харуулна. Эдгээр хичээлүүдийг

дээр тайлбарласан. Энэхүү жагсаалтанд байх хичээлүүд дээр маус, хулганаар нэг удаа

товшилт хийхэд (компьютерийн хулганаар нэг удаа товшилт хийхээс гадна

компьютерийн гар дээрх дээшээ буюу доошоо сум заасан чиглүүлэх товчлуураар

сонголт хийх боломжтой) тухайн хичээлд холбогдох тайлбар Module Description

(хичээлийн тодорхойлолт) талбар дээр гарч ирнэ. Энэ Module Description (хичээлийн

тодорхойлолт) талбар нь цонхны баруун дээд талд харагдах бөгөөд дээд хэсэгт тухайн

хчиээлийн ерөнхий тайлбар, текстийн доор урьдчилан харах зураг байрласан байна.

Симуляторын горимыг сонгосны дараа эхлүүлэхийн тулд сонгосон хичээл дээр

хулганы товчлуураар хоёр товшилт хийх эсвэл “Launch Module” (“хичээлийг

эхлүүлэх”) товчлуур дээр дарах хэрэгтэй.

Page 29: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

29

Энэ цонхны доор байрласан Status bar (төлөв байдлын цэс) нь симуляторын програмын

одоогийн лицензийн байдлыг заадаг. Evaluation mode (туршилтын горим)-ийн үед

“Evaluation mode” гэсэн үг гарч ирнэ. Single user mode (нэг хэрэглэгчийн горим) –ийн

үед “Single user mode” (“Нэг хэрэглэгчийн горим”) гэсэн үг гарч ирнэ. Multi –user mode

(олон хэрэглэгчийн горим)-ийн үед доор дурьдсан мэдээллүүд гарч ирнэ: үүнд: login

name (бүртгэх нэр), user category (хэрэглэгчийн ангилал нь student –оюутан, trainer –

сургагч, administrator –удирдагч гэсэн хэлбэрүүдтэй), симуляторын хичээлийг эхлэсэн

хугацаа, цаг зэрэг мэдээлэлтэй байна. Зураг дээр симуляторын програм single –user

mode (нэг хэрэглэгчийн горим) дээр байна.

Үндсэн цэсүүд

Main window (Үндсэн цонх) –ны зүүн дээд талд таван үндсэн цэс харагдаж байна.

Үүнд:

1. File (файл)

2. Options (тохиргоо)

3. Demos (туршилт)

4. Videos (видео)

5. Helps (тусламжууд)

Эдгээр цэсүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд эдгээр таван цэс дээр дарж

үзнэ үү.

File цэс

File цэс нь хоёр үндсэн зүйлтэй байна. Үүнийг доорх зургаар харуулав.

File цэсийн Browse Results команд

Симуляторын үр дүн файлуудыг үзэхийн тулд File цэсийн Browse Results

команд дээр дарна. Файлуудыг цагаан толгойн дараалаар жагсаасан байна.

Симуляторын програм суурилсан ажиллагааг гүйцэтгэсэн байдал, урьдчилан

тодорхойлсон үр дүн файлуудын нэрээс хамаарч файлын нэр бүр нь өөрийн

хичээлийн нэр, огноо, цаг хугацаа зэрэг мэдээллийг агуулсан байна.

Page 30: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

30

Энэхүү жагсаалтаас та бүтээгдэхүүний баримт бичгийг бүрэлдэхүүн хэсэг

байдлаар гаргасан симуляторын хичээл тус бүрт хамаарах загвар файлуудыг

харж болно.

Тусгай үр дүн файлуудын агуулгыг харахын тулд жагсаалт дахь файлыг сонгож

хулганаар хоёр товшилт хийх эсвэл нээх гэж буй файлыг сонгож цонхны доод

талд байрлах “View Session Report” (“хичээлийн тайланг үзэх”) гэсэн товчлуур

дээр дарах хэрэгтэй. Web browser (Microsoft internet explorer гэх мэт интернет

хайлтын програм) ашиглан вэб хуудсын хэлбэрээр симуляторын үр дүнг

харуулсан шинэ цонх гарч ирнэ. Энэ цонхонд та симуляторын үр дүнг хэвлэх

боломжтой. (Хэрвээ таны компьютер хэвлэгчтэй холбогдсон бол хэвлэх

боломжтой)

File цэсийн Exit (гарах) команд

Та File цэсийн Exit (гарах) команд ашиглан гидравлик эксковаторын

симуляторын програмаас гарах эсвэл компьютерийн гар дээр Ctrl + Q товчны

хослолыг дарах замаар гидравлик эксковаторын симуляторын програмаас гарах

боломжтой. Мөн үндсэн цонхны баруун дээд буланд байх “Х” хаах товчлуурыг

дарах замаар гарч болно. (Бусад цонх ашигладаг програмуудын адилаар хаах

боломжтой).

Эдгээр бүх тохиолдлуудад жижиг тохиргооны цонх дахин гарч ирнэ. Та YES-

Тийм сонголтыг хийвэл програм хаагдана. Хэрвээ та No-Үгүй гэсэн сонголт

хийвэл програм өмнөхийн адилаар дахин нээгдэнэ.

Options цэс

Options буюу тохиргооны цэс нь таньд таны компьютер, дэлгэцийн төхөөрөмж

(монитор, видео проектор зэрэг хэрэгслүүдээс хамааран), симуляторын удирдлагын

Page 31: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

31

гар, хувь хүний сонголтоос хамааран гидравлик эксковаторын симуляторын

програмыг янз бүрийн байдлаар тохируулах боломжуудыг олгосон.

АНХААР: Windows зэрэг програмуудад Гидравлик эксковаторын

симуляторын програмын сонголтуудыг өөрчлөхийн тулд та администраторын

давуу эрх авахын тулд администратороор бүртгүүлэх хэрэгтэй.

Лицензийн горимуудад (evaluation/туршилтын, single –user mode/нэг хэрэглэгчийн

горим, multi –user mode / олон хэрэглэгчийн горим) дараах тохиргоонууд хийгдэх

боломжтой: Үүнд:

Units (нэгж)

Display (дэлгэц)

Graphics (график)

Frame rate (дүрс дамжуулах хурд)

Controller (хяналт удирдлагын хэрэгсэл)

Single user mode ( нэг хэрэглэгчийн горим)-ийн үед зөвхөн дараах тохиргоонууд хийх

боломжтой. Үүнд:

Save Results (үр дүнг хадгалах)

Upgrade to multi –user mode (олон хэрэглэгчийн горимд шилжих)

Multi user mode (олон хэрэглэгчийн горим)-д зөвхөн дараах тохиргоонууд хийх

боломжтой. Үүнд:

Select Database (өгөгдлийн санг сонгох)

Single –user mode forbidden (нэг хэрэглэгчийн горимыг хориглох)

Units (нэгжүүд)

Та энэ сонголт тохиргооны үр дүнд симуляторын үр дүнгийн хэмжилтийн

системүүдээс сонголт хийх боломжтой. Та энэ сонголтын үр дүнд импэриал нэгжийн

систем (зайг фитээр, жинг АНУ-ын тонн нэгжээр хэмжинэ), метрийн системээр (зайг

метрээр жинг метрийн тонноор хэмжинэ) хэмжинэ. Та эдгээр нэгжийн системээс

Page 32: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

32

сонголт хийхэд таны хийсэн сонголтын хажууд гэсэн заах тэмдэг гарч ирнэ. “Reset

to default” (“үндсэн тохиргоонд шилжүүлэх”) гэсэн сонголт хийхэд нэгжийн систем

програмын өөрийн үндсэн тохиргоонд буцаж шилжинэ.

Display (дэлгэц)

Display (дэлгэц) гэсэн сонголт тохиргоо нь таны хэрэглэж буй график карт, дэлгэцийн

төхөөрөмж (монитор дэлгэц, видео проектор зэрэг төхөрөөмжөөс хамааран) –өөс

хамааран симуляторын програмын дэлгэц, харагдах байдлыг тохируулна. Та хичээл,

demo (туршилт)-ыг эхлүүлэхэд дэлгэц бүх дэлгэцийг хамарсан Full size (бүрэн

дэлгэцээр) эсвэл жижиг цонхоор харах боломжтой.

Full screen (бүрэн дэлгэцээр харах) тохиргоо хийсэн үед доорх зурагт заасны дагуу

жагсаалт дахь цэсэнд гэсэн заах тэмдэг гарч ирнэ.

Та “Use windows desktop settings” (Windows үйлдлийн системийн дэлгэцийн тохиргоо

ашиглах) гэсэн сонголт хийснээр дэлгэцийг тохируулахад үйлдлийн систем өөрийн

тохиргооны сонголтыг ашиглах боломжтой.

Хэрвээ үйлдлийн системийн дэлгэцийн тохиргоог ашиглахыг хүсэхгүй байгаа, үгүй

гэсэн сонголт хийсэн бол та эдгээр гурван нэмэлт үзүүлэлтийг тохируулж болно. Үүнд:

Resolution (нягтрал) гэдэг нь 1280 х 1024 гэх мэт дэлгэцийн хэмжээнд ашигласан

хэвтээ ба босоо пискелийн тоо юм. “Resolution” (“нягтрал”) цэс нь таны график карт

Page 33: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

33

болон дэлгэцийн төхөөрөмж (монитор дэлгэц, видео проектор зэрэг) –өөр дэмжигдсэн

янз бүрийн нягтралын үзүүлэлтүүдийн жагсаалтыг харуулна. “Resolution” (“нягтрал”)

өндөр байх нь зургийн чанарыг сайжруулах боловч таны ашиглаж байгаа график карт

чадал багатай бол симуляторын програмын ажиллагааг удаашруулна. Иймээс таны

сонгосон нягтралын үзүүлэлт таны монитор дэлгэц, видео проектор төхөөрөмжийн

хүчиг чадалд нийцэж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Та resolution (нягтрал) –ийг

сонгоход таны сонгосон resolution (нягтрал) бүрт дэлгэцийн хоёр үндсэн параметр

хэмжигдэхүүнийг харуулсан дэд цэс гарч ирнэ. Энэхүү хоёр параметр

хэмжигдэхүүнүүд нь таны ашиглаж байгаа график карт, дэлгэцийн төхөөрөмжөөс

хамаарах бөгөөд техникийн хүчин чадлыг (програмын хүчин чадлыг заахгүй)

хязгаарыг заадаг.

Эхний параметр үзүүлэлт бол Color Depth (өнгөний гүн) бөгөөд үүнийг дэлгэцийн

өнгийг тохируулахад ашиглана. Орчин үеийн өндөр нарийвчлалтай график картуудат

32 бит тохиромжтой бол хуучны үзүүлэлт багатай график картуудад (хэдийгээр үүнийг

ерөнхийд нь заагаагүй боловч) 16 битийг сонгож болно. хоёрдугаар параметр үзүүлэлт

бол “Refresh Frequency” (“сэргээх давтамж”) бөгөөд энэ нь таны дэлгэцийн төхөөрөмж

дээр харааны мэдээлэл, дүрс шилжих хурдыг заана. Таны ашиглаж байгаа дэлгэцийн

төхөөрөмжөөс (монитор дэлгэц болон видео проектор) хамаарч энэ утгыг тохируулна.

Зарим дэлгэцийн төхөөрөмжүүд нь өөрийн гэсэн ”Refresh Frequency” (сэргээх

давтамж) үзүүлэлттэй байдаг.

Хэрвээ Full Screen (бүтэн дэлгэц)-ийг сонгоогүй бол симуляторын програм дэлгэц дээр

(бүрэн дэлгэцээр гарахгүй) тусгай жижиг цонхонд гарна. Энэ тохиолдолд та Window

size цонхны хэмжээний доор байх жагсаалтын цонхны хэмжээнүүдээс сонголт хийх

боломжтой. Windows display нь дэлгэцийн параметрүүдийн хувьд үйлдлийн системийн

дэлгэцийн тохиргооноос үзүүлэлтийг ашигладаг. Үүний үр дүнд Display цэс дараах

байдлаар харагдана. Үүнд:

Компьютерийн дэлгэцийн одоогийн нягтралаас илүү том байдлаар цонхны хэмжээг

тохируулж болохгүй. Та жирийн бусад програмуудын адилаар симуляторын цонхны

баруун дээд буланд байгаа томруулах товчлуурыг дарснаар симуляторын цонхыг

томруулж болно. Өмнө судласны дагуу “Reset to default” (“үндсэн тохиргоо руу буцаан

Page 34: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

34

шилжих”) гэсэн сонголтыг дарснаар дэлгэцийн тохиргоог програмын өөрийн үндсэн

тохиргоо руу буцаах боломжтой.

