medeelel10 saraa

21
10-р анги мэдээлэл бүлэг сэдэв боловсруулсан багш: Х. Энхсаран

Upload: enhsarantsahim

Post on 20-Jun-2015

1.031 views

Category:

Documents


7 download

TRANSCRIPT

Page 1: Medeelel10 saraa

10-р анги мэдээлэл бүлэг сэдэв

боловсруулсан багш: Х. Энхсаран

Page 2: Medeelel10 saraa

Мэдээлэл

Мэдээлэл гэдэг үгийг тайлбар толиос харвал “ямар нэгэн юмны тухай мэдээ”

гэж бичсэн байнаМэдээг илгээж байгаа талыг илгээгч

Хүлээн авч байгаа талыг хүлээн авагч гэдэг

Page 3: Medeelel10 saraa

Мэдээ ба шуугиан

Мэдээ нь хүлээн авагчид ач холбогдолтой байвал мэдээлэл болох ба хамааралгүй эсвэл ач

холбогдолгүй зүйл байвал тэр нь мэдээлэл биш зүгээр л шуугиан

болно.

Page 4: Medeelel10 saraa

Өгөгдөл -мэдээлэл- мэдлэгӨгөгдөл нь үсэг, тоо, тэмдэгтүүдийн цуглуулга бөгөөд тэдгээрийг тодорхой зорилгоор бүлэглэснийг мэдээлэл, мэдээллээс цааш хэрэгтэйгээ шүүж ерөнхийлсөн хэсгийг мэдлэг гэж тодорхойлдог.

Ерөнхий болгох

Мэдлэг

Мэдээлэл

Өгөгдөл

Бага хэмжээ

Бодит болгох Их хэмжээ

Page 5: Medeelel10 saraa

Мэдлэг

Ерөнхийдөө зохион байгуулалтад орсон мэдээллийг бүхэлд нь мэдлэг гэнэ.

Тухайн салбартай холбоотой үндсэн ойлголт, мэргэжлийн хүний туршлага зэрэг нь мэдлэгт хамаарна.

Page 6: Medeelel10 saraa

Хүний ой ухаан

Хүний ой ухаанд бүх төрлийн өгөгдөл болон мэдээллийг хадгалахад хэмжээ нь багадах учир зөвхөн тэдгээрээс ерөнхийлсөн мэдлэгийг хадгалдаг. Иймээс өгөгдөл болон мэдээллийг эргэж санахад хугацаа шаардахаас гадна сэргэх нарийвчлал нь бага байна.

Page 7: Medeelel10 saraa

Мэдээллийн үнэ цэнэ

Бид өдөр тутмынхаа амьдралд үйл ажиллагаа явуулахын тулд янз бүрийн шийдвэрийг гаргадаг Энэ үед шийдвэр гаргахад дөхөм болдог зүйл нь мэдээлэл юм. Өнөө үед телевиз радио сонин сэтгүүл зэрэг мэдээлэлийг хэрэглэсээр их хэмжээний мэдээлэл урсаж байна. Эдгээр нь хамгийн шинэ хэрэгцээтэй мэдээллийг хүлээн авагчид хүргэдэг.

Page 8: Medeelel10 saraa

Мэдээллийн үнэ цэнэ

Интернетийг ашиглан мэдээллийн үйлчилгээг явуулдаг бизнес хөгжиж байна.

Хувийн мэдээлэл электрон арилжаатай холбоотой мэдээлэл ч бас бараа бүтээгдэхүүн шиг үнэ цэнэтэй болсон.

Page 9: Medeelel10 saraa

.

Жишээлбэл ,шинэ бүтээгдэхүүн худалдаанд гаргахаас хэдэн сарын өмнөөс түүний тухай мэдээлэл сонин сэтгүүл дээр гардаг. Ингэснээр чанартай сайн бүтээгдэхүүн гэсэн ойлголтыг хүмүүст төрүүлж худалдаанд гарч эхлээгүй байхад л тухайн бүтээгдэхүүнийг худалдан авах хүсэл төрүүлдэг.

Жинхэнэ бараа бүтээгдэхүүн нь байхгүй ч гэсэн зөвхөн мэдээлэлд тулгуурлаж ,худалдааны захиалга хийгдэж байгаа нь мэдээллийг мөнгө эд бараатай адил үнэ цэнэтэйг харуулж байна

мэдээлэл мөнгө эд бараатай адил үнэ цэнэтэй

Page 10: Medeelel10 saraa

“Мэдээлэл бол хүчтэй

Хүлээн авагчид ашигтай мэдээлэл нь маш үнэ цэнэтэй байдаг үүнийг “Мэдээлэл бол хүчтэй “,” Мэдээллийн дайн “,”Мэдээллийн эрин “,”Мэдээлэлжсэн нийгэм” гэх мэт үг хэллэгээс ойлгож болно.

