news-2013.09

8
Агуулга Ÿ Бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх 15 дах удаагийн анхан шатны вакум сургалт ..........................................................1 Ÿ Чанарын шагналын тогтолцоог бий болгох нь............................................. 2 Жижиг дунд байгуулгын удирдлагуудад зориулсан мэдлэгийн менежментийн семинар олон улсын сургалтанд амжилттай оролцоод ирлээ ........... Ÿ АББ-ын төслүүд ................................ 3 Ÿ ”Ногоон бүтээмж” сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа........ 4 Ÿ Фото мэдээлэл ................................... 4 Ÿ Ногоон бүтээмжийн сургалтанд явсан тэмдэглэл ........................................... 5 Ÿ Англи хэл сурцгаая!........................... 6 Ÿ ЖДҮ-үүд дэх Бүтээмжийн үндсэн арга хэрэгслүүд................................. 7 Ÿ Бидний хүсч буй ирээдүй.................. 7 Ÿ Шинэ номын танилцуулга................. 8 Ÿ Бүтээмж ба инновацийн тодорхойлолтууд................................. 8 Ÿ Нээлттэй сургалт ............................... 8 Ÿ ........................................ 3 Ÿ Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг 6 Asian Productivity Organization Website: www.apo-tokyo.org СОНИН № 09/13 эдээ А рв аннэ г , арванхоёрдугаар сар 2013 М онголын Бүтээмжийн Төв нь 1998 оноос хойш бүтээмж дээшлүүлэх хөтөлбөр, арга хэрэгслүүдийг хэрэгжүүлэн байгуулгынхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэхтэй холбогдсон суурь мэдлэг, ур чадварыг эзэмшсэн Бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэхэд туслах зорилготойгоор жил бүр Бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх анхан шатны сургалтыг зохион байгуулдаг. Эндээс олон арван бүтээмжийн мэргэжилтэн төрөн гарсан бөгөөд байгуулгынхаа бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр маш амжилттай ажиллаж байна. Тухайлбал; “Багануур” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ХК, Мобиком корпораци, “Ньютел” ХХК, “Дарханы ДЦС” ТӨХК зэрэг үлгэр жишээ болсон байгуулгууд бүтээмжийн хөдөлгөөнд үнэтэй хувь нэмрийг оруулж байна. 15 дахь удаагийн сургалтыг тус төвийн мэргэжилтнүүд 12 дугаар сарын 02 – 06 –ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Монголын Бүтээмжийн Төвийн гүйцэтгэх захирал Д.Амарсайхан сургалтыг нээн оролцогчдод амжилт хүсч хэлсэн үгэндээ “Монгол улсын аж ахуйн нэгж, байгуулгууд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч, олон улсад түгээмэл хэрэглэгдэж буй менежементийн хандлага, арга хэрэгслүүдийг нэвтрүүлэхийн төлөө тасралтгүй хүчин чармайлт гарган бүтээмж чанарын асуудалд нэн хариуцлагатай хандаж байна. Олон арван байгуулгууд бүтээмжийн хөдөлгөөнд хамрагдан бодитой үр дүнд хүрч, үйл ажилгаагаараа манлайлсан Азийн болон үндэсний хэмжээний жишиг байгуулгууд бий болсоор байна. Цаашид дэлхийн жишигт хүрсэн байгуулга, аж ахуйн нэгжүүдийг олноор бий болгохын тулд Ногоон хөгжлийг дэмжсэн бүтээмж, чанарыг хослуулан дээшлүүлж, инновацийн соёлыг хөгжүүлэхэд чиглэсэн ур чадвар бүхий мэргэжилтнүүдийн зайлшгүй хэрэгцээ шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байна. Бүтээмжийн мэргэжилтэн нь МБТ болон ажиллаж буй байгуулгын хооронд гол холбогч гүүр болж ажиллах шаардлагатай байдаг бөгөөд энэхүү үүрэг хариуцлагаа өндрөөр ухамсарлаж ажилснаар байгууллагынхаа бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг төдийгүй, хувь хүнийхээ хувьд нэр хүндтэй, сайхан ажил байдаг” хэмээн дурдлаа. Бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх 15 дах удаагийн анхан шатны вакум сургалт М БҮТЭЭМЖИЙН МОНГОЛЫН БҮТЭЭМЖИЙН ТӨВ MPO

Upload: danaa-bayantsetseg

Post on 20-Oct-2015

45 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: News-2013.09

АгуулгаŸ Бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх 15

дах удаагийн анхан шатны вакум сургалт ..........................................................1

Ÿ Чанарын шагналын тогтолцоог бий болгох нь............................................. 2 Жижиг дунд байгуулгын

удирдлагуудад зориулсан мэдлэгийн менежментийн семинар олон улсын сургалтанд амжилттай оролцоод ирлээ ...........

Ÿ АББ-ын төслүүд ................................ 3 Ÿ ”Ногоон бүтээмж” сургалт,

хэлэлцүүлэг зохион байгууллаа........ 4Ÿ Фото мэдээлэл ................................... 4Ÿ Ногоон бүтээмжийн сургалтанд явсан

тэмдэглэл ........................................... 5

Ÿ Англи хэл сурцгаая!........................... 6Ÿ ЖДҮ-үүд дэх Бүтээмжийн үндсэн

арга хэрэгслүүд................................. 7Ÿ Бидний хүсч буй ирээдүй.................. 7Ÿ Шинэ номын танилцуулга................. 8Ÿ Бүтээмж ба инновацийн

тодорхойлолтууд................................. 8Ÿ Нээлттэй сургалт ............................... 8

Ÿ “

........................................ 3

Ÿ Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг 6

Asian Productivity OrganizationWebsite: www.apo-tokyo.org

СОНИН № 09/13эдээ Арваннэг, арванхоёрдугаар сар 2013

Монголын Бүтээмжийн Төв нь 1998 оноос хойш бүтээмж дээшлүүлэх хөтөлбөр, арга

х э р э г с л ү ү д и й г х э р э г ж ү ү л э н байгуулгынхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэхтэй холбогдсон суурь м эдлэг, ур чадварыг эзэмшс эн Бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэхэд туслах зорилготойгоор жил бүр Бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх анхан шатны сургалтыг зохион байгуулдаг.