Graphics (график)

Энэхүү сонголт нь таньд симуляторын програмын гурван хэмжээст графикийн

тохиргоонд өөрчлөлт хийх боломж олгоно. Rear –view mirror (Арын орчныг харах

толь), shadow (сүүдэр) зэрэг сонголт хийх боломжтой. Үүнийг доор зургаар харуулав.

Standard – quality mirrors (стандарт чанар бүхий толь): гидравлик эксковаторын

арын орчныг харах толийн дэлгэцэд үндсэн resolution (нягтрал)-ын үзүүлэлтийг

сонгодог. Enhanced –quality mirrors (сайжруулсан чанар бүхий толь) гэсэн

сонголтыг таны график карт хүчтэй бол сонгож болно. Гуравдахь тохиргоо бол disable

mirror (толийг ашиглахгүй байх) гэсэн сонголт юм. Энэ нь дэлгэц дээр толийг

харагдуулахгүй болгох тохиргоо хийдэг.

Standard – quality shadows (стандарт чанар бүхий сүүдэр) нь сүүдрийн үндсэн

тохиргоог тохируулдаг. Enhanced –quality shdows (сайжруулсан чанар бүхий сүүдэр) нь

таны график карт дэмжиж байгаа үед сайн чанарын сүүдэр үүсгэнэ. Disable Shadows

(сүүдрийг идэвхгүй болгох) нь сүүдрийг бүрэн арилгана.

Frame rate

Frame rate (дамжуулах хурд) гэдэг нь симуляторын систем дэлгэц дээр зургийг цацах

хурд бөгөөд үүнийг нэг секундэд цацсан фрэймийн тоогоор хэмжигдэнэ. Дамжуулах

хурд өндөр байх тусам симуляторын дүрс илүү өндөр нарийвчлалтай, хурдтай байх

боловч компьютерийн процессор, график карт энэ хурдыг дэмжин ажиллах чадвартай

байх хэрэгтэй. Гидравлик экскаваторын симуляторын програмын хувьд frame rate буюу

Page 35: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

35

дүрс дамжуулах хурдыг тохируулж болох бөгөөд бай дамжуулах хурдыг

компьютерийн график карт, процессороос шалтгаална. Гэхдээ дамжуулах хурд гэсэн

ойлголт нь Refresh Frequency (сэргээх давтамж) гэсэн ойлголтоос ялгаатай гэдгийг

анхаарах хэрэгтэй.

Үндсэн тохиргоонд Target Frame Rate (бай дамжуулах хурд) –г ихэнх компьютеруудад

сайн үзүүлэлттэй байхаар үйлдвэрлэсэн байдаг. Симуляторын програмын ажиллагаа

удааширсан үед энэ үзүүлэлтэд тохиргоо хийх хэрэгтэй. (та компьютерийн хурдын

үзүүлэлтийг шалгасан бол). Та дамжуулах хурдыг компьютерийн үйлдвэрээс заасан

хурдаас дээш хэтрүүлж болохгүй.

Target frate rate (бай дамжуулах хурд)-ыг өөрчлөхийн тулд тохируулсан утгыг өөрчлөх,

нэмэх, хасахын тулд дээрх зураг дээр үзүүлсэн зургийн жижиг цонхон дотох тооны

баруун талд байх дээшээ буюу доошоо сум заасан товчлуур дээр дарж дамжуулах

хурдыг өөрчилнө. Зураг дээр харуулсны дагуу дээшээ болон тоошоо сум заасан

товчлуурыг дарахаас гадна хоёр сумтай товчлуурыг бүх боломжит утгаар “цикл”

давтах байдлаар өөрчилж болно. Эсвэл frame rate (дамжуулах) хурдын тоон утгыг

заасан жижиг дөрвөлжин талбар тооны цонхон дээр зохих утгыг шууд бичиж оруулж

болно. Тоо хэт өндөр байх тутам дээд хязгаарыг ашиглана. Тоо хэт бага байх тутам

доод хязгаарыг ашиглана.

Хэрвээ симуляторын үйл ажиллагаа удааширч байгааг нарийн тогтоохгүйгээр бай

дамжуулах хурдыг дээд хязгаар руу туршилтын байдлаар нэмэгдүүлж байгаа бол таны

ашиглаж компьютерийн процессор, график карт тухайн өндөр үзүүлэлт бүхий

гидравлик экскаваторын симуляторын програмыг ажиллуулах хангалттай өндөр хүчин

чадалтай байх хэрэгтэй. Практикт энэ хурд 30 гэсэн утгатай байх нь симуляторын

програмын чанарт тохирох үзүүлэлт юм. Та нэгэнт сонголт хийсэн бол гидравлик

экскаваторын симуляторын програмын үндсэн цонх руу буцахын тулд Display Frame

Rate (дэлгэцийн дамжуулах хурд) цонхонд “OK” (“зөвшөөрөх”) гэсэн сонголт хийх

хэрэгтэй.

Та frame rate (дамжуулах хурд)-ын бага утгыг сонгосон, симуляторын програмын

ажиллагаа удааширсан бол та компьютерийн микропроцессор, график картыг

сайжруулах хэрэгтэй.

Page 36: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

36

Удирдлагын хэрэгслүүдийн тохиргоо

Options (сонголт тохиргоо) цэсний controllers (удирдлагын хэрэгсэл/рычаг) цэс нь

доорх зурагт харуулсан цонхоор дамжуулан симуляторын програмаас тодлорхойлсон

симуляторын удирдлагын рычагын утгыг өөрчлөх боломжийг олгодог.

