itzone company introduction

14
Компанийн товч танилцуулга 2015

Upload: itzone-llc

Post on 10-Jan-2017

297 views

Category:

Technology


5 download

TRANSCRIPT

Page 1: ITZone Company Introduction

Компанийн товч танилцуулга-2015

Компанийн товч танилцуулга2015

Page 2: ITZone Company Introduction

02АЙ ТИ ЗОН ХХК Таны амжилтын хурдасгуур

Компанийн товч танилцуулга-2015

БИДНИЙ ТУХАЙ

Ай Ти Зон компани компьютер, түүний дагалдах тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээг бүх түвшний хэрэглэгчдэд хүргэх зорилгоор 1997 онд М-Си-Эс Электроникс нэртэйгээр М-Си-Эс группын салбар компани болон байгуулагдсан. Тус компанийг олон жил удирдсан менежментийн баг хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авснаар 2013 оны 5-р сарын 1-ний өдрөөс М-Си-Эс Группын бүрэлдэхүүнээс гарч Ай Ти Зон нэрээр бие даан ажиллаж байна.

Ай Ти Зон компани нь “Мэдээлэл, холбоо, технологийн дэвшилтэт шийдлүүдийг бүх түвшний байгууллагад хүргэн өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэгч, салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч байна” гэсэн эрхэм зорилготойгоор ажилладаг ба Систем интеграцчлал, Програм хангамж, Компьютер бизнес тоног төхөөрөмж, Mэдээллийн технологийн үйлчилгээ гэсэн үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Манай компани нийт 230 гаруй ажиллагсадтай. Тэдний 70 хувь нь мэргэжлийн инженер програмистууд, 35 хувь нь дэлхийн нэр хүндтэй Oracle, CISCO, Dell, Canon, HP, Microsoft зэрэг компаниудын албан ёсны батламжтай инженерүүд ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд бид “Mogul” компьютерийн үйлдвэрлэл, “Mогул Сонор” ухаалаг утас, “Эрдмийн Түлхүүр” сургуулийн цахим удирдлагын систем, “Green ERP” байгууллагын нөөц төлөвлөлтийн систем, үйлдвэрлэлийн болон уул уурхайн автоматжуулалт мөн сүлжээ, дэд бүтэц, харилцаа холбоо, өгөгдлийн сан, Прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторингийн систем, Монгол Улсад хэрэгжиж буй хөгжлийн төслүүдийг зохицуулах үр дүнд суурилсан Хяналт-шинжилгээ, үнэлгээний Удирдлагын мэдээллийн систем зэрэг 100 гаруй өндөр технологийн төсөл, системүүдийг өөрийн чадварлаг инженерүүдийн ур ухаанаар боловсруулан хэрэглэгчиддээ нийлүүлээд байна.

• 1997 онд үйлдвэрлэлийн автоматжуулалт, МТ-ийн тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээний чиглэлээр үүсгэн байгуулагдсан

• Монголын анхны МХТ-ийн цогц шийдлийг нийлүүлэгч компани• CRM, BSC, RAD, ERP, HRM зэрэг менежментийн шинэлэг автоматжуулалтын

хэрэгслүүдийг Монголдоо анх удаа үйл ажиллагаандаа түүчээлэн нэвтрүүлсэн• Зах зээлийн 30 орчим хувийг эзэмшдэг салбартаа тэргүүлэгч• 230+ мэргэшсэн, чадварлаг боловсон хүчин• 70% нь инженер, техникийн ажилтан• 2014 оны нийт борлуулалт 51 тэрбум төгрөг• 25 000 гаруй байгууллага, 250 гаруй урт хугацааны хамтын ажиллагаатай

томоохон байгууллагын хэрэглэгчидтэй• 10 гаруй засгийн газар, төрийн байгууллагын төсөл, 20 гаруй бизнес,

компаниудын төсөл, ажлуудыг хийсэн ба нийт гэрээний дүн 200 тэрбум орчим төгрөг байна.

БИДНИЙ ТУХАЙ ТОВЧХОН

Таны амжилтын хурдасгуурАЙ ТИ ЗОН ХХК

Page 3: ITZone Company Introduction

03АЙ ТИ ЗОН ХХК Таны амжилтын хурдасгуур

Компанийн товч танилцуулга-2015

2009 2010 2011 2012 2013 2014

21.2 32

.9 43.7

46.6 51 51

.1

БИЗНЕСИЙН ФИЛОСОФИ

БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО

Орлого (Тэрбум төгрөг)

АЛСЫН ХАРАА ЭРХЭМ ЗОРИЛГОБид бизнест оролцогч талуудыг ямагт сэтгэл ханамжтай байлгах үнэ цэнэ бүхий бизнесийн

шинэ шийдлүүд, мэдээлэл холбооны

технологийн бүтээгдэхүүн үйлчилгээг ханган

нийлүүлэгч, мэргэжлийн өндөр түвшинд бүтээн хөгжүүлэх нийгмийн

хариуцлагатай компани байна.

Бид мэдээлэл, холбооны технологийн

дэвшилтэт шийдэл, бараа бүтээгдэхүүнийг

бүх түвшний байгууллагад хүргэн өрсөлдөх чадварыг

нь дээшлүүлэгч, салбарынхаа хөгжилд

үнэтэй хувь нэмэр оруулагч байна.

Хэрэглэгч төвт хандлагаҮр дүнтэй түншлэл

Шинэ технологи, Өндөр хариуцлага нэгдмэл хамтын ажиллагаа, Өндөр мэргэшил,

МанлайлалЧанар, бүтээмж

Бизнесийн туршлага, Ноү-Хау

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ

Page 4: ITZone Company Introduction

04АЙ ТИ ЗОН ХХК Таны амжилтын хурдасгуур

Компанийн товч танилцуулга-2015

1997 Анх “М-Си-Эс Электроникс” нэртэйгээр байгуулагдав.1998 Анун төв дээр компьютер, тоног төхөөрөмжийн анхны худалдааны төвийг байгуулав.1999 Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрлэлийн автоматжуулалтын иж бүрэн системийг нэвтрүүлэв.2000 Dell компанийн Монгол дахь анхны албан ёсны дистрибьютер2002 Canon компанийн албан ёсны дистрибьютер HP компанийн бизнесийн түнш2004 Cisco компанийн албан ёсны түнш Oracle компанийн бизнес түнш 2005 Intel компанийн Онцгой эрхэт албан түнш “Balance Score Card” менежментийн аргачлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэв. 2006 Microsoft Dynamic CRM програмыг Монголд анх удаа үйл ажиллагаандаа нэвтрүүлэв.2007 Canon брэндийн төрөлжсөн төв болон албан ёсны засвар үйлчилгээний төв нээгдэв.2010 Pelco компанийн албан ёсны дистрибьютер Microsoft компанийн Silver партнер VMWare компанийн албан ёсны дистрибьютер Могул компьютерийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэв. “Эрдмийн түлхүүр” сургуулийн цахим удирдлагын системийг зах зээлд гаргав.2011 www.ITZONESTORE.mn анхны онлайн худалдааны дэлгүүрийг нээв.2012 HP компанийн Монгол дахь Serivce ONE Expert түнш Green HRM Хүний нөөцийн менежментийн системийг боловсруулан зах зээлд танилцуулав. “CompassMate” тээврийн хэрэгслийн хяналтын GPS системийг боловсруулан зах зээлд нэвтрүүлэв. МОГУЛ брэндийн нөүтбүүк болон LCD/LED, Smart TV-ийг зах зээлд танлцуулав. Tyco Security компанийн албан ёсны дистрибьютер Crestron компанийн албан ёсны дистрибьютер APC компанийн албан ёсны дистрибьютер ISO 9001:2010 Чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэв.2013 Менежментийн хувьчлалаар М-Си-Эс Группээс АЙ ТИ ЗОН нэртэйгээр тусдаа гарав CISCO компанийн Premier Partner ORACLE компанийн Field Delivery Support Provider эрх 2014 “Enterprise Solutions Center”-ийг байгуулав “Software House” програм хангамжийн нэгдсэн төвийг байгуулав. Ай Ти Зон Сampus-ийг байгуулав2015 “Engineering House” судалгаа, шинжилгээний нэгдсэн төвийг байгуулав. HP ServiceOne Expert түншээр сонгогдов.

Page 5: ITZone Company Introduction

05АЙ ТИ ЗОН ХХК Таны амжилтын хурдасгуур

Компанийн товч танилцуулга-2015

Ай Ти Зон компани нь уул уурхай, барилга, банк санхүү, аж үйлдвэр, тээвэр, боловсрол, төр засгийн үйлчилгээ зэрэг бүхий л салбарт мэдээлэл, харилцааны технологийн нэгдсэн цогц шийдлийг харилцагч бүрийн онцгой хэрэгцээнд тусгайлан боловсруулж нийлүүлдэг. Үүнийг манай Систем интеграцчлалын газрын мэргэшсэн инженерүүд олон улсын стандартын дагуу, мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг ба үйлдвэрлэлийн автоматжуулалт, гэр болон оффисын автоматжуулалт, аюулгүй байдал, дохиоллын системүүд, сүлжээ, харилцаа холбооны дэд бүтэц, мэдээллийн нэгдсэн систем байгуулах, суурилуулах, мэдээллийн аюулгүй байдлын аудит, зөвлөгөө өгөх зэрэг чиглэлээр дагнан ажиллаж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

СИСТЕМ ИНТЕГРАЦЧЛАЛ

System Integration Software Development Computer & Business Equipment IT Service

ПРОГРАМ ХАНГАМЖ

КОМПЬЮТЕР ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН

ҮЙЛЧИЛГЭЭ

Автоматжуулалт:

Үйлдвэрийн автоматжуулалтДохиолол хяналтын системБарилга болон гэрийн автоматжуулалтХурлын өрөөний шийдэлCерверийн өрөөний шийдэл UPS back-up системХөдөлгөөнт GPS систем

Мэдээллийн технологийн дэд бүтэц: Сүлжээ харилцаа холбоо

Дэд бүтэцLAN, PBX cable-ийн бүтэцСүлжээ хамгаалалтFirewall, VPN, Арр-д суурилагдсан FirewallУтасгүй Wireless сүлжээ.Wi-Fi, Wireless backhaul, Mesh

Хяналт, аюулгүйн систем:

Галын дохиоллын системГал унтраах системГал илрүүлэх системГалын хяналтын системХяналтын камерын системНийтийн эзэмшлийн газрын системАвтомашины зогсоолын систем

Сервер, хадгалалт болон мэдээллийн технологийн аюулгүй байдал:

Сервер (Dell, HP, Oracle, IBM-Blade, Rack, Tower)Хадгалалт (Dell, HP, IBM, Qnap-NAS, SAN)Виртуалчлал (Десктоп, Дата төв, Сервер, Хадгалалт)Мэдээллийн технологийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ

СИСТЕМ ИНТЕГРАЦЧЛАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ

СИСТЕМ ИНТЕГРАЦЧЛАЛҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Page 6: ITZone Company Introduction

06АЙ ТИ ЗОН ХХК Таны амжилтын хурдасгуур

Компанийн товч танилцуулга-2015

СИСТЕМ ИНТЕГРАЦЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАДАГ ТҮНШҮҮД

Ай Ти Зон компани нь Microsoft, Oracle, Sun Solaris, VMware зэрэг дэлхийн шилдэг програм хангамж үйлдвэрлэгчдийн албан ёсны сертификат бүхий мэргэшсэн 50 гаруй програмисттай бөгөөд обьект хандалтат програмчлал, өгөгдлийн сан удирдах систем, UML, CASE Tools зэрэг сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг ашиглан төрөл бүрийн програм хангамжуудын системийн шинжилгээ, хөгжүүлэлт, туршилт, гүйцэтгэл, тохиргоог хийн ажилладаг.

Програм хангамжийн хөгжүүлэлтийг олон улсын стандартыг мөрдлөг болгон гүйцэтгэж, системийн шинжилгээ хийх, зохиомжийн баримт бичгүүдийг боловсруулах, дэлгэцийн зохиомж гаргах, туршилтын төлөвлөгөө болон өгөгдөл бэлдэх, сургалт хийх, гарын авлага гаргах зэргээр үйл ажиллагааны иж бүрэн дарааллын дагуу ажилладаг. Энэ нь програм хангамжийн эцсийн бүтээгдэхүүн тухайн хэрэглэгчийн хэрэглээнд бүрэн нийцсэн, чанартай програм болоход чиглэгддэг юм.

Бид “Green ERP” байгууллагын нөөц төлөвлөлтийн систем”-ийг 5 чиглэлээр хөгжүүлж байна. Үүнд, Нийлүүлэлт хангамж, Санхүү, Хүний нөөц, Үйлдвэрлэл, Харилцагчтай түншлэх гэсэн байгууллагын удирдлагыг ухаалгаар шийдэх дэд системүүд юм. Мөн “Эрдмийн түлхүүр” сургуулийн цахим удирдлагын систем, “Tutormate” алсын зайн сургалтын систем, “CompassMate” обьектийн хяналт, удирдлагын систем, “Sure Clock” болон Прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторингийн систем, Монгол Улсад хэрэгжиж буй хөгжлийн төслүүдийг зохицуулах үр дүнд суурилсан Хяналт-шинжилгээ, үнэлгээний Удирдлагын мэдээллийн систем зэрэг өөрсдийн хөгжүүлж, бүтээсэн үндэсний програм хангамжийн 10 гаруй программын бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлээд байна. 

ПРОГРАМ ХАНГАМЖ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Page 7: ITZone Company Introduction

07АЙ ТИ ЗОН ХХК Таны амжилтын хурдасгуур

Компанийн товч танилцуулга-2015

ПРОГРАМ ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ТҮНШҮҮД

Ай Ти Зон компани нь дэлхийд тэргүүлэгч Canon, Dell, Lenovo ThinkPad, болон үндэсний Mogul брэндийн Монгол дахь албан ёсны онцгой эрхт дистрибьютер бөгөөд эдгээр брэндийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрээс нь шууд өөрийн агуулах, нэрийн дэлгүүр болон харилцагч түнш байгууллагуудынхаа дэлгүүрээр дамжуулан эцсийн хэрэглэгчдэд хүргэж, худалдан авалтын дараах баталгаат засвар үйлчилгээ, техник туслалцааг хариуцан ажиллаж байна.

