lekts 4

32
ЛЕКЦ №4 Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 1. ААН-ийн орлогын албан татварын тухай 2. ААН-ийн ОАТ-ийн хууль 3. Татвар ногдох, ногдуулах орлогыг тодорхойлох 4. ААН-ийн ОАТ-г тооцоолох төлөх тайлагнах 5. ААН-ийн ОАТ-ыг бүртгэх тайлагнах 1

Upload: batdorj-tuvaan

Post on 24-Jun-2015

666 views

Category:

Documents


6 download

TRANSCRIPT

Page 1: Lekts 4

1

ЛЕКЦ №4

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

1. ААН-ийн орлогын албан татварын тухай

2. ААН-ийн ОАТ-ийн хууль

3. Татвар ногдох, ногдуулах орлогыг тодорхойлох

4. ААН-ийн ОАТ-г тооцоолох төлөх тайлагнах

5. ААН-ийн ОАТ-ыг бүртгэх тайлагнах

Page 2: Lekts 4

2

1. ААН-ийн орлогын албан татварын тухай

Ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлж буй ААН-д нь тайлант хугацааны олсон ашгаасаа татвараа өөрөө тодорхойлон төлөх үүрэг хүлээдэг учир шууд татвар юм.

Компани, нөхөрлөл, хоршооны тухай хуулийн дагуу ААН-г үүсгэн байгуулж

Page 3: Lekts 4

3

“Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүргэх тухай” хуулийн дагуу бүртгүүлхийн зэрэгцээ “Татвар төлөгчийг бүртгэх журам”-ын дагуу харъяа татварын албандаа бүртгүүлж үйл ажиллагаагаа эрхэлнэ. Татвар төлөгчөөр татвар төлөгчийн үүргээ хэрэгжүүлж буй мэдээллийг татварын тайлангаар гарган хуулийн хугацаанд харъяа татварын албандаа тушаана.

Page 4: Lekts 4

4

Татварын алба татвар төлөгчийн үүргээ хэрэгжүүлж буй байдал, орлогодоо татвар ногдуулан төсөвт төлж буйд, үйл ажиллагаагаа тайлагнаж буйд хяналт тавина.

2. ААН-ийн ОАТ-ийн хууль (Даалгавар)

Page 5: Lekts 4

5

Татвар ногдох, ногдуулах орлогыг тодорхойлох

Хуулинд татвар ногдох орлогыг 3 хүрээнд авч үзсэн бөгөөд тэдгээрт хамаарах орлогуудыг тодорхой зааж өгсөн.

1. Үйл ажиллагааны орлого

2. Хөрөнгийн орлого

3. Хөрөнгө борлуулсны орлого

Page 6: Lekts 4

6

1. Үйл ажиллагааны орлого. Үүнд:Үндсэн болон туслах үйлдвэрлэл ажил

үйлчилгээний борлуулалтын орлогоЭрх борлуулсны орлогоХувьцаа үнэт цаас борлуулсны орлогоТөлбөрт, тааварт бооцоот тоглоом эд

мөнгөний хонжворт сугалааны орлогоҮнэ төлбөргүй бусдаас авсан бараа

ажил үйлчилгээний орлого

Page 7: Lekts 4

7

Биет бус хөрөнгө борлуулсны орлогоГэрээгээр хүлээсэн үүргээ

биелүүлээгүйгээс авсан хүү, торгууль, алданги

Гадаад валютын ханшийн зөрүүний бодит орлого

Техникийн удирдлагын зөвлөх болон бусад орлого

Эротик хэвлэл, дүрс бичлэг төлбөртэй ашиглуулсан буюу түүнээс олсон орлого

Page 8: Lekts 4

8

2. Хөрөнгийн орлогоХөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн орлого

Эрхийн шитгэлийн орлогоНогдол ашгийн орлогоХүүгийн орлого

Page 9: Lekts 4

9

3. Хөрөнгө борлуулсны орлогоҮл хөдлөх эд хөрөнгө борлуулсны

орлогоХөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого

Татвар ногдуулах орлогыг тодорхойлохын тулд татвар ногдох орлогоос хасагдах зүйлсийг заасан бөгөөд зарим зардлуудад зохих хязгаарлалтыг хийж өгсөн байдаг. ААН-н ОАТ-н татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдуулах орлогод ногдуулна.

Page 10: Lekts 4

10

Гадаад валютаар олсон орлого, гарсан зардлыг төгрөгт шилжүүлэхдээ Монгол банкнаас тогтоосон тухайн өдрийн ханшийг үндэслэнэ. Мөн албан татвараас чөлөөлөгдөх зардал гэж байна.

Ж/нь – ТЭМ, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгсэл, сав баглаа боодлын зардал

Page 11: Lekts 4

11

Уур, ус, эрчим хүч, түлш шатхууны зардал

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл

Үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэл

Зээлийн хүү Г М маш олон төрлийн зардлууд байдаг.

Page 12: Lekts 4

12

Албан татвар ногдох орлогоос үл хасагдах зардал, зардалд тавигдах хязгаарлалт

Санхүүгийн түрээсийн төлбөрАлбан татвар төлөгчийн буруутай ү/а-тай

холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр

ААНОАТ-н хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход гарсан зардал

Албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал

ААНОАТ хуульд заасны дагуу суутган тооцох шаардлагатай боловч албан татвар суутгаагүй төлбөрийг хасахгүй.

Page 13: Lekts 4

13

Элэгдэл хорогдлын шимтгэл тооцох

Албан татвар төлөгчийн 1 жилээс дээшхи хугацаанд ашиглах хөрөнгөд элэгдэл, хорогдлын шимтгэлийг дор дурьдсан хугацаагаар ашиглахаар тооцох

ШША-р байгуулна.

Page 14: Lekts 4

14

Үндсэн хөрөнгийн бүлэг Ашиглах хугацаа1. Барилга байгууламж 40

2. Машин механизм техник тоног төхөөрөмж 103. Комьютер, түүний эд анги, праграмм

хангамж 34. Ашиглах хугацаа нь тодорхойгүй биет бус

хөрөнгө 10 5. Ашиглах хугацаа нь тодорхой биет бус

хөрөнгө/Хүчин төгөлдөр байх хугацаанд/6. Бусад үндсэн хөрөнгө 10

Page 15: Lekts 4

15

4.ААН-ийн ОАТ-г тооцоолох төлөх, тайлагнах

ААН-ийн орлогын албан татварын хуулиар татварыг тооцоолох хувь хэмжээг шаталсан болон тодорхой хувиар заасан болно.

Шаталсан хувь

0-3,0 тэр бум төгрөг бол 10%

3,0 тэр бумаас дээш бол 300,0 сая төгрөг дээр 3,0 тэр бум төг-с дээш давсан дүнд 25% байна.

Page 16: Lekts 4

16

Ж/нь: “Н” компани тайлант оны татвар ногдох орлого нь 4,500,000,000 төг гэвэл.

4,500,000,000-3,000,000,000= 1,500,000,000*25%=375,000,000+300,000,000=675,000,000

Татвар төлөгч татвараа өөрөө тодорхойлон төлөхийг хуулинд заасан ч зарим орлогоос орлого шилжүүлж байгаа этгээд нь албан татварыг нь суутган авч төсөвт төлөх үүргийг хүлээдэг.

“Татварын жил” гэдэгт орлого олж, холбогдох зардал гарсан хуалийн жилийн ойлголт.

Page 17: Lekts 4

17

Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох

Албан татвар ногдуулах орлогыг тодорхойлоход татвар ногдох орлогоос илүү гарсан зардлын хэсгийг нь татварын тайлангаар гарсан алданги гэнэ. Уг алдагдлыг гарсан жилийн дараахь дараалсан 2 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцно.

Page 18: Lekts 4

18

Гэхдээ албан татвар ногдуулах орлогос жил бүр хасагдах алдагдлын хэмжээ нь тухайн жилийн албан татвар ногдох орлогын дүнгийн 50%-иас хэтэрхээргүй байна. Ж/нь 2008 онд 15200,0төг-ний алдагдалтай ажилласан. 2009 онд 7800,0төг-н, 2010 онд 9600,0 төг-ийн татвар ногдох орлоготой ажилласан гэвэл 2009 онд 3900,0 төг, 2010 онд 4800,0 төг-ийн алдагдлыг тухайн жилийн татвар ногдуулах орлогоос хасна.

Page 19: Lekts 4

ААН-ийн ОАТ-ыг бүртгэх тайлагнах

Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж, дараахь дансны бичилтийг хийнэ:

ДТ Орлогын албан татварын зардал ххх

КТ Орлогын албан татварын

(ОАТ-ын) өглөг ххх

Page 20: Lekts 4

Монгол Улсын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын (цаашид ААНОАТ-ын гэнэ) тухай хуулийн 21.4-д заасны дагуу Аж ахуйн нэгж нь тайлангийн жилд төлөх татвараа татварын албанаас хүргүүлсэн cap, улирлын хуваарийн дагуу cap бүр төлнө. Cap бүр төлсөн татварын хэмжээгээр:

ДТ Урьдчилж төлсөн ОАТ ххх

КТ Мөнгөн хөрөнгө ххх

Page 21: Lekts 4

Аж ахуйн нэгж нь орлогын албан татварын улирал, жилийн эцсийн тайлангаар төсөвт төлбөл зохих татвараа тодорхойлсны дараа урьдчилж төлсөн татварын дүнгээр:

ДТ ОАТ-ын өглөг ххх

КТ Урьдчилж төлсөн ОАТ ххх

Төсөвт дутуу төлсөн татварын хэмжээгээр «ОАТ-ын өглөг» данс үлдэгдэлтэй гарна. ОАТ-ын өглөг дансны үлдэгдлийг төлсөн тохиолдолд:

ДТ ОАТ-ын өглөг ххх

КТ Мөнгөн хөрөнгө ххх

Page 22: Lekts 4

Харин урьдчилж төлсөн татвар нь жилийн эцсийн татварын тайлангаар төлбөл зохих татвараас их байгаа тохиолдолд татварын илүү төлөлт гарч, уг дүнгээр ОАТ-ын авлагыг хүлээн зөвшөөрнө:

ДТ ОАТ-ын авлага ххх

КТ Урьдчилж төлсөн ОАТ ххх

Тайлант үеийн эцэст ОАТ-ын зардлыг Орлого, зардлын нэгдсэн дансанд хаана:

ДТ ОЗНД ххх

КТ ОАТ-ын зардал ххх

Page 23: Lekts 4

23

Өссөн дүнгээр татвар ногдуулах орлого буурсан тохиолдолд төлөх татварын хэмжээг тооцож, татварын өглөг, зардлыг бууруулах, эсвэл илүү төлөлтийг бүртгэх дансны бичилт хийнэ.

