АМГ-ЫН ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТСИЙН … tuluvluguu zaavar... · web...

27
“Хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан хүлээн авах дотоод заавар”-ыг батлах тухай “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.4, “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.2, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь: Нэг. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэх “Хайгуулын ажлын төлөвлөгөө хүлээн авах заавар”- ыг 1 дүгээр хавсралтаар, “ Хайгуулын ажлын тайлан хүлээн авах, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг хянах, баталгаажуулах заавар”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай. Хоёр. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Ашигт малтмал газрын даргын 2009 оны 411 дүгээр, 2010 оны 118 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгосонд тооцсугай. Гурав. Энэ тушаалаар батлагдсан зааврыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахыг Геологийн алба /Д.Болд/-нд үүрэг болгосугай. ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Д.ҮҮРИЙНТУЯА Хянасан: ТЗУХ-ийн ЭЗТ-ийн дарга С.Дашдаржаа Боловсруулсан:

Upload: others

Post on 09-Mar-2020

5 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: АМГ-ЫН ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТСИЙН … tuluvluguu zaavar... · Web viewСанхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт-6

“Хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан хүлээнавах дотоод заавар”-ыг батлах тухай

“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.4, “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.2, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэх “Хайгуулын ажлын төлөвлөгөө хүлээн авах заавар”-ыг 1 дүгээр хавсралтаар, “ Хайгуулын ажлын тайлан хүлээн авах, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг хянах, баталгаажуулах заавар”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Ашигт малтмал газрын даргын 2009 оны 411 дүгээр, 2010 оны 118 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгосонд тооцсугай.

Гурав. Энэ тушаалаар батлагдсан зааврыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахыг Геологийн алба /Д.Болд/-нд үүрэг болгосугай.

ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Д.ҮҮРИЙНТУЯА

Хянасан: ТЗУХ-ийн ЭЗТ-ийн дарга С.Дашдаржаа

Боловсруулсан: ГА-ын ЭБСТ-ийн дарга А.Дэлгэрсайхан

Page 2: АМГ-ЫН ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТСИЙН … tuluvluguu zaavar... · Web viewСанхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт-6

Ашигт малтмалын газрын даргын 2014 оны ....... дүгээр тушаалын Хавсралт 1

АМГ-ЫН ГЕОЛОГИЙН АЛБАНЫ “ХАЙГУУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ХҮЛЭЭН АВАХ” ДОТООД ЗААВАР

Геологийн албаны төлөвлөгөө хүлээн авах мэргэжилтэн нь Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн 48.1.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс доор дурдсан шаардлагыг хангасан хайгуулын ажлын төлөвлөгөөг хүлээн авна. Үүнд:

1. Геологи хайгуулын ажлын төлөвлөгөөг тусгай зөвшөөрлийн талбай тус бүрээр Монгол хэл дээр албан бичиг, төлөвлөгөө, тайлан, гэрээ боловсруулах стандарт / Стандарт хэмжилзүйн үндэсний төвөөс баталсан “Зохион байгуулалт-захирамжлалын баримт бичиг”/-ын дагуу бичсэн байна.

2. Геологи хайгуулын ажлын төлөвлөгөөнд Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон түүний хавсралтуудын хуулбарыг хавсарган ирүүлнэ.

3. Геологи хайгуулын ажлын төлөвлөгөөг 1 жилийн хугацаагаар боловсруулж, гүйцэтгэх ажлын төрөл, хэмжээ, зардлыг тооцсон байна.

4. Геологи хайгуулын ажлын төлөвлөгөө нь Ерөнхий бүлэг, Геологийн тогтоц ба ашигт малтмал, Эрэл, хайгуулын ажлын аргачлал, Төсвийн тооцоо гэсэн үндсэн бүлгүүд, холбогдох хавсралт зургуудаас бүрдэнэ.

Ерөнхий бүлэг-т талбайн байршил, өмнө нь хийсэн геологийн судалгааны болон эрэл хайгуулын ажлын тухай, хайгуулын ажил хийхээр уг талбайг сонгосон үндэслэл, ажлын зорилго, ажиллах хүч, техник хангамж, ажил гүйцэтгэх хугацааны талаар тодорхой тусгасан байна.

Геологийн тогтоц ба ашигт малтмал бүлэг-т Тусгай зөвшөөрлийн талбайд өмнө нь хийсэн геологийн судалгааны болон эрэл, хайгуулын ажлын үр дүнд тогтоосон хурдас чулуулгийн төрлүүд, тэдгээрийн тархалт, тогтоц, үүссэн нөхцөл, геологийн биетүүдийн тогтоцын онцлог, илэрсэн ашигт малтмал, тэдгээрийн тархалт байршил, шинж чанар, эрлийн шалгуур, шинж тэмдгүүдийн талаар тодорхой бичсэн байна.

Эрэл, хайгуулын ажлын аргачлал бүлэг-т Тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд хийхээр төлөвлөсөн эрэл, хайгуулын ажлын үе, шатууд тэдгээрт гүйцэтгэх хээрийн судалгаа, суурин боловсруулалт, лабораторийн шинжилгээний ажлын төрөл, хэмжээ сонгосон үндэслэл, тэдгээрийг гүйцэтгэх аргачлал, дарааллын талаар тодорхой тусгасан байна.

Төсвийн тооцооны бүлэг-т Эрэл, хайгуулын ажлын аргачлалын бүлэгт гүйцэтгэхээр сонгосон ажлын төрөл, хэмжээг үндэслэн, нэгжийн өртгийг бодитойгоор авч төсвийн нэгдсэн тооцоог төгрөгөөр илэрхийлэн тооцож Маягт-1-ийн дагуу нэгтгэсэн байна.