БАЙГУУЛЛАГЫН БОРЛУУЛАЛТЫН БАГ

Манай компанийн CRM-Харилцагчтай түншлэх системийн мэдээллийн баазад аж ахуйн нэгж, үйлдвэр, уул уурхай, банк санхүү, боловсрол, төрийн болон төрийн бус байгууллага, төсөл, олон улсын байгууллага зэрэг 10,000 гаруй хэрэглэгч, үүнээс 250 гаруй байнгын худалдан авалт хийдэг хэрэглэгчийн бүртгэл бий. Бид хэрэглэгч, харилцагч бүрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүтээгдэхүүн, үйлчилгээний шийдлүүдийг оновчтой сонгон авахад туслалцаа үзүүлэх зорилгоор 30 орчим байгууллага хариуцсан худалдааны төлөөлөгч, шийдэл хариуцсан менежерүүдийг Inside, Outside баг болгон ажиллуулж байна. Байгууллага хариуцсан худалдааны төлөөлөгчид нь харилцагч байгууллагынхаа худалдан авалт, санхүүгийн төлбөр тооцоо, бараа бүтээгдэхүүн нийлүүлэлт, хамтын ажиллагаа, хөнгөлөлт урамшууллын систем, шинэ бүтээгдэхүүн-технологийн сургалт, мэдээ мэдээлэл, технологийн чиг хандлага гээд бүхий л үйл ажиллагааг хариуцан хэрэглэгч бүртээ хүрч үйлчилж байна. Сар тутмын сургалт, семинар, вөркшопыг бие даан болон гадаад түншүүдтэйгээ хамтран зохион байгуулж, мэдээллийн технологийн улирал тутмын сэтгүүл эрхлэн гаргадаг нь үүний нэг жишээ юм.

БӨӨНИЙ БОРЛУУЛАЛТЫН БАГ

Ай Ти Зон компани Canon, Dell, Lenovo ThinkPad, Могул зэрэг брэндүүдийн Монгол дахь албан ёсны онцгой эрхт дистрибьютерийн хувьд оригналь, баталгаат бүтээгдэхүүнүүдээ өөрийн реселлер Номин Электроникс, PC Mall, Нэкст Электроникс, Арина Электроникс зэрэг байгууллагуудын цахилгаан барааны болон компьютерийн томоохон сүлжээ дэлгүүрүүдэд бөөнөөр нийлүүлэн, борлуулалтын дараах баталгаат засвар үйлчилгээтэй нь хариуцан ажилладаг.

КОМПЬЮТЕР, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Page 8: ITZone Company Introduction

08АЙ ТИ ЗОН ХХК Таны амжилтын хурдасгуур

Компанийн товч танилцуулга-2015

ЭНТЕРПРАЙЗ ШИЙДЛИЙН НЭГДСЭН ТӨВ

Байгууллагуудад зориулсан өндөр технологийн систем, шийдлүүдийг бодитоор туршин үзэх боломжийг хэрэглэгчиддээ олгохоор Enterprise Solutions төвийг 2013 онд бид байгуулсан. Дата центр, мэдээллийн технологийн дэд бүтэц, сүлжээ суурилуулалт, ухаалаг барилгын шийдэл, камерын хяналтын систем, галын дохиолол, үйлдвэрлэлийн автоматжуулалт зэрэг энтерпрайз шийдлүүд, гадаад болон дотоодын програм хангамжууд, шинэ технологийн компьютер, тоног төхөөрөмжүүдийг тус төвд дэлгэн танилцуулдаг юм. Хэрэглэгч байгууллагууд тус төвд хүрэлцэн ирж бизнесийнхээ үйл ажиллагааны онцлогт нийцсэн шийдлийг мэдээллийн технологийн мэргэшсэн инженер, зөвлөхүүдтэй хамтран боловсруулах, биетээр туршиж үзэх боломжтой.