Controllers detected (илрүүлсэн удирдлагын гарын хэрэгсэл)

Дээрх зурагт харуулсан цонхны зүүн дээд талд байрлах цонхны эхний хэсэг нь

controllers detected (илрүүлсэн удирдлагын рычаг) гэсэн нэртэй бөгөөд энэ та

компьютертэй холбосон, Виндовс програмаас таньсан удирдлагын гарын

хэрэгслүүдийн/рычагуудын жагсаалт юм. Хэрвээ симуляторын удирдлагын

хэрэгслүүдийг компьютерт зөв холбосон, суурилуулсан бол холбосон бүх удирдлагын

хэрэгслүүд энэхүү жагсаалтанд гарч ирнэ. Таны компьютерт ашиглаж байгаа Виндовс

үйлдлийн системийн хувилбар, компьютерт суулгасан удирдлагын хэрэгслийн драйвэр

(програмыг суулгахад ашигладаг CD)–ээс хамааран удирдлагын хэрэгслийн нэрс

харилцан адилгүй байна.

Simulator controls (Симуляторын програмын удирдлагын хэрэгслүүд):

Controller options цонхны баруун дээд талд байрласан, цонхны хоёрдугаар хэсэг бол

simulators controllers (симуляторын удирдлагын хэрэгслүүд) бөгөөд энэ нь таны

удирдлагын хэрэгслүүдэд хамаарах удирдлагын гарын тохиргоог сонгох боломжийг

олгоно.

Сонголт бүрийг хөл педал болон педалгүйгээр ашиглах боломжтой. Бүх тохиолдлуудад

гарын хоёр өвөрмөц сонголттой. Үүнд: SAE (Caterpilar гэх мэт програмуудад

ашигладаг) ба Backhoe loader (жишээ нь John Deere-д ашигладаг). Гидравлик

эксковаторын симуляторын програмын дэмжих хяналт удирдлагын хэрэгслүүдийн

Page 37: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

37

тохиргооны жагсаалтыг харахын тулд доошоо сум заасан товчлуур дээр дар.

Удирдлагын хэрэгслүүдийн тохиргоонуудын нэг дээр байх “custom” (хэрэглэгч

тохируулах боломжтой) гэсэн сонголт нь та өөрийн удирдлагын хэрэгслийн тохиргоог

үүсгэх хүсэлтэй байгаа бол ашиглаж болно. Хэрвээ та доошоо дэлгэгддэг цэснээс

“Custom” (хэрэглэгч тохируулах боломжтой) гэсэн сонголтыг сонгосон бол controllers

(удирдлагын хэрэгслүүд)-ийн цонх доор заасны дагуу “Controllers Association”

(“удирдлагын хэрэгслүүдийн уялдаа”) гэсэн нэртэй шинэ цонх гарч ирнэ.

Controls Association (удирдлагын хэрэгслүүдийн уялдаа)

Хэрвээ controller option (удирдлагын хэрэгслийн тохиргоо) цонхны Simulators Controls

(Симуляторын програмын удирдлагын хэрэгслүүд) гэсэн доошоо дэлгэгддэг

жагсаалтаас “custom” (“хэрэглэгч тохируулга хийх боломжтой”) гэсэн сонголтыг

хийсэн бол Controls Association цонх гарч ирнэ. Энэ цонх нь симуляторын програмын

удирдлагын үйл ажиллагаануудыг даралтат товчлуур болон симуляторын програмын

хяналт удирдлагын хэрэгслүүдийн тэнхлэгтэй уялдуулан холбох боломжийг олгодог.

Та энэхүү уялдаа холбоонд өөрчлөлт хийж дуусмагц гидравлик эксковаторын

симуляторын програмын main window (үндсэн цонх) руу буцахын тулд цонхны зүүн

доод талд байх “OK” (“зөвшөөрөх”) гэсэн сонголтыг хийх хэрэгтэй.

Цонхны баруун доод талд байх “Reset To Default” (“үндсэн тохиргоо руу буцаах”)

гэсэн товчлуурыг дарснаар та өөрчлөлт хийсэн тохиргоог буцаах, цуцлах боломжтой.

Одоо ашиглаж байгаа даралтат товчлуурын үйл ажиллагааг (товчлуурын үйл

ажиллагаа гэдэг нь машин урагшлах, ухрах, хурдаа нэмэх, хасах, шанагыг өргөх,

буулгах гэх мэт үйл ажиллагаанууд юм) өөрчлөхийн тулд симуляторын програмын

даралтат товчлуурын зохих үйл ажиллагааг сонгох Choose A Button Function

(товчлуурын үйл ажиллагааг сонгох) гэсэн товчлуурын дарах хэрэгтэй. Одоогийн

даралтат товчлууруудын үйл ажиллагаа, функцууд нь “Controller/button” –ийн доор

баруун талд рычагын товчлууруудын дугаар бүхий “left” (“зүүн”), “right” (“баруун”)

гэсэн хэлбэрээр харагдана. Даралтат товчлууруудын үйл ажиллагаа, функцийг

өөрчлөхийн тулд “Change button” (“товчлуурыг өөрчлөх”) гэсэн сонголт дээр дарж,

сонгосон үйл ажиллагаанд тохирох даралтат товчлуур (joystick дээр) дарна. Анхаарах

зүйл: таны сонгож байгаа даралтат товчлуурыг өмнө нь өөр үйл ажиллагаа, функцид

зориулан сонгосон бол тухайн үйл ажиллагаа, функцид өөр даралтат товчлуур

сонгохыг сануулсан “Warning” (“анхааруулах”) мессеж гарч ирнэ. Өөрөөр хэлбэл нэг

үйл ажиллагаа, нэг функц нь зөвхөн нэг товчлуураар гүйцэтгэгдэнэ гэдгийг ойлгох

хэрэгтэй. Мөн симуляторын удирдлагын хэрэгслүүдийн тэнхлэгүүдийн одоогийн

оноолт, уялдаа холбоог маш энгийн аргаар өөрчлөх боломжтой. Симуляторын

тэнхлэгийн зохих функц, үйл ажиллагааг сонгохын тулд “Choose an axis function”

(“тэнхлэгийн функц, үйл ажиллагааг сонгох”) гэсэн доошоо дэлгэгдэх цэсийг

ашиглана. Одоо ашиглаж байгаа тэнхлэгүүдийн оноолтууд нь: “Controler/Axis”

(“удирдлагын хэрэгслүүд/тэнхлэг”) –ийн доор баруун талд хажуу тийш эргэх

хөдөлгөөний заах “east -west” (“зүүн - баруун”), урагшлах, хойшлох хөдөлгөөнийг заах

“north - south” (“өмнө - хойно”) гэсэн гарчгийн доор “left”, “right” (“зүүн”, “баруун”)

хэлбэрээр харагдана. Эдгээр тэнхлэгүүдийн оноолтыг өөрчлөхийн тулд “Change Axis”

Page 38: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

38

(“тэнхлэгийн өөрчлөх”) гэсэн сонголт дээр дарж, дараа нь зохих удирдлагын гарыг

хүссэн чиглэл рүү хөдөлгөж шалгана. Анхаарах зүйл: таны сонгож байгаа axis

(тэнхлэг)-ийг өмнө нь өөр үйл ажиллагаа, функцид зориулан сонгосон бол тухайн үйл

ажиллагаа, функцид өөр axis (тэнхлэг) сонгохыг сануулсан “Warning” (“анхааруулах”)

мессеж гарч ирнэ. Өөрөөр хэлбэл нэг axis (тэнхлэг) –т зөвхөн нэг үйл ажиллагаа

хамаарна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Axis settings буюу тэнхлэгийн тохиргоо

Controller options цонхон дахь дөрөв дэх хэсэг бол цонхны доод хэсгийн ойролцоо

байрласан axis settings (тэнхлэгийн тохиргоо) гэсэн хэсэг бөгөөд үүнийг рычагийн

тэнхлэгийг өөрчлөхөд ашиглана.

Бүх тэнхлэгүүдийн хувьд утгыг хувиар ба гулсах тохиргоогоор (гулсах тохиргоо гэдэг

нь хэмжигдэхүүний шугмын дагуу заагч зүүг гүйлгэх замаар тохируулах арга юм)

тохируулна. Хувиар илрэхийлэх тохиргоо ба гулсах тохиргоог энгийн хурдтай

харьцуулахад (симуляторын програм дахь төхөөрөмжүүд дээр хэмжилт хийсний дагуу

тогтоосон) тэнхлэгийн функц, үйл ажиллагааг удаашруулах, хурдыг нэмэгдүүлэх

үүрэг бүхий “Sensitivity” (“мэдрэг байдал”)-ийг өөрчлөхөд ашиглаж болно.

Симуляторын програм нь тэнхлэгийн функц, үйл ажилагаа бүрт зөвшөөрөгдөх

“Sensitivity” (“мэдрэг байдал”)-ын утгын дагуу хамгийн өндөр ба хамгийн бага утгыг

оруулсан байдаг. Жишээ нь зуун хувь гэсэн утга нь энгийн хурдыг заана. 50 хувь гэдэг

нь хагас хурд, 150 хувь гэдэг нь энгийн хурднаас хагас дахин хурдан гэсэн үг юм.

Хувиар илэрхийлсэн утгыг оруулахаас гадна хулгана ашиглан Sensitivity (мэдрэг

байдал)-ыг өөрчлөхөд гулсах тохиргоог ашиглаж болно.

Хэрвээ та “Custom” (“хэрэглэгч сонгох боломжтой”) гэсэн тохиргоог сонгосон бол

энэхүү цонхыг хэсгийг рычагийн тэнхлэгүүдийн одоо ашиглаж байгаа чиглэлүүдийг

өөрчлөхөд ашиглаж болно. “Reverse Direction” (“чиглэлийг урвуу болгоно”) зөвшөөрөх

талбарт зөвшөөрөх сонголт хийсэн бол энэ нь холбогдох тэнхлэгийн функцийг эсрэг

урвуу чиглэлд эргүүлнэ. Жишээлбэл удирдлагын гарыг зүүн тийш хөдөлгөхөд тухайн

функ, үйл ажиллагаа явагдаж байсан бол reverse direction (чиглэлийн урвуу болгох)

гэсэн сонголт хийснээр рычагийг баруун тийш хөдөлгөхөд тухайн функц, үйл

ажиллагаа явагдана гэсэн үг юм.

Удирдлагын гарыг шалгаж тохируулах

Таны ажиллагааг хялбарчлах зорилгоор Controllers Options (удирдлагын хэрэгслүүдийн

тохиргоо) цонхны доод талд Test Or Calibrate Controller гэсэн товчлуур байрласан

байна. Энэ товчлуур дээр дарахад таны ашиглаж байгаа удирдагын гарын калибрац

тохиргоо, тохиргооны тест хийх үйлдлийн системийн “Game controllers” (“тоглоомын

хяналт удирдлагын хэрэгслүүд”) гэсэн цонх гарч ирнэ. “Game controllers” (“тоглоомын

хяналт удирдлагын хэрэгслүүд”)-ийг энэ аргаар дуудахаас гадна доор заасан алхамт

үйлдлээр нээж болно. Үүнд:

Windows XP үйлдлийн системд:

Page 39: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

39

Start цэс Control Panel Printers And Other Hardware Devices Game Controllers

(тоглоомын хяналт удирдлагын хэрэгслүүд) гэсэн дарааллаар

Windows Vista үйлдлийн системд:

Start цэс Control Panel Game Controller (тоглоомын хяналт удирдлагын хэрэгслүүд)

гэсэн дарааллаар

Windows 7 үйлдлийн системд:

Start цэс Control Panel Hardware And Sound (техник хангамж ба дуу) Devices

And Printers (төхөөрөмж ба хэвлэгч) рүү нэвтрээд энэ цонхонд удирдлагын хэрэгслийн

аль нэгний дүрс дээр (хэрвээ тухайн удирдлагын гарын хэрэгслийг компьютертэй

холбосон бол тухайн удирдлагын хэрэгслийн дүрс гарч ирнэ) компьютерийн хулганаар

баруун товшилт хийж гарч ирэх хураангуй цэсээс Game Controller Settings (тоглоомын

удирдлагын хэрэгслийн тохиргоо) гэсэн сонголтыг хийнэ. Windows үйлдлийн

системийн дээр дурьдсан хувилбаруудаас бусад хувилбаруудад та Game Controller

тохиргоог

Start цэс Run командыг сонгоод Run харилцах цонхонд joy.cpl гэж бичээд Enter

товчийг дарна.

Анхаарах зүйл: Симуляторын удирдлагын хэрэгслүүдийн өргөтгөсөн ашиглалтын

дараа Windows үйлдлийн системд удирдлагын гарын ажиллагааг зөв гүйцэтгэх

нөхцлийг хангахын тулд дахин тохиргоо хийх хэрэгтэй. Дахин тохиргоо хийхийн тулд

тухайн симуляторын удирдлагын хэрэгсэлд хамаарах зааврыг унших хэрэгтэй.

Нэг хэрэглэгчийн горимд хийгдэх тохиргоонууд

Гидравлик эксковаторын симуляторын програмыг Single – User Mode буюу нэг

хэрэглэгчийн горимд лиценз авсан үед дараах сонголт, тохиргоонууд гарч ирнэ.

Upgrade to multi –user mode

Энэхүү тохиргоо нь Single –User Mode (нэг хэрэглэгчийн горим)-ийг Multi-User Mode

(олон хэрэглэгчийн горим)-д шилжүүлэх боломжийг олгоно. Та энэ сонголтыг

сонгосон тохиолдолд үнсдэн цонх зурагт заасан байдлаар өөрчлөгдөж, Personal

Simulator Launcher (Симуляторын програмыг эхлүүлэгч) цонх нээгдэж Multi-User Mode

(олон хэрэглэгчийн горим)-д шилжих шинэ License key (лицензийн код)-ийг

оруулахыг зөвлөнө.

Page 40: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

40

Лицензийн кодыг оруулж, “Validate” (хүчинтэй болгох, эхлүүлэх) гэсэн товчлуурыг

дарсны дараа гидравлик экскаваторын симуляторын програмын лиценз олон

хэрэглэгчийн горимд шилжиж, мэдээллийн санг (копьютерийн хатуу диск дээрх

файлуудаас сонгох замаар) сонгохын санал болгоно. Хэрвээ тань лицензийн кодыг

хүчинтэй болгоход хүндрэл үүсэж, лицензийн түлхүүр хүчин төгөлдөр биш байгаа бол

гидравлик экскаваторын симуляторын програмыг Single –User Mode (нэг хэрэглэгчийн

горим)-д ажиллуулахын тулд “Single –User Mode” (“нэг хэрэглэгчийн горим”) гэсэн

товчлуурыг дарах хэрэгтэй. Эсвэл Simlog-оос тусламж авч болно.

Save results (үр дүнг хадгалах):

Хэрвээ энэхүү сонголтын хажууд гэсэн сонгох тэмдэг байгаа бол та симуляторын

хичээлийн дуусгахад үр дүнг хадгална. Хэрвээ энэ сонголтыг сонгоогүй бол хичээл

дууссаны дараа үр дүнг хадгалахгүй. Операторын сургалтын зорилгоор ашиглахын

оронд гидравлик эксковаторын симуляторын програмыг танилцуулах, тайлбарлах

зорилгоор ашиглаж байгаа үед симуляторын хичээлийн эцсийн үр дүнг хадгалахгүй

байх нь ашигтай. гидравлик эксковаторын симуляторын програмыг нэг хэрэглэгчийн

горим, олон хэрэглэгчийн горимд эхлүүлэхдээ Save Results командыг сонгож болно.

Энэ сонголтыг сонгосон тохиолдолд үр дүнг хадгална. Evaluation mode (Туршилтын

горим)-д Симуляторын үр дүнг хадгалахгүй гэдгийг анхаар.

Олон хэрэглэгчийн горимд хийгдэх тохиргоонууд

Page 41: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

41

Гидравлик эксковаторын симуляторын програмыг Multi-User Mode (олон

хэрэглэгчийн горим)-д эхлүүлэх үед доор харуулсан сонголт, тохиргоонууд гарч ирнэ.

Select database (өгөгдлийн санг сонгох)

Хэрвээ таны ашиглаж байгаа гидравлик эксковаторын симуляторын програм олон

хэрэглэгчийн горимд лицензтэй бол симуляторын хичээлийн үр дүнг хадгалахын тулд

мэдээллийн санг сонгохын тулд Select Database (өгөгдлийн санг сонгох) гэсэн

тохиргоог ашиглаж болно. Хэрвээ таны компьютерт зөвхөн нэг өгөгдлийн сан байгаа

бол тухайн өгөгдлийн сан автоматаар сонгогдоно.

Single –user mode forbidden (нэг хэрэглэгчийн горимыг хориглосон)

Хэрвээ таны ашиглаж байгаа гидравлик эксковаторын симуляторын програм нь олон

хэрэглэгчийн горимд лицензтэй, та симуляторын програмыг олон хэрэглэгчийн горимд

“Trainer” (“багш”), “administrator” (“администратор”) –ийн нэвтрэх эрхээр ашиглаж

байгаа бол зөвшөөрөлгүй этгээд гидравлик эксковаторын симуляторын програмыг нэг

хэрэглэгчийн горимд зөвшөөрөлгүй ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Single

–User Mode Forbidden (нэг хэрэглэгчийн горимыг хориглосон) гэсэн сонголтын

идэвхжүүлэх хэрэгтэй.

Анхараах зүйл: Хэрвээ гидравлик эксковаторын симуляторын програмыг “student”

(“оюутан”)-ны нэвтрэх эрхээр ашиглаж байгаа бол энэ сонголтыг идэвхжүүлэх

боломжгүй бөгөөд Options цэс дээр бүдэг саарал өнгөтэй харагдана.

Demos menu (туршилт цэс)

Page 42: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

42

Гидравлик эксковаторын үндсэн үйл ажиллагааг танилцуулахад туслахын тулд

“demonstration” (үзүүлэн танилцуулах) дөрвөн үндсэн горимыг ашиглах боломжтой.

Үүнд.

1. Freestyle

2. Trenching

3. Bench loading –small rocks

4. Bench loading – big rocks

Симуляторын хичээлүүдээс гадна загварчилсан гидравлик эксковаторыг ажиллуулахад

эдгээр горимуудыг ашиглаж болно. Эдгээр “Demonstration” (үзүүлэн танилцуулах)

горимууд нь хичээлийн горимоос хэд хэдэн зүйлээр ялгаатай. Үүнд:

Ажлын гүйцэтгэлийн үзүүлэлт гарч ирэхгүй. Иймээс аливаа загварчилсан

ажиллагаанд үнэлгээ өгөхгүй, бүртгэл хийхгүй.

Ижил симуляторын зургийг харуулна.

Компьютер гар дээрх “R” товчлуурыг загварчилсан харагдах байдлыг анхан

шатны тохиргоонд дахин тохируулахад ашиглаж болно.

Үзүүлэн танилцуулах горим нь загварчилсан гидравлик эксковаторын

ажиллагааг танилцуулахад (тухайлбал ажиллагааг янз бүрийн өнцгөөс, өөр

зураглалаар харах байдлаар) ашигтай.

Videos menu (видео цэс)

Симуляторын модуль бүрийн хувьд тухайн хичээлийг тайлбарлах, гүйцэтгэж байгаа

үйл ажиллагааг тайлбарлах зорилгоор жишээ видеог ажиллуулах боломжтой.

Videos цэс дэх жагсаалтаас сонголт хийхэд видеог зогсоох, дахин эхлүүлэх гэх мэтээр

хулганын курсороор удирдах товчлуурууд доод хэсэгт нь байрласан тусгай цонхонд

видео хичээлийг танилцуулна.

Page 43: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

43

Үндсэн цонхноос аливаа хичээлийг эхлүүлэхийн өмнө та видеог хаах хэрэгтэй.

Help цэс

Help цэс (туслах цэс)-нд гурван үндсэн сонголт байрлана.

About Танилцуулга Энэ сонголт нь симуляторын нэр, хувилбар гэх мэтээр

гидравлик эксковаторын симуляторын програмын талаар

таницлуулна.

Licensing Лиценз Энэ сонголт нь гидравлик эксковаторын симуляторын

програмын горимууд (evaluation / туршилтын, single –user

/ нэг хэрэглэгчийн, multi –user / олон хэрэглэгчийн горим)

дахь лиценцзийн талаар танилцуулна.

User

manual

Хэрэглэгчийн

гарын авлага

Энэ сонголт нь таны одоо уншиж байгаа гидравлик

эксковаторын симуляторын програм хэрэглэгчийн гарын

авлагыг дуудна. Хэрэглэгчийн гарын авлагыг вэб

хуудасны хэлбэрээр харах учраас та нэг бүлгээс нөгөө

бүлэг рүү орохын тулд зохих линк холбоос дээр дарах,

хүссэн мэдээллээ хэвлэх боломжтой. (хэрвээ компьютерт

хэвлэгчийн холбосон бол)

Page 44: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

44

Симуляторын програмын удирдлагын хэрэгслүүд

Олон үйл ажиллагаатай удирдлагын хэрэгсэл

Симуляторын удирдлагын гарын бүх хувилбаруудын хувьд зүүн талын рычаг дээр

байрлах “Horn” (“дуут дохио”) гэсэн товчлуурын тусламжтайгаар хичээлийг дуусгахад

ашиглана. Энэхүү товчлуурыг хичээлийн симуляторын үр дүнг харах ажиллагааг

дуусгахад ашиглана.

Хөл педал бүхий симуляторын програмын удирдлагын хэрэгслүүдийг ашиглан

гидравлик эксковаторын бүх хэсгүүд (гар, сум, шанага, гинж гэх мэт)-ийг нэгэн зэрэг

удирдах боломжтой. Үүний тулд гурван хэмжээст дүрслэлд хөдөлгөөний хоёр нэмэлт

хөшүүргийн хөдөлгөөн оруулсан. Гэхдээ симуляторын програмын зарим хичээлүүдэд

машин хөдөлгөөний энэхүү хоёр нэмэлт хөшүүргээр явахгүй байж болно.

Анхаарах зүйл:

Удирдлагын хэрэгслийг өргөтгөж ашиглах үед симуляторын хичээлийн явцад

эксковатор ямар нэгэн удирдлагын хэрэгсэлгүйгээр өөрөө хөдлөж байгааг харж

магадгүй. Хэрвээ тийм бол гидравлик эксковаторын симуляторын програмтай хамт

олгогдох системийг суулгах мэдээллийн хэсэгт байх “Calibrating Your Controls”

(удирдлагын хэрэгслүүдэд тохиргоо хийх) гэсэн сэдэвт заасны дагуу та удирдлагын

гар, хөл педаланд дахин тохиргоо хийх хэрэгтэй.

Хөл педал бүхий олон ажиллагаат удирдлагын хэрэгслүүд

Гидравлик эксковаторын симуляторын програмд зориулагдсан хөл педалтай

удирдлагын хэрэгслийн тохиргоо нь харах байдлыг удирдах нэмэлт товчлуурууд бүхий

USB холболттой хоёр гар, Act Lab эксковаторын нэг ширхэг хөл педалнаас бүрдэнэ.

Доорх зурагт танилцуулсны дагуу хоёр гарын тэнхлэгүүд нь Backhoe Loader Pattern

дагуу загварчилсан гидравлик эксковаторын үндсэн үйл ажиллагааг хянан удирдана.

Зүүн эрхий хуруугаар удирдах свич шилжүүлэгч нь оператор дуут дохиог идэхжүүлэх

боломжийг олгоно. Баруун ба зүүн педалууд нь гинжний хөдөлгөөнийг удирдана.

Page 45: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

45

Эдгээр удирдлагын хэрэгслүүдийг ашиглахын тулд Controller Window (удирдлагын

хэрэгслийн цонх)-нд Simulator Controls (симуляторын програмын удирдлагын

хэрэгслүүд) гэсэн доошоо дэлгэгддэг цэснээс “Multi –function replica control with pedals

– backhoe laoder” (“хөл педал бүхий олон ажиллагаатай хяналт удирдлагын хэрэгслүүд

– ардаа шанагатай ачигч”) гэсэн сонголтыг сонгоно.

Симуляторын удирдлагын хэрэгслүүд – SAE Pattern

Стандарт ардаа шанагатай ачигчийн систем

Page 46: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

46

Page 47: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

47

GLOSSARY

№ Англи нэр Дуудлага Монгол нэр Хэвшмэл нэр

1 Wheel loader Вийл лөүдэр Дугуйт ачигч Ковш

2 Off-highway truck Оф-хаевэе трак Бартаат замын өөрөө

буулгагч авто машин

Самосвал /Дамп,

БеЛАЗ/

3 Lever Лиивэ Хөшүүрэг Рычаг

4 Joystick Жоестик Хөшүүрэг Рычаг

5 Throttle Тротл Хаазны гишгүүр Хааз

6 Clutch Клач Авцуулах холбоо Конс

7 Brake Брэк Тоормоз Тоормоз

8 Gear Гиэр Араа Араа

9 Horn Хоон Дуут дохио Сигнал

10 Control Контрол Удирдлага, хяналт

11 Corridor driving Корридор

драевин

Нарийн зурвасаар

жолоодох

12 Bucket placement Бакет плесмент Шанага байрлуулах

13 Stockpiling Стокпаелин Овоолго хийх

14 Loading Лөүдин Ачих

15 Carry Карри Зөөвөрлөх

16 Fatal error Фатал эрро Үхэж болох алдаа Ноцтой алдаа

17 Trial Траел Туршилт

18 Overturning Өвэртёнин Онхолдох

19 Master Мастэ Төгс эзэмших

20 Pin Пиин Хуруу Пальц

21 Average Ээвриж дундаж

22 Forward Фоовад Урагшлах

23 Reverse Рэвэрс Ухрах

24 Bucket Бакэт Шанага

25 Arm Аам Гар

26 Boom Бүүм Сум

27 Collision Коллижн Мөргөлдөх

28 Articulation Эртикюлэйшн Нугасан холбоост

29 Slam Слайм

30 Limit Лимит Хязгаар

Page 48: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

48

31 Hydraulic Хайдроликс Шингэн Гидр

32 Cylinder Саелиндэ Цилиндр Цидиндр

33 Tilt Тилт Хумих, хазайлгах

34 Lift Лифт Өргөх

35 Target Тагэт Бай, байх ёстой

байрлал

36 Result Ризаалт Үр дүн

37 Execution time Эгзекүйшн таем Гүйцэтгэлийн хугацаа

38 Positioning Позишнин Байрлуулах

39 Distance Диистэнс Зай

40 Orientation Ориентэшн Чиг баримжаа

41 Ground Граунд Газар

42 Dig Диг Ухах

43 Spilled Спиллэд Хаяагдсан материал

44 Rock Рок Чулуулаг

45 Drill Дрилл Өрөмдөх

46 Axes Айксис Тэнхлэг

47 Cue Кью

48 Hole Хөүл Нүх, цооног

49 Tunnel Таннл Хонгил Туннель

50 Roof Рүүф Дээвэр

51 Tower Тауэ Цамхаг

52 Crane Крэен Кран

53 Steel Стиил Ган

54 Erection Эрээкшн Босгох

55 Concrete Конкриит Цемент

56 Switch Свич Залгуур

57 Mobile Мобайл Зөөврийн, хөдөлгөөнт

58 Service brake Сойвис брэйк Ажлын тоормоз

59 Swing Свин Эргэх

60 Hook Хүүк Дэгээ

61 Secondary brake Секондари брэйк Аваарын тоормоз

(туслах)

62 Retarder Ритаадэ Удаашруулагч

63 Quarry Куарри Уурхайн карьер

Page 49: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

49

64 Hard hat Хаад хайт Дуулга Каск

65 Engage Ингэйж Авцуулах

66 Disengage Дисингэйж Салгах

67 Hoist Хойст Тэвш өргөх

68 Raise Рэйз Өргөх

69 Lower Лөөвэ Буулгах

70 Hold Хөүлд Барих, түгжих

71 Lock Лок Түгжих

72 Float Флөүт Хөвөх

73 Truck Трак Ачааны машин

74 Dump truck Дамп трак Өөрөө буулгагч

ачааны машин

75 Steering wheel Стиирин виил Жолооны хүрд Руль

76 Dashboard Дайшбоод Хянах самбар

77 Gauge Гэйж Хэмжигч

78 Alert

79 Alarm элаам Дуут дохиолол

80 Speedometer спиидомитэ Машины хурд

хэмжигч

Миль

81 Tachometer Тахомитэ Хөдөлгүүрийн эргэлт

хэмжигч

Эрг/мин

82 Pressure Прешшэ Даралт

83 Parking brake Паакин брэйк Зогсоолын тоормоз Кардан татах

84 Coolant Күүлэнт Хөргөх шингэн

85 Periodic

maintenance

Периодик

мэйнтэнэнс

Техник үйлчилгээ Мото/цагийн

үйлчилгээ

86 Overspeed өвэрспиид Хурд хэтрүүлэх

87 Armrest Аамрест Тохойвч

88 Seatbelt сиитбэлт Суудлын бүс

89 Level Лээвл Төвшин

90 Travel Трэвэл Явах

91 Crawler кроуле Гинжит

92 Wheel виил Дугуй

93 Track type Трак таеп Гинжит

94 Counterclockwise каунтэклоквайз Цагийн зүүний эсрэг

95 Clockwise клоквайз Цагийн зүүний дагуу

Page 50: Hydraulic excavator mongolian

ГИДРАВЛИК ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОРЫН СИМУЛЯТОРЫН ПРОГРАМ

50

96 Increase инкрииз Нэмэгдүүлэх

97 Decrease дикрииз Бууруулах

98 Equipment икьюпмэнт Тоног төхөөрөмж

99 Damage даймэж Эвдрэл гэмтэл

100 Lean Лиин Налах, налуу

101 Aggregate Аггрегэйт Хайрга, чулуулаг