lkhundev mcha-Интрузивийн судалгаа

20
ИНТРҮЗИВ ҮҮСЛИЙН ХЭЭРИЙН СУДАЛГАА 1. Интрүз үүслийн хээрийн судалгааны үе шат, агуулга Тулгуур зүсэлт зохиох ба гол гаршид бичиглэл хийх. Өмнөх судалгааны ажлаар тэмдэглэгдсэн янз бүрийн чулуулгийн чухал харьцаатай, харьцангуй сайн илэрцтэй хэсгийг сонгон тухайн интрүз биет, массивын дотоод бүтцийн хөндлөн чиглэлт геологийн зүсэлт хийгдвэл зохино. 1. Интрүз биетийн дотоод бүтцийн нийлмэл байдал, түүний хэлбэр, илэрц зэргийг харгалзан сонгоно. 2. Эхний ажиглалт нь зүсэлтийн дагуу заагийн гадаргуу, гол тулгуур горизонт, түлхүүр илэрцтэйд хийгдэх ба найрлагын өөрчлөлт, ширхэгжилт, өнгө, гаршын хэлбэр дүрс, үеллэгжилт, трахитоид, гнейсжилтийг онцлоно. 3. Түлхүүр илэрцийг гараар дүрслэн зурах, фото зураг авах тодорхой бичиглэлийг GPS холболттой хийнэ. 4. Массивын заагаас авахуулаад гүнд нь (голд нь) хүртэл петрографийн бүх төрлийг ялган, тэдгээрийг фаци, фазын түвшинд ангилан, детальчилсан фото зургаар баримтжуулах. Заагийн гадаргууг гар болон фото зурагт буулгаж, текстүрийн урсац, ан цаваар хэсэгшилийн байрлалыг хэмжинэ. Эндээс бүх төрлийн интрүзийг судлах аргачлал тодрох болно. Интрүзив массивыг системчлэн судлах. Зургийн масштабтай харгалзах торлолтой маршрут нь нэг талаас тулгуур зүсэлт зохиоход илрүүлэгдсэн геологийн биетийн суналын дагуух хилийг, нөгөө талаас сансар, агаарын зургийн тайлалаар тогтоосон хил хязгаарыг бататгах зорилгоор сунасан чиглэлд хөндлөн хийгдэнэ. Геологийн хилийг мөрдсөнөөр түүнийг геологийн зурагт яг буулгахаас гадна массив, биетийн хил заагийн дотоод, гадаад өөрчлөлтийг сунал дагууд нь судлах, заагийн онцлог, байрлал зэргийг тогтооно. Илэрц муу хэсэгт уул өрмийн ажил болон геофизикийн аргаар тогтооно. Интрүзийн корреляц. Нэг томоохон массив нь өөр өөр насны биеэ даасан интрүз бүрдлийн (полихрон) чулуулгаас тогтсон байх нь түгээмэл, тийм үед бүрдэл бүрийн интрүзийг салган, тухайн бүрдэл бүрийн онцлог чулуулгийг тогтоохыг эрмэлзэх, бүрдэл бүрийн жишиг (эталон) интрүзийг хооронд харьцуулж үзэх. Нэг насны бүрдэл нь 1

Upload: namsrai

Post on 22-May-2015

618 views

Category:

Education


7 download

TRANSCRIPT

Page 1: Lkhundev mcha-Интрузивийн судалгаа

ИНТРҮЗИВ ҮҮСЛИЙН ХЭЭРИЙН СУДАЛГАА1. Интрүз үүслийн хээрийн судалгааны үе шат, агуулга

Тулгуур зүсэлт зохиох ба гол гаршид бичиглэл хийх. Өмнөх судалгааны ажлаар тэмдэглэгдсэн янз бүрийн чулуулгийн чухал харьцаатай, харьцангуй сайн илэрцтэй хэсгийг сонгон тухайн интрүз биет, массивын дотоод бүтцийн хөндлөн чиглэлт геологийн зүсэлт хийгдвэл зохино.

1. Интрүз биетийн дотоод бүтцийн нийлмэл байдал, түүний хэлбэр, илэрц зэргийг харгалзан сонгоно.

2. Эхний ажиглалт нь зүсэлтийн дагуу заагийн гадаргуу, гол тулгуур горизонт, түлхүүр илэрцтэйд хийгдэх ба найрлагын өөрчлөлт, ширхэгжилт, өнгө, гаршын хэлбэр дүрс, үеллэгжилт, трахитоид, гнейсжилтийг онцлоно.

3. Түлхүүр илэрцийг гараар дүрслэн зурах, фото зураг авах тодорхой бичиглэлийг GPS холболттой хийнэ.

4. Массивын заагаас авахуулаад гүнд нь (голд нь) хүртэл петрографийн бүх төрлийг ялган, тэдгээрийг фаци, фазын түвшинд ангилан, детальчилсан фото зургаар баримтжуулах. Заагийн гадаргууг гар болон фото зурагт буулгаж, текстүрийн урсац, ан цаваар хэсэгшилийн байрлалыг хэмжинэ.

Эндээс бүх төрлийн интрүзийг судлах аргачлал тодрох болно.Интрүзив массивыг системчлэн судлах. Зургийн масштабтай харгалзах торлолтой

маршрут нь нэг талаас тулгуур зүсэлт зохиоход илрүүлэгдсэн геологийн биетийн суналын дагуух хилийг, нөгөө талаас сансар, агаарын зургийн тайлалаар тогтоосон хил хязгаарыг бататгах зорилгоор сунасан чиглэлд хөндлөн хийгдэнэ. Геологийн хилийг мөрдсөнөөр түүнийг геологийн зурагт яг буулгахаас гадна массив, биетийн хил заагийн дотоод, гадаад өөрчлөлтийг сунал дагууд нь судлах, заагийн онцлог, байрлал зэргийг тогтооно. Илэрц муу хэсэгт уул өрмийн ажил болон геофизикийн аргаар тогтооно.

Интрүзийн корреляц. Нэг томоохон массив нь өөр өөр насны биеэ даасан интрүз бүрдлийн (полихрон) чулуулгаас тогтсон байх нь түгээмэл, тийм үед бүрдэл бүрийн интрүзийг салган, тухайн бүрдэл бүрийн онцлог чулуулгийг тогтоохыг эрмэлзэх, бүрдэл бүрийн жишиг (эталон) интрүзийг хооронд харьцуулж үзэх. Нэг насны бүрдэл нь янз бүрийн хэмжээтэй, кристалжилтын явцаар буюу янз бүрийн найрлага, стрүктүртэй дараалсан үүсэлтэй байваас дэд бүрдэл эсвэл фазад хуваагдана. Стрүктүр эрдсийн найрлагаараа өөр, аажим шилжилттэй байвал фацийн түвшинд ангилагдана г.м. Харьцуулалт хийхдээ зөвхөн ижилтгэх талаасаа бус бас ерөнхий бүтцийн схемтэй зөрчилдөх, хазайж байгаа талыг нь судлах шаардлагатай байдаг. Хээрийн судалгааны сүүлийн шатанд массивын дотоод бүтцийн тусгай элементүүдийг гүнзгийрүүлэн судлах, ялангуяа холбоотой үүссэн эндоген хүдэржилтийг илрүүлэх, жинхэнэ маагмын хүдэр, дотоод, гадаад заагийн зурвасын хэмжээ, найрлага, протектоник-ан цав, хожуу маагмын үзэгдэл ба хүдэржилт, тасрал эвдрэлийн зурваст явагдсан өөрчлөлт зэргийг судласан байна.

2.Чулуулгийн найрлагад хийх ажиглалтИнтрүзив чулуулаг нь тодорхой (онцлог) эрдсийн эвшлээс тогтох ба энэ нь анхдагч

хайлмаг, түүний талсжилтын нөхцөлөөр тодорхойлогдоно. Эрдсийн найрлагыг судлахын

1

Page 2: Lkhundev mcha-Интрузивийн судалгаа

сацуу чулуулгийн стрүктүр, текстүр, ялангуяа үүслийн нөхцөл, шинж, тэдгээрийн онцлогийг тайлбарлах мэдээллийг харна (ажиглана.)