КАНОН ТӨВ

Ай Ти Зон компани болон Canon Hong Kong корпорацийн олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд дэлхийн 180 гаруй улс оронд салбартай CANON корпораци өөрийн салбараа Монголд “Canon Showroom Mongolia” нэртэйгээр, баталгаат засвар үйлчилгээний төвийн хамт 2007 онд анх нээсэн юм. Одоог хүртэл манай компани монгол дахь цорын ганц Канон брэндийн албан ёсны дистрибьютер бөгөөд Канон брэндийн хамгийн сүүлийн үеийн загварын хэвлэгч, хувилагч, олон үйлдэлт ухаалаг төхөөрөмжүүд, дижитал зургийн аппарат, линзүүдийг үйлдвэрээс нь шууд Монголын хэрэглэгчдэд нийлүүлж, засвар үйлчилгээг нь хариуцан ажилладаг.Бид дан ганц Канон брэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлээд зогсохгүй Каноны хэвлэгч, хувилагчийн тусгайлсан гэрээт үйлчилгээний багцуудыг гарган хэрэглэгчиддээ санал болгож, одоо ашиглаж байгаа хувилагчууд дээр нь ашиглалтын зааварчилгаа болон хэрэглээний функцууд, нэмэлт төхөөрөмжүүд, анхаарах зүйлүүдийн талаар улиралд нэг удаа сургалт явуулдаг. Мөн гэрэл зураг сонирхогч хүн бүхэнд нээлттэйгээр CanonMGL facebook хуудсаараа дамжуулан гэрэл зургийн төрлүүд, тухайн төрлүүдэд зураг авахдаа юу анхаарах, шинэ мэдээ мэдээлэл, камер, линзний тохиргоо зэргийн тухай ярилцахаас гадна гэрэл зургийн уралдаануудыг зарлан гэрэл зурагчид, сонирхогчдыг татан оролцуулж байна. 2015 оны 4 дүгээр сард 15 дахь уралдаанаа зарласан ба өмнөх жилийн шилдэг 12 оролцогчдыг мэргэжлийн 12 зурагчинтай хамтруулан “Гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэн 2015”-ыг дэлхийн жишгийн дагуу зохион байгуулсан билээ.

Page 9: ITZone Company Introduction

09АЙ ТИ ЗОН ХХК Таны амжилтын хурдасгуур

Компанийн товч танилцуулга-2015

WWW.ITZONESTORE.MN ОНЛАЙН ДЭЛГҮҮР

Технологийн хөгжлийн чиг хандлагыг даган 200 орчим брэндийн албан ёсны дистрибьютер, бизнес түншийнхээ мэдээллийн технологийн баталгаат бараа бүтээгдэхүүнийг www.ITZoneStore.mn онлайн дэлгүүрээр дамжуулан хамгийн өргөн сонголттойгоор, 5%-ийн байнгын хөнгөлөлттэй үнээр хүргэн үйлчилж байна. Мөн үйлчлүүлэгчдийн захиалга, бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг онлайн Чат-аар авч, дор бүр нь хариу өгч шийдвэрлэхийг хичээн ажилладаг. Манай үйлчлүүлэгч, хэрэглэгчид технологийн бараа бүтээгдэхүүнийг www.ITZoneStore.mn хаягаар орж сонгоод, хүссэн газраа ажлын 5 цагт багтаан хүргүүлэн авах боломжтой.

Техник Туслалцаа, Үйлчилгээний төв нь Canon, Dell, HP, Oracle, LG, Microsoft, Intel зэрэг брэндүүдийн баталгаат засвар үйлчилгээг Монголдоо хариуцан ажилладаг бөгөөд мэргэжлээрээ тасралтгүй 3-15 жил ажилласан албан ёсны сертификат бүхий мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн 30 гаруй мастер инженер, техникийн мэргэжилтнүүд энд ажиллаж бараа, бүтээгдэхүүний борлуулалтын дараах техник, туслалцаа үйлчилгээг үзүүлдэг. Техник Туслалцаа, Үйлчилгээний төв нь албан ёсны баталгаат сэлбэг хэрэгслээр түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж, үйлчилгээндээ баталгаат хугацаа олгодог. Мөн харилцагчийн үйлчилгээний 77312424 лавлах утсыг ажиллуулан засварын дуудлага, засварт өгсөн бүтээгдэхүүний лавлагаа, үйлчилгээний мэдээлэл, техник туслалцааг шуурхай өгөхийн зэрэгцээ компанийн хэмжээнд хаяг, байршил, үнэ, тариф, шинэ бүтээгдэхүүн, урамшууллын талаарх мэдээллийг хүргэн ажиллаж байна.

ТЕХНИК ТУСЛАЛЦАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

Програм хангамжийн засвар үйлчилгээ

Сервер, компьютер, нөүтбүүкийн засвар

үйлчилгээ

Хэвлэгч, скайнерын засвар

Хувилагчийн засвар үйлчилгээ

Камер, гар утас засвар

LED, LCD TV, проекторын засвар

Бусад засвар үйлчилгээТехник, туслалцааны

төрлүүд

ПРОАКТИВ СЕРВИС ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Байгууллагуудын үйл ажиллагаа өргөжихийн хэрээр мэдээллийн технологийн дэд бүтэц, дата центр төдийгүй компьютер, бизнес тоног төхөөрөмжүүдийн цар хэмжээ, тоо ширхэг улам бүр нэмэгдсээр байна. Бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад Мэдээллийн технологийн дэд бүтцийн найдвартай байдал хамгийн чухал боллоо. Ай Ти Зон компани нь хэрэглэгч байгууллагуудынхаа мэдээллийн технологийн дэд бүтэц, тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Проактив сервис үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж эхлээд байна. Энэүү үйличлгээ нь хэрэглэгч байгуулагад ашиглагдаж буй үндсэн систем болон бизнес тоног төхөөрөмжүүдэд аливаа эвдрэл гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс үзлэг оношлогоог тогтмол хийж, шаардлагатай туслалцаа үйлчилгээг шуурхай үзүүлэхээрээ онцлог.