Хавсралт зураг: Геологи хайгуулын ажлын төлөвлөгөөнд Геологийн болон ашигт малтмалын зураг, Төслийн зургуудыг хавсралт байдлаар үйлдэж оруулна. Зургийн ачааллаас хамааруулан эдгээр зургуудыг тусад нь болон нэгтгэсэн байдлаар зохиож болно. Зургийн масштабыг эрэл, хайгуулын ажил гүйцэтгэх талбайн хэмжээ, газрын гадаргын байдал, судалгааны ажлын үе шатаас хамааруулан оновчтой байдлаар сонгосон байна. Зургийн өнгө, тэмдэглэгээ, таних тэмдгүүд болон холбогдох бусад зүйлүүд нь геологийн

Page 3: АМГ-ЫН ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТСИЙН … tuluvluguu zaavar... · Web viewСанхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт-6

зурагт тавьдаг шаардлагыг хангасан байна. Мөн төлөвлөгөөний зохих бүлгүүдэд шаардлагатай бүдүүвч, зургуудыг оруулж болно.

5. Хурдас чулуулгийн стратиграфийн ангиллын бичлэгийг Монголын литостратиграфийн кодексын дагуу хийсэн байна.

6. Төлөвлөгөөнд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд зарцуулагдах зардлыг тооцсон байна.

7. Геологи хайгуулын ажлын төлөвлөгөөг зохиоход ашигласан тайлан, материалын нэрсийг зохих дарааллын дагуу жагсааж хавсаргана.

8. Геологи хайгуулын ажлын төлөвлөгөөний нүүр хуудсыг Хавсралт-1 –д үзүүлсэн маягаар үйлдсэн байна.

9. Геологи хайгуулын ажлын төлөвлөгөөг боловсруулсан геологийн болон санхүүгийн холбогдох ажилтнууд нь гарын үсгээ зурж, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн удирдлага нь баталгаажуулсан байна.

10. Хэрэв хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилийнхээ 9 дүгээр сарын 31-нээс хойш хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр авсан бол хайгуулын ажлын төлөвлөгөөг дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн төлөвлөж болох ба хайгуулын ажлын зардлын доод хэмжээг АМТ хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасан хугацаагаар тооцно.

11. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлж байгаа төлөвлөгөө нь энэ заавар, шаардлагыг хангахгүй бол албан тоотоор тухайн аж ахуйн нэгжид буцаана.

12. Геологийн албаны төлөвлөгөө хүлээн авч байгаа мэргэжилтэн нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлж байгаа хайгуулын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хэмжээ, арга аргачлалтай танилцаж, шаардлагатай бол зөвлөмж өгч төлөвлөгөөнд засвар хийлгэнэ.

13. Төлөвлөгөөнд холбогдох мэргэжилтнүүдийн гарын үсэг зурагдан баталгаажуулагдсаны дараа хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагад албан тоотоор хүргүүлснээр тухайн жилийн төлөвлөгөөг хүлээн авсанд тооцно.

Page 4: АМГ-ЫН ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТСИЙН … tuluvluguu zaavar... · Web viewСанхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт-6

“ ..................... ” ХХК

Зохиогч

........................... АЙМГИЙН...........................СУМЫН НУТАГ ДАХЬ ..............................................ТАЛБАЙД

.......ОНД ХИЙХ ХАЙГУУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Тусгай зөвшөөрлийн дугаар: ....... Х

Ашигт малтмалын төрөл: ..................

Судалгааны үе, шат: ........................

Хянаж, хүлээн авсан: АМГ-ын Геологийн албаны мэргэжилтэн .................................................../ /

........оны .......сарын..... өдөр

Хянасан: МХЕГ-ын БОГУУЦХУА-ны ахлах байцаагч ............................................../ /

........оны .......сарын..... өдөр

20.. он

Page 5: АМГ-ЫН ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТСИЙН … tuluvluguu zaavar... · Web viewСанхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт-6

Маягт-1

..............ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ТАЛБАЙД....................ОНД ГҮЙЦЭТГЭХ ХАЙГУУЛЫН АЖЛЫН

ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛ, ТӨСВИЙН НЭГТГЭЛ

д/д Ажлын төрөл Хэмжих нэгж Нэгжийн өртөг .... дэх жилд

Ажлын хэмжээ Төсөв, ₮1. Бэлтгэл ажил

- Төлөвлөгөө зохиох х/ө- АСЗ-ийн тайлал кв.км- Бусад

2. Талбайн зураглал кв.км3. Эрлийн маршрут т.км4. Талбайн сорьцлолт:

- Геохими Сорьц- Шлих Сорьц- Бусад Сорьц

5. Геофизикийн ажил:- Соронзон хайгуул Физ.цэг- Бусад

6. Уулын ажил:- Суваг малталт куб.м- Шурф нэвтрэлт т.м- Булалт куб.м- Бусад

7. Өрөмдлөг:- Баганат т.м- Цохилтот т.м- Бусад

8. Сорьцлолт- Цэглэн Ш- Ховилон Ш- Бусад Ш

9. Лабораторийн ажил:- Спектрийн Сорьц- Химийн Сорьц- Бусад

10. Тээвэр:- Ачаа тээвэр т.км- Хүн тээвэр км- Бусад

11. Топогеодезийн ажил:- Байр зүйн зураглал кв.км- Бусад

12. Гидрогеологийн судалгаа төг13. Геоэкологийн судалгаа төг

14. Археологи, палентологийн судалгаа төг

15. БОНС-ын зардал төг16. Суурин боловсруулалт17. Бусад х/ө18. Магадлашгүй зардал төг

Дүн

1 га талбайд ногдох төлөвлөсөн зардал төг

Тусгай зөвшөөрөл эзэмшигч:...........................ХХК-ийн

Тамга Захирал ................. Геологич.............. Санхүүч:..............

Page 6: АМГ-ЫН ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТСИЙН … tuluvluguu zaavar... · Web viewСанхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт-6

Ашигт малтмалын газрын даргын 2014 оны ... дүгээр тушаалын Хавсралт 2

АМГ-ЫН ГЕОЛОГИЙН АЛБАНЫ “ ХАЙГУУЛЫН АЖЛЫН ЖИЛИЙН ТАЙЛАН ХҮЛЭЭН АВАХ, ХАЙГУУЛЫН АЖЛЫН ЗАРДЛЫН ДООД ХЭМЖЭЭГ ХЯНАХ,

БАТАЛГААЖУУЛАХ” ДОТООД ЗААВАР

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс Ашигт малтмалын тухай Монгол улсын хуулийн 48.1.2–д заасны дагуу доор дурдсан шаардлагыг хангасан хайгуулын ажлын тайланг Ашигт малтмалын газрын Геологийн албанд албан тоотоор хүлээн авна.

Заавар нь геологи-хайгуулын ажлын болон хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулах гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.

А. Геологи-хайгуулын ажлын хэсэгт доор шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. Хайгуулын ажлын жилийн тайланг тусгай зөвшөөрлийн талбай тус бүрээр монгол хэл дээр албан бичиг, төлөвлөгөө, тайлан, гэрээ боловсруулах стандарт /Стандарт хэмжилзүйн үндэсний төвөөс баталсан “Зохион байгуулалт-захирамжлалын баримт бичиг”/-ын дагуу бичсэн байна.

2. Хайгуулын ажлын жилийн тайлан нь Оршил, Хайгуулын талбайн болон обьектын геологийн тогтоц, Эрэл, хайгуулын ажил гүйцэтгэсэн аргачлал, Эрэл, хайгуулын ажлын үр дүн, Байгаль орчны нөхөн сэргээлт, Дүгнэлт гэсэн бүлгүүд бүхий тайлбар бичиг, эдгээртэй холбогдох Хавсралт зургуудаас бүрдэнэ.

Оршил бүлэгт талбайн байршил (засаг захиргаа, газар зүй, солбицол), физик-газар зүйн онцлог, дэд бүтэц, хайгуулын ажлын үе, шат, хайгуулын анги, нэгжийн бүрэлдэхүүн, техник хангамж, ажил гүйцэтгэсэн хугацааны талаарх ерөнхий мэдээллийг тодорхой тусгасан байна.

Хайгуулын талбайн болон обьектын геологийн тогтоц бүлэгт тусгай зөвшөөрлийн талбай, хайгуулын үе шатын ажил гүйцэтгэсэн обьектын хэмжээн дэх хурдас чулуулагийн тархалт, шинж, онцлог, геологийн биетүүдийн тогтоцын талаар товч ойлгомжтой бичих бөгөөд харин эрэл, хайгуулын ажил хийж буй тухайн ашигт малтмалын хувьд эрлийн шалгуур (стратиграфи, литологи, магматизм, структур, геоморфологи г.м.,) шинж тэмдэг (шууд ба шууд бус) болж буй хурдас чулуулаг, биетүүдийн тогтоцын талаар өмнөх судалгааны болон өөрсдийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд тулгуурлан дэлгэрэнгүй бичиж оруулна. Хурдас чулуулгийн стратиграфийн ангиллын бичлэгийг Монголын литостратиграфийн кодексын дагуу хийсэн байна.

Эрэл, хайгуулын ажил гүйцэтгэсэн аргачлал бүлэгт тусгай зөвшөөрлийн талбайд өмнө нь ялгасан ашигт малтмалын эрлийн хэсэг, талбай, илрэл болон судалгааны ажлын үр дүн, бусад эрлийн шинж тэмдгүүдийн талаар товч, ойлгомжтой бичиж, түүнд үндэслэн боловсруулсан арга аргачлалын дагуу гүйцэтгэсэн эрэл, хайгуулын ажлын үе шат (хээрийн судалгааны ажлын нарийвчлал, геофизик, геохими, уул өрөмдлөгийн ажлын тор, лабораторийн шинжилгээ, суурин боловсруулалт гэх мэт.,) тэдгээрийн төрөл, хэмжээ, сонгосон аргуудын үндэслэл, гүйцэтгэсэн дарааллын талаар тодорхой бичнэ. Тусгай зөвшөөрлийн талбайд тухайн жилд гүйцэтгэсэн ажлын төрлүүд, тэдгээрийн хэмжээ, нэгжийн өртөг, нийт зардлыг Маягт-1 ийн дагуу нэгтгэн гаргаж тайланд хавсаргана.

Эрэл, хайгуулын ажлын үр дүн бүлэгт тухайн талбайд гүйцэтгэсэн эрэл, хайгуулын ажлын үр дүнд ялгасан хайгуулын талбай, хэсэгт тогтоогдсон:

Page 7: АМГ-ЫН ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТСИЙН … tuluvluguu zaavar... · Web viewСанхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт-6

Хүдрийн бүс, дүүрэг, зангилаа, илрэл, эрдэсжсэн цэг, биет, эрдсийн болон элементийн сарнилын хүрээ, хянаж буй структур, хувирлын шинж онцлог, эрдсийн болон элементийн эвшил,

Геофизикийн аномали, Хүдэржилтийн төрөл, гарал үүсэл, тархалтын хэлбэр, биетийн хэмжээ, ашигт элемент, нэгдлүүд урьдчилсан байдлаар тооцож буй нөөц-баялгийн үнэлгээ, түүнийг тооцсон аргачлал, Газрын гадаргуун болон газрын гүний усны тархалт, Геоэкологийн судалгаа, гэх мэт мэдээллүүдийг тодорхой тусгасан байна.