Эрдсийн тодорхойлолт. Чулуулгийг бүрдүүлэгч эрдсийн бичиглэлд талстын хэлбэр, ширхэгийн хэмжээ, хуваагдал (спайность), хагарлын онцлог, талстын тал(гран), зүй тогтолт ургалт, том ширхэгтэй эрдэст хатуулаг, зураас зэргийг тусгана. Энэ нь тухайн эрдсийг тодорхой бүлэгт хамааруулахад хангалттай. Ер нь эрдсийн төрлийг урьдчилан тогтооход зонхилж гялга, өнгө, хатуулаг, зураас, хэлбэр (габитүс), түүнчлэн кварцтай ямар харьцаатайг тогтоох.

Өнгөгүй эрдсүүд. Гол бүрдүүлэгчид кварц, хээрийн жонш, фельдшпатоид орно. Тухайлбал кварц нь шилэн гялга, дун маягийн хагарал, өндөр хатуулаг, хуваагдалгүй зэргээрээ ялгагдана. Хүчтэй дисклокацад орсон чулуулагт өнгө нь цайрч гялга нь бүрсгэр (матов) хээрийн жоншоос муу ялгарах тал бий.

Хээрийн жоншны бүлэг бусад цайвардуу эрдсүүдээс 2 чигийн хуваагдалтай, томоохон талстад гялалзсан ч бүрсгэр гялгатай, жижиг ширхэгт лупээр ажиглаж болно. Өнгөөр нь кали-натрийн жонш нь тод ягаан, шаргал туяатай ягаан, заримдаа махан улаан, тоосгон улаан байдаг бол плагиоклаз нь цагаан, цайвардуу саарал өнгөтэй зарим нь хөхөлбий ногоовтор туяатай. Харин альбит нь ягаавтар, улаавтар туяатай. Нөгөөтэйгүүр кали-натрийн хээрийн жонш нь кварцтай зүй тогтолт ургалттайн зэрэгцээ хуваагдал нь тэгш өнцөгт, сул танан гялгатай байдаг. Плагиоклаз нь нүдэнд хос ихэрлэлтийг илэрхийлэх хагас нь гялалзсан, нөгөө хагас нь бүрсгэр гялга ажиглагддаг.

Фельдшпатын гол төлөөлөл нь нефелин юм нүдээр кварцаас сул ялгарна. Гэхдээ бага хатуулагтай ба хөх саарал өнгө, тосон гялгаараа ялгарна. Зарим өнгөт төрөл нь флюориттой маш төсөөтэй, гэхдээ давсны хүчлийн уусмалаар хялбар ялгарна. Үндсэн гаршийн өгөршсөн гадар нь бүрсгэр хальсан бүрхүүлтэй товруулаг гадартайгаараа нүдээр хялбар танигдана. Бусад фельдшпат (лейцит) нь талстын хэлбэр, заримдаа өнгөөрөө ялгардаг.

Өнгөт эрдэс. Интрүз чулуулгийн өнгөт эрдэс нь гялтгануур, пироксен, оливин, меллит, гранат, шпинел зэрэг байна. Гялтгануурын бүлэг эрдэс хавтгай, ахархан баганалаг хэлбэртэй хажуу хавтгай (грана)-аас нь зэрэгцээ тод зураастай, хялбар хуурч бутардаг маш сайн хуваагдалтай өнгөний хувьд хар хүрэн-биотит, лепидомелан; өнгөгүй эсвэл шилэн-мусковит, флогопит; ягаанаас тунарсан бэхэн ягаан-лепидолит; цайвар бордуугаас хар ногоон-цинвальзит, хурц ногоон-фускит.

Амфибол нь хөндлөн огтлол нь ромбо болон зургаан өнцөгт урт сунасан баганалаг хэлбэртэй, хоёр чиглэлд(хоорондоо 124°) сайн хуваагдалтай. Өнгөөр нь эвэрхуурмаг (ногоон, бор); шүлтлэг амфибол (цэнхэрдүү ногоон, гүн цэнхэрээс хар) рибекит, арфведсонит г.м

Пироксен нь хөндлөн огтлол нь дөрвөлжин эсвэл найман өнцөгт, богино баганалаг, хоорондоо тэгш өнцгөөр огтлолцсон муухан хуваагдалтайгаараа амфиболоос ялгардаг. Найман өнцөгт нь авгитад онцлог. Пироксены төрлүүд нь ерөнхийдөө өнгөөрөө танигдана. Тухайлбал өнгөгүйгээс хөхөлбий бор-энстатит; сааралдуу тод ногоон, хар ногоон-клиноэнстатит, диопсид, хар-авгит. Шүлтлэг пироксен (эгирин) нь бусад шүлтлэг силикаттай эвшилдэж тохиолддог. Оливин нь хуваагдалгүй, дун маягийн хагаралтай, тосон

2

Page 3: Lkhundev mcha-Интрузивийн судалгаа

гялгатай, бүдэг ногоон, шаргалдуу ногооноос хар өнгөтэй, амархан өгөршил, исэлдэлд автан серпентин болдог. Шпинелийн бүлэг эрдэс нь октаэдр хэлбэртэй талст үүсгэнэ. Чулуулагт зонхилж магнетит, хромит оролцоно. Магнетит хүчтэй соронзон чанар, хар төмрөн өнгө, хар зураасаар ялгарна. Хромит хар өнгөтөй, хүрэн зураастай.

Меллит нь хавтгай, богинохон баганалаг хэлбэртэй цацраган багсраа үүсгэнэ, зэслэг шаргал өнгөтэй.

Гранат талстаараа хялбар танигдах ба тосон гялгатай, төрлүүд өнгөөрөө сайн ялгарна. Ж нь: гүн хар, улаан-пироп, ягаавтар шар-спессартин, саарал, бараан саарал хар-шерломит, улаан ягаан-альмандин, тод ногоон-уваровит байдаг.

3.Интрүзив чулуулгийг таних, ангилалХээрийн нөхцөлд интрүз чулуулгийг эрдсийн оролцоо хэмжээгээр нь тодорхойлно. Гол бүрдүүлэгч эрдсүүдийн агууламжаар аль нэгэн зүйлд, хоёрдугаар зэргийн агууламжтай эрдсээр чулуулгийн төрлийг тогтооно. Хоёрдогч үүсэлтэй эрдэс нь талсжилтын дараах өөрлөлтийг илэрхийлнэ. Чулуулгийг эрдсээр нь тодорхойлох хэд хэдэн арга байдаг. Эхлээд өнгөт эрдсүүдийн агууламжаар, тухайлбал чулуулагт өнгөт эрдэс 30-35%-иас хэтрэхгүй бол боржинлогт, 35-90% байвал габброидод, түүнээс их бол хэт суурилагт хамаарна. Цаашид фельдшпат болон шүлтлэг өнгөт эрдэс байгаа, байхгүйгээс хамаарч ердийн шүлтлэгдүү, шүлтлэг эгнээнд хамааруулдаг. Дараа нь кали-натрийн хээрийн жонш, плагиоклаз, кварцын эзлэх харьцаагааар петрографын зүйл илүү тодорхой болно. Энд маагмын чулуулгийн ангилалын хүснэгт, өгөгдлүүдийг ашиглах хэрэгтэй (Магматические ... 1981. Том 1-6, 1983). Түүнчлэн өнгөт эрдсийн агууламжаар нь чулуулгийн төрлийг лейко-, мезо-, меланократ гэж, өнгөт эрдсээр нь биотитот, биотиттой, биотит-эвэрхуурмагт, амфиболт, амфибол-пироксент г.м. Түүнчлэн хоёрдугаар зэргийн эрдсээр нь (мусковитот, турмалинт г.м) тодотгол нэр өгөхөөс гадна стрүктүр, текстүрийн болон өнгөний онцлогоор нэрлэдэг. Зарим тохиолдолд тухайн чулуулгийн өвөрмөц ялгарах

