niigmiin nuluulul

13
УУЛ УУРХАЙН БҮС НУТГУУД ДАХЬ ТАЛУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, НИЙГМИЙН СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ СААРУУЛАХАД ИРГЭНИЙ НИЙГМИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ Б.Баярмаа - ТХХУУС-ын УЗ-ийн гишүүн МБХИХЭ-ийн тэргүүн

Upload: enku-enkhtsetseg

Post on 20-Jun-2015

481 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Niigmiin nuluulul

УУЛ УУРХАЙН БҮС НУТГУУД ДАХЬ ТАЛУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, НИЙГМИЙН СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ СААРУУЛАХАД ИРГЭНИЙ НИЙГМИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ

Б.Баярмаа - ТХХУУС-ын УЗ-ийн гишүүн

МБХИХЭ-ийн тэргүүн

Page 2: Niigmiin nuluulul

МБХИХЭ нь байгаль хамгаалах чиглэлээр 14 аймгийн 89 суманд үйл ажиллагаа явуулдаг 14 хөдөлгөөнүүд эвсэн нэгдсэн үндэсний хэмжээний байгууллага юм.

Page 3: Niigmiin nuluulul

Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүд яагаад бий болов?

Хариуцлагагүй уул уурхайн замбараагүй үй ажиллагааны улмаас хүн нь уух усгүй, мал нь бэлчих бэлчээргүй болж, хөрст газар нь эвдэгдэн сүйтгэгдэж, сэлгэж нүүх нутаггүй, идээшиж дассан нутгаасаа шахагдсан иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдэж газар газарт нэгэн зэрэг БХИХ-үүдийг байгуулсан.

2001: “Онгийнхон” 2003: “Хөвсгөл далайн эзэд”☺ “Хонгор нутгийн дуудлага” ☺ “Тосон Заамар” ☺ “Ардын элч” 2004: “Онон Улзынхан” ☺ “Ариун Суварга” ☺ “Салхин Сандаг” 2005: “Ангир нүдэн Мөндөөхэй” ☺ “Уугуул” ☺ 2006: “Эг-Үүр эх нутаг” хөдөлгөөн

Page 4: Niigmiin nuluulul

БХХөдөлгөөнүүд яагаад эвсэлд нэгдэх шаардлагатай болсон бэ?

Бидний эрх ашиг адилхан хөндөгдөж, хохирсон Бидний зорилго нэг байсан Бид зорилгодоо хүрэхийн тулд хүч чадавхиа

нэгтгэх шаардлагатай болсон Бид бие биеэ олж харилцаа, холбоо тогтоож

чадсан Бид харилцан ойлголцож, итгэлцсэн Бидний хамтын нөлөөллийн удаа дараагийн үйл

ажиллагаа илүү үр дүнтэй болж байсан Бид алс хэтийн стратеги, тактикийг хамтран

боловсруулж хамтын хүчээр хэрэгжүүлэх шаардлагатай болсон

Бид хамтын хүчний давуу талыг ойлгож мэдэрсэн

Нэгдвэл хүчирхэгжинэ Хуваагдвал доройтноЦувж явсан барнаас Цуглаж суусан шаазгай дээр

Page 5: Niigmiin nuluulul

БХИХ –ийн түүх: Нэгдэл-задрал-нэгдэл

2006.02.10: БХХ-үүд “Нутаг усаа хамгаалах хөдөлгөөнүүдийн эвсэл”-д нэгдэж хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.

Бèäíèé эрхэм çîðèëãî: Байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй төрийн бодлогод нөлөөлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах

Аргын зөрчлөө давж чадалгүй 2008 онд задарсан.

2008.10.30: МБХИХЭ-ийг шинэчлэн байгуулсан.

2011. 11. 25:МБХИХЭ дүрэм, алсын хараа, эрхэм зорилгоо шинэчлэн тодорхойлж, 2012-2015 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө боловсруулж баталсан.