Байгаль орчны нөхөн сэргээлт бүлэгт тухайн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээнд байгаль орчны нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө, түүний хэрэгжилт, биелэлтийн талаархи мэдээллийг тодорхой тусгасан байна. Мөн түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажил гүйцэтгэсэн болон байгаль орчны нөхөн сэргээлтийн хийсэн тухай мэдээг Маягт 7-аар гаргах бөгөөд сум, орон нутгийн байгаль орчны байцаагчийн дүгнэлтийн эх хувь эсвэл нотариатаар батлуулсан хувийг тайланд хавсаргасан байна.

Гэрээгээр гүйцэтгүүлсэн геологи, геофизик, геохими, гидрогеологи, өрөмдлөг, уулын ажил, топогеодези, лаборатори гэх мэт ажлуудын үр дүнг тусгахдаа тэдгээрийг гүйцэтгэсэн тухайн аж ахуйн нэгжийн албан ёсны шаардлагатай баримт бичиг /гэрээ, гэрээ дүгнэсэн акт, лабораторийн захиалгын хуудас, шинжилгээний үр дүн, хилээр дээж нэвтрүүлсэн албан бичиг, гаалийн мэдүүлэг гэх мэт /-ийг хавсаргана.

Тухайн жилд хийгдсэн геологи, хайгуулын ажлыг байр зүйн солбицлоор /градус, минут, секунд/ баталгаажуулсан байна. Үүнд: Геологийн зураг, ашигт малтмалын зураг, геологийн дээжлэлт хийсэн байршлыг тусгасан баримт материалын зураг, уул, өрөмдлөгийн ажил, геофизикийн болон топогеодезийн ажил гэх мэт.

Дүгнэлт бүлэгт Тусгай зөвшөөрлийн талбайд явуулсан эрэл, хайгуулын ажлын аргачлал, гүйцэтгэсэн ажлын үр дүнд дүгнэлт хийж, үүнийхээ үндсэн дээр талбайн хэтийн төлвийн талаар нэгдсэн үнэлгээ өгч, цаашид явуулах эрэл, хайгуулын ажлын чиглэлийг тусгаж өгсөн байна.

Хавсралт зургууд: Хайгуулын ажлын тайланд Баримт материалын зураг, Геологи-ашигт малтмалын зураг, Геохими, Шлих, Геофизикийн судалгаа (эдгээр ажлууд хийгдсэн тохиолдолд)-ны баримтжилт болон үр дүнгийн зургууд, геологийн болон геофизикийн зүсэлтүүд, цооногийн болон уулын ажил (суваг, шурф, траншей г.м.,)-ын бичиглэлүүд гэх мэт зайлшгүй шаардлагатай зураг, бүдүүвчүүдийг зохиож хавсаргана. Зургийн масштабыг эрэл, хайгуулын ажил гүйцэтгэсэн талбайн хэмжээ, рельефийн байдал, судалгааны ажлын үе шатаас хамааруулан оновчтой байдлаар сонгосон байна. Зургийн ачааллаас хамааран зарим зургуудыг нэгтгэн зохиож болно. Зургийн өнгө, тэмдэглэгээ, таних тэмдгүүд бусад холбогдох зүйлүүд нь геологийн зурагт тавьдаг шаардлагыг хангасан байна. Мөн тайлангийн бичвэрт шаардлагатай фото болон бүдүүвч зураг, диаграммуудыг оруулж болно. Тайлангийн бүх зургууд нь байр зүйн солбицлоор баталгаажуулагдсан байна.Тусгай зөвшөөрлийн талбай дотор эрлийн хэсэг, талбайг тусад нь ялгаж нарийвчилсан ажил хийсэн бол тэдгээртэй холбогдох зургуудыг тус тусад нь зохиож оруулна. Баримт материалын зургийг байр зүйн зургийн суурин дээр гүйцэтгэсэн ажлыг жил тус бүрээр өнгөөр ялган үзүүлсэн байна. Геологийн зураг, баримт материалын зураг, хайгуулын ажлын зүсэлтүүдийг үлгэрчилсэн байдлаар харуулав.

Лабораторийн шинжилгээний үр дүн, сорьцлолт, геофизикийн судалгааны үзүүлэлт гэх мэт олон тооны тоон үр дүнгүүдийг тусад нь хавтаслаж, Хавсралт-боть байдлаар ирүүлж болно. Б. Хайгуулын ажлын зардлын доод хэмжээг хянах, зардлыг Геологийн албанаас баталгаажуулахдаа доор дурдсан зааврыг баримтлана. Үүнд:

Page 8: АМГ-ЫН ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТСИЙН … tuluvluguu zaavar... · Web viewСанхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт-6

Нэг. Хайгуулын ажлын зардлын доод хэмжээг хянах1.1. Хайгуулын ажилд зарцуулах зардлын доод хэмжээг Ашигт малтмалын тухай

хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан хэмжээгээр тогтооно. 1.2. Зардлын доод хэмжээг хянах долларын ханшийг тухайн жилийн Монгол банкны

сарын дундаж ханшийг жилийн дүнгээр дундажлан тооцоно.1.3. Хайгуулын ажлын зардлын доод хэмжээг хянахдаа тусгай зөвшөөрөл олгогдсон

он, сар, өдрөөс эхлэн Иргэний хуулийн 72, 73-р зүйлүүдэд заасан “хугацаа тоолох журмын дагуу тооцож дараа жилийн тухайн сар өдөр хүртэлх хугацаагаар тооцож хайгуулын ажлын хэд дэх жил болохыг тогтооно.