Маагмын чулуулгийн ангилал Хүснэгт 1

Тип Класс Групп Ряд СемействоРазно-

видностьАнги Бүлэг Эгнээ Зүйл Төрөл

Гар

ал ү

үсли

йн

онцл

ог

Фац

иал

шин

жээ

р (

петр

охим

и+пе

трог

раф

)

SiO

2-аг

уулг

аар

Na 2

O, K

2O-и

йн

агуу

лга

SiO

2-бү

лэг+

шүл

лэги

йн

харь

цаа

Гол

лох

эрдс

ийн

агуу

лгаа

р

Маа

гмы

н, т

унам

ал

г.м

Гүн

ий т

үрм

эл

интр

үз, б

ялхм

ал-

вулк

ан, э

фф

үз

Хэт

суу

рьла

г 30

-44

Суу

рила

г 44

-53

Дун

длаг

53-

64Х

үчил

лэг

64-7

8

Ерд

ийн

Шүл

тлэг

дүү

Шүл

тлэг

Ж н

ь: г

рано

диор

ит1.

Гра

ноди

орит

2.Т

онал

ит

Ам

фиб

олт,

Ам

фиб

ол-

пиро

ксен

т,А

мф

ибол

-био

тито

т

3

Page 4: Lkhundev mcha-Интрузивийн судалгаа

Интрүз чулуулгийн симболын тэмдэглэгээΙ-эль лат, γ-гамма жиж, ρ-пэ лат, δ-дельта жиж, ε-эпсилон лат, q-ку лат, Ε-эпсилон том, ξ-кси жиж, μ-мю жиж, η-эта жиж, ν-ню жиж, φ-фи жиж, σсигма жиж, Σ-сигма том, ι-йота жиж, ψ-пси том, υ-ипсилон жиж, θ-тхэта жиж Хүснэгт 2

Петрохимийн эгнээЭнгийн Шүлтлэгдүү Шүлтлэг

Хүчиллэг найрлагын чулуулгийн бүлэг

lγ Лейкоборжинεlγ Шүлтлэгдүү лейкоборжин (шүлтлэгдүү 2 хээрийн жоншт, микроклин-альбитат лейкоборжин, аляксит)

Еlγ Шүлтлэг лейкоборжин (шүлтлэг микроклин-альбитат лейкоборжин, аляксит)

γ Боржин εγ Шүлтлэгдүү боржинΕγ Шүлтлэг боржин (шүлтлэг микроклин-альбитат, шүлтлэг хээрийн жоншт боржин)

ργ Плагиоборжин(сул шүлтлэг

боржин, плагиоборжин)γδ Боржиндиорит(боржиндиорит, тоналит)

εξ Боржинсиенит Εξ Шүлтлэг боржинсиенит

Дундлаг найрлагын чулуулгийн бүлэг

ξ СиенитEξ Фельдшпатоидгүй шүлтлэг сиенит (тёнсбергит, пуласкит, нордмаркит, шүлтлэг кварцат сиенит-Eqξ)

qδ Кварцат диорит Кварцат монцонит (кварцат монцонит, кварцат монцодиорит, шүлтлэгдүү кварцат диорит)

Eξ Фельдшпатоидтай сиенит(мариуполит, миаксит, псевдолейцитот сиенит, фойяит, луяврит)

δ Диорит Монцонит (монцонит, монцодиорит, шүлтлэгдүү диорит)

Суурилаг найрлагын чулуулгийн бүлэг

η Анортозитψξ Суурилаг фельдшпатоидот сиенит (рисчоррит, сэрнеит, науяит)

ν Габброидууд (норит, габбронорит, габбро, оливинт габбронорит, норит, габбро, троктолит)

εν Шүлтлэгдүү габброидууд (эссексит, шонкинит)

Εν Фельдшпатоидот габброид (тешенит, тералит)

υ Перкнит (ортопироксенит, вебстерит, клинопироксенит, эвэр хуурмагт ба оливин эвэр хуурмагт пироксенит, пироксент ба оливин пироксент горнблендит, горнблендит ба оливин горнблендит)

υ Суурилаг фоидолит (уртит, хээрийн жоншт ийолит, тавит, фергусит)

Хэт суурилаг найрлагын чулуулгийн бүлэг

υ Перидотит (эвэр хуурмагт перидотит, верлит, лерцолит, гарцбургит)

ι Кимберлит (кимберлит, гялтагануурт перидотит, мелилитот, монтичеллитот, кальцитат, флогопит-кальцитат кимберлитоид)

Ει Хэт суурилаг фоидолит (миссурит, уртит, ийолит, мельтейгит, якупирангит)

σ Дунит (дунит, оливинит)ΕM Меллитолит (кугдит, мелилитолит, ункомпагрит, турьяит)

Σ Ангилагдаагүй ультрамафит (гипербазит)

θ Карбонатит

онцлогоор нэр өгч ангилан зураглаж суурин боловсруулалтын үед зөв ангилалд нь оруулж болдог (Хүснэгт 1, 2).

4.Интрүз чулуулгийн стрүктүр, текстүр Интрүз чулуулгийн стрүктүрийн доор түүний бүтцийн онцлог, талсжилтын зэрэг,

эрдсийн хэмжээ, хэлбэр тэдгээрийн хоорондын харьцаа зэргийг хамааруулж ойлгодог. Текстүр нь чулуулгийн ерөнхий төрх, эрдсийн агрегатын онцлог, тэдгээрийн орон зайн байрлалыг тодорхойлно.

Үүнийг судлах гол агуулга нь тухайн интрүз чулуулгийн анхдагч болон хоёрдогч стрүктүрийн элементийг ангилах юм. Анхдагч нь чулуулгийн үүсэн, бүрэлдсэн нөхцлийг,

4

Page 5: Lkhundev mcha-Интрузивийн судалгаа

хоёрдогч түүний дахин бүрэлдсэнийг тогтооно. Стрүктүрийн бичиглэлд талсжилтын зэрэг, эрдсийн хэмжээ, эзлэх хувь, эрдсийн хэлбэрийг оруулна. Бүрэн мэдээллийг мэдээж камералын үед микроскопоор тогтооно.

Чулуулгийн стрүктүр. Талсжилтын зэргээрээ бүрэн бус (галт уулын шилтэй), ба бүрэн талстлаг стрүктүрийн төрөл байна. Чулуулгийн эрдсийн хэмжээ нь маагмын хөрөлтийн хурд, эрдсийн ургах хүчин зүйлээс хамаарна. Хээрийн нөхцөлд эрдсийн хэмжээ 1мм-ээс бага бол жижиг, 1-3 мм дунд, 3-10 мм том ширхэгт стрүктүртэй гэж ангилна. Интрүз гүний чулуулагт дунд ширхэгт стрүктүр зонхилдог. Гэхдээ бүх эрдэс бараг ижил хэмжээтэй байдаггүй, иймээс эрдсийн үнэмлэхүй хэмжээг тогтооход нэгэн тодорхой эрдсийн хэмжээгээр баримжаалдаг, тэр нь бусдаас 2 дахин том биш байвал жигд ширхэгт стрүктүртэй болно. Эрдсийн хэмжээ ихээхэн хэлбэлзэлтэй байвал жигд бус ширхэгт стрүктүр үүснэ. Ийм стрүкрүртэй чулуулагт 2-3 зэргээр том хэмжээтэй эрдэс нь жижиг хэмжээтэй эрдэстэйгээ аажим шилжилт үүсгээгүй байвал порфирлог стрүктүртэй гэнэ. Порфирлог стрүктүр нь бүрэн талстлаг үндсэн хэсэгтэй, жижиг, дунд ба том ширхэгт агрегатаас бүрдэнэ. Бүрэн талстлаг стрүктүртэй чулуулагт зарим эрдэс хоорондоо зүй тогтолт, эсвэл зүй тогтолгүй ургалтууд үүсгэдэг. Тухайлбал калийн хээрийн жонш дотор альбитын зүй тогтолт ургалттай байвал пертит ургалт гэдэг. Харин плагиоклаз дотор калийн хээрийн жонш ургалт үүсгэсэн байвал антипертит ургалт гэнэ. Эрдсүүд нь өөрийн гэсэн хэлбэрээ олж талсжсан байвал чулуулаг нь идиоморф, олоогүй бол ксеноморф, хагас дутуу олсон бол гипидиоморф хэлбэртэй стрүктүртэй гэж ялгана.

Хоёрдогч гаралтай стрүктүр. Флюид уусмалын нөлөөгөөр чулуулгийн эрдэс ба химийн найрлага өөрчлөгдөхгүйгээр дахин талсжилт явагдахад эрдсийн бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүй, харин стрүктүрийн төрөл өөр болно. Энэ үзэгдэл нь цуглуулах буюу талстын хэмжээ хэд дахин томрох (пегматоид ургалт), роговикжих-ширхэг нь жижгэрэх, гуравдахь нь ширхэгийн хэмжээнд өөрчлөлт орохгүйгээр талсжилт явагдаж гранобласт стрүктүр үүсдэг.

Хээрийн нөхцөлд доорхи текстүрүүд ялгагдах боломжтой. Бүрдүүлэгч эрдсүүд нь эмх цэгцгүй байрлаж, эзэлхүүнд нь жигд тархаж жигд буюу массив текстүрийг үүсгэнэ. Эрдсүүд нь тодорхой чиглэлд байрлаж директив текстүр бүрдэнэ. Энэ нь хавтгай ба призм хэлбэртэй эрдэс бүхий ширхэгтэй чулуулагт тод харагддаг. Призм, зүүлэг хэлбэртэй эрдсүүд маагмын урсацын дагуу чиглэж шугаман байрлалтай болоход шугаман текстүр үүснэ. Хавтгай хэлбэртэй эрдсүүд зэрэгцээ хавтгайгаар байрлаж трахитоид текстүр-ийг үүсгэнэ. Эрдсүүд болон стрүктүр нь үелэж зурвас байрлалтай бол зурваслаг текстүр-ийг үүсгэнэ. Чулуулагт эрдэс болон стрүктүрээр, мөн зөвхөн эрдсээрээ эсвэл стрүктүрээр ялгагдаж байвал таксит текстүр гэнэ. Чулуулгийн нэг төрлийн биш байдал толбо байдлаар илэрвэл атаксит, зурваслаг байдлаар илэрвэл эвтаксит гэж нэрлэдэг. Бүрдлүүлэгч эрдсүүд хэд хэдэн төвийг тойрон төлөвлөсөн эсвэл цацраг хэлбэрээр ургаж бөөрөнхий хэлбэртэй тогтсоныг бөмбөгөн текстүр гэнэ. Чулуулгийн нэг төрлийн бус бүтэц нь сегрегац, шлир, ксенолит, агуулагчийн үлдэгдэл (кровли) агуулагдсанаар илэрхийлэгддэг. Сегрегац гэж маагмын талсжилтын эхний шатанд үүсэлтэй эрдсүүдийн бөөгнөрөл сүүлчийн шатны чулуулагт агуулагдаж гарч ирсэнийг хэлнэ. Ксенолитоос ялгахад төвөгтэй. Сегрегац нь бага хэмжээтэй цуйван бөөрөнхий хэлбэртэй, өмнөх фазын

5

Page 6: Lkhundev mcha-Интрузивийн судалгаа

интрүзийн эрдсийн найрлагатай. Ксенолит-эрдсийн эрс өөр найрлагатай, янз бүрийн хэлбэр, хэмжээтэй, заримдаа хэдэн арав, зуун метр хүрнэ. Цайрах дахин талсжих хувиралд автсан ба заримдаа бүслүүрлэг бүтэцтэй, түүний төвд нь анхдагч чулуулаг нь оршдог. Интрүзийн зааг орчимд тохиолдвол сегрегац биш мэдээж ксенолит, заагийн хувиралд орсон чулуулагтай нь ижил байвал мөн л ксенолит гэх. Эдгээр шинжээс өөр төрхтэй бол шлир гэж үзнэ. Ихэнх шлир нь дан эрдсийн найрлагатай буюу зонхилж өнгөт эрдсээс бүрдэнэ. Ксенолит нь агуулагч чулуулгийн, өмнө нь түрсэн интрүзийн хэмхдэс буюу гүний чулуулгийн гэж ялгадаг. Агуулагч чулуулгийн маш олон тооны ксенолиттой байвал эруптив брекч гэж нэрлэнэ. Хэрэв өмнөх фазын интрүзийн хэмхдэс агуулсныг автобрекч гэнэ. Агуулагчийн үлдэгдэл нь ксенолитоос ялгаатай нь байран дээр нь харахад интрүз доторхи “арал” мэт, нөгөө талаас том ксенолит гэхээр байдаг. Эргүүлсэн пирамид, шаантаг мэт хэлбэртэй, агуулагч хурдас чулуулгийн үелэл, кливаж, суналтай ойролцоо элементүүдтэй байдаг.

Интрүз чулуулгийн өнгө нь чулуулгийг харьцуулах, ангилахад бас чухал шинж тэмдэг болдог. Хүчиллэг чулуулаг цайвар, дундлаг-саарал, суурилаг-хар бараан, хэт суурилаг-хар, хар ногоон өнгөтэй байх заримдаа энэ өнгөөр чулуулгийн төрөл хүртэл ангилж болох юм. Өнгөний ялгааг ялангуяа үеллэг интрүзэд ашиглах нь түгээмэл ба дөхөмтэй. Яг өнгөөр(саарал, улаан г.м) дээр нь хүч нэмэгдүүлж (тод-, хурц-, өтгөн-) жигд байдлын төрлөөр (толболог, зурваслаг, цэглэг), хуваагдал хагарлаар агаарын өнгөт г.м тодотгол өгч нэрлэдэг. Дуудах бичихдээ тодотголыг өмнө нь, жишээлбэл махан улаан, ягаавтар улаан г.м. Түүнчлэн байгалийн гаршийн өнгөөр буюу өгөршилд үүссэн өнгийг ашиглан ангилах, тухайлбал зэсэн хүрэн габброид, төмрөн габбро г.м.

5.Интрүзийн стрүктүрийн элементИнтрүз массивт зүй тогтолт байршилтай стрүктүрийн элементүүд, маагмын хөрөлтийн

шатны (анхдагч элемент), дараагийн хагарлуудын (хоёрдогч элемент) нөлөөгөөр үүсдэг. Анхдагч стрүктүрийн элемент (прототектоник элемент)-д директив текстүр, анхдагч ан цавын хэсэгшил, судал хамаарна. Хоёрдогч стрүктүрийн элементэд давхацмал хожуугийн ан цавшилт, интрүзийн үйлчлэлийн дараах тасрал эвдрэл, дэлүүд болно. Интрүзийн прототектоникийн судалгаагаар анхдагч стрүктүрийн элементүүд болох үеллэг интрүз, шугамлаг текстүр, трахитоид зэргийг чулуулгийн текстүрт дурьдсан. Анхдагч ан цавын хэсэгшилд гулсалтын толь чулуулгийн холигдолт, директив текстүр үзэгдэхгүй.

Судлын чулуулаг нь интрүз чулуулагтай гарал үүслийн нягт холбоотой, уг үүсэлд хамааруулж ойлговол зохино. Судлын гарал үүслийн холбоо нь 1) судлын чулуулаг, өндөр температурын кварцын судал хоёр нэг үүсэлтэй; 2) судал нь анхдагч ан цавд байрлана; 3) найрлагаараа агуулагч интрүзтэй ижил байна. Судлын чулуулаг нь геологийн ба минералогийн онцлогоороо хуваагддаг. Судлын чулуулгаар роза диаграмм байгуулахад маш тохиромжтой. Хоёрдогч (интрүзийн дараах) стрүктүрийн элемент буюу интрүзийн дараах тасрал эвдрэл нь дараагийн тектоникийн болон маагмын үйлчлэлийг илэрхийлэх ба эдгээр нь пликатив ба тасрал гэж хуваагддаг. Плиактив эвдрэл нь атираажих хөдөлгөөнөөр явагддаг ба зонхилж орогены өмнөх болон синороген пласт биетүүд түгээмэл ажиглагддаг. Тухайлбал офиолит бүрдэлд тектоникийн пластин, серпентинитийн меланжын зурваст илрэнэ.

6

Page 7: Lkhundev mcha-Интрузивийн судалгаа

Тасрал эвдрэл нь интрүзийн дараа үүссэн байвал сансар, агаарын зурагт сайн ялгарах ба тэдгээр нь интрүз болон агуулагч зузаалгийг зүссэн, интрүзийн хил зааг, дотоод бүтцийн элементтэй таарахгүй чиглэлтэй, бутрал занаршилтанд автсан, дэлүүдтэй хоёрдогч хувирал их хөгжсөн онцлогтой. Ихэнх хагарал (тасрал, эвдрэл) нь хүдэр хянадаг эсвэл хүдэр байрладаг онцлогтой.

Дэл нь агуулагч интрүзтэй эрс өөр найрлагатай, интрүзтэй гарлын холбоотой кварцын судлыг зүсдэг харьцаатай. Түүнчлэн хоёр өөр интрүзэд өөр өөр чиг, найрлагатай дэлүүд байх нь түгээмэл. Дэл энгийн болон нийлмэл бүтэцтэй, нийлмэл нь хэдэн зүйлийн чулуулгаас бүтсэн ч байдаг. Дэлэнд зон закальк өргөн хөгжсөн нь тод ажиглагддаг.

Интрүзийн стрүктүрийн зургийг геологийн зураг дээр накладок байдлаар давхцуулж гэрэлтдэг цаасан дээр зурвал зүгээр, зурагт шугаман болон хавтгай стрүктүрийн элементийг ялгарах байрлалын элементээр дүрслэдэг. Зурагт интрүзийн хүрээ, фаз, фацын хил, дэл, судал, тасрал эвдрэл, интрүзийн болон агуулагчийн стрүктүрийн элементийг буулгана. Ийм зурагт өдөр бүр нэмэлт хийн интрүзивт байгаа прототектоник элементүүд, агуулагч стрүктүрийн төрх зэрэгт дүн шинжилгээ хийж эцэст нь интрүзийн дотоод бүтэц, агуулагч болон хучиж буй хурдас чулуулгийн харьцаа тодорхой болно.

6.Интрүз биетийн хэлбэрийг судлах Интрүзийн морфологи, хэлбэрийг тогтоох нь их нийлмэл олон талын фактор,

судлагааг шаарддаг, жижиг биетийн хувьд бараг хээрийн нөхцөлд тогтоогддог (Зураг 1). Юуны өмнө биетийн тархалтын хил, хил заагийн гадаргууг тодорхойлох нь чухал. Сайн гарштай газар энэ нь төвөгтэй биш. Тархалтын хүрээг агаар, сансрын зургийн тайлалаар түүний тайлагдах онцлогт (ан цавшилт, торлол, усан сүлжээ, рельефийн хэлбэр, зурагт дүрслэгдэх өнгө г.м олон шинж тэмдэг бий) тулгуурлан хүрээлнэ.

Интрүзийн зааг нь эрс, эрс бус, эсвэл тод бус хэлбэрээр илэрч болно. Эрс заагт чулуулаг нь ширхэгжилт нь том сайн ялгарна. Эрс бус заагт чулуулгийн ширхэгжилт нь бараг ижил гагцхүү эрдсийн найрлага, стрүктүр нь өөр өөр байдаг. Тод бус буюу дүлий заагт чулуулаг нь хоорондоо аажим шилжилттэй учир заагийн гадаргуу нь ойролцоогоор тогтоогддог. Заагийн гадаргуугийн морфологи нь тэгш, долгиолог, шүдлэг маягийн эсвэл апофизтэй, үелэл-иньекцийн хэлбэртэй, үүнээс иньекцлэгдсэн, апофиз-иньекц, апофиз-шүдлэг гадаргуу нь их нийлмэл.

Интрүз биет, агуулагчтай харьцах харьцаанд ажиглалт хийх. Интрүз биет агуулагч чулуулгийн харилцан байршлыг шууд гарш дээр болон агаарын, сансрын зурагт шууд ажиглалт хийн тогтоох бөгөөд харьцаа нь интрүз, трансгрессив, тектоник заагтай байна.

Интрүз нь дэлхийн чулуулгийн бүрхэвчинд бүхэлдээ агуулагчид эрчимтэй үйлчлэл үзүүлнэ. Хэрэв хоёр интрүз биет зэрэгцэж оршвол нэг нь идэвхитэй заагтай, нөгөөх нь идэвхгүй(пассив) заагтай буюу анхдагч хэлбэр нь алдагдана.

Интрүз контакт. Интрүзийн хил заагийн идэвхитэй шинж нь: 1) зүсэгдсэн хажуугийн чулуулагт судлуудын иньекц, апофиз үүснэ; 2) закалк хөвөө үүсэх эсвэл заагаас холдоход чулуулгийн ширхэгийн хэмжээ өөрчлөгдөх; 3) интрүз биетээс холдоход агуулагч чулуулгийн заагийн хувирал өөрчлөлтийн эрчимжилт аажмаар буурна; 4) агуулагчийн ксенолит тохиолдоно, гэхдээ эхний хоёр нь илүү найдвартай шинж тэмдэг юм.

7

Page 8: Lkhundev mcha-Интрузивийн судалгаа

Трангресс контакт. Судлаж буй талбай нь геологийн түүхэн хөгжлийн тодорхой нэг шатанд эрозид орох, интрүз нь чулуулаг бүрхэвчийн гадаргад гарах, дараа нь залуу насны хурдсаар хучигдаж трангресс зааг үүснэ. Ийм заагийн шинж нь: 1) закалк буюу эмжээр хөвөө үзэгдэхгүй; 2) биетийг зүссэн дэл, тасрал эвдрэл агуулагч хурдас чулуулагт үргэлжлэхгүй; 3) заагтай агуулагч чулуулгийн үелэл нийцлэг; 4) интрүзийн хэмхдэс хучиж буй ул сууринд илэрнэ; 5) заагийн хувиргалт үйлчлэл үзэгдэхгүй. Лааванд хучсан урсгал текстүр тод ажиглагдана.

Тектоник контакт. Интрүз болон агуулагч нь адил катаклаз-, милонит-, занаржилтанд автсан байдаг. Нөгөөтэйгүүр тектоник үйлчлэлийн нөлөөгөөр гидротермал үйлчлэл, хүдрийн эрдэсжилт давхцах нь элбэг. Тектоник хил заагтай үед интрүз биетийн насны асуудал хүндрэлтэй.

Интрүз биетийн заагийн байрлалын элементийг судлах. Гарштай заагт шууд компасаар хэмжиж зурагт буулгана, дэвтэртээ ун.аз-бичнэ. Унал харагдахгүй үед рельефийг ашиглана. Хэмжилт хэд хэдэн цэгт хийгдвэл баталгаатай болно. Гарш, илэрцгүй заагийн байрлалыг уулын ажил, өрөмдлөг, геофизикийн аргаар тогтооно. Түүнчлэн агаарын болон сансрын зурагт дүрслэгдсэн гурвалжинг ашиглан байрлалын элементийг тодорхойлж болно.

7.Интрүз үүслийн цаг хугацаа(нас)-г тодорхойлохХээрийн судалгааны нэг гол асуудал нь интрүз биетийн үүссэн цаг хугацааг

тодорхойлох юм. Гол нь агуулагч хурдас чулуулгийн харьцааг судлаж, түүнчлэн радиологийн аргаар насыг нь тогтооно. Насны доод хязгаар нь тухайн интрүз биеттэй харьцаж буй хамгийн залуу насны хурдас чулуулгийн харьцаагаар торхойлогдоно. Интрүз

8

Page 9: Lkhundev mcha-Интрузивийн судалгаа

биет нь зөвхөн маш эртний хурдсанд агуулагдаж байвал насны доод хязгаарыг тогтоох боломжгүй. Харин интрүз бүрдлийн буюу биетийн насны баримтыг ашиглаж болох. Зузаан сэвсгэр хурдсаар хучигдсан эсвэл тектоник болон трангресс хил заагтай тохиолдолд интрүзэд буй ксенолитийг ашиглан насны доод хязгаарыг тогтоож болно.

Насны дээд хязгаар нь хамгийн эртний настай хучиж буй хурдсын нас болон нас нь тодорхой зүсэгдсэн интрүз биетийн харьцаагаар тодорхойлогдоно. Интрүзээс салангид орших хурдсын ул сууринд тухайн биеттэй ижил найрлагатай хайрга агуулагдаж буй баримтаар тогтоож болох. Түүнээс гадна нас тодорхой терриген хурдсанд интрүзийн онцлог эрдэс агуулагдаж буй нь тогтоогдвол Ж нь: тунамал хурдсаас авсан протлочек сорьцын хүнд фракцад хром шпинел, хром диопсид, пироп г.м илэрвэл тухайн хэт суурилаг чулуулгийн насны хязгаар тогтоогдоно.

Харин нэг массив доторхи интрүз биетүүдийн үүссэн дарааллыг түүний зүй тогтолт найрлагаар салгаж насны доод, дээд хязгаар нь тогтоогдоно. Радиологийн нас чулуулгийн үүссэн дарааллыг илэрхийлж болох ч цөөнгүй тохиолдолд алдаатай байдаг тул харилцан зүссэн( хожуу фаз), эсвэл идэвхигүй (арай өмнөх фаз) заагтайг баримталж, түүнчлэн түрүү фазын ксенолит хожуу фазад байгаагаар нь тогтооно.

8.Интрүзийн дотоод бүтцийг судлахИнтрүзийн дотоод бүтцийг ялгараагүй, ялгарсан, үеллэг гэсэн гурван төрөлд

ангилдаг. Ялгараагүй (недифференцированные) интрүз нь изотроп шинжтэй буюу ассимляц, контаминацын үйл явцтай нь түүний дотоод заагаас төв хэсэгт нь хүртэл жигд бус байдал ажиглагддаг. Энэ нь стрүктүр (ширхэг нь нэг хэсгээс нөгөө хэсэгт стрүктүрийн төрөл нь өөрчлөгддөг), текстүр(тод бус текстүр, шлир, ксенолит ихтэй)-ийн онцлогоороо ялгарна. Ялгарсан (дифференцированные) интрүзийн фаз нь эрс ялгарах хил заагтай, чулуулгийн төрлүүд нь аажим шилжилттэй байдаг.

Үеллэг стрүктүр нь нэг төрлөөс нөгөөд шилжих ба дараах шинжтэй: 1) үелсэн нийцлэг байрлалтай биетүүд нь эрс зүссэн харьцаагүй, захын хөвөө эмжээргүй(закалкгүй) ритмлэг бүтэцтэй; 2) эрдсийн найрлага системтэй өөрчлөгддөг г.м;

Ялгарсан интрүзийн фазыг ангилахад хожуу фазын годолж (апофиз) бүхий зүссэн зааг, түүний захаар нь эмжээр хөвөө(закалк)-тэй, ийм харьцаатай гаршаас дээж авч, тэмдэглэлийн дэвтэрт бүдүүвч зургийг зурах, фаз нь 4-5 хүрч болно. Манайд Улаагчин бүрдэл 4 фаз г.м бий. Үүссэн дарааллаар I, II эсвэл эхний, гол, төгсгөлийн фаз гэж нэрлэнэ. Интрүз биетийн янз бүрийн чулуулаг (өөр төрөл) хоорондоо аажим шилжилттэй бол стрүктүр нь зүй тогтолтой өөрчлөгдвөл, заримдаа закалктай хэсэг байвал, өмнөх фазын судал, үеллэг биетийг зүссэн харьцаа ажиглагдвал фазын түвшинд ангилагдана. Дээрх баримт ажиглагдахгүй болвоос нэг фазад хамааруулж болох.

Интрүз нь 3-аас дээш фазтай (I фаз-габбродиорит, II-боржиндиорит, III-боржин) байвал нийлмэл гэж ангилдаг. Ер нь интрүзийн эхний фаз өндөр суурилагжилттай дараа нь хүчиллэг, эцэстээ шүлтлэгжилт нь өндөрсдөг зүй тогтолтой. Хэрэв ийм зүй тогтол ажиглагдахгүй байвал уг биет, массивыг илүү нарийвчлан судлах юм. Түүнчлэн өөр өөр фаз нь стрүктүр, текстүрийн онцлог ялгаатай (Ж нь: эхнийх нь том ширхэгт, хоёрдугаар нь дунд ширхэгт, гуравдугаар нь жижиг ширхэгт порфирлог байх г.м ). Ийм интрүзийг олон удаагийн түрэлттэй гэх. Фаз бүр нь тодорхой хэлбэр хэмжээтэй (шток, лакколит, давхраас

9

Page 10: Lkhundev mcha-Интрузивийн судалгаа

хэвтэш, судал г.м) биет үүсгэдэг. Тэгэхлээр фаз бүр нь петрографийн төрлүүдэд хуваагдах ба хэдийгээр нэг маагмын үүсвэртэй боловч найрлага, стрүктүр, текстүр нь тодорхой хэмжээгээр ялгарна. Иймээс петрографийн бичиглэл хийхдээ уг төрлийн тархалт, биетийн аль хэсэгт байрлан буй, өөр хоорондоо ямар ялгаатайг зааж өгөх. Төрлүүд нь аажим шилжилттэй байвал түүнийг нэг фаз болохыг нотлох олон шлиф, цэглэн сорьц(силикатын шинжилгээ), шилжилтийн ба гол төрлөөс авна.

9.Интрүз үүслийн сорьцлолтИнтрүз чулуулгийн бодисын найрлагыг тодорхойлсноор чулуулгийг тодорхой нэрлэх,

маагмын төрөл болон формацыг хамаарлыг тодорхойлох, тухайн талбай болон районд тархсан интрүзтэй харьцуулах, вулкан-плутон үүсвэрийн комагма холбоотойг тогтоох, судлагдаж буй биетийг буюу эталон обьект болон формацтай жиших, химийн найрлагыг тодорхойлох хүдэржилт болон металлогенийн төрөлжилтийг тогтооход сорьцлолт хийгдэнэ..

Интрүз чулуулаг нь вулканоген чулуулагтай харьцуулахад макро шинжээрээ харьцангуй хялбар танигдах учир цөөн төрлийн сорьц авч болдог. Гэхдээ сорьцын тоо нь биетийн нийлмэл байдлаас хамаарах ба ер нь сорьцлолтыг аль болох судалгааны эхний жил хийх, дараа жилүүдэд тоог цөөлөх боломтой болдог.

Танилцах болон эхний зураглалын маршрутын явцад ихээхэн тооны дээж, шлиф авч жишиг дээжний цуглуулагатай болох тухайн районы чулуулгийн нэршил нь бүх геологчдод ижил болсон байвал зохино. Стандарт жишвэр дээж 9х12х3 см, ажлын дээж 5х5х3 см бөгөөд камералын үед цэгцлэн, сонгон физик шинжийг тодорхойлоод хураангуйлах. Гэхдээ шлифтэй дээж болон иж бүрдэлтэй дээжийг хураангуйлж болохгүй дээжний цуглуулга, шлиф нь уг биетэд жигд тархсан байх буюу чулуулгийн төрөл бүрийг хамарсан байх.

Сорьц нь иж бүрдэл байх ёстойг хүснэгтэд харуулав (Хүснэгт 3). Хүснэгт 3

Дээж, сорьц

Дээ

ж

Шли

ф

Сил

икат

ш

инж

илгэ

э

Гэр

лийн

ш

инж

илгэ

э

Үнэ

млэ

хүй

нас

Эрд

сийн

ш

инж

илгэ

э

X

RF

ДээжШлиф(сколк)Силикатын шинжилгээГэрлийн шинжилгээҮнэмлэхүй насПротлочекXRF шинжилгээ

++-+++

-

+-+++

+++

+

+++

+-

++

“+”- заавал шаардлагат, ”-“ - тухайн үзэмжээр

Силикатын шинжилгээ хийх сорьц нь шинэ, өгөршилд огт автаагүй 0.5-1 кг жинтэй цэглэн сорьц байна. Гоц талстат буюу порфирлог чулуулгаас сорьцлохдоо шигтгээ хээрийн жоншны оролцоог харгалзвал зохино. Сорьц буталгааг төгс хийнэ. Үнэмлэхүй нас тодорхойлох сорьцыг мөн маш цэвэр шинэ буюу ямар нэгэн хоёрдогч хувиралд автаагүй чулуулгаас сорьцлоно. Сорьцын жин нь нас тодорхойлох аргаас хамаарна. Хэрэв K-Ar аргаар тодорхойлох сорьцонд хоёрдогч өөрчлөлт хувиралгүй жигд ширхэгтэй

10

Page 11: Lkhundev mcha-Интрузивийн судалгаа

интрүзийг сонгох. Хэрэв изохроны аргаар бол олон эрдэс (хээрийн жонш, пироксен, амфибол, биотит г.м)-ийн агуулгаас хамаарах ба түүний гарцыг шлихээр гаргаж үзэх ба эрдэс бүр нь 0.5-1г байх ёстой ба сорьцын жин нь 1-5 кг байна. Акцессор эрдэсүүд (циркон, апатит, сфен г.м) үнэмлэхүй насыг хартугалганы аргаар тодорхойлох ба эрдсийн агууламжаас сорьцын жин хамаарах боловч 10-20 кг болдог. Массивын фаз бүрээс сорьц авах буюу нийтдээ 2-4 сорьцонд нас тодорхойлвол зохино.

Геохимийн сорьцлолтоор тухайн массивын металлоген ба геохимийн төрөлжилтийг тодорхойлох, харьцуулалт хийх, орон нутгийн фон дэвсгэр агуулгыг тогтоох зорилготой төрөл бүрээс 20-30 сорьц авна. 100 км2 дээш хэмжээтэй массивт тодорхой огтлолоор тэнцүү хэмжээтэй зайтайг сорьцлох, төрөл бүрээс 25-30 сорьц авсан байх, жин нь 100-150г, 1-5м2 талбайгаас хэлтэрхийг түүвэрлэн авна.

Эрлийн чиглэлтэй сорьцлолт нь бүх тохиолдох гидротермал-метасоматоз хувирал, тектоник үйлчлэлд орсон зурвасаас сорьцлоно. Түүнчлэн интрүз доторх ургаа болон нураг гарштай кварц, кварц-карбонатын судал бусад гидротермал-метасоматоз, сульфид нь ууссан нүх сүвэрхэг болсон эсвэл лимонитжсон чулуулгаас сорьцлоно. Сорьцлолт бүр бичиглэлтэй, ялангуяа хувирлын хэмжээг заавал бичиж GPS холболттой хийгдэнэ. Боломжтой бол сорьцын жин 5-10кг.

10.Интрүзийн нөлөөгөөр өөрчлөгдсөн чулуулагт ажиглалт хийхАливаа чулуулгийн интрүзийн хиллэсэн заагт, түүний үйлчлэлээр гидротермаль-

метасоматит гаралтай хувирал үүсч заагийн эрчимтэй үйлчлэлийн ул мөр тод илэрдэг. Заагийн хувиралд автсан чулуулгийг судлах нь ихээхэн ач холбогдолтой юм. Тухайлбал интрүз чулуулгийн гарал үүслийн тухай ихээхэн мэдээлэл авах боломжтой. Нөгөөтэйгүүр заагийн метаморфизм, гидротермал-метасоматоз хувиралтай холбоотой олон төрлийн ашигт малтмал бүрэлддэг. Хээрийн судалгааны нэг гол үүрэг нь эрдсүүдийн парагенесийн онцлог, анхдагч чулуулгийн хувирлын эрчимжилт, биетийн хэлбэр, хэвтээ болон босоо чиглэлд ялгарах бүслүүржилт, хүдэржилтийн шинж тэмдэгийг тогтоох юм. Түүнчлэн хувирсан чулуулгийн тархалтын хүрээг тогтоон зүсэлт хийн, зохих сорьцлолт, дээжлэлтийг хийсэн байх ёстой.

Заагийн өөрчлөлтөнд автсан чулуулгийн гаршийг судлах. Хувирсан чулуулгийн эрдсийн найрлага, стрүктүр, текстүр зэргийг харна. Энд реликт(үлдэц), шинээр үүссэн эрдсүүд байх тул метаморф ба метасоматит эрдсийг давамгайлах хувирлаар нэрлэх (кварцжилт, серицитжилт, хлоритжилт, баритжилт г.м) эсвэл байнга тогтвортой байх ба ижил хугацааны үүсэлтэй эрдсүүдээр нэрлэнэ. Мөн давамгайлах хүдрийн эрдэс нь тухайн хүдрийн эрдэсжилтийг илэрхийлж байх ёстой. Заагийн хувирсан чулуулагт нүх сүвэрхэгжилт чухал, энэ нь хүдрийн эрдэстэй ба хүдрийн судал, дрүз ургалттай байх магадлалтай байдаг.

Интрүз ба агуулагч хурдас чулуулгийн заагийн зурвасыг судлах. Метаморфик ба магматит чулуулгийг салгах. Зарим тохиолдолд заагийн хувиралд автсан чулуулгийн найрлага, стрүктүр нь интрүз чулуулагтай маш төсөөтэй байдаг. Энд маагмын гаралтай чулуулагт доорх ялгарах онцлог ажиглагддаг. 1) интрүзийн зааг, үүнээс захын закальктай хэсгийн үүсэх явцад порфир стрүктүр үүсдэг ба энэ заагаас холдоход байдаггүй; 2) порфир стрүктүрийн шигтгээ эрдэс үндсэн хэсгийн эрдэстэй харьцуулахад хайлсан байдал

11

Page 12: Lkhundev mcha-Интрузивийн судалгаа

ажиглагддаг; 3) эрдсийн зохистой харьцаа алдагдаж нэг эрдсийн хувьд л гэхэд өөр өөр генерацтай ширхэгүүдээс тогтоно; 4) өндөр даралт, температурт үүсдэг эрдэс (плагиоклаз, пироксен г.м) хадгалагдана; 5) интрүзийг тойрсон бусад заагийн метаморфизм ажиглагддаг.

