mongolia: environment sector fact sheet - adb.org · газраас онцгой ач...

4
Ядуурлыг бууруулах ба байгаль орчныг хамгаалах асуудал хоорондоо ихээхэн уялдаатай болохыг Түншлэлийн стратегит онцлон тэмдэглэсэн. Түүнчлэн хөдөө орон нутагт байгаль орчны менежментийг сайжруулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, ус, ойн нөөц, газар төлөвлөлт болон газрын менежментийг хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэхэд Засгийн газарт туслалцаа үзүүлэх АХБ-ны боломжуудыг тодорхойлсон болно. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд 2006 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийн бүлэг, нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа явуулах үндэс суурийг тавьсан байдаг. Эдгээр бүлэг, нөхөрлөлүүдийн байгалийн нөөцийн менежментийн БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ Монгол Улс нь байгалийн баялаг ихтэй, өвөрмөц сайхан байгальтайгаас гадна хөдөөгийн уламжлалт амьдралын хэв маягийг хадгалсаар ирсэн билээ. Гэвч эдийн засгийн хөгжил ба хүн амын хурдацтай өсөлт нь уур амьсгалын өөрчлөлттэй хослон байгалийн нөөцийн, нэн ялангуяа ой мод, усны нөөцийн хомсдолд хүргэж, агаар, хөрс, усны бохирдлыг нэмэгдүүлж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд Азийн хөгжлийн банк (АХБ) олон улсын хөгжлийн тэргүүлэх түншлэгчийнхээ хувиар 1991 оноос хойш Монгол Улсын төр засаг, иргэний нийгмийн байгууллагууд болон ард иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирлээ. АХБ-ны байгаль орчны салбарын үйл ажиллагаа нь тус банкнаас Монгол Улстай хамтран АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАР ДАХЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА чадавхийг бэхжүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн хог хаягдлын менежмент болон аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэлбэрийг турших, тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд амьдарч буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэгт АХБ буцалтгүй тусламжийн төслүүдээрээ дамжуулан дэмжлэг үзүүлж байна. Төрөөс хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн 1 хүрээнд явагддаг бөгөөд уг стратегийг 4-5 жил тутам Засгийн газартай харилцан тохиролцож, шинэчлэн боловсруулдаг. Түншлэлийн стратеги нь төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн чиглэлийг уян хатан болгохын зэрэгцээ одоо хэрэгжиж буй төслүүдийг цаашид үргэлжлүүлэх, шинээр тулгарч буй бэрхшээл сорилтуудыг шийдвэрлэх боломжийг АХБ-нд олгодог. 2017-2020 онд хэрэгжүүлэх түншлэлийн стратегийнхаа хүрээнд АХБ байгаль орчны хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, байгалийн нөөцийн менежментийг сайжруулах, байгаль орчны бохирдлыг бууруулах, гамшгийн эрсдэлийн удирдлагыг 1 АХБ. 2017. Монгол улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратеги (2017–2020). Манила хот. https://www.adb.org/documents/mongolia-country-partnership- strategy-2017-2020. бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлнэ. Сүүлийн жилүүдэд АХБ-наас байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн цар хүрээ улам нэмэгдсээр байгаа бөгөөд 2008-2016 онд нийт 26.5 сая ам.долларын буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төслүүдийг хэрэгжүүлжээ. 2017–2019 онд АХБ Монгол Улсын Засгийн газраас онцгой ач холбогдол өгч буй ногоон хөгжлийг хангах, байгалийн нөөц баялгийг тогтвортой ашиглахад чиглэсэн зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төслүүдээр дамжуулан байгаль орчны салбарт үзүүлэх дэмжлэгээ улам нэмэгдүүлэхээр ажиллаж байна. ойн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, ойн удмын сангийн менежментийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр АХБ техникийн туслалцааны төслүүд хэрэгжүүлж буй бөгөөд ойн тогтвортой менежментийг сайжруулахад ойн нөхөрлөлүүд болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх санал санаачлагуудыг дэмжин ажиллаж байна.

Upload: others

Post on 06-Sep-2019

14 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Ядуурлыг бууруулах ба байгаль орчныг хамгаалах асуудал хоорондоо ихээхэн уялдаатай болохыг Түншлэлийн стратегит онцлон тэмдэглэсэн. Түүнчлэн хөдөө орон нутагт байгаль орчны менежментийг сайжруулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, ус, ойн нөөц, газар төлөвлөлт болон газрын менежментийг хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэхэд Засгийн газарт туслалцаа үзүүлэх АХБ-ны боломжуудыг тодорхойлсон болно. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд 2006 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийн бүлэг, нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа явуулах үндэс суурийг тавьсан байдаг. Эдгээр бүлэг, нөхөрлөлүүдийн байгалийн нөөцийн менежментийн

БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ

Монгол Улс нь байгалийн баялаг ихтэй, өвөрмөц сайхан байгальтайгаас гадна хөдөөгийн уламжлалт амьдралын хэв маягийг хадгалсаар ирсэн билээ. Гэвч эдийн засгийн хөгжил ба хүн амын хурдацтай өсөлт нь уур амьсгалын өөрчлөлттэй хослон байгалийн нөөцийн, нэн ялангуяа ой мод, усны нөөцийн хомсдолд хүргэж, агаар, хөрс, усны бохирдлыг нэмэгдүүлж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд Азийн хөгжлийн банк (АХБ) олон улсын хөгжлийн тэргүүлэх түншлэгчийнхээ хувиар 1991 оноос хойш Монгол Улсын төр засаг, иргэний нийгмийн байгууллагууд болон ард иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирлээ. АХБ-ны байгаль орчны салбарын үйл ажиллагаа нь тус банкнаас Монгол Улстай хамтран

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАР ДАХЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА

чадавхийг бэхжүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн хог хаягдлын менежмент болон аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэлбэрийг турших, тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд амьдарч буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэгт АХБ буцалтгүй тусламжийн төслүүдээрээ дамжуулан дэмжлэг үзүүлж байна. Төрөөс

хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн1 хүрээнд явагддаг бөгөөд уг стратегийг 4-5 жил тутам Засгийн газартай харилцан тохиролцож, шинэчлэн боловсруулдаг. Түншлэлийн стратеги нь төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн чиглэлийг уян хатан болгохын зэрэгцээ одоо хэрэгжиж буй төслүүдийг цаашид үргэлжлүүлэх, шинээр тулгарч буй бэрхшээл сорилтуудыг шийдвэрлэх боломжийг АХБ-нд олгодог.

2017-2020 онд хэрэгжүүлэх түншлэлийн стратегийнхаа хүрээнд АХБ байгаль орчны хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, байгалийн нөөцийн менежментийг сайжруулах, байгаль орчны бохирдлыг бууруулах, гамшгийн эрсдэлийн удирдлагыг

1 АХБ. 2017. Монгол улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратеги (2017–2020). Манила хот. https://www.adb.org/documents/mongolia-country-partnership-strategy-2017-2020.

бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлнэ. Сүүлийн жилүүдэд АХБ-наас байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн цар хүрээ улам нэмэгдсээр байгаа бөгөөд 2008-2016 онд нийт 26.5 сая ам.долларын буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төслүүдийг хэрэгжүүлжээ. 2017–2019 онд АХБ Монгол Улсын Засгийн газраас онцгой ач холбогдол өгч буй ногоон хөгжлийг хангах, байгалийн нөөц баялгийг тогтвортой ашиглахад чиглэсэн зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төслүүдээр дамжуулан байгаль орчны салбарт үзүүлэх дэмжлэгээ улам нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

ойн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, ойн удмын сангийн менежментийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр АХБ техникийн туслалцааны төслүүд хэрэгжүүлж буй бөгөөд ойн тогтвортой менежментийг сайжруулахад ойн нөхөрлөлүүд болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх санал санаачлагуудыг дэмжин ажиллаж байна.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ

Газар зүйн байршлын онцлог болон эмзэг экосистемээсээ шалтгаалан Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөнд ихээхэн өртөмтгий байдаг.2 Цөлжилт нэмэгдэх, ган, зудын давтамж ихсэх, усны нөөц болон биологийн төрөл зүйл хомсдох зэрэг нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар юм. Цаг агаарын эрс тэс үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгдсэн бөгөөд 21 дүгээр зууны дунд үе гэхэд энэ хэмжээ 23–60 хувиар өсөх төлөвтэй байна. Мөн ой хээрийн түймрийн давтамж, хамрах талбайн хэмжээ 1950 оноос хойш ихээхэн нэмэгджээ.3 Хэдийгээр уур амьсгалын өөрчлөлтийн төлөв байдал ирээдүйд ямар байх нь тодорхойгүй ч, цаашдын хандлагаас харахад голын усны түвшин буурч, улирал хоорондын ялгаа өөрчлөгдөж, усны нөөцийн нөхөн сэргээлт буурснаас гүний усны түвшин буурах дүр зураг харагддаг. Тухайлбал, 1990-ээд оноос хойш малын тоо толгой нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрснээс Монгол орны

2 Агаарын жилийн дундаж температур 1940-2008 онд 2.140C хэмээр нэмэгдсэн. Д.Дагвадорж 2010. НҮБ-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хэрэгжилтийн тухай Монгол улсын 2 дугаар тайлан. Улаанбаатар хот.

3 A. Хэссл ба бусад. 2012. Модны цагиргаар Монгол орны төвийн бүсийн түймрийн түүхийг тогтоох нь. Зэрлэг байгаль дахь түймрийн тухай олон улсын сэтгүүл 21. хуудас 86–92.

4 27 мянган ам километр талбай буюу Монголын газар нутгийн 2 орчим хувь нь хүлэрт намаг байдаг тухай судалгааны урьдчилсан дүн гарсан.

хүлэрт намгийн нөөцийг хамгаалах асуудал хурцаар тавигдах болсон.4 Хүлэрт намаг нь ойр орчмынхоо газар нутаг, бэлчээрийн хөрсний чийгшлийг хадгалж, гол усны урсацыг нэмэгдүүлж, хөрсний доройтлоос сэргийлж, гүний усны түвшинг тогтоон барьдаг. Харин хүлэрт намаг хатсанаас болж биологийн төрөл зүйл хомсдож, нүүрстөрөгчийн шингээх чадвар бууран, уул нуруудаас эх авдаг гол горхи хатаж ширгэхэд хүрээд байгаа юм.

Энэхүү асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгцээ шаардлагын дагуу АХБ усны үндэсний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, усны хомсдолыг багасгах үүднээс хүлэрт намгийн менежментийг сайжруулах чиглэлээр Засгийн газартай хамтран ажиллаж байна. Түүнчлэн, Монгол Улсын усны аюулгүй байдлыг айл өрхийн, эдийн засгийн, хот байгуулалтын, байгаль орчны болон устай холбоотой байгалийн гамшгийн

бэлэн байдлын гэсэн таван чиглэлээр үнэлж, цаашид сайжруулахад нь дэмжлэг үзүүлж байна. Энэ ажлын хүрээнд усны аюулгүй байдлыг сайжруулах хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах ажил мөн багтаж байгаа юм. Байгалийн онцгой үзэгдэл нь цаашид илүү олон хүний амь нас, эд хөрөнгөнд эрсдэл учруулж болзошгүй тул АХБ зуд, ой хээрийн түймэртэй тэмцэх чадавхийг орон нутагт бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ гамшгийг даван туулахад туслах буцалтгүй тусламжийн төслүүдийг (үүний дотор нэн яаралтай нөхөн сэргээх буцалтгүй тусламжийг) санхүүжүүлэн хэрэгжүүлж байна.

ШИНЭЭР ТУЛГАРЧ БУЙ БЭРХШЭЭЛ БА ТЭРГҮҮЛЭХ ШИНЭ ЧИГЛЭЛҮҮД

ХАНДИВЛАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УЯЛДАА ХОЛБОО, ХАМТЫН АЖИЛЛАГАА

5 Материалын урсгалд бараа, бүтээгдэхүүн, агаар дахь ялгарал, хатуу хог хаягдал, бусад үлдэгдэл хаягдлын эргэлтийг бүртгэдэг. НҮБ. 2012. Байгаль орчин, эдийн засгийн бүртгэлийн систем. Нью-Йорк.

6 2016 оны 12 дугаар сард PM2.5 тоосонцорын агууламж Улаанбаатар хотод 211 µ/м3 буюу Монгол улсын стандартаар тогтоосон өдрийн дундаж хэмжээнээс 4.2 дахин их байв. MNS.4585:2016). Эх сурвалж: http://www.agaar.mn/index?lang=mn.

2014 онд Монгол Улсын Засгийн газар тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулах зорилгоор Ногоон хөгжлийн бодлогыг баталснаар ногоон эдийн засгийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Улсын өмнө тулгарч буй байгаль орчин, эдийн засгийн хүндрэл бэрхшээлд ядуурал, орлогын тэгш бус хуваарилалт, байгалийн баялагт түшиглэсэн эдийн засгийн бүтэц, эрчим хүчний болон нөөцийн үр ашиггүй хэрэглээ, хаягдал ихтэй хэрэглээ, техник технологийн хоцрогдол, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдал зэргийг дурдаж болно. Байгаль орчин, эдийн засгийн дансны системийн Эрчим хүч, Материалын урсгалын5 болон Байгаль орчны татварын дансыг байгуулахад шаардлагатай гол үзүүлэлтийг тодорхойлон улмаар ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтэнд мониторинг хийх чадавхийг бэхжүүлэх чиглэлээр АХБ холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.6 Гэр хороололд амьдарч буй нэн ядуу айл өрхүүдийн түлж буй нүүрс болон төрөл бүрийн хог хаягдлаас ялгарч буй утаа, мөн хувийн тээврийн хэрэгслүүд болон агаарыг ихээр бохирдуулж буй нийтийн тээврийн хэрэгслүүд нь агаарын бохирдлын гол эх үүсвэр болж байна. АХБ буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төслүүдээрээ дамжуулан гэр хорооллын нам даралтын зуухыг орлох эрчим хүчний хэмнэлттэй халаалтын зуух нэвтрүүлэх, гэрийн зуухыг орлуулах механизмыг турших зэрэг ажлуудыг хийсэн. Мөн түүхий нүүрсний хэрэглээг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын ядуу өрхүүдийг дулаан тусгаарлах чадвар сайтай гэрийн бүрээсээр хангасан. Одоогийн байдлаар АХБ нь Улаанбаатар хотын агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нэн тэргүүний бодлогын арга хэмжээг тодорхойлон хэрэгжүүлэхэд дэмжлэг

АХБ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон хоёр талт хамтын ажиллагааны байгууллагуудтай түншлэл, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн. Байгаль орчны засаглал, байгалийн нөөцийн менежментийг сайжруулах чиглэлээр Япон Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн банк, Германы хөгжлийн агентлаг болон Дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Япон улсын Засгийн газар нь Ядуурлыг бууруулах Японы сангаар дамжуулан ядуурлыг бууруулах, байгаль орчны менежментийг сайжруулахад ихээхэн хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн. Уг сан нь АХБ-наас Монгол Улсын байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй буцалтгүй тусламж, техникийн туслалцааны ихэнх төслүүдийг санхүүжүүлж байгаа юм.

үзүүлэх бодлогын зээлийг олгохоор засгийн газартай хамтран ажиллаж байна.

Гэр хорооллын оршин суугчид наад захын дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй, эсвэл дэд бүтцийн үйлчилгээ маш хязгаарлагдмал нөхцөлд амьдардаг. Улмаар шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн хүртээмжгүй байдал, хөрс, усны бохирдлоос үүдсэн өвчлөл, эрсдэлд их хэмжээгээр өртдөг. Гэр хорооллын айл өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах, ялгадас хаягдлыг цуглуулахаас эхлээд тээвэрлэх болон боловсруулж бордоо үйлдвэрлэх үе шатуудыг багтаасан бохирын менежментийг нэвтрүүлэх төслийг АХБ иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Эдгээр үйл ажиллагаа нь цаашид Монгол Улсад хот суурин газруудын дэд бүтцийг өргөжүүлэх төлөвлөгөөтэй уялдан, сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодит суурь болох юм.

Creative Commons Attribution 3.0 IGO зохиогчийн эрх (CC BY 3.0 IGO) © 2018 АХБ. CC зохиогчийн эрх нь энэхүү товхимолын АХБ-ны бус зохиогчийн эрхийн материалд хамаарахгүй. АХБ-наас гаргасан материалын залруулгын жагсаалтыг дараах хаягаар орж үзнэ үү: http://www.adb.org/publications/corrigenda PSN ARM 189443-3 [email protected]

MOНГОЛ УЛС: АХБ-ны байгаль орчны салбар дахь үйл ажиллагаа(2017 оны 8 дугаар сарын 31-ний байдлаар)

Төслийн дугаар Төслийн нэр

Хэмжээ (сая ам. доллар)

Хугацаа

Батлагдсан ДууссанБуцалтгүй тусламж1 9125 Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментээр

ядуурлыг бууруулах 2.00 2008-08-05 2013-05-31

2 9127 Агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүч хэмнэхэд ядуу өрхүүдийг дэмжих

2.00 2008-09-23 2012-04-02

3 0200 Зудын гамшгийг даван туулах 2.50 2010-04-12 2014-06-30 4 9164 Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон хөдөөгийн амьжиргааг бий

болгох2.50 2012-06-08 2016-08-30

5 9183 Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалыг хөгжүүлэх болон иргэдийн амьжиргааг дэмжих

3.00 2015-12-07 2020-06-30

6 0475 Зудын гамшгийг даван туулах 2.00 2016-04-06 2016-10-11 7 9187 Зуд, ой хээрийн түймэртэй тэмцэх чадавхийг орон нутагт

бэхжүүлэх 3.00 2016-09-14 2020-04-30

8 9189 Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах

2.80 2016-11-11 2021-06-30

Дүн 19.80

Техникийн туслалцаа1 7462 Улаанбаатар хотын цэвэр агаар 0.50 2009-12-14 2012-06-01 2 8560 Туул голыг сэргээн сайжруулах 1.00 2013-12-13 2016-12-31 3 8802 Монгол орны хүлэрт намгийн стратеги төлөвлөлтийг дэмжих 0.40 2014-12-12 2017-06-30 4 8855 Усны үндэсний аюулгүй байдлын үнэлгээ 0.50 2014-12-19 2017-06-15 5 8874 Ойн зохистой менежментийг нэвтрүүлэх замаар иргэдийн

амьжиргааг дээшлүүлэх2.00 2015-01-13 2017-10-18

6 9043 Байгаль орчин, эдийн засгийн данс байгуулах чадавхийг бэхжүүлэх

0.70 2015-12-11 2018-03-31

7 9230 Аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх 1.10 2016-11-14 2018-05-31 8 9233 Ойн удмын санг хамгаалах 0.50 2016-11-18 2018-11-30

Дүн 6.70Бүгд дүн 26.50

Эх сурвалж: АХБ. Төсөл ба тендер https://www.adb.org/projects/country/mon/type/sovereign-public-1069/sector/agriculture-natural-resources-and-rural-development-1057.