Мэдээллийн тэмдэглэл “Канкуны сөрөг нөлөөллөөс...

8
Мэдээллийн тэмдэглэл “Канкуны сөрөг нөлөөллөөс хамгаалах мэдээллийн систем болон мэдээллийн хураангуй 2010 онд хуралдсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн (НҮБУАӨСК) оролцогч талуудын бага хурлын 16-р хуралдаанаар Канкуны гэрээ1-г баталсан бөгөөд үүгээр оролцогч талууд REDD + -ийг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэх, REDD + таван үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа долоон зарчмыг дэмжихээр тохиролцсон байна. “Канкуны зарчим” гэж нэрлэгдэх Канкуны Гэрээний Хавсралтад дараах долоон зарчмыг багтаасан байдаг: (а) Тухайн үйл ажиллагаа нь ойн үндэсний хөтөлбөр, холбогдох олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийн зорилгод хувь нэмэр оруулахуйц буюу эсвэл тэдгээрт нийцсэн байна; (b) Хууль эрхзүй, бие даасан байдлыг харгалзан үзсэн ил тод, үр дүнтэй үндэсний ойн засаглалын бүтэцтэй байх; (c) Олон улсын өмнө хүлээсэн үүрэг, үндэсний нөхцөл байдал, хууль тогтоомж, мөн НҮБ-ын Ерөнхий Ассемблейн баталсан Уугуул иргэдийн эрхийн тухай НҮБ-ын Тунхагийг харгалзан үзэж, уугуул иргэдийн болон орон нутгийн нөхөрлөлийн гишүүдийн мэдлэг, эрхийг хүндэтгэх; (d) Оролцогч талууд, тухайлбал, нутгийн иргэд, орон нутгийн иргэдийн бүрэн бөгөөд үр дүнтэй оролцоог хангах; (e) Тэдгээр үйл ажиллагаа нь байгалийн ой, биологийн олон янз байдлыг хамгаалах асуудалтай нийцсэн байх ба [REDD+] үйл ажиллагааг байгалийн ойг хувиргахад ашиглах бус харин байгалийн ой болон түүнийг экосистемийн үйлчилгээг хамгаалахад чиглэсэн урамшуулал бий болгох, мөн нийгэм, байгаль орчны бусад үр ашгийг сайжруулахад ашигладаг байх1; (f) Сөрөг үр дагавар үүсэх эрсдлийг шийдвэрлэх ; (g) Хүлэмжийн хийн ялгаралт өөр газар шилжих явдлыг бууруулах. Үүнээс гадна, REDD+ -ийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад энэхүү долоон зарчмыг арга хэмжээг хэрхэн харгалзаж шийдвэрлэснийг илтгэн харуулахын тулд сөрөг нөлөөллөөс хамгаалах мэдээллийн систем бий болгох, энэ талаар товч мэдээллийг НҮБУАӨСК-д ирүүлэхийг талуудаас хүссэн байна. 1 СР.16/1-р шийдвэрийн С бүлэг: Хөгжиж буй орнуудын ойн хомсдол, доройтлоос шалтгаалах хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахтай холбоотой асуудлаар бодлогын арга хэмжээнүүд болон эерэг урамшууллууд; мөн хөгжиж буй орнуудын хамгаалалтын үүрэг, ойн тогтвортой менежмент болон ойн нүүрстөрөгчийн нөөцийг нэмэгдүүлэх. Aзи/Номхон далайн бүс

Upload: others

Post on 14-Sep-2019

15 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Мэдээллийн тэмдэглэл “Канкуны сөрөг нөлөөллөөс хамгаалах ...reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/05/Info-Note_Lessons-Learned... ·

Мэдээллийн тэмдэглэл“Канкуны сөрөг нөлөөллөөс хамгаалах мэдээллийн систем болон мэдээллийн

хураангуй

2010 онд хуралдсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн (НҮБУАӨСК) оролцогч талуудын бага хурлын 16-р хуралдаанаар Канкуны гэрээ1-г баталсан бөгөөд үүгээр оролцогч талууд REDD + -ийг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэх, REDD + таван үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа долоон зарчмыг дэмжихээр тохиролцсон байна. “Канкуны зарчим” гэж нэрлэгдэх Канкуны Гэрээний Хавсралтад дараах долоон зарчмыг багтаасан байдаг: (а) Тухайн үйл ажиллагаа нь ойн үндэсний хөтөлбөр, холбогдох олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийн

зорилгод хувь нэмэр оруулахуйц буюу эсвэл тэдгээрт нийцсэн байна;(b) Хууль эрхзүй, бие даасан байдлыг харгалзан үзсэн ил тод, үр дүнтэй үндэсний ойн засаглалын

бүтэцтэй байх;(c) Олон улсын өмнө хүлээсэн үүрэг, үндэсний нөхцөл байдал, хууль тогтоомж, мөн НҮБ-ын

Ерөнхий Ассемблейн баталсан Уугуул иргэдийн эрхийн тухай НҮБ-ын Тунхагийг харгалзан үзэж, уугуул иргэдийн болон орон нутгийн нөхөрлөлийн гишүүдийн мэдлэг, эрхийг хүндэтгэх;

(d) Оролцогч талууд, тухайлбал, нутгийн иргэд, орон нутгийн иргэдийн бүрэн бөгөөд үр дүнтэй оролцоог хангах;

(e) Тэдгээр үйл ажиллагаа нь байгалийн ой, биологийн олон янз байдлыг хамгаалах асуудалтай нийцсэн байх ба [REDD+] үйл ажиллагааг байгалийн ойг хувиргахад ашиглах бус харин байгалийн ой болон түүнийг экосистемийн үйлчилгээг хамгаалахад чиглэсэн урамшуулал бий болгох, мөн нийгэм, байгаль орчны бусад үр ашгийг сайжруулахад ашигладаг байх1;

(f) Сөрөг үр дагавар үүсэх эрсдлийг шийдвэрлэх ;(g) Хүлэмжийн хийн ялгаралт өөр газар шилжих явдлыг бууруулах.

Үүнээс гадна, REDD+ -ийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад энэхүү долоон зарчмыг арга хэмжээг хэрхэн харгалзаж шийдвэрлэснийг илтгэн харуулахын тулд сөрөг нөлөөллөөс хамгаалах мэдээллийн систем бий болгох, энэ талаар товч мэдээллийг НҮБУАӨСК-д ирүүлэхийг талуудаас хүссэн байна.

1 СР.16/1-р шийдвэрийн С бүлэг: Хөгжиж буй орнуудын ойн хомсдол, доройтлоос шалтгаалах хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахтай холбоотой асуудлаар бодлогын арга хэмжээнүүд болон эерэг урамшууллууд; мөн хөгжиж буй орнуудын хамгаалалтын үүрэг, ойн тогтвортой менежмент болон ойн нүүрстөрөгчийн нөөцийг нэмэгдүүлэх.

Aзи/Номхон далайн бүс

Page 2: Мэдээллийн тэмдэглэл “Канкуны сөрөг нөлөөллөөс хамгаалах ...reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/05/Info-Note_Lessons-Learned... ·

Дурбаны 17-р хуралдаан (Шийдвэр 12 / CP.17) 2 –аар хамгаалах мэдээллийн систем нь “ил тод, холбогдох бүх оролцогч талуудад хүртээмжтэй, тасралтгүй шинэчлэгддэг байх, тохиромжтой мэдээллээр хангасан байх; цаг хугацааны хувьд ил тод, уян хатан, сайжруулах боломжтой байх; ... Улс орныг чиглүүлэн, үндэсний түвшинд хэрэгжүүлсэн байх; мөн шаардлагатай гэж үзвэл одоо байгаа системд тулгуурлана гэж шийдвэрлэсэн байна. 19-р хуралдаан (Шийдвэр 12 / CP.19) 3 –аар улс орнууд “[REDD+-ийн] үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлснээс хойш” мэдээллийн нэгдмэл байдлыг хангаж эхлэх ёстой ба мэдээллийн нэгдмэл байдлын дэс дараалалтай тайлбар ирүүлэх давтамж нь Хавсралт 1-д багтаагүй улс орнуудаас ирүүлсэн “үндэсний харилцаа холбооны мэдүүлэх заалтуудтай нийцэж байх ёстой.” гэж шийдвэрлэжээ. Мөн Талуудын 19-р хуралдааны шийдвэрт (Шийдвэр 9 / CP.19) 4 улс орнууд үр дүнд суурилсан санхүүжилт авах эрхтэй болохын өмнө бүх урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн шийдвэрлэсэн болон харгалзаж үзсэн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг танилцуулсан байна гэж заасан.2015 оны гуравдугаар сард, улс орнуудад дэмжлэг болгож НҮБ-ын REDD+ хөтөлбөр нь сөрөг нөлөөллөөс сэргийлэх арга хэмжээ болон хамгаалах мэдээллийн системийн талаар Ази / Номхон далайн мэргэжилтнүүдийн зөвлөгөөн зохион байгуулсан. Энэхүү зөвлөгөөнөөр REDD+-ийн хэд хэдэн чиглэлээр тодорхой ахиц дэвшил гаргасан бүс нутгийн зургаан орны туршлагад үндэслэн Канкуны сэргийлэх арга хэмжээг хэрхэн ойлгох, харгалзаж үзэх, хамгаалах мэдээллийн системийг боловсруулах, мэдээллээр хэрхэн хангах талаар бусад улс орнуудад хэрэг болохуйц туршлага солилцсон байна.

