МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ... - adb.org · Авто зам, иргэний...

4
Авто замын сүлжээ хангалттай хөгжөөгүйгээс Монгол улсын гадаад зах зээлд гарах гарц болон эдийн засгийн нөөц боломж хязгаарлагдмал байв. Оросын Холбооны Улс (ОХУ), Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) гэсэн хоёр том хөрштэйгөө хийх гадаад худалдаа, хөрөнгө оруулалтаас ихээхэн хамааралтай, далайд гарцгүй орны хувьд асуудал илүү хүндээр тусаж байв. Өнөөдөр Монголын гадаад худалдааны дийлэнх хэсгийг Алтанбулаг, Замын-Үүдийн хилийн боомтыг холбосон умард-өмнөдийн төмөр замаар тээвэрлэж байна. Авто замтай харьцуулахад төмөр зам нь холын зайд барааг бөөнөөр тээвэрлэхэд илүү тохиромжтой боловч бага хэмжээний барааг ойрын зайд тээвэрлэдэг хувь худалдаачдын хувьд тийм ч тохиромжтой биш. Мөн Монгол, Хятадын төмөр замын царигийн хэмжээ ялгаатайн улмаас ачааг хил дээр шилжүүлэн ачих шаардлагатай болдог бөгөөд үүнээс үүдэн хугацаа алдах асуудал гардаг. Ийм учраас авто замын сүлжээг хөгжүүлэх нь засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг болжээ. Монгол Улсын Засгийн газар 1992 онд АХБ-ны тусламжтайгаар шинэчилсэн авто замын ерөнхий төлөвлөгөөндөө улсын АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭНИЙ ХӨГЖИЛ АХБ-наас Монгол улсын тээврийн салбарт үзүүлсэн анхны туслалцаа нь 1992 онд иргэний агаарын тээврийг хөгжүүлэхэд чиглэгдсэн юм. Агаарын хөдөлгөөний хяналт, удирдлагын системд хангалттай санхүүжилт хийгдээгүйн улмаас техник хэрэгслүүд нь хуучирч, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх сургалт дутмаг, орчин үеийн шаардлага хангасан навигацийн төхөөрөмжгүй болсон байсан. Монгол улсын агаарын орон зайд осол гарах дөхсөн тохиолдлууд олонтаа гарсан нь энэ ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВЭР Азийн хөгжлийн банк (АХБ) нь 1992 оноос хойш Монгол улсын зам, тээврийн салбарын хөгжлийн томоохон түнш байсаар ирсэн. Авто зам, иргэний агаарын тээвэр, төмөр зам ба ложистик, мөн хотын тээврийн салбарыг хөгжүүлэхэд чиглэгддэг АХБ-ны тусламж дэмжлэг нь зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцаанаас бүрддэг. АХБ-наас зам, тээврийн салбарт өнөөг хүртэл нийт 570 сая ам.долларын туслалцаа үзүүлсний дотор 485 сая ам.долларын 13 зээлийн төсөл, 64 сая ам.долларын 6 буцалтгүй тусламж, 21 сая ам.долларын 29 техникийн туслалцааны төслүүд багтаж байна. АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР ДАХЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА чанартай авто замын сүлжээг ирэх 10 жилд хөгжүүлэх асуудлыг эн тэргүүний зорилт болгон тусгасан. Уг ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн тэргүүлэх чиглэлийн авто замын тэнхлэгүүдийг шинэчлэн сайжруулах ажлын техник эдийн засгийн үндэслэлийн судалгааг АХБ-наас санхүүжүүлсэн юм. Мөн авто замын гол босоо тэнхлэгүүд болох (i) Алтанбулаг–Улаанбаатар–Замын-Үүд (Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу КАРЕК-ийн коридор 4b ба Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ази- Номхон далайн Эдийн засаг, Азийн авто замын сүлжээний коридор 3), болон (ii) Улаанбайшинт–Өлгий–Ховд–Ярант (КАРЕК- ийн коридор 4a ба Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ази-Номхон далайн Эдийн засаг, Азийн авто замын сүлжээний коридор 4) чиглэлийн замыг хөгжүүлэхэд АХБ-наас туслалцаа үзүүлсэн. Дээрх авто замын коридориудыг хөгжүүлснээр Монгол улс өөрийн авто замын сүлжээг Азийн авто замын сүлжээнд нэгтгэж, улсын болон бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлж, ядуурлыг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулсан юм. Авто замын нөхцөл сайжирснаар тээврийн хэрэгслийн зорчих хурд нэмэгдэж, эдийн засгийн үйл ажиллагаа, иргэдийн зорчих хөдөлгөөн идэвхжин, улмаар эдийн засгийн өсөлтийг тушиж байсан авто замын тээврийн саадыг арилгах засгийн газрын үйл хэрэгт дэмжлэг болсон. Мөн суудлын болон ачааны тээврийн хэрэгслийн ашиглалтын зардлыг бууруулж чадсан. салбарт яаралтай өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлагатай болсныг Засгийн газарт сануулсан. Иргэний агаарын тээврийн орчин үеийн тогтолцоог нэвтрүүлэх нь Монгол улсын бизнес, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ч нэн чухал байсан юм. Агаарын хөдөлгөөний хяналтын техник, үйл ажиллагаа болон аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх, салбарын бодлого болон институцийн шинэчлэл хийх, мөн хүний нөөцийн хөгжлийг ахиулахад АХБ-наас туслалцаа үзүүлсэн. Үүний зэрэгцээ АХБ- наас үзүүлсэн тусламж дэмжлэгийн үр дүнд агаарын орон зай ашиглалтын төлбөрөөс төсөвт төвлөрүүлдэг орлого их хэмжээгээр нэмэгдсэн бөгөөд энэ нь өнөөдрийг хүртэл улсын төсвийн орлогын чухал эх үүсвэр хэвээр байна.

Upload: others

Post on 30-Aug-2019

8 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ... - adb.org · Авто зам, иргэний агаарын тээвэр, төмөр зам ба ложистик, мөн хотын

Авто замын сүлжээ хангалттай хөгжөөгүйгээс Монгол улсын гадаад зах зээлд гарах гарц болон эдийн засгийн нөөц боломж хязгаарлагдмал байв. Оросын Холбооны Улс (ОХУ), Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) гэсэн хоёр том хөрштэйгөө хийх гадаад худалдаа, хөрөнгө оруулалтаас ихээхэн хамааралтай, далайд гарцгүй орны хувьд асуудал илүү хүндээр тусаж байв. Өнөөдөр Монголын гадаад худалдааны дийлэнх хэсгийг Алтанбулаг, Замын-Үүдийн хилийн боомтыг холбосон умард-өмнөдийн төмөр замаар тээвэрлэж байна. Авто замтай харьцуулахад төмөр зам нь холын зайд барааг бөөнөөр тээвэрлэхэд илүү тохиромжтой боловч бага хэмжээний барааг ойрын зайд тээвэрлэдэг хувь худалдаачдын хувьд тийм ч тохиромжтой биш. Мөн Монгол, Хятадын төмөр замын царигийн хэмжээ ялгаатайн улмаас ачааг хил дээр шилжүүлэн ачих шаардлагатай болдог бөгөөд үүнээс үүдэн хугацаа алдах асуудал гардаг. Ийм учраас авто замын сүлжээг хөгжүүлэх нь засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг болжээ.

Монгол Улсын Засгийн газар 1992 онд АХБ-ны тусламжтайгаар шинэчилсэн авто замын ерөнхий төлөвлөгөөндөө улсын

АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭНИЙ ХӨГЖИЛ

АХБ-наас Монгол улсын тээврийн салбарт үзүүлсэн анхны туслалцаа нь 1992 онд иргэний агаарын тээврийг хөгжүүлэхэд чиглэгдсэн юм. Агаарын хөдөлгөөний хяналт, удирдлагын системд хангалттай санхүүжилт хийгдээгүйн улмаас техник хэрэгслүүд нь хуучирч, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх сургалт дутмаг, орчин үеийн шаардлага хангасан навигацийн төхөөрөмжгүй болсон байсан. Монгол улсын агаарын орон зайд осол гарах дөхсөн тохиолдлууд олонтаа гарсан нь энэ

ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВЭР

Азийн хөгжлийн банк (АХБ) нь 1992 оноос хойш Монгол улсын зам, тээврийн салбарын хөгжлийн томоохон түнш байсаар ирсэн. Авто зам, иргэний агаарын тээвэр, төмөр зам ба ложистик, мөн хотын тээврийн салбарыг хөгжүүлэхэд чиглэгддэг АХБ-ны тусламж дэмжлэг нь зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцаанаас бүрддэг. АХБ-наас зам, тээврийн салбарт өнөөг хүртэл нийт 570 сая ам.долларын туслалцаа үзүүлсний дотор 485 сая ам.долларын 13 зээлийн төсөл, 64 сая ам.долларын 6 буцалтгүй тусламж, 21 сая ам.долларын 29 техникийн туслалцааны төслүүд багтаж байна.

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК

МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР ДАХЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА

чанартай авто замын сүлжээг ирэх 10 жилд хөгжүүлэх асуудлыг эн тэргүүний зорилт болгон тусгасан. Уг ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн тэргүүлэх чиглэлийн авто замын тэнхлэгүүдийг шинэчлэн сайжруулах ажлын техник эдийн засгийн үндэслэлийн судалгааг АХБ-наас санхүүжүүлсэн юм. Мөн авто замын гол босоо тэнхлэгүүд болох (i) Алтанбулаг–Улаанбаатар–Замын-Үүд (Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу КАРЕК-ийн коридор 4b ба Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ази-Номхон далайн Эдийн засаг, Азийн авто замын сүлжээний коридор 3), болон (ii) Улаанбайшинт–Өлгий–Ховд–Ярант (КАРЕК-ийн коридор 4a ба Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ази-Номхон далайн Эдийн засаг, Азийн авто замын сүлжээний коридор 4) чиглэлийн замыг хөгжүүлэхэд АХБ-наас туслалцаа үзүүлсэн.

Дээрх авто замын коридориудыг хөгжүүлснээр Монгол улс өөрийн авто замын сүлжээг Азийн авто замын сүлжээнд нэгтгэж, улсын болон бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлж, ядуурлыг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулсан юм. Авто замын нөхцөл сайжирснаар тээврийн

хэрэгслийн зорчих хурд нэмэгдэж, эдийн засгийн үйл ажиллагаа, иргэдийн зорчих хөдөлгөөн идэвхжин, улмаар эдийн засгийн өсөлтийг тушиж байсан авто замын тээврийн саадыг арилгах засгийн газрын үйл хэрэгт дэмжлэг болсон. Мөн суудлын болон ачааны тээврийн хэрэгслийн ашиглалтын зардлыг бууруулж чадсан.

салбарт яаралтай өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлагатай болсныг Засгийн газарт сануулсан. Иргэний агаарын тээврийн орчин үеийн тогтолцоог нэвтрүүлэх нь Монгол улсын бизнес, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ч нэн чухал байсан юм. Агаарын хөдөлгөөний хяналтын техник, үйл ажиллагаа болон аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх, салбарын бодлого болон институцийн шинэчлэл хийх, мөн хүний нөөцийн хөгжлийг ахиулахад АХБ-наас туслалцаа үзүүлсэн. Үүний зэрэгцээ АХБ-

наас үзүүлсэн тусламж дэмжлэгийн үр дүнд агаарын орон зай ашиглалтын төлбөрөөс төсөвт төвлөрүүлдэг орлого их хэмжээгээр нэмэгдсэн бөгөөд энэ нь өнөөдрийг хүртэл улсын төсвийн орлогын чухал эх үүсвэр хэвээр байна.

Page 2: МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ... - adb.org · Авто зам, иргэний агаарын тээвэр, төмөр зам ба ложистик, мөн хотын

Хотжилт хурдацтай явагдсан, бүртгэлтэй авто тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэн, хотын тээврийн тогтолцооны даац хэтэрсний дээр замын хөдөлгөөний удирдлага хоцрогдсон зэрэг нь Улаанбаатар хотын замын түгжрэл нэмэгдэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах, агаарын чанар муудах зэрэг олон сөрөг үр дагаврыг авчирч байна. Эдгээр хүндрэлийг даван туулах зорилгоор АХБ нийслэлийн тээврийн тогтолцоог тогтвортой, үр ашигтай, хямд, байгаль орчинд ээлтэйгээр хөгжүүлэх хотын тээврийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр

Далайд гарцгүй Монгол улсын хувьд усан боомтоор хийгдэх олон улсын худалдаа нь хоёр хөршөөсөө хамааралтай байдаг. Монгол улсын экспортын дийлэнх хэсэг нь Замын-Үүдийн хилийн боомтоор дамжин БНХАУ-ын Тяньжин боомтоор гардаг. Тяньжин боомт нь БНХАУ-д Монгол улс олон улсын худалдаа хийх боломжтой цорын ганц боомт юм. Олон улсын худалдааны эргэлт нэмэгдэхийн хэрээр Замын-Үүдээр дамжин өнгөрөх тээврийн хөдөлгөөн сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Гэвч Замын-Үүдийн боомтын ложистикийн хүчин чадал нь хурдацтай нэмэгдэж буй импорт, экспортын эргэлтийн хэмжээг даах чадваргүй байгаа нь олон улсын худалдааны өсөлтөд саад учруулж байна. Асуудлыг шийдвэрлэж, ложистикийн

ТӨМӨР ЗАМ, ЛОЖИСТИК

ХОТЫН ТЭЭВЭР

хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор АХБ Замын-Үүдэд орчин үеийн бүс нутгийн ложистикийн төвийг байгуулах ажлыг санхүүжүүлж байна.

Улаанбаатар хотын төвөөр дайран өнгөрдөг төмөр замын шугамаас гарах дуу чимээ, агаарын бохирдол нь АХБ-наас анхаарал хандуулж буй бас нэгэн асуудал юм. Төмөр замын хөдөлгөөн нь хотын авто замын түгжрэлийг хүндрүүлдэг. Үүнээс гадна, тус төмөр зам нь бүтцийн хувьд хэд хэдэн дутагдалтай. Тухайлбал, төмөр замын чиглэл нь төвөгшил ихтэй, тээвэрлэлтийн үр ашиг муу, карго ачаа дамжуулах хүчин чадал бага зэрэг нь үйл ажиллагааны үр ашигт сөргөөр нөлөөлж байна. Эдгээр хүндрэлтэй

асуудлуудыг шийдвэрлэхээр АХБ-ны техникийн туслалцааны төслийн хүрээнд төмөр замын чиглэлийг хотоос гадуур тавих хувилбарыг судалж байна. Ингэснээр бохирдлыг бууруулан хотын тээвэр болон орчинг сайжруулж, төмөр замын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх боломжтой юм.

төслийг санхүүжүүлж байна. Хотын тээврийн шинэ тогтолцоо нь цэвэр, үр ашигтай нийтийн тээврийг бий болгох, мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн түүний аюулгүй байдлыг сайжруулахыг чухалчилна. Тус зорилтын хүрээнд дэд бүтцийг сайжруулж, бодлогын өөрчлөлт хийн, чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ орчин үеийн ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх замаар нийтийн тээврийн суурь болох Тусгай Замын Автобусны системийг бий болгох юм. Тусгай Замын Автобусанд зориулагдсан тусгай эгнээг нэвтрүүлснээр зорчих хугацаа

эрс богиносох ба улмаар эдийн засгийн бүтээмжтэй үйл ажиллагаанд зарцуулах цагийг нэмэгдүүлж, Улаанбаатар хотын иргэд тэр дундаа гэр хорооллын бага орлоготой иргэдийн амьдралын чанарыг сайжруулах юм.1

1 АХБ. 2012. Ерөнхийлөгчөөс Захирлуудын зөвлөлд танилцуулах тайлан, зөвлөмж: Хотын тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн олон шатлалт санхүүжилт ба техникийн туслалцааны төсөл. Манила хот. https://www.adb.org/projects/documents/urban-transport-development-investment-program-rrp.

Page 3: МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ... - adb.org · Авто зам, иргэний агаарын тээвэр, төмөр зам ба ложистик, мөн хотын

Эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлттэй хөл нийлүүлэн зорчих хөдөлгөөн ихсэж, улмаар тээврийн дэд бүтэц өргөжин тэлж байгаа бөгөөд үүнийг дагаад тээврийн салбарын үр ашиг, замын хөдөлгөөний аюулгүй байдал тулгамдсан асуудал болж байна. Эдийн засаг өссөн нь иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, ядуурлыг бууруулсан хэдий ч замын хөдөлгөөний аюулгүй байдлын үр дүнтэй удирдлагагүйгээр тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэн, хөдөлгөөний эрчим ихэссэн явдал нь Монгол улсын авто замын аюулгүй байдлыг асуудалтай болгож байна. Замын цагдаагийн албаны мэдээлснээр Монгол улсын иргэдийн дундах зам тээврийн ослоос шалтгаалсан нас баралтын хэмжээ дэлхийн дунджаас өндөр байна. Тээврийн хэрэгслийн тоо хурдацтай

Тээврийн ухаалаг систем нь тээврийн дэд бүтцийн ашиглалтыг үр ашигтай болгоход маш их нөөц боломж олгодог бөгөөд үүнийг капитал хөрөнгө оруулалт нөхөх, эсвэл хөрөнгийн зардал өндөр дэд бүтцийг орлуулах байдлаар ашиглаж болдог. Мөн энэ систем нь авто замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн салбарын үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх чухал

Тээврийн дэд бүтцийн хөгжлийг санхүүжүүлэхийн зэрэгцээ АХБ салбарын чадавхыг бэхжүүлэх, институцийн чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлж ирсэн. Техникийн туслалцааны төслүүд нь салбарын байгууллагын засаглал, гүйцэтгэлийг сайжруулах; авто замын засвар арчлалтын үйлчилгээний тогтолцооны тогтвортой байдлыг нэмэгдүүлэх; тээврийн салбарын төлөвлөлт, гэрээний удирдлага, хэрэгжүүлэлтийн чадавхыг сайжруулах; салбарын боловсрол, сургалт, техник судалгааны байгууллагуудыг хөгжүүлэхэд тус тус төвлөрч хэрэгжсэн (хүснэгтээс үзнэ үү).

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

ТЭЭВРИЙН УХААЛАГ СИСТЕМ

ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ БА ИНСТИТУЦИЙН ЧАДАВХЫГ САЙЖРУУЛАХ

нэмэгдэж, авто замын сүлжээ өргөжин тэлэхийн хэрээр авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх төрийн бодлого болон хуулийн хүрээг сайжруулж, түүний биелэлтийг сайтар хангахгүй бол ялангуяа Улаанбаатар хотод авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөл байдал улам дордохоор байна.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд АХБ 2010 онд Тээврийн салбарын тогтвортой байдлын санаачилгын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд тус төлөвлөгөөнд авто замын хөдөлгөөний аюулгүй байдал нь АХБ-ны тээврийн салбар дахь үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг байхаар тодорхойлогдсон. 2012 онд АХБ авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг

хэвшүүлэх зорилгоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Мөн 2015 онд КАРЕК-ийн Сайд нарын 14 дүгээр их хурлын үеэр 2020 он гэхэд зам тээврийн ослоор нас барсан хүний тоог бууруулах зорилготой НҮБ-ийн 10 жилийн санаачилгыг дэмжиж дэд бүс нутаг дахь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар тууштай ажиллана гэдгээ мэдэгдсэн.2 Одоогийн байдлаар техникийн туслалцааны төслийн хүрээнд үндэсний авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, мөн зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралтыг бууруулахаар ажиллаж байна.

2 АХБ. 2016. Монгол Улс: Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах төсөл. Манила хот. https://www.adb.org/projects/49139-001/main#project-pds.

хэрэгсэл юм.3 Хэдийгээр Улаанбаатар хотод тээврийн ухаалаг системийг ашиглаж байгаа ч, орон нутгийн замд энэхүү системийг нэвтрүүлээгүй байна. Засгийн газар болон нутгийн захиргаа нь тээврийн ухаалаг системийг харилцан уялдаатай нэгдсэн бодлогын дор бус ганц нэг төсөл байдлаар хэрэгжүүлж байна. Мэдээлэл, харилцаа холбооны үндэсний стратегитай уялдуулан

тээврийн ухаалаг системийн үндэсний бодлогыг боловсруулж 2017–2037 онуудад хэрэгжүүлэхэд АХБ техникийн туслалцаагаар дамжуулан Засгийн газарт дэмжлэг үзүүлж байна.

3 АХБ. 2016. Монгол Улс: Үндэсний тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх төсөл. Манила хот. https://www.adb.org/projects/48082-001/main#project-pds.

Page 4: МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ... - adb.org · Авто зам, иргэний агаарын тээвэр, төмөр зам ба ложистик, мөн хотын

Creative Commons Attribution 3.0 IGO зохиогчийн эрх (CC BY 3.0 IGO) © 2018 АХБ. CC зохиогчийн эрх нь энэхүү товхимолын АХБ-ны бус зохиогчийн эрхийн материалд хамаарахгүй.АХБ-наас гаргасан материалын залруулгын жагсаалтыг дараах хаягаар орж үзнэ үү: http://www.adb.org/publications/corrigenda PSN ARM 189438-3 [email protected]

Монгол Улс: АХБ-ны тээврийн салбар дахь үйл ажиллагаа(2017 оны 8 дугаар сарын 31-ний байдлаар)

No.Төслийн дугаар Төслийн нэр

Хэмжээ(сая

ам.доллар)

Хугацаа

Батлагдсан ДууссанЗээл 1 1256 Улаанбаатар хотын онгоцны буудал 36.00 1993 оны 10 дугаар сарын 12 1999 оны 3 дугаар сарын 182 1300 Харилцаа холбооны төсөл 24.50 1994 оны 6 дугаар сарын 16 2000 оны 6 дугаар сарын 13 1364 Авто замыг хөгжүүлэх төсөл 25.00 1995 оны 8 дугаар сарын 22 2001 оны 11 дүгээр сарын 134 1370 Үндэсний агаарын навигацийн хөгжил 24.00 1995 оны 9 дүгээр сарын 5 2000 оны 11 дүгээр сарын 65 1700 Авто замыг хөгжүүлэх хоёрдугаар төсөл 25.00 1999 оны 9 дүгээр сарын 30 2007 оны 2 дугаар сарын 276 2087 Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл 37.13 2004 оны 7 дугаар сарын 22 2009 оны 7 дугаар сарын 317 2301 Хот байгуулалтын салбарыг хөгжүүлэх төсөл 35.23 2006 оны 12 дугаар сарын 19 2015 оны 12 дугаар сарын 18 8 2621 Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл - Нэмэлт 8.00 2010 оны 3 дугаар сарын 30 2015 оны 3 дугаар сарын 309 2719 Бүс нутгийн ложистикийг хөгжүүлэх төсөл 40.00 2010 оны 12 дугаар сарын 13 2019 оны 6 дугаар сарын 3010 2847 Баруун бүсийн бүсийн босоо тэнхлэгийн авто замын хөрөнгө оруулалтын хөтөлбөр -

Төсөл 1 45.00 2011 оны 12 дугаар сарын 22 2018 оны 6 дугаар сарын 30

11 2934 Хотын тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр - Төсөл 1 29.70 2012 оны 11 дүгээр сарын 8 2018 оны 2 дугаар сарын 28 12 2935 Хотын тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр - Төсөл 1 30.20 2012 оны 11 дүгээр сарын 8 2018 оны 2 дугаар сарын 2813 3129 Баруун бүсийн бүсийн босоо тэнхлэгийн авто замын хөрөнгө оруулалтын хөтөлбөр -

Төсөл 2125.00 2014 оны 5 дугаар сарын 14 2019 оны 6 дугаар сарын 30

Дүн 484.76

Буцалтгүй тусламж1 2194 Харилцаа холбооны төсөл 2.00 1994 оны 10 дугаар сарын 31 2 0107 Баруун бүсийн бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл - 1-р үе шат 37.60 2008 оны 2 дугаар сарын 26 18 May 2016 оны 5 дугаар

сарын 183 9121 Монголын баруун бус нутагт нутгийн иргэдийн оролцоотойгоор авто зам шинэчлэн,

засварлах төсөл 2.00 2008 оны 7 дугаар сарын 10 2014 оны 7 дугаар сарын 1

4 0199 Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл - Нэмэлт 16.00 2010 оны 3 дугаар сарын 30 2015 оны 3 дугаар сарын 305 0240 Бүс нутгийн ложистикийг хөгжүүлэх төсөл 5.00 2010 оны 12 дугаар сарын 13 2019 оны 6 дугаар 306 0315 Хотын тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр - Төсөл 1 1.50 2012 оны 11 дүгээр сарын 8 2018 оны 2 дугаар сарын 28

Дүн 64.10

Техникийн туслалцаа1 1648 Улаанбаатар хотын нисэх онгоцны буудлын техник эдийн засгийн судалгаа 0.60 1992 оны 1 дүгээр сарын 3 1993 оны 12 дугаар сарын 12 1686 Харилцаа холбоог хөгжүүлэх төсөл 0.60 1992 оны 4 дүгээр сарын 1 1994 оны 1 дүгээр сарын 13 1820 Авто замын ерөнхий төлөвлөгөө ба техник эдийн засгийн үндэслэлийн судалгаа 0.60 1992 оны 12 дугаар сарын 23 1995 оны 6 дугаар сарын 14 1963 Иргэний агаарын тээврийн салбар, Үндэсний агаарын аюулгүй байдлыг сайжруулах

ерөнхий төлөвлөгөө 0.85 1993 оны 12 дугаар сарын 12 1998 оны 5 дугаар сарын 1

5 2101 Харилцаа холбооны салбарын шинэчлэл 0.59 1994 оны 6 дугаар сарын 16 1998 оны 5 дугаар сарын 16 2102 Нягтлан бодох бүртгэл, мэдээллийн удирдлагын систем ба тарифын шинэчлэл 0.60 1994 оны 6 дугаар сарын 16 1999 оны 5 дугаар сарын 17 2380 Авто замын салбарын институтийг байгууллагыг бэхжүүлэх төсөл 0.92 1995 оны 8 дугаар сарын 22 1999 оны 7 дугаар сарын 18 2391 Иргэний агаарын тээврийн салбарын институтийг бэхжүүлэх төсөл 0.59 1995 оны 9 дүгээр сарын 5 1999 оны 4 дүгээр сарын 19 2827 Авто замыг хөгжүүлэх хоёрдугаар төсөл 0.50 1997 оны 7 дугаар сарын 22 1999 оны 6 дугаар сарын 110 3268 Авто замын салбарын бодлогын дэмжлэг 0.67 1999 оны 9 дүгээр сарын 30 2002 оны 6 дугаар сарын 111 3938 Иргэний агаарын тээврийн бодлогын хөгжил 0.30 2002 оны 10 дугаар сарын 10 2005 оны 10 дугаар сарын 3112 3990 Авто замыг хөгжүүлэх төсөл III 0.60 2002 оны 11 дүгээр сарын 15 2004 оны 3 дугаар сарын 3113 4471 Авто тээврийн салбарын стратегийг боловсруулах (2005-2015) 0.30 2004 оны 12 дугаар сарын 13 2006 оны 8 дугаар сарын 2514 4643 Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төслийн урьдчилсан техник,

эдийн засгийн үндэслэлийн судалгаа 0.15 2005 оны 9 дүгээр сарын 5 2006 оны 6 дугаар сарын 28

15 4785 Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төслийг бэлтгэх төсөл 0.65 2006 оны 5 дугаар сарын 10 2008 оны 7 дугаар сарын 3116 7110 Бүс нутгийн ложистикийг хөгжүүлэх төсөл 0.40 2008 оны 8 дугаар сарын 4 2011 оны 6 дугаар сарын 3017 7156 Хотын тээврийг хөгжүүлэх төсөл 1.63 2008 оны 10 дугаар сарын 27 2013 оны 12 дугаар сарын 3118 7297 Газар зүйн мэдээллийн системийг ашиглан авто замын мэдээллийн санг хөгжүүлэх

төсөл 0.50 2009 оны 6 дугаар сарын 9 2012 оны 1 дүгээр сарын 16

19 7449 Бүс нутгийн тээврийг хөгжүүлэх төсөл 1.20 2009 оны 12 дугаар сарын 15 2014 оны 6 дугаар сарын 3020 7556 Нийтийн тээврийн мэдээлэл, харилцааны технологи 0.50 2010 оны 6 дугаар сарын 29 2012 оны 9 дүгээр сарын 3021 7844 Авто замын салбарын чадавхыг бэхжүүлэх 2.00 2011 оны 8 дугаар сарын 11 2015 оны 3 дугаар сарын 3122 8080 Ложистикийн чадавхыг бэхжүүлэх төсөл 0.90 2012 оны 5 дугаар сарын 22 2017 оны 8 дугаар сарын 1523 8212 Улаанбаатар хотын тээврийн чадавхыг хөгжүүлэх төсөл 1.00 2012 оны 11 дүгээр сарын 8 2017 оны 6 дугаар сарын 3024 8465 Ирээдүйн өсөлтийг хангах төсөл 0.50 2013 оны 9 дүгээр сарын 26 2016 оны 6 дугаар сарын 3025 8852 Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл 1.00 2014 оны 12 дугаар сарын 19 2017 оны 9 дүгээр сарын 3026 8935 Богдхан төмөр замын хөрөнгө оруулалтын хөтөлбөр 1.50 2015 оны 7 дугаар сарын 29 2019 оны 6 дугаар сарын 3027 8985 Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарын төр, хувийн хэвшлийн түншлэл 0.35 2015 оны 11 дүгээр сарын 5 2016 оны 4 дүгээр сарын 3028 9131 Үндэсний тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх төсөл 0.50 2016 оны 7 дугаар сарын 7 2018 оны 7 дугаар сарын 1429 9137 Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөг

боловсруулах 1.00 2016 оны 7 дугаар сарын 19 2018 оны 9 дүгээр сарын 14

Дүн 21.50БҮГД 570.36

Эх сурвалж: АХБ. Төсөл ба тендер. https://www.adb.org/projects/country/mon/sector/transport-1064/type/sovereign-public-1069.