Бèäíèé эрхэм çîðèëãî: Тогтвортой хөгжилд тулгуурласан, хүн төвтэй, иргэдийн оролцоотой “Ногоон нийгэм”-ийг байгуулахад хувь нэмрээ оруулах

Page 6: Niigmiin nuluulul

Олборлох үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд бид оролцож байгаагийн шалтгаан юу вэ?

ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧ БАЙНА АМЬДРАХ АЮУЛГҮЙ ОРЧНОО АЛДАЖ БАЙНА БЭЛЧЭЭР, ХАДЛАН, ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙГАА

СҮЙТГҮҮЛЖ БАЙНА ЦЭВЭР УСНЫ НӨӨЦӨӨ ШАВХУУЛЖ БАЙНА ГҮНИЙ УСАА БОХИРДУУЛЖ БАЙНА ҮРЖИЛ ШИМТ ӨНГӨН ХӨРСӨӨ ЭВДҮҮЛЖ БАЙНА АМАР ТАЙВАН АМЬДРАЛАА АЛДАЖ БАЙНА УЛАМЖЛАЛАА УСТГУУЛЖ БАЙНА ИТГЭЛ ҮНЭМШИЛ, ҮНЭТ ЗҮЙЛСЭЭ ГЭЭЖ БАЙНА

Ийнхүү олборлох үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас шалтгаалж өөрсдийн амьдралын тогтсон хэв маяг, уламжлал, соёл, зан заншил,

үнэт зүйлс тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөөр байгаад эмзэглэж, сэрэмжилж үйл явцад нь оролцохоор шийдсэн билээ.

Page 7: Niigmiin nuluulul

Бид яагаад уул уурхайн сөрөг нөлөөлөлд өртөх болов?

Нийгмийн нөлөөллийн үнэлгээг Лиценз олгохоос өмнө уурхайн явц болон хаалтыг оролцуулан хийдэггүй: Томоохон төсөл хэрэгжүүлж буй 2 компани ННҮ хийснийг миний хувьд олж үзсэн, гэхдээ уурхайн олборлолт болон хаалтыг хамруулаагүй, маргаантай асуудлыг орхигдуулсан гэх шүүмжлэлд өртөөд байгаа.

ННҮ-ний эрх зүйн орчин хангалтгүй, зохицуулалт сул: БОНБНҮ-д тусгах зүйлд шинээр 3 зүйл нэмсэн нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн эрсдэлийн үнэлгээ, газрын тос, уул уурхай, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт зэрэг төсөлд хаалтын үйл ажиллагааны чиглэл, нөхөн сэргээлтийн зорилт, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүд, дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ, төсөл хэрэгжих газрын түүх соёлын үнэт зүйлс, төслийн онцлогтой уялдсан бусад асуудал зэрэг болно.

ННҮ-д ач холбогдол өгдөггүй: БОНБНҮ-ний тайланд “Нийгмийн асуудал” гэсэн бүлэгт дайвар байдлаар оруулдаг бөгөөд үнэлгээний компаниуд үүнийг ёс төдий хийдэг.

ННҮ хангалтгүй хийгддэг: Нөлөөлөлд шууд болон шууд бусаар өртөгчдийг үнэн зөв тодорхойлдоггүй. Төсөл хэрэгжүүлэгчээс мөнгө авдгаас үнэлгээний компани нөлөөлөлд өртөх магадлалтай, нэг тайлангаа нэр усыг нь ч солихгүй копиддог тал бий.

Оролцоог хангадаггүй: Үнэлгээг хийх, түүнийг хянах, удирдах үйл явцад сонирхогч болон нөлөөлөлд өртөж болзошгүй талуудын оролцоог хангадаггүй. Олон нийтийн тэгш оролцоог хангаж өгдөггүйгээс уул уурхайн баялгаас бүгд адил тэгш хүртдэггүй.

Page 8: Niigmiin nuluulul

Бид яагаад уул уурхайн сөрөг нөлөөлөлд өртөх болов?

Ниргэсэн хойно нь хашгирдаг: Нийгмийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлдэггүй, сөрөг нөлөөлөл бий болсон, эрсдэл үүсэх нь нэгэнт тодорхой болсон тохиолдолд л нийтээрээ гэнэт шуугиж, сандардаг. Төр, засаг болон УУК иргэддээ урьдчилан сануулах нь бүү хэл үргэлж төөрөгдүүлдэг, эрсдэл үүссэн ч нуудаг, ил болбол хүлээн зөвшөөрөхгүй гүрийдэг.

Бохирдуулагч нь төлдөггүй: Нийгмийн нөлөөллийг арилгах, нөхөн төлөх зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцдаггүй бултдаг. Нөлөөлөлд өртөгчдөд нөхөн төлбөр төлдөггүй, байгаль орчныг нөхөн сэргээдэггүй “Алтыг нь аваад авдрыг нь хаядаг” зуршил хэвшсэн.

Тогтвортой хөгжлийн зарчмыг гажуудуулсан: Зөвхөн эдийн засгийн үр ашгийг тооцож уул уурхайн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээс байгаль орчин, нийгмийн тэнцвэрт байдал алдагдаж байна.

Page 9: Niigmiin nuluulul

Нийгмийн нөлөөллийг бууруулахад чиглэсэн бидний оролдлого, ашиглаж буй арга механизм

ХОМҮ-ний баг байгуулан ХОМҮ хийх: Уул уурхайгаас байгаль орчин, нийгэмд үзүүлж буй нөлөөлөлд дангаар мониторинг үнэлгээ хийдэг байсан бол оролцоо бүхий мониторингийн аргачлал боловсруулан олон талуудын оролцоотой баг байгуулан ХОМҮ хийх /Дорнод- ПЧДТ, Баянхонгорт Одод гоулд, Хэнтийд ТуньСинь/

Нийгмийн хариуцлагын механизм: “Хүний хөгжил сангийн хишиг, хувийн хэлбэр, тайлагнал, үйлчилгээ, үр нөлөөний үнэлэмж” судалгааг ИТК, ОНОК зэрэг нийгмийн хариуцлагын аргачлал ашиглан 2011 оны 6-9 сард Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Баянхонгор аймаг, Хан-Уул дүүрэг зэрэг 5 аймаг, дүүргийн 1041 иргэнээс авсан.

Түншлэл: Төр ба ТББ-ын түншлэл /БОНХЯ ба МБОИЗ/, Төр, ТББ, хувийн хэвшлийн түншлэл /ОСИТБС, ТХХУУС/

Оролцооны гэрээ байгуулах: Уул уурхайн компани, орон нутгийн төр захиргаа, нутгийн иргэд , иргэний нийгмийн төлөөлөл оролцон хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллах. /Ардын элч хөдөлгөөн Болд Төмөр Ерөө голХХК /

“Ногоон од” хөтөлбөр: Байгаль орчин, нийгэмд халтай шийдвэр, үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, үүнийг зогсоохыг шаардах.”Байгальд ээлтэй” гишүүдийг дэмжиж, “Байгальд халтай” түшээдтэй хариуцлага тооцох

Стратегийн өмгөөлөл: Байгаль орчин, нийгэмд үзүүлсэн хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, стратегийн өмгөөлөл явуулах /Тамсагийн 19-р талбайд газрын тос олборлож буй ПЧДТ, Бүрэнхааны фосфоритын стратегийн ордод Талст маргад компани/

Page 10: Niigmiin nuluulul

Иргэдийн оролцоог баталгаажуулсан эрх зүйн орчин

БОНБҮтХ 8.4.8: БОНБНҮТайланд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн ИНХ-ын санал, тэмдэглэлийг тусгана.

БОНБҮтХ 9.12: Байгаль орчны менежментийн болон уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд тухай орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны засаг дарга, төрийн захиргааны төв байгууллага болон байгаль орчны ТББ хяналт тавина.

БОНБҮтХ 10.5: БОНБНҮТайланг төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран төслийн нөлөөлөлд өртөх орон нутгийн оршин суугчдад танилцуулах ажлыг зохион байгуулна.

БОНБҮтХ 14.1.2: Төсөл хэрэгжүүлэгч байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг нутгийн оршин суугчид, орон нутгийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөгч талууд холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд мэдээлж, тайлагнах үүрэг хүлээнэ.

Page 11: Niigmiin nuluulul

Иргэдийн оролцоог баталгаажуулсан эрх зүйн орчин

4 дүгээр бүлэг: Олон нийтийн оролцоо БОНБҮтХ 18.1: Байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага

нь стратегийн үнэлгээ хийгдэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд хамрагдсан төслүүдийн талаархи мэдээллийг цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.

БОНБҮтХ 18.2: Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа үндэсний болон бүс нутгийн хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд стратегийн үнэлгээ хийх явцад олон нийтээс санал авна.

БОНБҮтХ 18.3: Стратегийн үнэлгээнд олон нийтээс санал ирүүлэх хугацаа нь ажлын 30-аас дээшгүй өдөр байх бөгөөд амаар болон бичгээр санал авна.

БОНБҮтХ 18.4: Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна.

БОНБҮтХ 18.5: Олон нийтийн оролцооны асуудлыг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Page 12: Niigmiin nuluulul

Иргэдийн оролцоог баталгаажуулсан эрх зүйн орчин

МУ-ын Ерөнхийлөгчийн 2012 оны 176 дугаар зарлиг Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг /2012-2022/

Стратеги 2: Нийтийн эрх ашгийг хөндсөн аливаа асуудлыг ард иргэдийн дунд санал хураалт явуулах замаар шийдвэрлэдэг байх журмыг нэвтрүүлэх. Нийтийн санал хураалтаар олонхийн санал авсан асуудлыг эцсийн шийдвэр гэж үзэж түүнтэй зөрчилдөх аливаа хууль, дүрэм, журмыг шинэчилдэг байх

Аливаа шийдвэр, төсөв төлөвлөгөө, тэдгээрийн боловсруулалт, шийдвэрлэлт, хэрэгжүүлэлт, гүйцэтгэл, хяналт, хяналтын дараах дахин зүгшрүүлэлт, үр дүнг нийтээр хүртэх зэрэг шийдвэр гаргах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны орчлын аль ч хэсэгт иргэн хүн оролцох хяналт тавих бололцоог нээсэн эрх зүйн шинэ тогтолцоо бүрдүүлэх

Page 13: Niigmiin nuluulul

Цаашдын боломжит стратегиуд

ННҮ-ний эрх зүйн орчинг боловсронгуй болгоход нөлөөлөх ННҮ-ний олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмууд, гадаад орнуудын туршлагыг

судлан өөрийн орны онцлогт тохируулан хэрэглэх Эдийн засгийн үр ашигтай ч байгаль орчин, нийгэмд хор хохиролтой төслүүдийг

хэрэгжүүлэхийг хориглох. Ингэснээр нийгмийн тогтвортой хөгжлийг хангах учиртай. Нийгмийн хариуцлагын арга механизмууд /нийгмийн лиценз, нийгмийн гэрээ, ОНОК,

ИТК, Бүтээлч харилцаа, Түншлэл зэрэг/-ийг олборлох үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэх

БОНБНҮ хийдэг компаниудын чадавхийг дээшлүүлэх УУК үнэлгээний зардлаа хариуцдаг асуудлыг эргэн харах ННҮ-д холбогдох бүхий л талуудыг оролцуулах БОНБҮтХ-ийг иргэдэд сайн сурталчлах, хуулийг хэрэглэх: Олон нийтэд мэдээлэх,

санал авах, хэлэлцүүлэг зохион байгуулах, хяналт тавих, хариуцан тайлагнах механизмуудыг иргэд ашиглаж сурах

Ерөнхийлөгчийн шууд ардчиллын механизмыг ашиглах: нийтийн эрх ашгийг хөндсөн аливаа асуудлыг ард иргэдийн санал хураалтаар шийдвэрлэх

Өөрсдийн арга механизм, сайн туршлагыг ашиглах: ХОМҮ, НХМ, ОТТ, ОГ, СӨ