ЗОХИОМЖ · 2019-09-20 · одоо ирээдүйн хөгжилд хувь нэмэр...

4
ЗОХИОМЖ Бизнесийн ухааны тэнхим 2016 оны 03-р сар Бид хөгжлийн хөтөч БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО Даяаршлын эринд ажиллаж амьдрах чадвартай, өндөр мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэж Монгол орныхоо одоо ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулна. СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Гэгээрлийн сайдын 1999 оны 05-р сарын 03-ны өдрийн 97 тоот тушаалаар “Хэвлэл Мэдээллийн Зохиомж” дээд сургууль байгуулагдсан. Зохиомж дээд сургууль нь 2005 онд анх удаагаа, 2012 онд 2 дахь удаагаа 2022 он хүртэл магадлан итгэмжлэгдсэн. 2013 онд Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагад гишүүнээр элссэн. Тус сургууль нь Бизнес Удирдлага, Боловсрол судлал, Сэтгүүл зүй, Урлаг судлал гэсэн үндсэн тэнхимүүдтэйгээр сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаа явуулж байна Захирлын мэндчилгээ Эрхэм оюутнууд аа: Олон Улсын Бизнес Технологийн Зохиомж Дээд сургууль нь Монгол Улсын дээд боловсролын хурдацтай хөгжин дэвшиж буй тэргүүний байгуулга юм. Тус сургуульд элсэн орсон эх орны чадварлаг ирээдүй оюутан залуус та бүхний нэгэн үеийн түүхийг амжилт бүтээл, амьдралаараа бичилцэх гэгээн үйлст хөтлөх замыг бид хамтдаа бий болгохоор эрдмийн их өргөөндөө хуран цугларлаа. Эх орон хүн төрөлхтний хүмүүнлэг үйлд хувь нэмрээ оруулах, Зохиомж дээд сургуулийг цогцлоох зорилт бидэнд бий. Амжилтын шидэт түлхүүр хичээл зүтгэл билэ. Эрхэм оюутнууд та нартаа амжилт хүсье. БИЗНЕСИЙН УХААНЫ ТЭНХИМИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО Чанартай сургалт, судалгаа, үйлчилгээ бүхий хөтөлбөрөөр иргэдийн оюуны чадварыг сайжруулж нийгмийн хөгжлийг урагшлуулна. ЗОХИОМЖ ХЭВЛЭЛИЙН ЗОРИЛГО Зохиомж дээд сургуулийн эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтнууд болон бакалавр магистрын зэргээр өдөр болон оройн ангид сурч буй нийт оюутнуудыг шаардлагатай мэдээ мэдээллээр хангах орчныг бүрдүүлэхэд оршино.

Upload: others

Post on 30-Dec-2019

9 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

ЗОХИОМЖ Бизнесийн ухааны тэнхим 2016 оны 03-р сар

Бид хөгжлийн хөтөч

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Даяаршлын эринд ажиллаж

амьдрах чадвартай, өндөр

мэдлэгтэй мэргэжилтэн

бэлтгэж Монгол орныхоо

одоо ирээдүйн хөгжилд хувь

нэмэр оруулна.

СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Гэгээрлийн сайдын 1999 оны 05-р сарын 03-ны өдрийн 97 тоот тушаалаар “Хэвлэл Мэдээллийн Зохиомж” дээд сургууль байгуулагдсан. Зохиомж дээд сургууль нь 2005 онд анх удаагаа, 2012 онд 2 дахь удаагаа 2022 он хүртэл магадлан итгэмжлэгдсэн. 2013 онд Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагад гишүүнээр элссэн.

Тус сургууль нь Бизнес Удирдлага, Боловсрол судлал, Сэтгүүл зүй, Урлаг судлал гэсэн үндсэн тэнхимүүдтэйгээр сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаа явуулж байна

Захирлын мэндчилгээ

Эрхэм оюутнууд аа:

Олон Улсын Бизнес Технологийн Зохиомж Дээд сургууль нь Монгол Улсын дээд боловсролын хурдацтай хөгжин дэвшиж буй тэргүүний байгуулга юм.

Тус сургуульд элсэн орсон эх орны чадварлаг ирээдүй оюутан залуус та бүхний нэгэн үеийн түүхийг амжилт бүтээл, амьдралаараа бичилцэх гэгээн үйлст хөтлөх замыг бид хамтдаа бий болгохоор эрдмийн их өргөөндөө хуран цугларлаа.

Эх орон хүн төрөлхтний хүмүүнлэг үйлд хувь нэмрээ оруулах, Зохиомж дээд сургуулийг цогцлоох зорилт бидэнд бий.

Амжилтын шидэт түлхүүр хичээл зүтгэл билэ. Эрхэм оюутнууд та нартаа амжилт хүсье.

БИЗНЕСИЙН УХААНЫ ТЭНХИМИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

Чанартай сургалт, судалгаа, үйлчилгээ бүхий хөтөлбөрөөр иргэдийн оюуны чадварыг сайжруулж нийгмийн хөгжлийг урагшлуулна.

ЗОХИОМЖ ХЭВЛЭЛИЙН ЗОРИЛГО

Зохиомж дээд сургуулийн эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтнууд болон бакалавр магистрын зэргээр өдөр болон оройн ангид сурч буй нийт оюутнуудыг шаардлагатай мэдээ мэдээллээр хангах орчныг бүрдүүлэхэд оршино.

ЗОХИОМЖ Бизнесийн ухааны тэнхим 2016 оны 03-р сар

Бид хөгжлийн хөтөч

Бүх төлбөр тооцоог ердөө 5 минутад

Банкны үйлчилгээний чиг хандлага илүү

хүний цаг, хөдөлмөрийг хэмнэсэн технологид

суурилсан цахим хэлбэрт хүчтэй шилжиж гар

ажиллагаанаас асар хурдтайгаар алсарч

байна. Үүний илрэл нь автобусанд шууд

картаа уншуулах эсвэл онлайнаар төлбөр

тооцоогоо хийх байдал манай оронд хүчтэй

өсөж байна.

Цахим банкны төрлүүд болох Интернэт,

гар утас, АТМ-аар төлбөрөө төлөн, гүйлгээгээ

хийгээд сурчихвал та банкны салбарт ирэх

цагаа хэмнээд зогсохгүй цаашлаад тог

цахилгаан, цаас болон машины шатахуун

тосоо ч хэмнэх олон талын эерэг ач

холбогдолтой юм.

ХААН Банк нь 7/24 цагийн турш

нээлттэй ажиллах Экпресс банкны төвүүдийг

орон даяар нээсээр байгаа билээ. Эдгээр

төвүүдэд байрлах АТМ-уудыг Электрон

теллер гэж ойлгож болно. Та ХААН Банкны

карттай л бол эдгээр АТМ-аар дамжуулан нэг

дор 5 сая хүртэлх төгрөгийн орлого, зарлага

хийхээс гадна төлбөр төлөх, шилжүүлэг хийх

мөн өөр бусад олон функцуудаас сонголтоо

хийх боломжтой юм.

Цахим гарын үсэг олгож эхлэв

Цахим гарын үсэг олгох техникийн бэлтгэл

хийгдэж дуусчээ. Иймээс өчигдрөөс буюу

гуравдугаар сарын 14-өөс иргэд

байгууллагуудад цахим гарын үсэг олгогдож

эхэлсэн байна. Цахим гарын үсгийг иргэдэд

5000 төгрөгөөр олгох бөгөөд дүүргийнхээ

бүртгэлийн хэлтэст иргэний үнэмлэхтэйгээ

очиж, гарын үсгээ авах ёстой гэнэ.

2015 оны байдлаар Монгол Улсын интернет

хэрэглэгчдийн тоо нэг саяд хүрсэн гэх тоо

бий. Иргэн бүрийг цахим гарын үсэгтэй

болговол гэрээ хэлэлцээр, бичиг цаасны

бүрдүүлэлт хийдэг, гарын үсэг зурах

шаардлагатай иргэдэд чухал хэрэгцээтэй

болно. Нэг үгээр бичиг цаасны ажлаа

компьютерийн цаанаас хоёр талаасаа

шийдэх боломжтой болно гэсэн үг.

ЗОХИОМЖ Бизнесийн ухааны тэнхим 2016 оны 03-р сар

Бид хөгжлийн хөтөч

Тэнхим сурталчилах 7 хоног амжилттай болж өндөрлөв

Бизнес , удирдлагын тэнхмийн “Тэнхим сурталчлах 7 хоног” 2016 оны 3-р сарын 21-ээс 25-ны

хооронд болж өнгөрлөө. Тэнхим сурталчлах 7 хоногийн гол зорилго нь оюутнуудын оролцоог

нэмэгдүүлэх , бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мэргэжилдээ дуртай болох, багаар ажиллах чадварыг

сайжруулахад оршиж байлаа. Энэ 7 хоногийн хүрээнд оюутнууд өөрийн хийж бүтээсэн гарын

авлага, үзүүлэн таниулах материалыг дэлгэн харуулж мэргэжлээ сурталчилсан.

Мөн тус тэнхмийн зөвлөх багш Г.Зинамядар багшаар өөрийн амьдарлын талаар сонирхолтой лекц

уншуулсан. Лекцийн гол зорилго нь оюутнуудын амьдарлын ийм сайхан түүх замналтай багшаар

хичээл заалгаж байгаадаа сэтгэл хангалуун байх, багшаа хүндэтгэх, багшаараа бахархах,

сургуулиараа бахархах сэтгэгдлийг төрүүлэхэд ач холбогдолтой ажил болсон.

Гаалийн ерөнхий газрын хөдөлгөөнт шуурхай албаны САЛИМ гэдэг эрэлч нохойг авчиран

үзүүлэх сургалт явуулж тэнхмийн болон сургуулийн нийт оюутнуудад мансууруулах бодисыг

хэрхэн илрүүлдэг болохыг харууллаа.

ЗОХИОМЖ Бизнесийн ухааны тэнхим 2016 оны 03-р сар

Бид хөгжлийн хөтөч

Сургуулийн Урлагийн наадам болов

2016 оны 3-р сарын 19-ны өдөр Хүүхэлдэйн Театрт Олон Улсын Бизнес Технологийн “Зохиомж”

дээд сургуулийн нийт оюутнуудын урлагийн наадам болж өндөрлөв.

Тус наадмаар Бизнес удирдлагын тэнхимийн ГХГУ-3 ангийн оюутан Б.Энхжаргал гоцлол дууны

төрөлд 2-р байр, ГХГУ-2 ангийн оюутан Б.Энхмэнд гоцлол дууны төрөлд 1-р байр тус тус эзлэв.

Бизнес удирдлагын тэнхимийн урлагийн наадамд оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэе!

ГХГУ-1-р ангийн оюутнууд

ГХГУ-2-р ангийн оюутнууд

Бизнесийн 3-р ангийн оюутнууд