1.4.Хайгуулын ажлын зардлын доод хэмжээг хянуулах эрх, үүрэг тусгай зөвшөөрлийн 2 дахь жилээс эхлэн үүснэ.

1.5. Хайгуулын ажлын жилийн тайлангаар ирүүлсэн 1-10 дугаар маягтууд нь үнэн зөв, тооцооллын алдаагүй илэрхийлэгдсэн байхаас гадна маягт хоорондын үзүүлэлтүүд болон эрэл хайгуулын ажил гүйцэтгэсэн аргачлал бүлгийн бичвэртэй уялдаатай байна.

1.6. Тайлан хянаж буй мэргэжилтэн дээрх шаардлагыг хангаагүй тайланг буцаах эрхтэй бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж шаардлагыг ханган засварлаж хянуулна.

1.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын зардал баталгаажуулах хугацаа дуусахаас өмнө хайгуулын ажлын жилийн тайлангаа хянуулсан байна.

1.8.Хайгуулын ажлын зардлын доод хэмжээг хангасан бол тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн тухайн жилийн хайгуулын ажлын тайланд хянасан дардас дарж тэмдэглэнэ.

1.9. Тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардал нь Ашигт малтмалын тухай хуулинд заасан зардлын доод хэмжээнээс бага бол тусгай тэмдэглэл хийж цуцлах нөхцөл бүрдсэн тухай дүгнэлтийг Кадастрын хэлтэст өгнө.

1.10. Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33. 3 дахь хэсэгт заасны дагуу хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг газар дээр нь шалгасан мэргэжилтэн ажил хийсэн нь эс нотлогдвол хийгдээгүй ажлын дүнг хасаж, үлдэх зардал нь зардлын доод хэмжээг хангаж байгаа эсэхийг дахин хянуулна.

1.11. Маргаан гарсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хайгуулын ажлын анхдагч материалтай танилцах, шаардлагатай бол хайгуулын ажилд гардан оролцсон геологичтой хамтран газар дээр нь дахин шалгаж зардлыг дахин хянуулна.

Хоёр. Хайгуулын ажлын зардлыг баталгаажуулах

2.1. Хайгуулын ажлын жилийн тайланд тусгасан хайгуулын ажлын нийт зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн харьяа аймаг, нийслэл, дүүргийн санхүү, төрийн сангийн хэлтсээр хянуулж баталгаажуулсан и-баланс болон 1, 10-р маягтын мэдээлэлд тулгуурлан баталгаажуулна.

2.2 Хайгуулын ажлын зардлын бүртгэлд доорхи шаардлага тавигдана.2.2.1. Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт-6 болон Сангийн сайдын

“Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зардлыг нягтлан бодох бүртгэлд бүртгэх журам”-ыг мөрдөнө.

2.2.2. Санхүүгийн тайлан болон холбогдох тодруулгын дүн 10 дугаар маягтын мэдээлэлтэй уялдаатай байна.

2.2.3. Аж ахуйн нэгж бүртгэлийн бодлогын баримт бичигтээ ямар аргаар бүртгэхээ тодорхойлсон байх бөгөөд сонгосон аргаа тууштай мөрдөнө.

2.2.4. Тухайн жилийн хайгуулын ажлын зардлаа 2.2.1-д заасан журмын зохих дансаар бүртгээгүй бол аудитын дүгнэлтийн дагуу тухайн жилийн санхүүгийн тайландаа залруулга хийхийг шаардана.

2.2.5. Тухайн жилийн хайгуулын ажлын зардлаа аудитын дүгнэлтээр баталгаажуулсан аж ахуйн нэгж дараа улирлын санхүүгийн тайландаа аудитын дүгнэлтийн дагуу залруулга хийсэн байна.

2.3.Тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардлыг баталгаажуулах хугацаа дараа жилийн 2 дугаар улирлын сүүлийн ажлын өдрөөр дуусгавар болно.

Page 9: АМГ-ЫН ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТСИЙН … tuluvluguu zaavar... · Web viewСанхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт-6

2.4. Хайгуулын ажлын зардлаа баталгаажуулсан тухай тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн жилийн санхүүгийн тайландаа баталгаажуулсан дардас даруулж, тэмдэглэл хийлгэнэ.

2.5. Зардлын доод хэмжээг хянах үед тухайн жилийн хайгуулын ажлын нийт зардал нь и-балансаар баталгаажаагүй бол тайланг зардал хариуцсан мэргэжилтэн хянахгүй.

2.6. Зардал нь “Баталгаажаагүй” тусгай зөвшөөрөл эзэмшигч баталгаажуулах хугацаа дуусахаас өмнө гаргасан зардлаа санхүүгийн тайландаа залруулаагүй, аудитын дүгнэлтээр нотлоогүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 33.1, 33.2 дахь заалтуудыг хангаагүй гэж үзэн 56.1.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлтийг Кадастрын хэлтэст өгнө. Гурав. Хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн зардал хянах

3.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч үр дүнгийн нэгдсэн тайландаа өмнөх жилүүдэд хийсэн геологи хайгуулын ажлыг Маягт-1-ийн дагуу он тус бүрээр нэгтгэн нэгдсэн хүснэгтээр гаргаж хавсаргана.

3.2. Өмнөх жилүүдийн хайгуулын ажлын зардлаа баталгаажуулсан байх бөгөөд үр дүнгийн тайлан хэлэлцүүлэх жилдээ хайгуулын ажлын зардал гаргасан бол уг зардлыг тухайн улиралын санхүүгийн тайландаа тусгасан байна.

В. Бусад зүйл 1. Хайгуулын ажлын жилийн тайланд Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон түүний

хавсралтуудын хуулбарыг хавсарган ирүүлнэ.2. Тухайн жилд тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын хэтийн төлөв бүхий

хуримтлал, биетийг илрүүлж, хайгуулын ажил хийн ашигт малтмалын баттай, бодитой нөөц тогтоосон тохиолдолд эцсийн үр дүнгийн тайланг Ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн агуулга, түүнд тавих шаардлагын дагуу боловсруулна.

3. Тусгай зөвшөөрлийн талбайд тухайн жилд нөөцийн тайлан бичсэн болон бичигдэж байгаа тохиолдолд жилийн тайланг ирүүлэхдээ хайгуулын ажлын үр дүн, гүйцэтгэсэн ажил, зардлын мэдээллийг энэхүү зааврын дагуу боловсруулж ирүүлнэ.

4. Геологийн албанд жилийн үр дүнгийн тайланг хянуулж, хүлээлгэж өгөх үед зарим шаардлагатай анхдагч материал, санхүүгийн баримтыг шаардсан тохиолдолд саадгүйгээр авчирч хянуулна. Шаардсан мэдээ, мэдээлэл нь цаасан болон тоон хэлбэрээр СD-ээр бичигдсэн байж болно.

5. Тусгай зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэсэн эрэл, хайгуулын ажлын талаарх зарим мэдээллүүдийг дараах маягтуудын дагуу гаргаж тайланд хавсаргасан байна. Үүнд: - Гүйцэтгэсэн геологи хайгуулын ажил /хэмжээ, зардал/, (Маягт-1)- Гүйцэтгэсэн геологи хайгуулын ажлын зардлын задаргаа/, (Маягт-2)- Өрөмдлөгийн болон уулын ажлын мэдээлэл, (Маягт-3)- Дээж, сорьцын лабораторийн шинжилгээний мэдээлэл, (Маягт-4)- Талбайд тогтоосон ашигт малтмалын мэдээлэл, (Маягт-5)- Бүрдүүлсэн анхдагч материалын жагсаалт, (Маягт-6)- Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын мэдээ, (Маягт-7)- Ажиллах хүчний мэдээ, (Маягт-8)- Хөрөнгө оруулалтын мэдээ, (Маягт-9)- Хайгуулын ажлын зардлын дүнгийн задаргаа, (Маягт-10) 6. Хэрвээ тусгай зөвшөөрлийн талбайд тухайн жилд гүйцэтгэсэн эрэл, хайгуулын хээрийн ажилтай холбоотойгоор ямар нэгэн осол гарсан бол тэр талаарх мэдээллийг тайланд тодорхой бичсэн байна.

7. Тайланг зохиоход ашигласан эх материалын нэрсийг зохих дарааллын дагуу жагсааж хавсаргана. 8. Тайлангийн нүүр хуудсыг Хавсралт-1 -д үзүүлсэн маягаар үйлдсэн байна. 9. Тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланг боловсруулсан геологийн болон санхүүгийн холбогдох ажилтнууд нь гарын үсгээ зурж, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн удирдлага хянаж, баталгаажуулсан байна.

Page 10: АМГ-ЫН ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТСИЙН … tuluvluguu zaavar... · Web viewСанхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт-6

10. Тусгай зөвшөөрлийн талбайд тухайн жилд хийсэн бүх төрлийн эрэл, хайгуулын ажлын үр дүнг тайлангийн зохих бүлгүүдэд бүрэн тусгасан байна. Гүйцэтгэсэн ажлын үр дүнг тайланд дутуу буюу огт тусгаагүй тохиолдолд тайланг хүлээж авахгүй.

11. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлж байгаа тайлан нь энэ заавар шаардлагыг хангахгүй бол албан тоотоор тухайн аж ахуйн нэгжид буцаана. 12. Тайланд холбогдох мэргэжилтнүүдийн гарын үсэг зурагдан баталгаажуулагдсны дараа хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тайланг төрийн захиргааны байгууллагад хүргүүлснээр тухайн жилийн тайланг хүлээн авсанд тооцно. 13. Хайгуулын ажлын тайланд тусгагдсан мэдээллүүдийн үнэн бодит байдлыг тухайн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж хариуцна. 14. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн геологи, хайгуулын ажлын тайлангийн арга аргачлал, гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон түүнд зарцуулагдаж хянагдсан зардалд дахин задаргаа болон дүн шинжилгээнд тайлан хүлээн авч байгаа мэргэжилтнүүд хяналт тавина. 15. Хэрэв энэ зааварт заасан шаардлагыг биелүүлээгүй хайгуулын ажлын тайланг хүлээн авсан бол тухайн тайланг хүлээн авсан Геологийн газрын мэргэжилтэн нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

Хавсралт-1

Page 11: АМГ-ЫН ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТСИЙН … tuluvluguu zaavar... · Web viewСанхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт-6

...........................(Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр )

...................................(Тайлан зохиогчийн нэр )

....................... АЙМГИЙН .................... СУМЫН НУТАГ ДАХЬ....................... ТАЛБАЙД ............... ОНД буюу .......ДЭХ ЖИЛД

ГҮЙЦЭТГЭСЭН ХАЙГУУЛЫН АЖЛЫН ТАЙЛАН

Тусгай зөвшөөрлийн дугаар:...............

