АЧЛАЛМОНГОЛЫН ТЭРГҮҮЛЭГЧ...

8
АЧЛАЛ МОНГОЛЫН ТЭРГҮҮЛЭГЧ ГРУПП ГРУППЫН ТАНИЛЦУУЛГА

Upload: others

Post on 30-Aug-2019

7 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: АЧЛАЛМОНГОЛЫН ТЭРГҮҮЛЭГЧ ГРУППachlal.mn/beta/upload/files/taniltsuulga_mon.pdf · 2000-2004 онд үйлчилгээ, оффисын барилга буюу

АЧЛАЛМОНГОЛЫН ТЭРГҮҮЛЭГЧ ГРУПП

ГРУППЫН ТАНИЛЦУУЛГА

Page 2: АЧЛАЛМОНГОЛЫН ТЭРГҮҮЛЭГЧ ГРУППachlal.mn/beta/upload/files/taniltsuulga_mon.pdf · 2000-2004 онд үйлчилгээ, оффисын барилга буюу

2 АЧЛАЛ ГРУПП

Page 3: АЧЛАЛМОНГОЛЫН ТЭРГҮҮЛЭГЧ ГРУППachlal.mn/beta/upload/files/taniltsuulga_mon.pdf · 2000-2004 онд үйлчилгээ, оффисын барилга буюу

3АЧЛАЛ ГРУПП

МЭНДЧИЛГЭЭ

Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

“БУСДЫН ҮЙЛСИЙГ БҮТЭЭВЭЛ, ӨӨРИЙН АЖИЛ БҮТНЭ” гэсэн эрхэм зорилгыг ямагт дээдэлдэг.

“Ачлал групп”-ийн бүтээлч хамт олныхоо өмнөөс болон хувиасаа Таны амар амгаланг айлтгаж, хамгийн сайн сайхныг хүсч мэндчилье.

Бид бизнесийн анхны гараагаа худалдааны салбараас эхэлж, арав гаруй жилийн дотор санхүүгийн чадавхи бүхий Монголын тэргүүлэгч бизнесийн групп компани болон хөгжиж ирсэн амжилтаа Тантай хуваалцахдаа таатай байна. “Ачлал групп” нь худалдаа, үйлчилгээ, барилга угсралт, үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй Монголын нэр хүндтэй, тэргүүлэгч хувийн хэвшлийн төлөөлөл юм.

Бид эрхэм зорилгоо “Бусдын үйлсийг бүтээвэл, өөрийн ажил бүтнэ” гэсэн Монголчуудын амьдралын гүн ухааны зарчимд тулгуурлан тодорхойлж ирсэн бөгөөд бусдын үйлс гэдэгт үйлчлүүлэгч, харилцагч, хамт олныхоо итгэлийг дааж явах, өөрийн ажил гэдэгт бизнесийн амжилт, нийгмийн хариуцлагаа хангаж ажиллах явдал хэмээн ойлгож эрхэмлэдэг.

“Ачлал групп” нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын тэргүүн дэвшилтэт техник, технологийг эх орондоо нутагшуулж, гадаадын олон итгэлтэй түнштэй байхыг ямагт эрхэмлэж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж ирсэн.

ЕРӨНХИЙЛӨГЧ Батаа МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Магван БИЛЭГТ

Page 4: АЧЛАЛМОНГОЛЫН ТЭРГҮҮЛЭГЧ ГРУППachlal.mn/beta/upload/files/taniltsuulga_mon.pdf · 2000-2004 онд үйлчилгээ, оффисын барилга буюу

4 АЧЛАЛ ГРУПП

“Ачлал групп” нь худалдаа үйлчилгээ, барилга угсралт, үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын нэр хүндтэй, хувийн хэвшлийн тэргүүлэгч аж ахуйн нэгж юм.

1997 онд орчин үеийн худалдаа, үйлчилгээний менежментийг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлснээр “Ачлал трейд” ХХК үүсгэн байгуулагдаж байсан бол өнөөдөр барилга угсралт, үл хөдлөх хөрөнгө, худалдаа үйлчилгээний тэргүүлэгч групп компани болсон байна. Манай бизнесийн цар хүрээ тэлж өргөжихийн хэрээр харилцагчид, ажиллагсад, цаашилбал нийгэм, улс орныхоо өмнө хүлээх бидний үүрэг, хариуцлага улам бүр нэмэгдэж байна.

2001 онд “Ачлал” их дэлгүүрийг ашиглалтад оруулснаар дэлхийн олон алдартай брэнд хувцас, бараа бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд хүргэх, эрүүл ахуйн шаардлага хангасан таатай орчинд ажиллах бололцоог худалдаа эрхлэгчдэд олгосон анхны том төв болж байсан билээ.

Үл хөдлөх хөрөнгийн менежмент, барилга угсралтын бүтээн байгуулалтын ажлууд “Ачлал групп”-ийн үйл ажиллагааны чухал бүтэц болсон байна.

Бид 2003 оноос эхлэн аппартмент орон сууцны барилгуудыг барьж ашиглалтад оруулан ард иргэдээ орчин үеийн чанартай орон сууцаар хангах Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан юм. Хүн амын зарим бүлгийн хэрэгцээнд зориулж, тансаг зэрэглэлийн “Элит хаус” амины орон сууцны хотхоныг ч байгуулсан. Эдгээр бүтээн байгуулалтуудыг өөрийн санхүүжилтээр хийж гүйцэтгэн, барилга барих болон худалдан борлуулах ажлуудыг ч өөрсдийн хүчээр хийн багагүй туршлага хуримтлуулсан юм.

Монгол хүний хөгжлийн нэн чухал салбар болох эрүүл мэндийн чиглэлээр бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх томоохон зорилт тавьж, сүүлийн гурван жилийн хугацаанд энэ салбарт эхний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа хийж байна.

Манай групп нь үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд Улсын болон Нийслэлийн төрийн байгууллагуудаас “Найдвартай татвар төлөгч”, “Шилдэг аж ахуйн нэгж”, “Хэрэглэгчдийн найдвартай түнш”, “Нийгмийн хөгжлийг дэмжигч тэргүүний байгууллага” зэрэг шагналуудыг удаа дараа хүлээн авч байсан юм.

1997 ОНД ОРЧИН ҮЕИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТИЙГ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД АНХЛАН НЭВТРҮҮЛСНЭЭР АЧЛАЛ ТРЕЙД ХХК ҮҮСГЭН БАЙГУУЛАГДАЖ

БАЙСАН БОЛ ӨНӨӨДӨР БАРИЛГА УГСРАЛТ, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭРГҮҮЛЭГЧ ГРУПП КОМПАНИ БОЛСОН.

“АЧЛАЛ ГРУПП”-ИЙН ТҮҮХИЙН ЗУРВАС

“АЧЛАЛ ГРУПП”-ИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

ЕРӨНХИЙЛӨГЧ

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ

БИЗНЕС, ХӨГЖЛИЙН ГАЗАР

“АЧЛАЛ ТРЕЙД” ХХК

АЧЛАЛ КОНСТРАКШН ХХК

АЧЛАЛ ОТОЧ ЭМНЭЛЭГ

АЧЛАЛ ПРОПЕРТИ

АЧЛАЛ ХАМГААЛАЛТ

САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

Page 5: АЧЛАЛМОНГОЛЫН ТЭРГҮҮЛЭГЧ ГРУППachlal.mn/beta/upload/files/taniltsuulga_mon.pdf · 2000-2004 онд үйлчилгээ, оффисын барилга буюу

5АЧЛАЛ ГРУПП

ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ

Худалдаа, үйлчилгээний салбар нь “Ачлал групп”-ийн бизнесийн гараагаа эхлүүлсэн анхны салбар бөгөөд 1997 онд орчин үеийн худалдаа, үйлчилгээний менежментийг Монголд нэвтрүүлж, улмаар 2001 онд “Ачлал” их дэлгүүрийг өөрийн хөрөнгөөр барин орчин үеийн тоног төхөөрөмж, дизайнаар тохижуулж, өнөөг хүртэл тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Тус их дэлгүүрт бүх төрлийн бараа бүтээгдэхүүний төрөлжсөн тасгууд үйл ажиллагаа явуулж, 800 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТ

“Ачлал групп” 2001 оноос үл хөдлөх хөрөнгийн менежментийн чиглэлээр ажиллаж ирсэн. Үл хөдлөх хөрөнгийн менежментийг цаг үетэйгээ нийцүүлэх, зах зээл дээр хүчтэй өрсөлдөгч байхын тулд үл хөдлөх хөрөнгийнхөө архитектур, дизайнд илүү анхаарал хандуулдаг. “Элит хаус” хотхоныг Европ маягийн архитектурын шийдэл, дэвшилтэт технологиор барьсан бөгөөд Улаанбаатар хотын тансаг зэрэглэлд хамрагдах байгууламжуудын нэг болсон юм.

Mанай групп өөрийн өмчийн 150-8000 гаруй м2 талбай бүхий 10 гаруй барилга объетын үл хөдлөх хөрөнгийг худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалтаар түрээслүүлэх үйл ажиллагаа явуулж бизнесийн тогтвортой орлогоо бүрдүүлэх зорилгоор ажилладаг.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛИЙН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

БИЗНЕСИЙН САЛБАР

Page 6: АЧЛАЛМОНГОЛЫН ТЭРГҮҮЛЭГЧ ГРУППachlal.mn/beta/upload/files/taniltsuulga_mon.pdf · 2000-2004 онд үйлчилгээ, оффисын барилга буюу

6 АЧЛАЛ ГРУПП

БАРИЛГА УГСРАЛТ

Бид 2000 оноос эхлэн үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлж, БХБЯ-наас барилга угсралт, засал чимэглэлийн ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг авсны үндсэн дээр барилгын салбарт үйл ажиллагаа явуулах болсон нь эдүгээ “Ачлал групп”-ийн стратегийн чухал бүрэлдэхүүн болсон байна.

2000-2004 онд үйлчилгээ, оффисын барилга буюу “Ачлал” их дэлгүүрийн А, В, С корпусуудын барилгуудыг барьж ашиглалтад оруулав.

2004-2006 онд тансаг зэрэглэлийн “Элит хаус” хотхоныг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулав.

2005-2008 онд Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт 9 давхар нийт 11,092 м2 талбай бүхий орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулав.

2007-2011 онд Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт “Оранж” хотхоны 9-н давхар орон сууцны барилгуудыг барьж ашиглалтад оруулав.

2011 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт “Эмчилгээ оношлогооны төв” нэрээр эмнэлгийн /“Ачлал-Оточ” төсөл/ барилга угсралтын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж байна.

2012 оноос Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олимп” хотхонд орон сууцны 17 давхар гурван блок барилгыг өөрийн хөрөнгөөр барих бэлтгэл ажлыг хийж, барилга угсралтын ажлаа эхлүүлээд байна.

Page 7: АЧЛАЛМОНГОЛЫН ТЭРГҮҮЛЭГЧ ГРУППachlal.mn/beta/upload/files/taniltsuulga_mon.pdf · 2000-2004 онд үйлчилгээ, оффисын барилга буюу

7АЧЛАЛ ГРУПП

ЭРҮҮЛ МЭНД

“Ачлал групп” Монгол улсад олон улсын жишигт нийцсэн өндөр технологи бүхий эмнэлгийн үйлчилгээг бий болгох шинэ чиглэлээр ажиллаж байна.

Бизнесийн үйл ажиллагааг нийгмийн хариуцлагатай хослуулж, иргэдийн эрүүл мэндээс шалтгаалсан эрсдэл, санхүүгийн дарамтыг бууруулах зорилго бүхий “Ачлал Оточ” хавдрын эмнэлэг, клиник бүхий Эрүүл мэндийн их сургууль байгуулах төслийн эхний зорилтоо тодорхойлон, нийт 28,000 гаруй м2 талбай бүхий эмнэлгийн үйлчилгээний цогцолборыг барьж байгуулахаар төлөвлөсөн ба 9,000 гаруй м2 талбай бүхий хавдрын эмнэлгийн барилга угсралтын ажлыг 2012 оноос эхлүүлж, 2014 оны эхний хагаст багтаан дуусгахаар шамдан ажиллаж байна.

Тус эмнэлэгт Японы дэлхийд тэргүүлэгч эмнэлгийн менежмент, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхээр төлөвлөсний зэрэгцээ энэ эмнэлэгтээ тулгуурлан орчин үеийн Эрүүл мэндийн их сургууль байгуулах юм.

Олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь Монголын орны эрүүл мэндийн салбарт сургалт, арга зүйн шинэ хандлага, орчин үеийн дэвшилтэт технологи, эрүүл мэндийн үйлчилгээний соёлыг дэлгэрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж тооцож байгаагаас гадна Монгол улсад эрүүл мэндийн жуулчлалыг хөгжүүлэх шинэ зорилтыг хангах орчин нөхцөл, боломжийг бүрдүүлнэ хэмээн үзэж байна.

Page 8: АЧЛАЛМОНГОЛЫН ТЭРГҮҮЛЭГЧ ГРУППachlal.mn/beta/upload/files/taniltsuulga_mon.pdf · 2000-2004 онд үйлчилгээ, оффисын барилга буюу

Харилцах хаяг:Харилцах утас:

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Ард аюуш гудамж

Манай үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл дараах хаягаар хандана уу.

(976-11)-369703Факс: Веб:

(976-11)-367990www.achlal.mn

“Ачлал Оточ” төслийн барилгын ажлын явц