ТӨМӨР ЗАМААР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ, … · web view6.10. Өртөө...

23
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Тагнуулын ерөнхий газрын даргын 2010 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 130/190 дугаар хамтарсан тушаалын хавсралт ТӨМӨР ЗАМААР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ, АЧИЖ БУУЛГАХ, ХАДГАЛАХ ЖУРАМ ГАРЧИГ Гарчиг - 1 Нэг. Ерөнхий зүйл - 2 Хоёр. Тээвэрлэлтэнд аюултай ачааг хүлээж авах - 4 Гурав. Аюултай ачааг битүү вагон, чингэлгээр тээвэрлэх - 8 Дөрөв. Аюултай ачааг галт тэргэнд байрлуулах, сэлгээний ажил гүйцэтгэх - 11 Тав. Тээвэрлэлтэнд тавигдах шаардлагууд - 11 Зургаа. Аюултай ачааг ачих, буулгах ба вагонд үзлэг хийх - 12 Долоо. Хөдөлмөр хамгаалал - 14 Найм. Аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журамд тавих хяналт - 15 Ес. Аюултай ачаа тээвэрлэх журмыг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага - 16 Нэг. Ерөнхий зүйл

Upload: others

Post on 19-Jan-2020

3 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ТӨМӨР ЗАМААР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ, … · Web view6.10. Өртөө нь тэсрэх ба химийн хортой ачаа ирсэн тухай

 Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд,

Тагнуулын ерөнхий газрын даргын2010 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн

130/190 дугаар хамтарсан тушаалын хавсралт  

ТӨМӨР ЗАМААР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ, АЧИЖ БУУЛГАХ, ХАДГАЛАХ ЖУРАМ

  ГАРЧИГ

  Гарчиг                                                                                                                                       -   1Нэг. Ерөнхий зүйл                                                                                                                   -   2Хоёр. Тээвэрлэлтэнд аюултай ачааг хүлээж авах                                                              -   4Гурав. Аюултай ачааг битүү вагон, чингэлгээр тээвэрлэх                                                 -   8Дөрөв. Аюултай ачааг галт тэргэнд байрлуулах, сэлгээний ажил гүйцэтгэх                    -  11Тав. Тээвэрлэлтэнд тавигдах шаардлагууд                                                                         -  11Зургаа. Аюултай ачааг ачих, буулгах ба вагонд үзлэг хийх                                                -  12Долоо. Хөдөлмөр хамгаалал                                                                                                 -  14Найм. Аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах  журамд тавих хяналт              -  15Ес. Аюултай ачаа тээвэрлэх журмыг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага                          -  16 Нэг. Ерөнхий зүйл 1.1             Энэ журмаар төмөр замаар аюултай ачааг тээвэрлэх, ачих, буулгах, хадгалахтай холбогдсон харилцааг зохицуулна. Энэ журам нь Олон улсын ачааны харилцааны хэлэлцээр /цаашид ОАХХ гэх/, түүний хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Аюултай ачаа тээвэрлэх журам" болон Төмөр замын тээврийн тухай Монгол Улсын хууль бусад эрх зүйн актуудыг мөрдлөг болгоно. 1.2              Энэхүү журмыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төмөр замын тээврийн харилцаанд оролцогч иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө. 1.3. Энэ журамд хэрэглэсэн нэр томъёог Төмөр замын тээврийн тухай хуулинд зааснаар болон дор дурьдсан утгаар ойлгоно:             1.3.1."аюултай ачаа" - ачих, тээвэрлэх, буулгах, сэлгээ хийх үед болон  хадгалалтын явцад тэсрэх, гал авалцах, уурших, асгарах зэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, эд хөрөнгөд аюул, хор уршиг учруулж болзошгүй ачаа;             1.3.2. "тээвэрлэлтийн бичиг баримт" – аюултай ачааны тээвэрлэлтийн гэрээ, тээврийн падаан болон бусад холбогдох баталгаажсан бичиг баримт; 

Page 2: ТӨМӨР ЗАМААР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ, … · Web view6.10. Өртөө нь тэсрэх ба химийн хортой ачаа ирсэн тухай

            1.3.3. "аюултай ачаа илгээгч" – аюултай ачааг тээвэрлүүлэхээр тээврийн байгууллагад хүлээлгэн өгсөн иргэн, хуулийн этгээд;             1.3.4. "аюултай ачаа хүлээн авагч" – тээврийн байгууллагаар тээвэрлэж хүргүүлсэн аюултай ачааг хүлээн авах эрх бүхий иргэн, хуулийн этгээд;             1.3.5. "тээвэрлүүлэгч" – ачаа илгээгч, хүлээн авагч, тээвэр зуучлагч;             1.3.6. "ачааны байр" – вагон, чингэлэг, сав баглаа боодол. 1.4. Аюултай ачааг дараахь төрөл, ангилалд хуваана: 1 дүгээр ангилал - Тэсэрч дэлбэрэх бодис2 дугаар ангилал - Шахсан хий, даралтаар хадгалсан уусмал3 дугаар ангилал - Галд амархан авалцах шингэн4 дүгээр ангилал - Галд амархан авалцах хатуу бодис, биет материал5 дугаар ангилал - Хүчиллэг бодис6 дугаар ангилал - Хортой болон халдвар тараах бодис7 дугаар ангилал - Цацраг идэвхт бодис8 дугаар ангилал - Идэмхий ба зэврээх бодис9 дүгээр ангилал - Бусад хорт бодисууд.            1.4.1. Тэсэрч дэлбэрэх бодис гэдэг нь химийн урвалд маш эрчимтэй орж, хий ялгаруулан дулааны их хэм болон өндөр даралтаар ойр орчмын биетийг гэмтээх чадвартай хатуу, шингэн, холимог бодис байна.             1.4.2. Шахсан хий, даралтаар хадгалсан уусмал гэдэг дулааны +200 C-ийн хэмд савны доторх даралт 1х105 Па (кг/см2) тэнцүү буюу их, +500 C-ийн хэмд уурын туйлын даралт 3х105 Па (кг/см2) тэнцүү буюу их, хямралын дулааны хэм  +500 C-ээс бага байх гэсэн нөхцөлүүдийн аль нэгийг хангасан хийн болон шингэн бодис байна.             1.4.3. Галд амархан авалцах шингэн гэдэг нь битүү саванд дулааны +610 C-ийн хэм, задгай саванд дулааны +660 C-ийн хэмээс бага нөхцөлд гал авалцах чадвартай шингэн, холимог, уусмал байна.             1.4.4. Галд амархан авалцах бодис, биет материал гэдэг нь өөрөө авалцах чадвартай, эсвэл устай урвалд орж гал амархан авалцах хий ялгаруулдаг хатуу бодис байна.             1.4.5. Хүчиллэг бодис гэдэг нь исэлдүүлэгч бодис болон органик хэт ислүүдийг хэлнэ.             1.4.6. Хортой, халдвар тараах бодис гэдэг нь дор дурдсан хордуулах үзүүлэлтүүдийн шаардлагын аль нэгийг хангасан байхаас гадна амьсгалах үед, эвэл арьсны гадна болон дотор орсон тохиолдолд хордуулах чадвартай бодис, хүн мал амьтанд аюул учруулах өвчний нян, бичил биет агуулсан халдварт бодис байна. Үүнд: 

Page 3: ТӨМӨР ЗАМААР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ, … · Web view6.10. Өртөө нь тэсрэх ба химийн хортой ачаа ирсэн тухай

-        Үхэлд хүргэх дундаж тун (ЛД50)-        Хатуу биет дотор орсон үед – 200 мг/кг ихгүй-        Шингэн биет дотор орсон үед – 500 мг/кг ихгүй-        Арьсан дээр үйлчлэх үед – 1000 мг/кг ихгүй-        Үхэлд хүргэх дундаж тун (ЛД50) амьсгалах тоосонцор – 10 мг/кг ихгүй -        Хордуулалтын дулааны хэмийн хязгаар - +550 C ихгүй.             1.4.7. Цацраг идэвхит бодис гэдэг нь хувийн идвэхит чанар 7.4х103 Бк.кг -1 (0.00мкКг -1) байх цацраг идэвхит бодис байна.             1.4.8. Идэмхий бодис гэдэг нь өөрийн химийн үйлчилгээний чанараар бусад ачаа бараа, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, төхөөрөмжийг эвдрэл гэмтэлд оруулах, амьд биетэд хөнөөл учруулах хатуу болон шингэн бодис байна. 1.5. ОАХХ-ийн 2-р хавсралтад ороогүй боловч химийн шинж, аюултай байдлаараа нэрсийн жагсаалтын аль нэг аюултай ачаатай адил төстэй ачааг ачаа илгээгчийн падаанд заасан нөхцөлүүдээр тээвэрлэнэ. Үүнд ачаа илгээгч нь падааны зохих хүснэгэнд уул ачааныхаа стандарт болон техникийн нөхцлүүдийг бичиж, мөн ачаа тээвэрлэх нөхцөл, дээрхи хавсралтанд заасан жагсаалтын ямар ачаатай адилхан тээвэрлэх тухай ослын карт /цаашид "ОК" гэх/-ыг хавсаргав гэж бичих ба тухайн ачаанд "ОК" нааж тэмдэг дарсан байна. 1.6. Нэрсийн жагсаалтанд дурьдсан ачаатай адилтгаж болохгүй ба зөвхөн тусгай болон түрээслэгдсэн вагон, чингэлгээр орон нутагт тээвэрлэж буй аюултай ачааг тээвэрлэгчээс урьдчилж зөвшөөрөл авсны үндсэн дээр тээвэрлэнэ. Химийн урвалд орсон болон эмнэлгийн зориулалттай бодисуудыг энэ журамд заагдсан аюултай ачааны нөхцөлөөр тээвэрлэнэ.             Хоёр.Тээвэрлэлтэнд аюултай ачааг хүлээн авах 2.1. Аюултай ачааг тээвэрлэх захиалга ирүүлэх             2.1.1. Аюултай ачааг тээвэрлүүлэгч нь Химийн хорт болон аюултай  бодисын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай, Цөмийн энергийн тухай хууль болон холбогдох бусад эрх зүйн актад заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна.             2.1.2. Аюултай ачааг илгээгч нь аюултай ачааг тээвэрлэхээс 14 хоногийн өмнө тээвэрлэгчид захиалгаа ирүүлнэ. Аюултай ачааг зориулалтын, тусгай тоноглол бүхий болон шаардлага хангасан вагон, чингэлгээр тээвэрлэнэ.             2.1.3. Аюултай ачааг төмөр замаар тээвэрлүүлэгч нь тээвэрлэх захиалгын хамт ачааны тухай дараахь тодорхойлолтыг ирүүлэх үүрэгтэй. Үүнд: -         аюултай ачааг импортлох, экспортлох болон ашиглах зөвшөөрөл;-         тээвэрлэх ачааны нэр, тодорхойлолт;

Page 4: ТӨМӨР ЗАМААР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ, … · Web view6.10. Өртөө нь тэсрэх ба химийн хортой ачаа ирсэн тухай

-         НҮБ-аас олгосон ачааны дугаар ба код;-         ачааны нэг байрын жин, нийт жин;-         илгээгчийн нэр хаяг, илгээх өртөө;-         ачааны сав, баглаа, боодлын төрөл; -         хүлээн авагчийн нэр хаяг, хүрэх өртөө;-         хүлээн авах орон, хүрэх өртөө, дамжин өнгөрөх хилийн өртөөдийг заасан байх.            2.1.4. Ачаа илгээгч нь захиалгын хамт аюултай ачааны талаар зохих тодорхойлолтыг ирүүлээгүй тохиолдолд тээвэрлэгч нь ачааг тээвэрт хүлээж авахгүй.             2.1.5. Аюултай ачааг олон улсын харилцаанд тээвэрлэхэд ачааны нэр төрөл, хэмжээ, тээвэрлэх хугацааг ОАХХ-ийн дагуу урьдчилж зөвшилцсөн байна. Тээвэрлэгчийн хилийн өртөөд нь аюултай ачааг хүлээн авахдаа ачааны нэр, төрөл, хэмжээ тохирч байгаа эсэхийг зохих эрх бүхий байгууллагуудтай хамтран хяналт тавих үүрэгтэй. 2.2. Тээвэрлэлтийн бичиг баримтын тэмдэглэл              2.2.1. Ачаа илгээгч нь падааны зохих хүснэгэнд: -         НҮБ-аас олгосон аюултай ачааны дугаар ба аюулын дугаар;-         аюултай ачааг тээвэрлэх дүрэмд заасан ачааны нэр;-        тухайн ачааны ангиллын дэс дугаар, аюулын тэмдгийн дугаар, ослын картын дугаарыг тэмдэглэнэ. Жишээ нь: 2000, целлулоид, анги 4.1, зэрэг №3с, ослын карт 402. ОАХХ 2-р хавсралт, аюулын тэмдэг 4.1.              2.2.2. Хэрэв аюултай ачааг вагон цистерн ба чингэлэг, цистернд тээвэрлэх бол тухайн ачаанд олгосон НҮБ-ын дугаарын өмнө ачааны аюулын кодыг заана.Жишээ нь: 44/1350 хүхэр, анги 4.1, зэрэг №11с. ослын карт 404. ОАХХ 2-р хавсралт, аюулын тэмдэг №4,1.              2.2.3. Аюултай ачаанаас суларсан хоосон болон цэвэрлээгүй сав, чингэлэг тээвэрлэх бол падааны зохих хүснэгэнд: -         цэвэрлээгүй сав, чингэлгийн нэр;-         аюулын зэрэг, дугаар, аюулын тэмдгийн дугаарыг тэмдэглэнэ.Жишээ нь: хоосон сав, аюулын зэрэг 5.1, дэс дугаар №41, ОАХХ 2-р хавсралт, аюулын тэмдэг №              2.2.4. Аюултай ачааг тээвэрлэхтэй холбоотой мэдээллийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулахыг хориглоно.              2.2.5. Аюултай ачааны нэрийг химийн бодис, эмийн бүтээгдэхүүн гэх мэт ерөнхий нэрээр заахыг хориглоно.               2.2.6. Физик, химийн шинжээрээ ялгаатай ачааг нэг вагон болон чингэлэгт, нэг падаан бүрдүүлж тээвэрлэх бол ачааны нэр, жин хэмжээг тусад нь заасан байна.

Page 5: ТӨМӨР ЗАМААР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ, … · Web view6.10. Өртөө нь тэсрэх ба химийн хортой ачаа ирсэн тухай

              2.2.7. Хамт тээвэрлэхийг хориглосон ачаанд нэг тээвэрлэлтийн бичиг баримт үйлдэж тээвэрлэхийг хориглоно.              2.2.8. Ачааг тээвэрлэлтэнд хүлээн авсан болон шилжүүлэн ачсан өртөө нь ачааг дагалдах падаан ба вагоны хуудас дээр ачааг халхлах томъёолсон тэмдэглэлийг заасан байна. Мөн тээвэрлэлтийн бичиг баримтан дээр тэсрэх ачаа /хортой, идэмхий гэх мэт/ гэсэн 10 мм өндөр бичлэгтэй улаан тэмдэг дарна.             2.2.9. Ачаа илгээх өртөө нь ачаа илгээгчээс ослын картын хоёр хувийг авч, нэг хувийг тээвэрлэлтийн бичиг баримтанд хавсаргаж хоёр дахь хувийг эрх бүхий байгууллагаас томилогдсон, аюултай ачааг дагалдан хамгаалах үүрэгтэй этгээдэд хүлээлгэж өгнө.              2.2.10. Аюултай ачааны тээвэрлэлтийн бичиг баримтанд бичлэг зөв хийгдсэн эсэхийг өртөөний болон ачих буулгах үйл ажиллагааг хариуцсан эрх бүхий байгууллагын ажилтан шалгана.              2.2.11. Тээвэрлэгч нь тээвэрлэж байгаа аюултай ачааны тухай мэдээллийг аюулгүй байдалд хяналт тавих эрх бүхий төрийн захиргааны байгууллагуудад өгнө. 2.3. Ачааны байр ба вагон, чингэлгийн тэмдэглэл              2.3.1. Илгээгч нь аюултай ачаанд ачааны марклал хийхээс гадна аюултай ачааны байранд ачааны төрөл, аюулын зэргийг харуулсан тэмдгийг тавьсан байна. Үүнд: -        аюулын тэмдэг ОАХХ-ийн 2-р хавсралтын дагуу;-        ачааны нэр /2-р хавсралтад заасан нэрсийн жагсаалтын дагуу бичих бөгөөд 1 вагонд олон төрлийн бодис ачсан бол бараа бүрт тавина/;-        ангиллын зэрэг;-        тухайн ачаанд олгосон НҮБ-ын дугаар зэрэг байна.              2.3.2. Аюулын тэмдэг нь ОАХХ-ийн 2-р хавсралтын дагуу 3-р хавсралтад заасан загвартай байна. Аюулын тэмдэг нь өнцгөөр байрлуулсан квадрат байх бөгөөд ачааны сав, баглаанд 1 талын урт нь 100 мм-ээс доошгүй, /сав, баглааны хэмжээ нь бага хэмжээтэй бол 50 мм хүртэл байж болно/ чингэлэг болон вагон дээр 250 мм-ээс багагүй хэмжээтэй байна.              2.3.3. Аюултай ачааг вагон, чингэлэгт тээвэрлэх үед ачаа илгээгч нь ачааны аюулын тэмдгийг вагоны хаалга бүрийн голд, чингэлгийн хаалга, хана, дээвэрт, хайрцаг сав баглааны тод үзэгдэх газарт байрлуулна.              2.3.4. Ачаа хүлээн авагч нь ачааг буулгаж вагоныг цэвэрлэн, аюулгүй болгосны дараа вагон, чингэлгээс аюулын тэмдгийг авсан байна.               2.3.5. Аюултай ачааны ослын карт нь:  

Page 6: ТӨМӨР ЗАМААР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ, … · Web view6.10. Өртөө нь тэсрэх ба химийн хортой ачаа ирсэн тухай

-        3, 4, 5, 6, 8, 9 –р ангиллын аюултай ачааны НҮБ-ийн дугаар буюу 1-р ангиллын   аюултай ачааны жиших дугаар; -        аюултай ачааны нэр;-        аюулын зэрэг /хортой байдлын зэрэг/;-        ангиллын шифр;-        аюулын төрөл /ачаа асгарсан, гоожсон, задарсан, гал гарсан үед/; -        аюултай ачааны үндсэн шинж, хүнд үзүүлэх аюул, аюулыг саармагжуулах, нэрвэгсдэд үзүүлэх анхны тусламжийн заавар; -        хувийн хамгаалах хэрэгсэл ашиглах зааврыг тус тус агуулна.              2.3.6. Ачаа тээвэрлэлтэнд аюул учрах үндсэн хэлбэрүүд, ослын үед дагаж мөрдөх урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааны арга хэмжээ нь ослын картанд тусгагдсан байдаг. Ослын картыг нэг болон бүлэг аюултай ачаанд зориулж бичнэ. Бүлэг ачааны ослын картанд тээврийн аюултай үзүүлэлтээрээ төстэй осол, түүний үр дагаврыг арилгах шаардлагатай үйлдлийн шинж чанар нь ижил буюу нэг төрлийн аюултай ачааг багтаана.              2.3.7. Ослын картын дугаар нь аюулын тэмдгийн дотор түүний дүрсний доод талд байрлах бөгөөд 3 оронтой тооноос бүрдэнэ. Жишээ:              Зураг 1. Энэ аюулын тэмдэг нь 2 –р ангиллын аюултай шатамхай хий байх бөгөөд 206 номерийн ослын карттай /Ж: бутан/ ачаа байна гэсэн үг.              Мөн вагонд ачааны аюулын код болон НҮБ-ын дугаарыг бичсэн тэмдгийг тавина. Дэвсгэр өнгө нь ягаан өнгөтэй 40 см-ээс ихгүй урттай 30 см-ээс ихгүй өргөнтэй тэгш өнцөгт байх ба, тооны өндөр нь 10 см-ээс ихгүй байна. Аюулын код нь 2 буюу 3 оронтой байна.  Зураг 2. 33 код нь хялбар шатах шингэн, 1088 гэсэн НҮБ-ын дугаартай ацеталь гэдэг бодис байна. 

33 

1088 206   Зураг 1.                                                                                                Зураг 2. 2.4.  Аюултай ачааг дагалдан хүргэх             2.4.1. ОАХХ-ийн 2-р хавсралтад заасан нэрсийн жагсаалтанд /**/ гэсэн тэмдэгтэйгээр бичигдсэн аюултай ачааг тусгай мэргэжлийн хүмүүс дагалдаж хүргэнэ. Ийм ачааг дагалдан хүргэгчгүйгээр тээвэрлэлтэнд хүлээн авахыг хориглоно. 

Page 7: ТӨМӨР ЗАМААР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ, … · Web view6.10. Өртөө нь тэсрэх ба химийн хортой ачаа ирсэн тухай

            2.4.2. Ачааг дагалдан яваа хүмүүс нь энэ журамд заагдсан үүргээсээ гадна ачаа илгээгчийн баталсан ачаа хүргэх тусгай журмыг мөрдөж, уг ачааныхаа чанар, үзүүлэх анхны тусламж, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг мэдэж байхаас гадна бүх замын туршид аюулгүй ажиллагааны нөхцлийг хангаж байгаад хяналт тавина.             2.4.3. Ачаа илгээгч нь ачаа дагалдан хүргэгч бүрийг хамгаалах хэрэгсэл, тусгай хувцас, аптек, багажны бүрдэл, гал унтраах болон хорт хийн баг, бусад туслах материалаар хангаж өгөх үүрэгтэй.             2.4.4. Тээвэрлэх явцад вагонд эвдрэл гарвал галт тэрэгний бүрэлдэхүүнээс салгаж тусгай заасан зам дээр тавьж харуул хамгаалалтанд өгөх, хэрэв дагалдан хүргэгчтэй яваа бол тэдгээрийн хамгаалалтанд өгнө. Хэд хэдэн вагонд нэг дагалдан хүргэгч байгаа бол тэр бүлэг вагоныг бүгдийг салгана. Эвдрэлийг дагалдан хүргэгчийн хяналт дор засварлана.             2.4.5. Дагалдан хүргэгчтэй явах шаардлагатай аюултай ачаа дагалдан хүргэгчгүй яваа нь илэрсэн тохиолдолд тээвэрлүүлэгчийн эрх бүхий ажилтан иртэл тухайн өртөөнд зогсооно. Энэ тохиолдолд өртөөний дарга тээвэрлүүлэгчид өөрийн удирдлагаар дамжуулан мэдэгдэх ёстой бөгөөд тээвэрлүүлэгч эрх бүхий ажилтнаа яаралтай тухайн өртөө рүү илгээх үүрэгтэй.              2.4.6. Аюултай ачааг тээвэрлэх үед тээвэрлэгч нь өртөөнд хүч нэмэгдүүлсэн хамгаалалт гаргана.                        Гурав. Аюултай ачааг битүү вагон, чингэлгээр тээвэрлэх 3.1. Хайрцаг сав, баглаа боодол ба тэмдэг             3.1.1. Аюултай ачааг ачаа илгээгч нь тухайн барааны стандарт, техникийн нөхцөлд тохирсон сав, боодолтой тээвэрлүүлнэ.             3.1.2. Хайрцаг сав, баглаа боодол нь бат бөх, бүрэн бүтэн, ачаа асгарч гоожихооргүй, тээвэрлэлтийн үеийн бүрэн бүтэн байдал болон аюулгүй байдлыг хангана.              3.1.3. 3.1.2-т заасан шаардлагыг хангаагүй ачааг тээвэрлэлтэнд хүлээн авахыг хориглоно.             3.1.4. ОАХХ-ийн 2-р хавсралтад заасан нэрсийн жагсаалтанд /*/ тэмдгээр тэмдэглэгдсэн ачааг хайрцагт хийж аюулгүй ачааны нэг адил тээвэрлэнэ.              3.1.5. Металл болон хуванцар сав, бидонд хийсэн аюултай ачааг давхар модон хайрцаг буюу торхонд хийнэ.              3.1.6. Зөвшөөрөгдсөн аюултай ачааг хамтад нь ачиж болно. Энэ үед ачааны байр бүр тусдаа өөрийн стандарт, техникийн нөхцөлд тохирсон сав баглаатай байна. Хамт ачсан ачааны падаанд ачаа нэг бүрийн нэр, жинг зааж өгнө.

Page 8: ТӨМӨР ЗАМААР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ, … · Web view6.10. Өртөө нь тэсрэх ба химийн хортой ачаа ирсэн тухай

            3.1.7. Нэг чингэлгээр хамт тээвэрлэхээр зөвшөөрөгдсөн аюултай ачаа нь битүү вагоноор тээвэрлэх ачаатай адил баглаа боодолтой байна.             3.1.8. Вагон илгээлтээр шингэн аюултай бодисыг тээвэрлэх үед ачаа илгээгч ачааны байрын 1% -иас доошгүй хувьтай тэнцэх хоосон савыг ачаа гэмтэх тохиолдолд хэрэглэхээр нөөц болгож байрлуулна.              3.1.9. Цаасан уут ба картонон хайрцагт савлагдсан аюултай ачааг вагон илгээлтээр сэлгэн ачих үед ачаа илгээгч нь нөөц болгон 10-аас доошгүй цаасан уут буюу 5-аас доошгүй хоосон картонон хайрцгийг сав баглаа гэмтэх нөхцөлд хэрэглэх зорилгоор вагон бүрд ачина.             3.1.10. Аюулын тэмдгийг хайрцаг, тээвэрлэлтийн багцанд /пакетанд/ 3 гадаргуу дээр /хажуу, нүүр, дээд тал/, торхонд ёроол, хажуу талд мөн сав, баглаа боодолтой ачаанд хажуу болон нүүрэн талд, бусад хайрцаг сав, /баллон г.м/ вагонд байрлуулах үед сайн үзэгдэх тохиромжтой газарт байрлуулна.             3.1.11. Аюулын тэмдэг нь ачааны үндсэн аюулыг агуулсан, тохирох анги, дэд ангийг харуулсан үндсэн тэмдэг, ачааны нэмэлт аюулыг харуулсан нэмэлт тэмдэг гэж хуваагдана. Хэрэв ачаа нь хэд хэдэн төрлийн аюулын шинжийг агуулж байвал ачаа илгээгч аюул тус бүрийн тохирох тэмдгийг тавина. Дэд ангийн дугаарыг зөвхөн үндсэн аюулын тэмдэгт тавина.             3.1.12. Төрөл бүрийн ангиллын аюултай ачааг хамт ачихад ачаа бүрт тохирох аюулын тэмдгийг тавина.             3.1.13. Тээвэрлэж буй багцалсан ачаануудын аюулын тэмдэг харагдахгүй байвал гадна талын ерөнхий багцанд аюулын тэмдгийг харагдахуйцаар тавина.  3.2.  Аюултай ачаа ачиж тээвэрлэх вагонд тавих шаардлага              3.2.1. Аюултай ачааг тээвэрлэхэд тээвэрлэгчийн мэдлийн битүү вагон, эсвэл тээвэрлүүлэгчийн түрээсэлсэн вагон, тусгай вагон, чингэлгийг ашиглана. Мөн төмөр замын түгээмэл чингэлгээр тээвэрлэж болно. Хэрэв тухайн барааны техникийн нөхцөл, стандартад тохирсон байвал тээвэрлүүлэгчийн тусгай чингэлгийг ашиглаж болно.              3.2.2. Ачааны вагон нь хуванцар калодкотай байна.              3.2.3. Вагон, чингэлгийг аюултай ачаа ачихад тохирох эсэхийг ачаа илгээгч тодорхойлно.              3.2.4. Аюултай ачаа тээвэрлэх тусгай вагон, чингэлэг нь стандарт, техникийн нөхцөлд тохирсон, тээвэрлэх явцад барааны хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангаж чадахаар байх ёстой. Аюултай ачаа тээвэрлэх вагон, чингэлгийн төрөл зүйлийг

