lecture 2

12
Lecture 2 Прагматик нь бүтэц хэл шинжлэлээс ялгаатай хэд хэдэн талуудтай

Upload: batsaikhanmm

Post on 23-Jan-2015

120 views

Category:

Documents


8 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: Lecture 2

Lecture 2

Прагматик нь бүтэц хэл шинжлэлээс ялгаатай хэд хэдэн

талуудтай

Page 2: Lecture 2

Үүнд: Өгүүлбэрийн утгыг тайлбарлах нь түүний

прагматик тайлбараас ялгаатай. Хэл зүйн дүрэмд тайлбарлагддаг бол

прагматик нь тодорхой хэдэн тооны зарчмыг мөрдөнө.

Хэл зүйн дүрэм тогтмол байнга шинжтэй / статик бол, прагматикийн зарчим тогтмол бус байдаг.

Прагматик нь хэлж буй зүйл бусдад нөлөөлөх үйлдлийг судалдаг. Энэ холбоо нь шууд болон шууд бус байдаг.

Page 3: Lecture 2

Хэл зүйн тайлбар нь хэлбэрийн шинжтэй, прагматик тайлбар нь үүргийн шинжтэй.

Хэл зүй нь ойлголттой харьцдаг байхад, прагматик нь дискурс болон хүмүүсийн хоорондын харьцааг судалдаг.

Хэл зүй нь тодорхой айнуудад түшиглэдэг байхад прагматик нь шаталсан тодорхой бус үнэлэмжид тулгуурладаг. Хэл зүйн айнууд эсрэгцэл үүсгэдэг байхад прагматик нь шаталсан байдаг.

Page 4: Lecture 2

А/ ӨгүүлэгчБ/ СонсогчВ/ Тэдний хоорондын харилцааГ/ Харилцааны нөхцөл байдалтай

холбоотой багц асуудлыг судалдаг.

Прагматик хэл шинжлэл нь:

Page 5: Lecture 2

Хэлж буй зүйлийн ил болон далд зорилго / Остины томъёоллоор бусдад нөлөөлөх хүч буюу иллокутив.

Хэлэхүйн тактик, түүний хэлбэрүүд Хэл ярианы зорилго, харилцаанд ороход

мөрдөх зарчим, дүрэм Өгүүлэгчийн хэлж буй зүйлийн

прагматик утга, дам утга, ёгт сануулга, тойруулга

Өгүүлэгч ийн өөрөөр хэлбэл өгүүлэгчийн санаа зорилгоос үүдэлтэй бодит байдлын юмсад өгөх үнэлэмж утга

Үүнд:А/ Өгүүлэгчтэй холбоотой :

Page 6: Lecture 2

Прагматик бодомж: өгүүлэгчийн мэдлэгийн ерөнхий түвшин, сонирхол, үзэл бодол, сэтгэл зүйн байдал, зан суртахууны онцлог, сонсогчийг ойлгох чадварыг үнэлсэн үнэлгээ

Өгүүлэгчийн хэлж буй зүйлдээ хандаж буй байдал Хэлж буй зүйлийн агуулгийн үнэлэмж/ түүний

үнэн худал, хошин шог, олон утга гм Өгүүлэгч ярьж байгаа хүнээ анхаарлын төвд

байлгах Юунд чухал ач хаолбогдол өгч байна гэдэгтэй

уялдан хэлж буй зүйлээ эмхэлж цэгцлэх зэргийг судалдаг.

Page 7: Lecture 2

Хэлэхүйн тайлал, тэр дундаа хэлж буй шууд утгаас далд олон дам утгыг гаргаж авах дүрэм, энд хам утга, нөхцөл, бодомж мөн өгүүлэгч харилцааны дүрмийг ухамсартайгаар гажих зэрэг болно. Жишээ нь: харьцааны зарчмыг зөрчих, сонсогчид лавтай маргаангүй зүйлийг мэдээлэх

Сонсогчид үзүүлэх нөлөө: сонсогчийн мэдлэгийн хүрээ өргөсөх, сонсогчийн сэтгэл хөдлөл, харц, үнэлгээнд өөрчлөлт гарах,хийж буй үйлдлийн нөлөө, үр дүн гэх мэт

Сонссон зүйлдээ хэлэхүйн хариу үйлдэл үзүүлж буй хэлбэрүүд/ шууд болон дам хариу үйлдэл/

Б/ Сонсогчтой холбоотой

Page 8: Lecture 2

Хэлэхүйн харьцааны хэлбэрүүд / харилцааны яриа /диалог/, нөхөрсөг яриа, маргаан, мэтгэлцээн /

Хэлэхүйн нийгэм – этикетийн тал: Хандах хэлбэр Харьцааны маяг төрөл Харилцаанд оролцогчдын хоорондох

харьцаа

В/ Харилцаанд оролцогчдын харьцааны холбоотой

Page 9: Lecture 2

Үгийн утган дахь дейксес тэмдэгтүүдийн утгыг тайлбарлах

Харилцааны хэлбэр болон ххэлэхүйн нөхцөлийн сэдэвт нөлөөлөх нөлөө / дайллага, зочид хүлээн авахад өрнөх ярианы нэг хэвийн сэдэв, хэлбэр/

Прагматикийн нэг чухал зарчим бол Г.Грайсын хорших зарчим юм. / cooperative principle/

Г/ Харилцаа болж буй нөхцөл байдалтай холбоотой

Page 10: Lecture 2

Г. Грайс нь бичвэрийг судлаад харилцагчид мэдээлэл солилцох явцдаа бие биетэйгээ хамтран ажиллаж, дискурсийг бий болгоход хувь нэмрээ оруулдаг гэсэн сэдэл дэвшүүлж түүнээ харилцан үйлчлэлийн зарчим гэж нэрлэсэн бөгөөд энэ нь мөрдөх дөрвөн горимтой.

Page 11: Lecture 2

1. Тооны горим. Их ч бага биш яг л харилцааны зорилгод хүрэхэд шаардагдах мэдээллийг өгөх. Мэдээлэл бага бол сонсогч асууж лавлаж, тайлбарлахыг хүснэ, мэдээлэл их бол сонсогч залхана.

2. Чанарын горим. Хэлж буй зүйл нь үнэнд нийцсэн, хангалттай, үндэслэлгүй худал, хуурмаг зүйлээс зайлс хийсэн байх.

Page 12: Lecture 2

3. Харьцааны горим. Сэдвээс халихгүй байх. 4. Илэрхийлэх аргын горим. Санаагаа товч

тодорхой, богино, яруу тод чадварлаг илэрхийлэх. Прагматик хэл шинжлэлийн үндсэн ойлголтод хэлэхүйн үйлдэл, хэл ярианы этикет, бодомж, харилцааны импликатур, дейксис, хэл соёлын шүтэлцээний ялгаа, эелдгийн ай г.м үндсэн категорууд ордог.