lekts 9

24
1

Upload: batdorj-tuvaan

Post on 11-Jun-2015

1.009 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: Lekts 9

1

Page 2: Lekts 9

Гаалийн албан татварын тухай

Гаалийн алба нь үндэсний зах зээлд нөлөө бүхий гадаад худалдаанд хяналт тавих, хязгаарлалт хийх, үндэсний эрх ашгаа хамгаалах, аюулгүй байдлаа хангах замаар төсвийн орлогод хувь нэмэр оруулдаг. Гаалийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь зохицуулалтын хамгаалалтын, санхүүгийн эх үүсвэрийг бий болгоход оршино.

2

Page 3: Lekts 9

Гаалийн үнийг дараах байдлаар олно.

ГҮ=ХҮ+(Т+К+Д+П+О)-Х

ГҮ- гаалийн үнэ

ХҮ-Хэлцлийн үнэ –гэрээний дагуу бараанд төлсөн болон төлбөл зохих үнэ

Т- хил хүртлэх тээвэрлэлт, ачиэ буулгах зардал, даатгалын хураамж

К- коммиссийн болон зуучлалын хөлс

Д- үнэ төлбөргүй эсвэл хямдруулсан үнээр нэхэмжилсэн бараа, ажил үйлчилгээний өртгийн хэсэг

П- Патент буюу оюуны өмчийн төлбөр

О- Олох орлогосоо худалдагчид төлөх хэсэг

Х- Бодит үнээс хасах төлбөр, зардал

3

Page 4: Lekts 9

Экспортын барааны гаалийн үнийг дор дурьдсан 4 аргыг хэрэглэн тодорхойлно.

1. Гэрээ хэлцлийн үнийн арга

2. Өртөг зардлаас тооцох арга

3. Нэг, ижил төрлийн барааны хэлцлийн үнэнд түшиглэх арга

4. Зах зээлийн мэдээлэл судалгааны арга

4

Page 5: Lekts 9

Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо нэн тэргүүнд гэрээ хэлцлийн үнийн аргыг баримтлана. Энэ аргаар тодорхойлох гаалийн үнэ нь франко-Монгол улсын хил буюу DAF-Монгол улсын хил нөхцөлөөр (гаалийн татвар, хураамж ороогүй) эсвэл эдгээртэй адилтгаж болох бараа нийлүүлэх нөхцөлөөр тохирсон хэлцлийн үнэ байна.

5

Page 6: Lekts 9

Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмаар Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх харилцааг зохицуулна. Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд аяллын үеэр зорчигчийн хэрэглээнд шаардагдах эд зүйл /шинэ болон хуучин/, очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардагдахгүй хүнсний барааг болон тухайн зорчигчийн аяллын зорилго, хугацааг харгалзан дараах барааг хамааруулна. Үүнд

6

Page 7: Lekts 9

1. Хувийн гоёл чимэглэлийн эдлэл /хувийн хэрэглээнээс илүүгүй/

2. Гэрэл зургийн аппарат болон дүрс бичлэг, кино зургийн камер, тэдгээрийн тодорхой тоо хэмжээний хальс, хуурцаг болон бусад дагалдах хэрэгсэл

3. Зөөврийн слайд болон кино прожектор, тэдгээрийн тодорхой тоо хэмжээний слайд болон хальс

4. Дуран

5. Зөөврийн хөгжмийн зэмсэг

7

Page 8: Lekts 9

6. Зөөврийн тоглуулагч, бичлэгийн хальс, СД тоглуулагч, дуу хураагч хальс, бичлэг болон дискний хамт

7. Зөөврийн радио хүлээн авагч

8. Гар утас эсвэл үүрэн телефон

9. Зөөврийн телевизор

10. Зөөврийн бичгийн машин

11. Зөөврийн компьтер болон дагалдах хэрэгсэл

12. Зөөврийн тооны машин

13. Хүүхдийн тэрэг болон тэргэнцэр

14. Тахир дутуу хүмүүсийн тэргэнцэр

15. Спортын хэрэглэл8

Page 9: Lekts 9

Дээр дурьдсан эд зүйл болон гэр ахуйн бага оврын цахилгаан бараа тус бүр нэгээс илүүгүй байна.