Орчин үед хүмүүс мэдээлэл хэмээх биегүй зүйлд мөнгө төлж эхэлж байна.

Page 11: Medeelel10 saraa

Мэдээллийн эмх цэгц

18 ширхэг шүдэнзийг ширээн дээр асгавал эхний зураг дээрх шиг эмх замбараагүй унана. Тохиолдлоор SOS байрлалаар унах магадлал нь туйлын бага байна. Харин ийм байрлалыг

хүн гараараа өрж байрлуулж болно.Дээрх 2 зургийн ялгааг авч үзье. Эхний зүраг

дээр шүдэнз эмх замбараагүй байгаа бол дараагийн Зураг дээр эмх цэгцэнд орж 1

шүдэнз хөдөлгөөд гаргах бодлогыг илэрхийлж байна. Энд эмх цэгцгүй өгөгдлүүдийг боловсруулж (Шүдэнзийг эмх цэгцтэй

байрлуулж) ойлгомжтой болгосноор мэдээлэл болж байна. Н.Лүдэвдорж

Page 12: Medeelel10 saraa

Мэдээллийн боловсруулалт

Асуудлыг шийдэхэд эхлээд зорилгодоо хамааралтай

– мэдээллийг цуглуулж – түүнээс хэрэгтэйгээ сонгож– өөр мэдээлэлтэй харьцуулан – тохируулах тооцоолох замаар– шинэ мэдээллийг үүсгэдэг.

Page 13: Medeelel10 saraa

Мэдээлэл боловсруулах

Page 14: Medeelel10 saraa

Шийдвэр гаргах

Гаргаж авсан шинэ мэдээлэлдээ үндэслэн дараагийн үйлдлийг тодорхойлж шийдвэрээ гаргана.

Page 15: Medeelel10 saraa

Жишээ

Сурагч Ц амралтын өдөр найзтайгаа А дүүргийн нутаг дэвсгэрээр аялах төлөвлөгөө хийх үйлийн схемийг харуулав;

Page 16: Medeelel10 saraa

Үйл ажиллагааны төлөвлөгөө

Хамт явах найзынхаа санаа бодлыг асууна.

Номын сангаас аяллын гарын авлага,А дүүргийн чухал газрууд,түүхийн дурсгалт газрууд,А дүүрэг рүү явах тээврийн хэрэгсэл ,тээврийн хөлс зэргийг ирж мэднэ.

Интернетээс А дүүргээр аялах газруудаа шалгаж үзнэ.

Телевиз,сонин,интернэтээс тухайн өдрийн цаг агаарын мэдээг олж авна.

Цуглуулсан мэдээлэл дээрээ үндэслэн А дүүргээр аялах төлөвлөгөөг зохионо.

Page 17: Medeelel10 saraa

Мэдээллийн боловсруулалт

Ийм маягаар мэдээлэлийг цуглуулж,тооцоолон харьцуулж илүү үнэ өртөгтэй шинэ мэдээлэлийг бүтээх зорилготой дараалсан ажлыг мэдээлэлийн боловсруулалт гэнэ.

Page 18: Medeelel10 saraa

МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ

СОРИЛ

Page 19: Medeelel10 saraa

Асуулт №1

ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХ ҮГ ХЭЛЛЭГИЙГ НӨХӨЖ БИЧНЭ ҮҮ.

ӨГӨГДӨЛ НЬ ҮСЭГ,ТОО,ТЭМДЭГТҮҮДИЙН ЦУГЛУУЛГА БӨГӨӨД ТЭДГЭЭРИЙГ ТОДОРХОЙ ЗОРИЛГООР БҮЛЭГЛЭСНИЙГ … .. .. . .. , МЭДЭЭЛЛЭЭС ЦААШ ХЭРЭГТЭЙГЭЭ ШҮҮЖ ЕРӨНХИЙЛСӨН ХЭСГИЙГ … . ... . .. ГЭЖ ТОДОРХОЙЛДОГ.

Page 20: Medeelel10 saraa

Асуулт № 2

ӨГЛӨӨ БОСООД ГАДАГШАА“СУРГУУЛЬ,АЖИЛ ГЭХ МЭТ” ЯВААД,ГЭРТЭЭ ЭРГЭН ИРЭХ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛД “ЯМАР МЭДЭЭЛЭЛ ЯАЖ ТУС БОЛДОГ”

ХЭРЭВ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ БОЛОН КОМПЬЮТЕРИЙН СҮЛЖЭЭ СҮЛЖЭЭ БАЙХГҮЙ БАЙСАН БОЛ БИДНИЙ ӨДӨР ТУТМЫН ЯМАР БАЙХ БАЙСАН ТАЛААР ХАРЬЦУУЛЖ ЯРИЛЦАНА УУ.

Page 21: Medeelel10 saraa

“Мэдээллийн үнэ цэнэ”

сэдэвт илтгэл бичнэ үү.