Page 9: ТӨМӨР ЗАМААР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ, … · Web view6.10. Өртөө нь тэсрэх ба химийн хортой ачаа ирсэн тухай

ОАХХ-ийн 2-р хавсралтын нэрсийн жагсаалтанд заасан байна. 3, 5, 6, 8 –р ангиллын аюултай шингэн ачааг тээвэрлэх вагон цистернүүд нь доод талаасаа суллаж авах төхөөрөмжгүй байх ёстой.               3.2.5. Аюултай ачааг тээвэрлэх вагон, чингэлэгт ачаа илгээгч ОАХХ-ийн 2-р хавсралтын нэрсийн жагсаалтад заасан, тухайн ачааны аюулын байдалд тохирсон тусгай тэмдэг тавина.               3.2.6. Аюултай ачааг ачихаар тавигдсан вагон, чингэлэг нь урьд тээвэрлэсэн ачааны үлдэгдлээс цэвэрлэгдсэн байна.               3.2.7. Техникийн үзлэгээр тэнцээгүй, төлөвлөгөөт засварт ороход 15–аас доош хоног үлдсэн вагон, чингэлгээр аюултай ачаа тээвэрлэхийг хориглоно. Өртөөний удирдлагад ачаа илгээгчийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу тээвэрлүүлэгчид харьяалагддаг ба тэдний түрээслэн авсан вагон нь техникийн талаар тэнцэх эсэхийг тээвэрлэгчийн вагон хариуцсан ажилтнууд шийдвэрлэнэ.               3.2.8. Аюултай ачааг буулгасны дараа тээвэрлүүлэгч нь вагон, чингэлэгт үзлэг хийж ачааны үлдэгдэл болон хогийг аюулгүй байдлыг ханган цэвэрлэн, хорт хийг аюулгүй болгон, аюулын тэмдгийг вагон буюу чингэлгээс авна.               3.2.9. Вагон, чингэлэг илгээлтээр хортой, идэмхий /эхүүн үнэртэй/ бодис ачсан тохиолдолд ачаа хүлээн авагч бодисыг буулгасны дараа хүн, мал хордох, ачаа бохирдохоос урьдчилан сэргийлж, өөрийн хүч хэрэгслээр ачааны үлдэгдлийг цэвэрлэх, халуун усаар сайтар угаах буюу шаардлагатай тохиолдолд ариутгана. Тухайн вагон, чингэлгийг хоргүй болсон, хүн, мал амьтан, бусад ачаа ачиж болох тухай тээвэрлүүлэгч байгууллага магадлагаа гаргаж өгнө. Үүний дараа тухайн вагон, чингэлгийг тээвэрлэгчийн эрх бүхий байгууллагын ажилтан үзэж шалгана.              3.2.10. Аюултай ачаатай ирсэн вагон, чингэлэгийг хүлээн авагч ачааг буулгаж, вагон, чингэлэгийг цэвэрлэж ариутгасны дараа тус вагон, чингэлэгийг бүх тоноглолын хамт ломбодож тээврийн бичиг баримттайгаар уг өртөөнд нь буцаана. Вагон, чингэлэгийг цэвэрлэж ариутгах, аюулгүй болгох бүх үйл ажиллагааг тээвэрлүүлэгч өөрийн хүч, хэрэгслээр хийж аюулын тэмдгийг аван хэв бичээс бүрийг арилгана.               3.2.11. Аюултай ачаанаас суларсан вагон ба чингэлгийн суларсан хаалгыг нягт хааж, нээлхийг түгжих ба бусад түгжих төхөөрөмжийг ломбодно.               3.2.12. Чингэлгийг хоосон буцаахдаа падааны зохих хүснэгтэнд ачаа илгээгч нь "чингэлэг хоосон... (тээвэрлэсэн ачааны нэр бичих)-ийг, цэвэрлэсэн, угаасан, аюулгүй" гэж бичнэ.              3.2.13. Аюултай ачаа тээвэрлэсэн хоосон чингэлэг, хайрцаг, сав, баглаа боодлыг цэвэрлэж ариутгасан тохиолдолд энгийн ачаа тээвэрлэх нөхцөл, горимоор тээвэрлэнэ.  

Page 10: ТӨМӨР ЗАМААР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ, … · Web view6.10. Өртөө нь тэсрэх ба химийн хортой ачаа ирсэн тухай

             3.2.14. Вагон, чингэлэгт аюултай ачааг ачих, бэхлэх, ачаатай чингэлгийг задгай вагонд ачиж тээвэрлэхдээ техникийн нөхцөл, шаардлага, ачаа тээвэрлэх журмын дагуу гүйцэтгэнэ.               3.2.15. Аюултай ачааг тусгай чингэлэгт байрлуулах, бэхлэх аргачлалыг ачаа илгээгч боловсруулж, тээвэрлэгчтэй зөвшилцсөний үндсэн дээр батална.               3.2.16. Аюултай бодисыг хэд хэдэн эгнээгээр нь давхарлаж байрлуулах үед ачааны нормын тогтвортой байдлыг хангах ба баглаа боодлыг гэмтэхээс хамгаалахын тулд эгнээ бүрийн завсарт 20 мм-ээс багагүй зузаантай хаалт, самбар хийж өгнө.              3.2.17. Вагон, чингэлэгт ачаа ачих үед галын аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах үүргийг ачаа илгээгч хүлээнэ.  3.3.  Аюултай ачааг хүлээн авах, хүлээлгэн өгөх             3.3.1. Аюултай ачааг ачиж буулгах өртөөг тээвэрлэгч байгууллага тагнуулын байгууллагатай зөвшилцөн тогтооно. Тухайн өртөөний техник захирамжийн актанд аюултай ачааг ачиж буулгах зориулалтын зам, талбайг зааж оруулна.             3.3.2. Аюултай ачааг тээвэрт хүлээн авах болон хүлээлгэн өгөхдөө тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн шууд хяналтын дор аюулгүй байдлыг ханган гүйцэтгэнэ.             3.3.3. Аюултай ачааг хүлээн авах үед ачааны байрын марклал, хайрцаг сав, баглаа боодол энэхүү журмын 3.1-д нийцэхгүй, илгээгчийн заасан жингээс зөрүүтэй байх тохиолдолд энэ тухай ерөнхий маягтын акт үйлдэж тээвэрлэлтэд хүлээж авахгүй. Ачаа илгээгч нэн даруй уг ачааг өртөөнөөс татан авах ёстой.              3.3.4. Аюултай ачаа бүхий вагоныг ачаа хүлээн авагч энэ журмын 3.3.1-д заасны дагуу хүлээн авна.               3.3.5. Ачаа хүлээн авагч өөрийн нэр дээр ирсэн аюултай ачааг хүлээн авахаас татгалзах эрхгүй.             Дөрөв. Аюултай ачааг галт тэргэнд байрлуулах, сэлгээний ажил   гүйцэтгэх4.1. Төмөр замын тээврийн тухай хууль, Төмөр замын нийтлэг багц дүрэмд заасны дагуу аюултай ачаатай вагоныг галт тэргэнд байрлуулж, сэлгээний ажил гүйцэтгэнэ.  4.2. Аюултай ачаа ачсан вагонуудад сэлгээ хийхийн өмнө тээвэрлэгчийн ажилтнууд, уг вагоныг дагалдан яваа мэргэжилтэн, харуул зэрэг хүмүүст тухайн вагонд сэлгээ хийх тухай орон нутгагт мөрдөх сэлгээний ажлын заавар, вагонтой ажиллах талаар урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.  4.3. Аюултай ачаатай вагонуудыг зогсоох газар, бусад вагоноос тусгаарлах, бэхлэх журмыг өртөөний техник захирамжийн актанд зааж өгнө. Тээвэрлүүлэгчийн мэргэжилтэн,