Page 10: ITZone Company Introduction

010АЙ ТИ ЗОН ХХК Таны амжилтын хурдасгуур

Компанийн товч танилцуулга-2015

ҮНДСЭН СИСТЕМИЙН ГЭРЭЭТ ҮЙЛЧИЛГЭЭ

Байгууллагынхаа мэдээллийн технологийн гол, үндсэн систем бүтээгдэхүүнүүдийн найдвартай ажиллагааг хангахад Үндсэн системийн Гэрээт үйлчилгээ тусална. Манай мэргэжлийн сертификат бүхий инженерийн баг “Dell Platinium”, “Cisco Premium”, “Oracle Field Delivery Partner”, “HP Service One Expert” зэрэг мэдээллийн технологийн үйлчилгээний албан ёсны эрхүүдийн хүрээнд байгууллагын хэрэглэгчдийн үндсэн системийн найдвартай ажиллагааг хангаж, хэрэгцээт техник туслалцаа, мэргэжлийн зөвлөгөө, сургалтыг хүргэж үйлчилдэг.

КАНОН ХУВИЛАГЧИЙН МЕНЕЖЕД ҮЙЛЧИЛГЭЭ

“Оффисын 4 ажилтан тутамд нэг принтер”, “100м2 тутамд нэг хувилагч” ашигладаг гэсэн тоо баримт байдаг. Тиймээс байгууллагын хэрэглэгчдэд Canon managed service үйлчилгээний багцуудыг гаргаж санал болгож байна. Энэхүү үйлчилгээ нь Canon Uniflow платформд суурилсан, тухайн байгууллагад ашиглагдаж байгаа Канон брэндийн хувилагч, хэвлэгчийн хэвийн ажиллагааг зайнаас хянах, хэрэглэгчдийг шуурхай мэдээллээр хангах, шаардлагатай сервис туслалцааг албан ёсны сертификат бүхий инженерүүд газар дээр нь очиж, урьдчилан үзүүлэх, түүнчлэн хувилагч төхөөрөмжийг засвар үйлчилгээтэй нь түрээсээр ашиглах боломжоор хангаж байна.

АЛБАН ЁСНЫ ОНЦГОЙ ЭРХТЭЙ БРЭНДҮҮД

Мэдээллийн технологийн зохистой ашиглалт нь байгууллагын үйл ажиллагааг илүү уян хатан, хурдтай болгож, өрсөлдөөнд амжилттай орших үндэс суурь болдог. Байгууллагын үйл ажиллагаа өргөжихийн хэрээр програм болон техник хангамж худалдан авах, шинэ технологи, бизнесийн шийдэл нэвтрүүлэх зэргээр мэдээллийн технологийн дэд бүтэцдээ их хэмжээний хөрөнгө оруулалт хийх болсон. Мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт, өргөтгөлийг оновчтой, үр ашигтай байлгахад мэргэжилтнүүдийн зөвлөгөө, туслалцаа зайлшгүй чухал бөгөөд бизнесийн зорилтот үр дүнд хүрэхэд мэдээллийн технологи дээр суурилсан мэргэжлийн үйлчилгээ өндөр ач холбогдолтой байна.Бид хэрэглэгч байгууллагынхаа мэдээллийн технологийн өргөтгөл, хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөх, системүүдийн найдвартай ажилагааг тасралтгүй хангах, ашиглалтын зардлыг хэмнэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, МТ-ийн аудит хийх, МТ-ийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж буй технологи, шийдлүүдийг нийлүүлэх зорилгоор IT Service буюу Мэдээллийн Технологийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд байна.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Page 11: ITZone Company Introduction