Асуудал1:Сөрөгнөлөөллөөссэргийлэх‘улсорнуудын’аргазамТалуудын бага хурлын олон шийдвэрүүд нь улс үндэсний тусгаар тогтнол, үндэсний хууль тогтоомж, үндэсний нөхцөл байдалд нийцүүлэх болон сөрөг нөлөөллөөс сэргийлэх зарчмыг харгалзан үзэх чадавхи зэрэг асуудлыг онцгойлон анхаардаг. Тиймээс энэ нь улс орнуудын хувьд үндэсний нөхцөл байдалд тохирсон Канкуны сэргийлэх арга хэмжээ болон сөрөг нөлөөллөөс хамгаалах мэдээллийн системийг хөгжүүлэх асуудлыг шийдвэрлэх болон дагаж мөрдөх арга замыг боловсруулах, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

2 СР.17/12-р шийдвэр: системийн хувьд CP.16 /1 шийдвэрт заасан, ойн хүлэмжийн хийн ялгаралтын суурь түвшин, ойн суурь түвшинтэй холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авч хэрэгжүүлэх талаарх мэдээлэлээр хангах удирдамж. 3 СР.19/12-р шийдвэр: 1/CP.16 шийдвэрт бүх урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн мэдээллийн нэгтгэсэн танилцуулгын хугацаа болон давтамжийг хэрхэн заасныг хавсралт 1-д үзүүлэв. 4 СР.19/9-р шийдвэр: СР.16/1-ийн 70-р заалтад үйл ажиллагааны бүрэн хэрэгжүүлэлтийг сайжруулах, үр дүнд суурилсан санхүүжилтийн тухай ажлын хөтөлбөрийг тусгасан.

Page 3: Мэдээллийн тэмдэглэл “Канкуны сөрөг нөлөөллөөс хамгаалах ...reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/05/Info-Note_Lessons-Learned... ·

Улс орнуудын туршлага 1: Индонез � Сөрөг нөлөөллөөс сэргийлэх ‘улс орны’ арга нь (“хийснээсээ суралцах” замаар) чадавхийг бэхжүүлэх

үнэтэй арга хэрэгсэл гэдэг нь нэгэнт нотлогдоод байна. Энэ нь REDD+ -ийн ахиц дэвшлийг ойлгох, тулгарах бэрхшээлийг урьдчилан тодорхойлох, цаашид сайжруулахад боломжийг тогтоох томоохон боломж олгодог. Олон талт оролцоо ба олон улсын хамтын ажиллагааг хангаснаар энэхүү арга нь Индонезийн REDD+ оролцогч талуудын хувьд өргөн хүрээг хамарсан, үр дүнтэй, хүлээн зөвшөөрөгдсөн арга зам болсон байна;

� Гэхдээ энэ нь олон талын ашиг сонирхол, оролцогч талуудын хүлээлт бүхий тухайн үндэсний болон бүс нутгийн нөхцөл байдалд тохируулах нөөц боломж шаардсан үйл явц юм (ихээхэн цаг хугацаа, хүсэл сонирхол, санаачлага ба санхүүгийн нөөц).

Улс орны туршлага 2: Папуа Шинэ Гвиней (ПШГ) � Хууль эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх хугацааг харгалзан ПШГ нь “давхар-тэмдэглэх арга” –ыг баталсан

бөгөөд үүгээр одоогийн хууль эрх зүйн баримт бичгийн шинэчлэлт нь Канкуны сэргийлэх арга хэмжээг харгалзсаныг нотлох төдийгүй үүний зэрэгцээ REDD+ -ийн нийгэм, байгаль орчны шинэ стандартыг боловсруулсан байх юм.

� ПШГ мэтийн олон янзын оролцогч талууд бүхий улс орны хувьд сөрөг нөлөөллөөс хамгаалах улс орны арга замыг хэрэглэхэд тэдгээр талуудад үр дүнтэй оролцох чадавх бий эсэхийг нотлох нь түвэгтэй төдийгүй зэмшлийн асуудлыг тодорхойлох нь чухал юм. Иймд чадавхийг бэхжүүлэх нь онцгой чухал хэвээр байна. .

ГОЛ СУРГАМЖУУД � Канкуны зарчмыг тусад нь хэрэгжүүлэх биш харин сонгож авсан REDD+ үйл ажиллагаа, тодорхойлсон хүчин

Канкуны зарчмыг тусад нь хэрэгжүүлэх биш харин сонгож авсан REDD+ үйл ажиллагаа, тодорхойлсон хүчин зүйлс ба холбогдох бодлого, арга хэмжээ зэрэг тухайн улсын онцлог нөхцөлд тохируулах нь зүйтэй;

� Оролцогч талуудын хооронд сөрөг нөлөөллөөс хамгаалах арга хэмжээнүүдийн талаарх ойлголт, хүлээлтийн ялгаатай байдал нь үндэсний арга замын хувьд томоохон сорилт байж болно - Үндэсний түвшний хэлэлцүүлэг зохион байгуулах нь чухал ач холбогдолтой боловч цаг хугацаа их шаарддаг тул холбогдох төлөвлөгөө гаргах шаардлагатай;

� Сөрөг нөлөөллөөс хамгаалах арга хэмжээ/сөрөг нөлөөллөөс хамгаалах мэдээллийн системийн ажиллагаа нь бусад Канкуны зарчмуудтай байнга холбогдож байх ёстой. Ялангуяа Ойн мониторингийн үндэсний систем (ОМҮС) болон ҮС/ҮАТ-ийн нэг хэсэг болох бодлого арга хэмжээг тодорхойлох асуудалтай холбоо хамааралтай байх нь зүйтэй. Ингэснээр янз бүрийн бэлтгэл элементүүдийн хоорондын уялдааг хангах, сөрөг нөлөөллөөс хамгаалах мэдээллийн системийн хөгжлийг дэмжих, бэлтгэл үйл явцын ерөнхий үр ашгийг дээшлүүлэхэд тусална;

� Улс орнууд бусад орнуудын туршлагаас суралцах боловч үндэсний нөхцөл байдал өөр учраас бусдаас шууд хуулбарлаагүй байвал зохино;

� Улс орнууд урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүн бүрт ойлгомжтой байх хялбаршуулсан тайлбар боловсруулах хэрэгтэй;

� Бүс нутгийн сөрөг нөлөөллөөс хамгаалах мэдээллийн системээс суралцсанаар цаг хугацаа, мөнгө, хүч хөдөлмөр хэмнэнэ..

Асуудал 2: Одоо байгаа бодлого, хууль тогтоомж, дүрэм журмыг Канкуны сөрөг нөлөөллөөс хамгаалах арга хэмжээнд тохируулан үнэлэх

Хамгаалах арга хэмжээг хэрхэн харгалзаж, анхаарч үзсэн талаарх мэдээллээр хангах системийн удирдамжийн дагуу, сөрөг нөлөөллөөс хамгаалах мэдээллийн систем нь үндэсний онцлог нөхцөл, бүрэн эрхт байдал болон үндсэний хууль тогтоомжийг анхаарч үзсэн байх хэрэгтэй. Одоогийн бодлого, хууль тогтоомж, дүрэм журамд түшиглэн хийх нь хамгийн үр дүнтэй арга бөгөөд ихэнх тохиолдолд REDD+ -д зориулсан цөөн тооны шинэ бодлого, хууль тогтоомж, дүрэм журамд гаргахад хүрдэг.

Page 4: Мэдээллийн тэмдэглэл “Канкуны сөрөг нөлөөллөөс хамгаалах ...reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/05/Info-Note_Lessons-Learned... ·

Улс орнуудын туршлага 3: Вьетнам � REDD+ -ийн байгаль орчин, нийгмийн стандарт болон Дэлхий Банкны байгаль орчин, нийгмийн

стратеги үнэлгээ зэрэг нэмэлт ажлуудын үйл явцын зураглал; � Үнэлгээнд ойн ба ойн бус салбарт хамаарах тус бүр 30 тооны бодлого, хууль, журмыг хамруулсан; � Канкуны хамгаалалтын дагуу тодорхой зарчим, шалгууруудын багц бүхий дүн шинжилгээний матриц

боловсруулсан бөгөөд энэ нь индикатор болон тодорхойлох асуултуудыг багтаасан; � Сөрөг нөлөөллөөс хамгаалах “техникийн дэд ажлын хэсэг”-ийн уулзалтууд болон олон тооны

хамтрагчидтай зөвлөлдсөний үр дүнд Олон-талт оролцооны арга боловсруулж баталсан.

ГОЛ СУРГАМЖУУД: � Одоо хэрэгжиж буй бодлого хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилтийн үнэлгээг оролцуулан дүн

шинжилгээ хийснээр одоогийн арга хэмжээнүүд нь сөрөг хамгаалах асуудлыг хэрхэн харгалзаж, анхаарч буй болон ямар асуудлууд орхигдож байгааг тодорхойлоход тусална;

� Шинээр хууль боловсруулж батлуулахад урт хугацаа шаардлагатайгаас гадна REDD+ -д анхаарал хандуулах нь дангаараа шинэ хууль гаргахад нөлөөлөх хүчин зүйл биш тул сөрөг нөлөөллөөс хамгаалах асуудлыг анхаарч хэрэгжүүлэхэд одоогийн бодлого, дүрэм журмыг боломжтой хэмжээнд ашиглах;

� Улс орнууд шаардлагатай бол одоогийн зохицуулалтаа сайжруулах, явагдаж байгаа хууль эрх зүйн шинэчлэлийг ашиглах нь илүү тустай;

� Үр дүнтэй зөвлөгөөн нэн чухал. “Хэн”, “юу”, “хэзээ”, болон “хэрхэн” гэдэг асуултуудыг тавих хэрэгтэй: ▶ “ХЭН” ямар зорилго, санаа агуулсан, нөөц боломжид зориулан үйл ажиллагаа явуулах: оролцогч

талуудын төрөл - оролцогч талуудын хоорондын болон дотоодын, сонирхол, нөлөөлөл; үүрэг, хариуцлага;

▶ “ЮУ”–ны талаар харилцах: Харилцаа холбоо энгийн байх ёстой бөгөөд оролцогчдод тохируулан хялбаршуулсан байх;

▶ “ХЭЗЭЭ” жижиг зүйлээс эхлэх ба шаардлагатай үед өргөжүүлэх; үндэслэлгүй хүлээлтээс зайлсхийхийн тулд оролцогч талуудыг стратегийн хувьд зөв цагт, зөв хүмүүсийг татан оролцуулах ёстой;

▶ “ХЭРХЭН” оролцогч талуудын харилцаа холбооны явцыг төлөвлөх: харилцаа холбооны стратегийн хувьд сайтар бэлтгэсэн байх; өөр өөр ашиг сонирхол, ойлголт ба хүлээлтийг зохицуулах; хүний нөөцийн боломж; газарзүйн байршил, зорилтууд; давтамж; мөн засгийн газрын байгууллагууд болон бусад санаачлагч талууд хоорондын хамтын ажиллагаа.

Асуудал 3: Сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилготой мэдээлэл бүрдүүлэх

НҮБУӨСК-ийн шийдвэрт улс орнууд Канкуны сөрөг нөлөөллөөс хамгаалах арга хэмжээг хэрхэн шийдвэрлэх болон анхаарлаа хандуулж ирсэн талаар мэдээлэл цуглуулах шаардлагатайг тодорхойлоогүй боловч Ази-Номхон далайн бүсийн улсууд ерөнхийдөө зарчим, шалгуур ба индикаторт (ЗШИ) тулгуурласан систем боловсруулахаар ажиллаж байна. Энэ нь гишүүн орнууд

Page 5: Мэдээллийн тэмдэглэл “Канкуны сөрөг нөлөөллөөс хамгаалах ...reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/05/Info-Note_Lessons-Learned... ·

ямар нэг хэмжээгээр шаардлагатай мэдээллээр хангахуйц ойн баталгаажуулалтын схемийг оролцуулаад ЗШИ туршлагыг аль хэдийн бий болгосонтой зарим талаар холбоотой.

