obgon tengis 2

16
Өвгөн тэнгис хоёр” тууж

Upload: sainaa88

Post on 14-Jul-2015

1.456 views

Category:

Documents


5 download

TRANSCRIPT

Page 1: Obgon tengis 2

“Өвгөн тэнгис хоёр” тууж

Page 2: Obgon tengis 2

Хичээлийн зорилт : Эрнест Хэмингуэйгийн намтартай

танилцаж, түүнийг илүү их мэддэг болох

Түүний гол бүтээлүүдтэй танилцах

Алдарт “Өвгөн тэнгис хоёр” туужийг уншиж, дүн шинжилгээ хийх

Page 3: Obgon tengis 2

Эрнест Хэмингуэйгийн намтар Эрнест Миллер Хэмингуэй нь 1899 оны 6 сарын 21 нд эмч

Кларенс Эдмонт Хэмингуэй, хөгжимчин Грейс Холл Хэмингуэй нарын анхны хүү болон мэндэлжээ. Тэрээр Марк Твен, Стивен Крейн, Теодор Драйзер, Синклер Льюис нарын адил сайн зохиолч болох хүслээ өвөртлөн сэтгүүлч болсон гэдэг. “Cancas sity star” сонины сурвалжлагчаар бичгийн ажлын гараагаа эхэлж байсан бол 1918 онд Италид очин жолооч болон, Италийн фронтод элсэж, Дэлхийн нэгдүгээр дайнд оролцож байжээ. Хэд хэдэн удаа шархдсан офицер Хэмингуэй 1919 оны нэгдүгээр сард эх орондоо эргэн ирж түр хугацаагаар амарч байгаад Чикакогийн “Toronto star” хэмээх сонины газрын улс төрийн тоймч сэтгүүлчээр ажиллахын сацуу зохиол бичих ажилдаа шаргуу орсон байна.

Page 4: Obgon tengis 2

Бяцхан Хэмингуэй

Page 5: Obgon tengis 2

Офи Офицер Хэмингуэй

1 1918 онд 19 настай

Page 6: Obgon tengis 2

Түүний гол бүтээлүүд 1921 оны 9 сарын 3 нд тус сонины гадаад дахь сурвалжлагчаар францад

томилогдон ажиллах болов. Парист байх 20 сарын хугацаанд сониныхоо захиалгын дагуу 80 гаруй өгүүлэл, найруулал бичиж 1925 онд эмхтгэл болгон хэвлүүлсэн ажээ. 1926 онд “Индиан отог” нэртэй богино өгүүллэгээ бичиж алдаршсан бөгөөд түүнээс хойш “Нар мандсаар байна-Фиеста” тууж-1926 “Гоонь эрчүүд” өгүүллэг-1927 “Зэр зэвсэг минь баяртай” тууж-1929 “Үдийн үхэл”-1932 “Климанджора уулын цас”-1933 “Ялагч үгүй” 1933 “Францис Макомберийн богино боловч аз жаргал амьдрал” өгүүллэг-1935 “Хэнийг дуудаж хонх цохив” тууж-1937 “Өвгөн тэнгис хоёр” тууж-1952 “Найр хойшлогдсон нь”-1964 “Тавдугаар цуваа” “Африкийн ногоон толгод” “Хэний од харваж байна аа” “Байх байхгүй” зэрэг олон өгүүллэг, тууж, жүжиг, роман бичжээ. 1952 онд “Өвгөн тэнгис хоёр” туужаа бичсэн нь дэлхийн олон улсад алдаршиж, 1953 онд нобелийн шагнал хүртжээ. Туужийг 1961 онд монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлжээ. Тэрээр Америкийн утга зохиолыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлсэн дайны цагийн амьдралыг хүүрнэн бичих талаараа нэрд гарсан зохиолч юм.

Page 7: Obgon tengis 2

“Өвгөн тэнгис хоёр”

Page 8: Obgon tengis 2

Туужийн хэсгээс...Тэд хөвсөөр л байв. ...Тэр үнэндээ зүүдлээгүй гэдгээ шалгахын тулд

загасаа үе үе харна. Тэднийг түрүүчийн аварга загас гүйцтэл бүхэл бүтэн цаг өнгөрөв. Аварга загас түүнийг санамсаргүй гүйцээгүй билээ. Загасны цус хар үүл мэт өтгөрч, усны бүхэл бүтэн миль гүнд нэвтрэхэд их далайн гүнээс тэр аварга загас нэхэн хөвжээ. Аварга загас тэнгисийн толигор гадаргууг ямар ч аймшиггүй зүсч, наранд ил гараад маш хурдан хөвнө. Ахиад усанд шумбаж, цусны үнэр аваад загас завь хоёрын үлдээсэн мөрөөр хөвнө. ... Өвгөн аварга загасыг хэрхэн ойртохыг ажиглах зуур том загасаа нэг ширэвлээ. ... Аварга загас бараг хитэгт тулж, загас руу довтлоход ангайсан ам, ер бусын нүдий нь үзэж, загасны сүүлээс дээхнүүр маханд шигдсэн эрүүний хавирахыг сонслоо. Усан дээр аварга загасны толгой, улмаар нуруу нь ялгарч, том загасны арьс махыг хэрхэн дуутай шуутай таслахыг сонсоод, толгой дээр нь нүдийг нь холбосон шугам, хамраас нь дээш одсон шугам хоёрын бэлчир газар сэрээн жадаа зоов. Үнэндээ тийм шугам байсангүй. ... Энэ бүхэн зүүд байж, би нэг ч загас бариагүй, сонин дэвсээстэй орон дээрээ ганцаараа унтаж байхыг хүснэм гэнэ. “ Гэвч хүн ялагдахын төлөө төрөөгүй юм”.

Page 9: Obgon tengis 2

... Өвгөн дуугүй болж загас руу харахыг хүсэхгүй болжээ. ... Үдэш болох ойртож, эргэн тойрон зөвхөн тэнгэр тэнгис хоёр л цэлийнэ. Салхи урьдынхаас ч хүчтэй салхилахад удахгүй газрын бараа үзнэ гэж найдав. ... Манайхан ихэд санаа зовж байгаа байх даа. Тэгээд жаалхүү л санаагаа зовоож байгаа биз дээ. Тэр ч над лав эргэлзэхгүй. Би ч сайн улсын дунд амьдарч байгаа шүү гэж бодно. ... Өвгөн хотын гэрлийг оройн арван цагийн алдад харжээ. Түүний бүх бие нь шархиран өвдөж, шөнийн хүйтэн хэт хөдөлмөрлөсөн гар хөлий нь шархыг ихэсгэнэ. “Дахиад тулалдахгүй юм сан” гэж бодов. ... Аварга загаснуудтай шөнө дөлөөр ахин тулалдав. Энэ удаа түүнрүү бүхэл сүргээрээ довтолжээ. ... Өвгөн үзэгдэх, сонсдох, үнэртэх бүхнийг галзуу мэт бороохойдсоор, бороохой ч байхгүй болсноо мэджээ. Тэрээр залуур хөшүүргээ сугалаад хоёр гараараа барин дээр дээрээс нь цохиж балбажээ. Аварга загаснууд ... Олзоо дахин дахин эргэж довтолно. Нэгэн аварга загас том загасны толгойн тушаа ирэхэд өвгөн бүх хэрэг шувтарсныг сая мэджээ. ... Сүрэглэж довтолсон аварга загасны сүүлч нь тэр юм. Тэрэнд идэх юм юу ч үлдсэнгүй.

Page 10: Obgon tengis 2

Түүнийг бяцхан зогсоолд хүрэхэд Террасын галууд унтарсан байсан тул цөм унтаж байгааг нь мэдлээ. Салхи улам ширүүссээр... Зогсоол дээр хэн ч алга... Өвгөн завинаасаа гарч завиа хаднаас уялаа. ... Овоохойгоо хүртэл даруй тав амарч хүрлээ. Тэр гэртээ ормогцоо шонгоо хана түшүүлээд харанхуйн дундаас шилтэй ус олж ... Уугаад унтжээ. ... Өглөө жаалхүүовоохой руу шагайхад тэр унтаж байв. Салхи маш хүчтэй үлээж нэг ч завь тэнгист гараагүй тул жаалхүүөглөө бүр өвгөний овоохойд ирдгээрээ иржээ. ...Завийг нь өдий төдий загасчид тойрч, түүнд юу уяатай байгааг цөм харж, нэг загасчин өмднийхөө шуумаг шуун усанд зогсоод араг ясыг нь олсоор хэмжиж байна. ...Өвгөн сэржээ. –Манолин, тэд намайг дийлсэн, тэд намайг ялсан гэхэд жаалхүү: -Тэр таныг өөрөө дийлж чадаагүй шүү дээ. Загас таныг ялаагүй шүү дээ гэв. ...Өвгөн тэнгисээс гадна ярилцах хүнтэй байгаагийн юутай тааламжтайг ухаарлаа...

Page 11: Obgon tengis 2
Page 12: Obgon tengis 2

Туужийн санаанууд Төрсөн санаа- Зохиолч Хэмингуэй энэхүү туужаа

далайд загасчилж, амьдралаа авч явдаг загасчидаас сэдэвлэн бичжээ.

Гол санаа- Амьдралд үргэлж тэмцэл өрнөж байдаг тууштай хөдөлмөрлөж, тэмцэж чадсан нь дийлдэг жамтай

Зорьсон санаа- Амьдралд бүү өвдөг сөхөр, бүүшантар, үргэлж ялалтын төлөө тэмцээрэй

Шинэ санаа- Загасны цус хар үүл мэт өтгөрч,

Page 13: Obgon tengis 2

Дараах үгсийг тайлбарла

Хутган сөд - ...................................

Давс тээх - .....................................

Муу усаа асгах - ...................................

Цагаан долгор - .........................................

Хурган дарга - .............................................

Тогоо нэрэх - ............................................

Манж үг, Манж зан - .....................................

Хий нь гарах - ..................................................

Page 14: Obgon tengis 2

Сантъяго өвгөний гадаад ба дотоод дүр Дотоод дүр – Хөдөлмөрч, махруу, зоригтой, дайчин,

сэтгэлийн хаттай, сайхан сэтгэлтэй

Гадаад дүр – Ядарч туйлдсан цонхигор царайтай, муу хувцастай,

Page 15: Obgon tengis 2

Сурагчдын гүйцэтгэх аждууд Өвгөн болон тэнгис аварга загасыг дэвтэртээ зур

“Амьдрал ба тэмцэл” сэдвээр шүлэг зохио

Page 16: Obgon tengis 2

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа