mac standard

3
“Макро эдийн засгийн онол” хичээлийн стандарт 1. Хичээлийн нэр: Макро эдийн засгийн онол 2. Хичээлийн индекс: EC202 3. Мэргэжил: ОУЭЗ, БЭЗМ, НББ, СМ, ММ, АЖМ, ҮМ 4. Судлах кредит: 3.0 5. Хичээлийн зорилго: Энэ хичээлээр макро түвшний судалгааны үндсэн ойлголтуудыг энгийн түвшинд танилцуулж, макро эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх арга зам, бодлогын арга хэрэгслүүд, тэдгээрийн эерэг сөрөг үр дагаваруудыг таниулахыг эрхэмлэнэ. Уг хичээл нь сургалтын төлөвлөгөөний дагуу эдийн засгийн салбарын мэргэжлийн ангид заагдах мэргэшүүлэх хичээлүүдийг судлахад суурь болж өгөх болно. 6. Хичээлийн зорилт: Макро эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны аргууд Үндэсний эдийн засгийн үзүүлэлтүүд, тэдгээрийн уялдаа холбоо Нийт эрэлт, нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр Эдийн засгийн мөчлөг, инфляци, ажилгүйдэл Засгийн газраас явуулдаг сангийн бодлого Төв банкнаас явуулдаг мөнгөний бодлого Нээлттэй эдийн засаг дахь шийдвэр гаргалт, төрийн бодлого Эдийн засгийн өсөлтийн асуудлууд зэргийг эдийн засгийн онолын үндэслэлтэйгээр тайлбарлаж, математик, статистикийн тооцооллын аргачлалууд дээр тулгуурлан судална. 7. Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал: Мэдлэг: Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд болоод макро түвшний судалгааны үндсэн ойлголтуудыг авч, макро эдийн засгийн онолын мэдлэгийн суурийг эзэмшинэ. Чадвар: Макро эдийн засгийн харилцааны энгийн асуудлуудыг шийдвэрлэх арга зам, бодлогын арга хэрэгслүүд, тэдгээрийн эерэг, сөрөг үр дагаваруудыг эдийн засгийн онолын үндэслэлтэйгээр харж, бичил тайлбар хийх чадварыг эзэмшинэ. Дадал: Макро эдийн засгийн онолын бусад хичээлүүдийн суурийг олж авах бөгөөд бодит амьдралыг макро эдийн засгийн онолын асуудлуудтай уялдуулан харах дадал эзэмшинэ. 8. Агуулгын стандарт: Макро эдийн засгийн онолын үндсэн суурь ойлголтууд, эдийн засгийн үзүүлэлтүүдийн уялдаа холбоо, төрийн зохицуулалт, тэдгээрийн мөн чанар, үр дүнг энгийн түвшинд яригдах сэдвүүдийн хүрээнд багтааж авч үзэх болно. 9. Арга зүйн стандарт:

Upload: onobold-odgerel

Post on 22-Jul-2015

461 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

“Макро эдийн засгийн онол” хичээлийн стандарт

1. Хичээлийн нэр: Макро эдийн засгийн онол

2. Хичээлийн индекс: EC202

3. Мэргэжил: ОУЭЗ, БЭЗМ, НББ, СМ, ММ, АЖМ, ҮМ

4. Судлах кредит: 3.0

5. Хичээлийн зорилго: Энэ хичээлээр макро түвшний судалгааны үндсэн ойлголтуудыг

энгийн түвшинд танилцуулж, макро эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх арга зам,

бодлогын арга хэрэгслүүд, тэдгээрийн эерэг сөрөг үр дагаваруудыг таниулахыг эрхэмлэнэ.

Уг хичээл нь сургалтын төлөвлөгөөний дагуу эдийн засгийн салбарын мэргэжлийн ангид

заагдах мэргэшүүлэх хичээлүүдийг судлахад суурь болж өгөх болно.

6. Хичээлийн зорилт:

Макро эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны аргууд

Үндэсний эдийн засгийн үзүүлэлтүүд, тэдгээрийн уялдаа холбоо

Нийт эрэлт, нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр

Эдийн засгийн мөчлөг, инфляци, ажилгүйдэл

Засгийн газраас явуулдаг сангийн бодлого

Төв банкнаас явуулдаг мөнгөний бодлого

Нээлттэй эдийн засаг дахь шийдвэр гаргалт, төрийн бодлого

Эдийн засгийн өсөлтийн асуудлууд зэргийг эдийн засгийн онолын үндэслэлтэйгээр

тайлбарлаж, математик, статистикийн тооцооллын аргачлалууд дээр тулгуурлан

судална.

7. Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал:

Мэдлэг: Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд болоод макро түвшний

судалгааны үндсэн ойлголтуудыг авч, макро эдийн засгийн онолын мэдлэгийн

суурийг эзэмшинэ.

Чадвар: Макро эдийн засгийн харилцааны энгийн асуудлуудыг шийдвэрлэх арга

зам, бодлогын арга хэрэгслүүд, тэдгээрийн эерэг, сөрөг үр дагаваруудыг эдийн

засгийн онолын үндэслэлтэйгээр харж, бичил тайлбар хийх чадварыг эзэмшинэ.

Дадал: Макро эдийн засгийн онолын бусад хичээлүүдийн суурийг олж авах бөгөөд

бодит амьдралыг макро эдийн засгийн онолын асуудлуудтай уялдуулан харах

дадал эзэмшинэ.

8. Агуулгын стандарт: Макро эдийн засгийн онолын үндсэн суурь ойлголтууд, эдийн

засгийн үзүүлэлтүүдийн уялдаа холбоо, төрийн зохицуулалт, тэдгээрийн мөн чанар, үр

дүнг энгийн түвшинд яригдах сэдвүүдийн хүрээнд багтааж авч үзэх болно.