1.1 ААНОАТ-ын тухай хуулийн дагуу ногдол ашгийн орлого олгох үед 10%-ийн татвар суутган авч төсөвт төлөх ёстой.

Ногдол ашиг зарласан өдөр:

ДТ Зарласан ногдол ашиг ххх

КТ Ногдол ашгийн өглөг ххх

Page 24: Lekts 4

24

Ногдол ашиг олгосон өдөр:

ДТ Ногдол ашгийн өглөг ххх

КТ Мөнгөн хөрөнгө ххх

КТ Татварын өглөг-Ногдол ашиг ххх

Суутган авсан татварыг төсөвт төлөх үед:

ДТ Татварын өглөг - Ногдол ашиг ххх

КТ Мөнгөн хөрөнгө ххх

Page 25: Lekts 4

25

Тайлант хугацааны эцэст "Зарласан ногдол ашиг" дансыг "Хуримтлагдсан ашиг" дансанд хаана. Зарим аж ахуйн нэгжүүд ногдол ашиг зарласан өдөр шууд хуримтлагдсан ашиг дансыг багасгаж бичих тохиолдол байдаг.

1.2.Эрхээ бусдад ашиглуулсны төлөө авч байгаа эрхийн шимтгэлийн орлогоос ААНОАТ-ын тухай хуулийн дагуу орлого олгогч нь 10%-ийн татвар суутган төсөвт төлнө.

Page 26: Lekts 4

26

Эрхийн шимтгэлийг төлөх үед:

ДТ Хөрөнгө эсвэл зардлаар хүлээн зөвшөөрнө. ххх

КТ Мөнгөн хөрөнгө ххх

КТ Татварын өглөг-Эрхийн шимтгэл ххх

Суутган авсан татварыг төсөвт төлөх үед:

ДТ Татварын өглөг-Эрхийн шимтгэл ххх

КТ Мөнгөн херөнгө ххх

Page 27: Lekts 4

27

1.3. Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогоос ААНОАТ-ын тухай хуулийн дагуу орлого олгогч нь 40%-ийн татвар суутган төсөвт төлнө.

Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогыг олгохдоо:

ДТ Хонжворын өглөг ххх

КТ Мөнгөн хөрөнгө/ Бараа ххх

КТ Татварын өглөг-Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны

орлого ххх

Page 28: Lekts 4

28

Суутган авсан татварыг төсөвт төлөх үед:

ДТ Татварын өглөг- Төлбөрт таавар,

бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт

сугалааны орлого ххх

КТ Мөнгөн хөрөнгө ххх

1.4. Эрх борлуулсны орлогоос ААНОАТ-ын тухай хуулийн дагуу орлого олгогч нь 30%-ийн татвар суутган төсөвт төлнө.

Page 29: Lekts 4

Эрх борлуулсны орлогыг олгохдоо :

ДТ Биет бус хөрөнгө ххх

КТ Мөнгөн хөрөнгө/ Бараа ххх

КТ Татварын өглөг-Эрх борлуулсан орлого ххх

Суутган авсан татварыг төсөвт төлөх үед:

ДТ Татварын өглөг-Эрх борлуулсан орлого ххх

КТ Мөнгөн хөрөнгө ххх

Page 30: Lekts 4

1.5. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод ногдох албан татварыг суутгагч борлуулсан үнийн дүнгийн 2%-р ногдуулж суутган төсөвт төлнө. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах үед гарах дансны бичилт:

ДТ ҮХЭХ-ийн өглөг ххх

КТ Мөнгөн хөрөнгө ххх

КТ Татварын өглөг-Үл хөдлөх

эд хөрөнгө борлуулсны орлогоххх

Page 31: Lekts 4

Суутгасан татварыг төсөвт төлөх үед:

ДТ Татварын өглөг-Үл хөдлөх

эд хөрөнгө борлуулсны орлого ххх

КТ Мөнгөн хөрөнгөххх

1.6. Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсад олсон орлогыг шилжүүлэхдээ 20%-р хувиар ногдуулна:

ДТ Өглөг ххх

КТ Мөнгөн хөрөнгөххх

КТ Татварын өглөг - Ногдол ашиг г.м ххх

Page 32: Lekts 4

Суутган авсан татварыг төсөвт төлөх үед:

ДТ Татварын өглөг - Ногдол ашиг г.м ххх

КТ Мөнгөн хөрөнгөххх