Эндээс олон арван бүтээмжийн мэргэжилтэн төрөн гарсан бөгөөд байгуулгынхаа бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр маш амжилттай ажиллаж байна. Тухайлбал; “Багануур” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ХК, Мобиком корпораци, “Ньютел” ХХК, “Дарханы ДЦС” ТӨХК зэрэг үлгэр жишээ болсон байгуулгууд бүтээмжийн хөдөлгөөнд үнэтэй хувь нэмрийг оруулж байна.

15 дахь удаагийн сургалтыг тус төвийн мэргэжилтнүүд 12 дугаар сарын 02 – 06 –ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Монголын Бүтээмжийн Төвийн гүйцэтгэх захирал Д.Амарсайхан сургалтыг нээн оролцогчдод амжилт хүсч хэлсэн үгэндээ “Монгол улсын аж ахуйн нэгж, байгуулгууд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд ихээхэн а н ха а рч , ол о н ул с а д т ү г э эм эл

хэрэглэгдэж буй менежементийн х а н д л а г а , а р г а х э р э г с л ү ү д и й гнэвтрүүлэхийн төлөө тасралтгүй хүчин чармайлт гарган бүтээмж чанарын асуудалд нэн хариуцлагатай хандаж байна. Олон арван байгуулгууд бүтээмжийн хөдөлгөөнд хамрагдан б о д и т о й ү р д ү н д х ү р ч , ү й л ажилгаагаараа манлайлсан Азийн болон ү н д э с н и й х э м ж э э н и й ж и ш и г байгуулгууд бий болсоор байна. Цаашид дэлхийн жишигт хүрсэн байгуулга, аж ахуйн нэгжүүдийг олноор бий болгохын тулд Ногоон хөгжлийг дэмжсэн бүтээмж, чанарыг хослуулан дээшлүүлж, инновацийн соёлыг хөгжүүлэхэд чиглэсэн ур чадвар бүхий мэргэжилтнүүдийн зайлшгүй хэрэгцээ шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байна. Бүтээмжийн мэргэжилтэн нь МБТ болон ажиллаж буй байгуулгын хооронд гол холбогч гүүр болж ажиллах шаардлагатай байдаг бөгөөд энэхүү үүрэг хариуцлагаа өндрөөр ухамсарлаж ажилснаар байгууллагынхаа бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг төдийгүй, хувь хүнийхээ хувьд нэр хүндтэй, сайхан ажил байдаг” хэмээн дурдлаа.

Бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх 15 дах удаагийн анхан шатны вакум сургалт

МБҮТЭЭМЖИЙН

МОНГОЛЫН БҮТЭЭМЖИЙН ТӨВMPO

Page 2: News-2013.09

Мэд ээлэл 2

Тус сургалтын зорилго нь аж ахуйн нэгж, байгуулгуудын бүтээмж, чанарыг дээшлүүлэхтэй холбогдсон суурь мэдлэг, ур чадварыг эзэмшсэн бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэхэд нь туслах юм.

Сургалтын хөтөлбөрийг олон улсын бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр болоод өмнөх сургалтанд оролцогчдын саналд тулгуурлан боловсруулсан тул зах зээлийн хэрэгцээ, шаардлагад нийцэж байснаараа давуу талтай боллоо.

Сургалт бүтээмжийн тухай ойлголт, бүтээмж дээшлүүлэх үндсэн арга хэрэгслүүд, бүтээмжийн тэргүүн туршлагаас суралцах, бүтээмжийн х э м ж и л т, б а й г у ул г ы н б ү т э э м ж дээшлүүлэх хөтөлбөр гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдсэн байна.

Түүнчлэн сургалтын үеэр “Мобиком корпораци” ба “Шунхлай” ХХК-д очиж туршлага судлах аялал хийсэн нь оролцогч нарт “Чанарын удирдлагын тогтолцоо буюу ISO9001”-г үндэслэн бүтээмжийн хөдөлгөөнийг цогцоор нь хэрэгжүүлж чадвал том амжилтанд хүрэх боломж буйг харуулсан бодит туршлага болж чадсан нь онцлог байлаа.

Хичээлийг төвийн зөвлөх, экспертүүд заахаас гадна ШУТИС-ийн КТМС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал, Эдийн засгийн шинжлэх ухааны Док(Sc.D)., проф. Л.Оюунцэцэг “Бүтээмж ба Инноваци”, Стандарт хэмжил зүйн ахлах эксперт Б.Гэрэл “ Ч а н а р ы н у д и р д л а г ы н ,

тогтолцоо-ISO9001” сэдвээр, доктор, дэд профессор С.Энхсайхан “Бүтээмжийн хэмжилт, үнэлгээ” гэсэн сэдвүүдээр сургалт явуулж зөвлөгөө өглөө. Сургалтанд М-Си-Эс Интернейшнл ХХК, МҮИС, Нийслэлийн ЖДҮ-ийг д эм ж и х т ө в , Х ө вс г ө л а й м г и й н Хөдөлмөрийн хэлтэс, ШУТИС-Уул уурхайн их сургууль, ШУТИС-Эрчим хүчний инженерийн сургууль, “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК, “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК -и й н х ү д р и й н и л у у р ха й з э р э г байгуулгуудын 18 төлөөлөгч оролцож “Бүтээмжийн мэргэжилтэн” гэрчилгээг гардан авлаа.

Сургалтын төгсгөлд мэдлэг бататгах шалтгалт авсан ба оролцогч өөрийн олж авсан мэдлэгээ ашиглан байгуулга дээрээ 6 сарын хугацаанд юу хийх талаар үйл а ж и л л а г а а н ы т ө л ө вл ө г ө ө х и й ж танилцуулсан юм.

Чанарын шагналын тогтолцоог бий болгох нь

Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт улам хурдасч, байгуулга аж а ху й н н э г ж ү ү д ө р с ө л д ө х

чадвараа тасралтгүй сайжруулж байгаа өнөө үед үндэсний хэмжээнд хамгийн сүүлийн үеийн загварчлалаар Чанарын шагналын тогтолцоог бий болгох шаардлага гарч байгаатай уялдуулан МБТөв нь ЧШТ-ны нэг хэлбэр болох Бизнесийн төгөлдөршлийн тогтолцоог Монгол улсдаа нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Монгол улсад 1992 о н о о с х о й ш

б ү т э э м ж и й н хөдөлгөөн өрнөж эх э л с э н б ө г ө ө д үндэсний хэмжээнд б ү т э э м ж и й н х ө д ө л г ө ө н өрнүүлэх, шинэ арга т у р ш л а г а х а н д л а г у у д ы г б а й г у у л г а д а а нэвтрүүлэх замаар б ү т э э м ж и й н хөдөлгөөн өрнүүлж

амжилтанд хүрсэн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн тэргүүн туршлагыг хуваалцах бусдад алдаршуулан түгээн дэлгэрүүлэх зорилгоор 1999 онд анх Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний бүтээмжийн шагнал бий болсон түүхтэй. 1999 оноос 2009 он хүртэлх хугацаанд 52 байгуулга Үндэсний бүтээмжийн шагнал хүртсэн юм.