Page 11: ТӨМӨР ЗАМААР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ, … · Web view6.10. Өртөө нь тэсрэх ба химийн хортой ачаа ирсэн тухай

харуул хамгаалалтын вагон нь тэдний дагалдан яваа вагонтой зэргэлдээ замд 50 метрээс холгүй зайнд тавигдах ёстой.  4.4. Өртөөний ачих буулгах замд аюултай ачаатай вагоныг тавьж бэхлэх нормыг техник захирамжийн актанд тогтоож өгнө.  4.5. Аюултай ачаатай вагон бүрэлдэхүүнд нь орсон галт тэрэгний биечилсэн хуудсан дээр өртөөний жижүүр вагон болгоны дугаарын эсрэг талд тээвэрлэлтийн бичиг баримтыг үндэслэн галт тэрэгний биечилсэн хуудас бичих журмын дагуу зохих хүснэгэнд тэмдэглэл хийнэ.  4.6. Энэ журмын 2.2.12-т заасны дагуу өртөөд нь аюултай ачааг ачиж буулгах, зөөвөрлөх, шилжүүлэн ачих, вагонд засвар хийх, дугуй, тэргэнцэр солих зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажиллах зааврыг тухайн өртөөний техник захирамжийн актанд хавсарган, тээвэрлэгчийн удирдлагаар батлуулна. 4.7. Аюултай ачаатай вагонд журамд заасны дагуу халхлалт хийнэ. 4.8. Аюултай ачаатай вагоныг хүчтэй мөргүүлэх, довоос буулгахыг хориглоно.             Тав. Тээвэрлэлтэнд тавигдах шаардлагууд 5.1. Ачаа илгээх өртөө ба ачих буулгах ажил гүйцэтгэсэн албан тушаалтан, аюултай ачааг ачсан вагоны тоо, дугаарыг тээвэрлэгчийн дотоод хяналтын байгууллагын хамгаалалт хариуцсан эрх бүхий албан тушаалтанд урьдчилж мэдэгдэх үүрэгтэй.  5.2. Ачаа илгээгч нь аюултай ачааг тээвэрлэх үед ачилт хийгдсэн өртөөнөөс, хүрэх өртөө хүртэлх, мөн дамжин өнгөрөх тээврийн замын маршрут болон ачааны талаарх тодорхой мэдээлэл /ачааны илгээгч, хүлээн авагч, төрөл, хэмжээ, галт тэрэг, вагоны дугаар, түр зогсох өртөө г.м/-ийг тухайн орон нутгийн тагнуулын байгууллага, шаардлагатай тохиолдолд бусад төрийн захиргааны байгууллагад урьдчилан мэдэгдэж, тэдгээрийн хяналтанд тээвэрлэнэ.  5.3. Аюултай ачааг хүн, мал амьтан болон бараа бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэхийг хориглоно. 5.4. Аюултай ачаанаас суларсан хоосон цистернийг тээвэрлэхэд ОАХХ-ийн 2-р хавсралтын 6-р зүйлийг баримтална. 5.5. Аюултай ачааны сав, баглаа, боодлын бүрэн бүтэн байдал алдагдсан  шинж илэрвэл тээвэрлэгч нь тээвэрлүүлэгч болон тухайн орон нутгийн онцгой байдал болон цагдаа, тагнуулын байгууллагад мэдэгдэж тээвэрлэлтийг зогсооно.  5.6. Аюултай ачаатай вагоныг галт тэрэгний бүрэлдэхүүнээс салгах тохиолдолд өртөөний техник захирамжийн актанд заасан зам дээр байрлуулж, замыг зохих журмын дагуу хамгаалсан байна.

Page 12: ТӨМӨР ЗАМААР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ, … · Web view6.10. Өртөө нь тэсрэх ба химийн хортой ачаа ирсэн тухай

 5.7. Аюултай ачаатай вагонд гагнуур хийх, ил гал гаргахыг хориглоно. 5.8. Аюултай ачаатай вагоныг өртөөний хүлээн авах, явуулах зам дээр технологийн горимд заасан хугацаанаас 2 цагаас илүү хугацаагаар зогсоохыг хориглоно. 5.9. Аюултай ачаатай вагоныг байгалийн гэрэл дутагдалтай үед шалгах зорилгоор зөвхөн тэсрэлтийн аюулгүй хийцтэй /НОБ-300, НЧБ-300, РП-200 маягийн гэх мэт/ гэрэлтүүлэг ашиглана. Энэ зорилгоор керосин, хамгаалалтгүй улайсдаг гэрэл, бамбар, лаа, шүдэнз, цахилгаан бороохой зэргийг хэрэглэхийг хориглох бөгөөд 100 метр дотор газар тамхи татах, ил гал гаргахыг хориглоно. 5.10. Аюултай ачаатай галт тэрэгний зүтгүүр нь дөл, оч хаяхаас хамгаалах, гал унтраах хэрэгсэл, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх хэрэгсэл, бусад шаардлагатай төхөөрөмжтэй байх ёстой.             Зургаа. Аюултай ачааг ачих, буулгах ба вагонд үзлэг хийх 6.1. Ачих, буулгах ажил эрхлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь төмөр замаар ачаа тээвэрлэх дүрмийн дагуу аюултай ачааг тээвэрлүүлэгчийн эзэмшлийн зохих зөвшөөрөл бүхий салбар зам дээр ачиж буулгана. 6.2. Аюултай ачааг "Химийн хорт болон аюултай  бодисын тухай" хуулийн шаардлагыг хангасан газарт ачиж буулгана.  6.3. Аюултай ачааг ачиж буулгах газар нь цахилгаан гэрлээр тоноглогдсон, галаас хамгаалах хэрэгсэлтэй байх бөгөөд цахилгаан гэрлээр тоноглогдоогүй үед ачааны ажиллагааг байгалийн гэрэлтэй үед гүйцэтгэнэ. 6.4. Аюултай ачаа ачих буулгах, сэлгэн ачих  газар нь дараахь зайд алслагдсан байх шаардлагатай: -        орон сууц, үйлдвэрийн барилга, ачааны агуулах, шингэн ачаа хадгалах газраас 125 м-ээс доошгүй зайтай;-        бусад аюултай шингэн ачаа ачиж буулгах газраас 200 м-ээс доошгүй зайтай;-        өртөөний гол замаас 125 м-ээс доошгүй зайтай байвал зохино.  6.5. Тэсрэх ба онцгой хортой ачааг вагон ба автомашинаас шилжүүлэн ачих ажиллагааг ачих, буулгах ажил хариуцсан удирдах ажилтны удирдлагаар гүйцэтгэнэ. 6.6. Өртөө нь аюултай ачааг ачихад зориулж техникийн ба ачаа тээврийн шаардлага хангасан бүрэн бүтэн вагон, чингэлэг тавьж өгнө.6.7. Аюултай ачааг ачих вагоныг ачааны үлдэгдлээс цэвэрлэсэн эсэх, сав баглааг гэмтээх зүйл байгаа эсэх, хана хаалганы нүх, нээлхий нягт шахаж хаагддаг эсэхийг шалгана. Тэсрэх ачааг ачихын өмнө тээвэрлүүлэгч эсвэл түүнийг эрх бүхий этгээд нь вагон ба чингэлгийн хаалга, нээлхий бусад хэсгийн нүх сүвийг галд тэсвэртэй материалаар сайтар

Page 13: ТӨМӨР ЗАМААР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ, … · Web view6.10. Өртөө нь тэсрэх ба химийн хортой ачаа ирсэн тухай

битүүмжилнэ. Тээвэрлүүлэгч  нь аюултай ачааг ачсан битүү вагоны дээд ба хажуугийн нээлхийг дотор талаас нь бэхлэнэ.  6.8. Аюултай ачааг тээвэрлэх вагоныг үзлэгт өгөх дэвтэрт дугаар, вагоны дугаар, ачих ачааны нэрийг бичиж тээвэрлэгчийн эрх бүхий ажилтан вагоныг үзэж ачилтанд тэнцэх тухай тэмдэглэл хийж гарын үсэг зурж үзлэг хийсэн он, сар, өдөр, цаг минутыг бичнэ. Аюултай ачаа тээвэрлэх вагоныг зөвхөн хоосон байдалд нь техникийн үзлэгт оруулна.  6.9. Техникийн ба ачаа тээврийн үзлэгт ороогүй болон тэнцэхгүй вагоныг аюултай ачааны ачилтанд тавихыг хориглоно. Химийн хортой болон тэсрэх, цацраг идэвхт ачаанаас буулгасан вагоныг хоргүйжүүлсэн тухай бичгэн мэдээг ачаа хүлээн авагч өртөөнд өгнө. Тэсрэх, цацраг идэвхт, химийн хортой ачааг буулгасны дараа ариутгал цэвэрлэгээ хийсний дараа заавал хэмжилт хийнэ. 6.10. Өртөө нь тэсрэх ба химийн хортой ачаа ирсэн тухай ачаа хүлээн авагчид нэн даруй мэдэгдэх бөгөөд технологт цагаас хойш 2 цагийн дотор тавьж өгөх үүрэгтэй. 6.11. Аюултай ачааг вагон чингэлэгт ачих үед шаардлагатай бол тээвэрлэлтйн явцад шилжин өнхрөх, унахаас хамгаалсан нэмэлт бэхэлгээ хийнэ. Ачааны бэхэлгээг ачаа илгээгчийн хүч, техник хэрэгсэл, зардлаар гүйцэтгэнэ. 6.12. Онцгой хортой ба тэсрэх аюултай ачааг төмөр замын зурвас газар оруулах зөвшөөрлийг тээвэрлэгчийн эрх бүхий албан тушаалтнаас урьдчилан авсан байх ба зөвшөөрөлд заасан хугацаанаас өмнө ирүүлэхийг хориглоно. 6.13. Ачаа илгээгч нь аюултай ачааг вагонд ачих үед дараах шаардлагыг хангана:        А) вагонд ачааны байруудыг жигд, хооронд нь зайгүй байрлуулах;       Б) хайрцагтай ачааны таг, торхтой ачааны бөглөөг дээш харуулах;       В) сум, зэвсгийг стандарт журмын дагуу ачих;Г) механик нөлөөнд мэдрэмтгий ачааг хамгийн сүүлд тогтвортой ачиж, буулгахад хялбар газарт байрлуулах;       Д) вагон чингэлгийн багтаамжийг дүүргэж ачих;Е) хамтатган тээвэрлэх болон тээвэрлэж болохгүй ачааг ачихдаа ОАХХ-ийн 2-р хавсралтыг баримтлах;       Ё) ачааг вагоны даацаас хэтрүүлэн ачихгүй байх. 6.14. Өртөө ба ачих буулгах ажил эрхэлсэн тээвэрлэгчийн эрх бүхий байгууллагын дарга нь аюултай ачааг хугацаанд нь ачиж, буулгаж зөөвөрлөсөн эсэхэд хяналт тавьж ажиллана.  6.15. Онцгой хортой ба тэсрэх, цацраг идэвхт ангилалд хамаарах аюултай ачааг ачиж буулгах, шилжүүлэн ачих ажиллагааг хууль хяналтын байгууллагын хяналтан дор гүйцэтгэх ба ачааны ажиллагаа дуусанаас хойш 2 цагийн дотор өртөөнд вагоноо хүлээлгэж өгнө. 

Page 14: ТӨМӨР ЗАМААР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ, … · Web view6.10. Өртөө нь тэсрэх ба химийн хортой ачаа ирсэн тухай