011АЙ ТИ ЗОН ХХК Таны амжилтын хурдасгуур

Компанийн товч танилцуулга-2015

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНДСЭН ЧИГЛЭЛҮҮД

Professional Services. MT-ийн аудит, байгууллагын мэдээллийн аюулгүй байдалд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, системийн сул талуудыг илрүүлэх, таслан зогсоох, хамгаалах, BI болон бусад МТ-ийн зөвлөх үйлчилгээ, ахисан түвшний техникийн туслалцаа.Business Applications. Бизнес и-мэйл, байгууллагын дотоод мессенжер нэвтрүүлэх, Office 365-ийг ашиглан хэзээ ч, хаанаас ч Office-ын программуудаа ашиглах, мэдээлэл солилцох, дүрс, дуу ашиглан холбогдох, файл солилцох.Middleware. Апплейкшн серверийн ажиллагааг сайжруулах, апплейкшн серверийг шилжүүлэх, апплейкшний ачаалал даах чадамжийг шалгах.Database. Өгөгдлийн сангийн кластер үүсгэх, Windows, Solaris, Linux гэх мэт олон төрлийн платформ дээр суурилуулж, тохируулах, tuning хийх, Oracle өгөгдлийн сангийн Enterprise option (Active Data Guard, RAC г.м.) тохируулах, нөөцлөлт хийх, өгөгдлийн сангийн түвшний нууцлал, хамгаалалт үүсгэх.Server Operating System. Windows server, Oracle Linux, Oracle Solaris, RedHat сервер үйлдлийн системийн шийдэл боловсруулах, үйлдлийн системийн түвшинд High Availability үүсгэх, үйлдлийн системийн түвшний хамгаалалтыг сайжруулах.Virtualization. VMware, Microsoft Hyper-V дээр суурилсан оновчтой шийдэл боловсруулах, виртүал сервер үүсгэх, удирдах, хянах, High Availability үүсгэх.Servers. Сервер компьютерийн оновчтой шийдэл боловсруулах, серверийн sizing хийх, сервер түвшний High Availability үүсгэх, сервер consolidation хийх.Storage. Бүх түвшний (Enterprise, Medium, Small) хадгалах төхөөрөмжийн оновчтой шийдэл боловсруулах, хадгалах төхөөрөмжийн sizing хийх, хадгалах төхөөрөмжийн High Availability үүсгэх, storage consolidation хийх.Networking. Бүх түвшний сүлжээг төлөвлөх, дахин төлөвлөх, зөвлөгөө өгөх, сүлжээний бүх түвшний хамгаалалтыг зохион байгуулах болон аудит хийх, нэгдсэн холбооны системийг төлөвлөх, сүлжээний тоног төхөөрөмжүүдийн тохиргоонд анализ хийж дахин тохируулахMulti-Vendor Licensing Solution. Дэлхийд тэргүүлэгч вендоруудын програм хангамжийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр нийлүүлэх, холбогдох үйлчилгээгээр хангах.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТҮНШҮҮД

Page 12: ITZone Company Introduction

012АЙ ТИ ЗОН ХХК Таны амжилтын хурдасгуур

Компанийн товч танилцуулга-2015

БИДНИЙ АМЖИЛТ2001“Dell Оver Achiever” шагнал “Шилдэг татвар төлөгч байгууллага” шагнал2002 “Dell Оver Achiever” шагнал“Шилдэг татвар төлөгч байгууллага” шагнал2003 Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит Үндэсний бүтээмжийн шагнал“Dell Оver Achiever” шагнал2004 “Оны шилдэг үнэт цаас гаргагч” шагнал 2005 “Entrepreneur-Оны шилдэг мэдээллийн технологийн компани” шагнал 2006 “Dell Top Solution Provider” өргөмжлөл2007“Dell High Achiever” шагнал2008 “Dell High Sales Attainment” шагналМШХХТГазраас “Мэдээлэл, харилцаа холбооны шилдэг шийдэл нийлүүлэгч” өргөмжлөл2009 Могул компьютерийн үйлдвэрийн бүтээн байгуулалтаар “Мэдээллийн технологийн шилдэг хөрөнгө оруулагч“ шагнал“Dell Оver Achiever” шагнал2010 Могул компьютераар “Шилдэг шинэ бүтээгдэхүүн” шагнал,Dell компанийн “Хамгийн үнэ цэнэтэй түнш” өргөмжлөлМ-Си-Эс Группын “ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” шагналМҮХАҮТанхимын “ШИЛДЭГ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН” шагнал2011 ICTPA-EXPO 2011 үзэсгэлэнгээс Эрдмийн түлхүүр 2.0 програмаар “ Үндэсний шилдэг програм хангамж” шагнал“Авто тээврийн салбарт үр ашигтай шинэ техник технологи нэвтрүүлсэн байгууллага” шагналМонгол Улсын Прокурорын байгууллагын Хүндэт жуух бичигМ-Си-Эс Группын “ХҮНДЭТ ЖУУХ” шагнал“Dell Channel Partner” шагналын “Best ESG Revenue” өргөмжлөл2012 “Dell Most Valuable Enterprise Partner” шагнал2013Засгийн газар, МҮХАҮТ-аас ТОП-150 аж ахуйн нэгжээр шалгаравМонголын хүний нөөцийн институтээс “ХҮНДЭТ ГИШҮҮН” батламж 2014“Bloomberg Awards”-аас Best Innovation of the year” шагнал"ICT Awards 2014" үйл ажиллагаанаас Green HRM-Хүний нөөцийн менежментийн систем нь “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ" шагналHuawei Enterprise Channel Partner Program-аас “Value Added Partner"2015 HP корпорацийн “Монгол дахь энтерпрайз түвшний шилдэг шийдэл нэвтрүүлэгч” шагнал