Азийн Бүтээмжийн Байгууллагын шугамаар Үндэсний Бүтээмжийн

байгуулгуудын туршлага судлах аялалын хүрээнд хөгжингүй болон хөгжиж буй улс орнуудын үндэсний бүтээмжийн байгуулгуудын үйл ажилгаатай танилцаж, үндэсний чанарын шагналын тогтолцоог судлан Монгол улсад нэвтрүүлэх зорилгоор МУЗГ-ын Хэрэг Эрхлэх газрын ажилтан Эрдэнэбулган, МБТ-ийн ажилтан Б.Уранчимэг, Б.Энхзул нар Сингапурын бүтээмжийн төв(Spring Singapore), ШриЛанкын бүтээмжийн бүтээмжийн төв (NPS)-ийн үйл ажиллагаатай танилцаж харилцан санал солилцож ирлээ.

Э н э а я л а л ы н з о р и л т ы г биелүүлэхээр төвийн ажилтнууд бусад хөгжингүй улс орнуудын тэргүүн туршлагаас чанарын шагналын тогтолцоог нэвтрүүлэх арга зам, амжилттай хэрэгжүүлсэн туршлага, саад бэрхшээл, үүрэг хариуцлагын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт зэргийг судлаж үйл ажилгаандаа хэрэгжүүлж байна.

Чөлөөт цагаараа

Сургалтыг үеэр багийн ажил лаа

“Мобиком корпораци” дээр бүтээмжийн чиглэлээр туршлага судлах

аялал зохион байгууллаа.

“Шунхлай” ХХК дээр бүтээмжийн чиглэлээр туршлага судлах аялал

зохион байгууллаа.

Page 3: News-2013.09

1 Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та АББ-ын шугамаар МУИС-ийн Худалдааны сургуулийг төлөөлөн Тайвань улсад болсон “Workshop on knowledge management for SME leaders” /Жижиг дунд байгуулгын удирдлагуудад зориулсан мэдлэгийн менежментийн семинар/ сэдэвт олон улсын сургалтанд оролцоод ирс эн с этгэгдлээс ээ хуваалцана уу.

Баярлалаа. Миний хувьд Азийн бүтээмжийн байгууллагын гишүүн о р н у у д ы н х ү р э э н д з о х и о н байгуулагддаг сургалтад анх удаагаа оролцож байна. Энэ үнэ цэнэтэй боломжийг олгож өгсөн Монголын бүтээмжийн төвийн удирдлага, хамт олонд талархсанаа илэрхийлье. Тайвань улсын нийслэл Тайпей хотод болсон энэ сургалт зохион байгуулалтын өндөр түвшинд үр өгөөжтэй болж өнгөрсөнд оролцогчийн хувьд сэтгэл хангалуун байна. Энэ удаагийн сургалтанд АББ-ийн гишүүн 14 улсын төлөөлөгчид оролцсон.2. АББ-ын олон улсын сургалтанд о р о л ц о х б о л о м ж и й н т а л а а р хуваалцана уу?

Миний хувьд өөрийгөө хөгжүүлэх, шинэлэг мэдээлэл авах зорилгоор Монголын бүтээмжийн төвөөс зохион байгуулсан “Excellence Innovation” сэдэвт гадаад экспертийн сургалтад хамрагдсан. Үүний дараа АББ-аас зох и о н б а й г у ул с а н М эд л э г и й н менежментийн олон улсын онлайн буюу зайн сургалтад урилгаар оролцох боломж гарч, байгууллага дээрээ туршлага солилцох аялал зохион байгуулах зэргээр нэлээд идэвхтэй оролцсон юм. Сургалтын сэдвийн хувьд надад их ойр байсан гэж хэлж болно.

Тайвань улсад болсон “Workshop on knowledge management for SME leaders” /Жижиг дунд б а й г у у л г ы н у д и р д л а г у у д а д зориулсан мэдлэгийн м е н е ж м е н т и й н семинар/ сэдэвт олон у л с ы н с у р г а л т а н д Монгол улсыг төлөөлж М У И С - Х уд а л д а а н ы сургуулийн Ахлах багш Б.Атарцэцэг а м ж и л т т а й суралцаад ирлээ. Түүнтэй уулзан явсан газрынх нь сониноос эрхэм уншигч тантай хуваалцъя.

АББ-ын төслүүд 2013 оны

11-12 дугаар сар

Workshop on Risk Management of Foodborne PathogensPakistan 20-24 Jan 2014

Multicountry Observational Study Mission on Regional Business Partnership among Farmers, Food-processing SMEs, and Research InstitutesJapan24 - 28 Feb 2014

International Conference on Achieving Sustain ability to Empower Future GenerationsROC13 - 15 Mar 2014

Self-learning e-Course on Material Flow Cost Accounting (ISO 14051)Member countries14 Nov 2013 - 13 Mar 2014

Eco-products International FairROC13 - 16 Mar 2014

Workshop for NPOs on Best Practices in Productivity PromotionROK04 - 07 Apr 2014

Учир нь Мэдлэгийн менежмент бол судалгааны ажлын маань чиглэл бөгөөд 2 жилийн өмнөөс энэ хичээл бакалаврын зарим мэргэжлийн хөтөлбөрт орж байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж намайг сонгон оролцуулахаар болсон болов уу, нөгөө т а лаас хөгжил д эвшилд хүр эх менежментийн шинэ чиглэл, арга хандлага болж буй м эдлэгийн менежментийг монголдоо түгээн дэлгэрүүлэх хариуцлагатай үүрэг оноож байна хэмээн ойлгож хүлээн авсан. 3. Та анх удаа АББ-ын сургалтанд хамрагдсан гэсэн. Таны хүлээж байснаас сургалт хэр амжилттай болсон гэж үзэж байна вэ?

