lecture.3

19
Эрэл ба нийлүүлэлтийн үндэс

Upload: ojargal

Post on 20-Jun-2015

419 views

Category:

Education


5 download

TRANSCRIPT

Page 1: Lecture.3

Эрэл ба нийлүүлэлтийн үндэс

Page 2: Lecture.3

Эрэлт - Demand

Тодорхойлолт:

Худалдан авах чадвараар баталгаажсан буюу төлбөрийн чадвартай хэрэгцээг эрэлт гэнэ.

Эрэлтийн хууль:

Бүтээгдэхүүний үнэ ба тоо хэмжээ хоорондоо урвуу хамааралтай.

Page 3: Lecture.3

Эрэлтийн тоо хэмжээний өөрчлөлт

Бусад нөхцөл тогтмол байхад бүтээгдэхүүний үнэ өсвөл худалдан авах тоо хэмжээ буурдаг, үнэ буурвал худалдан авалтын тоо хэмжээ нэмэгддэг.

Page 4: Lecture.3

Эрэлтийн муруйн шилжилт

Page 5: Lecture.3

Эрэлтийн муруйн шилжилтэнд нөлөөлөх хүчин зүйлс

Хэрэглэгчийн орлого – Хэрэв хэрэглэгчийн орлого өсвөл бүтээгдэхүүнийг худалдан авах эрэлт мөн өснө.

Хэрэглэгчийн сонирхол, таашаал – Хэрэглэгчийн тухайн барааг авах сонирхолтой бол үнээс үл хамааран худалдан авах хандлагатай байдаг.

Орлох ба хослох барааны үнэ – Тухайн бүтээгдэхүүний үнэ өсхөд ямар нэгэн өөр бүтээгдэхүүний эрэлт нь дагаж өсөж байвал үүнийг орлох бүтээгдэхүүнүүд гэнэ. Харин тухайн бүтээгдэхүүний үнэ өсөхөд ямар нэг барааны эрэлт нь буурч байвал тэдгээрийг хослох бараанууд гэнэ.Хэрэглэгчийн хүлээлт – Хэрэглэгч нь ирээдүйд тухайн бүтээгдэхүүний үнэ буурна гэж хүлээж байгаа бол өнөөдөр тухайн барааг худалдан авахаас татгалзан ирээдүйнд үнэ нь буурахаар нь худалдан авахаар хүлээх бөгөөд энэ нь тухайн бүтээгдэхүүний эрэлтийг бууруулна.Хэрэглэгчдийн тоо хэмжээ – хэрэглэгчийн тоо өсвөл зах зээлийн нийт эрэлт мөн өснө.

Page 6: Lecture.3

Нийлүүлэлт - Supply

Нийлүүлэлтийн үнэ ба тоо хэмжээ хоорондоо шууд хамааралтай бөгөөд үүнийг нийлүүлэлтийн хууль гэнэ.

Нийлүүлэлтийн хууль:

Нийлүүлэлтийн тодорхойлолт:

Тухайн үнийн түвшинд пүүсийн худалдахад бэлэн байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ.

Page 7: Lecture.3

Нийлүүлэлтийн тоо хэмжээний өөрчлөлт

Бусад нөхцөл тогтмол байхад үнэ өсөх тусам үйлдвэрлэгчийн санал болгох бүтээгдэхүүний тоо хэмжээ өсөх ба үнэ буурахад бүтээгдэхүүний тоо хэмжээ буурдаг.

Page 8: Lecture.3

Нийлүүлэлтийн муруйн шилжилт

Page 9: Lecture.3

Нийлүүлэлтийн муруйн шилжилтэнд нөлөөлөх хүчин зүйлс

Түүхий эдийн үнэ – Бүтээгдэхүүний үнэ тогтмол байхад тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийн зардал буурвал бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тоо хэмжээ нэмэгддэг.

Техник ба технологийн түвшин – Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх техник, технологийн дэвшил нь тухайн бүтээгдэхүүнийг илүү үр ашигтай, хэмнэлттэй аргаар үйлдвэрлэх боломж олгосноор үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлнэ.

Татварын түвшин – Бүтээгдэхүүний зардлыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл нь татвар.

Хүлээлт – Бүтээгдэхүүний үнийн талаарх нийлүүлэгчийн таамаглал үйлдвэрлэлийн хэмжээнд нөлөөлж хомсол үүсгэснээр үнийг нэмэгдүүлэх боломжтой байдаг.Бусад бүтээгдэхүүний үнэ – Пүүсийн нэг төрлийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдвэл өөр төрлийн бүтээгдэхүүнийх нь нийлүүлэлт буурдаг. Ингэснээр пүүс ашигтай салбарт үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтаа чиглүүлж байна гэсэн үг.

Үйлдвэрлэгчдийн тоо хэмжээ – Зах зээл дээрх нийлүүлэгчдийн тоо их байх тусам зах зээлийн нийт нийлүүлэлтийн хэмжээ нэмэгддэг.