Page 13: ITZone Company Introduction

013АЙ ТИ ЗОН ХХК Таны амжилтын хурдасгуур

Компанийн товч танилцуулга-2015

КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГААй Ти Зон компани нь байгуулагдсан цагаасаа хойш боловсрол, нийгмийн сайн сайхны төлөөх үйлс, тэр дундаа “Боловсрол бидний ирээдүй” гэсэн үндсэн бодлогод тулгуурлан “залуу оюун”-ы хөгжлийг дэмжсэн аливаа нийгмийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Дэлхийн Зөн ОУБ болон бусад байгууллагуудын боловсролыг дэмжих олон хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж байгаагийн зэрэгцээ мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор мэдээллийн технологийн мэдлэгийг хөгжүүлэхүйц олон улсын програм хангамж, мэдээлэл зүйн олимпиад, робот зохион бүтээх тэмцээн, мөн шатар, даам зэрэг оюуны төрөл бүрийн спортын арга хэмжээг дэмжин ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бид компьютерийн иж бүрэн лабораторийг өөрсдийн хөрөнгөөр байгуулан, нэн шаардлага тулгарсан 10 хүртэлх ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудтай хамтран ажилласан байна.

Ерөнхий боловсрол болон их дээд сургуулиудад зориулан

“Эрдмийн Түлхүүр” цахим удирдлагын системийг боловсруулан нийт 30

гаруй сургуульд амжилттай нэвтрүүлээд байна.

“Мон Робот-2013” олон улсын техник технологийн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр 3 дахь жилдээ хамтран ажиллаж байна.

Оюутны Олон улсын Програм хангамжийн олимпиадыг дэмжин ажиллав.

ABU Robocon тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр 4 жил дараалан хамтран ажиллаж байна.

МУИС-ын судалгаа шинжилгээний лабораторыг

түшиглэн GIS, LBS, RFID гэсэн судалгааны хөгжүүлэлтийн ажилд

оролцож байна.

МУИС-ын Мэдээлэл Технологийн сургуульд

“Симуляцийн лаборатори” байгуулж бэлэглэв.

Хүнд нөхцөл дэх хүүхдүүдэд зориулж өөрийн компанийн нэрэмжит компьютерийн иж бүрэн лабораторыг байгуулж өгөв.

Налайх дүүргийн Эрдмийн-Оргил цогцолбор сургуульд Dell брэндийн 20 ширхэг иж бүрэн компьютер бүхий лабораторийг тусламж болгон бэлэглэв.

ХААИС-ын оюутан суралцагчдын оюуны үйлст

зориулан Могул брэндийн иж бүрэн компьютеруудыг

бэлэглэв.

Дэлхийг явганаар тойрсон Амайгийн номын хэвлэлийн ажлыг ивээн тэтгэж хүүхэд

залууст өөрсдийгөө нээх зорилгодоо хүрэхэд туслав.

Page 14: ITZone Company Introduction

014АЙ ТИ ЗОН ХХК Таны амжилтын хурдасгуур

Компанийн товч танилцуулга-2015

Дуулиан 2020-Хүүхдийн хөл бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэв

“Би залуу багш” хөтөлбөрийг 2 жил дараалан дэмжин ажиллав

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах

өдрийг угтан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд

боловсрол олгодог 55-р бүрэн дунд сургуульд

халуун сэтгэлийн туслалцаа үзүүлэв.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн

зөвлөх поликлиникийн хүлээлгийн өрөөг

“Итгэлийн танхим” ТББ-аас тохижуулахад компанийн

зүгээх хувь нэмрээ оруулав.

Нэрт математикч П.Энхболдын нэрэмжит улсын XIII олимпиадыг ивээн тэтгэв. Тус уралдаанд хөдөө орон нутгаас 14 аймгийн 30 сургууль, Нийслэлийн 89 сургуулийн 1907 сурагч, 54 багш оролцов.

Монгол улсад өвлийн спортыг хөгжүүлэх ЗГ-ын бодлогын хүрээнд зохион байгуулагдсан Sky Resort Open Tournament тэмцээнд Канон брэндээрээ Ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллав.

Монголын гэрэл зураг сонирхогч залуусын

“Асуулт Фото-2014”-ыг 6 дахь жилдээ Ерөнхий

ивээн тэтгэгчээр Канон брэндээрээ хамтран

ажиллав. Тус үйл ажиллагаанд нийт 300

гаруй гэрэл зураг сонирхогч залуус оролдог.

Баянзүрх дүүрэг, Хужирбуланд байрладаг

нийт 29 багш, 22 ажилчин, 565 сурагч бүхий шинээр

байгуулагдсан 120-р сургуульд сургалтын тоног

төхөөрөмжийн хүрэлцээ хангамж хэрэгцээг

сайжруулах зорилгоор хувилагч машин принтер

зэрэг тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэв.

КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА