negj hicheeliin hutulbur 2011 engiin

10
МОНГОЛЫН ТҮҮХ – II нэгж хичээлийн хөтөлбөр Нэгж хичээлийн сэдэв : VI- XII зууны үеийн Монголчууд Хамрах хүрээ: Боловсролын түвшин: ЕБС-ийн 12 жилийн сургалттай 8-р анги, бүрэн дунд боловсролын агуулгын хүрээ Нас сэтгэхүйн онцлог: 14-15 насны хийсвэрлэн сэтгэж ургуулан бодох онцлогтой, аливаад олон талаас хандах хандлага өссөн, өөрийн түвшинд шийдвэр гаргах чадвартай, БИ- ийн үзэл давамгайлдаг онцлогтой, анхаарал төвлөрөлт нь 10-13 минут Өмнөх мэдлэг чадвар: Нийгмийн ухаан, газарзүй, биологийн хичээлүүдээр үзсэн үндэсний ёс, зан заншил, нийгмийн харилцаа, угсаатны бүрэлдэхүүн түүний хам шинжүүд, хүний үүслийн өлгий нутаг, монгол төрхтний нүүр царай, газрын зурагтай ажиллах гэх мэт чадваруудыг эзэмшсэн. Хэрэгцээ: Танин мэдэхүйн хэрэгцээ: Монгол нутагт оршиж байсан аймаг, ханлигууд бидний оршин буй орон нутагт ямар ул мөр үлдээснийг нээж илрүүлэх, танин мэдэх Өөрийн гарал угсааг танин мэдэх Өвөг дээдсийнхээ тухай танин мэдэх, тэднээс сургамж авах Хувь хүний хэрэгцээ: VI-XII зууны үед Монгол нутгаар Монголчуудыг бүрдүүлж байсан аймаг, ханлигуудын газарзүйн байрлал, тэдгээрийн гарал угсаа, аж байдлын талаар цэгцтэй мэдлэг эзэмших Өөрийнхөө гарал угсааг сурвалжилж тодорхойлох, угийн бичгээ хөтлөх аргад сурах Монгол нутагт оршиж байсан аймаг, ханлигууд бидний оршин буй орон нутагт ямар ул мөр үлдээснийг тодруулах Сурах арга барилд суралцах, өөрийгөө хөгжүүлэх

Upload: tungalag

Post on 16-May-2015

6.455 views

Category:

Documents


2 download

TRANSCRIPT

Page 1: Negj hicheeliin hutulbur 2011 engiin

МОНГОЛЫН ТҮҮХ – II

нэгж хичээлийн хөтөлбөр

Нэгж хичээлийн сэдэв : VI- XII зууны үеийн Монголчууд

Хамрах хүрээ:

Боловсролын түвшин: ЕБС-ийн 12 жилийн сургалттай 8-р анги, бүрэн дунд боловсролын агуулгын хүрээ

Нас сэтгэхүйн онцлог: 14-15 насны хийсвэрлэн сэтгэж ургуулан бодох онцлогтой, аливаад олон талаас хандах хандлага өссөн, өөрийн түвшинд шийдвэр гаргах чадвартай, БИ- ийн үзэл давамгайлдаг онцлогтой, анхаарал төвлөрөлт нь 10-13 минут

Өмнөх мэдлэг чадвар:Нийгмийн ухаан, газарзүй, биологийн хичээлүүдээр үзсэн үндэсний ёс, зан заншил, нийгмийн харилцаа, угсаатны бүрэлдэхүүн түүний хам шинжүүд, хүний үүслийн өлгий нутаг, монгол төрхтний нүүр царай, газрын зурагтай ажиллах гэх мэт чадваруудыг эзэмшсэн.

Хэрэгцээ:

Танин мэдэхүйн хэрэгцээ:Монгол нутагт оршиж байсан аймаг, ханлигууд бидний оршин буй орон нутагтямар ул мөр үлдээснийг нээж илрүүлэх, танин мэдэхӨөрийн гарал угсааг танин мэдэхӨвөг дээдсийнхээ тухай танин мэдэх, тэднээс сургамж авах

Хувь хүний хэрэгцээ: VI-XII зууны үед Монгол нутгаар Монголчуудыг бүрдүүлж байсан аймаг,

ханлигуудын газарзүйн байрлал, тэдгээрийн гарал угсаа, аж байдлын талаар цэгцтэй мэдлэг эзэмших

Өөрийнхөө гарал угсааг сурвалжилж тодорхойлох, угийн бичгээ хөтлөх аргад сурах

Монгол нутагт оршиж байсан аймаг, ханлигууд бидний оршин буй орон нутагт ямар ул мөр үлдээснийг тодруулах

Сурах арга барилд суралцах, өөрийгөө хөгжүүлэх Нийгмийн хэрэгцээ:

Өөрийн эх орон, төрж өссөн нутгаа дээдлэх, тухайн орон нутгийн хөгжилдэвшил нь тэр нутгийн иргэдийн үйл ажиллагаанаас шалтгаалдаг гэдгийг ухамсарлах, бүтээлч оролцоот иргэн төлөвшүүлэх

Түүхийн эгзэгтэй асуудалд шүүмжлэлтэй хандах

Хүлээгдэж буй ерөнхий үр дүн: ( Зорилго )

Монгол нутагт оршин тогтнож, Монголчуудыг бүрдүүлж байсан аймаг, ханлигуудын тухай мэдээлэлд үндэслэн өөрийн орон нутагт ямар аймаг, ханлиг нутаглаж байсан,

Page 2: Negj hicheeliin hutulbur 2011 engiin

эдгээр аймаг, ханлигууд ямар угсаатай болохыг мэдэх, суралцагсдад өөрийн угсаа гарлаа тодорхойлох чадвар эзэмшүүлэх

Хүлээгдэж буй тодорхой үр дүн: ( Зорилт )

К1: VI-XII зууны үеийн монгол аймаг, ханлигуудын гарал, угсаа, нэрийдэл, бүрдэл, тэдгээрийн оршин тогтнож байсан газар нутаг, түүнтэй холбогдох түүхийн баримт, эх сурвалжуудаас цэгцтэй мэдээлэл авах

К2: VI-XII зууны үеийн монгол аймаг, ханлигуудын хил хязгаар, газарзүйн байрлалыг газрын зурагт заах, тэдгээрийн угсаа гарал, түүхэн газар нутаг, орон зайн харилцан хамаарлыг тодорхойлох, жишин харьцуулах, үнэлэлт дүгнэлт өгөх чадвар эзэмшүүлэх

К3: Монголчуудын бүрдэл, монгол аймаг, ханлигууд, тэдгээрийн угсаа гарлаас үндэслэн өөрийн угийн бичгийг хөтлөх чадвартай болгох

К4: Монгол эх орноороо бахархах, эх оронч үзлийг төлөвшүүлэх

Нэгж хичээлийг судлах цаг : 8 цаг

Нэгж хичээлийн агуулга ба судлах цагийг ээлжит хичээлд хуваарилсан төлөвлөлт:

Монголчуудын гарал угсаа, нэр 1 цаг Түрэг угсааны улсуудын Монголчууд 2 цаг Монгол аймгуудын бүрдэл, ханлиг улсууд 2 цаг Монголчуудын аж амьдрал соёл 1 цаг Сэдвийн шалгалт 1 цаг Дүн шинжилгээ 1 цаг

Агуулга:

Мэдлэг Чадвар Хэрэглээ

Монгол аймгуудын гарал, угсаа ( язгуурын Монгол аймаг,Монгол аймаг, Монголжсон түрэг буюу түрэгжсэн Монгол аймаг)

Ханлиг аймгийн холбоо Энэ үеийн аймгуудын нутаг

дэвсгэр, нэр Монгол- Татарын ханлиг Хамаг Монголын ханлиг VI- XII зууны үеийн Монгол

аймгуудын улс төр, нийгмийн байгуулал ( ойн ба талын), аж ахуй, шашин соёл, гадаад харилцаа

VI- XII зууны үеийн Монгол аймаг, ханлигуудын газар нутаг, хил хязгаарыг газрын зурагт заан тайлбарлах

VI- XII зууны үеийн Монгол аймгуудын аж ахуй, соёлын хөгжлийн талаарх түүхэн мэдээнүүдийг харьцуулан дүгнэлт хийх

Тэдгээрийн угсаа гарал, газар нутгийн харилцан хамаарлыг жишин харьцуулан үнэлэлт өгөх

Өөрийн оршин сууж буй нутаг( аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо) нь VI- XII зуунд ямар аймаг, ханлигт харъяалагдаж байсныг тодорхойлох, газрын зурагт тэмдэглэх

Өөрсдийн угийн бичгээ хөтлөх

Page 3: Negj hicheeliin hutulbur 2011 engiin

Аргууд:

Бүлгээр ажиллах Уншингаа тэмдэглэл хөтлөх Газрын зурагтай ажиллах гэх мэт.

Суралцахуйн үйл ажиллагааны арга зүй:

Үйлийн баримжааг ялган таниулах / Ярилцлага өрнүүлэх асуултууд / Та бүхэн Монголчуудын угсаа гарлын тухай юу мэдэх вэ? ( Бөртэ чоно,

Гуа маралаас эхтэй, Монголчууд өөрсдийн угсаа гарлаа сайн мэддэг, удмаа учир холбогдол бүхий нэг овгоор нэрлэдэг.Тухайлбал: Бодончар, Мунхагаас эхтэй Боржигон овог гэх мэт)

Сурагч бүхэн өөрсдийнхөө овгийг мэдэх үү? Хэрэв мэддэг бол ямар учир холбогдолтой болохыг хэлэлцэх. Танай орон нутагт ямар гарал угсааныхан амьдардаг вэ?

Монгол гэдэг нэрийн утга учрыг өөрсдийн бодлоор тайлбарлана уу?( Газар усны нэр, Мон овогтон голлох байр суурь эзэлж байсан, Мон овогтон Гурван голын сав газар суурьших болсон зэрэгтэй холбоотой гэх мэт олон таамаглал байдаг )

Монголчуудын гарал угсааны талаар түүхийн ямар баримт, эх сурвалжид тэмдэглэн үлдээсэн бэ? ( “ Монголын нууц товчоо”, “ Судрын чуулган” зэрэг бүтээлүүдэд)

Монголчуудыг ямар аймаг, ханлигууд бүрдүүлж байсан тухай та бүхэн юу мэдэх вэ? ( Татар, Найман, Хэрэйд, Онгуд, Мэргид гэх мэт)

Үйлийн баримжааг эзэмшүүлэх “Монгол” хэмээх нэрийн талаарх үзэл баримтлалыг хооронд нь харьцуулж, аль

илүү үндэслэлтэй байж болох талаар ярилцах Эргүнэ-гүнгий Монголчууд, Татар, Шивэй аймгуудын талаар өгөгдсөн

мэдээлэлүүдээс тус бүрийн онцлогийг гаргах, тэдгээрийн байрлалыг газрын зурагт тэмдэглэх

Түрэгийн ноёрхлын үеийн Монголчуудын талаарх баримт нь тухайн үеийн Монголын түүхтэй хэрхэн холбогдож байгаа талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, өгөгдсөн баримтуудаас гол баримтыг ялгах, яагаад чухал гэж үзсэн үндэслэлээ тайлбарлан ярилцах

XI-XII зууны үеийн Монголчуудыг бүрдүүлж байсан аймаг, Ханлигууд / Хамаг Монгол,Тайжууд, Татар, Хэрэйд, Найман гэх мэт/ -ийн байрлалыг газрын зурагт тодорхойлох

Тухайн аймаг Ханлигуудын оршин байгаа газар нутаг, байгалийн нөхцөл байдал нь аж ахуй, соёлдоо хэрхэн нөлөөлж байсныг дараах чиглэлээр гаргана. Тухайлбал: ойн ба талын нүүдэлчин аймгууд ялгарахад байгалийн нөхцөл байдал, хэрхэн нөлөөлснийг гаргуулна.

Газрын гадарга: Ой тайга ан → гөрөө Тал нутаг → Мал аж ахуй Үржил шимтэй газар → газар тариалан Нуур, гол, цөөрөм → загас агнуур

Эрс тэс уур амьсгал: Хувцас хунар Орон байр Хоол хүнсэнд хэрхэн нөлөөлсөн гэх мэт

Үйлийн баримжааг хөгжүүлэх Бүтээх ажил:

Монгол ёсонд 9 үеийн дараа үе мултарлаа гэж үздэг. Энэ нь цусан төрлийн холбоо тасарсныг илтгэдэг. 9 үеийг нэрлэ! 9. Холбоо өвөг

Page 4: Negj hicheeliin hutulbur 2011 engiin

8. Өндөр өвөг 7. Хулан өвөг 6. Элэн өвөг 5. Хуланц өвөг 4. Элэнц өвөг 3. Өвөө, эмээ 2. Аав, ээж 1. Би

Суралцагсад аав, ээж, өвөө, эмээгийнхээ тусламжтайгаар өөрсдийн удам угсаа сурвалжилж, өгөгдсөн загварын дагуу ургийн бичгээ хөтлөнө.

Гарал угсаагаа мэдэх нь ямар ач холбогдолтойг тодорхойлон ярилцана. Хувь хүн – Цус ойртохоос сэргийлэх, бие биедээ

туслах, удмаараа бахархах Улс үндэстэн- Улс үндэс, хэл, зан заншил,

соёлоо хамгаалах Дэлхий дахин- Үндэсний онцлог байдлаа

хадгалах, бусад үндэстнээс суралцах Танай орон нутаг / хот, аймаг, сум/ ямар аймаг, ханлигуудын нутаг

дэвсгэрт багтаж байсныг сурагчдаар гаргуулна. Ярих чадвар хөгжүүлэх:

Өнөөгийн Монгол оронд ямар ямар ястанууд оршин амьдарч байгааг тодорхойлох

Эдгээр нь соёлын хөгжлийн хувьд ямар онцлогтой болохыг соёлын бүрдэлийг ашиглан гаргах

Өөрсдийнхөө орон нутагт амьдарч буй ястануудын онцлог шинжийг гаргах

Өнөөгийн Монгол оронд амьдарч байгаа ястнуудын аж ахуй соёлын онцлогоос ямар дүгнэлт хийж болох вэ?

Бичих чадвар хөгжүүлэх: Түлхүүр үг, гол ухагдахууныг ашиглан 5 мөрт зохио! Иш аргаар бичих / Миний бодлоор удам угсаагаа мэдэх нь ... / Миний удмын бахархал гэсэн сэдвээр эссэ бичих

Сэтгэх чадвар хөгжүүлэх: Аливаа үзэл санааг ойлгосноо тайлбарлаж хэлнэ гэдэг нь цээжилсэн

зүйлээ хэлэхээс өөр юм.Энэ нь: Гол санаа утгыг өөрийн үгээр тайлбарлах Бодол санаагаа өөр үгээр илэрхийлэх Дүрслэн хэлэх Өгөгдсөн нөхцөлд жишээ гаргах Бусдын хэлснийг тоймлон дүгнэх зэрэг чадваруудаар илэрнэ.

Сургалтын орчин:

1. Материаллаг Нэгж хичээлийн хөтөлбөр Сурах бичиг Тарааж өгөх материал Самбар, шохой, скоч, пламастр Газарзүйн зураг, атлас, бичгийн цаас,контор зураг Угийн бичиг хөтлөх загвар Проектор, дэлгэц TV хичээл, блог, гар утас

2. Үйлийн А шат – багш хөтлөгч байна. В шат – багш зөвлөгч, сурагч бүтээгч байна. С шатанд – багш хамтран ажиллагч, туслагч, дэмжигч байна.

Page 5: Negj hicheeliin hutulbur 2011 engiin

3. Сэтгэл зүйн Багш сурагчийн бие биеэ ойлгосон харилцааны орчин Хичээлтэй холбоотой сэдвээр нээлтэй чөлөөтэй ярилцах Сурагчдын тэгш оролцоог дээшлүүлэх

Хэрэглэгдэхүүн түүний дидактик зорилго:

№ Хэрэглэгдэхүүн Дидактик зорилго

1 Блог/ www.baigaliinuhaan.blogmn.net /

Суралцагчийн бие даан суралцахуйг дэмжих, мультимедиа программ хангамжийг сургалтанд хэрэглэх, хөгжүүлэх,нийтийн хүртээл болгох

2 Ухаалаг самбар/ Smart board /

Орчин үеийн дэвшилтэт техник, төхөөрөмжийг сургалтанд ашиглаж, сурагчдыг ухаалаг самбарт ажиллуулж хэвшүүлэх

3 Видео бичлэг Түүхэн баримтат кино үзүүлж, суралцагчдыг үнэн бодит мэдээлэлээр хангах

4 Монголын түүхэн газарзүйн зураг Суралцагчийг түүхэн газар нутгийг одоо үетэй харьцуулан жишүүлж сургах

Сурагчдыг үнэлэх арга зүй:

Хөтөлбөрийн хүлээгдэж буй үр дүн ( зорилго, зорилт) – гийн биелэлтийг сурагчийн танин мэдэхүйн хөгжлийн түвшингээр үнэлэх жишиг даалгаварууд:

YI-XII зууны үеийн монголчууд

1. ”Монгол” гэдэг нэрийн аль нь илүү үндэслэлтэй вэ? а.Газар усны нэр б.Мэнгү шивэй аймгийн нэр в.Мон овгийн нэр г.Аль нь ч биш 2. Аль нь зөв дарааллаар бичигдсэн байна вэ? а.Аймаг ->овог->улс->ханлиг б.Овог->аймаг->ханлиг->улс в.Улс->аймаг->ханлиг->овог г.Ханлиг->аймаг->овог->улс 3. XI-XII зууны үеийн Монгол аймаг, ханлигуудын ханыг зөв тохируул. 1.Хамаг монгол а.Тоорил 2.Хэрэйд б.Хабул 3.Мэргид в.Мэгүжин сүүлт 4.Найман г.Таян 5.Татар д.Тогтоа бэхи 4. Эргүнэ гүний монголчуудыг ямар нэртэй аймаг тэргүүлж гурван голын эхэнд ирсэн бэ? а.Нирун б.Дарлигин в.Хиад г.Нукуз д.Шивэй 5. Нирун овог хэнээс үүсэлтэй вэ? а.Добу мэргэн

Page 6: Negj hicheeliin hutulbur 2011 engiin

б.Алунгоогийн гэрлээс төрүүлсэн 3 хөвгүүн в.Бөртэ чоно г.Хабул хаан д.Бодончар 6. Аймгуудын нутаг дэвсгэрийг тохируул.

1.Хамаг монгол а.Ононгийн эх,Орхон Сэлэнгийн зүүнтээ нутагладаг 2.Тайчууд б.Ононгийн адагт 3.Жалайр в.Хэрлэн,Онон,Туул шолын сав 4.Татар г.Орхоны адаг, Сэлэнгийн дунд биеэр 5.Хэрэйд д.Яг ябган(Заг,байдраг),Сэлэнгэ,Туул элсэн говийн хоорондох уудам нутагт

6.Гурван мэргэд е.Хөлөн, Буйр нуураар төвлөрч байв 7. Нөхөж бич. Хамаг монголын ханлигийн бүрэлдэхүүнд ……………16 аймаг, …………….16 аймаг, тайчууд, жалайр зэрэг олон хүн амтай аймгийн холбоо багтан оржээ. 8. Тохируул. 1.Чөлөөт хүмүүс а.Өвөг дээдсээс үе дамжсан боол. 2.Харъяат зарц б.Эзэндээ үнэнч зүтгэж байгаад онголсон дархалсан хүн. 3.Өтөгү боол в.Эзэний ажлыг цаггүй хөлсгүй хийдэг хүмүүс. 4.Онгу боол г.Боол байж байгаад боолоос чөлөөлөгдсөн хүмүүс. 9. Тохируул. 1.Сэцдийн зөвлөл а. Шихихутаг 2.Төрийн шадар сайд б. Мухулай 3.Их заргач в. Олон орны бичгийн мэргэд багтаж байсан.

10. Дараах саналуудын аль нь Монгол хэмээх нэрний тухай судалгаанд хамааралгүй вэ? а.Маодуны нэртэй холбон тайлбарладаг б.Мугулюйн нэртэй холбон тайлбарладаг в.Хятад сурвалжид Мэнгу хэмээн тэмдэглэсэн г.Монгол нутагт байсан язгуур аймгийн нэрнээс үүссэн д.XII-XIII зууны үеэс төлөвшин тогтсон 11. 1130 онд Хамаг монголыг хэн захирч байсан бэ? а.Хотула б.Амбагян в.Хабул г.Есүхэй 12. YIII зууны II хагаст “Эргүнэ гүнгийн” монголчууд хаана нүүж ирсэн бэ? а.Гурван голын эхэнд б.Хэрлэнгийн хөдөө аралд в.Ордосд г.Хянганы нурууны баруун биеэр 13. Тохируул. 1.Ан гөрөө а.Зүрчидийн Алтан улстай малын түүхий эд солилцдог байв. 2.Гар үйлдвэрлэл б.Цаа буга сарлаг зэрэг онцлог сүрэгтэй байв. 3.Худалдаа в.Гэр тэргийг техникийн маш нарийн шийдлээр бүтээж байв. 14. Хамаг монгол Алтан улстай хэдэн онд гэрээ байгуулсан бэ? а.1100 онд б.1221 онд в. 1147 онд г.1150 онд д.1157 онд

Хариу: 1в, 2б, 3-1б, 2а, 3д, 4г, 5в; 4б, 5б, 6-1в, 2а, 3б, 4е, 5д, 6г; 7-дарлигин, нирун; 8-1б, 2в, 3а, 4г; 9-1в, 2б, 3а; 10б, 11в, 12а, 13-1б, 2в, 3а; 14в

Page 7: Negj hicheeliin hutulbur 2011 engiin

Батлав: Сургалтын менежер ..................................../ / II- улирал

Шилжилтийн 9-р ангийн Монголын түүх хичээлийн 2011-2012 оны жилийн хөтөлбөр

Агу

улгы

н

тогт

олц

оон

ы

бүр

элдэ

хүүн

хэ

сэг

Суд

лах

цаг

Нэг

ж х

ич

ээл

ий

н

сэдэ

в Хүлээгдэж буй тодорхой үр дүн

Ээлжит хичээлийн задаргаа Ц

аг Чадвар

Мон

голы

н т ү

үхий

н эр

тний

үе

8 ца

г

VI- X

II зу

уны

үеи

йн М

онго

л ай

мгу

уд

Мэдэх: Энэ үеийн Монгол

аймгууд Монгол аймаг,

ханлигуудын гарал, угсаа, нэр, бүрдэл, тэдгээрийн оршин тогтнож байсан газар нутаг, холбогдох түүхэн баримт, эх сурвалжууд

Чадах: Энэ үеийн Монгол

аймгуудын түүхэнд эзлэх байр суурийг тодорхойлох

Бие даан амьдрах, нийгэмших:

Монгол аймаг, ханлигууд, тэдгээрийн угсаа гаралтай холбогдуулан өөрийн удам угсааг тодорхойлох хандлага

Монголчуудын гарал угсаа, нэр 1

* VI-XII-зууны үеийн Монгол аймаг ханлигуудын газар нутаг хил хягаарыг газрын зурагт заан тайлбарлах. * VI-XII-р зууны үеийн монгол аймгуудын аж ахуй соёлын хөгжлийн талаарх түүхэн мэдээнүүдийг харьцуулан дүгнэлт хийх * Тэдгээрийн угсаа гарал газар нутгийн харилцан хамаарлыг жишин харьцуулах, үнэлэлт өгөх

Түрэг угсааны улсуудын Монголчууд 2

Монгол аймгуудын бүрдэл, ханлиг улсууд 2

Монголчуудын аж амьдрал, соёл /YI-XII зуун/

1

Сэдвийн хяналт1

Дүн шинжилгээ1