Сургалт маш амжилттай, үр дүнтэй болсон гэж дүгнэж болно. Тухайлбал оролцогчид сургалтын явцад нэг ижил ойлголттой болж, харилцан мэдлэг, туршлагаа хуваалцах хэлбэрээр явагдсан нь сургалтыг агуулгыг улам баяжуулж байсан. Сургалт англи хэл дээр явагдсан нь 14 улсын өөр өөр соёл бүхий оролцогчид бидний хувьд их дөхөм байсан гэж хэлж болно. 4. Уг сургалтыг удирдан зохион байгуулсан багш нарынхаа талаар товчхон мэдээлэл өгөөч.Танхимийн сургалтыг Мэдлэгийн менежментийн чиглэлээр мэргэшсэн АББ-ийн экспертүүд болох Mr. Praba Nair /Сингапур/ болон Ms Elena Avedillo-Cruz /Филлипин/ нар удирдан явуулсан. Тэдний хувьд олон улсын хэмжээнд сургалт удирдан явуулдаг, туршлагатай, маш чадварлаг багш нар байсан.

Сургалтын нээлтийн ажилгаа

Гадаад сургалт 3

“”

Жижиг дунд байгуулгын удирдлагуудад зориулсан мэдлэгийн менежментийн семинар олон улсын сургалтанд амжилттай оролцоод ирлээ

Page 4: News-2013.09

“MCS Coca cola” компани дээр бүтээмжийн хөдөлгөөн өрнөхтэй холбогдуулан үйлдвэрийн цехийн мастерууддаа бүтээмжийн хөтөлбөрийн

талаарх сургалтыг МБТ-тэй хамтран 2013 оны 12 дугаар сарын 9-нд зохион байгууллаа.

Мэд ээлэл 4

2013 оны 11 дугаар сарын 01 -ний өдөр Сэлэнгэ аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс зохион

байгуулсан арга хэмжээгээр МБТ-ийн эксперт Д.Баянцэцэг 150 гаруй аж ахуй нэгж,

байгуулгуудын төлөөлөгч нарт бүтээмжийн ойлголт өгсөн.

“НОГООН БҮТЭЭМЖ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СУРГАЛТ,

5. Сургалтын хөтөлбөр хэр байсан бэ? Ямар нэгэн бэрхшээл гарч байсан уу?

Сургалт 5 өдрийн турш үргэлжилсэн ба эхний хэсэгт оролцогчдын илтгэл, экспертүүдийн лекц, байгуулгын аялал зэрэг хөтөлбөрүүд байсан бол төгсгөл хэсэгт сурч, мэдсэн зүйлс дээрээ тулгуурлан багаар ажиллах, байгуулга дээрээ очоод хэрэгжүүлэх хувийн үйл ажилгаагааны төлөвлөгөө боловруулж, пресентаци тавих зэрэг даалгавруудыг хийж гүйцэтгэсэн. 6.Мэдлэгийн менежмент гэж юу вэ? Хэрхэн хэрэгжүүлэх вэ? Энэ талаар та уншигч олондоо товчхон мэдээлэл өгнө үү?

Өнөөдөр баялгийг бүтээх үндсэн хүчин зүйл нь мэдлэг буюу мэдлэгтэй ажилт ан гэдгийг нэгэнт хүлээн з ө в ш ө ө р ө ө д б а й н а . М эд л э г и й н менежментийн олон тодорхойлолтууд байдаг.Тухайлбал: Шинэ зууны менежментийн эцэг, мэдлэгтэй ажилтны үнэ цэнийн тухай ойлголтыг анх хөндөж тавьсан эрдэмтэн буюу мэдлэгийн менежментийг үндэслэгч П.Друкер ”Мэдлэгийн менежментийг ажиллаж байгаа арга барилыг с айжруулах , шинэчлэн хөгжүүлэх, өөрчлөх, инновацийг хэрэгжүүлэх замаар нэмүү үнэ цэнийг бий болгох үйл ажиллагаа юм” гэж тодорхойлсон байдаг.

Манай төв нь Азийн Бүтээмжийн Байгууллагын дэмжлэгтэйгээр Ногоон бүтээмжийн ойлголт өгөх, хэрэгжүүлэх арга техниктэй танилцуулах, харилцан туршлага солилцох зорилгоор “Ногоон б ү т э э м ж ” с эд э вт с у р г а л т, хэлэлцүүлгийг 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Сургалт, хэлэлцүүлэгт байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд, судлаачид болон бусад сонирхогч нийт 35 гаруй хүн хамрагдсан.

Сургалт, хэлэлцүүлэгт МБТ-ийн гүйцэтгэх захирал Д.Амарсайхан нээж үг хэлсэн ба Д.Адъяасүрэн /БОНХ Сайдын зөвлөх, "Эко-Ази" БОМДС-ийн захирал “Байгаль орчин, ногоон хөгжлийн талаар Монгол улсад хэрэгжүүлж буй хууль тогтоомж, үйл ажиллагаа”, Б.Энхзул /МБТ-ийн ЕМ/Эксперт/ “Ногоон бүтээмжийн тухай ойлголт, АББ-ын Ногоон бүтээмжийн чиглэлээр явуулж буй хөтөлбөрүүд”, Р.Оюун, С.Баясгалан /Жэмр ХХК-ийн Гүйцэтгэх захирал/ “Ногоон бүтээмж - материалын урсгал зардлын тооцоолол”, Б.Гэрэл /СХЗҮТ/МБТ-ийн эксперт/ “Ногоон бүтээмж ба кайзен”, “Долоон алдагдал, 5 яагаад дүн шинжилгээ”, “3R - Дахин боловсруулах, дахин ашиглах, бууруулах” сэдвүүдээр оролцогчдод мэдээлэл өглөө.

Сургалт хэлэлцүүлгийн төгсгөлд “Ногоон бүтээмжийн загвар байгуулгууд бий болгох чиглэлээр”, “АББ, МБТ-өөсс цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой асуудлууд Монголын аж ахуйн нэгж байгуулгуудын оролцох боломж”,бусад асуудлууд нээлттэй хэлэлцүүлэг явагдсан.

Мөн уг арга хэмжээгээр Монгол улсад байгаль орчны хамгааллын чиглэлээр хэрэгжиж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл, арга техникүүдээс судлах, цаашид өргөжүүлэх боломж, арга замуудыг тодорхойлох бичил асуулга авсан.

М ө н м эд л э г и й н м е н е ж м е н т н ь байгуулгын зорилгод хүр эх үйл ажиллагаа түүний үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхийн тулд мэдлэгийг нээн илрүүлэх, олж авах, дамжуулах /хуваалцах/, хэрэглэх орчинг бий болгох, тасралтгүй үйл явц юм. Өөрөөр хэлбэл: “Мэдлэгийн менежмент“ гэдэг бол мэдлэгийг бий болгох, хуваалцах, хадгалах, хэрхэн үр дүнтэй ашиглах вэ гэдгийг хэлж өгдөг удирдахуйн ухааны нэгэн шинэ чиглэл, хандлага гэж үзэж байна.

7. Сургалтын дараа өөрийн байгуулга дээр хэрхэн хэрэгжүүлэх нь сургалтын үр дүнг харуулах байх. Энэ тал дээр одоо та ямар ажил хийж байгаа вэ?Юун түрүүнд гадаад сургалтынхаа талаар м э д э э л э л х ү р г э ж , м э д л э г и й н менежментийн талаар зөв ойлголт өгөхөөр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл: сургалтын материалуудыг орчуулж, мэдээлэл бэлтгэн мэдлэгээ хуваалцахаар ажиллаж байна. Үүний дараа байгуулга дээрээ мэдлэгийн менежментийн ямар арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх боломж б а й г а а г с уд а л ж , с а н а л б од л о о илэрхийлэхээр төлөвлөөд байна.

Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Ажлын өндөр амжилт хүсье.

Фото мэдээлэл

Page 5: News-2013.09

Мэд лэгт 5

Ногоон бүтээмжийн сургалтанд явсан тэмдэглэл

Ногоон бүтээмж гэдэг нь: Нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд бүтээмж болон байгаль

орчны гүйцэтгэлийг хангах стратеги юм. Энэ нь бүтээмжийн нэг хэрэгсэл ба ү й л д в э р л э л , ү й л ч и л г э э н и й байгуулгуудын үйл ажиллагааны байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг б у у р у у л а х б а й г а л ь о р ч н ы м е н е ж м е н т и й н а р г а х э р э г с эл , техникүүд, технологууд юм.

А з и й н о р н у у д а д Н о г о о н бүтээмжийн талаарх ойлголт түгэн дэлгэрээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн ба эх дэлхийдээ ээлтэй ухаалаг үйл ажиллагаа явуулах үйлст олон үйлдвэрлэл, үйлчилгээний байгуулга, их дээд сургууль, байгаль орчны яамдууд н э г д э н о р с о н н ь А з и й н

Б ү т э э м ж и й н Байгууллагын Малайз

у л с а д з о х и о н байгуулсан Ногоон Б ү т э э м ж и й н с у р г а л т а а с харагдаж байлаа.

Н о г о о н б ү т э э м ж н ь цахилгаан эрчим хүч, усны хэрэглээ, хатуу хог хаягдал, агаар, ус, хөрсний бохирдол гэх зэрэг олон талыг хамарч т э д г э э р и й н

хэрэглээ, хэмжээг багасгаж, байгаль орчноо хамгаалахын зэрэгцээ эдийн засгийн үр ашигтай ажиллаж болдог талаар сургалтаас олон зүйлийг сурч мэдсэн.

Тус сургалтанд АББ-ын гишүүн 13 орны 25 төлөөлөгч оролцсон ба Ногоон бүт ээмжийн онолын хичээлийг туршлагатай багш нараар заалгаж, түүнийгээ бататган дасгал, кейс ажлуудыг багаар хуваагдан хийж гүйцэтгэж байсан. Малайз улсын хотын захиргаан дээр 2 өдрийн турш ажиллаж эрчим хүчийг хэмнэх боломжийг эрэлхийлж, хатуу хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах талаар судлан төсөл хөтөлбөр амжилттай бичсэн.

Монголын Бүтээмжийн Төвийн туслах эксперт М.Баасансүрэн амжилттай суралцаад ирлээ.

Малайз улсад болсон “Ногоон бүтээмжийн сургагч багш бэлтгэх” олон улсын сургалтанд Монгол улсыг төлөөлж

Энэхүү сургалтаас хамгийн ихээр ойлгосон зүйл бол бидний буруутай үйлдэл, санхүүгийн мэдлэг муугаас болж ямар их үр ашиггүй зардлыг у р с г а ж б а й д г и й г о й л го с о н б а тэдгээрийг бууруулж алхам тутамдаа ашигт ажиллагаатай ажиллахыг зорин хамт олноор хичээн ажиллах нь бүтээмжийг нэмэгдүүлэх нэгэн үндэс гэдэг нь гарцаагүй юм. Дэлхийн дулааралтай тэмцэж, байгаль орчноо хамгаалах үйлст хамт олноор нэгдэн ажиллахыг уриалж байна.

Ажилчдаа хэрхэн идэвхжүүлэх вэ?

Ÿ Та бүтээлч бас урам зоригтой байдлын үлгэр жишээг бий болгож байгаа эсэх.Та өөрийн хувийн ааш, зан төлөвөөр бусад ажилтнуудыг ажлаас хөндийрүүлэх хэрэггүй.

Ÿ Сонсох чадвараа хөгжүүл.Та бусдын яриаг зүгээр л сонирхож

байгаа юм шиг хандахгүйгээр боломжийнхоо хэр ээр бусдыг идэвхтэй сонсож бай гэсэн үг. Ÿ Тухайн ажил үүргийг тодорхой

мэддэг байж, компанийн эрхэм зорилго, зорилтыг томоор нь хардаг байх.Дэлхийн хамгийн шилдэг сэндвич

үйлдвэрлэдэг байх эсвэл дэлхийн х а м г и й н ш и л д э г г ү ү р б а р и х зорилготой ч бай компанид ажиллахад

Ажилчдаа байнга идэвхжүүлэх нь маш хэцүү байдаг. Гэхдээ дараах 10 алхмыг хэрэгжүүлээд:

бахархал төрүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх хэрэгтэй. Компанид ажиллаж байгаа хүн бүр тухайн компанийн “том зураг”, “том зорилго”-ын талаар мэдэж байгаа эсэх, тухайн хэлтэс, хүмүүсийн ажил үүрэг тухайн “том зорилго”-д нийцэж байгаа эсэхийг бататгах хэрэгтэй. Тухайн ажил үүрэгт хэн бүтээлчээр ажиллаж байгааг тодорхойлохын тулд та өөрт таалагддаг эсвэл таалагддаггүй байдлаар эсвэл хувийн хандлагаар хэзээ ч бүү ханд.Шударга бай. Ÿ Жижиг зүйлсээр бүү хөөцөлд.Хэрэв та байнга 10 минутаар хоцордог ч ажилдаа сайн ажилтан байгаа бол цагтаа ирж байхыг мэдэгд.

