microsoft office word 2007

7
Шинжлэх ухаан технологийн их сургууль Компьютерийн техник менежментийн сургууль 2011 он Microsoft Office Word 2007 У ЛААНБААТАР

Upload: ojargal

Post on 20-Jun-2015

7.807 views

Category:

Documents


8 download

TRANSCRIPT

Page 1: Microsoft office word 2007

Microsoft Office Word 2007 Компьютерийн хэрэглээ

ШУТИС-КТМС Page 1

Шинжлэх ухаан технологийн их сургууль Компьютерийн техник менежментийн сургууль

2011 он

Microsoft Office

Word 2007

У Л А А Н Б А А Т А Р

Page 2: Microsoft office word 2007

Microsoft Office Word 2007 Компьютерийн хэрэглээ

ШУТИС-КТМС Page 2

Гарчиг

Contents Оршил.............................................................................................................................. 2

Microsoft Office Word 2007 програмын тухай ................................................................. 3

Програмыг хэрхэн ашиглах вэ? ..................................................................................... 4

Microsoft Office Word 2007 програмыг хэрэглэгчдэд зөвлөгөө ..................................... 5

Дүгнэлт ............................................................................................................................ 7

Оршил Энэхүү тайланд Компьютерийн хэрэглээ 1 хичээлийг үзсэнээ бататгахын тулд

“Лабораторын ажил 5-7”-г хийсэн тухай бичсэн болно.

Microsoft Word 2007 програм нь Microsoft компаниас гаргасан багц

програмуудын нэг бөгөөд 2007 оны 1 сард хэрэглээнд гарсан.Цэсийн мөр(Menu

Bar), хэрэгслийн мөр (Toolbar) зэргийн туузаар (Ribbon) сольсон.Ингэснээр бичиг

баримт боловсруулах явцыг улам хурдан болгож, хэрэглэгчдэд Word програмыг

ашиглахад улам хялбар болгож өгсөн. Тууз (Ribbon) нь бусад Microsoft Office 2007

багцын програмд шинээр хийгдсэн нийтлэг өөрчлөлт юм. Microsoft Word 2007

програм нь хэрэглэгчдийн цагийг хэмнэсэн, баримт бичгийн харагдах байдлыг улам

сайжруулсан зэрэг олон шинэ боломжуудыг агуулсан.Эдгээр шинэ боломжуудаас

дурьдахад:

Жижиг хэрэгслийн мөр (Mini Toolbar)

Гарын товчлуурын хослолын санамж (Key Tips)

Бэлэн хэлбэрүүд (Quick Styles) зэрэг болно

Page 3: Microsoft office word 2007

Microsoft Office Word 2007 Компьютерийн хэрэглээ

ШУТИС-КТМС Page 3

Microsoft Office Word 2007 програмын тухай Microsoft Word 2007 програм нь Microsoft

компаниас гаргасан багц програмуудын нэг бөгөөд

2007 оны 1 сард хэрэглээнд гарсан.Цэсийн

мөр(Menu Bar), хэрэгслийн мөр (Toolbar) зэргийн

туузаар (Ribbon) сольсон.Ингэснээр бичиг баримт

боловсруулах явцыг улам хурдан болгож,

хэрэглэгчдэд Word програмыг ашиглахад улам

хялбар болгож өгсөн. Тууз (Ribbon) нь бусад

Microsoft Office 2007 багцын програмд шинээр

хийгдсэн нийтлэг өөрчлөлт юм. Microsoft Word 2007

програм нь хэрэглэгчдийн цагийг хэмнэсэн, баримт

бичгийн харагдах байдлыг улам сайжруулсан зэрэг

олон шинэ боломжуудыг агуулсан.Эдгээр шинэ боломжуудаас дурьдахад:

Жижиг хэрэгслийн мөр (Mini Toolbar)

Гарын товчлуурын хослолын санамж (Key Tips)

Бэлэн хэлбэрүүд (Quick Styles) зэрэг болно

Page 4: Microsoft office word 2007

Microsoft Office Word 2007 Компьютерийн хэрэглээ

ШУТИС-КТМС Page 4

Програмыг хэрхэн ашиглах вэ?

1. Шинэ файл үүсгэхдээ Office Button ->New командыг сонгоно.

2. Цаасны хэмжээг А4 болгон тохируулахдаа Page Layout->Size командыг

ашиглана.Нэмэлт сонголтуудыг гаргахдаа Page Layout бүлгийн Page setup хэсгийн ард

байрлах харилцах цонх гаргах хэсэг дээр дарахад цаасны хэмжээ сонгох цонх гарч

ирнэ.Сонголтоо хийгээд ОК товч дарж баталгаажуулна.Cancel товчоор хэрэгсэхгүй

болгоно, Default товч дарвал таны сонгосон сонголт Word програм эхлэх бүрд

тавигдсан байх болно.

3. Шугамын хуваарыг сантиметр болгоно. Ингэхдээ Office Button ->Word options-> Advanced командыг ашиглах ба

эндээс Display хэсгээс Inch-ийг Centimeter болгон өөрчилнө.

4. Хуудасны хоосон зайн хэмжээг тохируулахдаа Page Layout бүлгийн Page setup хэсгээс Margins командыг

сонгоно. Эсвэл Page Layout бүлгийн Page setup хэсгийн ард байрлах харилцах цонх гаргах товч дээр дарж

Margins хэсгийг идэвхжүүлнэ.Торирох сонголтуудаа идэвхжүүлээд ОК товч дарна.

Top- хуудасны дээд талын зай Left-Хуудасны зүүн талын зай

Bottom-Хуудасны доод талын зай Right-Хуудасны баруун талын зай

5. Текстэнд хэвжүүлэлт хийхдээ Home бүлэг дээр байрлах хэсгүүдийн командуудыг ашиглана. Font хэсэгт текстийг

тодруулах (Bold), налуу болгох (Italic), үгийн доогуур зураастай бичих (Underline), хэмжээ өөрчлөх (Font Size)

командууд байна. Параграф (Paragraph) хэсэгт дугаарлалт тэмдэглэгээ тавьдаг (Bullets), зэрэгцүүлэлт хийдэг

командууд байдаг.

Page 5: Microsoft office word 2007

Microsoft Office Word 2007 Компьютерийн хэрэглээ

ШУТИС-КТМС Page 5

Microsoft Office Word 2007 програмыг хэрэглэгчдэд

зөвлөгөө 1. Шинэ хуудас нэмэхдээ гарнаас Ctrl+enter сонголт хийдэг.Эсвэл Page Layout-

> Breaks сонголтоор шинэ хуудсыг нээж болдог.

2. Баримт бичгийн дээр эсвэл доод хэсэгт

бичигддэг мэдээллийг хуудасны хөл,

толгойн мэдээлэл гэж нэрлэдэг.Хөл

толгойн мэдээллэл бичих хэсэг нь хуудасн

ы дугаар, огноо, номын гарчиг, зохиогчийн

нэр, номын бүлгийн нэр зэрэг мэдээллийг

агуулсан байж болно.

Хөл толгойн мэдээлэл бичих хэсгийг

нээхдээ Insert бүлгийн Header & Footer хэсгийн Edit Header эсвэл Edit Footer

сонголт хийнэ.

3. Эхний хуудсыг өөр байлгах тохируулга хийхдээ хуудасны хөл эсвэл толгойн

хэсэгт хулганы заагчаа байрлуулан 2 товшино. Header & Footer Tools

бүлгийн Options хэсгээс Different First Page сонголт хийнэ. Харин тэгш

сондгой хуудас дээрх хөл толгойн мэдээллийг өөр байлгахын тулд хөл

толгойн мэдээлэл бичих хэсгийг нээгээд Design бүлгийн Options хэсгээс

Different Odd &Even Pages командыг сонгоно.

Гүйцэтгэх даалгавар 2:

Үгэнд ишлэл оруулахдаа тухайн үгээ идэвхжүүлээд References табын Insert

Footnotes командыг сонгоно.

Гүйцэтгэх даалгвар 3:

1. Microsoft Word програм ашиглан зураг зурах бол Insert табын Shapes

сонголтоос бэлэн дүрс ашиглан зурж болдог.

Page 6: Microsoft office word 2007

2. Зургийн бүх хэсгүүдийг нэгтгэж тэмдэглэхдээ зургийн хэрэгслийн мөрийн

Draw, Group командаар нэгтгэнэ.

3. Дүрс дотор үг бичихдээ хэвжүүлэх буюу Format табын Edit text командыг

сонгоно. Эсвэл тухайн дүрс дээр хулганы зүүн товчийг нэг товшин мөн

хулганы баруун товчийг дарж Add text сонголтыг сонгож болдог.

Page 7: Microsoft office word 2007

Microsoft Office Word 2007 Компьютерийн хэрэглээ

ШУТИС-КТМС Page 7

Дүгнэлт Мэдээлэл технологи асар хурдацтай өсөн, өөрчлөгдөж байгаа өнөөгийн цаг үед компьютерийн анхан шатны

мэдлэггүйгээр аливаа зүйлийг хийхэд хэцүү. Тийм учраас энгийн хэрэглээний програмыг маш сайн эзэмшсан байх нь

цаашдаа бидний ажил, амьдралд ихээхэн хэрэгцээ шаардлагатай тул энэ тайланд Microsoft Word програмыг ашиглах

зааврыг оруулсан болно.

Ашигласан материал:

1. Цэрэнжавын Уранбилэг “Word 2007 програм” гарын авлага