Улс орнуудын туршлага 4: Малайз � Малайз нь Олон улсын модон материалын тропикийн бүсийн байгууллага болон Биологийн олон

янз байдлын тухай Конвенцийн Айчигийн зорилтод зориулан гаргасан индикаторуудыг Канкуны хамгаалах арга хэмжээнд мөн ашиглаж болохыг тогтоосон байна;

� Үүнээс харахад ямар ч шинэ зарчим, шалгуур болон индикатор гаргах шаардлагагүй гэж дүгнэсэн байна.

Улс орнуудын туршлага 5: Камбож

ЗШИ тогтолцоог хөгжүүлэх таван алхмыг дараах байдлаар үзүүлэв: 1-р алхам: Канкуны сөрөг нөлөөллөөс хамгаалах арга хэмжээ, НҮБ-REDD-ийн Нийгэм, байгаль орчны зарчим ба шалгуур (НБОЗШ) болон Дэлхийн банкны БОНСҮ -ний зарчмуудыг тодорхойлох; 2-р алхам: Канкуны сөрөг нөлөөллөөс хамгаалах арга хэмжээний хүрээнд Камбожийн сэргийлэн хамгааллын шалгуур ба индикаторуудыг санал болгох; 3-р алхам: Санал болгож буй шалгуур, индикаторуудыг сөрөг нөлөөллөөс хамгаалах техникийн багаар хэлэлцүүлнэ;4-р алхам: бүс нутгийн / үндэсний түвшинд зөвлөлдөх; 5-р алхам: Санал болгож буй шалгуур болон тодорхойлох үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох. Нийтдээ 15 шалгуур, 31 индикаторуудыг Камбожийн REDD+ сөрөг нөлөөллөөс хамгаалах арга хэмжээний мэдээлэл цуглуулахад ашиглахаар санал болгосон байна.

ГОЛ СУРГАМЖ:

� Экосистемийн үйлчилгээний төлбөр Хөтөлбөр, Ойн тогтвортой менежмент, Хамтын эзэмшлийн ойн хөтөлбөр, Ойн тухай хуулийн хэрэгжилт, Засаглал ба худалдаа зэрэг одоо хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, санаачлагуудын хүрээнд цуглуулсан болон Засгийн газрын ба бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мэдээлэлд анхаарал хандуулах хэрэгтэй;

� ЗШИ системийг боловсруулах үед олон янзын хүлээлтийг сайтар зохицуулах нь чухал бөгөөд хэт олон индикаторуудыг урт хугацаанд хадгалахад хүндрэлтэй бөгөөд өртөг өндөртэй;

� Үйл ажиллагааны зардал нь тогтвортой тогтолцоо бий болгоход харгалзаж үзэх чухал асуудал юм; � Үүнтэй холбогдох нэг сорилт нь REDD+ -ийн зохион байгуулалтын ялгаатай байдал. Олон улс орныг

хамарсан, эсвэл хоёр талт хамтын ажиллагааны зарим санаачлагууд нь сэргийлэн хамгаалалт ба шаардлагуудын хувьд арай өөр эсвэл илүү олон байдаг бөгөөд энэ нь тухайн улс орны хувьд хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэдэг.

� Мэдээлэл цуглуулахад төрийн бус талуудыг оролцуулах нь ач холбогдолтой бөгөөд танилцуулсан мэдээллийг засгийн газар эзэмшдэг, хариуцдаг байх хэрэгтэй.

Page 6: Мэдээллийн тэмдэглэл “Канкуны сөрөг нөлөөллөөс хамгаалах ...reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/05/Info-Note_Lessons-Learned... ·

Асуудал 4: Сөрөг нөлөөллөөс хамгаалах мэдээллийн систем (СНХМС)

Сөрөг нөлөөллөөс хамгаалах мэдээллийн системийн гол зорилго нь Канкуны долоон зарчим бүрийг хэрхэн хэрэгжүүлж, анхааралдаа авч буй талаарх мэдээллээр хангахад оршино. Улс орнууд сөрөг нөлөөллөөс хамгаалах мэдээллийн системийг боловсруулах үедээ уг системийг удирдах боломжтой байхад анхаардаг ч НҮБУАӨСК хүрээнд хамгаалах шаардлагыг хэрхэн хангах вэ? гэх мэт олон тооны асуулттай тулгардаг. Сөрөг нөлөөллөөс хамгаалах мэдээллийн систем нь “Ил тод, уян хатан, цаг хугацааны хувьд сайжруулах боломжтой” байх ёстой гэсэн гишүүн орнуудын хурлын зөвлөмж ч үүнтэй шууд холбоотой.

Улс орнуудын туршлага 6: Балба � Олон талт оролцоонд тулгуурласан үйл явц нь үндэсний нөхцөл байдал, чадавхийг харгалзсан

хамгаалалтын системийг боловсруулах ажлыг хамтын бүтээл болгохоос гадна үндэсний чадавхийг сайжруулсан байна;

� Мониторингийн тайлан болон сөрөг нөлөөллөөс хамгаалах арга хэмжээний хэрэгжилтийн үндэсний хураангуй тайланг гаргахад шаардлагатай төрөл бүрийн эх үүсвэрээс авсан мэдээлэл/өгөгдлийг нэгтгэсэн систем болон ЗШИ –ыг боловсруулахаас ажлаа эхлүүлсэн;

� Уг систем нь нөлөөлөлд өртсөн оролцогч талуудын санал бодлыг хүлээн авч зохих ёсоор хариу арга хэмжээ аван тэдэнд мэдэгдэх зорилготой “Гомдол барагдуулах механизм”-ийг багтаасан байна;

� Байгууллагын зохион байгуулалт нь REDD+-ийн сөрөг нөлөөллөөс хамгаалах ажлын хэрэгжилт ба тайлагнах үйл явцыг хянах, сайжруулахад олон талын оролцоог дэмждэг;

� Одоог хүртэл шийдэгдээгүй нэг сорилт нь үндэсний болон бүс нутгийн түвшний мэдээллийг аль алийг нь нэгдсэн болон хэсэгчилсэн хэлбэрээр тайлагнаж болохоор заасан байдаг.

Гол Сургамж: � Улс орнуудын сөрөг нөлөөллөөс хамгаалах мэдээллийн систем өөр өөр байна, учир нь: � Канкуны хамгаалах арга хэмжээний онцлог болон тэдгээр нь үндэсний нөхцөл байдал, холбогдох REDD +

үйл ажиллагаа, бодлого, арга хэмжээ зэрэгтэй холбогдох байдал; ▶ Сөрөг нөлөөллөөс хамгаалах мэдээллийн системийн өмнөх эх үүсвэр түвшин.

� Бодлого боловсруулагчидтай мэдээлэл солилцох талаар тохиролцох нь чухал бөгөөд энэхүү үйл явцыг эртнээс төлөвлөж шийдсэн байх хэрэгтэй;

� Шинэ систем бий болгохдоо холбогдох зардал ба хэрэгжих боломжийг сайтар анхаарах хэрэгтэй төдийгүй бусад улс орны жишээ, туршлагаас суралцах нь ашигтай ч энэ нь бүгдэд тохирохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй;

� Улс орнууд түүнчлэн холбогдох бүх оролцогч талуудад хандан мэдээлэл өгөх хамгийн тохиромжтой арга хэрэгслийг авч үзэх хэрэгтэй. Энэ нь Канкуны сөрөг нөлөөллөөс хамгаалах арга хэмжээ болон тухайн улс эдгээрийг хэрхэн хэрэглэх талаарх ойлголтоос илүү чадвар шаарддаг;

� Улс орнууд сөрөг нөлөөллөөс хамгаалах мэдээллийн системийг байгаль орчин, ойн менежментийн түүнчлэн тогтвортой хөгжлийн зорилтуудтай холбоотой үндэсний хөтөлбөрүүдтэй уялдуулах ёстой;

� Цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлах, харьцуулах, тайлбарлах, нэгтгэж уялдуулах зэрэг ур чадварууд шаардлагатай бөгөөд эдгээрийг бий болгохоор төлөвлөсөн байх хэрэгтэй;

� Үндэсний ба Бүс нутгийн түвшин: REDD + үйл ажиллагаа нь орон нутгийн түвшинд хэрэгжих бөгөөд мэдээлэл нь бүс нутгийн түвшнээс үндэсний түвшинд хүртэл нэгтгэгдэнэ. Гэвч мэдээлэл оруулах хэт олон тооны цэгүүдтэй байснаар мэдээллийн чанар алдагдаж болно;

� Мэдээллийн хангамж, зохион байгуулалтыг хөнгөвчлөх загвар, заавар, технологийн шийдлүүд нь системийн ажиллагааг дэмждэг;

� Засгийн газрын зүгээс чанарын баталгаа гаргах үүрэг хүлээх ёстой.

Асуудал 5: Товч мэдээллээр хангах

Канкуны долоон зарчмыг хэрхэн шийдвэрлэх, дагаж мөрдөх талаархи хураангуй мэдээллийг үндэсний харилцаа, эсвэл НҮБУӨСК-ийн вэб сайт дээрх вэб платформоор дамжуулан сайн дурын үндсэн дээр НҮБУАӨСК-д хүргүүлсэн байх ёстой ба ингэснээр үр дүнд суурилсан төлбөр хүлээн авах урьдчилсан нөхцөл бүрддэг.

Page 7: Мэдээллийн тэмдэглэл “Канкуны сөрөг нөлөөллөөс хамгаалах ...reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/05/Info-Note_Lessons-Learned... ·

Улс орнуудын туршлага 7: Maлайз � Малайз улс ойг гэрчилгээжүүлэх замаар сөрөг нөлөөллөөс хамгаалах ажлыг хэрэгжүүлдэг; � Үйл явц нь 2 хэсэгтэй: оролцогч талууд магадлан итгэмжлэх үйл явцаар дамжуулан оролцох; олон

нийтийн оролцоо; � Товч мэдээллийг дараах бүтэц бүхий тайлангаар дамжуулан бүрдүүлнэ;

Сөрөг нөлөөллөөс сэргийлэх

Тодорхойлолт Хамааралтай хууль, зарчмууд

Гүйцэтгэл Тайлбар

� Бодлого, хууль тогтоомж, дүрэм, журмын талаарх мэдээллийг шинэчлэх, зарчим, шалгуур, индикатор, Бодлого, хууль тогтоомж, дүрэм, журмын талаарх мэдээллийг шинэчлэх, зарчим, шалгуур, индикатор, Айчигийн зорилт зэрэгтэй нийцэж буй эсэхийг дүгнэх үүрэг болон ашгаа хуваалцах талаар янз бүрийн байгууллагуудтай харилцан тохиролцсон байна;

� Зөвлөгөөн, хэлэлцүүлгүүдийг бүс нутгийн түвшинд зохион байгуулах.

Гол Сургамж: • Иймэрхүү товч мэдээллийг бүрдүүлэх мэдээллийн зургаан боломжтой төрлийн талаар АСЕАН нийтлэг

байр сууринд хүрсэн байна. Гол элементүүд нь:i. REDD+-тай холбоотой үндэсний бодлого/хөтөлбөр/үйл ажиллагааны тодорхойлолтii. Сөрөг нөлөөллөөс хамгаалах мэдээллийн системийн загвар; iii. Уг системийг талуудын оролцоотойгоор боловсруулах үйл ажиллагааны тодорхойлолт; iv. Сэргийлэн хамгаалалтыг хэрхэн хэрэгжүүлэх, харгалзаж үзэх арга замыг тодорхойлох;

Жишээлбэл: Индонез - ЗШИ-ыг боловсруулах, Канкуны сэргийлэн хамгаалалтыг хэрхэн харгалзан үзэж хэрэгжүүлж буйг үнэлэхэд эдгээрийг хэрхэн ашиглах

v. Сайжруулах төлөвлөгөө;vi. Бусад шаардлагатай мэдээлэл (Жишээ нь; Индонез - Засаглалыг Оролцооны аргаар үнэлэх

үнэлгээнд ашигласан ЗШИ, REDD+ -ийн НБОС, PRISAI ба бусад; Малайз - Айчигийн Зорилт (өөрчлөлт ба орлуулалт); Биологийн олон янз байдлын халуун цэгүүд, Вьетнам – Ойн гэрчилгээжүүлэлт, сэргийлэн хамгаалалт.

Page 8: Мэдээллийн тэмдэглэл “Канкуны сөрөг нөлөөллөөс хамгаалах ...reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/05/Info-Note_Lessons-Learned... ·

CONTACT US: UN-REDD MONGOLIA NATIONAL PROGRAMME Tel: +976-77117750 Website: www.reddplus.mn Email: [email protected] Government Building II, United Nations Street - 5/2,

Chingeltei district, Ulaanbaatar 15160, Mongolia