Хэрэв тэдний ажил дунджаас дээгүүр бол зодож цохиж, харааж загнах хэрэггүй. Ажилчид бол давуу талтай бас сул ч талтай хүн гэдгийг санах хэрэгтэй. Тэд робот биш шүү дээ. Ÿ ·Зорилго тавьж, зорилгоо хэрэгжих

үед ажилчдаа урамшуул.Урамшуулал нь компанийн календарь эсвэл самбар дээр одоор тэмдэглэх энгийн аргаас эхлээд өдөр бүр хангалттай сайн ажилласан бол сарын эцэст томоор урамшуулах хүртэл маш олон урамшууллын арга байгаа. Ÿ ·А ж и л ч и д т а й г а а н э э л т т э й ,

нөхөрсөг, мэргэжлийн байдлаар харилцах хэрэгтэй. Тэд бол хүндлэл хүлээх эрхтэй хөдөлмөрч хүмүүс .

Үргэлжлэл дараагийн дугаарт

Page 6: News-2013.09

Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг ЯЛАГДЛАА ЯЛАЛТ БОЛГОН ХУВИРГА

1 .Амжилт ад хүр эхийн тулд алдаагаа судал. Ялагдал бүрээс сургамж ав. Сурах ёстойгоо сур. Дараа нь ялагдалдаа инээмсэглэ. Сургамж олж авсан үед л ялагдал ялалт болж хувирдаг.

2.Өөрийгөө шүүмжлэх нь бүтээлч сэтгэлгээ юм. Алдаа, сул талаа хүлээн зөвшөөрөхөөс бүү ай.

3.Хувь заяагаа муулахаа боль. Энэ нь хэнийг ч юунд ч хүргэхгүй. Заавал арга нь олдоно гэдэгт итгэ.

4.Бүгдийг орхиод дахиад шинээр, сэргэгээр эхэл.Сайн сайхныг олж хар. ӨСЧ ХӨГЖИХ ЗОРИЛГОДОО АЛХАМ АЛХМААР ОЙРТ

Эхлэхээсээ өмнө юу хүсч байгаагаа тодорхойл. Хүсэл эрмэлзлэлээ ажилдаа ашиглавал хүч чадал болж хувирдаг. Өөр хувилбаруудтай бай. Шинэ санаа бий болоход хөрөнгө оруул. Өдөр бүр, мөн 1 жилийнхээ төлөвлөгөөг гарга.\

ХОШУУЧЛАЛЫН СЭТГЭЛГЭЭНД СУРАЛЦ

1.Хүмүүст хүрэхийг хүсвэл тэдний ойлгох хэлээр ярь.

2. Энэ асуудлыг авч үзэх илүү хүнлэг арга бий юу гэж боддог бай.

3. Урагш ахих тухай бод, хөгжил дэвшилд итгэ. Урагшил.

4. Өөртэйгөө зөвлөх цаг гарга.

Тэднийг өрөвд. Тэдний дайралтын эсрэг дархлаатай болох хүртлээ өргөн цар хүрээтэйгээр бодож сэтгэ.

2.Хэрэгтэй бүхэн надад байхгүй гэж санагдах үед өргөн цар хүрээтэй сэтгэ. Өөрийгөө үнэлж сур . Ингэхдээ: Эрхэмсэг оршихуйгаар аж төр. Тэгвэл мөн тэгж сэтгэхэд тань тусална. Эсрэг сайн талуудаа анхаар. Бусдыг зөв өнцгөөс хар. Өөрийнхөө сайн талыг олж харахуйц өргөн цар хүрээтэйгээр сэтгэ.

3.Зөрчил маргаанаас зайлах аргагүй үед өргөн цар хүрээтэй сэтгэ. Маргаан хэрүүлээс зайлсхийхийн тулд: Өөрөөсөө шударга бай. Энэ тийм чухал гэж үү гэж асуу. Та маргаснаар юу ч олж авч чадахгүй, харин алдана.

4.Ялагдсан үедээ ч өргөн цар хүрээтэйгээр сэтгэ. Бэрхшээл бүрийг сургамж гэж ойлго. Зөв оролдлого, туршлагыг хослуул.

5.Урам зориггүй болох үед өргөн цар хүрээтэй сэтгэ. Таныг хайрлаасай гэж бодож байгаа хүнийхээ хамгийн сайн талыг анхаар. Хайртай хүнийхээ төлөө ямар 1 онцгой зүйл хийж, түүнийгээ давт.

6. Ажилдаа урагш ахихаа больсон үед өргөн цар хүрээтэй сэтгэ. Би илүү сайн ажиллаж чадна гэж бод. Эхлээд өөрөө үйлчилбэл мөнгө аяндаа олдохыг олж харах хүртлээ өргөн цар хүрээтэй сэтгэ.

СЭТГЭХҮЙН ЦАР ХҮРЭЭНИЙ Г А Й Х А М Ш Г И Й Г А М ЬД РА Л Ы Н Х А А Х А М Г И Й Н ЧУХАЛ ҮЕҮҮДЭД ХЭРЭГЛЭЖ ЗАНШСэтгэхүйн цар хүрээнд ер бусын увидас бий. Явцуу сэтгэгдэлд автах аюул тулгарвал сэтгэх цар хүрээгээ тэлэхэд туслах зарчмууд:

1.Явцуу сэтгэгчид таныг ч бас явцуу сэтгэхийг албадвал өргөн цар хүрээтэй сэтгэ. Үүний тулд хэрүүл хийхээс зайлсхийвэл та хожно. Том хэвээрээ байгаарай. Дайралтад өртөнө гэдгээ мэддэг бай. Тань руу дайрагчид сэтгэлзүйн өвчтэйг бүү март.

Өнөө үед бүгд англи хэл сурах гэж зорих боллоо. Шалтгаан нь тодорхой. Гэхдээ англи хэлийг амжилттай сурна гэдэг бэрх. Хэлний курст, дунд сургуульд үзээд ч нэг л явцгүй байх нь түгээмэл. Та бүгдэд бага ч гэсэн хэрэг болох болов уу гээд өөрийн туршлагаас хуваалцъя. Түрүүч нь №6-т бий

Англи хэл сурцгаая!!!

43.Хэмжээ хязгаар тавилгүйгээр унших бөгөөд чанга дуугаар, тод дуудаарай. Үг үсэг авиа нэг бүр дээр тогт. Гарсан шинэ үгийн утга нэг бүрийг харах биш тухайн өгүүлбэрт ямар утгаар орсныг ойлгох хэрэгтэй. Олон дахин давтан уншсанаар чадвар чинь аяндаа сайжрах болно.

44. Ярины нууц гэдэг бол амаа зогсолтгүй хөдөлгөн, өөрт хэрэгтэй бүхнийг хэлэх. Амны булчингуудаа өвдтөл нь дахин давтах.

45. Ярианы чадвар сайжирсанаар бичгийн чадвар сайжирна.

46. Өдөрт 1-2 өгүүлбэрийг Англи – Монгол, Монгол – Англи гэх мэтээр хөрвүүл.

47. Хэдийгээр үгийн сан бага, ерөөсөө орчуулж чадахгүй байсан ч тасралтгүй хуулан бичих нь танд тустай. Ядаж гар тань эвэлнэ. Үг, үсэг танил болно.

48. Тооны тухайд тасралтгүйгээр тоогоо дараалуулан унших хэрэгтэй.

49. Өөртөө хэрэгтэй хэсэг бүлэг хэллэг, өгүүлбэрийг тогтоон хэрэглэх орчныг нь бодож төлөвлө.

50. Шинэ үгийг зөв дуудан дуудлага болон бичлэгийн хоорондын ялгааг нарийн мэдрэх нь таныг үг тогтооход тусална.

51. Үгийг дангаар нь цээжилснээс аль болох олон өгүүлбэр цээжил. Өгүүлбэрийг цээжлэхийн тулд өгүүлбэрийн бүтцийг нь сайн ажиглан тогтоо. Ерөөс англи хэлний гол нууц өгүүлбэрийн бүтцэд байдаг.

52. Шинэ үг гарч ирэхэд яаран толь шүүрэн авах хэрэггүй. Магадгүй тэр үгийг урьд өмнө нь чи мэддэг байсан байж болно. Мөн чиний мэддэг үгнүүдийн хувирсан хэлбэр байж болно. Эргэн санахыг хичээ. Үнэхээр мэдэхгүй гэсэн үедээ толь ашигла.

Мэд лэгт 6

Page 7: News-2013.09

Б ү т э эм ж и й н мэргэжилтнүү- д и й н м э д л э г и й г нэмэгдүүлэх тус сургалт нь ж и л б ү р я в а г д д а г бөгөөд энэ у д а а г и й н су р г а л т а н д А Б Б - ы н г и ш ү ү н 1 7 орны нийт 19 о р о л ц о г ч оролцсон ба э д г э э р

оролцогчид нь Үндэсний бүтээмжийн байгууллага, яам, холбоод, олон нийтийн болон хувийн хэвшлийнхэн байлаа.

М а л а й з ы н Б ү т э э м ж и й н Корпорацаас илтгэгч Абдул Малек Мухамад Арипин болон Сингапурын “ Хо к л и н к С и с т е м б а С е р в и с ” компанийн захирал Жорж Хок Вонг нар 4 өдрийн сургалтыг явуулсан ба тэдгээрт Солонгосын Бүтээмжийн Төвийн /СБТ/ захирал, АББ-ын төлөөлөгч Ким Жүно болон СБТ-ийн 2 илтгэгч дэмжлэг үзүүлсэн.

Мэд лэгт 7

С у р а л ц а х я в ц а д б ү т э э м ж сайжруулах үндсэн арга хэрэгсэл, техникүүдийг ЖДҮ-үүдэд хэрхэн хэрэглэхийг судалсан. Жишээлбэл: ЧНУ, 5С, Кайзен, болон Чанарын дугуйланг бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлж байгааг үйлчилгээний салбарын “Мүн Хва” компани болон үйлдвэрлэлийн салбарын “DBI” компани дээрээс үзэж танилцав.

АББ-ын Аж үйлдвэрийн хэлтсийн нарийн бичгийн дарга Мухамад Идхам нь тус сургалтанд оролцогч нараас сайшаасан санал хүсэлт хүлээн авсан бөгөөд бүгд нэгэн жигд урам зоригтойгоор сургалтанд оролцож байгааг мөн ажиглажээ.

Ту р ш л а г а с уд л а х а я л а л у уд оролцогчдод онцгойлон сайшаагдсан. Камбоджын оролцогч Мао Савин “сурсан гол техник, хэрэгслүүдийг хамтран ажиллагсаддаа нэн даруй хуваалцаж дараа нь залуу бизнес эрхлэгчдэд түгээн дэлгэрүүлэх” төлөвлөгөө гаргасан бол Ираны оролцогч Шахназ Бэбоуди “эдгээр арга хэрэгслүүд манай компани болон бусад төстэй байгуулгуудад маш их ач холбогдолтой” гэж дурдаад энэхүү сургалтыг илүү урт хугацаагаар явуулахыг хүслээ.

Азийн Бүтээмжийн Байгууллагын /АББ/ гишүүн орнууд дах ЖДҮ-үүдийн өсөлт нь шинээр

хөдөлмөр эрхлэлтийн эх үүсвэрийг бий болгон буурч буй уламжлалт аж үйлдвэрийг орлуулаад зогсохгүй ЖДҮ-үүдийн шинэтгэн сайжруулалт, бүтээмж чадвар, ОУ-ын өрсөлдөх чадварын нөлөөлөл нь улс орны эдийн засгийн өсөлтөнд чухал үүрэг гүйцэтгэж байна.

“ЖДҮ-үүд дэх Бүтээмжийн үндсэн арга хэрэгсэлүүд” сургалтыг БНСУ-ын Сөүл хотноо 7-р сарын 2-5-ны хооронд АББ болон Солонгосын Бүтээмжийн Төв хамтран зохион байгууллаа.

Бага хурлын үр дүнгээс (Өмнөх дугаарын үргэжлэл)

21 Нийгмийн эрүүл мэндийн асуудлууд, тухайлбал халдварт өвчин зэрэг өвчнүүд нь газар сайгүй аюул заналхийлэл учруулж байгаа бөгөөд өнөөдөр дэлхий дээр таван хүн тутмын нэг нь буюу нэг тэрбум гаруй хүмүүс нэн ядуу нөхцөлд, долоон хүн тутмын нэг нь буюу 14% нь өлсгөлөнд нэрвэгдэж байгаад бид бүхэн санаа ихээр зовниж байна. Түүнчлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей дээр хэлэлцэгдэж буй хүний аюулгүй байдлын асуудлыг бид онцлон тэмдэглэж байна. 2050 он гэхэд дэлхийн хүн амын тоо 9 тэрбумаас давж, нийт хүн амын гуравны хоёр нь хот суурин газар амьдарна гэсэн т ө с ө ө л л и й г ха р г а л з а н ү з эж , тогтвортой хөгжлийг хангах, ялангуяа ядуурал, өлсгөлөн болон урьдчилан сэргийлэх боломжтой

Бидний хүсч буй ирээдүй

өвчнийг бууруулахын тулд бүхий л х ү ч ч а р м а й л т а а д а й ч л а х шаардлагатай байгааг бид хүлээн зөвшөөрч байна.

22.Бүс нутаг, үндэсний болон орон нутгийн түвшинд тогтвортой х ө г ж л и й г х а н г а х а д х ү р с э н ололтуудын жишээг бид онцлон тэмдэглэн сайшааж байна. Бүс нутаг, үндэсний болон орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөнд тогтвортой хөгжлийг хангах талаар гаргасан хүч чармайлт, мөн Хөтөлбөр 21-ийг батлагдсанаас хойш Засгийн г а з р у у д х у у л ь , т о г т о о м ж , байгуулгуудынхаа үйл ажиллагаанд болон олон улс, бүс нутгийн болон дэд бүс нутгийн хүрээнд байгуулсан гэрээ хэлэлцээр, үүрэг амлалтуудыг б о л о в с р у ул ж , х э р э г ж ү ү л эх эд тогтвортой хөгжлийг хангах үүрэг амлалтаа бэхжүүлэх талаар тусгаж ирснийг бид тэмдэглэж байна.

23.Хөгжиж буй орнуудын хувьд олон у л с ы н т ү в ш и н д х ү л э э н з ө в ш ө ө р ө г д с ө н х ө г ж л и й н зорилтууд, тухайлбал, Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэхэд ядуурлыг арилгах, шийдвэр гаргах т ү в ш и н д я д у у б ол о н э м з э г д а в х а р г ы н х ү м ү ү с и й г чадавхжуулах, үүний тулд боломжид хүрэх саад тотгорыг арилгах, бүтээмжийн чадавхийг нэмэгдүүлэх, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх, үр бүтээлтэй бүрэн хэмжээний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бүх нийтэд зохих ажлын байрыг бий болгож, нийгмийн хамгааллын доод хязгаарыг тогтоох замаар үр дүнт эй нийгмийн бодлогуудыг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийн чухлыг бид нотолж байна.

Үргэлжлэл дараагийн дугаарт

ЖДҮ-үүд дэх Бүтээмжийн үндсэн арга хэрэгслүүд

Page 8: News-2013.09

“I was trying to figure out what to do next, I'd been accumulating ideas for productivity tools - software people could use every day, particularly to help organize their lives.”

-Mitch Kapor

“In an industrial society which confuses work and productivity, the necessity of producing has always been an enemy of the desire to create”. - Raoul Vaneigem

“He who would make serious use of his life must always act as though he had a long time to live and must schedule his time as though he were about to die”. - Emile Littre

2013 оны АББ-ын Бүтээмжийн лавлах

2013 оны АББ-ын Бүтээмжийн лавлах нь 6 дах удаагаа хэвлэгдэж байна.

2013 оны лавлах нь бүтээмж болон эдийн засгийн өсөлтийг харьцуулсан

мэдээлэл дээр дүн шинжилгээ хийсэн тайлан юм. Энэ тайлан нь найдвартай

их сурвалжаас авсан бөгөөд тухайн цаг үеийн мэдээлэлтэй.

2013 оны Бүтээмжийн лавлах нь мэдээлэл дээр ерөнхий дүр зураг болон

ирээдүйн хөгжлийн дүр зургийг төсөөлөл олгоход тусалдаг.

Мөн Азийн орнууд нь ерөнхийдөө тогтвортой эдийн засагтай бөгөөд маш

олон газруудыг эдийн засгийн хямралд оруулж чадсан эдийн засгийн уналт

хямралаас маш хурдан гарч чадсаныг энэ лавлахаас харж болно.

Шинэ номын танилцуулга

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Энхтайвны өргөн чөлөө “Эрин Интернэшнл” ХХК-ийн байр, 205, 206 тоотУтас: 680298, 99048387, 99118770Э-шуудан: [email protected]

www.mpo-org.mn

Төвийн хаяг

Мэдлэгийн менежментАзийн Бүтээмжийн Байгууллага 10 жилийн ойгоороо мэдлэгийн менежементийг дэмжин 2010 оноос эхлэн улсын үйлдвэрүүдийг голлон шинэчлэх болсон билээ.

Улсын үйлдвэрийн байгууллагууд хязгаарлагдмал нөөцтэй ч гэсэн илүү

чанартай үйлчилгээ үзүүлэхийг хичээж байгаа ба АББ-ын гишүүн үндэсний

бүтээмжийн байгууллагууд улсын үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлэх

санаачилгыг дэмжин ажиллаж байна.

Уг номонд Япон, БНСАУ, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд зэрэг

АББ-ын гишүүн орнуудын улсын үйлдвэрийн байгуулгуудын мэдлэгийн

менежментийн мэргэжилтнүүдийн уулзалтын дүгнэлт болон судалгааны

дэлгэрэнгүй дүнг нийтэлсэн байна.

Бүтээмж ба инновацийн тодорхойлтууд