Ашигт малтмалын төрөл:.................

Судалгааны үе, шат:.........................

Хянаж, хүлээн авсан: АМГ-ын Геологийн албаны мэргэжилтэн ............................................../ /

.........оны .......сарын..... өдөр Геологийн албаны мэргэжилтэн

............................................../ /.........оны .......сарын..... өдөр

Хянасан: МХЕГ-ын БОГУУЦХУА-ны ахлах байцаагч ............................................../ /

........оны .......сарын..... өдөр

........ он

Маягт-1 …….. ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ТАЛБАЙД

Page 12: АМГ-ЫН ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТСИЙН … tuluvluguu zaavar... · Web viewСанхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт-6

20… ОНД буюу … ДЭХ ЖИЛД ГҮЙЦЭТГЭСЭН ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫН АЖИЛ ( төлөвлөгөөний биелэлт )

д/д Ажлын төрөл Хэмжих нэгж

Төлөвлөсөн ГүйцэтгэлАжлын хэмжээ

Зардал, ₮ Нэгжийн өртөг

Ажлын хэмжээ Зардал, ₮

1. Бэлтгэл ажил-Төлөвлөгөө зохиох х/ө-Агаар, сансрын зур-гийн тайлал кв.км

- Бусад2. Талбайн зураглал кв.км3. Эрлийн маршрут т.км4. Талбайн сорьцлолт

-Геохимийн сорьцлолт сорьц- Бусад-Шлихийн сорьцлолт сорьц

5. Геофизикийн ажил:- Соронзон хайгуул Физ.цэг- Бусад

6. Уулын ажил:- суваг малталт куб.м- шурф нэвтрэлт т.м- Булалт- Бусад куб.м

7. Өрөмдлөг:-Баганат т.м-Цохилтот т. м- Бусад

8. Сорьцлолт-Ховилон ш-Цэглэн ш- Бусад

9. Лабораторийн ажил:-Спектрийн-Химийн-Бусад

10. Тээвэр:-Хүн тээвэр км-Ачаа тээвэр км

11. Топогеодезийн ажил12. Гидрогеологийн судалгаа13. Геоэкологийн судалгаа

14. Археологи, палеонтологийн судалгаа

15. Суурин боловсруулалт х/ө16. БО-ны.нөх.сэрг.зардал17. Бусад

Зардлын нийт дүн

1 га талбайд ногдох зардал

Тусгай зөвшөөрөл эзэмшигч: ..................ХХК -ийнТамга Захирал .................

Геологич.............. Санхүүч:..............

Page 13: АМГ-ЫН ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТСИЙН … tuluvluguu zaavar... · Web viewСанхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт-6
Page 14: АМГ-ЫН ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТСИЙН … tuluvluguu zaavar... · Web viewСанхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт-6

.....Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 20... онд буюу дэх жилд гүйцэтгэсэн ГХА-ын зардлын задаргаа Маягт 2

Мян/төг

№ Ажлын төрөл

Цал

ин

НД

Шим

тгэл

Мат

ериа

лын

зард

ал

Бичи

г хэ

рэг

Хол

боо

Томи

лолт

Аш

игла

лты

н за

рдал

Түлш

шат

ахуу

н

Үнд

сэн

хө

рөнг

ийн

элэг

дэл

Бусд

аар

гүйц

этгү

үлсэ

н аж

ил

Тээвэр

Засв

ары

н за

рдал

БОН

С-ы

н за

рдал

Буса

д

Зардлын нийт дүн

Хүн

Ача

а

1 Бэлтгэл ажил Төлөвлөгөө зохиох

Сансрын АСФЗ-ын тайлал2 Геологийн зураглал3 Эрлийн маршрут4 Талбайн сорьцлолт5 Геохимийн судалгаа6 Геофизикийн судалгаа7 Гидрогеологийн ажил8 Геоморфологийн ажил9 Топогеодезийн ажил10 Уулын ажил

Копуш нэвтрэлт Шурф нэвтрэлт Булалт

11 Өрөмдлөг Баганат Цохилтот

12 Сорьцлолт /Шурфын шлих/13 Лабораторийн ажил14 Суурин боловсруулалт

Нийт Дүн Тусгай зөвшөөрөл эзэмшигч: “................................... ” ХХК-ийн Хүлээн авсан: Тамга Захирал Мэргэжилтэн:………………….

Нягтлан бодогч

Page 15: АМГ-ЫН ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТСИЙН … tuluvluguu zaavar... · Web viewСанхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт-6
Page 16: АМГ-ЫН ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТСИЙН … tuluvluguu zaavar... · Web viewСанхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт-6

Маягт-3

...........Х хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд........онд гүйцэтгэсэнӨрөмдлөгийн болон Уулын ажлын мэдээлэл

Цооногийн мэдээлэл

д/дЦооногийн

дугаарБайршил

/солбицол /Цооног-

-ийн гүн,м

Керний гарц, хувь

Авсан дээж,

сорьцын төрөл, тоо

Эрлийн хэсэг, илрэлийн нэр

12

нийт

Суваг малталт

д/д Сувгийн дугаар

Байршил/солбицол /

Сувгийн эзлэхүүн,

м3

Хэмжээ Авсан дээж,

сорьцын төрөл, тоо

Эрлийн хэсэг, илрэлийн нэрУрт, м Гүн, м

нийт

Шурф нэвтрэлт

д/д Шурфийн дугаар

Байршил/солбицол /

Шурфын гүн, м

Сорьцлолтын ахиц

Авсан дээж,

сорьцын тоо

Эрлийн хэсэг, илрэлийн нэр

нийт

Тусгай зөвшөөрөл эзэмшигч: ................ХХК-ийнТамга Захирал .................

Геологич..............

Page 17: АМГ-ЫН ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТСИЙН … tuluvluguu zaavar... · Web viewСанхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт-6

Маягт-4

............Х хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас........онд авсанДээж, сорьцонд хийсэн лабораторийн шинжилгээний мэдээлэл

д/дДээж, сорьц-

ын төрөл

Дээж , сорьц -ын тоо

Шинжил- гээний төрөл

Тодорхойлсон элемент / нэгдэл, эрдэс/-ийн нэр

Шинжилгээ хийсэн

лаборатори / улс/

Дээжийндубликат

байгаагазар

Тусгай зөвшөөрөл эзэмшигч: ................ХХК-ийнТамга Захирал .................

Геологич..............

Маягт-5............ Х хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд тогтоосон

Ашигт малтмалын мэдээлэл

д/д Нэр А.м-ын төрөл

Солби-цол

Бүс, биетийн үзүүлэлт

/ урт, өргөн, гүн/

Дундаж агуулга

Урьдчилан үнэлсэн баялаг /нөөц /-ийн

хэмжээ 1.Илрэл:

2. Эрдэсжсэн цэг, цэгэн гажиг:

3. Элементийн болон эрдсийн сарнилын хүрээ:

Тусгай зөвшөөрөл эзэмшигч: ................ХХК-ийнТамга Захирал .................

Геологич..............

Page 18: АМГ-ЫН ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТСИЙН … tuluvluguu zaavar... · Web viewСанхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт-6

Маягт-6

........... Х хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ......онд бүрдүүлсэн Анхдагч материалын жагсаалт

д/д Баримтын нэр, дугаар

Тоо, ширхэг

Баримт дахь ажлын хэмжээ

Баримт бүрдүүлсэн геологчийн нэр

Баримт хадгалж буй

газарТайлбар

Тусгай зөвшөөрөл эзэмшигч: ................ХХК-ийнТамга Захирал .................

Геологич..............

Маягт-7

.......Х хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ......онд хийсэн Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын мэдээ

д/дУулын ажил /цооног/-ын

дугаар

Байршил /солби-

Цол/

Ажлын хэмжээ м3 /т.м/

Нээсэн огноо

Хаасан огноо

Нөхөн сэргээлтийн

ажлын хэмжээ

Зардал/мян.төг/

Суваг:

Шурф:

Цооног:

Бусад ажил

Дүн

Мэдээ гаргасан тусгай зөвшөөрөл эзэмшигч: ................ХХК-ийн Тамга Захирал .................

Мэдээг хүлээн зөвшөөрсөн: . . . . . . . . . . . . . . . . аймгийн . . . . . . . . . . . . . сумын байгаль орчны улсын байцаагч . . . . . . . . . . . . . . овогтой . . . . . . . . . . . . Тамга

Page 19: АМГ-ЫН ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТСИЙН … tuluvluguu zaavar... · Web viewСанхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт-6

Маягт-8

........ Х хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн ......оны Ажиллах хүчний мэдээ

д/дЗахиргааны ажилтан Инженер, техникийн

ажилтан Ажилчидтоо х/ө тоо х/ө тоо х/ө

Нийт:Үүнээс:

дотоодгадаад

Тусгай зөвшөөрөл эзэмшигч: ................ХХК-ийн

Тамга Захирал ................. Хүний нөөцийн мэргэжилтэн..............

Маягт-9

Аж ахуйн нэгжийн нэр

Хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийн мэдээ

д/д ҮзүүлэлтГеологийн судалгааны ажил явуулсан эх үүсвэр

Гадаадынхөрөнгө оруулалтаар

Дотоодынхөрөнгө оруулалтаар

Өөрийн хөрөнгөөр

Зээлээр Гэрээгээр

1 Хөрөнгө оруулагчийннэр, хаяг, иргэний харъяалал

2 Хөрөнгө оруулалтынхэмжээ/мян.төгрөгрөөр/

3

4 Бусад

Тусгай зөвшөөрөл эзэмшигч ...................................................ХХК-ийнТамга

Захирал ........................................Ерөнхий нягтлан бодогч .......................................

Page 20: АМГ-ЫН ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТСИЙН … tuluvluguu zaavar... · Web viewСанхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт-6

Маягт-10

Page 21: АМГ-ЫН ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТСИЙН … tuluvluguu zaavar... · Web viewСанхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт-6

Маягт-10 Хайгуулын ажлын зардлын дүнгийн задаргаа

Дансны нэр:................................................. Тусгай зөвшөөрлийн дугаарууд: ............................................................./д

Тусгай зөвшөөрлийн дугаар Эхний үлдэгдэл Нэмэгдсэн Хасагдсан Эцсийн

үлдэгдэл

1 Хайгуулын зардал

2Бусад зардал /эмнэлгийн, зөвлөх, шүүмж гэх мэт/

3 Биет бус хөрөнгийн хорогдуулалт

ХҮХ дансны дүн1 Лицензийн төлбөр

2 Лиценз худалдаж авсан үнэ болон үйлчилгээний хөлс

3 Лицензтэй холбоогүй зардлууд /Бусад ББХ/

  ББХ дансны дүн

Тусгай зөвшөөрөл эзэмшигч .................................ХХК-ийн :

Захирал .........................................../ / Ерөнхий нягтлан бодогч .................../ /

Хүлээн авсан : АМГ-ын мэргэжилтэн......................../ /