Зорчигч нь дараах тоо хэмжээ бүхий эд зүйлийг гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлнэ.

1.Архи 1 литр, дарс 2 литр, пиво 3 литр, янжуур 200ш, сигар, навчин тамхи 50ш, задгай тамхи 250гр-аас илүүгүй. /18 нас хүрээгүй зорчигч согтууруулах ундаа, тамхи нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй/

9

Page 10: Lekts 9

2. Монгол улсад буюу гадаадад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан иргэдийн хувийн эд хогшил, гэр ахуйн эдлэл тус бүр нэгээс дээшгүй байна.

3. Зорчигчийн аялалын хугацаанд эмчилгээнд хэрэглэх эмийн тоо хэмжээг эмнэлгийн байгууллагын магадлагааг үндэслэн хилээр нэвтрүүлнэ. Зорчигч нь 20 сая болон түүнээс дээш хэмжээний гадаад валют, чектэй бол санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдсэн байх үүрэгтэй.

10

Page 11: Lekts 9

Гаалийн татварын хувь хэмжээг дор дурдсан хэлбэрээр тогтооно.Гаалийн үнээс хувиарБарааны нэгжид мөнгөн илэрхийллээр

Дээрхи 2-г хослуулан.

11

Page 12: Lekts 9

1. Гаалийн үнээс хувиар тооуох хэлбэр

ГТ=ГҮ×Т1

ГТ- гаалийн татвар

ГҮ- Гаалийн үнэ

Т1- үнээс тооцох тарифын хувь хэмжээ

2. Биет хэмжигдэхүүнээс тооцох хэлбэр:

ГТ=ГХ×Т2

ГТ- Татварын хэмжээ

Т2- Тоо хэмжээ, жингээс тооцох тарифын хувь хэмжээ

ТХ- Татвар тооцох барааны тоо хэмжээ, жин буюу биет хэмжигдэхүүн

12

Page 13: Lekts 9

Зарим бараанд экспорт, импортын

татвар ногдуулах тухай

Экспортын гаалийн албан татвар бүхий бараа

Мал аж ахуйн гаралтай зарим түүхий эд:

13

Барааны нэр Гаалийн албан татварын хэмжээ

Тэмээний боловсруулаагүй ноос /эр/

Кг тутмаас 100 төг

Тэмээний боловсруулаагүй ноос /эм/

Кг тутмаас 200 төг

Ямааны ишигний боловсруулаагүй арьс

Ширхэг тутмаас 1500 төг

Page 14: Lekts 9

Мод зүсмэл материал:

Код Барааны нэр Хэмжих нэгж

Гаалийн татварын хэмжээ /төг/

44.0144.03

Бөөрөнхий мод, гуалин

Шоо метр 150000

44.0344.06

Дүнз Шоо метр 150000

44.0744.09

Зүсмэл материал Шоо метр 150000

14

Page 15: Lekts 9

Улирлын чанартай гаалийн албан татвар бүхий импортын барааБарааны нэр Хугацаа Гаалийн

татвар

Бүх төрлийн хүнсний ногоо

8 сарын 1-нээс 4-р сарын 1 хүртэл4 сарын 1-нээс 8-р сарын 1 хүртэл

155

Гурил 7 сарын 1-нээс 4-р сарын 1 хүртэл4 сарын 1-нээс 7-р сарын 1 хүртэл

155

Шувууны өндөг

15%

Амуугаар эсгэсэн шар айраг

25%

Этилийн спирт

Хориглосон

15

Page 16: Lekts 9

Гаалийн албан татварыг нягтлан бодох бүртгэлд тусгах

16

Гаалийн байгууллага нь гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн тарифын дагуу гаалийн үнийг үндэслэн татвар ногдуулна. Гаалийн тарифын хувь, хэмжээг тогтоох, бууруулах, нэмэгдүүлэх, гаалийн татвараас чөлөөлөхдөө тухайн барааны код, нэр төрлийг «Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем»-ийн дагуу заана.