9. Арга зүйн стандарт:

Энэ хичээл нь 32 цагийн лекц, 32 цагийн семинарын хичээлийн хэлбэрээр явагдах

ба оюутан долоо хоногт лекцийн хичээлийг танхимд 2 цагаар, семинарын

хичээлийг танхимд 2 цагаар судалж 3 багц цагийг биелүүлнэ.

Лекцийн хичээлээр тухайн сэдвийн агуулгыг бүрэн хамарсан онолын гол

асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх гол арга замуудыг авч үзэх ба лекцийн хичээл

нь багш төвтэй сургалтын хэлбэрээр буюу багшийн онолын мэдлэг, чадвараа

оюутнуудад хүртээх заах арга зүйн асуудал давамгайлсан байдлаар зохион

байгуулагдана.

Семинарын хичээл нь тухайн сэдвийн хүрээнд оюутан лекцийн хичээлээр болон эх

сурвалжуудаас олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэн бататгаж, мэдлэг чадвараа

дээшлүүлэхэд чиглэгдсэн, шавь төвтэй сургалтын хэлбэрээр буюу оюутнуудын

танин мэдэхүйн идэвхитэй үйл ажиллагаа давамгайлсан байдлаар зохион

байгуулагдана.

Оюутны бие даалтын ажлыг Улаанбаатар дээд сургуулийн захирлын 2007 оны 06

дугаар сарын 25-ны өдрийн 2/65 дугаар тушаалын хавсралт №2-ын дагуу зохион

байгуулж, үнэлж дүгнэнэ.

1. Үнэлгээний стандарт:

Оюутнуудын мэдлэг чадвар, дадлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллагаас тогтоосон журмын хүрээнд боловсруулагдсан Улаанбаатар дээд

сургуулийн захирлын 2007 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2/65 дугаар тушаалын

хавсралт №3-ын дагуу үнэлж дүгнэнэ.

Нэмэлт тайлбар: Уг хичээл нь сургалтын төлөвлөгөөнд зааснаар батлах шалгалттай

хичээл бөгөөд багш үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийн багтаамжийг боловсролын

тогтолцоонд хэрэглэгддэг боломжит аргуудаар баяжуулж үнэлгээг тогтооно.

11. Орчны стандарт: А. Сургуульд тавигдах шаардлага

Монгол улсын боловсролын тухай хууль

Монгол улсын дээд боловсролын тухай хууль

“Улаанбаатар дээд сургууль”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 02

дугаар сарын 28-ны өдрийн анхдугаар хурлын шийдвэрээр баталсан

“Улаанбаатар дээд сургуулийн дүрэм”

Улаанбаатар дээд сургуулийн дотоод журам болон бусад холбогдох хууль,

тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актуудад

заасан сургуульд тавигдах шаардлагууд, сургуулийн болон албадууд, албан

тушаалтнуудад тавигдах шаардлагууд, тэдний эрх болон үүргүүд

Б. Багшид тавигдах шаардлага

Монгол улсын боловсролын тухай хууль

Монгол улсын дээд боловсролын тухай хууль

Монгол улсын БСШУ-ын сайдын 2006 оны 482 дугаар тушаал

“Улаанбаатар дээд сургууль”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2002 оны 02

дугаар сарын 28-ны өдрийн анхдугаар хурлын шийдвэрээр баталсан

“Улаанбаатар дээд сургуулийн дүрэм”

Улаанбаатар дээд сургуулийн дотоод журам

Улаанбаатар дээд сургуулийн захирлын 2007 оны 03 дугаар сарын 14-ний

өдрийн анхдугаар 2/41 дугаар тушаалын хавсралт

Улаанбаатар дээд сургуулийн захирлын 2007 оны 03 дугаар сарын 23-ны

өдрийн дугаар тушаалын хавсралт №1

Улаанбаатар дээд сургуулийн захирлын 2003 оны 03 дугаар сарын 05-ны

өдрийн 01/11 дугаар тушаалын хавсралт№6

Улаанбаатар дээд сургуулийн захирлын 2002 оны 11 дүгээр сарын 11-ний

өдрийн 02/33 дугаар тушаалын хавсралт №1 болон бусад холбогдох хууль,

тогтоомжийн бусад актуудад заасан багшид тавигдах шаардлагууд, багшийн

эрх болон үүргүүд

Эдийн засгийн онолын /economist/ мэргэжилтэй, мэргэжлийн сургалтуудыг зах

зээлийн эдийн засгийн тогтолцооны үед болон тухайн үед зах зээлийн эдийн

засагтай байсан улс оронд дүүргэж мэргэшсэн, орчин үеийн техник, тоног

төхөөрөмжүүд дээр ажиллаж, тэдгээрийг ашиглах чадвартай, үзэл бодлоо

чөлөөтэй илэрхийлдэг ч түүнийгээ оюутнуудад тулган шаарддаггүй,

сэтгэлгээний хувьд залуу байх.

12. Сургалтын хэрэглэгдэхүүн:

Эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан сургалтын

төлөвлөгөөний дагуу явагдах бүх хэлбэрийн хичээлийг явуулах боломжийг

бүрэн хангасан барилга байгууламж, анги танхим, уншлагын заал, номын

сан, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд, бусад шаардлагатай материалууд

Уг хичээлд агуулгаараа нийцэх орчин үеийн мэдээллийн эх сурвалж, ном

сурах бичиг, гарын авлагууд

Хичээлийн агуулгад нийцсэн гадаад, дотоодын тогтмол хугацаанд хэвлэгдэн

гардаг сэтгүүлүүд зэрэг