Интрүзийн гадаад заагт илрэх түүний апофиз, судал түүнээс пегматит тархсан хэсгийг хүрээлж маагмын нэвжилт явагдсаныг буюу энэ нь интрүзийн гадаад хүрээ болно. Мөн тектоник үйлчлэлийн зурвас ан цавжилт хөгжсөн хэсэг, буюу суларлын зурвасуудад боржинжсон нь их түгээмэл үүсдэг, агуулагчид үелэлийн үлдэц улмаар занаржилт г.м ажиглагдана. Эдгээр нь өгөршсөн гадарга, сул хэмхдэст сайн харагддаг. Заагийн хувиралд автсан чулуулагт үлдэц стрүктүр, текстүр анхдагч эрдэс сайн харагдаж байвал өмнө нь үйлчлэлийг угтвараар хэрэглэнэ. Жнь: амфиболжсон базальт, мраморжсон шохойжин, найрлага, стрүктүр нь мэдэгдэхгүй бол таамагласан шинэ нэр өгнө. Заагийн хувирал, региональ хувирлыг ялгахад заримдаа төвөгтэй. Гэхдээ заагийн хувирал нь 1) зөвхөн массивын зах орчмоор тархана. 2) стрүктүрийн хувьд жигд бус, бласт стрүктүрийн зэрэгцээ роговик стрүктүр ажиглагдана; 3) чулуулгийн ширхэг нь жигд бус; 4) заагт үүсдэг эрдсийн үүрээр баяжсан байдаг.

Заагийн хувиралд автсан чулуулгийн анхдагч найрлагыг тодорхойлоход сул хувирсан буюу танигдах чулуулгаас нь хөөж улмаар шилжилтийн болон эрчимтэй өөрчлөгдсөнийг ялгаж болох, энд төрөл бүрээс нь дээж авч судлах. Тухайлбал кордиерит, андалузит байвал хувиралд автсан чулуулаг нь тунамал гаралтайг; реликт(үлдэц) порфир стрүктүр нь эффүз эсвэл субвулкан чулуулаг болох г.м. Шууд бус шинжээр тухайлбал тунамал чулуулгийн анхдагч реликт үелэл, ритмлэг буюу хүдрийн эрдэсжилттэй, эсвэл хүнд эрдэс, конкрец, нүүрслэг, органик хэв дардас байх г.м. Гранитоид хувирсан бол идиоморф хээрийн жонш, мөн стрүктүр нь хадгалагдана. Хувиралд автсан, автаагүй хэсгээс сорьцын химийн шинжилгээ хийж харьцуулж болно. Түүнчлэн пеллитлэг хурдас интрүзтэй хиллэх заагт: роговик, узловат занар, толболог занар дараалж бүслүүрлэг байдлаар илэрдэг. Бас заагийн хувирлыг температурын нөхцөл (температур буурах чигт: силлиминит-ставролит-андалузит-альмандин-кордиерит-биотит-мусковит-хлорит)-өөр бүслүүржилтийг тогтоо-дог. Заагийн эрдсүүдийн чулуулагт байгаа тоон хэмжээний харьцаагаар илэрхийлэх

Хувирсан чулуулаг тэдгээрийн үсгэн тэмдэглэгээ(Хүснэгт 4) Хүснэгт 4

Заагийн метаморфизм Метасатоматит(гидротермалит)нэр тэмдэглэгээ нэр тэмдэглэгээ

РоговикМраморГнейс

АмфиболитАнгилагдаагүй

rkmkgkak

АргиллизитХоёрдогч кварцит

ГрейзенБерезит

ПропиллитСкарн

АльбититКалишпатжилтФельдшпатитКарбонатит

СерпентинитАнгилагдаагүй

agvkgrbrpskalklfpcrspmt

12

Page 13: Lkhundev mcha-Интрузивийн судалгаа

(доломит-кальцит, кордиерит-гранат, ставлорит-гранат, амфибол-пироксен, амфибол-плагиоклаз) г.м. Түүнчлэн анхдагч эрдсийн хадгалалтын зэргээр бүслүүржилт ангилагдаж болох.

Метаморф бүслүүржилтийг ашиглан далд байгаа интрүзийн хэлбэр хэмжээг, мөн өрөмдлөгийн ажлаар тодорхойлж болох, мөн хүндийн хүч, соронзон зураглалаар далд биет массивыг тодорхойлно.

11.Хээрийн судалгааны мэдээллийг дүгнэж цэгцлэхХээрийн судалгааны ажлын дараа цуглуулсан бүх мэдээлэл, материалд дүн шинжилгээ

хийн, талбайдаа тархсан интрүзийн дотоод бүтцийн үндсэн онцлогийг геологийн зураг, геологийн зүсэлтэнд үзүүлэх, түүний формацын хамаарлыг тодорхойлох, шинээр бүрдэл, фаз, ялгасан үндэслэл, бүрдлийг серид нийлүүлэх эсэх, нийт талбайн интрүзийн харьцуулалтыг хийж үзэх нь зүйтэй.

Интрүз бүрдэл нь ойролцоо цаг хугацаанд үүссэн эгнээ буюу олон фазыг нэгтгэсэн тодорхой таксономын үндсэн нэгж юм. Бүрдэлд нэг насны (насны интервал нь хэдэн саяаас 10 сая) интрүз чулуулгийн олонлогийг хамааруулах ба тэрээр ойролцоо нөхцөлд үүссэн зонхилох эрдсийн (+химийн) найрлагатай байна. Түүнчлэн бүрдэлд хамааруулсан интрүз чулуулаг нь онцлог гидротермал-метасоматоз хувиралтай байдаг. Ангилагдсан бүрдэл нь гол төрлийн чулуулаг, ерөнхий төрх нь ихээхэн талбайг хамарсан район болон стрүктүр формацын зонтой зохицсон байх. Хоёр болон хэд хэдэн бүрдлийг ерөнхий төрх, шинжээр (үүссэн цаг хугацаа, анхдагч маагмын онцлог г.м) нь серид нэгтгэнэ. Серид комагмын холбоотой вулканоген формацыг хамааруулж ч болдог. Бүрдлүүдийн формацын хамаарлыг хээрийн судалгааны явцад ялангуяа цуглуулсан мэдээ материалаа цэгцлэн эмхтгэх явцад тодорхойлно. Формацын хамаарал нь бүрдлийг ангилахаас илүү өргөн хүрээтэй ойлгоц ба энэ нь нэг төрлийн олон бүрдлүүдийн стрүктүр-бодисын найрлагын ерөнхий ижил шинжийг агуулахаас гадна янз бүрийн стрүктүр-формацын бүсийн хөгжлийн тодорхой үе шаттай харгалзаатай байдаг. Тодорхой интрүз бүрдлийн формацын хамаарлыг доорх нөхцөлөөр тодорхойлно: 1) эталон болсон формацын хамаарал бүхий бүрдэлтэй харьцуулж; 2); судлагдсан бүрдлийн бодисын найрлага(цогц чулуулгийн петрограф, петрохими, минералогийн шинж), тухайн интрүз биетүүдийн дотоод бүтэц ба хүрээлэн буй орчинтой харьцах харьцааны онцлог г.м харгалздаг. Түүнчлэн интрүз бүрдлийн формацын хамаарлыг минераграммд үзүүлснээр судалгааны талбайн интрүз үүсвэрийн хэтийн төлвийг үнэлэхэд дөхөмтэй буюу тухайн районд тодорхой бус ашигт малтмалын ордын төрлийг прогнозлох ач холбогдолтой.

Хээрийн судалгааны сезоны сүүлчээр цуглуулсан мэдээлэл ажиглалтаа нэгтгэх явцад (хээрийн камералын үед) нилээдгүй дутуу дулимаг судалсан дахиж харах зүйлс тулгардаг, ялангуяа:

-янз бүрийн найрлагатай чулуулгийг нэг фазад нэгтгэсэн, энд ажиглалтын тоо дутуу; -интрүз биет хэлбэр, бүтцийг нягтлах, заагийн байрлалын элемент тодорхой бус

хоцорсон;-бусад интрүз биеттэй болон агуулагч хурдас чулуулагтай харьцсан харьцааг дутуу

судалсан, үүнээс хамаараад биетийн насыг шийдэхэд хүндрэлтэй болсон;

13

Page 14: Lkhundev mcha-Интрузивийн судалгаа

-маршрут хоорондын бичлэг, ажиглалт, ойлгоц зөрсөн нь геологийн зураг, зүсэлтэнд ажиглагдсан;

-хангалттай сорьцлолт хийгээгүй. Эдгээр нь сүүлчийн маршрутуудаар засагдсан байх учиртай.

14