Page 17: Lekts 9

17

Аж ахуйн нэгж, байгууллага нь бараа, түүхий эд, материал импортлох болон экспортлох үед ногдох гаалийн татварыг тэдгээрийн үнэ, өртөгт шингээж:

ДТ Тоног төхөөрөмж /Бараа материал

/Түүхий эд, материал ххх

КТ Гаалийн татварын өглөг ххх

Гаалийн татварыг гаалийн байгууллагад төлөх үед:

ДТ Гаалийн татварын өглөг ххх

КТ Мөнгөн хөрөнгө ххх

Page 18: Lekts 9

18

Жишээ1: “М” компани нь 200Х оны 4-10-нд Герман улсын “Т” компаниас хүнсний бараа импортолсон. Уг бараанд 40 хүртэл хатуулгатай 1000 литр архи байгаа болно. Импортолсон хүнсний барааны худалдан авах гэрээгээр тохирсон үнэ $12000, хил хүртэл тээвэрлэхтэй холбогдон гарсан зардал нь $2000. Бараа мэдүүлэгч нь гаалийн мэдүүлэгт гаалийн үнийг дээрх зардлын нийлбэр гэж тодорхойлсон бөгөөд гаалийн байгууллага шалган тогтоосон болно. Тухайн өдрийн валютын ханш $1=1400. НӨАТ төлөгч байгууллага.

Page 19: Lekts 9

19

Бодолт:

1. Гаалийн албан татварыг ногдуулна.

$12000+$2000=$14000*5%=$700*1400=980000

2. Онцгой албан татварыг ногдуулна

1000*$5=$5000*1400=7000000

3. НӨАТатварыг ногдуулна

$14000+$700+$5000=$19700*10%=$1970*1400=2758000

“М” компани нь гаалийн байгууллагад 980000+7000000+275800=10738000

Page 20: Lekts 9

20

“М” компани нь дараах дансны бичилт хийнэ.

Дт Бараа

($12000+$2000+$700+$5000)*1400 27580000

Дт НӨАТ-ын авлага 2758000

Кт Гаалийн байгууллагын өглөг 10738000

Кт Германы “Т” ком-ний өглөг /Мөнгө/ 16800000

Кт Мөнгө тээврийн зардал 2800000

Page 21: Lekts 9

Жишээ1: Иргэн Д Япон улсаас 2001 онд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүрийн багтаамж нь 2000см3 Марк-II машиныг 2100 ам. доллараар худалдан авсан бөгөөд уг машиныг монголд оруулж ирэх тээрийн зардал болон холбогдох зардалд нийт 1400 ам.доллар төлсөн гэж үзвэл ямар хэмжээний татвар төлөхийг тооцож үзье.

21

Page 22: Lekts 9

• ХҮ-худалдаж авсан үнэ• З- тээврийн болон бусад зардал• ГҮ- Гаалийн үнэ (зах зээлийн үнэ)• Х- Тухайн өдрийн гаалийн бүрдүүлэлтэд

мөрдөж байгаа ам долларын ханш (1$=1310 төг)

• ГТ- Гаалийн татвар 5%• ОАТ- Онцгой албан татвар• НӨАТ- Нэмэгдсэн өртөгийн албан

татвар 10%22

Page 23: Lekts 9

1. ГҮ=(ХҮ+З)*Х

ГҮ=(2,100+4,100)*1,310=4,585,000

2. ГТ= ГҮ*5%

ГТ=4,585,000*5%=229,250

3. Суудлын автомашин нь 2001 онд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүрийн багтаамж нь 2000см3 тул Онцгой албан татварын хуулийн дагуу 2000 ам.доллар (2000*1310=2,620,000 төг)-ын ОАТ ногдуулна.

23

Page 24: Lekts 9

4. НӨАТ=(ГҮ+ГТ+ОАТ)*10%

НӨАТ=(4,585,000+229,250+2,620,000)*10%=743,425

Нийт төлөх татварын дүн=229,250+2,620,000+ 743,425=3,592,675

24