6.16. Галт тэрэгний зохицуулагч албан тушаалтан нь тэсрэх аюултай ба шахсан шингэрүүлсэн хийтэй, химийн онцгой хортой ачаатай бүрэлдэхүүн ирэх мэдээг өртөөний жижүүрт өгөхдөө ачаа ирэх цаг, хүлээн авагчийн нэрийг заана. Өртөөний жижүүр нь хүлээн авагчийн хаягаар мэдэгдэж зохих дэвтэрт мэдэгдсэн хугацаа, мэдээг хүлээн авсан этгээдийн нэр, албан тушаалыг тэмдэглэнэ. 6.17. Аюултай ачааг салбар замд тавьж өгөх хүртэл тээвэрлэгчийн эрх бүхий байгууллагын хамгаалалтын ажилтан хамгаална. 6.18. Аюултай ачааг хүлээн авагч нь дараах үүрэгтэй: -         өөрийн хаягаар ирэх ачааны тоо хэмжээг мэдэж байх, өртөөний даргатай байнга холбоотой байх -         ачааг буулгах агуулах, талбайг урьдчилж бэлдэх-         ачааг тогтоосон хугацаанд нь буулгах. 6.19. Аюултай ачаатай вагоны тавих ба буулгах журам, хугацааг салбар зам ашиглах гэрээнд заасан байна. 6.20. Өртөөний дарга нь тэсрэх ба шахсан шингэрүүлсэн хий зэрэг аюултай ачааг ямар нэг шалтгаанаар /тухайн хүлээн авагч байхгүй, салбар зам гэмтэлтэй, бичиг баримтгүй г.м/ хүлээн авагчид олгож чадахгүй тохиолдолд тээвэрлэгчийн удирдлагад мэдэгдэж, ачааг хүлээлгэн өгөх асуудлыг шийдвэрлүүлнэ.  6.21. Өртөө нь хүлээн авагч аюултай ачааг хүлээн аваагүй тохиолдолд өртөөний техник захирамжийн актанд заасан зориулалтын зам дээр тавьж тээвэрлэгчийн эрх бүхий ажилтны хамгаалалтад өгнө.              Долоо. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа 7.1.  Аюултай ачаатай харьцах үеийн аюулгүй ажиллагаа            7.1.1. Аюултай ачаатай вагонд сэлгээний ажил хийх хүмүүст тээвэрлэгчийн эрх бүхий ажилтан нь Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд заасны дагуу сэлгээний наряд олгоно.             7.1.2. Ачих буулгах машин механизмын тоноглол бүрэн бүтэн, ачаа нурж унахаас хамгаалагдсан байна. Тэсэрч дэлбэрэх ачааг зөөх үед автомашины хөдөлгүүрийг унтраасан байна.             7.1.3. Химийн хортой ба тэсрэх аюултай ачааг нуруун дээрээ болон мөрлөж зөөхийг хориглоно. Шилэн савтай аюултай ачааг зөвхөн тусгай тэргэнцэр дээр тавьж зөөвөрлөнө.             7.1.4. Мөстсөн, хальтирч гулсах гадаргууг элсээр хучина.             7.1.5. Аюултай ачаа асгарч, гоожсон газрыг хамгаалж ариутгана.

Page 15: ТӨМӨР ЗАМААР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ, … · Web view6.10. Өртөө нь тэсрэх ба химийн хортой ачаа ирсэн тухай

             7.1.6. Аюултай ачааны үлдэгдлийг цэвэрлэх хүмүүс нь зориулалтын хувцастай байна.             7.1.7. Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнд аюултай ачааны үлдэгдлийг хоргүйжүүлэх ажиллагааг тээвэрлүүлэгчийн мэргэжлийн байгууллагын хүч, хэрэгслээр гүйцэтгэнэ.             7.1.8. Аюултай ачааг ачиж буулгах газарт аюулгүйн бүс тогтоож хамгаална.             7.1.9. Аюултай ачааг ачиж буулгах үед галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг мөрдөж ажиллана. Тэсрэх ба онцгой хортой ачааг ачиж, буулгах ажиллагааны үед уг ажлыг гүйцэтгэх хүмүүс биедээ шүдэнз, асаагуур зэрэгтэй байхыг хориглоно.  7.2.  Осол гарсан нөхцөлд ажиллах             7.2.1. Аюултай ачааны осол, хордлого гарсан тохиолдолд зохих өртөөний жижүүр, энэ тухай галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагч, тээвэрлэгчийн эрх бүхий албан тушаалтан болон тухайн орон нутгийн онцгой байдал, эмнэлэг, тагнуулын байгууллагад хагас цагийн дотор мэдэгдэх үүрэгтэй.             7.2.2. Өртөөний эрх бүхий албан тушаалтан нь ачаа илгээгч ба хүлээн авагчийн төлөөлөгчид яаралтай мэдэгдэж холбогдох байгууллагын ажилтнууд оролцсон ослын баг, бүрэлдэхүүн хор уршгийг арилгах арга хэмжээг зохион байгуулна.             7.2.3. Галт тэрэгний хөдөлгөөний ахлах зохицуулагч нь аюултай ачааны ослын тухай мэдээг хүлээн авч төмөр замын асуудал эрхэлсэн болон аюулгүй байдал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад нэг цагийн дотор мэдэгдэх үүрэгтэй.            7.2.4. Осол гарсан тохиолдолд ачааг дагалдаж буй этгээд нь хүмүүсийн амь нас, хөдлөх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг болзошгүй аюулаас сэргийлэх, ослын газарт дүгнэлт хийж, зайлшгүй авах арга хэмжээний зааварчилгааг өртөөний жижүүр, машинч зэрэг хүмүүст өгөх үүрэгтэй.             7.2.5. Аюултай ачаа сав, баглаа, боодлын бүрэн бүтэн байдал алдагдсан тохиолдолд тухайн орон нутгийн хууль  хяналт, онцгой байдал, эмнэлэг, тагнуулын байгууллагад мэдэгдэж ослын бүсийг тогтоож хамгаалалтанд авч тусгаарлана.              Найм. Аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах  журамд

тавих хяналт 8.1. Журмын хэрэгжилтэд болон биелэлтэд тавих хяналтыг Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяа тээврийн  хяналтын алба болон холбогдох хууль хяналтын байгууллагууд хууль тогтоомжид заасны дагуу гүйцэтгэнэ. 

Page 16: ТӨМӨР ЗАМААР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ, … · Web view6.10. Өртөө нь тэсрэх ба химийн хортой ачаа ирсэн тухай

8.2. Тээвэрлэгч байгууллага нь журмын хэрэгжилтийг өөрийн байгууллагын дотоод хяналтаар ханган ажиллана. 8.3. Аюултай ачаа тээвэрлэх журмын биелэлтэнд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах шаардлагыг тээвэрлэгчийн эрх бүхий ажилтан ачаа илгээгчид тавих эрхтэй. 8.4. Тээвэрлэгчийн эрх бүхий ажилтнаас энэхүү журмын хүрээнд тавьсан шаардлагыг ачаа илгээгч биелүүлэхээс татгалзсан тохиолдолд ачааг тээвэрлэлтэнд хүлээн авахгүй байх эрхтэй.              Ес. Аюултай ачаа тээвэрлэх журмыг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага 9.1. Энэхүү журмыг зөрчигчдөд Төмөр замын тээврийн тухай хуулийн болон бусад холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.  9.2. Тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагаанааас үүссэн хохирлыг тээвэрлэгч  бүрэн хариуцна. 9.3. Ачаа илгээгч нь аюултай ачааг зохих зөвшөөрөлгүй ачуулсан болон аюултай ачаа ачиж буй тухай тээвэрлэгчид мэдэгдэлгүй /нуун дарагдуулсан/ ачуулснаас үүссэн хохирлыг бүрэн хариуцна. 9.4. Аюултай ачаа тээвэрлэгдэж байгаа талаарх мэдээллийг олж аваагүй явдал нь ачаа илгээгч болон тээвэрлэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

   

------O0O------