Page 10: Lecture.3

Зах зээлийн тэнцвэрт үнэ ба тоо хэмжээТодорхойлолт:Эрэлт ба нийлүүлэлтийн муруйнуудын огтлолцлын цэг нь зах зээлийн тэнцвэрийн цэг болно.

Өөрөөр хэлбэл нийлүүлэгчийн санал болгож байгаа үнийн түвшин хэрэглэгчийн худалдан авахад бэлэн

байгаа үнийн түвшинтэй тохирч байгаа үеийн бүтээгдэхүүний тоо

хэмжээ юм.

Price

Quantity

Demand

Supply

Q*

P*

P* – Тэнцвэрт үнэ;Q* – Тэнцвэрт тоо хэмжээ.

Page 11: Lecture.3

Эрэлт ба нийлүүлэлтийн зүй тогтолыг төрөл бүрээр илэрхийлж болно. Үүнд:

• Графикаар;

• Функциэр;

• Хүснэгтээр гэх мэт.

Өмнөх слайданд бид эрэлт ба нийлүүлэлтийн зүй тоглтолыг судлахдаа графикийн илэрхийллийг ашигласан билээ.

Page 12: Lecture.3

Доор эрэлт ба нийлүүлэлтийн функцийг харуулав.

Qd = f (P)Qs = f (P)

Өмнө нь бид эрэлт ба нийлүүлэлтийн муруйн огтлолцол нь зах зээлийн тэнцвэр болно гэж үзсэн. Тэгвэл энэхүү тэгшитгэлийн системийн шийд нь энэхүү огтлолцолын цэг буюу мөн зах зээлийн тэнцвэр болно.

Page 13: Lecture.3

Эрэлт ба нийлүүлэлтийн функцийн хэлбэр

Qd = a – b*PQs = a + b*P

Эрэлт ба нийлүүлэлтийг мөн хүснэгтээр илэрхийлж болно. Үүнд:

Дэс дугаар Үнэ /төг/ Эрэлтийн тоо хэмжээ /кг/

Нийлүүлэлтийн тоо хэмжээ /кг/

1 100 22 5

2 150 20 12

3 200 18 18

4 250 15 20

5 300 10 21

Page 14: Lecture.3

Илүүдэл

Хэрэв үнэ зах зээлийн тэнцвэрээс өндөр байвал бүтээгдэхүүний илүүдэл үүснэ.

Учир нь өндөр үнээр хэрэглэгчийн худалдан авахыг хүсэж байгаа барааны тоо хэмжээ бага байхад нийлүүлэгчийн өндөр үнээр худалдаалахыг хүсэж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ их байна гэсэн үг.

ба хомсдол

Page 15: Lecture.3

Хомсдол

Хямд үнийн түвшинд нийлүүлэгчийн худалдах барааны тоо хэмжээ бага байхад хэрэглэгчийн худалдан авахыг хүсэж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ их байна. Энэ үед хомсдол үүсдэг.

Бараа, үйлчилгээний хомсдолтой үед бараа, үйлчилгээний үнэ улам өсөх хандлагатай байдаг. Харин барааны нийлүүлэлт нэмэгдсэнээр үнэ буурна.

Page 16: Lecture.3

Илүүдлийн график дүрслэл

Price

Quantity

Demand

Supply

QтQd Qs

Qd < QsИлүүдэл

P1

Page 17: Lecture.3

Хомсдолын график дүрслэл

Price

Quantity

Demand

Supply

Үни

йн

буур

алт

Qs Qd

Qs < QdХомсдол

P2

Page 18: Lecture.3

Татвар ноогдуулалт, хэрэглэгч ба үйлдвэрлэгчийн хожоо

Аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаа явуулж орлого олсныхоо төлөө төрд татвар төлдөг. Харин төрийн зүгээс үзүүлж буй хөнгөлөлтийг татаас гэдэг.

Хэдийгээр татварыг орлого олж буй этгээд төлж буй мэт харагддаг боловч мөн чанартаа бүтээгдэхүүний үнэнд шингэсэн татварыг орлого олж буй этгээд болон хэрэглэгч хувааж төлдөг.

Тиймээс хэн нь их, хэн нь бага татвар төлж байна гэдгээр үйлдвэрлэгч хожиж байна уу, хэрэглэгч хожиж байна уу гэдгийг тодорхойлох хэрэгтэй.

Page 19: Lecture.3

Татварын ачаалал үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрын хэнд нь оногдож буйг тооцоолох графикийн арга

Price

Quantity10 2 3 4 Qт 6 7 8 9 10

1

2

Pт4

5

6

Demand

Supply 1Supply 2

Татварын хэрэглэгчид оногдож буй

хэсэг

Татварын үйлдвэрлэгчид оногдож буй

хэсэг